Tsedev


Basic information
Interviewee ID: 990285
Name: Tsedev
Parent's name: Dorj
Ovog: Görööchin
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: Mongolian language teacher
Work: retired
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Töv aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder, hunter


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
democracy
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За хоёрдахь яриа эхэлж байна. Саяны яриагаа үргэлжлүүлэх үү? Энэ хамгийн анхны сайхан бичигтэн хүүхдийн юу гэж байна ш дээ.

Цэдэв -

Тэр анхны гоё бичигтэний талаар би нэг хэлье. Тэгээд зурвас оруулчих уу? Тэгэхдээ байнаа зураг мургийн авах уу? Тэр хүний?

Хишигсүрэн -

Байгаа юмуу?

Цэдэв -

Эрэх л байх..

Хишигсүрэн -

Хаана байгаа юм.

Цэдэв -

Хэтхутгын аав ш дээ. УИХ-ын

Шагдар -

Болдхэтийн аав.

Цэдэв -

Болдхэтийн аав

Хишигсүрэн -

Болдхэтийн төрсөн аав уу?

Цэдэв -

Аа ха. За манай энэ сургуулийн анхны төгсөгчдийн нэг бол Өлзийсэрээтэр гэдэг хүн байсан юмаа. Улсад марк цуглуулдгаар алдаршсан. Маркчин хүн дээ. Их сайхан бичдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Бичих мичихдээ бүр монгол кириллгүй сайхан бичдэг.

Хишигсүрэн -

Хнн.

Цэдэв -

Тийм учраас би энэ хүний сайхан бичгийг монгол бичиг яаж сурсан тухай тэмдэглэлтээ нь цуг өөрийнхөө дурсамж номонд оруулсан байгаа юм аа. Энэ бол миний Сэрээтэр гуайн Доржзогд судрыг хичээнгүйлэн бичиж байгаа бичиг нь байгаа юм. Энэ үеэсээ л ерөөсөө энэ сургууль сайхан бичигтэй, сайхан соёлтой чадалтай, тэнхээтэй багш сурагч тэндээс төрж байжээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Энэ сургуулийн анхны үүсгэн байгуулсан захирал нь бол Санжмятав гэдэг хүн байсан. Гаадамба багшийн эцэг.Тэр өөрөө хошуу тамгын газрын бичээч байсан хүн байгаа юм. Санжмятав гэдэг хүн бол Гаадамба багшийн эцэг. Тэр улбаагаас улбаалагдаж манай энэ суруулийг Гаадамбын нэрэмжит болгосон ш дээ. Хамт олны хүсэлтээр....

Хишигсүрэн -

Аа ха

Цэдэв -

Ийм түүхтэй юм байгаа юм.

Хишигсүрэн -

Наад Сэрээтэр гуай гэдэг хүн чинь ийм сайхан бичдэг. Нямбай.

Цэдэв -

Нямбай.

Хишигсүрэн -

Нямбай хүмүүс байдаг байхгүй юу. Эндээс бүх элемент нь тавигдаж явсан байх нь \инээв\

Цэдэв -

Энэ сургууль байнаа?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Энэ сум байнаа?.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Дээр үеийн соёл мэдлэгийн талын их улбаатай гэдгийг би хэлэх гээд байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Түүнийг нь би дэс дараатай гаргаж ярих гэсэн санаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Тийм учиртай юм байгаа юм. Шагдар бол 50 хэдэн оны юмыг сайн мэднэ л дээ. Энэ талаар би 50, 60-аад оны үеийн 30, 40-өөд оны үеийн энэ сургуулийн түүхийн зайг эзэнгүйдүүлэхгүйн тулд одоо бяцхан дурсамж гэсэн ном гаргаж барьж байгаа л даа. 50 хэдэн жил ажлаа дурсамжтай хоцоръё доо гээд. \ инээв\ Энэ юмнуудаа нэгтгээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Ийм л юм байгаа юм. Айраг уу.

Хишигсүрэн -

Айраг уух уу?

Цэдэв -

Айраг уу.

Шагдар -

Цэдэв багш байна ш дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Шагдар -

50 хэдэн оноос хойш түүнээс өмнө бичиг үсэггүй байхын үеийн ихээхэн бэрхшээл үзсэн байна лээ ш дээ. Одоо хамгийн анх бичиг үсэг сурч байсан улс цэргийн алба хаасан улс байсан юмаа даа?

Цэдэв -

Тийм. Цэрэг төгсөж ирсэн хүмүүс ирээд нарийн бичиг сумын дарга болчихдог. Дээр үед чинь 4-р анги төгсгөөд л бага ангийн багш болгодог байсан ш дээ.

Шагдар -

Шинэ үсгийн багш гэж орон тоо байсан тиймээ?

Цэдэв -

Тийм байсан.

Шагдар -

Манай ах чинь шинэ үсгийн багш байсан.

Цэдэв -

Оо чадалтай хүн байсан юм. Сайхан барилдана. За айраг юм идэж ууцгаа даа.

Хишигсүрэн -

Ярилцлагаа үргэлжлүүлье. Үргэлжлүүлье.

Цэдэв -

Асуух юм юу байна?

Хишигсүрэн -

Багш хүн юм чинь та Монгол орон даяар өрнөсөн том үйл явдал бол соёлын довтолгоо ш дээ.

Цэдэв -

Тийм.

Хишигсүрэн -

Соёлын довтолгоог нэг яриач? Юу шаарддаг байсан юм? шаардлага...

Цэдэв -

Соёлын довтолгоо байнаа. Хувь хүн, гэр орны ариун цэврээс эхлээд бүх юмыг хамардаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Тийм шаардлага байсан уу?

Цэдэв -

Айж цочоодог. Их сүртэй явагдана шүү дээ. Бохир балиар улсуудыг чинь таваг сав, тогоо могоогийн нэг талын цэвэрлэчихээд нэг талын хар хэвээр нь үлдээчихээд зургийн аваад самбар мамбарт тавих, үзүүлж харуулах юм байвал хөшүүрэг хэрэглэнэ.

Хишигсүрэн -

Айлын тогоо соёлын довтолгоогоор халтар байвал халтар хэсгийн үлдээгээд 50%-ийн үлдээчихээд үзүүлэн болгодог гэж байна ш дээ. \инээв\

Цэдэв -

Мундаг ажиллана. Уйлуулж уцаарлуулж байхын алийн тэр гэхэв.

Хишигсүрэн -

Аа ха. Уйлуулах уу?

Цэдэв -

Уйлуулж бараг нүцгэл барь гэхийн холгүй болдог байсан. Зарим газар нүцгэлж ариун цэврийн шалгадаг байсан байгаа хөөрхий.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Тэр үеийн дарга нар мундаг улс байлаа шүү дээ. Цагдаагаас илүү.

Хишигсүрэн -

\Инээв\

Шагдар -

Соёлын довтолгооны үед айлууд солидог цагаан даавуугаа угаагаад авдартаа хийчихдэг байсан ш дээ.

Цэдэв -

Хоёроос доошгүй цагаан хэрэглэлтэй бэлэн байх ёстой.

Хишигсүрэн -

Түүнийг тэгээд ердийн үед хэрэглэхгүй. Довтолгоо ирэхээр...

Шагдар -

Хүн ирэхээр зочид ирэхээр...

Хишигсүрэн -

Харин тийм.

Цэдэв -

Тэгээд бидний яриад байгаа чинь сайн муу янз янзын юмыг гадаадынхан өлгөж аваад нааш цааш гайгуу байгаа?

Шагдар -

Тэгэхгүй л дээ.

Хишигсүрэн -

Гайгуу гайгуу. Яг үнэн чанартаа бол....

Цэдэв -

Нэг үеэ бодоход нийтлэг болж тиймээ? Дэлхий

Хишигсүрэн -

Даяарших...

Цэдэв -

Яг тийм. Шагдар: Бичиг үсэг даяарших гэж юм байхгүй л дээ.

Хишигсүрэн -

Яг үнэн чанартаа 20-р зууны эхэнд Монгол улс ямар улс байв? Тиймээ? Энэ Хишиг-Өндөрт ямар хүмүүс яаж амьдардаг. Аж ахуйтай боловсролтой ямар байгаад.....

Цэдэв -

Яахав тэр бол кино урлагаар гараад байгаа юм чинь ....

Хишигсүрэн -

Гэтэл 60, 70 жилийн түүх чинь юу үлдээчих вэ гэдэг чинь нууц үлдэх гээд байна ш дээ. Яс юман дээрээ. Бид нар чинь яг бодит түүхээ нуугаад тухайн үедээ тэгээд намын хурлын портгаль нэг тавьсан жүжгээр албан ёсоор бичээд үлдээчихсэн.

Цэдэв -

Яг үнэн.

Хишигсүрэн -

Гэтэл жинхэнэ Цэдэв багш гавъяат багш болохын тулд 81 он хүртэл ямар хөдөлмөр зарцуулсан. Яаж амьдралаа золиосолсон. Үр дүнд нь юу болсныг хүн мэдэхгүй шүү дээ.

Шагдар -

Гавъяат багш болно гэж бодоогүй.

Хишигсүрэн -

Харин тийм. Ажлаа хийж...

Шагдар -

Ажлаа хийж...

Цэдэв -

Ажлаа хийж яваа царай маань тэр....

Хишигсүрэн -

Нийтлэг нэг дүр төрх тийм байна ш дээ. Ажил амьдралын гол чухал зүйл болсон.

Цэдэв -

Тэр үед байнаа. Бидний үед байнаа. Зөвхөн багшаа хийгээд явахгүй шүү дээ. Жишээ нь би гэхэд өөрийгөө магтаж байгаа юм биш сурагчдын зөвлөл хариуцана. Байр хариуцаж явлаа. Намын дарга хүртэл хийж явлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Намын үүрийн дарга. Эвлэлийн үүрийн дарга тухайн үедээ хийж явлаа. Ерөөсөө хамрагдахгүй ажил гэж байхгүй. Жаахан овоохон шиг наана цаана болгож яваа улсуудаа дуулгавартай боловсролтой бол ерөөсөө юм нэмж өгөөд байдаг үе байсан. дуулгавартай улсдаа бол ийм л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Тэр соёлын довтолгоо бол хувь хүмүүсийн амьдралд соёлыг түгээх хөшүүрэг болж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Одоо манай үед чинь хангамж их өндөр болчихсон.

Хишигсүрэн -

Хэрэглээ өндөр.

Цэдэв -

Хэрэглээ өндөр, хангамж нь өндөр болчихсон учраас хэрэглээ нь дээшээ явчихсан. Гэтэл зарим талаараа ухралт хийж байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Шагдар -

Оюун санаа бол ухарсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Шагдар -

Жишээ яръя. Манай дүүгийн хүүхэд дунд сургуульд байхгүй юу. Ариун цэвэр хааяа шалгадаг юм байна. Тэгсэн чинь нэг өдөр өрөөсөн хөлөө угааж байна гэнэ.

Хишигсүрэн -

\Инээв\

Шагдар -

Тэгсэн аав нь чи яаж байгаа юм. Хоёр хөлөө угаагаач гэсэн чинь яршиг яршиг угаасан хөлөө үзүүлчихнэ.

Хишигсүрэн -

\Инээв\

Шагдар -

Тэр чинь ухралт биз дээ. Өрөөсөн хөлөө үзүүлэх гэнэ. Нөгөөхийг нь тайл гэвэл яах болж байнаа.

Цэдэв -

Нэг сонин юм бас үлдээд байгаа юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Соёлын довтолгооных юмуу. Зах зээлийнх юмуу мэдэхгүй. Бөөс байхгүй болчихоод байгаа юм.

Хишигсүрэн -

\Инээв\ Харин тийм.

Цэдэв -

Үүнийг та нар судлаж барьж юунаас болж байгаагийн...

Хишигсүрэн -

Та юунаас болсон гэж үзэж байна? Яг 500 хүнээс асууя. Бөөс яагаад алга болчихов гэж \инээв\

Цэдэв -

Би мэдэхгүй болоод та нараас асууж байгаа юм. Бөөс хир хоёр нэг номерт тавигдаж байсан. Зах зээл гарч ирээд байхгүй болсон. Зах зээлийнх юмуу. Соёлын довтолгооных юмуу.

Хишигсүрэн -

Хятад саван гарч ирээд алга болсон гэж надад бас нэг хүн хэлсэн.

Цэдэв -

Аа?

Хишигсүрэн -

Хятад саванд нэг бодис байх шиг гэж нэг эгч тэгж байсан. Зүгээр л нэг настай эгч хятад савантай холбоотой гэж \инээв\

Шагдар -

Хоёр янзын бөөс байсан ш дээ. Монголд чинь

Цэдэв -

Аа ?

Шагдар -

Хоёр янзын бөөс. 1-рт хүний биед байдаг бөөс. Тэр бол хир буртагаас гардаг байх гэж би боддог юм. 1-рт , 2-рт нохой бөөс, нохой бөөс үсрээд, үсрээд явдаг.

Цэдэв -

Бөөс бол хирнээс үүсэхгүй л дээ. Хирэнд харин орогнож байдаг байх. Тэр их сонин.

Хишигсүрэн -

Оросуудад лав их байдаг гэсэн.

Шагдар -

: Нохой бөөс лав Хятадуудаас ирсэн....

Цэдэв -

Би бага байхдаа хот руу ээжтэйгээ яваад Дашинчилэнгийн буудал дээр ээжтэйгээ хоносон юм. Бөөс хазаад болдоггүй. Шөнө босоод лаатай. Тэгэхэд чинь нохой бөөс буудалд нь гүйлдэж байсан юм. Мундаг шүү дээ. Мундаг мундаг.

Эрэгтэй хүн -

Би нохой бөөсөнд аягүй аймаар хазуулсан. Манай гэрийн доор муур зулзагалаад дөчин мянгатын байр манайх нэг давхарт траншейны суваг явдаг юм байна ш дээ. Тэгээд тэр доор чинь муур үүрлээд тэгсэн чинь тэнд нь бөөс нь үржээд, шөнөжингөө муур орилоод бөөс пүх пүх гэтэл үсрээд тэгээд бүх нүхээ шаваад аягүй өндөр үнэтэй хор авч цацаад дуусахгүй. Зовж байж нэг юм болсон ш дээ.

Шагдар -

Улаанбаатарт чинь ний нуугүй ярихад жоом чинь тэр дулаан канальд л байгаа ш дээ. Тэндээс л гарч ирж байгаа. Дулаан гражууд бүгдээрээ жоом ...

Цэдэв -

Японд бөөс байх уу?

Эрэгтэй хүн -

Байнаа байна.

Цэдэв -

Америкт байх уу? Байлгүй яахав тарчихсан амьтан байхаа.

Хишигсүрэн -

\Инээв\

Эрэгтэй хүн -

Бөөсдөөд хуурсадсан хүүхдүүд Герман хүүхдүүд дотор зөндөө байдаг ш дээ. Ээж нь энэ чинь хаанаас авчихваа гээд амьтан мамьтнаас ирдэг юм шиг байна лээ. Золбин муур суур ирээд амбаар савд нь орчихоор аваад тэжээгээд барьчихдаг. Тэгээд эмч мэмчид очоод бөөн зардал гардаг байхгүй юу. Тэгээд амьтнаар дамжаад хүүхдүүд янз бүрийн өвчин авч байгаа юм чинь

Цэдэв -

За за.

Хишигсүрэн -

Хөдөө малчин айлын хүүхдүүдийг соёлын довтолгоо ирж байна. Гүйгээрэй гэдэг гэнээ. Ярьж байгаа байхгүй юу.

Цэдэв -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэгэхээр хүүхдүүд нь хувцас байхгүй шалдан гүйж яваа ш дээ. Гүйгээд жалганы доогуур орчихдог гэнээ. Бултагнаад л нэг гарч ирээд л явсан уу? Явсан уу? Гээд нэг бол соёлын довтолгоо ирлээ гэхээр голын усанд очиж ороод цэвэрхэн болоод гараад ирдэг.

Цэдэв -

Соёлын довтолгоо чинь ёстой айлгадаг. Мундаг айлгадаг.

Шагдар -

Хүний эрүүл мэнд соёлжилт ариун цэвэр. Соёл гэдэг чинь аягүй өргөн ойлголт л доо. Би нэг юуны бичил зохиогоод соёл гэдэг тодорхойлтыг авах гэж би багшийн дээд сургуулийн соёлын ангийн багш дээр очиж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Шагдар -

Гэтэл тэр соёл гэдэг тодорхойлолтыг товч бичиж чадахгүй байлаа. Аягүй өргөн ойлголт ...

Цэдэв -

Хүний ярианы соёл, хүний ахуйн соёл, бичгийн соёл, соёл хамаарахгүй. Соёл наалдахгүй юм гэж ерөөсөө байхгүй. Өргөн утгатай.

Шагдар -

Би багшийн их сургуулийн соёлын ангийн багшаар бичүүлэх гээд чадаагүй ш дээ.

Цэдэв -

Наадах чинь бичихийн арга байхгүй. Агуу том сэдэв.

Эрэгтэй хүн -

Соёлын довтолгоо гэж тийм инээдтэй юм болсон биз дээ. Инээдтэй ч юу байхав.

Цэдэв -

Тэр чинь мундаг өөрчлөлт байсан юм л даа.

Эрэгтэй хүн -

Дандаа нэг онигоо шиг юмнууд болж байгаа ш дээ.

Цэдэв -

Тэгэлгүй яахав.

Эрэгтэй хүн -

Одоо хамгийн гол нь тэгсэн ингэсэн нь үлдээгүй. Хүмүүсийн толгойд нь онигоонууд нь үлдэж байгаа.

Цэдэв -

Тийм тийм. Яг тийм.

Шагдар -

Өөрсдөө соёлжоод өөр шатанд орчихоор зэрэг мэдэхээ больчихож байгаа юм л даа.

Цэдэв -

Манай Монголын шинэ үеийн уран зохиолын ууган төлөөлөгч, үүсгэн байгуулагчийн нэг Дашдоржийн Нацагдорж байнаа. Их олон юмны эх үүсвэрийг тавьж өгсөн байнаа. Сэхээтэн хүн гэдэг бол ерөөсөө хөдөөгийн уул талаар соёлыг тарих үрс гэж хэлсэн байгаа ш дээ. Мундаг хэлж байгаа шүү ерөөсөө. Дөрөвхөн мөрөнд бичиж байгаа. Түүний ул мөр одоо төөрөлдөөд явагдаад байна шүү дээ. Соёлын довтолгоо бас ялгаагүй.

Хишигсүрэн -

За тэр соёлын довтолгоотой холбоотой юман дээр ер нь үр дүн бол бүх айл өрх .....\бүгд зэрэгцэж ярив\

Цэдэв -

Их өргөн хүрээ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Таныг энэ суманд ирж байхад. Энэ суманд нэгдэлжих хөдөлгөөн яг ид өрнөж байсан байна даа.

Цэдэв -

59 онд уу?

Хишигсүрэн -

59 онд ялаад дууссан гэж байгаа ш дээ.

Цэдэв -

Тийм.

Хишигсүрэн -

Та энэ сум хэр нэгдэл байгуулав? Улсууд хэр элсэж байв? Энэ талаар яриач?

Цэдэв -

Тарвий л сайн мэднэ.

Хишигсүрэн -

Тарвий ярих уу? Та багш хүний хувьд....

Цэдэв -

Бид байнаа?

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Хөдөөгийн уул талаар соёлын үрийг таригч сэхээтний үүргийн дагуу яаж явсан гэхээр ухуулга таниулах ажилд их оролцож явлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Явган нүцгэн морьтой тэмээтэй тэмээгүй явсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр малчин айлд нэг юу явдаг ш дээ. Бригад очдог ш дээ. 80 онд ч байсан юм. Гурав дөрвөн хүн нэг дуу дуулдаг хүн. Даргатай ч юмуу багштай хүн очоод цаг үеийн байдал яриад юу хийдэг юм?

Цэдэв -

Соёлын довтолгооны нэг хэлбэр л дээ. Тэр үед нүүдлийн концерт кино хөдөөгүүр тавьдаг хуваарьтай байлаа шүү дээ. Бригадуудаар тиймээ? Соёлжуулах идэвхижүүлэх аргууд зэрэг зэрэг л явагдаг энэ бол нам засгийн зөв мэргэн бодлого гэж боддог байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Цэдэв -

Нам засгийн хайр ивээл тийм.

Хишигсүрэн -

За тэгвэл нэг ийм юм асуумаар байна. Та хувьсгалт намын гишүүн 75 оны гишүүн гэж байгаа ш дээ. Намын ажил ер нь яаж явагддаг байсан бэ? 90 он хүртэл Хувьсгалт намын...

Цэдэв -

Яриад байх юм байгаа юмуу даа.

Хишигсүрэн -

Яагаад байхгүй гэж?

Цэдэв -

Сар бүрийн 25-нд зайлшгүй татвараа өгнө. Зайлшгүй хуралд сууна хэрэв хуралд суухгүй бол донго авна. Янз бүрийн арга хэмжээ зэрэг явагддаг байсан үе шүү дээ. Хурал таслах гэж байхгүй. Татвар хураалгах гэж байхгүй.

Хишигсүрэн -

Хураалгахгүй гэж байхгүй.

Цэдэв -

Хураалгахгүй гэж байхгүй.

Хишигсүрэн -

Хэдэн төгрөгний татвар өгдөг байсан бэ?

Цэдэв -

Юу билээ? Цалингийн 20% билүү яадаг билээ? Би 860 төгрөгний цалинтай 21билүү 22 төгрөг өгч байсан.

Хишигсүрэн -

Сар болгон?

Цэдэв -

Сар болгон хорин хэдэн цаас өгдөг байсан. Намын хурлаар нэг авууштай юм чинь шүүмжлэлийн мөрөөр ажиллах комисс гэж ажилладаг байсан. Тиймээ?

Хишигсүрэн -

Өөрөөр хэлэх юм бол намын хурал дээр болсон асуудлын мөрөөр хэр зэрэг ажилласан гэдэг...

Цэдэв -

Аа тийм дараагийн сар хүртэл. Тэр бол том тайлан хяналтын ажил л даа. Нийгэм ард түмнийг урагшлуулах том хөшүүрэг болж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Цэдэв -

Намын хурлыг ерөөсөө муу хэлж болохгүй.

Хишигсүрэн -

Танай сум хэдэн гишүүнтэй байсан бэ? Намын хуралд хэдэн хүн цуглах уу? Манай сум бол 53 гишүүнтэй.

Цэдэв -

100-аад хүн байсан байхаа.

Хишигсүрэн -

100-аад хүн байсан уу? Намын гишүүд доторх янз бүрийн ажил мэргэжлийн насны харьцаа ямархуу байсан бэ? Малчин гишүүн хэд байхав?

Цэдэв -

Цаанаасаа төлөвлөгөөт эдийн засагтай байсан болохоор тусгай төлөвлөгөө байсан байх.

Хишигсүрэн -

Намд элсүүлдэг?

Цэдэв -

Тийм намд элсүүлдэг. Төлөвлөгөө хуваарьтай байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Элсүүлэх гэж үү тамаа цайнаа цайлгана тэр улс амар элсүүлэх гэж байхгүй. Амар элсэх гэж байхгүй. Их уншуулна. Их үзүүлж харуулна.

Хишигсүрэн -

Намд элсэх улсууд дуртай байсан уу?

Цэдэв -

Аа?

Хишигсүрэн -

Намд улсууд жирийн улсууд намын гишүүн болчих юмсан гэсэн...

Цэдэв -

Дуртай байлгүй яахав. Янз янз л байсан байх.

Хишигсүрэн -

Бид нарыг бага байхад хүртэл сонин уншлага өглөөний уншлага гээд 7 хоног бүрийн...

Цэдэв -

Хагас сайн өдөр болгон байсан.

Хишигсүрэн -

Өглөө орой гээд явдаг байсан ш дээ.

Цэдэв -

4-дэхь өдөр болгон лекц...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Хагас сайн өдөр болгон сонин уншлага 7 хоногт сонин уншлага лекц хоёр тогтмол...

Шагдар -

Интернет зурагт гэж байсангүй. Тэр үүргийг л гүйцэтгэж байгаа байхгүй юу.

Цэдэв -

Байсан нь “Эх орон”..

Хишигсүрэн -

“Эх орон 52 “ Ямар улс бэлдэж тэр мэдээллийг өгөх үү?

Цэдэв -

Нам нам намын үзэл суртал хариуцсан улс...

Хишигсүрэн -

Аа ха. Намын гишүүд заавал хийнэ.

Цэдэв -

Сэхээтнүүдэд үүрэг өгнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

“Үнэн” сониныхоо л хүрээнд явж байсан тиймээ?

Хишигсүрэн -

Бас нэг асуулт байнаа. Нам тийм байж байгаад 90 оны тийм үйл явц болсон. 90 оны тэр ардчилал гарч ирж байх үед ардчиллыг та юу гэж бодож байсан бэ? Яаж хүлээж авч байсан бэ? энэ суманд 90-ээд оны үйл явдал яаж өрнөв?

Цэдэв -

Явсаар байгаад л эрх чөлөө шударга ёс захиргаадалтын, захиргаадалт чинь сайн муу хоёр талтай тиймээ? Муу талын л арилгах...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Шударга шулуун эрх чөлөөг бий болгох гэдэг чинь ардчиллын буян шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Манай нам ч гэсэн ардчиллын асуудлыг явуулж л байсан. Шинэ нам ч л явуулж л ирсэн. Монгол ардын хувьсгалт намыг ардчиллаас хөндий юм бодоогүй шийдээгүй байсан гэж ерөөсөө хэлж болохгүй. Дэлхий дахинд ч ардчиллын төлөв ялчихсан байсан үе. Монгол ардын хувьсгалт намч ардчиллын төлөө бодож сэтгэж бодол шийдвэрээ хандуулж байсан үе байхгүй юу даа. Алхам алхмаар л явуулж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Ардчилал чинь өнөөдөр гараад маргааш болохтой адилхан биш шүү дээ. Урт удаан хугацааны процесс байхгүй юу даа. Төлөвших гэдэг чинь тийм амаргүй шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Ер нь төлөвших гэдэг асуудал чинь байнаа. Арав хориноор ярихгүй. Зуунаар ярина. Хэдэн зуунаар ярина шүү дээ.

Шагдар -

Хоёр гурван үеэр ярих юм байна ш дээ.

Цэдэв -

Хоёр гурван үеэр ярина. Одоо тэр нэг хувь хүний асуудал байна. Бие хүн болох асуудал байна. Дээр үеийн яриа хөөрөөний гол зангилаа болж байсан. Хэд гурван өдөр хэдэн жилийн асуудал биш. Хугацааны асуудал биш...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Хугацаагаар зааж болохгүй.

Хишигсүрэн -

Та түрүүн ардчилал...

Цэдэв -

Тэгвэл хоосон мөрөөдөл болно шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Та түрүүн ардчилал анх гарч ирэхэд эргэлзээ төрж байсан гэж хэллээ шүү дээ.

Цэдэв -

Аа ха.

Хишигсүрэн -

Яг юунд эргэлзээ төрж байв?

Цэдэв -

Тэр талын ардчиллын асуудал байнаа. Ямар утга учиртай. Наана цаана болж байгаа. Энэ дэлхий дахинд юу болж байна гэдгийг анх сонсонгуутаа ойлгохгүй шүү дээ. Учир утгын...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Нэлээд процесс цаг хугацааны явцад ойлгож мэднэ шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Бас нэг том ... байсан юмаа. Америк чинь ардчилсан орон тиймээ? Гэтэл бид нарын хүмүүжсэн хүмүүжил юу гэхээр Америк чинь жигтэйхэн том дайсан. Хүнийг одоо бараг яадаг юм. Тэгээд ойлгочихсон. Америкийн тэр....

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Монгол хүн түүнийг хөрсөндөө буулгахын тулд бас их зөрчилдөнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Монголчууд юмыг бас амархан дагаад явчихдаг улс биш. Бодно тунгаана. Олон талаас нь юмыг сонсоно. Дуулна. Шагдар: Баттай болгож байж Монголчууд хөдлөнө. Хамаагүй хөдлөхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Уншиж үзсэний үндсэн дээр хандана шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Би нэг ийм юм санадаг ш дээ. 80-аад оны төгсгөл үед намын гишүүдэд тусад нь олон нийтэд дэлгэдэггүй. Намын дотоод мэдээллийн нууц сэтгүүл байсан байх. ... нууц зэрэглэлийн ч юмуу. Нөгөө өөрчлөн байгуулалт эхэлчихсэн байхад намын гишүүдэд зориулсан тусгай мэдээллүүд явдаг байсан. Коммунизм ер нь болохоо байж байнаа гэсэн мэдээллийг би 80-аад оны төгсгөл үед ээжийн ярианаас аавын ярианаас сонсож байсан.

Шагдар -

Аав ээж чинь хэдэн насны хүмүүс вэ?

Хишигсүрэн -

Яг таны үеийн Шагдар гуайн үеийн улсууд ярьж байсан ш дээ.

Цэдэв -

Бид нарын үеийн л багш нар байна. Хөөрхий.

Хишигсүрэн -

Тэгэхээр танай нам дээр Хишиг-Өндөрт тиймэрхүү юм болж байсан уу?

Цэдэв -

Тийм юм байхгүй ээ?

Хишигсүрэн -

Байхгүй юу. Улс орон даяар тийм юм тараагаад яваад байсан гэж би ойлгоод байгаа.

Цэдэв -

Манайд тийм юм байхгүй. Манай энэ чинь сэхээтнүүд олонтой. Тэргүүний улсууд олонтой. Дуулсан муулснаа дор дор наана цаана болоод явдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Ойлгож мэдээд явдаг байсан.

Хишигсүрэн -

Ардчиллын үр дүнд яг одоо ямар ололт амжилтанд Монголчууд хүрлээ гэж та боддог бэ?

Цэдэв -

Аа?

Хишигсүрэн -

Ардчилал бидэнд юу өгөв өө гээд асууя даа. Их стандарт асуулт

Цэдэв -

Эрх чөлөө л их нийтлэг боллоо. Бие дааж ажлах, хувийн өмчийн тэр давуу талыг ойлгуулах, чөлөөт бизнесийн асуудлыг хөгжүүлж байгаа явдал шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Одоо наймаа маань биш болох гээд байна ш дээ. Мөнгөний ханш өсөөд...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Энэ талаар одоо та нар юу бодож байдаг юм. Шинэ тутам

Хишигсүрэн -

Социализмын үед хүний эрх чөлөө үнэхээр боогддог байсан гэж үзэх юм бол яаж ямар хэлбэрээр эрх чөлөө боогддог байсан бэ?

Цэдэв -

Одоо ерөөсөө нар цагаа мэдэхгүйгээр ажиллаж байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Одоо чинь ажиллахаасаа амрах нь их болчихоод байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Дундаас нь завьшигчид олширчих гээд байна даа. Ашиг хайгчид олширчих гээд байна даа. Дундаас нь ..

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Хөнгөн маягаар амьдрах. Наанаа нь ярьж байгаа ч гэсэн цаанаад агуулга дээрээ наанаа эх орон ард түмэн гэж ярьж байгаа ч гэсэн цаанаа нэг л хуурамч байдлаар нэг л хувь бодох асуудал хэт давамгайлах ийм юм бол байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Энэ дээр их хяналт явуулах хариуцлага гэж яриад байгаа боловч бодитой амжилт харагдахгүй байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Яахав. Мөнгө санхүү дээрээ наана цаана болдог юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Бусад юман дээрээ дорвитойхон шиг эргүүлчих сэргээчих юм харагдахгүй байна ш дээ.

Шагдар -

Одоо улсууд яриад байна шүү. Аймаг орон нутагт төсөв мөнгө хуваарилахгүй байгаа биш юм байна. Тодорхой хэмжээний мөнгө өгдөг юм байна. Тэр ардуудад хүрэхээсээ өмнө албан тушаалтнуудад хүрээд алга болчихдог юм шиг байна.

Цэдэв -

Хууль дүрмээ хүндэтгэх юм байхгүй. Хууль нь гууль боллоо гэдэг яриа чинь одоо нээрээ тэр тал руугаа биш болж байгаа гэдэг сэтгэгдлийг харагдах гээд байна шүү. Буруу ташаа наана цаана хийсэн тэр тал нь дийлэх гээд байгаа маягтай. Түүнд нь мөрөөрөө байгаа ард иргэд хохирох гээд за тэгээд Хээл хахуулийн асуудал,авилгалын асуудал дээд цэгтээ хүрчихээд байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Яриад л байх юм. Яриад л байх юм. биелэсэн юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Ярьсаар байгаад энэ дөрвөн жил дуусчих бий дээ гэж дотроо бодож байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Янз бүрийн зөв, улс төрийн намуудын нэгтгэсэн зөвлөл байгуулаад зөвлөлөө зөв байгуулаад наад улс дотор чинь явдалтай улс байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Болж өгвөл хий гаргуулчих гэсэн. Өөрсдийнхөө талыг ажиллуулчих гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Ашиг хонжоо харчих гэсэн ийм их юм нэмэгдсэн. Ардчиллын үеэр шинээр бас нэг юм үүссэн. Юу гэхээр дээр үед чинь албан тушаал дэвшүүлэхийн тулд доороос сургаж байж тавьдаг байсан. Одоо бол мөнгөөр худалдаж авч байна шүү дээ. Мөнгөөр зардаг болсон ш дээ. Албан тушаалыг тэр бол маш буруу. Нийгэмдээ эргээд сөрөг үзэгдэх байхгүй юу. Түүн дээр их алдаа хийж байгаа гэж үзэж байгаа. Тийм л юм болчихлоо л доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Хууль дүрэм гээд парламент өчнөөн мянган хууль дүрэм гаргаад байдаг. Ард түмэнд хүрэхгүй байна шүү дээ. Ойлгохгүй байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Тэр олон хуулиудыг мэдэхгүй байна шүү дээ. Өөрийнхөө хар ухаанаар л явж байна шүү дээ. Ард олноо бодох юм үнэн байхгүй.

Шагдар -

Элбэгдорж түрүүн тэгээд нэг хэлж байна лээ. Одоо ард түмэн төр улс гэж санаа золох юм байхгүй. Амиа л бод гэж. Тэр чинь задлах гэж байна ш дээ. Бөөгнөрсөн тэр сайхан хүчийг задлах гэж байна шүү дээ. Улс орон хамаагүй. Би өөрөө л болж байвал болоо гэж...

Цэдэв -

Тэр чинь их буруу. Маш буруу. Төрийн хүн тэгж хэлж болохгүй.

Шагдар -

Хувиа л бодох хэрэгтэй гэж байгаа юм. Тэр чинь болохгүй. Их хурал гэж байсны хэрэг юу юм. засгийн газар гэж байсны хэрэг юу байгаа юм тийм юм болж байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Одоо хачин юм болно.

Хишигсүрэн -

Та ирээдүйд их сэтгэл дундуур байгаа юм байна. Өмч хувьчлал ер нь танай суманд юу болсон бэ?

Цэдэв -

Оо ногоон яагаан юм өгөөд аль ч байхгүй болсон.

Хишигсүрэн -

Та юм авч чадсан уу?

Цэдэв -

Үгүй үгүй.

Хишигсүрэн -

Багш нар, эмч нар, сумын захиргааныхан өмч хувьчлалаар хамгийн их...

Цэдэв -

Багш нарыг хаячихсан шүү дээ. Юм аваагүй.

Хишигсүрэн -

Зарим сум бол өгчээ.

Цэдэв -

Зарим сум өгсөн байх.

Хишигсүрэн -

Аа ха. Хишиг-Өндөр...

Цэдэв -

Мал өгсөн байх. Бага хувьчлалаар харин мал авах нь авсан. Их хувьчлал байхгүй. Тэр чигээрээ.

Хишигсүрэн -

3000 тасалбараар...

Цэдэв -

Бямбасүрэнгийн тэр 20-р тогтоол чинь цаг үеэ олоогүй тогтоол ш дээ. Сая Чингис одон аваад байлаа.

Шагдар -

Тэр чинь ханш унагасан. Мөнгөний ханш унасан байхгүй юу.

Цэдэв -

Тогтоол гаргаж болно л доо. Гэхдээ цаг үеэ олох гэдэг юм байна ш дээ. Тэгж цочирдуулж сандаргаж хүнд байдалд оруулж яах гэсэн. Нарийн ширийн юмыг нэлээд тунгааж нэлээд боловсронгуй болгож байж дараа нь эзэнд нь оновчтой болгох талаас нь цэгцэлж бодож наана цаана болгож байж явуулах ёстой байсан...........

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Цаг үеэ олоогүй. Тэр маш хүнд байдалд оруулсан. Жасрай гуай ярьж байсан ш дээ. Цаг үеэ олоогүй ээ. Цаг үеэ олоогүй арга хэмжээ явагдаж байнаа. 2-рт энэ талын асуудыг хувьсгалт нам мэдээгүй биш. мэдэж байсаан. Явуулаагүй улсаа цаг үе гэдэг чинь бүхнийг шийддэг. Цаг нь болоогүй шийдвэр учраас Монголын ард түмний ийм хүнд байдалд орууллаа гэж байсан. тэр бол яг үнэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Шагдар -

Хуучин 90-ээд оноос өмнө нэг шийдэх гэсэн юмаа. Тэр яаж шийдсэн гэхээр хүн хувьдаа байшин барьж болно. Хувьдаа байшин барьсан хүнд зээл олгон гэж...

Хишигсүрэн -

Аа ха.

Цэдэв -

Түүгээр чинь би байшин барьж хүүдээ өгсөн ш дээ.

Шагдар -

Тэр чинь өмч хувьчлалын анхны юм явж байгаа нь тэр

Цэдэв -

Оо зөв зөв.

Шагдар -

Түүний эх байхгүй юу. Тэр чинь тэгээд сайд нарын зөвлөл дээр тогтоол гараад Сүрэн дарга сайд нарын зөвлөлийн орлогч байсан. Би энэ улсуудад үйл ажиллагаагаа шилжүүлье гэж хойно Хандгайтад их том байшин барьсан. Улсууд нь айгаад...

Цэдэв -

Оо тийм үү?

Шагдар -

Тэр чинь тийм учиртай. Тэр чинь ерөөсөө хувийн өмчийг бий болгох...

Цэдэв -

Тийм Сүрэн дарга их ярьсан юм. Би тэр 10000-ын зээлд ороод байшин майшин барихад материал авч байсан байгүй юу. Чи тэр талын юм сайн мэднээ. За амарцгаах уу?

Хишигсүрэн -

Тэгье их ядарч байна. Таныг их чилээж ярилцлага авлаа. Их баярлалаа. Их сайхан ярилцлага өглөө.

Цэдэв -

Та нарыг ирсэнд их баярлалаа.

Хишигсүрэн -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.