Namhai


Basic information
Interviewee ID: 990291
Name: Namhai
Parent's name: Dondov
Ovog: Hongor
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: history teacher
Work: retired, herder
Belief: none
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
herding / livestock
collectivization
keepsakes / material culture
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Намхай гуай бид нарын хоёр дахь ярилцлага эхэлж байнаа. Бид хоёр Сайхан сумын нэгдлийн тухай, 91, 92 оны .... Таны амьдралын түүхийг яриулж байхад та цэргээс ирээд / салхитай учир сонсогдохгүй байв/ ... тэгэхээр би нэгдлийн малчин яаж ажилладаг байсан? Юу юу ямар зохион байгуулалттай байсан? Яагаад малчин хийж байгаад боличихсон юм?

Намхай -

Би цэргээс ирсэн биш 10-н жилийн сургууль төгсөөд цэргийн ерөнхий сургуульд хуваарилагдсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд тэр хуваарилагдсан сургуульдаа очилгүй шууд малчин болсон байхгүй юу. Яагаад малчин болсон гэхээр манай аав 70 шахсан хүн байсан. Ээж маань бас 60 шахсан хоёр хүн нэгдлийн 2, 300-аад эр бяруутай байсан. Тэгээд яахав хүрч ирээд би яахаар зэрэг хөдөө гараад ирэхээр зэрэг аав, ээжийнхээ маллаж байгаа малыг шууд маллаад тэгээд нэгдэл нөгөө малыг чинь хавар нь хоршоонд тушаагаад нөгөө мал маань экспортоор туугдаад хойшоо Зөвлөлт Холбоот Улс руу маханд явна ш дээ. Тэгээд мал яасны дараа энэ хөдөөний бичиг үсэггүй хүмүүсийг бичиг үсэгт сургах барих санаатай юмуу даа одоо. Нэгдлээс цалинжуулсан явуулын багш гээд нэг тийм албан тушаалд бас зохих хэмжээний боловсролтой хүн хэрэгтэй болоод тэгээд 10-р анги төгссөн юм гэж намайг тэр явуулын багш болгосон байхгүй юу. Явуулын багш болсон чинь 67 онд болсон. Тэгээд би явуулын багш болсон 67 оноос 69 он хүртэл 2 жил орчим тэр явуулын багш гэдэг ажлыг хийсэн. Тэр юу хийдэг юм гэхээр зэрэг бичиг үсэг мэдэхгүй тийм хөгшин авгай нарт ухаандаа сургуулиас завсардсан залуучууд энэ тэрд бичиг үсэг заах ухаантай л юм байхгүй юу. Тэгээд суманд чинь морин өртөө гэж байна ш дээ. Тэнд албан хаагчдын морь байна. Хөдөө нэгдлийн бригад маргидаар явах аймаг сумаас явах хүмүүс унуулдаг тийм хэдэн зуун морь байна. Тэгээд би тэнд 5, 6 морины нормтой. Үргэлж хөдөө явж байх ёстой л гэдэг байхгүй юу. Тэгээд хөдөө нэгдлийн 500, 600 хонь төллүүлж байгаа ажилтай тийм улсууд дээр чинь оччихоод за хичээлээ заалга гээд ингэхээр зэрэг миний заах гэж тийм ажилтай хүнд чинь очоод бичиг үсэг заах гэж төвөг тэгээд юун бичиг үсэг сурахтай манатай нөгөөдөх нэгдлийн хэдэн ялтай малаа төлүүлэх нь төллүүлж, саах нь сааж амьдрах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр би үндсэндээ хийх ажил ажлаа хийх гэхээр хүн ажлын хийлгэхгүй, би ажлаа хийхгүй бол цаад малчид чинь ажлаа хийгээд амьдрах тийм л ажил надад оногдсон байхгүй юу. Тэгэхээр зэрэг би ерөөсөө тэр ажилтай хүмүүсийг тэгж байх нь төвөг юм хааяа нэг очно. Тэгээд одоо юм ч хэлэхийн аргагүй тийм ажилтай улсууд дээр чинь үндсэндээ ажил хийхгүй хоёр жил сарын 200 хэдэн төгрөгөөр цалинжаад тэгээд яахав ажил нь угаасаа бүтэлгүй юм гэдгийг мэддэг учраас сумынхан хамаг л муу ажил хаана хүн хэрэгтэй болно явуулын багш Намхайг явуул гээд тэрэнд нь явна. Түлээ мод хийнэ. Нүүрс мүүрс татна. Мал бруцеллёзын шинжилгээ малын цус мус авах ажилд бүр баараггүй явсаар байгаад тиймэрхүү ажлуудад малын эмч нараас дооргүй мэргэшсэн байсан. Тийм ажил хийж байсан юм. Тэгж байгаад яахав яалаа 8-р анги төгсөж байгаа нэг охины охинтой наануу цаануу болж байгаад залуу улс болохоор нөгөөдөх маань жирэмсэн болоод тэгээд техникумд хуваарилагдсан мөртлөө нөгөөдөх чинь жирэмсэн юм чинь явахын арга байхгүй. Ингээд манай том хүүхэд гараад тэгээд 1969 оны намар хавар 4 сард би авгай аваад гэр бариад авгайгаа авч ирээд өөрсдийгөө авч ирээд тэгээд ажил хийсэн ч биш, хийгээгүй ч биш явуулын багш гэж нэг юм хийж байсан дорвол ерөөсөө нэгдлээс мал аваад маллая гэж бодоод дарга нарт хэлсэн.

Хишигсүрэн -

Нэг юм тодруулъя. .../ сонсогдохгүй байна./

Намхай -

За тэр чинь одоо настай хүн суръя гэж бодож байгаа бол тэр чинь их нухацтай хандаж учиртай сурна ш дээ. Миний хичээл заах ёстой улсууд бол тэрэнтэй тэрэнгүй одоо нэгдлийн хэдэн мал маллахаас өөр ирээдүй байхгүй. Өөр ажил байхгүй. Бичиг үсэг сураад ямарч хэрэггүй гэж бодож байгаа улсууд байхгүй юу. Тэгээд урд нь өчнөөн төчнөөн бичиг үсгийн бүлгэм сургууль зарим нь сургууль мургуулиар яваад бичиг үсэг сураагүй улсууд чинь угаасаа ном бичиг үсэг сурах хэрэггүй гэж бүр итгэл үнэмшил авчихсан тийм улсууд байхгүй юу. Тийм улсуудад би заагаад заагаад нэмэргүй л юм байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Тэгээд та нэгдэлд өргөдөл өгөөд?

Намхай -

Нэгдэлд өргөдөл өгсөн чинь ухаан тас намайг адуу ав гэсэн. Тэгээд нэгдлийн нэг адуучингаас адуугийн аваад 575 адуу аваад тэгээд одоо нэгдлийн адуучин болсон доо. Тэгээд аавынх маань хажууд байна. Тэгээд гүү нэгдлийн гүү тэгэхдээ би өөрөө адуунд их муу. Морь хар уургалж барьж чадахгүй. Эмнэг мэмнэгэнд муу тийм хэрнээ би залуу хүн болохоор юу байдаг. Болгоомжгүй ч юм хийдэг гэх юмуу зүрх зоригтой юм хийдэг тэгээд адуу авчихсан. Тэгсэн чинь харин миний азаар миний авсан надад тэр нэгдлээс өгсөн тэр суурь адуу жигтэйхэн номхон адуу таарчихсан байхгүй юу. Тэгээд жаахан догшиндуу ааштай тийм адуу таарсан бол би махаа идэх ёстой байсан. Тэгээд сайхан адуу таараад 8 жил адуу маллаад тэгээд тэр үеийн нэгдлийн малчин их зовлонтой нь юу гэхээр зэрэг нэгдлийн тэр адуу маллаж байхад зовлонтой нь юу байдаг гэхээр 30 гүү уя гэдэг. Тэгчихээд зөндөө олон мянган литр айрагны 6000 литр айраг гэсэн эхлээд нэг гүүнээс 200 литр айраг хий гэдэг. Тэгсэн хэрнээ зах зээлийн олж өгдөггүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Ямар айраг экспортолдог байсан биш ямар учиртай юм бол?

Намхай -

Тэр чинь нэгдэл мөнгө олж амьдрах учиртай тэр адуутай хүн айраг хийж худалдаж мөнгө ол гэдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Хоньтой хүнийг ч гэсэн ялгаагүй хонийн саалгаад өрөм авна ш дээ. Үнээтэй хүн харин зах зээл нь бэлэн учраас үнээгээ саалгана. Очоод сүүгийн авчихна. Тэгээд масло хийчихнэ. Үнээтэй хүн бол зах зээл нь бэлэн. Саасан сүүгийн аваад явчихдаг. Адуутай хүнд тийм юм байдаггүй байхгүй юу. Би тэгээд энэ дэнжид сумын төвийн ойр гэж ирж бууж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Сумын төвийн ойр болохоор зэрэг мотоциклтай хүмүүс хүрч ирээд 10, 20-иор нь айраг авдаг байхгүй юу. За тэгээд их завтай улсууд болохоор зэрэг нэгдэл нэг тийм айраг зөөдөг машинтай нөгөөдөхийн няравт нь няравын аргалж байгаад зальтайгууд нь болохоор зэрэг өөрсдөө айраг хийхгүй айлуудын хонь монь харуулж байгаа айлууд чинь нэгдлийн гүүчин мүүчингээс чинь хэдэн шүү аваад барьчихна. Өөрсдөө ч аминдаа 5, 6 гүүтэй болчихно. Тэгээд тэд нарын айрагнууд өөрсдөө ууж барахгүй бол хатуураад зуны халуун наранд хатуураад тэндээ хадгалчихсан байж байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө зальтай адуучингууд нөгөө айргийн машины няравта хуйвалдаад адуучдынхаа айргийг авахгүй зүгээр нэг хүний төлөвлөгөөг юу яахын тулд биелүүлэхийн тулд нөгөө айлуудын хатуурсан айргийг аваад ачаад явчихдаг. Тэрэнд нь би их уур хүрдэг байхгүй юу. Тэгээд нэг жил яасан чинь манай голын нэг адуучин энэ талын бүх айлуудын айраг майргийг ачаад тэгээд бүр Хайрхан луу Архангайн Хайрхны наад талын айлуудын хатуурсан муу сайн айрагийг ачаад хажууханд нь миний хийчихсэн байсан манай айраг жигтэйхэн сайхан байсан чинь айраг авахгүй яваад өгөхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгэхээр зэрэг би уур хүрээд 1974 онд нөгөө айргийг чинь бүр хатууруулаад хадгалаад байсан. Сумын төвийн айлуудын өвөл цагаан сарынхаа айраг хийдэг поошигнуудыг бүгдийн цуглуулаад тэгээд илүү гэр гээд жижигхэн гэр барьдаг байсан чинь тэгээд тэрэндээ тавьж байгаад тэрэнд бас хэдэн том үхэр бас хийчихдэг юм багтахгүй болчихсон. Тэгэхээр зэрэг илүү гэрээ тойруулж тавиад тэгээд нөгөө савнууд чинь хийгээд тэгээд нөгөөдөх чинь хатуураад ногоороод хөгцрөөд жигтэйхэн юм болж байгаа юм чинь. Тэгээд манай аавын манай хоёрын хоёр тэгээд дээр нь манай хадам ээжийн бас нэг хоёр гурван үнээ манайд байсан юмаа. Тэгээд хорин хэдэн үхэртэй. Тэгээд нөгөө хатуурсан айрагнаас чинь ууна.

Хишигсүрэн -

Үхэр уудаг юмуу?

Намхай -

Үхэр уулгүй яахав. Тэгээд үхэр уугаад айраг уусан үхэр аягүй таргалдаг юм байна лээ. Тэгээд жигтэйхэн их таргалаад тэгээд хорин хэдэн үхэр чинь ууж ууж л өдөр нэг 60, 70 литр л айраг уудаг юм байна лээ. Дуртай ч уудаггүй юм байна лээ. Тэгээд энэ сумын төвийн наана буучихсан байж байсан чинь адуучдын баяр гэж том баяр хийх гэж байгаа. Намын төв хорооны тогтоол жилийн өмнө гарчихсан. Би нөгөө ногоорсон айргаа бүр шар хөдлөөд заавал нэгдэлд өгнө гээд ачаад хүрээд ирсэн. Энд буучихсан байсан. Баярын урд аймгийн намын хорооны дарга, аймгийн дарга эд нар хүрээд ирчихсэн. Нэгдлийн дарга Шитэв гэж хүн байсан. Зальтай жалдганасан тэгээд хүн муутай нөхөр байсан байхгүй юу. Зун авахгүй байж байчихаад 8 сарын 20-д гарчихсан байсан чинь манайд нэг өдөр хүрээд ирлээ. Айраг уулаа. Манай Намхайгийн айраг жигтэйхэн сайхан байна даа гээд тэглээ. Сайхан байнаа гээд уулаа. Айраг ихтэй юу гэсэн ихтэй гээд өнөө орой айргийн машин явуулж танай айргийг ачуулнаа. Дарга нар ирсэн байгаа адуучдын баяр болох гэж байгаа. Их хэрэгтэй. Танай айраг сайхан байна гэж байна. Тэгэхээр би чамайг чадаж авна даа гэж бодоод тэгээд дээд талын ногоорсон хөгцнүүдийн бүгдийн авч хаячихаад бүгдээрэнгийн бэлдчихээд байж байсан. 2000 ч билүү? 2000 гаран ч билүү? литр айраг машин хүрээд ирлээ. Хийгээд өгөөд явуулчихсан. Тэгсэн чинь нэгдлийн дарга очсон тэгж байна. Аймгийн дарга, аймгийн намын хорооны дарга хоёр ирчихсэн байна. Намхайгийн айраг сайхан байгаа. 10 литр айраг аваад ир гээд тэгж байна. Нөгөө айрагнаас хийгээд аваачаад өгсөн. Эхлээд амсаж үзсэнээ пөө асга гэсэн гэж байгаа юм. Манай нэгдлийн дарга.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд сүүлд нь намайг загнахгүй юу. Чи муухай айраг майраг өгсөн барьсан гээд тэгэхээр нь би ухаандаа та нар гүү барь барь гэж бариулчихаад тэгээд нэгдлийн чинь албан хаагчид болохоор зэрэг ингээд айраг хийчихээд байхад сайхан байхад авахгүй. Өөр хүмүүсээ ядарсан муу сайн ингэж ингэж аваад явж байсан. Айраг аваач гэж өчнөөн удаа хэлсэн. Танд ч хэлж байсан. Тэгээд яагаагүй. Би залхуураад гүү чинь саахгүй, айраг хийхгүй байгаагүй. Би хөдөлмөрлөөд айргийн хийсэн. Тэгээд би яах юм зун хийсэн айргийг яах юм? Би хийсэн учраас үүрэгтэй наад айргийг чинь өгөх ёстой. Борлуулаагүй нь та нарын буруу. Би хөдөлмөр хийсэн гэж хэрэлдээд. Тэгээд яалаа. Тэгээд хэдхэн хоноод нөгөө адуучдын баяр болдог байхгүй юу. Тэгээд адуучдын баяр болсон чинь айлуудын айраг сайхан айраг шалгаруулна гээд тэгээд яасан чинь манай айраг шалгарсан байхгүй юу. 1-р байранд. Угаасаа их сайхан айраг хийж байсан юм чинь. Уул нь хатуурсан айраг маш сайн байдгийн ш дээ. Зун бол дажгүй байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Би хатуурсан айраг сайн байдгийг үзлээ. Яаж үзсэн гэхээр 1992 онд нэгдлээс гарчихсан. Гүү уячихсан байсан чинь бизнес хиймээр санагдаад манай нэг хүргэн юу яасан нэгдлээс гарч байгаа улсад өгч байгаа юм гээд нэг муу бүр нэг муу 30 машин өгчихсөн. Тэрийг манай өнөөдөр та нар зураг авсан даа. Алтанхүү гээд эр нэг тийм 30 барьчихсан байсан. Энэ цагаан жийптэй яваа манай эгч бид гурав өөрсдийнхөө айргийг аваад нэгдлийн адуучдаас хатуурчихсан айргийн аваад дээр нь гүүний сүү, үнээний сүү баахан хийж аваад нэг том ёонкост 4,5 тонн ёонкост 4 тонн хиртэй айраг хийчихээд Улаанбаатар орж зарна гээд энийг давахаар Угалзын гол гэж байгаа. Тэнд нутаглаж байсан. Эндээс цаашаа Архангайн Өлзийтийн Орхоны гүүрээр гараад тэгээд Гурванбулагийн тэнд очоод хоносон байхгүй юу. Айраг ч муухай ч юм авлаа. Ямар болдогийн үзнэ гэж бодоод өөрсдөө бас сайхан айргаа жижиг поошигнуудад хийчихээд Гурванбулагийн хойно очоод шөнө хоночихоод өглөө дээр байгаа жижиг поошигтой сайхан айрагнуудаасаа аваад ир гээд жолоочийгоо тэгэхгүй юу. Эгч бид хоёр. Ууя гээд өглөө босоод тэгсэн чинь нөгөө жолооч маань дээшээ гараад том ёонкостой айргаа онгойлгож үзснээ энэ жигтэйхэн сайхан болчихож дан шар тос үнэр мүнэр нь янзтай юм болж энэ хачин сайхан айраг болсон байна. Харахад андашгүй гэж ээ ямар хэрэг байхав өөдтэй юм биш байх гээд тэгээд үз дээ гээд өгсөн чинь хачин юм байж байна. Жигтэйхэн сайхан сэнгэнэсэн. Шар тостой. Тэгээд би яг одоо яах юм бол технологийн зөв хийчихсэн айраг бол тэгээд арга ажиллагааг нь их зөв яах юм бол удаад мууддаггүй. Шууд Улаанбаатар ... эгч, Алтанхуяг, бид гурав Улаанбаатар ороод зах дээр 10 хэд хоног зараад тэр үед аягүй үнэд орчихсон. Анх удаа 30 төгрөгөөр литр айраг зарж үзээд жигтэйхэн их олз олж байна гэж бодож тэгж наймаа хийж үзлээ ш дээ. Тэгээд Улаанбаатарт тэр үед ардчилал мардчилал эхэлчихсэн. Цагдаа магдаа нар жигтэйхэн зөөлхөн болчихсон байхгүй юу. Улаанбаатар хотод явахын аргагүй машин байсан байхгүй юу. Нэгдлээс өгсөн хэдэн 30 машин чинь жигтэйхэн юм. Тэгсэн цагдаа нар зогсоодог. Шүүгэл үлээгээд зогс гээд байдаг. Нөгөө жолооч маань зугатаадаг байхгүй юу. Мангар сахилгагүй золиг. Тэгж байгаад нэг баригдлаа. Авто техникийн хэлтэс дээр аваачаад баригдсан чинь нөгөөдөх чинь авто техникийн газар гэж байсан юм. Тэнд баригдсан чинь айрагнаасаа өгөөд жигтэйхэн сайхан айраг нөгөөдүүл нь уучихаад шоолоод засгийн газрын урдуур тэр талбай дээгүүр л явж болдоггүй юм шүү гэсэн гэж байгаа юм. Тэгээд Улаанбаатар дотор явах эрхтэй болоод айргаа бид нар зарж байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Тэр одоогийн ханшаар хэдэн төгрөгөөр зарж байсан бол?

Намхай -

30 төгрөгөөр зарж байсан юм. Мөнгөний ханш унаж сүйд болж байсан үе юм чинь. Инфляци туйлдаа хүрээгүй анх л байсан байхгүй юу.

Лхамжав -

Мах ямар үнэтэй байсан гэлээ?

Намхай -

Тэр үед өөрсдөө махаа мэдэхгүй.

Хишигсүрэн -

Тэгээд нэгдэлд адуу маллаж байх үеийн нэгдлийн дарга, цэрэг, малчин харьцаа малчид нэгдэлтэйгээ ямар шугмаар яаж харьцдаг байсан? Малчин хүний амьдрал ямар байсан юм?

Намхай -

Малчин хүний амьдрал ямар байсан гээд ярихаар айраг хийхээр литр айраг төлөвлөгөөгөө биелүүлсэн байвал литр айрганд намар 9, 10 сард хийсэн айрганд 30 төгрөг өгдөг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Цалин гэж өгч байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд 6000 литр айргаа хийчихвэл ухаандаа 30 мөнгөөр үржүүлээд авна. Тиймээ? 30 мөнгө, 20 мөнгөөр зуных нь хямдхан 20 мөнгө, 7 сарынх 15 мөнгө ч байсан байх. За тэгээд 500 гаруй адуу маллачихаад байхад сарын цалин гээд 150 хэдэн цаас авдаг байсан. Эхнэртэйгээ хоёулаа дундаа авч байгаа ш дээ. За бас төлийн мөнгө гээд унага яахаар зэрэг хэдэн цөөхөн төгрөг авдаг юм. За дэл, сүүл, хөөвөр яахаар бас нэг хэдэн мөнгө авдаг юм. Тэгээд тэр нь бол 2 идэхгүй хоосон хонохгүй гэгчээр тиймэрхүү байдалтай. Тэр үед дээд тал нь яахав эмэгтэй хүн 18 төгрөгний метр нь 18 төгрөгний торго өмсчихөөр жигтэйхэн гоё дээл өмсчихнө. Эрэгтэй хүн бол саарал даавуун дээл байсан юм даа. Би одоо метр нь ямар үнэтэй байсныг сайн мэдэхгүй. Саарал даавуун дээл өмсөж гоёж байгаа нь тэр. Ерөнхийдөө гол юун бол даалимба өмсдөг. Даалимбан дээл. Эрэгтэй нь ч тэр. Эмэгтэй нь ч тэр ялгаа байхгүй. Би одоо толгой даалимба гэдэг чинь 5 метр 40 см байсан гэж яриатах уу?

Хишигсүрэн -

Ер нь малчдын орлого амьдралд ...

Намхай -

Малын тоогоор үнэлээд цалинжуулдаг л даа. Тэгэхдээ нэг малд хэдхэн мөнгө өгдөг байхгүй юу. Тэгээд тэр үеийн малчдынхаа амьдрал тэр үедээ бол болоод байсан байхгүй юу. Цалингаас өөр юм хэрэглэхгүй. 2-р гурил иднэ ш дээ. 2-р гурил кило нь 1 төгрөг. 70 килийн гурил чинь 73 төгрөг 60 мөнгө. Шуудайн 3 төгрөг 60 мөнгө учраас 70 килийн гурил 73 төгрөг 60 мөнгө байсан байхгүй юу. Тийм болохоор хэрэгцээ нь тийм бага учраас болоод байсан. Ер нь болоод байна гэж үздэг байсан. Одооны улс ямар гуйлгачин гэсэн ч 2-р гурил идэхгүй байгаа шүү. Аягүй бол би бодохдоо тэр траншейныхан аягүй бол 2-р гурил иддэггүй байх. Бүр ядуу олон хүүхэдтэй тийм хотын айлууд иддэг байх. Хөдөө бол лав л хөдөө бол 2-р гурил иддэг айл одоо байхгүй. Тийм учраас дэлгүүрүүд нь хөдөө 2-р гурил авч ирж зарахаа байчихсан ш дээ. Тэгэхээр одооны хүн бол ямарч хөдөөний ядуу хүн гэсэн янз янзын торго одоо өмсөж байна. Даалимба, тэр үеийн чисжүү, гарвас гэдэг оросоос ирдэг тэр нэг олон даавуунуудыг одоо бол өмсдөг хүн байхгүй болсон. Одооны улсуудын хэрэгцээ шаардлага бол асар их өндөр болсон. Тэр үед бид нарт тийм юм байдаггүй. Даалимба байвал болоо. 2-р гурил байвал болоо. Архи гэж уухаа мэдэхгүй. Би 50 гартлаа архи уухаа мэдэхгүй 90 хэдэн оноос л архи яалаа ш дээ. Багш магш байхдаа бол 600 хэд авч байснаа хичээлийн эрхлэгч мэрхлэгч болоод ирэхээр 750-800 гээд аваад явсан. Тэд нар бол замбраагүй болж байгаа юм чинь. Тэгэхэд нэгдлийн малчин хүн чинь зуун хэдэн цаас авна шүү дээ. Тэрэн дээрээс чинь янз янзын өр мөр элдэв дээдийн юм суутгагдана. Тэгэхээр одоо өөрөө яг тэр үедээ болоод сүүгээ төлөөд малчид мотоцикл унаад байхаар зэрэг мотоцикл аваад уначихсан. Тэр үед хачин сонин мотоциклтэй хүн бензин худалдаж авдаггүй байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Яагаад?

Намхай -

Нэгдлийн жолооч нар дээр очоод 10 литр бензин хийгээд өгөөч энүүгээр явж байхаар 5-ыг хийгээд өгөөч гэхээр тэд нарт тэр нь хамаагүй олддог байсан шиг байгаа юм. Маслотой нь өгчихдөг учраас бензин авдаггүй. За бүүр аргаа барсан үедээ очиж авдаг. Бензин 1 төгрөг хэдэн мөнгө байлаа. Литр нь одоо бас мартачихаж. 30 мөнгө билүү? Тэгээд тэр чинь мотоцикл уначихаар зэрэг бараг одооны улсууд бол вертолёт унасан хүн л тийм байх байх. Урамгүй санагдаад байсан шүү. Оросын Иж планет-3 уначихаад тиймэрхүү л аж амьдралтай. Тэгээд өөрсдөө болоод байна гэж бодоод байсан байхгүй юу. Бид нар.

Хишигсүрэн -

Аа ха. Адуучны хувьд айрагны норм байсан байна. Бусад малчдын хувьд алба татвар юу байсан бол та мэдэх үү? Амьдрахад хир бололцоо нөхцөл нь бүрдсэн байв?

Намхай -

Бусад малчдад ялгаагүй байсан. Ер нь тэгж тэгж хамгийн их орлоготой хөдөлгөөнтэй хүний хийдэг ажил бол 1-рт сувай үхэр маллах байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэрэн яадаг гэхээр саалийн төлөвлөгөө байхгүй. Сувай үхэр гэдэг чинь нэг ижилсчих юм бол ухаандаа хоньтой адилхан өдөр болгоны маллагаа ороод байхгүй. Ажил байхгүй. Сувай үхэр бол хавар л нэг хөөврийн авч өгнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд хулгайд алдчихгүй байх хэрэгтэй. Чононд идүүлчихгүй байх хэрэгтэй. Бяруу л биш бол чоно идэх нь гайгуу. Тийм учраас хамгийн их дарга нарын ах дүү нар, их зальтай дарга нартай их сайн улсууд дандаа сувай үхэр малладаг.

Хишигсүрэн -

Арын хаалгаар?

Намхай -

Арын хаалгаар. Дараагийн хүмүүс бол сувай хонь маллана.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Дараагийнх нь адуу болж байгаа юм. Адуу бол яадаг юм гэхээр зэрэг бас ажиллагаа багатайдаа орно. Өвөл бол тавиад туучихна. Зун нэг хэсэг гүү уях л гэж зүдэрнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Зун намартай. Тэгээд одоо хоньтой адилхан хөөцөлдөөд байхгүй болохоор гайгуу. Хамгийн хэцүү ажил бол хонь төллөх хонь, ямаа маллах ажил тэрэн дотроосоо нарийн ноост хонь төллүүлнэ гэдэг бол тамын ажил. Яагаад гэхээр нөгөөдөх чинь Монгол орны цаг агаарын байдалд тохироогүй, маш их тэжээл шаардана. Маш их үхнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэр хамгийн хэцүү.

Хишигсүрэн -

Нарийн ноост хонь Монгол улсын хэмжээнд ...

Намхай -

Булган аймагт байсан. Тэгэхдээ одоо энэ тэр баруун тийшээ энэ харагдаж байгаа гол энэ Угалзын гол гэдэг юм. Энэнээс цааш нэг бригад байсан юм. Нарийн ноостой хонины ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Хамгийн сайхан нутаг манай. Тэнд нарийн ноост хонь үржүүлж байсан юм. Дараагийн нэг айхтар шийтгэл бол яадаг гэхээр ямаа хариулах. Ямаа хариулна гэдэг тамтай ажил. 1-рт төллөхөөрөө ямаа чинь ерөөсөө аягүй хурдан хээл авдаг юмуу? Нэг ухна гэхэд өдөрт өчнөөн ямаа хээлтүүлчихдэг. Пархийгээд л асгадаг. 60, 70, 100-аараа төллөдөг. Бүгдээрээ адилхан хар хар өнгөтэй юм гаргаад хаячихдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Ямаа ишиг чинь хүйтэнд тэсвэр муутай. Эрт төллүүлчихдэг. Осгоод үхээд л өвөл болохоор ямааны чинь хэвтэр доороосоо хөлдөөд хоньгүй дан суурь тэгж байтал чинь хавар 4 сарын 1-ээс урд ямааг самнаж өгөх ёстой. Бүр намын төв хорооны тогтоол гарчихсан. Хуулийн хугацаа гээд тогтоочихсон. 4 сарын 1-ээс өмнө манай ноолуур гүйцээгүй, самнаагүй байх юм бол 1-рт ямааны ноолуур нь хямдхан болдог. 2-рт цалингийн багасгаад хаячихдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд тэр олон малыг чинь нэг гэрийн хоёр хүн самнана гэдэг там байхгүй юу. Аягүй хүнд ажил. Тийм учраас ямар хүмүүс ямаа малладаг гэхээр зэрэг дарга нартай хэрэлддэг.

Хишигсүрэн -

Дарга нарт муу ...

Намхай -

Дарга нарын бүр араанд орсон гэж ярина шүү дээ. Занагдсан тийм хүмүүс. 2-рт бүүр томоотой хүний үгнээс гардаггүй хүн болгон дээрэлхэж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Номхон томоотой тийм хүмүүс малладаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд нэг нэгдлийн малчин гэхэд олон категор байгаа биз.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

За тэгээд дараагийн хүнд ажил юу гэхээр заводын үнээ саана.

Хишигсүрэн -

Тэр их аюултай.

Намхай -

Тэр их аюултай.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Манай авгайг ухаандаа манай дарга нартай муудалцаж барьдаг учраас адуунаас гарахаар зэрэг манай авгайг заводын үнээ саалгах гэж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэр сургуульд явна гэхээр зэрэг 30 үнээ ав гэж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд манай авгай яахав дээ. Тэр үед дарга нарын урдаас эмэгтэйчүүд бол юм хэлж чадахгүй. Би бол хэрүүл уруулаа хийнэ. Тэгээд намайг хэрүүл уруул хийдэг болохоор манай нэгдлийн дарга нар үздэггүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд намайг аваачиж нэгдлийн үнээ саалгах ажил хийлгэх гэж байгаа юм. Нэгдлийн үнээ яадаг юм гэхээр зэрэг хавар 6 сарын 1 гэхэд үнээ зарим нь тугалсан байна. Зарим нь тугалаагүй байхад дөнгөж эхээсээ тугал унахаар зэрэг аваачаад завод гээд аваачаад буулгачихдаг. Өөрөө аминдаа хэд гурван үнээтэй байлаа ч гэсэн түүнийхээ сүүг ууж идэж болдоггүй. Та нар нэгдлийн үнээний сүүг идэж уулаа гээд хардана. 1-рт 2-рт үүрэг төлөвлөгөөгөө биелүүлэх гээд нөгөөдөхийг чинь аваачаад өгчихдөг. Тэгээд нэгдэл тэнд аминдаа мал байхгүй нэг хэдэн хонь байлаа ч гэсэн маллаад байх аргагүй юм чинь айлаар явж байгаад аяндаа хоньгүй малгүй болчихно. Тэгээд ядуурчихна. Идэх юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Ааруул ээзгий нэгдлийн хонь хариулж байгаа хүн чинь хусам байгаад өрмийн яачихаад хусмын долоочихно ш дээ. Тарагнаас нь хүүхдүүд хэдэн аяга тараг идэхэд чөлөөтэй ш дээ. Тэгээд заводад тийм юм байхгүй. Хар цай ууна. Гамбир иднэ. Хамгийн ядарсан зүдэрсэн тэгээд нөхөр нь үхчихсэн. Нөхөргүй олон хүүхэдтэй муу сайн авгай нар тэр заводын үнээг саана.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд ийм байдалтай. Тэгээд одоо хөгтэй юм юм байсан гээч. Өргөн айлжилтанд буулгана гээд хоньчдыг яг нөгөө саалиа сааж дуусаад ноосоо хонь хурганыхаа ноосыг аваад дуусгасны дараа өргөн айлжилтанд буулгана гээд нэг газар аваачаад авгай нарын гэртээ аваачиж буулгаад соёл хүмүүжлийн ажил явуулна гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд тэрэнд хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга нар тийм санаачлага гаргасан байхгүй юу. Гол зорилго нь юу гэхээр зэрэг бид нар яах гэж байгаа юм гэхээр зэрэг эр нөхрийн отроор яв гэж хөөж явуулчихаад залуу аятайхан авгай нартай өөрсдөө садар самуун явдал үйлдэж байх зорилготой байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Пөөх...

Намхай -

Тэгээд нөгөөдөхөд нь залуу хөгшин ямар амьтан байсан ч гэсэн авгай хүүхэд дээрээ очмоор л байна ш дээ. Цай ч уумаар байдаг. Аятайхан хоол ч идмээр байдаг. Залуу улсууд байна. Авгайтай ойртмоор байлгүй яахав дээ. Тэгэхээр зэрэг оторт яв гээд ойртуулахгүй.

Хишигсүрэн -

/ Инээв/

Намхай -

Би тийм юмын намайг бол тэгж чадахгүй л дээ. Ер нь тийм юмын хараад ойлгоод байгаа учраас үзэн яддаг байсан байхгүй юу. Би хэлдэг байсан байхгүй юу. Ерөөсөө та нарын зохион байгуулж байгаа ажлын утга учир бол ийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэр ард түмнийг соёлжуулах би ч бас боловсролтой малчин тэгээд хэвлэл мэвлэл их захиална. Уншина.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд манай том ах ...

Хишигсүрэн -

Гаръя машинаасаа гараад та үүнийгээ бариад яв. Тэгээд би одоохон тэгээд?

Намхай -

Тэгээд яахав дээ. Тиймэрхүү юмыг их эсэргүүцдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тийм учраас намайг одоо янз янзын байдлаар их хавчдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд ялихгүй л юм болоход шуурганаар ухаандаа нэг айхтар шуурга боллоо л доо. 1973 онд.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд манай адуу бол энүүгээр байж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Энүүгээр байж байгаад айхтар шуурганд уруудаад тэр харагдаж байгаа уул давахаар Архангайн Өлзийт сум болж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд Өлзийт сумын төвөөс цааш явчихаж. Эрээд явж байсан чинь одоо тэр хамгийн цаад талын хөх уулын наана хадтай толгой харагдаж байна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэрний ард нэг гүнзгий жалга байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэрэн дотор 7 адуу цасан хунгар дотор шигдээд үхчихэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд би чинь яадаг юм морьтой явж байгаа хүн. Тэр олон километр уруудсан адууг чинь ямар шууд давхиад яах биш. Замаараа эрж явсаар байгаад бүр Архангайн Өлзийт сум өнгөрөөд ухаан тэр Гурван тамир Орхон хоёр нийлдэг Тамирын улаан хошуу гэдгээс адуугаа цаад талын олж аваад тэгээд нааш нь эргүүлээд туусаар байтал эндээс гарснаасаа 6, 7 хонож ирж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд хүрээд ирсэн 7 адуу тэнд үхчихсэн гэсэн чинь 24 цагийн дотор чи улсын даатгалд мэдэгдэх ёстой. Тэгж мэдэгдээгүй учраас чамд төлбөр тавина гэж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд би яаж тайлбарлаад нэмэргүй. Би яаж мал эрж яваа хүн морьтой хүн тэр цасан дотор чинь 24 цагийн дотор би дөнгөж 24 цагийн дотор дөнгөж хамгийнхаа наад талын үхсэн 7 адуутай дайралдсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Би тэгээд 7 адуу үхчихжээ гээд эргээд давхих уу? Цаана нь 500 адуугаа гэх үү? 500 адуунаас маань хэд үхсэн байх вэ?

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд би цаашаа явсаар байтал 7 хонолоо. Та нар миний хойноос нэгдлийн адуу уруудсан гээд машинаар миний хойноос явж байгаа биш. Бүх адуучдын адуу ингээд уруудсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Үхсэн адуу бол зөндөө байж байгаа. Тэгээд намайг төлбөр тавьж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд төлбөр тавихаар зэрэг мөнгөөр төлөх хурал болоод мөнгөөр төлөх үү? Юугаар төлөх үү? Адуугаар төлөх үү? гэхээр адуугаар нь төлнө гэлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Яаж байгаа юм гэхээр би төлөхгүй нь тулд учраа олж тэрнийг чинь сүүлд нь акт макт янз янзын юмаар унага мунага дарж байгаад төлнө л дөө.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Хүн амьдралынхаа төлөө тэмцдэг юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгж байгаа юу яасан чинь адуугаар нь төлчихгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн чинь нөгөөдүүл чинь занаж байгаад мөнгөөр нь давхар төлүүлсэн байгаа.

Хишигсүрэн -

Хнн.

Намхай -

Гэх мэтээр иймэрхүү юм болж байна.

Хишигсүрэн -

Аа ха. Би нэг ийм асуулт асуумаар байна. Ер нь таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн үйл явдал гэж байна уу? Ямар үйл явдлыг таны амьдралд тохиолдсон хамгийн гүнзгий үйл явдал гэж бодож байна? Амьдралд нөлөөлсөн онцгой үйл явдал ч гэдэг юмуу? Тиймээ?

Намхай -

За одоо мэдэхгүй. Миний амьдралд нөлөөлсөн үйл явдал их онцгой амьдралд маань их нөлөөлсөн онцгой тохиолдол гэвэл авгай маань сургуульд ороод л амьдралд өөрчлөлт орсон байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэр санаачлагыг бол би өөрөө гаргаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Манай авгай л одоо гаргасан юм. Тэр үйл явдал хамгийн юу юм. Тэр бол манай авгай хийсэн хөөрхий.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Зүгээр би бол амьдрал болохгүй байна гэж бодож байгаагүй. Болж байна гэж бодоод нэгдлийн мал маллаад л өөрөө танхай.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Би архи уудаггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд яахав эр хүн юу хиймээр байна. Дуртай газраа яваад тэгээд цагт хавчигдахгүй хэдэн мал маллаад ингээд хөдөө байгаад байх сайхан юм шиг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Ерөөсөө их сайхан амьдарч байна гэж бодоод тэгээд байдаг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд тэр үед телевиз мелевиз гэж байх биш. Хүлээн авагч Вэф 52 гэж байлуу?

Хишигсүрэн -

Эх орон-52

Намхай -

Эх орон-52 эхэлж байгаад сүүлд Вэф гэж байсан юм. Тэгээд тийм радио сонсчихно. Тэгээд одоо намын үнэн, залуучуудын үнэн, аймгийн сонин захиалж уншчихаад л тэгээд хааяа төв орохоороо номын сангаас ном момхон авч ирж уншчихаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд тэр маань болоод байх. Хөдөөний хүний хувьд тэр их соёлтой зан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгдэг малчин байхгүй.

Хишигсүрэн -

Тэр үеийн малчин залуучуудад номын сангаар үйлчилдэг. Ном их уншдаг байсан ш дээ. Яг яс юман дээр малчин хүнд ном унших зав гарах уу?

Намхай -

Тэр чинь одоо ном уншдаг малчин зүгээр л намын үзэл суртлын үүднээс л номын сангаас малчин залуучууд ном уншиж байна гэсэн болохоос сургуульд байхдаа номонд сонирхолтой байсан улсууд дээд сургууль мургууль гээд явчихна. Алба ажил гээд явчихна. Ерөнхийдөө 1-рт завгүй, 2-рт сонирхолгүй улс л мал дээр байдаг байсан байхгүй юу. Манай авгай бид хоёр бол ухаандаа сурлагатай. Гайгуу дундаас дээш би бол дунд орчим сурлагатай. Манай авгай бол сайн сурлагатай байсан болохоор адуу гэдэг чинь бас ажил багатай байсан учраас гүүгээ тавьчихснаас хойш бид нар завтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Ном мом уншина. Радио марадиогоо сонсоно. Сонин сэтгүүл уншсан шиг байдаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Ер нь таны амьдралд бусдаас содон онцгой гэж хэлэх зүйл ер нь байгаа юу?

Намхай -

Юу байхав дээ. Надад. Онцгой юм надад байхгүй. Ер нь мал маллаж байгаад сүүлд нь дээд сургууль төгссөн цөөхөн малчны нэг байх. Тийм улсууд байсан л даа. Нөгөө илгээлтээр гарсан гэдэг улсууд цөөрөөд ингэж явдаг юм гэдгийг залуучуудыг хөдөө гаргахын тулд нэг тийм арга хэмжээ явдаг. Тэдэнтэй би бол адилгүй л дээ. Илгээлтээр гарсан биш.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Нам засгаас намайг дэмжиж сургуульд оруулсан биш. Өөрийнхөө хүчээр / инээв/ Тэгээд намайг манай авгайг бол ёстой нам засаг сургуульд оруулахгүй гэж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Сургуульд орох юунд бас сумынхаа захиргаа намын байгууллагаас бас тодорхойлолт авч явна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн чинь ямар тодорхойлолт хийж өгсөн гээч. Намхайгийн авгай Чанцал төдөн настай. Нэгдэлд төдөн жил мал малласан нь үнэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Хэдэн хүүхэдтэй. 3 хүүхэдтэй гэж тодорхойлолт хийж өгсөн. Бид хоёр ийм тодорхойлолт байна ш дээ. Ийм тодорхойлолт чинь хүнийг нэг юманд сайн майн гээд дэмжсэн тодорхойлолт байдаг юм чинь тийм юм байхгүй л байна ш дээ. Бид хоёр бол нэгдлийн оны аварга маварга болж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Хөөвөр мөөвөр, айраг майраг бэлтгэх тэгээд тэгсэн чинь тийм юм байхгүй. Нөгөө сайхан айраг шалгаруулахад улсын хэмжээний адуучдын баяр хийгээд тэнд 1-р байр эзэлсэн гээд тэд нар үнэн худлаа ч гэсэн дэмжээд юм биччихэж болох байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн чинь тэр байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд яахав энэ чинь ажилгүй байсан. Ажил хийж байгаагүй гээгүйгээс хойш гээд л аваад явсан. Шалгалтаа манай авгай сайн өгчихөөд тэгээд нөгөө дарга нар Архангайд бид нар явж байгаад хоёулаа багшийн дээдийн хуваарь авчихаад ирсэн чинь уулзаад тэгж байгаа байхгүй юу. Архангай та хоёрыг ёстой нэг дэмжиж байх шив дээ гэж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Хэлдэг юм. Надад. Намын дарга маань.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Үгүй яахав хөөрхий тэгдэг юм байна. Орон нутагтаа бид нар та нарт хавчигдаад хүнд хөдөлмөр хийгээд хавчигдаад янз янз болоод явсан хөөрхий. Мөрөөрөө ажил хийгээд явахаар хүний газар гэдэггүй юм байна. Архангайд очлоо. Сайхан сургууль төгслөө авгай маань. Би 3 жил курсын багш хийгээд бас сайхан ажил хийж байлаа. Тэгээд сүүлд нь хоёулаа нэг маань сургуулиа онц төгсгөөд нэг маань конкурсад ороод дээд сургуулийн хуваарь авчихлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Сайхан байна. Бид хоёр их баяртай байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Би нэг ийм юм танаар яриулъя гэж бодож байна. Ер нь социализмын үеийн суманд байгаа эрх мэдэл албан тушаалтай улсууд жирийн иргэд малчин хүмүүсийн хоорондын өдөр тутмын амьдралд гардаг ялгаа юу байсан юм бэ? Тэд нар ард түмнээсээ илүү юм идэж ,ууж ,өмсөж зүүж байсан уу? Эрх ямба нь юугаар илрэх вэ? Тэд нарын харьцаа ямар вэ? Та юу гэж бодож байна.

Намхай -

Сумын худалдаа бэлтгэлийн анги гээд эхэлж нэрлэдэг байсан даа. Худалдаа бэлтгэлийн ангид бараа ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгэхээр эхлээд товчоо захиргааны гишүүд гээд дарга нар авдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд үлдсэнийг нь дэлгүүрээр гаргана. Агентаар гаргана. Бригадуудад агентад хүрээд ирэхээр зэрэг бригадын төвийн дарга нар гэсэн үг бригадын хариуцлагатнууд гээд авдаг юм. Тэгээд намын гишүүд авдаг юм. Хувьсгалт намын гишүүд.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

/ Баруун тийшээгээ зам сална шүү/

Хишигсүрэн -

Бид нарын ярилцлага машин дотор болж байна. Угалзын гол гэдэг газар луу явж байгаа.

Намхай -

Тэгээд тэрнийхээ дараа нөгөөдөх агент магенттай ойр дотно улсууд нь авна.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Жигтэйхэн овсгоотой улсууд нь. Тэр ялгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгэхдээ яахав угаасаа цаад ирж байгаа бараа нь жаахан. Дээлийн нэг хошуу хоргой төдий юм ш дээ. Арын хаалгадаж авч байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Ганц нэг хамрын тамхи ирвэл тэрнийг нь авчихна.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Бид хамрын тамхи татах биш. Муу сайн хөгшин өвгөчүүд хамрын тамхи олдохгүй. Хамрын тамхи угаасаа нэг боодол тамхи боодол шар тамхи ирчихээд бараг нэг бригадын хүмүүс хөөргөндөө хийчихэд тэгээд нэг их татдаггүй хүмүүс болоод байх эд шүү дээ. Уул нь.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

/ Урд талаар нь явахгүй. За гадуур нь явчих/ Тийм юм. Тэгээд илүү амьдраад байх ч юу байхав дээ. Цалин илүүгээрээ гайгуу. Бие амар.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Бие амар байна. Тэгээд яахав тэрнийгээ давуу тал гэж ойлгоно. Түүнээс амьдрал нь илүү болчихсон баян тарган тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Амьжиргаа эдийн засгийн хувьд ...

Намхай -

Тэгш ядуу.

Хишигсүрэн -

Эрх мэдэл илүү байна гэдгээ буруугаар ашигладаг.

Намхай -

Буруугаар ашигладаг.

Хишигсүрэн -

Одоогийн энэ дарга нартай харьцуулах юм бол тэр үеийн дарга нар эрх мэдлээ гуйвуулж байгаа байдал, сөргөөр ашиглаж байгаа байдал нь илүү байв уу? Дутуу байв уу? Та юу гэж бодож байна.

Намхай -

Одооныхоос илүү дутуу гэж хэлэхэд хэцүү. Цаг цагийнхаа өөр өөрийнхөө бололцооны хэрээр илүү хандах хүндээ илүү хандаад, дутуу хандах хүндээ дутуу хандаж л байсан байх. Одоо байгаа байх л гэж хэлнэ үү? гэхээс биш социализмын үеийн дарга нар илүү шударга байсан. Одооных шударга биш болчихсон ч гэдэг юмуу тийм юм хэлэх бололцоо их муутай.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Харьцуулах юм нь шал өөр юм.

Хишигсүрэн -

Бид хоёр түрүүчийн эхний ярилцлага дээр та өмч хувьчлалын үеэр үг хэлж байсан энэ тэр гэдэг дээр ардчиллын үр дүнд үг хэлэх эрх чөлөө гэдэг юмыг мэдэрсэн гэсэн ш дээ.

Намхай -

Тийм.

Хишигсүрэн -

За тэгээд би ер нь анзаарч байна л даа. Ардчиллын үр дүнд ардчиллаас та их юм хүлээж байсан. Тэр хүлээлт тодорхой түвшинд сайн хариу авчихсан. Ардчилалд их идэвхтэйгээр оролцож байжээ. Орон нутагтаа.

Намхай -

Аа ха.

Хишигсүрэн -

Гэтэл ардчиллын үр дүнд болж байгаа энэ үйл явцыг харж байхад ардчиллын сөрөг үр дүн гэж хэлж болохоор ер нь юу байнаа?

Намхай -

Ардчиллын сөрөг үр дагавар гэж би яримааргүй байна.

Хишигсүрэн -

Энэ нэр томъёогоор?

Намхай -

Тийм.

Хишигсүрэн -

За.

Намхай -

Ардчиллыг Монгол оронд хөгжүүлэхэд хэн саад болсон бэ? гэдгийг л яримаар байна.

Хишигсүрэн -

Аа ха. За?

Намхай -

Ардчиллыг Монгол оронд яг ёсоор нь ардчилсан хүчин хэрэгжүүлээд явсансан бол болох байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэрнээс ардчиллын эсрэг хүчин ардчилсан төр гэдгийн нэрээр засгийн эрхэнд байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тийм учраас зүгээр гадаадад Монголын ардчилал, Монголын Ардчилсан засгийн газар гэж нэрлэгдсэн засгийн газрууд маань ер нь 1996-2000 оноос бусад үеийн засаг төр барьж байсан хүмүүс бол гадаадын тусламж зээл тусламж авахдаа л одоо Монгол ардчилсан улс шүү гэж ярьж байсан болохоос өөрийнхөө улс дотроо ороод үйл ажиллагаа явуулаад ирэхээр зэрэг ардчилал шиг хэрэггүй юм байхгүй, ардчиллаас болоод Монгол орон муу муухай байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Өөрсдийнхөө хийсэн бүх бузар булай ардчиллын эсрэг үйл ажиллагааг энэ ардчиллаас болсон юм. Ардчилал гэдэг ийм муухай юм гэдэг суртал ухуулга явуулж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд ардчиллын эсрэг ерөөсөө манай ихэнх засгийн газар чинь ардчиллын эсрэг үйл ажиллагаа явуулсан ш дээ. Тэр нь болохоор зэрэг одоо улсууд яах вэ? гэхээр ардчиллын сөрөг тал гээд байдаг.

Хишигсүрэн -

Надаас эхлээд ... / инээв/

Намхай -

Одоо танаас эхлээд ярьж байна ш дээ. Би бол ингэж л ярина.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Ардчилсан намын юмуу? Ардчилсан хүчний зүгээс алдаа малдаа гаргаагүй гэсэн утгаар биш. Мэдээж хэрэг алдаа гаргасан.

Хишигсүрэн -

Ер нь ингээд бид хоёр 2 цаг орчим ярилцаж байна. Олон юмыг сайхан ярьж байнаа. Та ер нь ямар зүйлийг энэ ярилцлагатай холбоотой яримаар санагдаж байна. Танд нэмж хэлэх тийм юм байна уу?

Намхай -

За надад одоо яриад байвал их л яримаар баймаар юмнууд бий л дээ. Яг ярих гэхээр одоо чухам ямар чухал сэдэв байдаг билээ? Яриагүйгээ тулгамдаад нэг сайн мэдэхгүй л байна.

Хишигсүрэн -

Манай ярилцлага социализмын үеийн Монгол улс ямар байсан. Одоо жишээлбэл таны ярилцлага суманд амьдарч ажиллаж байсан ийм хүн тиймээ? Ийм хүний яриаг хөөрөөг л сонирхож байгаа ш дээ.

Намхай -

Тиймээ. Тийм.

Хишигсүрэн -

Юу их сонин содон их сонирхолтой ... Монголын 20-р зууны түүхэнд? Таны хувийн амьдралтай холбоотой юу байна? Ерөнхий асуулт тавьж байна л даа. Юуг их сонин үйл явдал гэж ...

Намхай -

Би их сонин гэдэг талаас нь биш ер нь амьдралд байсан талаас нь өөрийнхөө ойлгож байснаар зарим нэг юмыг ярих юм бол авилга гэдэг юм хаанаас эхэлсэн бэ? гээд миний мэдэхээр Монгол орон ялангуяа хөдөө орон нутагт бол авилга гэдэг юм юунаас эхэлсэн гэхээр Монгол Ардын Хувьсгалт Намаас эхэлсэн. Тэр нь яаж эхэлсэн гэхээр за 90 оны хувьсгал гараад ирэнгүүт за намынхаа байгууллагад нэгдлийн дарга нар намынхаа байгууллагад төдөн зуун хонь, 69-ийг жолоочтой нь бэлэглэе. Бэлэглэлээ гээд эхэлсэн. Энэ бол авилгын эхлэл. Хувьсгалт нам гардан зохион байгуулж авилгын хамгийн эхний баримт нь эндээс эхэлсэн. За тэгээд дараа нь яасан гэхээр нөгөө өмч хувьчлалыг саатуулж байж өөрийнхөө гишүүдэд дарга нарт тэр үеийнхээ дарга нарт идэх бололцоо олгосон. Энэ бол хувьсгалт намын хийсэн хамгийн шившигтэй бузар булай ажил байсан гэж би үздэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Бололцоог нь нээж өгч байгаа юм. Бүр нөгөө хянан шалгах малгахаа байхгүй болгоод болгож байгаад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд дээрээс нь захиа өгөөд байгаа юм. Та нар дуртай л юмаа хий. / урагшаагаа шахаж явбал дээр юм байгаа юмаа. Дунд хамраа мөргөж байна. Яндангийг чинь авна даа. Наад дунд хамар дээгүүр чинь явдаг юм/ Тийм учраас зоригтой идэж хүн болгон байгаа байгаа газраа маш зоригтой дээрээсээ захиа авч байгаа ш дээ. Одоо идэж болно. Ууж болно гэсэн захиаг хувьсгалт нам ...

Хишигсүрэн -

Та авилгалын эх үндэс яаж тавигдсаныг та ...

Намхай -

Би ингэж л үздэг.

Хишигсүрэн -

За за одоо бидний урилгыг хүлээж аваад ийм сайхан сонирхолтой дэлгэрэнгүй ярилцлага өгсөн Намхай гуайд их баярлалаа. Бид нар бол үндсэндээ хоёрдахь ярилцлагыг сумын төвөөс гараад Сайхан сумаас гараад хэдэн км газар ярилцав?

Намхай -

20 хэдэн км газар. 22, 3 км газар.

Хишигсүрэн -

Ярьж байна. Лхамжав: Одоо аль замаар явах вэ?

Намхай -

Одоо бол чигээрээ энэ доод талын баруун гар тал руугаа салахгүй.

Хишигсүрэн -

Ярилаа. Танд их баярлалаа.

Намхай -

Энэ Угалз гэдэг уул бидний төрсөн нутаг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Энэ Угалз гэдэг уул. Тэгээд энэ рүү урссан голыг Угалзын гол гэдэг. Одоо энэ манай тахилтай. Тахидаг барьдаг байсан уул.

Хишигсүрэн -

Аа ха. Лхамжав: Бэлчирийн тийшээ очихоор бололцоо муутай юу?

Намхай -

Бололцоо муутай. Ховил их.

Лхамжав -

Хаанаас зураг авбал...

Намхай -

Аа яахав. Жаахан явж байгаад Луувангийн цохионы араас очоод авна. Та мэднэ тиймээ?

Лхамжав -

Мэднэ. Мэднэ. Энэ тохиромжтой биш үү?

Намхай -

Биш.

Хишигсүрэн -

Юу юм байна тиймээ? Том том тэмээн чулуутай газар...

Намхай -

Том том цохиотой. Маш их могойтой газар байгаа юм.

Хишигсүрэн -

Ер нь байгаль хир өөрчлөгдөж байнаа?

Намхай -

Асар их өөрчлөгдөж байна. Бидний багад бол ухаандаа өглөө сайхан тунгалаг байдаг. Үд хүртэл нар гардаг. Тэгж байтал үд гэхээр зэрэг 12, 1 цагийн үеэс хойноос өндөр өндөр цагаан үүлнүүд гараад ирдэг. Тэгээд оройдоо дуу цахилгаантай үер бороо ордог. Тэгээд байхаар ургамал сайхан элбэгтэй жигтэйхэн сайхан байсан. 1-рт тийм учраас ган ман болно энэ тэрээ газрын гарц харж байж ийшээ тийшээ очиж бууна хаашаа зусахаа шийднэ гэдэггүй байсан. 1-рт тэр. 2-рт мал өсгөх бололцоогүй болгож байж. Албан татвараар дарамтлаад айлын мал өсдөггүй. Тийм учраас цөөхөн малтай. Одооныхтой адилхан бэлчээр хүрэлцэхгүй гэхгүй. Бэлчээр талхлагдана барина гэсэн асуудал байгаагүй. 90-ээд оноос хойш бэлчээр талхлагдаж байгаа нэг шалтгаан бол нөгөөдөх малчдыг албан татвараар дарамтлах юм байхгүй. Тийм учраас мал өсөж байгаа юм.

Хишигсүрэн -

Сүргийн бүтэц?

Намхай -

За яахав сүргийн бүтэц ярьдаг юм. Бараг уянгын халил маягтай юм байгаа ш дээ. Тэрийг хэн эрдэм шинжилгээний ажлаар хэдэн жил судалгаа хийгээд хаана ямар эрдэмтэн нотолчихсон юм. Байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Тийм үү?

Намхай -

Тийм юм байж болно. Нотлогдоогүй зүйлийг нотлогдсон юм шиг ярьж тэгээд төрийн бодлогын үүднээс шийдвэр гаргаж бүүр болохгүй ш дээ. Үнэхээр тийм юм байна уу? Үгүй юу гэдгийг хамгийн эхлээд нотлох ёстой гэж би бол боддог.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

/ Хойшоо замаараа яваарай. Та бол энэ голын хамрын голлуулж онолдуулж ингэж явж сурах ёстой. Хөдөөний бид нар бол ингэж явж сурсан. Засмал зам байхгүй учраас яг наад хамрыг чинь унуулж явдаг. /

Хишигсүрэн -

Та харин эксельтэй явдаг юм байна лээ ш дээ.

Намхай -

Тийм элентра. Би яахав хөл мөл муудаад морь унаж чадахаа байчихаад ... наадахыг чинь унуулж явахгүй учраас ингэж байгаа юм. Одоохон яндан чинь цоорно. Ганцхан чулуу мөргөөд л цоорно ш дээ.

Хишигсүрэн -

За хоёулаа ингээд яриагаа өндөрлөе.

Намхай -

За.

Хишигсүрэн -

За баярлалаа.

Энэ Намхай ахын барьж байгаа хөөрөг их дурсгалтай хөөрөг гэнэ. Харсан чинь их тунгалаг. Шил шиг тиймээ? Болор?

Намхай -

Усан сийзэн.

Хишигсүрэн -

Усан?

Намхай -

Усан сийзэн.

Хишигсүрэн -

Усан сийзэн хөөрөг гэнээ. Энэ би харж байгаагүй юм байна. Пүлээ ахыг энэ хөөрөгний түүхийг сайн мэднэ гэж байна. Та нэг ярьж өгөөч?

Пүлээ -

За тиймээ энэ Арвин Даш гэж хүрээнд тодорч байсан хүн гэж байгаа юм. Тэр хүний барьж байсан хөөрөг байгаа юм. Тэр хүний өөрийн түүх нь угаасаа манай эндээс бага сургууль орж байгаа нэртэй хүүхэд орохоор ... хүрээнд ороод тэндээсээ явж Булганы хүрээнд суугаад ойрхон ойрхон суугаад тэгээд Улаанбаатарт Да хүрээнд очиж сураад тэргүүн сураад гарчээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Цол аваад хүрээ хийдэд орохын эрхээр хамгийн анх сурч байсан энэ хийд дээрээ хүрч ирж Дүйнхэр ван гэдгийг тавьжээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тавих нь энэ хавьд зарлагдсан байсан юмуу ойр орчмын баахан улсууд цугларч.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд тэндээ Дүйхэр ванг тавиад явчихсан чинь нэг хүн өөд болчихжээ. Яасан юм даралт маралттай эмгэн чавганц байсан юмуу?

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд тэр нь аваад очихоор зэрэг хүмүүс алсан хэрэгтэй болоод баригдаж байгаа юм. Хамгийн түрүүнд амьтан хүн баригдаагүй байх үед 10-н жилээр таслагдаад тэгээд ял шийтгэл аваад явж байхад тэр лам тавихаар зэрэг ямар юмаар шагнах юм тэр хийдийн том лам өгөх юм олдохгүй бол энэ хөөргөө л өгье дөө гэж өгч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тийм түүхний хөөрөг юм гэнэлээ. Тэр лам бол угаасаа том лам байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тань дээр яаж яваад хүрээд ирэв ээ?

Намхай -

Энэ хөөрөг бол 19-р зууны дунд үед Төвдийн Сархад Монголын Шарын шашны их том зүтгэлтэн Богдын хүрээний хамгийн том лам гайхамшигтай дархан Чинжамц Шижир гэж төвдийн Төвдийн Сархадад сурч байгаад тэр Төвдийн том лам нараас 19-р зууны дунд үед авч ирсэн хөөрөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Энийг усан сийзэн гэж нэрлэдэг. Ерөнхийдөө усан болор хөөрөг. Энэ хөөрөг энд тэнд байдаг гэж улсууд ярихыг сонссон болохоос яг би өөр хөөрөгтэй нүүр тулж үзээгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тийм хөөрөг байгаа юм. Энэ бол их олон лам нарыг дамжсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

1-рт тэр гайхамшигтай сайхан Монголын түүхэнд бичигдсэн байдаг юм. Тэр Шижээ 19-р зууны дунд үед авч ирсэн хөөрөг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Энэ хөөрөгний сав нь одоо надад уранхай болгочихсон сав байгаа. Алтан утсаар ороосон 2 талынхаа 4 буланд 4 заан, 4 арслантай.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Алтан утсаар зүү ороогоод оёчихсон урагдсан сав надад байгаа. Шар хамбан гадартай, хөх хамбан торгон дотортой луу хээтэй. Дараагийн энэ Шижээг нас барахаар зэрэг Шижээгийн лам нар гэж нэрлэгдсэн тэр 13-р далай ламын 1904-5 онд Монголд ирээд ном эрдмийн гайхаж биширч 13-р далай ламд шавь орсон Дандар Агирамба гэдэг Шижээгийн дараа энийг эзэмшиж байсан. Тэрний дараа бол тэр Дандар Агирамбын шавь Ногоонгүдэмбэ гэдэг хүнээр дамжаад тэгээд түрүүний ярьдагаар 1932, 3 оны үед 3 оны үед байх нь 32 он болоод нөгөөдөх лам нарын бослого гараад лам нарын бослого гарсны дараагаар Шинэ эргэлтийн бодлого гэдэг явагдаад шашин шүтлэгийг хавчиж боохгүй гэсэн байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгэхээр зэрэг тэд нар жаахан чөлөөтэй болоод ирэхээр зэрэг хоршоодын хүрээн дээр тэр Лувсанжамц Агирамба гэдэг хүн Дүйхэрийн ван тавьсан. Дүйхэрийн ван тавина гэдэг бол хөдөөний жижиг хийдэд хүн хийж чаддаггүй тийм том үйл явдал болж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэр 33 оноос хойш Далай лам 90 хэдэн онд Монголд ирж дараагийн Дүйхэр ванг тавьсан. Тэр хооронд Дүйхэр ван тавигдаагүй ш дээ. Монголд.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд Дүйхэр ван тавихад энэ хөөрөг Гүдэмбэ нь нас барчихсан. Энэ хөөрөг Гүдэмбийн хүрээний санд хадгалагдаж байсан үнэтэй эрдэнийн зүйл гээд хадгалагдаж байсан байхгүй юу. Тэгээд тэр хүрээнд Дүйхэр ван тавьсан учраас Лувсанжамц Агирамба юугаар шагнах вэ? ийм том буяны үйл хийлээ. Ийм том ном тайлбарлалаа. Дүйхэрийн ван тавина гэдэг чинь Бурхан багшийн сургаалийг бүхэл бүтнээр нь тайлбарлаж байгаа юм байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд ийм том үйл явдал боллоо. Энэ хүнд ямар шагнал өгөх вэ? гэж ярилцаад тэгээд ерөөсөө энэ олон багшийг дамжсан энэ хөөрөг энэ хүний таалалд нийцэх юм. Хийсэн хөдөлмөрийн үнэнд дүйцэх юм гэж ингэж үзээд Лувсанжамц Агирамба гэдэг хүнд өгсөн байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд Лувсанжамц Агирамба гэдэг хүн чинь хэдэн жилийн ялтай шоронд явахдаа өвөртлөж явсан хөөргөө лам хүн үргэлж хамрын тамхи татдаг юм чинь аваад л явчихсан байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд яахав манай эндхийнхэн Улаанбаатар ордог орохдоо багш дээрээ очиж уулзаж барьдаг. Шоронд байгаа юм болохоор эргэдэг тойрдог л юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд хөөрхий нохой өвччихсөн хөөргөөрөө тамхи татчихсан сууж байсан юм. Манай багш гээд тэр үед намайг залуу байхад би энийг худалдаж авчихсан чинь настайчууд тэгж ярьдаг байхгүй юу. Тэгээд багш шоронд үнэтэй хөөрөгтэй байгаад байх эвгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэр чинь эвгүй эвгүй улсууд байна. Тэгээд шоронгоос нутгийн Ёндон гавж гэдэг хүн бас цуг шоронд байж байгаад түрүүлээд суллагдахаар зэрэг өгөөд явуулахгүй юу. Булганы цаад талын хүн. Өгөөд явуулсан чинь нөгөө цаг муудаад ирэхээр зэрэг хүний чанар бас муудаад тэр ламын юмыг хулгай хийчихсэн байхад шоронд орохгүй гэдэг нь мэдэгдээд ирсэн үед нөгөө лам чинь ах дүүд нь авч ирж өгөлгүй замд нь зарчихсан байгаа юм. Энэ хөөргийг ...

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн манай энэ хойд талын нэг гэлэн энэ хөөргийг таниад танилгүй яахав. Энэ чинь алдартай хөөрөг юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Таниад худалдаж аваад тэгээд багшийг шоронд яваад хүрч ирэхээр зэрэг эргээгээд тэр Агирамба багшийг хүрээд ирэхээр зэрэг эргээгээд барьсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Агирамба багш баригдаад явахаар зэрэг хөрөнгө мөрөнгийн хураачихсан. Ах дүүгийн хөрөнгийн хураачихсан ядуурчихсан ийм байж байсан чинь нөгөө Агирамба цолтой учраас эсэргүү аягүй өндөр албан татвартай.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Албан татвараа төл гэхээр зэрэг хөрөнгө хураагдчихсан төлж чадахгүй болоод энэ хөөргөө зарахгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд нэг албан татвараас мултарч тэгсэн нөгөөдөх урд нь энийг худалдаж авч өгсөн лам эргээгээд их хөрөнгөтэй хүн байсан. Эргээгээд худалдаад аваад өгчихсөн юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд хэд гурван жил болоод лам нарыг хавчих барих төрийн бодлого ч жаахан суларсан юм байгаа биз. Тэгээд ч багш энэ хавийн улсууд сүсэгтэй бишрэлтэй улсууд юм бариад жигтэйхэн. Энэ хавийн элдэв бусын хамаг л юм цугласан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд Лувсанжамц Агирамба багш бол 1960, 61-оны үед нас барсан байх. 70 хэдтэй л нас барахгүй юу. 70 хэдэн он хүрэхгүй ш дээ. 61, 2 онд нас барсан юм. Тэгээд тэрний шавь лам Гомбо гэдэг хүнд энэ хөөрөг үлдсэн байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд би нөгөө хөдөө гараад 1966 онд хөдөө гараад 70 юмуу 71 оны үед юмуу энэ хөөргийг авсан байхгүй юу. Тэр лам Гомбо гуайгаас авахдаа их юутай. Буянтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Лам Гомбо гуай бол тэр багшийн буянаар зөндөө юм яачихсан. 10 хэдэн хөөрөг байсан. Янз янзын.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд би энэ олон багш дамжсан гэсэн сүсэг бишрэл байхгүй л дээ. Тэгэхдээ бас сониучхан. Үнэтэй юм олж эдлэхсэн гэж бодоод ч юмуу лам Гомбо гуайгаас энэ багшийн чинь хөөргийг худалдаж авъя баръя гэдэг байхгүй юу. Дуугарахгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд явж байсан. Цаад Пүлээ ах чинь байж байсан. Хэдэн хүн байж байсан лам Гомбо гуайнд.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Би ороод л очлоо. Тэгээд сууж байсан чинь лам Гомбо гуай хэлэхгүй юу. За Намхай хүний шалсан юмыг өгдөг учиртай юм гэнэлээ. Тэгэхдээ би багшийнхаа хөөргийг ч өгөхгүй ээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Надад нэг 10-аад хөөрөг байна. Чи энэнээс шилж байгаад аваарай. Багшийн хөөрөгнөөс бусдаас нь нэгээс нь аваарай.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Би чамд үнэ өгөх ч үгүй гэхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгье гэж би хэлэх гэж байсан чинь наад хүн чинь миний дээр сууж байсан чинь намайг чимхчихээд гараад явчихлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгэхээр би дохио аваад хойноос нь гараад очихгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Пүлээ ах маань за Намхай одоо өгөх нь тэгэхээр зэрэг чи ороод ингэж хэл. Би багшийн хөөргийг л авах гэсэн болохоос одоо бол хөөрөг хямдхан ч байна. Хааяагүй л байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Ямар л хөөрөг бол олдоно.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Би багшийн хөөргийг л авч хадгалах гэсэн болохоос гэж хэл тэгэхээр нь ороод жаахан сууж байгаад тэгж хэллээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд нөгөө лам Гомбо гуай ч дуугарсангүй. Би ч тэгээд яахав дээ. Дахиад жаахан удсан байх. Нэг лам Гомбо гуайхаар орсон чинь тэгж байна. Чи яахав энэ хөөргөө гараад энийг ав даа. Хүний их шалсан юмыг өгдөг ёстой юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Чи яахав. Одооны дээд талын хөөрөг 3000 гэж байна. Чи тэгээд 3000-д аваарай гээд тэгэхээр зэрэг би баярлаад аваад өвөртөлчихсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд тэр үед чинь мотоцикл 6000 ...

Хишигсүрэн -

Чанга үе шүү.

Намхай -

Тэр үед хөөрөг үнэгүй. Нэлээд чанга үнээр авчихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд авчихсан юм. Тэгээд тэр үед залуу байсан. Би жаахан сагсуу жороо морь худалдаад аваад уначихсан. Үнэтэй хөөрөг авчихсан. Монгол дээлэн дотор дээл хөөргөчихсөн. Монгол дээлэн дотор олон зуун жил барьсан торгон савтай хөөргийг чинь өвөрт хийчихээд жороо морьтой давхиад байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Жороо халиун морьтой хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн олон жил болсон хөөрөгний сав нь урагдчихгүй юу. Одоо надад бий л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Урагдчихсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Та нарт үзүүлнээ. Тэгээд ингэж ирсэн юм байгаа юм. Энэ их алдартай хөөрөг л дөө.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Халхын 100 шилдэг хөөрөг гээд альбом гарчихсан. 92, 3-оны үед байна лээ. Тэрэн дотор ганцхан усан сийзэн хөөрөг байна лээ. Миний энэнээс жижигхэн муу хөөрөг байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Энэ доод талын алтан нуух энэ тэр байгаагүй юм. Хөөрөгний сонгодог хэлбэр гэдэг бол энэ юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Асар сайхан хөнгөхөн нимгэхэн мөр сөр байхгүй. Хэлбэр галбир гэж янзтай. Тэгээд би алтан нуух хийлгэх юмсан гээд аавыгаа амьд байхад тэгсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн чинь Намхай минь тэгж болохгүй. Юу алтан нуух байтугай алтаар хөөрөг хийж барих чадалтай хүмүүс наадахыг чинь энэ хэвээр нь барьж байсан юм шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Чи зүгээр энэ хэвээр нь бариарай гэж манай аав тэгж байсан. Улсууд сүүлд өндөр толгойтой, алтан нуухтай хөөрөг бариад болж өгөхгүй болохоор би тэднүүдийг дуурайж алтан нуух хийлгэчихсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Уул нь тэр халбага энэ тэр нь гадуур нь алтадсан байсан юм байна лээ. Шар туяа байдаг юм. Олон жил болсон болохоор ...

Хишигсүрэн -

Элэгдээд...

Намхай -

Алтаар бүрсэн бүрхэвч нь арилчихсан. Шар туяа байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Ингэж би энэ хөөргийг сонирхсоор байгаад авчихсан. Одоо намайг 70 оны авчихсан үед тэр үед хөөрөгний эзнийг мэддэг улсууд ихтэй учраас цагаан сараар настайчуудтай золгохоор зэрэг аваад адис авдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Бүгдээрээ за багшийн хөөрөг чи бас азтай хүүхэд шүү багшийн хөөргийг ингээд олоод авдаг. Залуу байхад аятайхан хөрөнгө л дөө. Хөрөнгө орохоо болохоор ороод ирдэг жишээ байхгүй юу. Би одоо амьдралдаа хоёрхон юм хийсэн гэж боддог юм. Бусад хийж байсан ажлууд маань дандаа буруу байлаа. Энэ хөөргийг нэг худалдаж авсан юм байгаа юм. 2-рт Монгол оронд нэгдэл гэдэг юмыг тарааж нэгдлийн мал хөрөнгийг хөдөөний нэгдлийн малчдад хувьчилж өгөх ажилд их идэвхийлэн удирдаж оролцсон энэ хоёрхон зүйл энэ амьдралд би хоёрхон зөв ажил хийсэн гэж бодож явдаг юм хүн.

Хишигсүрэн -

За баярлалаа. Сайхан хууч хөөрч өглөө. Ёстой сонирхолтой дурсгалтай эд байжээ. Тиймээ?

Намхай -

Тийм.

Энэ 1960 хэдэн оны үед Оросууд явж байсан байгаа юм. Зөвлөлт Холбоот Улсын үед. Энэ бол үндсэндээ байлдааны байр зүйн зураг хийхэд харуустай холын зам мам тийм юмыг хяналт тавьж болох тийм газруудад ийм точек гэж манай хөдөөнийхөн хэлдэг юм. Ийм юм байрлуулж яасан юм байгаа юм. Хийсэн юм байгаа юм. Энэ бол би бодохдоо бол тэр үед Хятад, Зөвлөлтийн харилцаа муу байсан. Тэгээд ер нь Монголын нутаг дээр Хятад Зөвлөлт хоёр байлдаж магадгүй гэж Монголын газар дээр цэргийн байр зүйн зураг хийсэн байх. Тэрний нэг зүйл дээ. Энэ дээр гарах юм бол ийм газрууд дээр гарах юм бол хамгийн өндөр харуустай. Тал тал тийш хяналт тавьж болох ийм газар ийм точек хийсэн байдаг юм. Ийм л ухаантай юм.

Хишигсүрэн -

Энэ их нуур харагдаж байна.

Намхай -

Энэ манай Сайхан сумын Жарансөгрөг гэдэг газар байгаа. Жаран жижигхэн нууртай. Одоо энэ их үржил шимтэй. Хужиртай, устай хамгийн мал бэлчээр сайхан ийм газар байгаа юм даа. Булган аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг Байширын Бүрд гэдэг газрын эхэнд Дов дэрс гэдэг нэртэй тийм овгор байдаг юм. Дэрс ургачихсан овгор байдаг юм. Очоод хараад байх юм бол хааш хаашаа 200 метр урттай дөрвөлжин хэрэмний суурь ажиглагдана. Нүдэнд тодорхой ажиглагдана. Тэр Дов дэрс гэдэг нь тэр хэрмэн дотор байсан том ордны үлдэгдэл байгаа. Тэгээд эргэн тойронд нь хараад байх юм бол маш их юутай. Барилга дээр үеийн барилгын үлдэгдэл дэрс ихтэй овоосон овоосон овгорууд байгаа. Зүгээр археологийн талаар ямарч мэдлэггүй улсууд бол энэ овгор дэрс байна. Овгор яасан хачин газар вэ? гээд л өнгөрнө. Археологийн экспидезэд би хоёр жил явж байсан учраас эд нарыг ингээд харахад дээр үеийн хотын барилга байшингуудын үлдэгдэл юм байгаа юм. Ийм газар байдаг. Би энэ тухайгаа Улсын багшийн дээд сургуульд сурч байхдаа 1981 оноос авахуулаад Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнд тодруулж яривал тэр археологийн хүрээлэнгийн одоо захирал байгаа Цэвээндоржид олон удаа мэдээлж байсан. Очиж үз барь гээд. Яагаад би Хүннү улсын нийслэл Луу хот гэдгийн туурь байсан юм бэ? Туурь байдаг гэж үздэг вэ? гэхээр зэрэг Хятадын түүх мүүхэнд чиглүүлж тэр Луу хотын тухай чиглүүлж заасан зүг нь 12-рт таарч байгаа юм. 2-рт яадаг гэхээр зэрэг түүхэнд бичсэн байдаг л даа. Тэр Луу хотын урд нэг юу байдаг гэж. Нуур байдаг гэж тэрэнд Луу унасан гэдэг домогтой. Тэрнийгээ тахидаг, шүтдэг байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тэгвэл энэ бүрдний энэ хэрэмний суурины зүүн хойд талд хуучны настай улсууд ярихдаа өвөл хагараад урсдаг тийм булаг байдаг. Тэрнийг Тахидаг гэж нэрлэдэг байсан гэж ярьдаг байхгүй юу. Тахидаг гэж. Тэгэхээр зэрэг тахиж байсан улс нь тэр байж таарна. 2-рт яадаг гэхээр тэр бүрдний эхний тэр хэрэмний баруун хойд талд юу байдаг. Том хавтгай талбай байдаг. Тэрнийг Наадганц гэж нэрлэдэг. Наадганц гэдэг чинь миний бодлоор юу гэсэн үг гэхээр Наадам хийдэг талбай гэсэн үг гэж би ойлгож байгаа. Тэгээд Хүннүгийн түүхэнд юу гэж гардаг гэхээр зэрэг Луу хотод зуны цагт морь уралдаж наадам хийнэ. Өвлийн цагаан сараар тэмээ уралдаж наадам хийнэ гэж бичсэн байдаг. Тэгэхээр морь тэмээ уралдаж барьж байсан газар нь тэр. Өөр нэг сонин юм нь юу байна гэхээр зэрэг / Энд нэг зогсоотохоо цаашаа гараад/ Өөр нэг сонин юм юу гэхээр тэр хотын хэрэмнээс хойш 3 км орчим газар юу байдаг гэхээр 60, 70 нь буган чулуун хөшөө нэг доор байгаа. Тэгэхээр тэр Хүннүгийн үеийн томоохон язгууртнуудын оршуулгыг тэнд хийж байсан. Тэгээд Хүннү гэдэг улс энд гол нийслэлээ хийж байсан. Архан талд нь Архангай аймгийн одооны Хайрхан сумын дэргэд Хүний гол гэж гол урсдаг. Тэгэхээр зэрэг Хүн улсын нийслэл энд байсан байж таарна. Тэрбайтугай нийслэл хот нь энэ мөн гэж би үздэг. Тэгээд би ойрын хэдэн жил сумынхаа 2, 3 засаг дарга, иргэдийн хурлынхаа дарга нарт энэ Дов дэрсний хэрэм мэрэм суурьтай ийм газруудыг та нар орон нутгийн хамгаалалтанд аваа энэ түүхийн том дурсгал байгаа юм шүү гээд хэд хэдэн удаа хэлсэн. Хамгаалалтанд авдаггүй. Тэгээд тантай цуг очиж үзнэ л гэдэг юм. Хэзээ машинтай давхиж ирээд таныг аваад явах юм болоо гээд хараад л байдаг. Ирдэггүй л юм шүү дээ. Бид энд яагаад зогсов гэхээр зэрэг Халхын алдарт хоёр аварга Намхай, Жамба хоёр аваргын өвөлжөө энэ байгаа юм. Одоо энэ наагуур тавьчихсан дээр үеийн дээр үед манай энд мод байхгүй. Ердийн хөсөг үхэр мүхрээр үхэр тэрэг морин тэрэг зөөж ирнэ гэхээр зэрэг ерөнхийдөө чулуун хороо барьчихаад хойд талаараа чулуун хороотой. Өвөл болохоор зэрэг хониныхоо хөрзөнг модоор гөнжиж байгаад авчихаад дөрвөлжлөөд энд яагаад бид нар зогсож байна гэхээр энд хоёр аваргын их сонин юм болсон байгаа. Тэр нь яасан гэхээр зэрэг хоёр аваргатай хамаатай нэг сонин юм болсон. Тэр нь юу гэхээр миний аавын ээжийн эцэг халхын их алдартай бөх Чавганцын Пүрэв начин гэдэг хүн хоёр аваргын эцэг Шагдаршонхор гэдгийн эгчтэй суусан байхгүй юу. Тэгээд тэр хоёр аварга найрласаар байгаад намар өвлийн эхээр хөрзөнгөө хуулалгүй оройтуулчихгүй юу. Гишгиж жижиглээ ч үгүй чадалтай улс болохоор хэмхлээд хэмхлээд том чулуугаар хэмх цохиод хороо барьчихна гэж бодоод тэгсэн чинь хэтэрхий хөлдчихөөд жижигхэн хониныхоо хашааг тойруулж модоор хөшсөөр байгаад хониныхоо хашааны хөрзөнг тэр чигээр нь том хавтгай юм ховхлоод авчихгүй юу. Тэгээд хагалж чадахгүй байж байсан байна л даа. Тэгсэн чинь тэднээс хорин хэд ах хүн шүү дээ. Эгчтэй нь чацуу гэдэг чинь Пүрэв начин өвгөн болчихсон хүн хоёр аваргыг хөрзөнгөө ховхлоод байж байхад нь Пүрэв начин хүрээд ирж гэнэ. Тэгээд нөгөө хоёрыг чинь дооглоод ээ хөөрхий халхын хоёр залуу аварга ч ховхордог хөрзөн муу юм хөөрхий. Аргагүй сайн хөлдсөн байна. Даанч халхын хоёр аварга биеэ гамнаад жижигхэн чулуугаар цохиод байгаа юм байна даа. Ийм чулуугаар яаж наадахыг чинь хугалах вэ? дээ гэсэн юм гэнэ. Тэгэхээр зэрэг наад хоёр нь энэнээс том ямар чулуугаар цохидог юм гэсэн чинь том хад зааж байна гэнэ. Тэрүүгээр цохивол наадах чинь хагарна даа гээд тэгэхээр нь та аваад ир тэгвэл бид нар цохъё гэхгүй юу. Хүн даахааргүй юм харагдахгүй юу. Тэгээд очоод хөлдсөн гэдэг чинь шороо мороо хөлдчихсөн байхад тэр хөлдүү газраас том чулуу булга татаад аваад ирлээ гэнэ. Тэгээд өнхрүүлж авч ирээд нөгөө хөрзөн дээр нь тавьчихлаа гэнэ. За хоёр аварга юу яадаа цохидоо гэсэн чинь Намхай аварга тэгж гэнэ. Энийг цохих гэж байж хэмхэрч үхнэ. Тэрэн дорвол хэдэн жил барилдахыгаа бодъё гэдэг юм байна. Тэгсэн чинь нөгөө Пүрэв начин оо үхсэн хойноо аварга бол ийм чулуу өргөчихөөд хэмхэрч байх юм бол халхын аваргын нэрэнд муу байгаа даа. Би аварга цол авч чадаагүй тэгэхдээ хөгшин начин та нарт энэ чулуугаар хөрзөнгийг чинь яаж хагалдагийг үзүүлнэ гээд өргөөд явчихаж гэнэ. Тэгээд өргөөд толгой дээрээ гаргаад ирэхээр зэрэг Жамба аварга хар чадаагүй юм гэнэлээ. Нүд нь халтираад толгой дээрээ алдчихаад үхэх нь гэж бодоод Намхайн хараад байсан гэж тэгээд хөрзөнгийн хэмх цохичихоод хөрзөнгийг чинь уул нь давхарлаж хашаа барьдаг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөдөх чинь том том хавтгай юм хэмхэрчихээр зэрэг давхарлаж хашаа барьдаг аргагүй зүгээр хавтгай хавтгайгаар нь ингэж хашаа барихгүй юу. Ингээд ингээд тулгаад хашаа барихгүй юу. Тэгээд хойтон хавар жаахан дулаан ороод ирэнгүүт нөгөө хөрзөн чинь гэсээд хугараад хонь дарж ална гээд хоёр аваргынх хашаанаасаа эрт нүүж байсан юм гэнэлээ. Тэрнийг та нарт харуулах гэж зургийн авахуулах гэж тэнд зогссон байхгүй юу. Хаана энэний тухай юм байгаа гэхээр клубын эрхлэгч Сайхан сумын номын сангийн эрхлэгч Сайхан суманд байгаа түүхийн дурсгалт газруудын тухай та нэг юм бичиж өгөөч гэсэн байхгүй юу намайг.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Сайхан суманд чинь сумын талын мэдлэгтэй хүн ганцхан би л болж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тийм учраас би нэг хоёр цаасан дээр комьпютр дээр нэг юм бичиж өгсөн тэр л номын сангийн эрхлэгч дээр хадгалагдаж байгаа. Монголд тэрний тухай хаана ч бичсэн тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тийм.

Хишигсүрэн -

Малталт хийсэн чинь хир байна. Таны таамаглал...

Намхай -

Тэр бол баараггүй том хот суурин хэрэм бэхлэлт баараггүй мөн. Яг судлаад шинжлээд ирэхээр түүхийн аль үед хамаарах вэ? гэдэг нь эргэлзээтэй асуудал л даа. Тэр чухал судалж байж л тогтоох юм чинь. Минийх зөв ч байж болно. Эндүүрсэн ч байж болно. Тэр бол ерөөсөө дээр үеийн Монголчуудын бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой. Яагаад гэхээр Монгол хүн мал гэршүүлж гэрийн тэжээмэл амьтан болгосон. Тэгээд тэрэн дотроос хүний унаа эдэлгээнд уналгад хэрэглэх хамгийн чухал сайхан амьтан чинь адуу. Адууг унаж эдэлнэ гэдэг чинь сайхан шүү дээ. Явган хүн унаатай хүн хоёрыг бодоод үз л дээ. Морь байсан учраас л Чингис хаан дэлхийг эзэлсэн байгаа ш дээ. Хамгийн хурдан унаа. Тэр үед. Машин байгаагүй. Техник байгаагүй. Чингис хаан л ганцхан морьтой байсан. Монголчуудын морь сайн байсан л байхгүй юу. Ухаандаа Ван хааныхан Нарийн гэгээн гээд тэд нар чинь Чингис хааныг шөнө барьж авна гээд л морь сорь барьж аваад л 3 морь барьж аваад Мэргэдийн ам цагаан халтар гээд л тэр морьтнуудыг өнөө шөнө барьж авъя өнөө шөнө бид Чингисийг барьж авна. Авч ална гэхэд Нууц товчоонд тэгдэг ш дээ. Тэгээд тэд нар Улаанбаатарын Туулын хар шугуйгаас тэр морийг унаад маргааш нь юу ч гэсэн Хэрлэн Хэнтийн нуруу хүрэх гэж байгаа улсууд шүү дээ. 3, 400 км давхих гэж байгаа ш дээ. Тэгэхэд Ван хааны адуучин ... тэр захисан хоёр мориор нь шөнө давхиж очиж Чингисэд хэл хүргэчихээд ирсэн байхад маргааш өглөө эзэн нь тэр морийг унахаар шөнө унаж 6, 700 км давхичихаад иржээ гэж мэдэхгүй тэр морио дахиад л унаад л давхиад маргааш нь дахиад л Хэнтий орсон л байхгүй юу. Монголын морь тийм гайхамшигтай байсан. Тэр нь юутай холбоотой гэхээр ерөөсөө морийг үргэлж унаад эдлээд байхаар сайн болдог. Одооны морьд бол тиймгүй ш дээ. Яагаад гэхээр одооны хөдөөний улсууд ядуу шиг нь ухаандаа хятад мотоциклээр малаа маллаж байна. Чадуу шиг нь жийпээр маллаж байна. Дунд зэргийн над шиг хөгшин өвгөн экселиэр малаа маллаж байна. Тэгэхээр морио унахгүй болохоор морь нь ухаандаа 8 км, 10 км давхиж чадахгүй байна ш дээ. Миний 1960, 70-аад онд намайг адуу хариулж байхад өдрийн цогоотой морь гэж ярьдаг. Өглөө үүрээр ундаа уучихаад шөнө харанхуй болтол адуу эрээд давхина гэдэг чинь хэдэн км явах вэ? тэгж чаддаг морио бид нар өдрийн цогоотой морь гэж ярьж байгаа ш дээ. 10 хэдэн цаг 14, 5 цаг унаад давхиад байна гэсэн үг шүү дээ. Тэгж чаддаг морио бид нар сайн морь байгаа юм. Гайхамшигтай морь гэж ярихгүй сайн морь байгаа юм өдрийн цогоотой морь гэж ярьдаг. Тэгээд техник дэлгэрэхээр зэрэг морио эдлэхгүй болоод ирэхээр зэрэг одоо морь мал одоо бол Монголчууд ухаандаа морь эдлэх соёлоо мартаж гээж байнаа гэсэн үг. Удахгүй морио унахаа байх нь л дээ.

Хишигсүрэн -

/ Сонсогдохгүй байна/

Намхай -

Би социализмыг ганцхан юман дээр магтдаг юм. Бусад юман дээр муулдаг юм. Энэ боловсролын систем дээр боловсролыг магтдаг юм. Тэр шашны бүдүүлэг боловсролыг устгасан. Тэгээд орчин үеийн европ боловсролын суурийг тавьсан. Тэгээд багш нарыг хир зэрэг зааж байна. Чадаж байна уу? Чадахгүй байна уу? гээд олон шаттай шалгалт малгалт хийдэг байсан. Тийм байсан болохоор социализмын үеийн багш нар хяналт шалгалт хатуу байсан болохоор маш сайн хичээлдээ бэлтгэж, зааж тэгээд хүүхдэд мэдлэг өгч байсан байхгүй юу. Ардчилал болоод явчихсан чинь ерөөсөө хяналт шалгалт гэж юм байхгүй болсон. Багш нар ер нь хичээлээ заахаа байсан одоо. Одоо би бол хэлэх юм бол номонд хамгийн дургүй хүмүүс сургуульд багш болж байна. Ном эрдмийг үзэн яддаг шахуу улсууд багш болж байна. Би эргэн тойрондоо өөртэйгөө хамт багшилж байсан багш нарыг хараад тэгж дүгнэдэг. Юуны тулд багш болж байна гэхээр зэрэг ерөөсөө цалингийн авч амьдрахын тулд тэд нар багшилж байгаа болохоос Монголынхоо хүүхдүүдийг эрдэм номтой болгоё. Цалингийн авч байгаа юм чинь хэдэн хүүхдэд бас нэг өөрийнхөө чадлын хэмжээгээр ном заая гэсэн багш ерөөсөө өдрийн од шиг болсон тийм учраас одоо бол Монголын боловсролын систем бол уналтандаа орсон. Ерөөсөө энийг л хурдан засахгүй юм бол дээд сургуулийн багш нар ч тийм болсон гэж би бас бодож байгаа. Тэгэхдээ та нар дээд сургуулийн багш нар байгаа юм чинь та нарыг ч бас муу хэлсэн болох байх. Үүнийг одоо янзлахгүй бол манай Монголын боловсрол систем баларчихаад байгаа гэж боддог ш дээ. Сайхан сумын сургууль яахав тийм юмаараа сайн гэх ч муу байсан байх. Нэг их онц юм байгаагүй. Юугаараа муу байсан бэ? гэхээр зэрэг орос хэлээр муу байсан байхгүй юу. Би хичээлийн эрхлэгч хийж байсан юм болохоор загнуулдаг. Яагаад загнуулдаг гэхээр зэрэг манай сургуулийн орос хэлний багш Уртнасан гээд аймгийн арслан миний үеийн хүн байсан л даа. Тэр эд нар хичээл заахгүй ш дээ. Наша Таня гэж ганц шүлэг хүүхэд болгоноор цээжлүүлнэ. Наша Таня яалаа яалаа горомко чанга уйллаа барилаа гээд тийм шүлэг байсан юм. Тэгээд ухаандаа партан дээрээс дэвтэр авлаа. Партан доогуур хийлээ. Цүнхэндээ хийлээ гээд хэдэн юм хичээл дээр нь суухаар хүүхдээр яриулна. Тэгээд ирц өгүүлдэг. Өнөөдөр 7-Б анги хэдэн хүүхэдтэй. Хэдээс хэд ирсэн. Тэр өвчтэй, тэр тасалсан гэж хэлүүлж сургадаг. Өөр юм заадаггүй багш байсан байхгүй юу. Тэгэхээр Сайхны хүүхдүүд Орос хэл их муутай. Тэрнээс болж би тэр багштайгаа их хэрэлддэг байсан байхгүй юу. Хичээл заахгүй коридорт бид нар хараад зогсоно. Нэг бол хичээл дээр нь орж суухгүй бол нөгөө багш маань цүнхээ тавьчихаад гадагшаа гараад явчихдаг. Тиймэрхүү багш нартай би их тулалдаж байсан юм. За тэгээд манайх яах вэ? Монгол хэл гайгуу байсан. Тэр нь бол Тогтох гэж багш байсан. Эрням багш байсан. Багын хэдэн сайхан багштай байсан. Математикийн багш маань Гүнсэн гэж эмэгтэй багш байсан. Тэр сайн байсан. Мантематикаар дажгүй байсан шүү. За яахав бусад бол яахав дээ. Тэгээд гайгуу. Хамгийн муу нь тийм байсан. Орос хэлэнд их муу байсан. Хичээлийн эрхлэгч нар зовлонтой шүү дээ. Багш нартай. Хичээл дээр нь орж сууна. Конспектын баталдаг байлаа. Одоо бол тийм ч юм байхгүй болсон юм шиг байна. Тийм болохоор хичээлээ заахгүй, хичээлдээ бэлтгэхгүй. Тэгээд одоо захирал гэдэг хүн их том эрх мэдэлтэй болж байна. Тэгээд захирлууд нь нэг шуналтай хүн аваад тавьчихдаг. Үдийн цай гэдгийн мөнгийг яаж идэх вэ? гэсэн бодолтой. Сургуулиас юу хулгай хийх вэ? гэсэн бодолтой. Өдөр шөнийн бодол нь сургуулиас яаж хулгай хийх вэ? гэсэн бодолтой хүн сургуулийн захирал байж байдаг. Тийм хүн чинь сургалт руугаа орохгүй. Хулгай хийх юмаа л бодоод байна. Тэгээд л сууж байдаг. Тэгэхээр чинь боловсролын систем яах юм бэ? Сүйрнэ ш дээ.

Хишигсүрэн -

Ер чадал байвал сураад төгсөөд ажлын байр байдаг...

Намхай -

Байдаг. Тэр нь сайхан.

Хишигсүрэн -

Ажил дээрээ улсууд амжилт гаргахад ...

Намхай -

Боломжийн үнэлүүлсэн нь үнэлүүлнээ. Тэр чинь одоо үнэлүүлдэг л байсан. Намайг ч гэсэн сайн багш гэж үзээд боловсрол сайтай хүн гэж үзээд эрхлэгч мэрхлэгч захирал ч бол гэж байсан удаа бий. Би тэгээд аж ахуйн ажил мажилд их дургүй. Зүгээр хичээлийн эрхлэгч хийх юм бол би бас тэр үеийнхээ багш нар дотроо мэдлэг боловсролоор гайгуу гэж байсан болохоор багш нартайгаа ярилцаад сургалтын сайн болгох гээд үзэж л байсан. Тэрний үр дүнд миний үед бол манай сургуулийн сургалт мургалт сайжирсан тал бий. Тэгэхдээ сайн багш болгоны ч юмуу, сайн мэргэжилтэн болгоны хөдөлмөрийг шударгаар үнэлээд байсан уу? гэвэл худлаа л байхгүй юу. Тэгэхдээ ер нь ямарч нийгмийн үед тийм байдаг байх л даа. Ааш муутайхан хэрүүлч, тэгээд дарга удирдлагатайгаа хэрэлддэг барьдаг улсууд бол мэдээж хэрэг хөдөлмөр шударга үнэлэгдэхгүй шүү дээ. Хичнээн сайн байсан ч гэсэн. Тиймэрхүү юм бол байж л байсан. Аягүй хэцүү байсан байхгүй юу. Жишээ нь ардчилсан хүчнийхний томоохон хүнээс Лхамжав ах хамгийн эхэнд 1990 оны эхээр цагаан сарын битүүний урд өдөр ирлээ л дээ. Маргааш нь цагаан сарын битүүн. Тэгээд тэр чинь 5 дахь өдөр ч байдаг билүү? Нийтийн лекц гэж сумын төвийн бүх хүмүүсийг цуглуулаад яриа хийдэг байхгүй юу. Тийм юмын манай эхнэр удирдаж хийлгэнэ шүү дээ. Хөөрхий. Намын үүрийн орлогч дарга юм чинь. Тэгээд сумын төвийн ажилчин албан хаагч, цэвэрлэгч мэвэрлэгч бүх л хүн орж байгаа юм чинь. Клуб дүүрэн улсууд л байсан. Тэгээд Лхамжав ах бид хоёр ороод хойхно суучихлаа. Тэгээд авгайдаа урд өдөр хэллээ. Лекцийн чинь дараа бид нар юмаа ярина гээд за чи лекцээ хийччихээд шууд л гараад явчихаарай. Чи намынхаа зүгээс арга хэмжээ авахуулах болно. Тэгээд би гараад яахав. Лхамжав ахыгаа юмын яриулна. Тэр ардчилсан социалист хөдөлгөөн гэдэг ямар зорилготой. Социализмыг яагаад устгах гээд байгаа юм гээд ярина гээд хамгийн анх тэр ардчилсан хөдөлгөөнөөс хүн ирдэг байхгүй юу. Тэгээд яахав нөгөө албан ёсны лекц яриад дууслаа. Авгай ч гараад явлаа. Гараад явангуут улсуудыг би сууж байгаарай гээд босоод би 8 жилийн хичээлийн эрхлэгч ч ш дээ. Намайг улсууд сууж байгаарай гэхэд нэг удаа саатаад сууна даа. Тэгээд би босоод за энэ Монголд Ардчилсан Хөдөлгөөн үүсч байгааг та нар мэдэж байгаа. Ардчилсан Хөдөлгөөнд оролцсон хүмүүсээс миний ах Лхамжав Улсын багшийн дээд сургуулийн багш миний ах Лхамжав та нар танина. Ардчилсан Социалист Хөдөлгөөний нэг зүтгэлтэн ирээд та бүхэнтэй уулзаж ярихыг хүсэж байнаа гээд ингэсэн. Тэгээд битүүний өдөр байсан юм чинь улсууд очиж битүүлэгнийхээ мах сахыг чанах, гэр орноо цэвэрлэх гээд л зөндөө ажилтай 1-рт, 2-рт тэрэнд суух юм бол хэрэгт орох байх гээд айгаад ихэнх улсууд зугтаагаад яваад өгч байсан юм. 10 гаруйхан хүн үлдэж тэр яриаг Лхамжав ах хийж байлаа. Тэр үед ирээд сонсож байхад хамгийн сайхан сонсогдсон юм юу гэхээр зэрэг ардын аж ахуйтны малыг нийгэмчилж хурааж авч явдаг маш их ноцтой алдаа. Социализмын хийсэн муухай том хар нүглийн нэг гэж миний толгойд манасхийгээд л бууж байсан байхгүй юу. Ёстой тийм байх ёстой гэж бодогдоод эхэлж байсан байхгүй юу. Тэгээд би ардчилсан хөдөлгөөнд орсон доо.

Хишигсүрэн -

Танай эхнэр ...

Намхай -

Манай эхнэр намайг ойлгож дэмжсэн л дээ. Хөөрхий. Одоо хүртэл намаасаа гардаггүй ш дээ. Яах юм бэ? насныхаа залууд намдаа орчихсон юм чинь Хувьсгалт намд орчихсон юм чинь нам сольж тэгээд ч яах юм гээд байдаг. Намын байгууллага нь ард нь намайг байгаа болохоор намынхаа хурал энэ тэрийг хийхэд манай авгайгаас нуудаг юм. Манай авгай надад ирж намын хурал болоод тэгж яриад, ингэж яриад гэж ярихгүй л дээ. Хөөрхий минь уул нь тийм байгаа юм. Тэгсэн хэрнээ намынхан болохоор оо энэ нэг гэрийн хоёр юм чинь нам дотор баахан юм ярьчихаар очоод л Намхайд ярина гэж бодоод намынхаа хурал хийхэд хөөрхий хэлдэггүй байхгүй юу. Тэгэхдээ татварын аваад яг авдаг. Тийм л инээдтэй байдалтай байдаг юм. Ярилцлага № 3-02

Хишигсүрэн -

Та ярьж байгаад ярьчих.

Намхай -

Манай аав ярьж байсан юм. Богдын гүйдэг хүн гээд жороо хүн гээд намайг бага байхад яриад байсан юм. Би ч яахав тэр үедээ сонсчихоод мартчихсан. Тэгсэн 1984 онд Хишиг-Өндөрийн 10-н жилийн хичээлийн эрхлэгч болоод очсон чинь тэр сургуулийн хашаанд сургуулийн манаач Насаан Чүнж гээд нэг өвгөн байж гэнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэр урд талын Дашинчилэнгийн хойд талын хүн л дээ. Бүрэгхангайн урд талын хүн. Тэгсэн тэр хүн надад нөгөөдөх хүний чинь тухай тодорхой ярьсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр хүнийг гүйдэг Лосол гэж хүн байсан юм байна. Тэр гүйдэг Лосол гэдэг хүн гүйдэг Лосол гэдэг хүн бол яадаг гэхээр зэрэг мориноос хурдан хүн байсан. За тэрний тухай тодруулж ярихад одооны тэр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Зүүн гүний хүрээ Хамбын хүрээ ч гэж нэрлэдэг тийм хүрээ хошууны төв байсан юм байна л даа. Тэр хүрээнд намар Цам болдог. Шашны бүжгийн наадам шүү дээ. Тэрнийг үзэх гэж хөдөөний улсууд цугладаг байсан юм байна л даа. Тэгээд тэр Цамын наадам үзчихээд гол голын улсууд нутаг руугаа гаргах гэж ойр ойрын улсууд нэг дорын улсууд цуг бөөгнөж байгаад цуг гарах болдог юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгсэн чинь нэг сахилгагүй, дэггүй хүн гүйдэг Лосолыг би унана. Явган хүнийг унах гэж гүйдэг Лосолыг би унаж та нартай уралдана гэдэг юм байна. Тэгсэн чинь жороо морьтой нь Монголчууд чинь жороо морьтой нь жороогоо унаад, хатирдаг морьтой нь хатирдаг морио унаад найр наадамд очихдоо аль сайн сайхан морио унана шүү дээ. Тэгсэн чинь гүйдэг Лосолыг нөгөө сахилгагүй хүн чинь унаад хүзүүгээр нь тэвэрч аваад хоёр хөлөөрөө гэдсээр нь хавчиж аваад нөгөө хэдтэй та нартай уралдана гэдэг юм байна л даа. Тэгсэн чинь гүйдэг Лосол эхлээд л жороо морь шиг жороолоод хөдөлдөг юм гэнээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд жороо морьтой улсуудыг нөгөөдөх чинь тасарсаар тасарсаар ганцаараа хаяад алга болоод өгдөг юм биз дээ. Тэгж байсан чинь сайхан ч явж байна гэнэ. Тэгж байсан чинь замын хажууд нэг шувуу сууж байсан чинь нөгөөдөхөөс чинь гүйдэг Лосол чинь морь аятай бусгаад л бусгангуут наад хүн сандрахаар зэрэг булгиад л нөгөөдөхийг чинь тархийн доргитол шидчихээд л нөгөөдөх чинь арилаад өгч гэнэ. Тэгээд яахав нөгөө замаа дагаад нутаг руугаа гарах давааг чиглээд явж байсан чинь хойд улсууд морио хүнд хөтлүүлчихсэн хүрээд ирдэг юм байна. Яав гэсэн чинь нөгөөдөх чинь аягүй сайхан жороолоод явж байснаа замын хажууд шувуу байсан чинь тэрнээс бусгаад тэгснээ булгиад тархи хагартал шидчихээд алга болоод өглөө гэж ярьсан гэж байгаа юм. Тэр бүр их шидтэй. Татахаар зэрэг адуу мал аятай болдог. Сэтгэхүйн их өөрчлөлттэй тийм хүн байсан байгаа юм. Гүйдэг Лосолоос адуу үргэдэггүй. Нэг өдөр хэдэн залуучууд явж байсан чинь гүйдэг Лосол адуун дотор ялаархаад адуу ихтэй адуун дотор бэлчиж явна гэнэ. Тэгэхээр нь залуучууд ярьж байгаад нэг нь уургалсан байна л даа. Нөгөөх морьтой. Уургалсан чинь нөгөөдөх чинь чавчиж байгаад тэр чигтэй уургын алдуулаад уургын чирээд хулжаад морь шиг хулжаад алга болоод өгдөг юм гэнэ. Тэгээд залуучууд нөгөөдөх нь ч хулжаад алга болсон. Уургаа алдчихлаа гээд хөхрөөд тэгээд яаж байсан чинь нутгийн өвгөчүүд балай галзуу өвчтэй юмыг та нар өвчнийг нь хөдөлгөлөө. Тэр уургыг чинь чирээд уулын хяраар хулжиж явж байгаад хатаж үхнэ. Олж тэр уургаа салгаж тэрнийг олж ир гэж загнадаг юм гэнэлээ. Тэгсэн нөгөө залуучин настайчуудад загнуулаад явахгүй юу. Тэгээд яасан чинь цаашаа Туул гол гараад Таамбарын нуруу нөгөө Лосол чинь туулж байна гэнээ. Тэгэхээр нь зэрэг араас нь яваад байсан чинь нэг уулын ар дээр уургаа чирчихсэн зогсож байна гэнэ. Хүрээд очиж гэнэ. Оччихоод морь аятай хаая хаая гэсэн чинь уурга руугаа очоод хураад байна гэнэ. Хаая хаая гээд зөөлхөн адуутай харьцаж байгаа юм шиг зөөлхөн дуугарч байгаад уурганыхаа үзүүр дээрээс нэг юм барьж аваад бушуухан мултлаад авч гэнэ. Тэгсэн чинь Туулын гол руу л тоос татуулаад орлоо гэнэ. Тэгээд давхиж ороод нөгөөдөх чинь очоод хэсэг адуутай гол дээр хүрээд ирсэн чинь хэсэг адуутай хурчихсан адуу үргэхгүй 2 адуутай зөрөөд зогсож байна гэнэ. Тэгэхээр нөгөө залуу чинь уурганы хуй сунгаж байгаад ороолгоод гэр лүү нь хөөж гэнэ. Тэгсэн чинь гүйцэгдэхгүй зүгээр л тоос манан татуулаад л арилж өглөө гэнэ. Тэгээд маргааш нь гэрээр нь хүрээд ирсэн чинь гэртээ хүрээд ирчихсэн хонь малдаа яваад ингээд байж байна гэнэ. Тэгээд тийм юм байна л даа. Нэг удаа яасан гэхээр тэр Насаан Чүнж гуайн ээж хөдөлгөөн муутай удаанхан шиг тийм авгай байж гэнэ. Гадаа улсууд гараад харсан чинь гүйдэг Лосол ирж явна гэнэ. Манай туранхай нохой сул байгаа юмсан. Нөгөөдөхийг чинь урчихна даа. Уяарай бариарай гээд нөхөр нь тэгдэг юм байна. Тэгсэн чинь нөгөө удаан авгай чинь уяж чадалгүй байж байтал Лосол гадаа нь ороод ирдэг юм байна. Тэгсэн нөгөө туранхай нохой ухасхийгээд явчихаж гэнэ. Тэгсэн гүйдэг Лосол адуу аятай нөгөөдөхийг чинь тонгорч унагаачихаад тэрнээсээ цааш үргээд цойлоод алга болж байсан гэж тэгж ярьдаг юм. За энэ гүйдэг Лосол бол манай аав ярьж байхад бол Богдын жороо гэж хүн байдаг. Богд хүрээн дотроо тал тал тийшээ залраад явж байхад хүзүүнээс нь мулцаг уячихсан Богдын урд жороолоод явж байдаг байсан гэж манай аав ярьж байсан байхгүй юу. Тэгсэн манай 8-р Богд чинь янз янзын юм сонирхдог болохоор тэрнийг бас Зүүн гүнийхээс олж аваачаад дэргэдээ бас хэрэглэж л байсан юм байна даа. Тэгсэн тэрний удам судар бүр сонин байна лээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гарамгай баатар Лодонгийн Дандар гэж байгаа шүү дээ. Тэр Лодон гэдэг хүний төрсөн дүү нь тэр Лосол. За тэгээд Дандар гуай яаж төрсөн гэхээр Дандар гуай тэр Лосолын хүүхэд болж таарч байгаа юм. Гүйдэг Лосолын. Лодон гэдэг бэлтэй юмтай хүн байсан юм байна. Тэгээд нэг хачин гажиг дүүтэй. Тэгээд ойр хавийн бүсгүй улсууд тэрэнтэй сууж өгдөггүй. Тэгсэн баруун аймгаас Ховд зүгээс аянчин жинчин Богдын хүрээ лүү явж байсан чинь нэг тийм ядуу эмэгтэй тэднийг дагаад бага насны ядуу эмэгтэй тэднийг дагаад явж байдаг юм байна л даа. Тэгэхээр зэрэг тэрнийг нь гуйгаад манайд орхичих би дүүгийнхээ авгай болгоё гээд аваад үлдээд тэгээд тэр хоёр нэг хүүхэдтэй болсон юмуу. Нэг бол Дандар баатар тэр Лосолын хүүхэд байх ёстой. Нэг бол тэр хавьд хэдэн ногооны хэдэн Хятад ногоо могоо тариад хэдэн хужаа амьдардаг байсан. Нэг бол тэдний хүүхэд байх ёстой юм гэж нутгийн улсууд ярьдаг байсан гэнэлээ. Тэгээд тэр хоёрын дундаас ч юмуу юу ч гэсэн тэр эмэгтэй төржээ. Тэгсэн чинь Дандар гуай төрөхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр Лодон гэдэг ах нь өргөж аваад өөрийндөө өсгөсөн гэж байгаа юм. 50 хүрчихсэн хүүхэд өсгөх чадваргүй хачин юмнууд ч байсан байж магадгүй. Тийм сонин хүн байсан тухай надад хүн ярьсан.

Эрэгтэй хүн -

Гүйдэг Лосол чинь амьтан шиг санагдах юм. Хэлж ярьж үг хэлээр ярьдаг болов уу?

Намхай -

Ярина. Зүгээр мал хард явна. Мал хардаа явахдаа тэр хурдан хүн чинь морь хар унахгүй зүгээр явдаг гэж байгаа юм.

Эрэгтэй хүн -

Бараг морь унахгүй?

Намхай -

Бараг байтугай ерөөсөө морь унадаггүй хүн байсан. Тэгээд сайн морьтой улсууд уралдаад гүйцдэггүй. Гүйцэгддэггүй хурдан хүн байсан гэж байгаа юм. Тиймэрхүү улсууд Дорноговьд галуу тохой ямар Гэндэн билээ? Улсууд байсан гэж байгаа ш дээ. Равжаа хутагтын ... хийдэд чинь лам нар хоёр их хурдан хүн байдаг. Тэр гүйдэг Гэндэн гэдэг лам нь жаахан хадуурах гээд байдаг гэж хадуурдаг морь байдаг аа?

Эрэгтэй хүн -

Аа ха.

Намхай -

Жаахан хадуурах гээд байдаг. Түүнээс их хурдан. Тэгээд тэр Дорноговийн хоёр хурдан хүн бол ядуу лам нар байж л дээ. Хуралд суудаг хуралд суух хоорондоо бас өлсөхөөрөө туулай хөөж явган барьж иддэг байсан гэж байгаа юм.

Эрэгтэй хүн -

Өө за за

Намхай -

Хурдан морьтой уралдаж мөрийтэй уралдаж мөрий хожиж байсан гэж ярьдаг. Тэгэхээр Монгол улсад бас хачин хачин хурдан улсууд байсан байгаа юм.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.