Otgonhand

Basic information
Interviewee ID: 990290
Name: Otgonhand
Parent's name: Ochir
Ovog: Hard
Sex: f
Year of Birth: 1954
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: mal züich
Work: retired
Belief: none
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder (milkmaid)
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
relations between men and women
collectivization
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Нэг ийм асуулт асууна. Ер нь социализмын үеийн гэр бүлийн талаарх төр засгийн бодлого гэж юм мэдрэгдэж байсан уу? Жирийн улсуудад хэрвээ мэдрэгдэж байсан бол яг таны хувийн амьдралд тэр нь яаж илэрч байсан бэ?
Отгонханд -
Яг гэр бүлийн амьдралд социализмын үед чинь хүнд нь орж тусаж байгаагүй ш дээ.
Хишигсүрэн -
Байсан бол ямар бодлого байсан бол?
Отгонханд -
Одоотой адил ингэж халамжил халамжийн мөнгө энэ тэр гэж байгаагүй. Яах аргагүй гэр бүлийн хоёр хүн хийснээрээ амьдарч чадна. Тийм учраас ажлаа л хийх ёстой.
Хишигсүрэн -
Ажлаар л хангадаг?
Отгонханд -
Ажлаар л хангадаг. Авсан цалингаа яаж авч явах яаж аж амьдрахыг тэр хоёр хүн өөрсдөө мэднэ ш дээ.
Хишигсүрэн -
Тэр чинь их том юм.
Отгонханд -
Тэр чинь одоотой харьцуулахад их том юм байсан байна. Тэгээд амьдралын чинь эх үүсвэр ажил л байна ш дээ. Ажил хийж л цалин хөлс л авч л хүний амьдрал болж л байдаг. Тэгэхгүй бол амьдрал чинь зогсчих гээд байна ш дээ.
Тарвий -
69 онд бол улс даяар соёлчийн үзлэг гэж явагдсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Цагаан даавуунд орж байсан үе байгаа юм. Хөнжил гудасны ...
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Тэгээд би хүүхэд байсан санадаг юм. Ухуулга сурталчилгаа хийгээд тэгээд манай талийч нас барчихсан хамаатны эгч манай хоёрынх айл байсан юм. Тэднийд очсон чинь тэгж байсан гэж байгаа юм. За ямар оронд сайхан амьдарч байна гээд асуусан гэж байгаа юм.
Отгонханд -
Та ямар орон амьдарч байгаа билээ?
Тарвий -
Хөрөнгөтөн оронд сайхан амьдарч байнаа гэсэн чинь ёстой нөгөө үзэл суртлын эсрэг болж алуулах гэж байсан гэж байгаа.
Хишигсүрэн -
Яагаад тэр хүн тэгсэн юм бол?
Тарвий -
Яахав өөрөө ажил хөдөлмөрөөрөө овоо сайхан амьдардаг нэлээд чинэлэгдүү айл байхгүй юу. Тэр үедээ бол.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Тэгээд та ямар амьдарч байна. Боловсрол моловсрол байхгүй. Сургууль соёлгүй малчин хүн л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Хөрөнгөтэй учраас хөрөнгөтөн орон гэчихгүй юу.
Хишигсүрэн -
/ Инээв/
Тарвий -
Та ямар оронд яаж амьдарч байна гэсэн чинь хөрөнгөтэй оронд сайхан амьдарч байнаа гэсэн чинь л улс даяар намын төв хорооны ухуулга сурталчилгаанд жишээ болчихсон явж байсан. Ямар оронд амьдарч байгаагаа тэр малчин мэдэхгүй байна ш дээ гэж. Тэр манай дунд эгчийнх тэр хөдөө байсан. Хүүхдүүд нь жижигхэн байсан. Соёлч үзлэг ирэхээр хүүхдүүд ширээн дээр гараад суучихсан. Тэгээд тэр бас яриа таниулганд орж л байсан юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха. Соёлын довтолгоо гэж орон даяар том арга хэмжээ явсан гээд байгаа ш дээ. Та тэр талаар юу мэдэх вэ?
Отгонханд -
Соёлын довтолгоо бид нарыг их жаахан байхад явж байсан. Ямар ч байсан хүмүүсийг бичиг үсэгтэй болгохын тулд завод гээд саалийн ферм байна ш дээ. Тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Тэрэн дээр чинь хүмүүсийг хөгшин залуу нөгөө нэг бичиг үсгийн багш гээд кино гараад байгаа тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Яг тэрэн шиг хичээл заасан юм. Тэгж байсныг би мэддэг юм. Нөгөө том том эгч нар авгай нар чинь үсэг мэдэхгүй. Хажуунаас нь бид нар хүүхэд байсан хэлж өгөөд энэ тэр тэгдэг л байсан. Уншуулж сургах гэж их юм болдог байсан. Сургаж байсан байх. Уншуулж сургаж байсан байх. Ямарч байсан тоо мэдүүлж байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Түүнээс биш та нарыг жаахан байхад соёлын довтолгооныхон ирээд гэр орон шалгадаг үздэг хардаг тэр юмнууд байгаагүй юмуу?
Тарвий -
Соёлчийн үзлэг байсан.
Хишигсүрэн -
Соёлчийн үзлэг соёлын довтолгооны үлдэгдэл биш юмуу?
Тарвий -
Өөр өөр.
Отгонханд -
Нэг хэсэг нь. Хамгийн гол нь хүмүүсийг оюунлаг бичиг үсэгтэй болгохын хажуугаар ахуйн соёлыг эзэмшүүлэх талаар нэлээд зүтгэж явсан байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Хамгийн сүүлийнх нь 69 онд явж байсан юм байна лээ. Хүмүүс соёлын довтолгоо ирнэ гээд яриад байдаг. Яриад байдаг. Тэр үзлэгэнд бэлдээд хамаг юм хумаа цэвэрлээд байсан санагдаад байдаг юм. Тэр хүмүүс орж ирээд орыг ингэж сөхөж үзчихээд даавуу байна уу? гээд үздэг байсан юм. Ингэж үзчихээд гараад явдаг байсан ш дээ.
Тарвий -
Тэр соёлын довтолгоо бас өөр байсан байх.
Отгонханд -
Ямарч байсан бичиг үсэгтэй болгох гэж байсан байх.
Тарвий -
Соёлын довтолгоо юм оёхыг анх зааж өгсөн байх. Тэгж боддог юм. Завод дээр Дорж гуай Батмөнхийн аав. Тэрний цамцыг хоёр хэсэг угаагаад талын угаагаад талын угаагаагүй цагаан хар хоёроор нь гаргаж ирээд тэгж байсан юм.
Отгонханд -
Зарим айлын тавиур мавиурыг талын угаагаад талын угаагаагүй байгаагаар нь харуулаад ...
Тарвий -
Дээр үеийн малчин хүмүүсийн хөлстэй цамцыг талын угаагаад талын сайхан тэр үеийн саван мавангаар угаагаад шал өөр болгоно. Тэгээд тэр үеийг угаахыг сургаж байсан үе юмуу гэж би боддог юм. Их бага байсан завод дээр тэгж байсан санагддаг юм.
Отгонханд -
Тэгээд саальчдад халаад малаад өмсүүлээд малгай толгой өмсүүлээд байсан тэр соёлын довтолгооны л үр дүн байсан байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Хүн болгон цагаан халаад өмсөнө. Цагаан малгай өмсөнө.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо жендерийн асуудал гэж айхтар хүчтэй ярьж байна ш дээ.
Отгонханд -
Тийм.
Хишигсүрэн -
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь эмэгтэйчүүдийн байр суурь яаж өөрчлөгдөв? Тэрэнтэй яг адилхан зэрэгцээд эрэгтэй хүмүүсийн байдал яаж өөрчлөгдөж ирж байнаа? Та нарын амьдралын туршид?
Тарвий -
Зах зээлийг хараад байхад чинь эмэгтэйчүүд нт гэр орноо тэжээдэг болчихсон байна ш дээ.
Хишигсүрэн -
Хаана?
Тарвий -
Хот хөдөөгүй.
Хишигсүрэн -
Яагаад ямар байдлаар харагдаж байна?
Тарвий -
Эмэгтэй нь ажил хийгээд нөхөр нь ажилгүй архи уугаад сумын төсвийн байгууллагад тийм л юм байна ш дээ. Цалингаар ганцхан эмэгтэй нь гэр орноо тэжээдэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Хараад байхад нөхөр бол ямарч ажилгүй. Ажил байхгүй тийм улсууд сумын төвд маш их байгаа ш дээ. Улаанбаатар хот ч гэсэн голцуу тийм байдаг.
Хишигсүрэн -
Яасан юм бол? Энэ чинь одоо социализмын л үр дүн ш дээ. Тэрний дараагийн үеийн л ер нь тэр эмэгтэйчүүдийн эрх мэрх боогддог тэр жендерийн асуудал хурцдаж байна энэ тэр гээд юм яриад одоо ярьж байна ш дээ. Хөдөлмөр эрхэлж байгаа нь эмэгтэйчүүд боллоо гээд. Социализмын үед ямар байсан юм. Танай аав ээжийн үед?
Отгонханд -
Социализмын үед гэр бүлийн амьдрал ёстой ажилгүй байгаагүй байх. Хоёулаа л ажил хийдэг байсан.
Тарвий -
Ажилгүй хүн олддоггүй байсан.
Отгонханд -
Туувар туугаад ирчихээд ажилгүй байгаа хүнийг нэгдлийн дарга элдээд хүрээд очдог байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Одоо чи тийм хий. Тийм юм хий. Одоо хадланд гар.
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Одоо тариан дээр тийм юм хий гээд ерөөсөө ажилгүй хүн бол байгаагүй. Ажлаар сайн хангаж байсан. Одоо бол эрэгтэйчүүдэд хийх ажил бараг олдохгүй байна ш дээ. Яахав хөдөөний малчид бол малаа маллаж байна. Эрэгтэй хүмүүст хийгээд байдаг ажил байхгүй шахуу байна.
Хишигсүрэн -
Аа ха. Элбэг дээл гээд нэг зохиол байна ш дээ.
Отгонханд -
Тийм.
Хишигсүрэн -
Тэр социализмын үед бодит амьдрал дээр байсан уу? Нөгөө нөхөр гуай л хурал цуглаан гээд яваад баатар болоод байдаг.
Отгонханд -
Байсан. Байсан зөндөө байсан.
Хишигсүрэн -
Очир гуайн авгай ямар хүн байсан бэ?
Отгонханд -
Очир гуайн авгайг бид нар Юндэнбээ гэдэг байсан юм. Нэр нь хэн билээ?
Тарвий -
Нэрийн мэдэхгүй. Юндэнбээ л гэдэг байсан юм.
Хишигсүрэн -
Тэр хир зэрэг ажилтай хүн байсан?
Отгонханд -
Тэр бас их ажилтай хүн байсан. Ерөөсөө унтаж мунтдаггүй. Бас их гэр орны ажил Очир гуайн ар гэрийг тэр чигээр нь авч явдаг. Бас мал маллах арга ухаан сайн сүрхий хүн байсан шүү. Их сайн хүн байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Бид нар хүүхэд байсан.
Хишигсүрэн -
Эмэгтэйчүүд жаахан дарагдаж барьдаг тал та нарын үед ямар байсан бэ? Одоо бол дарагдаж байна уу? Гэхдээ л шийдвэрлэх түвшинд эмэгтэйчүүд алга байна ш дээ.
Отгонханд -
Шийдвэрлэх түвшинд эмэгтэйчүүд байхгүй. Тэгсэн мөртлөө дунд доод түвшинд эмэгтэйчүүд аж амьдралаа авч явж байна ш дээ.
Тарвий -
Гол шахуу яваа байлгүй.
Отгонханд -
Амьдралын идэвх сайтай. Нийгмийн идэвх сайтай тийм хүмүүс эмэгтэйчүүд л байна.
Хишигсүрэн -
Үүний шалтгааныг та хоёр юу гэж бодож байна?
Отгонханд -
Тэрийг бол нийгэмд байгаа ажил төрөлтэй холбоотой. Ажлын байртай ч холбоотой юмуу.
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Тэгээд бас хүмүүсийн эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө идэвхтэй. Ямарваа нэг юманд идэвхтэй. Амьдрах гэж өөрийнхөө амьдралд идэвхтэй. Зүтгэл гаргаж чаддаг. Угаасаа л тийм хүмүүс.
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Тэр байдлаасаа тэгдэг юмуу.
Хишигсүрэн -
Та санал нийлж байна уу?
Тарвий -
Нийлэхээс аргагүй юм даа. Ерөөсөө эмэгтэй хүний ажилсаг чанараас болж байгаа болов уу? гэж бодож байна. Тухайн үед мэргэжил эзэмшээд ажил хийж байхад эмэгтэй нь арай ажиллаад эрэгтэй нь ажилгүй болчихсон байх жишээтэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн ажилдаа гологдоод эмэгтэй хүн ажлаа хийгээд байна гэсэн үг байгаа юм. 2 багш байлаа гэхэд эрэгтэй нь гарчихсан. Эмэгтэй нь үргэлжлүүлээд хийж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Нөгөө эрэгтэй гологдсон ч байдаг юмуу.
Отгонханд -
Эмэгтэй хүн угаасаа тийм. Урдаа байгаа ажлыг давж л гарч байдаг. Монгол эмэгтэй хүний л зан чанар.
Хишигсүрэн -
Аа ха.
Эрэгтэй хүн -
Одоо өөрчлөлт болоод хот руу хүмүүс их нүүлээ. Тухайн үед мэдээж хориотой байсан. Гэсэн ч гэсэн тухайн үед бас хууль дүрмийг даваад Улаанбаатарт очъё гээд оргож зугатаасан хүн бий юу?
Отгонханд -
Нүүгээд бүр гэрээрээ оччихсон. Эргээд нэгдлийн дарга машин явуулаад очиж зогсож байгаад хэдэн цагаар зогсоож байгаад 5 тонны тэргийг чинь хэдэн цагаар зогсоож байгаад ачаад аваад ирнэ ш дээ.
Хишигсүрэн -
Тийм айлууд байгаа юмуу?
Отгонханд -
Олон айл ачигдаж л ирж байлаа.
Тарвий -
60 оны сүүл 70 оны эхээр...
Отгонханд -
80 хэдэн онд ч ...
Тарвий -
80 хэдэн онд ч мал маллах хүн олдохгүй хот шилжээд орчихсон.
Отгонханд -
Эрдэнэт, Улаанбаатар хот хоёроос манай нэгдлийн дарга тэгж машин явуулж хүмүүсийг авч ирдэг байсан.
Хишигсүрэн -
Хнн.
Эрэгтэй хүн -
Хотоос яаж ирэх юм. Цагдаа магдаагаар хүчээр ачаад явуулах уу? Яаж олох вэ?
Отгонханд -
Эндээс нэгдлийн дарга том тамгатай бичигтэй очно ш дээ. Нэгдлийн даргын тэр жолооч чинь. Тэгээд тэдний дотор орон нутагтаа нүүж ир. Ийм тийм машин тэрэг явууллаа. Тэгээд тийм торгууль моргууль оногдоно гэхээр зэрэг хүмүүс чинь тухайн үед бас тэгээд л хүрээд л ирдэг байсан юм даа.
Тарвий -
Одоо бол ажилгүй болсон нь аль болохоор ажил олохын төлөө Улаанбаатар явж байна. Манай сумаас залуучууд хотод барилга дээр ажиллаж байгаа залуучууд нэлээд байна. Гэр бүлээрээ явчихсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Үндсэн харъяалал нь энд шилжээгүй байдаг. 2, 3 жил болчихсон. Тэгсэн мөртлөө өөрсдөө хотод ажил хийгээд амьдраад байдаг. Хүүхдээ сургуульд сургаад өөрсдөө ажил хийгээд тэгсэн хэрнээ сонгууль монгууль болохоор энд жагсаалттай. Аягүй бол хотод нөгөө сонгуулийн будлианы эзэн болчихсон явж байгаа. Хороо хоринд бүртгэгдсэн. Тийм асуудал харагдаж л байгаа. Одоо хүн амаа 2009 онд чинь 10 онд тоолно гэж байгаа. Хүн амын тоогоор яаж ордог юм. Айхтар ажил байлаа. 10 арван жилээр явуулдаг. Ер нь тэгээд статистик мэдээлэл тоолоход айхтар хэцүү юм байдаггүй байх. Мал ч яахав энд зогсож байгаад тоолчихно. Байхгүй бол тоолохгүй юм чинь. Хүн амьд яваа юм болохоор сураглаад тэнд явна түр оршин суугч гээд янз янзаар хувааж тоолдог юм шиг байгаа юм. Бас л том ажил байдаг юм шиг байгаа юм.
Отгонханд -
Амьдрахын тулд янз бүрийн газар явж амьдарч байна ш дээ.
Тарвий -
Нинжа нар маш их байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Хишиг-Өндөрийнхөн Уянга суманд ихэнх нь тэнд байна.
Хишигсүрэн -
Манай судалгаанд нэг ийм асуулт байгаа. Ер нь Монголчуудын нас барсан хүнээ оршуулдаг зан үйлд ямар өөрчлөлт орж байна? Та нарын амьдралын хугацаанд тиймээ? Энэ талаар саналаа хэлээч? Та нарыг хүүхэд байхад улсууд ямархуу байдлаар ханддаг байсан? Задарч байхад ямар болов? Одоо зах зээлийн үед ямар болж байна?
Тарвий -
90 он хүртэл ардчилал гарахаас өмнө орос маягаар нас барсан хүнээ аваачаад цементлээд тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Хөшөө босгоод 90 оноос эхлээд ардчилал эхэлж байсан үед лам нарын ажил сэргэсэн. Зарим нь ил тавьдаг. Тасын дуудлага муудлага тэрийн уншдаг лам нар дараа зарим нь алга болчихлоо гэдэг. Зарим нь хоёр гурван сараар байж л байдаг. Ил тавих нь зохисгүй ч юм шиг харагддаг юм. Сүүлийн үед нэг нийтлэг юм хөдөө бол хөрсөөр нь хучдаг болчихсон. Газар нь сайхан тэгшрээд байдаг. Зарим нь хонхойгоод орчихдог янз янз. Улаанбаатарт бол шарил чандарлаж ...
Хишигсүрэн -
Чандарлаж байгаа.
Тарвий -
Асуудал гарсан байсан. Тэр л хамгийн цэвэр юм шиг байгаа юм. Хараад байхад.
Хишигсүрэн -
Хөрсөөр нь хучна гэдэг нь яадаг юм.
Тарвий -
Газрын өнгөн хөрсийг авч тусад нь тавьж байгаад нүхийн ухаад доош нь шарилын хийгээд дээрээс нь шороо хийж байгаад газрынхаа нөгөө хөрсөө овойлгож хийгээд тэгээд нөгөө шороо чинь олон жилийн юунд суугаад байгаа юм даа доошоо.
Хишигсүрэн -
Хөшөө босгох уу?
Тарвий -
Хөшөө босгож л байгаа. Хөшөө бол байгаа. Хөшөө бол тусдаа. Хөшөө тусад нь босгож байгаа юм.
Отгонханд -
Тэгээд очиход хэдэн жилийн дараа хөрс нь газартайгаа адилхан болчихно.
Тарвий -
Тиймэрхүү л жишигтэй болчихсон байгаа. Орчин үед бол тохирохгүй л дээ. Сүүлийн Улаанбаатарын жишгээр чандарладаг чинь л хамгийн зүгээр юм. Хотод шарилтайгаа зэрэгцээд ...
Хишигсүрэн -
Амьдраад байгаа ш дээ.
Тарвий -
Манай хөдөө бол шарил тавьдаг бууцанд малчин хүн ойртохгүй ш дээ. Тэр хавьд ерөөсөө очиж буухгүй ш дээ. Тэр байтугай дэргэд нь мал хариулж унтах ч үгүй. Хотынхон шарил дээрээ идэх юмаа идээд сууж байгаа юм чинь. Тэгэхээр энэ хоёрын хооронд том л ялгаа байх шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха. Арын ёс гүйцэтгэдэг тэр ажил төрөл болж байна гээд юм болдог ш дээ. Тэр ер нь ямар байсан юм бэ? Та нарыг хүүхэд байхад? Одоо бол бараг хурим найраас дутахгүй л айхтар юм болох юм байна ш дээ.
Отгонханд -
Тийм юм байгаагүй байхаа.
Тарвий -
Байгаагүй. Манай нэгдлийн дарга Ойдов гэж хүү нь 70 оны эхээр нас барсан юм. 70 оны сүүлээр ч билүү? Төмөрбаатар нь. Тэрийг чинь манайхан шарил дээр идээ будаа цайтай очоод л цай уу гээд тэгсэн манай тэр дарга тэгж байсан юм. Хүүрийн газар юм идэхийг би үзээгүй юм байна. Больцгоо та нар гээд манай Хишиг-Өндөрийнхөн цай май яахгүй гайгуу л болчихсон байлаа ш дээ. Уул нь орос маягаар оросууд оршуулж ирчихээд архи уугаад л тэндээ ч идэж уугаад сүйд болдоггүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Тийм байдал устсан. Одоо бол тийм юм байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Лам нар ч яахав тэр алтан хайрцаг сав нээнэ. Үнэн ч юмуу худлаа ч юмуу би ч өөрөө шүтлэггүй. Зааж өгөөд цаг маг яагаад зарим нь хойтохын уншина гээд худлаа үнэн ч уншиж байгаа юмуу? Худлаа ч уншиж байгаа юмуу? нэг юм уншаад тэгээд бас өргөл барьц авах гээд л ... Энийгээ тахих гээд лам олддоггүй ээ. Улаанбаатарт нутгийн таньдаг хүнд хэлүүлсэн. Нэг залуу хүрээд ирлээ. За энэ ламаар тахиулаарай утсаар ярьсан чинь. Энэ лам тахина. Номын уншина гээд тэгж байна. Хотоос ирж байгаа ламыг яаж хоосон байлгах вэ? гээд юм уншаад дуусахаар нь хадаг халзан цагаан хонь өгсөн чинь нөгөө лам уурлаж байна шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Би хонийг чинь алж нүгэл мүгэл хийхгүй юу ярьж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Мөнгө өг гээд шууд нэхдэг байна ш дээ. Надаас. Тэгэхээр нь зэрэг байсан 40 мянган цаас өгсөн. Голоод ...
Хишигсүрэн -
Хнн.
Тарвий -
Тэгсэн овоон дээр тавьсан ууцыг маань дөнгөж таллаж аваад эргүүлчихээд машинд аваачиж хийгээд нөгөө ууцыг маань хийчихлээ. Тэгээд шашнаар далимдуулж явдаг улсууд зөндөө болох маягтай. Мөнгө нэхэж юм олдог. Би тэрийг эндхийн нутгийн хүүхэд гэж сонссон. Манай эндхийн тэгээд уул усаа баясгах гэж бидэнтэй адилхан шүтэх гэж ирж .... нутаг усанд бороо хур оруулж сайхан зуслантай болохын төлөө өвөг дээдсийн ёсыг дагаж уулаа тахиулахгүй юу. Тэгсэн тийм юм болдог байна ш дээ. Тэрнээс хойш би бодоод байгаа. Хойтонгоос малчид өөрсдөө тахиад өөрсдөө хэлдэг барьдаг залбирлаа хэлээд юмаа өргөчихөөд уултайгаа хуваагаад идчихээд лам мам хэрэггүй юм байна . / инээлдэв/ Хонины маань ууцыг тэр чигээр нь аваад явчихсан. Би бүүр гайхаад байгаа юм.
Хишигсүрэн -
Ер нь одоо байгальд ямар өөрчлөлт орж байнаа?
Отгонханд -
Байгальд бол асар өөрчлөлт орж байна.
Хишигсүрэн -
Та нарын амьдралд ...
Тарвий -
Өөрчлөлт орж байна. Бидний үед өвс ногоо ийм байгаагүй юм. Нэгдэл гэж байх үед чинь.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Өвс ногоо ч дэндүү ургадаг байж. Бороо иймэрхүү энэнээс ч илүү ордог байсан. Нэг орохоороо 3, 4, 7 хоног ордог байсан. Уйдмаар ордог байсан. Тэр үед нойтон дээлтэй явахгүй нь тулд манайх орос цэргийн ангитай ойрхон байсан. Хүн болгон цув өмсдөг байсан. Одоо ийм цув ховор болоод байна. Зарим айлд хааяа байна. Түүнээс байхгүй. Тэгээд ургамлын төрөл зүйл нь маш цөөрсөн. Тэрийгээ дагаад малын тарга хүч бүр байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Одоо харахад нэг их тарган морь. Өвөл бариад жаахан унахад байхгүй болчихдог. Дээр үеийн морь тэгдэггүй байсан. Чанар чансаа шал өөр. Унаад явахад ч хамаагүй хол явна.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Морь адууны чанар хүртэл өөр болсон. Өвс ургамлаа дагадаг юм байгаа биз. Бодвол. Тэрэн дээр бас зах зээл болоод хүн амьтны орлого олох гэсэн шуналаас болоод хажуугаар нь хүний юугаар их сүйрч байна. Манай энэ уул чинь хар модны шинэс модны хамгийн урд талын зах одоо Дашинчилэн гээд байхгүй. Тал хээрийн нутаг болоод явчихлаа. Манайх дээр үеэс нэгдлийн үеэс хөрөө рамтай хэдэн модоо хядаад 70 хэдэн оноос байхгүй болгосон газар даа. Тэгээд сүүлийн үед бас улсууд бэлэн мод огтолж аваад байхгүй. Тэгээд усгүй болгоод хажууд нь ...
Хишигсүрэн -
Урсаж байгаа гол алга байна ш дээ.
Тарвий -
Байхгүй.
Отгонханд -
Урсаж байгаа гол байхгүй. Юу энэ Хишиг-Өндөр суманд 60, 70 оны 80 онд чинь 70 хэдэн булаг шанд байлаа. Одоо яг ширгэсэн нь хэд билээ? Байгаа нь хэд гэхэд 20 хэдэн ус байна. Бусад нь бүгд ширгэсэн. Одоо худаг ус гаргах их ажил хийж байна. Гэхдээ хамгийн гол нь ширгэсэн гол сэргээх одоо энэ ургаж байгаа шинэ модыг хайрлаж хамгаалах тэгээд байгаль хамгаалагч гээд хэд хэдэн хүн ажиллаж байдаг. Байгаль орчны байцаагч гээд л тэгж байна. Үнэхээр дийлдэггүй юм шиг байна. Дийлдэггүй юм шиг байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Хамгаалсан ч юм байхгүй. Тэгээд байгальгүй боллоо ш дээ. Хамгаалсан ч юм байхгүй. Тарвагагүй болсон. Хамгаалсан ч юм байхгүй. Модгүй боллоо. Дээр нь малын хөлийн юунаас болоод байгаль орчин цаанаасаа хуурайшилттайгаас гадна бэлчээр байхгүй. Бэлчээргүй болчихоод байна.
Тарвий -
Манай сумын хувьд маш их бугатай байсан. Бугын аж ахуйтай байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Одоо ерөөсөө ууландаа буга байхгүй болсон. Тарвага маш ихтэй байсан одоо байхгүй болсон.
Отгонханд -
Тарвага байхгүй. Буга байхгүй. Модгүй болж байна.
Хишигсүрэн -
Бүгд хүний гараар?
Отгонханд -
Тийм.
Тарвий -
Хүний гараар бугын эвэр түүнэ гээд ёсой нөгөө ажилгүй улс хавар болохоор уулаар чинь тэнээд түймэр тавиад түймэрийн цохих гэж бид муугаа үзэж байсан. Тэгээд ойг чинь 2, 3 хэсэг харин сүүлийн үед буга нь алга болчихоод түймэр нь гайгуу болчихсон. Түүнээс жилд л 2, 3 түймэр гардаг байсан.
Хишигсүрэн -
Хнн. Газар усны нэр өөрчлөгдөж байх юмуу?
Тарвий -
Үгүй байна. Өөрчлөгдөөгүй байна.
Отгонханд -
Зүгээр харин мартагдаж байх шиг байна. Харганы жалга малга, матрын хонхор энэ тэрийг хүмүүс алийг хэлдэг юм гэж байна ш дээ.
Тарвий -
Тэр бол өвөг дээдсийн нэр. Бидний үр хүүхэд мартчихсан байна. Дандаа хэлдэггүй болоод тэр үү? Жижиг жижиг нэртэй нь бол мартагдаж байна.
Хишигсүрэн -
Яагаад дов толгод юм болгоныгоо ингэж нэрлэдэг байсан юм бол?
Тарвий -
Жалга болгоныг нэрлэдэг байсан.
Хишигсүрэн -
Харин тийм.
Отгонханд -
Тийм л сайхан хүмүүс байж л дээ. Малыг чинь маллахын тулд газар усыг чинь алхам алхмаар нь нэр өгч байсан байна ш дээ.
Хишигсүрэн -
Харин тийм.
Отгонханд -
Тэгж л малаа малладаг. Энд ургаж байгаа ургамлын хүртэл ялгаж салгадаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Та ер нь социализмын үед гадаад дотоод явж байв уу?
Отгонханд -
Явсан. Хувиараа ч явж л байсан. Ардчилал эхэлснээс хойш би Макао, урагшаа Хөх хот гээд л явж л байсан.
Хишигсүрэн -
Социализмын үед ямар ажлаар явж байв?
Отгонханд -
Социализмын үед нэг л удаа хувиараа Москва явж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Хувиараа урлагийн ажлаар л. Гадаадад курс мурсад ч юмуу тийм шагнал урамшлалын журмаар явах асуудал бол ховор ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Отгонханд -
Маш ховор.
Хишигсүрэн -
Ер нь жирийн хүн бол гадаад харилцаа байхгүй?
Отгонханд -
Тийм.
Хишигсүрэн -
Энд цэргийн анги оросуудын том юу байсан гээд байна ш дээ. Хишиг-Өндөр сум ямар байдлаар холбогдох вэ? Өглөө тэр хээрийн сургуулийн талбай юмуу? Юу юм бэ? Энэ Хишиг-Өндөрийн урагшаа.
Отгонханд -
Оросын цэргийн анги байхдаа танк манкныхаа нүхийг ухаад л тийм юм ...
Хишигсүрэн -
Та нар мэдэх үү? Цэргийн ангийг? Юу болдог байсан юм?
Тарвий -
Мэдэлгүй яахав. 79 онд Веьтнам Хятад хоёрын харилцаа муудсан ш дээ. Хятад руу Вьетнам дайраагүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Тэгэхэд чинь Сибирийн тойргийн цэргийн анги чинь манай энд ирж байрласан юм. Маш том дивиз мивиз том юм байсан байхаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Маш олон мянган хүнтэй. Лав л манай аймгийн төвөөс олон мянган хүнтэй байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Тэгээд байхгүй юм байхгүй.
Хишигсүрэн -
Манай аймгийн төвөөс их хүнтэй?
Тарвий -
Тийм. Маш олон хүнтэй байсан. Тэр чинь дивиз чинь 7, 8000 хүн байдаг юм байгаа биз дээ. Тухайн үедээ бол.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Тэр корпус морпус тийм л юм байсан байх. Тэр үед Хишиг-Өндөр орос цэргийн анги хангамж сайтай. Манай нэгдэл сум нэгдэл ч гэсэн бүх л юмаа оросоос очиж авдаг. Манайхан чинь хот явдаггүй байлаа ш дээ. Орос цэргийн ангиас бүх юмаа хангаад орос чихэр боов авч ирээд хувцас хунараа аваад ...
Хишигсүрэн -
Жирийн иргэд оросын цэргийн ангийнхантай оросуудтай харилцаа ямар байсан бэ?
Отгонханд -
Сайн байсан ш дээ. Малчин айлын гадаа чинь бол орос цэргийн машин чинь давхиад л ороод ирнэ ш дээ. Тэгээд одоо тос авах уу? Сонгино авах уу? Саван авах уу? Бүх юмын ...
Тарвий -
Бакаль авах уу? гээд ...
Хишигсүрэн -
Юу өгөх вэ? Тэд нар оронд нь?
Тарвий -
Оронд нь архи, айраг.
Отгонханд -
Самгаан гээд архи л их сурна даа. Тэгээд хүмүүс юмаа авахын тулд дэлгүүрээс архи аваад л хадгалчихсан байна.
Хишигсүрэн -
Одоо Улаан Орхон чинь хаана билээ?
Тарвий -
Орхон сумын дээрх нь талд байсан юм. Одоо зөвхөн туурь л байгаа. Өөр юу ч байхгүй.
Хишигсүрэн -
Асар том тосгон байсан байна ш дээ.
Тарвий -
Тэгэлгүй яахав. Булган аймгийн төвөөс том байсан.
Хишигсүрэн -
7, 8000 хүн амьдарч байсан...
Тарвий -
Хорооллууд байсан.
Отгонханд -
Тэр цэргийн анги чинь энэ хавиар бүхэл бүтэн цуваагаараа яваад л далан малан бариад ...
Тарвий -
Манай байгаль орчныг маш их сүйтгэсэн.
Отгонханд -
80, 81 онд сүртэй байлаа шүү дээ. Түймэр ч их тавьсан.
Тарвий -
Зуд болоход тусалж л байсан. Тус ч их байсан гай ч их байсан.
Хишигсүрэн -
Жирийн ард иргэд настайчууд тэд нарын тухай юу гэж ярьдаг байсан бэ?
Отгонханд -
Их л айдаг байсан байх. Сүүлдээ нэлээд сурчихсан. Наймаагаа хийгээд сурчихсан.
Тарвий -
Найрамдалт оросын цэргүүд гээд. Айхтар хэргүүд манай энд дуулдаагүй. Орхон бол гардаг л байсан гэсэн. Бүхэл бүтэн монгол айлыг ...
Хишигсүрэн -
Монгол айлыг яасан?
Тарвий -
Монгол айлыг алчихсан байж л байсан. Тэр орос цэргүүд согтуу байсан юмуу? Ямар учиртай юм? Оргож яваад тэгсэн юмуу. бүхэл бүтэн айлыг бүгдийн алчихсан. Манай Хишиг-Өндөрт бол тийм юм байгаагүй. Манай дарга нар ч гэсэн сайн харилцаатай, ард түмэн ч гэсэн сайн харилцаатай оросоос маш их юм хангаж байсан.
Отгонханд -
Монгол хүмүүст оросууд их элэгтэй. Оросууд нүдэнд их дулаахан харагдана. Сайхан харагдана. Хятадтай адилгүй.
Хишигсүрэн -
Тэд нар хэдэн онд гарсан бэ?
Тарвий -
90 онд уу?
Отгонханд -
90 онд уу? 91 онд уу?
Эрэгтэй хүн -
Яг ардчилал юу яахад гарсан ш дээ.
Тарвий -
Манай хоёр оны засгийн газрын хэлэлцээр байгуулагдаад гэнэт нэг намар явна гэж мэдээгүй байж байгаад бүх юмаа хаяад явсан. Орос офицерууд гэр орноо бүх тавилгатайгийн тэгж гарсан.
Хишигсүрэн -
Тэд нарын үлдээсэн юм яасан бэ?
Тарвий -
Энэ хавийн иргэд ..
Отгонханд -
Орхон, Хишиг-Өндөр, Булган, Бүрэгхангай бүгд хуваагаад авсан. Бүх таван давхар сайхан сайхан барилгуудыг нураагаад тойпуугаар нь байшин барилга бариад ...
Тарвий -
Сүүлд нь сураг дуулахад Их булагийн хаана засмал замын хажууд хүүтэйгээ уйлж байна гэсэн. Манай эндээс гарсан оросууд. Бүгд хээр уйлж байна гэсэн.
Хишигсүрэн -
Яасан юм гэр орондоо ...
Тарвий -
Тэндээ гэр орон хүлээж авах байр байдаггүй юм байгаа биз.
Хишигсүрэн -
Хнн. Тэр их аюултай юм болжээ. Энд гэр оронтой байсан улсуудыг
Тарвий -
Мускадов гэж байсан ш дээ. Чечений ерөнхийлөгч байж байгаад алуулсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Тэр чинь манай энд хурандаа цолтой орос цэргийн ангид алба хааж байсан ш дээ. Манай Орхоны энд.
Хишигсүрэн -
Оо за.
Тарвий -
Сүүлдээ Чечений ерөнхийлөгч болоод Оростой муудалцаад оросууд устгачихаа биз дээ.
Хишигсүрэн -
Яг тийм хувийн харилцаатай байсан Монгол хүмүүс байгаа болов уу?
Тарвий -
Зөндөө бий.
Хишигсүрэн -
Тийм үү?
Тарвий -
Тэр байтугай манай Орхонд цэрэг байсан орос ирээд Монгол авгайтай суучихсан. Одоо байж байна ш дээ. 4, 5 хүүхэдтэй.
Хишигсүрэн -
Би Дашинчилэнд орос хүүхэд харсан ш дээ.
Тарвий -
Орхонд тийм орос цэрэг байдаг юм. Монголжсон Монгол авгай аваад суучихсан. Зах зээл болонгуут наашаа ороод ирчихсэн.
Отгонханд -
Тийм хүмүүс байдаг байхаа.
Хишигсүрэн -
Хнн. Нэг өдөр пир гээд алга болсон юм байна ш дээ.
Тарвий -
Цэргийн улс тушаалаар тэгээд зарим нь гэр орноо тэр чигээр нь хаяад явсан. Тэгээд яг тэр үед ойр орчинд байсан Орхон сумын тэр багийнхан манай Хишиг-Өндөрийнхөн ч гэсэн зарим нь шууд ороод диван сервант бүх юмын аваад л гэр орондоо тавьчихсан. Шууд л тавилгатай болчихсон. Орос цэргүүд маш наймаа хийнэ л дээ. Ангиасаа юу л илүү гарна аваад гаргачихдаг.
Хишигсүрэн -
/ Инээв/
Тарвий -
Манай нэгдлийн машины нэг юм эвдэрлээ гэхэд орос цэрэгт 2 шил архитай очиход аваад ирнэ. Мотор энэ тэрийг бол.
Хишигсүрэн -
Хангамж сайтай?
Тарвий -
Тийм.
Хишигсүрэн -
Тэд нарын хоол унд, тэд нарын ахуй хангамжийг яаж хангадаг байсан бол?
Тарвий -
Шууд хойноосоо. Манай эндээс ерөөсөө хангаж байгаагүй. Шууд манайхаас гарчихаад тэндээсээ вагоноор авч ирдэг байсан. Малын мах энэ тэр бол бүгд хойноос ...
Хишигсүрэн -
Махаа Монголоос авахгүй юу?
Отгонханд -
Үгүй.
Тарвий -
Авахгүй. Цаанаас.
Отгонханд -
Бүгдийн хойноос. Нэг хонь байсан ч тэд нарт хэрэггүй байгаа юм даа.
Хишигсүрэн -
Тийм үү?
Тарвий -
Хангалттай.
Отгонханд -
Тийм.
Хишигсүрэн -
Монгол мах идэхгүй?
Тарвий -
Гуанзандаа бол монгол мах иднэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Тарвий -
Цэргийн анги нь бол орос хоол идэж байсан.
Отгонханд -
Гахайн тоорой мооройг бол харин сонирхоно.
Тарвий -
Малыг ерөөсөө авахгүй тиймээ? Гахайн тоорой оросууд ир сураглана.
Хишигсүрэн -
Энэ хавийнхан их гахайтай байдаг их учиртай юм байна ш дээ. Худалдан авагчтай.
Отгонханд -
Тийм.
Тарвий -
Орос их гахай авна. Нэг гахай авбал үхэр алсан монголтой адилхан баярлана ш дээ. Жигтэйхэн. Гахайгаа шараад л загас хоёрт л ухаан алдчихна.
Хишигсүрэн -
Сургууль цэцэрлэг, эмнэлэг ерөөсөө бүх үйлчилгээ байсан байна ш дээ.
Тарвий -
Бүх юм байхгүй юм байгаагүй. Маш том.
Хишигсүрэн -
Оросын энд тэндээс хуучин республикийн улсуудтай хоёр зун дараалаад сургуульд суусан. Тэнд ерөөсөө ангид дор хаяж хоёр Монголд байсан цэргийнхний хүүхэд тааралддаг байсан ш дээ. Би тэгээд ямар сонин юм бэ? Яахаараа надтай дандаа тааралдах юм гэж бодоод байдаг байсан. Маш олон миний мэдэх оросууд Монголтой холбоотой. Тэр бол Монголтой холбоотой ажилладаг улсууд биш. Шал өөр өөр газар явж байхад тэр Монголд хэдэн мянган цэргийн албан хаагч байсан юм бол?
Тарвий -
Тэр үед зах зээл эхлээд гарахын үед чинь сонин хэвлэл дээр Монголд 300 мянган цэрэг байна гэж ярьдаг байсан.
Хишигсүрэн -
Пөө...
Тарвий -
Тэгэхээр нэлээд юм байхгүй юу. Оросын 300 мянган цэрэг хэлэлцээрээр гарлаа гэж ярьдаг байсан. Тэгэхээр маш их цэрэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Нүсэр юм байна.
Тарвий -
Чойрт их том анги байсан. Тиймээ? Одоо тэр Налайхын тийшээ том анги байсан. Хил рүү байсан. Манай энд байсан. Өвөрхангайд бас байсан. Онгийн голын тэнд маш том анги байсан.
Хишигсүрэн -
За яриагаа өндөрлөе дөө. Та нарт сайхан яриа өгсөнд их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.