Tarvii


Basic information
Interviewee ID: 990288
Name: Tarvii
Parent's name: Ochir
Ovog: Hard
Sex: m
Year of Birth: 1957
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: state administration
Work: head of sum council (Irgenii Tölöölögchidiin Hural)
Belief: none
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder (milkmaid)
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
collectivization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За өнөөдөр 22-ны өдөр болж байна. Бид нар Хишиг-Өндөр сумандаа сумын иргэдийн хурлын дарга Тарвий гуайтай өчигдөр ажил дээр нь уулзсан. Өнөөдөр сумын төвөөс 20 гаруй км зайтай. Зуслан дээр нь хүрч ирээд ярилцлага авч байнаа. Тэгээд ийм асуулт танаас асуумаар байна. Танайхан үндсэндээ мянгат малчин айл гэсэн ш дээ? Албан ажил хувийн ажил хоёрыг яаж зохицуулж холбож байна тиймээ? Хэрхэн яаж малчин болов? Өчигдөр ярснаар их л ажил алба амжуулж явсан хүн. Энэ тухай хоёулаа ярих уу?

Тарвий -

Би өөрөө малчин удамтай. Ерөөсөө малаас салаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэгдлийн бригадын дарга байхдаа дандаа хөдөө ажилтай байсан. Тэгээд ирж очно малаа маллаад тэгээд 90 он гарснаас хойш хувьчлалаар хэдэн мал аваад малаа маллаад хажуугаар нь багийн даргаа хийж байсан. Цалинтай малчин гэгчээр ажлаа амжуулаад явдаг л даа. Хонио хариулдаг хүнтэй. Тэгээд хүүхэд дүү нараараа хариулуулаад..

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо манайд чинь миний хамаатан Балт гээд тэр хонио голлож хариулдаг юм. Тэгээд манай хүргэн авгайн төрчихсөн ирээд мал хариулж байна. Би бол мал дээрээ яг дагнаад байж чадахгүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ирэн очно малаа ...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Малчин гэхэд хэцүү хүн. Гэхдээ яахав. Хувьчлалын буянд хэдэн малаа өсгөөд 97 онд мянгат малчин болж байсан. Түүнээс хойш хүүхдүүддээ таслаж өгсөн. Хүүхдүүдээ сургахын тулд эр сувай малаа борлуулж хэдэн малын буянд хэдэн хүүхдээ дээд сургуульд оруулж бүгдийн тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тийм л байна.

Хишигсүрэн -

Таны аав ээж малчин хүмүүс байсан уу?

Тарвий -

Манай аав жинхэнэ малчин хүн байсан. 89 настайдаа 2007 онд нас барсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

80 гарчихсан хойноо хүртэл мал малладаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо юу гэдэг юм. Хувьчлал явагдсны дараагаар малчдын мал маллах байдал арга барил одоо тийм юман дээр ер нь өөрчлөлт гарсан уу?

Тарвий -

Гарсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хуучин бол бригадын дарга нар нь шахаад тэнд нүү гэдэг байсан бол малчид дуртай дуртай газраа малаа бэлчээдэг болсон. 2-рт жинхэнэ малчин хүн нь шалгарч мал нь өсөж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэгдэлд байхдаа ч гэсэн мал муухан маллаж байсан хүний мал нь хорогдож үрэгдэж цөөхөн малтай болж ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Ер нь зах зээл гарч ирснээр малчид чанарыг шалгасан хэдэн малчин хүмүүс нь шалгарч үлдсэн. Тийм л ...

Тарвий -

Хэдэн малчид нь шалгарч үлдсэн.

Хишигсүрэн -

Таны яг төрсөн ах дүү нар дотор хэдэн хүн яг мал маллаж амьдарч байгаа вэ?

Тарвий -

За одоогоор бол би гурван эгчтэй. Айлын ганц хүү байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хамгийн том эгч маань Сэлэнгэ аймгийн гурилын үйлдвэрт насаараа ажлаад нөхөр хүүхэдтэйгээ энд ирээд мал таслаж өгөөд одоо бараг 1000 шахуу малтай болчихсон. Ядамсүрэн гэдэг айл. Дараагийн эгч маань нэгдлийн ерөнхий зоотехникч Отгонханд гээд одоо та нарт ярилцлага өгөөд байгаа. Хэдэн цөөхөн малтай. Хүүхдүүд нь сургуульд олон хүүхэдтэй. Дөрвөн хүүхэдтэй. Бас хэдэн мал таслаж өгсөн. Одоо ч хэдэн малтай. Одоо малаа дагаад тэтгэвэрт гарчихсан байж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Алба хашиж байсан хүн. Сүүлийн үед л гарч ирсэн. Урьд нь нэгдэл гэж байхад мал маллаж байгаагүй улс. Нэг эгч маань төвд тэтгэвэртээ байдаг юм. Хүүхдүүдээ хараад хүүхдийнхээ хүүхдүүдийг хараад хүүхдүүд нь том болоод гараад явчихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэд нар мал хуу байхгүй. Жинхэнэ малчин хүмүүс байхгүй дээ.

Хишигсүрэн -

Бас тиймээ? Шинэ гарч ирсэн л малчид юм байна ш дээ.

Тарвий -

Тийм шинэ гарч ирсэн л малчид

Хишигсүрэн -

Ер нь тэгээд сүүлд малчин болсон улсууд анхнаасаа малчин байсан улс гэсэн ялгаа гарч байна уу? Мал маллахдаа ч юмуу. Амьдрал ахуйдаа ч юмуу?

Тарвий -

Ерөөсөө ялгаа гарахгүй л юм байна ш дээ. Одоо манай тэр том эгч насаараа Сэлэнгэ аймагт үйлдвэрт ажилласан. Нөхөр нь орос трестэд насаараа жолооч хийсэн. Хоёулаа тэтгэвэрт гараад 96 онд ирсэн. Манай аав амьд ахуй байхдаа мал таслаж өгөөд 300 гаруй мал таслаж өгсөн. Одоо 1000 гараад явчихсан мал нь ...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хуучин малчин хүний хүүхдүүд учраас...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хэдий албан ажил хийж байсан ч гэсэн мал дээр гараад болоод явчихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо бол 1000 гаруй малтай болчихсон энэ урд байгаа.

Хишигсүрэн -

Тэр малаа дагаад мал маллаад малаа амьдралын гол хэрэгсэл болгоод малчид амьдардаг ш дээ?

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Ер нь малчдын хүүхдүүд хот хүрээ орж сургууль соёлд их сурч байгаа ш дээ. Малчдын хүүхдүүд хэр юу яаж байнаа? Малаа малаад явж байгаа нь хэр байх юм? Өөр ажил эрхлээд явж байгаа нь хэр байх юм? Түүнийг өмнөх социализмтэй харьцуулаад үзэхэд малчдын хүүхдүүд ямар төрлийн амьдрал сонгоод явчихаж байнаа? Цаашид

Тарвий -

Одоогийн малчин зах зээлийн малчдын хүүхдийг харж байхад хүүхдүүд нь ямар нэгэн дээд сургууль төгсөх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Төгсөж ирчихээд зарим нь ажилгүй мал маллах юм. Зарим нь ажлын зах зухаас атгаад хот суурин бараадаад явчих юм. Ер нь хараад байхад1-р баг залуучууд их ховортой болчихоод байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Миний үеийн надаас жаахан дүү малчид л байх юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Залуу малчид зарим нь сургууль соёл төгсөөд хот суурин бараадаад явчих юм. Яг тийм жинхэнэ залуу малчин тун цөөхөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хөдөө аав ээжийгээ дагаад мал дээр гарсан сургууль соёлгүй тийм улс л мал дээр байж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ганц нэг залуус гэхдээ тэр нь цөөхөн...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо энэ 1-р баг сумын хэмжээнд ерөнхийд нь хараад байхад малчид нь хөгширчихсөн. 2-р багийн малчид нь залуу 2-р багийн одоо бид нарын ах насны хүмүүс хүүхдүүдээ нэг хэсэг сургуульд явуулахгүй. Мал маллуулаад одоо хорин хэдтэй гучин хэдтэй жигд малчид их гарч...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бас ялгаатай л байх юм.

Хишигсүрэн -

Тэр яаж байна? Улсуудын амжиргаа малын тоо хэмжээ янз бүрийн юмнаас хамаарч байна уу? Эсвэл...

Тарвий -

Гол нь тэгж байгаа юм. Малын тооноос хамаарч байгаа. Овоо хэдэн малтай айл хүүхдээ сургуулиас гаргаад дэргэдээ аваад дагуулдаг ч юмуу тэгдэг байх.

Хишигсүрэн -

Одоо энэ хөндийд нэлээд хэдэн айл байна ш дээ. Хуучин малчин байсан улс уу? Нэг ийм юм та яриад өгөөч? Социализмын үед чинь бригад гэж хуваагдаад малчид чинь яг мэргэжээд төрөлжөөд хоньчин, адуучин, тэмээчин, үхэрчин гээд ялгарчихдаг.

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэдний бэлчээр ус нь тус тусдаа байсан ш дээ. Одоо би ингээд анзаарч байхад бэлчээрээ хуваарилаад одоо тийшээ явъя. Тийшээ айл байхгүй гээд бэлчээрээ хуваарилдаг тийм юм байх шиг байна л даа. Бэлчээр их өөрчлөгдөж байгаа гэж яригдаад байгаа ш дээ?

Тарвий -

Мал их болоод бэлчээрийн хомсдол бий болж байгаа 1-рт.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Мал малладаг цөөхөн ч гэсэн малтай өрх маш их нэмэгдсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Яагаад гэхээр төвд үйлвэр аж ахуйн газар байхгүй юм чинь хэдэн малаа тусдаа аваад гарч байгаа өрх маш их...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тийм учраас 1-р баг гэхэд малчин өрх маш олонтой.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Цөөхөн цөөхөн өөр өөрсдийнхөө малыг малласан. За сүүлийн үед яахав малчид бүлэг болж бэлчээрээ хуваарилах тал дээр манай сум ажил хийж байгаа. Одоо хойд голоо чөлөөлөөд бүгд урагшаа гарчихсан байх жишээтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бэлчээрээ хамгаалж бүлэг болж хамгаалж байна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Сая малын галзуу өвчин гараад малыг вакцинжуулах гээд тооллоход энэ хөндийд 27000 мал байна лээ.

Хишигсүрэн -

Яг энэ хөндийд?

Тарвий -

Аа тийм. Бүх л малыг тооллоход...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Төлтэйгээ нилээд 27000. Улс вакцинаа өгч чадахгүй. 27000 байтугай 2700 тун вакцин өгч чадахгүй байж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд вакцин хийлгэж чадахгүй байж байна.

Хишигсүрэн -

Аа ер нь ийм юмыг тодруулъя. Өвөлжөө, хаваржаа, намаржаа зуслан гээд тус тусдаа буудаг байсан тэр буурь бууц хүрэлцээ ер нь ямар болсон бэ? өвс ургамлын гарц, зарим нутагт өөрчлөгдлөө гээд байгаа ш дээ.

Тарвий -

Манайх харин өвөлжөө хаваржаа хүрэлцээтэй. Гадны улс орж ирээгүй. Яг өөрсдийн улс байгаа. Аа малаа бэлчээртээ хуваагаад үзэхээр одоо хонин толгойд шилжүүлээд үзэхээр зэрэг бэлчээрийн даац хэтэрсэн байгаа. Гэхдээ өвс ургамал нь арай ч говь шиг болчихоогүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Өвсний гарц юу нь арай нэг цөөрөөгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хамгаалаад явахад арай нэг талхалчилгүй ашиглаад явах боломжтой.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд цаашлаад 30, 40% өсчих юм бол цөлжилт үүсэх байх шүү.

Хишигсүрэн -

Социализмын үед бүх л айлуудад малчин айлуудад хашаа хороо худаг ус гээд нэг юм өгсөн ш дээ. Тэд нар ер нь яасан бэ? Өвөлжөө хашаа хороо гэж үлдсэн юм байна уу?

Тарвий -

Тэр үеийнх бол хувьчлалын үеэр байхгүй болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэгдлээс гаргаж өгсөн худаг, манайх чинь эрлийзийн бригад байлаа. Бүгдээрээ хувьчлалаар аваад тараагаад одоо яахав малчид өөрсдөө нэг хашаа хороо бариад янз янзын хашаатай. Модны дэргэдэх сум мөртлөө Дашинчилэнгээс хашаа муу. Залхуу олигтойхон байр хашаа ч байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Тарвий -

Тэгэхдээ л бий дээ. Нэгдлийн үеийн худаг бол тэр үед зах зээл эхлэнгүүт худаг усны мэргэжлийн хүмүүс хөдөө гараад тоноод аваад явчихсан. Малчид оролцоогүй. Тэгээд ерөөсөө бүх худгууд байхгүй болоод сүүлийн хоёр гурван жилээс худаг гаргаж эхэлсэн...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Усны хомсдол гэж нэг айхтар эд байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ганц гол дээр за энэ урд нэг хоёрхон гол дээр л ар талынхаа голыг энэ жил чөлөөлсөн. Ар талын гол модын огтолсоор байгаад ширгэсэн. Та нар сая хараа биз дээ

Хишигсүрэн -

Аа ха. Ерөөсөө гол үзсэнгүй. Танай нутагт орж ирээд?

Тарвий -

Тийм ш дээ. Жинхэнэ уулаасаа эх авдаг гол нь ширгэчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Энэ жил харин бороотой учраас хааяа нэг ирчихээд байгаад байгаа болохоос биш. Байдаг хэд нь гол нь арай ширгээгүй тэгээд байж байна.

Хишигсүрэн -

Манайхан чинь хэдийгээр хувийн аж ахуйтай малтай байсан ч гэсэн бэлчээр усаа булаалдаж малчин ардуудын хооронд түүхэнд ер нь нэг ёсондоо газартаа холбоотой маргаан гарч байсан юм бол уу? Социализмын үед яахав цаанаас нь хуваарилаад өгчихдөг байсан байх. Одоо тэр бэлчээр ус булаалцалдсан. Цаашаа наашаа гэсэн мал ахуйгаа туусан. Тийм юм болох юмуу?

Тарвий -

Нутгийн иргэдийн хооронд тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо манайд намар болохоор Өвөрхангайгаас Дундговиос нутаг бэлчээр байхгүй баахан малчид орж ирдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэнд бөөн маргаан болно. Холоос яваа учраас их малтай мянгат малчид голдуу орж ирнэ. Тэгээд бэлчээр талхлаад малчид ч хөөнө. Захиргаанаас ч хөөнө. Зармын тэгээд хөөж гаргана. Зарим нь тэгээд дийлдэхгүй байж байгаад л гарна даа. Гадны малчдаас л жаахан хэл амтай байдаг юм. Манайх...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хоорондоо бол тийм юм байхгүй. Хоорондоо малчдын бүрэг байгуулсан. Тэгж тэгж эзэмшнэ гэсэн хуваарьтай юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Хадлангийн талбайгаа яадаг бэ? Бас хуваагаад авчихдаг уу?

Тарвий -

Хадлангийн талбайгаа малчдын бүлгүүд малчдад хуваарилаад өгчихсөн. Иргэдийн хурлынхаа тогтоол гаргаад...

Хишигсүрэн -

Оо за.

Тарвий -

Хаддаг газраа хадна. Өөр газар хадахгүй. Энэ жил бол хадлан ургахгүй байна. Ийм сайхан бороотой хэрнээ оройтож гараад хадлан ургахгүй байна. Өвс бол ургаж байгаа.

Хишигсүрэн -

Бас ийм нэг асуулт байна. Малын нөгөө нэг юу гэдэг билээ? Тоо толгой өсөхөд одоо хуурамч ч гэдэг юмуу? Чанаргүй өсөлт гараад байна гээд байгаа ш дээ. Чанаргүй мал их өссөн. Одоо ямаа их өссөн. Тэмээ байхгүй болж байна. Үхэр их ховордож байна ч гэдэг юмуу. Тэр байдал танай суманд ямархуу байдалтай байна бэ?

Тарвий -

За бас ялгаа байхгүй. 159,000 толгой мал сумын хэмжээнд байлаа гэхэд 69,000 нь ямаа байх жишээтэй.

Хишигсүрэн -

Пөөх

Тарвий -

Тэгээд хонь үхэр адуу...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Чанар маш их муудаж байгаа. Малчид аль мөнгө олох, хонь гэхэд эр суваа нь үхэр гэхэд эр үхэр мөнгө болно. Ямаа гэхэд мөнгө болохгүй. Зөвхөн ерөөсөө ноолуураар л ашиглана. Мөнгө болохгүй жил нэг ганц ашиг өгдөг мал нь өсөөд бусад нь өсөхгүй яваад байх жишээтэй.

Хишигсүрэн -

Аа ха. Юу гэж боддог бэ? үүнийг ер зохицуулах ёстой юу?

Тарвий -

Хуулиар зохицуулах ёстой.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ямааны бэлчээр ашиглах татварыг өндөр болгож хуулиар зохицуулахгүй бол энэ дарагдахгүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Манай энд гэхэд 1400 орчим ямаатай.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Хонь байхгүй тийм айл тэгээд ноолуураараа жилд нэг 20-иод сая төгрөг олчихдог. Тэгээд ямаагаа өсгөөд байх сонирхолтой. Бэлчээр сүйтгээд байдаг. Хуулиар зохицуулахгүй бол болохгүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бид энд ямаагаа боль гэж хэлэх эрх байхгүй. Дээрээс хуулиар зохицуулахгүй бол болохгүй.

Хишигсүрэн -

Ер нь малчдын өдөр тутмын амьдралтай холбоотой. Малчдын нийгмийн амьдралтай холбоотой. Эрх зүйн ямар зохицуулалт байсан бэ?

Тарвий -

Малын удмын сангийн хууль гэж эрүүл ахуй халдаржуултын талаас нь гаргасан хууль...

Хишигсүрэн -

Хэдэн онд гаргасан хууль вэ?

Тарвий -

98 онд гарсан байх? Татварын хууль яахав тухайн тухайн бүлэгт нь малчдын хууль багтсан байдаг юм. Бэлчээрийн хууль гарах юм гэсэн. Бэлчээрийн хууль гараад манайд бэлчээрийн мал маллагаатай нөхцөлд бэлчээрийн хууль гараад дийлэхгүй юм шиг байгаа юм. Яагаад гэхээр хуваарилаад хуваарилаад өгчихөж болохгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нүүдлийн амьдралтай улсыг чинь суурин болгочих гээд байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд нүүдлийнхээ аж ахуйтай зөрчилдөөд байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Малчдын тухай гарсан олигтой хууль гэж байхгүй л дээ. Төрөөс одоо татварын бодлогоор ямааг чанаргүй малыг цөөлөх бодлого барьж байхгүй бол бэлчээр цөлжих асуудал руу орох гээд байна л даа. Мөн гадаадад мах нийлүүлэх асуудлыг маш шуурхай шийдэж өгөхгүй бол мал нь өсөөд байдаг. Нэг мэдэхэд байгалийн бэрхшээл тулгарахад ганц шуурганд 1000 малтай хүн малгүй болох жишээтэй. Тийм болчих гээд байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Би нэг ийм юм асуучихъя. Та юу гэж боддог бэ? Ер нь Монгол бэлчээрийн мал аж ахуй одоогийн энэ бэлчээрээ өсөж үрждэг арга ч юмуу? Технологи гээд байх юм алга шүү дээ. Байгалийн шалгарлаар л явж байгаа. Үүнээс өөр аргаар Монгол малчид амьдрах боломж бололцоо бий юу? Тэр оролдлого социализмын үед нэлээд хийж байсан ш дээ тиймээ? Үржүүлдэг үнээний ферм гэх жишээний тэр тухайн үед амжилт олж байсан юмуу? Олохгүй байсан юмуу? Яагаад устгачихсан юм тиймээ? Монгол мал хэр эрлийзжиж чадсан бэ? Түүний үр төл үүлдэр гэж үлдсэн үү? Тиймээ? Энэ талаар?

Тарвий -

Бэлчээрийн мал аж ахуй Монгол байгаа юм чинь цаашдаа байх л байх л даа. Гэхдээ яахав бэлчээртээ зохицсон байх байх л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Тарвий -

Эрчимжүүлсэн мал аж ахуйн хувьд бодохгүй бол болохгүй байх л даа. Социализмын үед малыг эрлийзжүүлээд малын ашиг шимийг нэмэхийн тулд янз бүрээр үзэж л байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Гэхдээ бүтэлгүй л байгаа л даа. Хонь үржүүлж байлаа. Сүүний үйлдвэрийн симменталь үйлдвэрийн үхэр үржүүлж байлаа. Нөгөө малд нь манай бэлчээр технологи таарахгүй. Яг л технологийн дагуу паартаа байшинд л байж байж өсөх байх. Битүү байшин барьчихаад түүндээ тэжээгээд байна гэхээр технологи нь бас таардгүй юм шиг байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд амжилт олоогүй л дээ. Хувьчилаж эхлэнгүүт бүгд устаад бэлчээрийн мал болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Монгол байгаа юм чинь бэлчээрийн мал аж ахуй байж л таарна. Гэхдээ үүнийгээ бас хуулиар зохицуулсан. Бэлтгэлийн бас нэг системтэй. Нэгдсэн цааш нь борлуулдаг. Толгойн тоогийн хязгаарлаж барьж байхгүй бол 50, 60 саяар өсгөөд байвал цаашдаа бэлчээрч байхгүй. Цөлжөөд бэлчээр ч үгүй болох байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Төрийн бодлого маш их хэрэгтэй байх гэж бодож байна.

Хишигсүрэн -

Ер нь энэ байгаль экологийн өөрчлөлт их болж байгаа гэж байгаагийн нэг том шалтгаан нь тиймээ? Уул уурхай гэдгээсээ гадна тиймээ?

Тарвий -

Тийм.

Хишигсүрэн -

Мал их хэмжээгээр өсөж байгаа. Тэр тусмаа ямаа их хэмжээгээр өсөж байгаатай холбоотой тиймээ?

Тарвий -

Яг тийм. Би бас сонин дээрээс уншсан Австрали тив ямаагаа өсгөөд байгалиа сүйтгээд тэгээд сүүлдээ ямаагаа алж далайд хаяж байсан.

Хишигсүрэн -

Пөөх.

Тарвий -

Тэгэхгүй бол цөлжилт үүсээд хэдэн ямаа нь ноолуурын бодоод өсгөөд байдаг юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Сүүлдээ болихоо байгаад түүнтэй адилхан болох гээд байна л даа.

Хишигсүрэн -

Өөр та зохицуулна гээд байна шүү дээ. Зохицуулчихаар би бас нэг ийм юм бодож байна. Ер ажиглагддаг шүү дээ. Тэгээд зохицуулаад хаячихаар тэр мал чинь хүн амьдрахын тулд хэрэгцээ байнга өсөж байна. Одоо малчдын амьдрал өөрчлөгдөхгүй байхад нийгэм өөрчлөгдөж байдаг. Хэрэглээ өөрчлөгдөж байдаг. Тухайн малчны тэр тоо толгойгийн заагаад өгчихсөн малаас гарч байгаа үр шим, ашиг шим чинь тэр айлын орлогыг өөрчлөхгүй юу?

Тарвий -

Зарим олон хүүхэдтэй нь чадахгүй байх тиймээ? Зарим цөөхөн нь чадах л байх л даа. Тухайлбал зарим мянгат малчдыг харахад малынхаа боол болчихсон малчид олон байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Мал нь өсөөд байдаг. Маллаж дийлэхгүй болсон. Би бас мэдэх юм. Дашинчилэн сумын гурван мянгат малчин Сүхбаатар гээд манай нутагт орж ирээд өвөлжөөд хаваржаад төл авч байхын би харж байсан. Хонин төлөөд үхээд хоёр гурван зуугаар нь овоолчихсон.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Нэг хэсэг нь эхээ дагаад бойжиж байдаг.

Хишигсүрэн -

Байгалийн шалгарлаар?

Тарвий -

Тийм малаар яах юм. Тэгж маллаад яах юм хэрэггүй ш дээ. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Өрх гэр гэдэг чинь ер нь хөдөөний малчдыг хараад байхад 800 малтай айл ямар ч хэдэн ч хүний амьдралыг аваад явчихна. Хэтрээд ирэхээр нь өөрсдөө ч дийлэхгүй болно.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд малынхаа боол болоод явахаас өөр арга байхгүй болж байгаа юм.

Хишигсүрэн -

Тэр мянгат малчин ч гэдэг юмуу. Олон мал хуутай айлыг дагаад дагаж амьдардаг. Тэр айлын мал хуугийн хариулаад хуучин хэллэгээр бол зарц гэдэг юмуу тиймээ?

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэгж амьдардаг улс үүсээд байна гэж байгаа ш дээ. Ер нь хэр их байна тийм улс?

Тарвий -

Оо маш их тэр чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Мянга ч биш 500, 600 малтай айл чинь л малчин авч байгаа юм чинь..

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд яахав зарим нь хүнээсээ болоод нөгөө хүнээ малжуулаад хэдэн малтай болгоод тусад нь гаргаж байгаа улс ч байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Зарим нь юу ч өгөхгүй зараад байдаг. Хэл ам хэрүүл гардаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хоолоос өөр юм өгдөггүй ч гэдэг юмуу.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тиймэрхүү юм их байгаа л даа.

Хишигсүрэн -

Малтай болоод малгүй болсон айл өрх эргээд тэр олон малтай айлын хааяа бараадах тийм юм байх шиг байна тиймээ?

Тарвий -

Гэхдээ тэр чинь бас учиртай.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Малгүй болчихсон тийм улсыг бас нэг их авахгүй. Ажилгүй байгаа. Малчин биш ч гэсэн бас малтай яаж харьцаж байгаагийн харж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Авч байгаа юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Яг ч малаа барчихсан хүн болгоныг аваад байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Зарим нь дургүй ш дээ. Энэ яаж мал малладаг юм. Авахгүй талдаа ш дээ зарим газраа...

Хишигсүрэн -

Аа ха. Туслах малчин гэх юмуу. Тэр хамт амьдарч байгаа малчин одоо эзэн малчин хоёрын хоорондын харьцаа ямар байх юм?

Тарвий -

Тэр харилцаа одоохондоо аман хэлэлцээрээр явж байгаа. Сумын захиргаа тэд нарыг...

Хишигсүрэн -

Хөдөлмөрийн хуулиар ч гэдэг юмуу тиймээ?

Тарвий -

Хуулийн дагуу гэрээ хийгээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай болгох гээд сумаас бол уг нь үзээд байгаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд барахгүй л байна. Яг гэрээ байгуулах болохоор малчид чадахгүй байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бэлэн мөнгө байдаггүй. Хичнээн хэдэн мянган малтай ч гэсэн бэлэн мөнгөөр сар болгон шимтгэл төлөөд байж чаддаггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Түүн дээр гол нь дургүйцээд байх шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бид хууль ёсны болгох гээд их үзэж байна. Зарим нь хоорондоо маргалдаад гомдол ирж мэдүүлээд тийм юм их гарч байгаа. Энэ надаар энэ хавар гурван сар хонь хариулуулаад гучин мал өгнө гэсэн. Харин би гучин малын авах байтугай төлбөрт орчихлоо гэсэн хүмүүс ирж байгаа. Зарим нь үхэж хорогдсон малыг бүгдийн тооцдог гэнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэгээд жижиг сажигаас үхээд гуч гарчих юм бол оо чиний нөгөө гуч өнгөрсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Юу ярьж байгаа юм. Гучаас илүү гарсныг нь авна гэдэг. Тийм юм манай энд гарч л байгаа ш дээ. Үүнийг хаа хаанаа бодмоор юм шиг байгаа юм. Хуулийн дагуу зохицуулалт бас хэрэгтэй юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Сумаас баталгаажуулаад за чи сард энэ хүнд төдөн цаасны цалин өгнө. Цалингийн хооронд тэгж тэгж өгч болно гэдэг ч юмуу тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл чи хуулийн дагуу өгнө гэхээр зарим нь жаахан бэлэн мөнгөтэй. Мал аж ахуйн орлого жилд нэг хоёр гуравхан удаа ордог. Ноос ноолуураас нэг орох юм. Намар мал таргалахаар махны орлого орох юм тэгээд л өөр орлого байхгүй. Цаг үргэлж ороод байх юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь сум орон нутагт та яг малчдын дунд өдөр тутам амьдарчихаад бас нөгөө талаас сумын удирдлагын талаас ажиллаж байгаа хүн ш дээ.

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Сүүлийн үед ч биш таны амьдралын сүүлийн 20-иод жилд бас өөрөө ажиллаж байгаа хүн ш дээ. Социализмын үеэс ялгарч байгаа гол гол сумын амьдралын сумын аж байдлын ялгаа юу байна. Цаашид ер нь ямар хандлага байна. Өнгөрсөн тэр сумыг хөгжүүлж байсан ямар сайн тал байж? Ямар муу тал байж? Ингээд бодох юм бол авууштай юм нь юу байсан байна тиймээ?

Тарвий -

Аа ха. За яахав өнгөрсөн хугацаанд нэгдэл гэж байхад хүн болгон ажилтай. Түүнд тохирсон цалинтай. Тэр үед ажилгүй хүн гэж байдаггүй байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ажилгүй хүн байвал бэлтгэлийн мал туу гэж шахаад байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоо бол тийм байхгүй. Малтай хүн малаа л дагаад явна гэхээс биш захиргаанаас оролцоод байх юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Суманд малын хөлийн татвараар л нэг орлого оруулдаг. Тэр нь улс төржөөд байхгүй болгочихоод байгаа. Суманд гэхэд 11сая төгрөгний орлого ордог байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Энэ жил хууль гараад 5,5 сая л орохоор болгочихлоо. 50%-ийн чөлөөлөөд хаячихсан.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Ингээд сумын хөгжилд ямар ч нэмэр нэмрээс байхгүй болчихож байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Одоогийн нөхцөлд бол аа дээр үед хувийн юм гэж байсан биш.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэгдлийн малыг бэлтгэлд өгөөд түүгээрээ эргэлт хийж хүмүүсээ цалинжүүлж байсан даа. Яг одоо сумын хөгжил гэж байгуулж байгаа юм байхгүй дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Сумын төвд хэдэн өрх айл хэдэн хүн амьдарч байна. Түүний хэдэн хувь нь тогтмол орлоготой байж чаддаг уу? Орлогогүй улс нь яаж амьдраад байнаа?

Тарвий -

Манай сумын төв чинь 400 гаруй өрх яг сумынхаа өрхийн 50% нь амьдардаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

За түүний 150-аад нь төр засгийн байгууллагын ажилчин цэцэрлэг ясли, засаг даргын тамгын газар гээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Төсвөөс цалин авдаг нь 150 өрх өрхөөр бол ...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Цаана нь 250 өрх ямар ч орлого байхгүй. За тэтгэвэр авдаг хэд нь тэтгэвэр авна. За тэгээд үлдсэн нь хүүхдийн мөнгөөр за тэгээд манайхан гадагшаа гарч хууль бусаар алт олборлож...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нинжаа хийдэг. Өвөрхангайд явна. Хишиг-Өндөрийнхөн явна. Өөр сумынхан байхгүй.

Хишигсүрэн -

Хнн.

Тарвий -

Засаг дарга хурлын дарга нь ирэхгүй юмуу гэж зун болохоор Өвөрхангайхан сургалдаг ш дээ. Манай сумын төв чинь зун болохоор бараг эзгүй шахуу болчихдог. Өвөл болохоор цуглараад яахав. Ажилгүй улс яахав тийм л юм хийж байгаа юм. Сүүлийн үед зохион байгууллалттай орон тоо гарахад баруун тийшээгээ явж байгаа замд 20-иод хүүхэд өгсөн. Сумын төв дээр баригдаж байгаа 370 сая төгрөгний төсөвтэй 20 хүний ортой эмнэлгийн барилга дээр 10 хүн ажиллаж байна. Өөр ерөөсөө ажлын орон тоо байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Уул нь энэ Оюу толгойн төсөл хэрэгжвэл манайх Орхон гол төсөл боловсруулах гээд байгаа юм. Оюу толгойг усаар хангах...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Манай сумаас Орхон голоос Оюу толгой хүртэл турбо татаж ус гүйлгэх ...

Хишигсүрэн -

Тийм ус хаана байгаа юм?

Тарвий -

Орхон голоос?

Хишигсүрэн -

Аа аа.

Тарвий -

Орхон голын усыг боож сан байгуулаад урсгалын явуулдгаараа явуулаад наана нөөцөлсөн уснаасаа урагшаа явуулахаар тийм төсөл боловсруулаад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Малчдад ухуулга таниулга хийх. Манайх нэг нь нэг юм хийх гэхээр байгаль орчин гэж хашгираад

Хишигсүрэн -

Хийгэхгүй.

Тарвий -

Хийлгэхгүй. Анх Хэрлэн голоос авах гээд явж байтал Бат-Эрдэнэ аварга хөдөлгөөн мөдөлгөөн үүсгээд болиулчихлаа шүү дээ. Урсаад гарч байгаа голыг үйлдвэрлэлд одоо 21-р зуунд ашиглаж болмоор юм. Тэгэхэд чинь гол ширгэнэ барина гээд...

Хишигсүрэн -

Одоо танай тэр сумын 250 өрх айл одоо социализмын үед яаж амьдардаг байсан байх уу?

Тарвий -

Социализмын үед манай Хишиг-Өндөр сум одоогоосоо илүү 5000 хүн амтай байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Нэгдэл дундын үйлдвэр гэж Булган аймгийн бүх сумдыг хангадаг том үйлдвэртэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бүр авто баазтай. Барилгын том үйлдвэртэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Аа тэгээд Лениний зам нэгдэл гээд том нэгдэлтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Энэ хоёрт хүмүүсийн ихэнх нь ажиллана.

Хишигсүрэн -

Ажилгүй хүн гэж байх уу?

Тарвий -

Байхгүй. Ажилгүй хүн ерөөсөө байлгахгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бэлтгэлийн мал туух хүн олдохгүй. Бүгд ажилтай.

Хишигсүрэн -

Одоо төсвийн байгууллагаас гадна сумын төв дээр жижиг дунд үйлдвэр ч гэдэг юмуу. Ажлын байр шинээр үүсэх тийм эх үүсвэр алга уу?

Тарвий -

Бид бас сумын удирдлага болохоор янз бүрийн юм бодож л байх юм. Жижиг жижиг юм байна л даа. Манайхан бас сумандаа таарсан брэнд бүтээгдэхүүнтэй. Цагаан ултай гутал дээр үед артель гэж байсан. түүнд ажиллаж байсан хүмүүс оёдог цагаан ултай гутал оёдог.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Өвөл болохоор тэр бас олдохгүй улирлын чанартай. Мөн одоо барилгын блок үйлдвэрлэх цех байна. Жижиг жижиг үйлдвэр байна. Гэхдээ Монголын хөдөөд жижиг дунд үйлдвэр гэдэг чинь хөгжиж дэвшинэ гэж байхгүй. Жижиг дунд үйлдвэр байгуулна. Ажилтай болгон гэж ярьдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Яагаад болохгүй байна гэхээр миний бодлоор хүн ам тархуу суурьшин ийм газарт чинь ямар ч жижиг дунд үйлдвэр байгаад хөгжих үндэс байхгүй.

Хишигсүрэн -

Яагаад?

Тарвий -

Тухайн хүн амдаа авчихаад цааш нь зах зээл байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Зах зээл хүн ам олон байж байж түүндээ эргэлдэж хөгждөг юм шиг байгаа юм. Ийм тархаа бутархай суурьшмал биш нүүдэлчин амьдралтай жижиг дунд үйлдвэр хөгжүүлнэ гэж 100 жил ярьсан ч хөгжихгүй. Тухайн газраа жаахан жаахан авчихаад цааш нь байхгүй. Манайх цагаан ултай гутал 1000-г хийгээд яах юм. Сумынхаа өрхийн тоогоор 400, 500-г авчихаад бусад нь авахгүй. Өөр тийшээгээ аваад явахаар аягүй бол авахгүй ш дээ. Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тийм бас нэг тал байгаа. Тэгэхээр жижиг дунд үйлдвэр хөгжихгүй гэж бодоод байгаа юм би...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ер зах зээлд орсноос хойш жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж жил болгон мөрийн хөтөлбөрт орж байдаг. Хөгжиж өгөхгүй улсаас мөнгө гаргаад байдаг. Олигтой болохгүй л байгаа юм. Түүний оронд томхон томхон үйлдвэр байгуулаад тэр бүтээгдэхүүнээ улсын бодлогоор гадаадад гаргадаг. Түүнээсээ валют олдог байвал...

Хишигсүрэн -

Ерөөсөө сум байх хэрэг байгаа юмуу?

Тарвий -

Үндсэндээ байхгүй. Дөрөв таван сумыг нэгтгэж нэг хоршоо болгохгүй бол хэзээч хөгжихгүй.

Хишигсүрэн -

Сумын төвийг тэжээх гэж улсын төсөвт нэлээд дарамт ирж байгаа байх тиймээ?

Тарвий -

Тийм ш дээ. Маш их дарамт болж байгаа.

Хишигсүрэн -

Нэгдэл гэдэг суурилаж засаг захиргаа үүссэн байсан тиймээ?

Тарвий -

Ерөөсөө л тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Бүүр цаад угшил нь Манжийн бодлогоор олон хэсэг тарааж хүчийг нь сулруулах бодлого байсан. Түүн дээр нь социализмын үед Оросууд бас бодлогоороо нэгдэл хамтрал байгуулаад...

Хишигсүрэн -

Тараагаад...

Тарвий -

Тараагаад хаячихсан.

Хишигсүрэн -

Одоо 300 хэд болоод салчихаад нийлэхгүй ээ гээд байдаг.

Тарвий -

Юу нийлэх гэхээр зарим дарга нарын даралт ихсэж байгаа. Ажилгүй болно.

Хишигсүрэн -

Нөгөө амбицтэй дарга нар даргын орон тоо...

Тарвий -

Би Булган аймгийн хурлын төлөөлөгч байсан юм. Тэгээд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар хуралдаад аймаг дотор аймаг байгаа байхгүй юу. Эрдэнэт...

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Манай аймгийн нутаг дэвсгэр дээр байдаг. Би тэгээд тэр хурал дээр ерөөсөө манайх Эрдэнэттэй нэгдэе.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Оо тэгэхээр нөгөө хэдэн дарга нарын үнэхээр даралт нь ихэсч байгаа юм чинь юу Эрдэнэттэй нэгдэх Булган нутаг байхгүй болно. Булган нэртэй нэргүй.....вангийн нутаг байдгаараа байна. Эрдэнэт байдгаараа байна. Та хэдэн хүмүүсийн л амбиц ш дээ. Улсаа бодоод хөгжлөө бодоод бид нийлчихвэл Эрдэнэтийг дагаад дэд бүтэц, манай Булган аймаг хөгжинө ш дээ. Та нар Булган аймгийн төв орж байсан биз дээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Ямарч хөгжилгүй аймгийн төв чинь манай аймаг ш дээ.

Хишигсүрэн -

Танай сумаас чинь бараг муухай ш дээ.

Тарвий -

Тийм ш дээ. Үнэн ш дээ. Дэлгүүр нь ч гэсэн манай сумаас олигтой дэлгүүр байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Соёлын төв нь лав танайхаас жижигхэн..

Тарвий -

Тийм ш дээ. Хөгийн газар ш дээ. Тэгээд аймаг дотор аймаг хэрвээ би эрх мэдэлтэй болдог бол таван сумыг нэгтгээд нэг сум хоршоо болгоод...

Хишигсүрэн -

Түүнийг санал болгож дэвшүүлээд хамгийн дээд түвшинд бодитой тавиад шийдүүлэх боломж байна уу?

Тарвий -

Элбэгдоржийн сүүлийн засгийн газрын үед бүсчилсэн хөгжлийн талаар бүр төлөвлөгөө загвар гарч ирсэн юм. Дээр үеийн хошуудаар нь дөрөвхөн аймаг болгох Түшээт хаан, Засагт хаан тийм бүр төлөвлөгөө гаргаад Сайн ноён хаан аймаг гээд хошуудаар хуваасан ном сэтгүүл гаргасан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Тэр сэтгүүл гаргаад Элбэгдоржийн засгийн газар овоо сайхан ажиллаж байсан чинь наад дунд шатны улс дургүй байгаа нь мэдэгдэж байгаа юм л даа. Манай Булган аймгийн Түшээт хаан аймгийн номыг Сайн ноён хаан аймгийн нутагт очиж тараагаад Сайн ноён хаан аймгийн сэтгүүлийг манайд тараачихсан байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Хнн. \инээв\

Тарвий -

Эсрэгээр нь тэгээд манайх тэр Сайн ноён хаан аймгийн юмаар яадаг юм. Би бүр инээд хүрч байсан юм. Дээрээс дундчуудын бодлого байна гэж тэгээд Элбэгдоржийн засгийн газар огцроод дахиж бүсчилсэн хөгжлийн талаар ярьдаг хүн байхгүй. Яриад байдаг яриад байдаг одоо хэдэн жил ярих юм. Дахиад 20,30 жил ярих юм байлгүй дээ. Уул нь болдог бол энэ газар нутгийн зохион байгууллалтыг маш хурдан шийдэж дээр үеийн бүтэцэд нь оруулахгүй бол болохгүй ш дээ. Нүүдлийн аж ахуйг тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Говьтой хангайтай тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Түшээт хаан аймаг чинь Өмнөговь хүртэл байсан ш дээ. Бүүр болохоо байхаараа бүх малчид нь хангай руугаа бэлчээд ирдэг. Сайхан жил болохоор Говь руугаа малаа гаргачихдаг. Энэ байдлаараа бол удахгүй хачин болно. Цөлжилт Дундговь Өмнөговийн малчид дөрөв таван жил нутагтаа очсонгүй гээд нүүж явна шүү дээ. Тэгээд ирэхээр нь манайхан хөөгөөд юун танайхан өөрсдөө багтахгүй байна гээд хөөгөөд...

Хишигсүрэн -

Социализмын үед аймаг сумуудыг хооронд нь дамжуулаад отор нүүдэл хийдэг байсан уу?

Тарвий -

Хийлгүй яахав.

Хишигсүрэн -

Дарга нар зохицуулчихдаг. Дээрээс

Тарвий -

Тэр үед чинь дээрээс зохицуулдаг. Тэр байтугай Бүрэгхангай сумын цаад алт аваад байгаа газар сайд нарын зөвлөлийн 62 оны тогтоолтой. Манай Хишиг-Өндөр сумын нутаг би одоо Бүрэгийнхэнд хэлдэг юм. Хүчингүй болоогүй байгаа шүү. Татвар авна шүү гээд айлгадаг байхгүй юу. Манай нутаг байгаа юм. Одоо алтнаасаа татвар аваад байдаг. Уул нь үндсэн нутаг бол манай нутаг Хишиг-Өндөр сумын атрын нутаг яагаад гэхээр Хөдөлмөрийн баатар хоньчин Очир тэр хүнийг отор нүүдэл хийхэд нь бүхэл бүтэн багийн нутаг гаргаж өгч байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Тэр хүний мал ямар тусгай болохоороо тусгай нутаг гаргаж өгч байсан юм бэ?

Тарвий -

Хөдөлмөрийн баатар тэр үед төв хорооны гишүүн их хурлын депутат би сайн санадаг юм. Яг манай үүгээр нутагладаг хүн байсан. Улаан номертэй 69 машин унаж ирж хонио хужирлачихаад хуралд очдог тийм хүн байсан байхгүй юу. Маш их эрхтэй.

Хишигсүрэн -

Яг жинхэнээсээ баатар байсан уу?

Тарвий -

Үнэхээр хөдөлмөрийн баатар байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Үнэхээр хөдөлмөрийн баатар байсан л даа. Нэгдлийн эр төлгийг 1000-аар нь суурилаад намар авдаг байхгүй юу. Хавар 40 хэдэн кг болгож тушаадаг. Маш их таргалуулдаг. Хонь таргалуулахын хувьд аргагүй гарамгай хүн байсан. сүүлдээ настай болчихсон бид нар шоолж би л шоолж байхгүй юу. Нэрд гарчихсан хүн чинь түүнийгээ хамгаалах гээд бид нар хүүхдүүд баатраас болоод унтуулахгүйн гэж хараадаг хүртэл байсан.

Хишигсүрэн -

\Инээв\

Тарвий -

Өглөө хонио туугаад явна. Алдчихдаг. Хөгшин хүн чинь харанхуйд тэгээд бригадын дарга нь Даваадорж гэдэг хүн байсан. Орилоод бид нарыг цуглуулдаг бид нар эрж өгнө дөө. Хөдөлмөрийн баатраас болоод унтахгүйн гээд хонио харанхуйд тууж яваад алдчихдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Тэр хүн хэдэн онд нас барсан билээ?

Тарвий -

74 онд нас барсан.

Хишигсүрэн -

Тэр хүний оршуулгатай холбоотой яриа өчигдөр би сонссон? Таны үед нэг сүртэй юм болсон гээд түүнийг та?

Тарвий -

Очир баатрыг 74 онд нас барахад нь манай нэгдэл, ХАА яам, аймаг төв хорооноос шууд манай Хишиг-Өндөр сумын ганц тахидаг уулан дээр яг овоон дээр оршуулчихсан байхгүй юу. Цемент цутгаад доор дээргүй цемент цутгаад зандан хайрцаганд хийгээд оршуулчихсан. Зах зээл гараад сүм хийдүүд сэргээд ирсэн чинь хөгшин лам нар ганц шүтдэг овооноосоо энэ хүний шарилыг зайлуулахгүй бол болохгүйн гээд тэгээд би яг тэр үед нь таардаг юм. Засаг дарга байсан. Шарил зайлуулахад ямар дүрэм хууль байдаг юм гэсэн чинь тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хөөцөлдөөд засгийн газраар явлаа. Их хурлаар явлаа. Их хурал дээр очсон чинь орон нутагт иргэдийн хурлын шийдвэр гаргаад тогтоол гаргаад тэгээд зөөж болно гэсэн. Тэгээд үр хүүхдээс нь зөвшөөрөл авна. Байгаа бүх хүнээс нь зөвшөөрөл аваад оршуулж болно гэсэн тэгээд нэг хүү нь байсан юм. Гончиг гэж түүнээс зөвшөөрөл аваад зөөж байлаа. Тамгын газрынхан зөөж байлаа. Хэдэн цагдаа дөрөв таван цагдаатай байсан. Тэгээд тамгын газрын ажилчид нөгөө шарилыг чинь ухаад дийлдэхгүй. Цементээр яачихсан юм чинь .... өргөсөн чинь ашгүй дундуураа хугараад тэгээд хоёр тийш нь болгож авсын гаргаж ирээд авс нь яг хэвээрээ улаан даавуун ч яг хэвээрээ тэгээд хүүхдүүдтэй нь хамт яг оршуулга хийж байгаа юм шиг энэ давааны тэнд төрсөн нутагт нь авч ирж оршуулж байсан юм. Тэгж зөөсөн юм. Бүх бичиг баримтын бүрдүүлээд тогтоол могтоол гаргаад тэгээд зөөсөн. Хэл ам ч гараагүй. Эвгүй л юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Тарвий -

Хорин хэдэн жилийн дараа 22, 23 жилийн дараа зөөж байгаа.

Хишигсүрэн -

Ер нь хоёр өдөр бид нар нэлээд удаан ярилаа.

Тарвий -

Аа ха.

Хишигсүрэн -

Танд нэмээд тийм юм яръя. Ийм юм яръя. Үлдэж байна гэсэн юм байвал та яриач.

Тарвий -

Тийм юм байхгүй. Өөрийнхөө дураар баахан ярилаа. Бүх л юмаа ярилаа.

Хишигсүрэн -

За за. Таныг сайхан үнэтэй ярилцлага өгсөнд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.