Dashdamba


Basic information
Interviewee ID: 990283
Name: Dashdamba
Parent's name: Tseden
Ovog: Nachin
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: Party Institute
Work: retired
Belief: none
Born in: Zaamar sum, Töv aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
politics / politicians
education / cultural production
work
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За Дашдамба гуай бид хоёрын хоёрдахь ярилцлага эхэлж байнаа. Бид нар түрүүчийн ярилцлага дээр соёлын довтолгоо сэдвээр яриа эхлэх гээд амжилгүй тасарлаа.

Дашдамба -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэгэхээр соёлын довтолгоо таны ажлын амьдралын ямар үед болж өнгөрсөн вэ? Энэ тухай яриачээ?

Дашдамба -

Оо түүнийг бол тод санаж байнаа. Би чинь 1967 онд намын дээд сургуульд орсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд би аймгийн намын хороонд ирдэг юм. Нам их хүчтэй. Хүндтэй байсан үе. Тэгэхэд намайг манай аймгийн Могод сум гээд байгаа ш дээ. Тэр суманд 66 онд айхтар газар хөдлөлт болоод...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Айхтар юм болсон ш дээ. Тэгээд Зөвлөлтийн тусламжаар Оросын ард түмэн байшин барьж сургууль эмнэлэг барьсан юм.

Хишигсүрэн -

Ерөөсөө газар хөдлөлтөөр бүгд нурчихсан юмуу?

Дашдамба -

Байшингууд нь нурсан. Айхтар их газар хагарсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд Зөвлөлтийн баахан улс барилга барьсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд шинэ сургууль төгсөж ирсэн. Бас оросын ард түмэнтэй ганц нэг үг сольчихдог ч гэсэн юмуу. Намайг тэр суманд намын даргаар тавьсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

67 онд.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд яахав. Оросын ард түмэн сайхан ард түмэн байгаа юм. Ойр дотно байлаа. Тэр үед соёл гэдэг чинь соёлын довтолгоон зарлачихсан. Ийм байсан.

Хишигсүрэн -

Хэдэн онд анх зарласан юм?

Дашдамба -

За нэг 67, 68 оны үед зарласан юм байлгүй дээ.

Хишигсүрэн -

Зарлах ер нь ямар шаардлага байсан юм бол?

Дашдамба -

За Монгол улсын хэмжээгээр ард түмний соёл, соёл дотор чинь олон юм орно шүү дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Ариун цэвэр, хэл яриа, хүнтэй харилцах соёл гээд, үндсэндээ ариун цэврийн талаар довтолгоо хийж байсан бол уу даа гэж ойлгодог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

“Соёлч айл” өрх шалгаруулаад тэр үед чинь цэвэрлэгээ их хийдэг байсан. Манай намын үзэл сурталын гол хэсэг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Соёлын довтолгооны ажил албанд тайлбарлаж таниулдаг. Хот айл гэхэд хот айлын ариун цэвэр янзын сайхан байх ёстой хөдөөний. Малчин айлын орчин тойрноо сайхан цэвэрлэчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

За гэр орноо боловсон тохилого хиргүй цэвэрхэн. Тэгээд бичиг үсэг...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэр үед чинь хүн болгон 4, 7 төгсчихөөгүй байсан шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Боловсрол муутай улс ч байсан. Сургууль соёлд суугаагүй улс ч л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тийм улсууд нь сургууль соёлд сууж боловсролтой болох. Боловсролгүйн 4-р ангийн боловсролтой болох.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Ийм зорилт тавьж соёлын довтолгоонд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Ариун цэврийн хувьд айл өрхүүд юмаа хумаа угааж цэвэрлэх одоо хоёр ээлжийн орны даавуутай ч гэдэг юмуу. Хоёр ээлжийн дотор хувцастай байх ёстой ч гэдэг юмуу. Тийм зорилт дэвшүүлж байсан.

Хишигсүрэн -

Тэр бол бүүр намын зорилго?

Дашдамба -

Намын бодлого. Цэвэр цэмцгэр байх. Усанд орсон байх ёстой.

Хишигсүрэн -

Малчид яаж жишээ нь усанд орох уу?

Дашдамба -

Гэр орондоо орчихно. Зун бол ус элбэг ш дээ. Голдоо орчихно. Өвлийн цагт бол сумын төвд ордог байсан байх. Сумын төв халуун устай. Гэрээрээ ч ордог. Хиргүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Бөөс хуурсаасаа салж чадаагүй байсан үе гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Түүнийг одоо салгах. Хиргүй байхад юм бүхэн сайхан ш дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Эрүүл биеийн эрүүл мэндэд хэрэгтэй тэр чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тийм сайхан бодлого явуулж байсан юмаа. 69 онд намайг намын дарга байхад соёлын довтолгоо явуулна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Улсаас аймагт аймгаас суманд очно.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Шалгана даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

За шалгалт ирнэ гэнэ гээд хамаг юмаа цэвэрлээд хөөрхий минь ундуу сундуй болно шүү дээ. Жигтэйхэн. Тэр хэмжээгээр ард түмний соёл тухайн үедээ гайгуу сайжирсан гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Ялангуяа ариун цэврийн асуудал нэлээд сайжирсан гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тийм л ач холбогдолтой юм хийж байсан юм. Манай нам.

Хишигсүрэн -

Одоо шаардаж байгаа зүйлийг биелүүлээгүй дутагдалтай байгаа тийм улсуудыг жишээлбэл яаж шийтгэдэг байх уу?

Дашдамба -

Тэр чинь байна ш дээ. Гахай тавина барина гэдэг байсан шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Айл өрхөд...

Хишигсүрэн -

Ухамсрын юу өгч байна тиймээ?

Дашдамба -

Тийм.

Хишигсүрэн -

Сургууль мургуульд мөнгөн торгууль өгөх үү?

Дашдамба -

Мөнгөн торгууль байхгүй ээ хөөрхий минь.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тийм юм байхгүй ээ хөөрхий. Гахай махай тавина гээд түүнээс ухаа алдчихна.

Хишигсүрэн -

Тэр улаан тарианы үе мүе гээд ярьдаг. Тэр соёлын довтолгоотой холбоотой юу? Холбоогүй юу?

Дашдамба -

Тэр чинь бас тийм шүү дээ. Ард түмний эрүүл мэндэд тэр бас орж л байсан байх. Эрүүл мэндийн талаас нь эрүүл мэнд гэдэг чинь бас л соёл шүү дээ.

Хишигсүрэн -

Соёлын довтолгооны тавьж байсан шаардлагыг жирийн малчин айл ч юмуу. Улсууд дургүйцэж хүлээж авч байсан уу? Дуугүй дагалдаж байсан уу? Эсэргүйцэж байсан уу?

Дашдамба -

Дургүй юм байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Өөрсдийнхөн төлөө хийж байгаа юм чинь. Ёстой дуртай байсан байх гэж би санадаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Ёстой дуртай байсан байх. Ялангуяа эмэгтэйчүүд янз бүр болно шүү дээ. Хуучин хиртэй юмыг чинь угаагаад сойздоод л гэр орныг чинь будаад л ...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Будаг шудаггүй.

Хишигсүрэн -

Тийм гэсэн. Цагаан бүрээсгүй.

Дашдамба -

Цагаан бүрээсгүй.

Хишигсүрэн -

Зуух яндантай болсон.

Дашдамба -

Зуух яндантай болсон. Бичиг үсэг боловсролгүйн боловсролтой болсон.

Хишигсүрэн -

Болсон.

Дашдамба -

Тэр ...

Хишигсүрэн -

Соёлын үйлчилгээ энэ тэр арга хэмжээ...

Дашдамба -

Оо тэгэлгүй яахав. Соёлын арга хэмжээ үйлчилгээ Улаанбулан гэдэг л байлаа л даа. Тэр үйлчилгээг сайжируулна.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Сайн дурын уран сайханчдыг цуглуулна даа. Хөдөөний малчдын хүүхдүүд дотор аятайхан дуулчихдаг. Бүжиглэчихдэг тийм одоо урлагийн авъяастай хүн хэн байна гэдгийг чинь намын эвлэлийн байгууллага гаргаж ирнэ шүү дээ. Өнөөхийг чинь олж ирнэ. Суманд авч ирээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Аймагт сумын соёл урлагийн 3 хоног гэж болдог байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Намайг Могод суман намын дарга байхад соёл урлагийн гурван хоног гэж явууллаа аймагт тэр үед аргагүй соёлжсон доо. Сумынхаа урлаг соёлын авъяастангуудыг цуглуулаад хотоос хүртэл нэртэй урлагийн зүтгэлтэнгүүдийг хүртэл авч ирээд бэлтгэл хийж байлаа. Тухайлбал Могод суманд Нямын Цэгмид гэж алдартай хүн байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Нямын Цэгмид гуай ардын жүжигчин болсон сүүлдээ. Лувсанжав тэр хоёр очоод нөгөө залуучуудаар чинь концерт зохион байгуулаад авъяастангуудыг шалгаруулаад аймагт очиж тоглож байсан юм. Соёл урлагийн гурван хоног.

Хишигсүрэн -

Хэдэн он бэ?

Дашдамба -

1969 онд юм бол уу даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

69 онд байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Цэгмид гуай чинь мундаг шаардлагатай шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Намын дарга намайг хүртэл загнана.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Хүүхэд залуучуудад их юм сургаж байсан шүү . Тэгж их юм сургаж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Сумын уран сайхан, соёл урлагийн гурван хоног гээд түгээмэл болдог байсан шиг байгаа юм. тэгэхэд нэг сумнаас хэдэн хүн хамрагдаж тэр концертэнд ордог байсан бэ?

Дашдамба -

За нэг 20, 30 хүн орж байсан байлгүй дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Бүрэн хэмжээний концерт бэлддэг байсан гэж байгаа ш дээ. Бүх юмтай тиймээ?

Дашдамба -

Аймгийн соёлын ордонд тоглож байгаа юм тэр чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Үзэсгэлэн гаргана. Мал аж ахуйн бүтээгдэхүүн авч очно. Янз янзын юм авч очно шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэргүүний сайн малчдыг бас авч очно.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэргүүнийхээ багш, эмч сайчуудаа авч очно тэнд чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд тэр хүмүүс аймгаас бас шагнал урамшуулал өгнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгдэг тийм л ажил хийж байсан ш дээ.

Хишигсүрэн -

За одоо нэг ийм юм яръя хоёулаа. Та 7-р анги төгсөөд сумын орлогч дарга хийж байгаад сүүлдээ намын дээдэд яваад...

Дашдамба -

Аа ха.

Хишигсүрэн -

Намд яаж элсэв? Би ойлгохдоо таныг намын үзэл сурталын ажил хийж явжээ гэж ойлгож байна тиймээ?

Дашдамба -

Аа ха.

Хишигсүрэн -

Хөдөө орон нутагт ажиллаж байсан. Нам эвлэлийн ажил хэрхэн яаж зохион байгууллагдаж байв? Энэ талаар та яриач?

Дашдамба -

Манай нам их дайчин байлаа. Би чинь залуучуудын эвлэлийн даргаар Баян-Нуур сумаас эхэлсэн хүн.

Хишигсүрэн -

Хэдэн онд хэдэн насдаадаа дарга болов?

Дашдамба -

Нэгдэл байгууллагдаж байхад орон тооны бус эвлэлийн үүрийн дарга байсан л даа. 10 хэдэн настай байхдаа. Яахав сум байгууллагдахад 22, 23-тай байсан бол уу даа. Сумын анхны эвлэлийн үүрийн даргаар тавигдаад намынхаа даргын удирдлагын дор намын үзэл суртал, залуучуудын дунд явуулах соёл хүмүүжлийн ажлыг хариуцна шүү дээ. Тэгээд 59 онд тэр сум байгууллагдсан. 60 онд 59 оны намар юмуу даа. Аймгаас Улаанбаатар луу эвлэлийн ажилтны хоёр жилийн курсд яв гэдгийн байна шүү.

Хишигсүрэн -

Үүний урд талд нэг юм асуучихъя. Ямар залуучууд эвлэлийн үүрийн ажил хийдэг байсан юм? Та жишээ нь ямар шалгуураар эвлэлийн үүрийн дарга болж байсан бэ? яг өдөр тутмынхаа ажлыг яриач. Яг эвлэлийн үүрийн дарга ямар ажил хийдэг. Ямар зохион байгууллалттай ажил байсан юм?

Дашдамба -

Эвлэлд залуучуудыг элсүүлнэ. Тэргүүний залуучуудыг элсүүлнэ.

Хишигсүрэн -

За элссэн улс нь юу хийхэв?

Дашдамба -

За элссэн улс дотор соёл хүмүүжлийн ажил явуулна даа.

Хишигсүрэн -

Аа ха. Та ямар учраас эвлэлийн үүрийн дарга болж байсан бэ?

Дашдамба -

Биеийн тамир спортын ажил байна. Урлагийн ажил байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Энэ бүхнийг чинь одоо хариуцна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Намайг яахав гайгуу дайчин, шударга, шуурхай гэж байсан юм бол уу даа. Гайгуу ард түмнээс нэр авч явдаг. Төлөв томоотой. Тухайн үед арай залуучуудаас боловсролоор арай дээр байсан юм бол уу? Тийм тэгж байсан байх.

Хишигсүрэн -

Одоо соёл, олон нийтийн арга хэмжээ, биеийн тамир спортын арга хэмжээ зохион байгуулдаг аа гэж байна ш дээ. Ерөнхий ...

Дашдамба -

Аа ха.

Хишигсүрэн -

Гэтэл яг биеийн тамирын арга хэмжээ нь юу хийдэг юм? Соёл хүмүүжлийн ажил нь юу байх уу тиймээ? Юуны төлөө ер нь түүнийг хийгээд байгаа юм?

Дашдамба -

Сумын урлагийн концерт монцерт гэхэд чинь клубын эрхлэгч гэж сүйдтэй юм байх биш. Түүнд чинь залуучуудыг хамруулаад, эвлэлийн байгууллага нөгөөхийг чинь зохион байгуулаад, дуулж хуурдуулаад...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Бүжиглүүлээд, бүжиг заана. Дуу заана.

Хишигсүрэн -

Аа ха. Та өөрөө заах уу?

Дашдамба -

Өөрөө заана.

Хишигсүрэн -

Таньд хэн сургасан байх уу?

Дашдамба -

Өшөө чаддаг хүмүүсээс сурна.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Яахав төрөлхийн жаахан авъяас байсан юм байлгүй дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Бас өөрөө тухайн үед гайгуу ажиллачихдаг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг заахаар хүмүүс уриалгахан сурах уу яах уу?

Дашдамба -

Уриалгахан байлгүй яахав.

Хишигсүрэн -

Тэр эвлэлийн үйл ажиллагаанд оролцож байгаагаа жирийн гишүүд юу гэж бодох бэ? Хүний хувьд ямар хэрэгцээ шаардлага байгаад тэнд очих уу?

Дашдамба -

Их юутай ш дээ. Их дуртай ш дээ залуучууд. Эвлэлийн хурал болно гээд дуудахад маш дуртай ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэр үед бид нар зүгээр байхгүй тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Үзүүр үзүүлнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Бүжиглүүлнэ. Дуулуулна. Аа тэгээд биеийн тамирын тэмцээн явуулна. Гүйж хариах уртын хариалт 800 метрийн гүйлт мүйлт гээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Янз янзын юм зохион байгуулна. Бөх барилдуулна.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Нэг ёсны баяр болж байгаа юм шиг санагддаг учраас ирдэг байсан байх л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд ирэхээр семинар меминар бас хийнээ.

Хишигсүрэн -

Ухуулга хийнэ.

Дашдамба -

Ухуулга хийнэ. Хоёр гурван хоног хичээлд суулгана. Тэгдэг байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Эвлэлийн үүрийн дарга ухуулга хийнэ. Легтор хийнэ. Бүжиг заана. Биеийн тамир хийлгэнэ. Их универсаль хүн байх нь байна ш дээ.

Дашдамба -

Тэгэлгүй яахав. Хөдөлмөрт уриална.

Хишигсүрэн -

Хөдөлмөрт уриална.

Дашдамба -

Хашаа барина. Залуучуудын бригад гарна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Нэг айлд очоод чулуун хашаа бариад өгчихнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Худаг ухаад өгчихнө.

Хишигсүрэн -

Цалин хөлс авах уу?

Дашдамба -

Оо авахгүй. Юу ч байхгүй. Тийм юм байхгүй ш дээ. Өөрсдийнхөө ухамсараар ...

Хишигсүрэн -

Нэгдлийн дарга яаж цалинждаг байсан бэ?

Дашдамба -

Яахав дээ. 200, 300 төгрөг авч байсан бол уу даа.

Хишигсүрэн -

Сумын захиргаа санхүүжүүлэх үү? Нэгдэл санхүүжүүлэх үү?

Дашдамба -

Сумаас...

Хишигсүрэн -

Тэгээд та 61,62 онд эвлэлийн хоёр жилийн курс...

Дашдамба -

Тийм тэгээд 59 онд яваад 60 онд төгсөж ирдэг билүү дээ.

Хишигсүрэн -

Тэнд хоёр жил юу заав?

Дашдамба -

Хаа байгаа газар намайг ирэхээр зэрэг аймгийн намын хорооны товчоо дуудаж авч ирээд манай аймгийн баруун хягаарт байгаа Баян-Агт суманд аваачаад эвлэлийн үүрийн даргаар тавьж байгаа юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.Та дуртай байсан уу?

Дашдамба -

Тэгээд 60 онд намайг яваад ирэхэд манай нам намайг шууд намд элсүүлж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Намын гишүүнээр элсүүлээд...

Хишигсүрэн -

Өөрийн санал асуугаагүй юу?

Дашдамба -

Асуусан. Намын гишүүнээр элсэх өргөдөл гаргах уу гээд.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэр үед чинь...

Хишигсүрэн -

Томилгоо хийхдээ асуух уу?

Дашдамба -

Оо асуулгүй яахав.

Хишигсүрэн -

Явах уу? байх уу?

Дашдамба -

Болих уу гэж асуухгүй л дээ.

Хишигсүрэн -

Би энэ томилтыг болино гэж хэлж байсан улсууд байх уу?

Дашдамба -

Байна л даа. Байлгүй яахав дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд намд элсэхэд тэргүүний малчин ажилчин сэхээтэн элсдэг байсан. Барагтай нэг хүн намд элсээд байхгүй .

Хишигсүрэн -

Аа ха

Дашдамба -

Тэгээд намд элсээд намын даалгавар 300 төгрөгний цалинтай. Хүүхэдтэй авгайтайгаа ингээд гурвуулаа хол газар явж байгаа.

Хишигсүрэн -

Гэр орон...

Дашдамба -

Гэр орноо аваад тэгээд яахав тэнд очоод 300 төгрөгөөр амьдарч байсан даа. Удаагүй хоёрхон жил болж байсан чинь аймгийн эвлэлийн хороонд хэлтсийн даргаар дэвшээд ирдэг юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгж байтал би чинь 7-хон жилийн боловсролтой хүн юм чинь. Аа нэг курсд яваад ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Марксизм Ленинизмыг судлах жаахан дур орох янзтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Болоод явчихгүй юу.

Хишигсүрэн -

Та өөрөө?

Дашдамба -

Аа ха.

Хишигсүрэн -

Та Марксизм Ленинизмээс яг юу ойлгож хоцорч байсан бэ?

Дашдамба -

Яахав. Миний толгойд л яасан юм байлгүй дээ.

Хишигсүрэн -

Таны толгойнд одоо юу байх юм. Сургууль юу гэж ярьдаг байв?

Дашдамба -

Сургууль сурч болох юм байна гэдэг ойлголт.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Сургуульд сурч болох юм байна. Юм сурч болох юм байна гэдэг л ойлголт авч байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха. Марксизм Ленинизмын хувьд агуулгаас нь санаж байгаа юм байна уу таньд?

Дашдамба -

Яахав одоо Лениний сургаалийг шүтэн бишрэгч байсан юмуу даа. Тэгээд яалаа. Намын хэлтсийн даргаар ирдэг юм байна. Сургууль боловсрол багатай хүн чинь сургуульд ормоор санагдаад аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргад намын дээд сургуульд явъя гэсэн өргөдөл өгсөн чинь оо чи боловсрол дутмаг байна. 7 жилийн боловсролтой хүн авахгүй. 10 жилийн боловсролтой хүн авна гэдэг байна шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгэхээр нь, аймгийн эвлэлийн хэлтсийн дарга гэдэг гайгуу л дээ. Оройн 10-р ангид бүртгүүлээд суулаа. 8-г алгасаад 9-д суусан юм байлгүй дээ. Дандаа ажиллаж байсан дарга нар л байсан юмдаг. Тэгээд төгсөж байхад намын дээдийн шалгалт ирж гэнээ гэж дуулдсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Намайг дуудаж байнаа. За шалгалт өг. \инээв\

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд бас 10-р анги төгсөх гээд шалгалт өгч байгаа. Тэр сургуулийн шалгалт бас л ойролцоо юм ирсэн юм байлгүй дээ. Тэгээд завшаан тохиолдож шалгалт өгч тэнцэж 63 онд намын дээд сургуульд орж байлаа.

Хишигсүрэн -

Тэр оройн сургуульд таньд юу зааж байсан бэ?

Дашдамба -

Ерөнхий боловсрол...

Хишигсүрэн -

Хувиарлах юм бол тэр хэмжээний хугацаа, хүч хөдөлмөр оройн сургуульдаа зарцуулж байсан уу?

Дашдамба -

Яахав тэр чинь ерөнхий боловсрол зааж байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха. Тэр олон жил завсарлага авчихсан...

Дашдамба -

Оо байхгүй шүү дээ. Тэгээд яахав хүний төрөлхийн өөрийн толгой гэж нэг юм байх юм. Физик хими, алгебрь аюултай шүү дээ. Хамгийн айдаг юм нь геотригногийн хавсарсан бодлого аюултай юм. Түүнийг бол яагаад ч дийлэхгүй. Орос хэл мэл зааж л байсан л даа. Орос хэл яахав дээ тэрүүхэндээ тэгээд болчихсон. Түүнийг яаж давна гэж байсан давчихсан юм. Тэгэхэд би тархиараа чадаагүй байх гэж боддог юм. Тэр үед надад ямар юм тус болсон байгаа юм.

Хишигсүрэн -

Нам бас дэмжсэн байх тиймээ?

Дашдамба -

Нам дэмжээгүй байх. Өдрийн 10-р ангийн хүүхэд ч тус болсон билүү? \инээв\ тэгээд төгсчихсөн шүү.

Хишигсүрэн -

Аа ха .

Дашдамба -

Тиймэрхүү байдлаар ах нь сургууль соёлд явж байлаа.

Хишигсүрэн -

63 онд намын дээдэд элсээд?

Дашдамба -

Тэгээд 4 жил намын дээдэд сурлаа. Тэгээд яахав гэр орноороо очсон. Хүүхдийн тоогоор сард 50 төгрөг нэмж цалинжуулдаг. Стипент 450 төгрөг түүн дээр хүүхдийн тоогоор 50 төгрөг...

Хишигсүрэн -

Хүүхдийн тоогоор?

Дашдамба -

Тийм 50 төгрөг тэгээд би гурван хүүхэдтэй. 150 төгрөг нийлээд 700 төгрөгний цалинтай. 700 төгрөг гэдэг бол хөдөөний намын үүрийг даргын цалин биш. Албан хаагчдын...

Хишигсүрэн -

Цалин биш.

Дашдамба -

Биш байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Намын дээд сургууль бид нарыг тийм их дэмжиж сургаж хүмүүжүүлж байсан их ачтай сургууль байж гэж ах боддог юмаа. Түүний хүчинд 40 гаруй жил нам төрдөө ямар ч гэсэн алдаа эндэлгүй. Муу юм хийж яваагүй. Сайшаал үнэмлэхийн авч өдий хүртэл намайг настан буурал болсон хойно ч гэсэн намайг...

Хишигсүрэн -

Таны наад тэмдэг чинь одоо энэ тэмдэг ямар учиртай...

Дашдамба -

“Ард түмний төлөө хүндэт өргөмжлөл” гэж

Хишигсүрэн -

Хувьсгалт намын?

Дашдамба -

Манай хувьсгалт намын хамгийн том тэмдэг юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

100 доллар дагаж ирж байгаа ш дээ. Энэ тэмдэг. Тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Энэ их ховорхон. Манай аймагт тоотой хэдэн хүнд байдаг юм гэнэ лээ. Ийм л тэмдэг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Иймэрхүү хэмжээний ажил хийлээ. Ах нь. Алдаа эндээгүй явж ард түмэндээ үнэлүүлсэн юм байгаа биз.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Одоо ч гэсэн хаана ч уулзсан. Хэнтэй ч уулзсан. Ирдэг барьдаг улс энэ тэндээс ирсэн хүмүүс голдуу уулзах гэж золгох гэж ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тийм сайхан.

Хишигсүрэн -

Аа ха. За нэг ийм асуулт асууя. Ер нь таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн үйл явдал байна уу? Та ямар үйл явдлыг миний амьдралд тохиолдсон онцгой үйл явдал гэж боддог бэ?

Дашдамба -

Юу гэж хэлмээр юм бэ ах нь...

Хишигсүрэн -

Асуулт ойлгогдож байна уу?

Дашдамба -

Өөрийн амьдралд уу?

Хишигсүрэн -

Тийм ажил амьдралд энэ асуулт тавингуут юу орж байна?

Дашдамба -

Аа ха. Намаар хүмүүжсэний үр дүнд одоо хүртэл гайгуу нэр устай яваа бол уу гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Үндсэндээ л...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Товойсон өндөр амжилт гаргаагүй ч гэсэн тухайн эрхэлсэн ажилдаа яахав ... дээш өндөр үнэлүүлсэндээ явж өдий хүрсэн дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тийм ийм л юм байгаа юм. Энэ бол Монгол ардын хувьсгалт нам хар багаас хүмүүжүүлж ирсний үр дүн бол уу гэж боддог доо.

Хишигсүрэн -

Таны амьдралд онцгой содон юм байгаа юу? Ер бусын гэж хэлж болох тиймээ?

Дашдамба -

За одоо тийм юм ч юу байх вэ дээ. Багаасаа малын хажууд өссөн. Адуунд дуртай хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тийм. Хаа явсан газраа морь уях санаатай.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Могодод байлаа. Гурванбулагт байлаа. Энд ойролцоо. Явсан газраа өөрийнхөө нутгаас өөрийнхөө гайгуу давхидаг морь аваачаад хүнээр уяулчихдаг. Өөрөө түүнд ойртохгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Намайг мэддэг тийм байлаа.

Хишигсүрэн -

Аа ха. Хобитой.

Дашдамба -

Хобитой. Тэр үед яахав хувийн өмч гэж манай нам үздэг байсаан.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Надад бас гомдсон нэг юм байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэр юу гэхээр зэрэг Гурванбулаг суманд нэг морь аваачихаад хавар юм даа. Хавар 5 сарын 1-нд Майн баяр гээд улсууд цугладаг тийм байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Морь уяж байсан. аймгийн прокурор яваад хүрээд ирдэг юм. Аймгийн намын хорооны нэгдүгээр дарга таньтай уулзаад ир гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

За за юу гэж явуулаа вэ гэсэн чинь хоёулаа нэг уулзая гэж байна. Чи морь уяж байгаа гэлүү гээд үзлээ миний морь түрүүлсэн ч үгүй хоёр гуравт ирэв үү дээ. Тэгээд бай шагнал юу шалих вэ дээ. Тэгээд тэгс гээд өнгөрлөө. Тэгээд замдаа ярьж байна. Чамайг чинь морины уралдаан зохион байгуулж байна гэж аймгийн намын хороонд мэдээлэл ирсэн юм байгаа юм. Тэгээд намайг шалгуулахаар явууллаа. Чиний ойр дотны хүмүүстэй ч уулзлаа. Байдлыг чинь харлаа. Чамд тийм юм байхгүй байна ш дээ. Чи моринд дуртай хүн байна гээд тэгээд явчихдаг юм.

Хишигсүрэн -

Шалгалтыг бол тиймэрхүү байдлаар хийдэг.

Дашдамба -

Тийм. Тэгсэн намайг аймгийн намын хорооны бүгд хурал боллоо би төлөөлөгчөөр очсон. Намын нэгдүгээр даргын илтгэлд гарч байнаа. Морь уядаг. Хурдан морь уядаг. Хувийн өмчийн үзэлтэй гэсэн юм хэлж байна шүү. Илтгэлд гарч байна. Хурал таад намайг намын хорооны нэгдүгээр дарга намайг дуудаад чамд морь ямар хэрэгтэй юм. Чи тэр хүрэн морио зар. Тэр ... өг. Түүнд ах нь жаахан намдаа биш л дээ. Намайг удирдаж байсан хүнд жаахан гомдож явдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд сүүлд аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Даваажав гэдэг хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Надтай уулзаад намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга тэр илтгэлд заавал тэгж оруул гэж би илтгэл бичиж байсан тэгж оруулж байсан. хөгийн юм болж байсан. Би бас дургүй л байсан гээд хөхөрч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Ах нь гомдсон тийм л юм байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Өөр ах нь намдаа гомдсон юм байхгүй. Намайг нам шийтгэсэн ч юм байхгүй. Яахав морины хобины хүч ах нь тэтгэвэртээ гараад морь уяад гайгуу хурдтай болоод аймгийн алдарт уяач гэдэг цол хүртэл авлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Өчигдөр малгайгаа өмсөөд дээл мээлээ өмсөөд авахуулсан зураг тэр байна.

Хишигсүрэн -

Аа за за.

Дашдамба -

Ийм түүхтэй юмаа миний хүү.

Хишигсүрэн -

Би сая таны анкет юуг бичиж байхад та айлын өргөмөл хүү юм байна лээ тиймээ?

Дашдамба -

Тийм.

Хишигсүрэн -

Манайханд нэг тийм уламжлал байна ш дээ. Монголчуудад хүүхэд өргөж авдаг.

Дашдамба -

Аа ха.

Хишигсүрэн -

Та өөрөө бас хүүхэд өргөж авсан гэсэн ш дээ. Та энэ тухай юу боддог бэ? өргүүлсэн эцэг эх, өргөж авсан эцэг эх, өргүүлсэн хүүхэд гээд төрсөн хүүхдээс ер нь ямар ялгаатай байдаг юм бэ? Энэ харилцаанд онцлог бий юу? Өргөмөл хүүхэд аав ээжийн тиймээ? Өргүүлсэн хүүхэд аав ээжийн? Өргөж авсан хүүхэд аав ээжийн?

Дашдамба -

Жаахан завсарлая.

Хишигсүрэн -

За.

Дашдамба -

Саяны сэдэв дээр ярих юм маш их бий.

Хишигсүрэн -

Аа ха. Үүнийг ер нь ярьчихвал яасан юм. Аягүй сонин ш дээ. Монголчууд өөр үндэстэн улсуудад байдгүй байх гэж би боддог байхгүй юу.

Дашдамба -

Би жаахан юугаа яаяа. Уучлаарай.

Хишигсүрэн -

Аа ха. Зүгээр зүгээр.

Эрэгтэй хүн -

Та Булган аймгийн хүн байна. Цогт хун тайж Магсаржав ч гэдэг юмуу. Түүний талаар ер нь ямар бодолтой явах уу?

Дашдамба -

Манай аймагт сайхан сайхан тийм түүх дурсгалын газруудтай. Анхдагчууд их олонтой гэж ярьдаг биз дээ. Булганыг чинь ..

Эрэгтэй хүн -

Чинтолгой бас түүхэн чухал газар байх тиймээ?

Дашдамба -

Тийм байх. ....... түүнийг ах нь сүйдтэй юм ярьж чадахгүй ээ.

Хишигсүрэн -

Одоо манай суманд юу болж байсан гэж байгаа. Цагаантан Улаантны байлдаан болж байсан түүхтэй. Гэтэл түүнийг мэддэг хүн байхгүй ш дээ. Түүхчид л мэднэ. Түүнийг...

Эрэгтэй хүн -

Цагаантнууд ингээд сүр гээд ороод ирсэн гэж байгаа.

Дашдамба -

За.

Хишигсүрэн -

За хоёулаа яриагаа үргэлжлүүлэх үү? Сүүлийн асуулт?

Дашдамба -

Юу билээ?

Хишигсүрэн -

Өргөмөл хүүхдүүдтэй холбоотой. Ийм юм манайд байдаг. Та юу хэлэх вэ?

Дашдамба -

Яахав дээ. Монголчуудад байдаг. Гадаад орнуудад байдаг юмуу. ..

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Өргөмөл хүүхэдтэй. Хүүхдээ өргүүлсэн. Өргөж авсан зөндөө л дөө. Миний хувьд би гурван хүү төрүүлсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Нэг хүү маань аваараар нас барчихсан юм. Охин төрөөгүй. Манай Амгаагийн авгай манай авгайгийн төрсөн дүү нь ..... \33:00-33:06\ Манайх аймагт байлаа. Аймгийн намын хороонд ажиллаж байлаа. Төрсөн дуулдаж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Охин гарсан дуулдаж байна. Надтай ярихгүй. Эгээтэйгээ ярьж байна. Надаас жаахан бишүүрхээд эгчээ хүүхдээ ирж ав гэж байна.\инээв\ жигтэйхэн хөөрөхөн юм. Баярласан гэж жигтэйхэн

Хишигсүрэн -

Танай эхнэрийн төрсөн дүү юмуу?

Дашдамба -

Тийм манай авгай...

Хишигсүрэн -

Танай авгайгийн төрсөн дүү нь

Дашдамба -

Цэвэлмаа гээд манай Амгаагийн эхнэр.

Хишигсүрэн -

Эхнэр гэж байна ш дээ. Та хоёр баз хүргэн юм байна ш дээ. Амгаа заан та хоёр.

Дашдамба -

Тэгдэг юм байна. Баярласан гэж жигтэйхэн.

Хишигсүрэн -

Танай хүүхдүүд хэдэн настай байх уу? Ах нар нь их том болчихсон байх уу?

Дашдамба -

Тиймээ тийм. Арван хэдтэй аравтай л байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд баярлаад авгайтайгаа хоёулаа өдөр судар үзүүлээд үзүүлж юм болоогүй байх оо. Тэр үед чинь тэгс гээд наашаа явах унаа бэлдээд аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, аймгийн гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга хоёр даргатай. Хоёр 69-тэй. Дашинчилэнд хүрээд ирлээ. Тэгээд нөгөө охиноо ганцхан сар болж байгаа байхгүй юу. Намар даа 10 сард айраг цагаа аяндаа гоё болчихсон. Манайтай нэг хашаанд Жавзмаа дарга манай аудитар танин биз дээ?

Хишигсүрэн -

Мэднэ.

Дашдамба -

Ерөнхий аудитар айл хоёулаа нэг хашаанд байсан. Могод сумаас айраг авч ирлээ гээд тэгж байсан юм. Одоо энэ айраг даа. Энэ айраг чинь Могодынх ш дээ. Ийм сайхан айраг аваад хүлээгээд байж байсан. Бид нар яахав замдаа хуурайлаад, Бүрэг-Хангай суманд миний нэг төрсөн дүү байдаг юм. Тэнд очиж нэг хуурайлаад...

Хишигсүрэн -

Танай эхнэр хамт явж байгаа юу?

Дашдамба -

Явахгүй яахав. Тэгээд очлоо. Сайхан хүлээж байгаа юм чинь. Гэр орныг минь галлачихсан. Манай Жавзмаа дарга авгайтайгаа хоёулаа айраг урьдаас ингэж бариад, ингээд охиноо өргөж аваад тэгээд намын хорооны нөхдүүд удирдлагаас улсууд ирлээ. Бид нар айргаа авч ууцгаагаад охинтой болсон. Ингээд охиноо өргөөд авчихдаг юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд бид хоёр хоёулаа ажилтай албатай.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд явж байгаад охиноо өсгөсөн. Үнээний сүүгээр угжаад жигтэйхэн мяраатай цагаан охин. Сайхан бойжсон миний охин. Тэгээд яахав миний охин аав ээжийн охин боллоо. Эрх гэж жигтэйхэн дээ. Эрхлүүлж байдаг. Тэгээд Гурванбулаг суманд шилжиж очдог юмаа бид нар. 5, 6 настай байхад нь тэгээд миний охин багаасаа урлагийн авъяастай нь мэдрэгдэж байсан. Жаахан охин томоо гитар барьчихсан цэцэрлэгт тэгээд улсууд өхөөрдөөд л тэгээд явж байсан. Тэгээд сургууль орлоо 8 төгсөөд аймгийн соёлын ордонд соёл урлагийн их сургуулиас байдаг юмуу. Соёлын яамнаас ч байдаг юмуу. Авъяастай улс шалгахаар ирсэн гээд дуулдаж байнаа. Миний охин 8 төгсөж байгаа. Аваад орлоо. Яадаг юм байгаа юм. Дуулдаг нь юмуу хөгжим юмуу. Шууд тэнцчихдэг юм байна. Тэгээд Багшийн сургуулийн соёлын ангид миний охин ороод тэнд суралцаад түүнийгээ төгсөөд соёлын дээдэд ороод ингээд миний охин урлагийн ажилтан болоод төгссөн дор нь Ардын дуу бүжгийн чуулга дор нь авчихдаг юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд миний охин урлагийн хүн болсон. Тэгээд миний охин бол аав ээжий хоёртоо дэндүү л дээ. Өөрийн эцэг эхээс ч илүү. Өөрийнхэн хоёр байхад...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Аав ээж хоёртоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашдамба -

Тэгээд тэр хүүхэд эцэг эхдээ өөрийнхөө эцэг эхээс илүү дасамтгай илүү хайртай. Илүү халамжтай байна гэдэг бол их сонин юм билээ.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Дашдамба -

Тэгээд миний охин аавыгаа ах дүүгээ дандаа хайрлаж халамжилж өөрт нь юу дутуу байна түүгээр туслаж, өвчин эмгэг тусвал аваачиж үзүүлдэг дутуу хөтүү юм байвал гүйцээж өгөх гэсэн ийм бодолтой явдагт нь охиндоо асар их баярлаж явдаг юмаа.

Хишигсүрэн -

Аа ха. Юу сонин гэхээр хараа Монголчууд төрсөн ах дүү хамаатан садангууд чи миний хүүхдийг ав. Би чиний хүүхдийг авъя гээд авдаг сонин уламжлалтай хүмүүс байхгүй юу. Баруунд хүүхэд авч байгаа бол арай өөр нөхцлөөр эцэг эх нь хүүхдээ орхичихсон ч юмуу. Манайхан одоо ямар сайхан уужим сэтгэлтэй хүмүүс юм. Ийм онцлог байдаг. Та өөрөө ийм амьдралтай хүн юм байна ш дээ. Өөрөө ч гэсэн хүнд үрчлэгдсэн. Өөрөө бас хүүхэд үрчилж авч байсан. Энэ талын сэтгэгдэл санал яадаг юм болоо гээд асуухгүй юу.

Дашдамба -

Аа ха.

Хишигсүрэн -

Би хоёр цаг гаруй гуч дөчин минут ярилаа. Таньд одоо ийм юм яримаар байна. Ийм юм ярих ёстой гээд үлдэж байгаа юм байна уу?

Дашдамба -

За ахын дүү олон асуулт тавьж ах нь чадах ядахын хэрээр хариулах гэж оролдлоо. Зармын ч сайн мэдэхгүй юм. Сая хэлчихлээ дээ.

Хишигсүрэн -

За ингээд хоёулаа яриагаа өндөрлөх үү?

Дашдамба -

За.

Хишигсүрэн -

За баярлалаа.

Дашдамба -

Өргөж авсан охиндоо л их баярлаж явдаг даа.

Хишигсүрэн -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.