Demberel
![](../assets/images/interviewees/990284.jpg)
Basic information
Interviewee ID: 990284
Name: Demberel
Parent's name: Gombo
Ovog: don't know
Sex: f
Year of Birth: 1926
Ethnicity: Halh
Additional Information
Education: graduated a literacy group
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenesant sum, Töv aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
privatization
keepsakes / material culture
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За бид нар Булган аймгийн Дашинчилэн сумын төв дээр саальчин Дэмбэрэл гэж энэ хүнтэй ярилцлага хийхээр сууж байнаа. Тэгээд таныг ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөнд их баярлалаа.
Дэмбэрэл -
За.
Хишигсүрэн -
За. Танай нутгийнхан таныг саальчин Дэмбэрэл гэдэг юм байна ш дээ.
Дэмбэрэл -
Тэгдэг юм. ерөөсөө миний овог шиг болчихсон. Саальчин Дэмбэрэл.
Хишигсүрэн -
Харин тийм байна. Ямар учиртай юм бол? Та энэ тухай яриач?
Дэмбэрэл -
Мэдэхгүй саальчин байгаад саальчин Дэмбэрэл гэсээр байгаад бүүр хэвшчихсэн юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Саальчин байсан. тэгээд...
Хишигсүрэн -
Хэдэн оноос та саальчин гэдэг ажил хийсэн. Та тэр саальчны ажлын тухай яриач? Ямар амжилт гаргав? Яагаад ийм саальчин гэдэг овогтой болов?
Дэмбэрэл -
Би яахав 57 оноос аваад л саальчин хийсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд энэ сумын аварга саальчин маальчин болоод л Москва Ленинград явсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд яахав төлөвлөгөөгөө биелүүлээд би өдөрт нэг 100 литр сүү саадаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Жилд нэг 15,000, 20,000 литр сүү саадаг. Хэдэн хүүхэдтэйгээ, гэрийн хүнтэйгээ нас барчихсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
9 хүүхэдтэй. 1 хүүхэд сургуульд байсан. Тэгээд сүүлдээ одоо нэг нь л ажилгүй өвчтэй хүүхэд байдаг юм. Бусад нь цугаараа малчин.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Зарим нь суруульд суусан. Хотод 5 хүүхэд байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Цугаараа мэргэжилтэй. Хөдөө 5 нь малтай байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
5 хүүхэд малтай. Зарим нь мянган малтай. Тийм л хүүхдүүд байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Амьдрал сайтай.
Хишигсүрэн -
Аа ха. Та тэгэхээр одоо манай ярилцлага хийж байгаа үед ч тэр хойч үед ч тэр саальчин гэдэг мэргэжил ямар учиртай юм. Хаана ямар мал саадаг юм. Яагаад ийм алдар нэр хүртсэн юм. Хүн одоо бараг мартаж байна шүү дээ. Тэгэхээр та нэгдэл гэж юм ингэж байгууллагдсан. Ингэсэн тэгсэн. Яагаад саальчин болов? Саальчин хүн өдөрт ямар ажил хийдэг юм. Өдөрт хэдэн үнээ саадаг юм. Маш нарийн ширийн юм ярьмаар байгаа байхгүй юу. Та өөрийнхөө амьдралын түүхээс эхэлж болно. Хаана төрж өсөв? Эцэг эх нь ямар хүн байв? Хүүхэд нас чинь яаж өнгөрөв гээд тиймээ?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Хэрхэн яаж саальчин болов? Түүнээсээ эхлээд яръя.
Дэмбэрэл -
Би Эрдэнэсант сумын Батхаан ууланд төрсөн.
Хишигсүрэн -
1926 онд?
Дэмбэрэл -
Тийм. Тэгээд сүүлд...
Хишигсүрэн -
Эцэг эх нь ямар хүмүүс байв?
Дэмбэрэл -
Эцэг эх нь зүгээр малчин хүмүүс байсан. Өвгөн тэр Баруун хүрээ гэдэг газар сууж байсан юм гэнэ лээ. Жаахан тийм лам маягийн хүн байсан байх.
Хишигсүрэн -
Таны аав уу?
Дэмбэрэл -
Тийм миний аав. Нэг их том бүдүүн хар хүн байсан. Дээр үед баруун хүрээ гээд байдаг юм. Тэнд сууж байсан юм гэнэ лээ. Эхтэйгээ хоёулахнаа байсан юм гэнэ лээ. Тэр миний аав.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Миний аав. Тэгээд ээж ч бас эхтэйгээ хоёулахнаа байсан юм гэнэ лээ. Тэгээд манай ээж ихэр хоёулахнаа хоёр хүүхэн байсан юм. Тэгээд хоёулаа сүүлд хоёр жаахан чавганц байсан юм. Тэгээд би дээр үеэс нааш сургуульд суугаагүй би. Дээр доороос шахаж дүү ах нар суугаад би суугаагүй юм гэнэ лээ. Дээр үед чинь сургууль чинь манай Анхлангийн сургууль чинь хэдэн онд эхэлсэн юм бэ? 60 жилийн ойн 7, 8 жилийн өмнө боллоо ш дээ. Манай Дашинчилэнгийн 60 жилийн ой. Анх сургуульд манай нэг дүү сууж байсан юм. Би ер нь суугаагүй. Түүнээс хойш манай нэг дүү түүнээс өмнө үгүй хойно Эрдэнэсант руу шилжсэн хойноо 4-р ангид сурч байсан. 4-р анги л төгссөн байх. Сургууль соёл авдаг болохоор манай эцэг эх сурууль соёлд дургүй тэгээд гаргаад авчихдаг. Дургүй учраас би дээр доороосоо шахагдаж суугаад би суугаагүй.
Хишигсүрэн -
Дургүй байхаасаа гадна сургууль нь тийм хангалттай. Хүн очоод сурчихаар тийм нөхцөл боломж байсан уу?
Дэмбэрэл -
Байсан байсан. манай тэр дүү эндээс хүн эмнэлгийн техникум авч байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Таны дүү одоо хэдэн настай хүн байх уу?
Дэмбэрэл -
Одоо 80-тай хотод байгаа. Хүн эмнэлгийн техникум аваад их ч онц сурдаг хүүхэд байсан. Тэгээд манайхан тэр зун Эрдэнэсант руу засаг захиргааны ингээд тасалчихдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд хоёр сум тасраад тэгээд манай тэр дүүг явуулаагүй юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд миний муу хүүхдүүд яахав. Тэгээд би багаасаа хөл нүцгэн хамаагүй үнээ ивэлгэдэг. Өглөө эрт босдог. Ээжий үнээ саадаг. Тэгээд би хөл нүцгэн үнээгээ ивэлгээд хүний түрүүнд л босдог. Хүүхэд хэрнээ 6, 7,8 сургуульд суугаагүй юм чинь 10-аад настай хүүхэд чинь мал л маллахгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд байдаг байсан. Тэгээд би....
Хишигсүрэн -
Би танаас нэг юм тодруулчих уу? Таны үед хүүхдүүд гутал гэж ерөөсөө өмсдөггүй байсан гэж байгаа ш дээ?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Үхрийн баас дотор хөлөө хийгээд явдаг....
Дэмбэрэл -
Тийм \инээв\ үхрийн баас цээс хоёр дээр гишгэхээр бүлээхэн гэж яана.
Хишигсүрэн -
Аа ха. Хэдэн сард тэгээд хөл нүцгэн явж байх уу?
Дэмбэрэл -
8, 9 сар 10 шахуу тэгж явна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
За нэг гутал өмсвөл Монгол гутал л өмсөнө. Тэгээд багынхаа бүр тийм малын өвчтэй.
Хишигсүрэн -
Хувцас хунар юу байх уу?
Дэмбэрэл -
Хувцас хунар яахав. Цагаан ямбуу...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Дан өмд цамц тэгээд энэ урд Дашинчилэн гэж байгаа. Энэ энгэрт манайны нэг сум байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Түүний энгэрт Сайгийн худаг гээд нэг худаг байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд би тэнд хургаа хариулдаг. Хонь саадаг байсан юм. Тэгээд тэндээс хургаа услах гээд хурга ус руу гүйж л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд ээжий тэгдэг. Манай Дэмбэрэл хурдан шүү. Хургатайгаа өмд цамцтай хөл нүцгэн ногоон дотор гялалзаад хургатайгаа зэрэг даваад орчихсон гээд худаг руу...
Хишигсүрэн -
Аа ха
Дэмбэрэл -
Тэгээд услачихаад хургаа хөөгөөд гаргаад ирнэ. Тэгээд хонь саана. Холбоно. Хонио саана. Үнээгээ саана. Ямаагаа саана. Хургаа хариулна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тийм л байсан. Тэгээд ээжийд үнээ эвэлгэнэ. Эрт босно. Хөл нүцгэн үхрийн баас цээсэн хөлөө дулаацгана. Дулаахан гэж юу гэхэв. Ямар оймс моймс байсан биш.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд багынхаа би малын өвчтэй хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Дуртай гэсэн үг үү?
Дэмбэрэл -
Тийм. Малд их дуртай.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд багаасаа л үнээ саасан. Ээжийтэйгээ хоёулаа. Тэгээд би багаасаа гэртээ байсан болохоор том эгч айлд оччихсон. Миний дүү сургуульд тэгээд би гэрийнхээ ажлыг хийдэг байсан. Тэгээд энэ нөгөө ширмэл ширдэг байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тийм юмыг багаасаа 8, 9, 10-аад настайгаасаа өөрөө тэгээд дууриагаад ширээд ...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Ойрхон сүлжээ ингээд тавьдаг байсан. түүнийг хүнийг дууриагаад хуудас муудас тавгалж наагаад оймсны түрүү хийгээд тэр үед чинь бараг юу ч байхгүй. Хар даалимбуугаар тавьдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Би өөрөө их тэгж тавьдаг . Хүн их дууриадаг тийм л байсан юм. Тэгээд сүүлдээ хараа мараагаа хийдэг ч болсон. Сүлжээ мүлжээгээ тавьдаг болсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд 18 настай...
Хишигсүрэн -
Хоёулаа 18 нас хүрэхээс өмнө таны хүүхэд нас чинь 30-аад он?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Дайны үе...
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Тэр үед юу сонсогдож яригддаг байв? Юм хум хэр зэрэг ховор живэр байв? Юу идэж уудаг байв? Гээд тэр тухай яръя.
Дэмбэрэл -
Ховор живэр байсан. Тэр үе чинь дайны үе байлаа. Лам нарыг барьдаг байлаа.
Хишигсүрэн -
Тийм.
Дэмбэрэл -
Лам нарыг барьдаг байсан. Тэгээд л
Хишигсүрэн -
Хэр олон лам барьсан. Танай хамаатан садангаас...
Дэмбэрэл -
Манай хамаатан садангаас нэг лам байсан. хэдэн онд баригдсан нь мэдэхгүй. Манай хүүхдүүд түүний хэлмэгдлийн мөнгө ч олж авч чадаагүй. Сумаар нэг шүүлгэсэн. Тэгээд хотод нэг ач хүүхэн нь байсан. Түүний эгчийнхэн хүүхэн хөөцөлдөөд тэд нар ч олж авч чадаагүй. Нэг лам байж байгаад баригдсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд манай нэг багш байсан. Бид нарын совон лам байнсан юм. Энүүхэн энэ зүүн хойно байсан юм. Тэр лам байгаад л байсан байгаад л байсан. хэдийд аваад явчих бол багшийг маань гээд манай аав ээж тэгдэг байсан. Тэр хүн баригдаагүй тэгээд өөд болсон. Нэлээд хэдэн лам нар эндээс тэгээд сүүлд нь зарим улсууд эргэж ирсэн л байсан. Би тэгэхэд жаахан байсан. Халх голын дайны үед манайх тэр энгэрт байсан. Хургаа хариулж 10-аад настай л байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Манайхнаас хүртэл халх голын дайнд явж л байсан. Манай нэг ах 5 жилийн цэрэгт яваад тэгээд тэдний л хамаатны хүн байгаа юм. Ээжийн ах тийм лам байж байгаад хэлмэгдлийн ч олж авч чадаагүй. Үүх түүхийн олж чадахгүй. Бид нар жаахан болохоор мэддэг ээжий маань өнхрөөд өгсөн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха. Тэр хүүхэд насанд дайн хэлмэгдүүлэлт болж байхад амьдрал ямар байсан бэ? Улсуудын өдөр тутмын амьдралын байдал?
Дэмбэрэл -
Яахав тэр үед чинь амьдрал овоо нэг нь овоо байсан. Тааруухан нэг нь тааруул л байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Овоо нэг нь сайхан гүү мал барьчихдаг. Малтай хонь мал олонтой. Манайх гэхэд онц байгаагүй. Гэхдээ хоосон байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэр үед чинь даалимба маалимба зуу хүрээд цай май чинь зуу хүрч байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд хонь монь туугаад л ....
Хишигсүрэн -
Тэгэхэд хонь хэдэн төгрөг байсан? Даалимба зуу хүрэхээр....
Дэмбэрэл -
Хэд хүрч байсныг мартчихаж жаахан байсан болохоор энд ирэхээсээ өмнө хэдэн хонь туугаад хүн дагаад хот орно.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Манайх чинь олуулаа. 5 хүүхэд одоогоор 5 хүүхэд гайгуу шүү дээ. Тэр үед олон хүүхэдтэй л гэж байсан. Тэгээд даалимбан дээл зах дээрээс авна. Зах бүүр тэр баруун урд нь байсан юм.
Хишигсүрэн -
Улаанбаатарын уу?
Дэмбэрэл -
Тийм Улаанбаатарын баруун урд нь байсан юм.
Хишигсүрэн -
Хэдэн он бэ? Та хүн дагаж орж байсан гэдэг чинь?
Дэмбэрэл -
Тэр одоо би чинь 26 онд яасан юм чинь 30-аад он л байх дайн маань болоод хэлмэгдэл мэлмэгдэл болоод бүр аваад явчихсан байсан юм чинь тийм л байсан юм чинь ...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Би 17,18 ирсэн юм чинь 15, 16-тай л тэгээд явдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд хонь малаа аваачиж зараад л манай өвгөн аав чинь их том биетэй хүн байсан. За чи Дэмбэрэл яв гээд тэгээд хонь туугаад даалимбан дээл, даалимба тэгээд манай өвгөн аав жин тээдэг хүн байсан. Намар гараад нэг их олон тэмээ хөллөж уяа оруулж байгаад тэгээд намар гараад тэгээд энэ Бээжин Мээжин орж байсан юм гэнэ лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд бид нар ээжийтэйгээ хоёр гурван хүүхэн охидууд тэгээд ээжий маань цагаан сар болон гээд дээл мээл хийж байх нь тэр гээд цагаан сараар гоёх гэнэ л дээ. Тэгээд арьс марьс элдээд л би юм хум оёод л цагаан нэхий дээл мээл хийгээд тэгээд манай өвгөн аав маань хэдэн сар болж байж ирдэг байсан. Тэгээд юу авч ирэв гэхээр...
Хишигсүрэн -
Та яагаад өвгөн аав гээд байгаа юм. Таны төрсөн аав?
Дэмбэрэл -
Мөн. Түүнийгээ өвгөн аав гэж яриад байхгүй юу. Миний төрсөн аав...
Хишигсүрэн -
Аа ха. Настай хүн байсан юмуу?
Дэмбэрэл -
Тийм манай аав чинь 67 онд нас барсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
80 хүрч байж нас барсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Манай ээжий 93-тай нас барсан. Тэгээд манай тэр аав юу авч ирэв гэхээр цай, даалимба...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Цагаан ямбуу тийм л юм. Бээжингээс жин тээж байсан юм гэнэ лээ. Хятадын бараа тээж байсан юм гэнэ лээ. Ярьдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Өөрөө хэдэн тэмээтэй. Тэгээд амьтнаас тэмээ аваад тэгээд 10-аад тэмээ уяж уяж байгаа явна. Тэгээд өдий төдий сар болж байж ирнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Бээжин мээжин Жанчхүү мүү гээд Бээжинг одоо Жанчхүү гэж байсан юм байлгүй дээ. Хотоос хааш нь бараа зөөсөн юм. Хятадаас нааш нь зөөж байсан юмуу. Цааш нь зөөж байсан юмуу. Түүнийг сайн мэдэхгүй. Тэгээд өөрөө Бээжин орсон Жанчхүү орсон гээд ярьдаг. Тэгээд юу гэхээр цэмбэ гээд дээр үед зузаан тэгээд цагаан ямбуу тийм л юм олж ирдэг байсан даа
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэр үед би 10-аад настай л байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд сүүлд 15, 16-тай л би 18-тай дугуй худаг гэдэг газар энэ хүний.. ирж байсан юм.
Хишигсүрэн -
Одоо хүнтэй сууж?
Дэмбэрэл -
Тийм хүнтэй сууж ...
Хишигсүрэн -
18 –тай тиймээ?
Дэмбэрэл -
Тийм тэгээд 19-тай байхад манай хүү гарч байсан юм. Том хүү ...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд манай гэрийн хүн чинь намайг 50-тай байхад нас барчихсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хоёулаа 50-тай байгаад нас бараад түүнээс хойш би их олон жил энэ хэдтэй ноцолдсон. Энэ хүүхдүүд сургуульд нэг нь л цэргээс ирсэн байсан. Тэр үед багын голдуу сургууль соёлд суулгаад би тэр хэдэн хүүхдийнхээ учрыг олсон л доо. Манай өвгөн олон хүүхэд амьдраагүй байхад нас барчихсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хоёр л хүүхэд амьдарсан байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд би энэ хэдэн хүүхдүүдийг амьдруулаад сургуульд суулгахын суулгаад л айл гэр болгоод л тэгээд л ...
Хишигсүрэн -
Та надад нэг ийм юм ярьж өгөөч? Тэр нэгдэлжих хөдөлгөөн байгууллагдахын өмнө ардын аж ахуйтан гээд байсан.
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Баг сум баг гэж зохион байгуулалт явж байсан. Тэр үед юу болж байв? Энэ тухай яриач? Тэгээд нөгөө алба татвар янз бүрийн юмнууд юу болж байсан?
Дэмбэрэл -
Тийм. Тэр үед чинь хэцүү. Яахав олон малтай улс чинь ямаа самнуулах гээд ямааны ноолуур ямаа чинь ноолуураа хаяад хавтгай хавтгайгаар нь самнадаггүй байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Дэмбэрэл -
Тэгээд тэр үед чинь нийлж засаг төр байгууллагдаад ямаа самнуулан гээд илгэний самаар самнуулаад л тэр чинь ямааны сам мам ч байгаагүй. Тэгээд хэдэн ямаанаас жаахан жаахан ноолуур авдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд тэр үед чинь яахав. Дандаа цагаан идээгээр байдаг байсан. Мах шөл нэг их идэхгүй шиг. Ер нь ховорхон мах идэж байсан ш дээ. Дээр үед чинь тэгээд хонь ямааныхаа сааль сүүгээр л болдог.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн ялах гээд нэгдэл болгох гээд түрүүч нь ороод л байсан. Манайхан орохгүй их удсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд сүүлдээ ороод л тэгээд албан татвар матвар гээд юу байсан л даа. Их л юу яаж байсан.
Хишигсүрэн -
Шахаж байсан?
Дэмбэрэл -
Тийм шахаж байсан. Тэгээд тэр албан татвараа дийлэхгүйн гээд нэгдэлд орж байсан. Манайхан нэлээд сүүлд сүүл үе рүү орсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Дундажаас нэлээд хойгуур орсон байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгэхэд жаахан байсан би. \түр завсарлав\
Хишигсүрэн -
Та нэгдэлд манайх нэлээд байж байгаад орсон гэсэн ш дээ. Жаахан удсан шалтгаан нь юу вэ?
Дэмбэрэл -
Мэдэхгүй. Тэр намайг айл гэр болсны дараа нэгдэлд орсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хоёр гурван хүүхэд гарсан байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Манай тэр гэрийн хүний удам судар нь Өвөрхангай Баян-Өндөрийн айл юм гэнэ лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд нэг хэсэг хүмүүс яаж байгаад тэгээд манайхан сүүлдээ тэгээд орсон л доо.
Хишигсүрэн -
Нэг ёсондоо тэндээс нүүж ирсэн айл?
Дэмбэрэл -
Дээр үед нүүж ирсэн юм гэнэ лээ. Намайг мэдэх мэдэхгүй байхад. Тэгээд .... гэдэг нэртэй байсан юм гэнэ лээ. Тэгээд манайх энэ урд Сантад байж байгаад тэгээд цугаараа орцгоогоод тэгээд манайхан сүүлдээ энэ рүү нүүгээд ирсэн юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд манай гэрийн хүн энд ирээд нэлээд хэдэн жил болсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Манай өвгөний ах нь гээд нэг хүн Хүрэл дарга гээд байсан юм гэнэ лээ. Тэгээд авч яваад тэгээд эргэж ирээгүй юм гэнэ лээ. Ирээгүй.
Хишигсүрэн -
Хнн.
Дэмбэрэл -
Хүрэл дарга гэдэг нэртэй. Сайхан хурдан морьтой сайхан хүн байсан юм гэнэ лээ. Манай өвгөний ах юм гэнэ лээ. Тэгээд жигтэйхэн сайхан баян тарган хүн байсан. Отогийн дарга гээд баян маян байсан юмуу. Тэр үед чинь баян хүнд тойпил гээд муу байсан юм гэнэ лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Түүнийг бол би мэдэхгүй. Намайг ирэхэд тэгж яригддаг байсан. Манай ах тэгээд хэлмэгдээд явчихсан юм гээд. Тэгээд хүүхэн энэ тэр нь уржнан 90 хэд хүрээд нас барлаа. Тэр хүний хүүхэн. Хоёрхон хүүхэнтэй хүн байсан. Тэгээд аваад явчихсан. Бид нар хойноос нь очсон чинь шар жисчүү дээлтэй байсан. Тэгээд нэг тэргэнд суулгаад явчихсан. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад нэг их удаагүй юм гэнэ лээ. Тэнд тэгээд буудуулсан юм гэнэ лээ. Хамт явсан хүмүүс нь тэгж ирсэн гэнэ лээ. Манай хүн тийм баян удамтай юм гэнэ лээ. Манай гэрийн ах дүүс нь
Хишигсүрэн -
За тэгээд нэгдэлд элслээ. Та...
Дэмбэрэл -
Тийм. Тэгээд нэгдэлд элсээд манайхан хонь хурга хариулж байгаагүй. Тэгээд нэгдэлд элсээд үнээ саагаад л ...
Хишигсүрэн -
Хэдэн үнээ саах уу?
Дэмбэрэл -
Би 10-15 заримдаа 20 үнээ саадаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Сүүлд олон үнээ нэгдлийн үнээ багтахгүй болохоор намайг 20 үнээ саа. Намын гишүүн депутат болохоор намайг 20 үнээ саа. Тэгээд би 20 үнээ сааж 20 үнээний норм биелүүлж байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Та саальчин хүний нэг өдрийн ажлыг яриач? Яг өглөө босохоос эхлээд?
Дэмбэрэл -
Би өглөө 3 цагт л босно.
Хишигсүрэн -
За.
Дэмбэрэл -
3 цагт заримдаа 2 цагт...
Хишигсүрэн -
Тас харанхуй биз дээ?
Дэмбэрэл -
Тэгэлгүй яахав. Тэгээд тас харанхуйд чинь одоогийн чийдэн мийдэн байх биш.
Хишигсүрэн -
Тийм.
Дэмбэрэл -
Лаамчиг гээд солярка хийдэг дундаа ийм дэнлүү ч гэж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Дээрээ сэнжтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тийм юм бариад л гарна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Түүнийгээ бариад модонд өлгөчихдөг. Тэгээд манай саахалтууд тэгж байсан юм гэнэ лээ. Оо нөгөө Дэмбэрэл чинь босчихож лаамчиг нь асчихаж гэж \инээв\ саахалт хоёр завод ойрхон байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд заримдаа энэ хэдэн хүүхдүүдийг овоо болоод ирэхээр нь босгоно доо. Жаахан унтуулж байгаад 3, 4-ийн алдад өөрөө заримдаа 2-т босно. Заримдаа 3 цагт босно.
Хишигсүрэн -
Лаампаа өлгөчихөөд юу хийх үү?
Дэмбэрэл -
Аа?
Хишигсүрэн -
Лаампаа өлгөчихөөд харанхуйд юу хийх үү?
Дэмбэрэл -
Үнээгээ саахгүй юу.
Хишигсүрэн -
Харанхуйд уу?
Дэмбэрэл -
Тийм. Харанхуйд саана ш дээ.
Хишигсүрэн -
За тэгээд 10,20 үнээг хэдэн цаг саах уу?
Дэмбэрэл -
3 цагт боссон хүн чинь өглөө нэг 7-д л сүү авдаг байсан даа.
Хишигсүрэн -
Аа ха. Завод?
Дэмбэрэл -
Завод. Машин давхиж ирнэ. 7-д машин давхиж ирэхэд саагаад дууссан. Хуувинтай сүү дөч мөчийн бетоноо дүүргээд өгнө дөө.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
100, 110 литр сүү л өгнө дөө. За тэгээд өдөрт унтах юм байхгүй дээ. Нөгөө хүүхдүүд унтана. Туглаа тавина. Тэгээд наршина барина гээд тугалдаа сүүдэр барина.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд нөгөө нялх туглууд чинь баас алдана. Нөгөө хэдэн хүүхдүүд л нэмэр болно доо. Жаахан унтаж байгаад...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Цайгаа ууна. Цайгаа уучихаад тэгээд тэр үед чинь тос мос ...байлаа. Олуулаа ч байлаа. 70 кг гурил гээд шуудай гурил авна. Боорцог хийгээд дор нь дуусна. Доор агент байна. Агент рүү цагаан маарал бариад гүйчихнэ дээ. Кг-ын боов авна даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
За тэгээд Завод дээр олон малтай хүмүүсийн хонийг хяргадаг байсан юм. Заводын хүүхнүүд...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хонь хяргана. Хурга хяргана. Суурь сууриар нь намар дахиад хяргана. Зундаа яахав дээ. Үнээнийхээ ажлыг хийнэ. Орой бас л 3 цагт үхрээ хураана. Тэр их халуун наранд чинь...
Хишигсүрэн -
Өдрийн...
Дэмбэрэл -
Тийм үдээс хойш тэгээд үнээгээ сааж эхэлнэ дээ. Тэгээд саагаад 4, 5, 6 цагийн алдад нөгөө сүү аваад явчихаар хэдэн тугалаа оройн сэрүүгээр хэд идүүлнэ гээд хэдэн хүүхдээрээ туглаа хариулуулаад тэгээд л өдрийг бардаг байсан даа. Намаршаад ирэхээр наадмаас хойш хонь хурга хяргана шүү дээ. Бид нар чинь зогсоо зайгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Ажил хийж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тийм л ажилтай байсан даа. Би ер нь амар заяа үзэж байгаагүй ээ.
Хишигсүрэн -
Хэдэн жил саальчин хийв?
Дэмбэрэл -
Оо би их олон жил саальчин хийсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
77 онд манай гэрийн хүн нас барсан. 77, 76 оны завсар. Түүнээс хойш 10 гаруй жил өмнө нь 10 гаруй жил 20 хэдэн жил саасан даа. Баян-Нуур гэж байсан. Энэ рүү шилжиж ирсэн юм бас манайхан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгэхэд манай одоо 44,45-тай хүүхдүүд байна. Тэгэхэд би юу яасан юм. Анхлан манайхан Туул руу нүүгээд намайг аймгийн депутатаар сонгоод өлгийтэй хүүхдээ тэвэрч ирж уулзалт хийж байсан. Өлгийтэй хүүхдээ аваад явдаг байлаа шүү дээ би.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Гурав гурван жилээр сонгогдож явдаг байсан. 9 жил явсан би. Гурав гурван удаа 3 жилээр 6 жил явсан би.
Хишигсүрэн -
Аймгийн депутатаар?
Дэмбэрэл -
Тийм. Аймгийн депутатаар тэгээд би...
Хишигсүрэн -
Ер нь ямар хүний депутат болгодог байсан бэ?
Дэмбэрэл -
Хэн мэдэх вэ дээ. Ажил сайтай хүнийг л авдаг байсан байх.
Хишигсүрэн -
Хүчээр болгодог байсан гэсэн тиймээ? Чи бол гээд?
Дэмбэрэл -
Намын гишүүн хүчээр болгохгүй л дээ. Ирээд депутатаар юу яана гээд тэгээд олон улсуудын хурал хийж байгаад за энэ хүнийг депутатаар сонголоо гээд л тэгээд би 3 удаа 9 жил депутатаар явж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд аймгийн намын хорооны бүгд хурлын гишүүнээр 2 жил ...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд 10 хэдэн жил Булганыг төлөөлсөн хүн шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Депутат хийгээд өлгийтэй хүүхэд аваад уулзалт хийгээд явна гэдэг чинь одоо яана гэсэн үг үү?
Дэмбэрэл -
Яахав дээ. Харахгүй хүн байхгүй юм чинь чуулганд суухдаа аваад явна. Өлгийтэй хүүхдээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд дарга тэрэгтэй явна. Дээр үеийн тэрэг чинь 69 л байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Одоо хониных болоод байна шүү дээ. \инээв\ Тэгээд 69-ээр ирээд аваад явна. Хүүхдээ тэврээд явна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэнд очоод цэцэрлэгт өгнө.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Чуулганд суухдаа.
Хишигсүрэн -
Хэд хоног болох уу?
Дэмбэрэл -
Гурван хоног үргэлжилдэг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Би тэгээд жаахан хүүхэдтэй явж байлаа. Өлгийтэй хүүхэд хоёрыг тэврээд явж байлаа. Тэгээд нэг нь сууж байхад нь тэгээд нөгөө чуулган тарна. Хоол ундандаа орно. Цэцэрлэгийн нэг багш нь үлдээд миний хүүхэд харж байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Нэг даргатайгаа хүүхдээ авна гээд намын даргатай ч юмуу. Сумын даргатай яваад хүүхдээ аваад ирнэ. Тэгээд нөгөө хүүхдээ өглөө цэцэрлэгт өгнө.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тийм л ажилтай байсан даа би.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд 71-онд Москва явсан би.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд би анхлан мөн ч тэнэг байж одоо энэ боловсон жорлон байнаа?
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Яаж тогтож байсан юм. Хөлөө тавиад суухгүй юу. Хоёр хөлөө тавиад бие засдаг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд даргадаа хэллээ. Энэ чинь яасан эвгүй юм бэ? Ойчих гээд ингээд хоёр талд гишгэж байгаа гээд хэлэхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгсэн чинь дарга маань тэнэг золиг вэ?\ инээв\ ингэж суудаг юм гээд надад зааж өгч байж билээ. \инээв\ очиж тэгээд би их олон жил депутат байсан.
Хишигсүрэн -
Аа ха. За Москва явсан тухайгаа яриач та?
Дэмбэрэл -
За Москва яахав дээ. Бид нар дандаа вагоноор явж байсан. Москва явах гэж Булган очоод Булганаас онгоцонд сууж Улаанбаатарт бууж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Онгоцны буудал дээр. Хорин хэдэн минут л нисээд ирж байх шиг байсан. Тэгээд тэндээсээ хотод ирээд байж байгаад 20, 30 хэдэн хүн явсан. Хэдэн сумын тэгээд вагоноор явж байсан. Тэгээд вагон чинь ямар зогсох биш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Өдөр шөнөгүй л явж байгаа юм чинь. Тэгээд дүүжин ортой. Нэг ор нь ийм нэг ор нь дээр...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Би доод орон дээр дээд орон дээр хүүхнүүд мүүхнүүд нэг өрөөнд дөрвөн хүн явдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд бид нар юу ч мэдэхгүй. Хэлмэрчтэй. Хотоос нэг хэлмэрчтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хоёр хэлмэрчтэй явсан. Эрхүүгээс нэг хэлмэрч авсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Лениний бунхан үзлээ.
Хишигсүрэн -
Тэр нь ямар юм байх юм?
Дэмбэрэл -
Аа?
Хишигсүрэн -
Тэнд нь орсон чинь юу байх юм?
Дэмбэрэл -
Ленин гуай чинь тэндээ хэвтэж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд бунханд нь ороод тэгээд нэг баяраар явсан юм. Окътябрийн баяраар тэгээд юун дээр чинь жигтэйхэн ногоо цагаан дэлгэрчихсэн. Дорхноо бороо цас орсон. Зүлэг ногоотой тийм газар байна лээ. Намар оройхон явсан. Тэгээд тэнд байж байхад хойшоо бунхан үзээд ийм юман дотор хэвтэж байдаг юм байна лээ. Ингээд тойроод гардаг юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хар костюмтай. Дээрээс нь гэрэл тусгачихсан. Тийм л юм байна лээ. Тэгээд хойшоогоо явж төр үүсгэсэн. Өвс хадаад байсан. Бүүр хойшоогоо шороон замаар явж очдог юм. Өвс овоохой энэ тэрийг...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Төрийг тэр үүсгэж байсан. Орос өвс хадаж байсан.
Хишигсүрэн -
Очиж байсан.
Дэмбэрэл -
Ленингийн байрлаж байсан газар юм гэнэ лээ. Түрүүн нь ...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Жаахан өвсөн овоохой. Урд үүдэндээ тасалгаатай. Тэгээд нэг иймэрхүү дугуй модон тайрдас байсан. Тэрэн дээр бичиг дансаа явуулдаг байсан юм гэнэ лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд ийм хоёр мод зоочихсон. Тэр дунд нь ацтай ийм шовгор мод тавьчихсан. Түүн дээр нь манай энэ цагаан данх шиг цагаан данх зүүчихсэн байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Дэмбэрэл -
Тийм л данх зүүчихсэн. Цай майныхан данх юм гэнэ лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгж л тайлбарлаж байсан. Бид нар нэлээд хол хойшоогоо 30-аад км явдаг юм шиг байна лээ. Москвагаас хойш...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Шороон замаар явж Лениний тэр юуг үзээд тэгээд ирээд тиймэрхүү л байсан.
Хишигсүрэн -
Анх Москвад очсон чинь ямар санагдав?
Дэмбэрэл -
Яахав сайхан санагдсан бид нар том зочид буудалд байсан. Анх зочид буудлынхаа юуг танихгүй л байлаа. Сүүлд нэлээд хэд хоносон юм. Тэгээд Буум Суум хоёр гэдэг дэлгүүр байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэнд орж өөрийгөө харсан. Тольтой ...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Анхлан сайхан ер нь их сайхан санагдсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд бид тэнд хэд хоночихоод цаашаа Ленинград руу явсан. Юун доогуур явдаг ш дээ. Улсууд нь дээгүүр нь машин нь дээгүүр явдаггүй юу?
Хишигсүрэн -
Аа ха. Тунель үү?
Дэмбэрэл -
Тийм. Тэгээд ийм юмны дундуур гардаг юм. хавчдаг гээд байдаг юм. Түүгээр нь бид нар зүгээр л гараад явчихсан.
Хишигсүрэн -
Аа хавчдаг гэдэг нь Метро хэлж байна тиймээ?
Дэмбэрэл -
Тийм. \инээв\
Хишигсүрэн -
Аа за за. Метрогоор яваад?
Дэмбэрэл -
Тийм. Тэгээд цаашаагаа вагон биш транбай гэнэ үү?
Хишигсүрэн -
За?
Дэмбэрэл -
Түүгээр явж Ленинград орсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Шөнөжин явж л ордог юм байна лээ. Ленинград чинь...
Хишигсүрэн -
Аа ха. За тэнд юу үзэв?
Дэмбэрэл -
Тэнд яахав юу үздэг юм байна лээ. Ленин гуайн юуг үзээд тэгээд яахав. Оросын нэг бид нар нэг зочид буудалд байсан. Түүний нэг одоогоор бол цай хоолны газар юм байлгүй дээ. Тийм газар орсон. Тэгсэн чинь баахан хүмүүс хурим хийж байнаа. Тэгсэн нэг хар арьстан нэг Оростой сууж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгсэн чинь улсууд хөхрөлдөөд л тэр чинь 71 он юм чинь ээж аав нь тэгж байна гэнэ. Нутгийнхаа хүнтэй суухгүй гадны хүнтэй суулаа гэж байна гээд л хурим хийгээд тавагтай идээнээс авч идээд л тэнд цай хоол идэж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд яахав очихдоо дандаа тахианы мах л иддэг байсан. Тахианы мах гэж сайхан л юм шиг байсан. Одоо харахаар гулжийсэн цагаан юм л байдаг ш дээ. \инээв\ Тэгээд тэнд очоод загасны мах иднэ. Би идэж чадахгүй хажуугийнхаа хүнд өгнө.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд ийм дөрвөлжин адууны хэл ирдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Түүнийг нь идэж чадахгүй. Тэгэхээр дарга нар манай тийм адууны хэл ийм адууны хэл гээд инээлддэг. Тийм л хоол иддэг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Загасны мах ерөөсөө идэж чадахгүй. Тахианы мах бол сайхан л юм байна лээ. Тийм л хоол иддэг байсан. Тэгээд Буум Суум гээд дэлгүүр лүү ороод янз бүрийн л юм авна л даа.
Хишигсүрэн -
Юу авч ирж байв тэндээс?
Дэмбэрэл -
Аа?
Хишигсүрэн -
Юу авч ирж байв?
Дэмбэрэл -
Оо би олигтой юм аваагүй. Хураалгадаг хураалгадаг гээд байхаар нь авч чадаагүй монгол мөнгөө өвөрлөөд ирсэн ш дээ. Хураалгачихвал төвөг гэж бодоод...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Очихдоо ингэж үздэг ингэж үздэг гээд байхаар нь тэгээд эндээ үүнийгээ ханзлаад мөнгөө хийчихсэн.
Хишигсүрэн -
Дээлнийхээ юу?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд нэг их юм аваагүй. Хүүхдүүдэд зураг мураг тийм юм авч байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Бохь мохь авч ирсэн үү та?
Дэмбэрэл -
Бохь мохь, даалуу маалуу, хүүхдүүдэд үсний зүүлт мүүлт жаахан юм авч ирж байсан.
Хишигсүрэн -
Аа ха. За саальчин хүүхнүүд саалинд гарчихсан байх үед нөхрүүд нь юу хийдэг юм бэ?
Дэмбэрэл -
Нөхрүүд нь зарим нь үхэр хариулдаг байсан. Манай гэрийн хүн үхэр хариулдаг байсан. Сүүлдээ манай хүү залгаад саальныхаа үхэр хариулдаг байсан
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Зарим ч хөдөө гадаа хонь хурган дээр ганц хоёр цөөхөн хүн үхэр хариулдаг. Ганц нэг хүн томилчихдог юм.
Хишигсүрэн -
Аа ха. Та тэгээд депутат байсан. Эмэгтэй хүн делутат байсан тиймээ? Тэгэхээр төрөөс эмэгтэйчүүдийн талаар, гэр бүлийн талаар ямар бодлого, хүүхдийн талаар тиймээ? Дэмжиж ямар бодлого шийдвэр гаргаж байсан бэ? Тэр жишээ нь таны амьдралд яаж нөлөөлж байв?
Дэмбэрэл -
Тэр үед яахав. Өөрөө сааль саадаг байлаа. Мөнгө цаас ч сайн авдаг байлаа. Багадаа бол тийм их тусламж нэмэр болсон юм байгаагүй. Манай ээжийд сард хэдэн цаас билээ? 20 хэд билүү?30 хэдэн цаас өгсөн юм гэнэ лээ. Би бол сүүлийн үед депутат байсан цаасан мөнгө их авдаг байсан. Тиймээс надад тэндээс нэг дэмжлэг авлаа гээд байсан юм байхгүй. Сайн саальчин гээд мөнгө цаас ч их авна. Төрөөс бас л дэмжиж л байсан л даа намайг. Саальчин маальчин болгоод завод маводын дарга болгоод хажуугаар нь бас их ажил хийдэг. Нөгөө хэдэн хүүхнүүдийг даргална. Зааж сургана. Жорлон морлон хийсэн ч би л толгойлно
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тийм л байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь тэр саальчдад өгдөг сүүний норм биелдэг байсан уу? Одоо жишээ нь зарим үнээ сүүтэй. Зарим үнээ сүүгүй гээд тэгдэг. Ямар сүүтэй үнээ тэдэн литр сүү. Сүүгүй үнээ тэдийг өг гэх биш. үнээний тоогоор л өгчихнө шүү дээ.
Дэмбэрэл -
Тийм. Сүүтэй ч байдаг юмуу. Сааж чаддагүй ч байдаг юмуу. Зарим нь нормоо биелүүлэхгүй шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд түүнийгээ төлнө. Миний үнээ сайн саадаг болоод тэр юмуу. Сүүгүй үнээ байхгүй. Надаас үнээ саах гээд улсууд дурлачихна. Тэгээд миний үнээ сүүгүй үнээ гэж ч байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Үнээ сайн саах юм бол ер нь сааснаас л болж байгаа юм. Хөх дэлэн нь сунаж сайн сүүтэй болно гэхээс биш муу саах юм бол хөх дэлэн наашаа болохгүй сүүн муу байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аа тэр нь саальчнаас нь хамаарна.
Дэмбэрэл -
Тийм хамаарна.
Хишигсүрэн -
Аа ха. Цагаан идээгээ аваачаад заводод өгчихөөр айлуудад өөрт нь хувьдаа цагаан идээ хийх тийм юм үлдэх үү?
Дэмбэрэл -
Үлдэхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Хүүхэд шуухад нь тэгээд ямар цагаан идээ идэх үү?
Дэмбэрэл -
Заводын хүүхдүүд цагаан идээ иддэггүй байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Боорцог борцоо л иддэг. Ер нь тэр Заводын сүүнээс хамаагүй шүүрүүлж идэхгүй шүү дээ. Тийм л байсан.Арай гэж нэг татагнаж байж цайгаа сүүлнэ. Намар эртхэн сүүгээ гүйцээх юм бол намар сургуулиас ирэхэд нь сүү хөөрүүлж өгнө дөө.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд манайхан энд нэг гүүр байгаа биз дээ? Та нар гүүрээр гарч ирээ биз дээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Түүний тэр урд амралт байгаа биз дээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэнд л завод ажиллана. Энэ гүүр чинь миний зам. Намын хуралд ирнэ. Хэдэн хүүхдүүдээ чөлөөгөөр авахдаа гүүрэн дээрээс аваад явган урагшаа дагуулаад гүйдэг. Дээр үед чинь замын унаанд юу хамаагүй трактор ирсэн ч суучихдаг.
Хишигсүрэн -
Аа ха. Хэр удаан хүлээж байж суух уу?
Дэмбэрэл -
За яахав дээ. Заримдаа намын хурлаас хожигдох шахна. Цаг ч юмуу. Тэгээд машин элбэг ирвэл нэг юманд чихээд л суучихна даа. Тэгээд намын хуралд ирнэ. Орой үнээнээс өмнө явна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Зарим ч үнээ дундуур явна. Тэгээд машинд суугаад тэгээд урагшаагаа алахаад хариад үнээгээ саана даа.
Хишигсүрэн -
Аа тэр сүүнийхээ нормыг хэдэн сард өгч дуусгадаг байсан бэ? За хавар нэлээд эрт сааж эхэлнэ шүү дээ.
Дэмбэрэл -
5 сараас эхэлж сааж байсан. 5 сарын 15-наас эхлээд...
Хишигсүрэн -
Тэгээд хэзээ дуусах уу?
Дэмбэрэл -
Намар 9 сарын 15 хүрнэ. Сүү тос нь гүйцэхгүй бол 11 сар хүртэл заводыг буулгахгүй шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Гүйцээгүй нэг нь төлдөг ш дээ. Би аль зун 8 сар гэхэд биелүүлчихдэг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха. Сайн саавал биелүүчихэж болдог байсан байна тиймээ?
Дэмбэрэл -
Тийм тийм.
Хишигсүрэн -
Таны урд талд их олон тэмдэг байна ш дээ. Сая гаргасан. Та энэ тэмдэгнүүдээ тайлбарлаач? За миний мэдэх энэ эхийн алдарт нэг хоёрдугаар одон байна.
Дэмбэрэл -
Тийм. Хөдөлмөрийн хүндэт медаль,
Хишигсүрэн -
За. Та үүнийг нэг өргөөд харуулаач. За ийм хоёр тэмдэг.
Дэмбэрэл -
Энэ яахав. Эхийн нэг, хоёр, зургаан хүүхэдтэй 2-ын аваад 9 хүүхэдтэй. 8 хүүхэд дээр 1-ийн авч байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Энэ одонг дагаад ирдэг тэтгэлэг тэтгэмж чинь юу билээ?
Дэмбэрэл -
Одоо одонгийн 100,000 цаас өгч байна.
Хишигсүрэн -
Хүүхдийн мөнгө энэ тэр гээд?
Дэмбэрэл -
Авч байсан.
Хишигсүрэн -
За. Тэр одоо жилд хэдэн төгрөг?
Дэмбэрэл -
40,50 төгрөг л авч байсан байх даа.
Хишигсүрэн -
Нэг хүүхдэд?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Энэ анхны хөдөлмөрийн медаль билүү?
Дэмбэрэл -
Тийм
Хишигсүрэн -
Энэ чинь 40, 50-иад оны медаль ш дээ тиймээ?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Үүнийг таньд ямар учраас өгч байсан. тайлбарлаач үүнийг?
Дэмбэрэл -
Энэ 60 оны 30 жилийн ойгоор надад өгсөн юм.
Хишигсүрэн -
Германы?
Дэмбэрэл -
Манайх чинь Германтай шиф байсан ш дээ. Манай нэгдэл чинь....
Хишигсүрэн -
Аа за за.
Дэмбэрэл -
Германы 30 жилийн ой болж энд тэгэхэд надад зүүж өгч байсан.
Хишигсүрэн -
За энэ? 2001 он?
Дэмбэрэл -
Энэ ч яахав. Сүүлд өгсөн. Энэ бол намын ахмад тэмдэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Намын тэмдэг шүү дээ.
Хишигсүрэн -
Ахмад зүтгэлтэн гэнээ. Та намд хэдэн онд элссэн вэ?
Дэмбэрэл -
Би намд уу?
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
62 онд.
Хишигсүрэн -
62 онд элссэн үү?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Ерөөсөө шилдэг саальчин гээд?
Дэмбэрэл -
Наадах чинь тав таван жилийн гавшгайчууд.
Хишигсүрэн -
Гурван таван жилийн гавшгайч...
Дэмбэрэл -
Тийм гурван таван жилийн гавшгайч.
Хишигсүрэн -
15 жилийн хөдөлмөр байна ш дээ тиймээ?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Энэ гавшгайчийн тэмдгийг дагаад шагнал урамшил юу байдаг юм бэ?
Дэмбэрэл -
Үнэмлэх л ирж байсан.
Хишигсүрэн -
Алдар нэр гавъяанаас өөр юм байхгүй тиймээ?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Ингээд цувруулаад авдаг юм байна ш дээ. Энэ гавшгайч тэмдэг авахын тулд хөдөлмөрийн норм мормоо давуулан биелүүлж...
Дэмбэрэл -
Давуулан биелүүлж тав таван жилийн гавшгайч болохдоо давуулан биелүүлж байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Та ер нь сайн байжээ.
Дэмбэрэл -
Сайн байсан. Зөндөө юм бий. Засгийн газрын хүндэт жуух,
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Энэ тэр бий.
Хишигсүрэн -
Ер нь таны амьдралын дурсгалтай. Хадгалж явдаг юм юу байна? Эд нар байна.
Дэмбэрэл -
Эд нар байна. Үүнээс өөр юм байхгүй ээ.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь таны амьдралд тохиолдсон. Сонин онцгой үйл явдал юу байна? Та юу гэж боддог бэ?
Дэмбэрэл -
Би одоо юу гэж бодох бэ дээ. Би ер нь миний амьдрал саалиараа л дууссан хүн шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Саалиараа аймаг маймаг явж. Хурал муралд явж байхдаа сайхан юм л гэж бодож байсан. Тэгээд Москва яваад Москва нэг яваагүй. Манай хамгийн бага хүүхэд одоо 40-тэй хүүхэд байгаа. Тэр хатгаа аваад сар гаруй эмнэлэгт хэвтээд тэгээд намайг гараад 10 ч хоноогүй байтал сумын дарга дуудлаа гэдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Намын дарга дээр орсон чинь за чи Москва явна шүү. Би чадахгүй. Манай хүүхдийн бие нь муу байгаа. Сая сар гаруй эмнэлэгт хэвтээд гарлаа ш дээ гээд тэгсэн. Тэгээд хоёр хонож байтал манай хүн хөдөө үхэр мал дээрээ байж байгаад ирлээ. Намайг Москва яв гэж хэллээ би чадахгүй гэж хэллээ гэсэн чинь. Юу чадахгүй гэж. Тэр үед чинь Москва явсан хүн чинь мундаг хүн байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Юун чадахгүй гэж би харна. Байвал байна биз. Байхгүй бол тэр л биз. Юм чинь их айхтар шүү дээ. Тэгээд хоёр гурав хоноод ирсэн чинь. Дарга дээр ороод манай гэрийн хүн хүүхдээ харна гэж байнаа. Би явахаар боллоо гээд ирсэн чинь. Нэг тааруухан саальчин сумын даргатай их хампаан байсан юм. Тааруухан саальчны нөхөр нь тоо бүртгэгч хийдэг байсан юм. Оо Батмөнх авгайгаа явуулна гэсэн. Чамайг одоо хасчихсан шүү дээ гэж хэлдэг юм байна. Тэгсэн загнууллаа. Манай гэрийн хүн ч загналаа. Манай гэрийн хүний ах дүү нар нь хотоор нэг байсан юм. Тэд нар загнаад надад авч ирээд өгөхгүй яасан юм. Би хараад өгөх байсан юм гээд л гэрийн хүний дүү нар нь хотод байсан юм. тэгээд нэг жил гаруй би хүнд загнуулаад би...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Амьтан явж байхгүй. Одоо чамд дахиад Москва явах боломж олдохгүй гээд тэгсэн дахиад сайн ажлаад миний ажил буураагүй болохоор дараа жил нь 72 онд явсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха. Ер нь таны амьдралд бусдаас онцгой содон гэх юм юу байж болох уу?
Дэмбэрэл -
Сайн саальчин байж Булганыг л элээсэн дээ. Булганд завод дээр онцгой хүн нь би л байсан даа.
Хишигсүрэн -
Аа ха. Булган аймгийн хэмжээнд?
Дэмбэрэл -
Тийм Булган аймгийн хэмжээнд.
Хишигсүрэн -
Булганыг элээсэн гэдэг нь ямар утгатай үг вэ?
Дэмбэрэл -
Яахав дээ. Дандаа явж байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа за. Бүх сумаар явах уу?
Дэмбэрэл -
Бүх сумаар яваагүй. Явж байсан. Могодоор туршлага судлаж яваа гээд Заамар маамраар
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Явж байсан. Булганд явж байсныгаа л элээсэн гэж ярихгүй юу.
Хишигсүрэн -
Аа за.
Дэмбэрэл -
Тэгээд энэ Могод руу туршлага судлаж явж байлаа. Заамар луу туршлага судлаж явж байлаа. Заамарт хонож өнжиж
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд намайг улсын наадам үнэгүй үз гэхэд нь хэдэн үнээндээ хорогдоод явж чадахгүй байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Ажилдаа хорогдоод?
Дэмбэрэл -
Ажилдаа хорогдоод улсын наадам үнэгүй үз гээд тэгж л байсан.
Хишигсүрэн -
Би сая бодож байна. Та чинь 9 хүүхэд гаргаад хүүхдүүдээ өсгөөд хажуугаар нь тэр их сааль сүү хийгээд ажил амьдрал хоёр яаж хослов? Одоо бид нарын санаанд багтахгүй ш дээ.
Дэмбэрэл -
Би одоо бодохоор айдаг юм шүү дээ. Та нар байтугай. Би одоо бодохоор айдаг юм. яаж болж байваа гэж...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд хүүхдүүд гарна. Тэр дундуур чинь гарч байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Тийм ш дээ.
Дэмбэрэл -
Ямар сайндаа өлгийтэй хүүхдээ тэврээд явж байхав дээ.
Хишигсүрэн -
Харин тийм. Тэгэхээр социализмын улсууд яаж хүүхдээ хүмүүжүүлдэг байсан бэ? Тэр хүүхдийн хүмүүжилд их онцлог байсан байхаа? Та юу гэж бодож байна. Та хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг байв?
Дэмбэрэл -
Одоогийн хүүхдүүдийг бодох юм бол манай хүүхдүүд ёстой мал шиг л байлаа.
Хишигсүрэн -
Юу гэсэн үг үү?
Дэмбэрэл -
Хамаагүй шороо мороон дээр гүйсэн. Хөл нүцгэн мөлхсөн гүйсэн.
Хишигсүрэн -
Хүүхдийн өвчин өвчлөл ямар байсан бэ?
Дэмбэрэл -
Хүүхдийн өвчин манайд бараг байхгүй шахуу. Нэг хүүхэд л хатгаа авч намайг айлгасан. Түүнээс биш манай хүүхдүүд өвчин тусаж намайг айлгаж байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хааш яаш баасандаа холилдсон. Цагаан даавуу эрээн даавуугаар хүүхдийн даавуу хийнэ. Түүнийгээ заримдаа угаана. Заримдаа угаах ч зав байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Эгч нар нь л дүү нараа өсгөдөг юм. Сүүлийн хүүхдүүдийг...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Дүүгээ авна. Үнээ эвэлгэнэ надад. Хүүхдүүд надад их дэм болж байсан л даа. Сургууль соёлд явахаасаа өмнө. Нялхад нь яахав. Хоёр том нь овоо өссөн. Үнээ сааж байхад угжаж хууриалж байдаг. Би ерөөсөө гаргах л үүрэгтэй. Гэхдээ яахав эх нь юм чинь үүрэгтэй л дээ. Гэхдээ хувцас хунар бол хөгийн юм байсан шүү дээ. Одоо бол ичмээр юм. \инээв\ Халтар ухна шиг л тэгээд намын хуралд ирнэ. Байранд өгчихдөг. Манайх хоёр гурван хүүхэд байранд суулгасан.
Хишигсүрэн -
Би яг асуух гэж байлаа. Байранд хүүхдээ өгөөд байрны хүүхдийн амьдрал ямар байсан юм бол?
Дэмбэрэл -
Байрны хүүхдийн амьдрал яах вэ. Тийм их хариугүй байгаагүй шүү. Би тэгдэг юм. Эд нарыг байранд суулгавал гэж одоогийн хүүхдүүд байр гэвэл үстэй толгойн арзаана. Манай хүүхдүүд туж байранд явж байсан. Тэгээд хуралд суугаад баруун талд байдаг конторт хуралд суугаад гараад ирэхэд нусаа гоожуулчихсан ийм юмнууд цонхон дээгүүр хараад л тэгж байдаг байсан. Тэгээд гараад ирэхэд нусаа гоожуулчихсан юмнууд байж байдаг. Тэгээд тэр үед цалин буухаар зэрэг 50 цаас авч өгнө. Тэгээд манай ээжий тэгдэг. Дэмбэрэлийн хүүхдүүд мөнгөөр их тоглох юм. Энэ их мөнгө авдаг. Дээр үед чинь 50 цаас чинь их мөнгө.
Хишигсүрэн -
Та сард хэдэн төгрөг авдаг байсан бэ?
Дэмбэрэл -
Би сард үхэр хариулаад 700 төгрөг авдаг.
Хишигсүрэн -
Сайн авч байна ш дээ.
Дэмбэрэл -
Тийм сайн авч байсан шүү. 500, 600 хавар үйлдэхүүн нэмэгдээд 700 авдаг байсан би. Зунд бол 500 л авна.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо танай нөхөр та хоёр дундаа юу? Тус тусдаа юу? Зөвхөн таны цалин 700 юу?
Дэмбэрэл -
Нийлээд хөдөлмөр нь 500, 600 авна.
Хишигсүрэн -
Малчин хүмүүс эхнэр нөхөр тус тусдаа ажилчин гэж бүртгэгдэж явдаг юмуу? Нөхрийнхэн нэр дээр явдаг юмуу?
Дэмбэрэл -
Үнээ сааж байхад саальчин гээд ондоо гарч байгаа юм. нөхөр үхэр хариулсан бол үхрийн мөнгө гээд цуг гаргачихдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд жил тойроод тайлангийн хурал гэж болдог юм. Тэгэхэд хавар илүү сүүний мөнгө гээд зөндөө мөнгө өгдөг байсан. Илүү сүүний мөнгө гээд долоон зуун мянган төгрөг авдаг байсан.
Хишигсүрэн -
700-гаад уу?
Дэмбэрэл -
Тийм. 7000 бол их байна биз дээ?
Хишигсүрэн -
Аа ха. За нэг ийм сэдэв байнаа. Нэгдэл тарсан ш дээ?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Та ер нь тартал нэгдлийн гишүүн хэвээрээ байсан уу?
Дэмбэрэл -
Тэгсэн.
Хишигсүрэн -
За нэгдэл тарахад юу болов? Өмч хувьчлал танай суманд яаж явагдав? Яаж зарлав анх?
Дэмбэрэл -
Яахав хүний хоёр бод хэдэн жижиг мал өгсөн.
Хишигсүрэн -
Танайх хувьдаа хэдэн малтай байсан тэр үед? Одоо танай хүүхдүүдийн зарим нь мянгат малчин болсон гэж байна ш дээ. Яаж сүүлийн 10, 20 жил мал өсөв?
Дэмбэрэл -
Мэдэхгүй. Нэг нь мянгат малчин нэг нь мянгат болоход 40 малаар дутсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Өөрсдөө айл гэр болоход нь хувьчлалын өгч байсан би. Хорь гучин хэдэн хонь хоёр гурван үхэр....
Хишигсүрэн -
Та яг өмч хувьчлал дуусаад улсууд малаа тарааж авахад танайх хэдэн толгой малтай байсан бэ? танай хүүхдүүд тус тусдаа айлууд болчихсон. Дундачаар нэг айлын мал хэд байсан?
Дэмбэрэл -
Манайх дөрөвхөн хүүхдийн хувьчлал авсан. Тэгээд дөрвөн айл гэр болоод тэдэнд өгчихөөд л хориод хориод хонь тийм л юм өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха. Ер нь та хувьчлал шударга хуваагдсан гэж үздэг үү? Үгүй юу?
Дэмбэрэл -
Оо мэдэхгүй. Сүүлийн үед манайх мал сал хариулж байгаагүй. Хонь хариулж байсан улсад чинь зөндөө зөндөө үлдсэн юм байна лээ.
Хишигсүрэн -
Танайх нь үхэр хариулж байсан болохоор?
Дэмбэрэл -
Тийм үхэр хариулж байсан болохоор ...
Хишигсүрэн -
Үхэр бол тоолоод хуваачихад амар байсан байх л даа.
Дэмбэрэл -
Тийм тийм.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха. Та ер нь хоньтой улс илүү өмчтэй болсон гэж бодож байна уу? Трактор машин сумын төв дээр байдаг юмнаас...
Дэмбэрэл -
Хүмүүс авсан л байх.
Хишигсүрэн -
Таньд хүртсэн юм байна уу?
Дэмбэрэл -
Байхгүй ээ. Байхгүй. Хэдэн хонь хэдхэн үхэр л авсан.
Хишигсүрэн -
Аа ха. Танай дөрвөн хүүхэд малчин байсан гэсэн ш дээ? Тэд нар ямар мал малладаг байсан юм. Нэгдэл тараагүй байхад?
Дэмбэрэл -
Нэгдэл тараагүй байхад манай хүүхдүүд юу яагаагүй ээ. \түр завсарлав\
Хишигсүрэн -
За хоёулаа тэр юуг яръя. Өмч хувьчлал. Завод яг өмч хувьчлал болоход юу болсон бэ?
Дэмбэрэл -
Заводын өмч хувьчлал болоход би насандаа гараад үнээгээ саахааа больчихсон байсан. Тэгээд манай хүү бие нь ч өвчтэй. Тэгээд нэг 50-иад хонь гайгуу 4, 5 үхэр авсан байхдаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хүүхдүүд дөрөвхөн хоёрхон хүүхэд хувьчлал авсан. Бусад нь хотод. Манай тэр олон үхэртэй хар хүү байгаа тэр авсан. Одоо хөдөө нэг 40-тэй хүү байгаа. Одоо энэ жил 1000 малтай болох юм. Нодлин мячингат малчин болох гэсэн 40-өөд мал дутсан гэнэ лээ. Тэр төв дээр байгаа хоёрт л нэг 30-аад 30-аад хонь өгсөн байх.
Хишигсүрэн -
Хнн.
Дэмбэрэл -
Тэгээд яахав. Хувьчлалд 5, 6 үхэр өгсөн. Түүнийг аваад энэ хэд айл гэр болоод...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд зарим нь мянгат малчин болж байна. Хараад нэг мянгат малчин байгаа. Тэр бол тоо бодогч байсан. Хувьчлалын мал хөрөнгө аваагүй байсан ш дээ. Тэгээд олон үхэртэй болсон. 200 гаруй үхэртэй байгаад зуданд бараг алдсан. Одоо 1000 гаруй хоньтой айл байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хамгийн томын доод талын хүү.
Хишигсүрэн -
Аа ха. Завод чинь сүү мүүгээ цохидог машин энэ тэртэй. Байшин барилгатай ч юмуу. Нэг юм байгаа ш дээ. Тэр өмч хувьчлалын өмнө тарсан байсан бол уу? Өмч хувьчлалын дараа тарсан бол уу? Та ер нь юм мэдэж байна уу?
Дэмбэрэл -
Тэр өмч хувьчлалаас хойш л байшин майшин үгүй болсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Сүү мүүгээ авдаг. Тос мос боловсруулдаг тийм юм байсан ш дээ?
Хишигсүрэн -
Тийм.
Дэмбэрэл -
Тэр тэгээд өмч хувьчлалын үеэр л алга болсон. Сүүлд тэнд нэг хүн завод байгуулаад хуурай сүү хийж байгаа гээд зунжингаа сүү зөөгөөд байсан. тэгээд хайчсан ч юм. Тэгээд л үгүй болсон.
Хишигсүрэн -
Аа ха. Заводод масло хийгээд бэлддэг байсан ш дээ?.
Дэмбэрэл -
Тийм
Хишигсүрэн -
Саальчид өөрсдөө цөцгий мөцгий хэрэглэнэ. Тосноос нь жаахан жаахан авна гэсэн юм байсан уу?
Дэмбэрэл -
Үгүй. Надад лав өгч байгаагүй.
Хишигсүрэн -
Та ер масло харж байсан уу?
Дэмбэрэл -
Маслын төлөвлөгөө мөлөвлөгөө гээд улсад л тушааж байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Бид нарт бол тос мос өгч байгаагүй. Юу ч өгч байгаагүй.
Хишигсүрэн -
Хаа саагүй адилхан байсан юм байна.
Дэмбэрэл -
Би насанд сууж байсан болохоор хувираа хэдэн үнээ саах нь сааж байсан юм. ер нь манайхан мал аваагүй дээ. Цөөхөн хонь авсан.
Хишигсүрэн -
Аа ха
Дэмбэрэл -
Дөч тавиад хонь авсан. Хоёр хувь авсан даа. Нэг нь айл гэр болоод манай малыг малладаг юм. Бас л мянга хүрэх гэж байна нэг хүүхэн ач...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Миний өөрийн нэг хүү мянгат болох гэж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэр хүүхэд тусдаа гараад удчихсан байсан. Би өмч хувьчлалаас хойш хоёр хүүхэд гаргасан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Ачаа ч гаргасан. Өөрийнхөө хүүхдийг ч гаргасан. Энэ хэд маань хэдэн малтай болсон. Хэд хэдхэн малтай гарцгаасан. Одоо лут лут л малтай болчих юм байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. За соёлын довтолгоо гэж нэг юм явагдсан ш дээ?
Дэмбэрэл -
Тэгсэн.\инээв\
Хишигсүрэн -
Тэр талаар яриач? Яаж нөлөөлөв соёлын довтолгоо?
Дэмбэрэл -
Соёлын довтолгоо гээд нэг айдаг юм байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
За? Юугаараа айлгаад байна?
Дэмбэрэл -
Аа?
Хишигсүрэн -
Юугаараа айлгаад байна?
Дэмбэрэл -
Цэвэр бай. Ингэ тэг гээд л айлгаад л ирж үзээд л тэгээд л байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Манайх чинь олон хүүхэдтэй. Үнээ саадаг. Яахав тэгээд...
Хишигсүрэн -
Юу юу шаардах уу?
Дэмбэрэл -
Ариун цэвэр аяганы сараа л гэнэ. Одоо тэр байна.
Хишигсүрэн -
Одоо бурхны сав болгочихсон.
Дэмбэрэл -
Аяганы сараа гээд хүнээр хийлгээд дундаа нэг хамартай. Ариун цэврийн булан л гэнэ. Жорлон л гэнэ. Цэвэр бай л гэнэ. Янз бүрийн дэр хий гээд нэг асрагч хүүхэн давхиж ирээд л бөөгнүүлээд хурал хийгээд цэвэр айлд гэрчилгээ бичиг өгч байсан.
Хишигсүрэн -
Аа ха. “Соёлч өрх” гээд?
Дэмбэрэл -
Тийм “Соёлч айл” гээд
Хишигсүрэн -
За цэвэрч бай гэдэг юм байна. Өөр юу шаардах уу?
Дэмбэрэл -
Тэгэ. эд бас боловсрол моловсрол шаардаж л байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха. Сонин хэвлэл...
Дэмбэрэл -
Сонин хэвлэл унш.
Хишигсүрэн -
Яг тэр үед тохиолдож байсан. инээдтэй хөгтэй явдал байна уу?
Дэмбэрэл -
Бид нарыг дээр үед соёлын довтолгоо ч гэж байлаа. Намын гишүүн их хурлын 9 гишүүний нэрийн тогтоо цээжил гэдэг байлаа.
Хишигсүрэн -
Улс төрийн товчоо...
Дэмбэрэл -
Улс төрийн товчоонд Моломжамц Молом гуай энэ тэр байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
“Улаан булан” гээд гэр барьчихдаг. Завод дээр тэгээд тэр хэдэн зургийн чинь энэ нь хэн билээ? Энэ нь хэн билээ? Асуугаад өдөр болгон шахуу хурал хийгээд...
Хишигсүрэн -
Тэр болгон танигдахгүй юу тэр 9 хүн?
Дэмбэрэл -
Аа? Түүнийгээ сайн танихгүй байгаа шүү дээ. Одоо бодох Моломжамц гуай байсан. Молом гуай байсан. Жалнаажав байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тийм хэдэн улс байсан. 9 гишүүн байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд намын гишүүн гээд үүрэг даалгавар ихтэй. Лениний ботийг авч унш гээд л ...
Хишигсүрэн -
За?
Дэмбэрэл -
Намын гишүүдэд нэг нэг боть өгч байлаа.
Хишигсүрэн -
Та уншиж байв уу?
Дэмбэрэл -
Уншиж л байлаа. Ийм том ном..
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Номын сантай болж л байлаа. Тэгээд боловсрол моловсрол тэр үед бид нарт ямар боловсрол дөнгөж намын семинарийнхаа юмыг жаахан уншдаг байлаа. Үздэг л байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд тиймэрхүү л байлаа. Тэгээд зогсоо зайгүй л ажил хийж байсан. би чинь одоо намын гишүүдийн семинар 7 хоног хийж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Хнн.
Дэмбэрэл -
Тэгээд 7 хоног хийхэд чинь яахав тэр үнээнд чинь хүн гаргаж өгөхгүй. Миний үнээг чинь сүүтэй гээд хүмүүс хуваагаад хуваагаад саачихдаг. 7 хоног саалиа алдчихсан ирнэ шүү дээ би.
Хишигсүрэн -
Хнн намын хурлаас болоод?
Дэмбэрэл -
7 хоног семинар хийж байсан. Намын хурал сар бүрийн 25 нд болж байсан. Тэгээд нэг өдөр тасална.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
7 хоног таслахад би их шахуу ажилладаг байсан. өчнөөн мянган литр сүү хийх байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд тэр төлөвлөгөөгөө гүйцээх гэж?
Дэмбэрэл -
Тэгээд гүйцнэ л дээ. Гүйцдэг болохоор яахав.
Хишигсүрэн -
Ер шаардлага хангаагүй айлыг яахав?
Дэмбэрэл -
Шаардлага хангаагүй айл төлдөг юм.
Хишигсүрэн -
Үгүй үгүй. Нөгөө соёлын довтолгооноос шаардсан юмыг?
Дэмбэрэл -
Жаахан зэмлэж барьж байгаад. Тэгээд надад чинь байс хийгээд энэ хүний саалийг гүйцээ гээд даалгаад өгчихнө шүү дээ. Намын гишүүн заводын юу болохоор
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд өнөөдүүл рүүгээ гүйнэ шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Гүйгээд л өрхийн татаад л чи тэгж саа. Ингэж саа гээд л
Хишигсүрэн -
Аа өглөө босгох гээд айлын өрх татаад гүйдэг. \инээв\ Ямар улс муу малчин муу саальчин байсан юм бэ?
Дэмбэрэл -
Яахав дээ. Өөрсдөө аминдаа арчаагүй улс л тэр шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Одоо ч гэсэн тэр шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Аминдаа арчаагүй хүмүүс нэгдэлд мал маллалаа. Хувьчлалаар бас л адилхан л мал өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Дээр дооргүй л адилхан мал өгсөн. Аминдаа арчаагүй улс түүнийгээ барчихаад хоосон улсаас юм гээд одоо ч улсаас их тэжээдэг болсон юм байна.
Хишигсүрэн -
Аа ха. Яаж тэжээгээд байна?
Дэмбэрэл -
Нэг хэсэг чинь будаа мудаа их өгсөн ш дээ. Хоёр жилийн өмнө.
Хишигсүрэн -
Аа ха. Ажилгүй улсад?
Дэмбэрэл -
Ажилгүй улсад тэгээд байс хийгээд л нэг гэр өгөх юм.
Хишигсүрэн -
Хнн.
Дэмбэрэл -
Зөндөө байна. Манайхны үүгээр гэр авсан улс.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Ямар ч оронд ямар ч цагт энэ дорой улс өөрсдийнх нь харицлага байхгүйнх
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Өөрсдийн л хувийн ажил шүү дээ. Амиа авч чадахгүй болохоор тэр шүү дээ. Захиргаадалтын үед муу явсан хүмүүс одоо адилхан л байна. Малгүй юу ч үгүй болчихсон. Зөн мөнгөөс гэр гуйсан гурил будаа идсэн л улс байх юм.
Хишигсүрэн -
Зөн гэж юу билээ?
Дэмбэрэл -
Гадаад улсууд юм өгдөг шүү дээ? Зөнгийн байгууллага гээд?
Хишигсүрэн -
Аа “Дэлхийн зөн” гээд үү?
Дэмбэрэл -
Тийм. “Дэлхийн зөн”
Хишигсүрэн -
Танай энд байдаг уу?
Дэмбэрэл -
Байсан ш дээ. Одоо байдаг юмуу бүү мэд. Мал хуу өгөөд жилээр мал өгдөөд хоёр гурван жилээр мал өгөөд л
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Нөгөөдүүл нь малын үрчихээд л ингээд л байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Сайхан сайхан гэр өгөөд л шалтай. Хэдэн давхар бүрээстэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тийм л гэр өгөөд байсан ш дээ.
Хишигсүрэн -
Хнн.
Дэмбэрэл -
Манайхан тийм юм аваагүй ээ. Хэдэн хүүхэд дор бүрнээ болоод болгоод байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь та нэг ийм юм хэлээч? Саальчин энэ тэр гээд та өөрөө даргалаад явахаас гадна. Таны дарга гэж бас улсууд байгаа ш дээ?
Дэмбэрэл -
Аа?
Хишигсүрэн -
Таны дарга гэж бас улс байнаа даа?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Социализмын үед дарга цэрэг, эрх мэдэл албан тушаалтай хүн. Эрх мэдэл албан тушаалгүй хүн хоёрын хоорондын харилцаа ямар байсан юм? хүмүүсийн харьцаа ямар байсан юм? Ямар хүн нь дарга болох юм жишээлбэл та юу гэж бодож байна?
Дэмбэрэл -
Мэдэхгүй. Мэргэжилтэй хүн л дарга болж байсан байх.
Хишигсүрэн -
Даргаас хүмүүс айх уу? Одоогийнх шиг шүүмжлээд тоохгүй юу?
Дэмбэрэл -
Дарга ирвэл айна л даа. Шүүмжилж барьсан юм байхгүй.
Хишигсүрэн -
Даргын өөдөөс үг хэлдэг хүн байх уу?
Дэмбэрэл -
Байхгүй дээ бараг. \инээв\
Хишигсүрэн -
Та одоо жишээ нь хэлэхгүй юу. 7 хоног явж сүү саалиа алдмааргүй байна. Надад ямар хэрэгтэй юм гээд\инээв\ харамсаад сууж байхын оронд та хэлж болдоггүй юмуу. \инээв\
Дэмбэрэл -
Хэлдэггүй байлаа.
Хишигсүрэн -
Яагаад?
Дэмбэрэл -
Хэдэн хүүхдийг сургууль соёлд суулгах гэж харин намайг намын дарга дандаа дуудаж байдаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хүүхдэд сургууль олдохгүй бол намайг дуудчихдаг. Хүүдэд чинь сургууль олдохгүй байна. Ингэж олдохгүй байна гээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Намын дарга сууна. Захирал сууна. Тэгээд яахав ярилцаж хөөрөлцөж байгаад сургууль авчихдаг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха. Та тэгвэл арын хаалгадаад аваад өгчихдөг байсан байна ш дээ. \инээв\ депутатын хүүхэд гээд...
Дэмбэрэл -
Депутат больсон байхад ч манай хүүхэд зарим нь төгссөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
76, 77 оны хооронд манай өвгөн ойчсон. 76 оны өвөл ойчсоно. Тэгээд түүнээс хойш бас хоёр гурван хүүхэд бас төгссөн. Тэгээд тэр хавар би бас депутат болсон. Хамгийн сүүлийн депутат тэгээд гурван жил болоод насанд гарах дөхлөө.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Депутат мепутатаа больсон. 76 оноос гурван жил яваад 79 онд больсон.
Хишигсүрэн -
Би нэг юм асууя. Таныг депутат байхад аймгийн хурлын депутат гэж байсан тиймээ?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Тэр аймгийн ардын их хурлын депутатаар сууж байгаа гишүүдийн хэдэн хувь нь эмэгтэй хүн байсан бол? Ямар эмэгтэйчүүд депутат болж орж ирдэг байсан бол?
Дэмбэрэл -
Ер саальчин голдуу эмэгтэйчүүд байсан даа.
Хишигсүрэн -
Харин ингэж яриад байгаа даа.
Дэмбэрэл -
Боловсролтой эмэгтэйчүүд нэг их байгаагүй.
Хишигсүрэн -
Малчин саальчин?
Дэмбэрэл -
Тийм малчин саальчин л байсан.
Хишигсүрэн -
Хэдэн хүн байх уу? Ойролцоогоор? Түдээс түд гээд хэлбэл та санаж байна уу?
Дэмбэрэл -
Аа?
Хишигсүрэн -
Хэдэн хүн байсан бол ер нь?
Дэмбэрэл -
Сум сумаас гурав байсан юм.
Хишигсүрэн -
За тэр сумын гурван хүний нэг нь заавал эмэгтэй юу?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгэхээр чинь гуравны нэг нь байсан байна тиймээ?
Дэмбэрэл -
Зарим газраас эмэгтэй ирж байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха. 10% байсан гэж яриад байгаа юм. мэргэжил тэнцүүлдэг. Хүйс тэнцүүлдэг. Нас тэнцүүлдэг байсан гээд байгаа ш дээ.
Дэмбэрэл -
Саальчингууд мэргэжилгүй. Надаас эхлүүлээд байсан ш дээ. Юу ч мэдэхгүй. Яахав миний үеийн өнөө зарим байна. Гурванбулгаас хоёр ирж байсан. би сумаас ерөөсөө ганцаараа очиж байсан. сумын нэг голтой л ирж байсан юм. саальчингууд...
Хишигсүрэн -
Аа ха. Тэгсэн чинь одоо ямар хүмүүс депутат болоод байх юм. та ер нь анзаарч байна уу? Та юу гэж боддог бэ? таны үеийн депутат, одоогийн депутат хоёр ямар ялгаатай бэ?
Дэмбэрэл -
Мэдэхгүй. Одоогийн үеийн депутатууд их л боловсролтой. Их л мэдлэгтэй. Улс төрч л улсууд болдог юмуу даа.
Хишигсүрэн -
За? Их л өндөр боловсролтой хүн байна гэж та харж байна уу?
Дэмбэрэл -
Тийм. Тэгж л бодох юм. Өндөр боловсролтой улс нь юу хийдэг юм мэдэхгүй. Таван толгой оюу толгой гээд хэдэн жил л ярих юм. түүнийгээ яаж чадахгүй л улс байх юм байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Ярьж байх нь их улс төрч, тархитай улс байх юм. Их хурлын гишүүд чинь тэгээд тэр таван толгой оюу толгойгоо шийдэж чадахгүй юм. \инээв\
Хишигсүрэн -
Та нар ер нь юу шийддэг байсан бэ? депутат байх даа.
Дэмбэрэл -
Бид нар яахав. Орон нутийн ажил шийднэ дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Жишээлбэл орон нутгийн ямар асуудал? Төсөв мөнгө шийдэх үү?
Дэмбэрэл -
Аа?
Хишигсүрэн -
Албан тушаалтан томилохыг шийдэх үү? Яг юу шийдэх үү?
Дэмбэрэл -
Мал хуу, малчин салчин, улс нийгэмд сайн хүн байлгана. Муу хүн байлгахгүй. Боловсролтой хүн болгоно. Тийм л юм ярьдаг байсан. бригад сумын ажил л их ярьдаг байсан даа.
Хишигсүрэн -
Аа ха. За одоо хоёулаа түр завсарлаад дахиад яриагаа эхлэх үү?
Дэмбэрэл -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.