Zorigt
![](../assets/images/interviewees/990287.jpg)
Basic information
Interviewee ID: 990287
Name: Zorigt
Parent's name: Maruush
Ovog: Taij
Sex: m
Year of Birth: 1967
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: economist, political scientist
Work: head of sum administration
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: nurse
Father's profession: driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
democracy
work
collectivization
urban issues
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За бидний Зоригт даргатай хийж байгаа хоёрдахь ярилцлага эхэлж байгаа. Бид хэд одоо сумын төвөөр яваад байгаа байгууллагуудын байдлыг харчихаад дараа нь дараа нь юу байхав. Ер нь бид нар ярихдаа өмч хувьчлалаар энд юу байсан талаар үргэлжлүүлье гэж бодож байна.
Зоригт -
За Хишиг-Өндөр суманд бол дээр үед нэлээд хэдэн том үйлдвэрүүд байсан. Тэр үйлдвэрүүд байсан барилга байгууламж одоо ямархуу түвшинд байна. Одоо ямар үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа. Зогссон юмуу? Цаашид ашиглах ямар боломжууд байгаа. Олон талаас харуулах гээд явж байна л даа. Хамгийн түрүүлээд эхлээд Хишиг-Өндөр сумын Лениний зам гэж томоохон объект байлаа. Энэ объектын маань том нэгдэл байлаа. Энэ нэгдлийн маань буурь туурь иймэрхүү л байдалтай болсон байна. За тэгээд энэ хэдэн компаниуд нь ингээд тракторууд нь ингээд байж байна. За тэгээд нөгөө ажилчид нь ажилгүй болчихсон. Бүх комбайнууд нь байна.
Хишигсүрэн -
Пөөх комбайн байна ш дээ.
Зоригт -
Комбайнууд нь байна. 75 трактор гээд дугуй тракторууд гээд бүх юм нь байж байна. Гэхдээ энэ компаниудын юм бол үнэхээр ашиглагдах бүрэн боломжтой юм бол байхгүй ээ. Бүгдээрээ тоногдоод төмрийн сэг л харагдаж байгаа байх. Одоо ингээд дууссан.
Хишигсүрэн -
Хнн.
Зоригт -
Одоо үнэхээрийн нэг хүний эзэмшилд очоод нөгөө ардчиллын үнэ цэнэтэй зах зээлд ороод нэг хүний тахин шүтэх үйл ажиллагаа руу дахин ороод ингээд үнс болоод дуусаж байна. Их харамсалтай байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Хишиг-Өндөрийн ард түмэнд үүнд их харамсаж байгаа. Яагаад гэхээр үүгээр чинь олон хүн ажил амьдралаа залгуулж явсан. Газар тариалангийн үйлдвэрлэлд нэг 100-гаад орчим хүн ажилладаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Түүний цаана 300, 400 хүн тэжээгддэг байсан. Ийм л том аж ахуйн нэгж байсан.
Хишигсүрэн -
Хнн.
Зоригт -
Үүнийг ингээд дампууруулж байна гэдэг дээр бол их сэтгэл өвдсөн юм бол харагдаж байгаа л даа. Дүр зураг дээр...
Хишигсүрэн -
Аа ха. Энэ том цагаан хашаатай юу вэ?
Зоригт -
Энэ том цагаан хашаатай юм бол манай Хишиг-Өндөр сумын төв цэнгэлдэх хүрээлэн юмаа.
Хишигсүрэн -
Оо за.
Зоригт -
Энэ төв цэнгэлдэх хүрээлэнг маань анх нутгийн зөвлөлийн улс Дархан уул аймгаас ирж барьж өгсөн байгаа юм. Энэ төв цэнгэлдэхийг барихад Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдлийн даргаар хэн гэдэг хүн Банзрагч гэдэг хүн ажиллаж байсан. Энэ хүн бол энэ түүхтэй юмыг орон нутагт бүтээж өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Одоо энэ цэнгэлдэх хүрээлэнг бид ер нь энэ засаг даргын мөрийн хөтөлбөр 4 жилийн бүрэн эрхийн хүрээнд хүүхэд залуучуудын том хүрээлэн болгохоор бид төлөвлөж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Хамгийн гол нь энэ дотор наадам хийгээд наадамчид цуглаад унаа тэргээ гадна орхиод нөгөө нэг сайхан эмээл хазаар монгол эмээл хазаартай морьдоо орхиод нөгөө эмээл хазаараа тэвчиж орхиж чаддаггүй. Битүү байдаг учраас эмээл хазаар нь алга болчих байх гээд...
Хишигсүрэн -
Дургүй...
Зоригт -
Дотогшоо орох дургүй байдаг. Тийм учраас хүүхэд залуучуудын том парк буюу хүрээлэн болгоод ашиглах...
Хишигсүрэн -
Чөлөөт цагаа өнгөрөөх...
Зоригт -
Зөв боловсон өнгөрөөх ийм л газар болгож ашиглах гэж байгаа. Энэ засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан хийгдэнэ. Нэг талд нь манай хүүхэд багачууд тоглож байдаг. Нөгөө талд нь залуучууд тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Чөлөөт цагаа одоо өнгөрөөж байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Ийм л одоо хүрээлэн болгож ашиглах гэж байгаа. Ашиглагдах шат нь ирэх жилээс бол ашиглагдана. Бид нар үүнийг тодорхой хэмжээнд бас хөрөнгө хүч, төсөв мөнгөний асуудлыг хэд хэдэн байгууллагад, нутгийн ард түмэн ивээн тэтгэгч нарт итгүүлээд байж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ барилга байгууламж энэ цэнгэлдэх хүрээлэн бол ийм түүхтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
За Хишиг-Өндөр сумын нэгдэл дундын үйлдвэр гэж үнэхээрийн том объект байлаа л даа. Түүний зах үзүүрээс та нар одоо харж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
За энэ хойгуур байгууллагдсан барилга байгууламжууд энэ орон сууцнууд энэ бүгд нэгдэл дундын үйлдвэр буюу сүүлд нь юу нэгдэл дундын үйлдвэр байхдаа барьсан объектүүд байгаа. Хувьцаат компани болсноос хойш Хишиг-Өндөр суманд бол барилга бариагүй. Тэгээд одоо нэг хүний хувьд шилжээд тэгээд одоо та нар ямар дүр төрхтэй болсныг сайхан барилга байгууламжууд устаж үгүй болсныг та нар газар дээр нь харах болно гэж хэлмээр байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тэгээд ер нь бол бид энэ барилга байгууламжуудыг ашиглая гэсэн санал тавьдаг. Гэвч тэр эздүүд нь тэр Балган даргын үр хүүхдүүд нь бол зармын бол хармалдаг аа. Нутгийн ардаас...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Ингээд одоо үл хөдлөх хөрөнгө дарсаар байгаад өвгөрсөөр байгаад зарим нь одоо дээвэр сууриасаа гоожсоор байгаад нөгөө нэг тойпуу нь ус орсоор байгаад сүүлдээ хэн ч ашигласан юм байхгүй. Харамлж харамлаж хармалсаар байгаад устаад балгас болоод ийм л юм болж байна. Та нар дүр төрхийн эхнээс нь хар. Энд бол үндсэндээ 1000 гаруй ажилчинтай. 200 гаруй машинтай. Томоохон үйлдвэр байсан. МААМ станц гэж...
Хишигсүрэн -
Зэрэгцээд сум шиг л...
Зоригт -
Сум шиг л том байсан. Энд бол сумын ард түмний бүх амьдрал бараг явж байсан. Энэ одоо миний зааж өгч байгаа барилгууд бол тэр үеийн ажилчдын орон сууц байсан. Нэлээд олон орон сууц байсан. Тэр бол устаж алга болж байгаа. Энэ чинь бол хоёр ч том уурын зуухтай. Дотроо...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ чинь бол том обьект байсан. Одоо байгаа обьект нь энэ за гүний өрмийн хутаг эд нарын мэдэлд байдаг. За үүгээрээ ард түмэнд ус түгээдэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тэгэхдээ бас зах зээлийн үнээс жаахан дээр гаргах үнийн бодлого барьж байдаг. Бид бас түүнийг нь гаргуулдаггүй. Зэргэлдээ нэг худаг төсвийн хөрөнгөөр тэр урд барьчихсан байгаа. Бас одоо өрсөлдүүлэх шугмаар энэ чинь одоо зах зээлийн нийгэм нэг монапол эрх эдлүүлэхгүй гэсэн үүднээс бодлого байр суурь барьсан. За нэгдэл дундын үйлдвэрийн том соёлын төв дотроо спортын заалтай. Тиймээ? Соёлын төв болгочихдог. За тэр барилгачдын тав тухтай орчинг хангаж байх өөрсдөө бас энэ барилгадаа ороод тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулах ийм том барилга барьсан юм бид нар...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ барилга үнэндээ дээрээсээ бороо нэвтрээд та бүхэн зургийн авч болно.
Хишигсүрэн -
Аль барилга вэ?
Зоригт -
Тэр том барилга.
Хишигсүрэн -
Хоёр давхар уу?
Зоригт -
Тийм хоёр давхар одоо ингээд дээрээсээ бороо нэвтрээд одоо ингээд тойпуунууд нь ямар ашиглах боломжгүй болж байгаа. Дотроо ямар сайхан байлаа. Хүмүүст өгөхгүй харамласаар байгаад одоо ингээд энэ устаад үгүй болж байна. Та нар харж байна. Ингээд балгас болж байна. Та нар тэр цонх цоожийн хар. Бүгдийн ингээд хадчихсан байгаа биз дээ тиймээ? Хойд талын складуудын хар. Ингээд хадаад ингээд дуусгаж байна. Одоо хов хоосон.
Хишигсүрэн -
Тэр хашаагаар орох боломж байгаа юу?
Зоригт -
Тэр хашаагаар орох боломж байхгүй. Ингээд цоожилчихдог. Хэн гуай түрүүн хэлсэн. Ноосны үйлдвэр байгууллаж ашиглая гэдэг барилга энэ урд харагдаж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Үүнийг ард түмэнд өгөөгүй л дээ. Үүнийг одоо хэн гуайд ч өгөөгүй.
Хишигсүрэн -
Хнн.
Зоригт -
Тийм. Одоо Шагдар гуайд өгөөгүй.
Хишигсүрэн -
Хнн.
Зоригт -
Тэгээд та нар хар л даа. Ингээд л балгас. Ийм сайхан өмч хөрөнгүүд ингээд устаж үгүй болсон. Хэдий одоо зах зээлийн эдийн засгийн, төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн ч шилжилтийн үе нь буруу хүний гараар ороод одоо ингээд байдал бол ийм л байгаа. Үүний төлөө би тэмцэж байгаа. Ард түмэнтэйгээ тэмцэл хийе гэж бодож байгаа. Ядаж үүнээс гурав дөрвөн барилга аваад Хишиг-Өндөрийн ард түмэнд орон сууц болгоод өгчихье гэж бодож байгаа. Гэхдээ нэгэнт одоо хуультай юм хуулийнхаа дагуу авах ёстой юмыг хуулийн хүрээнд асуудлуудыг ингээд авчихсан учраас бидэнд болон бид нарт эргэж олдох ямар ч тийм бололцоо нөхцөл байхгүй байгаа. Би та бүхэнд тойруулаад харуулъя. Энэ бол ийм л барилга байна. Шил алга.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Цонх нь хадаастай байна. Зарим нь онгорхой байна. Энэ том спортын заал наад талынхан...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Ийм сайхан юмнууд устаад үгүй болоод ингээд арилж байна. Энэ том хэдэн склад байна. Үүнийг бол бид нар ямар чиглэлээр ашиглая гэж байгаа гэхээр Хишиг-Өндөр суманд том нөгөө нэг хөргүүртэй зоорь байдаг ш дээ тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Түүнийг хийе гэж олон жил би энэ жил гуйсан. Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгая. Тэгээд хөргүүртэй зоорь юу тавиад аа хөргүүрүүд тавиад тэгээд хөлдөөгч тавиад эндээ махаа хашаан дотор нь нядалдаг. Малаа нядалдаг. Тэгээд махаа экспортонд нийлүүлдэг ч юмуу тиймээ? Суурин газар луу зах зээлд борлуулдаг ч юмуу. Ийм обьект болгож ашиглая гэдэг хүсэлтээ тавьсан. Хараахан өгөөгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Өгөх боломжгүй гэж байгаа. За энд нэг сайхан блок хийж байсан.
Хишигсүрэн -
Блок?
Зоригт -
Блок хийдэг байсан.
Хишигсүрэн -
Аа нөгөө барилга дундын үйлдвэр?
Зоригт -
Барилга дундын үйлдвэр хийдэг байсан. Бүх барилгаа барьдаг байсан. Энчээ...
Хишигсүрэн -
Энчээ айлууд цагаан тоосгоор байшин бариад байсан нь ийм учиртай.
Зоригт -
Энчээ тоосгоо гаргадаг. Блокоо хийдэг байлаа. Энэ урд харагдаж байгаа юм бол маш том дотроо мужааны цех байлаа. Бүх л цехийн юм энэ дотор байдаг байлаа. Хөрөө харуулаас авахуулаад тэгээд ерөөсөө бүх юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Бүх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байсан. Одоо энэ дотор үзье нэг ч хөрөө рам алга.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Ийм байдалд одоо шилжээд байж байна. Аа тэр цаад талын хөндлөн байр бол авто гражнууд...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энд бол ашиглагдаж байгаа юм үнэхээр алга. Тэгээд одоо ингээд байгалийн жамаар, байгалийн усанд элэгдээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Дээвэр нь цоороод л дотогшоогоо ус нэвтрээд, зарим чулуун барилга нь яахав. Чулуун барилга учраас хана нь нураад ойчихгүй юм. Тэгээд л байж байна. За саяны харсан хоёр давхар барилга бол тун удахгүй тоосго нь эвдрээд хүн ашиглах аргагүй ингээд нурах нь тодорхой болж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
За энэ дотор ингээд ийшээ явж байхад харагдана. Том уурын зуух байгаа. Ийм уурын зуух хоёр байсан. Энэ дотор...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тийм.Тэгэхээр энэ ямар том байгууллага байсан. Ямар их олон хүн ажиллаж байсан нь тодорхой ингээд обьектээс ингээд харагдаж байна. Та бүгдэд за энэ одоо эргэн тойрон хашаатай. Энэ одоо нэгдэл дундын үйлдвэр байхад л барьсан хашаа. Дээр үеийн юм бол чанартай байсан. Чанартай хийж байсан. Чанартай гүйцэтгэж байсан. Дээр үеийн барьсан хашаа бид нарыг бага байхад энэ хашаан дээгүүр дамжиж гүйж ингэж тоглодог байсан. Мөн Хишиг-Өндөр суманд Лениний зам нэгдлийн үеийн маш том одоо энэ юу алга болсон. Үтрэм
Хишигсүрэн -
Аль.
Зоригт -
Энэ одоо цементэн талбай. Энэ маш том фүү байсан. Маш том фүү байсан.
Хишигсүрэн -
Фүү гэж?
Зоригт -
Жигнэдэг тийм фүү байсан.
Хишигсүрэн -
Аа аа.
Зоригт -
Энэ одоо байхгүй болсон. Устаад одоо байхгүй болсон. Та бүхэн одоо дүр төрхийн харж байна. Ийм их обьект Хишиг-Өндөр суманд устаж алга боллоо оо. За тэр хөрөө рам нэгдэл дундын үйлдвэрийн үеийн хөрөө рам одоо энэ дотроо нэг хөрөө рамтай байсан. Тэр хөрөө рам нь устаж үгүй болсон. Архангайн Батцэнгэл сум руу зарсан. Тэр хөрөө рамыг
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Одоо үлдэж байгаа хөрөө рам нь тэр байна. Тийм. Энэ хөрөө рам нь Хишиг-Өндөр суманд хууль бусаар мод зүсдэг хөрөө рам бий болчихсон. Бид одоо тэмцдэг. Тэгээд одоо та нар хар л даа. Хишиг-Өндөр суманд энэ үртэсийг миний мэдэхийн ийм овоо үртэсийг хэд дахин зөөсөн байхаа. Энэ үртэсийг бид нар ашиглаад энэ дотор бас их үртэс байгаа. Ашиглаад ДСБ хавтан мавтан хийдэг жижиг дунд үйлдвэр оруулж ирэхийг бид хүсдэг. Одоо нөгөө эзэд нь өгдөггүй. Одоо энэ үртэсээр яах гэж байгаа юм. Юу хийх гэж байгаа юм. Ийм байдлаар л байж байна. Орон нутаг. Монопал эрхийг задлаж байгаа гэж би түрүүн ярьсан байгаа. Түрүүчээс нь задлаж байгаа. Энэ одоо хойд талын барилга байгууламжаас бид нар бол бас нэг ганц нэгийн ард түмэнд рүүгээ чиглүүлчихье гэсэн бодлого барьж байгаа. Цаашдаа ч энэ бодлогоо баримтална. За энчээнээс тов тодорхой харагдаж байна. Ноосны үйлдвэр хийх гэж байсан том барилга маань энэ чинь том агуулахтай. Энэ чинь одоо тойргийн болон Булган аймгийг ... машинаар хангадаг. Дээр нь одоо засварын том цех байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Бүх Булганы авто машинууд тойргийн сумуудын авто машинууд энчээ ирж машиныхаа голыг өнгөлүүлдэг. За бүх юмаа хийлгэдэг. Ийм том засварын газар байж байгаад устаад алга болж байгаа юм л даа орон нутагт за тэр худаг нь энд харагдаж байна. Дагаж яасан худаг нь ер нь энэ Хишиг-Өндөрт хамгийн цэнгэг ус буюу тийм одоо ус гаргадаг худаг л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
53 билүү 54 метрийн гүнээс ус нь гардаг. Маш их сайн чанарын стандартын шаардлага эрүүл мэндэд тохирсон ийм ус гаргадаг. Ийм худаг байгаа. Энэ худагны хувьд бол. Тэгэхдээ одоо ингээд үнэ өртөг нь дийлдэхгүй. Ард түмэнд бас ачаалал өгөөд байхаар нь бид нар зөрүүд төрөөс ойролцоо нэг худаг гаргуулсан.
Хишигсүрэн -
Хоёр худаг зэрэгцээ байна.
Зоригт -
Тийм зэрэгцээ байдаг. Тэгж байж бид нар үнийн жаахан буулгаж авч байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Хнн.
Зоригт -
Тэгэхгүй бол нэг их өндөр үнэ хэлчихдэг. Өндөр үнээр авахаас өөр арга байхгүй. Ард түмэн усаар хангагддаг. Ганц худаг нь энэ байсан. Тийм учраас одоо давхар нэг худаг гаргаад энэ худаг ажилласнаар тэгээд үнэ нь энэ худагтайгаа ойролцоо болчихоод байгаа л даа .
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ бол зах зээлийн өрсөлдөөний хууль орон нутагт үйлчилж байгаа одоо бас нэг ийм жишээ юмаа гэж би бас хэлмээр байна. Тэгээд манай Хишиг-Өндөр сум бол үе үеийн их олон ахмадууд аж амьдралаа залгуулж байсан. Их олон түүхтэй. Маш олон обьектүүд энэ орон нутагт байсан. Булган аймгийн хамгийн том сумын тоонд ордог. Манай сум бол. Одоогийн байдлаар нэг 3000 гаруй хүн байна. 900 гаруй өрх Хишиг-Өндөр суманд амьдарч байна. За хөдөө бол 500 гаруй өрх байна.
Хишигсүрэн -
Аа ха
Зоригт -
Сумын төв дээр 400 гаруй өрх амьдарч байнаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Хөдөөний бол 5 багтай. Сум бол 5 багтай.
Хишигсүрэн -
Аа ха .
Зоригт -
Хөдөөний мал аж ахуйн 4 багтай. Сумын 1 багтай. Ийм зохион байгууллалтай. Засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Мэдээж соёлын төв байна. Бүрэн дунд сургууль байна. Улсын тэргүүний “Бялзуухай” цэцэрлэг гэж байна. Сум дундын нэгдсэн эмнэлэг байна. Хишиг-Өндөр суманд би та нарт харуулна. Энэ ямар учиртай юм гэхээр зэрэг бүрэн оношлогоо бүх юмыг орон нутагт хийж байдаг. Мэс засал хийж байдаг. Тойргийн бүх сумдуудыг эмчилгээгээр хангаж байдаг.
Хишигсүрэн -
Энэ бол социализмын үед...
Зоригт -
Тийм социализмын үед бий болгосон. Ийм юмаа.
Хишигсүрэн -
Аа эмнэлэг бол сөнөөгүй юм байна ш дээ.
Зоригт -
Эмнэлэг бол сөнөөгүй. Сургууль сөнөөгүй. Мэдээж мэдээлэл соёлын төв сөнөөгүй. Манай энэ мэдээлэл соёлын төв бол түүхтэй соёлын төв...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
1968 онд ашиглалтанд орсон. За 61,62 оноос барьсан гэж ярьдаг юм байна лээ. За үүнийг бол Сүн-хи гээд хужаа хүн соёлын төвийг барьсан түүх байдаг. 70 хэдэн оны газар хөдлөлтөөр энэ соёлын төв тэгээд нураагүй. Тийм учраас тэр хүн хэдий гадны хүн ч гэсэн Монгол улсын тиймээ? Аа аа.. алтан гадас одонгоор шагнаж байсан түүх байдаг.
Хишигсүрэн -
7 жилийн хугацаанд эмэгтэйчүүд барьсан байшин гэж байна ш дээ.
Зоригт -
Тийм ш дээ. Эмэгтэй хүн барьсан. Энд бол эмэгтэй хүн барихаас гадна маш олон эрэгтэй улс хундаамын барьсан. Зөвхөн хундаамын ажлын хоёр жил хийсэн гэж байгаа. Зөвхөн хундаамын хоёр жил хийсэн. Манай аав ажиллаж байсан. Манай аав бол өөрөө барилгачин мэргэжилтэй хүн...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Манай аав үүнийг барихад Сүн хужаатай яг хамт хийж байсан хүн.
Хишигсүрэн -
Тэр хужаа орон нутгийн хужаа юу? Томилолтоор ирсэн хужаа юу?
Зоригт -
Аа тэр хужаа бол ерөнхийдөө нутаг заагдаж ирсэн хужаа...
Хишигсүрэн -
Улаанбаатараас?
Зоригт -
Улаанбаатараас тэгээд одоо Хишиг-Өндөр суманд ийм гавъяатай юм бүтээж өгсөн хүн. Тийм учраас Хишиг-Өндөрийнхөн тэр хүнд маш их элэг нэгтэй сайн байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Хэдий гадаад орны иргэн ч гэсэн тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Нутаг оронд ийм сайхан зүйл бүтээж өгсөн. Тэгээд тэр 70 хэдэн оны 76 оны ч билүү газар хөдлөлтөөр ан цав гараагүй ганц барилга энэ шүү дээ тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Бусад нь бол бүгдээрээ хөдлөж байсан гэж байгаа юм. Тэгээд тэр хүн ярьдаг юм байна лээ. Манай аав ярьдаг юм. Энэ барилга нурахад ганцхан ... авахад нурна. Хэдийгээр чулуун барилга ч гэсэн. Нэг ийм гурвалжин чулуу авахад энэ барилга нурна гэж тэр хужаан одоо манай аав энэ тэр олон эмэгтэй барьж байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Ингэж хэлж тайлбарлаж өгч үлдээсэн ийм түүхтэй байдаг аа. Хуучин та бүхэн харж байна. Лениний зам нэгдэл гээд та нарын хэлж байгаагаар ахуй үйлчилгээний төв гэдэг чинь энэ барилга байна.
Хишигсүрэн -
Аа ха. Аль?
Зоригт -
Энэ урд талын хоёр давхар барилга.
Хишигсүрэн -
Ардчилсан намын туг мандаж байгаа юу?
Зоригт -
Бишээ биш. Түүний урд талын...
Хишигсүрэн -
Аа зочид буудал гээд...
Зоригт -
Аа тийм. Энэ ямар учиртай юм гэхээр зэрэг миний нөгөө хэлсэн авч үлдсэн барилга энээ. Үүнийг ачаад явах гэж байсан. Бүх зургийн буулгаад тийм учраас энэ барилгыг ёстой эх оронч сэтгэлгээ гаргаж аавынхаа хэдэн малыг өгч. Манай аав аль хэдийн мянгат малчин болчих байсан гэж надад уурлаж уцаарлаж байдаг хүн л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Зоригт -
Тийм учраас бүх малын тууж аваачиж өгч үүнийг авч үлдэж байсан түүхтэй юмаа. Наад талын барилга бол хуучин дээр үед артель гэж байх үед үүсэж бий болж байсан...
Хишигсүрэн -
Ахуй үйлчилгээний...
Зоригт -
Ахуй үйлчилгээний суурь тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Цаана харагдаад байгаа тэр цагаан барилга бол манай Хишиг-Өндөр сумын анхны ясли цэцэрлэгийн барилгаа.
Хишигсүрэн -
Аа тэр дээвэр нь харагдаж байгаа. Уурын зуухны яндангийн...
Зоригт -
Уурын зуухны яндангийн хажууд одоо энэ харагдаж байна. Энэ харагдаж байна. Энэ цагаан барилга. Жижигхэн нэг давхар цагаан барилга.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ ясли цэцэрлэгийн анхын барилга. Манай Хишиг-Өндөрийн би энд бага насаа өнгөрөөж байсан. Хүмүүжиж байсан. За Хишиг-Өндөр сумын нөгөө юу бүрэн дунд сургуулийн барилга цаана харагдаж байна. За энэ бол манай Хишиг-Өндөр сумын түүхтэй ийм сургуулийн барилга байна. Олон жил болж байгаа барилга ч гэсэн бас сайн баригдаж байсан барилга. Одоо дээр үеийн хувьд бол одоо стандартын шаардлага хангагдаж ингэж баригдаж байсан барилгууд юмаа. Ямар ч байсан энэ барилгуудын хувьд ямар ч байсан ашиглалттай. Энэ барилга дотор бас олон юм байгаа. Шуудан банк байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
За бар байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Үйлчилгээний зочид буудал муудал гээд ажиллаж байнаа. Энэ барилга бол бас их түүхтэй барилга байж байгаад социализмын үеэс задарлынхаа үе рүү шилжихдээ бас нураад үгүй болоод суурин дээр нь Хишиг-Өндөрийн нутгийн хүүхдүүд бас зорьж юм барьсан байгаа юм. Уул нь бол мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвөө гэдгийг анх...
Хишигсүрэн -
ТМС?
Зоригт -
ТМС-ийг бий болгож байсан барилга юм.
Хишигсүрэн -
Аа аа.
Зоригт -
Тэгээд ингээд нураад устаад үгүй болоод тэгээд эргээд сэргээд ийм болж байгаа юмаа. Энд улсууд хувийн чиглэлээр барилга барьж байна. За энэ Хишиг-Өндөр сумын нөгөө бага сургууль гэж...
Хишигсүрэн -
Анхны?
Зоригт -
Аа тийм анхны ч биш л дээ. Дунд хавьд баригдсан бага сургууль дээр үед баригдсан. Чанар стандарт нэлээд сайн хангасан барилга.
Хишигсүрэн -
Яг сумын төвүүдэд байсан барилгын стандарт харагдаж байна.
Зоригт -
За тэр цаад талд нь балгас болж байгаа нь бол хуучин Улаанбулан юм даа. Манай сургуулийн Улаанбулан соёл түгээж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Зоригт -
Ийм том газар юмаа гэж хэлмээр байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
За Хишиг-Өндөр сумын хувьд бол тулах цэг хардаг газар бол цаад уул чинь байгаа юм. ... цаад дээрээс чинь бол бид бүх юмаа харж...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Нутаг усныхаа...
Хишигсүрэн -
Биеийн тамирын их сайхан талбайтай юм байна ш дээ.
Зоригт -
Тийм биеийн тамирын нэлээд томоохон талбайн энэ л дээ. Энэ талбай бол сургууль байгууллагдаад бага сургууль гэдэг байгууллагдаад их олон жилийн түүхтэй юм даа. Энэ чинь одоо ер нь энэ сургууль анх байгууллагдсан цагаас хойш энэ талбай байгууллагдсан ийм түүх өгүүлэгдэж байдаг. За манай Хишиг-Өндөр сумын нутаг ус бол та бүхний хэлж байгаагаар зураг ... авч байгаа байх. Дөрвөн уулын тахилгатай. Хамгийн түрүүн тахилгын идээ дээж аваачдаг. Уул маань Дархан хаан уул байна.
Хишигсүрэн -
Энэ өөдөөс харж байгаа юу?
Зоригт -
Энэ Дархан хаан ууланд бид нар бол сум орон нутгийн тахилгат уул гэж сум орон нутгийнхаа ард түмнийхээ аж амьдралыг сайн сайхан байлгаасай гэж нутаг орныхоо одоо хөгжлийг тиймээ? Энэ ууланд даатгаж байдаг. Ард түмнийхээ аж амьдралыг таван хошуу малаа бас энэ ууландаа даатгаж байдаг. Энэ уул маань хүн бүхний амин судас болсон тиймээ? Зүрх нь цохилсон. Хүн болгон мөргөл үүлдсэн ийм сайхан хангай байдгаа энэ уул маань. За тэр хойно харагдаж байгаа шовх уул байна. Та бүхэн зургийн авч байгаа. Тэр бол Бурханч гээд Бурханчир гэдэг уул байна. Энэ бол хүүхдийн тахилгатай. Эх нялхасын тахилгатай. Цагаан идээгээр тахидаг ийм уулаа. Энэ 26-ны өдөр бид нар тахихаар төлөвлөж байгаа. Энэ дөрвөн уулаа энэ маань эх нялхасын маань одоо ээжүүдийн маань тиймээ? Эх үрсүүдийн маань амар амгалан сайн сайхан амьдрахыг бэлэгдсэн ийм сайхан буурал хангай тэр байнаа гэж хэлмээр байна. За тэр хөшилдөөд байгаа нуруу бол Бүрэн хааны нуруу гэдэг. Энэ бас Хишиг-Өндөр сумын тахилгатай уул гэж явдаг. Энэ тахилгатай уулыг бид шүүсээр тахидаг. Идээ цагааныхаа дээжийг тавьдаг ийм уулаа. За наад талд нь харагдаж байгаа уул бол Дашчирэв буюу Дашрав гээд манай Хишиг-Өндөр сумын маань хамгийн сайн сайхан гэгээлэг цагаахан уур амьсгалтай. Хүн болгон эхийн цагаан сүү шиг сэтгэл нь цагаан сум орон нутгийн хийж бүтээж байгаа ажил үйлс нь цагаан мөртэй байхыг бэлэгдэж байдаг. Дашчирэв гэдэг уул хойн харагдаж байна. Энэ цагаан идээний тахилгатай уул. Энэ Дархан хаан уулыг тахичихаад тэр Дашчирэв уулыг тахичихаад Бүрэн хаан уулыг тахичихаад энэ гурван уулыг тахисан лам нар Дашчирэв дээр цуглаж эцэст нь цагаан идээгээ тахиж бүх тахилгыг үйлддэг ийм ёс заншилтай. Олон жилийн ёс заншилтай.
Хишигсүрэн -
Энэ уул тахидаг ёс заншил хэзээ эргэж сэргэсэн вэ?
Зоригт -
За энэ уул тахидаг ёс заншил бол миний ойлгож байгаагаар бол 80-аад оны үед л одоо...
Хишигсүрэн -
Ардчиллаас өмнө үү?
Зоригт -
Ардчиллаас өмнө эхлэл нь байж байсан шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Яг тахиж эхэлсэн үе нь 92, 93 оноос л....
Хишигсүрэн -
Нээлттэй?
Зоригт -
Нээлттэй ийм байдлаар хийж байсан байгаа юм. Энэ одоо рашаан бол тэр машин очоод зогсчихсон байна. Энэ бол одоо Хишиг-Өндөр сумын ард иргэдийн эрүүл мэндэд үнэхээрийн ач тустай ийм рашаан л даа. Ходоодны рашаан гэж ярьдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Одоо шарласан хүнд маш сайн. Ходоод гэдэс нь өвдөж байгаа хүнд маш сайн. Энэ рашаанаас уугаад олон хүн эдгэсэн түүх байдаг. Энэ рашаан бол манай Хишиг-Өндөр сум бид нарын бас ийм юмаа гэж тиймээ? Эрүүл мэндийн маань гол рашаан ус юмаа. За одоо энэ харагдаад байгаа жижигхэн талбай байна л даа. Дээр нь юу ургачихсан. Худаг байна. Ингээд тойруулаад зоо татчихсан байнаа даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Үүнийг бид Хишиг-Өндөр сумын мөсөн гулгуурын талбай хийхээр бид олон жилийн өмнө хийгээд хийж чадахгүй. Хөрөнгө мөнгө байхгүй. Ингээд орхичихсон байгаа юм. Энэ жилээс бид хийхээр төлөвлөөд байгаа. Энэ намраас хаашаажуулж гэрэлжүүлж мөсдүүлэх их олон ажил хийнээ гэж бид бодож байгаа юмаа. За хойд талын ирж байгаа энэ бол нөгөө Лениний зам нэгдлийн үеийн чинь одоо барилга байгууламжууд байна. Энэ нөгөө складууд нь байна. За энэ хашаан дотор бүхий л үйл ажиллагаан явагдаж байсан. Энэ маань ийм л нөхцөл байдалтай. Нэг хүний гарт орчихоод тэгээд цоожтой туургатай. Эзэмшсэн ашигласан ч юм байдаггүй. Компани сэргэсэн ч юм байдаггүй. Дампуурсан ч юм байдаггүй. Ийм байдалтай байж байгаа. Ийм дүр төрхтэй. Лениний зам нэгдлийн үед энд чинь маш том завод байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Завод?
Зоригт -
Завод сумын төв дээр байсан ш дээ. Цагаан идээ боловсруулдаг том завод байлаа. Энэ устаж алга болсон. Энэ чинь одоо бензин шатахууны юм байна ш дээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тийм контейнер байдаг. 10 гаруй контейнер доор нь байрлаж байсан. Тэгээд одоо цагаан идээгээ боловсруулж байдаг тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Сүүгээ боловсруулж байдаг. Ийм том заводын суурь. Энэ бүхнийг та бүхэнд би харуулж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Ийм юм байж байгаад устаж алга боллоо.
Хишигсүрэн -
Сумын төв дээр завод байсан ямар аятайхан юм.
Зоригт -
Сумын төв дээр томоохон хэмжээний завод байсан ш дээ. Наагуур нь чинь шар ус нь гардаг. Бүр ногоон нуур гэж хэвшсэн. Наана чинь том нуур байсан юм. Дарсаар байгаад арилгачихаад байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
За манай Хишиг-Өндөр сумын сум дундын эмнэлэгийн барилга байгууламж бас л одоо нэгдэл дундын үйлдвэр барьсан барилга.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ бол бас сайхан барилга байгууламж байгаа. Оръё. Хишиг-Өндөр сумын бүхий л тойргийн 8 сумыг эмчилгээ үйлчилгээгээр хангаж байдаг. Эрүүл мэндийн сахиулж байдаг. Ийм л одоо ач буянтай газар л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Бид нар Монгол улсын ерөнхий сайд Баяр ноднин жил Хишиг-Өндөр суманд айлчлах үеэр нь санал тавьж Хишиг-Өндөр суманд 20 ортой шинэ эмнэлэгийн барилга барьж өгөөч ээ гэж санал хүсэлт тавьсны дагуу Хишиг-Өндөр суман эмнэлгийн барилга барьж байна. Ийм сайхан барилга баригдах гээд суурь тавигдаад...
Хишигсүрэн -
Хундаам нь тавигдаад
Зоригт -
Хундаам нь тавигдаад явж байнаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ чинь одоо Лениний зам нэгдлийн “Хишиг-Өндөр уул” компани үеийн гурилын үйлдвэр байсан суурь...
Хишигсүрэн -
Гурилын үйлдвэр? \инээв\ байхгүй юм байхгүй байсан байна.
Зоригт -
Одоо тэгээд гурилын үйлдвэр ч биш. Юу ч биш тэгээд одоо ийм л байдалтай байж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Манай мэдээлэл соёлын төвийг эндээс харахад тодорхой харагдаж байгаа байхаа.
Хишигсүрэн -
Нөгөө айхтар байшин.
Зоригт -
Нөгөө айхтар түүхтэй байшин тэр байнаа гэж хэлмээр байна. Сум дундын нэгдсэн эмнэлэгээр ороод энчээ талд нь нэг компани ирээд Поли-сон гэдэг компани ирээд гүйцэтгэгч байгууллага нь тодорчихоод 20 ортой эмнэлэгийн барилга барьж эхэлж л байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
2 жилийн хугацаанд барьж дуусгах ёстой. Хоёр жилийн хугацаанд баригдаж дуусах байхаа гэж бид бодож байгаа.
Хишигсүрэн -
Төмөр цагаан ороор юу хийчихэж...
Зоригт -
Хаалга уу?
Хишигсүрэн -
Аа ха. Энэ ор чинь одоо байхгүй болсон биз дээ. \инээв\
Зоригт -
\Инээв\ энэ одоо устаж алга болж байх шиг байна тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ одоо манай сум дундын эмнэлгийн барилга байна. Ер нь тэгэхдээ бас сүүлийн үед суурь блок нь хөдөлсөн. Бас энэ тэнд ан цав цууралт үүссэн. Цаашдаа бас сум дундын нэгдсэн эмнэлэгийн юугаар бүрэн хэмжээгээр ашиглах боломж муутай.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Иймэрхүү байдалтай байгаа. Өвөл нь бас хүйтэн байдаг барилга байгууламж болчихоод байгаа. Тийм учраас бид Баяр сайдад албан ёсны хүсэлт тавьж 20 ортой барилга байгууламжийн асуудлыг шийдүүлж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тэгээд 20 ортой. Үүнийгээ бас амбульторын чиглэлээр давхар нааш нь ашиглуулах ...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ дотор нь цаашдаа Хишиг-Өндөр суманд ахмадуудаа нэг хэвтүүлчихдэг. Нэг хоёр гурван өрөөтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тэгээд ахмадын сувилал гэдгийг энэ дотор бий болгоё гэсэн ийм зорилго бид нар өвөрлөж байгаа. За тэгээд сум дундын нэгдсэн эмнэлэг маань зохион байгуулалтын хувьд энд бол амбультор нь байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Өвчтөн бол энэ дотор байдаг. За ийшээгээ
Хишигсүрэн -
Тэр үеийн...
Зоригт -
Тэр үеийн шүүгээ тэр хэвээрээ байна. Эндээс ийшээгээ тэр мухар луу тойриод нөгөө төрөх тасаг маань байж байдаг. Ийшээгээ голоор ороод явахаар мэс заслын тасаг маань байж байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Ингээд ийшээгээ явахаар зэрэг халдварт шар өвчин тусгаарлах өвчтөнг энд...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
За манай эмнэлгийнхэн хаачив? Сувилагч байна уу? Хөөе
Хишигсүрэн -
За яахав?
Зоригт -
Хараад ингээд явчихъя.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
За энэ бол манай сум дундын эмнэлэгийн захиргаа. Эмч нар суудаг. Ер нь бол тойрогтоо ийм эмнэлэг байхгүй.
Хишигсүрэн -
Байхгүй ш дээ. Сумын эмнэлэг бол...
Зоригт -
Энэ маань бол тухайн үед Хишиг-Өндөр суманд нэгдэл дундын үйлдвэр байсан. Том нэгдэл байсан. Том бугын аж ахуй байсан. Түүний үр өгөөжтэй л холбоотой байдаг л даа. Тэр маань дампуураад үгүй болоод байж байгаа. Сэтгэл өвтөгсөн асуудал болоод байгаа. За энэ бол ямар ч байсан Булган аймгийн 16 сумын жишиг эмнэлэг гэж явдаг. Манай эмнэлэг бол тохижилт бол харьцангуй сайн. Нэг хүүхдийн эмчээр төгсөж ирсэн. Очирын Сүрэнчулуун гэдэг бүсгүй удирдаж байдаг. Үнэхээрийн бас орчин үеийн ... кабинет үзүүлж чадсан...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тоног төхөөрөмжөөр хангагдсан. Энд бол шинжилгээ минжилгээ хийдэг лаборторь бүх юм нь байгаа. Ерөөсөө хүн ирлээ үзлээ. Эмчилгээ авлаа. За энэ хүн хагалгаанд орох шаардлагатай. Мухар олгой туссан байна. Дор нь одоо хагалгаа хийгээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Эхо-д хараад...
Хишигсүрэн -
Энэ бүх бааз суурийг аль дээр үед тавьсан?
Зоригт -
Дээр үед тавьсан.
Хишигсүрэн -
Энэ бол хадгалагдаад явж байгаа юм байна ш дээ.
Зоригт -
Энэ бол үеийн үед хадгалагдаад уламжлаад явж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
За ийм түүхтэй. За тэр харагдаад байгаа шар склад бол нөгөө л Лениний зам нэгдлийн үед бий болгож байсан л юм шүү дээ. Склад мсклад янз бүрийн юм байгаа юм.
Хишигсүрэн -
Соёлын төв бол аймгийн драмын театраас том байна шүү дээ.
Зоригт -
Томоо том. Та нар орж үзэх юм бол давхар ложен можентой.
Хишигсүрэн -
Тийм үү?
Зоригт -
Тийм давхар ложен можентой. Гурвуулаа очоод үзье.
Хишигсүрэн -
За.
Зоригт -
Энэ одоо 20 ортой эмнэлэгийн суурь тэр харагдаж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Поли-сон гэдэг компани гүйцэтгэж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха. Жорлонгоо эрэгтэй эмэгтэй гээд ялгачихаж.
Зоригт -
Аа тийм. Бохирын цооног мооногтой.
Хишигсүрэн -
Хогийн савтай. Бохирын цооногтой. Жорлон бол тусдаа...
Зоригт -
Гурвуулаа ороод харъя. Суурь нь бол гүйцэтгэлийн хяналт тавигдаад явж байгаа. Хоёр давхар барилга баригдах юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Анх бол 350 сая төгрөг төлөвлөж өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
350 сая төгрөгөндөө багтахгүй байгаа. Тийм учраас бид нар Монгол улсын ерөнхий сайдад за тэгээд сангийн яаманд тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын газарт санал тавьчихсан байгаа. За 550, 560 саяд энэ барилга байгууламж яг стандартын шаардлага хангасан хүний эрүүл мэндэд тохирсон ийм үйлчилгээ явуулахад бүрэн нөхцөл бүрдэх юмаа гэсэн санал хүсэлтээ бид нар бол тавьчихсан байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Одоо та нар харж байна. Энэ жил ерөнхийдөө суурь нь цутхагдаад барилга байгууламж обьектын ерөнхий дүр төрхийн бол гаргачихна гэж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тэгээд ирэх жил гоёл чимэглэл бүх юмын хийгээд ирэх жил хүлээлгэж өгнө гэсэн байр суурь тавигдаж байгаа юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Суурь хундаам нь нэг иймэрхүү байдалтай хийгдэж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
За энэ дээр Хишиг-Өндөр сумаас ажилгүй байгаа нэлээд залуучуудыг ажиллуулж байгаа. Орон нутаг ажил төрөлгүй байгаа хүмүүсээ дэмжих зорилгоор Поли-сон компаниас бас ажиллаж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Барилгын сууринд хяналтын гүйцэтгэл их сайн тавьдаг. Хяналт тавьдаг хүн маань барилгын мэргэжилтэй хүн байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Ер нь энэ бол манай түүх юм л даа. Хэдэн жилийн дараа энэ бүгд түүх болоод...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ эмнэлэгийн барилга байгууламжийг яг хариуцаад ажиллаж байгаа хүн энэ ирж л байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха. Сайн байна уу?
Зоригт -
Өчигдөр ирсэн би. Ажил алба дажгүй юу? Бид нар Хишиг-Өндөр сумын түүхтэй холбоотой яриа таниулга хийгээд явж байна. За ийм л байна даа. Хэдүүлээ Монгол улсын хэмжээнд яригдаад байдаг...
Хишигсүрэн -
Соёлын төв...
Зоригт -
Хүн болгон ирж үзээд байдаг. Соёлын төвөөр орж барилга байгууламжийн үзье тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Монгол улсын за 300 гаруй сумын хаана ч байхгүй соёлын төв гэж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Аймгийн төвд бараг байхааргүй.
Зоригт -
Аймгийн төвд ч бараг байхгүй дээ. Манай Булган аймгийн театр үүнээс бага ш дээ.
Хишигсүрэн -
Ер нь аймгийн төв чинь харьцангуй тохижилт муутай газар ш дээ.
Зоригт -
Тийм. Ер бага. Та нөхдүүд хар. Ерөнхийдөө Хишиг-Өндөр суманд нэлээд олон жилийн дараа бол он жилийн дараа хүн бүхэн үзэх дэлхийн гайхамшигуудын нэг болж магадгүй ш дээ. \инээв\
Хишигсүрэн -
Аа ха. Энд нэг бураа шиг юм тавиад хориглох тэмдэг тавьчихсан чинь юу билээ?
Зоригт -
Аа энэ дуут дохио өгөхийг эмнэлгийн гадаа хорьж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа аа.
Зоригт -
Ямар нэг хүнд өвчтөн байвал цочих барих тиймээ?
Хишигсүрэн -
Аа аа ха.
Зоригт -
Энэ чинь ерөөсөө болохгүй гэсэн үг шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Сумын төв дээр хонь бэлчиж байдаг болсон байна ш дээ.
Зоригт -
\Инээв\ Ер нь ингэсэн юм л даа. Манай Хишиг-Өндөрийнхөн энэ жил сумын төвийг тойрсон маш их айл өрхүүд бууж байгаа. Яагаад гэхээр хойшоо газар нутгийг чөлөөлчихсөн юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Хоёр багийн газар нутгийг бид засаг даргын захирамж гаргаад багийн иргэдийн хурлаар нь хэлцүүлж байгаад чөлөөлчихөөд байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тэр маань малчдад нутгаа сэлгэх, тэгээд нөгөө малчдад ч хэрэгтэй. Малдаа ч ашигтай ийм юм болж хувирч байгаа юм л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ айлуудаас хойшоо тэр .. уул хүртэл одоо ямар ч айл байхгүй. Энэ бол сумын засаг даргын захирамж гараад чөлөөлөөд чөлөөлсөн. 8 сарын 25-наас хойш орох ёстой малчид тэгэхээр өвсний маань үр мүр уначихсан ийм л үед бид оруулах гэж юу яаж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Ялангуяа хойшоогоо цөлжилт явагдаж байж болзошгүй. Ийм дүр төрх бид нарт ажиглагдаж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тийм учраас бид нутаг орноо чөлөөлчихөөд байж байгаа юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
За тэгээд яах вэ? Бид орон нутгийн түвшинд одоо энэ хойд талын уулыг одоо ч та нар харж болж байна. Энэ бас их түүхтэй уул. Энд Монгол улсын хөдөлмөрийн баатар анхны хоньчин Очир гуайг таалал төгсөхөд сайд нарын зөвлөлийн тогтоол гарч энэ ууланд тавьж байсан түүх байдаг. Түүнийг нь 1996 онд..
Хишигсүрэн -
Сайд нарын тогтоол гардаг нь яаж байгаа юм?
Зоригт -
Орон нутагт нь оршуулах...
Хишигсүрэн -
Өөрийнхөн хүсэлт байсан уу?
Зоригт -
Хүсэлт байсан байх. Тийм тогтоол гарч тэр хүнийг нутаглуулж байсан түүх байдаг юм. Тэгээд 98 онд байхаа үүнийг одоо нөгөө 96-2000 онд ардчилсан төр гарч ирж Хишиг-Өндөр сумын засаглалд Тарвий дарга байсан юм. Өөрөө ярьж байгаа биз. Үүнийг өөрчилж эндээс тэр хүний шарилыг өөрийн нутаг дээр өөрийн төрж өссөн нутаг дээр 1-р бригадын нутаг Ац гэдэг газар шилжүүлж байрлуулж байсан. Ийм учиртай. Яагаад тэгж шилжүүлж байрлуулсан юм бэ? гэхээр зэрэг хүн тавьж болдоггүй ууланд хүн тавьсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тийм учраас Хишиг-Өндөрийн ард түмэн нэлээд юу яаж байсан. Цэрвэж байсан тиймээ? Хүн амьтан боож үхэх ч юмуу тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тариа мариа үр тариа алдах ч юмуу тиймээ? Тиймээс аягүй сүжиг муутай байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тийм учраас үүнийг бол зориуд шилжүүлсэн байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ бол нэгдлийн л үеийн буурь туурийн юм байна. Зочид буудал байсан юм. Нэгдлийн захиргаа байсан юм. Лениний зам нэгдлийн захиргаа байсан юм.
Хишигсүрэн -
Тэр ногоон дээвэртэй нэг давхар байшин уу?
Зоригт -
Тийм тэр нэг давхар байшин чинь тийм. Одоо бас хувь хүний мэдэлд шилжчихээд байж байгаа юм. Тэр нь бол арай өөр хүний мэдэлд шилжсэн. За энэ одоо наанаас нь харагдаж байна. Гурилын тээрэм энэ дотор 10 тээрэм байгаа ш дээ. Өндөр хүчин чадалтай.
Хишигсүрэн -
Гурилаа шууд энд хийх үү?
Зоригт -
Шууд энд хийчихдэг. Гурилаар ард түмнээ хангачихдаг байсан ийм том нэгдэл байлаа ш дээ. Одоо ийм л дүр төрхтэй ажиглагдаж байна.
Хишигсүрэн -
Соёлын төв өөрийгөө халаадаг халаалтын системтэй?
Зоригт -
Соёлын төв өөрийгөө халаадаг системтэй.
Хишигсүрэн -
Дээр нь байгаа тэр төмөр юу вэ?
Зоригт -
Аа тэр одоо антен байх шиг байна.
Хишигсүрэн -
Аа.
Зоригт -
За энэ одоо хэдэн он гэж байна. 1968 он гэж байна. Ашиглалтанд орсон он тэр бичээстэй байна. Тэр дээр байна.
Хишигсүрэн -
Тийм байна. Бүр юугаар хийчихэж.
Зоригт -
За одоо 68 он гэдэг чинь хэдэн жилийн түүхтэй вэ? 41 жилийн түүхтэй юм байна.
Хишигсүрэн -
41 жил болж байгаа гэсэн үг.
Зоригт -
41 жил болоход үүний суурь хагараагүй. Та нар харж байна. Энд одоо засвар гадна талд бараг хийгээгүй шахуу даа. Тийм нэг л удаа шохой түрхсэн тогтохгүй болчихоод байгаа. Халтар хултар болчихоод байгаа байхгүй юу энэ чинь ингээд...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тийм тэгээд ийм болчихоод байгаа юм. 1968 онд ашиглалтанд орсон. Ийм барилга байгууламж байна даа. За энэ одоо яригдаад байгаа ороод үз. Ложентой. Монгол улсад байхгүй соёлын төв гэж яригддаг. Нодлин 2008 он 2007 оны босгон дээр засвар үйлчилгээ хийгдсэн одоо ийм соёлын төв хаана байхгүй. Үнэхээрийн томоохон хэмжээний багтаамжтай. Энэ урагшаагаа бас нэг заалтай.
Хишигсүрэн -
Тэр заал онгорхой байна.
Зоригт -
Тийм тэр заал онгорхой байгаа.
Хишигсүрэн -
Том юм тиймээ?
Зоригт -
Ийм том багтаамжтай юу байхгүй дээ. Ямар ч суманд байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Энэ сандал хамгийн сүүлд ирсэн байх.
Зоригт -
Энэ хараа үйсэн шаттай байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Аа тэр шатын бид авчихаад байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха. Үзэгчдийн...
Зоригт -
Давхар бүжгийн талбайтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Одоо би ганцхан хүсэлт тавьж байгаа юм. Ямар хүсэлт гэхээр гэхдээ энэ хүний юуг бол яг тэр зураг стандартын бүтээсэн хүн нас барсан учраас хөдөлгөж болдоггүй юм байна л даа. Түүнээс биш үүнийг ингээд задлачихъя гээд байгаа юм бид нар ингээд тулгуур өгөөд задлачихъя. Тэгээд эндээс хүмүүс бас юугаа харж байдаг. Хишиг-Өндөр сумын...
Хишигсүрэн -
Драмын театр шиг том байгаа юм биш үү?
Зоригт -
Асар том хэмжээтэй энэ чинь.
Хишигсүрэн -
Тийм.
Зоригт -
Монгол аргаар...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ том гуулингуудыг одоо эхлээд дөрвөлжин болгоод...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Дараа 8 болгоод дараа нь 16 болгоод тэгээд 32 болгоод тэгээд 64 болгоод тэгээд ингээд 100 болгож байсан гэж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тэр үед чинь технологи байгаагүй. Харуулаар л өнгө оруулж байсан гэж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха. Дээшээ гараад үзье.
Зоригт -
Дээшээ гараад үз. Энэ үнэхээрийн том орчин. Хишиг-Өндөр сум...
Хишигсүрэн -
Тийм байна.
Зоригт -
Энэ соёлын төв. Манай Булганы драмын театр ийм биш.
Хишигсүрэн -
Харин тийм би орж үзэж байсан. Энд та юу болж байсныг санаж байна. Ямар арга хэмжээ болж байсан. Наян л юм болж байсан байх?
Зоригт -
Оо энд чинь олон арга хэмжээ зохион байгуулж байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Залуучуудын байгууллагыг хариуцаж байсан хүний хувьд залуучуудын байгууллагаар маш их юм хийсэн. Энд сүүлийн хэдэн жил залуучуудынхаа чуулга уулзалтыг хийж байна. ТВ караоке эндээс чинь улсын ТВ караокед хүртэл шалгараад явж байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Энэ юу вэ?
Зоригт -
Нөгөө багана үргэлжлэл энэ баганыг ерөөсөө энэ доороос энэ баганыг эндээс гаргая гэж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тэр үед яахав хөрөө харуулаар хийж байсан учраас нэг жигд байж чадахгүй. Гэхдээ ...
Хишигсүрэн -
Лаг л харагдаж байна ш дээ.
Зоригт -
Эндээ бас нэг том обьекттэй. Энд манай Хишиг-Өндөр сумын орон нутгийн музей хийхээр бид бэлтгэж байгаа. ... засаг даргын мөрийн хөтөлбөрт орсоон байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Зоригт -
Энэ чиглэлээр ажил зохион байгуулж хийх гэж байгаа юмаа. Энэ дээр зогсоод тэр заалыг хар даа. Хэр хол харагдаж байна.
Хишигсүрэн -
Хнн.
Зоригт -
Нөгөө та нарын хэлээд байсан түүхтэй барилга. Манай хурлын даргын яриад байсан түүхтэй барилга одоо энэ дээ. Би түрүүн хэлсэн тиймээ? Нэг гурвалжин чулуу байгаа гэж байгаа. Үүний оньс...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Түүнийг авахад энэ барилга тэгээд суурь нь хөдлөнө. Тэгээд нурах аюул үүснэ гэж тэр хужаа тэгж хэлдэг байсан гэж байгаа.
Хишигсүрэн -
Асар нарийн архитектор...
Зоригт -
Асар нарийн архитектороор хийсэн байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Гайхалтай.
Зоригт -
Маш нарийн...
Хишигсүрэн -
Хятадуудын барьсан бүх барилга тийм байгаа байх даа. Явж явж тиймээ? Тэр аягүй бодлогоор хийгдсэн байвал яана. Дүргүй хүргээд байвал чулуугийн авна. Бүгдийн нураана.\инээв\ энэ ямар хөшөө вэ?
Зоригт -
Энэ манай Хишиг-Өндөр сумын анхны хөдөлмөрийн баатар Очир гуайн хөшөө.
Хишигсүрэн -
Аа аа. Очир гуайн хөшөө. Тэр Очир гуай чинь 1-р ангийн сурах бичиг дээр байдаг байсан ш дээ.
Зоригт -
Тийм. Аргагүй Монгол оронд мал маллагааны арга ухааныг Монголд түгээсэн хүн шүү дээ.
Хишигсүрэн -
Тийм шиг байгаа юмаа.
Зоригт -
Мал маллагаа яаж малыг таргалуулах уу? Яаж одоо малтай харьцах уу? Яаж одоо малын ашиг шимийг өндөр болгох уу? Бараг Хишиг-Өндөр сумын түүх өв болсон хүн шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Монгол улсад...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ жилээс Очир баатарынхаа талбайг Улаанбаатар хотын бас нэг нутгийн хүүхэд байж байгаа. Тэр хүүхэдтэй хамтраад тохижуулаад байж байгаа. Нутгийн зөвлөлийн дарга Батжаргал гээд “Ар Монгол трейвэл” компани захирал байгаа. Аа мөн Анандбазар гээд Улаанбаатар хотын нөгөө “Магнай” трейдын захирал байгаа. Тэр хүмүүстэй бид хамтраад үүнийг одоо моджуулаад байж байгаа мод тарьж байгаа. Энэ дотор маш олон төрлийн мод тарьсан байгаа. Голцуу жимс жимсгэний мод байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Үүнийг бид нар цаашдаа тохижуулах гээд зорьж байгаа л даа. Манай Очир баатарын хэлсэн үг бол “ Хүн нойрыг сэрж бардаг. Залхууг ажиллаж ялдаг” гэсэн энэ үгийг Монголд хэлсэн хүн шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Манай ээж хэлээд байдаг. Тэгсэн чинь энэ хүн хэлсэн юм байна ш дээ. \инээв\
Зоригт -
Тийм энэ хүн хэлсэн.
Хишигсүрэн -
Нойрыг сэрж бардаг юмаа. Унтаж бардаггүй юмаа.
Зоригт -
Унтаж бардаггүй юмаа. Тийм.
Хишигсүрэн -
Гоё хэлсэн байна тиймээ? Унтаж бардаггүй.
Зоригт -
Сэрж л бардаг гэж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Бид ийм ажлыг хийгээд...
Хишигсүрэн -
Аймгийн төв баймаар юм биш үү? Танай сум чинь андуурчихсан юм шиг байна. Төлөвлөхдөө \инээв\
Зоригт -
За энэ хойно харагдаж байгаа бол “Бялзуухай” цэцэрлэг улсын тэргүүний...
Хишигсүрэн -
Пөөх энэ хоёр давхар уу?
Зоригт -
Тийм
Хишигсүрэн -
Юу болоод байнаа. \инээв\ цэцэрлэг байлгүй яахав. Гэхдээ ийм хэмжээний...
Зоригт -
Ийм цэцэрлэг ховор ш дээ. Хөдөө орон нутаг шүү дээ. Хот суурин газар бол байж болно...
Хишигсүрэн -
Тийм ш дээ.
Зоригт -
Сум л даа. Онцлог нь тиймээ?
Хишигсүрэн -
Тийм.
Зоригт -
Өнөөдөр Хишиг-Өндөрт Тэшигийн хилийн отъярадын албан хаагчид ирчихээд байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Бид одоо бас Булганчууд хилийнхээ заставт мянгатууд шинэ төрсөн мянгатууд маань нэг нэг адуу хандивладаг ийм ёс заншилтай.
Хишигсүрэн -
Танайд цэргийн анги байдаг юмуу?
Зоригт -
Үгүй байхгүй. Манай Булган аймгийн Тэшиг суманд байдаг юм
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Тэгээд сумдуудын мянгатууд нэг нэг морь хандивладаг ийм уламжлалтай. Үүнийхээ дагаа маргааш бид нар хилийнхээ заставт морио хандивлах гэж байгаа. Тэр маань бид нарын амар амгаланг хамгаалах хилчдэд зориулсан сайн санааны үр өгөөж юмаа. Энэ манай цэцэрлэг дотор нь орох боломж байгаа байхаа. Хүүхэд сургуулийн өмнөх насны хүүхэд бэлтгэх, ямар түвшинд бэлдэж сургуульд оруулах вэ? Хүүхдүүд ямар ой ухаан санамжтай байх ёстой гэдгийг энэ цэцэрлэг дээр л бий болгож байгаа гэж үзэж байгаа. Энэ цэцэрлэг дээр би ойрын хугацаанд ямар асуудал шийдэх гэж байна гэхээр...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Японы элчин сайдын яамтай бас ярьсан байгаа. Дэлхийн зөн олон улсын байгууллагатай бас ярьсан байгаа. Хамгийн гол нь хүний хөгжлийн бодлого руу хандсан бодлого барьдаг байгууллагууд юм байна лээ. Энэ одоо бага насны хүүхдүүдийг өвлийн нөхцөлд тиймээ? Дааруулахгүйгээр цэвэр бохирын цооногтой.
Хишигсүрэн -
Аа ОО-ын юу нь гадагшаа юмуу?
Зоригт -
Гадагшаа гадаа тийм. Цэвэр бохирын усны асуудлын шийдчих гээд бид бас зорьж байгаа. Олон газруудаар хөөцөлдөж байна. Гоё орчин бүрдүүлж байгаа цэцэрлэг л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Энэ цэцэрлэг маань бас анхны хөдөөний улсын тэргүүний...
Хишигсүрэн -
Улсын тэргүүний хүүхдэд ээлтэй Бялзуухай цэцэрлэг
Зоригт -
Ийм одоо цэцэрлэг байгаа юмаа. Хоёр талаараа шаттай. Үнэн чанартай хүүхдүүдийг маань хавар намар зуны дэлгэр цагт бол үүгээрээ гүйж гараад байж байх. Нөгөө талдаа бол ямар нэгэн гэнэтийн аваар осол гарах юм бол тиймээ? Аваарын шат ч гэх юмуу тиймээ? Тийм зохион байгууллалттай барьсан барилга байгууламж байгаа.
Хишигсүрэн -
Аа аа.
Зоригт -
Ерөнхийдөө гадна орчин энэ байна. Хүүхдүүдэд гэр оронтой нь ойрхон төсөөлөлтэй. Хүүхдийн ой санамж мэдрэмжийг дээшлүүлэх, багачуудаа ерөнхий боловсролын сургуульд сайн бэлдэж өгөх зорилготой цэцэрлэг байгаа юм. Хана туургын хараад мэдэж байгаа болов уу гэж бодож байна. Хэрвээ ангиудаар нь орох юм бол бүр гоё орчинтой. Монгол гэрийн зохион байгууллалттай. Ер нь монгол гэрт манай хүүхдүүд яаж амьдрах ёстой юм вэ? Багаасаа зарим нь бол хот, байгалийн зохион байгууллалттай
Хишигсүрэн -
Пөөх
Зоригт -
Хэрвээ хотод очбол яаж амьдрах ёстой юм вэ?
Хишигсүрэн -
Аа аа
Зоригт -
Тийм олон чиглэлээр бий болгосон. За тэр авсан гавъяа шагналууд нь тэр байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Хүүхдэд ээлтэй цэцэрлэгээр сүүлийн хэдэн жил шалгарч байгаа ийм цэцэрлэг байгаа. Булган аймгийн хэмжээнд ...
Хишигсүрэн -
Аа ха.
Зоригт -
Ийм сайхан хамт олон байгаа. Энэ хамт олон маань энэ үйл ажиллагаагаа тогтворжуулаад орон нутагтаа энэ байгууллагын өнгө үзэмжийг дээш нь татаад ингээд явж байгаа байгууллага л даа.
Хишигсүрэн -
Аа ха. За
Зоригт -
За ерөнхийдөө сум орон нутгийнхаа түүхийг тайлбарлаад өгчихлөө.
Хишигсүрэн -
За тэглээ. Та нэлээд сайн хангалттай мэдээлэл өглөө. Тэгээд манай судалгаанд ийм их үнэтэй цэнэтэй мэдээлэл өгч ярилцлага өгсөнд их талархаж байнаа.
Зоригт -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.