Batchuluun


Basic information
Interviewee ID: 990295
Name: Batchuluun
Parent's name: Nyamaa
Ovog: Arguun
Sex: m
Year of Birth: 1974
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: herder; myangant herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
democracy
privatization
herding / livestock


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За өнөөдөр 7сарын 24-ны өдөр 11 цаг 30 минут орчим болж байна. Бид нар Булган аймгийн Сайхан сумын нутагт юу гэдэг газар билээ?/

Батчулуун -

Угалз ороо Сүүж гэдэг газар.

Хишигсүрэн -

Сүүж гэдэг газар зусаж байгаа мянгат малчин айлд хүрч ирээд ярилцлага хийж байна. Таныг манай ярилцлагад оролцох зөвшөөрөл өгсөнд их баярлалаа.

Батчулуун -

За та нарт ч гэсэн их баярлалаа.

Хишигсүрэн -

Хоёулаа ярилцлагаа ийм асуултаар эхэлье. Ер нь өөрийнхөө тухай танилцуулахгүй юу? Хэн гэдэг хүн? Ямар газар өссөн? Ямар ажил төрөл эрхэлж яаж байв?

Батчулуун -

Намайг Нямаагийн Батчулуун гэдэг. Эхээсээ есүүлээ. Ес дэх хүүхдийн долоо дахь нь. Дээрээ нэг ахтай, 5 эгчтэй хүн. Доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Би Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн 2-р багт ажиллаж амьдарч байгаа. 97 онд гэр бүл болоод энэ нутагт Сүүж гэдэг газарт 97 оноос хойш ажиллаж амьдарч байгаа даа. Өдий хүртэл.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Зах зээлд орсноос хойш аав ээжийн тасалж өгсөн хэдэн малыг одоо өсгөж өндийлгөж өдий зэрэгтэй явна. Эцэг эхийн буян, газар нутгийн өгөөж буян хишиг надад наалдаж байгаа гэж бодож байгаа. За миний хүүхэд нас нэгдэлд аав ээж хоёр маань туувар туугаад тууврын хэдэн малтай хөдөө гадаа энэ Угалзын Рашаант гэдэг газраар мал хариулж бяруу, шүдлэнтэй хөөцөлдөж өнгөрлөө дөө.

Хишигсүрэн -

Аа ха. Яаж хүмүүжүүлдэг байв? Та нарын хүүхэд нас яаж 70, 80-аад оны хүүхдүүд ш дээ.

Батчулуун -

За одоо ярьж ерөөсөө чадахгүй байна.

Хишигсүрэн -

Зүгээр, зүгээр ярь ярь.

Батчулуун -

За миний хүүхэд нас 3-р бригадын Агуйт гэдэг газар завод дээр аав ээждээ ах эгч нар сургууль соёл энээ тэрээ гээд явчихсан. 9 сарын 1 болоод явчихсан. Тэрнээс хойш би чинь одоо хүүхэд насаа завод дээр аав ээж хоёртой ... тугалтай хөөцөлдөөд жаахан зургаа мургаан настай хүүхэд л юу яадаг байлаа. Үнээ тугал ивэлгээд л том болчихсон тугал дийлэхгүй. Тэр чинь одоо хошуулдаж тохойлдож татаад л тэгж л үнээ мал эргүүлж яаж байсан ш дээ. Аав ээждээ тусалж байсан. Миний аав ээждээ яаж байсан юм чинь одоо гийгүүлсэн юм ховор л болов уу даа.

Хишигсүрэн -

... Ер нь сургуульд хэдэн онд орж байсан?

Батчулуун -

83 онд.

Хишигсүрэн -

Сургуульд орсон байх тиймээ?

Батчулуун -

Тийм. 83 онд 1-р ангид яагаад тэгээд 99 онд чинь би сургуулиас гарлуу даа. 98 онд билүү? Яг л зах зээл эхлээд ...

Хишигсүрэн -

89 он уу?

Батчулуун -

Тийм 89 он. Тэр үед л зах зээл эхлээд л аав ээждээ туслах гээд л 8 төгсөх жил л гарсан ш дээ. Би чинь.

Хишигсүрэн -

Наашаа суугаад ярианд оролц тэгэх үү? Хамт сууж байгаад хоёр талаасаа асуултандаа дэмжээд ярилцаад явчихъя. Тэгмээр юм байна. / инээлдэв/

Батчулуун -

Хүн амьтантай хамаагүй тоглоод ярьж л байсан. ....

Хишигсүрэн -

Камераар яачихаар тэгээд байх шиг байна. Камергүй байж болно ш дээ.

Нэгэн хүн -

Унтраачих уу? Тэгээд яръя.

Хишигсүрэн -

Тэгье.

Нэгэн хүн -

За одоо камер унтраалаа шүү.

Хишигсүрэн -

Тэр маамуугийн зураг авсан уу? Би бас 74 оных л доо. Хүүхэд нас гэвэл ингээд гурвуулаа сууж байгаа ярьчихъя. 83 онд сургуульд ороод миний ойлгож байгаагаар социализмын үед чинь хүүхдийг сургууль завсардуулахгүй байхын төлөө их арга хэмжээ авдаг байсан ш дээ. Манай аав, ээж хоёр багш байсан. Хүүхдээ сургуульд өгдөггүй айл руу чинь хэд дахин очиж байгаад л аваад ирдэг байсан. Тэр их юу яадаг байх үед яаж гарав? Гарч байгаа шалтгаан нь юу байсан? Өөрөө дургүй байв уу? Бусад шалтгаанаар байв уу?

Батчулуун -

Сургуульд сурах дургүй дургүй л байсан. Зах зээл эхлээд тэр үед хөдөөний улсууд нэг хэсэг сургууль соёл гэдэг юм чинь ерөнхийдөө хөдөөний сургууль чинь тэр үед устах маягтай юм болоод ...

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Хүүхдээ зах зээл эхлүүлээд мал маллуулна гэсэн юугаар бүгдээрээ сургуулиас гараад ...

Хишигсүрэн -

Аав ээжүүд мал аваад эхлэхээр ...

Батчулуун -

Тэрэнд нь туслах гэж гарсан. Миний үеийн овоо улсууд гарсан. Нэгнийгээ гарахаар дагаад энэ тэр ...

Хишигсүрэн -

Тэгээд мянгат малчин болчихсон байна ш дээ. Харьцангуй залуу улсууд бас л их хөдөлмөр зүтгэл гаргаж байж ийм хэмжээнд хүрч байгаа ш дээ. Тиймээ? Ер нь мянгат малчин болох хүртлэх мал маллаж ажилласан туршлага ... Ямар ажил хийж ямар хугацааны дотор ийм үр дүнд хүрэв?

Батчулуун -

Эр ... охин болгож бас олшруулчих санаатай 12 байсан бол тавыг нь охин болгочихоор тавыг илүү төл авчих гээд л тэгээд өсгөж явсаар байгаад арван жилийн дараа бид хоёр чинь аав, ээжээс нэг 100 гаруй 150, 160-аад толгой малтай л гарсан байх даа. Тэгээд угаасаа ч олуулаа байсан болохоор тэр зэрэгтэй зах зээл гараад удаагүй байсан. Нэгдэл нийгэм тараад тодорхой хэмжээний 100 гаруй малтай. Тухайн үедээ л бас мал сайтай гаралгүй яахав.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Тэгээд л тэр хэдэн малаа олшруулах гэж охин болгоод эр / хүүхэд уйлав/ ... Одоо ч гэсэн дандаа гүү адуутай.

Хишигсүрэн -

Ерөөсөө л үржлийн мал ...

Батчулуун -

Наад талын хугацаа 45 хүртэл малыг нэг сайхан өсгөж өндийлгөж байгаад буурлуудын буян охин талын өсгөж байгаад эр талын өсгөөд байх шаардлагагүй. 45 хүртэл хоёулаа насны залуу дээр тэрнээс хойш яахав монголчууд чинь дандаа үр хүүхдийнхээ төлөө явсаар байгаад манай аав ээж хоёр хэдэн хүүхдүүдийн гарын ганзаганд хөлийн дөрөөнд хүргэх гэж ......... аав ээж хоёртой маш их баярлаж явдаг.

Хишигсүрэн -

Тэр туувар тууж байх үед ... аав ээж хоёр мал туугаад явахаар хэдэн сараар явна. Тэр хооронд / хүүхэд уйлаад сонсогдохгүй байна/

Батчулуун -

/ хүүхэд уйлаад ярьж байгаа яриа сонсогдохгүй байна./ Аав ээж хоёрыг явна явтал наана нь хонинд нь явж өгнө. Үхрийн нааш нь цааш нь эргүүлж өгнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

... Тэгээд гэр бүлээрээ манайх туудаг байсан юм. Тэгээд энэ хоёрыг чинь дагаад л гэр бүлээрээ явдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Тийм л байлаа.

Хишигсүрэн -

Тууврын мал гэдэг чинь малчдаас энд тэндээс маханд өгсөн малыг ...

Батчулуун -

Нэгдлийн тархай бутархай айл айлаас ирсэн малыг ...

Хишигсүрэн -

Ижилсүүлж аваад?

Батчулуун -

Ижилсүүлэх гэж бас тэрийг чинь их юм болноо.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Хариулга одооных шиг хаячих юм бол тал тал тийшээ болоод алга болчихно. Байнга хариулгатай тэгж л явдаг байсан.

Хишигсүрэн -

Ер нь тэр туувар хэдэн он хүртэл үргэлжилсэн бэ? Танайх хэдэн он хүртэл тууж байсан?

Ээж -

91 он хүртэл туугаад тэрнээс хойш манайх ...

Хишигсүрэн -

Туувар Улаанбаатар л хүргэнэ ш дээ.

Батчулуун -

Дархан.

Хишигсүрэн -

Аа Дарханы мах комбинат. Ер нь бид нарын хүүхэд байсан үе гэдэг чинь социализм хамгийн их цэгцэрсэн, жигдэрсэн ялангуяа суманд байсан улсуудын хувьд сургууль бол хамгийн их сайн бааз нь бүрдсэн. Багш нар бүрдсэн байсан үе ш дээ. Тэгэхээр малчдын хүүхдүүд дотуур байранд амьдрахад ер нь ямархуу байдаг байсан юм? Дотуур байр чинь бас нэг хүүхдүүд завсардах шалтгаан байсан гээд байдаг ш дээ. Гэр санадаг.

Батчулуун -

Би дотуур байраар яваагүй.

Хишигсүрэн -

Яваагүй юу?

Батчулуун -

Тийм. Гэр бариад өгчихдөг байсан.

Хишигсүрэн -

Олон хүүхэдтэй болохоор сумын төвд нэг гэр бариад ...

Ээж -

Байранд оруулах бас хэцүү байсан. Тэр үед.

Хишигсүрэн -

Хүрэлцдэггүй юу?

Ээж -

: Байранд орохоор чинь тарваганы арьс хоёрыг нэг хүүхэд, зурамны арьс 15-ыг гээд даалгавар өгнө ш дээ. Тэгээд манайх чинь эмэгтэй голдуу олон хүүхэдтэй тэрийг чинь алж чадахгүй.

Хишигсүрэн -

Танай суманд л тийм нугалаа байж дээ?

Батчулуун -

Зурамны арьс марьс өгдөг байсан тиймээ?

Хишигсүрэн -

Тэрийг заавал байранд ороход юу болгож байдаг. Тэгээд тэр үед дотуур байранд чи байсан уу?

Эхнэр -

Байгаагүй. Манайх сумын төвд.

Хишигсүрэн -

Сумын төвийн айл байсан уу?

Эхнэр -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд сумын төвийн хүн хөдөө гарч ирээд малчин болчихсон. Ховорхон тохиолдол байхдаа.

Батчулуун -

Аав нь механик, ээж нь нягтлан хүн байсан. Бид хоёр нэг ангийнх.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Би төгсөөгүй. Энэ 10 төгссөн. 8 жил нэг ангид сургуулиар явсан хоёр.

Хишигсүрэн -

Аа ха. Сургуульд байхад хэр дүрсгүй хүүхэд байв?

Батчулуун -

Би томоотой хүүхэд байсан. Эд нар намайг их зүггүй хүүхэд байсан гэдэг ш дээ. Ангийнхаа юун дотор томоотой л хүүхэд байсан. Тэд нар болохоор намайг их л зүггүй хүүхэд байсан бүгд л манай нэг баз байдаг юм. Одоо энэ гадаа байгаа дүү охины нөхөр нь. Тэр л намайг дээд давхраас бууж ирж чадахгүй л тойроод намайг харахаар тойрч явдаг байсан гэж тийм л хүүхэд байсан. Тэгээд улсууд ...

Эхнэр -

Ер нь зүггүй л талдаа.

Хишигсүрэн -

Сургуулийн дээд давхраас уу?

Батчулуун -

Тийм.

Хишигсүрэн -

Яагаад айлгаад байдаг байсан? Нэг л шалтгаан байсан байх?

Батчулуун -

Өөрөө бол их л томоотой нормальный л хүүхэд байсан гэж боддог. Хүмүүс болохоор тийм байгаагүй хамгийн дэггүй багш нарыг их хашраасан шүү л гэдэг юм.

Хишигсүрэн -

Багш нарыг хашрааж байсан юмаа санахгүй юу? Одоо ... Багш нарт их дургүй байж дээ? Сургуулиас ухаан тас гарч байхыг бодоход ....

Батчулуун -

Тэр бол манай ангийнхны Төөгийн л хийсэн ажил байхгүй юу.

Хишигсүрэн -

Юу вэ? Тэр нь ?

Батчулуун -

Жаахан байхдаа нэг ангийнхаа бандид гэр барьж өгч байгаа нь гэж тал талаасаа гэр авч эвлүүлж яагаад бэр гуйж байгаа нь гэж нөгөө ангийнхаа охиныг чирч оруулж байсан юм.

Хишигсүрэн -

Жинхэнээсээ гэр барьж байгаа юмуу? / инээв/

Батчулуун -

Тийм.

Хишигсүрэн -

Хэддүгээр ангид?

Батчулуун -

Дөрөв мөрөвдүгээр ангид. Ангидаа бэр буулгаад ороод ирэхээр ... тэгээд багш нарын конторт оруулаад тэгээд яахав намайг л толгойлж үймүүлсэн гэж багш нараар донгодуулаад гарч байсан. Ер нь тэр багш нарын цуглаанаар орчихдог л байсан.

Хишигсүрэн -

Багш нар тэгээд яадаг байсан? Ер нь тэр донгодоно гэдэг чинь яаж байгаа билээ?

Эхнэр -

Багш нарын хурлаар оруулаад донгодоод л ...

Батчулуун -

Ороод тэр чинь багш нар тал талаас нь за чи яасан гээд л шалгааж байцаагаад л зарим нэг нь шоолж хөхрөлдөөд л тэр үед их ичиж байгаа юм даа. Жаахан хүүхдүүд бэр буулгасан гэнэ энэ баян айлын хүүхэд тэгэлгүй яахав гээд нөгөө Батбаатарыг л хур мөнгөтэй гэсэн Арслан их баян хүн гэнэлээ. Тэр үе чинь зах зээлийн үе эхлээгүй байсан үе л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Авдрандаа их мөнгө дарсан хүн юм гэнэлээ. Эднийх аргагүй, аргагүй. / гаднаас хүн орж ирэв/

Хишигсүрэн -

За тэгээд?

Батчулуун -

Тэгээд багш нарт донгодуулаад л хэдүүлээ гарч байлаа. Энэнээс хойш тийм юм хийж болохгүй шүү гээд сургамжийн үгээ хэлээд тийм юм байж болохгүй. Түүний оронд наад хичээл номондоо шамд гэж байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь юу гэдэг юм. Хүүхэд байхад тодорхой хэмжээгээр 16, 17 хүрсэн байх үед чинь хөдөлгөөн өрнөөд ардчилал болоод янз бүрийн юм болж байсан ш дээ. Тэгэхээр үндсэндээ 16 хүрч байгаа паспорт авсан үед ийм үйл явдал болоход хөдөөний сургуулийн хүүхдүүд, залуучууд тэр үйл явдлыг яаж хүлээж авч байсан бэ?

Батчулуун -

Тэр ардчилал гарч байх үе ангийн багш ангид орж ирээд манай ангийн багшийг Тогтохоо гэдэг байсан юм. Тогтохоо багш орж ирээд ардчилал гэж нэг ийм юм гарч ирсэн. Социаль демократ гэж нэг айхтар нам гарч ирж байгаа юм байх. Тэр л том том эрдэмтдийг цуглуулсан айхтар ... бараг л эсэргүү мэсэргүү л юм яриад л манай хэн чинь уг багшаа бариад шорон оронд хорьчихож болдоггүй юмуу? гээд л / инээлдэв/ Тэр үед хүүхэд байсан болохоор нэг л их айхтар хэсэг улсууд гарч ирж байгаа юм байна гэж бодож байсан.

Хишигсүрэн -

Багш бол тиймэрхүү утгатай юм ярьж байсан уу?

Батчулуун -

Тийм. Тэр үед бид нар юугаа ч мэдэхгүй юм чинь их л айхтар цуглаан муглаан болж байгаа айхтар айхтар бүлэг улсууд гарч ирээд хоорондоо дайтах л маягтай юм болох л ...

Хишигсүрэн -

Тэгээд цаашаа юу болов?

Батчулуун -

Тэгээд тэрнээс хойш Намхай ах гэж манай хичээлийн эрхлэгч тэр хүн чинь нэгдэл нийгэм гэдэг юмыг чинь ардчиллыг дэмжээд ардчиллыг ойлгодог болсон байх. Тэгээд нэгдэл тарна гээд нэгдэл тарах гэж байгаа. Нэгдлийг тараах гэж байгаа гээд тэгээд бид нар хүүхэд юм чинь аав ээжийн яриаг хааяа нэг сонсож байхад манайхан бөөнөөрөө нэгдлээс гарах гэж байгаа гээд 10 хэдэн айл билээ? Ээж.

Ээж -

13 айл.

Батчулуун -

Нэгдлээс гарч байгаа гээд тэгээд хэсэг бүлэг улсууд нэгдлээс гарч байгаа. Энэ нэгдлээс гарсан улсууд яаж амьдарна даа гээд бид нар нэгдлээс гарчихаар цалин пүнлүү гэж юм байхгүй, цалин хөлс байхгүй яаж амьдарна даа. Мал хар туувар муувар авдаггүй. Зах зээлд нь зарж мэдэхгүй тэрийг мөнгө болгож мэдэхгүй юм чинь малаар ганц амьдарч болдог л юм байхдаа гэж бодож байсан үе юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Тэгээд сүүлдээ ардчиллынхаа үр шимийг үзээд одоо бол их л аятайхан байна. Хүн болгон өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй. Ажил хийж чадсан нь амьдраад, хийж чадаагүй нь тэгээд яадаг болчихсон. Хөдөлмөрлөж л чадвал одоо сайн сайхан явдаг болчихсон үе болохоор ардчиллын л буян.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Нэгдэл байх үед чинь хүүхэд битгий хэл мал хүртэл сүү хөхөж чаддаггүй байлаа ш дээ. Одоо бол мал бол дураараа л сүүгээ хөхдөг болсон байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Тугал, хонь, хурга, ишиг чинь. Нэгдэл байхад тэгдэггүй байсан. Бид нар чинь хүүхэд байхдаа хурга ишиг гүйлгээд тэр үнээ гэдэг юмыг чинь өдөрт хэд саадаг байсан. 2 сааж байсан юмуу? 3 сааж байсан юмуу?

Ээж -

Хоёр.

Батчулуун -

Тэгдэг байсан. Энэ хүн сайн мэднэ дээ. Нэгдлийг.

Хишигсүрэн -

92 онд 90 онд ш дээ. Хамгийн анхны ардчилсан сонгууль хамгийн анхны сонгууль хийгээд 92 он, 96 он, 2000 оны Улсын Их Хурлын сонгууль за тэгээд орон нутгийн сонгууль гэж болж байсан. Тэгэхэд сонгуульд яаж оролцдог байв? Та нарын үеийн залуучууд юу ярьдаг байсан? Ямар хандлагаар сонгууль өгдөг байв? Одоо яаж өөрчлөгдөж байна?

Батчулуун -

За тэр үед ч яахав дээ. Аав ээжийн юугаар ойролцоо улсуудын яриагаар за тэрэнд өгье шүү. Ардчилалд өгнө шүү гээд эсвэл хувьсгалт намд өгнө шүү гээд тэгж өгдөг байсан бол одоо бид нарын үеийн залуучууд одоо ардчиллынхаа үнэ цэнийг мэддэг болчихсон одоо аль намд өгөх вэ? аль юунд өгөх вэ? гэдгийгээ сайн мэддэг болчихсон байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Тийм. Одоо бол мөнгө төгрөг амласан болгонд нь өгөөд байдаггүй. Өөрийнхөө сонголттой тиймээ? Өөрийнхөө өгье гэсэн хүндээ өгдөг болсон. Мөнгө төгрөг өгөх нь хамаагүй. Амласан амлалтанд нь өгөөд байдаггүй болов уу? л гэж боддог ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь мал ахуй сайтай ийм улсуудыг орон нутгийн удирдлага ч юмуу хандив энэ тэр гээд янз бүрийн юм яриад явах юмуу?

Батчулуун -

За яах вэ? орон нутгийн хандив хэлбэл өгөлгүй яахав. Энэ чинь өгөх ёстой. Тэр байтугай юмын нэгдэл тарахад бас нэг мал орон нутагт хандив өгөлгүй яахав. Тэрэнд бол өгч л байдаг юм. Хэлж л байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Сайн дурын юм чинь.

Хишигсүрэн -

Би нэг ийм юмыг л сайн яриулмаар байна л даа. Та нар чинь үндсэндээ бараг 20-иод жил шахуу мал маллаад амьдарч байна ш дээ. Тэгэхээр Монголд л байгаа үзэгдэл ш дээ. Малаа маллаад хөдөө байгаа улсуудын олонх нь амьдардаг. Мал нь өөрөө хүний амьдралын амьжиргааны гол эх үүсвэр болдог тиймээ? Тэгэхээр бусад улс оронд магадгүй энэ судалгааны материалыг бүр хожуу тавьж олон жилийн дараа уншихад мал маллаж амьдардаг улсуудын амьдрал яаж ч өөрчлөгдсөн байх юм билээ. Сайн мэдэхгүй ш дээ. Тэгэхээр яг таны амьдралын туршид улсууд мал маллаж амьдарсан байдал энэ хорин жилд яаж өөрчлөгдөж байна? Социализмын үед мал малладаг малчдын амьдрал ахуй тэр мал маллагааны байдал тэгээд аажимдаа ямар өөрчлөлтүүд ороод одоо яаж байна? Малчин айлын амьдрал яаж өөрчлөгдөж байна тиймээ? Үүнийг бүр нарийвчлаад жишээгээр ярьж болох уу?

Батчулуун -

За миний хувьд бол яахав дээ. Мал маллаад би чинь аав ээж энэ тэр бол мал маллаад дандаа нэгдлийн мал маллаж байхад хэдэн хүүхэддээ л таардаг байсан байх. Өмсөж эдлэж зүүх. Миний хувьд орох орон идэж уух юм бүгд л элбэг дэлбэг үгүй дээ л би чинь жилдээ нэг яах вэ? багаар бодоход 5, 6 сая төгрөгний орлого орж л байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Тэгээд энийг чинь хэрвээ зарлага гэх юм бол би хоёр охин, хоёр хүүтэй дөрвөн хүүхэдтэй хүн. 2 сая хиртэй төгрөг гардаг байхдаа тиймээ? Бэлэн мөнгөөр гараад явчихаар орж ирсэн айраг тарагийн би нэг жилд 4 тонн хиртэй айраг зарчихдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Тэгээд тэрний бэлэн мөнгө ороод ирж байгаа. Бас нэг хэдэн адуу мал зараад , хонь мал гэх юм бол 10 гаруй сая төгрөгний жилдээ орлого орчихдог байхаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Тийм. Тэгээд яахад урд нэгдэлд мал маллаж байх одоо мал маллаж байсан хоёр чинь шал ондоо. Энэ чинь тэр чигээрээ надад ороод ирэхээр нөгөөдөхийгөө амьдралдаа зохицуулаад бүх л юм надаас хамаарч байгаа.

Хишигсүрэн -

Өөрөөс хамаарч байгаа.

Батчулуун -

Тийм. Тэрийгээ зараад орох оронтой. Эднийгээ болгоод л байна.

Хишигсүрэн -

Социализмын үед аав, ээж улсын ажил хийнэ гээд бүх л хүч хөдөлмөрөө зарцуулдаг байсан гэж байгаа ш дээ. Манай аав, ээж ч ялгаа байхгүй. Сая би тэр доор Бавуужав ахтай ярилцлага хийсэн чинь хүүхэд нь өвдсөн чинь жаахан байхдаа тийм өвчин авч байсан уу? Яадаг байсан гээд эмч асуусан чинь 3 хүүхдийнхээ хүүхэд насны тухай юу ч мэдэхгүй байсан. Харин унага, адуу яадаг байсан гэхээр мэднэ гэж байна л даа. Үнэхээр л тийм амьдралтай байсан юм чинь бид нар. Тэгэхээр яг эцэг эхтэйгээ нэгдлийн мал гээд нэг хурга үхүүлэхгүй, нэг ишиг үхүүлэхгүй гээд л зүтгэж явж байх үед хүүхдэд ер нь ямар байдаг байсан юм бол? Хэцүү санагддаг байсан уу? Түүнийг яаж хүлээж авдаг байсан? Яг тэр хүүхэд гэр орондоо байхдаа яаж амьдардаг байсан? Би одоо малчин айлын хүүхдүүдээс ярилцлага авч л байсан. Их янз бүрийн юм ярьдаг ш дээ. Өдөржин хонинд явчихдаг. Өглөө нэг гал түлээд л гардаг. Тэгээд нөгөөдөх нь унтарчихдаг ч юмуу бараг л өлгийтэй дүүгээ хүйтэн сүүгээр угжчихаад байж байдаг ч гэх шиг одоо бол .... иймэрхүү юмнуудаас яриач? Эрэгтэй хүүхэд хар нялхаасаа мал ахуйд явж байхад юу болж байв? Эсвэл ингэдэг юм болов уу? Малчин ажлаа л хийгээд байгаа болохоор ялгааг нь олж харж чаддаггүй байж магадгүй. Би бол ялгааг нь хараад байгаа байхгүй юу.

Батчулуун -

Зах зээл нэгдэл байх үеэс ардчилал гарч ирснээс хойш гарсан л байх. Төл мал нь сүүгээ бүрэн хөхдөг боллоо. Түүнийг дагаад хүүхдүүд нь хүртэл ажил төрөл юунд аав ээж нь анхаарал тавьдаг боллоо. Тавилгүй яахав. Би бол хүүхдүүддээ анхаарал тавьж байгаа. Аав ээж энэ тэр бол тэгдэг ш дээ. Нэгдлийн мал маллаж байхад хүүхэд өвдсөн байна уу? Хавдсан байна уу? хамаа алга. Нэгдлийн малыг л бүрэн бүтэн байлгахгүй бол хэрвээ нэгдлээс мал хар дутсан байвал тэр чинь энийг хаашаа хийчихэв? Нэгдлийн мал яагаад данснаас хэдэн мал дутдаг юм. Тийм мал үхүүлсэн байна. Үгүй дээ л үхүүлсэн малын сэг зэмийг авч ирдэг юмуу хурга мургыг үхвэл өвчүүлж авч ирүүлдэг байсан. Тэрийг бол би сайн мэдэхгүй. Бага байсан болохоор. Энэ Дамба гэдэг хүн л сайн мэдэх байх.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь тэгээд юу гэдэг юм. Ээж, аав хаяад яваад байхад уур хүрэх ч юмуу? Бид нарыг хаяад яваад байна гэж бодох уу?

Батчулуун -

Бодохгүй л дээ. Тэр үед чинь нэгдлийн нялцрай мал маллаж байгаа болохоор нөгөөдөхийг л бүрэн бүтэн байлгаж байгаад эсэн мэнд оруулаад аав ээжийгээ саналгүй яахав. Ойр байх юмсан гээд хүүхэд байхад байлгүй яахав. Санах юм зөндөө л байна. Хоолтой хоолгүй хаяад явчихна. Нэгдлээс мал алаад идэхэд заавал ч үгүй нэг цохилт мохолт төрсөн мөрсөн хүн амьтанд цохилтоор заавал ч үгүй мал хар өгдөг. Тэр нь яахаар баранк хонин дээр очиж авдаг. Нэгдлийн тэр олон мал маллаж байж дотроосоо ганц мал алаад идчих тийм мэдэл байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Заавал ч үгүй нэгдэлд айл айлаас хураагдаж ирсэн баранк мал дээр очиж байж л ...

Хишигсүрэн -

Баранк мал тэгээд тусгай малчин байдаг билүү?

Батчулуун -

Тусгай малчин маллаж байгаа. Тэрнээс л очиж баранк мал нэгдэлд мал маллаж байж муу малнаас очиж байж авч иддэг.

Хишигсүрэн -

Нэг хонь 80 байсан юмуу? Тэр чинь тоотой ш дээ. Бас авъя гэсний зоргоор өгөхгүй.

Батчулуун -

Жилдээ нэгийг өгдөг байсан биз.

Хишигсүрэн -

Сумын төвийнхөнд бол тэгнэ л дээ. Эрэгтэй хүн: Лав л сумын төвийнхөн тийм байсан. Гуйж байж нягтлан, нэгдлийн дарга марга дээр орж байж бөөн цохилт баримт болж байж энэ малчин дээрээ очно ш дээ. Тэгж байж авна. Тэгээд тэр бичгээ өгч байж ...

Батчулуун -

Тэгээд тэр малчин тэр дотроосоо бас муугийн өгнө биз. Эрэгтэй хүн: Тэгнэ ш дээ. Тэгж л авдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Сая ярилцлаганд нэг өмч хувьчлал цухас дурдагдаад өнгөрлөө ш дээ. Ер нь өмч хувьлалыг анх зарлаж байгаа байдал, өмч хувьлалд хүмүүс ойлгож байгаа энэ тэрийг цухас ярьсан. Тэрийг дэлгэрүүлээд ярих уу? Үр дүнд нь юу болов? Үндсэндээ 17, 18 жил өнгөрөхөд өмч хувьчлалын үр нөлөөгөөр сумын амьдралд ямар өөрчлөлт гарсан?

Батчулуун -

Хүн болгон л өөрийн гэсэн өмчтэй боллоо ш дээ. Өмч хувьлалд нэгдэл тарснаар ...

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Тэрнээс өмнө бол тэр чинь өөрийн гэсэн нэг ширхэг ч малгүй шахам улсууд зөндөө байсан байх. Одоо бол өмч хувьчлалд орсноор хотоороо дүүрэн хоньтой, гадуураа дүүрэн адуу, үхэртэй улсууд зөндөө л байж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Тэрнээс өмнө өмч хувьчлалаас өмнө ширхэг ч малгүй айлууд их олон байсан байх тиймээ? Малгүй айлууд нэлээд л байсан байх. Хувьдаа малгүй айлууд байж л байсан байх тиймээ?

Хишигсүрэн -

Танайх хэр олон малтай байсан бэ?

Батчулуун -

Хувийн мал гэдэг юм их л цөөхөн байсан байх даа. Би сайн мэддэггүй юм. Ер нь нэгдлийн голдуу мал нэгдлийн мал маллаж байсан болохоос биш дандаа нэгдлийн голдуу юм байсан. Цөөхөн мал байсан байх. Тэр дунд хичнээн нь аминых байсан юм мэддэггүй юм. Их л цөөхөн байсан. 10, 20 л юм байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха.

Батчулуун -

Тийм.

Хишигсүрэн -

Ер нь тэр үедээ хүүхдүүд сургуулиас гарсан шалтгаан чинь өмч хувьчлал болсон гэсэн ш дээ. Тиймээ? Тэгэхээр өмч хувьлалыг хүүхэд байхад хамт сургуулиас гарч байгаа хүүхдүүд ер нь юу гэж ярьж байсан бэ? Гарах шалтгаан болсон гэж би ойлгосон ш дээ. Түрүүчийн ярианаас.

Батчулуун -

Тиймээ. Тийм. Ер нь .....

Хишигсүрэн -

За жаахан завсарлаатгая. Огноо: 2009. 07. 24 Хугцаа: 15 минут /№01/ Аудио файлын нэр: 01_Batchuluun_2009.07.24_amantuuh Ярилцлага авагч: Я. Хишигсүрэн

Батчулуун -

Тулгамдчихаад юу яръя даа гэж бодохоос цаанаасаа хөлс цуваад л асгараад ирэх юм байна ш дээ. Би ч уул нь хөлс нэг их гардаггүй хүн дээ. ....

Хишигсүрэн -

Ярих юм зөндөө л баймаар юм. Малыг 1000 хүргэнэ гэдэг чинь ярих юмтай л хүний хийдэг ажил даа. / гэр бүлийн чинь зургийг авчихъя/

Батчулуун -

6-уулаа л авахуулна ш дээ. Эрэгтэй хүн: Тэг тэг. / Зураг аваад байгаа бололтой шуугилдаад байна./

Хишигсүрэн -

Ер нь та хоёрын үеийн малчин болсон залуучуудыг харахад та хоёртой адилхан мал нь өсөж гайгуу явж байгаа улсууд хэдэн хувь нь байх юм?

Батчулуун -

Байгаа байгаа. Олон дотор зөндөө байгаа. Мал нь их сайхан өссөн улсууд зөндөө байгаа.

Хишигсүрэн -

Юу яая. Тэнд суух уу? Орныхоо урд талд суух уу? / зураг авч байна/ .... / Хоорондоо юм ярилцаад байна. / Яагаад аймгийн төв рүү явж төрж байгаа вэ? Хотод бол улсуудаас төлбөр авч төрүүлж байна гээд үг гараад байлаа.

Ээж -

Хөдөө бол эрсдэлтэй байж магадгүй гээд аймаг явуулдаг юм.

Хишигсүрэн -

Дээр үед эмэгтэйчүүдийн төрөх байр билүү? Юу билээ? Хүлээх билүү? Төрөхийн өмнөх гээд хүчээр авч ирээд хоёр долоо хоног байлгаад дахиад хоёр долоо хоног хүүхдийн асраад тэгээд малчин эмэгтэйчүүдийг явуулдаг байсан. Тэгэхэд улсууд ирдэггүй байсан гэж байгаа ш дээ. Малаа маллана гээд. Төрөх болоогүй байна гээд гүрийгээд малдаа л санаа зовж байхгүй юу. Төрөх болчихоод байхад очиж амаръя гэж бодохгүй. / хүүхэд уйлав/ Ялаа шумуул сумын төв дээр хир вэ?

Батчулуун -

Гайгуу байхаа.

Хишигсүрэн -

Сумын төвийнхөн нүүдэл хийх шаардлагагүй юм байна ш дээ.

Батчулуун -

Ер нь бол гайгуу. Энэ жил сайхан зун боллоо ш дээ. Бороо хуртай.

Эрэгтэй хүн -

Бид нар сая Хишиг-Өндөрийн тийшээ явсан. Өнгөрсөн шөнө бид нар майхнаа бариад хоноход ямарч юугүй ерөөсөө сайхан байна.

Хишигсүрэн -

Батчулуунтай хийж байгаа ярилцлага үргэлжилж байна. Энд тавьчихъя. Лхамжав гуай яасан гэнээ?

Лхамжав -

91 онд өмч хувьчлаж би зун амралтаар ирсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Лхамжав -

Тэгээд энэ чинь арван хэдтэй хүүхэд тэгээд Нямаагийнх чинь дөнгөж өмч хувьчлалаар айлуудаас ижил буруу малууд ирчихсэн. Тэгээд адуу л хэцүү байдаг байхгүй юу. Ижил буруу юм чинь ороолж ирээд л тэгээд цөөхөн хэдэн жилийн дотор мал нь цэгцрээд олон болоод л тэгээд энэ чинь дараа нь цэрэгт явсан. Тэгэхэд чинь цэрэг хоёр жил байсан уу? Гурван жил байсан уу?

Батчулуун -

Жил.

Лхамжав -

Жилийн цэрэг байлуу? Цэргийн хугацаа чинь өөр болчихсон ш дээ. цэргээс гарч ирээд л тэгээд гэр бүл энэ тэр болоод тэгээд мал ахуйгаа өөрөө бие дааж яагаад ажиллаад л эд нар чинь мянгат малчин болсон.

Хишигсүрэн -

Аягүй их адуутай юм.

Лхамжав -

Малаа маш их сайн маллаж нутаг нь бас их сайхан нутаг л даа. Энд нутаглаад сайн бизнес хийж байгаа гэж би ойлгож байгаа. Хөдөөний малчин хүний хувьд. Хэзээ тэр адууны баяр хийх вэ?

Батчулуун -

Хоёр жилийн дараа хийдэг юм билүү. Ирэх жил хийдэг юмуу гэсэн санаатай. Яг гүү бол энэ жил 100 болчихож байгаа юм. Яг 100 гүүн дээр бол тэр чинь хийж болдоггүй. 100 илүү их гарч ...

Лхамжав -

Запастай?

Батчулуун -

Запастай байж байж хиймээр юм шиг байгаа юм. Тэгээд багийнхаа даргатай хоёулаа яриад байгаа. Чи багийн дарга байгаад 100 унаганыхаа баярыг хийгээтэх гээд байгаа. Том нь яамай. Бригадынхаа хэмжээнд ... Сайхан суманд одоохондоо 100 унаганы баяр болсон юм байхгүй байх. Тэгээд яахав хийчихье мөнгө төгрөг гаргаад гэсэн бодолтой байгаа. Адуу ихтэй улсууд зөндөө бий л дээ. 100 унагатай айлууд байлгүй яахав. Тиймэрхүү л байна. / хоорондоо ярилцав/

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.