Pülee


Basic information
Interviewee ID: 990292
Name: Pülee
Parent's name: Lamjav
Ovog: Doshgon
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
education / cultural production
collectivization
herding / livestock


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Тэгээд таныг манай судалгаанд оролцож ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөн явдалд их талархаж байна.

Пүлээ -

За.

Хишигсүрэн -

За Лхамжав гуай та өөрийгөө нэг танилцуулах уу?

Пүлээ -

Лхамжавын Пүлээ

Хишигсүрэн -

Аа та Пүлээ гуай та. Пүлээ гэдэг нэртэй хүн

Пүлээ -

Лхамжавын Пүлээ.

Хишигсүрэн -

Лхамжавын Пүлээ гэж хүн. Их адилхан нэртэй улсууд тааралдаад би жаахан андуурчихлаа.

Пүлээ -

Лхамжавын ...

Хишигсүрэн -

Аа за за. За та өөрийгөө танилцуулаач?

Пүлээ -

Өө би бол.......

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Өөрөө яг л энэ Булган аймгийн Сайхан сумын 2-р баг гэдэг байхад дээр үед өсөж төрөөд манай миний гарсан өвөлжөө бууц энэ харагдаж байгаа. Энэ баруухан өөд.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Эндээ 76 жил нутаглачихлаа. Ухаан орж ажилласнаасаа хойш 5, 6-аасаа хойш юмыг би их л мэдээд байх юм.

Хишигсүрэн -

5, 6 настайгаасаа хойш юмыг?

Пүлээ -

Тийм. Тэгээд тэрнээс урд талын юм мэдэхгүй юм. Тэрнээс хойш үүх түүх гэдэг чинь наслаад байвал хүн зөндөө их юм үздэг юм шиг байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ер нь тэгээд бодоод байхад яаж ч өдийн хүрсэн юм гэмээр юм бодогдож байх юм. Үймээн шуугиан болсон ч нуугдаж шуугдаж байтал наана цаана болоод байсан. Бариад тавиад л явж байсан. Тэгээд хураагдаж бариад л ... гэдэг манай гавж яваад л өгч байсан. Тэгээд түүнээс хойш малын маань хашиж өгөөд мал туугаад ч л явж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд тэрэн дотроос л манай ээжийн маань дээл хувцсын аваад явчихаж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгэхээр зэрэг ...

Хишигсүрэн -

Тэгвэл хоёулаа энэ тухай тодорхой яръя. Танай мал хуй, хөрөнгө хураагдсан юм байна ш дээ. Тиймээ?

Пүлээ -

Тэгсэн.

Хишигсүрэн -

Тэгэхээр та тэр үеийг дэлгэрүүлээд яриач? Ямар улсуудыг хурааж байсан юм? Яагаад хурааж байсан юм? Юу хурааж байсан юм тиймээ?

Пүлээ -

За тэгье. За энэ бол гавж гэж байсан улсуудыг л лам нартай улсуудыг хураасан юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэрэнд манай лам гэдэг бол аавын маань ах нь лам хүн байж. Ээжийн маань ах нь лам хүн байж байгаад хаана сууж байсныг би чухам мэдэхгүй юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Улаанбаатарт л байж таарах гээд байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хаана байсан юм. 6 настай байсан юмуу? 5 настай байсан юмуу? Тэгээд арай гэж явган жин дагаж хүрч ирээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Оргож гарч амьд гарах юм гэсэн ухаантай хүн байж байж гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд хүрээд ирэхээр нь зэрэг манайхан жин тээдэг тийм үхэр тэрэгтэй айл байсан юм. Тэгээд үхэр тэргийн хөллөж аваад ...

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Жин тээгээд явсан юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэр лам өөрөө ... бид хоёрыг миний ах бид хоёулаагийн хөтөлж аваачиж нэг газар аваачиж баалгаж шээлгэж байсан жигтэйхэн арчилж байдаг хүн байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд яасан ийсэн гэж бид нарыг ... байсан. Тэгээд хээрээс аваад явчихсан гэж ....

Хишигсүрэн -

Аа ха. Төв хүрээнд сууж байгаад зугтаад ирчихсэн хүн байна ш дээ.

Пүлээ -

Зугтаж ирсэн. Тэгээд тэрнийг хээрээс барьж аваад явчихсан. Үхэр тэргээ очиж аваа гээд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Манай тэр ах өвгөнөөр очиж авахуулаад тэндээс нь барьж аваад одоо бодоход 54 настай байсан...

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд сүүлд нь манайхыг хураагаад мал хашиж байгаад мал авахын би мэдэж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Гэрт байсан дээлийн авдар буруу харуулж байгаад авдран дотроос нь юмын хураагаад явахдаа манай эхийн дээлийг аваад явчихсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэр авдранд байсан.

Хишигсүрэн -

Нөгөө лам байсан хүний өмчийг хураах гэж байснаа танай ээжийн дээлийг аваад явчихсан.

Пүлээ -

Тийм. Ингэснээр тэр хүн бол ямарч хамаагүй юмыг хурааж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ингээд манай ээж уйлж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Миний дээлийг аваад явчихдаа яах вэ? дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэр хүн хаачсныг мэдээгүй байсан. Түүнээс хойш яасан нь мэдэгдэхгүй байсан. Саяны энэ үед хуулийн дээд авсан гэж цагаан ном гэдэгт гарч ирж сая цаас өгсөн болж байгаа юм. Сая цаасны амьтай хүн гэж хаана байхав.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэр хүн бол манай ах бид хоёрыг нэг маань 6 настай, нэг маань 9 настай байсан нэг морь унадаг байсан байгаа юм. Манай ах бид хоёр булаалцалдаж унадаг. Номхон морь. Адуугийн маань хашиж байж хурааж авчихаад ялгаж авчихаад за энэ дотроосоо нэг морь ав гэж манай ахыг тэгсэн байгаа юм. Тэр нь хашин явдаггүй морь байсан. Тэр дотор жороо морь сайн морь гэдэг нь байсан л байгаа. Тэрийгээ авна. Цоохор морь гэдгээ авна гээд авсан. Тэр нь намайг цуг унаж байхад цагаан цоохор юм байсан. Цагаан болчихсон. Тэгээд жороо морь хүртэл гүйж ирчихээд байхад буцааж авъя гээд манай ах өвгөн тэгэхэд өгдөггүй. Миний мэдлээс гарчихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хаачсныг мэдэхгүй тэр хүн. Танай ах өвгөн чинь энэ морийг би мэдэхгүй ээ. Өөр хүнд аваачиж өгнө гээд аваад явж байсан юм. Тэгээд тэгж хураагдаад малтай ойр зуурынхаа юмтай үлдэж байсан манайх.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

За ингээд түүнээс хойш гайгуу амьдралтай байсан. Тэрнээс Фронт ... байсан. Тэгээд фронтод өчнөөн тусла, өчнөөн юм өг гээд үлдэгдэл хэсэг малаа долоон шидээр үзэж байсан юм байна лээ. Би халтар хултар мэдээд манай ах сургуульд орчихсон. 10 гарчихсан орж байсан юм. Манай ах 11-тэй орсон. Би ч 11-тэй орсон. Тэгээд сургуульд орж ингэж явах үед фронтны адуу гээд адуугаа тууж аваачаад ...

Хишигсүрэн -

Азаргаар нь ?

Пүлээ -

Азаргаар нь өгч байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд туулгаж аваачаад яахав дээ. Хэдэн унагатай гүү ийм тийм юмтай үлдэж байсан. Тийм юм байсан. Тэрнээс хойш гайгуу байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Фронт өнгөрөөд явчихсан. Өртөө алба хийж байсан бас манайхан. ... бидэнд морь олдохгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Мориноос өөр унаа байхгүй. Техник мехник байсан биш. Даага шүдлэн унаж өссөн дөө.

Хишигсүрэн -

Аа ха. Би нэг юм тодруулчих уу? Яриаг чинь таслаад.

Пүлээ -

Тэг.

Хишигсүрэн -

Та нарыг хүүхэд байхад дөнгөж Монгол сургууль соёл гэдэг юм байгуулагдаад улсууд тэр сургууль соёл гэдэг юмыг гүйцэт ойлгохгүй мэдэхгүй байсан гэж байгаа ш дээ. Нэг ёсондоо амьдралын боломж муутай, ядуу улсууд хүүхдээ сургуульд өгдөг. Амьдрал бололцооны хүмүүс болохоор хүүхдээ сургуульд өгдөггүй байсан гэсэн ийм юм ойлгодог юм. Тэгэхээр танайх нэлээн баян айл байсан гэж би ойлголоо. Танай ах та хоёрыг хоёулангийн сургуульд өгсөн юм байна ш дээ. Гаргая сургуульд өгөхгүй гэж танай аав ээж бодож байсан болов уу?

Пүлээ -

Үгүй. Гаргая гээгүй. Сургуульд оруулж бичиг үсэгтэй болгон гэж оруулж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд манай тэр ах өвгөн бол 4-р ангиас ахыг маань гаргаад намайг дахиж 1-р ангид оруулаад бид хоёр хоёулаа 4-р ангийн боловсролтой. Одоо манай ах 4-р ангийн боловсролтой гэсэн хэрнээсээ агент ойр зуурын тоо бүртгэгч аж ахуй долоон шидийн юм хийсээр байгаад одоо 79-тэй өвгөн бий.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Яг над шиг. Би 76-тай 3 дүү юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ингээд хоёулаа байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Сайхан. Сайхан тэрнээс хойш бол янз бүрийн хийсэн ажлууд бол зөндөө их байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха. Та тэгээд 4-р ангиа төгсөөд яав? 4-р ангийг хэдэн настай төгсөв та?

Пүлээ -

4-р ангийг би 11-тэй орчихоод 14, 5-тай ингэж төгсөөд тэгээд 33 хүүхэд сургуульд эхэлж ороод тэгээд янз бүрээр гарах нь гарч байгаад 4-р ангиа төгсөөд тэгээд яахав дээ. Дээр үед 10 жил маягтай Булганы сургуульд сургадаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

3 хүүхэд офицерын сургуульд 3 эрэгтэй хүүхэд авна гэж хуваарь өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэрэнд тэр тэрнийг явуулна гээд томилолт өгсөн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэр гуравт би багтаад хотод офицерын сургуульд хуваарилагдаж Ядамын Цэрэндорж, Пүрэвийн Намнан гэж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Бид 3 очсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд аймаг дээр комисслуулсан чинь Цэрэндорж бид хоёр гарчихдаг юм. Намнан маань офицерынхаа сургуульд тэнцээд Улаанбаатар явсан.

Хишигсүрэн -

Та хоёр юугаараа хасагдчихав аа?

Пүлээ -

За тэгсэн чинь бие ухаандаа муу гээд хасчихсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд сургуулиас гаргахгүй хот руу сургуульд явуулна гээд.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд мал эмнэлгийн техникумд явуулна гээд өргөн чөлөөний хойд талд өргөн чөлөө гэж байсан юм. Тэрний хойд талд мал эмнэлгийн техникумд хоёулангийн маань оруулдаг юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Жаргалантын сангийн аж ахуй гэдэгт ... орсон гээд өвс бухалдуулах гээд явуулчихдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэнд очоод намар ч орой боллоо. Миний бие муудаад ерөөсөө өвс бухалдаж дааж дийлдэхгүй болоод идэж уух юмнаасаа ч гараад ядардаг юм. Нөгөөдөх маань намайг тэтгэдэг юм даа. Хувцас ойр зуурын юмаа эдлүүлээд ... тэгээд хүрч ирээд эмнэлэгт хэвтдэг юм. Сургуульдаа ирээд.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэнчээ сар гарантаа хэвтсэн чинь бие муудсаар байгаад сүүлд нь сүрьеэгийн больницэд Их тэнгэрийн аманд эмнэлэг бий болчихсон байхад тэнд аваачаад хэвтүүлчихсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд хэл үг байхгүй. Надад цаас харандаа ч байхгүй. Захиа ч бичихгүй. Утас шүрмэс ч байхгүй. Тэнд хэвтээд байсан. Хэвтээд байсан. Тэгээд би 7, 8 сар хэвтээд хүн бол надаас адресс мадресс авч улсууд хаанах вэ? Булган аймгийн Сайхан сум 2-р баг энэ тэр гээд хэлүүлсээр байгаад чиний ойр мэдэх хүн байна уу? Мэдэх хүн мал эмнэлгийн техникумд Цэрэндорж гэж хүн бий. Хүүхэд бий. Тэрэнд хэлбэл тэр мэднэ. Энэ тэр гэж тэгсээр яваад тэгээд тэндээс захиа очиж намайг тэд маань захиа өгч байсан юм байна лээ. Бие нь муу гэж Аръяагаас очиж одоогоор хэлэх юм бол 3 сарын сүүлчээр 4 сарын үед эмнэлгээс гарч 7 сар 8 сар гарантай хэвтсэн юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд хуучгүй эдгэсэн юм байна. Сайн болсон. Тэр буянаар би одоо 76 сүүдэр зооглочихлоо гэж ...

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Их гавъяа бахдал бодож явдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд төр улс сайхан сайхан. Эдгэсэндээ би тэгэхэд эмнүүлээгүй бол яаж хүн байхав.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ингээд өдий болтол ингэж яваад тэрнээс хойш хүрч ирээд мал маллаад ...

Хишигсүрэн -

Таныг нутагтаа эргэж ирэхэд хэдэн он болчихож байгаа вэ?

Пүлээ -

Тэр чинь 48 он 49 он болж байсан уу?

Хишигсүрэн -

Аа ха. 49 онд чинь 14-тэй. Та 35 оных тиймээ?

Пүлээ -

33 оных.

Хишигсүрэн -

Аа тийм байна. Ер нь тийм юм байна.

Пүлээ -

Тэгээд эндээсээ мал малласаар яваад яаж амьдрав гэхээр яахав 20 хүртлээ энэ хавьдаа байж байгаад цэрэгт явчихдаг юм болов уу? гэхээр цэрэгт ..... очоод юу хийж байсан гэхээр зүгээр айраг уучихаад хэдэн малаа маллаад аав ээжийнхээ тусламжинд явсаар байгаад л нэгдэл энэ тэрд ч ороод явсан. Өвс станцад зөөнө. Тэгэхэд ердийн хөсөг байхгүй болохоор морин хөсгөнд явж байсан. Халх голд морин хөсгөнд орж явлаа. 18 настай.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ноос ачиж очиж...

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэндээ ноосоо өгчихөөд буцаж орж ирж байлаа. 18 настай. Тэгээд л юм олж л аж төрөх зорилготой албан журмын үүрэг гэдэг чинь аюултай. 5 жилийн төлөвлөгөө гэж айхтар юм байсан юм. 5 жилийн төлөвлөгөө чинь ухаандаа 10 мал өсгө, 100 малд 10 мал өсгө гээд төлөвлөгөө өгчихөөд тэрнийгээ давж дийлэхгүй ч гэсэн малыг чинь өгч байж сална гээд гэчихээр чинь бүх л бусдын өгөөд дийлэхгүй болж байсан. Бага малтай нь гайгуу. Их том малтай нь бол сүйд болоод байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Манайх бол зүгээр дунд аж ахуй болохоор дийлж явсаар байгаад ажил ахуй хийж юм морин хөсөг энэ тэрээр хийж ингэж явсан юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгж байгаад хамгийн сүүлд нэгдэл болоод явахад ... нэгдэлд эхлээд орсон баян ядуу хоёр нь орсон юм.

Хишигсүрэн -

Эхлээд үү?

Пүлээ -

Тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ядуу гэдэг нь айлын малыг маллаж амьдарч байсан улсууд ...

Хишигсүрэн -

Аа ха. Орсон.

Пүлээ -

Орсон юм.

Хишигсүрэн -

Аа ха. Баян гэдэг нь?

Пүлээ -

Баян гэдэг нь ...

Хишигсүрэн -

Алба татвартаа...

Пүлээ -

Албан татвараа дийлэхгүй болохоор зэрэг хамгийн түрүүнд ороод ..

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд л нэгдэл бий болсон юм даа.

Хишигсүрэн -

Аа аа.

Пүлээ -

Нэгдэл эхэлж бий болоход чинь. Албан журам албан татвараасаа дийлэхгүй болохоор зэрэг ...

Хишигсүрэн -

Бушуухан ялаас салахын тулд ...

Пүлээ -

Аа дийлэхгүй болохоор шоронд орох болно ш дээ. Албан журмын үүрэг биелэхгүй юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тийм болохоор зэрэг баян хүн чинь том үүрэгтэй болчихно. Одоо 1000 малтай хүн чинь 100 мал өсгө гээд явчих гэхээр өсгөх юмаа дийлэхээ болиод явчихаар үүргээ дийлэхгүй болохоор чинь танай албан журмын үүрэг тасалсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Нударган баячууд гэх маягаар тэгээд нэгдэл үүссэн юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Нэгдэл үүсэхэд чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд тэрний чинь малыг маллаж хоол идэж байсан улсууд цуг орохоос яахав.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэр малаа дагаад орсон. Нэгдэл үүсэх нь ингэж үүссэн юм.

Хишигсүрэн -

Ер нь анх нэгдэл үүсэх нэгдэл байгуулна гэсэн зар мэдээ тараад улсуудыг ухуулаад сэнхрүүлээд явж байхад улсууд ер нь дургүйцэж байсан уу? Малаа нууц байсан уу? Улсууд хэр эсэргүүцэж байв?

Пүлээ -

Тэр нуух бол их янзын байсан. Нууна гэхээр нуух арга байгаагүй юм.

Хишигсүрэн -

Яагаад? Нуух хүсэл хүмүүст байсан уу?

Пүлээ -

Яг зуны 8, 9 сард үзээд тэднийд төчнөөн мал тэнчээ байна гээд гэхээр зэрэг харуул цагдаа манаа гаргачихсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд зун тоолоод төдөн мал төчнөөн байгаа. Төчнөөн хэдэн мал тэнд байна гэсэн тийм юм гараад ирэх юм бол шууд баривчлаад явна.

Хишигсүрэн -

Аа аа.

Пүлээ -

Улс төрийн хэрэг гээд л ...

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ийм учиртай байсан юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд тэрэн дээрээс хамгийн баячуул хамгийн ядуу хоёр нь хамгийн түрүүнд нэгдэлд ороод ...

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэрнээс хойш 5, 6 жилээс хойш 59 онд бүр жинхэнэ нэгдэл залсан гэж хэлдэг юм. Тэнд хүчээр оруулсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгэхээр дунд улсууд нь ороогүй үлдчихсэн юм байна ш дээ.

Пүлээ -

Тийм дунд улсууд нь ...

Хишигсүрэн -

Танайх 3 ангиллын алинд нь багтсан.

Пүлээ -

Хамгийн сүүлд 59 онд орсон.

Хишигсүрэн -

Аа за за.

Пүлээ -

Хувиа хичээгээд ажлаа хийгээд албан журмын үүргийг дийлээд яахав янз бүрээр болоод явдаг. Ер нь дунд аж ахуйнууд нь үлдсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Дээд тал доод тал нь хамгийн түрүүнд орсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэрэнд байж байгаад дунд аж ахуйдаа орсон.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь ухуулга мэдээг хэн хийх вэ? Яаж мэдээлэх вэ?

Пүлээ -

Тэр бол сум захиргаа гэдэг чинь улсаас багт ухуулагч гарч байсан. Тэр багт тэр гарна. Сумын эвлэлийн үүрийн дарга, намын үүрийн дарга аймгаас төлөөлөгч ирсэн гээд л морьтой морьтой улсууд чинь ингээд хөдөө суманд чинь багийн сумын ухуулагч гээд л тэрнийг чинь дагуулахын дагуулаад л айл өрх болгоноос тусламж гээд тэр яагаад тийм ажилтай. Өвс хадланд гар ер нь янз бүрийн юмаар хавчиж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хичнээн тарваганы арьсны гэрээ хий гээд тэрнийг дийлэхгүй бол ...өвс хадлан төчнөөн ав өвснөөс дутаасан байвал болохыг байлгана гээд ингэж байсан юм даа. Тэгээд тэр үед яахав янз бүр болоод дийлэх нь дийлээд дийлэхгүй нь болохгүй боллоо гээд л болохгүй хүн нэгдэл рүү л орно ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд л орж байсан юм. Тэрэнд орсон хүн бол нэгдлийнхээ ажлыг хийгээд тэрнийг хийх гэхээр л за тэр үедээ нэгдэл нь хөгжөөгүй болохоор зэрэг хийсэн хүн гээд айхтар цалин мөнгө авч байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хөдөлмөрийн хөлс мөлс нь тиймэрхүү болохоор тэр нэгдэл чинь баранк малаа өгч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Нэгдэл мөнгө төгрөггүй биежээгүй болохоор тэрнээс нь идэж уучихаад л ингэж явсан юм даа. Тэгээд нэгдэл ялсан гээд тэрнээс хойш надад ганцхан л харамсалтай юм байдаг юм. Бодогдож явдаг юм. Дөнгөж би айл болоод нэг хүүхэдтэй ийм болчихсон бид хоёр явж байтал тэгээд явчихаар зэрэг утаатай бор гэртэй айл болчихоод тийм ийм гэсэн юм байхгүй. 30 толгой мал үлдээнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Бусдын авна. Та хоёрт амьд 17 мал үлдээ. Ингээд аваад явж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

За ингээд өгөхөөс аргагүй. Яадаг юм билээ гээд өгөөд ингээд үлдэж байсан юм. За одоо тэгээд адуугаа тамгалуулъя даа. Адуугаа хурааж ирж гүүгээ унагатайгийн тамгалуулчихаад хэдэн морь авч үлдэхээс өөр тал байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

3 морь үлдэж болохгүй. 3 толгой. Морио авч үлдэх санаатай. Моринд дуртай. Өөр унах юм байхгүй хүн чинь. Ингэж яваад хамгийн сүүлд өгчихөөд байж байсан юм. Зундаа гүүгээ бариа. Намар оторт өгөхөд өгөөд явуулаарай гэсэн гэж байсан юм. Тэгээд намар гүүгээ тавьж явуулаад өнөөдөр авна гээд ногтоо мулталж үлдэхдээ дахиад гүү барих өнгөрлөө гэж бодогдож байлаа.

Хишигсүрэн -

Их харамсалтай?

Пүлээ -

Их харамсалтай.

Хишигсүрэн -

Аа ха. Та тэр үед хэдэн адуутай байсан бэ?

Пүлээ -

Би хэд гэж санахгүй байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэрийг мартсан. Уг нь нэгдлийн дансанд бол адуу мал өгч байсан нь байх ёстой юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд хонийг хашаа хороогоор байлгадаг байсан. Намар суурилаад суурилаад танай хонин дээр нэмж хонь өгөөд суурь болгоод танай хонийг тийшээ аваачаад өгчих гээд айлуудыг суурь болгоод бужигнуулаад үрэн таран болгочихсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ингэж хамгийн сүүлд 59 онд нэгдэл ялсан юм даа. Яллаа гэж байсан юм даа. Тэгээд нэгдэл болсон. Тэрнээс хойш яах вэ? тэгээд сайн ажил хийгээд явахаар тийм ийм гэж муу хэлэгдэх юм байхгүй. Зүгээр яахав морьтой сайн ажил хийж яваад айхтар ч доор орчихоогүй. Яахав дунд зам хаасаар яваад ...

Хишигсүрэн -

Та өөрөө нэгдэлд элссэн ? Малаа өгчихөөд?

Пүлээ -

Элсэлгүй яахав.

Хишигсүрэн -

Элсэнгүүтээ та нэгдэлд ажил хийгээгүй юу?

Пүлээ -

Хийлгүй яадаг юм.

Хишигсүрэн -

Ямар мал маллав?

Пүлээ -

Эхлээд тэрний дараа хонь маллаад эхэлсэн.

Хишигсүрэн -

За.

Пүлээ -

Тэгээд л хоньтой явсаар байгаад сайн чанарын хонь ав гэж айлд очиж айлд юу байхав айлтай нийлж суурь болгоод хонь маллуулаваа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд яахав тэрнээсээ жаахан зугатаасан юм даа. Өөр газарт өөр айлтай нутаг руу маань явуулсангүй гээд нэг жил төл төллүүлчихээд буцаж өөр газар яваад Сайхан сумын тойрчихсон юм. Муу ч ажил хийгээгүй. Айхтар сайн ч хийсэнгүй явсаар байгаад тэгээд сүүлдээ буцаж энэ нутаг руугаа орж ирж буцаж хонь маллаад төллүүлээд насаараа л хонь малаа төлүүлсэн дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Завсар нь хүүхдүүд өсөөд хүүхдүүдээсээ том хүүхэд сургуулиас гарахаар орлого зүгээр юмуу гэж давхар агент хийж байлаа. Ингэж амьдарсан. Сайхан амьдарсан. Алинд нь ч сайхан амьдарч явна. Одоо бол гаргуун сайхан амьдарч яваа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

10 хүүхэд төрүүлээд тэрнээсээ 10-уулаа айл болсон. Одоо энэнээсээ хойш ингээд явчих юм гэхэд одоо бодоход хичнээн болчихож байна. Манай ачууд чинь ач айлууд гарсан. Төрийн 4 гарчихаж Бавуужавын 3 гарчихаж тэгээд хүүхдүүдийнхээ тоог ч бараг алдчихжээ. Одоо 20-иод айл болчихож байна. Бямбаагийнхаас 2, 3 газар болчихлоо. Бараг л 3 айл болчихож байна. Бараг л 20-иод айл болчихож байна даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Сайхан яваа. Сайхан яваа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Нэг охин маань арга байхгүй сэхэх аргагүй өвчнөөс болоод өөд болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэрнээс 3 хүүхэд 3-улаа айл болчихлоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ингээд нэлээд гайгуу болоод сүүлд нэгдэл тарна гэж би бодоогүй.

Хишигсүрэн -

Нэгдэл тарна гэж та төсөөлж байсан уу?

Пүлээ -

Ерөөсөө бодож байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгсэн чинь харин нэгдэл тарчихдаг юм байна. Тэрнээс хойш мал маллаж байсан улсууд малыг хүн хүндээ хуваагаад өгөхөөр манайх Баялаг нэгдэл байсан. Тэрнийг хуваагаад бутаараа авсан. Өсгөх нь өсгөөд л байхгүй болгох нь байхгүй болгоод төлгүй улаан тамхи татаж байгаа хүмүүс байсан. Хэцүү нэртийг төлгөөр авч ууж байсан улсууд бий. Ингээд ингээд ялгараад явчих юм. Өнөөх малыг сайхан маллаад өсгөсөн улсууд өчнөөн болчих юм. Төв газар байсан улсууд хөдөө гарч ирж мал маллаад л мундаг мундаг малтай болчихсон улсууд зөндөө байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Сайхан амьдарч байгаа улсууд их байна. Ганцхан юм манай энэ хөдөө газар цаг агаар айхтар хашиж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Бороо ороод байх юм бол газрын нуруу гаралгүй яахав. Гараад байвал монголын мал монгол нутагтаа багталгүй яахав. Энэ худлаа шинжилгээ хийдэг улсууд их байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Цөлжилт манай энд мал нь ихдээд байна. Энийг л арилгууштай байна. Ямаа л бүх үндсийг идчихэж байгаа юм. Ингэж ярих юм. Энэ дэмий үгээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Бороо ороод л газар нь гараад л байвал ямаа ч барагдахгүй. Уг нь ямаа дээр үед таван хошуу маландаа доод мал нь гэж байсан юм. Сүүлдээ ямаа сайн сайн гээд ноолуурын энэ тэр гээд одоо ямаатай улсууд жаахан ад үзэгдээд байх юм. Одоо яаж мэдэхэв дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Одоо бороон ороод ингээд байвал сайхан болох байхаа л гэж бодож байна даа. Сайхан л байна. Миний хувьд их сайхан байна.

Хишигсүрэн -

Аа ха. За та нэгдэлд хонь хариулж байсан. Хонь хариулж байх үед нэгдлийн ажил та бас ярианд оролцооч. Нэгдлийн ажил яаж явагддаг байв? Мал маллах ер нь хэцүү байв уу? Гайгуу байв уу? Нэг айл хонь, үхэр, адуу, тэмээ гээд бүх мал байсан ш дээ. Тэгээд нийгэмчилчихээд хоньчин, адуучин, үхэрчин гээд ялгаад ялгаад хаячихаар тэр талаар ярих уу?

Пүлээ -

Ярьж бололгүй яахав. Хийсэн ажил бултаарай цээжинд байна.

Хишигсүрэн -

/ инээв/ Бултаарай цээжинд байна гэж байна.

Пүлээ -

Бултаарай цээжинд байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Төл үхэхээр акт авахгүй бол бүх мал өөрийн мал цөөхөн болохоор юугаараа төлдөг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Авах хөдөлмөрийн хөлс жаахан юм чинь өнөөх үхвэл акт авахгүй бол арилчихна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд хий мал маллана. Хоолгүй болно. Аюултай нь тэр байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Бороо шуурганд уруудаад үхсэн барьсан нь байхгүй.

Хишигсүрэн -

Эрсдэл гэж нэг юм байна ш дээ.

Пүлээ -

Тэр чинь тэгээд ирж үзэж харах юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд тоо бүртгэгч гэж нэг хүн бригадын дарга хоёр л танайх төдөн малтай байх ёстой гээд зурчихаад явчихна. Акт олдохгүй болохоор малын эмчээс олдож байна уу? үгүй шүү.

Эхнэр -

Мал төллүүлэхэд 500-аад мал төлүүлдэг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

500 мал төлүүлнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ашиг шим нь аюултай. Нэг хонинд кг ноос гээд буржгар эр хонинд өгөөд тавьчихна. Нөгөөх эм хонины ноос зулгараад уначихдаг. Ногоолуулаад оторт гар гэдэг тэгэхээр тал ноос нь хаягдчихна. ... Ямаанаас 250 гр юмуу ингэж өгнө.

Хишигсүрэн -

Ер нь тэгээд яг гарах уу?

Пүлээ -

Гарахгүй. Гарахгүй. Ямааны ноолуураас бол. Дутаалаа бол хөдөлмөрийн хөлснөөс тас буугаад алга. Шагнал урамшуулал бол бүр дор. Донгодуулаад хоцорно. Өнөөх хурлаа хийж байгаад тэр олон дотор чинь ... аюултай тэрнийг яриад байвал барах арга байхгүй.

Хишигсүрэн -

Яръя л даа. / Инээлдэв/

Пүлээ -

Их хэцүү хэцүү. Бид нар үнэхээр аюул туулсан улсууд.

Эхнэр -

Одооны улсууд бол жаргалтай л болчихсон байгаа байхгүй юу. Манайх чинь 500 хоньтой байхад энэ чинь агент хийж байхад агентын бараа бас төлөвлөгөөтэй.

Хишигсүрэн -

Борлуулалт төлөвлөгөөтэй юу?

Эхнэр -

Яватай бараагаа ганзагалаад явдаг. Тэгээд түүхий эд янз янзын юм олж ирнэ гэж явна. Тэрний араар хэдэн хүүхэд сургуульд явчихсан. Би нэг хоёр гурван жижиг хүүхэдтэй. Заримдаа хонинд явах хүүхэдтэй. Заримдаа хонинд явах хүүхэдгүй тэгээд энэ хорвоог туулсан шүү.

Хишигсүрэн -

/ инээв/

Эхнэр -

Тэгээд наадах чинь найр хөөхдөө их хөөнө. ...айрганд их явна наадах чинь /Инээлдэв/ Зовлонтой ажил хийсэн хүн биш наадах чинь. /Инээлдэв/ Байх байхгүй зөндөө л байгаа юм чинь. Мал энэ чинь байхгүй болохоор үргээд л мал шөнө үргээд явахад зөндөө л би ганцаар ар өврөөс нь гүйгээд л бороотой үед зөндөө л тэгж явж байсан ш дээ. Нэгдлийн хөсөг ирчихээд нүү гэнэ. Эргээд явчихаар хөсөг буцаасан гээд загнана. Хэдэн хүүхэдтэйгээ нүүдэг л байлаа.

Пүлээ -

Нүүсэн юм байхгүй.

Хишигсүрэн -

/ Инээв/

Эхнэр -

Зөндөө л нүүж байсан.

Пүлээ -

Тэр чинь хүүхдүүд том болчихсон хойно. Нэг хүүхэд эртхэн сургуулиас гарчихсан.

Хишигсүрэн -

/ Инээв/

Эхнэр -

Архи уугаад дампуураад явж л байсан.

Пүлээ -

Мотоцикл хамгийн түрүүнд авч унаад би энэ суманд 6, 7 гэхэд авч унасан хүн шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Гэхдээ яахав тэгээд аваад олоод уначих тэр үеийн бэнчин бэл олсон юм байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Яаж бэл бэнчинтэй болох вэ? Тэр хатуу үед?

Пүлээ -

Аа яахав тэр чинь тэгээд хулгай хийгээгүй нь баараггүй. Хэдэн малаасаа зарахыг тэр үед мал аягүй үнэд орсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Эхнэр -

Мотоцикл хямдхан байсан. 6000 .

Пүлээ -

6 бишээ тэрнээс урд 2400 цаасаар эхэлж ...тэрнээс хойш 4200 болж байсан юм. Тэгээд би 2000 хэд байхад нь хүний хуучин ява авч унаж гүйлгэж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд яахав сайхан эдэлсэн би. Тэр бэлийг яаж олж байсан гэхээр нэгдэл зөвхөн ингээд болоод өнгөрчихсөн шүү дээ. Тэрнээс хойш нэгдлээс мал авъя гэхээр нэгдэл малаа зараад төв орно гээд орчихсон хүмүүс юугаараа хооллох вэ?

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэр үед мал аягүй үнэд орсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэр үед малтай хүн байсан бол яг баян болдог үе байсан юм. Би яахав 20-иод хонь хүнд аваачаад өгчихсөн юм.

Хишигсүрэн -

Нэгдэл анх байгуулагдаж байхад уу?

Пүлээ -

Тийм анх байгуулагдаж байхад.

Хишигсүрэн -

Нуугаад уу?

Пүлээ -

Нуугаад.

Хишигсүрэн -

/ инээв/

Пүлээ -

Өөрийнхөө хонийг хүнд өгчихгүй юу.

Хишигсүрэн -

Харин тийм. Тэр хүн таныг хонийг хадгалах ямар боломжтой. Угаасаа нэгдэлд элсчихсэн байсан юмуу?

Пүлээ -

Биш биш.

Хишигсүрэн -

Аа за.

Пүлээ -

Болоогүй байхдаа. Нэгдэлд зүгээр өгчих юм. Тэр хүнд зүгээр өгчихөөр зүгээр юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

5 хүүхэдтэй. 3 хүүхэдтэй 5 ам ийм айлд өгчихөөр зэрэг чинь 20 хэдэн хонь чинь багтаж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

33 толгой мал багтдаг юм. 4, 5-ын зүгээр аваарай.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Бусдын үлдээчихээрэй. Май гээд өгчихөөр зэрэг ээ тэгэлгүй яахав тэгэлгүй яахав гэх юм. Ерөөсөө малгүй хүн чинь.

Хишигсүрэн -

Аа аа . /Инээлдэв/

Пүлээ -

Тэр малын хэдэн хонь ...

Хишигсүрэн -

15 хонь л юм байна ш дээ.

Пүлээ -

Сүүлдээ 15 хонь 17, 8 хонь ч болчихов уу? Тэрнийгээ буцаагаад зарахад нэгдлээс мах аль гэх юм байхгүй. Өөрийнхөө малаас алаад идээд мах иддэгээс хойш. Мах тэр үед ховордоод явчихсан юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Мал аягүй үнэд орчихсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд албан хаагч ажил хийсэн улсууд чинь өөртэй мөнгөтэй байсан тэрүүгээрээ би анхныхаа эх үүсвэрийг тэгж тавьсан.

Хишигсүрэн -

/Инээв/

Пүлээ -

Тэгээд тэгээд амь зууж амьдрах юм тэрээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд хэлэхэд өөрөө өөрөөсөө хулгай хийдэг юм шүү. Ер нь тэгсэн юм чинь яахав.

Хишигсүрэн -

Энэ юу гэсэн үг вэ?

Пүлээ -

Өөрийнхөө юмнаас өөрөө хулгай хийгээд хүнд өгч байгаа юм.

Хишигсүрэн -

/ Инээв/

Пүлээ -

Үнэн юмыг яадаг юм. Үнэнээр нь ярихад.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгсэн юм байгаа юм даа. Нөгөө хэн баян билээ?

Хишигсүрэн -

Итгэлт баян.

Пүлээ -

Тэр аятай би хүнд аваачаад өгчихсөн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Сээтэн Дамдин гэдэг хүнд.

Хишигсүрэн -

Сээтэн Дамдин гэнээ /Инээв/

Пүлээ -

Хаа байгаа Булганы наана аваачиж өгч ...

Хишигсүрэн -

Пөөх...

Пүлээ -

Тэр чинь хэдэн хоног тууж байж 10 хэдэн хонь аваачаад .. 20-иод хонь үлдээгээд тэр маань л амь зуулгасан даа. Тэгээд тэрнээс хойш тэрнийгээ яахав зөв эдлээд мотоцикл хамгийн түрүүнд авч унадаг нь тэр.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэрнээс биш би юугаар авч унах юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд тэрнийгээ зөв бүрэлдүүлсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Шинэ мотоциклыг би жилд нь авч уначихаад л хавар зарчихаад л намар аваад шахуу явж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Жил унаад зарж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд наймаа хийсэн надад орсон орсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Гайгуу амьдарсан.

Хишигсүрэн -

Бэлэн мөнгөө та нар тэр үед хадгаламжинд хадгалах уу? Бэлнээр хадгалах уу?

Пүлээ -

Бэлнээр хадгалах бэнчин мэднэ. Өөрөө ажлаа сайн хийх.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Гурилаас өгөөд хүч хүрэхгүй ч улсууд бий.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Гурилаас илүү гарсныг банкинд хийх улсууд байх л байх. Тэр хэцүү.

Хишигсүрэн -

Би таныг ажлаа хийсэн мөнгөө яадаг байсан бэ? гэж...

Пүлээ -

Агент хийж байх уу?

Хишигсүрэн -

Үгүй мал салаа цаашаа хийгээд ...

Пүлээ -

Тэрийг чинь авч ирээд энэчээ мөнгөтэй байгаад Хайрханд очоод шүдлэн үхэр 300-р зарж байна гэхээр зэрэг давхиж очоод би үхэр мал авчихдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Авч ирээд энд намар болгоод намар идшинд зарчихаар чинь хэд унах вэ?

Хишигсүрэн -

Аа за.

Пүлээ -

Тэгэхээр чинь мөнгө өсөөд байна.

Эрэгтэй хүн -

Зөндөө бизнес хийсэн байна ш дээ.

Пүлээ -

Бизнес хийсэн би. Хийсэн харин. Тэгээд яахав энд тэнд явдаг болохоор ядарч байсан. Зүдэрч байсан гэдгийг хэлж байгаа юм.

Хишигсүрэн -

Угтаа бол би наймаа л хийж явсан / инээв/

Пүлээ -

Түүнээс биш хүний юмыг шудраад авч байсан юм байхгүй. Тэгж байсан юмаа.

Хишигсүрэн -

Та агент хийж байсан гэж байна ш дээ. Хонь хариулаад агент хийгээд хоёр ...

Пүлээ -

12 жил агент хийсэн юмаа.

Хишигсүрэн -

Хонь хариулаад давхар?

Пүлээ -

Давхар.

Хишигсүрэн -

Тэр хоёр ажил хоёулаа таны нэр дээр бичээтэй юу?

Пүлээ -

Би бол хонины ажил би авна гэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Дэвтэр дээр бичүүлэхдээ агентын цалингаар явчихна. Тэднүүд дээр хөдөлмөрийн ахиу тусаж бичигдэнэ. Ийм явсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Сайхан. Амьдарна гэхэд ажил их хийсэн нь сайн байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ер нь болно доо гэж бодож явахад тэргүүн зэрэг байдаг юм. Би олохын төлөө явсаар байгаад өөрөө өөрөөсөө хүртэл хулгай хийсэн.

Хишигсүрэн -

/ Инээв/ Нэг ийм юм байна. Агент хийж байхад агент хийж байхад ер нь ямар бараа таваар ирдэг байв? Агентын тэр бараа таваар нь ард түмэндээ хүрэлцээтэй байв уу? Хэдэн нэр төрлийн бараа байсан юм? Улсууд гол төлөв ямар бараа авч хэрэглэдэг байв? Тэр барааны хангамж аажим аажим таны 12 жил агент хийхэд өөрчлөгдсөн байлгүй тиймээ? Үнийн өөрчлөлт орж байв уу? Яаж байв? Ер нь агент байсан тухай хоёулаа яръя.

Пүлээ -

Зөндөө орж байсан. Бараа их ховор. Ганцхан Оросын бараатай.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Голдуу. Тэгээд падаан дээр төдөн метр төдөн метр авсан. Төдөн кг чихэр, төдөн кг боов гээд бичээд өгчихнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Багийн даргад үзүүлж байж энэ ховор барааг тэр хүнд өг. Энийг тэрэнд өг. Энийг тэрэнд өг гэсэн маягаар тэр бараагийг килоор зарах уу? Метрийн бараа даалимба энэ тэр бол бишгүй дээ элбэг ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха. Ямар бараа ховор ирэх вэ?

Пүлээ -

Гутал хувцас бол дээр үед хүүхдийн хувцас бол бүр байдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хүүхдийн хувцас гэхээр өөрсдөө даалимба маалимбаар оёж хийнэ үү? гэхээс биш форм гээд хүрэн юм ирнэ үү? гэхээс биш хүүхэд тэр үед жигтэйхэн элбэг болсон юм.

Хишигсүрэн -

Аа ха. Хүүхэд төрөөд байдаг.

Пүлээ -

Тэр үед бол хүүхдийн хувцас бол маягтай ховор.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

За эмэгтэй хүний гутал хувцас маягтай ховор.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Яаж гэнэ 45-ын гутал гэнэ. Хоршоонд хүрээд ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Нэгдэл шагналд өгнө гээд эндээс нь авчихна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Бидэнд 5 гутал өгөх үү? 2 гутал өгөх үү? гэж ухаандаа би бол том бригадын 5-ыг танай өрх хичнээн хүнтэй 4-ийг өгнө. Танайд 3-ыг өгнө. Ингээд хуваарилачихна. Тэрнээс нь авч ирээд тэднийд өгөхөөс болохгүй гэж хэлнэ. Очоод нөгөө ядруу хүнд өгөхөөр зэрэг 45 цаас байхгүй болохоор яах вэ? Их хэцүү юм болно ш дээ. 45 цаасаа дийлэхгүй хүн чинь 45 гутлын зээл өгчихөөр сүйд болох ч тал бий. Ингэхээр зээл өгдөг юмаа. Өгдөг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Зээл өгөөд тавьчихна. Буцаад тооллого болох нь гэхээр хөдөлмөр дээрээс өгнө гэж байна. Хөдөлмөрийн хөлс өртэй гарчихсан. Өнөөх ядруу тийм улсууд чинь муу ажил хийдэг улсууд чинь тэгнэ ш дээ. Би л нэг удаа төлж өнгөрөхөөс арга байхгүй. Ингээд ийм юмнууд зөндөө гарна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Гэнэтийн шалгалт гэж бөөр авчих гэсэн юм гарна. / Инээлдэв/ Хар данс үзүүлнэ. Хүн болгон мэдэж байгаа. Тэрнээс төдийг авна энэнээс өдийг авна гээд биччихнэ. Өнөөхөө олж авахаа олж аваад зарим улсууд нь олддоггүй юмаа. Тийм тийм тал зөндөө гарна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

За найз нөхөр дөө гээд мотоцикл унаж аваад нэг машинтай жолоочоос бензин хийчихээд байж байна. Өнөөх чинь ...алив надад нэг зээл өгөөдөх гэнэ. Үгүй гэхгүй өгөөд тавьчихна. Байхгүй шүү. Зөндөө л алдаж байсан. Их хэцүү юм гарнаа. Аюултай.

Хишигсүрэн -

Гэнэтийн шалгалт ирэхээр юу болох вэ?

Пүлээ -

Гэнэтийн шалгалт ирэхээр өөрт байгаа хэдэн мөнгө байдаг бол тэрнээсээ шүүрээд авдаг юм. Эс байвал тэрэнд мөнгөтэй гэдэг бол олон айл хэсэж явдаг хүнд чинь цээжинд байж байдаг юм. Тэгээд гэнэтийнхэн ирлээ тийм юм өгөөтгөөч. Хурдан унааны хэрэг юу билээ. / Инээлдэв/ Тийм юм зөндөө их бий.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ээ дээ. Ярих юмнууд их бий.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь хүүхдийн хувцас ховор, эмэгтэй хүний хувцас их ховор байсан гэж байна ш дээ. Ерөөсөө цаанаасаа хүн амдаа хэрэгцээтэй тийм тоо хэмжээгээр хангагдсан үе гэж байна уу? Хожим нь ч гэсэн?

Пүлээ -

Одоо бол хангагдчихаад байгаа.

Хишигсүрэн -

Зах зээл эхэлснээс хойш?

Пүлээ -

Тийм. Урд нь хангагдаж байгаагүй. Яриа байхгүй зах зээл болж байж ..

Эхнэр -

Сурагчийн форм гээд хэдэн цамц өмд ирж байсан болохоос яахав 45-ын өмд гээд ноосон өмд 45-ын гутал янз янзын гутал ирнэ л дээ. Энд тэндгүй байдаг юм байгаагүй юм. Цагаан ултай гутлыг сүүлд ахуйн үйлчилгээ хийдэг болсон. Янз бүрийн даалимбан дээл мээлийг ахуйн үйлчилгээ гаргаж тэндээс л авна уу? болохоос яг гадаадаас бол бэлэн хувцас ирэхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тийм байсан юм.

Эхнэр -

Хүрэн ултай гутал хийдэг болсон. Гутал жаахан элбэгшсэн болохоос биш эхэн талдаа бол аягүй ховор байсан. Биднийг өсөхөд ямар ийм байсан биш. Зун болохоор хөл нүцгэн. Монгол гутал улладаг. Хүүхэд өсгөхдөө эсгийн гутал жижиг жижиг эсгийн гутал тэрнийг цоорохоор уллаж өгнө. Тэгж л байж өсгөсөн ш дээ. Савхи мавхины түрий түнтгэр мүнтэр юмыг тэгж л өсгөдөг байсан юм. Одоо бол Хятадын гуталд дарагдаад үхэх нь үү? / Инээлдэв/

Пүлээ -

Хятадын хувцасанд дарагдлаа гэж загнадаг юм. Олон малгайтай куртка хүрээд ирэх юм. Малгайгийн салгаад хаячихаар дан малгайн дийлдэхээ байчих юм. / Инээлдэв/ Болох бүтэхгүй ...

Намхай -

Элбэг байгаа нь сайхан ш дээ. Элбэг байгаа нь сайхан. Тэрийгээ тааруулж өмсөөд байгаа нь сайхан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Манай энд чинь Оросын цэргийн анги байсан болохоор барааны хангамж бусад аймгуудыг бодвол их сайн. Би Архангайд байхад байна ш дээ. Манай аймгаас биеийн тамирын тэмцээн сагсан бөмбөгийн тэмцээн волейболын тэмцээн мэмцээн гээд манай аймгийнхан очно. Тэгээд очиход хувцасаараа ялгарч байсан. Оросын цэргийн анги ойрхон болохоор зэрэг Архангайд бол тийм юм байхгүй. Хувцас хунар муутай. Ар, Өвөрхангай эднүүс. Хувцас хунар муутай. Булганыхан жигтэйхэн гоё гэж ярьдаг.

Эхнэр -

Орхоны цэргийн ангиас орж ирж байна.

Хишигсүрэн -

Та нөгөө панз наймаа хийхдээ очдог байв уу?

Пүлээ -

Очсон. Очсон. Олон хүүхэдтэй болохоор очиж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Очиход бол сонирхолтой юм байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Одоо жишээлбэл тарваганы элдсэн арьс, үнэг хярсны арьс тарваганы арьсыг элдээд аваад очвол үнэтэй авчихдаг. Орос хэлгүй болохоор авч очихоор хэцүү. Орос хэлтэй хүн дагуулаад очвол нэлээд сайхан ярилцдаг юм байлаа. Тэгээд би сүүлд очсон юмаа. Агентаасаа хойш.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хүнтэй очихоор элдсэн тэр арьсыг их дуртай байсан.

Хишигсүрэн -

Ямар бараанд аа?

Пүлээ -

Элдсэн ангийн арьсанд.

Хишигсүрэн -

Аа аа. Ангийн арьсанд.

Пүлээ -

Бараагаар солихоор ...

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тийм наймаа хийлгэж байсан би. Ойр зуурын юм.

Хишигсүрэн -

Зөвхөн өөрсдийнхөө гэрийн хэрэгцээнд хийж байсан уу?

Пүлээ -

Гэрийн хэрэгцээнд.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Юмнууд бий.

Хишигсүрэн -

Ер нь таныг агент хийж байх үе агент хийж байсан хүн юм чинь бараа таваарын үнийн өөрчлөлтийг мэднэ ш дээ. Үнийн өөрчлөлт хэр гарч байсан. Дагаад цалин өөрчлөгдөж байсан уу?

Пүлээ -

Цалин өөрчлөлт байхгүй. Түүхий эд жишээлээд би бараа аваад 1-р түүхий эд бол тийм проценттой. Худалдааны бараа 3 мөнгө. Түүхий эдийнх бол 2, 3 янз байдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тийм процентоор явна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

... бараа биелүүлбэл шагналтай. Төлөвлөгөө биелүүлбэл...

Хишигсүрэн -

Борлуулалтын уу?

Пүлээ -

Борлуулалтын төлөвлөгөө өгнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -



Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэр биелнэ гэдэг чинь хэцүү. Мөнгө нь ховор.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ийм байсан юм чинь. Ингэж байлаа. Тэгээд яахав ер нь тэр барааны өөрчлөлт оруулна гэж ухаандаа нэг мөнгө илүү юмуу нэг төгрөг илүү зарчихсан байх юм бол матлага орлоо бол шууд аваад явна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ийм байсан. Хүн болгон андахгүй. 4 арвын боов бол 4 арвын боов. Даалимба 4 метр ...

Хишигсүрэн -

Үнээр нь дандаа ярина. 2 тавийн саахар.

Пүлээ -

Улаан тамхи 4 байснаа 10 болсон. Улс нийтээр ингэчихсэн болохоор илүү зарах ч арга байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Ийм байсан юм.

Эхнэр -

Үнэ сайхан тогтчихсон байсан юм.

Пүлээ -

Тэгээд тарваганы арьсны төлөвлөгөө өгөөд тавьчихад тэрүүгээ гүйцээхгүй бол өнөөх авах юм маань шал доошоо явчихна. Түүгээ гүйцээх гэж үзнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Төдөн ширхэг зурам, төдөн үнэг, төдөн чоно ингээд ингээд явчихна.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Өнөөхийг гүйцээж байж ...

Хишигсүрэн -

Цалингаа авна.

Пүлээ -

Сая юманд хүрнэ. Бүгдийн авна л даа. Тэгэхдээ л тэгээд тэрнээс чинь 1-р байранд орлоо. Өнөөх олон агентуудаа дүгнээд байранд орох юм бол арай жаахан шагналтай. Тэгээд өнөөх ямар юмны тэмдэг билээ?

Эхнэр -

Гавшгайч.

Пүлээ -

Гавшгайч тийм. Тийм юм өгнө. Тэрнийгээ би яасан бэ? Мэдэхгүй. / Инээв/

Хишигсүрэн -

Та таван жилийн гавшгайч болж байсан уу?

Пүлээ -

Би тийм юм нэг их сонирхдоггүй. Авах мөнгөндөө л дуртай. /Инээлдэв/ Угаасаа шуналтайдуу байсан юмуу? Яахав тэгж яваад л хөгийг өнгөрөөсөн хүн.

Хишигсүрэн -

Та ер нь энэ нутгийн Итгэлт баян байсан юм биш үү?

Пүлээ -

/ Инээв/ Өөрөө өөрөөсөө хулгай хийгээд л энэ хэдээсээ Булганд өгчихсөн. Тэр маань их л хэрэг болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгж л байсан юм даа. Нэг морь зарагдсан юм байнаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хурдан морь гээд нэг хүнээс морь авчихсан. Уях хэрэггүй тэрүүгээрээ ...

Эхнэр -

Дарсан гэнээ.

Пүлээ -

Тийм дарсан мал. Шууд үнэхээр дарсан мал. Дарсан гээд намайг одоо аваад явах үе өнгөрсөн юм чинь. / Инээв/

Хишигсүрэн -

Яаж дарав та?

Пүлээ -

Хүнээс авч үлдсэн. Өнөөх Лувсандагва гуайгаас авсан хулгар улааныгаа баригдахаар зэрэг авч ирээд унаад байлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Малын эмч Шинэ уснаас уруудаад энд яваад байсан юм. ... Өнөөхийгөө унаад байгаа. Их эмч ороод ирсэн. Шинэ усыг би ... яадаг юм. Бэлчир гээд сая нэг хад байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Пүлээ -

Тэрнээс цаад хоолойд аваачаад бүрэнхий мултлаад тавьчихлаа даа. Нэг хөрвөөчихөөд л унагалдаад явчихлаа. Бүрэнхийд.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд нэг морь дарлаа даа. / Инээв/

Хишигсүрэн -

Тэгээд эргэж тэр морио яаж олж авав?

Пүлээ -

Тэр яахав ижилдээ...

Хишигсүрэн -

Тэгээд таныг мал дараад нуугаад аваад үлдчихлээ гэж нутгийн ардуудаас тас нууж байсан уу?

Пүлээ -

Тас нууна.

Хишигсүрэн -

Мэдэх арга байхгүй?

Пүлээ -

Мэдэх арга байхгүй.

Хишигсүрэн -

Мэдсэн бол яахав? Намхай: Шоронд орно ш дээ. Матаад шоронд орсон явдал бол зөндөө байна.

Пүлээ -

Зөндөө байна.

Эхнэр -

Хааяагүй. Намхай: Үхэр дараад ч шоронд орж л байлаа. Хонь мал дараад чиг л ...дарахад бололцоотой мал адуу л байдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Үрээгээ би нэг дарсан юм. Дарах ч юу байхав. Нэг үрээ байдас хураагаад алга болчихлоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэрийг эрж олъё гэж би бодоогүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Яах юм түүнтэй түүнгүй зүгээр өгчих юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Яршиг гээд ингээд хаячихсан. Түүнээс хойш олдсон. Тэр бас хэрэг болсон. Намар нь ...байдсын алаад өгчихсөн. Тэр толгой шоронд орчих вий гэж айгаад л тэгээд өгчихсөн.

Хишигсүрэн -

Тэр дарагдсан хоёр малаа юу?

Пүлээ -

Тэрийгээ айгаад устгаж хүнд өгч байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хэрэгт орчихгүй гэж.

Хишигсүрэн -

Ер нь яриад байвал та ер нь дарсан малаа их ярихнээ?

Пүлээ -

Яахав өөрийнхөө хийж явсан түүх ийм юм байгаа юм.

Хишигсүрэн -

/ Инээв/

Пүлээ -

Харин энэ хавьд хүнээс юм авч ашиглаж байгаагүй. Энэ аваад явчих байх гэж бодож байгаагүй байх. Намайг.

Хишигсүрэн -

Тэр үед хулгай зэлгээ ямар байсан бэ? Малын хулгай?

Пүлээ -

Арай гайгуу манай энд байгаагүй юм. Хулгай зэлгээгүй их сайхан газар байсан юм.

Намхай -

Хулгай чинь бас нэг тийм уламжлал байдаг ш дээ. Хулгайгаар амьдарч сурсан нутаг гэж манай нутаг бол ерөөсөө тийм хулгайч хүн цөөнтэй. Хулгайгаар амьдарч байсан түүх ховортой. Тэгвэл хулгайгаар амьдарч байсан нутаг манай энэ залгаа юм байна л даа. Архангай аймгийн Өлзийт сум гэж энэ өөлд ... хоёр Галданбошигтын олзлогдсон цэргүүдийг энд нэг хошуу болгосон байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Намхай -

Тэгээд тэр дайнаар олзлогдсон юм чинь ядуу юу ч үгүй хүмүүс хоцорно ш дээ. Байлдаанаар яваад олзлогдсон юм чинь. Тэд нар хөөрхий амьдрахын тулд яаж амьдрах вэ? гэхээр ерөөсөө хулгай хийхээс өөр арга байхгүй байсан. Тэгээд одоо заншил болсон. Амьдрах арга нь бол тэгээд одоо хүртэл ...

Хишигсүрэн -

Одоо үлдэгдэл нь байна уу?

Намхай -

Байна. Байна. Халх баян бол Өөлд баян гэж... / Инээлдэв/ Тэр нь юу гэж байгаа юм гэхээр зэрэг бид нарыг малтай байхад яг л баян хүн шиг эд нар баян.

Эхнэр -

Одоо манай салхины доор юм болохоор мал .. татаад уячихна.

Намхай -

Хөөгөөд л аваад явна. Одоо хүртэл тийм байгаа.

Намхай -

Бид нар жижигхэн байхад амины малтай байхад манайх байсхийгээд адуутай байлаа. Тэрнийг алдаж л байлаа. Манай эндээс үнээ мүнээгээ хөөлгөж л байлаа. Дандаа л эднүүд аваачаад баригдаад ядуу улсаас чинь авах юм байхгүй юм биш. Тийм байдалтай.

Хишигсүрэн -

Аа ха. Ял шийтгэл оноогоод ховлох боломж байхгүй юу? Матаж бариад?

Намхай -

Төлөх юмгүй хүнийг чинь барьж өгөөд нэмэр байхгүй ш дээ. Дээр үед бол шоронд хэдэн жил яваад ирж л байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Та ер нь ажил хийж явахдаа дарга цэрэгтэйгээ хэр харилцаатай хүн байв? Хэдрэлдэг байв уу? Үгийн дагадаг байв уу? Найзалдаг байв уу?

Пүлээ -

Дарга цэрэг элдэв янзын юмтай энэ болохгүй зан гаргаж байна гэсэн юм байхгүй. Архи ууя гэвэл айж цочсон маягтай уучихдаг хүн нэг их уучихаад унах гээд ч явдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Уух үедээ уучихаад л дээр үед би мотоцикл их унасан. Мотоцикл унаж явахдаа бол согтчихсон тэнд бараагаа хаячихаж гэнэ. Тэнд мотоциклээсээ ойчиж гэнэ тархиа хагалчихаж гэнэ гэж тэгж яваагүй би. Ууж явсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Мотоциклтэй явж байсан. Тэгэхдээ яахав ойчдоггүй байсан. Мотоциклээсээ аяархан ойчихыг бодно би. Тэгээд л явсан. Согтуу яваад юмаа хаячихаж гэнэ тэнд тэгээд хэвтчихэж гэнэ гэсэн юм надад байхгүй.

Эхнэр -

Тэд нартайгаа муудалцаж байсан уу? гэж байна ш дээ. Эвийн олж байсан уу? гэж ...

Пүлээ -

Эвийн олох яах вэ? Муудалцах дарга бол бий.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Сайдах дарга бий. Дарга нар бол айхтар муудаад байж чаддаггүй юм даа. Гайгуу л байгаад байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Зүгээр боломжтой ингээд явахаар яахав дээ.

Хишигсүрэн -

Ер нь мал маллаж байгаа хүн ч гэдэг юмуу? За агентаар ч юмуу ажиллаж байгаа хүний хувьд ажлын хамт олон гэж нэг ойлголт байлаа ш дээ.

Пүлээ -

Тийм. Тийм.

Хишигсүрэн -

Тэрийг яаж ойлгох вэ? Тэр ажлын хамт олонтойгоо яаж харьцах вэ?

Пүлээ -

Ер нь хүн өөрийн араншингаар л болно ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хүүе сайн уу? наануу цаануу гээд явж байгаа хүн ч байж л байдаг. Дуугардаггүй айхтар айхтар ч юу байхав.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хүн өөрийн араншингаар л явдаг юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгж л би өөрөө тэгж бодож явсан. Тэгж яваад л өнгөрсөн дөө. Одоо тэгээд 76 хүрчихлээ. Одоо хичнээн байхав дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд яахав үр хүүхдүүд сайн яваа. Тэд нар маань надыг 69 ... энийг авч өгөөд байгаа. Тэгээд үүнийгээ унаад.

Хишигсүрэн -

Та яаж машин барьж сурсан бэ?

Пүлээ -

Машин барихыг ...

Хишигсүрэн -

Мотоцикл унаж байсан болохоор?

Пүлээ -

Өнөөх 67 гэж тэрэг амьтан унаад гараад ирлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хүн унаж байгаа юмыг би унаж сурахгүй яадаг юм гээд л 67 аваад номергүй 67 шүү. 69-ийн рам тайруулж аваад том болгоод тэрэнтэй тар пир гэсээр яваад рулийн хуваарьтай болчихоор яахав. Одоо надад үнэмлэх байхгүй.

Хишигсүрэн -

/ Инээв/

Пүлээ -

Үнэмлэхээр би одоо яахав.

Хишигсүрэн -

/ Инээв/

Пүлээ -

Хөдөө газраа бол би зүгээр жирийн жолооч гайгуу.

Хишигсүрэн -

Та сумынхаа нутгаас гарч явах уу?

Пүлээ -

Яваад хаачив. Энэ жил Хархорин орчихсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Эхнэр -

Үргэлж л явж байдаг юм. Энэ баруун тийшээ чинь ...

Пүлээ -

Хайрхан майхран явна.

Намхай -

Манай ах чинь энэ хамрыг үргэлж авна ш дээ. Яагаад гэвэл энэ залгаа юм чинь энэ хооронд чинь бэр хүргэн айлчин 67-той айлчин дүүргэж явна. Найранд дуртай. Найранд дуртай. Тэгээд айлчинд юм ачаад явахад 69-тэй хүн чинь айраг майргийн яагаад ...

Хишигсүрэн -

Та ер нь юу яаж байсан уу? Хэдэн он хүртэл ажил хийв ээ? Улсад ажиллаад тэтгэвэрт ...

Пүлээ -

Угаасаа улсад ажиллахдаа 90 онд тэтгэвэрт гарсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэгээд 90 оноос хойш тэтгэвэрээрээ тэгэхдээ ажилгүй байгаагүй ээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Хувийнхаа юмыг хийгээд л байсан.

Хишигсүрэн -

Таны өмнө нь нэгдэл малаа өгчихөөд тарах хүртэл ажиллаж байсан тэр ажилдаа хандаж байгаа хандлага байна ш дээ. Зах зээлийн юм шиг энэ хандлага 90 оноос хойш өөрчлөгдөв үү? Улам хөгжиж байна уу? Та чөлөөрөөд наймаа маймаа чөлөөтэй болохоор хачин юм болно биз дээ.

Пүлээ -

Би одоо харин боддог юм. Ээ хайран юм. Тэтгэвэрт орохоос өмнө юмуу урдах нь жаахан залуу байхад ийм үе байсан бол ...

Эхнэр -

Хагартлаа баяжих байсан.

Пүлээ -

Их сайхан болно. Ажил хийгээд явбал болно гэж бодож байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Илүү их .../ Инээв/

Пүлээ -

Хулгай хийхгүй. Та нар ингэж ажил хийсэнгүй. Ингэж ажил хийсэнгүй. Хашаа саравч барьсангүй гээд би бол сурч элдэнэ. Арьс ч элдэнэ. Хад чулуу нураагаад өвөлжөө хаваржаа ч барьж байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Хийхгүй юм байхгүй.

Пүлээ -

Хийхгүй юм байхгүй. би бол тийм юм хийхгүй гэх юм байхгүй. Мод чулуугаар хашаа барь гэх юм бол хүнээс арай дөмөг хашаа бариад өвөлжихийг бодно.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Өвөлжөө хаваржаагаа ухаж түнгэж нүүчихээд ингэж л ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Пүлээ -

Тэмээгүй байхад тэмээ хүртэл эдэлж үзэж байсан.

Хишигсүрэн -

Хувийн тэмээтэй?

Пүлээ -

Хувийн тэмээтэй. Тэгж байлаа.

Хишигсүрэн -

За энэ яриаг завсарлаад дахиад эргээд яринаа хоёулаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.