Myagmarjav


Basic information
Interviewee ID: 990293
Name: Myagmarjav
Parent's name: Dondov
Ovog: Hongor
Sex: f
Year of Birth: 1937
Ethnicity: Halh

Additional Information
Education: graduated a literacy group
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
new technologies
cultural campaigns
collectivization
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За өнөөдөр 7 сарын 23-ны өдөр. Булган аймгийн Сайхан суманд хийж байгаа ярилцлага үргэлжилж байнаа. За одоо би Мягмаржав гэж 10 хүүхэд төрүүлсэн олон хүүхэдтэй ээжтэй ярилцлага хийх гэж байнаа. Тэгээд таныг ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөнд их баярлалаа. Эхний асуулт нь шууд таныг би өөрийгөө товчхон танилцуулчихаад дараа нь хүүхдүүдийнхээ тухай яриач? 10 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх хажуугаар нь нэгдлийн мал маллах энэ тэр мал аж ахуйн ажил гээд хөдөөний улсуудын ажлыг яаж хослуулж байв гэж асуумаар байна?

Мягмаржав -

Яахав дээ. Би 18, 9-тэйгээсээ авахуулаад том хүүхдийн 19-тэй гаргасан юм байгаа юм. Түүнээс хойш тэр үед арай нэгдэл болоогүй байсан. 2 дахь банди нэгдэлд ороод гарсан. Тэгээд яахав 2, 3 хүүхдээ гайгуу л өсгөсөн. Сүүл сүүлийнхэн яахав. Томчуул нь багачуулаа чирээд тэгээд яахав нэгдлийн хонь хургалах үед хэцүү л дээ. Хөдөө ямар ясли масли гэж байсан биш. Өөрсдөө л хүүхдээ өсгөнө шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгээд яахав дээ. Уяхын уячихаад мал ахуйгаа төллөхөд уяхын уячихаад зарим нь өлгийтэй тэгээд өлгийдөж тавьчихаад хонинд явах үедээ явж л байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгээд яахав хонинд яваад ирэхэд өлгийтэй хүүхэд одооны хүүхдийг бодоход заримдаа бас их л уйлж байдаг юм. Заримдаа жаал уйлж байгаад унтана. 2, 3 цаг хэртэй явна ш дээ. Хонинд чинь.

Хишигсүрэн -

Хнн. Өлгийтэй орхичихоод?

Мягмаржав -

Өлгийтэй орхичихоод тэгээд гараад явчихна. Сайндаа бол томчуул нь байвал 2, 3 настай эгч ах нар нь дэргэд нь байж байгаад сугаар нь чирээд заримдаа хонь малд яваад ирэхэд хөл нүцгэн энэ тэр өвлийн хүйтэнд айхтар хүйтэнгүй дулаахан өвөл болж байсан. Тэр үед гэр дулаахан, гадаа дулаахан болохоор дүүгээ хөл нүцгэн ч хамаагүй хонины хашаанд аваад орчихсон байдаг юм. Одооны хүүхдийг бодвол аягүй чийрэг өссөн дөө. Манай хүүхдүүд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Одооны хүүхэд чинь энхрийлээд байх юм. Энхрийлээд байх юм. Тэгсэн хэрнээ өвчин зөндөө тусах юм. Хатгаа авчихлаа л гэх юм. Ханиад хүрчихлээ гэх юм. Тийм юм өвдсөн ийм юм өвдсөн гээд манай хүүхдүүд бол өвдөж байгаагүй. Их л борог хар бор юугаар өссөн юм байгаа юм. Тэгсэн мөртлөө манай хүүхдүүд айхтар өвчин зовлон тусаж байгаагүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Ганц нэг ханиад хүрч л байсан байхдаа. Хааяа нэг том л юм болбол эм дом авч өгнө үү? гэхээс аяндаа эдгэрч л байсан. Тэр болгон ч тусаж байгаагүй юм. Одоо ханиад шуухинаа нь ч элбэг болчихсон юмуу? Хүчтэй чадалтай ч болчихсон юмуу? бүү мэд. Тийм л юм болчихсон юм байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Түүнээс манайх бол нэг ч их яадаггүй байсан. Ямар сайндаа өөрийнхөө энэ бага хүүхдүүдийг тэгдэг юм. Би энэ хэдэн хүүхдийг нэгдлийн хурганаас илүү асраагүй л юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха. /Инээв/

Мягмаржав -

Нэгдлийн хурга үхчих вий л гэж хурга үхчихвэл нөгөө төлөвлөгөө нь тасарчихна. 100 хониноос 95 хурга авч өгнө. 95-аас 4 болчихно, 5 болчихно гээд заавал тэрэнд нь хүргэж өгөх санаатай тэгээд хүүхдүүдээ тоодоггүй л байсан ш дээ. Манай хүүхдүүд нэг ч их өвдөж байгаагүй. Дээд тал нь доод талаа чирээд л өсгөчихдөг юм даа.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь малчин айлын хүүхдүүд хэдэн настайгаасаа эхэлж тусад ордог вэ?

Мягмаржав -

Малчин айлын хүүхдүүд чинь 4, 5 настай үүгээр гүйгээд байгаа эдний нэг банди шиг байхдаа тэндээс хурга хөөгөөтгө, тугал хөөгөөтгө, тугал хашилцаатга ч юмуу яана ш дээ. Тэгээд 7, 8 настай 5, 6 нас хүрэхээрээ үнээ тугал ивэлгэчихнэ. 5, 6 настайгаасаа нэгдлийн хонь сааж байхад ямаа саагаад эхэлж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

3-тын бетон энэ тэр чирээд ямаа саагаад манай хэдэн хүүхэд бол эрэгтэй эмэгтэйгүй ямаа саана. Тэгээд энэнээс доош шавхай болчихсон. Хөл нүцгэн шавхай дотор ороод ямаа саагаад л үнээ ч саана. Ямаа ч саана. Тэгээд нэгдлийн хэдэн хонийг сааж саалийн өгнө. Саалийн хажуугаар мөнгөндөө шунаад амины нэг 4, 5 үнээ байна. Эдний сүүгийн бас авна гэнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Амины сүүг завод дээр авна гэнэ. Тэрийг чинь өдөр нь хонио саана. Өглөө нь үнээгээ сааж заводод өгнө. Өдөр нь хонио саана. Хонь сааж байтал заводын үнээ саах болно. Тэгээд нөгөөдөхийг чинь хурааж ирж саана. Тэгээд хүүхдээр хүртэл үнээ саалгана. Эр эмгүй л эмэгтэй нь сүүлд нь сургууль мургууль гээд холдоод явчихна. Эрэгтэй нь үдээс хойш саалгаад эрэгтэй ч үнээ саадаг. Эмэгтэй ч үнээ саадаг байсан. Манай хүүхдүүд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Ер нь 10 хэдэн настай хүүхэд бол сайн хань болно ш дээ. 7, 8 настай хүүхэд бол хүний хийдгийг хийдэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Манайхны хүүхдүүд тийм байсан. Одоо бол хүүхэд аягүй их юутай болчихсон юмаа. Ямбатай ч юмуу? Энхрий ч юмуу? тэгээд одоо сайхан идчихээд хэвтээд байх юм. Биеэ даадаг хүүхэд байхгүй л юм шиг байна. Хүүхэд байтугай том том хүүхнүүд .... жаргалаараа саахгүй юм. Ганц нэг айл тараг идэх гэж хавар ганц нэг хоног саах юм. Үнээгээ саагаад л үнээг тэгж их айхтар шимтэхгүй. Дээр үед бид нар үүргийн авчихаад их л сааж байсан юм байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Одоо бол мал ахуйд айхтар шимтэхгүй юмаа.

Хишигсүрэн -

Малынхаа шимийг бүгдийн авъя гэж ...

Мягмаржав -

Байхгүй.

Хишигсүрэн -

Та үүнийг юутай холбоотой гэж бодож байна?

Мягмаржав -

Тэр чинь яахав. Идэж уух юм нь элбэг юм. Идэж уух болохоороо хонио алаад идчих юм. Бид нар тэр үед хонь алаад идчихвэл нэгдлийн тэр хониноос хамаагүй яаж тэгж алж идээд байхав. Хааяа ганц нэгийг яахав өөрийн ганц нэг төлөг байвал эрх биш мал хариулж байгаа юм болохоор нэг төлөгтэй бол арай төлгөө идэхгүй. Сувай хурга мурга нь үхсэн тийм юм байвал идэж орхино. Тэрнээс уул нь яахгүй ш дээ. Одооны хүүхдүүд малаасаа зараад мөнгийн хэрэглэж орхих юм. Алаад ч идчих юм. Тэрүүгээр дутахгүй л юм л даа. Заавал тэр юмны хэрэг ч юу байхав. Зарим нь ингэж дуусаж байна ш дээ. Үнээ саасан дорхноо хэдэн гүү бариад айраг майраг юу яахад өдрийн саамаар гүзээ тос авна гэж дуугарч байгаа хүн ч байна ш дээ. Айраг майраг ч борлуулаад яачих юм. Өөрийн юм болохоор. Тэр үед бидэнд юун айргаа зараад яах айраг ч үүрэгтэй. Үнээний тос ч үүрэгтэй. Хонины сүү ч үүрэгтэй байсан юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгэхээр тэрийг бүгдийн л гүйцэтгэж бүгдийн л олж өгөх учиртай байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгээд тэрийг чинь олох гээд тэрийг чинь яахгүй бол төлнө. Төлөхөөр чинь хөдөлмөрийн чинь хэдэн цаас суучихна. Тэр мөнгөө авахын төлөөнөө чинь хүн чадах ядахараа хүүхдээ хүртэл сургаад хийчихдэг ш дээ. Одооны улсууд тэгэхгүй байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Одооны улсын жаргал бол их л байна. Бидний үед бол одоо тэгээд л үнээ сааж л байна. Гүү хотны ноос ч гэнэ үү? Шавхай ч гэнэ үү? манай хүүхдүүд тоглоод байна гэж байхгүй ш дээ. Одооны хүүхэд бол зөндөө янз янзын тоглоомоор тоглох юм. Тоглох ч завгүй байдаг байсан ш дээ. Манайхны хүүхдүүд. Завсар нь дүү нар мараа харж надад тусална. Тэгээд малдаа явна. Тэгээд өглөө одоо бол хүүхэд унтаад босохгүй байх юм. Өглөө хонь дагаад энэ уулыг чинь давуулаад ногоо ол гээд өглөө босохоор хэдэн хоньтой тэдний хонь уулын орой дээр тэдний хонь төдөн цагт бэлчээрт байсан гээд өглөө нар битүү бэлчээсэнгүй гээд тэгээд нөгөөхийг чинь нар битүү л ууланд гаргана. Тэгээд нөгөөдөхийн ардаас үнээ малаа саана. Манай хүн ч байх байхгүй. Агентын ажилтай болохоор явчихна. Явах ажил зөндөө байна. Айл амьтнаар өр авалгаа ч хөөцөлдөнө. Хүнд бас хэрэгцээний юмын ч хүргэж өгнө. Тэгээд ганзагалаад л явна. Тэгэхээр хэдэн хүүхэд л явдаг байсан ш дээ. Хонийг хүүхэд яахав гарын доор мал болохоор өдөр нь номхон морьтой хариулаад байдаг юм. Бороо шороонд урд хойноос нь тосно л доо. Түүнээс уул нь хүүхэд л их хэрэг болдог юм. Хүүхэд чинь зөндөө хэрэг болдог юм. Одооны хүүхэд ерөөсөө яахгүй байнаа. Мал ахуйд явахгүй байна ш дээ. Ямбатай л болчихсон. Одоо чинь цаг нь сайхан болчихсон болохоор өөрийн юм гэдэг дээр хүн улайдаггүй юм байна. Бас их айхтар улайдаггүй. Үхсэн ч юм төлөх юм биш.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Төл гэж хүн хэлэх юм биш. Өөрөө өсгөе гэвэл өсгөөд байна уу? гэхээс бас нэг удаа ч алдчихсан гайгуу юм. Дээр үед алдчих юм бол давахгүй өрөнд орно шүү дээ. Тийм л байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Сааль сүүгийн авч хэдэн хүүхдийг тэгж л өсгөлөө. Хувцас хунар нь ховор. Хувцас хүүхдийнхээ хувцсыг бол дан л хийж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Хэдэн он хүртэл хувцас хийж байсан бэ?

Мягмаржав -

Одоо бараг нэгдэл тартал хүүхдийн хувцас гэж яахав дээ. Манай Монгол оронд бол гутал хувцас хийдэг болсноос хойш энэ болохоос хүүхдийн хувцас тэр тоолон гадаадаас ирж байсан биш. Тэгээд өөрсдөө даалимбан дээл хийгээд явдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тийм л байсан юм. Одоо бол сайхан болчихсон л юм байна. Одооны улсууд жаргалтай л болчихсон байна. Одооны улсууд гоёх гэж дээл хийж өмсөнө сайн хийдэг хүнээр хийлгэнэ гээд өөрсдөө ч хийхгүй байна ш дээ. Бид сайн ч байсан муу ч байсан өөрсдөө л хийдэг байсан юм чинь. Тэр үед.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Гутал хувцас ч гэсэн бүгд л хийдэг байсан ш дээ. Одоо бандааш ч хийдэг хүн байхгүй болсон. Бандааш мандааш тийм юм мундаг ховор байсан юм чинь. Дан өөрсдөө бэлэн хувцас өмсөж байсан бол бидний үед байхгүй ээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Дан л өөрсдөө хийгээд л машинтай нь машинтай. Машингүй нь машингүй л байж байсан. Сүүлийн үед харин машин элбэг болж айл болгон машинтай болсон доо. 59 оноос хойш л энэ машин техник бол тэр үеэс хойш л 50 хэдэн онд л 60 хэдэн оноос хойш машин техник гар машин чинь тэгж л элбэг болсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэрнээс урд нь манай ээж мээж бол гараараа би ч гараараа дээл мээлийг дагнан гараараа оёж хийж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

59 онд л машин авч машинтай болж л юм оёж хүнд хүртэл дээл хийгээд манай хүн шоолж л байсан. Машин авчихаад нойргүй хоноод хүнд дээл хийж байгаа юм гээд. Яахав дээ. Надтай адилхан нэг авгай тэр үед хөгшиндөө дээл хийх гээд нухаад суухаар би хийгээд өгье гээд оёж байсан юм. Гараар 2, 3 хоног оёх юмыг машинаар нэг л өдөр оёчихно шүү дээ. Машин чинь зөндөө юм оёчих юм чинь. Одоо машин чинь янз янз болж.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тийм тиймэрхүү юм хийж л байлаа. Өшөө юу хийх вэ? Нэгдлийн саалийг их л саалаа.

Хишигсүрэн -

Танайх бас сааль саадаг байсан юмуу?

Мягмаржав -

Хоньтой байсан манайх дагнан. Хонь хургалуулдаг. Хониныхоо саалийг авч өгдөг. Хонины хажуугаар өөрийнхөө 2 үнээний сүүг заводод өгнө. Тиймэрхүү л амьдралтай байсан.

Хишигсүрэн -

Нэг хонины сүүний норм хэд байсан юм бэ?

Мягмаржав -

За нэг юундаа өрөм тосын өрөм төд гээд өгчихнө үү гэхээс сүүгээр яаж өгөхгүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Өрмөөр нормлодог.

Мягмаржав -

Өрөм ааруул гээд нормчихно. Ааруул 70 кг ч гэж байх шиг. Тэгээд 70 кг ааруулыг чинь авч хонины маань сүү хавар хэдийд ч ногоо муутай бол бас хожуухан сүү орно. 7 сарын 15 гэхэд хонь маань ер нь тасардаг ширгэдэг амьтан шүү дээ. Наадмын үед бол хонь ширгэж татраад л хамаагүй саагаад байх юм ховордчихдог юм. Тэр хоёрын хооронд.

Хишигсүрэн -

Ганц сар.

Мягмаржав -

Сар юмуу сайндаа л 45 хоног саагаад ааруулын авч өгнө. Тосын авч өгнө. Өрөм бас нэг 70 кг гэж байх шиг. Тиймэрхүү л өгнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгээд өрмөөр нь тушаавал түүхий өрмөөр нь тушаавал арай жаахан ахиухан тушаана. Шар тос гэж авч өгвөл бас их хэцүү. Хайлах үедээ хайлж өгч байсан. Хайлахгүй үедээ ааруул өрмөөр нь нэгдэл сүүлдээ авч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Ааруулын хатаагаад шуудайгаар нь ...

Хишигсүрэн -

Нэгдлийн хэрэгцээнд хэрэглэдэг байсан юм байхдаа.

Мягмаржав -

Нэгдлийн дотоод хэрэгцээнд хэрэглэнэ. Нэгдэл яахав дээ. Төв мөв газраас ахиухан яавал худалдаж байсан байх л даа. Түүнээс биш дарга нар авч л байсан биз. Түүнээс бидэнд эргээгээд тараагаад худалдаж байгаа юм байгаагүй.

Хишигсүрэн -

Худалдвал авахаар байсан уу?

Мягмаржав -

Худалдвал авалгүй яахав.

Хишигсүрэн -

Цагаан идээ хийх боломж байсан уу?

Мягмаржав -

Яахав илүү сайн авсан нь өөрөө тэгээд авч үлдээд нормоо биелүүлчихээд авч үлдээд хажуу хавиргаар нь авалгүй яах вэ? Аваад идэж л байсан. Идэж л байсан.

Хишигсүрэн -

Ер нь илүү гарах боломж байх уу?

Мягмаржав -

Илүү гардаг боломж сайн авдаг олуулаа хүүхэд шуухадтайгаа сайн саачихвал байдаг юмаа. Өдөрт 50, 60 литр сүүг хөөрүүлнэ шүү дээ. Хонийг чинь саагаад. Өдөрт 50-иар нэг хөөрүүлэхэд 10 литрээр хөөрүүлээд байхад 5, 6 тогоо хөөрүүлнэ. Ямар сайндаа манай хүүхдүүд аягүй их саадаг. 50 мавийн литрээр нь хөөрүүлээд л орой хоол хийж идэх гэхээр тогоо шанага маань ерөөсөө сулгүй байдаг. Хониныхоо түрүүчээс саагаад хөөрүүлээд ,саагаад хөөрүүлээд гаргаад хөөрүүлээд байхаар гал тогоо завгүй л хамгийн сүүлийн тогоотой сүүг хөөрүүлсээр харанхуй болдог.

Хишигсүрэн -

Хоолоо хийж идэх завгүй?

Мягмаржав -

Тийм хоолоо хийж идэх завгүй л ганцхан тогоо шанага байсан. Сайндаа л хоёр байна биз. Тэгээд өдөр нь ч гэсэн тэгээд тараг сүү борлуулах аарц цагаагаа буцалгах гээд зав муутай л байна л даа. Тэгдэг л байсан юм.

Хишигсүрэн -

Та өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгөөч?

Мягмаржав -

Миний амьдралын түүх чинь ...

Хишигсүрэн -

Хаана хэзээ төрж өсөв? Сургууль соёл боловсрол...

Мягмаржав -

Би сургууль мургуульд ерөөсөө яваагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Би чинь нэг 7 хоног хэртэй л бүлгэм гэж нэг юм яагаад хүүхдээр 35 үсэг л заалгасан юм даа. Би ерөөсөө.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгээд хаяад л ажлаа хийгээд л ерөөсөө сургууль мургуульд яваагүй.

Хишигсүрэн -

7 хоног дотор үсэг сурах боломж байхгүй?

Мягмаржав -

Байгаагүй. Яахав дээ. 35 үсэг иймэрхүү иймэрхүү үсэглээд байвал уншина. ... Угаасаа ойшоож үздэг ч үгүй. Одоо тэрэнтэй тэрэнгүй өнгөрсөн гээд гэж бодоод / Инээв/

Хишигсүрэн -

Хэдэн настай байсан бэ? Та. Бичиг үсэг зааж байхад?

Мягмаржав -

Би тэгэхэд 27, 8 хүрчихсэн байсан байх. Тэгж байж л үзсэн ш дээ.

Хишигсүрэн -

Зав ч байхгүй байсан байх?

Мягмаржав -

Зав ч байхгүй. Тэгээд сааль маалиа саана. Тэрний хажуугаар бүлгэм мүлгэмд 6, 7 хоног л очсон.

Хишигсүрэн -

Шалгалт авах уу?

Мягмаржав -

Шалгалт авъя л гэж байсан. Хүнээс хуулж бичээд мэдэхийгээ ингэж бичсэн гэж 7 хоног хуулж өгсөн болчихоод худлаа ш дээ. Тэр чинь. / Инээв/ тэрнээс салж амраад тэгж байгаа юм чинь. Надад номны хэрэг ч юу байхав гээд. Бичиг сачигны хэрэг болбол манай хүн өөрөө хийдэг юм даа. Сүүлийн үед хүүхдүүдээ авч ирээд тэгээд надад бичигний хэрэг ч байхгүй.

Хишигсүрэн -

35 онд төрсөн гэдэг чинь сургуульд сурах боломж байгаа ш дээ.

Мягмаржав -

Байгаа л даа. Манай эх эцэг болохоор эмэгтэй хүүхэд би чинь манай хэдэн хүүхэд эмэгтэй нь 2 ахтай дороо нэг дүүтэй. Эмэгтэй хүүхэд сургуульд явуулахгүй гээд гар хөлийнхөө үзүүрт зарна гээд манай эх эцэг хоёр сургуульд явуулаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгээд дороос дүү маань яваад, дээрээс хоёр ах маань яваад тэгээд доод талын хэд яваад би хөдөө л тэр айлын малыг маллаж маллаж байгаад сүүлд энэ хүнтэй нийлсэн.

Хишигсүрэн -

Та одоо сургуульд явъя гэхгүй юу?

Мягмаржав -

Гэхгүй л дээ. Ерөөсөө.

Хишигсүрэн -

Танд тийм хүсэл байгаагүй юу.

Мягмаржав -

Явъя ч гэдэг тэр үедэ тийм ухаан ороогүй байж. Тэгээд явъя гэсэн ухаан надад ерөөсөө орсонгүй. Намайг ор ч гэж хөөж ирээгүй.

Хишигсүрэн -

Ор ч гэж хөөж ирээгүй ээ?

Мягмаржав -

Тийм.

Хишигсүрэн -

Хөөж байсан гэж яриад байдаг ш дээ.

Мягмаржав -

Хөөж байсан гэдэг олон хүүхэдтэй айлаас 2, 3 нь сургуульд орчихоор тэр үед бас завсардахад тоохгүй байсан байгаа юм биз.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Хүн болгоныг сургуультай болгоно гэхгүй байсан. Сүүлд харин хүн болгоныг номтой болгоно гэж бараг л 30-аад насандаа бүлгэмд хэдхэн хоног суусан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэрнээс урд нь бол сургууль соёлд суугаагүй. Суух ч гэж яваагүй. Ном мэддэггүй байлаа. Одоо чинь тэгээд номгүй хүн чинь тусгүй л юм даа. Одоо бол би хүүхдүүдийг чаддаг л юм бол сураарай та нар харанхуй нүх аятай болчихно шүү гээд тэгдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Надтай адил амьдардаг бол хэцүү хэцүү ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Одоо бол номгүй хүн яахав дээ. Амьтны ар өвөрт хавчуулсаар байгаад тэгээд дууслаа.

Хишигсүрэн -

Ер нь бичиг үсгийн шаардлага энэ амьдралын туршид гарах юмуу?

Мягмаржав -

Надад тэгсэн ч гэсэн нэг их гараагүй дээ. Дэргэдэх улсууд номтой болохоор наана цаана гээд гарахгүй юм байсан ч энэ юу гэж байгаа юм гээд тэгж байнаа гээд болдог. Надаар хүн юм бичүүлэх гэж тэгээд өгөөч гэж ирж байгаагүй. Надад ч хэрэг болох сүйдтэй юм бичиггүй яая даа гэх юм болоогүй шүү.

Хишигсүрэн -

Харамсаа ч үгүй.

Мягмаржав -

Харамсаа ч үгүй. Өөртөө болоод яваа болохоор харамсаагүй. Сургуульд суусангүй гэж надад юм хоцроогүй гэж боддог юм. Амьдралаар хохироогүй ядраагүй болохоор би тоодоггүй л байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Түүнээс ядарч явсан бол би ном сурч тийм юм хийе гэсэн бол аятай байхгүй юу гэсэн бодол орно л доо.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгээд нэгдлийн мал малласан ч гэсэн бүр тийм аль ч үгүй доогуур маллаж байгаагүй. Дунд зэргийн дундаас дээш багцаа л байдаг байсан. Сумандаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгээд яахав цалин хөлсөө авч юу яачихаад манай хүн агент хийгээд ...

Хишигсүрэн -

Та анх нөхөртэйгээ яаж танилцаж байв? Таны үед яаж хүмүүс хоорондоо сууж гэрлэдэг байсан юм бэ?

Мягмаржав -

Одоо чинь яахав наашаа цаашаа явж байгаад одоо бол охидууд хүүхдүүд чинь өөрсдөө давхиад оччихсон байх юм байна.

Хишигсүрэн -

Охидууд нь уу?

Мягмаржав -

Аа ха. Охидууд. Дээр үед охидуудаа эргүүлдэгсэн. Одоо охидууд нь эрчүүлээ эргүүлдэг болсон юм байна гэж хоорондоо тэгж ярьж л байдаг юм. Яахав дээ тэгж байгаад л ...

Хишигсүрэн -

Таньдаг байсан уу?

Мягмаржав -

Угаасаа таньдаг. Бид хоёр нэг гол хүн. Тэгээд сүүлд яахав дээ. том болсон хойноо наануу цаануу гэж байгаад ...

Хишигсүрэн -

Аав ээж чинь суулгасан уу? Өөрсдөө ...

Мягмаржав -

Үгүй ээ. Өөрсдөө л яасан. Тэгээд айлын амьдралын хэрэг болохоор амьдрах болохоор хоёулаа тасраад амьдарсан.

Хишигсүрэн -

Одоо танай аав ээж ч юмуу? Танай нөхрийн аав ээж ч юмуу та хоёрыг сууж байхад дургүйцсэн тийм юм байсан уу?

Мягмаржав -

Байгаагүй. Ерөөсөө тийм юм байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тийм байж байгаад хамтраад ...

Хишигсүрэн -

Та ер нь өөрөө нэгдлийн гишүүн малчин гэж явдаг байсан уу? Нөхөр чинь...

Мягмаржав -

Хоёулаа нэгдлийн гишүүн гэж явдаг ш дээ. Нэгдэлд орсон хоёулан дээр л гарна л даа. Цалин.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгээд авч байсан цалингаараа л одоо тэтгэвэр тогтоолгоод байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Нэгдэлд орсон өдрөөс авахуулаад мал малласан тэр чигээрээ цалингаа бүртгүүлж хөдөлмөрийн хөлс гэж өгдөг байсан. Сүүлдээ нэгдэл маань аюулын цалин малин өгдөг болоод мөнгө цаастай болоод тэгээд тэрүүгээрээ явсаар байгаад одоо яачихаад байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Өшөө юу байхав дээ. Тиймэрхүү л амьдрал туулаад ирлээ. Одоо сайхан болчихжээ. Бид хоёр яахав насаараа нэгдлийн ажил хийж байгаад хохирсон ч юув одоог бодвол хийх ажил шаардлагатай л ажил хийж байлаа. Одооны хүүхдүүдийг бодвол.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Одоо сайн сайхан болчихсон юм байнаа.

Хишигсүрэн -

Аа ха. Би танаас нэг ийм зүйл асууя. Та нарыг залуу байхад Монгол орон даяар соёлын довтолгоо гэж нэг юм болсон гээд байгаа ш дээ.

Мягмаржав -

Тэгсэн юм.

Хишигсүрэн -

Та тэр соёлын довтолгоо гэж юу болдог байв? Яаж анх зарлагдсан юм?

Мягмаржав -

Соёлын довтолгооны үед ариун цэвэр гээд хөнжил гудас гэж байх шиг. Ус цасанд ор, хумс хуруугаа авсан уу? Яасан гэж байх шиг их л бүдүүлэг тийм байсан шүү.

Хишигсүрэн -

Малчдыг уу?

Мягмаржав -

Тийм малчид яахав бүдүүлэг л байсан. Ер нь тэр соёлын довтолгоо яахав айл амьтанд бас хөнжил гудсыг нэг хоёртой байхгүй нь байдаг болгоод тэр үед ёстой бүдүүлэг байсан байх. Тэгээд хэрэг болсон байхаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Бололгүй яахав. Зөндөө л болсон. Тэгээд улсууд одоотой адилгүй бүдүүлэг байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгээд тэрнээс хойш шаардлага тавиад хүн шаардлага тавихаар зөндөө сайхан болдог л юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха. Яг юу юу өөрчлөгдсөн бэ?

Мягмаржав -

Юу өөрчлөгдлөө гэх вэ? Хөнжил гудас угаах цэвэрлэх юм ахиухан болсон байхдаа.

Хишигсүрэн -

Хөнжил гудасны даавуунаас өөр юу шаарддаг байсан?

Мягмаржав -

Цэвэрхэн байхыг шаарддаг байсан. Усанд орохыг шаардана. Тийм л байсан юм.

Хишигсүрэн -

Хэн тэрийг шаардаж зохицуулж явах вэ?

Мягмаржав -

Захиргаанаас тэгээд дээр дээрээсээ тушаал өгдөг юм байгаа биз. Нэг жил тэгсэн юмаа тэр чинь. Их л явагдсан юм. Тэрнээс хойш улсууд өөрсдөө сураад л яадаг юм байна лээ.

Хишигсүрэн -

Шаардлага биелүүлэхгүй бол яах вэ?

Мягмаржав -

Тэгэхээр яаж байсан юм болоо? Торгоно барина гэж байсан байхдаа. Бодвол. Мөнгөөр л торгох байлгүй дээ. Муу байна гэж тэгдэг байсан биз. Тэгэхээр манайх бол тэгж байгаагүй болохоор мэдэх ч үгүй юм байна.

Хишигсүрэн -

Аа ха. Саван вок хэзээ анх нэвтэрсэн бэ?

Мягмаржав -

Саван яах вэ? Ерөнхийдөө гайгуу шүү. Тэр үед үнэтэй хар саван гээд байдаг байсан юм. 50 хэдэн он, 60 хэдэн оноос л 50 хэдэн оноос л эхэлсэн юм даа. 56, 7 онд саван маван олддог байсан шүү.

Хишигсүрэн -

Аа ха. Тэрнээс өмнө яадаг байсан юм бол?

Мягмаржав -

Тэрнээс өмнө намайг жаахан байхад ёстой угаах юм зөндөө ховор байсан байх. Хужиртай усанд угаана гэдэг байсан шүү. Зун бол бороо орчихоор голын довны хооронд тогтсон улиасны хужиртай тийм ус мусанд угааж байх шиг тийм л байсан. Тэгээд ус нууранд бол улсууд өөрсдөө очоод орно л доо. Рашаан маршаанд орно. Тийм л байсан.

Хишигсүрэн -

Цээрлэдэг байсан юм биш үү? Голын усанд орохыг? Ус бохирдуулахгүй гээд.

Мягмаржав -

Тэр чинь хүүхдүүд бол хамаа ч үгүй орно. Томчуул бол гол руу орохгүй л дээ. Рашаан худаг нууранд бол орно. Байр сав нь байхгүй болохоор зарим нь орно. Зарим нь орохгүй л байсан биз дээ бодоход. Шавхай мавхайгаа бол жижиг хонины хашаан дотор яаж байгаад хонь мал сааж байгаад шавхай мавхайгаа хэрэггүй таваг маваг бага зэргийн юманд угаачихна. Үгүй бол гол руу гүйгээд хонхор усанд угаадаг тийм л байсан даг.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь соёлын довтолгоо хийх шаардлага байсан болов уу? Та юу гэж бодож байна.

Мягмаржав -

Байсан. Байлгүй яахав. Байгаагүй байсан бол тэрүүгээ олон жил болох байсан байх л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэр чинь бол хэрэг болсон.

Хишигсүрэн -

Эмэгтэйчүүдийн хэрэглэдэг тэр пудр мудр .... юмыг малчин эмэгтэйчүүд хэрэглэх үү?

Мягмаржав -

Үгүй ш дээ. Бидний үед бол хэрэглэж байгаагүй. Одоо л энэ хүүхдүүд саяхнаас л эхэлж байна ш дээ. Манай хөдөө бол. Одоо ч хөдөө гадаагүй хэрэглэхгүй хүн байхгүй хэрэглэж байна. Түүнээс биш насаараа би тэрийг чинь хэрэглэж үзээгүй. Мэдэх ч үгүй.

Хишигсүрэн -

Шаардлага гарахгүй. / Инээв/

Мягмаржав -

Шаардлага ямар юм гарахав. Наранд өдөржингөө хонь саачихаар түлэгдчихсэн хар хүн л байгаад байдаг байсан.

Хишигсүрэн -

Таны үед ямар хүүхнүүдийг ямар охидуудыг сайхан охин гэж хэлэх вэ? Ямар залууг сайхан залуу гэж хэлэх вэ? Ямар охидууд хурдан нөхөрт гарч залуучууд эргүүлэх вэ?

Мягмаржав -

Сайхныг л эргүүлдэг байсан байхдаа бодвол. Сайхан охин энэ тэр гэж байдаг л байсан. Нүд хөмсөг сайхантай ч байдаг юмуу? Нуруу туруу гэзэг үс сайтай ч юмуу? тийм л хүнийг сайхан гэдэг байсан байх. Өшөө яахав бүгд л адилхан адилхан будаж шунхдаад байх ч юм байхгүй. Ааш зан сайтайгийн ч юмуу тэгээд ажил үйлэнд сайныг ч гэсэн хүн чинь тэгээд санал саналаараа л болно шүү дээ.

Хишигсүрэн -

Гэр бүл нь бас их чухал байх тиймээ?

Мягмаржав -

Тийм.

Хишигсүрэн -

Ямархуу айлын хүүхэд?

Мягмаржав -

Тийм ар гэр бүл нь ямар айл байдаг вэ? Тулхтай түшигтэй томоотой аятай сайн нэртэй худалч хулгайч ч юмуу тийм хүн муутай улсууд байдаг ш дээ. Тийм бол хүн болгон тэгж дурлахгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Эрэгтэй эмэгтэй хүний, айлын эхнэр нөхрийн айлд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа. Дээр үед эмэгтэйчүүд их дарлагдаж байжээ хувьсгалаас өмнө гээд ярьдаг ш дээ.

Мягмаржав -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд Түвдэнгийн Бор гарч ирсэн. Бошгыг халах залуучууд гээд 30-аад онд эмэгтэйчүүд үсээ тайрч байсан энээ тэрээ гээд ярьдаг. Ер нь таныг хүүхэд насанд эмэгтэйчүүдийн байр суурь, эрх мэдэл эхнэр нөхрийн харилцаа ер нь ямар байсан? Таны үед ямар байв? Одоо ямар байна?

Мягмаржав -

Одоо ч яахав дээ. Миний үед ч гээд айхтар ялгаатай тийм юм байгаагүй шүү. Тэр үед чинь гайгуу болчихсон байсан үе. Тэрнээс урагш би сайн мэдэхгүй юм даа. Угаасаа унаа унаш муутай болохоор найр наадамд очих юманд очно уу? гэхээс өглөө үдэшгүй тэгээд явдаг хүн хаана байхав. Одоо ч яахав үзэх харах юм их болчихсон болохоор явж л байх юм улсууд. Унаа тэмээ ч гэж амар болчихсон юм. Дээр үед морь унаад тэр болгон сумын төв орж юм үзнэ гэж явахгүй ш дээ. Хүн. Явах үедээ явна л даа. Наадам саадамд эмэгтэй хүн зөндөө л явж зөндөө л очно.

Хишигсүрэн -

Тэгэхдээ эрэгтэйчүүд давуу эрхтэй байсан биз.

Мягмаржав -

Тийм л биз. Гэр орондоо бол давуу эрхтэй байлгүй яахав. Гэр орондоо тэрийгээ тэг, энийгээ ингэ гэх нь тэгээд нөхрийнхөө амыг хараад ...

Хишигсүрэн -

Гэр орныг авч явах ажилд хэн нь илүү үүрэгтэй байдаг вэ?

Мягмаржав -

Эрэгтэй нь ноён нуруугийн авч явна уу? гэхээс яг гэрийнхээ доторхыг зохион байгуулаад гэр орноо цэвэрлэх ч юмуу? юмаа хийх хоол ундаа хийхийг ойр зуурын ажлыг бол эмэгтэй хүн илүү хийлгүй яахав.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Түүнээс авч явах дээрээсээ зохион байгуулах ажлыг эрэгтэй нь илүү хийнэ. Эндээс нүүгээд тэнд буучихъя гэдэг ч юмуу? одоо тэрийгээ тэгчихье энийгээ худалдчихъя, тэндээс тийм юм авъя ч юмуу? тийм юмаа эрэгтэй нь мэдэж хийнэ ш дээ. Тэгэхдээ ч хүн хүнээсээ л болно доо. Мэддэг ч хүн байна. Мэддэггүй ч хүн байна л даа тэрэн дотор чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Эхнэр нь эрэгтэйгээсээ дээр мэдэж байгаа хүн байна. Хүнийхээ тархи ухаанаар л болох юм даа. Ерөөсөө айл чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Түүнээс биш эрэгтэй хүн мэддэг гээд балай шахуу ч юмуу балай юун ч мэдэгдэхгүй бас эмэгтэйгийнхээ гарыг хардаг болчихсон тийм улсууд байж л байх юм байна ш дээ. Дэндүү томоотой даруухан ч байдаг юмуу? Тийм улсууд бас байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь та ингээд нэгдлийн мал маллаад танай нөхөр агент хийж байхад хэцүү юм юу байв?

Мягмаржав -

Яахав дээ. Бороо шороотой олон хоногийн зүсэр бороо ч хэцүү л байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха. Байгалийн зуд турхан болохоор хэцүү.

Мягмаржав -

Нэгдэл байхад гаргуун зуд болж байсангүй шүү. Сая юу яаснаас хойш хэд сайн зуд боллоо. Түүнээс биш бидний заяа түшээд байсан юмуу? нэг ч их айхтар зуд муд болж байсангүй. Нэг ч их айхтар зуд болж байсангүй. Нэгдэл байх үед яахав тэгээд өвс мөвсөөр сайн хангаж байсан юмаа хөөрхий. Өвс тэжээлээр сайн хангана. Тэр 5, 600 малыг чинь. Аргаа бараад ядуу зүдүүгийн өвс мөвс янз янзын юмаар сайн хангана л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэрний хүчинд бас их хэрэг л болж байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Хэрэг бололгүй яахав. Зөндөө хэрэг болох үедээ болж байгаа юм чинь. Одоо өөрийн юм болохоор хүн улайрч авахгүй л байх юм. Хэдэн жил ган ч боллоо. Өвс түлээгээ өөрсдөө ч муу авах юм даа. Дээр үед нэгдэл мэгдэл байсан. Өвс мөвс сайн авч байсан юм даа. Хадлан мадланд их гаргана. Сумын төвөөр сул байгаагаа аягүй их хадланд явуулаад хадланг бол зөндөө авдаг байлаа. Өөрсдөө ч гарч тэжээл мэжээл ав гээд заводын сүү дууссан хүүхнүүдийг шахаад агь таана зулгаа гээд түүдэг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Одоо бол харин тэгэхээ больчихсон юм. Одоо тэгээд тэжээлээ аваагүй л гэж байх юм. Тэр тоолон гарахгүй юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Гараад ч өвс нь олдохоо байчихсан юм. Одоо энэнээс хойш ногоо ургаад байвал авдаг болно биз. Авч байгаа юм байхгүй л байна.

Хишигсүрэн -

Таны амьдралаар нэгдэлжих хөдөлгөөн ямархуу байдалтай дайрч өнгөрөвөө?

Мягмаржав -

Түрүүний манай хүний ярьдаг шиг яаж өнгөрсөн.

Хишигсүрэн -

Аа ха. Та тэрэн дээр нэмээд хэлэх ч юмуу эмэгтэй хүний хувьд ...

Мягмаржав -

Юу байх вэ? Тэрэнд угаасаа бид хоёр 30 толгой малтай үлдээд нэгдлийн мал маллаад өшөө яах вэ? Гэр орноо өөд нь татахсан гэж байсан байх. Олсон юмаараа тэр үед жаахан бүдүүлэгдүү байсан. Одоотой адил сайн сайхан байсан биш. Гэр орноо өөд нь татахсан гэж бодож л байсан байх. Түүнээс одоо нэг их сүйд болоод байх ч юу байхав. Тиймэрхүү л байсан. Сүйд болоод байх юм байхгүй ээ. Би тийм юмтай болохсон. Ийм юмтай болохсон гээд байхгүй л байсан. Ерөнхийдөө нэгдлийн хонь хариулаад болоод байгаа юм бодоод байсан юм байгаа биз хувьдаа.

Хишигсүрэн -

Танайх нэгдлийн хонио хэдэн жил малласан бэ?

Мягмаржав -

Манайх 10 гаран жил 20 гаран жил 30-аад жил хариулсан байхаа. Би чинь тэтгэвэрт гартлаа хариулсан шүү. Тэтгэвэрт гартлаа 90 он хүртэл хариулсан юм байна. 89 он хүртэл хариулсан даа. 59 оноос хойш. 59 оны намар эхэлж нэгдэлд ороод үнээ сааж байгаад намар нь хонь авчихаад ирсэн. Тэрнээс хойш тасраагүй ээ. Шувт л хонь хариулсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мягмаржав -

Тэгээд нэгдэл тарж гүйцтэл хонь хариулсан. Хамгийн сүүлд хариулж байсан суурь хонио заримын гадагш нь хүнд өгөөд заримын өөрсдөө аваад тэгээд тарсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь өмч хувьчлал болж байх үеэр танайх ямархуу байдалтай өнгөрөөв? Өмч хувьчлал таны хувьд ямархуу болов?

Мягмаржав -

Өмч хувьчлал яахав дээ. Улсууд манай хагас улсууд түрүүнд гарсан. Манайх дунд хэрд нь бүр сүүлд нь ч болоогүй. Дунд хэрд нь гарсан.

Хишигсүрэн -

Нэгдлээс үү?

Мягмаржав -

Нэгдлээс гарахдаа. 3 тасарч гарсан шүү. Манайхны нэг 10-аад айл гараад сум аяараа хэд ч гарсан юм. Эднүүд гараад тэрний дараагаар дахиад хойтон жил нь билүү? түүний хойтон билүү? Хойтон жил нь байхаа овоо хэдэн айл гарсан. Тэрэнд нь гарсан. Манайх.

Хишигсүрэн -

Танайх яагаад ах дүү нартайгаа хамт гараагүй юм?

Мягмаржав -

Манай энэ хүн яах юм болоо хэрэгтэй ч юм болж байгаа юмуу? Хэрэггүй ч юм болж байгаа юмуу? би эдэнтэй гарчихъя гэж тэгээд яахав жаахан харж байгаад болъё хэдэн малыг хариулж байгаа юм болохоор болох юм байгаа биз нэг хоёр жилдээ харж байж ер нь юу болох гээд байгаа юм бол харъя эхний үед гараад яахав гэхээр нь тийм юм байхдаа гэж байгаад хойтон жил нь гарсан байхаа. Манайх. ...

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.