Dashzeveg
![](../assets/images/interviewees/990286.jpg)
Basic information
Interviewee ID: 990286
Name: Dashzeveg
Parent's name: Tsend-Ayush
Ovog: Shargachuudaa
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: chemistry, biology teacher
Work: middle school director
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
keepsakes / material culture
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Энэ Гаадамба. Цэндийн Дамдинсүрэн байна.
Дашзэвэг -
Энийг хандиваар хийчихээд тохижуулаад байгаа юмаа. Анхны багш нар байна.
Хишигсүрэн -
Жаахан хүлээж бай. Камер ажиллаж байна.
Дашзэвэг -
Камераар аваад байгаа юмуу. Цэгмэд гуай байна. Хорлоо гуай байна. Сургуулийн түүхийн музей байгаа юмаа. Тэгээд төгсөгчдийн хандив туслалцаагаар байгуулаад шинэчлээд тохижуулаад баяжуулаад явж байгаа. Төгсөгчид маань хандив өгдөг юм. Энэ бол манай сургууль чинь 1924 онд байгуулагдсан. Анхны багш нь Санжмятав гэж хүн байсан. Тамгын газрын бичээч байсан хүн байгаа. Энэ хүний хүүхэд нь энэ Гаадамба багш. 1994 онд Гаадамба багшийн нэрэмжит болсон. Тэгээд аав хүү хоёр байж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Тэгээд 24 оны 9 сарын 15-нд 10 хэдэн хүүхэд хичээллэсэн байдаг юм. Энэ газар дээр. Тэгээд 25 онд 25 хүүхэд хичээллэсэн. 25 хүүхдийн бүртгэл улсын архивт байгаа. 25-аас надад олдсон зурагнууд энэ.
Хишигсүрэн -
Сэрээтэр гуай.
Дашзэвэг -
Сэрээтэр гуай анхны сурагч байсан. 2004 онд сургуулийн 80 жил хийсэн юм. Тэгэхэд Сэрээтэр гуай ирж байсан. Энэ хөгшин ирж байсан. Бие биенийгээ таньдаггүй ээ хөөрхий. Тэгсэн нэр нь өөрчлөгдсөн юм байна. Өө чи Шашмаа гээд хоёулаа уулзаж байсан. Тэгээд 25 хүний бүртгэл улсын төв архивт байж байсан. Тэрийг Цэдэв багш олж өгсөн. Гаадамба багшийн намтар засгийн газрын тогтоол. За манай сургууль монгол хэл бичгийн сургалтаараа их алдартай. 60-аад онд 60, 70-аад онд их алдаршиж байсан. Монгол хэл бичгийн улсын олимпиад гэж 69 онд болсон юмаа. Тэгэхэд Цэдэв багшийн анги зааж байсан анги тэнд зураг нь байгаа. Дараа жил Рэнцэндорж багшийн зааж байсан анги ангиараа 1-р байранд ороод тэгээд орхисон чинь улсын хэмжээнд улсын наадамд цолгүй бөх түрүүлчихсэн юм шиг Үнэн сонин Залуучуудын үнэн. ... Хэл зүй чинь нарийн юм ш дээ. Одоо дэндүү академик сургалт явууллаа гээд шүүмжлээд байгаа. Тэгэхдээ багш нь зааж чадаад сурагч нь сурч чадаж байвал .... ийм нарийн юм зааж тэгээд 10 анги 1, 2, 3-р байр эзэлсэн түүх байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Мөн 8 сурагч улсад 1, 2-р байр эзэлж байсан. Одоо эх хэлний сургалт их чухал байгаа. Одоо хэлний засаглал алдагдлаа гэж ярьж байна. Үнэхээр Улаанбаатар хотын гудамж мудамжинд .... гадаад юм шиг. Манайх монгол хэлний сургалтаа эрхэмлэдэг. Тэр уламжлалаа бид бас хөгжүүлж л байгаа. Тэгээд бас 60 , 70-аад оны үед та 50-аад онд сурч байсан уу?
Шагдар -
56 онд төгссөн.
Дашзэвэг -
57 онд Цэрмаа захирал ирсэн байгаа юм. Тэр хүн 10-н жил захирал хийхдээ ерөөсөө урд өмнө байгаагүй шинэ зүйл нэвтрүүлсэн. Дахин давтагдахгүй юм зөндөө хийсэн. Тэр чанараар нь бид нар амьсгалж яваа. Тэшүүрийн сургалтыг энэ талд нэг рашаан байгаа. Энэ чинь өвөл дэлгээд 1000 метрийн тойргийн мөсөн талбай болдог байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Тэнд тэшүүрийн сургалтыг явуулаад Цэрмаа захирал энэ хүн байна. Өөрөө гулгаж сурна гээд. Бүх багш нарыг гулгаж сур гэж тушаал гаргасан. Тэгээд би чинь 59 онд 1-р ангид орсон юм. Манай бага ангийн багш Пүрэвмаа багш. Цэдэв багшийн авгай. Багшийг сургах гээд хоёр талаас нь сугадчихсан. Тэгээд багш нь сураад ирсэн чинь хүүхдүүд бүгд сурчихсан. Тэгээд нийтийн хүртээл болчихсон юмнаас чинь хүүхдүүд аяндаа тодордог юм байна. Тэгээд медаль аваад. Одоо манай сургуулиас энэ хүүхэд олон улсын хэмжээний мастер болсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Манайд 10 төгссөн. Улсын шигшээд байж байгаад. Энэ нөхөр 80 онд олимпид явж байсан. Олон улсын хэмжээний мастер. Ингээд 9 мастертай. Би өөрөө бас гулгаж байсан. Энэ хүүхэд байхдаа гулгаж байсан зураг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Энэ нөхөр гулгаж байгаа. Тэгээд манай төгсөгчдөөс одоо Дэлхийн Өвлийн олимпид орсон хоёр хүүхэд байна. Энэ 80 онд орсон. 2002 онд энэний ах зурагийн хаячихаад байгаа Жавзанчулуун гээд одоо Америкт байгаа тэр 2002 оны Америкийн Соттекд болсон олимпид орсон. 15 настай хүүхэд шалгараад ... Тэшүүрийн ийм уламжлалтай. Бид энд коток моток байгуулдаг юмаа хөгжүүлж л байгаа. Энэ багш нар дээр үед гадаа сууж байгаад зургаа авахуулдаг байлаа ш дээ. Энэ зурагнуудыг цуглуулж тавьж байгаа. Таны үеийн багш нарын зураг байна уу? Байвал өгөөрөй. / утас дуугарав/ ... Энэ хүн монгол агуу. .... Эмийн ургамлаар хүмүүсийг эмчилнэ. Энэ Болдсайхан гээд шавь нь. Хувьдаа уламжлалт анагаах ухаантай. .... Энэ музейд 500 мянган төгрөг өгсөн. 65 онд төгссөн. Ноднин жил ирсэн. Бид зургийн тэнд тавих гэж байгаа. Лхамжав гэж нөхөр нь Архангайн засаг дарга энэ тэр байсан. Чулуунбаатар гээд ноднин нас барчихсан. Могодын хүүхэд.
Хишигсүрэн -
Монголын Пионерийн төв зөвлөл гээд ...
Дашзэвэг -
Дээр үеийн зурагнууд байна.
Шагдар -
Энэ чинь их ховор болчихсон.
Дашзэвэг -
Ховор ховор.
Хишигсүрэн -
Энэ хараа том байна ш дээ.
Дашзэвэг -
Энд нэг юм байдаг юм. Аа энэ байна. Энэ Дэндэвийн Цэрэндорж элчин сайд байна ш дээ.
Шагдар -
Тийм.
Дашзэвэг -
Вьетнамд байж байсан. Тэр дунд сургууль төгсөхөд нь багш нь баяр хүргээд онц сайн сурч байсан юм байна л даа. .....
Шагдар -
Монгол дипломтатч
Дашзэвэг -
Дипломат хөгшин байсан. Энэ Сундуйгийн зураг байна. Энийг би олж ирж тавьсан. Энэ хүн их түүхтэй. Үүний өмнө Манжийн засгийн үед 50 жил ноён хийсэн хүний шарил хад дээр байна. Энэ хүн 1896 онд төрсөн. Энэ өвгөний холын хамаатан байсан байгаа юм. 96 онд төрөөд 5 настай байхад нь энэ өвгөн ноён гэртээ үрчилж аваад өөрийн хатдуудаас эрэгтэй хүүхэд ерөөсөө гараагүй. Тэгээд нэлээд холын хамаатан Сундуй хүүг Даваа гэдэг ааваас нь өргөж авсан. Манжийн яаманд энэ хүнийг өв залгамжлуулна гэж бичиг явуулсан юм байна л даа. Тэгсэн цаанаас нь манжийн яамнаас үе холдсон байна. Зөвшөөрөхгүй гэж бичиг ирүүлсэн. Тэгээд 5 настай байж байгаад монгол бичиг энэ тэр сураад их ухаан сэргэлэн юм. Тэгээд гэрт нь буцаачихсан гэж байгаа юм. Тэгээд өвгөн ноён 1909 онд нас барсан. Тэгээд нас барахын өмнө өвгөн ноён хэлсэн юм байна. За хошууг захирах хүн Сундуй л юм даа. Сундуй шүү гэж хэлээд нас барсан гэж байгаа юм. Тэгээд нас барсны дараа залуу хатан Батаа, Рэнчиндэндэв гэдэг хиа хоёр нь 12 онд тэгээд 9 оноос 12 он хүртэл манай хошуу чинь ноёнгүй байсан байхгүй юу. Тэгээд тэр Батаа хатан Рэнчиндэндэв хоёр Богд хаанд өргөдөл бичсэн байгаа юм. Өвгөн ноён Сундуйг хэлсэн. Сундуй бол санааг дагуулж чадах хүн гэж нэг тийм үг оруулсан. Олны санаа дагуулж чадна. Тэгээд энэ чинь тэр үед 15, 6-тай болчихсон. Тэгээд Богд хаан Сундуйг өөр нэг лүндэнгээр 3 хошуу ноёноор тавьсан. Өөр газрууд бас хошуу ноёнгүй байсан юм байна л даа. Тэгээд хошуу ноён томилогдоод Бишрэлт гүн цол өгөөд тэгээд Бишрэлт гүн тэгээд 15 настайдаа Эрхүү рүү сургуульд явуулсан. Эрхүүд сурч байсан байхгүй юу. Тэгээд тэр Дамбадаржаалин хийдэд сурч байсан байгаа ш дээ. Тэгээд 2, 3 жил сурчихаад бие нь муудаад 17, 8-тай хүүхэд байсан. Тэгсэн энэчээ чинь бужигнаан болоод тэгээд байж байсан чинь нөгөө Барун Унгерн, Герман хоёр Монгол орныг түйвээгээд Богд хааныг шоронд хийчихсэн байсан ш дээ. Барун Унгерн суллаад хаан ширээнд нь суулгасан. Тэгээд Барун Унгарн хэлсэн юм байна л даа. За одоо гамингаас нууж чи Монгол цэрэг гаргаж өг. Тэгээд Монгол цэргийн жанжин хэрэгтэй байна. Орос хэлтэй жанжин. Тэгээд орос хэлтэй хүн хоёрхон байсан байгаа юм. Тэгээд залуу Жанжингаар Сундуйг сонгоод ингээд бичиг ирүүлсэн. Тэгээд Сундуй яваагүй. Яваагүй гэж байгаа юм. Тэгээд Заамар дээр баахан Монгол цэрэг цуглаж байсан. Тэгээд чичаан ирээд Барун өөрөө ирсэн юмуу? Анх удаа тийм машин ирээд Сундуйг аваад явсан. Тэгээд Тосонзаамар гээд тэнд Монгол цэргүүд тал талаас цуглаж байхгүй юм. Уг нь 2000 цэрэг ирэх ёстой байсан чинь 800-аад цэрэг ирсэн юм. Тэгээд Барун Унгернын Монгол цэргийн жанжин болоод тэгээд гамингуудыг бут цохиж их сайн байлдсан байгаа юм. Тэгээд тэнд цуглаж байхад Сүхбаатарын бичиг Сундуйд ирсэн байгаа юм. Тэгээд тэр Богд хаан бол дотроо ... 2 дайсантай. Хоёр дайсангаа нэгийн нөгөөгийн хүчээр дарсан бололтой. Ер нь Богд хаан нууц даалгавартай. Тэгээд Сүхбаатарын бичиг дотор бол За наад Барун чинь дайсан. Гамин чинь ч дайсан. Тэгээд яг тэр бичгээ бичихдээ Сүхбаатар Ховдод байгаа Магсаржавд тэр кино дээр гардаг ш дээ. Магсаржавт за биеэ бодож яваарай. Тэгээд ийшээ Тогтохын шил рүү байлдаад тэгсэн чинь Барун Унгерн чинь Улаантантай байлдах гэсэн юм байна. Тэрэнд нь Сундуй хөдлөөгүй гэж байгаа юм. Тэгээд улаантан ардын нам хоёр байлдах болсон. Тэрэнд бас хөдлөөгүй. Тэгээд Барун Унгерн чинь Сундуйг дэнзэн ташуураар толгойд нь нэг цохиод нам унагаж байсан гэж байгаа юм. тэгээд энэ хоёр чинь Барун Унгерн Сундуй хоёр Сундуй нэг ... түрүүлж Барун Унгерныг бариад Шихид авчираад хаячихсан байгаа юм. Тэгээд Булганы цаад талд байж байна. Төмөрбаатар жанжин. Тэгээд аваачаад өгсөн. Тэндээс Барун Унгерн Сундуйг манай хүн биш байна гэж Авидай гэдэг Буриад хэлмэрчдээ хэлж байсан байгаа юм. За энэ манай хүн биш байнаа. Яагаад гэхээр Сүхбаатарын захиаг олж үзсэн. ... тэгээд нөгөө захиаг мэдчихээд Сундуйг алах гээд тэгээд хардаад тэгээд ном энэ тэр дээр гардаг даа. Манай нутгийн нэлээд зартай Дэндэв заан гэж тэрэнтэй явж байгаад нөгөө Барун чинь их хартай. Тэгээд тэрэнтэй явж байгаад нөгөө Барун чинь их хартай. Тэгээд жанжин тамхил гээд гараа өгөхөөр гараас нь бариад тэгээд Дэндэвээр жолоогоо бариулчихсан. .... Тэгсэн чинь Сундуй дагаж очсон 130-аад цэрэгтэй. Монгол цэрэгтэй. Тэгээд хорьчихсон байгаа юм. Тэнд. Тэгж байтал хоригдоод сар шахуу болж. Тэгээд баруун талын ... Билэгтсайхан гэж эрдэмтэй доктор хүн байсан. Тэр Билэгсайхан консулын ажилтан. Тэр Билэгсайхан Сундуйг Эрхүүд сурч байхад нь багшилж байсан байгаа юм. Тэгээд Сундуйг баригдсныг мэдээд Ренчинбямбаа академич Ренчинбямбаа 10 хэдтэй хүүхэд. Ренчинбямбааг дагуулаад хэлмэрчээр очсон. Айхтар хэлтэй. Тэгсэн Сундуй ... хоёр нэг өрөөнд. Нэг байшинд хоригдсон. Энэ тухай Ренчинбямбаа гуай Одон уулын .... харсан нь гэдэг тэмдэглэл бичиж сонин хэвлэл дээр хэвлүүлсэн байдаг юм. Одон уулын могой тэр барун унгерн ....тэр орчуулах юм бол Одон уулын могой гэсэн үг гэнээ. Одон уул гэдэг нь болохоор зэрэг тэр үеийн Германы тайж нар баячууд нь уул уулын оройд шигтгээ барьчихдаг тэднийх нь болохоор зэрэг Одон уул гэдэг шигтгээтэй байсан. .... Тэгээд тэр Барун Унгерныг харсан юм байна. Ренчин гуай. Тэгээд тэр Билэгтсайхан аваад суллуулаад тэгээд 130 цэрэгтэй хүрээ орсон гэж байгаа юм. ... Тэр тухай энэ тэр 130 хүний нэг нь Могодын Мэгээнноров гээд багш байгаа. Тэрний аав Жанчив тэр дотор явж байсан байгаа юм. Уран Жанчаа гуай. Тэгээд хот очсон чинь бас баригдсан байгаа юм. Одоо Барунтай цуг явж байсан. Тэгээд Сүхбаатар бол наана чинь тийм биш Билэгтсайхан ... нар наад чинь тийм хүн биш манай хүн ингэж ингэж явж байсан. Тэгээд Сундуй чинь 27 онд цэргийн яамны бичээч, гадаад яамны бичээч монгол улсын гаргуу ... ингээд ардын цэргийг бэхжүүлэхэд энэ хүн маш их зүтгэл гаргаж байсан. Тэгээд 24 онд засагт хааны хуваарь ... шинэ хошуунуудыг бий болгоод тэгээд манай нутгийн Сайханы наад талын Гурванбулаг Лүнгийн наад тал Бүрэг ороод ... хошуу. Тэрний анхны засаг даргаар томилогдсон. Тэгээд Сундуй засаг дарга болмогцоо хошууны анхдугаар хурлаар энэ сургуулийг байгуулах тэнхим байгуулах шийдсэн. Тэгээд манай сургуулийг 24 оны 9 сарын 15-нд хичээллүүлж хошууны анхдугаар хурлаар оруулж шийдвэр гаргасан хүн бол энэ хүн байхгүй юу. Тийм учраас энд тавиад ...
Хишигсүрэн -
Та сая Сундуй гүний түүхийг үгүй мөн нарийн ярьж байнаа? Та энэ түүхийг өөрөө уншиж судалж сурвалжилсан өөр аман маягаар улсууд ярьсан уу? Одоо саяны таны ярьсан яриа хаана ч бичиг баримтанд үлдээгүй аман хэлбэрээр үлдсэн хэр олон мэдээлэл байгаа вэ?
Дашзэвэг -
За мэдэхгүй ээ. Тэгээд энд ирээд залуучуудын байгууллага байгуулах, сургууль байгуулах бүгдийг ардын засгийн өөрөөр хэлбэл ардын засгийн оновчтой ... тэр олон байгууллага байгуулсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Тэгээд байж байтал 29 он болсон чинь. 27, 8 он болсон чинь хэлмэгдүүлэлт эхэлж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Тэгээд Сундуйг 29 онд 29 онд ажлаас нь халаад хөрөнгийн хураагаад, намаас хөөгөөд ингээд хаяж байгаа юм. Өөрөөр хэлбэл цагаатантай явж байсан. Барунтай цуг явж байсан. Баруны цэрэгт хүчин зүтгэж байсан. 2-рт хэргэм зэрэгтэн байсан гэдгээр хэлмэгдүүлж байсан. Тэр чинь 30 хэдэн онд биш 20 хэдэн онд хэлмэгдүүлж байсан байгаа ш дээ. Тэгээд мань хүн чинь энд ирээд сульдаа ганхан ингээд ард түмэн дундаа чөлөөтэй. Тэгээд одоо тэгээд хашир бол ерөөсөө энэ засаг төр Сүхбаатарын эсрэг энэ ажил төр засаг буруу замаар явж байна гэдгийг мэдэж байсан. Тэр үед ... Амар сайдыг яаж байсан. Энэ хүн мэдэж л байсан байхгүй юу. Тэгээд ерөөсөө Оросоор ярихгүй. Тэгээд би алуулах нь гэдгийг мэдээд байсан байгаа юм. Тэгээд нутгаараа ирээд айл хэсээд өөрөө бол их найр наадамсаг энэ шагай харваа би шагай харвадаг. Шагайн ... 12 дахь жилдээ явуулах гэж байна. Шагай харвадаг. Нум сум харвадаг. Морь гайхамшигтай таньдаг. Хурдан морийг гайхамшигтай таньдаг. Гайхамшигтай уядаг. Ийм хүн чинь ард түмний дунд мундаг нэр хүндтэй байхгүй юу. Ард түмэн халагдсан ноён минь дээшээ дээшээ ... Тэгсээр байгаад 37 оны энэ ....тэнд Гурванбулагийн хойно нэг сайхан бүсгүйтэй очоод тэгээд эргэж яваад хот орно гээд яг байж байхад нь барих гээд аваачих гээд улсууд хүлээж байсан. ... Тэгээд 37 оны намар нас барсан. Суут хүн бол бас цаг үеэ олж нас бардаг. Хэрвээ аваачаад цаазалчихсан бол .... Тэгээд хөөрхий нутагтай байж байгаад Авзага хайрхан уул энэ уул энэ уулыг шүтэн биширч энэ уулын оройгоор нутаглаж байсан. Энэ Авзага хайрхан уул бол маш их ... уул л даа. Энэ уул өөрийн магтаалтай. Монгол улсад магтаалтай хэдхэн уул байдаг ш дээ. Тэрний нэг нь байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
.... Нарийн түүхүүд бий л дээ. Өөрөө бол тэр Барунд хэрхэн яаж тамлуулж байснаа маш нарийн ярьсан түүх улсын төв архивт байгаа. Өөрөө намд элсэх гэж хоёр удаа өргөдөл өгсөн. Тэр нь монгол бичгээр тов тодорхой байгаа. Тэрэн дотроо яаж байснаа тодорхой бичсэн. Тэгээд ухаандаа Монгол цэргүүдийг байлдсангүй гэж улааны эсрэг байлдсангүй гэж тэр Хутагийн тэнд нөгөө юу билээ? Монгол цэргүүдийг ар өврөөр нь хүлээд Сэлэнгэ рүү хаяж байсан. Модын шатаагаад амьдаар нь шатааж байсан гэж байгаа юм. Тийм үед байсан. Тэгээд тэндээсээ Авидай гэж нэг буриад Монголд талтай. Барунд хэлмэрч хийгээд нэгд 2-рт тэр үед орос цэргүүд ерөөсөө сэтгэл санаагаар уначихсан. Тэгээд маш их хүн алах байсныг барьж өгсөн гавъяатай. Тэгэхдээ ганц Баруныг барьснаараа гавъяатай биш. Энэ хүн бол ардын засгийн эхлэл үүсэл ардын засгийн байгуулагуудыг байгуулахад бэхжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан. Тэгээд энэ хүний өөрийн гараар хийсэн хөшөө Өлийн даваан дээр байгаа. Тэгээд энийг бас өөрийн гараар босгосон. Морь их сайхан хийдэг. Морь их сайхан таньдаг. Тэгээд энд улсууд морио таниулах гээд Сундуй Сундуй гээд хүлээж байдаг юм байна л даа. Түрүүч нь ирээд энд байж байдаг. ... Тэгээд түрүүчийн морьдын ингэж овоорч зогсоохгүй ш дээ. .... Тэгээд энэ хошуу энэ хавийн ард түмэн Сундуйг шүтэн биширнэ. Тэгээд Сундуй гүнийг дагаж байсан одоо хэн гэж Галсан начин гэж Могодын одоо Галсан гээд яруу найрагч байна ш дээ. Тэрний аав. Тэр ядуу хүүхэд морь дагаж байсан байхгүй юу. Морийн маллаад.
Шагдар -
Хөтөч байсан юмуу?
Дашзэвэг -
Хөтөч байсан.
Дашзэвэг -
Тэрийг нэлээд том болохоор нь хурдан удамтай гүү зааж өгсөн гэж байгаа юм. Тэр гүүнээс нь зөндөө хурдан морь төрөөд ... тэгээд нэг зун байна ш дээ. 6 насанд 6-уулаа түрүүлж байсан гэж байгаа юм. Одоо тэр Хорлоо гуай ярьдаг юм. Галсангийн Хорлоо гээд Галсан начингийн өргөмөл хүүхэд. Одоо Эрдэнэтэд байгаа. Одоо Цагаан сайд байгаа ш дээ. .../ зэрэгцэж ярив/ Тэгээд тэр шагай харвах гайхамшигтай. .... Энэ Рэнцэндорж багш миний багш л даа. Гавъяат багш ....
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Багш их сайн харвадаг хүн байсан. Багшийн хадам аав Сундуй гүний шагай. .... Би ийм ном энэ тэр хийчихсэн. Нөгөө хоёр гавъяат маань энэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Түрүүнд миний ярьчихсан. Анхны энэ байж байна. Цэдэвээ багшийн энэ анги улсад 2-р байр аль анги нь байна даа? Энэ байна. Анхдугаар олимпиадад эдний анги 2-т ороод дараа нь 2-р олимпиад болсон чинь 1-д ороод энэ дотор ухаандаа Техникийн их сургуулийн захирал Бадарч багш байгаа. Одоо НҮБ-ийн төлөөлөгчөөр Оросыг барьж Оросын удирдаж байгаа. Рэнцэндорж багш өөрөө бичиг мичиг нь иймэрхүү.
Хишигсүрэн -
Орцохын дунд сургууль гэж байх үеийн хаяг байна.
Дашзэвэг -
Тийм. Орцохын дунд сургууль гэдэг нэртэй байсан манайх. Танай ангийн зураг байна уу? Тийм зураг та надад өгөх хэрэгтэй байна. Жигдлээд ингээд хийгээд тавьсан. Одоо бас дахиад ингэж хийх гээд байгаа юм. Энэ сургуулийн 80 жилийн ой. Сургуулийнхаа 80 жилийн түүхийг харуулсан ийм календарь зурагт альбом хийсэн юм. Таны зураг байх ёстой.
Хишигсүрэн -
Гүррагчаа бас энд байна уу? Үгүй юу? Шүдний Баасанжав байна. Бүх төгсөлтийг жагсаасан байна.
Дашзэвэг -
2004 онд 80 жил манайх 24 онд байгуулагдсан боловч 1950, 51 оны хичээлийн жилд дунд сургууль болсон. Тэгээд дунд сургууль болоод тэгээд судлахад 105 ангийн төгсөлт байсан байхгүй юу. Тэрнээс нэлээдийг оруулсан даа. Зарим нь олдохгүй. Сүүлийн үе нь байна. Одоо 85 жил болж байна ш дээ. байгуулагдаад тэгэхэд нэг захирлын зураг дутуу байгаа. Мөнхбат гээд. Тэгээд бусад нь байгаа. Би бол хоёр дахиа захирлын ажил хийж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Би 22 жил захирал хийж байна. 95 онд ирээд захирал хийж байгаа. Энэ нутгийн хүн. Өмнө нь 81-89 онд бас захирал хийгээд аймгийн төвд ажиллаж байгаад 90 онд нутгаа бараадаад хүрээд ирсэн. Энэ Гүррагчаа баатар маань манай / зураг тайлбарлаад байна. / За Гүррагчаа гуай манай сурагчаа. Гол хүмүүжлийг манайхаас авсан гэж ярьдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Гурванбулагт бага сургууль төгсөөд энэд 7 жил төгсөөд аймгийн төвд 10-н жил төгссөн. Гүррагчаад багшилж байсан багш гавъяаь багш Рэнцэндорж багш. Энэ журнал нь байна. 81 оны хавар би захирлаар ирсэн юм. Ирээд сар гаруй болж байтал Гүррагчаа сансарт нисээд Монгол хүн сансарт нисээд тэгэхэд манай сургуульд Гүррагчаагийн төрсөн дүү Отгонзаяа гээд охин сурч байсан юм. Бушуухан чөлөө өгөөд аав ээжээсээ ахынхаа дурсгалтай юмыг аваад ир гээд явуулчихгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Тэгсэн чинь ээж нь баривчийн энд байгаа дэвтрүүдийг бас нэг ном энэ тэрийг хөдөө аж ахуйд сурч байсан тэрийн өгүүлсэн. Тэгээд манайд журнал нь байна. Тэгээд энэ чинь 2001 онд Сансарын 20 жилийн ой болж Гүррагчаатай нисэж байсан Оросын нисэгчид бүгд ирэхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Аймагт. Тэгсэн аймагт үзэсгэлэн гаргана гээд надаас өөр юм байхгүй. Би өгөхгүй гээд тэгж тэгж нэг юм өгөөд тэгээд бушуухан буцаагаад авсан. 96 онд Гүррагчаа нэр дэвшлээ ш дээ. Их хуралд дэвшээд энд ирээд энийг үзээд нөгөөдөх чинь 2 цаг шахам үздэг юм. Тэрэнд байгаа хүүхдүүдийг чинь тэр тэгж байгаа. Энэ тэгж байгаа гээд энийг үзээд тэгээд надад хэлж байсан юм. Дашзэвгээ чамд баярлалаа. 90 он болтол албан газар бүхний коридорт сургууль болгонд сансарын булан байсан. Одоо аль ч газар байхгүй ганцхан танайд байна. Чамд байна. Чамд их баярлалаа гэж хөөрхий тэгж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Байж л байх ёстой. Гайхамшигтай хүн ш дээ. Тэгээд улс төржөөд аваачаад хаячихсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Шагдар -
Энэ жаахан байсан байна.
Дашзэвэг -
Тийм. Энэ 6-р ангийн зураг байна уу? 6-д байхын зураг. Энэ байна. Гүррагчаа. Хоёр улсын баатар гайхалтай нээрээ. Манай сүүлийн үеийн сүүлийн үеийн төгсөгчдөөс гарамгай болсон Энэбиш байгаа. Энэбиш дарга Могодод төрсөн. Манай энд өссөн. Тэгээд манай сургуульд 1-4-р ангид 4 жил сураад 5-р ангидаа орсон. Энэ Цэдэвээ багшийн авгай бага ангийн багш байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Энийг би Мөнх-Очиртой ярьж байгаад хүндэтгэлтэй болгох гээд байгаа юмаа.
Хишигсүрэн -
Болдбаатар доктор танай нутгийнх юмуу?
Дашзэвэг -
Манай алдартнууд. Манайх их олон алдартантай. Энэ яахав эрдмийн цолтой, гавъяат цолтой бөхчүүд нь улсын цолтой, спортын мастер ийм улсууд. Яруу найрагч Зундуйн Дорж. Таних уу? Зундуйн Доржийг
Хишигсүрэн -
Мэдэлгүй яахав.
Дашзэвэг -
Мал хамгаалах гээд
Хишигсүрэн -
Мал хэл ...
Дашзэвэг -
Их л залуухан санагдана даа, бодогдоно доо. Элээсэн оймс гээд дуу байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Их хурлын гишүүн гэхэд манай нутгаас их оюунлаг хүмүүс төрж байгаа шүү. Их хурлын гишүүн гэж хүн сонгодог болсноос хойш манай энэ 8 сум нэг хүн сонгоно ш дээ. Тэгээд дандаа манай нутгийнхан ороод ирсэн байхгүй юу. Хамгийн анхныхан гэхэд хэнийг сонголоо? Өвгөнхүү бишээ?
Шагдар -
Төмөр-Очир.
Дашзэвэг -
Гүндэнбал.
Шагдар -
Оо Гүндэнбал.
Дашзэвэг -
Гүндэнбал их хурлын гишүүн болж байсан юм. Гүндэнбал энд төрсөн. Дараачаар нь Энэбиш. Энэбиш энэ нутгийнх.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Манай нутгийн хүн байхгүй юу. Дараачаар нь Өвгөнхүүг сонгосон. Манай нутгийнх. Тэгээд Цэнгэлийг. Цэнгэл Могодынх манай энэ цаана байгаа юм чинь. Ингээд ерөөсөө энэ бүс нутгийнхнаас л .... Тэгээд энийг Цэрэндагва хэлэхгүй юу. Одоо 90 хэдтэй лам байна ш дээ. Цэрэндагва гуай манай нутгийн ийм байх юм. Тэгээд энэ Эрдэнэт мэрдэнэтийг хараад байхад энэ алдартай хүмүүс хааш хаашаа 40 км нутаг байгаа байхгүй юу. Энд л төрсөн хүмүүс Булган аймгаас сонгогдоод байх юм. Одоо энэ Пэлжээ гуай чинь бас энд төрсөн. Сайд нарын орлогч дарга. Өвгөн тэгж байна. ... 1000 гаруй ламтай хүрээ байсан байна ш дээ. 5 дацантай. Тэр 1000 гаруй ламын толгой лам нь Хайрхан уулын эргэн тойрон нутагладаг байсан шиг байгаа юм. Энэ уул чинь учиртай юм шиг байгаа юм. Тийм учраас тахидаг юм. Шүтдэг юм гэж байсан. Тэгэхээр энэ Хайрхан уул бол хүний бие организмд нөлөөлсөн их сайхан энерги гаргадаг....
Шагдар -
Өвгөн төвд байна уу?
Дашзэвэг -
Байгаа ш дээ. .... Иймэрхүү л байна даа.
Хишигсүрэн -
За хэдүүлээ гараад ...
Дашзэвэг -
За энд нэг юм ярьчихъя. .....Энэ дайны үеийн багшийн конспект байгаа юм. Хэн билээ?
Хишигсүрэн -
Аваад зургийн авчих уу?
Дашзэвэг -
Тэг тэг.
Хишигсүрэн -
Гаргаж ирээд.
Дашзэвэг -
..... Би ийм үзгээр бичиж байсан.
Шагдар -
Би бас бичиж байсан. Энэ хараа хошуу нь ...
Дашзэвэг -
Мэрсээр байгаад ийм болгочихдог юм.
Хишигсүрэн -
/ инээв/ Зургийн аваатгая. Мэрсэн үзэг.
Дашзэвэг -
Энэ бол завод. Энийг дуурайгаад өөрсдөө хийж байгаа байхгүй юу. 7 төгсөөд авторучек хааяа гараад багш л авторучектай. Тэгээд зарим нь дүрүүлэхгүй ээ. Мориор авч ирэх хэцүү. Хамаг юмтай холилдчихно. Энэ чинь гадуураа гэртэй. Бас бөглөөтэй. Нөгөө хүүхдүүдээс санаачлага гарна. Удаан бичихийн тулд пүрш хийчихэж байгаа юм. Зарим охидууд харамлаад дүрүүлэхгүй. .....
Хишигсүрэн -
Цаас маасын хар даа.
Дашзэвэг -
Тэр үед сурах бичиг гэж юм байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Одоо уламжлал болчихсон багш нарын семинар гээд намар хийдэг ш дээ. Тэр үед сурах бичиг байдаггүй байсан учраас багш нар аймгийн төвд сар суудаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Тэгээд хотоос нэг багш ирээд нөгөө заах юмнуудыг өөрт хэлээд бичүүлнэ. Өөрөөр хэлбэл сурах бичгийг бичүүлж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Тэгээд ирээд дахиж конспект хийгээд заадаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Өө наад чинь бол хичээлийн үе шатыг минутаар нь хуваагаад энэ хоёр байсан чинь нэгийн цэргийн академийн музей л авчихсан юмаа. Жадамбаа генерал 96 онд ирлүү? 42 он гэж байна уу? Он нь байна уу? 42 он гэж байсан байхаа. Яг л дайны үед тэгээд ....
Эрэгтэй хүн: 60, 70-аад оны цэргүүд ... бол цааснаас арай дээр юм.
Хишигсүрэн -
Тэр бор цаас юм биш үү?
Дашзэвэг -
Тэр үед цаас их ховор. Тэгэхдээ цаас номыг маш их хүндэлнэ. Доор тавихгүй. Тэгээд манай нэг гавж ах байсан юм. Ном заасан чинь сүйд болно ш дээ. Доор тавилаа. Хаялаа. Бөгсөө арчиж хаялаа гээд ерөөсөө ...
Хишигсүрэн -
Наад цүнхээ та бүгдийн нэг нэгээр нь тайлбарлаад өгөөч?
Дашзэвэг -
Шагдар ах бол ийм цүнхтэй л явж байсан байх.
Шагдар -
Оо тийм.
Хишигсүрэн -
Бүх ярилцлага дээр гардаг цүнх энэ байна даа. / инээв/
Шагдар -
Ганган байсан байна.
Дашзэвэг -
Энийг чинь ингээд морин дээр үүрнэ ш дээ.
Шагдар -
Үүрээд давхичихна.
Дашзэвэг -
Сургуулийн гадаа морио уячихна. Наадам болж байгаа юм шиг. Зундуйн Дорж байна ш дээ. Зундуйн Дорж хөдөөнөөс давхидаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Тэгсэн чинь Цэрмаа захирал байсан. Хашир өглөө хоцорсон байхгүй юу. Цэрмаа захирал сургуулийн хашаан дотор явж байсан чинь Дорж яг таарчихгүй юу. Хашааны гадна талд. Тэгсэн захирлаа хичээл орчихсон уу? гэсэн гэж байгаа юм.
Хишигсүрэн -
/ инээв/
Дашзэвэг -
Тэгэхээр яаж ч чадахгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Дашзэвэг -
Захирлаа хичээл орчихоо юу?
Хишигсүрэн -
/ инээв/ Сая бид нар дэвтэр үзсэн. Үзэг үзсэн. Дайны үеийн багшийн үзлээ. Энэ самбар гаргаж ирээд Үнсэн самбар тайлбарлаад өгөх үү? Зурхайн самбар? Нөгөө хичээлд дууддаг байсан дун байх шиг байна.
Дашзэвэг -
.... Одоо ингээд хулгана, үхэр, бар ,туулай гээд энэ дээр зурж байгаад гаргадаг. Энэ зурхайн нэлээд нарийн ухаанд хэрэглэж байсан. Монголчууд чинь мундаг юутай байсан байхаа.
Хишигсүрэн -
Тэр дун байна. Энэ хаанаас ирдэг байсан бол?
Шагдар -
Гадаадаас далайгаас ирдэг байсан байх.
Хишигсүрэн -
Бүрээ гарч ирэхийн өмнөх. Та үз дээ.
Шагдар -
/ Дун үлээв/ Тэгээд дараа нь хонхтой болсон юм байна ш дээ.
Хишигсүрэн -
Ногоон цэнхэр хоёр янзын цүнх байсан гээд байгаа биз.
Дашзэвэг -
Хонхыг тэр үеийн сүм хийдүүд хэрэглэж байсан. Энэ нэг албан бичиг л юм шиг байгаа юм.... 35 оны 7 сарын 13 гэж байна.
Хишигсүрэн -
Хнн.
Дашзэвэг -
35 он. Авзага гэдгийг ингэж бичсэн байна.
Хишигсүрэн -
Тэгсэн байна.
Дашзэвэг -
Манай сургуулийг 25 онд байгуулагдсан гээд байсан байхгүй юу. Би 81 онд захирал болоод сургуулийн 60 жил хийгээд Гаадамба ах дээр очдог юмаа. Сургуулийнхаа түүхээр намтар бичих гээд байна. Одоо яах вэ? .... Доржсүрэн гуайд бичиг хийж өгөөд тэгээд сургуулийн түүхийг өөрөө түүхч хүн. Тэгээд архивын 1000 гаруй материал сөхөж манай сургуулийн түүхийг маш нарийн бичсэн. Энэ орон нутагт ардын засгийн үед юу болж байв? Шинэ соёл европ дэлхий дахины бичиг үсгийн соёл хэрхэн нэвтэрснийг бичсэн. Ийм түүхтэй сургууль хаана ч байхгүй.
Хишигсүрэн -
Илүү олон хувь бий юу энэ ном. Байхгүй юу.
Дашзэвэг -
Тэгж бичиж байсан. / гаднаас хүмүүс орж ирэв/
Хишигсүрэн -
Түр завсарлая.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.