Pülee
![](../assets/images/interviewees/990292.jpg)
Basic information
Interviewee ID: 990292
Name: Pülee
Parent's name: Lamjav
Ovog: Doshgon
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
collectivization
herding / livestock
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За Пүлээ гуайтай хийж байгаа 2 дахь ярилцлага эхэлж байнаа. Одоо хоёулаа ийм сэдвээр ярилцлагаа эхэлье. Ер нь өмч хувьчлалыг анх Сайхан суманд яаж зарласан. Өмч хувьчлалын үед танай суманд ямар үйл явдал болов? Өмч хувьчлалаар сумын ард иргэд яаж өмчөө хувааж авав? Энэ тухай хоёулаа яръя тэгэх үү?
Пүлээ -
За тэгье. Өмч хувьчлал хуваахад нэг их айхтар би нэгдэл тараад ийм юм болоод хуваагдчихна гэж бодож байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Малыг малчдад нь техниктэй тариаланчдыг газар тариалан трактор техниктэй нь гэсэн маягаар эхлээд л гаднаас орж ирсэн янз янзын улсууд байсан. Тэгээд малгүй л орсон. Малаа л бүгд хувааж авсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
За тэгэхдээ ухаандаа их өгсөн айл ч их аваагүй. Бага мал орсон гэж аваагүй. Гаднаас ирсэн улсууд ч адилхан ялгаад л ижилхэн хуваагаад л хүнд хэд оногдохов тэр хүн орох юмаа гээд хуваагаад авчихсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэрэн дотроо харин их мал өгчихөөд өөрсдөө сурч яваад юмуу гадаадад гадагшаа гараад явчихсан улсууд бол хоосон үлдсэн улсууд бол зөндөө их бий.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэгэхдээ бол захиргаанд төдөн мал, сургуульд төдөн мал, эмнэлэгт төдөн мал гээд үлдээсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэгээд яахав энд тэндээс их малтай айлуудаас танайхаас төдөн мал илүү танайхаас төдөн малаас тэднийд төдийг өг танайх өөрсдөө төдөн малаа үлдээ гээд малтайд нь малын үлдээгээд малгүй улсуудад нь танайх төдөн ямаа, төдөн хонийн өг гээд л өгөөд өгөөд л ...
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Жил болохоор зэрэг л тэндээс ч л бяруу, төдөн хонь, төдөн ямаа эндээс бяруу тугал үхэр гээд л тууж аваачаад холбож барьж ижилсүүлээд тэгээд явчихын даваан дээр бүх л улсууд энд тэнд өвөлжөө хаваржаа болоод төвд байсан улсууд төвийнхөө байшин савыг нүүлгээд жалгын нэг өвөлжөө голын эх болгонд байшин болоод төвд байсан улсууд чинь ердөөсөө малтай болчихсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Ингээд хувьчлал тараад аягүй их малтай болоод гэв гэнэт овс хийтэл өссөн юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэр үед бол цаг агаар сайхан байсан. Өвс ургамал ургадаг тэр чигээрээ байсан болохоор ..
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Зарим нь төлөг гэж юу байдаг юм гээд тамхинаас өгч татчихаад спирт гэж юм байсан юм. Төлгөөс өгч спирт уугаад л ингээд манай энд архи тамхи элбэгшээд эхэлсэн юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Ер нь нэг айхтар малтай байсан улсууд тэгээгүй шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Малгүй байсан улсууд нь зөндөө мал хуйтай болоод явчихаар сүүлдээ малтай хөдөө ч байсан улсууд байдаг юмуу. Мал малладаг зарцтай улсууд ч байдаг юмуу тиймүүд нь ер нь өнөөдөр ч зарим нь хамаагүй ийш тийш давхиад л техникийг ... ингээд явсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэгээд яах вэ? янз янз л болсон л доо. Дээшээ ч болсон. Доошоо ч болсон. Янз янз болсоор яваад л өдий болсон. Тэр үед буруу юм болсон юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Архи нь элбэгшээд, тамхи нь элбэгшээд бараа нь айхтар ихээс гадна шилтэй буруу зөв спирт орж ирээд тэр хоёрыг айхтар буруу амлуулаад манай монголыг сүйтгэсэн дээ. Гол буруу нь.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэр яагаад тэгж байгаа гэхээр ер нь айхтар малтай байгаагүй улсууд чинь мал юу юм бэ? Ингээд амархан олддог юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Гаднаас орж ирсэн бараа чинь хэд гурван мөнгөтэй улсууд чинь нэг яваад орохоор зэрэг хоёр нугалаад тавьчихаар зэрэг спирт тамхи хоёр ховорхон. Тэрнийг татчихсан улсууд их сайхан болохоор зэрэг тааруу нэг нь ... сайхан панзчингууд нь таргалаад явчихсан ш дээ. Ингээд хоёр янз болоод явчихсан. Одоо ч хоёр янз. Дээд тал, доод тал болдог чинь энэ байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Ер нь би өөрийнхөө бодол саналаа хэлэхэд ...
Хишигсүрэн -
Ер нь өмч хувьчлалыг шударга хийж чадсан уу?
Пүлээ -
Чадсан. Чадсан.
Хишигсүрэн -
Шударга хуваариласан уу?
Пүлээ -
Шударга хуваариласан.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Манай энд бол
Хишигсүрэн -
Аа ха. Танай хүүхдүүд та өөрсдөө гээд танай гэрийнхэн ойролцоогоор хичнээн хэмжээний мал хуй хөрөнгө авсан?
Пүлээ -
Манайхан малтай байсан болохоор өөрийн мал нэмэгдсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Энэ ямар учиртай байсан гэхээр нэгдэл нийгэмчлэхээс урд 100 хувьчлал авбал хургыг 70%-ийг нэгдэлдээ авна. 30%-ийн өөрсдөө аваа. 10 үнээ тугаллуулаа сааль сүүгийн өгөө 10 үнээнээс 3-ийн тугалын түрээс хийлгээд 3-ийн өөрсдөө аваа. 7-ийн нэгдэлд авнаа гээд түрээсээс урд 3 жил ингэсэн юм.
Хишигсүрэн -
Өмч хувьчлалаас өмнө?
Пүлээ -
Өмч хувьчлалаас урд.
Хишигсүрэн -
Тэгээд?
Пүлээ -
Тэгэхээр зэрэг мал маллаад сурчихсан малтай улсууд өө тэгье тэгье гээд чаддаг мал малласан улсууд чинь бултаарай энийг чинь аваад тэр үед өвс хадлан нэгдлээсээ бүрдүүлээд байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Ургац бол сайн байсан. Ийм учир дээрээс мал аягүй өсөж байгаад бүгдээрээ ханамгай болчихсон юм. Бид нар бол нэгдлийн мал хир байгаа гэхэд тэрнээс харамлаж байгаагүй. За харин яахав гадуур яваа юмуу тийм тийм юмнаас өгсөн.
Эхнэр -
Түрээсийнхээ малыг сайн авчихаар ...
Хишигсүрэн -
Танайх түрээстэй байсан уу?
Пүлээ -
Байсан байсан.
Хишигсүрэн -
Түрээсийн үр дүнд танайх хэдэн хоньтой болсон?
Эхнэр -
500 хониноос бараг 100-аад хурга үлдэж байгаа юм.
Пүлээ -
500-аас 30, 30 үлдэхээр зэрэг 100 гаруй үлдэнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Өөрсдөө ямар хоосон байсан биш. Тэгэхээр 500 малтай болчихсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэгэхээр тэрнийг тоохгүй манайх төд байх ёстой гээд. Манай хүүхдүүд би ч өөрөө хоньтой байсан. Тоо тоогоор нь өгөөд байхад л ёстой элбэгдээд илүү гарч байсан юм. Түрээсийн мал өөрсдийн мал гэхээр 2 хүргэн, нэг хүү, 2 хүү Бавуудорж гарчихсан байсан. Ингээд нэгдэл болохоос урд манайхаас 4 хүүхэд айл болчихсон байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Ингэхээр 10 хүүхэд 6 байхад нэг нь тэнд барилгын техникумд айл болчихсон. Тэд нарыгаа сүүлд амьдралгүй болохоор авч ирээд өөрөөсөө мал тасалж өгсөн. Тэрнээс хойш 6 таслахад би өөрөө 100 гаруй хоньтой 20-иод үхэртэй үлдсэн. 3, 4 тугалтай үнээ. Тэгээд тэрнийгээ барж идэхгүй байсан. Ингээд тасалсаар байгаад олон болгосон. Ах нь амьдралынхаа туршид ажил хийхгүй байя гэж бодож яваагүй юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Дээр үед нэгдэл ширүүн байх үед би нэхий элдээд агент хийж байхдаа л даа. Тэгээд 6, 7 нэхий элдээд тавьчихаар том үстэй дээлний нэхий элдэж байгаа юм. Тэрэн яасан гэхээр нэгдэл орохоос урд би дээр үеийн нэхий элдээд сурчихсан том хар хүн байхдаа энэ маань зүү утас сүвлээд тэвнэ хийж сурчихсан. Ингээд нэхий дээл хүртэл худалдаж хойтон жил унагатай гүү өгөөрөй гэж сэгсүүргэн нударгатай хонь маллаж байх үедээ хонины нэхий дээлээр худалдаад даалимбан ..... гүүнээс өгчихөөд 5 настай гүү болгож 3 дээл худалдаад 3 унагатай гүү болгож .... Нормныхоо морийг азаргаар сольж байсан юм.
Хишигсүрэн -
Нормны морь гэж ямар морь билээ?
Пүлээ -
Нормны морь хонь хариулдаг нэгдлээс өгдөг морь.
Хишигсүрэн -
Аа аа.
Эхнэр -
4 морьтой байдаг байсан юм.
Пүлээ -
Түүнийхээ нэгийг азарган үрээгээр сольчихсон. Тэгээд 5 гүү хураалгачихаад хүүхдүүдээ юу гэж айраггүй байлгах вэ? Тэгээд 5 гүү хураалгачихаад тэгээд нөгөөхийг чинь хүүхдүүд овоо болчихсон юм чинь айраг уугаад байдаг байлаа. Илүү гардаг юмаа. Өнөөх чинь.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Цаанаас нь илүү гарахаар яахав нэгдэлд илүү гарлаа яахав. Ингээд авахуулчихдаг байлаа. Цэрэгт манай дүү ийшээ явчихсан. Тэрийг энд дансалж аваад миний аргалж байгаа арга шүү. Худлаа яах юм байхгүй. Тэдний мал байсан юмаа. Тэрэн дээрээ хэдэн үхэр адуу тоолуулаад явлаа. Цэргээс ирэхээр яахав тэрний хэдэн мал байдаг юм гээд дүү охиныхоо гэртээ гарсан хүүхэд дээр яасан чинь юу ярьж байгаа юм болоод л тэрнийг над дээр тавиад дууслаа. 12 адуу, 12 үхэр илүү гараад явчихдаг юм. Авнаа гэж байнаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
2 өдөр шахуу шалуулсан даа. Би өөрөө агент хийж байгаа хүн. Би одоо төлбөрт уначихвал яах юм? Хүний юмыг цэргээс ирэхээр нь би юу гэж хаах юм? Загнуулсаар байгаад өглөө.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэгээд 12 үхэр, 12 адуугаа өглөө. За тэгэхээр төлтэй малаа үлдээе гээд азаргаа түрүүлээд өгдөг юм. Адуунаасаа. Бяруу шүдлэн эрийн өгөхөөс эмийн өгөхөөр манай данстай яваад байвал төлийн нэхээд сүүгийн нэхээд байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Эрийн өгчихөөр зэрэг шүдлэн болохоор хоршоонд өг, шүдлэн адуу агтанд өг зовоосон зовоосон. Зовоосон юм их бий.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Хийсэн юм их бий. Бид хоёр амьдрах гэж ажил хийсэн болохоос тэгж амьдарч байсан юм чинь. Муу амьдрахгүй ээ. Ээ дээ зовоосон шүү бас.
Хишигсүрэн -
Өмч хувьчлалын үед нэг ёсондоо 90-ээд оны үед танай хувийн мал хэд болсон байсан бэ? Тэр үед тооноос хэтэрсэн малыг хураадаг барьдаг юм гайгуу болсон биз дээ?
Пүлээ -
Үүргээ дийлээд явахаар тэр үед манайх 300 орчим толгой малтай байсан.
Хишигсүрэн -
90 он гэхэд?
Пүлээ -
Тийм. Тэрнийгээ нааш цааш болгож байгаад үүргийн одоо жишээлбэл албан журмын сүү өгвөл сургуульд танайд 2 тэрэг унаа онооно, танайд нэг тэрэг түлээ онооно ингээд өгчихнө ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэр бүгдийг чинь нэгдэл болохоос урд би хэдэн морин тэрэгтэй зөөгөөд танай 2 тэрэг түлээг зөөгөөд хаачихлаа. 50 литр сүү манайд хааж өгөөрөй ээ ашгүй дээ. Хаагаатгаарай гээд тэр хаваржингаа би зөөж байлаа. Сургуулийн түлээ зөөж байгаа байхгүй юу. Техник байхгүй. Ингээд энэ болгоныг аваачиж өгөөд сүүгээ даваад авдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Махын хойтон жил мах болно гэдгийг одооноос бодоод ...
Хишигсүрэн -
Бэлдэж эхэлнэ.
Пүлээ -
Бэлдэж эхлэхээс яахав. Албан татварын хүн ирэхээр хэдэн малын буцаагаад албан татвартаа өгнө. Ингэж явсаар байгаад 59 оныг хүрсэн юмаа. Тэгээд сүүлд нь хаана ч зүгээр өгчихөж байгаа юм чинь. Нэгдэлд төдийг өгөөд төдийг өгсөнгүй гэх юм байхгүй. Толгой тоолоод авчихаар өөрсдөд нь 30-ийг үлдээх бол 30-ийг 50-ийг үлдээх бол 50-ийг үлдээгээд аваад явчихаж байгаа юм чинь. 33 жижиг, 17 бод үлдээд төл байхгүй үлдэж байсан юмаа. Тэгээд бас зовоосон зовоосон. Тэр үед би хэдэн хонь туугаад хулгайгаар туухгүй бол явуулахгүй л дээ. Рашаант сум гэж манай энд тасалчихаад Сайхан сум руу орчих юм бол Сайхан сумынхан яаж ч байсан хамаа байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Эндээс гараад айлд хоночихоод өглөө эрт туугаад хүрэн булгийн даваан дээр очиж дүүгээ дагуулж явсан юмсан. Надаас 7 дүү хүн байсан юм. ... 25 цаасаар хонь аваад явчих гээд юун 25-аар хонь авах вэ? хонь авдаггүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Ингээд аргаа тасарч байгаад тэр чинь 27 хоньтой явлуу даа. Нэгийн алж идээд 2-ын ах дүү нартай Булганаас очиж авуулаад өгчихөөд л 5-ын өөрт нь өгөөд тэгээд үлдсэнийг нь хадгалж байгаарай охиныг нь та нар аваарай. Сайн охиноос нь эрийн үлдээж байгаарай гэсэн юм. Эмийн албан журманд өгчихсөн юм чинь дандаа эр төлөг.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Охин сайн төлгөө л авч явсан болохоос биш ерөөсөө сайн төлгөө авч явсан болохоос биш эр хонь ерөөсөө байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэгээд сүүлд нь өнөөх чинь нэгдэл аваад ийм аятай болохоор зэрэг хүнээс очоод хонь худалдаад авъя гэхээр юугийн худалддаг юм. Өөрсдөө өгөөд юмгүй болчихсон юм чинь. Тэр үед албан хаагч мөнгөтэй улсууд хаанаасаа олж идэх вэ? Өнөөхийг чинь худалдаж авъя гэхээр тэр надад их юм болсон доо. .... Буцаж ирэхдээ мориноос унаад байдаггүй. Ингэж явлаа. 59 он гэдэг чинь. Тэрнээс хойш олон хүүхэдтэй болоод ингээд явчихаар яахав. Хүүхдээ тэжээж чадахгүй бол завхарсан юм болно. Хүүхдийн мөнгө гээд 3 хүүхдээс дээш 4, 5 хүүхэд болохоор банкны дэвтэртэй түүнд нь шилжүүлчихээд дэвтрээ хадгалаад яваад байсан. Тэгээд яахав янз бүрийн орлогоороо хүүхдээ тэжээгээд л явсан. Тэр олон болсон байсан. Тэгээд сүүлд хүүхдүүдийн гэр бараа барих болоод явчихад нэг охин маань л эхлээд айлд очих болоод айл аваад явчихаар зэрэг тэр айл маань буцаагаад тийм малтай ийм малтай гэж мал тушаадаг юм байхгүй юм чинь. Тэр айл маань мал малладаггүй төвийн айл байсан юм. Тэгээд авч ирж хажуудаа буулгаад эхэлсэн юм даа. Ухаандаа. Тэгэхээр тэр хүргэнг малынхаа хажууд буулгачихаад би өөрөө сул болчих гээд болж өгөхгүй болохоор агент хийж байлаа. 500 мал өгөхөөр тэрнээс илүү бол яаж болохов.
Эхнэр -
Тэрнээс урд агент хийсэн.
Пүлээ -
Ингээд л тэр маань тусдаа мал аваад гараад явчихлаа. Нэг хүүхэд одоо энэний аав ээж нь 18 хүрээд цэрэгт явна гээд явчихлаа. Ирлээ гэр барилаа. Сайханы банканд байсан хэдэн төгрөг байж л байсан. Өөрөө агент хийж байсан. Тэр үед эсгий олдохгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Гэр баръя гэхэд гэрийн мод хийчихсэн. Энэ шиг авдар сав гээд хүнээс худалдаж авах юм байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Үйлдвэр худалдаагаар авах юм байхгүй. Тэднийг цуглуулна гэдэг явж байж л цуглуулдаг байлаа.
Хишигсүрэн -
Ховор?
Пүлээ -
Ховор. Эсгий бол бүр олдохгүй.
Хишигсүрэн -
Тэр хэдэн он бэ?
Пүлээ -
80 онд би яасан. 78, 9 онд манай хүргэн....
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
80 онд манай хүү цэргээс ирээд 81 онд айл болгож байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Эхнэр -
82 онд.
Пүлээ -
82 онд. 81 онд адуу аваад.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
82 онд хүүхэд гэр бүл болж ингээд 2 хүүхэд гадаанаа, нэг хүүхэд техникумд чихрийн үйлдвэрт гээд Дарханд байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Манай эндээс нэг хүүхэд найз болчихсон. Тэр тийшээ очоод Дарханд тэнд амьдарна гэж мэргэжил байхгүй. Өнөө хоёрыг олж ирэх гэж чихрийн үйлдвэр ерөөсөө арчаатай юм биш юм даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Их хурлын дарга гэдгээс очиж депутатаас очиж мотоциклээр очиж байгаа юм. Өөр унаа олдохгүй. 100 км 200-аад км-т давхилаа. Намрын цас орчихсон. Хөдөө явуулъя гээд улаан баланктай гарын үсэгтэй юм явуулсан байвал эр хүнийг дахиад тэндээс нэхэх эрх байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэр хүнээс тийм юм олж явуулж тэгээд бас нэг айл болгож ингэж явж айл болгож байсан улсуудаа.
Хишигсүрэн -
Ер нь социализмын үед нэг хүүхдийг тусад нь гаргахад хэр хэмжээний зардал гардаг байсан? Эцэг эхчүүдэд хэр дарамт ачаалал болдог байсан бол?
Пүлээ -
Ачаалал гэх юм бол хэлж мэдэхгүй байна. Айл айлаасаа шалтгаална. Чадахгүй ийм тийм улсууд байж байгаад энд тэнд хоёулаа нийлсэн улсууд чинь орон байр хөдөлмөрөөрөө айл болж байсан улсууд зөндөө бий. Ингэж явсаар байгаад ийм болсон доо. Их л ажиллаж байхгүй бол болохгүй ш дээ. ...
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Энэ хоёр нийллээ хаана яаж байна? гээд нэгдлээс байр өгөх гэхээр байр ч байхгүй. Сүүлдээ хэдэн цагаан байшин олж өгөөд л гэр барьж өгөөд байх болчихсон шүү сүүлдээ ядруу хүмүүст. Сүүл сүүлдээ нэгдлээс гэр барьж өгөөд дэмжлээ гээд нэгдлийн гишүүн айл болсон гээд ингэж байсан юм. Дарга нар байртай ирээд явахдаа сайхан гэр барьж аваад явж байсан.
Хишигсүрэн -
Ер нь таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн тийм үйл явдал байна уу?
Пүлээ -
За гүнзгий нөлөө үзүүлсэн юм бий. Ганц удаа бий.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Би нэг хоньтой байж байгаад оторт яв гээд заавал отроос буулгахгүй гэж байгаад намар хашаагүй нэг тийм ууланд байж байтал шуураг шуураад ...
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэгээд аргамжаатай морио олох аргагүй болоод тэгээд аргамжаатай морио олохоор зэрэг хонио олохоо байгаад ингээд төөрөөд өдөр шөнөгүй яваад ойр хавиас дуу дуулаад ч нэмэр байхгүй. Хонио уруудуулаад алдчихлаа. Хургаа ялгаагүй. 1000 шахам хонь.
Хишигсүрэн -
Пөөх.
Пүлээ -
Амины хэдтэйгээ явчихаар зэрэг 500 хонины 500 гаруй хурга гээд үзэхээр 1000 гараад явчихна. Намар оройхон болж байсан юм. Тэгээд тэр өдөртөө олохгүй хонуулчихаад маргааш нь хөөцөлдөж өдөржингөө явчихаад нөгөөдөр өглөө нь олсон чинь .... зөндөө төлбөрт орлоо доо би.
Хишигсүрэн -
Хнн.
Пүлээ -
Тэгэхээр өнөөхийгөө яаж төлнө гээд явчихгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Нэгдэл төл гэхээс замгүй. Би Булган руу хэдэн ... авч очоод мал болохгүй гэж үзээд гуанзанд өгөх гээд чадсангүй. Ингээд ингээд өнгөрлөө. Хонио тоолоод үзлээ. Хүүхэд шуухдуудын хоньтой нийлсэн 200-аад хонь байсан тэрнийгээ хийгээд хургатай мургатайгийн хийж байгаа шүү тэр чинь. Өөрөө ерөөсөө 6000 гаран цаас банканд хүүхдийн мөнгө байсан юм. Би банканд бас хоосон байгаагүй. 100 цаасаар хонь цохидог байсан.
Хишигсүрэн -
Тийм гэсэн.
Пүлээ -
100 цаасаар хонь цохиулаад цохиулаад өнөөхийн баримтын өгөөд тэгээд төлж гарлаа.
Хишигсүрэн -
Хэдэн хонь?
Пүлээ -
Ямарч байсан 60 гаруй хонь. 600 хониос 60 гаруйг төлөөд өөрийхөөсөө бусдын тавиад ... отор гээгүй хашаатай байсан бол би юунд тэвдэх вэ?
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Ингээд яахав төлчихөөд тэгээд явахад би бас янз бүрийн юм болсон. Болсон. Банкныхаа хэдэн төгрөг ...тэгээд хонь өгөөч гээд өргөдөл өгөөд хонь аваад тэгэхэд энэ тэгээд тэгсэн юмаа гээд нэгдэл төлүүлэхээс биш энэ хүн хөөрхий болчихлоо талыг хагаслая гээгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Надаар тоо болгоноор минь хонийг минь төлүүлчихээд сүүлд байна шүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Улсын тоо бүртгэл болоход 12 сарын 15-нд дахин шалгалтын тоо ирж байгаа юм. Шоронд оруулах гэж байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Хүн бол зөндөө надад хонь өгсөн. Чи төлбөрт орсон гэнээ. Надаас аль, надаас аль хурга бол хурга, зусаг бол зусаг зөндөө өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Энэ яаж байна. Их олонтой гээд тэгж нэг том төлбөрөөс гарсан даа би.
Хишигсүрэн -
Аа ха. Таны амьдралд онцгой гэж хэлж болох ер бусын юм байна уу?
Пүлээ -
Байхгүй.
Хишигсүрэн -
Байхгүй юу?
Пүлээ -
Байхгүй. Ер нь ганц аюултай юм тэр юм. Би их олонтой юмаа гэдгээ би ...
Хишигсүрэн -
Тэр үед мэдсэн.
Пүлээ -
Мэдсэн. Надад хонь өгөөгүй энэ голын улсууд байхгүй. ... Зөндөө хонь өгсөн. Тэгээд олонтой сайхан явах тийм юм байна лээ. Ямарч байсан 100 гаруй хонь хүн өгсөн байх.
Хишигсүрэн -
Хнн.
Пүлээ -
60 гаруй хонь тэгж дарсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
200 гаруй хонь алга хийсэн. Тэгээд би ажил их хийж явсан хүн. Энэ орлоготой ажил ингээд хийчихвэл зүгээр юм гэдгийг би олж хийж байсан. Ямар сайндаа нэхий элдээд тэгж байхав. Эднүүдийг адуу аваад явчихаар зэл, ногт дээр үед аргамж сур хийж байсан юм чинь эмээл сур элдэж олом жирэм хийнэ гэдгийг чинь миний гарт.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Бүгдийг тийм юм хийж байсан. Ингэж байсан. ...
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
... Хямд төлөг олдвол аваад л олз олохыг бодоод 10 хүүхдийг бултын айл болгоод өдийд ингэж байна гэдэг маань би хулгай хийж байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Худлаа хэлээд шууд хүний юм авсан удаа худлаа хэлсэн байж болно л доо. Наймаа хийж байгаа хүн худлаа хэлэхгүй байж ерөөсөө болдоггүй юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Би тэгдэг юм. Худлаа хэлэхгүй байж болохгүй. Тийм л ажил хийж явсан юм даа. Ах нь. 76 хүрээд өдий болтол сайхан.
Хишигсүрэн -
Сая бид нар танай ач гуч жичийн тоо гаргах гээд чадсангүй ш дээ. Гарсан уу? Өнөр өтгөн сайхан айл байна шүү. 37 байна уу?
Эмэгтэй -
Нийтдээ 37.
Хишигсүрэн -
Өөрийн хүүхдүүдтэй 47. Агуу байна шүү.
Пүлээ -
.... 12 хүүхэд төрүүлээд 10-тай үлдээд ... ядарч зүдэрч л явсан. Уул хаданд мод хийгээд ханиалгаад хатгаа матгаа тусаад л нэгдлийн ажил хийхэд арай ахиу мөнгө олдог талд нь хийчихнэ. Ийм л амьдралтай тэгж явсаар байгаад ...
Хишигсүрэн -
Өдий хүрлээ дээ.
Пүлээ -
Тэгээд яахав тэрний ач байх. Энэ 5 дахь үе. Энийгээ их өхөөрддөг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Би аавынхаа ясыг барьж байсан. Тэгэхэд би 30 гарчихсан настай байсан. Тэгээд би өөрийгөө 2 дахь нь гээд манай том хүү Бавуужав, эдний хүү энэ гэрийн эзэн, тэгээд энэ 5 дахь үе байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Энийгээ их өхөөрддөг юм. Ийм маягийн юм явсан юм даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Тэгээд өнгөрснийгээ муу хэлээд яахав. Өөрсдөө сайн ажил хийгээд явах юм бол зөв болоод сайн ажил хийх юм бол аль ч төрд ямарч хүн сайхан амьдарна.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Муу ажил хийх юм бол ямарч төрд амьдарч чаддаггүй юм байна гэдгийг би харин ухамсарлаж бодож байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Пүлээ -
Би өөрөө архи ууж явсан хүн тамхи татаж үзэж байсан. 2, 3 ч гарсан. Архи уусаар байгаад одоо бага бага балгаж л байна. Ингэж ингэж явлаа даа.
Хишигсүрэн -
За бид хоёр их сайхан ярилцлаа. Нэлээд олон сэдвээр сайхан яриа өгсөн танд маш их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.