Tsedev
![](../assets/images/interviewees/990285.jpg)
Basic information
Interviewee ID: 990285
Name: Tsedev
Parent's name: Dorj
Ovog: Görööchin
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: Mongolian language teacher
Work: retired
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Töv aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder, hunter
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
keepsakes / material culture
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Өнөөдөр 2009 оны 7 сарын 21-ны өдөр. Бид Шагдар гуайн төрсөн нутаг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ирээд энэ сумын ахмад багш Монгол улсын гавъяат багш Цэдэв гэдэг хүнтэй ярилцлага авч байна. Энэ Цэдэв гуай өөрөө Шагдар гуайн багш байсан гэж байна. Энэ нутагт 50 гаруй жил багшилж байгаа хүн байнаа. Тэгээд таныг ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөнд их баярлалаа.
Цэдэв -
За баярлалаа.
Хишигсүрэн -
За ярилцлага эхлэхэд та өөрийгөө нэг танилцуулчих уу?
Цэдэв -
За тэгье.
Хишигсүрэн -
Ямар үүх түүхтэй...
Цэдэв -
Уул нутаг маань Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2-р багийн нутаг Хар тойлын нутаг Хатуу ... гөрөөчин Доржийн гуравдугаар хүү болж төрсөн ийм хүн байгаа юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд 46 оныг дуустал Хутаат сумын бага сургуульд суралцаад 46 оны намар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотын 5-р ангид сурч эхэлсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
1953 онд 10-р анги төгсөөд Улсын багшийн институтын Монгол хэл уран зохиолын ангид хуваарилагдсан. Очихын өмнө амьдрал жаахан ядуу байсан учраас 10-р анги төгссөн зунаа хөдөө гэртээ харилгүй. Зардал хэдэн цаас олох зорилгоор өөрийн нутгийн найз, нэг голын хүүхэд Лувсанжамцын хамт сургуулийн барилга засвар дээр ажиллахын зэрэгцээгээр аав маань миний хүү зун хөдөө гэрлүүгээ хариад яах вэ? Хэд гурван цаас олсон нь дээр байх. Аавынхаа ажиллаж байгаа бензин колонкод ганц хоёр сар ажилла гээд тэгсэн. Тэгээд би эцгийнхээ зөвлөлгөөний дагуу колонкод ганц хоёр сар ажиллаад тэндээс сургуульд явах зардлаа бүрдүүлж Улаанбаатар хот, Улсын багшийн институтыг зорьсон байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха. Тэр үеийн Улсын багшийн институт гэдэг чинь Багшийн сургуулийн суурь уу?
Цэдэв -
Боловсролын их сургууль, Багшийн дээдийн...
Хишигсүрэн -
Багшийн дээдийн суурь уу?
Цэдэв -
Хуучин одоо юу шүү дээ. Багшийн дээдийн гурван давхар яагаан барилга чинь засгийн...
Хишигсүрэн -
Засгийн газрын ордон байсан.
Цэдэв -
Засгийн газар байсан. Тэнд анх очиход хөдөөний хүүхэд чинь ер нь нийтлэг шүү дээ. Айж ичих, зовох барих, хотыг үзэж хараагүй. Тэр сургуульд ороход чинь сайхан ордон. Тунгалаг цэвэрхэн сайхан өрөө. Ийм л байсан. Бид нарыг үсээ гялтганасан сайхан самнасан дөч эргэм насны багш хүн угтаж бүртгэж авсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэр хүн бол туранхайдуу жижигхэн биетэй. Яриа хөөрөө сайхан тийм хөгшин байсан. Надтай анх учирсан тэр хүн хэн бэ? гэхээр Монгол улсын гавъяат багш Далхжав багш байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Далхжав багшдаа бүртгүүлчихээд, Далхжав багш маань ч манай ангийг дааж авч ажилласан. Тэр үед их дээд сургуулиудыг багш нар даадаг байлаа шүү дээ. Ерөнхий боловсролын сургуультай адилхан...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд тэр шалгалттай үедээ 10-аад хүн хамт төгссөн л дөө. Монгол хэл математикийн шалгалт өгсөн. Аль алийн амжилттай өгцгөөсөн. Монгол хэлний шалгалтыг Зөвлөлтийн сонгодог уран зохиол Остравскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” Фадаевийн “Ниргэлт” зэрэг хэд хэдэн Горькийн хэд хэдэн зохиолын аль нэгээр нь зохион бичлэг хийлгэж, аль нэгээр нь зохион бичлэг хийж, хэл тооны шалгалтыг амжилттай өгч цөмөөрөө элссэн. Багшийн институт анх удаагүй байсан.
Хишигсүрэн -
Тийм байх.
Цэдэв -
1951 онд анх Багшийн институт гэж байгуулсан ш дээ. Байгууллахдаа байнаа та нарт хэлэхэд эрээвэр хураавар тийм улсыг маш их оруулж байсан. 10-р ангийн хүүхдээс ажил хийж байсан улс маш их байсан. Багшийн сургуулийн бараг нэг бүлэг төгсгөхөөр оруулж байсан юм шиг ба йгаа юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд 53 онд Багшийн институтад ороод 3 жил суралцаад 56 онд Монгол хэл уран зохиолын ангийг 33-уулаа төгсөж байсан байгаа юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд төгсөхийн өмнө 1954 оны хавар ажиглах практик хийгээд 16-р сургууль дээр Далхжав багшийн удирдлага доор хийсэн. 16-р сургууль гэж хуучин 5-ын халуун усны хойно байгууллагдсан жижигхэн сургууль байсан юм. Одоо хаана ямар сургууль байдаг юм мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Аа 55 оны намар 10 сард багшлах практикийг 6-р сургууль дээр хийсэн юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
6-р сургууль дээр хийхэд бид нарыг яруу найрагч зохиолч Өвгөний Баасанжав багш авч явж практик хийж өнгөрүүлсэн. Ингээд анх багшлах их гарааныхаа эх үүсвэрийг тавьсан байгаа юм даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэр үед Боловсролын яам Гэгээрлийн яамны сайд Жамсран гэдэг хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Аа тэгээд нутгаасаа бол хоёулаа байгаа ш дээ. Бид хоёр чинь...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Аль болох нутаг руугаа суух бодолтой байгаагаа хэлээд явуулсан. Боловсон хүчин өгөөд Булганы Жамъян гуай дээр оч. Жамъян гуай Булганы боловсон хүчин аль болох Сэлэнгэд суух ямар арга байна. Энэ тэр гээд л тэгсэн чинь хүлээн зөвшөөрдөггүй. Хоёр хуваарь байхгүй. Нэг хуваарьтай. Та хоёрын нэг нь л суу. Тэгвэл яах вэ. Найз маань сууг би яахав. Тэгээд аваачаад Дорнод руу хөөгдөөд Дундговь руу хөөгдөөд, Дорноговь руу хөөгдөөд, тэр үед чинь байнаа Монгол оронд дээд мэргэжлийн улс гэж ерөөсөө ховор. Монгол оронд тэр үед сургалтын асуудлыг хөдөө орон нутаг хаач байсан зонхилж гүйцэтгэж байсан газар нь юу байсан гэхээр багшийн сургууль болон багшийн сургуулийн дэргэдэх Монгол хэл түүхийн факультет, хоёр жилийн факультет байсан ш дээ. Түүнийг төгссөн улсууд хааж байсан юм ерөөсөө. Ер нь тэгээд бид нар чинь тэрүүхэндээ дээд мэргэжил эзэмшсэн анхны 5-д багтах улс даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Багшийн дээдийн 5 дахь төгсөлт, монгол хэлний ангийн 3 дахь төгсөлтөөр сургууль төгсөж би Булганд хуваарилагдсан юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Булганд хуваарилагдаад хүрээд ирсэн чинь бас л яахав дээ. Хүслээ тавьсан. Хөдөө нутагт маш хүнд байна. Төвд суулгах үнэхээрийн боломж байхгүй байна гээд тэр үед чинь боловсролын хэлтсийн дарга Бадарч шар Бадарч энэ нутгийн Хишиг-Өндөрийн хүн.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэр хүнтэй наана цаана гээд ганц нэг өдөр зарга маягийн юм хийгээд яагаад явуулж болдоггүй юм гээд Шар Бадарчийг мэднэ биз дээ. Багшийн дээдийн ректор байсан. Тэгээд бүүр сүүлд холбооны техникумын түүхийн багш хийж байсан юм. Тэгээд аргагүйн эрхэнд Авзага сумын 7 жилийн сургуульд дунд сургуульд хуваариладаг юм байнаа....Уул нь урьд бол Сумдан гүний хошууны нутаг юм байна ш дээ. Аа аймгийн төв бол Дайчинвангийн хошуу Ханддоржийн нутаг ийм хошуутай.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгж ирээд 56 оны намар морин өртөө шинэчлэгдээд машинаар шуудан явдаг болсон үе эхэлж байсан үе шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Удаагүй. Хягаарын аймгуудад бол соёл түгээгүй байсан үе шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Төвийнхөн л ойроороо соёл түгж Европын соёл орж ирж наана цаана болж байсан үе.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Арай жаахан түрүүн Булган Сэлэнгэ, Төв аймаг ойр орчмын аймгууд соёлыг замаа дагаад эхэлж байсан. Тэгээд би энд 56 онд шуудангийн жолооч Загдаа гэдэг хүний машинаар ирсэн. Ирэхдээ хэнтэй хамт ирсэн юм. Багшийн институтын математикийн анги төгссөн Лхам сүүлдээ мотоциклын спортын мастер болсон доо. Дорнод аймгийн хүн байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Түүнтэй цуг энд хуваарилагдаж энд ирсэн юм. Тэр маань нэг жил ажиллаад явсан л даа.
Хишигсүрэн -
Таныг анх энэ суманд хуваарилагдаад 56 онд үндсэндээ Авзага суманд ирж байсан байна ш дээ тиймээ?
Цэдэв -
Авзагын 7 жил.
Хишигсүрэн -
Авзагын 7 жилтэй байхын энэ үеийн энэ сум ямар байдалтай угтаж байваа? Одоо бол сайхан тохижсон цэвэрхэн сайхан хот байна ш дээ.
Цэдэв -
Би ганцхан үгээр тайлбарлахад байнаа ...
Хишигсүрэн -
Ярь ярь та.
Цэдэв -
“Сэрэлт” кино мэдэх үү?
Хишигсүрэн -
Мэднэ.
Цэдэв -
Яг л Сэрэлт кино. Сэрэлт киноны зургийг энд л авсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Шагдар : Мал эмнэлгийн модон байшин...
Цэдэв -
Тэр модон байшин нэлээд том харагдана шүү дээ. Сургууль бол шавар модон байшин дөрвөн өрөө, тэр сургуулийн түүхэнд юу гэж алдаршсан гэхээр тамгын цагаан гэж алдаршсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тамгын цагаан тэр бол 20,30-аад оныхны сурч боловсрол эзэмшиж байсан өргөө нь юм даа тиймээ? Сэрэлт киноны дүр төрх ямар байна. Тэр яг Хишиг-Өндөр тэр үед Авзагын 7 жилтэй байсан. Тэгээд 56 оноос хойш 53 жил амьдарч байна ш дээ.
Хишигсүрэн -
Багшийн ажил хийгээд?
Цэдэв -
Багшийн ажил хийгээд.
Хишигсүрэн -
Тэгээд Сүрэнжавын шүлэгт гардгаар соёлын үрийг хөдөөгийн хөдөлмөрчдөд тариад ирсэн байна ш дээ.
Цэдэв -
Тэгэлгүй яахав.
Хишигсүрэн -
Ажлын бэрхшээл, сайхан юм нь юу байв? Ямар бэрхшээл байсан. Одоогийн байдалтай харьцуулаад үзэх юм бол. Яг та хоёр хувийн амьдралаа яаж товхинуулав? За байшин сав нэг гэртээ болох байх. Тэгээд ажил дээрээ очих байх тиймээ? Анх ямар хүн хүлээж авав? Хэдэн хүүхэдтэй сургууль, ямар дарга цэрэг байв гээд л тиймээ? Юу болж байв?
Цэдэв -
За миний дурдатгалд нэлээд байр суурь эзлэх хэсэг байгаа юм. Тэр Сүрэнжавын Ардын уран зохиолч Сүрэнжавын “Багш” найраглалын нэг хэсэг л байдаг юм. Тэр үед их зохиолч Нацагдоржийн нэг сайхан шүлэг байдаг ш дээ. Сэхээтэн хүн бол хойчийг залгамчлагч соёлыг тарих үр суулгана. Түүний тэр үзэл санааг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө. Орон нутгаа соёлжуулахын төлөө. Орон нутгийнхаа соёл эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө. Нойр хоолоо хайрлахгүй. Өдөр шөнөгүй. Амрах зугаалахыг умардсан ийм байдлаар явж байлаа даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэр үед зөвхөн багш хийгээд байх ёс зүй байхгүй. Багш хүн боловсон хүчин сэхээтэн учраас ...
Хишигсүрэн -
Бүх ажилд...
Цэдэв -
Бүх зүйлд орно. Явахгүй ажил байхгүй. Орохгүй айл байхгүй. Хийхгүй ажил байхгүй. Ийм л байсан. Тэгээд тэр үед захиргаадалтын үе байсан. Яахав сайн муу хоёр талтай л даа. Захиргаадалтын буянаар их юм сурч олж авсан даа. Намайг өдий зэрэгтэй болоход сургуулийн хамт олон, сайхан удирдлага, тэнхээтэй олон түмэн, энэ сумын сайхан байгаль их нөлөөлсөн дөө.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд 1958 онд манай хөгшин 57 онд Багшийн сургууль төгсөж ирсэн. Тэгээд 58 онд бид хоёр нийлээд тэгээд явна барина. Наана цаана гэсэн хүсэл мөрөөдөл багассаар багассаар мартагдсаар мартагдсаар байгаад энэ нутгийн хүн болчихдог юм байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
65 онд 8 жилтэй болсон байхаа. 79 онд 10 жилтэй болсон юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд сургууль ч хөгжсөн. Сум орон ч хөгжсөн. Сум орон маань соёлын сайхан төвтэй болсон. Сум дундын сайхан эмнэлэгтэй боллоо. Энэ бүхэн чинь сэхээтнүүдэд суурь суулгах гол голомт нь болж өгдөг юм байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха. Ажлын байр?
Цэдэв -
Ажлын байр...
Хишигсүрэн -
Та 56 оноос хойш 50 жил амьдарч байна гэдэг чинь үндсэндээ хагас 100 жилийн түүх мэдэж байна гэсэн үг байхгүй юу та?
Цэдэв -
Тэгнэ.
Хишигсүрэн -
Тэгэхээр ер нь та энэ суманд амьдарч байгаатай холбоотой таны ажлын түүх гэж нэг юм байна тиймээ? Өдөр тутмын амьдралын түүх гэж нэг юм байна. Ажлаас бусад тэр олон нийтийн ажил байна ш дээ?
Цэдэв -
Аа тийм
Хишигсүрэн -
Одоо ингээд харж байхад нэлээд хөгжингүй сум. Яаж энэ 50 хугацаанд хөгжив? Би одоо хаанаас нь эхэлж асуухаа мэдэхгүй байна.
Цэдэв -
Энэ чинь одоо би жаахан товчлох гээд байдаг.
Хишигсүрэн -
Ер нь таны хувьд хамгийн дурсгалтай. Санаанаас гардаггүй. Ямар үйл явдлууд энэ өнгөрсөн хугацаанд болсон мэт санагдаж байна?
Цэдэв -
1968, 69 оны хичээлийн жилд би чинь энд 10-аад жил болж байсан үе л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энэ хугацаанд би 65 онд нэг мэргэжил дээшлүүлсэн юм байгаа юм. 3 жилтэй төгсөж байсан ш дээ. Миний үед чинь...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд 65 онд мэргэжил дээшлүүлээд бүрэн болохгүй юу. 5-10 ангийн багшаар батлаж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд 1968, 69 оны хичээлийн жилд боловсролын яам, эвлэлийн төв хороо хавсарсан шийд гаргаж Монгол хэлний олимпиадыг ерөнхий боловсролын сургуулийн 3, 6, 8-р ангиудад явуулахаар шийдвэр гардаг юм байнаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэр бол Монгол хэлний сургалтыг хөгжүүлэх, багш нарыг хүчирхэгжүүлэх улам хүч нэмэхэд их нөлөө үзүүлсэн. Монгол оронд чинь Хишиг-Өндөр гэж нэг сум байдаг юм байна гэдгийг анх таниулсан. Хаягийн нээж өгсөн том үе бол би тэр Монгол хэлний олимпиад зохион байгуулж эхэлсэн үе гэж боддог.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Яагаад тэгж байна гэхээр бид заадгаараа заагаад явж байсан тэр үед...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Шалгалт, мэргэжил дээшлүүлэх, дугуйлан секц их өргөн хүрээтэй явагдаж байсан үе шүү дээ. Ширээний ном заахын зэрэгцээгээр заводыг бичиг үсэгтэй болгох орой үдшийн цагаар оройн сурууль гээд л ерөөсөө зав чөлөө байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Хөдөөгүүр тэр үед машин унаа ямар байх биш. дугуйгаар явна. Мориор явна. Тэгээд ер нь гурав дөрвөн бригадыг чинь ээлжлэн хуваарь хийгээд хоёр сарын амралтын хуваарьтай байдаг байсан бол нэг сар бичиг үсэгтэй суралцах, төгсгөх, боловсрол бичиг үсэгтэй болгоход их анхаарч байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгээд энэ дээр тодруулаад асуулт асуучихъя.
Цэдэв -
За тэгье.
Хишигсүрэн -
Та олимпиадаа дуусгачих уу?
Цэдэв -
68, 69 оны хичээлийн жилд хичээлээ заадгаараа заагаад гэхдээ нэгэн хэмжээний бэлтгэл байсан байх л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Ширээгээ ингэж байгаад олимпиад ордог юм байна. Манай миний хариуцаж байсан 8А анги Лувсанжамц багшийн хариуцаж байсан 8А анги улсад 2-р байранд ордог юм байна. Хөдөөгийн нэг ....
Хишигсүрэн -
Сумын?
Цэдэв -
Хөдөөгийн нэг сумын сургууль шүү дээ. Түүнд чинь баярлахгүй хүн гэж байдаггүй юм байна лээ. Бөөн баяр болсон. Тэгж анхны салхийг хагалсандаа баярлаж явдаг юм бид нар.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Саянаас нэг дурсамжийн ном гаргахад туслаж байгаа л даа би. ..
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Түүн дээр ч бид салхи хагалсан гэж бичиж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энэ л их хүч өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энэ үед чинь Монгол улсын гавъяат багш Рэнцэндорж манай хөгшин Пүрэвмаа байна. Хэд хэдэн сайхан багш бага дундгүй дээ. Хүчтэй байр эзлэхэд нөлөөлсөн юм байгаа юм. Энэ нь зөвхөн багш нарын хувь зүтгэлээс гадна удирдлага гэж нэг зүг чигийг чиглүүлж байсан хүмүүс бас их үүрэг гүйцэтгэж байсан юмаа. Үүнийг бас хэлэхгүй байж болохгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Манай энд чинь 10 гаруй жил захирал хийсэн Цэрмаа гэж нэг буриад
Хишигсүрэн -
Эмэгтэй хүн юмуу?
Цэдэв -
Шагдар .
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Дэмбэрэлийн Цэрмаа гэдэг юм. Өнөрийн Чимэдбалжир 17, 18 жил захирал эрхлэгч хийсэн энэ Чимэдбалжир гуай. Цэрмаа нь бол 11 жил захирал хийсэн. Эдний өндөр мэдлэг боловсрол, дайчин шаардлага, хариуцлага, шударга сайхан зан чанар нь энэ сургуулийг улсын тавцанд гарахад их нөлөөлсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Үүнээс хойш миний идэвх өссөн. Хамт олны ч идэвх өссөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Ийм л эх үүсвэртэй байгаа юм.
Хишигсүрэн -
Манай аав ээж хоёр тантай адилхан насаараа багш хийсэн улс байхгүй юу.
Цэдэв -
За?
Хишигсүрэн -
Бас их сайн сургууль байсан.
Цэдэв -
Аль сургууль юм?
Хишигсүрэн -
Увсын Бөхмөрөн.
Цэдэв -
За.
Хишигсүрэн -
Би бас тэр улсуудаас ярилцлага аваад явж байгаа байхгүй юу. Би бас тэнд хүүхэд байсан болохоор бас их юм санаж байгаа. 80-аад оны тэгээд хөдөөний сургууль амжилттай сайн байхад удирдлага сайн байсан гээд ярьж байна ш дээ?
Цэдэв -
Тийм.
Хишигсүрэн -
Тийм юм бас байсан. Их сайн захиралтай байсан. Би дахиж тэр сургууль шиг цэвэрхэн сайхан тохитой сургууль үзээгүй. Тэр сургууль шиг гоё сургууль руу дахиж би амьдралдаа орж үзээгүй байхгүй юу.
Цэдэв -
За.
Хишигсүрэн -
Би их цэвэрхэн байж чаддаг. Журамтай байсан. Одоо манай аав ээж хоёр бол гэртээ ирэхгүй ш дээ. Өөрийнхөө хүүхдүүдтэй биш дотуур байрны хүүхдүүдтэй ажилладаг. Тэд нарын хувцсыг угааж угаалгуулж тэд нарыг цэвэрхэн байлгах гэж зүтгэдэг. Бид нар өөрөө өөрсдийгөө өсгөөд явж байгаа ш дээ. Том нь дүү нараа хараад...
Цэдэв -
Яг үнэн.
Хишигсүрэн -
Хичээл заахаас гадуур социалист хөдөлмөрийн бригад болчихоод сургуулийн орчин тохижуулдаг одоо зоорь барьдаг. Хүүхдийн халуун ус барина гээд гэх мэтээр сургууль орчин бүрдэж байсан гэж ярьж байгаа байхгүй юу. Түүнийг тэгж бий болгодог юмаа гээд ширхэгчлээд ярьж байгаа.
Цэдэв -
Аа ха.
Хишигсүрэн -
Хүмүүсийн ажил яаж явагддаг байсан юм? Ажилдаа яаж ханддаг байсан юм? Одоо бол цалин мөнгө өгөхгүй ажлын бус цагаар их гэх юм хүн хийхгүй ш дээ.
Цэдэв -
Юу гэж хийх юм.
Хишигсүрэн -
Тэр үед юу хөтлөж тэр хүмүүсийг өдөр шөнөгүй бүх цагаа ажилдаа зарцуулах тийм сэдэл өгдөг байсан юм болоо? Та юу гэж боддог бэ?
Цэдэв -
Энэ чинь одоо хийе бүтээе гэсэн санаачлага улс орон даяар л өрнөж байсан үе л дээ. Шинэ санаачлага тэргүүн туршлага их дээр тавигдаж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
50, 60 оны хөшүүрэг бол шинэ санаачлага тэргүүн туршлагыг эзэмших явдал байсан. Манай сургууль дээр гэхэд манай сургууль гэхгүй дээ бүх Монгол орон даяар Тэргүүний сургууль багш нар хаана байна. Юу хийвэл улс оронд урагшаа алхам хийх нөхцөл бий болох нь уу? Эрэл хайгуул маш их явагдаж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Эрэл хайгуулын асуудал бол 50, 60-аад оны гол нөхцөл болж байсан. түүний зэрэгцээгээр боловсролын яам сурган хүмүүжүүлэх хүрээлэнгийн ажилчид бол ихэнх цагаа хөдөө орон нутгаар явж, сургууль соёлоор явж хаана авмаар юм байна. Хаана шинэ юм гарч байна уу? Хаана юу болж байна гэдгийг судлаж сурталчилж явсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Фронт довтолгоо болж байсан үе шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Нэг ёсондоо соёлын довтолгоо гэсэн үг.
Хишигсүрэн -
Аа ха. Таныг Монгол хэлний багш байсан болохоор нэг ийм юм тодруулмаар байна. Би багшаар ажиллаж байхад оюутнууд реферат бичихдээ найруулга бүр ярихаа болъё. Дүрмийн алдаагүй бичдэг хүүхэд гэж бараг байхгүй болсон ш дээ....
Цэдэв -
Яг үнэн.
Хишигсүрэн -
Гэтэл тухайн үед нэг сургуулийн нэг анги олимпиадад улсад тэргүүлж байсан гэдэг чинь бүгд онц хэмжээнд Монгол хэлийг сурч байна шүү дээ тиймээ? Тэгэхээр ер нь Монгол хэлний хичээлд ямар өөрчлөлт гараад ийм юм болчихсон бэ? Бүх хүүхэд дүрмийн алдаагүй бичиж чаддаг байсан ш дээ. Тэр түвшинд яаж хүрч байсан юм. Та юу гэж боддог бэ?
Цэдэв -
Тэр аргагүй. Хүчин зүтгэлийн ноён оргил нь өдрийн бодол шөнийн зүүд нь болчихсон үе байхгүй юу. Суръя. Гоё бичье. Алдахгүй бичье. Дэвтэр номоо сайхан хэрэглэж явъя. Ямар сайндаа манай зарим шавь нар тэгж байх уу? Олимпиадад бэлдэж байх үед. Багшийнхаа өгсөн даалгаврыг бэлдэх гэж ерөөсөө гэр сургууль хоёрын хоорондох зайг ашиглаж цасан дээр хүртэл үг мүг бичиж, агаарт хүртэл үг мүг бичиж байна гэж ярьж хөөрч байсан. Энэ бүхэн чинь хүүхдүүдэд их нөлөө үзүүлж сургалтанд их эрч хүч өгч байсан шүү. Ийм л нэгдмэл болчихсон ерөөсөө. Тэр үед нэг багшийн асуудал. Нэг сурагчийн асуудал гэж байсан биш. Юу байсан гэхээр хамт олон.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Одооны яриад байгаа масс сургалт чинь л тэр үед явагдаж байсан. Яг тэр үед ид болж байсан. Тийм масс сургалтыг л олимпиадад явуулж тэр шийдвэр бий болгож өгсөн. Завсарлага гаргах, сурлагаас хоцрогдох явдал бага болсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Цөмөөрөө гоё сайхан бичдэг болсон. Манай эндхийн хүүхдүүд шал ондоо шүү дээ. Ер нь манай Хишиг-Өндөрийн сургууль, Авзагын 7 жилийн сургууль анхны дунд сургуулийн төгсөлт нь 57 онд болсон юм байгаа юм. Манай энэ Шагдар чинь 56 онд төгссөн хүн байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Ер нь урд талын сөхөөд үзэж байхад маш сайхан бичдэг.
Хишигсүрэн -
Аа ха. Тийм уламжлалтай. Бичиг үсгийн.
Цэдэв -
Тийм уламжлалтай. Бичиг үсэг гэдэг маань шинэ үсэг шүү дээ. Тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэр маань гараад нэг их удаагүй байсан үе...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Сонирхолтой. Эрч хүчтэй явагдаж байсан байгаа юм. Энэ үеэс л шинэ үсэг гэдэг үг гарч ирсэн үе шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Шинэ үсэг сурах.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Монгол бичгээр явагдаж байгаад дараа нь нэг хэсэг зуур латин үсэг үзээд тэгээд эргэж яваад кирилл үсэг рүү орсон ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Эхний үе байсан учраас орон даяар соёлын довтолгоо мэт явагдаж байсан. Ийм үе байгаа юм даа.
Хишигсүрэн -
Ингээд тодруулаад асууя. Таны түрүүчийн ярианд бичиг үсгийн бүлгэмд хичээл заадаг байсан гэсэн ш дээ?
Цэдэв -
Аа ха. Тийм.
Хишигсүрэн -
Ажлынхаа гадна. Тэгэхээр та нас бие гүйцсэн хүмүүсийг бичиг үсэгтэй болгоод явж байсан. Ердийн сургуулийн хүүхдүүдэд монгол хэлний хичээл заагаад олимпиадад улсын хэмжээнд тэргүүн байр эзлэж байна шүү дээ. Тэгэхээр Монгол хэлний сургалт гэдэг юм анх бичиг үсэг тайлах тэр үеэс тийм өндөр түвшинд хүрчихээд одоо эргээд алдаж байнаа гээд бид ярьчихлаа. Цаашдаа бүр ч байхгүй болох биз. Интернетийн програмаар алдаагийн засаад зөв бичих ч шаардлагагүй болох байх л даа. Тэгэхээр энэ түүхийг та ярьж өгөөч. Яг жирийн нэг суманд багшлаад явж байгаа хүн хэрхэн яаж бичиг үсэг тайлагдсан юм бэ? Бүлгэмд сурч бичиг үсэгтэй болсон хүнтэй ярилцсан болохоос биш хичээл зааж байсан багш анх удаа таарч байна л даа. Тийм хүмүүс хичээл заахаар ямар онцлогтой байдаг юм тиймээ?
Цэдэв -
Настангууд, нас бие гүйцсэн хүмүүст хичээл заана гэдэг бол Шинэ үсэг заадаг нэг кино гарсан ш дээ?
Хишигсүрэн -
“Шинэ үсгийн багш” гээд
Цэдэв -
Тэр чинь л яг заагаад өгнө л дөө. Тэр чинь нэлээд баримт болоод явчих байх.
Хишигсүрэн -
Танд кино шиг юу тохиолдож байв. Жишээ байна уу?
Цэдэв -
“Сэрэлт” тохиолдлоо. Тэр “Түмний нэг” тохиолдлоо. Тохиолдоогүй юм байхгүй дээ. Соёл боловсролгүй юм гэж байхгүй шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Бид хоёрын яриа 50, 60, 100 жилийн дараа судалгаа хийж байгаа хүмүүс уншина шүү дээ. Тэгэхээр та өөрөө ярихаас илүү “Сэрэлт” кинон дээр тэгдэг юм. \инээв\ тэгэхээр “Сэрэлт” гэж юу байсан юм болоо гээд тэр судлаач хайх нь “Сэрэлт” гэдэг кино, “Шинэ үсгийн багш” гэдэг кино хайгаад тэр хүмүүст бид нар материал бэлдэж өгөх...
Цэдэв -
Зөвхөн Хишиг-Өндөрийн сургуулийн асуудал бид яриагүй байна л даа.
Хишигсүрэн -
Харин тийм.
Цэдэв -
Монголын соёл шинэ үсгийн алдаж онож байсан үе ялгаагийн яриад байна.
Хишигсүрэн -
Хишиг-Өндөр сум яаж? Жишээ нь таны ажиллаж байсан газар нэг хэсэг нь тиймээ?
Цэдэв -
Тийм нэг хэсэг л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Заводын улсуудад голдуу заана шүү дээ.
Хишигсүрэн -
Саальчид бүсгүйчүүд?
Цэдэв -
70, 80 хүрсэн 10 хэдтэй залуучууд хүүхдүүд цөөхөндөө. Заводынхон өглөө үүрээр 3 цагт босно шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Амрах унтахыг мэддэггүй улс чинь заводынхон байлаа шүү дээ. Хөөрхий. Өглөө хоёр цагт босно. Тэгээд өдөр саалин дээрээ ноцолдоно. 12, 1 цаг хүртэл ноцолдоно. Тэгээд бид нар нэг 2 цагийн алдад очдог байсан. Тэгээд нойр хоол муутай улс чинь ихэнх нь үүрэглэх талдаа шүү дээ. Хамгийн гол нь бичүүлж уншуулах юмыг их заадаг байсан.
Хишигсүрэн -
Хүүхдэд ном заахаас ямар ялгаатай байна?
Цэдэв -
Оо тэр чинь их ялгаатай. Танхимын сургалт заводын сургалт гэдэг чинь шал өөр юм байхгүй юу хөөрхий. Нэг эрүүл ахуй асуудлыг зохих хэмжээгээр гүйцэтгэж байгаа улс нөгөө нэг нь эрүүл ахуйгаа мартчихсан. Хийсэн барьсан нь хүнд байдалтай. Энд нь орохгүй бол болохгүй гэсэн захиргаадалтанд нухлагдсан хүмүүс...
Хишигсүрэн -
Дарга нараасаа айгаад сууж байгаа?
Цэдэв -
Нуруу туруугүй морь шиг болчихсон улс шүү дээ хөөрхий. Аргагүйн эрхэнд л явж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Сууж байгаа улс. Тийм улсыг чинь аль болох уурлаж уцаарлахгүй. Урам өгөх байдлаар тийм байдлаар хандаж байсан. Бичүүлдэг байсан. Бага багаар уншуулдаг байсан. Тэгээд Монголын боловсролын бичиг үсгийн соёл 99%-д очсон ш дээ.
Хишигсүрэн -
Харин тийм.
Цэдэв -
Дэлхийд гайхуулж байлаа шүү дээ.
Шагдар -
Цэдэв багш санаж байна уу? Манай ангийн багш Даваа гэж багш байсан. Их гоё бичдэг хүн байсан.
Цэдэв -
Тийм.
Шагдар -
Тэгээд Даваа багш самбар дээр бичээд хүүхдүүдээр бичүүлчихээд хичээлээ дуусаад жаахан чөлөөт цаг гарахаар давтлага өгдөг. Би өөрөө сайн сурчихсан учраас ангийхандаа давтлага өгдөг. Зөв бичгийн дүрэм сурчихсан хүүхэд хүүхдэд хэлж өгөх нь хамаагүй ойрхон байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха. Багшаасаа илүү?
Шагдар -
Багшаасаа илүү. Багшаасаа айна шүү дээ. Багш л гэсэн үг ерөөсөө. Энэ манай ангийн хүүхэд гэж бодохгүй. Үгэнд нь ороод л тэр чинь сургалтын бас нэг хүч байсан. Тоо ч ялгаагүй. Цэдэв багшийн тэр яриад байсан. Манай ээж чинь саальчин хүн шүү дээ. Тэр үед 50,60 хүрчихсэн байсан байх. Саалиа саачихаад сүүгээ хөөрүүлчихээд шинэ үсгийнхээ дугуйланд яваад орой ирээд А, Б гээд эгшиг үсгээ цээжлээд тийм л байсан тэгж байж сурч байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэдэв -
Ер нь тэгээд энэ байнаа. Үндсэн 7 эгшгээ амилуулж байсан чинь дээр үеийн уламжлалтай. 12,13-р зууны үеийн уламжлалтай. Амилуулах асуудал бол
Хишигсүрэн -
Би тэр амилуулах гэдгийг сайн ойлгохгүй байна?
Цэдэв -
Манай хуучин бичигт эгшиггүй бичигддэггүй байхгүй юу,
Хишигсүрэн -
Гийгүүлэгч?
Цэдэв -
Н үсэг байхад На гэж уншдаг. Н гэж уншихгүй. На Нэ Но гээд...
Хишигсүрэн -
Аа эгшигтэй бичигддэг.
Цэдэв -
За дэвсгэр үсэг мүсэг гээд дүрэм бий л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Заавал эгшиг үсэгтэй хамт ордог. Намайг гэхэд На Ма гэж тэгж үеэр нь амилуулж бичдэг. Юм мэддэггүй том улсуудад цээжлүүлдэг ганц арга. Түүнийгээ таньдаг байх хэрэгтэй. ...\ түр завсарлав\
Хишигсүрэн -
За одоо эхлэе.
Цэдэв -
Энэ сургууль олон сайхан эрдэмтэн багш, олон сайхан эрдэмтэн удирдлагын буянд амжилтанд хүрч байгаа сургууль юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энэ сургуулиас Монгол улсын гавъяат багш хоёр төрчихлөө.
Хишигсүрэн -
Том амжилт тиймээ?
Цэдэв -
Том амжилт.
Хишигсүрэн -
Сумын сургууль хоёр гавъяат төрнө гэдэг.
Цэдэв -
Анх би гайхаж байсан ш дээ. За тэгээд манай хөгшин байна. Пүрэвмаа байна. Улсад одоо 5 удаа тэргүүн байранд шалгарч байлаа. Мундаг шүү дээ.
Хишигсүрэн -
Харин тийм.
Цэдэв -
Байр гэхэд 2 удаа шалгарлаа.
Хишигсүрэн -
Танай гэр бүлийн хүн юуны багш бэ?
Цэдэв -
Пүрэвмаа гэдэг юм.
Хишигсүрэн -
Юуны багш бэ?
Цэдэв -
Монгол хэлний багш.
Хишигсүрэн -
Оо бас
Цэдэв -
57 онд хотын багшийн сургууль төгсөж ирээд энэ нутгийн хүн л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд 71 онд мэргэжил дээшлүүлсэн тийм багш хүн.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд 50 гаруй жил сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэж Монгол хэлний сургалтанд ингэж ингэж ажиллаж байсан хүн. Энэ сургуулийн нэр хүнд Монгол хэлний сургалтыг хөгжүүлэх талаар өөрсдийгөө бас багагүй зүйл хийсэн. Энэ бол хамт олны минь буян юм. Хайр юм гэж бодож байдаг юмаа. Энд би нэг юм сонирхуулах гээд байна.
Хишигсүрэн -
За?
Цэдэв -
Багш хүн байнаа?
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Ямар ч хүн өөртөө өндөр шаардлагатай. Тооцоотой.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Хяналттай байх хэрэгтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгэх юм бол өмнөх алдаагаа давтахгүй. Улам бататгаж явдаг. Ийм байдаг юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тиймээс би 42 жил ажиллах хугацаандаа хувийн тооцоо хөтлөж гаргаж...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энэ бол багш миний хувийн танилцуулга. Ийм тооцоог бий болгосон юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энд миний ажилласан алдаж онож байсан бүгд энд байгаа. Анхны хамт олноос сүүлийн хамт олон дуусан дуустал, анхын хичээл заалтаас сүүлийн хичээл заана дуусгах хүртэл тэр чигээрээ энд байж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха. Пөөх.
Цэдэв -
Энэ байнаа. Энэ багшийн дээдийг анх хамт төгссөн хамт олон.
Хишигсүрэн -
Аа ха. Ангийн хүүхдүүд оюутнууд?
Цэдэв -
Оюутнууд Баасанжав энд байж байна. Зохиолч ...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Хүүхдийн зохиолч Соронзонболд энд байж байна.
Хишигсүрэн -
Аа Соронзонболд таны анги?
Цэдэв -
Увсын Лхагваа энд байж байна. Увс нутгийн.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Ингээд Сэлэнгийн Гомбосүрэн байж байна. Баянхонгорын Бямбасүрэн байна гээд Жанживдорж Зодов багш цөмөөрөө л байж байна.
Хишигсүрэн -
Танай ангиас хэр олон багш нар таны түвшинд хүрсэн бэ?
Цэдэв -
Оо зөндөө зөндөө одоо энэ Ямпил Гомбодаш Жавзан Жавзмаа энэ тэр чинь Улаанбаатар хотын 1-р сургуульд их олон жил ажилласан хүмүүс шүү дээ. Эд нар чинь Монгол хэлний олимпиадад байнаа...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Таваас доошгүй удаа шалгарч байсан.
Хишигсүрэн -
Хнн.
Цэдэв -
69 онд намайг юугаар 2-т ороход чинь манай Гомбодаш 10А гэдэг ангиар тэргүүн байранд орж байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энэ бол манай анхны хамт олон яг байгаагаараа байгаа биз. Хөдөөний...
Хишигсүрэн -
Монтаж
Цэдэв -
Анхны монтаж энэ Маамхүү гэж сурган хүмүүжүүлэх ухааны доктор...
Хишигсүрэн -
Би дараа нь үүнийг татаж авнаа.
Цэдэв -
Далхжав Гаадамба багш нар чинь мундаг улс байхгүй юу. Монголын хэлний сургалтанд томоохон гавъяа байгуулсан улсууд...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Хэзээч мартагдахгүй улсууд...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Үнэтэй байр эзлэх хүмүүс за ингээд эргүүлээд үзье. Энд анхны шавь нар байж байна. Энэ бол миний хувийн тайлан байна. 40 хэдэн жил миний хийсэн тайлан ерөөсөө.
Хишигсүрэн -
Хоёр гэсэн дүнгүүдийг хардаа. Социализмын үеийн сэхээтнүүдийн том соёл шүү энэ?
Цэдэв -
Соёл
Хишигсүрэн -
Бичиг цаас зураг бүх юмаа системтэй хадгалдаг. Ажилдаа ханддаг хандлага...
Цэдэв -
7, 8 удаа дунд анги төгсгөсөн. Нэг нэг удаа 10-р анги төгсгөсөн. Давхарласан тоогоор 10,000 гаруй улс багтаасан. Давхарласнаар ...
Хишигсүрэн -
Хнн. Бүх ажлынхаа амьдралынхаа тайланг ингээд бэлдээд тавьчихдаг.
Цэдэв -
Энэ улсуудаа... тулд нэг дурсамжийн ном гаргахаар ноцолдож байгаа юмаа. Үнэ хүндтэй шавь нараа л наана цаана гэж яваа ш дээ. Өөрөө дийлээд байх юу байх уу дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд үүнийг хийхэд байнаа. Чиний дүү их тус болсон. Надад их тус болсон. Миний ангид байсан байхгүй юу 7-р ангид...
Шагдар -
Сэр-Од уу?
Цэдэв -
Сэр-Од 68 онд төгссөн юм даа. За иймэрхүү сонинтой. Энэ анхны хамт олон манай хөгшин энд сууж л байна. Захирал Цэрмаа энд байна. Ажилчид энд байна. Даваа багш байна. Нярав байна. За энэ энэ чинь хичээл заахаас гадна сум орны эдийн засаг бүх орны ажилд хамаарагддаг байсан гэж хэлсэн ш дээ тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Өвс тоосны ажилд явж байгаа энэ байна.
Хишигсүрэн -
Хадлан\инээв\
Цэдэв -
Энэ сонирхуулахад 90 хэдэн онд 97 онд ерөнхийлөгчийн сонгуулиар Бүрэг дээр очиж Багабанди ерөнхийлөгчтэй уулзаж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
За энэ олимпиадад энэ сургууль хэрхэн яаж оролцож байсан тухай түүхийн товчоон энд байж байна.
Шагдар -
68 оноос эхлээд 69, 70, 71...
Цэдэв -
Хориод удаа байнаа улсад шалгарч байсан ш дээ. 10 хэдэн удаад нь тэргүүн байр эзлэж байсан. Энэ хөдөөний сургууль хотын нэгдүгээр сургууль бол 70,80 удаа орчихсон байгаа ш дээ. Анхны дунд сургууль шүү дээ. Анхны дунд сургуультай харьцуулж нааш цааш болгох биз. Хөдөөний сургууль шүү дээ Шаагаа тиймээ? Миний олон жил болсон сургууль
Хишигсүрэн -
Одоо танай шавь нараас танай ажил мэргэжлийг өвлөөд явж байгаа хүүхэд байна уу? Монгол хэлний багш болоод?
Цэдэв -
Бүгдээрээ бүгдээрээ
Хишигсүрэн -
Тиймүү?
Цэдэв -
Гурав дөрвөн хүүхдүүд 10-р ангиасаа олимпиадад шалгараад шууд нэг юу өгдөг байлаа ш дээ?
Шагдар -
Хуваарь.
Цэдэв -
Улсын их сургууль Багшийн дээдийн Монгол хэлний ангид шалгалтгүй орсон.
Хишигсүрэн -
Энэ нэг захиа байх юм.
Цэдэв -
Манай хүүхдүүдийн захиа.
Хишигсүрэн -
Сайн байна уу? Багшаа гээд эхэлж байна. Аа Түвшинтунгалагийн захиа
Цэдэв -
Анхны 10-р анги төгссөн Очирын Түвшинтунгалаг улсад хувийн дүнгээр нэгдүгээр байранд шалгарсан юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
79 оны хавар...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
69 онд хамт олноороо мөнгөн медаль авч байсан. 79 онд энэ хүүхэд алтан медаль авчихаж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Улсад тэргүүн байр эзлэж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Анхны арав 79 онд 10 жилтэй болсон гэсэн тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха. Хичээлийн жилийн эцсийн дүн багш Цэдэв гээд хураангуйлаад тавьчихаж
Цэдэв -
Энэ манай Сэр-Одын бичиг шүү дээ.
Шагдар -
Тийм байна.
Цэдэв -
58-59 оны хичээлийн нэгдсэн дүн гэж байна. Та нар ч гэсэн хувийн ажлын тооцоотой явж байвал сайн ш дээ. Төрийн албанд биш ч гэсэн Компани мампанид ажиллаж байгаа хүн хувийн тооцоотой байвал сайн ш дээ. Арга ухаан суулгана. Гарц бий болгоно тиймээ? Одоогийн хэллэгээр гарц..
Хишигсүрэн -
Аа ха. Ингээд дүнтэйгээ зурагтайгаа байна ш дээ.
Цэдэв -
Энэ 2-р төгсөлтийнхөн байна. Энэ чинь одоо хувийн зохион байгуулалт шүү дээ.
Хишигсүрэн -
Харин тийм. Ер нь нийтлэг соёл байна. Юмаа ингэж...
Цэдэв -
Энд хараа эрүүл ахуй их чухал байр эзэлж байгаа юмаа. Хүүхдүүдийн эрүүл ахуй...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Зан чанарын соёл, ямархуу өндөр намтай юм. ямархуу физиологитой хүн юм. Бүх зүйл энэ дээр их замбараагүй ярьж байх шиг байна. Дараа нь...
Хишигсүрэн -
Зүгээр зүгээр. Задгай ярьсан нь дээр.
Цэдэв -
Энэ манай анхны шавь...
Хишигсүрэн -
Оо Энэбиш гуай. Их хурлын дарга байсан Энэбиш гуай таны шавь
Цэдэв -
Энэ сонин дээр дэмжиж бичсэн байна. Энэ Могод сумын хүн энд сургуульд эхэлж орж төгссөн юм. Манай хөгшний анхны шавь...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Циркийн Хишигдаваа эд нар нэг анги...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Яруу найрагч Лхамжав эд нар...
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха.
Цэдэв -
Хотын дарга байлаа. Сайд нарын зөвлөлийн орлогч байлаа. Сайхан олонтой хүүхэд байсан юм даа.
Шагдар -
Буурьтай.
Цэдэв -
Буурьтай. Их сэргэлэн. Их олонтой.
Шагдар -
Юмыг их нухацтай хэлнэ.
Цэдэв -
Нухацтай. Хамаагүй сул үг гаргахгүй. Тэгээд байнаа. Энэ хүн ямар нэг асуудлыг их ойроос эхэлдэг тиймээ? Ойроос эхэлдэг. Ойр гэж би одоо юу хэлж байна гэхээр ядуучууд малчин ард түмнийхээ амьдралаас эхэлж бүх асуудлыг явуулж байдаг.
Шагдар -
Энэбиш дарга сайд нарын зөвлөлийн орлогч байлаа. Би нэг үйлдвэр байгуулаад арьс ширний үйлдвэр дээр 72 юмуу 73 онд зөөлөн савхи хийдэг үйлдвэр байгуулахгүй юу.
Цэдэв -
За?
Шагдар -
Тэгээд юм оёод тэгээд хувьчлалын асуудал эхэлсэн. Тэгээд маргалаа. Тэр өмч хувьчлах комисс болохоор хувьцаат компани болгон гэж би болохоор хувийн үйлдвэр болгочихъё. Би ажилчдаа авъя. Улсын өмч хувьчлалынхантай зөрөөд тэгээд маргаантай. Энэбиш дарга дээр орохгүй юу.
Цэдэв -
За?
Шагдар -
Тэгсэн би яахав өөрийнхөөрөө зүтгээд байсан.
Цэдэв -
Аа ха.
Шагдар -
Энэбиш дуугарахгүй байснаа сүүлд нь за за чи тэгээд байгаа юм бол наадахыг чинь шийдэж өгье. Харин өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй шүү гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд юу гэсэн гэхээр хувьцаат компани биш хувийн компани болохоор тендерт ороод арын хаалгаар аваад алга болсон. Тэгээд түүнийг хэлсэн байгаа ш дээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэж аягүй мундаг хэлсэн.
Цэдэв -
Их ухаалга мундаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Өөрөө Увсын аль сум билээ ?
Хишигсүрэн -
Бөхмөрөн аа ха.
Цэдэв -
Би ийм сайн хүүгээ харж суудаг юм даа.
Хишигсүрэн -
Харууштай л юм байна. Тоо болгоны цаана...
Цэдэв -
Энэ одоо манай ангийнхан тэшүүрээр мөсөн дээр тоглож байгаа байдал. ....
Шагдар -
Конкий гэдэг юм ботинк дээр байхгүй. Эсгий гутал дээр мод эргүүлээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Шагдар -
Мод хөрөөдөг хөрөө байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Шагдар -
Түүнийг хугалаад доор нь хийчихдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Конкий \инээв\
Цэдэв -
10-аад жилийн дараа арай хөгжсөн байгаа биз? Хөлдөө тэшүүр хийчихсэн зогсож байна. Энэ манай хоёрдахь төгсөлт Энэбишийн анги л даа. Энэ захирал Цэрмаа байж байна. Өөрөө их авъяастай. Юм бүхнийг удирдан зохион байгуулах тэнхээтэй. Боловсрол сайнтай Цэрмаа.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха. Дахиад нэг шавийн захиа орж ирж байна. Ирсэн захиагийн ангийнхан дүнгийн дээр тавьчихдаг юм байна ш дээ.
Шагдар -
Аа зөв.
Цэдэв -
Энэ сайхан бичиг байгаа биз. Одоо тэр сонин дээр гараад байгаа Бат-Үүл мүүлийн замбараагүй бичгийн дэргэд
Хишигсүрэн -
\Инээв\
Цэдэв -
Нээрээ нээрээ хүн муу хэлж байгаа юм биш. Аягүй гоё бичигтэй. Гоё бичиг байнаа. Гоё бичиг хурдан байдаг юмаа. Цаг хугацаа хождог юм. Аягүй соёлтой ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха.
Цэдэв -
Хичээнгүй бичиг хамгийн хурдан байдаг юм.
Хишигсүрэн -
Энэ таны зураг уу?
Цэдэв -
Энэ сая гавъяат эмч болсон юм. Нарантуяа
Хишигсүрэн -
Халимаг үсийн хар даа.
Цэдэв -
Биеийн тамирыг хөгжүүлсэн хүн энэ хүн байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энэ өөрөө нисэхийн сургуульд нисэгч байсан хүн шиг байгаа юм.
Шагдар -
Тийм үү?
Цэдэв -
Тэгээд бас урлаг соёлоор тэр үед оролцож. байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха
Цэдэв -
“Цогт тайж” кинонд авахуулсан юм шиг байгаа юм. Их хөдөлмөрч хүн дээ. Ярьж л байх уу?
Хишигсүрэн -
Ярина ярина.
Цэдэв -
Их хөдөлмөрч хүн хошин шог үгтэй. Их наргиантай. Буриад Тэшигийн Буриад Тэшигийн буриадууд ер нь их хөдөлмөрч, маш хөдөлмөрч, дүнзэн байшингийн эзэд чинь Буриадууд шүү дээ. Монголд Европын соёлыг дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол Буриадууд...
Хишигсүрэн -
Тийм.
Цэдэв -
Буриадууд 17 оны хувьсгалын үед Монгол орны нүүр мүүр тарахсан байхгүй юу. Тийм тэгээд тархсан буриадууд одоо бас нэгдмэл ... илэрхийлэх гэж тэр “Алтан харгана” гэдэг чуулга наадам явуулдаг болсон байна лээ.
Хишигсүрэн -
Тийм. Улаан-Үдэд явагдаж байгаа.
Цэдэв -
Би түүнийг яаж мэддэг юм гэхээр Жаргалсайхан Маргалсайхан бүдүүн хоолойтой. Хамт эмнэлэг мэмнэлэгт хэвтэж байхдаа буриадууд соёл түгээхэд их нөлөөлсөн улс байгаа юм.
Шагдар -
Тийм тийм.
Цэдэв -
Чадалтай чадалтай сэхээтнүүдийн ихэнх нь буриадууд шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Та ер нь яагаад буриадуудыг ажилсаг гэж түрүүн хэлсэн вэ?
Цэдэв -
Ажилсаг. Буриадууд модон байшинг жигтэйхэн сайхан барина.
Хишигсүрэн -
Тэгнэ.
Цэдэв -
Анхны цөцгийг буриадууд хийдэг байсан юм.
Хишигсүрэн -
Гэрийн аргаар?
Цэдэв -
Гэрийн аргаар. Жимс мимсээр варианыг буриадууд л ашиглаж байгаа ш дээ. Газар тариалан...
Хишигсүрэн -
Аа ха. Үүний хамгийн төгсгөл хэсгийг харъя даа. 40 жилийн ажлын нэлээд төгсгөл хэсэг болоод ирсэн чинь яаж байна. Заримын бүр цээж зургийн нааж байгаад бичсэн байна ш дээ.
Цэдэв -
Заримын яахав дээ. Энэ Монгол хэлний кабинетийн нүүр байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энд ажиллаж байсан Монгол хэлний багш нарын түүх байна. Энд нэг ийм юм байна. Сургалтанд Монгол хэлний сургалтанд тайлбартай дасгалын аргыг анх үүсгэж үүсгэж санаачилсан миний өөрийн юу байна. Бичиг байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Анх 65 онд Бидиск хотын 16-р сургуулийн ... тайлбартай цээж бичиг явуулдаг тэр аргыг 65 оны номер 4-өөс авч энд наагаад 65 оны намраас хичээлдээ хэрэглэж үзэж эхэлсэн түүх байнаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
За энэ олимпиадад Монгол хэлний багш нар, энэ зургууд...
Хишигсүрэн -
Аа ха. Энэ одоо хэдэн онд нээсэн 50-иад....
Цэдэв -
60-аад оноос нээсэн....
Хишигсүрэн -
Энэ одоо альбом шиг дэвтэр ирдэг байж тиймээ?
Цэдэв -
Аа ха.
Хишигсүрэн -
Ямар зориултын дэвтэр байсан юм бол. Энэ их хатуу цаастай?
Цэдэв -
Зургийн дэвтэр.
Хишигсүрэн -
Аа зургийн дэвтэр ийм дундаа энэ хараа....
Цэдэв -
Ийм зургийн дэвтэр...
Хишигсүрэн -
Тэгээд нийлүүлээд нийлүүлээд наагаад байсан юм байна ш дээ.
Цэдэв -
Хуудас хуудас дээр нь наагаад байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа за.
Цэдэв -
Яахав ийм сайхан бичигтэй хүүхэд гэдгийг....
Хишигсүрэн -
Энэ байна. Ийм гоё бичдэг хараа. Угалзын гол миний нутаг гэнээ.
Цэдэв -
Ялангуяа зохиосон шүлэг нь...
Хишигсүрэн -
76 онд 8А ангийн төгсөгч Энхтуяа гэж байна шүү.
Цэдэв -
Очир баатартай уулзсан. Хүүхдүүдээ Очир баатартай уулзуулж арга барилаас нь суралцуулж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Анхны уулзалт 68 онд болсон юм.
Хишигсүрэн -
Ямар Очирбат?
Цэдэв -
Очир баатар...
Хишигсүрэн -
Хөдөлмөрийн баатар Очир гуай. Очирбат гээд сонсчихсон. \инээв\
Цэдэв -
Тэгээд сонинд нийтлүүлж байсан юм маань энд байж байна.
Хишигсүрэн -
Аа ха
Шагдар -
Очир гуайн тухай би нэг юм яръя......
Хишигсүрэн -
Аа ха. Бас Хишиг-Өндөрийн хүн юмуу?
Цэдэв -
Наадахаа буулгаад авчихаарай Очир баатарын тухай хаана ч гэсэн хэрэг болно шүү.
Хишигсүрэн -
Тэгье тэгье
Шагдар -
Эндхийн Хишиг-Өндөрийн. Түүний дараа Очир гуай хониныхоо бэлчээр дээр юмаа биччихсэн.
Цэдэв -
Мундаг бичдэг хүн байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Пөөх. Тийм учраас л баатар байх л даа. \Инээв\
Цэдэв -
Тэр үед байнаа. Тийм учраас л тийм үндсэн дээр юм сурч, мэдэж, ажиллаж явсан байна ш дээ.
Хишигсүрэн -
Таны түрүүн хэлээд байдаг. Их хичээл зүтгэл, их хөдөлмөр...
Цэдэв -
Уйгагүй ажиллагаа их зүтгэл, хор шар бас буцлахгүйгээр амжилтанд хүрэхгүй шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Шагдар -
Тиймээ? Багшийн юман дээр нэмээд хэлэхэд санаа хэлж байна л даа. Очир гуай байна ш дээ. Малчин хүн. Мал таргалуулж мах бэлддэг хүн шүү дээ. Гэхдээ өөрөөрөө хязгаарлахгүй. Нутгийнхаа хүүхдүүдийг залуучуудыг малаа яаж маллаж байна гэж шалгадаг байсан......
Хишигсүрэн -
Аа ха.
Шагдар -
Би нэг цагийн үйл явдалд явсан байхгүй юу. Очир гуай руу явж байсан. Дандаа төллөх, ялгаж суурилдаг байсан байхгүй юу. Тэгээд очсон чинь бүх төлөг болж байгаа хурга шүү дээ. Хавар нь байхгүй байна. Шалгалтаар очсон. Чи яаж байгаа юм гээд хараад байсан чинь нөгөөх чинь эхээс нь ялгачихаар юм идэхгүй ш дээ. Туршлага байхгүй.
Хишигсүрэн -
Эхээ санаад ...
Шагдар -
Ингээд цасаа малтаад идэхээ мэдэхгүй. Усанд ойчиж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Хнн.
Шагдар -
Тэгээд хэдэн том хонь оруулахаар зэрэг нөгөөх чинь цасаа малтана шүү дээ. Тэгж хурганд сургаж байгаа. Туршлага гэдэг чинь агуу байхгүй юу. Манайхан хөгшин хүн хэрэггүй гэж байна шүү дээ. Тэдэнд чинь бол бүхэл бүтэн туршлагын потенциаль хуримтлагдсан байж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Шагдар -
Зөвхөн мал дээр гэхэд тэр шүү дээ. Эх нь өвс идэхэд түүнийг сурч байдаг. Тэгэхгүй бол хамраараа нохой шиг ингээд хамраа шалавлаад ...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Хичээлийн жил дуусангуут жил болгон товч тайлан тавьж байсан.
Хишигсүрэн -
Харин тийм байна лээ.
Цэдэв -
68-69 оны хичээлийн тайлан гэхэд энэ.
Хишигсүрэн -
Ердөө ганц нүүр.
Цэдэв -
Юу хийсэн юм. Хойшид юу анхаарах юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Түүнийгээ товчхон хийсэн.
Хишигсүрэн -
Аа ха. Та хэдэн онд гавъяат болсон бэ?
Цэдэв -
81 онд.
Хишигсүрэн -
Их эртний гавъяат байна шүү.
Цэдэв -
Намын 18-р их хуралд төлөөлөгчөөр оролцсон. Тэгээд тэр жил чинь гавъяат болсон юм байгаа юм.
Хишигсүрэн -
Ер нь тэр үеийн гавъяат болж байгаа. Гавъяатуудын шалгуур ер нь ямар байсан бэ?
Цэдэв -
Оо айхтар байсан юм.
Хишигсүрэн -
Тэр шалгуурыг та яг ямар юм дурдаж...
Цэдэв -
Жишээ нь нөгөө шалгуурч яахав. Түүний гавъяат болно гэж ажиллаж байгаа ч хэрэг биш. Ер нь гавъяат болох болохгүй ч гэсэн нэг хүний ухамсар байна шүү дээ. Хийе бүтээе гэсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Түүнд л жолоодогдож өөрөө өөрийгөө цэнэглэж. Өөрөө өөрийгөө хөгжүүлж...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд л тэмцэж явсан хүн. Тийм байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэгээд тэр хавар баахан шалгалт над дээр ирээд ...
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Сүүлийн хоёр жил ирээд сумын улсуудтай уулзаад 20, 30 улстай уулзсан юм шиг байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Миний талаар, хичээл дээр зөндөө суусан.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Наана цаана болоод тэгж л ажил амьдралын газар дээр нь үзэж харж...
Хишигсүрэн -
Аа ха. Тэр гавъяат гэдэг цолыг аваад одоо ажилд хандах хандлага, амьдралд хандах байдал, хүмүүсийн харьцаанд гарч байгаа өөрчлөлт ер нь ямар байсан бэ?
Цэдэв -
Тэр чинь одоо яахав дээ. Яаж ажиллах уу. Улам бататгах зорилготой. Бас нас өндөр болсон хойно болсон л доо би.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
48, 49-тэй болсон байхаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Гэхдээ яахав. Хийе бүтээе гэдэг эрмэлзэл эрч хүч улам авахаас өөр замгүй л дээ тэр чинь...
Хишигсүрэн -
Аа ха. Хүмүүсийн харилцаа хандлага яаж өөрчлөгдөх үү? Та тэр Ардын их хурлын депутат болоод л дараа нь явж байсан уу?
Цэдэв -
Үгүй депутат...
Хишигсүрэн -
Болоогүй юу та? Суманд байдаг гавъяатыг бурхан мэт яадаг байсан ш дээ.
Цэдэв -
Хамгийн гол нь тэр...
Хишигсүрэн -
Үлгэр дуурайлал ...
Цэдэв -
Хичээл сургалт....
Хишигсүрэн -
Албан бус...
Цэдэв -
Хичээл сургалт жирийн явагдаж байсан нь амьдралаар харагдсан даа....
Хишигсүрэн -
Тэгэхээр нэг ийм юм ажиглагдаад байна ш дээ. Хот хөдөө гэсэн ялгаа байхгүйгээр боловсон хүчин тийм сайн бэлтгэгдээд, сайн боловсон хүчин хөдөө очиж ажлаад, зах хязгаарын улсуудад боловсролыг тийм өндөр түвшинд өгөх, тэр бүх нийгмийн асуудал юмыг социализм шийдэж чаддаг байсан байхгүй юу. Тиймээ? Нийгмийн харилцааны...
Цэдэв -
Хувь хүний итгэл зүтгэл...
Хишигсүрэн -
Тийм. Түүнийг өрнүүлж чаддаг.
Цэдэв -
Социалист нийгэм захиргаадалтын ганц арга.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энэ хоёр их хүчтэй нийлж байсан байна л даа.
Шагдар -
Хэдэн том шалгуур байсан юм. 1-рт тэр хүн ямар ажил эрхлэх үйлдвэрийн газар ямар байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Шагдар -
2-рт өөрөө тэр хүн ямар хүмүүжил соёлтой улсад ямар нөлөөтэй хүн байна. Ар гэр нь тэр нэр авсан хүнийг дэмжих хүн байна уу? Болохгүй улсууд байна уу? Түүнийг бүгдийн нарийн судалдаг. Тэр хүн олон түмэнд яаж нөлөөлдөг хүн байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
1975 онд намын гишүүн болсон байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тэр чинь намын гишүүнд, намын гишүүн бус хүмүүсийг хариуцуулж байсан үе шүү дээ.
Шагдар -
Үр дүнгийн асуудал.
Цэдэв -
Тиймээ үр дүнгийн асуудал Шагдарын хэлдэг зөв л дөө.
Шагдар -
Гэхдээ магадгүй Ху нам гэж Хувьсгалт нам ганцхан байсан учраас ер нь гавъяатуудыг намын гишүүн байх ёстой гэсэн тийм намын бодлого байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Яахав дээ. Гэмгүйхэн ажиллаж байгаа улсуудыг намд элсүүлчихдэг.
Хишигсүрэн -
Тийм. Сайн ажилчдаа боловсон хүчний зохион байгуулалт байсан гээд байгаа ш дээ.
Шагдар -
Өчнөөн шалгууртай тэгж байж л намд орно шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Намд орох яггүй байсан тиймээ? \зэрэгцэж ярилцав\
Хишигсүрэн -
Ямар шалгалт өгдөг байсан юм?
Шагдар -
Улс төр, нийгмийн маш их...техникийн их сургуулийн захирал...
Хишигсүрэн -
Аа аа. За за. Бас танай шавь?
Цэдэв -
Тийм.
Хишигсүрэн -
Энэ Хишиг-Өндөр яачихсан сум бэ? \Инээв\
Цэдэв -
Мундаг сум л даа.
Хишигсүрэн -
Оргилдоо хүрээд байгаа. Хөгжлийн нэг тийм...
Цэдэв -
Энэ байнаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энэ сургууль байнаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Ганцхан 50 хэдэн оноос биш. Ер нь анхнаасаа дээр үеэсээ ерөөсөө сайхан эрчимтэй. Идэвхтэй. Хийе бүтээе гэсэн хөдөлмөрч сайхан зан чанарыг эзэмшсэн. Аа тэгээд байгаль дэлхийн хүртэл ивээн тэтгэсэн. Тийм сайхан нутаг юм байгаа юм.
Шагдар -
Би бас зөвлөхөд багшаа ингээд байх шиг байгаа юм. Энэ байгаль орчин сайхан байна гэдэг чинь хүний оюун сэтгэхүйд нөлөөлдөг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Тайван сайхан ажиллая бүтээе гэсэн тийм юм бий болгож өгч байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Шагдар -
Одоо энэ дээр байна ш дээ. Манайд ирж төгссөн Нямын Цэгмид байна. Манай анхны шавь шүү дээ. Хэн байна. Сүрэнхорлоо гуай байна. Пэлжээ гуай гээд байсан даа.
Хишигсүрэн -
Сайд нарын зөвлөлд байсан.
Шагдар -
За тэгээд зохиолч Гаадамба байна. Доржсүрэн гэж бас нэг мундаг хүн байсан юм.
Цэдэв -
. Түүхч.
Шагдар -
Зундуйн Дорж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Шагдар -
Очирбат байна. Бүгдээрээ эндхийн хүүхдүүд
Цэдэв -
Энэбиш байна. Ер нь нутаг ус их сайхан газар юм. Нутаг их нөлөөлдөг юм байна. Амьдарч байгаа орчин.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Би эндхийн нутгийн хүн болоход тэр хувь тавилан надад...
Хишигсүрэн -
Явмааргүй юм байна ш дээ.
Цэдэв -
.... дотроо шүтэж явдаг ш дээ. Багш нь ...
Хишигсүрэн -
Аа ха. Азаар хүрээд ирсэн байна ш дээ. Тэр ерөөсөө бүх амьдрал. Гэр бүлтэй болчихоор бас буцах аргагүй юм байна тиймээ?
Цэдэв -
Төгсөөд Сэлэнгэд суухын тулд зүтгэлээ. Болсонгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Аа томилолт авч ирээд аймгийн төвд суух гэсэн чинь бүтсэнгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Энд суугаад өөр газар шилжихийг бодлоо болсонгүй. Энэ чинь бурхан багшийн хувь тавилан.
Шагдар: Хувь тавилан.
Хишигсүрэн -
Аа ха. Та ерөөсөө явъя гээд үзээд байсан юм байна ш дээ. \инээв\ Та хэдэн хүүхэдтэй бэ?
Цэдэв -
Та нарт захиж хэлэхэд ам урт байх сайнгүй юм байна гэдгийг....
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
7 хүүхэд төрүүлээд нэг нь багадаа эндсэн. Одоо 6 хүүхэдтэй. Зургуулаа аж ахуй хийж яваа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
Хамгийн том нь энэ хууль юуны газар мэргэжилтэн хийдэг юм.
Шагдар -
Цэдэв багшаа? Та нар чинь ирээд сургуулийн хашаан дотор монгол гэрт байсан биз дээ?
Цэдэв -
Тийм.....
Монгол гэр бариад багш нараа оруулчихдаг.
Цэдэв -
Монгол гэрээ бариад тэгээд тэр сургуулийнхаа хашаан дотор ажлаа хийгээд амьдарч байдаг.
Хишигсүрэн -
Цай хоолоо яаж олж идэх үү?
Цэдэв -
Өөрсдөө хийнэ ш дээ.
Хишигсүрэн -
Дунд сургуулийн багш нар их хоорондоо гэр бүл болдог тиймээ? Манай аав ээжтэй цуг 17 хос байлаа ш дээ. Сургуулийн багш. Тэгээд тэр 17 айл сургуулийг...
Цэдэв -
Манай Хишиг-Өндөр чинь их төвлөрсөн сум болсон. Нэгдсэн эмнэлэгтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
МААМС-тай.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэдэв -
8 жил, 10 жилтэй. Болоод ирэхээр хүн суурьшдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Шагдар -
Ийм байхгүй юу. Сум дунд гэдэг чинь байна ш дээ. Хишиг-Өндөр...
Хишигсүрэн -
Аа ха.
Шагдар -
Дашинчилэн, Гурванбулаг, Могод Бүрэг энэ 5 сумыг л эрүүл мэндийг хамгаалах нэгдсэн том...
Хишигсүрэн -
Тус бүрдээ салбар байгаа ш дээ. Их эмчийн салбаруудтай. Мэс засал хийнэ. Мэс засал хийнэ гэсэн үг үү?
Цэдэв -
Хийнэ. За энэ анхны олимпиадад түрүүлсэн энэ юуг авчих.
Хишигсүрэн -
Тэгье. Хүүхдүүд үү? Оо за за.
Цэдэв -
Энийг ийгээд авчих.
Хишигсүрэн -
Би наадуулыг чинь бүр документ болгоод авчихъя. За одоо хэдүүлээ завсарлага авъя.
Цэдэв -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.