Dashzeveg


Basic information
Interviewee ID: 990286
Name: Dashzeveg
Parent's name: Tsend-Ayush
Ovog: Shargachuudaa
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: chemistry, biology teacher
Work: middle school director
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
childhood
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За 7 сарын 21-ны өдөр болж байна. Хишиг-Өндөр сумын сургуулийн захирал Дашзэвэг гэдэг хүнтэй ярилцлага эхэлж байнаа. Таныг манай энэ судалгаанд оролцож ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөнд их баярлалаа.

Дашзэвэг -

За яахав Шагдар ах хэлээд тэгээд Шагдар ахыг хэлэхээр ...

Хишигсүрэн -

Ийм асуулт байна. Өөрийгөө манай судалгаанд оролцож байгаа хүн танилцуулна. Өөрийнхөө хувьд ямар хүн бэ? Ямар боловсрол эзэмшив? Хаана ажиллаж амьдарч ирэв гээд түүхээ товчхон яриад өгөөч?

Дашзэвэг -

Би одоо энэ нутгийн хүн. Энэ баруун талд байгаа Шивэрт гэдэг газар намар төрсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

1949 онд төрсөн. Энэ сургуулийн дунд сургуульд 59 онд ороод 66 онд 7 төгсөөд тэгээд Улаанбаатар хотын багшийн сургуульд очиж суралцаад багшийн сургуульд гайгуу сайн онц сураад дээр нь тэшүүрээр сургуулийн нэр хамгаалж явсан учраас шууд багшийн дээд сургуульд намайг оруулсан байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд багшийн дээдээ 73 онд төгсөөд тэгээд Улаанбаатар хотод 7 жил оюутан байсан. Техникумтайгаа нийлээд тэгээд хотод хайртай болоод 73 онд Булганд ирсэн. Тэгээд Гурванбулагийн сургуульд 2 жил багшлаад байж байтал гэр бүлтэй болоод байж байтал аймгийн төвд суу гээд аймгийн төвд боловсролын байцаагч гээд 5 жил ажиллаад тэр улсууд надад нэлээд юм үзүүлсэн. Жилд сургуулиудаараа эргэж тойроод багш нартай туслаад байдаг. Тэгээд хувьсгалт намд элсээд орхисон. 80 онд тэгээд 81 онд намын даалгавраар Хишиг-Өндөрийн сургуульд энэ сургуульдаа захирлаар ирээд 84-89 он эхний 6 жил захирал хийгээд сүүлийн 2 жил нь эрхлэгч хийгээд тэгээд нэлээд санаачлагатай ажиллаж байсан юм байгаа биз. Намайг дахиж дэвшүүлээд 89 онд одоогийн боловсролын газар гэж байна. Тэр үед сургалт арга зүйн төв гэдэг нэртэй байсан. Тэрний захирлаар ажиллаад 90 он болоод нийгэм солигдоод тэгээд 5 жил гайгуу ажиллаад байж байтал 94 онд энэ сургууль маань Гаадамба багшийн нэрэмжит сургууль болоод тэгээд Гаадамба багш гэдэг чинь миний ээжийн төрсөн дүү. Би тэднийхээр тэр хүний гэрт байж боловсрол эзэмшиж багадаа өвчин зовлон бүх юмыг үнэхээр байж байсан. Тэгээд ахынхаа нэрэмжит сургуульд ирэх санаатай. Тэгээд бид нар шалгалтаар ирээд явахад бахь байдгаараа л байдаг байхгүй юу. Тэгээд ерөөсөө ирмээр санагдаад тэгээд наашаа ирье гэсэн хүсэлтээ аймгийн даргад тавьсан чинь бас зөвшөөрөхгүй байсан юм. Тэгээд Бадрал гээд тамгын дарга даа. Манай сургууль төгсөж байсан. Дашзэвгээ чи бидний алдын сэхээтнүүд амьдралын мөр хөөгөөд хөдөөнөөс төв рүү нийгэм тэгж урсаж байхад төв суурин луу чи нийгмийн урсгал сөрөөд аймгийн төвөөс хөдөө гараад болж байгаа юмуу чи. Амьдралаа бодсон дээр юм биш үү? гэж тэр бас зөв үнэн л үг байсан л даа. Тэгээд Гаадамба ахын сургууль .... гээд Дагваа багш хоёулаа төсвийн мөнгөөрөө засгийн цалингаараа засгийн цалин хойш нь хийх юмгүй хоёр идэхгүй, хоосон хонохгүй тэгээд түүгээрээ амьдраад тэгээд энэ сургуульдаа эх оронч сэтгэлгээтэй романтик амьтан / инээв/

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Яах вэ? Гаадамба ахынхаа нэрээр ... Манай сургууль англи хэлийг хамгийн анх аймагтаа нэвтрүүлж хөгжүүлж англи хэлний сургалтаар манайх аймагтаа тэргүүлж явна. Олимпиад молимпиад болно манай хүүхдүүд түрүүлнэ. Наад дээр чинь хүртэл зураг нь байгаа. Монгол хэлний сургалтаараа бас сайн. Нөгөө хоёр гавъяат багш чинь тайлбар дасгалын ажил гээд арга үүсгэсэн байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэр нь бол одоогийн дэлхий дахинд яриад байгаа мэтгэлцээн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэрийг манайх чинь тэр хоёр гавъяат хичээлээр олгож байсан л даа. Тэгээд маш сайн мэднэ. Энэ аргын тухай сонин хэвлэлээр зөндөө бичсэн. Энэ нэг ном би гаргаж байгаа. Хүн уулсын бараа гээд багш нарын тухай.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд за монгол хэлний сургалтаар сайн байна. Бага ангийн сургалт сайн байгаа. Дээр нь урлаг уран сайхан спортын оролцоо бол сайтай. Аймагтаа 2, 3-р байранд л. Хувийн сургуулиудын олимпиад их болдог юм. Тэрэнд манайх их түрүүлж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Хамгийн гол нь их дээд сургуульд элсэх явдал байна. Төрийн өмчийн сургуульд элсэх энэ дээр манайх сая 64% нь конкурс өгсөн. Уралдаан шалгалт өгсөн хүүхдүүдийн маань 64% нь их дээд сургуульд төрийн өмчийн сургуульд элссэн. Эцэг эхчүүд багш нарын үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаа. Тэгээд нас 60 гарчихсан. Уул нь 48 онд төрсөн юм байгаа юм. Тэмцээн мэмцээнд оролцож явж байгаад ... Саяны энэ хоёр дарга чинь шинэ дарга юм байгаа юм. Намайг 60 гарчихлаа тэтгэвэртээ гар энэ тэр гээд тэгээд байгаа. Хүмүүс бол жаахан ажилла гэдэг юм. Ер нь тэтгэвэртээ гараад үлдсэн хугацааг хувьдаа зарцуулдаг юм билүү? Компани байгуулдаг юм билүү?

Хишигсүрэн -

Нэгэнт бид хоёрын яриа ажилтай холбоотой сэдэв рүү орсон болохоор ийм юм асуумаар байна л даа. Ер нь социализмын үед улсуудын ажилдаа ханддаг байсан хандлага дараа нь 90-ээд оноос хойш хүмүүсийн ажилд хандаж байгаа хандлага ямар өөрчлөлт орж байнаа? Ажил хүний амьдралын ямар хэсэг юм бэ?

Дашзэвэг -

Ажил ерөөсөө амьдрал л даа. Социализмын үед бол ерөөсөө мөнгө авна гэж биш үнэн сэтгэлээсээ би тэгж боддог. Эх орноо хөгжүүлье. Орон нутгаа хөгжүүлье гэсэн санаагаар одоо бол мөнгөөр тооцож байж л ажлаа хийх ...

Хишигсүрэн -

Аа ха. Социализмын үеийн улсууд бусад амьдралаа яаж зохицуулдаг байваа? Та ингээд өөрийнхөө амьдралаар бодоход?

Дашзэвэг -

Ерөөсөө л хоёр нарны хооронд ажиллаад байдаг байсан. Их залуу ч байж. Аймгийн төв дээр тав тав 10 жил болоход ээлжийн амралт мамралт авч үзээгүй. Тэгээд ажлын төлөө яваад байдаг байсан. Ажлын 8 цаг гэж байдаг. Нэг их албадаад байх нь гайгуу л байсан даа. Ажлын 8 цаг хийдэг байсан. Албаддаг, захирдаг гэж ярьдаг л юм. Ер нь бол сэтгэлээрээ л хийдэг байсан. Хүн бүхэн ажилтай. Сургууль төгсөнө. Сургууль төгсмөгц бүгд ажилтай болдог. Тийм байсан. Одоо яаж байна гэхээр зэрэг ардчилсан хувьсгал дэлхий дахинд сайхан л байна л даа. Хамгийн харамсалтай юм бол амьдралын түвшин доор болчихлоо. Хүн бүхэн ажилтай байсан. Ажилгүй болгочихлоо. Тэр нь их харамсалтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Сургууль төгссөн залуучууд төгсөөд ажилтай болдог байсан. Ажилгүй болгочихлоо. 2 сая 500-ын сая нь ажлын хөдөлмөрийн залуучууд байгаа ш дээ. Энийг зохион байгуулж чадахгүй байж Жамбын Батмөнх гуай хэлсэн. Ардчилал байна гэдэг ....

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Бусад юм бол сайхан л байна. Тэр үед нэг их захиргаадаад байсан юм бол байхгүй. Ажлын 8 цагт ажлаа хийчихдэг. Ажил жаахан тааруухан хийдэг нь загнуулдаг. Тэр улсуудтай дахиад тооцоо хийдэг л байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь ажил хийж байх үед таны гол бахархдаг зүйл юу байв? Одоо ч гэсэн?

Дашзэвэг -

Миний хувьд ч одоо энэ монгол сайхан амьдрал энэ нүүдлийн соёл иргэншил энүүгээр би бахархдаг шүү. Би чинь түрүүн хэлсэн үү? 7 жил хотод оюутан байгаад тэгээд хотод хайртай болоод орон сууц мууцанд байя гэж боддог ... Тэгээд миний бахархал бол энэ орон нутгийн түүхт ард түмний энэ сайхан эрх чөлөөтэй амгалан би сая Америкт 20 , Сөүлд 5 хоноод ирлээ. Өмнө нь бас Орос морос явж л байсан. Явах тусмаа л орон нутагтаа хайртай болоод байх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Сая би Америк яваад улам хайртай болчихоод ирлээ.

Хишигсүрэн -

Аа ха. Таны ер нь жигшдэг зүйл юу вэ?

Дашзэвэг -

Энэ шударга биш явдал чинь их муухай. Шударга биш явдал. Одоо энэ социализмын үед ч шударга байсан шүү. Хэн мэдэх вэ? дарга нарын дээд зиндаанд ажиллаж байсан биш. Хуваарь муваарь авчихдаг энэ тэр гэдэг гэхдээ малчин айлын хүүхэд үнэхээр сургууль соёлд үнэхээр малчин айлын хүүхдийг дэмждэг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэр талаараа шударга. Одоо чинь намчирхаад таллаж хуваагдчихаад тэгээд шударга бус юм их болж байна даа. Боловсон хүчний бодлого алдагдлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Чухал ажилд чинь чадахгүй хүн очоод жил бүхэн өөрчлөгдөөд орон нутгийн ажлыг аягүй унагааж байна ш дээ. Тэр хэцүү. Шударга биш байна. Элбэгдорж харин шударга байцгаая гээд байна. Чадах юмуу? Үгүй юмуу?

Хишигсүрэн -

Саяны ярианд нэг ийм үг гарлаа ш дээ. Малчин айлын хүүхэд боловсрол эзэмшчихдэг байсан гээд. Надад нэг ийм ойлголт төрсөн. Социализмын үед одоогийн хэлээр бол нийгмийн эмзэг бүлгийнхэн ч гэдэг юмуу? Орлого багатай айлын хүүхдүүд боломжгүй айлын хүүхэд байлаа ч гэсэн тэр хүүхдэд бусад хүүхдийн адил сурах боломж байжээ. Нийгэм түүнийг хамгаалдаг байж.

Дашзэвэг -

Байсан.

Хишигсүрэн -

Тэр боломж өнөөдөр социализмын үед олж авсан тэр ололт өнөөдөр хадгалагдаж чадсан уу?

Дашзэвэг -

Алдагдаад байна. Алдагдаад байна. Төрийн хууль мууль гараад байна л даа. Тэр байтугай халамжийн байгууллага гээд л халамжийн байгууллага энэ тэр байна ш дээ. Тэр нь төрийн бус байгууллагуудаар ивээн тэтгүүлсэн. .... Нөгөө талаар бол одоо үед ядуу л гээд байна ш дээ. Харин бүр үе залгамжилсан ядуурал бий болчихоод байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Энэ урд байдаг манай сургуулийн тогооч юм. Энэ нэг охин бол би үе залгамжилсан ядуурлыг таслан зогсоох арга хэмжээ авна гэж хэлээд байгаа юм. Тэгээд 10 төгсөөд 11 төгсөж байна уу? Тэгээд их дээд сургуульд явж чадахгүй төлбөр өндөр чадахгүй айлын хүүхдүүд чинь мод тарьж байна гээд байж байна ш дээ. Тэгээд арга байхгүй хоорондоо гэрлэж суугаад нөгөө ядуу айлын хүүхдүүдээс чинь дахиад ядуу айлын гэр бүл бий болоод байна ш дээ. Энийг таслан зогсоох арга хэмжээг бол дунд сургуулийн ахлах ангийн хөдөлмөр сургалтыг бүр мэргэжил олгох чиглэлээр юу вэ? энэ чинь социализмын үед тэрнээс өмнө ч гэсэн 18 хүрч яваа охид хөвгүүд янзын чадвартай биеэ даагаад амьдардаг. Өөрийгөө аваад явах чадвартай байсан. Одоо нялцгай. Социализм ч бас нялцгай болгосон. Тэр боломж алдагдаад байна. 18 хүрсэн хүрч яваа хүүхэд чинь хүний мал алдаг, хонины гэдэс арилгадаг амьдралын цагаан толгой болсон тэр бүгдийг сургадаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Одоо тэр бол их ховор байна. Тэгээд ямар сайндаа төлбөрийн чадваргүй айлын хүүхдүүд сурч чадахгүй болоод байна ш дээ. Тэгээд сургуульд орчихдог. Одоо манай ахын хүүхэд төлбөрийн чадваргүй гарчихаад овоо сурлага сайтай хүүхэд байсан. Тэгээд яахав сүүлийн үед ивээн тэтгэнэ энэ тэр гээд их хурлын гишүүн болох гэж байгаа хүн ч юмуу? Болчихсон хүн ч юмуу? тэр хүүхдүүдийг өөртөө татах гээд мөнгө төгрөг өгч байна. Тэгээд социализмын үед би ухаандаа хуваарь хийж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Хамгийн түрүүнд жагсааж байгаад хамгийн түрүүнд хуваарь хийнэ. Сурлагаараа бол хойно зогсож байгаа юм. Тэгээд Архангайн башийн сургуульд Бат-Эрдэнэ гээд хүүхэд явуулаад тэгдэг байсан.

Хишигсүрэн -

Тэгдэг байсан. Техник мэргэжлийн сургуулиудыг амлуулчихдаг байсан ш дээ.

Дашзэвэг -

Эхнээс нь амлуулаад чи ядуу зүдүү байна. Энийг авах уу? ....Чи нэг иймэрхүүг ав гээд зааж өгөөд. Одоо яахав монгол сайхан соёл иргэншил тогтсон тэр амьдралын хэв ёс жаяг эвдээд тэгээд тэнд сайхан эзэн болж энэ сайхан монгол нутгаа эзэмших тэр хүмүүс хаягдах гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд тэрэн дээр нь гадаадынхан орж ирэх гээд байгаа юмуу? Энэ сайхан нутгийг Хятадууд ирээд нураагаад хаячих юм бол ...

Хишигсүрэн -

Ер нь ажил хийж байсан таны байдлыг харахад одоо энэ сургуулийн орчныг зүгээр ингээд ажиглахад хоёр гавъяат багштай. Маш том сургууль байна ш дээ. Ийм сургуулийг их олон жил удирдаж авч явж байгаа хүний хувьд мэдээжийн хэрэг олон бэрхшээл тохиолдож байгаа. Ер нь ажил хийж байхад хэцүү юм юу байдаг юм? Бас гайгуу хялбархан амархан юм юу байдаг вэ? Таны хувьд?

Дашзэвэг -

Эр саарал илжиг ийшээ тийшээ чангаана гэдэг шиг нөгөө хэдэн захирлуудыг янз бүрийн нам бүлгүүд чангаагаад сайн сайхан ажлыг муу болгож хэлээд л гүтгээд гүжирдээд тийм явдлууд байна. Тэгэхдээ яахав би бас жаахан ноён нуруу гаргадаг юм. Тэр үед нь бас түрүүлж дуугарахгүй суурьтай хандаад тэгээд харин ойлголцоод зөв л ойлголцох аль ч үедээ хүмүүс үл ойлголцол дээр нь давс хийгээд яадаг ч юм яльгүй жаахан алдаад байвал иймэрхүү шургах юм байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Социализмын үед бас л байсан.

Хишигсүрэн -

Нэг нэгнийгээ матдаг.

Дашзэвэг -

Аа ха. Матдаг. Тэр үед шалгаад үнэн зөвийн тогтоодог байсан. Одоо бол тэр хүртэл хэцүү юм шиг байна. Тэгээд ард түмэн бас хэн нь оюунлаг байна. Хэн нь сайн байгааг ойлгож л байна. Мэдээд байна. Тийм нэг одоо юу гэх юм бэ? Боловсон хүчний бодлого алдагдсанаас болоод одоо ухаандаа манайд бол саяны бүдүүн Тарвий чинь багийн дарга хүн ш дээ. 7 төгссөн. Тэгээд сумын тэргүүлэгчдийн дарга болчихсон. Хурал мурлын үг байхгүй хөөрхий минь. Байгууллагын дарга нарын цуглаан хийнэ. Үг байхгүй. Дарга хүн чинь сэлэм шиг байх хэрэгтэй байхгүй юу. Ийм ажлыг тэгж хий. Ийм хөрөнгө байна. Үүнийг ашигла тийм үг байхгүй. Тэгээд манай сум чинь 120, 130 дээд боловсролтой сэхээтэн байгаад байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Суманд уу?

Дашзэвэг -

Тийм.

Хишигсүрэн -

Пөөх за?

Дашзэвэг -

Тэгэхэд хөөрхий энэ маань улс төрөөр яагаад .... Ногоон Батсүрэн тэр чинь их сайн дарга байсан ш дээ. Тэр чинь нэг хөгийн юм болсон л доо. Би наашаа 95 онд ирэхдээ тэрийг түшиж ирсэн. Залуу хүн байна. Намайг цэгцрээд автал засаг дарга байх юм байна. Ирсэн чинь 95 онд сумаа аймагт 1-р байранд оруулаад орхисон. 96 онд 20 хүн засаг дарга сонгоно ш дээ. 20 хүн дотор янз бүрийн хүн ороод нөгөөдөх сум нь түрүүлж байсан хүнийг 96 онд халаад хаячихсан. Тэгээд оронд нь нэг чадахгүй хүн тавигдаад тэгээд нөгөө сум чинь 16-р байранд ороод 2000 он гэхэд чинь эргээгээд ногоон Батсүрэнгээ засаг даргаар тавьсан ш дээ. тэгээд 2000-2004 онд нөгөө 16-д байсан сумыг чинь 5-д авч ирж байгаа юм. Тэгсэн чинь 2004 онд дахиад нөгөөхийг чинь мултлаад дахиж нөгөө хүн тавиад бас л сая ингэлээ л дээ. Сая төрийн албан бүртгэлийн архивын бичиг баримтын улсын үзлэг болох юм. Тэр групп ирээд шалгаад явлаа л даа. Тэгсэн чинь дүнгийн хурал дээр 5 газар 5 хонож байгаа юм. Албан газрууд чинь сайн байна. Манайх бол сайн. Түүх намтар байж байгаа юм чинь. Өндөр үнэлгээ аваад тамгын газар, байгаль орчин сайн байна гээд үзлэг бүхэн тэгдэг юм. Тэгээд баахан улс төржөөд тэр чинь.

Хишигсүрэн -

Ажил хийхэд гар нийлж ажилладаг тийм юм удирдлагын түвшинд алдагдчихаад байгаа юм байна л даа.

Дашзэвэг -

Тийм. Улс төржинө гэж аюултай.

Хишигсүрэн -

2005 онд би нэлээд олон аймгаар явж байсан чинь улсууд яг ярьж байсан юмаа. Хөдөө улс төржөөд байна гээд.

Дашзэвэг -

Тийм.

Хишигсүрэн -

Ер нь нам гээд сумын төвд байдаг хэдхэн хүнийг хоёр тийш хувааж хөөгөөд ...

Дашзэвэг -

Үүнээс салах нэг арга зам бол сумын засаг дарга, хурлын дарга хоёрыг ард нийтээрээ сонгох.

Хишигсүрэн -

Өөрсдөө сонгох?

Дашзэвэг -

20 хүн сонгоно гээд хурлын төлөөлөгч 20 хүн байна ш дээ. ... Тэр чинь 96 онд харагдлаа. 2000 онд харагдлаа. 2004 онд харагдлаа. Харин ард нийтээрээ сонгоод 4, 5 хүн дэвшүүлээд ингэх юм бол ард түмэн өөрийнхөө засгийг сонгоно. Энэ сонгуулиар тэгж болохгүй юм. Орон нутгийн хуулийн сонгууль монгуульд өөрчлөлт оруулаад байна. Байхгүй шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Хэнд ашигтай байдаг юм. Тэгэх л юм бол ёстой жинхэнэ засаг даргаа сонгоод ...

Хишигсүрэн -

Та насаараа боловсролын байгууллагад ажилласан байна ш дээ. Би сая юу анзаарсан гэхээр таны хүүхэд насны амьдрал тэр үеийн хүүхдүүдийн хүмүүжлийн асуудал ямар байсан бэ? Эцэг эх хүүхдийн харилцаа ямар байв? Тэр үеийн хүмүүс хүүхдээ яаж хүмүүжүүлдэг байв? Таны хүүхэд нас яг тухайн үеийнхээ хүүхдүүдээс юугаараа ялгаатай байсан? Та хүүхэд насныхаа тухай яриач?

Дашзэвэг -

Би чинь одоо малчин айлын хүүхэд. 7 төгстлөө манайх мал маллаж байлаа. Тэр мал дагасан тэр ажил чинь хүүхдийг мундаг хүмүүжүүлдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэр гайхамшигтай хүмүүжүүлдэг. Биеэ даах чадвартай болгодог. Овсгоотой болгодог. Морь унаж сургадаг. Өөрөөр хэлбэл хүүхэд тугал бяруу хариулж байна ш дээ. Тэр чинь хагас ажил хийгээд хагас тоглож байгаа юм. Тугал бяруутайгаа тоглоод тэгсэн мөртлөө аав ээждээ ажил хийгээд тус болоод байна ш дээ. Тэгээд тэр мал дагасан ажил хөдөлмөр хагас тоглоом, хагас ажил. Энэ бол хүүхдийг мундаг тэр сайхан байгальтай холбож өгч байна. Тэгээд тэр амьд малтай харьцаж амьд юмтай харьцаж багаасаа сэтгэл их хөгжиж байна. За ер нь сэтгэлийн боловсрол гэдгийг социализмын үеэс эхлэн муутгасаар муутгасаар байгаад одоо бүр байхгүй болгож байна л даа. Тэр үед их байсан. Ахмадаа хүндэтгэдэг, ахмадаас айдаг эмээдэг тэр багадсаар багадсаар одоо орхигдож байна. Би чинь үнэхээр таны хэлснээр 73 оноос 35, 6 жил Булганы хөдөөгийн боловсролын байгууллагад ажиллачихлаа ш дээ. Тэгээд ном мом бичдэг юмаа. Найзан дундаа наадам гэдэг. Тэгээд бид нарын хамгийн нандин юм чинь ном дагасан. Өглөө эрт босно. Тэгээд энэ сумод би их боддог. Сумод Монголчуудын давамгайлаад байдгийн учир юу вэ? Энэ бол хэдэн үеэр морь унаад сургасан. Тэнцвэрийн хараа гэдэг юм хөгжчихсөн. Одоо харж байхад Европ, Япон энэ тэр хазайх л юм бол тэр чигтээ явчихаад байгаа юм. Манай Монголчууд чинь Монгол бөхчүүд хазайсан ч сэхэж эргэж ирээд нөгөө унаж явснаа буцаад ирж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Морь багаасаа унаад морь унаж сурахаар хүүхэд яадаг вэ? гэхээр эхлээд юу байж байгаад сүүлдээ сураад морины элдэв хөдөлгөөний автоматаар өөрөө зохицуулаад ... Тэр бол тэнцвэр хөгжсөн учраас Монгол хүн сумод давамгайлж байна гэж боддог. Тэр чанараараа Монгол хүүхдийн энэ байгалиасаа амьдралаасаа авсан тэр хүмүүжил Монгол хүүхдийг их хүмүүжүүлж энэ байгалийн эрс тэрс 4 улирал байна ш дээ. Энэ чинь бол амьдрах чадварыг дэндүү сайн болгодог. Ижил нөхцөл шаардаад байгаа хүмүүс амьдрах чадвар дутуу. Ижил халуун би тэгж боддог ш дээ. Халуун бүлээн газар амьдардаг хүмүүс өвөлдөө 32 градус зундаа нэмэх 32 градус ийм том пауз пазонд амьдарч сурна гэдэг монголчуудын гайхамшиг байхгүй юу. Энэ бол генетикээр бол нотлогдож байгаа зүйл. Тэгж би хими биологийн багшдаа хэлдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд одоо бол хөгширч байгаа хүн чинь санаа зовоод эмзэглээд байна. Монгол хүн маань өөр болоод байна. Ноднин нэг ингэлээ л дээ. Тэр Голденбриджээс англи хэлний вакумжуулсан сургалт сургууль дээрээ авсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд 21 хоног. Тэгээд хотын залуусаас сурч байгаа байхгүй юу. Тэгээд хотын залуус эндээ 21 хоног байсан. Харахад Монголоор ярина. Өөр монгол харьцаа байхгүй. Шал өөр Монгол. Бүүр өөр Монгол. Монгол хэлээр ярина.

Шагдар -

Сургалтын хүмүүжлийн систем өөрчлөгдчихлөө. Дээр үеийн хүмүүжил гэдэг чинь байна ш дээ. Хүмүүсээс сурдаг байсан байхгүй юу. Нутгийн нэг ахмад хүн гэдэг чинь өөрийнхөө хүүхдийг ч хүмүүжүүлнэ. Айлын хүүхдийг ч хүмүүжүүлнэ. Бүгдээрээ айна. Манай энэ хойд талын бор Дэндэв гуай байна ш дээ.

Дашзэвэг -

Тийм.

Шагдар -

Манайх айл байсан юм. Саахалт байхгүй юу. Би нэг намар хонио хөөгөөд л начигнатал тоос манаруулаад явж байсан чинь Дэндэв гуай ирж явна. Уурга барьчихсан адуундаа явж байгаа юмуу? гэсэн чинь ирээд тасхийтэл ороолгоод чи чинь намрын халуунд малаа ингэж хайлуулж явдаг чи ямар хүн бэ? гээд л хэд ороолгоод тэгээд гэртээ хүрээд ирсэн. Гэртээ ирээд аав ээждээ ярилаа шүү. Дэндэв гуай намайг цохиод гэсэн чинь тэгэхгүй яадаг юм чиний л буруу ш дээ. Ингээд хэлчихээр тэр хүүхэд чинь ...

Дашзэвэг -

Одоо яахав Европын хүмүүжил гээд хүүхдүүд эцэг эх яриад байгаа юм. Тэр нь зөв зөв тэгэхдээ тэр зөв байсан. Бас нэг жишээ хэлье дээ. Манай ангийн Дорж гээд сахилгагүй нөхөр байсан. Тэр айлын янданг чавхаар онохоор зэрэг л харуй бүрийд оч үсрээд одооны энэ салют буудаж байгаа шиг болдог юм байна л даа. Тэгээд хашир шар Намжил гуай энэ хойд хороонд яндангийн оноод гоё байсан чинь Намжил гуай гарч ирээд хүүе хайд болж тэгэхээр зэрэг нааш нь зугатаачихсан. Тэдний хашаанд нэг морь байсан юм байна л даа. Нөгөө нөхөр чинь морь унаад хойноос нь хөөхгүй юу. Тэгээд хашир баригддагийн даваан дээр халуун ус байсан юм. Халуун усны доогуур гүйгээд толгойн ажиллаад яг тэр мөсөн дээгүүр явсан чинь хойноос ирээд мөсөн дотор морь халтираад тэгээд хашир сургуулийн тийшээ зугатаад явчихсан юм байна л даа. Тэгсэн Намжил гуай ирээд танай байрны 2 хүүхэд сургуулийн урд байр луу орчихсон. Байрных нь хүүхдийг жагсаалгаад хүүхдүүдийг бүртгээд авчихсан гэж байгаа юм. Тэгсэн чинь одоо улсын заан Амгаа байна ш дээ. Амгаа нөгөө хоёр байхгүй байсан байгаа юм. Нөгөө юу яадаг нь Амгаа биш л дээ. Тэгсэн чинь мань хашир өглөө хичээл дээр ирсэн чинь Амгаа тэр голд зогсчихсон байна гэнээ. Тэгсэн хэрэг тарьсан хоёр нөхөр жуумалзаад л өнгөрөөд байсан гэж байгаа юм. Тэгж хариуцлага тооцдог. Одоо бол дэндүү энэ эцэг эхийн хүмүүжил сул болчихоод байгаа юм. Тэр хүний хүүхдэд анхаарал тавих нь байг. Энэ хүүхэд жаахан боломгүй юм хийж явна гэж загнадаг зэмлэдэг л дээ. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрнө гэдэг чинь... Тэр ёс суртахуун байсан.

Шагдар -

Систем айхтар өөрчлөгдөж байгаа юм байнаа. Манай ... Америкт Чигагад сурдаг юм. Тэнд хүүхэд ерөөсөө эрх чөлөөтэй учраас бүх л юм хийж болдог. Аав ээждээ юм хэлээд үг зөрөх юм бол аашилна. Хүүхдийн эрх гэсэн асуудал. Тэгээд одоо манай сургалт бол академик сургалт би өөрийнхөө ач охиныг 5 настай байхад нь нэг багшид шавь оруулаад хадаг мадагтай аваачиж өгөөд тэгээд шинэ үсэг, хуучин үсэг хоёр заалгасан байхгүй юу. Тэгээд 8-тай сургуульд ороод тэгээд 2-р ангиасаа Америк явсан. Тэгэхэд сургуульдаа ганцаараа сурч байсан ш дээ.

Хишигсүрэн -

Америкт очоод?

Шагдар -

Ганцаараа онц сурч байсан. Цаадуул нь хөгжөөгүй. Наад хүүхэд нь хөгжчихсөн. 2-р ангийн хүүхэд 2 анги ахиулж оруулсан ш дээ. 2-р ангийн хүүхдийг 4-р ангид оруулсан. Тэрэн дотор ганцаараа онц сурч байсан. Тэр чинь бас сургалтын системд байгаа юм. Одоогийн хүүхдүүд чинь хачин программ үзэж байгаа. Одоо энэ 12 жил гээд ...

Дашзэвэг -

Тэгээд байгаа юмаа. Хүүхдийг хөгжүүлээд хаячихна гэсэн барууны чиглэл бариад байгаа юм. Социализмын үед Оросын боловсрол мундаг байсан ш дээ. Ямар сайндаа ганцаараа Орос дэлхийн хөгжилтэй орнуудаас хоцрохгүй яваад байгаа. Дайнд жаахан нэрвэгдсэн болохоос биш. Академик боловсролоос татгалзаад бидний үед бол академик боловсрол байсан. Сурах бичиг гэхэд хүүхдээр биеэ даалгаад орхичихдог асуудал байна. Тэгээд би түрүүн хэлсэн. Гавъяат багш Рэнцэндорж багш тэрийг чинь их шүүмжлээд байсан ш дээ. Одоо манай Бааст энэ тэр сургалт мургалтын хариуцаад явж байна. Дэндүү их академик ямар хэл бичгийн шинжлэх ухааны доктор болох гэж байгаа биш. ...

Шагдар -

Сая Гүндалай телевизороор ...

Дашзэвэг -

Харин тийм. Хэл бичгийн дүрэм өөрчлөнө гээд балайраад ...

Шагдар -

Тэр одоо ингэж байна ш дээ. Монголчууд бүүр дээр үеэс Монгол бичиг чинь байна ш дээ. Би түрүүн хэлж байсан. Үсгээ ангилж 7 эгшгээр эр эм үсгээр тэгж байж загвараа гаргасан юм байгаа ш дээ. Тэгэхэд эр үгийн и эм үгийн и гэж яриад байх юм. Ганцхан и- тэй ш дээ гэж байгаа юм тэгж ярьж болохгүй ш дээ.

Хишигсүрэн -

Хэн тэгж байгаа юм?

Шагдар -

Гүндалай.

Дашзэвэг -

Нутгийн гэхэд 2 и байгаа ш дээ. тэрийг нэг и-тэй болгоноо.

Шагдар -

Тийм хачин юм ярьж байна ш дээ.

Дашзэвэг -

Зүгээр боловсролоороо тоглочих гээд байна даа. Одоогийн энэ улсууд.

Хишигсүрэн -

Ер нь орон нутагт боловсролын шинэчлэлийн алхмууд өөрчлөлтүүд социализмын үед яаж явагддаг байсан? ... хэрэгжиж байгаа процесс яаж явагддаг байсан? Одоо яаж байна? Одоо бол байнга шинэчлэж байна ш дээ.

Дашзэвэг -

Социализмын үед хэд хэдэн удаа сургалтын программаа өөрчлөөд тэгээд байдаг байсан юм. Одоо ч бас нөгөөдөхөө дахиаж өөрчлөөд дахиж өөрчлөөд хүүхдээр тоглоод л байна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Социализмын үед бас л хэд хэдэн программ гарч л байсан. Тэгээд түүнээс болоод багшийг хангалттай цалинжуулж байсан. Орон нутагт социализмын үед хамгийн өндөр цалинтай нь багш байдаг байсан. Тэгээд намын дарга, сумын дарга. 81-89 онд бид хоёр чинь хамгийн өндөр цалинтай гэр бүл гэж ярьж байсан байхгүй юу. Тэгээд хойш нь хийсэн юм байхгүй. Намын даргаас илүү. Одоо бол багшид өндөр цалин өгч чадахгүй байна. Ёстой чадахгүй байна. Тэгээд яахав хөөрхий зах зээлийн хоёр нийгмийн зааг дээр чинь би эх орончид гэдэг юм. Хэцүү үед сургуулиа хаяж яваагүй. Багшийн цалин социализмын үед бол өндөр цалин өгч байсан. Одоо бол өндөр цалин өгч чадахгүй байна.

Хишигсүрэн -

Тэрнээс маш их юм шалтгаалж байгаа.

Дашзэвэг -

Маш их юм шалтгаалж байна.

Хишигсүрэн -

Ажилдаа багш яаж хандах вэ? Хэр мэргэжлийн түвшинд байх вэ? гэдэг нь ...

Дашзэвэг -

Тэгээд яахав төрийн албанд жаахан яваад байвал жаахан жаахан урамшуулал байна. хөөрхөн хуурсан юм байгаад байгаа юм. Тэрнээс гадна хэдэн төгрөг өгч байна. 2-рт яахав энэ зах зээлд гарцгүй болчихсон. .... Өвлийн түлээ бол өгнө. Тэрнээс гадна юмны үнэ өндөр болчихсон юм чинь. Дундаж цалин 250- 300 төгрөг байна. Тэр чинь юу ч болохгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Нэг ийм асуудлыг та яриач? Та өөрөө ч малчны хүүхэд юм чинь дотуур байранд амьдарч байсан уу? Таны хүүхэд насны үеийн сургуулийн дотуур байр ер нь ямар хэмжээнд байсан юм? Одоо ямар байна? Шилжилтийн үед ямар байв?

Дашзэвэг -

Өи чинь 7 жилийн 6 жилийн дотуур байранд 1-р ангиасаа дотуур байранд байсан.

Хишигсүрэн -

Хэдэн настай хүүхэд эцэг эхээсээ холдож байсан?

Дашзэвэг -

Одоо би дотуур байраа олон улсын төслөөр сайхан болгосон. Тэр үетэй ахуйн нөхцлийн хувьд ярих юм байхгүй. Зочид буудал гэсэн үг. Энд тэндхийн сургуульд орохоо байчихсан юм чинь. Сайхан байгаа. Нөхцөл онцгой сайхан. Тэр үеэс бол хамаагүй илүү байна. Тэр үед чинь хөөрхий тэгэхдээ л гоё байж. Дотуур байрны хариуцсан багш байхгүй байсан. Нэг багш давхар хариуцдаг. Тэгээд жижүүр багш байдаг. Сурагчдын зөвлөл байрны зөвлөлийн дарга гэдэг чинь жигтэйхэн.

Хишигсүрэн -

Эрх мэдэлтэй?

Дашзэвэг -

Бид хэдийг жагсаана. Тоглоом наадам явуулна. Тийм л байсан.

Шагдар -

Нэг юм асууя. Биднийг багад сургуульд байхад үд хүртэл хичээл хийнэ. Тэгээд нэг үдийн цай гэж явчихаад үдээс хойш пионерийн юмуу хүмүүжлийн ажил ороод ирнэ.

Дашзэвэг -

Оо тэр мундаг.

Шагдар -

Одоо тийм юм байна уу?

Дашзэвэг -

Тэр юм одоо байнаа байна. Нийгмийн ажилтан гээд бие даасан ажил явуулдаг тийм хүнтэй болсон. Тэгээд үдээс хойш сонгон дугуйлан гээд юм байна. Тэр бол олон болсон шүү.

Шагдар -

Тэр их юм өгч байсан байлаа. Хичээл тарчихаад ундаа уучихаад эргэж ирээд л жагсаал хийнэ. Дуу сурна.

Дашзэвэг -

Тэрний агуулга хэлбэр одоо их өөр болсон. Тэгэхдээ нэг юм их дутагдалтай байна. Та бидний үед ном их уншдаг байсан тиймээ? Нөгөө кино бол их ховор. Хагас бүтэн сайнд нэг кино гарна тэрийг үзнэ. Зурагт мурагт байх биш. Номыг мундаг уншина. Манай ангийн дарга, би гэхэд 350 ном уншчихсан. Заримын тэмдэглэчихсэн. Хичээлийн завсарлагаанаар намайг тойроод 5, 10 хүүхэд уншсан номоо ярина. Нөгөө Дагвадоржийг тойроод 5, 10 хүүхэд уншсан номоо ярина. Тэр их хөгжүүлж байсан байна лээ. Одоо хүүхдүүд ном уншихгүй байна.

Хишигсүрэн -

Би сумын хүүхэд учраас гайхаж байна. Суманд үзэж харах юм байхгүй ш дээ. Ном уншихаас өөрөөр. Чөлөөт цагаа өнгөрөөх юм байхгүй. Тэгвэл одоо сумын хүүхдүүд чөлөөт цагаа яаж өнгөрөөж байна?

Дашзэвэг -

Одоо ихэнх цагаа зурагтын өмнө өнгөрөөж байна ш дээ. Зурагт гэж нэг айхтар дайсан. Мэдрэлийн ядаргаа үүсгэж байна. сүүлийн үед комьютер гарчихсан. Манайх интернет орчихсон ш дээ. Одоо энэ рүү их явж байгаа юм. Тэгээд нүдээрээ үггүй мэдээлэл аваад өөрөө өөрийгөө хөөрүүлсэн хүн байхгүй юу. Бидний үед чинь байна ш дээ. Сонсголтой нь гармон хөгжим тоглоод мандилин тоглоод тэрний аянд бид нар бүжиглэдэг байлаа. Өөрсдөө өөрсдөө хөгждөг байсан. Одоо бол бэлэн касет тавиад хэн ч гитар тоглохгүй. Хэн ч гармон татахгүй. Тэрэнд бүжиглэж байна. Бидний үед бол өөрсдийнхөө гармон хөгжмийн аянд ... одоо бол хэдэн кассет тавиад бүжиглэнэ. Хөгжим тавиад л бүжиглэнэ. Хөгжим тоглож байгаа хүүхэд байхгүй. Найзан дундаа найгана гэж тийм л байсан. Тэр бол хүүхдийг их хөгжүүлж байсан. ...

Хишигсүрэн -

Багш хүн болохоор та тэгж хараад байна тиймээ? Дотуур байранд хүүхдүүд хичээлийн бус цагаар таныг хүүхэд байхад юу хийдэг байсан? Сургуулийнхаа мод түлээ янз бүрийн юм ...

Дашзэвэг -

Ажил их их. Түлээгээ бэлдэнэ. Түлээ бэлдэнэ ш дээ. 60, 70 машин мод бэлдэнэ. Багш нартайгаа хөрөөдөөд .. / утас дуугарав/ / утсаар ярив/ Дотуур байранд ажил их хийдэг байсан. Одоо ажлын фронт гэж байхгүй болсон. Одоо тэрийг багш эцэг эхчүүд их шаардаж байгаа. Тэгээд дотуур байранд сууж байгаа хүүхдүүд чинь одоо залхуу болчих юм. Одоо нэг мод хөрөөдүүлдөг юм. Мод хагалуулдаг юм. Одоо бол айлуудын ямаа саана. Хөрзөн ховхолно за нэг ийм л ажил байх шив дээ. Социализмын үед хашаа барих ч юмуу сургуульд түлээ хөрөөдөх ажлууд байхгүй болчихсон. Бидний үед тэр бол ёстой мундаг. Хүүхдүүд янз бүрийн ажлыг хийдэг байлаа. Малын хашаа их барьдаг байлаа. Түлээ модоо бэлддэг байлаа. Тэр байтугай мал нядалдаг байсан ш дээ. Бойн дээр очно. Хүүхдээр арай алуулахгүй л дээ. Өвчих ажил хийгээд л

Хишигсүрэн -

Цэвэрлэгээ хийдэг.

Дашзэвэг -

Тийм. Тэр үед хөдөлмөр амралтын зуслан гэж сайхан юм байлаа. Би төрсөн газраа ... манай бригадын дарга Баттулга зуслан байгуулчихсан. Тэнд бол ёстой гоё байлаа. Нэгдлээс баахан үнээ аваад 2 азарга адуу аваад гүү барьчихдаг. Манай зуслан хамгийн сайхан байлаа. ........ тэр үеийн хандарсан айраг бол онцгой сайхан. Одоо өөрийн чинь насны өөрөөс чинь арай ахимаг хүүхнүүд зуслан дээр үнээ сааж сурсан гээд ярьж байгаа ш дээ. Сумын төвийн малгүй айлын хүүхдүүд тэнд очиж зуслан дээр үнээ сааж сурснаа их ярина.

Хишигсүрэн -

Бидний ярилцлагыг 40 , 50 жилийн дараа ерөөсөө юу байсныг мэдэгдэхгүй болчихсон тэр үед улсууд үзнэ ш дээ. Хөдөлмөр амралтын зуслан гэдэг юмыг би аягүй мартаад байгаа юм байна лээ. Улсуудтай ярилцахаараа. Би өөрөө тийм зусланд явж байсан. Манай аав ээж хүүхдүүд аваад багш нар аваад явдаг байсан ш дээ.

Дашзэвэг -

Тийм тийм.

Хишигсүрэн -

Хөдөлмөр амралтын зуслан танайд бол үнээ саана?

Дашзэвэг -

Үнээ саана.

Хишигсүрэн -

Хонь саалгадаг. Ногоо тарьдаг. Хүүхдийн хөдөлмөр хийлгэдэг ажил байсан ш дээ.

Дашзэвэг -

Тийм.

Хишигсүрэн -

Үүнийг та дэлгэрүүлж яриач? Ээлжтэй гарна?

Дашзэвэг -

14 хоногоор хүүхдүүд ээлжилж гарна. Тэгээд хөдөөний малтай айл ч хүүхдүүдээ өгнө. Голцуу сумын төвийн малгүй, мал цөөтэй ч юмуу хөдөө амьтан ах дүү хол хүмүүс голцуу очно. Тэгээд цагаан идээ их хийнэ. Нэг зун би бас явуулын 1-р багт дунд нь ингээд буучихсан. Сүү цохидог машинтай. Тэгээд хашаатай. Айлууд хонио ээлжлээд авч ирээд хашаанд хашаад саалгачихаад аваад гардаг. Тэгээд 400 гаруй кило ааруул авч байлаа. Энэ талаар Хөвсгөл алдартай. Хөвсгөл рүү явж судалж байлаа ш дээ. Хөвсгөл аймгийн Тариалан билүү? цаашаа 20-иод хонины суурь саагаад тэгээд хонины сүүгээр масло цохихоор зэрэг нялцгай цагаан масло 22 тонн масло авсан. Тэрийг зориуд манай аймаг очиж туршлагын судалж би тэрний дараа энэ 1-р бригадад 10-аад айлын хонь сааж тэгээд хонины тостой ааруул их сайхан. Одоо хонио саахаа байчихсан. Би хэлээд л байгаа юм. Одоо ядуу зүдүү байгаад байх юм. Хонио саагаачээ тэр их нөөц алдаад байна ш дээ. Хачин гоё эд байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Монгол орны хэмжээнд хонь саах, үнээ саах , тариалан дээр энэ тариалантай газрууд ногоон дээр ажиллуулдаг байсан юм гэнэлээ. Манайх ногоо тарьдаггүй. Зөвхөн үнээ сааж байсан. Хажуугаар нь айраг майрагтай. Хүүхдүүдээ мал маллуулаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэр бол гоё ажил байсан. 3 байшин байсан. Тэгээд 90 он гарсан нөгөө 3 байшингийн маань нураагаад хувьчлаад аваад явчихсан. Тэгэхээр би 95 онд ирээд төрсөн нутгаа шагайн тайрмаар гоёно доо гээд шагайн уухайд лус савдаг баярлана. Тэгээд хүмүүс их дуртай.

Хишигсүрэн -

Хөдөлмөр зуслан байсан газраа юу?

Дашзэвэг -

Байсан газраа. Тэр бол хэрэгтэй. Нүүдлийн мал аж ахуй байгаа ийм үед хүүхдүүдээ тийм юм дээр ажиллуулах нь зуны цагт бол тэгээд сургалт явуулж болно. Одоо бол зуны сургалт явуулж байна ш дээ. Тиймээ? Бид нар сургалт явуулдаггүй байсан. Хөөрхөн англи хэлний сургалт явуулчихаад 7 хоног эрчимтэй сургалт тэгээд хүүхэд өөрийнхөө хөдөлмөрөөр өөрийгөө тэжээгээд өөрийнхөө саасан сүүгээр тараг бүрээд ... сургуулийн хэдэн мал байна.

Хишигсүрэн -

Энэ сургууль Гаадамба гуайн нэрэмжит сургууль юм байна ш дээ. Үүдэнд зураг байна. Танай өрөөнд зураг байна. Энэ ямар түүх өгүүлж байгаа вэ?

Дашзэвэг -

Бид засгийн газрын 24-р тогтоол дээр байгаа юм. Гаадамбын алдар гавъяаг мөнхжүүлэх зорилгоор гэж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд Гаадамба багшийн алдар гавъяаг мөнхжүүлэх зорилгоор бид Гаадамба багшийн нэрэмжит Эх хэл монгол бичгийн олимпиад гэж одоо энэ жил 8 дахь жилдээ явуулах гэж байгаа. Энэ олимпиад улам өргөжин тэлж байгаа. Тэгээд ч өнөөдөр эх хэлний маань сургалт хэцүү болчихож. Хэлний дархлаа алдагдаад байна ш дээ. Сонин хэвлэл энэ тэр хачин болж байна ш дээ. Манай залгаа Өвөрхангай, Архангай, Хөвсгөлийн сумдаас ирдэг ш дээ. Манай аймгийн бүх дунд сургуулиас ирнэ. Тэгээд 3 их сургуулийн багш нар ирж явуулдаг юм. Улаанбаатар их сургуулийн монгол хэлний багш нар, Багшийн их сургуулийн монгол хэлний багш нар, Улсын их сургуулийн Будантай юу буурал хорвоог зохиосон Соёлын сургууль гэж байна дотор тэр Дагвадорж багш ингээд энэ 3 сургуулийн багш нар ирж тесь местийн боловсруулж явуулдаг. Тэгээд бага ангийн хүүхэд, 9-ийн хүүхэд, 11-ийн хүүхэд багын багш, дундын багш ингээд үр дүнтэйгээр тэгээд 5, 6 сайн хүүхдүүдээ тавиад чадвараа шалгаад Сод Монгол гээд байна ш дээ. Анандбазар гээд тэр сүүлийн 2 жил ивээн тэтгэж байгаа. Энэ маань Гаадамба багшийг амьд байлгаж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд энэ үеэр хүүхдүүд маань Гаадамба багшийн зохиол бүтээлээс Гаадамба багшийн зохиол нууц товчоо хоёрыг амилуулдаг юм. Нууц товчоон дээр ... хаад ноёдын ярьж байгаа тэрийг цээжлээд хаан болоод хатан болоод үзүүлбэр хийж тоглоно.

Хишигсүрэн -

Аа ха. Гаадамба гуай энэ нутгийн хүн үү?

Дашзэвэг -

Тийм. Энэ нутгийн хүн.

Хишигсүрэн -

Энэ сургууль төгссөн үү?

Дашзэвэг -

Энэ сургуульд сурч байсан. Нэг жил сураад явчихсан.

Хишигсүрэн -

Сая түүх дээр Гаадамба гуайн аав нь энэ сургуулийг үүсгэн байгуулсан гэж байсан уу?

Дашзэвэг -

Энэ сургуулийн анхны багш.

Хишигсүрэн -

Анхны багш. Тэгээд та бас Гаадамба гуайн хамаатан?

Дашзэвэг -

Гаадамба ах бол миний ээжийн төрсөн дүү. Гаадамба эхээс 8-уулаа. Наймын нэг нь миний ээж.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Өөрөө отгон нь. Тэгээд яахав өөрөө тийм ... амьтан хүүхдүүдээ ядууруулаад хүүхдүүддээ орон сууц авч өгсөн юм байхгүй. Нэр төрийн төлөө хөөцөлдөж байгаа гэх юмуу даа. Тийм биш юм. Сэтгэлд орон нутгийн хувьд Гаадамба багшийн олимпиад энэ хотгорын сургуулийг хөл дээр нь зогсоогоод ялангуяа Гаадамба багшийн түүх намтар тийм юмын сайн болгочихъё тиймэрхүү утгаар хийж байгаа. Одоо 11 сарын эхний долоо хоногт 85 насны ойг нь тэмдэглэх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд чөлөөт зохиолчдын холбооныхон ирэх юм. Тэгээд Сүрэнжав гуай энэ тэр ирэх байхаа. Байгальсайхан гээд Улаанбаатар дээд сургуулийн тэр энэ тэр зохион байгуулж байгаа. Тэгээд олимпиадаа хийгээд эрдэм шинжилгээний хурал болох юм. Гаадамбын уран бүтээл манай Га чинь бол эрдэнийн чулуугаар бол 6, 7 гялалзсан эрдэнийн чулуу байхгүй юу. 1-рт Нууц товчоог Монголын нууц товчоог судалдагаараа дэлхийд алдартай эрдэмтэн болсон. Тэр битгий хэл доктор авсан. Төрийн шагнал авсан. 2-рт Утга зохиолын онолч хүн. 50-аад онд онолын ном бичээд тэр нь Монголын зохиолчдын талын нэгэн үеийн сэхээтэн хүн гэж явдаг. Тэр нь гандан буураагүй. Утга зохиолын онолын ном. Онолын шүүмж их бичсэн. 1-рт тийм. 2-рт утга зохиолын шүүмжлэгч. Нэг үе утга зохиолын судлал, шүүмжлэлийг Га хариуцдаг, толгойлж байсан. 3-рт Тэмээн тоотой цөөхөн чанартай зохиол бичсэн уран зохиолч. Элдэв ...72 онд бичээд тэрнээсээ болж ажлаасаа халагдаж байсан. Их сургуулийн багш тэнхимийн эрхлэгчээр халагдаж байсан. Жигдэр өвс гээд өгүүллэг байдаг. Тэр нь одоо классик уран зохиол зохиолч. 5-рт бол Аман зохиол судлаач. Аман зохиол судлалын сурах бичиг бичсэн. Тэр хэн гуайтай цуг. Хэн билээ? Цэдэнсодном гуайтай.

Хишигсүрэн -

Цэрэнсодном.

Дашзэвэг -

Тийм Цэрэнсодном гуай. Аман зохиолын сурах бичиг бичсэн. Тэгээд нууц товчоо судлалаар дэлхийн олон Монголч эрдэмтэн байна ш дээ. Тэр дотроосоо Гаадамбын итгэл үнэмшилтэй юм шиг харагдаад байна гэхээр зэрэг Монгол ардын аман зохиол судалсан, тэгээд Нууц товчоо судалсан хүн бол Га юм. Тэгээд нөгөө юмнуууд чинь аман зохиолтой холбоотой.

Хишигсүрэн -

Тийм ш дээ.

Дашзэвэг -

Тийм тэрэнтэй их холбоотой. Тэгээд Га бол тэрүүгээрээ их онцлогтой. Аман зохиол судлалын том эрдэмтэн. 6-д бол дуун хөрвүүлэгч. Оросоос Правда сонины хэдэн зохиол мохиол ялангуяа Растотелийн туурвил бүтээл яруу найргийн тэр туурвилыг мундаг орчуулсан. Тэгээд 6-д нь сурган хүмүүжүүлэгч. 72 онд их хурлаар авч хэлэлцээд ажилгүй болгож хаяад тэгээд ажилгүй болчихоол сурганы хүрээлэнд өгчихсөн байхгүй юу. Сурганы хүрээлэнд 12 жил заах аргын эрхлэгчээр ... Гаадамба ахыг их сургуулийн багшаас халсны дараа зааж байсан хичээлийн 3, 4 хүн заадаг байсан гэж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Хнн.

Дашзэвэг -

4, 5 хүний хийх ажлыг ганцаараа хийж байсан.

Хишигсүрэн -

Ийм юм асууя. Яагаад жирийн малчин айлын хүүхэд тийм их сод ухаантай ерөөсөө л малчин удамтай хүмүүс ш дээ. Бид нар суурин иргэншилтэй хар нялхаасаа номын сангаар хүмүүжсэн гэрээр нь дүүрэн номын сан хотод номын сан байгаа нь уламжилсан боловсрол биш ш дээ. Манай энэ боловсрол чинь 60 , 70 жилийн өмнөөс ... та юу гэж боддог вэ? Жишээлбэл хамаатан хүний хувьд тэр хүн тийм их том бичгийн хүн болох суурь хүүхэд байхад нь ажиглагдаж байсан болов уу?

Дашзэвэг -

Ер нь бол тийм сэргэлэн оюунлаг ... тийм сод хүүхэд байсан нь мэдэгдэж байсан гэж байгаа юм. Тэгээд тэнхимд сурч байсан. Эхлээд лам болгох гэсэн юм гэнэлээ. Нөгөөдөх чинь дор нь дор нь цээжлээд нөгөө төвд номыг чинь тэгээд байсан гэж байгаа юм. Тэгээд дараа нь сургуульд ороод ганцхан жил сураад 3 жилийн юм сурчихаад тэгээд Булганы дунд сургуульд очоод 2 жилийн дотор 7 жил төгсөөд тэгээд тэгээд явчихсан юм байна лээ. Тэгээд яахав суурь тийм ... юм байна. 2-рт аав нь тамгын газрын их мундаг бичээч хүн байсан. Бичээч боловсролтой. Тамгын газрын бичээч. Тэгээд бичээч учраас анхны багш болохгүй юу. Тэгээд тэр сонин байдаг юм. Тэгээд тэр орон гэр аав нь малчин боловч тийм монгол боловсролын бичиг эрдмийн ундаргатай байна тиймээ? Мэдээж аав нь багаас нь тэр хүүхдийг зүгшрүүлэх үлгэр домог ярьж өгөхөөс өгсүүлээд тиймээ? Тэгж байсан байдаг юм. Тэгээд аав нь бичээч байж байгаад тэгэхдээ тэр чинь Гаадамба багш чинь 24 онд төрсөн ш дээ. Манай сургуультай цуг төрсөн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

24 онд манай сургууль байгуулагдсан. 24 онд Гаадамба ах төрсөн гэж байгаа. Аав нь 35 онд нас барсан гэдэг билүү? дээ. Тэгдэг юм. Тэгээд тэр хөгшин бол их мундаг хүн байсан. Их тийм заргач. Өөрөөр хэлбэл хошуу нутагт зарга болдог юм байна л даа.

Хишигсүрэн -

Сайн өмгөөлөгч байж?

Дашзэвэг -

Өмгөөлөгч.

Хишигсүрэн -

/ инээв/

Дашзэвэг -

Тэгээд ноёдууд нь манай өвөөг аваад явдаг байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд хүрээд ир гээд мэтгэлцээн сайтай. Тэгээд тэр чинь боловсролтой байхгүй юу. Тэгээд зад заргалдаад заргаа аваад ирдэг гэж байгаа юм. Тэр нь хэрүүлч биш. Мэтгэлцээн сайтай хурдан ухаантай. Ухаан гүйдэг.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр үедээ шүүх хурал маягийн юм болдог байжээ?

Дашзэвэг -

За яахав орон нутгийн юм их болдог байсан юм гэнэлээ.

Хишигсүрэн -

Яаж шийддэг байсан байж таарах вэ?

Дашзэвэг -

Тэгээд өвөөг аваад ...

Хишигсүрэн -

Тэр албан ёсны шүүх ...

Дашзэвэг -

Тийм юм бол байхгүй. Ард иргэдийн хуралдаан гэдэг байна ш дээ. Тэр л байхгүй юу.

Хишигсүрэн -

Нутгийн хөгшчүүл бөөгнүүлж байгаад авдаг байсан байх даа?

Дашзэвэг -

Тэгж байгаад баримтаар нотлоод гарцаа байхгүй баримтаар нотлоод өгөхөөр тэгээд оюун ухаанаар зодоод ...

Хишигсүрэн -

Мөрдөн байцаагч, өмгөөлөгч , шүүгчтэй супер зохион байгуулалт байжээ.

Дашзэвэг -

Тийм учраас манай Га бол бас төрөлхийн оюунлаг хүүхэд байсан.

Хишигсүрэн -

Гэр бүлийн хүмүүжил...

Дашзэвэг -

Тэгээд Гаадамба багш 5, 6 хүүхэдтэй. Хүүхэддээ бас өөрийнхөө ажлыг уламжлуулсан байгаа юм тэр чинь. Багаас нь таньсан байгаа юм. Ер нь манай монгол сурган хүмүүжүүлэх ухаан хүүхдийг багаас савын таньдаг ухаан бол үнэхээр хэрэгжиж байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

/ Цаанаа хүнтэй ярив/ Тэгээд тэр хүүгээ Билгүүдэй гэдэг хүүгээ 1-р ангид байхад нь орос сургуульд оруулаад тэгээд төгсөнгүүт их сургуульд орос хэлний сургуульд оруулаад тэгээд төгсөнгүүт Завхан аймгийн Шилүүстэй хамгийн захад цөлж 3 жил явуулж байгаа юм.

Хишигсүрэн -

Хнн.

Дашзэвэг -

Тэгээд тэнд 3 жил болгочихоод Хэл шинжлэлийн хүрээлэнд ажиллуулсан. Амьдрал үзүүлж байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд одоо Улаанбаатар их сургуульд хэл уран зохиолын тэнхимийг хариуцаад тэгээд сайн эрдэмтэн байна ш дээ. Нууц товчоо судлалаар доктор хамгаалсан. Нууц товчооны аман уламжлал гэдгээр.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд аавынхаа уламжлалыг одоо Нууц товчоог тэгж үе уламжлан судалж байгаа хүн Өвөр монголд 2 байдаг юм гэнэлээ. Ард тайж билүү? ... тэгээд тэр Цэрэнсодном гуай Билгүүдэйгийн доктор хамгаалах дээр очиж л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Хуралд нь. Тэгээд Цэрэнсодном их олзуурхаж байсан. Гадаадад үнэн худал судлаад байгаа. Ашгүй Монголд одоо гарлаа. Гаадамбын хүү Билгүүдэй гэж сайн ч ажил хийсэн байна. Их баярлаж байсан шүү. Тэгэхээр зэрэг бас тэр хүүхдийн савыг таньдаг. Энэ маань ямархуу хүүхэд вэ? гээд чиглүүлээд сургачихдаг монгол ухаан байсан.

Хишигсүрэн -

Би түрүүн нэг ийм юм бодож байлаа. Ер нь манай сургууль математикаараа аягүй мундагаа манайхаас мундаг математикчид төрдөг юмаа гээд математикаараа их бахархдаг ш дээ. Гэтэл танай сургуулийн онцлог болохоор монгол хэлээр бахархдаг.

Дашзэвэг -

Тийм монгол хэлээр.

Хишигсүрэн -

2 гавъяат багштай. Гаадамба гэдэг юутай. Юутай холбоотой вэ? Ер нь танай сум Монгол хэл ...

Дашзэвэг -

Яахав одоо миний хувьд бол ... багшаар заалгаж байсан. Пүрэвмаа багш гээд Цэдэв багшийн авгайтай нэг ангийн хүн. Тэр хүн бол 5 ангийн нөгөө 10 ангийн чинь 5-ын 4-ийн улсад түрүүлгэж байсан багш. Цэдэв багш гавъяат багш байхгүй юу. Нөхөр нь гавъяат учраас хоёр гавъяат гэж байгаа юм. Тэгээд тэр сургалт сайн байснаас болж байгаа байх гэж бодож байгаа. 1-рт 2-рт манай ардын аман зохиол хөдөө байна ш дээ. Тэр бүдүүлэг үед би мэддэг юм. Орой ингээд хонь малаа хотлуулчихаад нэгнийдээ цуглаад үлгэр ярина. Тэр бол ёстой гоё хүмүүжил байсан шиг байгаа юм. Үлгэр ярьдаг. Тэгээд уртын дуу найр майр болноо. Уртын дуу. Одоо найранд уртын дуу ёстой байхгүй юм шиг байна ш дээ. Хүүхдүүд бүр уртын дуу дуулаад байхаар найрнаас уйдна. Хөгшчүүл тэрүүгээр суучихаад сайхан уртын дуу дуулаад байна. Одоо манай нутгийн ардын уртын дуу гээд Улаан буур байна. Улаан буурын морь нь улаахан ... зохиостой гээд ... Өшөө өндөр хангай буга байна. Манай нутгийн ардын дуу. Тэгээд тэр сайхан цэцэн цэлмэг ярьдаг тэр үлгэр домгоо сонсдог тэр албан бус сургалт бол үнэхээр манай эх хэлний сургалт сайн байгаа чинь тийм л углуур угтай. Угшилтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд манай ээж их сайхан уртын дуу дуулдаг байсан. Ээжийгээ дуулуулаад тэгээд тэрэнд их уяраад хөөрхөн ардууд чинь ...

Хишигсүрэн -

Уртын дууны үгийг задлаад утгын их ярьдаг байсан ш дээ. Хөгшчүүл тиймээ?

Дашзэвэг -

Тийм.

Хишигсүрэн -

Дуугаа дуулчихаад энэ дуу чинь ийм ийм учиртай юм гээд ярьж өгдөг.

Дашзэвэг -

96 онд манай сургуулийн 70 жил болдог юм. Би тэгэхэд аймагт дарга байхгүй юу. Ирээд байсан чинь Дашинчилэнгийн Дондоо Баян гэж байна ш дээ. Тэр Дондоо Баян энд ирж найрлаад бид нэг айлд айраг ууваа. Дондоо гуай сайн дурын уртын дуучдын улсын уралдаанд алтан медаль авсан юм. Уртын дуу сайхан дуулна. Би тэгээд асуулаа. Дондоо гуай та энэ уртын дууг хаана яаж сурсан юм бэ? найран дээрээс сурсан. Яаж гэсэн чинь найран дээрээс 2-3 дууны эхний бадгийн ая нэгээс хоёр бадагтай болоод гардаг юм. Тэр үеийн найр тийм сайхан журамтай байсан гэж авдаг байгаа. Би сонин хэвлэл дээр бичсэн уртын сайхан дуугаа ...

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

Тэгээд тэр гэрийн тэр сургалт бол байсан л даа. Одоо бол юм сургахыг сургууль хариуцах ёстой. Эцэг эхчүүд нь хүртэл тэгж байна. Ганц нэг боловсролтой эцэг эхчүүд дамжаа мамжаанд явуулж байна. Түүнээс хөдөөнийхөн хүүхдээ морь малны ажилд зараад оюун ухааныг нь хаячихаад байна. Манай тэр Зундуйн Дорж байна ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Дашзэвэг -

Зундуйн Дорж манай Га багштай төрсөн ах дүүгийн хүүхэд шүү дээ.

Хишигсүрэн -

Хэн хоёроо?

Дашзэвэг -

Зундуйн Дорж Гаадамба ах хоёр.

Хишигсүрэн -

Оо за, за бас уу?

Дашзэвэг -

Тийм. Гаадамба ахын ээж чинь эхээс 13-уулаа юм. Тэр 13-ын нэг нь Гаадамба ахын ээж. Тэр 13-ын нэгний хүүхэд бол Санжаа Санж гэдэг хүн байсан. Тэр Санж гэдгийн хүүхэд бол Зундуйн Дорж байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа аа.

Дашзэвэг -

Аймаар ойрхон байгаа биз. Тэгээд би бас их үндсэрхэж ярина.

Хишигсүрэн -

Аа ха.

Дашзэвэг -

2 төрийн шагналт, 2 зохиолч арга байхгүй юм чинь.

Хишигсүрэн -

Нутаг нутаг угшилтай юм биш үү? Зарим газраас тоочид төрдөг. Заримаас нь химичид төрдөг.

Дашзэвэг -

Дээр үед манай овгийн манай удмынхан ийм байсан гэдгээ айхтар ярьдаг.

Хишигсүрэн -

Тийм.

Дашзэвэг -

Тэгээд тэр нь хэзээ илэрдэг вэ? гэхээр цагаан сараар илэрдэг. Цагаан сараар ахмад бууралдаа заавал золгоо хийдэг. Тэгэхээр нөгөө хүүхдүүддээ тэгнэ ш дээ. Тэрэн дээр цуглаад хоорондоо ах дүүсээ мэддэг. Цагаан сарын сургалт бол мундаг сургалт болж байсан байгаа юм. Одоо бол зүгээр нэг архидах юм болж байна ш дээ. Тэр үед ёстой удам угсаагаараа цуглаж байгаад шүүмжлэнэ. Чи нэг жаахан чих халамцуулаад байна шүү нөхөөр. Архиа уудагаа болиорой ч гэх юмуу. Манай удамд ийм хүн байгаагүй шүү гэж үгийн сонсдог. Бид нар бол тийм байсан. ... Тэгээд очоод магтуулнаа. Чиний хүү юм сурах нь том толгойтой юм байнаа. Би том толгойтой байсан. Том толгойтой юм эрдэмтэй болно гээд тэгээд магтуулаад урамшуулаад тэр үеийн сургалт бол мундаг сайхан сургалт. Тийм юмны уламжлал алдагдах гээд байна. Санаа зовж байгаа.

Хишигсүрэн -

Ер нь таны амьдралд гүнзгий нөлөөлсөн тийм үйл явдал юу байв?

Дашзэвэг -

Боловсролын хувьд энэ сургууль Гаадамбын нэрэмжит болсон нь нөлөөлж байна. / инээв/

Хишигсүрэн -

Тэр том үйл явдал уу?

Дашзэвэг -

Тэр маань намайг ... яахав дээ. Нөлөөлөөд байна даа.

Хишигсүрэн -

Ер нь онцгой гэж хэлж болох юм таны амьдралд бий юу? Хэрвээ ер бусын онцгой гэж бодож байгаа бол тэр нь яагаад вэ?

Дашзэвэг -

Яахав миний амьдралд гэх юм бол Гаадамба гэдэг хүн байхгүй бол би амьд байхгүй байгаа юм. Би 50 хэдэн онд шарлаад 5 сарын сүүлээр тэгээд Га ах оросоос тэр үед шарыг их буруу эмчилж байсан. Хажуудах хүмүүс үхээд байдаг. Хүнд өвчтэй хүүхдүүд.Би шарлаад цусаар шээгээд хамаг бие ногоон. Тэгээд нэг ханаар хашчихсан. Одоо тэр 3-р эмнэлэг тэгсэн тэнд тэгсэн чинь цаад сувилагч нь ярьж байгаа юм. Энд хүн удахгүй хүн үхнэ гээд байгаа. Би үхнэ гэдгээ ерөөсөө мэдэхгүй. Бие муу мөртлөө Га ах ээж энэ тэрийгээ хараад хөдөөгөө санаад. Тэгээд нэг лам ах байсан юм. Тэр энэ тэр л намайг сэхээсэн дээ. Тэгээд намайг гарахад сувилагч энэ тэр тэгж байсан. Энэ их азтай хүн. Намайг эмчилж байсан Лувсан хэн билээ? Сая гавъяат болсон. Тэр хүн шагнуулчихаад тэгж байсан. Тэр хүмүүс миний амь насыг аварсан л байхгүй юу. Тэр энэ тэр бодогдоод ингээд чадна ядаж явж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Танай хүүхдүүд багш болсон хүн байгаа юу?

Дашзэвэг -

Байгаа том хүү энэ сургуульд багшилж байгаа. Одоо Хөвсгөл явчихаад манайх жилийн жилд ийш тийш явдаг юм. Ноднин Эрээн явсан. Энэ жил Хөвсгөл рүү 50-иад хүн явсан. Тэрний урдын урд жил Хорго явсан. ...

Хишигсүрэн -

Танайх хэдэн багштай байна?

Дашзэвэг -

Самбарын өмнө 37 хүн зогсдог юмаа.

Хишигсүрэн -

Яг багш нар.

Дашзэвэг -

Тийм. Захирал эрхлэгчтэйгээ нийлээд 41 хүн байна.

Хишигсүрэн -

Бас тийм их олон багш биш байна тиймээ?

Дашзэвэг -

740 гаруй хүүхэд байна. Хүүхэд цөөрөөд байнаа.

Хишигсүрэн -

Яагаад?

Дашзэвэг -

Энд ажилгүй аав ээж чинь Заамарт юмуу хотод очоод аваад явчихдаг. Энд ажлын байр байхгүй. Гэхдээ манайд хэдэн сайн багш бий. Ямарч байсан Англи хэл сурах гэж манай багш нарыг голж шилжих шалтгаан байхгүй.

Хишигсүрэн -

Тэр мундаг байна шүү.

Дашзэвэг -

Тийм. Монгол хэлээр бол манайх хотоос харин манайхыг сонгож ирээд байгаа. Аав ээж нь хотод байдаг энд сурдаг хүүхэд байна.

Хишигсүрэн -

Хаана бэлтгэгдсэн багш нартай вэ?

Дашзэвэг -

Багшийн сургууль төгсөөд манай тэр англи хэлний багш Шинэцэцэг нондин би аваад Америк явсан. ....

Хишигсүрэн -

Ер нь Хүмүүнлэгийн талын хичээлээр их хөгжсөн сургууль байна даа. Танайх.

Дашзэвэг -

Гайгуу. Гайгуу. Сайнтай. Муутай. Аймгийн төвийн хоёр 10-н жил байдаг юм. Тэднүүсээс хуваарь салгаж авдаг нь манайх байдаг юм. ... Байсхийгээд Хишиг-Өндөр, Хишиг-Өндөр бусад сумууд дуулдаггүй. Манайх тэнд их нэр хүнд өсдөг юм байгаа юм.

Хишигсүрэн -

За ингээд хэдүүлээ яриагаа дуусгая. Ингээд ярилцлага өгсөнд их баярлалаа.

Дашзэвэг -

Өөрөө хэн билээ?

Хишигсүрэн -

Миний нэр Хишигсүрэн.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.