Demberel
![](../assets/images/interviewees/990284.jpg)
Basic information
Interviewee ID: 990284
Name: Demberel
Parent's name: Gombo
Ovog: don't know
Sex: f
Year of Birth: 1926
Ethnicity: Halh
Additional Information
Education: graduated a literacy group
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenesant sum, Töv aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
funerals
democracy
environment
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Дэмбэрэл гуайтай хоёрдахь ярилцлага эхэлж байнаа. Танаас нэг ийм юм асуумаар байна. Та чинь намын гишүүн байсан. Депутат байсан гэдэг чинь улс төрийн амьдралтай тодорхой хэмжээгээр холбоотой ш дээ. Одоогийн хэллэгэээр ...
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Анх ардчилал гарч ирж байхад та юу бодож байв? Яаж хүлээж авав?
Дэмбэрэл -
\Инээв\ яахав дээ. Хонь малыг чинь нэг хувьчлан гээд нэг хувьчлахгүй гээд байлаа даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд нэг мэдэхнээ хувьчлачихсан. Хувийн малтай боллоо гэж бодож л байсан л даа. Гэхдээ би нэгдэл байсан бол дээр байсан юм гэж дотроо бодож байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Намын гишүүн байсан. Танай намын хажуугаар зэрэгцээд их олон нам үүслээ. Депутатууд их олон намаас гардаг боллоо. Өрсөлддөг боллоо тиймээ?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Хурал мурал өөрчлөгдлөө шүү дээ. Та ер нь юу бодож байв? Тэр үед?
Дэмбэрэл -
Тэгэхэд нэг их ч нам байгаагүй. Одоо улам нэмээд байх юм байна ш дээ.
Хишигсүрэн -
За тэр үед ардчилал гарч ирж байхад хэдэн нам байсан юм? хоёр гурав?
Дэмбэрэл -
Тийм л байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Иргэний зориг нам сүүлдүүхэн гарч ирсэн.
Хишигсүрэн -
Тийм.
Дэмбэрэл -
Ардчилсан нам Ардчилсан холбоо гээд бөөн юм боллоо доо.
Хишигсүрэн -
Аа ха. Түүнийг та анх яаж сонсов?
Дэмбэрэл -
Хэн мэдэх вэ. Аварзад гуай энэ тэр чинь буруутгаад л бөөн юм болоод байсан шүү дээ. Тиймээ?
Хишигсүрэн -
Тийм.
Дэмбэрэл -
Баатарууд чинь одоо...
Хишигсүрэн -
Та алийн зөв гэж бодож байв? Шинэ гарч ирж байгаа тэр хүчнүүдийг зөв юм гарч ирж байна гэж бодож байв уу? Буруу гэж бодож байсан уу? Тухайн үедээ?
Дэмбэрэл -
Би яахав. Хуучин намын хүн болохоор хуучин нам нь дээр юмуу л гэж бодож байсан.
Хишигсүрэн -
Ямар учраас дээр гэж бодож байсан бэ?
Дэмбэрэл -
\Инээв\ Яахав. Өөрөө ажил их хийж мөнгө их олж гэхдээ бидэнд малын мэдэл байхгүй л байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Сүүлийн үед малыг хувьчлаж малыг бидний мэдэлд өгсөн л дөө.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хоёр талтай л юм л даа.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха. Одоо ингээд бодохоор ардчиллын үр нөлөө ямар юм болж уу? Та юу гэж бодож байна. За ямар ч байсан танай хүүхдүүд мянгат малчин болсон юм байна. Үүнийг та юуны үр дүн гэж бодож байна?
Дэмбэрэл -
Ардчилал малын л үр дүн л дээ.
Хишигсүрэн -
Бас нөгөө талаасаа хүүхдүүдийн ажилсаг байгаагийн үр дүн тиймээ?
Дэмбэрэл -
Тийм. Хоёр талын л ажил байна л даа.
Хишигсүрэн -
Манай судалгаанд нэг ийм асуулт байна. Та үүнийг нэг яриач? Таныг настай хүн болохоор сайн мэдэх бол уу гэж бодоод асууж байнаа. Тэр юу вэ гэхээр ер нь Монголчуудын нас барсан хүнээ оршуулдаг дурсдаг энэ байдал таны амьдралын туршид яаж өөрчлөгдөж ирэв? Та энэ тухай анх ухаанд ороход яаж хүний ар талын ажил хийдэг байсан. социализмын үед яав? Одоо сүүлийн үед юу болж байна. Яриач?
Дэмбэрэл -
Одоо бол тэр талаар онцгой сайн болсон. Тэр үед чинь хөгийн байлаа шүү дээ. Мал шиг л байсан. За нэг үхэр тэрэг юмуу тэмээ нь дээр юмаар ороогоод явчихдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Ах дүү хамаатан садан уулзаж учрах гэсэн юм байхгүй ш дээ. Хотны хэдэн хүн хоёр гурван хүн л явна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тийм л байсан ш дээ.
Хишигсүрэн -
Өөрөөр хэлбэл хүн нас барахаар эвтэйхэн аваачаад тавьчихдаг болохоос биш хамаатан садан цуглаад арын ёс гүйцэтгэх гэдэг юм байгаагүй юмуу?
Дэмбэрэл -
Үгүй байгаагүй.
Хишигсүрэн -
Та ухаанд орсон тийм юмыг санаж байна уу? Хэзээ та анх ийм юм мэдэж байсан бэ? Хүүхэд байхад бодвол. Тэр үеэ та дурсаад яриач? 30- аад оны дунд үе тиймээ?
Дэмбэрэл -
Оо тэр үед чинь бүүр хачин байсан ш дээ. Саяхнаас л ийм болж байна шүү дээ.
Хишигсүрэн -
Та нэг ширхэгчлээд яриач? Задлаад?
Дэмбэрэл -
Дээр үед намайг хүүхэд байхад тэр айлд хүн нас барчихаж гээд жигтэйхэн шивнэлдэж яриад бүсэндээ улаан даавуу хавчуулчихдаг. Тийм л юм байсан ш дээ. Түүнээс чинь айсан сэжиглэсэн. Хүн хар очдоггүй. Тэр айлын хоёр гурван хүн тэмээн тэргэнд юмуу. Үхэр тэргэнд аваад явчихаж байдаг. Тэгээд ил аваачаад хаячихдаг. Тэнд тэр байж байна. Тэнд тийм юм байна гээд ярьж байдаг. Ёстой хачин байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Сүүлийн үед л ийм хачин сайхан болж байна шүү дээ. Нас барсан ч цаанаас нь үзэж хардаг болсон байна. Мөнгө цаас ч өгдөг болсон байна. Онцгой болсон шүү дээ. Тэр талаар...
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха. Одоо бүр чандарлах за эхлээд бүр задгай тавьдаг байсан юм байна тиймээ?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Дараа нь оршуулга хийдэг. Одоо чандарлаж байгаа ш дээ. Таньд энэ хэлбэрүүдийн аль зүгээр юм шиг арай дээр хэлбэр юм шиг бодогддог бэ?
Дэмбэрэл -
Чандарлана гэдгийг би сайн мэдэхгүй байна. Нодлин манай нэг хамаатны хүнийг чандарласан. Дээр үед бол намайг Москва явж байхад кремлийнхээ хананд оршуулдаг юм байна лээ ш дээ. Москва чинь
Хишигсүрэн -
Аа аа.
Дэмбэрэл -
Тойпуун хананд ийм ийм төмрүүд хадчихсан байдаг байсан. Энэ юу юм бэ гэсэн чинь томчуудаа чандарласан юмаа. Энэ цаас шиг дөрвөлжин юм хадчихсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд тэр кремлийнхээ хананд чандар чинь их жаахан юм болох байлгүй дээ. Тэгээд түүнийг аваачиж хийж байгаад наанаас нь төмрөөр хадчихсан юм байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Одоо манайхан тийм л болж байгаа юм байна лээ. Түүнийг одоо үнэхээр мэдэхгүй юм. Би хуучны хүн болохоороо мэдэхгүй юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Шатаагаад л хаячихдаг юм байна лээ ш дээ.
Хишигсүрэн -
За та насаараа энэ нутагт амьдарч байгаа юм байна ш дээ?
Дэмбэрэл -
Тийм?
Хишигсүрэн -
Ер нь энэ байгаль яаж өөрчлөгдөж байнаа? Байгальд гараад байгаад өөрчлөлтийг хараад юу бодогдож байна? Ямар өөрчлөлт гарч байна.
Дэмбэрэл -
Бороо шороо ороод л байх юм. ус цасаар их муудаж...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Ямар учиртай юм. мэдэхгүй. Манай энд яахав аюул нэг их аймаар юм болдоггүй юм. Бороо бол ордог юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгсэн хэрнээ ус мус нь доошоо яваад юундаа байдаг юм. мэдэхгүй юм байнаа. Хачин юм гэж бодох юм. Цаг агаарын яадаг юм мэдэхгүй. Өшөө болохын хувьд өшөө болсон шүү. Урдынтай адилгүй шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Энэ тэнд айхтар юм дуулдаж л байх юм. Манай энд энүүхэн зуураа гайгуу л байдаг юм.
Хишигсүрэн -
Сайн өөрчлөлтүүд юу байна? Байгальд гарч байгаа?
Дэмбэрэл -
Ногоо цагаа их тарьдаг байлаа. Урд байдаг нуур муур ширгэчихсэн шүү дээ. Ерөөсөө нуур муур нь ширгээд хачин болчих юм. би учрийн олдоггүй юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Цаг ч өөрчлөгдхөн өөрчлөгдсөн байхаа. Говь хангай газар дэлхийгээ өөрчлөөд байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Яагаад байдаг юм. тийм л юм байна. Дээр үед бол тийм байгаагүй. Намайг жаахан байхад. Саравч хашаа ч гэж байсан биш. Нэг хэдэн мод зоогоод туурга нөмрөгчихдөг тийм л хашаа саравчтай байлаа шүү дээ. Дээр үед намайг жаахан байхад. Нэгдэл яаснаас хойш хашаа саравч муудсан шүү дээ. Буулгахын буулгаад түлхийн түлээд цөөхөн саравчтай айл байдаг байх. Өөрөө өөрсдийгөө л яануу гэхээс биш. Дээр үед нэгдэл байхад сайн хангаж байсан шүү дээ. Шуудай шуудайгаар хэвэг авч ирээд буулгачихна.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь газар усны нэрийг өөрчлөж байна уу?
Дэмбэрэл -
Газар усны нэрийг өөрчлөж байгааг мэдэхгүй байна. Би чинь гадуур дотуур явахаа байсан. Хурал цуглаан суухаа байсан. Хөл муутай болсон.
Хишигсүрэн -
Газар усны нэр гэдэг одоо энэ урд байгаа Өндөр дов ч гэдэг юмуу. Нарийн гол гэдэг юмуу. Тэр...
Дэмбэрэл -
Өөрчлөгдөхгүй байнаа. Манайх энэ урд уулын араар нутаглаж байсан юм. Тэгэхэд одоо тэр ус ширгэчихсэн л байна ш дээ. Яагаад энэ ус ширгээд байдаг юм. ширгэчихсэн юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха. Шинээр газар усанд нэр өгч байна уу?
Дэмбэрэл -
Үгүй байна. Тийм юм мэдэгдэхгүй байна. Газар их ухдаг боллоо.
Хишигсүрэн -
Танай энд ухаж байна уу?
Дэмбэрэл -
Ухахаар барах уу?
Хишигсүрэн -
За?
Дэмбэрэл -
Сэндийлээд хаячихаж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Одоо зам тавьж байна гээд л би тэгж боддог юм. Газар мазар уул муулын ухаад байхаар ийм болчихдог юм бол уу? Хангай дэлхий ч гэсэн гомддог юм бол уу? Гэж бодох юм. зам тавьж байна гээд толгойг нураагаад хаячихаж байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Дэмбэрэл -
Чулуу элсийн аваад. За тэгээд алт гээд энд тэндгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Манайхны энэ урагшаа хоёр гурав байнаа. Гараар ухна гээд яваад л байна гэнэ лээ. Мэдэхгүй энэ улсууд яриад байгаа юм. Энд тэндхийн алтны гэрүүдийг харахад хачин юм байх юм. Хаанаа яаж багтаж байдаг юм. Газар дэлхий байгалиа яагаад үүнээс болдог юм бол уу гэж бодох юм.
Хишигсүрэн -
Хнн.
Дэмбэрэл -
Сэндийлээд сэндийлээд хаячихаж байна шүү дээ. Одоо
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тийм юм зурагтаар л харж байх юмдаа.
Хишигсүрэн -
Нэг ийм асуулт байнаа. Ер нь та шашин шүтдэг үү?
Дэмбэрэл -
Би хуучин шашнаа л шүтдэг юм.
Хишигсүрэн -
За. Ер нь таны амьдралын туршид Монголд байгаа шашин яаж өөрчлөгдөж байна. Хүмүүсийн шүтлэг яаж өөрчлөгдөж байна?
Дэмбэрэл -
Одоо шүтлэггүй амьтан алга л юм байна ш дээ.
Хишигсүрэн -
За.
Дэмбэрэл -
Хүүхэд мүүхэд хүртэл жигтэйхэн залбирчихсан гандангийн түүгээр чинь. Шүтлэг бол хамаагүй их өөрчлөгдөж байх шиг байна. Сайн мэдэхгүй байлаа. Тэр үед чинь шүтүүлэхгүй ч байлаа. Лам нарыг авч яваад
Хишигсүрэн -
Таны хүүхэд байх үеийн шүтлэг шашны амьдралд юу болж байсныг дэлгэрэнгүй яриач? Ухаан ороод залуу байхад хүүхэд цагт лам нарыг барьж байсан гэж байна ш дээ. Сүм хийдийг тарааж байсан үе? Яг тэр процесс яаж явагдаж байсан бэ?
Дэмбэрэл -
Мэдэхгүй би одоо хүүхэд байсан учраас...
Хишигсүрэн -
Танд юу мэдрэгдэв? Та бол нэг л хүн ш дээ. Тэр нийгэмд амьдарч байгаа.
Дэмбэрэл -
Тийм. Хүүхэд болоод сайн мэдэхгүй байлаа.
Хишигсүрэн -
За.
Дэмбэрэл -
Тэгээд сүүлдээ бүр таг чимээгүй боллоо доо. Хамаг юмын авч яваад лам нар марын авч яваад л хүрээ хийд нь эзгүй тийм л юм болсон ш дээ. Түүнийг би хүүхэд болохоороо яаж байгаа юм бол гэж боддоггүй ч байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Ээжий хураагаад аваад явлаа гээд л ярьдаг л байсан юм. тэр үед юу байсныг би мэдэхгүй юм. Түүнээс өмнө намайг хүүхэд байхад лам нарт их л шүтлэгтэй байсан шүү дээ. Бид нарыг хүртэл маань мэгзэм унш залбир малбир гээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Жаахан хүүхэд болохоор сайн мэдэх юм байхгүй тийм л байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха. Яг тэр шашин хаалттай байх үед одоо жишээ нь хүүхэд өвдлөө хавдлаа гэхэд эмч рүү очилгүй. Хүнээс нууцаар очоод арц авчих ч юмуу. Чимээгүйхэн очдог тийм далд юм байсан гээд байгаа ш дээ. Танай нутагт байсан уу? Таньд жишээ нь тийм юм байсан уу? Намайг бага байхад манай яваад арц авч ирээд нүүр угаалгаад байдаг байсан. Хаанаасаа ч авч ирээд байдаг байсан юм. 80 оны үед?
Дэмбэрэл -
Тийм юм байлгүй яахав.
Хишигсүрэн -
За. Тэр одоо ямар байдлаар хүмүүс шашин шүтлэгээ, хаана тэр албан бусаар яваад байв? Тэр харилцааа?
Дэмбэрэл -
Дээр үед нууц ганц нэг лам байсан юм байгаа биз.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэнд л тэгдэг байсан байх даа. Одоо бол шашны талаар, хүн мүн оршуулах тал дээр дэлгэрэнгүй болсон шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Ёстой өдөр шөнө болсон шүү дээ. Хүн оршуулах, шашин шүтэж байгаа дэлгэрэнгүй болсон шүү дээ. Дээр үед чинь намын гишүүн байлаа. Тийм шүтэх барих юм байхгүй байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Та намын гишүүн хүн хүн дээр очоод арц далдуур очоод аваад тарни марнитай хүн дээр очих юм таны хувьд байсан уу?
Дэмбэрэл -
Би бол тийм юм байдаггүй байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Нөхрийнхөө хөрөгийн өмнө зул өргөөд машин давхиад ирэхээр хүрэмнийхаа хойгуур хийчихэж байхав?
Хишигсүрэн -
Та юу?
Дэмбэрэл -
Тийм. Тэр үед чинь тийм байсан шүү дээ. Их айдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Таныг тухайн үед зул өргө гэж хэн хэлэх үү? Зул өргөдөг гэдэг мэдлэгийг та хаанаас авсан байх уу?
Дэмбэрэл -
Тэр бол ээж ааваасаа л авахгүй юу. Нас барсан хүнд зул өргөдөг. Тэр яахав би 50-тай байхад хөгшин болсон хойно. Би ер нь нэг их шашин шүтэж чаддаггүй байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Шүтлэгт бол хайран юм алга болчихлоо гэж бодох юм байхгүй. Хүүхэд болоод юу ч мэдэхгүй. Ээж тэр ламд очно. Шавь болно тэгж мөргө ингэ гээд хэлдэг байсан. жаахнаас бид нарыг маань унш гээд иймэрхүү байхад эрх өгөөд маань унш гээд тэгээд ч сүүлд өнөө юу өнгөрлөө.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд танайд тодорхой хэмжээний бурхан тахилын юм байна шүү дээ. Одоо та шүтэж байна уу?
Дэмбэрэл -
Яахав. Настай болсон болохоор ингээд...энэ бурхныг яахав. Сумнаас нэг 50,000 цаас өгдөг юм.
Хишигсүрэн -
Юу гэж?
Дэмбэрэл -
Цагаан сараар бэлэг юм байлгүй дээ.
Хишигсүрэн -
Түүнийг та яагаад шашинтай холбож бодож байгаа юм. \инээв\
Дэмбэрэл -
Үгүй яахав. Тэгээд намайг тэгэхгүй юу. Та юу авах уу? 50000 цаасаар чинь таньд юм авч өгнө. Эмч мэмч нарт даалгадаг. Тэгж байгаад сүүлд ийм хоёр бурхантай болсон.
Хишигсүрэн -
Цагаан сарын бэлэг?
Дэмбэрэл -
50000 цаас өгдөг. Та 50000 цаасандаа энэ бурхан авах уу?
Хишигсүрэн -
Аа за за.
Дэмбэрэл -
Тэгээд сүүлийн үед ийм хоёр гурван бурхантай болсон. Энэ хамба ламын зураг
Хишигсүрэн -
Тийм байна. Таньд далай лам хамба ламын зураг байна ш дээ. Энд ер нь Христийн сүм мүм гэж танай суманд ер нь яригдаж байна уу?
Дэмбэрэл -
Үгүй тийм юм мэдэхгүй. Манай энд чинь бурхан тахилын нэг юм байгаа ш дээ. Сүм очиж чаддаггүй ш дээ. Хөлгүй болохоор...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэр жил байгууллахад нь хөлтэй байсан очсон. Энэ өвөл хүүхэд нэг машинтай ирээд очсон. Ер нь очиж чаддаггүй юм.
Хишигсүрэн -
Таныг жаахан байхад сүм хийд орон нутагт хэр олон байсан бэ? Танай энэ Дашинчилэн суманд таны амьдарч байсан нутагт дээр үед сүм байсан юмуу?
Дэмбэрэл -
Намайг жаахан байхад Баруун хүрээ хийд гээд байсан. Хархоринд Эрдэнэ зуу гээд байсан тэр байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд энэ урд юуны нутагт нэг хийд байсан юмаа. Эрдэнэсантын нутагт, энд тэнд хийдүүд байсан л даа. Одоо бол түүнээс олширсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Энд тэндгүй л хийд, энд тэндгүй л сүм.
Хишигсүрэн -
Та энэ сүм хийд их болж байгаа. Улсууд их шүтлэгтэй болж байгааг юу гэж бодож байна? Энэ сайн зүйл мөн үү? Та ер нь юу гэж боддог бэ?
Дэмбэрэл -
Мэдэхгүй. Энэ одоо ямар учраар ингэдэг юм. Ийм л цаг болсон юм байхдаа гэж боддог. Ийм л хүүхэд залбираад хурал мурал дээр...
Хишигсүрэн -
Та ийм хүүхэд залбирч байгаад итгэхгүй байна уу? Хүүхэд юм шүтэж байгаа гэдэгт нь гайхаад байна гэсэн үг мөн үү?
Дэмбэрэл -
Хэн мэдэх үү. Их л шүтлэгтэй болчихсон байх юм. урьд ч гэсэн тийм байсан даа. Бид нарыг тэгж маань унш тэгж залбир гээд гэхдээ лам нар бол цөөнө байсан ш дээ. Одоогийн лам нар бол их шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Тэр үед цөөхөн байсан уу? Та бичиг үсэг тайлагдсан гэсэн ш дээ?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Бичиг үсэг гэдэг нь шинэ үсэг үү? Бага сургуульд суугаад, та сургуульд суугаагүй гэсэн ш дээ.
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Крилль үсгийг яаж сурсан бэ?
Дэмбэрэл -
Би яахав дээ. Юу яаж байсан юм. Шинэ үсэг тайлагдана гэж хүүхдүүд ирж бүлгэмд суудаг байсан юм. Тэнд сурсан хүүхдүүд хөдөөгүүр явж бидэн шиг сургуулиас мултарсан хүүхдүүдийг айлд цуглуулж тав арваар нь цуглуулаад ...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Өдөрт тэгж шинэ үсэг заадаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Хэр удаан хугацаанд сурсан бэ? Та нар?
Дэмбэрэл -
Өвөл ч юмуу зун 7 хоногт нэг айл дээр. 7 хоногт нэг айл дээр. Манайд цугларвал дараа өөр нэг айлд гэж цугладаг . Нэг багш байсан юм. Шинэ үсгийн сургууль сураад тайлагдаад ирсэн хүн байсан. Тийм л юмнаас би жаахан юм олж авсан даа. Тэгээд би сургуульд суугаагүй.
Хишигсүрэн -
Аа ха. Анх та ямар кино жүжиг, соёл урлагийн юм яаж анх үзэж байсан бэ? одоогийн хэллэгээр кино ч юмуу? Жүжиг ч юмуу? Кино ч юмуу анх яаж танилцаж байв? Санаж байна уу?
Дэмбэрэл -
Дээр үед манайх энэ урд байдаг байсан. Түдэв гүн гэж хүн дээр үеийн одоогийнхоор бол ерөнхийлөгч болох ухаантай юмуу? Тийм хүн байсан юм. Түдэв гүн гэж тэр нэг морин хууртай.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хажууд нь Дорждагва гээд дуучин байсан. Тэр хоёр гол уруудаж өгсөж уруудаад явдаг. Түдэв гүн хуурдаж дуулдаг. Дорждагва гуайн дуулдаг.
Хишигсүрэн -
Дорждагва гэдэг нь нөгөө алдарт дуучин мөн үү?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Алдартай дуучин.
Дэмбэрэл -
Одоо өнгөрчихсөн шүү дээ. Бүүр дээр үеийн Түдэв гүн гэдэг нь эднийхний ноён байсан юмуу хаашаа юм. Одоо энэ захын...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэр хоёр л тэгж явдаг байсан.
Хишигсүрэн -
Уртын дуу дуулах уу?
Дэмбэрэл -
Тийм.
Хишигсүрэн -
Одоо энэ шинэ үеийн соёл урлагийг би асуугаад байна л даа. Кино ший, сүүдэр ший гэдэг юмыг та үзэж байсан уу?
Дэмбэрэл -
Аа?
Хишигсүрэн -
Шүүдэр ший гэж та сонсож байсан уу?
Дэмбэрэл -
Үгүй.
Хишигсүрэн -
Та анх хаана кино үзсэн бэ? Хэдэн настайдаа?
Дэмбэрэл -
За одоо мэдэхгүй юм даа.
Хишигсүрэн -
Танай тэр завод дээр чинь кино мино...
Дэмбэрэл -
Ирнэ л дээ. Ирэлгүй яахав.
Хишигсүрэн -
Та завод дээр үзэхээсээ өмнө хаана үзсэн вэ?
Дэмбэрэл -
Түүнээс өмнө хот орохдоо үзсэн. Нугардаг барьдаг байлаа шүү дээ. Уран нугараач хэн гуай Мажигсүрэн...
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Настай болчихсон харагдаад байна лээ. Бүдүүн авгай. Хотод л орж үзэж байсан. Дээр үед чинь тэгж ярьдаг байсан ш дээ. Айлын унинд ч юмуу. Хананд ч юмуу. Дөрвөлжин хар юм байх юм. гэнэт элдэв юм яриад хашигчаад унах юм. Тэр чинь радио шүү дээ.
Хишигсүрэн -
Аа аа ха.
Дэмбэрэл -
Тэгж л үүссэн дээ.
Аа?
Хишигсүрэн -
Та анх радио яаж сонсож байсан бэ?
Дэмбэрэл -
Яахав тэгээд амьтан тэгж яриад л оо одоо ч айхтар цаг болж унинд хар юм байж байгаад гэнэт яриад унах юм гэж амьтан хот ороод ирэхдээ тэгж ярьдаг байсан юм. Тэгээд би айл гэр болчихоод хот руу ороод л туувар муувар тууж ороод тэгээд яахав хөөрхий минь төв театр маетр юм үзэж л байлаа л даа.
Хишигсүрэн -
Аа төв театрт очоод үзчихсэн байна ш дээ. Та \инээв\
Дэмбэрэл -
\Инээв\
Хишигсүрэн -
Төв театрт та анх ямар жүжиг үзсэн вэ? Санадаг уу?
Дэмбэрэл -
Би төв театрт ямар жүжиг үзлээ дээ. Одоо энэ юуг үзэж байсан даа. Дамдинсүрэн гуайн жүжиг Хоролмаа...
Хишигсүрэн -
“ Учиртай гурав”
Дэмбэрэл -
Тийм”Учиртай гурав” тэр энэ тэрийг л үзэж байсан даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Тэгээд сүүлдээ манай хөдөөнийхөн өөрсдөө дотроосоо тоглоод л тэгдэг байсан.
Хишигсүрэн -
Ер нь тэр театрт очоод жүжиг үзээд, кино үзээд тэр нь одоо үзэж байгаа хүндээ яаж нөлөөлдөг байсан бэ? юу ойлгож гардаг байсан бэ?
Дэмбэрэл -
Гоё л юм гэж боддог байсан. Гоё юм гардаг юм байна гэж боддог байсан.
Хишигсүрэн -
Нөлөө үзүүлэх үү? Амьдралд? Жүжиг үзсэнээр?
Дэмбэрэл -
Ямар нөлөө үзүүлэх үү? Боловсролгүй хүн их л гоё юм үзлээ. Их л сайхан юм үзлээ л гэдэг байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Цэдэнбал гуай Чойбалсан гуай нарын үе шүү дээ.
Хишигсүрэн -
Та ер нь том дарга нарыг амьдаар нь харж байсан уу?
Дэмбэрэл -
Харсан.
Хишигсүрэн -
За. Хэнийг харж байсан бэ? Та?
Дэмбэрэл -
Цэдэнбал гуай энэ тэрийг харж л байлаа.
Хишигсүрэн -
Хаана? Хотод уу?
Дэмбэрэл -
Хотод л харахгүй юу. Зурагт мурагтаар л харахгүй юу. Дэргэд нь очиж үзээгүй ээ. Самбуу гуай энэ тэр харагддаг л байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Зурагтаар уу?
Дэмбэрэл -
Тийм. Зурагтаар л үзэж байсан.
Хишигсүрэн -
Та зурагтыг анх хаана үзэж байсан бэ?
Дэмбэрэл -
Хотод л үзсэн байх. Манай энд чинь зурагт саяхнаас л гарч байгаа юм чинь...
Хишигсүрэн -
Та зурагт анх үзээд юу бодож байсан. унинд хавчуулсан хар юм гэдэг шиг зурагт хараад юу бодож байсан бэ?
Дэмбэрэл -
\Инээв\ Зурагт хараад гоё юм. яаж ийм юм байгуулдаг байнаа гэж бодож л байсан.
Хишигсүрэн -
За бид нар нэлээд удаан 1 цаг 30 минут орчим ярилцлага хийлээ. Би нэг ийм юм хэлэх ёстой. Ийм юм дутуу ярьчихлаа гэсэн юм байна уу?
Дэмбэрэл -
Надад ч одоо мэдээ байх зүйл алга. Мэддэг зүйлээ ярьчихлаа. Өөрийнхөө бодож явсан бодлыг одоо ...
Хишигсүрэн -
Та ойрд ийм удаан хугацаагаар юм ярьсан уу?
Дэмбэрэл -
Үгүй.
Хишигсүрэн -
Одоо энэ хүүхдүүдийн хүмүүжлийг хараад та юу гэж боддог бэ? таны хүүхэд нас танай хүүхдүүдийн хүүхэд байх үе. Одоогийн хүүхдүүд гээд?
Дэмбэрэл -
Ярих юм биш.
Хишигсүрэн -
За?
Дэмбэрэл -
Ямар айхтар юм. хүүхдүүдийн хүмүүжил, хүнээс айхгүй байгаа. Тэр мөнгө цаасаар тоглож байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Хийдэг ажил нь зурагт. Ажил хийхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Манай хэдэн хүүхдүүд мал маллаж байсан. Тийм л байсан. Аминдаа хөөрхий минь эд нарыг хүүхэд байхад зурагт байсан юм бол уу даа. Байранд л зурагт байдаг байсан байх. Яахав хүлээн авагч эд нар л байсан байх даа. Эд нарыг бодоход мал хөөрхий амьтад ноомой.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Яаж ч ном сурч байсан юм. Цүнхээ үүрээд ирдэг байсан. Зааж мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Ирэхээр нь үнээ эвэлгүйлж байгаад тэгээд явуулчихдаг. Одоогийн хүүхдүүдийн жаргал маргал онцгой шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Манай урьдын хүүхдүүд өсөхтэй адилгүй. Хаашаа юм мэдэхгүй. Учрийн олохгүй.
Хишигсүрэн -
Одоогийн хүүхдүүд ер нь ямархуу хүн болно гэж та бодож байна?
Дэмбэрэл -
За мэдэхгүй дээ. Хишиг тогтоох хүүхэд болохгүй байхаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Зарим нь тохь муутай. Сургууль сургууль л гэх юм. Мал маллах хүүхэд бүр байхгүй боллоо. Өөрийн хичнээн мал байгаад ч хүн гуйгаад яваад байна. Одоо манай нэг хүүгийнх хүн гуйгаад яваад байна. Гурван хүүхэд нь гэрлэсэн. Нэг нь гадаадад яваа. Гурван гэрлээгүй л байна. Тэгээд мал маллах л хүн эрээд байх юм байна ш дээ. Дургүй болсон юм байна. Одоогийн хүүхдийн хүмүүжил эрдэм номондоо болоод сүрхий дарга цэрэг болоод ирж байгаа нь харагдахгүй л юм байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Сургуульд л их явж байна даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Үнэн суудаг юмуу. Худлаа суудаг юмуу. Мэдэхгүй одоо. Урьдын хүүхэд одоогийн хүүхдийн хүмүүжил хоёр өдөр шөнө хоёр шиг. Одоогийн энэ улсын их хурлын гишүүд цэнээний юм болох юмуу мэдэхгүй. Болох юмуу мэдэхгүй. Болох шинжгүй л байна шүү дээ. Түүнийг би үзэх биш дээ.
Хишигсүрэн -
Та өөрийнхөө ач зээ үр хүүхэд байна ш дээ. Тэд нарыг юу хийж амьдрах ёстой гэж боддог бэ? мал маллахгүйгээр өөр ажил хийх найдвар байна уу?
Дэмбэрэл -
Яахав дээ. Цаг төрийнхөө юуг дагаад янз бүрийн юм хийх байлгүй дээ. Ажил .
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Манай хэдэн ач нар байна. Лав эндхийн ач нар мал маллахгүй юм байна. Хот руу л яваад байх юм байна. Ямар сайндаа муу эцэг нь 1000 малаа дагаад дийлэхгүй болоод хүн эрээд байна ш дээ. Мэргэжилгүй ч гэсэн хүүхэд мал маллая гэж ярихгүй байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Явж өгөхгүй байна шүү дээ.
Хишигсүрэн -
Хаана байх уу тэд нар?
Дэмбэрэл -
Тэгээд юм л бол хот руу...
Хишигсүрэн -
Аа ха. Энд байдаг юмуу ер нь
Дэмбэрэл -
Тэгдэг юм. 11 төгсөөд л зарим нь тэгээд сургуульгүй хэрнээ бөх болно гээд л яваад өгөх юм. Манай зарим ач нар хотод байдаг юм. Тэд нар харин сургуульд суугаад сурч байнаа. Эндхийн ач нар мал маллах их дургүй. Энд манай нэг олон үхэртэй хүү байна. 3 хүүхэдтэй. Тэр бол юу ч хийхгүй. Манайд ирэхэд түрүүн хүртэл загнасан. Тэнэг юмуу хаашаа юм ерөөсөө юм хэлүүлэхгүй. Том 7 дугаар ангийн охин шүү дээ. Том тэнтийсэн юм энэ хэдтэй чинь тоглоод одооны хүүхэд яаж амь тэжээнэ.
Хишигсүрэн -
Аа ха. Амь тэжээх шинжгүй харагдаж байна уу?
Дэмбэрэл -
Шинжгүй харагдаж байна.
Хишигсүрэн -
Яанаа тэгээд? \инээв\
Дэмбэрэл -
Тэгээд нэг их гоёсон гоё юм ярьсан. Тийм л хүүхэд явах юм байна ш дээ. Дээр үеийн хүүхдийг ямар би ямар байсан. миний хүүхэд ямар байсан. тэгээд одоогийн хүүхдүүд. Миний хүүхдүүд надаас арай дээр байсан байх. Би ч яахав цагаан ямбуу өмд цамц өмсөөд хөл нүцгэн ногоон дундуур гүйж явдаг. Одоогийн хүүхэд дотор тэгж явах хүүхэд байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Үнээ саагаад өнөө өглөө айл очлоо. Муу хүү ганцаараа авгайн амралтанд явчихсан. 10 хэдэн үнээтэй. Олон үхэртэй. Ганцаараа туглаа хөхүүлээд саагаад тавиад байна. Тэгэхэд тэр охин босоогүй л байж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Дэмбэрэл -
Яаж амьдрах юм мэдэхгүй.
Хишигсүрэн -
За эмээ сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа. Тэгээд яриагаа өндөрлөе.
Дэмбэрэл -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.