Tarvii


Basic information
Interviewee ID: 990288
Name: Tarvii
Parent's name: Ochir
Ovog: Hard
Sex: m
Year of Birth: 1957
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: state administration
Work: head of sum council (Irgenii Tölöölögchidiin Hural)
Belief: none
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder (milkmaid)
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
collectivization
work
education / cultural production
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За өнөөдөр 7 сарын 21-ны өдөр Хишиг-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажил эрхэлдэг Тарвий гэдэг хүнтэй ярилцлага хийхээр хамт сууж байнаа. За Тарвий гуайтай өчигдөр уулзчихвал уулзчихаар байж байгаад амжсангүй. Тэгээд ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөнд их баярлаж байнаа.

Тарвий -

За.

Хишигсүрэн -

За нэг ийм асуулт байна. Ер нь ярилцлаганд орж байгаа хүн өөрийнхөө амьдралыг яринаа. Ямар амьдрал үүх түүхтэй хүн вэ? Үүнийг нэг хоёулаа товчхон яриад өнгөрөх үү?

Тарвий -

За би 1957 Хишиг-Өндөр сумынхаа Хужирт гэдэг газар жирийн малчин Очир гэдэг хүний отгон хүү болон мэндэлсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Тарвий -

63 онд Хишиг-Өндөр сумынхаа сургуульд ороод 71 онд 7-р анги төгсөж тэр үеийн жишгээр эвлэлийн илгээлт авч хөдөө аж ахуй мал аж ахуйд ажилласан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

За ингээд гурав дөрвөн жил ажиллаж байгаад 1975 онд ардын цэргийн албанд явсан. Цэргийн ангийн барилгын цэргийн 083-р ангид алба хаагаад 78 оны намар халагдаж ирсэн. Аа тэгээд цэрэгт байхдаа оройгоор 10-р анги төгссөн. Одоо энэ Их засаг сургуулийн захирал Ням-Осортой цуг Улаанбаатар хотын төмөр замын 20-р сургуульд 10-р анги төгсөж байлаа. За тэгээд цэргээс ирээд ирсэн намраа сар бололгүй. Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1-р багт бригад гэж байсан юм. Тэр үед 1-р багт тоо бүртгэгчээр орж ажилласан. Ингээд 1979 оны хавар 6 сар гаруй ажиллуулаад 2-р бригадын даргаар дэвшиж тэр үедээ бригадын дарга гэж дэвшиж л байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдлийн 2-р бригадын даргаар ажилласан. Ингээд хоёр жил ажиллаад 81 онд Хишиг-Өндөр сумын мөн Лениний зам нэгдлийн 3-р бригад гэж байсан. Хамгийн их малтай. Хамгийн их хүнтэй. Тэр бригадын даргаар ажиллаж байсан. Тэндээ гурван жил ажилласан. 1984 онд эргээд 1-р бригадынхаа даргаар ирсэн. Лениний зам нэгдэлдээ. Ингээд 1-р бригаддаа 89 он хүртэл бригадын дарга хийж байгаад заримдаа хэсэг болоод ирсэн юмаа. Хэсгийн дарга бригадын дарга хийж байгаад 1989-2001 он хүртэл дахиж 2-р бригадын даргаар очсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд Хишиг-Өндөр сумынхаа Лениний зам нэгдлийн мал аж ахуйн бригадуудыг бүтэн тойроод ажиллаж байсан хүн байгаа юм. Ингэж байгаад ардчилал зах зээлтэй тааралдаж 1991 оноос өмч хувьчлал явагдаж их бага хувьчлал болж нэгдлийн малыг тараахад маш идэвхтэй оролцсон. Нэгдлийн малын мал хувьчлах, өмч хувьчлах комиссын идэвхтэй гишүүн нь байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

За тэгээд нэгдлийнхээ малыг малчдад нь тараасан. Гол нь тэр үед хуулийн мэдлэг. Тэр үеийн хүмүүсийн юу ч юмуу....

Хишигсүрэн -

За уучлаарай. Таны яриаг таслаад асуултаа тодруулъя.

Тарвий -

За.

Хишигсүрэн -

За таны амьдралын түүхтэй холбоотой юмыг өнгөрөөгөөд... за манай судалгааны том сэдэв болсон өмч хувьчлалыг сайн мэддэг хүн гээд би ойлгочихлоо. Тэгэхээр өмч хувьчлалыг маш дэлгэрэнгүй. Дэс дараалалтай яръя.

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Ер нь анх хөдөө аж ахуйн нэгдэлд ажиллаж байсан хүмүүсийн хувьд өмч хувьчлалын тухай мэдээллийг анх яаж зарлаж байсан бэ?

Тарвий -

Телевиз радио жагсаал цуглаанаас эхэлж сонсож байсан даа. Тэгээд Улсын бага хурлын шийдвэр гарч өмч хувьчлах болоод хамгийн анх их хувьчлал нь болоод 7000-гийн хувьчлал болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

За энэ 7000-гийн хувьчлал явуулахын тулд Лениний зам нэгдэл ер нэгдэлүүд комисс байгуулж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бригад бригадаас тав таван хүнтэй. Дөрвөн бригад 20 хүнтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд нэгдлийн дарга удирдлагууд орсон 27, 28 хүнтэй. Өмч хувьчлалын комисс байгууллагдаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Малын баланс өрдөг хүн байсан юм. Тэр хүн тэр 7000-д нь тааруулж хувьчлаж байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгэхэд малыг малчдад гэсэн уриа лоозонтой. Малчид юмуу мал аж ахуйн бригадад ажиллаж байсан хүмүүст гэж байсан учраас малчдаас өөр хүнд өгөхгүй гэсэн тийм ойлголттой байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Малчид одоо хамгийн олон ам бүлтэй 7, 8 ам бүлтэй айл гэхэд 400,500 толгой мал авч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд ам бүлийнхээ тоогоор авч байсан. Нэг гэм нь захиргаа төсвийн байгууллагын ажилчдад хувьчлаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр үед өмч хувьчлалын хууль нь тэгж гарсан юмуу. Бидний амбиц тийм байсан юмуу. Захиргаа төсвийн албан хаагчдыг орхичихсон.

Хишигсүрэн -

Мал өгөөгүй.

Тарвий -

Мал өгөөгүй.

Хишигсүрэн -

Би нэг юм тодруулъя. Ер нь тухайн үеийн хууль тогтоомж, төр засгаас өгсөн чиглэл бол тухайн нэгдлийн өмчийг яаж хуваарилаж яаж задлах вэ? гэдэг бол тухайн нэгдлийн гишүүдийн хурал үндсэндээ шийднэ.

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Улсууд хоорондоо тохирч байвал болно гэсэн тийм уян хатан...

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Байсан юм байна лээ. Тэгэхээр тэр мэдээллийг тэр нөхцөлд нэгдлүүд бас янз бүр хувьчиласан юм байна гэж би ойлгоод байна л даа.

Тарвий -

Үнэн янз бүр байсан.

Хишигсүрэн -

Тэгэхээр өмнөх Дашинчилэн сум бол сумынхаа бүх улсуудад малаа өгсөн гэж байгаа юм. Аа та нар болохоор өгөөгүй. Зөвхөн нэгдлийн гишүүд дотроо хувьчлалаа хийчихсэн.

Тарвий -

Өгөөгүй хийчихсэн.

Хишигсүрэн -

Хийчихсэн гэж байна. Ийм онцлог байсан гэдгийг би ойлголоо. Аа амбицаасаа болсон байж магадгүй гэж байна. Өөр ер нь ямар шалтгаанаар бусад улсуудыг оруулаагүй юм бол?

Тарвий -

Ер нь малыг маллаж байгаа малчдад нь өгнө гэсэн ойлголтоор...

Хишигсүрэн -

Тэр уриаг шууд хүлээгээд авчихсан?

Тарвий -

Малчин голдуу улс комиссын гишүүнд байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Тарвий -

Тэгээд өмч хувьчлалын комиссын гишүүн байсан учраас...

Хишигсүрэн -

Аа аа.

Тарвий -

Тэгээд ерөөсөө малчдын бодлогыг баримтлаад төсвийн албан хаагчдыг оруулахгүй. Яагаад гэвэл тэд нарын өмч биш. Нэгдлийн гишүүн бид нарын өмч гээд гэхдээ бас нэгдэлдээ үлдээж байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

3000-гийн яагаан тасалбараа нэгдэлдээ үлдээгээд компани болж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэндээ 5000 малтай. Бүхий л үйлдвэрлэл, бригадын техник одоо...

Хишигсүрэн -

Үл хөдлөх хөрөнгө?

Тарвий -

Аа ха. Үл хөдлөх хөрөнгө. Машин трактор комбайнуудыг үлдээгээд тэгээд ерөөсөө малаа хувьчлаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэг бодлын зөв ч юм шиг мөртлөө сүүлдээ би 1996 онд засаг даргаар ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Төр захиргааны ажилчдад мал өгөөгүйн горыг тэр үед л амсаж байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Гэхдээ тэр үед манай захиргаа бас малтай байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ерөөсөө сумын захиргаа 1000 гаруй малтай байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Түүнээсээ нөхөж би дөрвөн жилийн хугацаанд төсвийн байгууллагын ажилчдад 1000 гаруй мал өгч байсан. Төлөөр нь ...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Жилд 200 гаруй төл тарааж тэр бол яахав өөрийнхөө хийсэн нүглийг цагаатгаж байгаа асуудал...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгж байлаа.

Хишигсүрэн -

Ер нь хувьчлалын үр дүнд хүмүүсийн өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт гарсан гэж боддог бэ?

Тарвий -

Оо маш их өөрчлөлт гарсан ш дээ. Нэгдлийн малыг чинь акт баримт цохилтоор хувьдаа хэрэглэнэ. Тэр болгон хувьдаа хэрэглээд байхгүй тиймээ? Тэгээд төлөвлөгөөтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тоотой төлөвлөгөөтэй. Хувьчлал явагдсанаар хүн болгон өмчтэй болоод тэр өмчөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болсон. Тэгээд хувьчлалын дараа мал маш их өссөн л дөө. Тэгээд өсөхөөр мал үнэгүй маягтай. Архинаас ч хамаагүй өгчихдөг. Ерөөсөө нэгдэл гэж байхад малаа алга болгочихоод өр төлбөрт орж байсан улсуудад хамгийн сүүлд тараагаад мал өгсөн боловч тараагаад дуусгасан. Бусад нь бол малаа сайхан өсгөөд амьдрал ахуйгаа аваад явчихсан тийм тохиолдол харагдаж л байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгэхээр малыг малчин бүхэн малладаггүй гэдэг нь харагдаж байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Нэг онцлогийг би бас сая дотроо бодож байлаа. Тэр нэгдлийн трактор марактор бусад өмчийн хувь заяа юу болсон бэ? Байшин барилга ....

Тарвий -

Тэрний хувьд бол ёстой хуулийн цоорхойгоор алга болсон.

Хишигсүрэн -

За?

Тарвий -

Удирдаж байсан дарга нь өөрийн хөрөнгөөр нь өөрийн худалдаж аваад өөрийн өмч болгоод авчихсан.

Хишигсүрэн -

Өөрийн өөрөөр нь ... \инээв\

Тарвий -

Өөрийн тариа тарьж олсон орлогоор өөрийн нь хувьцааг худалдаж аваад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд өөрөө эзэн болоод одоо хүртэл компаниа хаячихаад юу ч хийхгүй. Газар тариалан эрхлэхгүй. Баасан гэж хүн авсан юм. Тэр үед нэгдлийн дарга байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгж аваад, 5000 гаруй мал тэгээд тэр техник үтрэм тэр хүний гараар орсон. За тэгээд ажиллаж байгаа юм байхгүй. Нэгдлийн гишүүдэд өгч байгаа ч юм байхгүй. Заримд нь гурил будаа өгөөд цөөхөн хэдэн мөнгө өгөөд хувьцаагийн худалдаж аваад дуусан даа.

Хишигсүрэн -

Нөгөө 3000-гийн тасалбар тиймээ?

Тарвий -

Тийм. Хуулийн цоорхойг ашиглана гэдэг юм болоод тэр үед бид анх зах зээлд орж байгаа болоод тэр юмуу. Хууль маш их цоорхойтой гарч байлаа. Тэр цоорхойг удирдаж байгаа дарга нар нь бүрэн ашиглаад компани хувь хүний гараар ороод устаад алга болсон.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Маш их хөрөнгө байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр газар тариалан тодорхой түвшинд эрхэлдэг байсан гэж байна ш дээ.

Тарвий -

Тийм.

Хишигсүрэн -

Жилдээ ямар хэмжээний ургац хурааж авдаг? Юу тариалдаг?

Тарвий -

Манайх чинь 3000 гаруй га эргэлтийн талбайтай. Нэгдэл...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд хоёр гурван салаатай.

Хишигсүрэн -

Хадлангийн уу?

Тарвий -

Үгүй. Тариалангийн аа хадлангийн талбай ч бас байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тариалангийн хоёр гурван салаатай.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд улсын аварга хүртэл төрж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Маш их орлого олдог байсан. Га-гаас 40 центр хүртэл үр тариа хурааж авч зарим жил 92-96 он хүртэл маш сайн авч байсан. Тэгээд сүүлд нөгөө удирдаж байсан хүн хувьчлаж авангуутаа ажиллуулахаа болиод өөрөө ч шилжээд алга болсон. Тэгээд хэдэн ажилгүй тракторчин комбайнчин үлдсэн дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Нэг ийм юм байна. Ер нь эрх мэдэлтэй хүн, эрх мэдэлгүй хүн жирийн улсууд гэдэг дээр өмч хувьчлал ялгаатай байхаасаа гадна хүйсийг хамаарсан. Эрэгтэй эмэгтэй хүний ялгаанаас болоод ч юмуу. Өмч хувьчлал ялгаатай байсан тийм юм байх уу?

Тарвий -

Нэгдлийн гишүүдийн хувьд тийм юм ерөөсөө байгаагүй.

Хишигсүрэн -

Байгаагүй юу?

Тарвий -

Өрх толгойлсон эмэгтэйчүүд ч ялгаагүй хүмүүсийн тоогоор нь яг адилхан үнээр нь бид өгч байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Хөнгөлөлт ч үзүүлж байгаагүй.

Тарвий -

Хөнгөлөлт ч үзүүлээгүй. Яг адилхан үнээр нь адилхан...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ялгаварлах тийм юм ерөөсөө байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Их хувьчлалыг бол манайхан хуулийн дагуу яахав төр захиргааны ажилчдаа хаясан ч гэсэн яг нэгдлийнхээ гишүүн малчдад яг зөв хувьчилсан гэж бодож байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Дараа нь тэр үлдсэн 3000-гийн бага хувьчлал хөдөө аж ахуй үндсэн хөрөнгө техник тоног төхөөрөмжүүд ёстой замраад тэгээд өнгөрсөн.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Манайх ч гэсэн. Манайхаас бусад нэгдлүүд ч гэсэн ихэнх нь тийм л байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Удирдаж байсан дарга нар нь хувьцаат компани болгож аваад л тэгээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Завшаад өнгөрсөн тийм л юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха. Манай судалгааны нэг том бүлэг асуулт бол ерөөсөө нэгдэл яаж байгууллагдсан юм бэ?

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Нэгдэлд анх хүмүүс яаж элсэв? Улсууд хэр дуртай дургүй байв? Ямар тэмцэл зөрчил маргаан болж байв? Эсвэл их дэмжлэгтэйгээр олон нийт нь их сайхан хүлээж авч байсан уу? Энэ үед та жаахан л байсан байх л даа. Гэхдээ аав ээж нутгийн улсуудын ярианаас, тэгээд нэгдэлд насаараа шахуу ажилласан хүн чинь гарал үүслээс нь эхлээд ерөөсөө нэгдлийг шууд тараагаад хаячихлаа шүү дээ. Бид хоёр \инээв\ одоо тарах хүртэл юу болсныг ярьбал яасан юм? \инээв\

Тарвий -

Тэгье тэгье

Хишигсүрэн -

За?

Тарвий -

Нэгдэл яахав. Би аавынхаа ярианаас сонсож байсан л даа. Манай аав нэгдэлд 1957 онд намайг төрж байхад хүчээр орж байсан юм байна лээ. Хамгийн сүүлийн шахуу...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Яахав манай суманд чинь Лениний зам нэгдэл маань анх 1939 онд анх байгууллагдаж байсан. Сумын улсын анхын нэгдэл маягаар...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Гэхдээ нэгдэлд оролгүй маш олон ардын аж ахуйтан байж байгаад хамгийн сүүлд хүчээр 1959 онд л нэгдэлд орж дуусаж байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ихэнх малчид дуртай байгаагүй юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Зарим малаа өгөөд хот суурин газар бараадаад зарим нь эргээд нэгдэлдээ малаа маллаад л явсан.

Хишигсүрэн -

Ер нь тэр нэгдэлжих хөдөлгөөний үед эхний их том нүүдэл болсон гэж байгаа ш дээ.

Тарвий -

Тиймээ тийм.

Хишигсүрэн -

Улсын хэмжээнд малаа өгсөн хүмүүс...

Тарвий -

Улаанбаатар луу...

Хишигсүрэн -

Улаанбаатар лүү нүүсэн. Тэр малаа өгчихөөд Улаанбаатар төв суурин лүү явсан улс чинь нэгдлийн малыг хувьчлаж байхад юу яая авъя баръя. Миний малыг өг гэсэн тийм өргөдөл бариад л явдаг байсан гэдэг ш дээ.

Тарвий -

Аа тийм. Цөөн хэдэн улс өөрсдөө амьд сэрүүн байсан улс би нэгдэлд төдөн мал нийгэмчилсэн төдөн мал авна гээд авч байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тэд нарт яг тоо ёсоор нь өгч байсан уу?

Тарвий -

Тоо ёсоор өгөөгүй л дээ. Хувьчлалд нэг хүнд хэдэн мал өгч байсан яг түүгээр л өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэнд бол 1000 мал хувьчилсан хүн ч байгаа. 1000 мал хувьчилсан хүнд ч 10 мал өгөхөөр нэг хүнд манай нэгдэл чинь нэг хүнд төдөн бог төдөн бод оногдоно гэж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Яг түүгээр л өгсөн юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тасалбараар 7000-гийн тасалбараар л юу яагаад...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэдний нэгдэлд нийгэмчилсэн малын юугаар өгч чадаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Гомдолтой л байсан юм шиг байгаа юм. Би төдөн малаа нийгэмчилсэн төдийг авах ёстой ч гэдэг юмуу...

Хишигсүрэн -

Аа ха. Анх өмч хувьчлалын комисс та нар байгуулж байхдаа энэ өмчийг анх бий болгосон. Нэг ёсондоо өмчөө нэгтгэсэн гэсэн тийм утгаар тэд нар ер нь юм нэхэж ирж магадгүй гэсэн урьдчилсан бодол та нарт ер нь байсан уу?

Тарвий -

Байгаагүй үнэнийг хэлэхэд...

Хишигсүрэн -

Байгаагүй байх тиймээ? \инээв\

Тарвий -

Яагаад гэвэл бид л нэгдлийн гишүүд бид л үүнийг бүтээсэн. Бид л хувааж авна гэсэн ойлголттой байсан.

Хишигсүрэн -

Сая засаг даргын ярианд аа биш аль ярианд билээ? Нэгдэл анх байгууллагдахад Хишиг-Өндөрийнхөн маш их тооны мал өгч байсан. Тэр тоо бүртгэл таныг тоо бүртгэгч хийж байхад хадгалагдаж байсан уу? Ер нь хичнээн тооны мал 59 оны нэгдэлжих хөдөлгөөн дуусахад нэгдэлд хичнээн тооны мал төвлөрч байсан юм болоо?

Тарвий -

Хүмүүсийн ярианаас барагцаалсан тоо гэж байгаагүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хишиг-Өндөр сум анх байгууллагдахдаа 31 онд байгууллагдсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгэхдээ бол 90,000 малтай.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр нь хүмүүсийн гар дээр байгаа ш дээ.

Тарвий -

Аа тийм. Ерөөсөө хувийн мал ах ахуйн тиймээ? 90,000 малтай тийм сум байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр 90000 малыг тэр үеийн төлөвлөгөө төсөв, норм гээд 60-70 мянгад барьж байгаад тэгээд нэгдэлд нийгэмчлээд л нэгдэл 60 мянга орчим малтай. Хувьд сайндаа нэг 10000 орчим малтай. Нийлээд нэг 70 мянга орчим малтай 90-ээд он хүртэл байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр үед мах бэлтгэл гэж явагддаг байсан . нэгдэл ч тэр хувь ч тэр мах ноогдуулчихдаг. Маш их хэмжээний мах өгдөг байсан ш дээ. Дандаа хязаалангаас дээш үхрээ өгнө. Шүдлэнгээс дээш малаа өгнө. Тэр байтугай 77 онд би маш сайн мэдэж байгаа юм. Цэрэгт байхад бол манайх хамгийн сүүлчийн өмч хувьчлал бишээ өмч хувьчлал биш. Мал хурааж авах нийгэмчлэх асуудал хийлээ ш дээ.

Хишигсүрэн -

Дахиж хийгдсэн гэж байгаа ш дээ.

Тарвий -

Тийм. Хамгийн сүүлч нь 77 онд хийгдсэн. Тэгээд би одоо боддог юм. Манай аав ээж ярьж байсан. Даага өгөхөд 1 төгрөг 40 мөнгөөр өгч байсан.

Хишигсүрэн -

Даага яасан?

Тарвий -

Нэг даага өгөхөд нэгдэл 1 төгрөг 40 мөнгөөр үнэлж өгч байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

1 кг махыг уу? 1 даагыг уу?

Тарвий -

Нэг даагыг ...

Хишигсүрэн -

70 хэдэн онд уу?

Тарвий -

Тийм 77 онд...

Хишигсүрэн -

Яаж байгаа юм бол?\ инээв\

Тарвий -

Тийм байсан байна лээ. Даагын 1 төгрөг 40 мөнгөөр авдаг бяруугийн 1 төгрөг 50 мөнгөөр ч билүү тэгж авдаг. Тэгж өгсөн гэж ярьж байсан. Манай аав ээж хоёр хувьдаа хэдэн малтай байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр нь нөгөө 50 толгойгоосоо өсөөд 60,70 толгой болоод явчихна. Тэгэхээр нь хураагдах болно. 77 онд тэгж хураагдаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд 77 оноос хойш хураагаагүй. 77 оноос хойш хүн амьтан дээр тоолуулна. Өрх тусгаарлана. Янз бүрийн арга мэхээр явсаар байгаад тэгээд юутай золгосон л доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тиймэрхүү л сонинтой манай нэгдэл явсан. Тэгээд одоо нөгөө компани гэдэг нь байхгүй болоод....

Хишигсүрэн -

Яг хувьчлаж байхад хэдэн толгой малтай байсан бэ?

Тарвий -

65 мянган толгой малтай байсан.

Хишигсүрэн -

Анх 31 онд 90 мянган толгой малтай байсан. Хорогдсон байна ш дээ.

Тарвий -

Маш их хорогдсон. Тэгээд нэгдэл ЗХУ-д мах бэлтгэнэ.

Хишигсүрэн -

Бас?

Тарвий -

Төлөг гэж байхгүй шүү дээ. Энэ жил хурга төрөөд хойтон жил төлөг болонгуут эрийн бэлтгэлд явуулаад охинын ч гэсэн жаазлаад яг тоогийн бариулаад бариулаад...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Төлөвлөгөө маш хатуу байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Татвар гувчуур гэж их байсан шиг байгаа юм.

Тарвий -

Танай Лениний зам нэгдэл түдэн тоонн мах бэлдэнэ гээд төлөвлөгөө норм өгчихдөг. Тэгээд барахгүй болохоороо эм хониноосоо өгдөг. Гүүнээс өгдөг тэгдэг байсан. Тийм учраас малыг өсгөхгүй. Бэлтгэлийн систем маш хатуу байсан учраас мал ерөөсөө өсдөггүй. Нэгдлийн гишүүд хөдөлмөрлөөд төл мал сайн аваад байгаа ч гэсэн нөгөө мал нь өсөхгүй. Жигд л барьдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тоо бүртгэлийн ажил хийж байсан. Ерөөсөө өсөж байсан түүх ерөөсөө байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Төлөвлөгөө байсан л даа. Энэ жил 60 хэд байсан бол бууруулахгүй.

Хишигсүрэн -

Бууруулахгүй хэрнээ махныхаа ноосныхоо нормыг биелүүлж...

Тарвий -

Аа ха. Төдөн тонн мах, төдөн тонн ноос ноолуур бэлтгэ гээд үүрэг даалгавар өгчихдөг. Тэр үед чинь зарим дарга нар чинь цөцгий тосныхоо төлөвлөгөөг биелүүлэхгүй хэрэгт ороод...

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Өмч хувьчлалын идэвхтэй гишүүн байлаа. Лениний зам нэгдлийн өмчийг хувьчлахад...

Хишигсүрэн -

Малчид тухайн маллаж байгаа мал, иргэд тухайн татвар төлөхөд норм төлөвлөгөө биелүүлээгүй гэдэг дарамтаад гадна удирдлагад бас байсан байж таарах нь тиймээ?

Тарвий -

Байлгүй яахав. Удирдлагад маш их байсан. Төлөвлөгөө норм биелүүлээгүй дарга нар шийтгүүлдэг цалингаа хасуулдаг. Намын гишүүдийн хурлаар орж бас шийтгүүлдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэгдлийн дарга нар төлөвлөгөө нормоо биелүүлэх ялангуяа цөцгийн тос, ноосны төлөвлөгөө биелүүлэхгүй бол цалингаа хасуулна. Шийтгэл хүлээнэ.

Хишигсүрэн -

Ажлаасаа...

Тарвий -

Ажлаасаа огцорно. Маш их дарамттай ажил л даа. Тийм учраас биелүүлэхийн тулд янз бүрийн хууль бус арга их хэрэглэж байсан.

Хишигсүрэн -

Би бас нэг ийм юм асууна. Ер нь малын үйлдвэр угсаа чанар гэдэг юм маань нэгдэл байгууллагдаад тэр хамгаалтанд ороод 30,40 жил болоход сайжирсан уу? Муудсан уу? Малын чанар өөрөө яаж өөрчлөгдсөн вэ? Би ойлгохдоо ингэж бодож байгаа ш дээ. Өмнө нь тэмээчин, адуучин, үхэрчин гэж байгаагүй. Тухайн айлын нэг, малчид тус бүрдээ бэлчээрлэдэг байж байгаад мал маллагаанд өөрчлөлт орчихож байгаа ш дээ.

Тарвий -

Тийм.

Хишигсүрэн -

Хашаа худаг гээд юмтай болсон гэж байгаа. Дэмжлэг авч байсан малд чанарын өөрчлөлт гарсан уу?

Тарвий -

Нэгдэл удирдаж байсан дарга нараас л болж байсан байх. Манай Лениний зам нэгдэл малыг маш сайжируулсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр бол үржил хариуцаж байсан зоотехникчээс нь маш их шалтгаалж байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Манайд чинь Улаан Дорж гэж маш сайн зоотехникч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр хүн миний мэдэх мал маллаж байгаад 74 онд Дорнод аймаг руу буханд яваад Галшираас адуу авч ирээд л Тэсээс адуу авч ирээд л одоогийнх шиг үйлдвэр угсаа ч байгаагүй. Хөвсгөлөөс хар ухна авч ирж байсан. Баянхонгорооос улаан ямаа авч ирж байсан. Ууцан сүүлтэй хонь хүртэл авч ирж байсан. Манай нэгдлийн хувьд мал маш сайн сайжирсан. Урд талын сумуудад манай хэдэн нэгдлийн морьд давхидаг байсан. Галшираас авч ирсэн адуунаас Манай нэгдлийн дарга Ойдов гэж маш чадалтай боловсон хүчин байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Сономпилын Ойдов гэж Архангай аймгийн 1-р нарийн бичгийн дарга байж байгаад 58 юмуу 57 онд намайг төрж байхад манай сумын даргаар томилолтоор ирж байсан. Тэгээд 75, 76 он хүртэл ажилласан. Хишиг-Өндөрт нэгдэлд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бусад сумдад бол сайжирсан юм байхгүй. Хараад байхад сүүлдээ ноосны чиглэлийн эрлийз мал бас их үржүүлж байсан. Манай сумын нэг бригад 1-р бригад тэр чигээрээ эрлийз хоньтой байсан. Тэрнийхээ төлийг авч чаддаггүй байсан. Өвс тэжээл бэлдээд арав арваар нь айлуудад таслаж төллүүлээд арван хониноос нэг хургатай ирдэг байсан юм.

Хишигсүрэн -

Хнн. Үр ашиггүй.

Тарвий -

Үр ашиггүй. Маш их хөрөнгө зарж байсан. Одоо бодоод байхад тэр үед чинь, сая манайхан төлсөн 11 тэрбум шилжих рубль чинь нэгдэлд л гэж ирж байсан байна л даа.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Тэжээлийн зөөнө. Усын өдөр болгон зөөнө. Хаяанд нь 100 метрт худаг байхад л усын зөөдөг байсан юм. Худаг руу очихгүй.....

Хишигсүрэн -

Хнн

Тарвий -

Худаг бэлээхэн тэнд байхад чинь цасаар тэгээд нөгөө усаар чинь өнөөдөр талын услаад тавина. Ус үлдчихсэн байвал малчид нь хуучин ус гэж асгаад л маргааш нь шинэ ус хийдэг. Тэгэхээр чинь хөрөнгө зарахаас өөр яахав тиймээ? Малчдад өвс тэжээл хангалттай. Машин машинаар нь тэжээл буулгана. Түүнийгээ малдаа сайн өгч чадахгүй. Тэгээд сүүлд нь нүүх болоор шуудайгаар тэр хавьдаа аваачиж асгаад л тэгдэг байсан юм. Маш их үрэлгэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр одоо бодоод байхад Оросын өрний тал хагас нь хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор...

Хишигсүрэн -

Хэрэгтэй хэрэггүй байдлаар тиймээ?

Тарвий -

Тийм байдлаар л

Хишигсүрэн -

Одоогийн та асууя гэсэн сэдэв рүү аяндаа орж байна. Зах зээлийн нүдээр харахад нэгдэл гэдэг зохион байгуулалт санхүүгийн хувьд үр ашигтай ажиллах, том хөрөнгө мөнгө босгох тийм боломжтой эдийн засгийн нэгж байж чадсан уу?

Тарвий -

Тухайн үед бол чадаж байсан. Одоо бол чадахгүй байх. Яагаад гэвэл манай мал чинь уридчилсан сэргийлэх тарилга туулга байхгүй. Гадаадын орноос түүний нь хүлээж авахгүй. Мах борлуулах гээд аймаг чадахгүй байна ш дээ. Тэгэхээр одоогийн байдлаар бол чадахгүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр үе шиг гадаадад нийлүүлээд мөнгө болгоод тэр үед Оросод нийлүүлж байсан. Одоо бол тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо Оросод өгөх гэхээр Орос маань гацаагаад танай мал ийм вакцин хийлгээгүй гээд авахгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо бол чадахгүй. Одоо тэр хоршооноос улсууд их айж байгаа ш дээ. Ялангуяа настангууд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Залуучууд бол мэдэхгүй байгаа. Хоршоо үүсгэн байгуулаад малчдын зөвлөл байгуулах гэхээр чинь малчид оо одоо хуучин нэгдэл рүүгээ орох нь гээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Маш их айж байгаа. Залуучууд бол мэдэхгүй байгаа.

Хишигсүрэн -

Залуучууд бол олон малдаа түүртээд тиймээ? Хөдөлмөрөө хоршихыг бас хүсэж байгаа ш дээ.

Тарвий -

Тийм. Хамтын хөдөлмөрийг хүсээд байгаа юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Цаана нь байгаа хөгшид хуучин нэгдэл гээд ингэж байгаад хураагаад авчихсан түүн шиг юм болох нь гээд одоо хөгшчүүд цөөрч байна. Нэг бригадад тав зургаа тав зургаан хөгшид үлдэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

70 хэдэн онд ажилд орж байсан бид нар л ахмад нь болж үлдэж байна.

Хишигсүрэн -

Аа ха. Бас нэг ажиглагдаж байгаа юмыг асууя. Танд ажиглагдаж байгаа байх. Тухайн үеийн малчдын амжиргаа, нийт сумын иргэдийн амжиргаа социализмын үед 70, 80-аад оны үед 90-ээд оныг ярихгүй. Тэртээ тэрэнгүй муу байсан юм чинь одоо 2000 оныг гарснаас хойш харьцангуй жигдэрч байна шүү дээ.

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Улсуудын амжиргаа амьдралд ямар өөрчлөлт орж байна бэ?

Тарвий -

За даа. Социализмын үеийн хүн болгон ажилтай цалинтай байсан үеийг бодвол зах зээлийн үед бие даагаад ирэхээр нэг хэсэг нь арга байхгүй ядуураад...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ямарч орлого байхгүй. Тэгсэн хэрнээ хүн хараад байхад тураад үхчихгүй. Монголд жирийн нэг айлд ороод хоол идчихдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэгдэл тараад хувьчлаж өгсөн малыг байхгүй болгоод одоо малгүй айл маш олон байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

2000 онд би засаг дарга байж байгаад ажлаа хүлээлгэж өгөхөд 91 өрх малгүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хишиг-Өндөр сум.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо тэгсэн чинь 450 өрх айл малгүй болчихсон байна.

Хишигсүрэн -

Пөөх. Хнн.

Тарвий -

900 гаруй өрх айлтай. 50% нь малгүй болсон.

Хишигсүрэн -

Пөөх. Мянгат малчин гээд байна ш дээ. Бөөгнөөд байна уу? Сайн ажиллаганы үр дүнд өсөөд байна уу?

Тарвий -

Сайн ажиллагааны үр дүн л дээ. Малаа өсгөж чадаж байна. Түүгээрээ амьдарч чадаж байгаа улс нь чадаад байна. Малаа маллаж чадахгүй залхуу хойрго нь тэгээд малгүй болоод ажилгүйчүүдийн эгнээнд шилжээд төв бараадаад алтны уурхай явж нинжаа хийгээд амьдрах маягтай. Олсон орлого ч байхгүй. Сумын өрхийн 50% нь жишээ нь малгүй болчихсон байна.

Хишигсүрэн -

Аа ха. Нэгдлийн ер нь хамгийн сайн ажил нь явж байсан. Нэгдэл ер нь амжилттай байсан шүү гэж хэлж болох үе нь хэзээ байв? Юугаар тэр үзүүлэлтийг харж болж байна?

Тарвий -

78-84 он хүртэл нэгдэл сайн байсан. Хөрөнгө оруулалт ч дээрээс сайн ирж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр үеийн байгаль цаг агаар ч гайгуу байж...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тариа маш их авч байсан. Манай нэгдэл бол...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Байгалийн гамшиг тохиолдохгүй. Орлого маш сайтай байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Аа 84 оноос хойш болихоо байсан. Нэгдэл...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Мөнгө төгрөг нь ч саатаад хөрөнгө оруулалт ч багасаад мал хөрөнгө ч болохгүй. Хэдэн эрлийз малууд нь үхэж үрэгдээд тэр нь яаж мэдэгдсэн гэхээр тэр үед бригад удирдаж байсан. Мэдэгдэж эхэлсэн л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Малын эмч яваад акт бичдэг байсан бол сүүлдээ акт ихдээд нэгдлийн ажил цалгардаад ирсэн. Малын актыг нэгдлийн зөвлөл дээр ирж ярьж хасдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Зармын төлүүлээд зармын хасдаг байсан. Тэгээд нэгдэл нэг л бишээ гэж 89 оноос явсан билүү?

Хишигсүрэн -

Тийм нэг нэвтрүүлэг байсан. Нэгдэл гэдэг нэг л бишээ.

Тарвий -

Тийм нэгдэл гэдэг нэг л биш. Түүнийг чинь сонссон бид ардчилсан үзэлтэй гэх үү дээ. Бид чинь түүнийг нь дэмжээд 89 онд 1-р бригадын дарга байж байгаад 2-р бригад руу яв гэхээр нь нэгдлийн даргадаа тэгж байсан юм. Банзрагч гэдэг хүн байсан юм. Одоо тарах гэж байгаа нэгдлийн бригадын даргаар яваад яах юм. Одоо удахгүй тарах гэж байгаа юм чинь гэж \инээв\

Хишигсүрэн -

Ардчилал гарчихсан байсан уу?

Тарвий -

Эхэлж л байсан үе байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

89 онд ЗХУ-д өөрчлөн байгуулалт явагдаад Монголд ч гэсэн хэвлэл мэдээллээр бичигдээд нэгдэл гэдэг нэг л бишээ гэж бичигдээд л

Хишигсүрэн -

Аж ахуйн тооцоон алдагдалтай болж эхэлсэн байх л даа.

Тарвий -

Тийм алдагдалтай болж эхэлсэн. Нэг л биш болоод явчихсан юм.

Хишигсүрэн -

За би таныг ардчилсан намын төлөөлөл болж иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болсон гэж ойлголоо. За 90 оны ардчилсан үйл явдалд та хэрхэн яаж хүлээж авч байсан юм? Ямар байдалтай оролцож байсан. Ардчиллаар юу өөрчлөгдөнө гэж бодож байв? Би сонслоо таныг МАХН-ын гишүүн байгаад...

Тарвий -

Тийм.

Хишигсүрэн -

Намынхаа батлахыг өгөөд ардчилсан намд элсэж байсан. Энэ түүхээ та ярьж өгөөч ээ?

Тарвий -

Би 90 онд 90 оны 3 сард чинь улс төрийн товчоо огцроод өлсгөлөн зарлаад л тэгэнгүүт би намынхаа батлахыг өгч байсан юм. Одоо би танаа намаас болилоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо би энэ шинэ залуу улсуудыг дэмжиж байна. Намаасаа гаръя гээд батлахаа өгч байсан юм. Намын дарга маань их дургүй. Гаргахгүй гээд болдоггүй. Зургаа аваад ширээн дээр тавьчихаад гарч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд яахав. Тэр үед чинь залуучуудыг хараад байлаа. 92 онд Бат-Үүл манай суманд ирэхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Үндэсний дэвшлийн нам байгуулах гэж...

Хишигсүрэн -

Би нэг юм тодруулъя. Та яагаад намаасаа гаръя гэж шийдсэн юм бэ?

Тарвий -

Би ер нь бригадын дарга байхдаа дарга нартаа их хэрэлддэг. Дарга нартай их тэрсэлддэг тийм хүн байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгсэн хэрнээ намын гишүүн?

Тарвий -

Тэр үед чинь яахав. Сайн ажиллаад байвал хүчээр намд элсүүлчихдэг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Гурван үеийн түүх бичиж аваад л ...

Хишигсүрэн -

Аа ха. \инээв\ дургүй байсан ч хүчээр элсүүлдэг. Хүчээр элссэн хүн та юм байна ш дээ.

Тарвий -

Тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Би 81 онд намд элсээд 82 онд жинхэлж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд 90 оны 3 сард батлагын өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэг л биш болоод нам ч гэсэн нэг л биш болоод би ч гэсэн дарга нартайгаа нэг таарч өгөхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Намын дарга нар бүхнийг мэдэх гээд л ...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Яардаг үгэнд ордоггүй гишүүн байсан л даа. Намын...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр байтугай намын шийтгэл ч хүлээж байсан. Түүнээсээ болж...

Хишигсүрэн -

Аа ха. Ямар?

Тарвий -

Аймгийн намын хариуцлагатай нарийн бичгийн дарга Жүгдэр гэж хүн байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр хүн бригадаар хөдөө аж ахуйн ажлаар явж байгаад нөгөө хүнтэй хэрэлдээд намын шийтгэл авч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр үед чинь тосны төлөвлөгөө биелүүлэх гээд дарга нар чинь үү зайгүй ... цөцгийн тосны төлөвлөгөө биелүүлэх гээд тэр биелэж өгөхгүй. Тугалтай үнээ болгоныг саалинд хамруулна.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Зарим нь татаад татаад гарахгүй муу сайн гунж нар байхад чинь заавал саалинд оруул гээд хэдэн гунж байна гээд л аймгийн дарга нар газар дээгүүр яваад л юу ч гарахгүй үхрийг чинь яаж би саалинд оруулах юм. Түүнийг чинь саах ч хүн олдохгүй байхад би яах юм гээд дарга нартайгаа муудалцдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд түүнээсээ болоод хэрэлдэж байгаад хуц гээд хэлчихээд намын шийтгэл авч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Намын шийтгэл тэр үед намын товчоогоор ороод л тэр үед залуу ч байсан. Товчооноос за чамайг даргынхаа өөдөөс хуц гэж хэлсэн учраас намаас хөөхийг сануулж хатуу донгодлоо гээд л олон хүний өмнө болохоор залуу хүн айлгүй яахав. Сүртэй өвдөг чичрээд л гарч байсан. Сүүлд нь хойтон болсон дуудаад байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Шийтгэлээ арилгасан уу чи гээд? Хийсэн хэрэг байхгүй юм чинь юугаа арилгадаг юм гээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ноднин чи ингэж шийтгүүлж намын хурлаар орсон ш дээ чи гээд. Бат-Эрдэнэ гэж 89 онд байсан юм. Танай намын тэр шийтгэлд би очиж чадахгүй. Аймаг орж шийтгэл арилгуулдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгж нэг хэдэрлэж яадаг. Нам бас их эвгүй болчихсон байсан үе л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нам нэг л явахгүйн гэдгээ мэдчихсэн. Тэгсэн хэрнээ намынхан айхтар шийтгэж чаддаггүй. Би 78 онд цэргээс ирээд ажил авсан гэхэд тэр үед 10-р анги төгсөн хүнийг, илгээлтийн эздийг сургуульд явуулдаг тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр сургуульд явуулахгүй. Аварга малчдын, дарга нарын хүүхдийг явуулчихдаг болохоор би түүнд маш их эмзэглэдэг байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Муу ч гэсэн хар залуугаасаа бригадын удирдаад авч яваад байхад би яагаад сургуульд явж болдоггүй юм.

Хишигсүрэн -

Намын сургуульд тиймээ?

Тарвий -

Тийм. Тэгээд Хөдөө аж ахуйн дээдэд орох гэхээр ерөөсөө оруулахгүй. Тэгээд нэг аварга малчны хүүхэд юмуу. Даргын хүүхэд явчихдаг.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Тэгээд нөгөө хэдэр ядраасаа болоод хасагдаад байдаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд намаасаа гарсан юм. Сургуульд орох 1993 онд хөгширсөн хойноо удирдлагын хөгжлийн академид орж 1997 онд төгссөн хүн шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нийгэм солигдсоны дараа...

Хишигсүрэн -

Гэхдээ сургуульд суръя гэдэг эрмэлзэл хадгалагдсаар байсан байна тиймээ?

Тарвий -

Аа тийм. Би чинь 7-р анги онц төгсөж байсан хүн байхгүй юу.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Тэгэхэд илгээлтээр шууд гаргачихаж байсан тиймээ? 8-р ангид оруулахгүйгээр...

Хишигсүрэн -

Яагаад?

Тарвий -

Эвлэлийн 9-р бүгд хурлаар илгээлтээр заавал хүүхэд гаргах ёстой гээд...

Хишигсүрэн -

Тэгээд малчин айлын хүүхэд...

Тарвий -

Малчин айлын хүүхэд гарах ёстой чиний эгч чинь дээд сургуульд орчихсон байна. Чи гарах ёстой. Шууд хөдөө хөөгдөөд гарч байгаа юм.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Анхнаасаа цэрэгт улирах гэснээ болиод аав ээжээ бодоод ирээд сургуульд явахад бас тэгж байсан. Ням-Осор бид нар чинь нэг ангид байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ням-Осор “Алдар” сонины сурвалжлагч байсан юм. Цэрэгт байхдаа. Би “Алдар” сонины юугийн .....яадаг цэрэг өөрөө юм бичих авъяас байхгүй учраас юм бичихгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Сонин сургалтын ажилд их идэвхтэй оролцоно.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ням-Осор “Алдар” сонины сурвалжлагч орон тоотой цэрэг...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бид хоёр хоёулаа барилгын удирдах газрын нэг өрөөнд байдаг. “Алдар” сонинг хэвлэх гээд явж байлаа. Хоёулаа 20-р сургуулийн 10-р ангийг төгссөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ням-Осор маань сүүлд, би ч бригадын дарга болоод Ням-Осор дэвшээд эвлэлийн төв хорооны шугмаар хойшоо сургуульд яваад шал өөр болоод яваад өгсөн. Би байдаггүй. 93 онд арай гэж ...

Хишигсүрэн -

Ардчиллын буянаар?

Тарвий -

Тийм ардчиллын буянаар арай гэж сургуульд орж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд нэг 4 жил суралцаж 97 онд төгсөж байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Тэгэхэд та хэдэн настай байсан байж таарах уу?

Тарвий -

57 оны гэхээр чинь 36,37 хүрч....

Хишигсүрэн -

Яахав болж байна ш дээ.

Тарвий -

Магистрт сурах гэсэн чинь 40 гарчихсан. 97 онд төгсөж байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

40-өөс доош насны хүн авна гээд намайг авахгүй байсан. Сүүлдээ харин хамаагүй болчихсон. Уг нь цааш нь үргэлжлүүлээд магистрт сурах сонирхолтой байсан. Тэгж байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ийм юмаа хоёулаа эргүүлээд яръя. Тэгээд 90 оны ардчилал гараад Бат-Үүл танайд ирсэн гэсэн ш дээ.

Тарвий -

Тийм.

Хишигсүрэн -

Хэдэн он байсан бэ?

Тарвий -

92 оны 2 сарын 10 нд ирсэн юм. Өвөл.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэг их том үстэй дээл өмсчихсөн. Энд буудал олдохгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Орох ч айл олдохгүй. Манайхны энд Цогтбилэг гэж залуу....

Хишигсүрэн -

Яагаад орох айл олдохгүй гэж?

Тарвий -

Яахав. Ардчиллаас бишүүрхэж байсан.

Хишигсүрэн -

Тухайн үедээ?

Тарвий -

Аа тийм. Хэдэн залуучууд Бат-Үүлтэй уулзаж яриагийн сонсчихоод маргааш нь Үндэсний дэвшлийн нам байгуулаад анхных нь даргаар Болд гэдэг залууг тавиад...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Намын дэд даргаар нь би болоод...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Анх тэгж байгуулж байлаа.

Хишигсүрэн -

Анх тэгж нам байгуулж байхад сумын иргэдийн зүгээс үл таашаасан байдал эсвэл дэмжсэн байдал гарах уу?

Тарвий -

Оо үл таашаасан байдал гарч байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха. Ийм замлалыг хэрхэн яаж? өнөөдөр иргэдийн төлөөлөгчдийн хурал бараг 50% шахуу суудалтай. Тэгээд засгийн эрхийг тавь тавин хувь авчихсан сууж байгаа юм байна ш дээ. Танай сум?

Тарвий -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгэхээр 20 жилийн дараа ийм түвшинд хүрч байнаа. Тэгэхээр орон нутагт ардчилал хөгжиж байгаа. Орон нутаг олон намын тогтолцоотой болж байгаа. Орон нутагт өөрөө удирдах ёс тогтож байгаа. Энэ үйл явдлыг та сайхан яриад өгөөч тэгэх үү?

Тарвий -

Тэгье тэгье

Хишигсүрэн -

За.

Тарвий -

92 онд орон нутагт нам байгуулаад гарахад манай сум маш их дургүйцсэн л дээ. Оо хэдэн залуучуудыг дуурайж шинэ нам байгууллаа. Бидэнд их дургүй. Гэхдээ би бол урьд нь насаараа шахуу нэг бригад 1-р бригад бол миний нутаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ажлыг маш их дэмждэг тийм газар байхгүй юу. Миний үгнээс би чинь одоо 92 оноос хойш шинэ үндсэн хуулиар 5 дахь удаагаа сонгогдчихоод байгаа хүн л дээ.

Хишигсүрэн -

Тэндээс?

Тарвий -

Тасралтгүй одоо сонгогдчихоод байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. 20 жил? \инээв\

Тарвий -

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 3 удаа

Хишигсүрэн -

Аа аа бас?

Тарвий -

Шинэ хуулиар энэ жил сумандаа дэвшсэн.

Хишигсүрэн -

Аа аа.

Тарвий -

96 онд манай ардчилсан холбоо эвслээс манай суманд чинь 9 суудал аваад нөгөө 11 суудлын хувьсгалт нам авсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд хуралд нь орсон чинь хувьсгалт намын хоёр хүн намайг нууцаар дэмжээд засаг дарга болгож байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Оо...

Тарвий -

Тэр хоёр хүнийг одоо ч би мэддэггүй юм.ямар хүн дэмжиж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хувьсгалт нам урвагчаа олох гэж дөрвөн жил ажилласан. Би дөрвөн жил засаг дарга хийсэн. Ажлын унагаачаагүй. Сайн хийсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд дараа хувьсгалт нам үнэмлэхүй ялалт байгуулаад 2000 онд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бид чинь 20 хүн дотор гуравхан суудалтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

2 удаагийн сонгуулиар тэгсэн. 2004 онд 4 суудалтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо сая нэг юм 7суудал авч нөгөө нам маань 8 суудал авч зөвшилцөлийн байдалтай гарч ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр үед хэцүү байсан. 96-2000 онд би засаг дарга болоод ардчиллыг ойлгуулах гэж ард түмэнтэйгээ их ажилласан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Манай 1-р бригад бүх сонгуульд ардчиллын төлөө байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо сумын хувьсгалт намын ганц айдаг газар нь 1-р бригад байхгүй юу.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Залуучууд ихтэй. Тэд нар ардчиллыг их дэмждэг.

Хишигсүрэн -

Аа ха. Би таны ярианаас нэг ийм юм ойлголоо. Та санал нэг байна уу?

Тарвий -

Аа?

Хишигсүрэн -

Ямар байна? Орон нутагт улсууд ардчилалд орж байгаа. Эсвэл ардчилсан намын нэр дэвшигчийг сонгуульд дэмжиж байгаа гэдэг ч юмуу? Хувьсгалт намыг дэмжиж байгаа гэдэг нь тухайн сонгогчийн үзэл бодол гэхээсээ илүү тухайн хүний нэр хүнд тиймээ? Тэр хүний талархлыг хүлээдэг. Хүндэтгэдэг хүн. Үгийн сонсдог хүн гэдгээсээ их хамаардаг юм байна ш дээ.

Тарвий -

Тэгдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Одоо та бол бригадын дарга байсан.

Тарвий -

Тэр нэрээр төрөөр л явдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Тэгэхээр орон нутгийн удирдлагын түвшинд ажиллаж байсан улсууд тэр үед тань шиг шийдвэр олноороо гаргасан бол ардчиллыг орон нутагт авахад их амархан байсан байна ш дээ.

Тарвий -

Тэгэлгүй яахав. Тэр байтугай сонирхуулахад манай засаг дарга чинь манай намын гишүүн байсан хүн шүү дээ.

Хишигсүрэн -

Оо за. Зоригт дарга уу? Оо за.

Тарвий -

Тэгээд ардчилсан нам ялангуут хувьсгалт намын гишүүн болоод...

Хишигсүрэн -

2000 онд уу?

Тарвий -

Одоо намын даргаар нь ажиллаж байгаа юм. Уул нь миний үндсэн гишүүн байхгүй юу. Нам ялагдаад ирэнгүүд гардаг байхгүй юу? Ихэнх нь тэгсэн 96-2000 онд манай намд маш олон залуучууд элссэн. Одоо энэ засаг дарга Зоригоо соёлын төвийн эрхлэгч бүгд элсэж байсан. 2000 онд хувьсгалт нам үнэмлэхүй ялалт байгуулаад ирэнгүүт нөгөө элссэн улс батлахаа эргүүлж авч ирж өгөөд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хөдөө ийм бужигнаантай байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Улс төржих гэж үзүүлдэг.

Хишигсүрэн -

Харин түүнийг чинь яръя.

Тарвий -

Сонгууль болохоор бид хэд чинь хоёр тал болж байгаад л үзнэ шүү дээ. Гэхдээ ард түмэн яах вэ дээ. Түрүүний чиний хэлдгээр ажил хийж байсан байдал нийгэмд эзлэх байр сууриар нь их дагуулдаг л даа. Тэгээд манай 1-р бригадынхан дандаа ардчиллыг дэмжиж байдаг. 1-рт миний төрсөн нутаг байна. 2-рт би 2 удаа бригадын даргаар нь олон жил ажилласан. Хөгшчүүд нь хүртэл намайг сонгож л байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Тарвий -

Тэр байтугай 9 суудалтай байхад нөгөө нам 11 суудалтай байхад хоёр нь урваад намайг засаг дарга болгож байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд дөрвөн жил удирдаж л байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Та засаг дарга болж байхдаа дөрвөн жил ажиллахдаа энэ суманд яг юу хийчихье гэж бодож байсан? Ямар юмыг хэрэгжүүлэх боломжтой байсан? Юуг амжуулж чадсан тиймээ? Юуг бас амжуулж чадаагүй бэ?

Тарвий -

Би засаг даргаар ажиллаж байсан дөрвөн жилдээ нэгэнт хөдөөний сум юм чинь тэгээд өмч хувьчлалын комиссын гишүүн байсан. За тэгээд ажилчин албан хаагчид ерөөсөө малгүй. Монгол хүн байна. Амжиргааны хэдэн малтай болгоё гэж тэгж маш их зорьсон байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд 1000 гаруй мал одоо хүртэл тайлан дээр байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

1100 ч билүү? Хүнд өгсөн гэж...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр үед чинь бас засаг хоёр гурав дахиж унаад л төсөв мөнгө хүрэлцэхгүй. Багш нар ажил хаяад л үргэлж цалин хөлс нэхээд л цалин хоёр гурван хоногоор хойшилж ирээд л ...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бас хэцүү л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд мөнгө санхүүгийн хувьд боломж байгаагүй.

Хишигсүрэн -

Хамгийн хэцүү үе ш дээ.

Тарвий -

Хэцүү үе. Би засаг дарга байхдаа жолоочтойгоо нийлээд би албан томилолт авахгүй гэж уриалга гаргаж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Төсөв мөнгө бага байгаа нөхцөлд би албан томилолт авахгүй. Хувийнхаа зардлаар хурал зөвлөлгөөн мөвлөлгөөнд явнаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тамгын газрыг тийм болгох гээд нэлээд уриалаад дийлээгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нууцаар томилт авч яваад тэд нар чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Өөрөө тэр дөрвөн жилд томилолт момилолт аваагүй. Би 97 онд сумын засаг дарга байхдаа анхны мянгат малчин болж байсан өөрөө....

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Засаг дарга нараас....

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Мянгат малчин засаг дарга.

Хишигсүрэн -

Та анх өмч хувьчлалаар хэдэн малтай болж байсан бэ?

Тарвий -

Би 7 ам бүлтэй. Манай аав ээж хоёр тэр үед бас амьд сэрүүн байсан. Манай аав ээжийн бас нэг 100 гаруй мал байсан. Түүн дээр нийлээд 400 гаруй толгой мал авч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд 9 хүн...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд 400 толгой мал хоёр гурван жил өсөөд мянгат малчин болж байгаа.

Хишигсүрэн -

Тэгнэ ш дээ.

Тарвий -

Аав маань их тус болсон. Би хүний ганц хүү. Дээрээ гурван эгчтэй. Аав маань малаа сайн маллана. Би дандаа бригадын дарга байснаа сүүлдээ багийн дарга болоод явчихсан. 92 онд нэгдэл ч тараад дууссан. Би ч багийн дарга болсон. Хуучин 1-р багтаа багийн дарга болоод явчихсан. Тэгээд баг бригадын ажил хийдэг малтай нэг их харьцахгүй. Манай аав мал малладаг байсан. Манай авгай хоёр маллачихдаг. Мал ч их өснө. Тэгээд манай гурван эгч нэг эгч маань тэр үед Сэлэнгэд байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Гурилын үйлдвэрт насаараа ажиллаад тэтгэвэрт гараад энд ирсэн. 96 онд эгчийг дуудаж нөхөртэй нь авч ирээд мал таслаж өгөөд тэр үед мал мянга гарчихсан байсан. Болзолын хийчихсэн байсан. Тэгээд эгчдээ гурав дөрвөн зуун мал таслаж өгөөд аав маань бүх хүүхдэдээ малаа таслаж өгөөд гурван хүүхэдтэй юм байгаа юм. Мянга хүрээд яг л эхэлж байсан үе байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Манай Лениний зам нэгдэл тараад хоёрхон мянгат малчин гарсан байсан. Би гуравдахь нь болж байсан. Тэгэхдээ өөрөө сумын засаг дарга...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгсэн мөртлөө мянгат малчин болж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тийм учиртай юм. Түүнийхээ хүчинд сая 5 хүүхдээ дээд сургууль төгсгөөд тэгээд би 2000 оноос ажилгүй болчихсон байсан юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд 2004 оноос дахиад багийн даргаар ажиллаад 2008 он хүртэл ажиллаж байгаад сая хурлын даргаар гарч ирж байна.

Хишигсүрэн -

Аа ха. Танай хүүхдүүд одоо мал маллах уу? Бүгд дээд сургууль төгссөн юм чинь...

Тарвий -

Нэг охин Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Хувийн сургууль Дашзэвэг гишүүний нэг хувийн сургууль байдаг ш дээ. Түүнийг төгссөн юм. Одоо ажил олдохгүй. Олон улсын сэтгүүлчээр төгссөн юм. Ажил олдохгүй хөдөө байсан. Нөхөр нь ч хөдөөний одоо малаа малаад манай гадна байна. Хамгийн бага нь энэ жил цагдаагийн академи төгссөн. Бусад нь дандаа сургууль төгсөөд тусдаа тусдаа гарчихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэг охин энэ сумандаа эмч хүүхдийн эмч...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэг хүү маань Байгаль орчны яамны тусгай хамгаалалтай газрын улсын байцаагчаар ажилладаг юм. Нэг охин маань бас Богд хаан уулын тусгай хамгаалалтай газрын эдийн засагч одоо төрчихөөд ажилгүй байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ингээд таван хүүхдийн дөрөв нь тусдаа гарсан. Одоо цагдаагийн академи төгсөж байгаа хүү маань карантинд байгаа. Цол молоо авах гээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Энэ жил төгсөж байгаа. Таван хүүхдийн бага нь энэ жил төгсөж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Засаг даргын ажлыг хүлээлгэн өгч байхад юу гэдэг юм тиймээ? Одоо гарсан сайн муу өөрчлөлтүүд байгаа ш дээ.

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Таны ажилласан хугацааны?

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Дахиад дараагийн дөрвөн жил гарч байгаа энэ өөрчлөлтүүд...

Тарвий -

Маш их өөрчлөлт гарсан.

Хишигсүрэн -

Удирдлагаас хамаарч байна уу? Өөр гадны хүчин зүйлээс хамаарч байна уу? Орон нутгийн хөгжил ямархуу байдалтай явагдсан бэ?

Тарвий -

2000-2004 он бол төсөв санхүүгийн хувьд маш их бололцоотой.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Сайжирч байсан үе ш дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд би засаг дарга байхдаа 1000 арай хүрээгүй. 800 гаруй мал дараагийн засаг дарга тамгын газар хүлээлгэж өгч байсан.

Хишигсүрэн -

Аа ха. 1000 мал ард түмэнд тарааж өгчихөөд...

Тарвий -

Тарааж өгчихөөд цаана нь ...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр малаас 200-гийн манайх ядуурлаас бууруулах комисстой. Тэр комисст 200 мал хүлээлгэж өгөөд за үүнээс та нар 200 төлийг малгүй улсад өгч байгаарай.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Үлдсэн 500, 600 малыг тамгын газар хэрэгцээндээ хэрэглэ. Зочид төлөөлөгч нар ирвэл ганц нэг мал гаргадаг. 2000-2006 онд малыг маань байхгүй болгоод хаячихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

800 хэдэн мал нэг ч байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо газар дээр ганц ч мал байхгүй.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Ноднин ажил хүлээж авсан чинь нэг азарга, нэг үнээ хоёр байсан. Миний малын үлдэгдэл...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр хоёрыг шинэ засаг дарга уурын зуухны ажилчдад алж өгөөд тэгээд одоо юу ч байхгүй.

Хишигсүрэн -

\Инээв\

Тарвий -

Тэгээд харж байхад Хувьсгалт намын дарга нар өөрсдийгөө л боддог тийм дарга нар байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ерөөсөө өөрсдийгөө л болгож байвал цаад ард түмэн хамаа байхгүй. Мал зараад өөрсдөө мал болгож аваад өөрсдөө малжчихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тамгын газрын мал байхгүй болоод тэгээд л өнгөрсөн. Манайд чинь Очир нэртэй хоёр хүн ээлжилж засаг дарга хийсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

2000-2004 онд нэг нь...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

2004-2008 онд бас нэг би иргэдийн хурлын төлөөлөгч байсан. Тэд нартай их хэрэлддэг байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Та нар малыг маань байхгүй болголоо. Та нар зуд нэрээр алга болголоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо тэгээд харж байхад зочид ирэхээр айл айлаас очоод мөнгийн дараа өгье гээд зээлдэж авдаг.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь таны амьдралд гүнзгий өөрчлөлт орж байсан. Нөлөөлсөн үйл явдал юу байна?

Тарвий -

Би бол ардчилал гэж хэлнэ.

Хишигсүрэн -

За?

Тарвий -

Эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хүн өөрөө өөрийгөө мэдэх эрх чөлөө нь хамгийн том өөрчлөлт...

Хишигсүрэн -

Аа ха. Тэр өөрчлөлтийг та юугаар илэрхийлэх вэ?

Тарвий -

Сургуульд явсан. Төгссөн өөрийнхөө хүсэлтээр тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Дээд мэргэжилтэй болсон. Аавынхаа өөрийнхөө малыг өсгөж мянга хүргэсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Түүгээрээ өөрийнхөө амьдарлыг тэтгэж яваа. Тэр маань ардчиллын маань буян гэж ойлгодог.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хамгийн том юм маань энэ.

Хишигсүрэн -

Ер нь сумын иргэд ардчилал анх бий болоод, хөгжөөд 20 жил болж байна ш дээ.

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Энэ хооронд ардчиллын ололт амжилт гэдэг юмуу? Ардчиллын тэр таны мэдэрч байгаа үнэт зүйлсийг танаас бусад иргэд яг тань шиг хүлээж авч байна уу? Арай өөрөөр үү?

Тарвий -

Тийм юм байхгүй. Үүнийг чинь зүгээр нэг урсгалаар орж ирсэн эрх чөлөө гэж ойлгоод байх шиг байгаа юм. Ардчиллын буянаар ирсэн гэж ойлгохгүй. Одоо манайхан чинь хэзээ хувийн машинтай байлаа тиймээ? Одоо хүн болгон машин унаж байна түүнийгээ ардчиллын буян гэж ойлгохгүй байх шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Зүгээр өөрийнхөө чадлаар авсан гэж бодоод байх шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ардчилал зах зээлийн буянаар би ийм боллоо гэдгээ даанч нэг ойлгохгүй байгаа юм. Манай ихэнх хөгшчүүл хүртэл Хувьсгалт намыг маш их дэмжинэ шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Та нар ярилцлага авч байхад над шиг ийм үзэл бодол шал өөр хүн тааралдаагүй л байх гэж би бодож байна.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Тарвий -

Улсууд ойлгодоггүй юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Энэ ардчиллын үед зах зээлийн үед би ийм юмтай боллоо шүү гэж...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Үүний буянд хүний өөдөөс хэлэх үгтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Айж ичихгүй байж болно. Хаашаа ч гэсэн нүүж, хот хүрээ явахад зөвшөөрөл аваад байхгүй боллоо гэдгээ ялангуяа миний үеийн хүмүүс мэдмээр юм. Надаас нэг 5 насны ах тэр үед байсан. Бүх юмыг амсаж байсан учраас тиймээ? Хүн ер ойлгодоггүй юм байна. Тухайн үеийн аль ялсан талд нь үйлчлээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Монгол хүмүүс тийм юмуу. Манай сумынхан тийм хачин улс байдаг юмуу. Тэгдэг л юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ардчилсан намд байсан улс хувьсгалт нам ялангуут хувьсгалт намд ороод л 2000 онд би суманд ардчилсан намаас УИХ-д нэр дэвшиж байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Оо за. За

Тарвий -

Энэ 11-р тойрогт тэгж байлаа. Бас их сонин түүхтэй.

Хишигсүрэн -

Аа ха. Хэдэн хувийн санал авч байсан бэ?

Тарвий -

7%-ийн санал авсан. Гэхдээ би хоёрдугаар байранд орж байсан. Их сургуулийн багш Лхагважав байна ш дээ.

Хишигсүрэн -

У. Лхагважав уу?

Тарвий -

Тийм. Лхагважав 4%-ийн санал авч байсан.

Хишигсүрэн -

За. Энэ нутгийн хүн юмуу?

Тарвий -

Энэ нутгийн хүн. Би хоёрт орж талийгаач 70 хэдэн хувийн санал авч байсан юм. Дөрөв таван хүн өрсөлдөж байсан юм. Боловсролын сайд байсан.

Хишигсүрэн -

Тийм

Тарвий -

Тийм тэр хүн дэвшиж байсан юм. Үндэсний дэвшлийн нам эвсэл болоогүй. Соцдекүүд тусдаа гараад явчихсан билүү?

Хишигсүрэн -

Тэгсэн. Хуу ялагддаг жил ш дээ.

Тарвий -

Үндэсний хэмжээний том нам гэдгээ харуулахын тулд бид нарыг нөхөж дэвшүүлж байсан юм. Чи ерөөсөө хамаа байхгүй дэвш...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Над тийм зардал байхгүй. Нам өгнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

5 сая төгрөг өгөөд тэр үеийн сонгууль 5 сая төгрөг болдог байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь ардчилсан намаас бусад улс төрийн хүчнүүд намууд орон нутагт яаж зохион байгууллагдсан бэ? За таны нам Бат-Үүл ирээд зохион байгуулчихаж..

Тарвий -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Бусад нь яаж байсан. Хэрхэн яаж элсэж байв?

Тарвий -

Манайх чинь бас олон намтай ш дээ. Суманд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Иргэний Зориг нам байна. Үндэсний шинэ нам байна. Бүгд найрамдах нам байна ингээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр үед улсууд яахав. Тухайн тухайн ирсэн улсыг дагаж нам байгуулж тав арван хүнтэй...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хувьсгалт намд гомдсон улс гараад өөр нам руу ордог.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Жишээ нь Үндэсний шинэ нам тэгсэн. Хувьсгалт намын нэлээд идэвхитэй залуу байж байгаад эд нартайгаа муудалцаад гараад Үндэсний шинэ нам байгуулаад одоо манай намд орчихсон явж байх жишээтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Холио бантан хийж байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха. Үзэл бодол гэхээсээ илүү өөр...

Тарвий -

Үзэл бодол гэхээсээ илүү тухайн үеийн амьдрал өнгө мөнгө харсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Явган хэрүүл уруул тийм юм их байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Үзэл бодол тийм юм байхгүй. Хараад байхад...

Хишигсүрэн -

Аа ха. Бас нэг тодруулах юм байна. Та орон нутагт их намжирхаж байнаа. Санал зөрөөд маргалдаад гэж байна ш дээ?

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэр ажил дээр гарч байгаа маргаан зөрчил хувь хүмүүсийн хоорондын хүний харилцаан дээр тэр зөрчил хадгалагдаж байна уу? Эсвэл хүний харилцаан дээр алга болгочихож байна уу?

Тарвий -

Миний хувьд бол хүний харилцаан дээр алга болгодог яагаад гэвэл нам үзэл бодол өөр байгаа ч гэсэн...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Энэ сумын төлөө байгаа учраас...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Аль зөвийн чи бид хоёр сонгох ёстой гээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Би ч өмнө нь өөрөө удирдаж байсан. Төрийн л ажил...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тийм учраас аль болох сумын ашигт нийцсэн. Намын гишүүн байх нь хамаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр талаар бол манайх зөрөх юм байхгүй. Аль нь болох урьд би дөрвөн жил засаг дарга хийчихсэн болохоор тэр тал дээр гайгуу шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тийм айхтар зөрчилдөөд ажил ухраагаад байсан юм ерөөсөө байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Сумандаа бол тэр талаар ярих юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хамгийн ахмад нь би юм. Тэгээд миний үгэнд орноо.

Хишигсүрэн -

Аа ха. Сумын удирдлага дотроо тиймээ? Аа ха.

Тарвий -

Би энэ хэдийг шударга байхыг л та нар хуулиа биелүүл. Шударга бай. Тийм л юм шаарддаг юм би эд нараас..

Хишигсүрэн -

Аа ха. Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэж хэлж болох тийм юм байна уу?

Тарвий -

Одоо юу байх уу?.нутагтаа амьдарч байна. Би бол байхгүй л гэж бодож байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Юу байх уу? Хүний л амьдралаар амьдарсан хөдөөний нэг малчин айлын хүүхэд. Нутагтаа амьдарч байгаа. Тэр үед нэгдэл гэж байхад түүнд ажиллаж байсан. Миний ижил үү түмэн хүн байгаа ш дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Намаасаа гараад нам байгуулсан улс байлгүй яахав. Ерөөсөө тохиолдоогүй гэж би бодож байна....

Хишигсүрэн -

Одоо та зуслан гарчихсан байгаа юм байна лээ ш дээ. Тиймээ?

Тарвий -

Тийм. Би амралтаа аваад хөдөө байгаа. Манай нэг гэр хөдөө байдаг юм.

Хишигсүрэн -

Малтай учраас?

Тарвий -

Аа тийм

Хишигсүрэн -

Эндээс хэдэн км бэ?

Тарвий -

Эндээс манайх 22 км.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд хүүхдүүд явчихсан. Хүн бүл муутай. Нэг охин маань сая малтай байж байгаад төрсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Жинхэнэ гүүгээ барьж айраг цагаан идээ хийх хүн би энд явж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

\Инээв\

Тарвий -

Гэхдээ ойрын үед зав болохгүй шинжтэй байна. Амралт авсан байгаа ч гэсэн. Ойрын үед хэдэн мянгат малчин найраа хийх гээд заавал намайг бай гээд байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Амарсан ч биш үгүй ч биш. Хоёрын хооронд байна.

Хишигсүрэн -

Аа ха. Бидний яриа дахиад 30 минут үргэлжлэх ёстой байхгүй юу. Одоо засаг даргатай уулзана. Тэгээд эргээд уулзах уу?

Тарвий -

Тэгье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.