Zorigt


Basic information
Interviewee ID: 990287
Name: Zorigt
Parent's name: Maruush
Ovog: Taij
Sex: m
Year of Birth: 1967
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: economist, political scientist
Work: head of sum administration
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: nurse
Father's profession: driver


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
belief
privatization
democracy
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За өнөөдөр 7 сарын 21-ны өдөр Хишиг-Өндөр сумын засаг дарга Зоригт гэдэг хүнтэй аман түүхийн ярилцлага авах зөвшөөрөл авлаа. Тэгээд таныг ярилцлага өгөх болж байгаад баярлаж байнаа.

Зоригт -

За.

Хишигсүрэн -

За манай ярилцлаганд орж байгаа хүмүүс ярилцлагын эхэнд өөрийгөө танилцуулж намтар түүх өөрийнхөө амьдралын талаар товчхон ярьдаг?

Зоригт -

За. Би энэ Хишиг-Өндөр суманд төрж өссөн хүүхэд байнаа. Хишиг- Өндөр сумын хойд талын төрөх тасагт төрсөн. Намайг Маруушийн Зоригт гэдэг. Зоригт гэж хүн байна. Тэгээд нутаг орныхоо ер нь тэр Гандан гавж, Гэцэл гавж гэдгийн удам судрын хүн байгаа юмаа. Эхээс бид зургуулаа. Би айлын ганц хүү байна. Дээрээ хоёр эгч, доороо гурван эмэгтэй дүүтэй. Хувь хүний амьдралын хувьд эхнэр хоёр охины хамт амьдардаг. Хоёр охин маань нэг нь их сургуульд сурдаг. Нөгөө охин маань СӨБ буюу цэцэрлэгт явж байгаа. Амьдрал ахуйн хувьд орон нутагтаа сургууль төгсөж ирээд сум орон нутгийхаа хөгжлийн төлөө сум орон нутгийнхаа үйл явцад оролцоод явж байна .

Хишигсүрэн -

Аа ха. Та ямар мэргэжилтэй хүн бэ?

Зоригт -

За миний үндсэн мэргэжил бол эдийн засагч мэргэжилтэй. Хосолсон мэргэжилтэй хүн л дээ. Тэгээд улс төр судлаач гэсэн ийм хоёр мэргэжилтэй. Хамгийн сүүлд удирдлагын академийг төрийн менежер гэсэн мэргэжлээр хоёр жилийн өмнө төгссөн.

Хишигсүрэн -

Аа ха. хэдэн онд төрсөн бэ? Хүүхэд нас энд өнгөрсөн үү?

Зоригт -

1967 онд Хишиг-Өндөр суманд төрсөн. Хүүхэд нас бол яг л энд өнгөрсөн л дөө.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Хүүхэд ахуй цагаасаа Хишиг-Өндөр сумынхаа он жилийн түүх болсон. Бугын аж ахуй гээд томоохон аж ахуйнууд байлаа шүү дээ. Нэгдэл дундын үйлдвэр, Лениний зам нэгдэл гээд хөдөө аж ахуйн томоохон нэгдэл байлаа. Энэ нэгдэлд хүүхэд ахуй цагаасаа 16,17-тай байх үеэсээ зарим газарт ажил хийж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тодорхой түвшинд. Ингэж бага насаа эцэг эхийн гар дээр Хишиг-Өндөр суманд өнгөрөөсөн.

Хишигсүрэн -

Таны аав ээж ямар улс байсан бэ?

Зоригт -

За манай аав ээж хоёр бол Гүржавын Даваахүү гээд миний ээж бол энэ. Мааньт голд төрсөн. Яг энэ Мааньт угсааны хүн л дээ. Манай аав бол Доржийн Марууш гээд Хишиг-Өндөр сумын суугуул хүн. Могод сумнаас ирсэн хүн. Могодын уртын голд, тахилгатай уул нь Авзага хайрхан. Манай ээжийн тахилгатай уул нь болохоор Чингэлэнгийн уулыг тахиж явдаг. Ийм удам угсаатай хүн дээ.

Хишигсүрэн -

Ямар мэргэжил ажилтай байсан улс бэ?

Зоригт -

За ер нь ажилчин гарлын улс шүү дээ. Манай ээж насаараа сувилагч хийж байгаад тэтгэвэрт гарсан. Аав маань одоо Лениний зам нэгдэлд нярав хийж байсан. За тэгээд бригадын тоо бүртгэгч мүртгэгч хийж байгаад тэтгэвэрт гарсан тийм улс байгаа тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Ер нь ажилчин улс.

Хишигсүрэн -

Аа ха. За түрүүн ярилцлага эхлээгүй байхад яригдаад өнгөрч байсан. Ер нь би бас ярилцлага аваад явж байгаад ойлголоо. Түүхтэй, намтартай, сайхан баялаг байгальтай....

Зоригт -

Аа ха.

Хишигсүрэн -

Их сайхан сум юм байнаа. Таны ярианы эхэнд бас гарлаа ш дээ. Гавж ямар улсуудын удам судрын хүн гэж? Тэгэхээр хэрвээ лам гарал угсаатай улс байсан бол Монголд хэлмэгдүүлэлт гэж айхтар юм болж өнгөрлөө шүү дээ.

Зоригт -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэгэхээр таны хамаатан садан дотор хэлмэгдсэн хүн бий юу?

Зоригт -

Хэлмэгдсэн хүн байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Манай тэр өвөг эцгийн ах нь Гандан гавж гэж хүн байсан. Тэр Гандан гавж гэдэг хүн хэлмэгдсэн. Тэгээд хэлмэгдээд холбогдох чиглэлээр нь бид хөөцөлдөөд манай удам угсааны хүмүүс бас асуудалд нь хандаад ер нь тэр их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдсэн юм байна лээ. Тэр Гандан гавж гэдэг хүн. Тийм хэлмэгдэж явсан. Манай үүх түүхээс бол

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь тэр тухай тодорхой юу болж байсан тухай гэр бүлийн хүрээнд хүмүүс юм ярьдаг уу?

Зоригт -

Ер нь яахав дээ. Манай удам угсааны хүмүүс бид нар хоорондоо ярилцаж байхад тэр бол асар олон он жилийг хамарсан хэлмэгдүүлэлт байсан юм байна лээ. Ер нь тэр шарын шашин буюу тиймээ? Өөрийн гэсэн ном хуутай улсуудыг ер нь устгаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тийм л түүх ярьдаг юм. Тэр он жилийн түүх тэгээд улиран баларч өнгөрч байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Гэхдээ бид нар түүхээ мартахгүй ш дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэр хүн хэлмэгдэж байсан гэдгийг миний үр хүүхэд ч мэдэх ёстой. Тэдний үр хүүхэд ч гэсэн мэдэж л явах ёстой тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тийм хэлмэгдсэн он түүхүүд бол байдаг. Харамсалтай мөчүүд өнгөрсөн юм байна лээ гэж бид нар одоо бодож явдаг юм тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Баруун Гүний гэж манай Хишиг-Өндөрт байсан. Баруун Гүний хийд гэж том хийд байсан ш дээ тиймээ? Тэр хийдэд сууж байсан номтой л улс байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгээд л одоо хэлмэгдсэн байгаа юм.

Хишигсүрэн -

Улсууд ер нь юу яадаг уу? Танай аав ээж яг тэгсэн гэнэ лээ. Ингэсэн гэнэ лээ гээд одоо жишээ ч юмуу? Та ер тиймэрхүү юм сонсож байсан уу?

Зоригт -

Үгүй яахав. Тэр үеийн лам нарыг голдуу буудан хороож байсан юм байна лээ. Манай тэр ахын хувьд буудан хороох тийм юм бол аваагүй. Хэлмэгдэж баригдаж явсан. Их он удаан жил шорон гянданд сууж байсан. Ийм л түүх ярьдаг юм.

Хишигсүрэн -

Тэр хүн нутагтаа буцаж ирээд он удаан жил нутагтаа амьдарсан болов уу?

Зоригт -

За ер нь нутагтаа буцаж ирээд он удаан жил амьдраагүй. Ер нь тэгээд хэлмэгдсэнээсээ хойш арваад жилийн түүх үзсэн юм байлгүй дээ. Орон нутагтаа амьдарч байсан юм шиг байгаа юм. Тэгээд яахав дээ. Хэлмэгдлийн он жилүүдэд очоод нэг их сайн сайхан амьдрал байгаагүй юм шиг байгаа юм. Бие мие нь сайнгүй байж байгаад таалал төгссөн ш дээ. Манай тэр ах. Би сайн мэддэг юм. Би бага байсан л даа. Тэр хүнийхээ гэрээр нь орж судраас нь адис авч тэгээд тэр бурхан ямар бурхан байсан юм тэр талаас нь судлаж л явсан хүн дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгээд гол нь бид нарын баримталдаг зарчим бол Хишиг-Өндөр суманд Монголын түүх өв болсон томоохон бурхан байгаа ш дээ. Улаан сахиус гэж очирвань гэж дээрээ сахиустай. Тийм бурхан бол Хишиг-Өндөр суманд байгаа. Тэрнийг их шүтдэг тийм л хүн байсан л даа. Улаан сахиус гэж. Тэр сахиус миний эцэг эхэд ч гэсэн байж л байгаа. Яг тэр сахиутай бурхань Хишиг-Өндөр сумын Гэндэн гэдэг гавжийн үр хүүхдүүдэд одоо ч гэсэн хадгалагдаж л байгаа. Бурхан талаасаа тийм. Тэр талаасаа бид нарт их хэлж ойлгуулдаг байсан. Тусгаар тогтнолын том бурхан. Манай Булганчууд анхдагч гээд яваад байдаг. Анхдагчийн нууц бол түүнд байдаг гэж хэлж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

13-р зууны үе буюу тэр Өндөр гэгээн Занбазарын үед л тэр Галдан бошигт гэж тэр одоо уул нь бол өөрөө бас номтой хүн ш дээ. Галдан бошигт гуай тэгээд тэр хоёрын хоорондын харьцаанаас болоод, Монгол улсад шарын шашин дэлгэрч байгаад тэгээд тэр Өндөр гэгээн Занбазар гэдэг хүн өвгөн хийд, залуу хийд гээд, Гурванбулаг сумаас тасарсан Рашаант сумын нутагт байдаг. Хөгнө хаан гээд сайхан уул байгаа ш дээ тиймээ? Тэр Хөгнө хаан гэдэг ууланд л анх Монголын өв түүх болсон шарын шашинг анх бүтээж байсан юм байна лээ. Тэгээд тэр Галдан бошигт гэдэг хүн Эрээний нуруу Өвөрхангайн Эрээний нуруу эрээн цавын нуруу гэдгээс хараад эхлээд тэр залуу хийд гэдгийн сүйтгээд 100 ламын хөгнөж алаад Тэгээд одоо Хөгнө хаан гэдэг нэр авсан түүхтэй. Тэгээд Эрээний цавын нуруунд эргэж очоод нөгөө талд нь өвгөн хийд гэж байдаг. Тэр хийдэд дээрээ Алтанганжуур бурхантай Улаан сахиус бурхан харагдаад эргэж ирж тэр өвгөн хийдийг бужигнуулаад сүйтгээд тэгээд тэнчээнээс Монголын тусгаар тогтнолын их бурхан буюу Улаан Жамсран Улаан сахиус гэдгийг чинь Авзага хайрхан гэдэг уул руу есөн шарга мориор залсан байдаг юм. Зугтаалгаад тэгээд Авзага хайрханаас манай Хишиг-Өндөрт одоо та нарын авах гээд байгаа Дархан хаан гэдэг ууланд авч ирээд тэгээд авах гээд ирэхээр Жаргалан гэдэг ууланд аваачиж нууж аварч байсан түүхтэй юм байна лээ. Ингээд орон нутгийнхаа түүхийг судлаад байж байхад. Тэгээд тэр Өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Чихчүүндорж гэдэг хүн байсан юм байна лээ. Тэгээд тэр хүнийг Галдан бошигт гэдэг хүн хороогоод тэгээд Өндөр гэгээн Занабазар гэдэг хүн тэр үймээнээр урагшаагаа Төвд рүү гараад явчихсан. Ийм л түүхийг манай өвөг дээдэс ярьдаг. Би ч гэсэн жаахан судлаад явж байгаа. Тэр Монголын тусгаар тогтнолын бурхан гэдэг Улаан сахиус нь 10 хэдэн килограмм алтан бурхан юм байгаа юм. Алтан бурхан алтан бурхан тэгээд тийм холоос харагдсан. Тэгээд тэр Алтан бурханыг Галдан бошигт гэдэг хүн аваачиж Төвд юмуу Хятад улс руу аваачиж зарах гэж байсан тийм л түүхтэй юм байна лээ. Тэр түүхийг бид нар мэддэг юмуу? Монгол орон даяар мэддэг юмуу? Би л лав хувьдаа мэддэг. Нэлээд судалдаг. Тэгээд тэр өвгөн хийдийн тэнд нэг хөгшин байдаг юм байна лээ. Бараг 90 хүрчихсэн хөгшин. Тэр хөгшин надан хэлж байсан. Ноднин уржнан очоод явж байхад чи нэг Улаан сахиусыг авч ирээд намайг нэг амьд дээр мөргүүлээд өгөөч яасан сайн хүү вэ? гэж надад хэлж байсан юм. Тийм.

Хишигсүрэн -

Улаан сахиус уу?

Зоригт -

Улаан сахиус одоо Орхон аймагт л байгаа даа. Хишиг-Өндөрт хааяа нэг ирдэг юм. Жаргалсайхан гээд Өвгөн Дэндэв гээд тэдний үр хүүхдээр Гэндэн гавж гэдэг хүн байсан юм байна лээ. Дараа нь өвгөн Дэндэв гэдэг хүнд шилжээд тэгээд одоо Эрдэнэтэд байгаа л даа. Монголын тусгаар тогтнолын...

Хишигсүрэн -

Яг тухайн үеийнхээ...

Зоригт -

Яг оргиороо 13-р зууны үеийн юм ярьж байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгэхээр зэрэг хэрэв тэр бурханыг Монгол улс хилийн дээсээр алхуулах юм бол Монгол улсын тусгаар тогтнол эвгүйцэх хандлагатай гэж байгаа юм. Цэргийн бурхан ш дээ. Улаан Жамсран гээд Улаан сахиустайгаа хамт явдаг бас л том догшин бурхан. Хэрэв тэр бурханыг Булган аймгаас гаргах юм бол Булганд хэзээч анхдагч төрөхгүй гэж байгаа юм. Булганаас анхдагч төрдгийн нууц нь тэнд байдаг гэж өвгөчүүл ярьдаг юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Би тийм түүх судлаж байгаа. Цаашдаа ч лавшруулж судлая гэж бодож байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Эрт дээр үед манай уламжлал болсон юу аргууд бол аягүй нарийн байсан юм байна лээ. Одоо сур гэдэг чинь бид нар зүгээр л сурыг чөдөр ногт зангидах тиймээ? Мал маллагааны уламжлалт аргаар элдээд ингээд ашиглаж байна тиймээ? Хөхүүр мөхүүр хийж журмаар тиймээ? Дээр үед бол тэгдэггүй байсан байна сурыг. Тэр одоо том бурханыг дээр үед сурыг дэвтрийн нимгэн цагаан цаас шиг элдэж байсан байна. Цагаан цаас шиг сурыг тийм технологи байсан байна. 13-р зууны үед манай Монголд, дэлхийг эзэгнэж явах үед тэгээд түүнд 108 ороосон байдаг юм. Тийм нарийхан, тийм нимгэн сураар 108 ороогоод тэгээд тэр бурханыг далдалсан. Гадуур нь ширэн баринтаг хийсэн бурхан. Би ноднин Хишиг-Өндөр суманд залсан. Эрдэнэ хамбын хүрээнд нь авч ирсэн. Олон хүн очиж мөргөсөн. Эрдэнэ хамбын хүрээ маань ерөөсөө Хишиг- Өндөр сум биш Төв аймгийн Заамар тиймээ? Тэгээд Өндөр Ширээт сум тиймээ? Тэгээд одоо Баян-Нуур сум, Рашаант сум, Хишиг-Өндөр сум, Бүрэгхангай гээд олон сумыг хамарсан хүрээ байсан. Тэр хүрээний гол бурхан, гол шүтээн нь болж байсан. Ийм л түүхтэй гэж надад өвгөчүүд ярих юм тийм. Би ч бас нэлээд судлаж байгаа.

Хишигсүрэн -

Би танаас ийм юм асуух гээд? Яахав орон нутгийн удирдлагад байгаа. Бас хувийн жаахан сонирхол байгаа юм шиг байна. Ер нь бол нэлээд сайн юу яаж байна ш дээ. Нутгийн бурхан шашин, сүм хийдийн тал дээр нэлээд баялаг нутаг байх л даа. Энэ тухай ярьж байна. Тэгэхээр бурханыг энд байсан тусгаар тогтнолын бурхан, тэр цэргийн бурханы түүхийг асууж лавлаж байгаа бол энд байсан сүм хийдүүдийг тарааж байсан. Тэр хэдэн лам нарыг тарааж устгаж байсан талаар юмыг ер нь сонсож байсан уу?

Зоригт -

Сонсож л байсан л даа.

Хишигсүрэн -

Ямар ямар хийдүүд байсан?

Зоригт -

Хишиг-Өндөр суманд Баруун Гүний хүрээ гэж томоохон хийд байсан. Одоо энд буурь нь байгаа. Зургийн авахуулах байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Энэ талд нь миний түрүүний хэлээд байсан. Эрдэнэ хамбын хүрээ байсан. Тэр хийдүүдийн л гол сахиус бурхан нь байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Хэдэн ламтай байсан бол?

Зоригт -

Ер нь энэ Эрдэнэ хамбын хүрээ бол 2000 гаруй ламтай томоохон хэмжээний хүрээ байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Баруун гүний хүрээ гэдэг нь 1500 орчим ламтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Асар том хүрээ. Суурь нь маш том. Ийм юм ярьдаг. Манай өвөг дээдэс...

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгээд Эрдэнэ хамбын хүрээнээс Баруун хүрээний лам нар хоорондоо зодоон цохион хийсэн юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Лам нар хоорондоо нанчилдсан юм шиг байгаа юм. Тэгээд тэгж явж байхдаа тэгээд ламын овоо гээд том түүхтэй овоо байгаа. Ламын овоо гээд тэндээ лам нар өглөө гараад орой хүртэл зодоон хийдэг байсан гэж байгаа юм.

Хишигсүрэн -

Юунаас болж зодоон хийдэг байсан бол? \инээв\

Зоригт -

Юунаас болж зодоон хийдэг байсан нь тодорхой бус гэж байгаа. Сүүлдээ тэгээд тохирхоо байгаад Эрдэнэ хамбынхаа хүрээнд тохирхоо байгаад зарим нь Эрдэнэ хамбынхаа хүрээнд үлдээд зарим нь Баруун гүний хүрээ гээд хүрээ байгуулаад явчихсан. Ийм л түүх ярьдаг. Анх бол Эрдэнэ хамбын хүрээнээс өмнөх нь Хар бухын балгас гээд та нар мэднэ тиймээ? Дашинчилэн сумын ардхан талд нэг балгас байдаг тиймээ? Тэр балгас дээр анх үүх түүх эхэлсэн гэж ярьдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэндээс Эрдэнэ хамбын хүрээ гэж задраад, тэгээд дараа нь Баруун гүний хүрээ гэж задраад ингээд задарсан түүхийг ярьдаг юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Би ийм л түүх судалдаг. Лам нарын тоо тийм байсан гэж ярьдаг юм байна лээ. 1500 орчим...

Хишигсүрэн -

Яг тэр сүм хийдүүдийг устгаж байх үед?

Зоригт -

Устгаж байх үед

Хишигсүрэн -

Дор хаяж 2000 лам албан ёсоор байж байсан.

Зоригт -

Тийм албан ёсоор байж байсан.

Хишигсүрэн -

Тэр 2000 ламын цаашдын хувь заяа яасан бол цааш нь ухах юм бол?

Эрэгтэй хүн -

Би бас мэдэх юм. Манай ээжийн хамаатны нэг ядуу лам байж...

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Хэн билээ? Совд гуай юу?

Эрэгтэй хүн -

Чойжин гэдэг хүн.

Зоригт -

Аа дээр үед үү? За за.

Эрэгтэй хүн -

21 онд Хиагтаас гамингууд Сүхбаатараас цугтаад ......... Вангийн хүрээ түүгээр дайрч могойн хөшиг хүртэл тэнд ядарчихсан хоол хүнс байхгүй цуварчихсан орж ирсэн. Тэгсэн чинь Сүрэн гэж нэг хүн байсан юм байна. Түүний хүү гэж нэлээд баян айл байсан юмуу. Гэнэн зоригтой хүү байж ганцаар тэр лүү цахиур буугаар буудаад тэгээд тэндээ алуулсан байгаа юм. Энд алсан хүн бол ганцхан тэр. Зугтаж яваа учраас замдаа аль болох гай тарихгүй гэж бодсон юм байлгүй. Тэгээд энэ Зөөлөнгийн даваа гэдгээр даваад энэ манай Хамбын хүрээ гэдэгт ирж. Баруун гүний хүрээ Баруун гүний хүрээнд ирж тэгээд энд чинь хятадын пүүсүүд байсан юм байна.

Зоригт -

Байсан. Нэлээд байсан.

Эрэгтэй хүн -

Тэр Хятад пүүсээр бууж хоол унд залгасан юм шиг байгаа юм. Тэгсэн Харчигхүү билүү? Тийм нэртэй хятад хүүхэд байсан юм байна л даа. Эндүүр нутагшчихсан хүмүүстэй тоглож бариад байдаг. Түүгээр баян айлуудыг заалгаж аваад тэгээд эндээс яваад Авзага хайрханы урдуур Өвөрхангай аймгийн Бүрд сум юмуу хаашаа юм. Тийшээгээ явж байгаад шуурганд сүйрсэн гэж ярьдаг юм байна лээ. Намайг жаахан байхад...

Зоригт -

Яахав түүхийн холбогдолтой юм нэлээд байдаг л даа. Манай Хишиг-Өндөр суманд яагаад гэхээр одоо тэр нэг Гамингийн цэргийн үе дайн майн гээд Монголыг нөмөрчихсөн үед бол тэгээд тэр Барун Унгарнын тэр их дайны үед бол Хишиг-Өндөр сумын энэ ..... ууланд гамингууд энэ Зөөлөнгийн даваа гэдгийг даваад ирсэн юм байна. Тэгэхэд энэ талын Дархан хаан гээд одоо авах гээд байгаа уул бол ерөөсөө хормойноосоо аваад орой хүртлээ цэрэг болсон гэж байгаа. Ерөөсөө цэрэг тэгээд нөгөө гамингууд чинь айгаад та нар хэлэхгүй яасан юм гээд явж байсан түүх байдаг юм. Манай Хишиг-Өндөр суманд тэгээд Хишиг-Өндөрт хятадын том том данжаадуудын пүүс байсан. Одоо урд талд хоёр гурав ч байсан. Хойд талдаа ч бас хоёр гурван том пүүс байсан байгаа юм. Тэгээд тэр пүүсүүд яахав дээ. Үнэн чанартай бол Монголыг цөлмөж байсан гэж ярьдаг байхгүй юу. Бид нарын өвөг дээдсийн сайн сайн алт мөнгөн эдлэлүүд тиймээ? Тэр болгоныг л авч байсан байхгүй юу. Тэгээд тэр бүгдийг түүнийг юугаар авч байсан гэхээр торго моргоор манай Монголын бахархал болсон тэр бүгдийг л авсан байгаа юм л даа. Би бас судлаж л байдаг юм. Цагаанчулуутын пүүс гэж их том пүүс байсан. Энүүхэн энэ урд талд бий. Тэр пүүс манай Хишиг-Өндөрийн их баялагийг авсан гэж байгаа юм даа. Алт мөнгө баялаг, Хишиг-Өндөр сум яахав дээ хэдийгээр баялагаа өгч байсан ч гэсэн Монголын нэг номерын гаанс Хишиг-Өндөр суманд байна шүү дээ. Тиймээ? Хаана ч байхгүй ш дээ. 22 см-ын урттай. Тийм цав цагаан хааяа нэг музейд очдог. Тийм гаанс Хишиг-Өндөр суманд байна шүү дээ. У.Пүрэв гэдэг хүнд байна.

Хишигсүрэн -

Хэдэн үе дамжиж хадгалагдаж байгаа бол?

Зоригт -

Оо тэр маш олон үе дамжиж хадгалагдаж байгаа байх. Ярихдаа бол Чингисийн нэг агтчины гаанс гэж ярьдаг байхгүй юу. Үүх түүх дээр байгаа биз тиймээ?

Хишигсүрэн -

Харин тийм байна.

Зоригт -

Чингисийн агтчины үеийн гэж бид нар тэгж л ойлгодог. Бид нарт тэгж л ярьдаг байхгүй юу. Тийм үнэтэй гаанс Хишиг-Өндөр суманд одоо хүртэл хадгалагдаж л байна. Тийм. Манай сум бол баялаг л даа. Манай суманд чинь бол Монгол улсын ууган хөдөө аж ахуйн баатар Очир гэдэг хүн Хишиг-Өндөрөөс төрсөн. Олон алдартангууд байна шүү дээ. Улсын алдартангууд зөндөө л байдаг юм. Их л үүх түүхтэй нутгаар та бүхнийг явж байгаа юм байна гэж би хэлмээр байна.

Хишигсүрэн -

Яаж энэ сум анх зохион байгууллагдсан юм бол? Яг тэр 30-аад оны үед сүм хийдүүдийг тараачихаад дараа нь хувийн аж ахуйтнууд гэдэг, баг хороо гээд зохион байгууллалтай. Социалист нийгмийн зохион байгууллалтанд шилжсэн. Тэгээд алба татвар гувчуур гээд байсан гэж байгаа. Дараа нь нэгдэл маань байгууллагдаад тэгээд социализм үндсэндээ суманд үндсэндээ оргил үедээ хэзээ хөгжиж байсан юм бол? Сум яг хэдийд социализм гэсэн түүхийнхэн оргил болж байсан бол? Энэ талаар юу хэлэх вэ?

Зоригт -

Ер нь яахав дээ. Манай сум чинь бол үүх түүх Авзага сум гээд хэн хүнгүй л мэднэ л дээ тиймээ? Авзага сумаас өлгийтэй. Түүхтэй сум байхгүй юу. Тэгээд шинэчлэгдсэн зохион байгуулалтаар бол 1931 онд байгууллагдсан гэж явдаг юм. Тэгээд 2011 онд түүх 80 жилийнхээ ойг хийх ёстой ийм сум л даа. Сүүлийн үеийн 31 онд байгууллагдсан үүх түүхээр бид нар авч яваа. Ер нь бол Хишиг-Өндөр сум бол 1920 хэдэн онд байгууллагдсан. Авзага сум гэдгээрээ явах ёстой. Үүх түүхээрээ бол нэгэнт 31 оноор явж байгаа учраас бид нар 31 оноороо явж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Сумынхаа он тоололыг....

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

¬Ер нь тэр социализмын үе, нэгдэлжих хөдөлгөөн бол 59 онд нэгдэлжих хөдөлгөөн гээд

Хишигсүрэн -

Ялсан.

Зоригт -

Монгол орон даяар өрнөсөн тиймээ?

Хишигсүрэн -

Тийм.

Зоригт -

Манай суманд ч гэсэн ялгаагүй. Гэхдээ Хишиг-Өндөр сумын ард иргэдээс нэлээд их мал нийгэмчилсэн гэж ярьдаг юм.

Хишигсүрэн -

Бусад сум. Бусад одоо улсын хэмжээний ард иргэдээс нийгэмчилсэн малтай харьцуулах юм бол Хишиг-Өндөр арай илүү?

Зоригт -

Арай илүү гэж ярьдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Гэхдээ манай Хишиг-Өндөр сум чинь яг социализмын үеийн оргил үе бол би 1967 онд төрсөн хүүхэд л дээ. Юм мэдэх цаг 8 наснаас гэхээр 70-аад оны үе, ер нь миний мэдэж байгаа үе бол 80-аад он 82, 83 он социализмын оргил үе байсан юмуу гэж би боддог юм.

Хишигсүрэн -

Би ч гэсэн тэгж боддог.

Зоригт -

82, 83 оны үед л социализмын оргил үе байсан байх гэж хувь хүнийхээ хувьд боддог юм. 80-аад оны үе гэхээр би 10 хэдтэй 10 хэд ч хүрээгүй дээ. 67 он гэхээр 7, 8, 9-тэй л хүүхэд байх гээд байна тиймээ? Тэр Оргил үе байсан байхаа.

Хишигсүрэн -

Одоо тэр Оргил үе гэдгийг нотлох юмыг юу гэж та бодож байна.

Зоригт -

Одоо тэр харагдаж байгаа ногоон дээвэртэй цагаан байшин МААМС гэж мал аж ахуйн машинст станц гэж яг түүхийг ярьж байна л даа. 80 хэдэн онд Мал аж ахуйн МААМ станц гэж байгууллагдаж байсан. Тэр л байна л даа. Тэр цаашдаа нэгдэл дундын үйлдвэр гэж том үйлдвэр болсон. Аа нэгдэл дундын үйлдвэр маань 200 гаруй машинтай. 400,500 гаруй ажилчинтай. Ийм томоохон хэмжээний үйлдвэр байгаа юм. Энэ үйлдвэр маань орон нутагт юу хийж байсан бэ? гэхээр зэрэг бусад энэ сумдуудын, бусад энэ юунуудын зэргэлдээ сумдуудад одоо барилгын чиглэлээр давамгай ажил хийж байсан ийм сум байхгүй юу. Энэ нэгдэл дундын үйлдвэр гэдэг маань.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Нэлээд томоохон хэмжээний нэгдэл дундын үйлдвэр байсан. Тийм. Модны чиглэлийн юм их хийж байсан. Хөрөө рам их ажиллаж байсан. Том үйлдвэр байсан л даа. Үйлдвэр байсан. Цаашлах юм бол Хишиг-Өндөр суманд 70-аад оны үеэс бий болсон юм болов уу даа. Тиймээ? 76 оны үед бий болсон юмуу? Бугын аж ахуй гэж маш том бугын аж ахуй байсан. Монголдоо анхны томоохон хэмжээний бугын аж ахуй. Хоёр хашаатай. Хашаан дотроо 1000 гаруй бугатай. Тийм том аж ахуй байсан. Сүүлдээ би бол мэдэх юм. Хишиг-Өндөр суманд би чинь 90 хэдэн онд одоо ардчилал үүсэж байсан 90 хэдэн онд би ирж Хишиг-Өндөр сумын ерөнхий нягтлан бодохын ажил авч байсан. 92,93 оны үе юмуу даа. 93 онд байхаа даа. Ер Шинэ Зеландын нөхдүүд ирж бугын аж ахуйн цусан эврийг борлуулдаг. Монголд доллар гэдэг юм үзээгүй байхад доллараар худалдаа хийдэг нэг үе байсан юм. Тэр бол том аж ахуй байсан. 17000—25000 Америк долларын борлуулалт хийдэг. Тухайн үед за 350-400 кг эвэр зарж борлуулдаг. Ийм том аж ахуй байсан. 27, бараг 30-аад шахуу ажилчинтай. Тэгээд яахав дээ. Сүүлдээ задраад би бол жаахан харамсаж явдаг юм. Хишиг-Өндөр суманд төрж өссөн хүүхэд учраас, тэгээд нутгийн хүн удирдаагүй учраас бас тиймээ? Хутаг-Өндөр сумаас ирсэн. Ерөнхийдөө тэр хүн тараачихсан байхгүй юу. Түүнээс биш бугын аж ахуй гэж байх л ёстой. Монголдоо нэг номерын аж ахуй байсан. Бугын аж ахуй байсан бол Хишиг-Өндөр сумын төсвийн орлогын бараг л одоогоор бол 90%-ийг бүрдүүлж байх ёстой том аж ахуй байсан. Гэтэл тэр аж ахуй хэсэг буруу хүмүүсийн гараар ороод сүйдсэн. Тэгээд сүүлд хувьчлагдсан. Хувьчлагдаад цааш яваагүй. Тэгээд сүүлдээ бугагүй болсон. Бугагүй болохоор хүмүүс сүүлд нь хашаагийн аваад түлсэн. Ийм л түүх өгүүлдэг. Хишиг-Өндөр суманд тийм. Тэр бол том аж ахуй байсан. Хишиг-Өндөр сумын хувьд дараа нь бас нэг задарсан юм бол яахав дээ 90-ээд оны үед Монголд Ардчилал гарсан.

Хишигсүрэн -

Би үүнийг асуух гээд байгаа юм. 90 оны ардчиллын үед та хаана юу хийж байсан? Ардчиллыг яаж хүлээж авав? Юу өөрчлөгдөнө гэж хүлээж байв? Үр дүнд нь юу болов гээд баахан асуултыг нэг дор нь тавъя.

Зоригт -

Яахав дээ. 90 оны ардчиллын үед би...

Хишигсүрэн -

Оюутан байсан уу?

Зоригт -

Орхон аймгийн 186-р нэгтгэл гэдэгт цэргийн алба хааж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Хишиг-Өндөр суманд 89 онд сургууль төгсөж ирээд анх санхүү эдийн засгийн техникумыг Хишиг-Өндөр суманд төгсөж ирж боловсролын системийн ерөнхий нягтлан бодогчоор түүнээсээ дамжаад цэргийн алба хаасан л даа. Хоёр жилийн хугацаатай. 90 оны тэр үед би цэргийн алба хаасан л даа.

Хишигсүрэн -

Тэр үед яг яаж сонсогдож ...

Зоригт -

Одоо би Монгол улсын ерөнхийлөгчтэй холбоотой нэг түүх ярьчихмаар байна л даа.

Хишигсүрэн -

Тэглэ дээ.

Зоригт -

90 онд би цэргийн алба хааж байхдаа өөрөө бас эдийн засгийн сургууль төгсөөд очсон учраас санхүүд ажиллаж байсан цэрэг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгээд одоо соёлын төвийн хариуцсан. Бас нягтлан бодохын хийдэг ийм цэрэг байлаа л даа. Ерөнхий нягтлан бодохын туслах ч гэдэг юмуу тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгээд ардчилал үүсээд эхлэж байхад Элбэгдорж гуай 186-р нэгтгэл дээр очиж байлаа. Тэгэхэд 186-р нэгтгэлийн захирагч нь Нацагдорж гэдэг хүн байсан юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Улаан Нацагдорж гэдэг нэг хүн байсан. Тэр хүн тэр хүнийг битгий нааш нь оруул гэдэг бид нарт үүрэг даалгавар өгч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Хашаа руу битгий оруулаа. Бид хэд цэрэг байлаа шүү дээ. Тэгээд Элбэгдорж гуай үүднээс буцаад явж байсан. Тэгэхэд “Улаан Үд” сонины сурвалжлагч байсан уу даа. Тэгж санагдаж байна. Тэгэхэд би шалгана дээр тав зургаан цэрэг хариуцаж гарч байсан үе ийм л хүн байсан юм. Цэргийн албан хаагч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгэхэд бид оруулаагүй явуулж байсан юм. Элбэгдорж гуайг тийм. Үүх түүх бол энэ. Тэгээд 90-ээд оны хувьсгалыг хүмүүс янз бүрээр л хүлээж авсан байх. За миний хувьд хүлээж авч байсан цаг мөч бол ер нь хувь хүн рүү эдийн засгийг чиглүүлэх нь зөв зүйтэй юмаа гэсэн бодлоор, хувь хүний бодлоор хүлээж авч байсан. Эдийн засагч байсан учраас. Эдийн засгийн мэргэжилтэй байсан учраас яахав зүгээр ахуй тал руугаа хандсан, иргэн тал руугаа хандсан. Одоо нийгэм үүсэж байлаа шүү дээ. 90 оны хувьсгалаас хойш бүх юм тиймээ? Өмч талруугаа хандаж байсан юм болов уу?

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тиймээ? Бүх юм задарч байсан ш дээ. Тиймээ? Том эдийн засаг задарсан ш дээ тиймээ? Төвлөрсөн тиймээ? Социалист эдийн засаг гэдэг задарсан. Аа тэгээд өөр эдийн засаг руу шилжсэн. Тийм учраас энэ задралыг миний хувьд өмчид тулгуурласан. Хувь руу тулгуурласан. Хувийн хөрөнгө рүү тулгуурласан учраас задаргаа бол зөв л гэж би ойлгож ирсэн. Тэгэхдээ бас хоёр талтай юмуу гэж бодож байгаа. Сум орныхоо жишээ нь дээр орон нутагт байсан олон юмнаас харьцуулаад үзэхэд бол түүх нь үе нь бол болсон байж магадгүй. Тэгэхдээ манай Монголчууд бэлтгэл хангагдаагүй байсан байж магадгүй. Олон хүнд мал хувьчлаж өгсөн ш дээ тиймээ? Хувьчлаад ингээд авахдаа нэг хэсэг нь одоо мянгат малчин болсон нэг хэсэг нь бол малгүй болсон л байгаа байхгүй юу? Юунд өгсөн гэхээр зэрэг нөгөөдүүлээ тэр үед гарч байсан ногоон шилтэй спиртээр өгчихсөн шүү дээ. Хөдөөнийхөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Малаа...

Хишигсүрэн -

Аа х.

Зоригт -

Арай жаахан амжиргаа сайтай нь бол малаа өсгөөд явчихсан. Тэр улсууд бол тоогоороо мянгат малчин байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Гэнэт хүмүүст өмч өгчихсөн учраас өмчиндөө бялуурахсан нэг хэсэг юугаа мэдэхгүй хүмүүс ингээд үрж зараад өнгөрсөн ш дээ. Тэр хүмүүс одоо амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур амьдралтай явж байна шүү дээ. Мал алга тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Одоо тэгээд мал маллах жаахан дургүй маягтай. Иймэрхүү байдалтай л амьдарч байна шүү дээ. Харьцуулж хэлж байгаагийн учир гэвэл Хишиг-Өндөр суманд Лениний зам нэгдэл гээд томоохон нэгдэл байсан. Түүнээс бол олон хүн амьдрал ахуйгаа залгаж байсан л даа. Тэгээд хувьчлахдаа бол 3000-гийн яагаан тасалбар гэж тиймээ? Сүүлд нь 7000-гийн хөх тасалбар гэж тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тийм юмаар хувьчлагдсан л даа. 3000-гийн тасалбараар нэг хэсэг нь малтай болоод гараад явчихсан. Сүүлд нь өмч хөрөнгөө хувьчлаад ингээд явснаас хойш 7000-гийн тасалбарыг гар дээр өгсөн. Сүйхээтэй улс нь түүнийг цуглуулж аваад тэр хөрөнгийг өөрийн болгож авсан. Тэр бол ард түмэнд юу ч наалдаагүй. Одоо ч гэсэн юм наалдаагүй. Хувьчлагдсан хувьчлагдсанаас хойш Лениний зам нэгдэл 3000 гаруй эргэлтийн талбайтай...

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Аа нэг 15000,16000 орчим малтай үлдээсэн. Түүнийг авсан хүн л буруу гараар үрсэн шүү дээ. Гэхдээ яахав бид ярьдаг л даа. Дэндүү голгүй хандсан юмуу? Хишиг-Өндөрийн ард түмэнд одоо Лениний зам нэгдэлд ажиллаж байсан олон өндөр настангууд байдаг тиймээ? Тэр настангууд 10 сарын 1нд хүлээгээд авчих гэхэд хүлээгээд авчих эзэн байхгүй. Эзэн бий л дээ. Эзэн бий. Эзэн байгаа тэгэхдээ хүлээж авдаггүй л байхгүй юу. Гэхдээ тэр хэний өмч хөрөнгө юм. Тэр арван хэдэн толгой мал. Миний өвөг дээдсийн л өмч хөрөнгө байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Нийгэмчилсэн. Түүнээс л үүссэн өмч хөрөнгө ш дээ. Түүнийг нэг хүний гарт төвлөрүүлж би алдаа гарсан болов уу гэж боддог. Би хувь хүнийхээ хувьд. Түүнийг ард түмэнд тараагаад өгчихсөн бол нэг хэсэг хүмүүсийн амьдрал шал өөр байх байсан. Эсвэл нутаг сэтгэлгээтэй. Эх оронч сэтгэлгээтэй ийм хүнд өгсөн бол Хишиг-Өндөр суманд өнөөдөр үр тариагаа тариад л явж байх ёстой тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Хөрсөндөө ургасан улаан буудайн гурилаа бид нар идээд явж байх боломжтой байсан. Ийм байдлаар задралын түүх нэг талдаа сайн. Нөгөө талдаа муу нөлөөтэй болсон юм болов уу гэж боддог.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Нэгдэл дундын үйлдвэр гэж том үйлдвэр байсан. Үүнийг бас задалсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Бас л 90-ээд оноос хойш задалсан. За нэг хэсэг хүмүүс машинтай л болсон л доо. Түүнд ажиллаж байсан улсад нэг тав арван мал өгсөн. Амьдрал ахуйн хувьд Лениний зам нэгдэлд ажиллаж байсан өвөгчүүд байна. Аа энэ нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан үе үеийн барилгачид байна. Үе үеийн модчингууд байна тиймээ? Тэр улсуудын амь амьдралыг би харахад бол дэндүү доогуур амьдралтай. Явж байгаа надад харагдаж байгаа юм л даа. Тэд нарт бол юу ч өгөөгүй. Тэгээд бас л нэг гадны хүн аваад л тэгээд л арван хэдэн мянган малаар нь тоглоод л нөгөө хэдэн барилга байгууламж нь нэг хүний гарт шилжчихсэн л байна шүү дээ. Хоосон үүнийг ашиглаж байгаа юм алга. Ашиглая гэхээр өгдөггүй. Ийм л байж байгаа ш дээ. Тийм. Эрэгтэй хүн: Үүнийг тарахын өмнө талд би эндхийн нутгийн зөвлөлийн дарга байсан байхгүй юу. Энэ урд талын хоёр цагаан байшинг нийлүүлж ноос угаах үйлдвэр байгуулах гэж хөөцөлдөөд чадаагүй. Энэ байшин байхгүй болчихсон. Би бас тэр үед нэгдлийн дарга аж ахуйд ажиллаж байсан учраас аж ахуйгаасаа тэр үед фонд гэж байсан. Тэндээс мөнгө гаргах боломж байсан. Тэгсэн бол энэ хавийнхаа ноосыг угаагаад гаргах боломж байсан. Хувьчлаж аваад байшин ч олдохгүй өнгөрсөн.

Хишигсүрэн -

Хэн хувьчлаж авсан бэ? тэр хүний нэрийг хэлж болдоггүй юм уу?

Зоригт -

Болно л доо. Хишиг-Өндөр сумын одоо...

Хишигсүрэн -

Ямар аргаар ямар замаар?

Зоригт -

Нэгдэл дундын үйлдвэрээс хойш “Өгөөмөр” хувьцаат компани гэдэг юм бий болгосон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэр хувьцаат компани захирлаар нь Балган гэж хүн ажиллаж байсан юм. Тэр хүн хувьчлалд хожсон л доо. Балган гэдэг түүний үр сад нь бол бүгдийг авсан. Хишиг-Өндөр сумын ард түмэнд нэг ч байшин өгөөгүй. Ер нь нэг ч байшин өгөөгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Бүгдийн авсан. Та нар очоод зургийн авсан ч болно. Нэг ч Хишиг-Өндөрийн ард түмэнд нялзаагүй. Одоо нэг хэсэг хүүхдүүд нь үүнийг зараад л тоглоод л явж байгаа байхгүй юу. Хишиг-Өндөрийн ард түмэнд одоо түүхэн үеийн хөгжил гээд яриад байдаг. Тэр хувьчлалаас ард түмэнд юу нялзсан юм. Нэгдэлд ажиллаж байсан хэдэн хүн, хэдэн малчинд л юм үлдсэн байх. Түүний тэр барилга байгууламж тоног төхөөрөмжөөс нь үлдсэн юм байхгүй ш дээ. Одоо та нар ингээд зургийн авч болно. Энэ хэдэн компанийг хар Хишиг-Өндөр сумын үүх түүх л болж байсан байхгүй юу. Одоо байхгүй байхгүй юу. Нөгөө хүн банкны өрөнд аваачаад тавьчихсан. Бид гэрээгээр ашиглуулаач дээ. Хишиг-Өндөр сумын тариаланчдыг энэ газар тариалангийн бүс нутгийг сэргээе гэж олон удаа санал тавьж байсан. Энэ нутгийн хүүхдийн хувьд үнэндээ хүлээж авах боломжгүй учраас өгөөгүй ш дээ. Тэгээд одоо яах юм. Хэдэн хөндий төмөр л үлдсэн байна шүү дээ. Тонохын тоноод аваад явчихсан. Хөрөө рам нэгдэл дундын хөрөө рамыг зарсан. Архангай руу Архангай аймгийн Батцэнгэл сум руу аваачиж зарсан гэдэг юм байна лээ.

Хишигсүрэн -

Хнн.

Зоригт -

Ийм л түүхээр л явдаг ш дээ. Гэхдээ ардчилсан нийгэм гэдэг бол миний ойлгож байгаагаар бол үнэхээр хөрөнгө нь төв рүү бий болсон нийгэм үнэн байх. Гэхдээ нэг хэсэг хүмүүс нь хөрөнгөтэй болоод хожсон байж магадгүй. Нэг хэсэг хүмүүс нь өнөөдөр хөрөнгө ч үгүй. Юу ч үгүй үнэндээ төрийг хараад л амьдарч байна шүү дээ. Төрийг хараад л амьдарч байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэд нарт одоо хөрөнгийн баталгаа алга байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгээд яахав Барууны чиглэлийн хувьд бол тэр Монголын хувьд хоёр том урсгал байдаг л байх. Зүүний чиглэлийн гээд том нам байдаг л байх. Нөгөөх нь бол барууны чиглэлийн. Нэг нь бол хөрөнгөн дээр суурилсан. Нөгөөх нь хувь хүн, хувь хүний оюун ухаан дээр суурилсан. Ийм хоёр нийгмийн том урсгал явж байгаа ш дээ. Ийм л том урсгал явж байгаа тэгээд яахав Хишиг-Өндөр суман дээр энэ хөгжлийн хувьд оносон ч юм байдаг юм. Алдсан ч юм байдаг л юм. Би түүнийг та нөхдөд бас товчхон үгүүлж ярилаа

Хишигсүрэн -

Ийм юмыг тодруулаад таны саналыг сонъё. Өөр өөр одоогийн өндөрлөгөөс харахад тухайн үед бий болгосон тэр олон жилийн хөдөлмөр, хөрөнгө оруулалт, асар их бодлого төлөвлөлт үр дүнд бий болсон. Энэ сумыг, тэр өмч хөрөнгийг энэ ард түмэнд шударга зөв хуваарилах ямар боломж байсан бол? Тиймээ? Ямар дутагдал цоорхой гараад ийм замбараагүй байдлаар тарчихлаа гэж та боддог бэ?

Зоригт -

Үгүй яахав дээ. Хишиг-Өндөр сум чинь аягүй их түүхтэй. Монголын бугын аж ахуй анхдагч байлаа. Нэгдэл дундын үйлдвэр, МААМ станц гэж анхдагч байлаа. Үүнийг ингээд санаж байхад бол, бодож байхад бол үнэхээр өмч хувьчлал гэдгийг бол эзнийн олж өгч чадаагүй байгаа юм. Би бол үүнд их харамсаж явдаг юм. Яг би одоо түрүүнд ярьсан тиймээ? Нутаг эх оронч сэтгэлгээтэй хүүхдэд өгчихсөн бол Хишиг-Өндөрийн ард түмэнд үүнийг тэгш хуваарилах боломж байсан. Үнэхээр байсан. Түүнийг бол байлгаагүй байхгүй юу. Яг үнэн чанартай Шагдар гуай бол мэдэх байх. Гадны хүмүүс бол дандаа Хишиг-Өндөр сумыг удирдаж байсан. Ер нь бол Хишиг-Өндөрийн ард түмэн лүү чиглэсэн бодлого бариагүй. Үнэндээ өөрсдөө л яах бодлого баримталсан. Үүнээс л үүдэлтэй завхаралд орсон гэж би хувьдаа үздэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Энэ нутгийн хүүхдийн хувьд тийм. Ер нь бол одоогийн өндөрлөгөөс харж байхад бол энэ бий болгосон зүйлийг уул нь бол одоо хэн гуайн хэлж байгаагаар ноос угаах үйлдвэрч юмуу тиймээ? Хишиг-Өндөрт сүүний том үйлдвэр ч юмуу тиймээ? Хишиг-Өндөрт том блокны үйлдвэрч юмуу тиймээ? Ийм томоохон зүйлийг хийгээд тавьчихсан байсан бол Хишиг-Өндөр бол томоохон бүтээн байгуулалт явах байсан ийм сумаа. Үүнийг бол хийгээгүй.

Хишигсүрэн -

Үүнийг хийх хөрөнгө боломж...

Зоригт -

Байсан.

Хишигсүрэн -

Хүч тиймээ?

Зоригт -

Байсан. Эрэгтэй хүн: Үнэн чанартай тэр Балган гээд байгаа чинь манай сумын хүн биш. Хөвсгөлийн хүн байхгүй юу. Өөр газраас томилолтоор ирээд дарга хийж байгаад менежментийн хувьчлал хийгээд...

Хишигсүрэн -

Тухайн үеийн дарга нь юмуу?

Зоригт -

Тухайн үеийн дарга байхгүй юу.

Хишигсүрэн -

Сумын дарга нь юмуу?

Зоригт -

Үгүй. Нэгдэл дундын үйлдвэрийн дарга байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа за за.

Зоригт -

Хувьчлаад тэгээд бантан болгоод хаячихгүй юу.

Хишигсүрэн -

Хэдэн сумыг хангадаг байсан бол?

Зоригт -

Энэ тойргийн 10 хэдэн сум. Булган аймаг чинь 16 сумтай шүү дээ. Энэ 16 суманд хүрч барилга бариагүй сум гэж байхгүй. Бүгдэнд нь энэ чинь одоо Баянхонгор аймгаас ТМС-ын мэргэжлийн улсуудыг энэ Хишиг-Өндөр суманд шууд хуваариладаг байлаа ш дээ.Жилд одоо нэг 100-гаад улсууд ирээд л энэ Хишиг-Өндөр суманд чинь барилгын чиглэлээр ажиллаж байлаа шүү дээ. Ер нь энэ суурин барилгатайгаа юу яах юм бол 1000 гаруй хүн ажиллаж байлаа шүү дээ. Хөдөөний барилгын бригад гэж явдаг байсан юм л даа. Тэр сумдуудад хашаа бригад гэж байсан юм. Том хашаа бригад маань 15, 16 хүнтэй. Тойргийн сумдуудад өвөлжөө хаваржааны хашаа баридаг ийм л улс байсан байхгүй юу. Үйлдвэр байсан байхгүй юу. Дээр бас барилгын барьж өгдөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

1000 гаруй ажилчинтай том үйлдвэр байсан шүү дээ. Энэ чинь том үйлдвэр байсан.

Хишигсүрэн -

Тэр 1000 хүнийг дагаад нийгмийн үйлчилгээ харилцаа гэдэг юм явагдаж байгаа ш дээ. Хаана амьдардаг оршин суудаг?

Зоригт -

Аа бас Хишиг-Өндөр суманд чинь Нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр том нийтийн аж ахуйн төв гэж бас том үйлдвэр бий болж байсан юм. Тэр маань бас 50, 60 ажилчинтай том үйлдвэр байсан. Оёдлын үйлдвэр. Тойргийн бүх сумдын улсуудыг цагаан ултай гутал тиймээ? Тэр үед чинь хөвөнтэй дээл, гэрийн материал сатериал гээд цагаан бүрээс мүрээс гээд одоо бүхий л ахуй үйлчилгээг Хишиг-Өндөр сумаас хангадаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Энэ маань бас задралд ороод алга болсон. Бас л нөгөө балагтай үеэр ингээд л нурсан байхгүй юу. Иж бүрэн үйлчилгээ байсан юм. Гуталчин байсан. Зурагчин байсан. Үсчин байсан. Оёдолчин байсан. Энэ чинь иж бүрэн үйлчилгээ байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Явуулын ахуй үйлчилгээ гээд...

Зоригт -

Дээр нь явуулын ахуй үйлчилгээ гээд тойргийн сумуудаас гадна. Өвөрхангайн наад талын сумыг хангадаг. Ийм том ахуй үйлчилгээний төв байсан байхгүй юу. Хишиг-Өндөр суманд. Энэ бас л нөгөө задрал түүгээр алга болсон. Бас л 1000 гаруй малтай байсан. Ажиллаж байсан улсуудад нь хуваарилаж өгсөн. Дотор нь байсан бараа материалын үлдэгдэл их л юм байж таараа ш дээ тиймээ?

Хишигсүрэн -

Тийм.

Зоригт -

Арьс шир тиймээ? Тэгээд тэр бараа материалын үлдэгдэл даавуу маавуунаас авахуулаад, утас мутаснаас авахуулаад маш их тэгээд оёдлын машинаас авахуулаад...

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Яг тэр үед нь байж байсан хүн би байж байна.

Хишигсүрэн -

Санхүүгийн ажил хийж байсан.

Зоригт -

Санхүүгийн ажил хийж байсан.

Хишигсүрэн -

Ер нь тэр эрх мэдэлтэй улс авчихсан гэж ойлголоо л доо. Улаанбаатар хотод байгаа хүмүүсээс ярилцлага авч байхад тухайн үед өөрт нь өмч хувьчлалаар юм завших боломж байсан ч түүнийг аваагүй улс их олон байгаа юм. Ихэнх одоо жишээ нь Шагдар гуай байна. Би нэлээд олон хүнээс сонссон. Тэгэхээр ер нь та хувьдаа хэн тэр өмчинд тэгж ханддаг байсан бэ? та хоёр хоёулаа хариулж болно шүү дээ. Энэ асуултанд Ямар төрлийн улсууд тэр өмчийг хамгийн түрүүнд олж авав?

Зоригт -

Орон нутагт удирдлагын түвшинд ажиллаж байсан улсууд түүнийг авсан байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Ерөөсөө тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Энэ бол яг түүхээр батлагдаж байгаа. Яагаад гэхээр зэрэг нэгдэл дундын үйлдвэрийг бол нэгдэл дундын үйлдвэрийн даргаар нь ажиллаж байсан хүн авсан. Бугын аж ахуйг даргаар ажиллаж байсан хүн сөнөөсөн.

Хишигсүрэн -

Ахуй үйлчилгээг?

Зоригт -

Ахуй үйлчилгээг нийтийн ахуй үйлчилгээг намайг нягтлан байхад удирдлагын түвшинд Улаанбаатар хотын Занарбат гэдэг компани руу зарсан. Тэр үед бол Батсуурь дарга сумын засаг даргаар ажиллаж байсан. Үүнийг хоёр шаланзтай хүмүүс ирээд буулгаад авах гэхээр зэрэг нутгийн хүүхдийн хувьд би аавынхаа бүх малыг барьж өгөөд буулгуулахгүй гээд барьж өгөөд авч хоцорч байсан хүн бол би байна. Энэ өмч хөрөнгийг тэгж л үрэн таран хийж л байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Хоёр том шалаанз ирж л байсан. Түүх өгүүлж байна. Ер нь бол Хишиг-Өндөр сумын удирдлагын түвшинд байсан хүмүүс л үгүй хийсэн шүү дээ. Үүнийг ард түмнээс асуусан ч үнэн түүх өгүүлнэ. Яг л миний үгийг хэлнэ. Тийм учраас тэр хоёр давхар барилгыг буулгуулахгүйн тулд Хишиг-Өндөр сумын төвд байдаг. Өнгө үзэмжтэй тэр барилгыг устгуулахгүйн тулд би аавынхаа бүх малыг барьж өгөөд авч байсан түүх одоо хүртэл байж л байдаг.

Хишигсүрэн -

Нэгдлийн мал хувьчлаж байхад нэгдлийн даргын яг нэр дээр аминд нь тэр айл хэдэн малтай болж үлдэж байсан бол? Зүгээр нэг малчинтай харьцуулахад тэр малын харьцаа ямар байсан. Нэгдлийн даргад баахан машин барилга, трактор тоног төхөөрөмж юм бий ш дээ тиймээ? Нэгдэлд үлдэгдэл хөрөнгө зөндөө байгаа ш дээ.

Зоригт -

Оо нэгдэл чинь бол одоо барилга байгууламж юм зөндөө л байгаа ш дээ тиймээ? Тэр чинь бас л их хөрөнгөтэй байсан. “Хишиг-Өндөр уул” компани сүүлд Лениний зам нэгдэл “Хишиг-Өндөр уул” компани нэртэй болсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

“Хишиг-Өндөр уул” хувьцаат компани тэгээд тэр компани задрал бол тэр үед Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдлийн даргаар ажиллаж байсан та бол мэднэ дээ. Банзрагч гэдэг хүн байсан. Одоо ч байгаа. Амьд сэрүүн байгаа. Дараа нь өмч хувьчлалаар компани болоод тэгээд компани задаргааны хувьд бол Баасанбямба гэдэг хүнд шилжиж очсон. Гэхдээ тэр хүн бол Хишиг-Өндөр суманд төрж өссөн хүн л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэр хүн одоо хувьчлалаар аваад тэгээд задлаад тэгээд Хишиг-Өндөр сумын компани бол нэрнээс цаашгүй юм байна шүү дээ. Дампуурсан гэхэд нэг хэцүү. Дампуураагүй гэхэд нэг хэцүү. Тэгээд Ленины зам нэгдэлд ажиллаж байсан. “Хишиг-Өндөр уул” компанид ажиллаж байсан хүмүүсийнхээ нийгмийн баталгааг харах барих тийм юм үнэндээ алга. Үүнийг би хатуу хэлж байгаа. Энэ талаар ч нэлээд тэмцэж байгаа. Яагаад гэхээр зэрэг энэ ард түмний өмчийг бол уул нь одоо бол эргээгээд сэргээгээд байгаа хүнээс нь болдог бол аваад эргээгээд ард түмэнд нь тэгш хуваарилчих хэрэгтэй байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Тийм боломж байна уу?

Зоригт -

Тийм. Тийм боломжийг хууль санаачлагчид бол хийж болно шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Ер нь тэгэхдээ бага хувьцаа эзэмшигчдийг хамгаалах хууль гээд Монголд байж байгаа ш дээ. Байж л байгаа тиймээ? Тэгэхдээ хуулийн цоорхойг дэндүү ашигласан хүмүүс бол байдаг ш дээ. Дэндүү дэндүү дэндүү ашиглаад өмч хөрөнгийг авчихсан. Тэгээд одоо зараад үрээд дуусгаж байна шүү дээ. Ленины зам нэгдэлд бол үнэхээр харамсаж байгаа. Маш олон трактор байсан. Маш олон юу байсан. Эрэгтэй хүн: Мундаг том нэгдэл байсан ш дээ. Улсад тэр үед 4 сая төгрөгний орлоготой нэгдэл хуруугаар тоолдог байсан байхгүй юу. Түүний нэг шүү дээ.

Хишигсүрэн -

Хнн.

Эрэгтэй хүн -

Тэр үеийн 4сая төгрөг одоо хэд вэ? 4 тэрбум төгрөг шүү дээ.

Зоригт -

4 тэрбум төгрөг шүү дээ. Жилийн орлого нь тийм.

Эрэгтэй хүн -

Би бол сайн мэдэхгүй байна л даа.

Зоригт -

Та бол мэдэхгүй. Би бол оролцож явсан. Тэмцэж явсан хүний хувьд сайн мэднэ. Одоо ингээд дуусаж байна.

Хишигсүрэн -

Би энэ хувьчлалын талаар ярилцлагыг би дараагийн ярилцлага дээр үргэлжлүүлмээр байна. Хэдүүлээ машинтай тойроод яваад тэр байшин барилга дахиад тэнд очоод баяжина ш дээ. Цаашаа яригдана. Би ийм юм асуумаар байна. Энэ суманд ардчилал болж байхад нөгөө улс төрийн шинэ хүчнүүд яаж зохион байгууллагдаж байв? Түүний үр хөврөл яаж тавигдаж байв? Ямар улсууд нь тэр шинэ намд элсэж байсан бэ? тухайн үед 96 онд Ардчилал ялж байсан ш дээ. Тэр үед сумандаа засаг барьж чадсан. Эсвэл орон нутгийн сонгуулиар Хувьсгалт нам барьсан уу? Тухайн үеийн хувьсгалт намын гишүүн одоо үеийн хувьсгалт намын гишүүдийн хооронд намын зохион байгуулалт ажлын хувьд ямар байна. Улс төрийн шинжтэй юм яг суманд яаж явагдав? Гэдэг сонин ш дээ.

Зоригт -

1996 онд чинь ..

Хишигсүрэн -

90 оноос хойш?

Зоригт -

90 оноос ардчилсан хувьсгал ялснаас хойш Хишиг-Өндөр суманд бол бас шууд тусч л байсан л даа. Ардчилал бол тусч байсан. Тэр ч утгаараа зарим улс ардчиллыг сонгож тиймээ? Ардчиллыг сонгож, ардчилсан чиг баримжааг сонгож Хишиг-Өндөр суманд намын анхан шатны үүр байгуулж явж байсан улс бол байгаа. За манай Хишиг-Өндөр сумын иргэдийн хурдлын даргаар ажиллаж байгаа Тарвий гуайгаас авахуулаад Монгол ардын хувьсгалт намаас гараад ардчилсан нийгэм рүү шилжээд тэгээд ардчиллын төлөө одоо хүртэл тууштай тэмцэж ирсэн хүн байна. За 1996 оны хувьд бол Тарвий гуай сумын засаг дарга болж тэр үед нь би Хишиг-Өндөр сумын ерөнхий нягтлан бодогчын албыг хашаж байсан хүн байгаа засаг дарга болж байсан. Ийм түүх байдаг 1996-2000 он хүртэл бол Хишиг-Өндөр сумыг удирдаж байсан. Зүгээр ер нь яг одоо тэр үеийн ардчилсан нийгэм бол одоо хүн болгоны сэтаэл санаанд хүрэхүйцээр тийм бол тусаагүй ш дээ. Ардчилсан хувьсгал ялсан. Хүн эрх чөлөөтэй болсон гэдгийг л хүмүүс мэдэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Манай Хишиг-Өндөрчүүд түүнийг л сайн мэдэж байсан.

Хишигсүрэн -

Тэр эрх чөлөө гэдгийг сумын иргэд яаж ойлгож байсан?

Зоригт -

Эрх чөлөөтэй боллоо гэдгийг л мэдэж байсан.

Хишигсүрэн -

Яаж хэрэгжүүлж байв?

Зоригт -

Ер нь яахав дээ. Нэг тийм төвлөрсөн. Нэг тийм хаагдмал бодлогоос арай нэг тийм задгай бодлого руу шилжиж байсан юм болов уу?

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Хүн үг хэлээ чөлөөтэй илэрхийлдэг. Тиймээ? Тийм болж байсан үе байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Гэхдээ Ардчилсан нийгэм ач тусаа өгсөн юм бол байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Үг хэлэх, ярих, тиймээ? Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тиймээ? Тэр үед чинь болбол одоо 90-ээд оноос өмнө хэлэх үг нь хүртэл хязгаартай байсан үе шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Түүнээс хойш хэлэх үг маань хүртэл хязгааргүй болсон ш дээ. Тэр бол одоо хүн дуртай үгээ хэлдэг. Үндсэн хуулиар олгосон эрх чөлөөгөө тодорхой хэмжээгээр эдэлдэг. Ийм нийгэм рүү бол шилжсэн. Ийм нийгэм рүү шилжсэн ш дээ.

Хишигсүрэн -

Аа х.

Зоригт -

Манай Монгол орон...

Хишигсүрэн -

Би....

Зоригт -

Манай Хишиг-Өндөр суманд бол тэр үед Монгол ардын хувьсгалт нам зонхилж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Түүнээс хойш хоёр урсгал бий болсон. Түүнээс хойш за 95, 96 оноос хойш ер нь бол их олон урсгал бий болж ирлээ шүү дээ тиймээ? Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам,

Хишигсүрэн -

Социальдимкрат нам...

Зоригт -

Социальдимкрат нам бас байгууллагдаж байсан. Нөгөө Эрлийн маань нам байгууллагдаж байсан. Эрдэнэбатын нам биз дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Ингээд намууд бол байгууллагдаж л байсан. Одоо ч гэсэн Хишиг-Өндөр суманд Иргэний зориг нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, за тэгээд Монголын үндэсний шинэ нам хүртэл байгууллагдаж байгаа. Бүгд найрамдах нам гээд байж л байна. Намын тогтолцоо бол...

Хишигсүрэн -

Бүгд байдаг юм байна.

Зоригт -

Байдаг ш дээ. Байна.

Хишигсүрэн -

Би нэг ийм юм асуух гэсэн юм. Би сумынхаа нэг настай хүнтэй ярьсан юм. Би бас сумын хүүхэд байхгүй юу. Ер нь бол социализмын үед хэлдгээ хэлчихдэг. Хийдгээ хийчихдэг. Нутгийн дангар өвөгчүүд байна ш дээ. Тэд нар бол хэнээс ч айдаггүй байсан гэж байгаа байхгүй юу. Сталин нас баржээ. Сумын хөдөлмөрчид цуглаад гашуудлын хурал хийх болжээ. Тэр муу хөгшин Гүрж үхэх надад ямар хамаатай юм. Би хөгшин ээждээ аргал түүж өгнө гээд явдаг байсан ч гэдэг юмуу тиймээ? Ер нь тийм хувийн характар хурц хүмүүс дарагддаггүй юм шиг байгаа юм тиймээ?

Зоригт -

Ер нь бол тийм улс байсан....

Хишигсүрэн -

Үг хэлэх эрх чөлөөг бол тэр хүн ямар ч нийгэмд намын гишүүн бас байсан гэж байгаа...

Зоригт -

Манай Хишиг-Өндөр суманд аль ч даргын үед дийлдэдгүй хүн байж л байлаа шүү дээ. Бууна гэсэн газраа бууж л байдаг. Бэлчээр нутаг чөлөөлсөн ч гэсэн бууж л байдаг. Яг л өөрийнхөөрөө...

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Яахав алдаа дутагдал гаргасан бол аваад яв гэж хэлдэг тийм улс байсан байгаа юм. Тэднийг яаж ч чаддаггүй байсан байгаа юм. Социализмын нийгмийн үед ч яаж ч чадахгүй. Ардчиллын үед яаж ч чадахгүй байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Би бол дуртай газраа бууна. Мал бол Монгол улсын төрийн өмч байгаа. Үндсэн хуулиар олгогдсон байж байгаа. Төрийн мэдлийн хамгаалтанд байгаа. Тийм учраас би малаа хаана хариулах хаана яах нь хэнд хамаатай юм гээд одоо хүртэл тэгж яриад суудаг улс зөндөө байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэд нар бол өөрийн чинь хэлдгээр хоригддоггүй байсан үе. Социализмын үед хоригддоггүй. Одоо энэ ардчилсан нийгэмд ч хоригдохгүй байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Гэхдээ Хишиг-Өндөр сум гэдэг бол олон нийгмийн олон ургалч үзэл гэдэг бол 90-ээд оны үеэс л эхэлсэн ийм сум.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тийм маш олон ургальч үзэл, маш олон намын систем бий болсон. Одоо ч гэсэн энэ жилийн засаг захиргааны бүтцээр нөгөө шинэ зохион байгууллалтаар чинь Монгол ардын хувьсгалт намд найман суудал өгсөн ш дээ. Ардчилсан намд долоон суудал өгсөн ш дээ. Бүгд найрамдах нам орсон. Монголын үндэсний шинэ нам орсон. Бие дааж улсууд гарсан. Тэгээд хоёр том нам хүчин дээрээсээ 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол ардын хувьсгалт нам найман суудал авсан учраас засаглалаа авсан. Долоон суудалтай ардчилал нь хурлаа авсан. Тэгээд одоо хоёр нам Хишиг-Өндөр сумыг барьж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Ийм л зохицуулалттай байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Яг суманд шинэ нам байгууллагдаж байгааг ямар байдлаар ярьж өгөхийг хүсэж байна гэхээр Манай суманд социаль димкрат нам байгууллагдаж байсан. Бүр төв аппратаас хүн ирж байгаа л даа. Тэгээд ухуулаад л нутгийнхаа нэг хамаатан дээр хүрч ирээд, та одоо дарга болчихбол сумын одоо багш эмч нар элсэх байхаа ч гэдэг юмуу тиймээ? Тэгээд их сургуулийн нэг багшийг дагуулаад нутагт ирдэг. Тэр нутагт тэр шавийн багш ч юмуу байдаг.

Зоригт -

Аа ха.

Хишигсүрэн -

Гэх мэтээр ирж байгаа юм. Тэгээд социал димкрат нам байгууллагдаад нэг хориод гишүүнтэй болчихож байгаа юм. Ардчилсан нам байгууллагдаж байгаа юм. Гэх мэтээр тэгээд яг бүх газар миний хэлж байгаа шигээр хийгдэж байсан болов уу?

Зоригт -

Хишиг-Өндөр сум...

Хишигсүрэн -

Доороосоо зохион байгууллагдаж байсан юм болов уу?

Зоригт -

За яахав. Энэ нутагт өөрийнхөө түүхэн амьдралыг холбож яваа хүний хувьд одоо УИХ-ын гишүүн Бат-Үүл гуай Хишиг-Өндөр суманд ирж анх ардчилсан намыг бий болгож байсан түүх байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Эрдэнэтөгс гээд Булган аймгийн засаг даргын орлогчын албыг 96-2000 оны хооронд хашиж байсан хүн цуг ирж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Бид нар чинь бас судлаж харж л байлаа л даа. Бид нар чинь тэр үед бас бага байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Залуу байсан. Тэр үед Бат-үүл гуай ирж Хишиг-Өндөр суманд анх ардчиллын эх суурийг тавьж байсан. Тэр түүх яг үнэн байгаа. Бат-үүлээс очоод Зоригт гэдэг хүн тэгж ярьж байна гээд. Хаана ирж байсныг нь хүртэл мэдэж байгаа юм чинь бид нар тиймээ? Батжаргал гэдэг айлд одоо тэр хүн өөд болсон л доо....

Хишигсүрэн -

Зочид буудалд буухгүй айлд буудаг...

Зоригт -

Би Хишиг-Өндөр сумын Монгол ардын хувьсгалт намын даргын албыг хашдаг хүн шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Хар багаасаа энэ намаар явчихсан.

Хишигсүрэн -

Хэдэн онд та элссэн вэ?

Зоригт -

За би 1996 онд дагалдангаар явж байгаад дөрвөн жил дагалдангаар явж байгаад 2000 онд УИХ-ын даргаар Энэбиш дарга маань болж байсан тиймээ? Тэр үед энэ намд элсэж байсан түүхтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Түүх бол ийм. Энэ намын үйл ажиллагааны төлөө, ард түмний сайн сайхан амьдралын төлөө улс нутгийнхаа хөгжлийн төлөө ингээд ажлаад өдий хүртэл явж байна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Иргэний зориг яаж байгууллагдсан юм мэдэхгүй. Социаль димкрат нам байгууллагдсан түүх байдаг л юм. Баахан багш нарыг хамарсан гэдэг юм. Би бодохдоо Иргэний зориг намыг иргэн Лхамжав гуай ирж байгуулсан болов уу гэж дотроо боддог юм. Хэд хэдэн багштай уулзаад явж байсан. Тэр хүний ах нь Намхай гэж хүн байдаг юм. Тэр хүн Хишиг-Өндөр сумын хичээл ангийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тэр үед ирж байгуулж байсан түүх байдаг юм. Социаль димкрат намыг байгуулж байсан түүхийг өгүүлж байдаг юм. Хэд хэдэн багш орж байсан.

Хишигсүрэн -

Тэр шинэ намд орж байгаа улсыг 90-ээд оны эхэн үед юу гэж ойлгож, эд нар одоо юу хийж байна гэж бодож байсан бол? Та одоо жишээ нь юу гэж бодож байсан. Өөр намд ороод?

Зоригт -

Үгүй одоо яахав дээ. Түүхэн тогтолцооны үе байсан учраас хувь хүнийг 90 оны хувьсгал чөлөөтэй тавьсан учраас, хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон учраас хэн нь одоо ямар намдаа элсэх үү? Хэн нь ямар намаа дагах уу? Хэн нь ямар үзэл суртлаа дагах уу гэдгийг чөлөөтэй нээчихсэн шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тийм учраас хүн өөрийнхөө л үзэл бодлоор явж байсан байх. Аа зарим нөхдүүд дагалдангаар явж байсан үе байсан байхаа. Цаашдын үзэл баримтлал Монгол орон зах зээлд яаж явах уу гэдгийн мэдэхгүй орж байсан үүх түүх байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Аа тэр Эрлийн намыг би бас мэддэг юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Анх бас хоёр гурван багш дээр ирж байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Гэхдээ Эрлийн намыг манай Хишиг-Өндөрт байгууллахдаа та бол мэднэ шүү дээ. Пэлжээ сайд гэж байсан тиймээ? Пэлжээ сайдын гавынханд ирж байгуулж байсан.

Хишигсүрэн -

Пэлжээ сайдын юу гэнээ?

Зоригт -

Гавынханд.

Хишигсүрэн -

Гавынханд гэж юу гэсэн үг юм?

Зоригт -

Түүний одоо удам судрын улс дээр ирж...

Хишигсүрэн -

Аа аа.

Зоригт -

Тэгэхдээ тэр Эрлийн нам анх байгууллахдаа Цэдэнбал даргын зөвлөх буюу референт ч гэдэг ч юмуу. Бие хамгаалагч ч гэдэг юмуу. Чүлтэмжамц гэж хүн байгаа. Одоо ч байгаа. Цэдэнбал даргатай их удаан жил хам байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэр хүн тэр намын даргаар сонгогдож...

Хишигсүрэн -

Хаана?

Зоригт -

Хишиг-Өндөр суманд...

Хишигсүрэн -

Тэр хүн одоо Улаанбаатар хотод байгаа юу?

Зоригт -

Одоо байгаа. Хишиг-Өндөр суманд

Хишигсүрэн -

Чүлтэмжамц гуайн нэрийг бичээд авчихъя.

Зоригт -

Ярилцлага авч болно ш дээ.

Хишигсүрэн -

Харин тийм.

Зоригт -

Урд онд нь Хишиг-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдын хурлын даргаар 2004-2008 онд хурлын даргаар ажиллаж байсан ийм хүн байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тийм Чүлтэмжамц гэж хүн байгаа. Одоо ч байгаа. Энэ хүн тэр намын юугаар нь томилогдож байлаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Даргаар нь багш нарыг түшиглэж тэгж анх байгууллагдаж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Бямбасүрэн гээд багш, Болдбаатар гээд тэднийхний л талын хүмүүс тэгж л байгууллагдаж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Та юу гэж боддог бэ? суманд тэр шинэ намд элсэж байгаа хүмүүс үзэл бодлоороо элсэж байна уу?

Хишигсүрэн -

Эсвэл найз нөхөд ердийн амьдрал дээр холбоотой улс...

Зоригт -

Зарим нь ингэж элсэж байх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Их сонин Монгол ардын хувьсгалт нам. Ардчилсан намд. Бүгд найрамдах намд элсэх юм бол энэ нам намайг ажилтай болгоод өгөх юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Ажил өгөх юмаа. Энэ намаас би тэтгэлэг аваад явчихна гэсэн хүмүүс байх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Ийм байдлаар нэг хэсэг хүмүүс элсэж байна.

Хишигсүрэн -

Амьдрал...

Зоригт -

Амьдралын эрхээр...

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Нэг хэсэг хүмүүс нь үзэл бодлоо шууд илэрхийлээд би энэ намын төлөө л явна.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Энэ намын баримталж байгаа бодлого надтай яв цав нийцэж байнаа гэж нэг хэсэг нь элсэж байна. Нэг хэсэг нь учраа олохгүй элсэж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Өөрийн чинь хэлж байгаагаар дагалдаад найз нөхдөө дагаад Хишиг-Өндөр суманд дөрвөн намын батлахтай хүн хүртэл гарч байсан.

Хишигсүрэн -

\Инээв\

Зоригт -

Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан намын батлахтай.

Хишигсүрэн -

\Инээв\

Зоригт -

Монголын үндэсний шинэ намын батлахтай. Бүгд найрамдах намын батлахтай. Үнэн. Үнэн түүх. Дөрвөн намын батлахтай.

Хишигсүрэн -

\Инээв\

Зоригт -

Шууд элсчихдэг байхгүй юу тиймээ? Юу өгнө гэж боддог юм. 2001 онд чинь Хишиг-Өндөр суманд маш том нөхөн сонгууль боллоо шүү дээ. Энэбиш дарга маань Дэлхий дахинд дуурсагдсан тэр том улс төрч маань үгүй болоод Энэбиш даргын оронд нөхөн сонгууль болоод тэр орон зайнд Манай Хишиг-Өндөр сумын уугуул манай сумын нутгийн зөвлөлийн дарга хийж байсан. Өвгөнхүү дарга Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшээд тэгээд Ардчилсан намаас тэгээд тэр Эрлийн намаас Эрдэнэбатын нам гэдэг юм би. Тэр намаас хүн дэвшээд тэр чинь Эх орон нам маш олон хүн нэр дэвшээд маш том сонгууль болсон юм. Тэгэхэд улсууд учраа олохгүй дөрвөн намд элссэн гэдэг юм. Яагаад гэхээр тэр үед за манай намын төлөө саналаа өгөөрөй гээд архи ч юмуу одоо ууттай боов ч юмуу. Тамхи өгч л байсан үе байхгүй юу. Энэ намд элсвэл надад юу өгөх бол гээд зарим залуучууд ч архийн уух гээд элсчихдэг. Юмын авахын тулд тэгж элсэж байсан байхгүй юу. Тэр чинь яг л үнэн байхгүй юу.Тэгээд 4 намын батлагатай тууж л явсан шүү дээ. Одоо нэг цэгцэрсэн байлгүй дээ бас ч гэж тиймээ? Одоо тэр бол маш том сонгууль монгол оронд тийм том сонгууль дахиад хэзээ ч явагдахгүй. Тэр хүний орон зайг эзлэхийн тулд бүх нам хүчээ аялан Хишиг-Өндөр суманд чинь хаана л харна уу? 20-н хэдэн жийп хаана л харна 20-н хэдэн жийп ингэж л явж байсан.

Хишигсүрэн -

Хэдэн онд

Зоригт -

2001 онд шүү дээ. Бүр гайхалтай. Тэгэхэд би Монгол ардын хувьсгалт намын даргыг хийж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгээд би тэр нөхөн сонгуульд Өвгөнхүү даргыг нэр дэвшүүлчихээд, би Мөнх-Очир хүүгийн нэр дэвшүүлье гэж аймгийн намын хуралдаан дээр очиж хэлж дэм авч байсан хүн чинь би байхгүй юу даа. Яахаараа та нар Мөнх-Очирыг дэвшүүлж болдоггүй юм. Мөнх-Очирын нэр дэвшүүлж нөгөө намын юун дээр уралдуулаад тэгээд аймгийн намын дарга намайг намын бодлогыг эсэргүүцлээ гээд эсэргүүцээд байх юм байхгүй. Та нар яагаад өнөөдөр хүүгийн гаргаж болдоггүй юм. Бид нар орон нутаг хүүгийн дэмжиж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгээд явж байсан хүн байхгүй юу. Тэгээд Өвгөнхүү дарга нэр дэвшигдээд тэгээд Өвгөнхүү даргын нэр гараад...

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгээд бид нар Өвгөнхүү даргыг орон нутагт гаргах гэж маш их ажилласан улсууд байгаа юм л даа. Тэгээд тэгэхэд л тийм юм болж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Би нэг ийм юм асууя. Тэгэх үү? 2005 онд нэлээд хэдэн аймгийн төвөөр явсан. Тэгэхэд судалгаа хийдэг хүний хувьд анзаарсан юм юу гэхээр тухайн орон нутагт ямар нам эх барьж байна түүнээс хамаараад хэдэнхэн ажлын юу байгаа ш дээ. Эмч багш захиргаа гээд...

Зоригт -

Аа ха.

Хишигсүрэн -

Энэ хэдэн хүмүүс л тодорхой хэмжээнд хоёр тийшээгээ холбирдог. Ажилтай байх уу үгүй юу. Бүр нарийн мэргэжлийн хүн яах ч арга байхгүй. Орлуулах юм байхгүй байх л даа. Тэгээд их улс төржиж байнаа. Тийм юм их ярьдаг байсан байхгүй юу.

Зоригт -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэр байдал их хавтгай юм байна гэж би ойлгосон. Тийм юм ер нь танай суманд байсан уу? Одоо ямар байна. Тэр намжирхдаг. Улс төрждөг юм орон нутгийн хүрээнд хэр байна бэ?

Зоригт -

Яахав дээ...

Хишигсүрэн -

Би таныг яг эх баригч гэдэг үүднээс асууж байна л даа.

Зоригт -

Ер нь яахав дээ. Эх барьж байгаа намын хүний хувьд тэгээд Хишиг-Өндөр суманд намын хороог толгойлж байгаа хүний хувьд Хишиг-Өндөр сумын засаг дарга гэдэг хариуцлагатай алба хашиж байгаа хүний хувьд ийм л байна л даа. Ерөнхийдөө ингээд улсуудын ярьж байгаагаар бол намын туйлшрал нэг хэсэг гарчээ. Нам дагасан тийм асуудал гарч байсан. Тэгэхдээ өөрийн чинь ярьж байгаагаар нэг хэсэг улс сум орон нутгийн төр захиргааны байгууллага, бусад албан газруудад одоо тийм юм Хишиг-Өндөр суманд байна. Үүнийг бид задлахын төлөө явж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Ах дүү нар нь ордог.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Хамаатан садан нь ажилд ордог. Найз нөхөд нь ордог. Нөгөө энгийн нэг ард иргэд маань, нөгөө нэг ээжийнхээ тав арван төгрөг эцэг эхийнхээ мөнгө төгрөг аваад сургууль соёл төгсөж байгаа. Тийм улс ажилд орж чадахгүй тохиолдол бол байна. Энэ одоо ч хүртэл үргэлжилж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Одоо энэ цагаан байшин дотор байж л байгаа байхгүй юу. Үүнийг бол задлахыг л хүсэж байгаа. Би нэг юманд хатуу байр сууртай хүн л дээ. Ер нь бол төрийн албан хаагч гэдэг хүн бол онцгой мэргэжлээс бусад нэг айлын нэг хүн л ажилтай байх ёстой. Тэгэхэд тэр хүмүүс нэг нэгийгээ дэмжээд аваад явчихдаг. Нэг хүн төрийн албанд ажил хийж байхад ийм байр суурийг би олон жил барьж ирсэн. Тийм ч учраас энэ байр сууриа цааш нь хадгалаад явж байгаа хүн л дээ. Яг тийм юм их л байна л даа. Манай Хишиг-Өндөр суманд байна. Тийм. Ах дүү нар нь л орж байдаг тиймээ? Тэр чинь тийм байж болохгүй шүү дээ. Төрийн залгамж халаа гэж байна тиймээ? Төр засгийн түүхэн уламжлал гэж байна тиймээ? Өнөөдөр бол төрийн албанд бол аль чадварлаг, оюунлаг, ард түмэн төрийн ажлыг түргэн шуурхай хүргэдэг. Тийм л хүн Хишиг-Өндөр сумын төрд хэрэгтэй. Түүнээс орж ирсэн хүний урдаас дуугүй суудаг, дуугардаггүй би л энэ албан тушаал дээр хадсан юм шиг ойлгодог юм байж болохгүй шүү дээ.Энийг би задлана гэж бодож байгаа. Ийм гашуун дурсамж байна. Одоо ч би задлаад явж байна. Өнөөдөр ийм сонин үзэгдэл байгаа байхгүй юу? Тэтгэвэр аваад л байдаг. 2000 оноос тэтгэвэр аваад дээрээс нь улсын ажил хийгээд улсын мөнгө авч байдаг. Цаана нь залуу боловсон хүчин зөндөө төгсөөд ирчихсэн байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Ажлын байр байдаггүй. Нөгөө хүн тэтгэвэрийн мөнгө идэх сонирхолтой. Дээр төрийн мөнгө идэх сонирхолтой байна шүү дээ. Түүнийг задлахгүй л юм бол Хишиг-Өндөр суманд өчнөөн залуучууд дээд сургууль төгсөөд ирнэ. Яах юм. Гэхдээ Монгол улс Монгол орны хэмжээнд сүүлийн үед сургууль төгсөж ирж байгаа боловсон хүчин маш чадваргүй чанаргүй төгсөж ирж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Нэг бичиг төлөвлүүлье чадахгүй. Компьютер дээр ажиллаж чадахгүй. За нэг word excel дээр муухан ажилладаг. Өөр бусад хэрэгцээний программ дээр ажиллаж чадахгүй улс ирж байгаа байхгүй юу. Тийм учраас Монгол улсад дээд боловсрол эзэмшүүлж байгаа энэ сургуулиуд жаахан чадварлаг чансаалаг тийм улсуудыг бэлдэж гаргах хэрэгтэй байна. Яг өнөөдөр нэг албан тушаал дээр авахад яг ийм тодорхойлт хийгээд гараад ир гэхэд за 100 хүүхдээс нэг 20 нь чадна. 80 чадахгүй байна шүү дээ. Ийм боловсон хүчин Монголд бэлтгэгдэж гарч байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Гэхдээ чадварлаг боловсон хүчин байна. Бэлдэж байгаа сургууль байна. Ажлын байрыг аль болох өндөр насны тэтгэвэрт гарсан улсууд аль болох залуучуудад тавьж өгөхгүй бол тэгээд нэг үеэ өнгөрөөсөн улс байж байх жишээтэй ийм байна. Задлаж байгаа. Хоёр намын гэрээ хэлцэл дотор хийсэн байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэтгэвэрийн насны улсыг нөгөө юунд нь гаргая.

Хишигсүрэн -

Ажилд нь гаргая.\инээв\

Зоригт -

Жаргаадаг юунд гаргая. Түүнд залуу боловсон хүчнийг шилж сонгож авъя гэсэн тийм зарчмаар явж байна бид. Он гарснаас хойш төрийн захиргааны байгууллагаас тэтгэвэрийн насны хоёр хүнийг чөлөөлсөн би. Оронд нь сайхан залуучууд авсан. Хөдөө орон нутагт сонирхуулаад хэлэхэд нэг сонин юм байна ш дээ. Англи хэлтэй. Герман хэлтэй. Хятад хэлтэй хүүхдүүд цэвэрлэгч хийгээд явж байна. Ажил олдохгүй. Сонин байгаа биз. Тэгэхэд өнөөдөр хэл алга, компьютер алга тэтгэврээ аваад суучих хүмүүс олон санагдаж байгаа байхгүй юу надад. Энэ тухай би сая боловсрол соёл шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнуудад сая хот орохдоо хэлсэн байгаа. Энэ тогтолцоогоо арилгаач дээ. Энэ тогтолцоо хаана их байна гэхээр боловсролын салбарт их байгаа байхгүй юу. Багш нар голцуу их байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Тэгээд цэцэрлэг сургуулиар их байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Зоригт -

Аа эмнэлэгийн түвшинд бараг байхгүй байгаа ш дээ. Эмнэлэг чинь нарийн мэргэжил шаарддаг учраас 55 хүрлээ бол тэтгэвэрт 50 нас хүрлээ бол хөнгөлөлтөй нөхцлөөр та суу гээд суулгаж байгаа. Энэ бол боловсролын системд их байгаа. Тийм энэ талаар би бас саналаа хэлсэн. Энэ дээр ч гэсэн хэлье гэж бодож байна.

Хишигсүрэн -

За түр ярилцлагаа завсарлая.

Зоригт -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.