Osor
![](../assets/images/interviewees/990296.jpg)
Basic information
Interviewee ID: 990296
Name: Osor
Parent's name: Dondov
Ovog: Hongor
Sex: m
Year of Birth: 1955
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: herder, race-horse trainer
Belief: none
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
authority
repressions
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
airag
privatization
gambling
drinking
boredom
expropriation
lamas
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За бид нар Онон?
Осор -
Орхон.
Хишигсүрэн -
Орхон мөрний эрэг дээр зусланд гарчихсан байгаа Лхамжав гуайн хамгийн бага дүү Осор гэж айлд ирээд байна. Энэ болохоор Угалз голын адаг ...
Осор -
Адаг. Тийм цутгалан.
Хишигсүрэн -
Бид нар Булганы Сайхан суманд хийж байгаа ярилцлаганыхаа үргэлжлэл явж байна. За ингээд манай ярилцлаганд оролцоод сайхан ярилцлага өгөх боломж өгсөн танд баярлалаа.
Осор -
Та бүхэнд их баярлалаа. Ярилцлагын юунд оруулж байгаад их баярлаж байнаа.
Хишигсүрэн -
Хоёулаа ярилцлагыг ийм сэдвээс эхэлье.
Осор -
За.
Хишигсүрэн -
Яахав танай гэр бүлийн амьдралын түүхийг бүх танай ах, эгч нар ... Та өөрийгөө танилцуулаад өөрийнхөө гэр бүлийг танилцуулаад ажил амьдралынхаа түүхийг нэг яриад өгөөч?
Осор -
За би 76 онд цэргээс халагдаж ирсэн хүн.
Хишигсүрэн -
Аа ха. 76 он хүртэл эцэг эхийн гар дээр ...
Осор -
76 он хүртэл эцэг эхийн гар дээр байж байгаад 73-76 он хүртэл цэргийн алба хааж ирээд тэгээд 78 онд хөгшинтэйгээ нийлээд тэгээд 78 оноос 76 оноос 88 он хүртэл би адуу хариулсан. Нэгдлийн адуу хариулсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
12 жил хариулав уу? Би чинь. 12 жил хариулаад тэгээд тэмээ мал нэг жил хариулаад тэгээд 91 онд манайх чинь ардчилал гарч ирж нөгөөдөх хувийнхаа малыг авсан юм. Сумын 13 өрх эхэлж нэгдлээс гарахад хамгийн эхэлж 13 өрх дотор багтаж гарсан. Ийм айл байгаа юм даа. Тэгээд өдий хүртэл хувийн аж ахуй хөөгөөд ингээд явж байна.
Хишигсүрэн -
Аа ха. Танаас ийм түүхийг их дэлгэрэнгүй яриулмаар байна.
Осор -
За.
Хишигсүрэн -
Та чинь үндсэндээ 50-иад оны үеийн 60-аад оны үеийн хүүхдүүдийн яаж өсөж өндийж бойжиж байв? ... Нэгдлийн мал малладаг ийм улсуудын хүүхэд та өөрийнхөө үе, бусад айлын хүүхдүүд өөрийнхөө хүүхдүүдтэй ...
Осор -
Бид нарыг өсөхөд яахав дээ. Тэр үед эх эцэг маань хөөрхий нэгдлийн малтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Ерөнхийдөө нэгдлийн малтай тэднүүд чинь бид нартай яахав. Тэгээд сургууль гээд нэг юманд хөөгдөөд явна. Бид нар дээлтэй нь дээлтэй даавуун цүнх зүүх нь зүүгээд л тэгээд яахав дээ. Дотуур байранд гэж нэг том заал аятай юманд баахан бөөн хүүхэд орчихоод л тэгээд нэг юм сурахчаа аядсан. Бид нарын сурах гэж юу байхав дээ. Би ч юм сураагүй. Одооны хүүхдүүд бол яах вэ? 90-ээд он гарсаар бүр байр байшинд орчихсон. Хувийн орон сууц ихтэй юман дотор жигтэйхэн гоё юман дотор суучихсан. Бид нартай бол харьцах юм байхгүй. Одооны сургуулийн хүүхэд одооны багачуул өсөж яваа багачуул гэсэн яагаа ч үгүй Ява мотоцикл уначихсан зүгээр бид нарыг бодох юм бол тансаг. Бид нар чинь нэг 70 хэдэн онд нэгдэлд жилжингээ зүтгэж байж ганц мотоциклын өртөг олж авч унаж байсан улсууд шүү дээ. Ерөөсөө нэг мотоцикл тэгэхэд чинь одооны хүүхдүүд яагаа ч үгүй эх эцгийн хөрөнгөөр яачихаад юун мотоцикл битгий хэл машин жийп авч уначихаад давхиж байна. Одооны хүүхдүүдийн тансаг амьдрал бид нартай харьцуулах юм бол замбраагүй тансаг амьдарч байгаа байхгүй юу. Бид нарын үед үнэндээ нэгдэлд жилжингээ зүтгэж ганц Явагийн мөнгө олж байсан даа. Одооных бол малаа өсгөчихсөн баахан эх эцгийн буянгаар туучсан тийм л улсууд байх юм байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Жийп машин уначихсан ийм л улсууд байх юм байна. Манай эх эцэг үнэндээ 60 хүртлээ нэгдлийн мал маллачихаад тэтгэвэрт гарлаа гэж сарын 60 цаас авчихаад тэгэхэд шуудай гурил 75 төгрөг байсан. Улаан тамхи 10 цаас байсан. Нэг иймэрхүү амьдралтай байсан шүү дээ. Бид нарын үед манай эцэг эх бол хөөрхий үнэн чанга хөдөлмөрөөр давсан байх. Зүгээр урдны залуу байх амьдралын мэдэх биш. Өөрсдийн ярьж байх нь хувийн аж ахуйтай байж байгаад л нэгдэл гэдэг анх байгуулагдаад л мал хуйгаа хураалгаад ингээд л эхэлсэн хүмүүс л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Ярианы өнгө нь тийм байдаг. Одоо манай энэ залуучууд бол одоо үнэн их тансаг болж биднүүдийн үеийн тэр нэгдэл гэдэг чинь үнэндээ их чанга. Хатуухан хэлэх юм бол бараг хоригдол аятай л байсан шүү дээ. Ерөнхийдөө бол.
Хишигсүрэн -
Аа ха. Та нэгдэлд мал маллаж байсан юм байна ш дээ.
Осор -
Тийм. Тэгсэн.
Хишигсүрэн -
Тэгэхээр нэгдэлд тухайн үедээ ажиллаж амьдарч байсан малчидтай ярилцлага хийгээд явахаар улсууд ...
Осор -
За тэгнэ.
Хишигсүрэн -
Таны хувьд нэгдэлд мал маллаж байсан ....
Осор -
Би бол бодож байхад удчихлаа. Хамаг сайхан юм олдог, тэнхээтэй үеэ нэгдэлд өнгөрөөж.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Уул нь ерөнхийдөө бараг. Надаас илүү өнгөрөөсөн улс байлгүй л яахав. 91 он гэхэд хэдэн настай гарсан байхнав? Тэр хүртлээ би яасан. Ерөнхийдөө яг өөрийнхөө бие эрүүл, залуу нас ийм үед тэр үедээ л нэгдэлд өнгөрөөсөн. Яг энэ ардчиллын үед тэр нэгдэлд байсан залуу настай ажилласан бол би өдийд бас их сайхан байх байж гэж бодогддог. Яахав нэгдэлд амьдарч байхдаа би тийм муу амьдарч байгаагүй. Нэгдлийн нэг 500-аад адуу хариулчихаад жилд 10 хэдэн мянган литр айраг хийчихээд авгайтайгаа би хүний амьдардагаар л амьдарч байсан. Уул нь тэр үедээ би болоод байна. Сайхан байна л гэж бодож байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгсэн чинь ардчилал гараад мал хувьчилна гээд өөрөө тэгэхдээ үнэндээ бид нар хатуу гараар явчихаж. Би өөрөө ойлгож байна.
Хишигсүрэн -
Эргэж харьцуулаад бодоход?
Осор -
Эргэж харьцуулаад бодоход.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэр үедээ бол хүн чинь мэддэггүй л байхгүй юу. Аа ингээд амьдраад байна. Болоод байна гэж боддог. За тэгээд нэг нэгдлийн дарга хүрээд ирэхэд чинь бид нар умбаганаад л за яах билээ? Дарга хүрээд ирлээ. За аймгаас дарга хүрээд ирлээ. Яана даа гэж айдаг. Одоо бол харин оо тоглож наадсан. Томоохон дарга хүрээд ирэв үү? Харин бэлтэйхэн хүн хүрээд ирэв үү дээ. Гар нэмэгдэх нь ухааны юм бодоод ингээд сууж байна ш дээ. Тэр үед бид нар тоглоод сууж байхад арга хэмжээнд орчихно гээд бужигнаад л тоглоомоо далд хийгээд л бужигнаад явчихна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Одоо архи уусан ч залуучууд архиа уугаад сууж байна. Тоглож байсан ч тоглоод сууж байна. Харин дарга нараа урдаас нь загначихаад л жишээ нь тэр хоёрын хооронд шал өөр. Шал өөр хүн амьтнаас айж ичнэ гэж байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Зүгээр л аятайхан яваад байвал болоод байх ийм л үе болсон юм байна.
Хишигсүрэн -
Би тэр Бавуужав ахынд ярилцлага авч байхад бас бодож байсан. Ер нь би одоо мэдэхгүй юм. Би суманд өссөн хүүхэд байхгүй юу. Манай суманд адуучин айл хэд байсныг сайн мэдэхгүй байна.
Осор -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэгэхдээ ямар учиртай юм. Тийм том малыг хонь шиг тийм их хэмжээгээр өгч маллуулдаг. Сум сумын онцлог уу?
Осор -
За яахав сум сумын онцлог байсан юм. Манай энд гүү барьж байхад жишээ нь зүүн аймгууд, баруун аймгууд болохоор гүү барьдаггүй ш дээ.
Хишигсүрэн -
Харин тийм.
Осор -
Барьдаггүй. Ганцхан энчээ гүү барьсан газраа л барьж байдаг. Тэгээд биднүүс 100-аад гүү барина ш дээ. Нөгөө норм төлөвлөгөө тавина. Хажуугаар нь нутгийн манай энд улсууд айраг уух гэж жигтэйхэн. Уул нь 30 гүүний төлөвлөгөө өгнө. 30 гүүнд нэг гүүнд 350 литр айраг бичдэг байсан. Тэгээд сүүлд нь 370 ч болсон байх. Тэгээд ямар ч байсан өдөрт 3 түүхийрүүлж байсан байх.
Хишигсүрэн -
Түүхийрүүлнэ гэж?
Осор -
Түүхийрүүлнэ гэдэг чинь айргаа бүлнэ. Айргаа бүлнэ гэдэг чинь нэг айраг бүлэхэд доод тал нь 2 цаг бүлэх ёстой байхгүй юу.
Хишигсүрэн -
Пөө тэр чинь 8 цаг бүлнэ гэсэн үг.
Осор -
Тийм. Тэгэхээр тэр үеийн айраг бас айраг болохгүй. Тэгэхээр тэрнийг чинь 3 түүхийрүүлнэ гэдэг чинь 6 цаг бүлнэ гэсэн үг. 6 цаг бүлдэг тийм чадалтай, тийм бүлтэй хүн гэж байхгүй. Бид хоёр хоёулахнаа хүүхдүүд өсөөгүй тэгээд хутгаад хутгаад хаяна. Нөгөөдөх чинь айраг нь айраг болдоггүй л байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Одоотой адилхан ...
Эхнэр: Завтай зайтай хүн байгаагүй.
Хишигсүрэн -
За би тэгээд асууя. Ер нь малчин хүн гэдэг бол би нэг ийм юм ойлголоо. Хүүхдээ боддоггүй. Хүүхдээ мартчихдаг. Нэгдлийн хэдэн малаа л мэддэг болохоос биш хүүхдээ мэддэггүй байсан гэж байнаа. Яг тийм байдал танай гэр бүлд ямар байдлаар яаж илэрч байв? Та нар хүүхдээ нялх байхад яаж өсгөж бойжуулав? Малчин хүний хүүхдийг ямар цэцэрлэг ясли авах юм биш. Тиймээ? Байхгүй ш дээ. Сургуулийн өмнө бол гэртээ л байж байдаг. Тэгэхээр тэр тухайгаа яриач?
Осор -
За бид хоёр чинь нэг намар энэ Орхоны захад гүү бариад байж байсан. Хоёулахнаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгээд яасан чинь манай том охин хаашаа байсан юм. Нэг ойтой байсан юмуу? Ой жаахан гарантай байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тийм байсан байх. Тэгээд хоёулаа гүүн дээр 100-аад гүү байгаа юм чинь. 40-ийн бетоноос хүүхдээ аргамжчихаад 38-ын бетоноос уячихаад зэлэн дотроо тавьчихаад яахаар зэрэг хүүхэд уйлахаар гүү эргэж тойроод нөгөөдөхийг чинь сониурхаад тохуурхаад байдаг байхгүй юу. Тийм л ...
Хишигсүрэн -
Дайрах уу?
Осор -
Дайрахгүй. Уйлаад байгаа хүүхдийг тойроод адуу чавчих гэж байгаа юм шиг санагдаад тэр нь гайгуу шиг уйлаад байгаа юм болохоор том охин маань тийм л шар өтгө дотор аргамжилж байгаад л хүн болсон. Эд нар бол сүүлдээ гайгуу. 80 хэдэн оны сүүлээр эд нар бас их учиртай. Адуу малынхаа занг ч авчихсан. Айл хунартай ч хааяа нийлээд буучихдаг болсон. Тэр үед айл татаад цуг буучихна гэхээр зэрэг хоньтой айлтай буучихаар зэрэг та нар гүүтэй айл дагаж буусан малд чинь акт өгөхгүй шүү үхвэл хохь чинь шүү гэнэ. Тэгэхээр айл чинь явахаас өөр аргагүй. Иймэрхүү байдалтай бид нар нэгдэл гэдэг юмыг өнгөрөөсөн. Нэгдэлд 10 нэлээн гаран жил зүтгэсэн юм байна. Тэгээд би багаасаа л даа 14, 5-тайгаасаа сургуулиас гараад ерөөсөө тэгээд л ерөөсөө энэ нэгдлийн адуунд Намхай ахын хажууд адуугаар биед хүрсэн хүн дээ. Ерөнхийдөө бол тиймэрхүү л байна.
Хишигсүрэн -
Адуу маллах дуртай?
Осор -
Аа адуу маллах дуртай. Адуунаас болоод одоо хоёр хөлгүй болсон. Хоёр хөл гишгэж чадахаа байсан хүн сууж байх юм.
Хишигсүрэн -
Ер нь та юу гэж боддог вэ? Одоо социализмын үед улсуудын ...холбоотой улсуудын байр байдал яаж өөрчлөгдөж байна?
Осор -
За тэр үед ерөнхийдөө улсууд их дэгтэй байсан нэгд. Би социализмын үеийн улсууд тийм байсан гэж боддог. Архи дарс уудаг улсууд байдаггүй. Одооны залуучуудыг харж байхад одооны залуучууд жаахан тийм зарим нэг нь амьдралаа нэг яахгүй. Эрх чөлөө их сайхантай болчихсон болоод эрх чөлөөгөө дэндүү буруугаар эдлээд байх шиг залуучууд бол үнэндээ санагддаг. Миний хувьд бол яахав дээ. Өөрийн хувьд тэр үеийнхээс өөрөө эрх чөлөөтэй болсон. Дур зоргоороо амьдарч байхад надад сайхан л байна. Залуучуудын хувьд эргээгээд нэгдэлд хийчихмээр залуучууд их харагдаж л байх юм.
Хишигсүрэн -
Та яагаад нэгдэлд хийчихмээр гэж ярьж байна?
Осор -
Ерөөсөө хувийнхаа ажлыг олигтойхон хийгээд явахгүй сагсуураад байна ш дээ. Дампуураад байна. Тэгэхээр зэрэг шорон аятай юманд аваачаад хийчихмээр байна.
Хишигсүрэн -
/ Инээв/
Осор -
Тэгэх юм бол өөрийнхөө ажлыг хийнэ. Дарамтанд. Хүн дарамтлахгүй болохоор өөрсдөд нь амьдрах ухаан байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгж л ойлгоод байгаа юм.
Хишигсүрэн -
Та нэгдэлд ажиллаж байх үеийн тэр дарамтыг жишээлбэл ийм нэг төрлийн дарамт байна. Ийм нэг төрлийн дарамт байна гээд яриач тэгэх үү? Айрагны норм гэж нүсэр юм байж?
Осор -
Нэгдлийн адуу гэж айхтар 500-аад адуу тарж бутарна гэдэг чинь жигтэйхэн байсан байхгүй юу. Тэгээд тарж бутрахад хавар ногооноор хэдэн байдас хашаанд хашчихаад хураалгах гээд таранги юмнууд хураалгах гээд байж байна. Хаячихаад хоночихоод өглөө хүрч ирээд нөгөө байдасаа гаргах гээд давхиад ирсэн. Наана нэг 69 хүрч ирээд зогсчихсон байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Хашаа том овоо том малын хашаа байсан. Миний хашаа зүүн талдаа амтай. Нөгөө адуу хашсан хашаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгсэн чинь нэг дарга бололтой хүн зүүн тийш нэг алхаад л баруун тийш нэг алхаад л байх юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгээд мориныхоо явдлыг тааруулаад нөгөөдөхийг чинь баруун тийшээ алхахад нь зүүн талаар нь очоод загнах л хүн ирчихээд байгаа бололтой гэж бодоод баруун тийшээ алхахад нь тааруулаад зүүн талаар нь очоод л адуугаа гаргая даа гэсэн чинь темпээ тааруулаад очтол нөгөө дарга чинь холоос хөөе нааш ир юун хүн бэ? л гэж байна. Очлоо. За чи юун хүн бэ? л гэж байна. За би энэ бригадын малчин хүн адуу хариулдаг хүн гээд хэллээ. Тэгсэн чинь яагаад энэ нэгдлийн мал хашчихаад байгаа гэж байна. Би худлаа ярилаа. Худлаа ярина ш дээ. Тэр үед чинь. Би шөнө дунд хүртэл энэ хэдэн адуутай хөөцөлдөж байгаад шөнө дунд ижил буруу юм хашчихаад байгаа юмаа. Үхсэн шөнө дунд байх вэ? Орой нар жаргахын алдад хашсан л даа. Тэгж худлаа хэлэхгүй бол нэгдлийн мал яагаа ч үгүй байхад хашлаа гэж загнаад байгаа юм чинь. За тэгээд нэг тэглээ. Нэг намар гүү тавих болчихсон. Нэгдлийн мал тавь л гэвэл тавьдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Яг л цаг хугацаатай. Би тэгээд ах дүү 9-үүлээ хүн бас хүний нэг нэг гүү гэхэд 9 гүү байгаа байхгүй юу. Адуун дотор. Би нэгдлийн адуу дотроос айрагныхаа төлөвлөгөөг өгөхөд миний амины гүү байгаа гэж би айргаа авч хоцроогүй. Адилхан л 9 гүүнийхээ цуг л өгдөг байхгүй юу. Ингээд яасан чинь сумаас аймгаас тэр чинь юуны даргасан билээ? Рааш гэж хүн ирсэн юм даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Хэлтсийн л хүн байсан юм. Тэр хүн манай намын үүрийн даргатай давхиад ирлээ. Би айлаар буугаад бас нэг ганц хоёр шаазан айраг уучихаад өнөөдөр л тавина гэж байгаа юм тэр чинь. Тавих хугацаанаас нь өнгөрчихсөн. За тэр ч гүүний талаар баараггүй яваа гэж бодоод авгайдаа хэллээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Хэвтчихлээ. За чи яагаад гүү тавиагүй юм гэвэл унагаа тэмдэглэх гэж байгаа юм гэж хэлээрэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Намайг яагаад хэвтэж байгаа юм гэвэл бие нь муу гэж хэлээрэй гээд айгаад хэвтээд өгөхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Ингээд айгаад хэвтээд өгсөн чинь ороод ч ирлээ. Мэнд ус мэдэж байх шиг байна. Айраг тараг яагаад гүүгээ тавиагүй гэсэн чинь миний хэлснээр манай авгай унагаа тэмдэглэж тавих гэж байгаа юмаа гэж тэгж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Танай хүн яачихаад байгаа юм? гэсэн чинь бие нь тааруу сая нэг эм уугаад дуг хийчихлээ гэж байх шиг байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгээд яриад өнгөрлөө. Босго гэж байна. Худлаа хэвтсэн хүн яахав дээ. Нойр нь хүрсэн байдалтай босоод ирлээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Мэнд ус мэдээд нөгөөдүүл чинь намайг загнаж байна. Яагаад нэгдлийн гүү тавьдаггүй юм. Би хэллээ. Би ээж ааваас 9-үүлээ хүн байгаа юмаа. Хэдэн гүү энэ дотор байгаа. Нэгдлийн гүүний сүү өгөхөд би өөрийнхөө гүүний сүү гэж авч үлдээгүй цуг л өгсөн. Цагаан сар гэж болдог өөртөө 100 литр айраг хийж үлдэх гэж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Цагаан сарын айраг гэж хэллээ. Тэгээд манайхан яахав айргаа уусан аягандаа тэр болгон цайны шаазан шиг угаагаад үйлчлээд байдаггүй. Дээр үеэсээ тэгээд ирсэн. Тэгээд яасан чинь айраг хийж өгөөд байсан чинь нөгөөдөх дарга маань айраг уудаггүй. Хүнд өгөх гээд байгаа юм бол айргаа угаагаад өг. Аягаа угааж өг гэж байна. Тэгэхээр зэрэг манай авгай хөөрхий амьтан аягаа барьж аваад угаах гэж байна. Би бас жаахан шар хөдлөөд аягаа аваад аль битгий угаа дээр үеэс нааш ингээд болоод ирсэн юм. Тэрнээс болоод өвчин тусдаггүй юм. Уухгүй бол уух бай гээд хэрэлдээд явчихлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Нөгөөдөх чинь ширүүсээд явчихлаа. Ширүүсээд явчихсан чинь манай эх 80 нэлээд гарчихсан хүн байсан. Аа 70 гарчихсан байсан юм байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Манай эх байж байсан. За 69-ийн хонины хонхорт хүлж аваад явчихна даа чамайг гэж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгэх л юм байх гэж би бодлоо. Тэгсэн манай муу эх за хүүгийн маань тэгвэл би ч цуг явна даа гэж жишээ нь тэгж л айлгаж байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Хнн.
Осор -
Хүнээс айна ичнэ гэдэг чинь жигтэйхэн. Тэгэхэд би их зэрлэгдүү маягтай тулж байгаа юм. Тэгж байсан юм даа. Тиймэрхүү л байдалтай байсан.
Хишигсүрэн -
Одоо ингээд эрх мэдэлтэй улсууд таны өдөр тутам харьцдаг. Өдөр тутам ч юу байхав. Таны ажилтай холбоотой дарга бол бригадын дарга.
Осор -
Тийм бригадын дарга.
Хишигсүрэн -
Нэгдлийн дарга.
Осор -
Тэгэлгүй яахав.
Хишигсүрэн -
Нэгдлийн дарга, бригадын дарга малчдын хоорондын харилцаа ямар байх вэ?
Осор -
Тэр бол асар зөрүүтэй болсон ш дээ. Одоо бол. Дээр үед чинь нэгдлийн дарга багийн дарга, бригадын дарга орж ирээд за чи өнөөдөр адуугаа тэнд очиж тариул. Хээлийн шалгуул гэсэн бол тэнд л очно.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэнд очиж өвс хад гэх юм бол тэнд л очно.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Жишээ нь. Одоо бол тиймгүй ш дээ. За З. Осор гуай сайн байна уу? сайн. Манай баг тэнд нэг хурал болох гэж байгаа тэнд та очоорой. Одооны харьцаа бол шал өөр. Хонинд тариа туулга хийлгэх гэсэн тэнд багийн эмч нар хүрч ирээд тэнд нэг туулга байна. Тэнд угаалга хийнэ. Тэнд очиж угаалгаарай гэнэ. Тэгэхгүй бол дээр үеийн эмч нар ирээд за тэнд очиж туулга хийлгэ. Хийлгэхгүй бол өнөөдөр хийлгэхгүй бол энэ жилийн акт хийж өгөхгүй шүү. Ингэхээр зэрэг л айна ш дээ. Тэгэхээр тэр хоёрын хооронд чинь замбраагүй зөрүү байгаа биз дээ. Одоо бол юунаас айх вэ? Очоод хийлгэвэл хийлгээд байвал байгаад гайгуу бол гайгуу. Адуу гайгуу бол гайгуу хийлгэнэ гэвэл очоод хийлгэчихнэ биз.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Эм тариагаа аваад хийлгэчихнэ биз. Тэр хоёрын хооронд бол асар зөрүүтэй болсон л доо.
Хишигсүрэн -
Аа ха. Социализмын үеийн дарга нар захиргаадахаас өөрөөр эрх мэдлээ хэрэгжүүлдэг байсан уу? Манай дарга их сайн хүн байсан. Амьдрал мэддэг ...
Осор -
Тийм улсууд байлгүй л яахав. Байлгүй л яахав. Тэгэхдээ л дэндүү л өөрийн миний бололцоо болохгүй байна. Энээ тэрээ гэх юм бол дарамтлах юм бол дуртай үедээ чадна ш дээ. Тэр үеийн дарга нар.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Эрх нь өөрсдөд нь байгаа юм чинь. Тийм л байсан ш дээ. Адаглаад агт туулгана гэсэн нэг хүн байх юм бол тэр хүнийг суулгаж л сална.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Жишээ нь. Тийм л байсан ш дээ.
Хишигсүрэн -
Ерөөсөө хийлгэе гэснээ хийлгэнэ?
Осор -
Хийлгэе гэснээ хийлгэнэ гэхээс тэр хүний ар гэрийн бололцоо ямар байна тэр хамаагүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Хийлгэе гэснээ хийлгэнэ. Учир хэлээд байхад болохгүй л байхгүй юу.
Хишигсүрэн -
Одоогийн дарга нар тэгсэн чинь яаж байна? Ард түмнийхээ хонь нь болчихсон явж байна уу?
Осор -
Одоо их номхон шүү. Одоо дарга нар их номхон шүү дээ. Их гайгуу шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Дарга нар ардчилал яаснаас хойш дарга нарт загнуулж үзээгүй л явна. Загнуулах ажил алинд ч гэсэн хийгээгүй. Тэр үеийнтэй адил дарга нараас айхаа байчихаж.
Хишигсүрэн -
Аа ха. Аа ха.
Осор -
Тийм л болчихсон байна.
Хишигсүрэн -
За одоо хоёулаа нэг ийм юм ярих уу? Таныг Бүрдний Зоригоо гэдэг гэл үү?
Осор -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгж хэлдэг юм байна ш дээ. Ер нь тэр ардчилсан адуу малласан малчин хэвээрээ ...
Осор -
Тийм.
Хишигсүрэн -
Бүрд суманд байсан юмуу?
Осор -
Бүрд бригадад байсан юм.
Хишигсүрэн -
Аа бригад нь Бүрд юмуу?
Осор -
Тэгсэн чинь яадаг юм байнаа. 90 онд ардчилал гэж намар нэг яригдаж эхлэв дээ. Тиймээ? Намар өвлийн заагаар яригдаж эхлээд ингэж байсан юм. Тэгээд хойтон хавар нь нөгөөдөх чинь ширүүсээд Баабар маабарын бичсэн элдэв ном гарч ирээд л сонин хэвлэл тараагдаад л манай энэ Намхай ах нэгдэл тарах болж байгаа юм гэнэ. Нэгдлийг тараана гээд ингээд хавар нь ингэж эхлээд яасан тэгээд сонин монин ном мом Намхай ахаар дамжаад ирдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгэхээр хүнд аминдаа уншиж өгнө. Аа одоо ингэх хэрэгтэй. Иймэрхүү маягтай юм байна. Хэрэгтэй ийм ардчилсан сайхан юм гарч байгаа юм байна гэж ярихаар зэрэг намайг үеийнхэн маань шоолохгүй юу. Бүрдний Зориг гэж нэр өгөхгүй юу. Тэгж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгээд энэ Намхай ах нэгдэл тараана гэж нэг хавар хурал хийдэг юм байна. Хавар өвлийн заагаар юм байна. Тэгсэн чинь бид нар Мээрэнцэд байж байгаад хөдөө байж байгаад хурал тэр үед хурал ерөөсөө хүн сонирхдоггүй. Нэгдлийн хурал бол. Загнуулдаг учраас ерөөсөө сонирхдоггүй. Тэгээд нэгдэл тарах барих ийм юм болох юм байна гэж тэгсэн бид нар Дугар гэж нэг хүн надаас ганц хоёр ах нэг хүн аргамжаагаа ганзагалж ирж байлаа ш дээ. Бригад дээр хонох гэж байгаа нь тэр. Хуралд суугаад удах байх гэж.
Хишигсүрэн -
/ Инээв/
Осор -
Аргамжаагаа ганзагалж ирээд ...
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгээд нэгдлээс гарах хүн байна уу? гээд улсуудыг тэгэхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгтэл улсууд бригадынхан чинь ярсхийтэл гар өргөж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгэхээр нэгдлийн дарга марга нар байж байгаад алив тэмдэглээд аваатгая, тэмдэглээд аваатгая гэхээр зэрэг улсууд ингэж ингэж зөөлөрч байгаад буучихдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Хнн.
Осор -
Хуучнаараа хэрэгт орох нь гэж айж байхгүй юу. Нөгөөдүүл чинь тэмдэглүүлж аваад. Тэгээд би тэрэн дотор гараа өргөсөөр л байсан л даа. Тэгээд сүүлд нь намар нь байна уу? Хавар нь юм байна. Яг хавар нь тэр хавраа бид нар нэгдлээс анх эхэлж 70 хэдэн мал билээ? За байз томд нь 18 толгой мал бид хоёр 36 толгой мал авсан юм байна. 4 хүүхэдтэй 4 хүүхдэд 10 мал ингээд 76 толгой мал авчээ дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
76 мал нэгдлээс авч анх эхэлж гарч байлаа.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь та ардчилал анх гарч ирж байх үед юу болно гэж та төсөөлж байсан бэ?
Осор -
Би бодож байсан. Хувийн аж ахуйтай болох юм байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
За ерөнхийдөө бол өөрөө гүү баривал барьдаг. Үнээгээ саадаг бол саадаг, байдаг бол байдаг хүний шахалтанд ерөөсөө ажиллахгүй юм байна гэдгийг үнэндээ тэгэхэд ойлгож байсан.
Хишигсүрэн -
Бие дааж амьдарч чадна гэж бодож байсан уу?
Осор -
Бодож байсан. Ерөнхийдөө бас тэгэхдээ бол өөрт бол бодогдож л байсан. Энэ чинь мөнгөө хаанаас яаж олох юм? Энээ тэрээ гэсэн асуудал бодогдож л байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгээд Намхай ах, Лхамжав эд нар байгаа болохоор иймэрхүү байдалтай байж болох юм шиг ухаандаа ямарч мөнгө олдог ч олдоггүй ч нэгдлийн малаас л салж өөрийн эрхийн малтай байж амарч үзье гэсэн сэтгэгдэл надад байсан.
Хишигсүрэн -
Яг өмч хувьчлал болоод та нэгдлээс гарч байх үед таны амин зуулга нэгдлийн малнаас оногдохыгоо аваагүй байх үед ямар байсан?
Осор -
За тэгэхэд чинь угаасаа өрх 50 толгой мал байсан ш дээ. Өрхөд л 50 толгой мал байдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
33 жижиг юм. Тэгээд цаана нь хэд дутаж байна. 17 бод байна уу? Тийм 17 бод. 12үхэр, 5 адуутай байдаг байсан. Тийм л үе байсан. Тэр маань яг тэр тоондоо байсан ч юмуу? Үгүй ч юмуу? Бод бол дутуу байсан байх. За тэгээд нэгдэл байхад чинь нэг үнээнд 100 литр сүү онооно. Бас нөгөөдөх гүүний чинь хажуугаар.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгээд нэг 5 гунжтай байхад чинь 500 литр сүү өгнө гээд бас нэг саальчинд царай алдах юмуу? Нэг хүн хийж өгөөч гээд нөгөөхийг чинь яана. Нэг бол заводтай ойр байж байж сүүгийн ганзагалж аваачиж өгнө. Тийм тиймэрхүү ажилтай байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Яриагаа цаашаа ингэж үргэлжлүүлье. Ер нь ардчиллыг танай суманд хүлээж авч байгаа улсууд яах вэ? Ойлгож тань шиг өөртөө итгэлтэй хүлээж авдаг улсууд байна. Ардчилалд сөргөөр хандаж байсан улсууд хүнийг яаж хэлдэг байсан? Яадаг тэр улсууд ардчилалд сөргөөр хандаж байсан бол?
Осор -
Хувьсгалт нам гэж айхтар юм ярьдаг юм. Хувьсгалт нам чинь улсуудаа жаахан хөөргөчихсөн байдаг юмуу?
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Хувьсгалт нам дээр үед уул нь үндсэндээ бол ерөнхийдөө хувьсгалт нам гэдэг чинь миний бодлоор бол хулгайч хүний ороход зүгээр нам байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Яагаад гэвэл хэрэг хийхэд намаасаа хөөгдөөд шоронд явахгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Аа тэгээд хүн хөөргөж ажил хийлгэдэг. Нөгөөдөх нь 5, 10 цаас юмуу баярын бичиг өгдөг. Ингэж байсан юм. Ардчиллыг ардчилал гарч ирснээр архи их уудаг боллоо. Хүнийхээ урдаас юм их хэлдэг боллоо гээд зарим нь их дургүй л байх шиг байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Ер социализмын үед хөдөө мал маллаж байгаа улсуудын хувьд шинэ технологи гэж юм байв уу? Ер нь шинэ технологи нэвтрэх боломж байсан уу? Техник технологийн ололт амжилт малчин хүний амьдралд одоо бол нөлөөлж байна ш дээ. Салхин сэнс, таваг юу ч гэдэг юм. Гэртээ тавтай байж болж байна. Гар утастай байж болж байна. Гар утсаараа хонио хариулж байна ш дээ. Ер нь социализмын үеийн туршид ...
Осор -
Тийм юм байгаагүй ш дээ. Ерөөсөө бид нар эзэмшиж байсан техник байгаагүй. Одоо харин 90-ээд оноос хойш гадаа жийп нь жийп, машин нь хоёр гурваар нь тавьчихаад гар утас барьчихаад ойрын хэдэн жилээс гар утас барьчихаад гэртээ телевизор үзчихээд одоо эд нар шиг жаргаж байгаа улс ...
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Дээр үед үхснийх нь телевизор тавих вэ?
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Хөдөө ерөөсөө телевизор үзэж байгаагүй. Төв дээр хааяа тог нь тасарчихгүй бол телевизор хааяа үзнэ. Үзэж харах юм байхгүй болохоор зэрэг гүүгээ зун тавьчихаад өвөл адуугаа зүрхээрээ хаячихаад өвөл энд тэнд очиж мөрийтэй тоглож цаг өнгөрөөж ганц зугаацдаг юм тэр л байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Харин багш нар хүртэл тоглодог байсан гээд байгаа байхгүй юу?
Осор -
Мөрийтэй тоглоод баригдвал алуулна ш дээ. Шоронд явахгүй гэхэд торгуулна ш дээ.
Хишигсүрэн -
Манай аавын үеийн залуучууд залуу байхдаа сургуулийн багш нар сургуулийнхаа заалны чардак дээр гараад хонуут өнжүүт тоглодог байсан гэж байгаа байхгүй юу. Нуугдаад ...
Осор -
Тийм. Тэгнэ ш дээ. Ерөөсөө тийм л байсан үе байхгүй юу.
Хишигсүрэн -
Бид нарын ганц зугаацдаг юм байсан гээд байгаа юм.
Осор -
Одоо бол мөрийтэй тоглох шаардлага ч байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Одоо бол зугаацах юм бол зөндөө.
Хишигсүрэн -
Тэр үед бол ...
Осор -
Ганцхан мөрийтэй тоглоом. Мөрийтэй тоглоом...
Хишигсүрэн -
Хаана яаж тоглох вэ? Та нэг яриач?
Осор -
Айлд очоод түгжчихнэ ш дээ.
Хишигсүрэн -
Гэрт нь ороод уу?
Осор -
Гэрт нь ороод түгжчихнэ. Тэгээд жижигхэн хүүхэд ороод ирсэн ч тагнуул нь ороод ирлээ гээд сэртэсхийгээд л явчихна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Хаалга тогших энэ тэрд яана ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тоглоомоо зогсооно. Болино.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Жишээ нь хөдөө айлд тоглож байхад 69-ийн сураг гарангуут орон доогуур нь ороод гадаа өвсний хашаанд нуугдах нь нуугдаад л бөөнөөрөө нэг газар 5 хүн 10 хүн байж болдоггүй л байхгүй юу. Тэгвэл л тоглож байгаа юу иймээ тиймээ хэрэгт сэрдэгдэнэ.
Хишигсүрэн -
Бөөгнөрч суучихаад архи уугаад байдаг юм байдаггүй байх. Тиймээ?
Осор -
Тэр ойлголт байхгүй. Тийм юм бол байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь тэр юутай холбоотой байсан бэ? Ховор байсантай холбоотой юу? Захиргаадалттай холбоотой юу? Эсвэл улсууд нь тийм хүмүүжилтэй юу?
Осор -
Улсууд нь хүмүүжилтэй байсан байхаа тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха. Та яагаад тэгж бодож байна?
Осор -
Тэр үеийн улсууд ерөөсөө уудаг хүн байгаагүй ш дээ. Уудаг хүмүүс гээд ганц хоёр хүн ярьж байхад одооны зүгээр уугаад байдаг захын залуучуудын багцааны архичин байсан байна. ... уудаг гэж байсан. Ганзоо гуайг уудаг гэж байсан. Эд нар тоймоо алдтал уучихдаг улсууд байгаагүй. Авдар архи ирэхэд 10-аад хүн 7, 8 хонож байж дуусгадаг улсууд байсан. Одооны 10-аад улс авдар архийг 2 цагийн хооронд дуусгачихна ш дээ.
Хишигсүрэн -
/ Инээв/
Осор -
Одооны залуучууд тэгнэ дээ. Тэгэх байхаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тийм зөрүү их байгаа юм. Тэр юундаа байдаг юм мэдэхгүй. Хүний хүмүүжил их өөр болсон байхаа.
Хишигсүрэн -
Хүний хүмүүжил ингэж муу тал руугаа өөрчлөгдөж байгаад юу нөлөөлсөн гэж та бодож байна?
Осор -
Мэдэхгүй. Муу улсуудад жаргал зохидоггүй юмуу даа.
Хишигсүрэн -
Би танаар энэ юуг л яриулах гээд байна л даа. Таны урд байгаа энэ том айрагны хул.
Осор -
Ах нь наадахыг чинь ярьж чадахгүй. Намхай ах ярина.
Хишигсүрэн -
Ер нь яагаад танай гэрт байгаа юм.
Осор -
Би хамгийн бага хүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тийм учраас надад үлдээж өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха. Танай аав ээж?
Осор -
Тийм. Би гал голомт нь гэх үү.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо энэ гэр бас тэдний гэр үү? Үгүй юу?
Осор -
Үгүй. Энэ манай ээжийгийн гэлэн лам хүн байсан юм. Одоо энэ хүний Авирмэд гэдэг хүний эцэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэдний гэр юм байгаа юм. Тэдний гэрийг би авсан юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха. Тэр хувьчлал руу эргээд ормоор байна. Бид хоёр зүгээр товчхон яриад өнгөрчихсөн ш дээ. Ер нь хувьчлалыг анх зарлахад та хэд бол түрүүлээд ямарч байсан нэгдэл тарахаас өмнө мал аваад оногдох юмаа бага оногдсон гэж байгаа ш дээ. Тиймээ?
Осор -
Тийм. 76 толгой мал.
Хишигсүрэн -
Гүйцэт авахгүйгээр ямарч байсан гаръя гээд гарсан.
Осор -
Тэгсэн.
Хишигсүрэн -
Тэр үлдсэн улсууд ямар байдлаар яаж хувьчлал тэр улсуудад нөлөөлөв? Яаж оногдов тиймээ? Үлдсэн хүмүүс мал ахуйгаа яаж хувааж авав? Нэгдлийн тэр их хөрөнгө яаж наашаа цаашаа зарагдав аа?
Осор -
За яахав үлдсэн улсууд хоншсон ч байдаг байх. Хожигдсон ч байдаг байх. Янз янзтай л байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Би түүнийг нэг их сайн мэдэхгүй. Ерөнхийдөө бол алга болохдоо болсон байх. Тэрэнтэй тэрэнгүй тарах нь гэж мэдээд жаахан сээхээтэй хөдөлсөн улсууд нь бас нэг жаахан хэдэн юмтай хоцорсон байх.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Аа ерөнхийдөө яагаагүй нь бол хөдөлгөөн муутайхан нь муу хоцорсон. Гэхдээ тэр үеийн дарга нар чаддагаа авчихсан учраас дарга нар овоо идсэн байх.
Хишигсүрэн -
Аа ха. Дарга нарт идэх боломж ямар ямар байдлаар оногдох вэ?
Осор -
Тэр чинь хөрөнгийг мэдэж байгаа ард түмэн байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэд нар тарна гэдгийг тэртэй тэргүй мэдэж байгаа улсууд дарга нар ерөнхийдөө болохоо байчихлаа. Одоо эндээс жаахан залгиад авъя гээд баахан залгиад авсан л байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тиймэрхүү байдлаар дарга нар овоо идээд авсан.
Хишигсүрэн -
Тэгээд мал хувьчилж авсан. Хөрөнгө хувьчилж авсан улсууд сүүлдээ одоо ер нь юу болж байнаа? Бүгд мал ахуйгаа өсгөөд, үржүүлээд сайхан амьдраад байгаа юм байна уу? Өөр байдалтай байна уу?
Осор -
За ерөнхийдөө яахав. Ерөнхий голчлон бол өсгөөд аятайхан байна. Зарим нэг тааруу нэг ч яахав малаа бас алга хийчихээд муудаж байгаа улсууд ч байна л даа. Янз янз л байх шиг байна.
Хишигсүрэн -
Аа ха. Би нэг юм танай хананаас уяатай байхыг харлаа. Сахиус юмуу? Юу юм бэ?
Осор -
Энэ манай бага хүүгийн сахиус байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха. Их эртний эд байх шиг байна.
Осор -
Энэ эртний юм байгаа юм. Би уул нь 80 онд гарсан нэг хүүтэй байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэр хүүгээ 97 онд аваарт оруулж алдчихаад тэгээд хамгийн сүүлд 2000 онд нэг хүү гарсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгээд тэрэндээ лам хуврагаар явж сахиус махиус нэр хуйгийн авсан. Тэр сахиус байна.
Хишигсүрэн -
Энэ эртнийх үү?
Осор -
Энэ их эртнийх.
Хишигсүрэн -
Яаж олсон бол?
Осор -
Энэ Хайрхны Даваацэрэн гэдэг лам хүн энийг яаж манай хүүд өгсөн. Их эртний л юм шиг байна лээ. Луу муутай нэлээд хуучирсан тийм л юм байна лээ.
Хишигсүрэн -
Тийм байна. Тэр ламд байжээ тиймээ?
Осор -
2000 онд байсан.
Хишигсүрэн -
Сонин байна шүү. Намхай ахаа би танаас юу асуух гээд. Осор ахын өмнө байгаа энэ том айрагны хулыг ямар учиртай ийм том хул вэ? гэж асуусан чинь таныг сайн мэднэ гэнээ. Энэ одоо ямар цаг үед хийгдсэн ямар ...
Намхай -
Энэний цаг үеийг мэдэхгүй л дээ. Хятад юмуу Манж бичиг байгаа. Хаана хийгдсэн нь наад дээр чинь байгаа байх. Эзнийн бол Халхын хошуу Чин ван Ханддорж гэж манай хошууны ноёны аяга.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
1928, 9 оны үед феодалын хөрөнгө хураахад Ханддорж вангийн хүү Жамбалдорж вангийн хөрөнгийг хураагаад хөрөнгийн хураагаад зах дээр зардаг юм байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха. Зах дээр гэдэг нь Улаанбаатар уу?
Намхай -
Үгүй биш. Булган дээр хөрөнгө хураачихаад зардаг юм байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгэхэд манай Угалзын голын өндөр цолтой лам Чүлтэм гэдэг хүн өндөр Чүлтэм гэдэг хүн аваад ...
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
8 литр ордог юм. Үүний дотор ордог 6 литр ордог бас ийм хөхүүр бий л дээ. Тэр хоёрыг тэр өндөр Чүлтэм гэдэг хүн аваад энд ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгээд нөгөө Чүлтэм чинь бас л 10-аад жилийн дараа 1937 оны үед лам нарыг баривчлахад баривчлагдаж хөрөнгө нь хураагдахгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Хөрөнгө нь хураагдахаар зэрэг манай аав худалдаж авсан.
Хишигсүрэн -
Хөрөнгө хураасан улсууд хураасан хөрөнгийг зардаг байсан юмуу?
Намхай -
Зардаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Үнэ хаялцуулсан байдалтай зардаг байсан. Тэрэн дээрээс авсан. Тэгээд энэ шаазанг сайн шаазан гэдгийг би нэг үзсэн юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
1963 оны хавар манай Сайхан сумын хойд талд Дугайн Баасан гэдэг хүн 70 хүрч найр хийгээд тэр үед манай энэ аягыг аваачиж тэр найр дээр улсуудад зочилж энэ шаазандаа айраг хийж өгсөн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Баяр дээрээ бас гоёо хийсэн юм байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгэхэд хариуцлагагүй улсууд юман дээрээс унагаагаад дундаас өнгөртөл хоёр цуйруулчихдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Ирмэгийн эмтлээд хаячихсан байсан. Тэгээд тэр үед наах барих юм байх биш. Дээр нь зүгээр гэзэгний сам хайлж сэтэрхий дээр нь тохчихсон нөгөөдөх нь зүгээр уначихдаг тийм юм өгчихсөн байсан. Би 66 онд хөдөө ирчихээд тэднийхтэй хэрүүл хийгээд үнэтэй цайтай шаазан хагаллаа гээд тэр үед үнэтэй юм хэрэгтэй гэдгийг ерөөсөө мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Урдаас загнаад 25 цаас гаргаж шидэж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Жигтэйхэн далибийсан хар аяга байж гэнэ гэж ирээд ...
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгээд энэ тэр хагархайн эдгэчихээд энэ одоо ...
Хишигсүрэн -
Эдгэчихэж байгаа юмуу?
Намхай -
Эдгэчихээд энэ жижиг шар зураас байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Хагарсан хагархайн эдгэсэн шаазан даа. Тэгэхээр их лут шаазан юм гэж ..
Хишигсүрэн -
Тэгээд танай аав ингэж тойруулж бөгжлүүлжээ.
Намхай -
Манай аав Уран Жамц гэдэг хүнээр 67 оны үед амсарлуулсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Энэ чинь жигтэйхэн нимгэхэн сайхан айраг уухад шимтэй л дээ. Зүгээр айргийн шаазан аятай нимгэн амсартай уухад их гоё байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгсэн чинь одоо ингээд памбийгээд энэний дотор энийг хагалахгүй шаазангийн хагалахгүйн тулд хусны үйс бас дотор нь ингэж тосолсон байхгүй юу. Тэгээд памбагардуу болчихоод байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Энэний дотор жинхэнэ хагараагүй энэний дотор байсан нь манайхны манай аавын дүүгийн хүү Жамбалын гэдэг айлд байгаа л даа. 5, 6 км-т байж л байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Энэ бол Ханд вангийн аягаа.
Хишигсүрэн -
Ямар үнэд хүрч зарагдаж байсан бол?
Намхай -
Тэрнийг нь би асуугаагүй. Тэр үед чинь феодалын хөрөнгийг хурааж байхад нэг их үнэ хүргэдэггүй байсан байж мэднэ. Яахав дээ. Манай энд чинь айраг ихтэй. Өөрийнхөө Хошуу ноёны Ханд ван гэдэг чинь Чин ван Ханддорж гэдэг чинь манай улсад төдийгүй өөрийн хошуу төдийгүй халхад алдартай хүн болохоор хошууныхаа ноёны юм гэж их бэлэгшээж авч байсан гэж манай аав ярьж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Ийм юм байгаа юм. Одоо энэ доод талын хятад бичиг би мэдэхгүй л юм л даа. Манай эдний нэг охин хятад хэлээр уншуулаад юу яасан гэнэ л дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Асуусан?
Намхай -
Тэгэхээр энэ Манжийн үед хийгдсэн аяга байна. Манжийн хааны үед хийгдсэн хятадад хийгдсэн аяга байна. Тэгээд 300-аад жилийн өмнө хийгдсэн аяга байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Гэсэн. Энэ шаазангийн гадуур шилээр бүрсэн байна гэж хэлсэн гэж тэгэхээр энэ будаг нь арилахгүй. Шил байж магадгүй.
Хишигсүрэн -
Аймаар өндөр технологи байгаа биз дээ?
Намхай -
Асар өндөр технологи байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Энэ хүүхэд байгаа биз дээ.
Осор -
Нааш нь ирэх ёсгүй л аяга байж гээд тэгээд байна гэнэлээ. Хачин л юм даа. Нааш нь давах ёсгүй ...
Намхай -
Ханд ван чинь Манжийн хааны үед бас аятайхан тоорой аягыг бол давуулаад ирэлгүй яахав. Ер нь манай Сайхан бол ...
Хишигсүрэн -
Хятад шаазангийн нууцыг ерөөсөө хятадууд задалдаггүй гэж байгаа ш дээ.
Намхай -
Манай Сайханд бол том том аяганууд бий л дээ. Байдаг. Нээлттэй. Энэ чинь одоо Луут гэдэг аяга. Тэгэхээр утга нь мэдээж. Загаст гэж байдаг. Цүлгэр гэж байдаг. Хамгийн том нь 16 литр ордог Тулгат гэж хүрэн зандан тулгатай шаазан байдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэр шаазан бол ийм ширээн дээр хүн өөрөө бариад явж чадахгүй учраас хүрэн зандан тулган дээр хазайлгаж суулгасан
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Манай Угалзын гол байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Дандаа Угалзын голынх. Ер нь Угалзын голд ямар улсууд амьдарч энэ нутаг хошууны ямар улсууд амьдардаг байсан юм болоо?
Намхай -
Ямар ...
Хишигсүрэн -
Байдаг ш дээ. Одоо тэр багийнхан ажилтай арчаатай. Энэ нь ажилгүй улсууд байсан энэ тэр гээд нэгнийгээ мэддэг улсууд бол ярьдаг ш дээ. Би тэр утгаар нь асууж байна.
Намхай -
Тэрийн бол мэдэхгүй. Манай Угалзын голынхон морьтой. Хулгай хийгээд байдаггүй. Худлаа яриад байдаггүй. Мөрөөрөө амьдралын мөр хийсэн тийм л улсууд байсан. Нэг ч их баян хүн байхгүй. Нэг их айхтар ядуу хүн байхгүй. 2 зэргийн баян айл байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Олон үедээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Баян Жамъянгийнх, Балдан Хавангийнх гээд хоёр баян айл байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Яахав. Дээвэртэй туургатай байсан л даа. Малчин айлууд ядарчихсан. Албан журам айхтар төрийн хавчилгаас болоод ядуурчихсан л байсан даа. 1950-аад оны үед тиймээ? Жилийнхээ төлийг 2 жил болгоод хоршоонд өгөөд их малтай үхдэг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Олон малтай улсууд айхтар өсөн нэмэгдүүлсэн албан татвартай учраас зүгээр нэг дунд чинээний улсууд үүрэг нь биелээд байдаг. Доод талынхан бол ганц нэг эр хонь хоршооноос үлдэх маягтай тэрийгээ жигтэйхэн үнэрхдэг байсан гэж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Боож хавчдаг байсан гэж байгаа юм. Тиймэрхүү янзтай.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Ийм л юм даа.
Хишигсүрэн -
Чин ван Ханддоржид ямар ямар хүүхдүүд байсан юм бэ?
Намхай -
Би их сайн мэдэхгүй. Зүгээр лав ноён хэргэмийн залгуулж Ханд вангийн ноён хэргэмийн залгасан нь Жамбалдорж ван гэж байсан. Жамбалдорж ван гэдэг бол 1900 онд төрсөн. Хулгана жилтэй. Манай аав бас нэртэй хүн байсан. Жамбалдорж вантай манай аав хэд хэдэн удаа уулзаж ярьсан тухайгаа ярьж л байсан.
Хишигсүрэн -
Батмөнх гэж хүн ямар холбоотой юм?
Намхай -
Даян хаан уу?
Хишигсүрэн -
Биш. Биш. Би нэг Чин ван Ханддоржийн Батмөнх гэдэг хүнтэй холбоотой Батмөнхийн хүүхэд гээд би удам нь гээд нэг хүнтэй уулзаж байсан байхгүй юу.
Намхай -
Сонсоогүй. Зүгээр Жамбалдорж вангийн хүү байдаг юм гэнэлээ гэж сонссон. Хэн гэдэг хүн үлдснийг нь мэдээгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгээд одоо юу би бас хошуу ноён энэ тэрийг бэр буулгаж байсан тухай нэг хүний яриа сонссон юм байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Хошуунаас гэмгүй гэсэн охидуудыг цуглуулдаг юм байгаа юм. Бэр буулгаж байсан гэж. Бэр буулгахдаа хамгийн сайхан хүүхнийг гишигдлийг нь таарахгүй жирийн улсууд ноён бол энийг л хатнаар авах ёстой гэж байсан чинь тэрнийг болгоогүй. Яагаад болгоогүй гэхээр зэрэг энэ үргүй хүн байна гэж наадуул нь шинжсэн.
Хишигсүрэн -
Яаж мэддэг юм бол?
Намхай -
Тэр нь сүүлд нь үнэн болсон гэж ...
Хишигсүрэн -
Яаж шинждэг байнаа?
Намхай -
Мэдэхгүй. Олон том улсууд шинждэг. Тэрэн дотор норм морм байдаг байлгүй дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгээд энэ үр хүүхэд төрүүлэхгүй хүн байна гэж мэдэж байсан юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Сонсож байсан юм. Хэзээ хаана яаж сонслоо гэдгээ мэдэхгүй байна.
Хишигсүрэн -
Аа ха. Би наадахын чинь ёроолын зургийг аваатгая. Одоо Осор ах ярианд орноо. Намхай ахын хөөрөг их сонин. Би энэ аяганы хажууд тавьж байгаад видео авчихъя.
Намхай -
Зүгээр гүүний саамны хооронд л уудаг аяга ш дээ.
Хишигсүрэн -
Нэг хүн үү?
Намхай -
Нэг хүн. Олон хүн тэгж ууж байхыг харж байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Цэвэгжав гуай гээд манай эндхийн гавж Цэвэгжав гуай гэж хүн ууж байлаа. Шавад гуай гэдэг хүн ууж байлаа. За олон доо. Хамгийн сүүлийн арай залуугаас нь эвлэлийн үүрийн дарга байсан Түмээ гэдэг хүн уучихаж байсан. Ийм юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Мижиддорж гуайн эгч бас нэг саамны хооронд уучихсан юм.
Намхай -
Оо тийм үү? Даваахүү гуай юу?
Осор -
Тийм. Даваахүү гуай.
Хишигсүрэн -
Эмэгтэй хүн ууж байгаа юмуу?
Осор -
Чавганц байхгүй юу. Чавганц болчихсон хойноо ууж байсан юм. Адуучдын баяр болоод Хар модот байсан чинь Даваахүү гуай манайд ирж л дээ. Хамаатан садан улс байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Ингээд яасан чинь манай Балжинням ах гэж нэгдлийн нягтлан хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Иж-2 тай.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгээд тэр Даваахүү гэдэг хүнийг манайхаар ороод явъя гэхээр оруулаад явсан. Нэг 10 литр айраг бетонд хийгээд тавьчихлаа гэнэ. Тэрийг уучихлаа гэнэ. Тэгээд эрээн шаазанг ээж эхнэр хоёр гаргаж ирээд хийж өгч гэнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгсэн чинь Балжинням ах энэ чавганц энэ айргийг яаж ууж барах вэ? Би төв орж хоночихоод ирье. Таныг маргааш өглөө авах уу? даа гэсэн чинь яахав дээ одоо ингээд явчихъя даа гэж байсан. Тэгээд гүү саагаад тэр чинь 100-аад гүү саана. 100 гүү байгаа. Тэгээд гүү саагаад ороод ирсэн уучихсан. Дахиад нэг ийм аягаар 2, 3 уучихаад явсан гээд Балжинням ах ярьдаг байсан. Чавганц хүртэл ууж байсан. 80 онд Шинэ усанд гэр барьсан. Тэгээд яасан чинь манай Балжинням ах тэр сая та нарын уулаа гэдэг шар хул байна ш дээ. Тэрнээс арай бага байх. 6 мургаа орох байх. Тэгсэн чинь гэр дүүрэн улс байсан. Дээрээс нь хоёр талаас нь дугараа барь гэж байх юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
4-т дөрөв, гайгуу улсуудад нь 3 хул өг. Дээд талын 4 юмуу 3 хүн бариад өдөржингөө болчихоор ямар хэрэг байдаг юм. Өөртэйгөө адилхан бодоод бариад очсон чинь манай Сайханыхан үнэн .....
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Тэгэхээр би Сайханыхныг үнэн сайн уудаг юм байнаа гэж гурав нь гурав, дөрөв нь дөрөв эмэгтэй хүн байх юм бол ийм дөрвөн хүнд за эмэгтэй юм байна гээд өгнө. Тэгсхийгээд уучихна. Тэгэхээр би манай Сайханыхан онцгой уудаг юм байна гэж бодож байсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Шадав гуайг уухыг би бол харж л байсан. Өвлийн айраг шүү дээ. Зуны айраг бол ондоо. Өвлийн айраг чинь бас хамаагүй ордоггүй байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Осор -
Намайг Далайн баяр хийсний өвөл Шадав гуай ирээд Шадав гуай шаазангаар уучихаж л байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Саяны тэр хар даа. Бүх айлуудад анзаарсан чинь бетоныг ингээд тааруулчихдаг юм байна ш дээ. Шанагаар зөөх боломжгүй юм байна л даа.
Осор -
Энэ ч яахав нэгдлийн гүү барьж байх үед их том утгуур хэрэг болдог. Шанагаар айраг уудлаж хийж өгөхөд шанагаар уудлаад байвал мөд саванд орохгүй ш дээ.
Хишигсүрэн -
Тэгнэ.
Осор -
Тэгэхээр зэрэг заавал үгүй том утгуур хэрэглэж байж ...
Хишигсүрэн -
Ийм аяганд аягалж байгаа юм чинь / инээв/
Намхай -
Нэгдэлд орохоос урд манайд аргалын эвэр утгуур байсан юм. Аргалын эврийг яг энэ шиг болгож байгаад дээрээс нь ингэж иш гаргаад тэгээд тэрийг бид нар тийм ховор нандин юм гэж мэдэхгүй. Манайд байдаг юм болохоор айл болгонд байдаг юм шиг байгаад байсан тэгээд алга болчихсон байлаа.
Хишигсүрэн -
Энэ Намхай ахын хөөрөг байнаа. Бас их учиртай хөөрөг гээд байгаа.
Намхай -
Миний энэ хөөрөг бол их алдартай хөөрөг байгаа юмаа. Усан сийзэн гэж нэрлэдэг юм. Энэ 19-р зууны эхэн үе орчим Богдын Сацаас Халхын Богдын хүрээний нэг алдартай лам гайхамшигтай дархан Шижирээ гэдэг хүн авч ирсэн хөөрөг гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Шижээгийн Шижээ өөрөө Гандан хийд дээрээс нэг айхтар хүүхэд олсон гэдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэр Гандангийн хамгийн том лам болохоор зэрэг юун дээрээс Гандангийн хүрд дээр байж байдаг Гандангийн өглөө хүрд эргүүлэх гээд хүрээд очсон чинь долоон настай жижигхэн хүүхэд хүрдэн дээр унтаж байна гэнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгэхээр нь зэрэг тэрийг за чи яагаад энд байж байгаа юм гэсэн чинь хөдөөнөөс ном үзэх гэж Богдын хүрээнд орж ирсэн гэсэн юм байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгээд ном үзэх дуртай юу гэсэн. Дуртай гэсэн. Тэгэхээр нь гэртээ аваачсан. Тэр нь сүүлдээ Чойгорын ... гэдэг эрдэмтэй лам болсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгээд багшийнхаа дараа тэр шавьд нь энэ хөөрөг очсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгээд тэрнээс хойш Чойгорын ...Агирамба гэдэг хүн их алдартай. 1904, 5 онд халхад 13-р далай лам ирэхэд тэр Дандар Агирамба тэр далай ламд шавь орж байсан гэж байгаа юм. Тэр Дандар Агирамбын шавь Гүдэмбэ лам НаваанГүдэмбэ гэдэг хүн их баян хүн байсан. Өөрөө манай энэ Сайхан сумын өөрөө хүрээ байгуулсан хүн.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэрэнд багшийнхаа дараа ирсэн. Тэр Дандар Агирамбыг нас барахаар өөрийнхөө хүрээн дээр авч ирж өргөмжилж нас баруулаад нас барахаар өөрийн Мөөмий болгож хадгалсан. Монголд мөөмий байж байсан.
Хишигсүрэн -
Хнн. Хэдэн онд?
Намхай -
1910 хэдэн онд Дандар Агирамба нас барсан бололтой. Тэгээд 1940-өөд оны үед рашаантын хүрээний байшин барилгын тал тал тийш нь зөөгөөд арилгачихсан. Түүний хадгалсан ганц жижиг модон бунхан үлдчихсэн байсан. Тэр рашаант гэдэг ууланд түймэр гарсан байхгүй юу. Тэгсэн явж байсан чинь аймгийн хувьсгалт намын хорооны нэг дарга Түмэндэмбэрэл гэдэг хүн түймрийн үеэр явж байгаад нөгөө бунхантай чинь дайралдаад ...
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Нөгөө бунханг буулгаад нөгөөдөх Мөөмийг чинь гаргаж хаяад доор нь гулууз мөнгө тэнд байсныг нь аваад гаргаад хаячихсан нөгөөдөх хатсан мөөмий чинь ингээд байгаад байхаар ойр хавийнхан чинь үе үеэрээ олон үеэрээ шүтэж мөргөсөн юм чинь яана ийнэ гээд л ингээд их муухай ингээд байгаад байх юм гээд нэг гурван залуу очоод нөгөөдөхийн толгойгийн тасдаад нэг хүн хадгалсан байна л даа. Хадгалахад амар нь толгой гээд ...
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгээд бусад бие нь яагаад байсан чинь 3 залуу хүн очоод шатаачихсан байна. Тэгсэн чинь улсууд баярлаж та нар чухал юм хийлээ гэж тэгсэн гэж байгаа юм. Толгойн саяхан айлд байсан байгаа юм. Байгаа ч байж магадгүй. Намайг засаг дарга байж байхад миний жолооч хийж байсан хүн овоон дээр аваачиж тавьсан гэж яриад байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тийм юм. Тэгээд яахав дээ. Дараа нь 33 оны үед Шинэ эргэлтийн бодлогоор шашин шүтлэгийг дэндүү хавчсан. Тэгж болохгүй одоо шашин шүтлэг чөлөөтэй байна гэхээр зэрэг тэр Рашаантын хүрээнд тэр Гүдэмбэ ламын байгуулсан Шадив хүрээн дээр Лувсанжамц Агирамба гэдэг манай Угалзын голын хүн. Богдын хүрээнээс гарч ирээд Дүйхэрийн ван хурж тэгээд хөдөөний жижигхэн хүрээн дээр Дүйхэрийн ван хурна гэдэг бол байхгүй асуудал юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Дүйхэрийн вангийг чинь асар өндөр шашны боловсролтой хүн бурхан багшийн сургаалийг тайлбарлана гэсэн үг. Тэгээд Дүйхэрийн ван тавьсан чинь энэ хавийн баахан улсууд очоод ...
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Сүсэглээд мөргөөд олон хоног тайлбарладаг байлгүй дээ. Тэр хүрээний лам нарын хувьд том баяр бахдал болж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Намхай -
Тэгээд Наваан Гүдэмбэ нас барчихсан энэ хөөрөг Гүдэмбийн санд байж байсан юм байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгээд энэ Дүйхэрийн ван тавьсан энэ том хүнд юм өгөх вэ? Яавал хангалттай сайхан буян болох вэ? гэж ярьж ярьж яаж баярлуулах вэ? гэсэн чинь олон багш нарыг дамжсан энэ хөөргийг л өгье тэгвэл сэтгэлд нь хүрэх болов уу? гэж тэгээд энийг өгсөн юм. Тэгээд энэ багш Лувсанжамц Агирамба шоронд явахдаа авч явсан гэдэг юм. Шоронд энэ үнэтэй хөөрөгтэй байхад эвгүй улсууд байдаг газар эвгүй байсан байлгүй Халиуны манай өмнө талын Халиуны Ёндон гавж гэдэг хүн багшаас түрүүлээд шоронд байж байгаад түрүүлээд гарахаар нь өгөөд явуулсан чинь 30 хэдэн оны үед лам хүний юмыг худалдахад хэрэгт орохгүй шинжтэй болоод явчихаж л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Ялангуяа том ламын юм. Тэгэхээр зэрэг худалдчихсан. Тэгээд хүн худалдаж аваад багшийн шавь нараас нэг хүн худалдаж аваад багшийг шоронгоос гараад ирэхээр нь барьчихсан. Тэгээд багш шоронгоос гараад ирсэн. Хөрөнгө нь хураагдсан. Нөгөө том лам Агирамба хүн чинь албан татвар айхтар өндөр төлдөг. Албан татвараа төлөхгүй бол шоронд авч явчих гээд энэ хөөргөө дахиад зарсан гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгээд нөгөө урдны худалдаж авч байсан хүн чинь гэмгүй хөрөнгөтэй хүн байсан бололтой. Дахиж худалдаж багшид эргэж бариад тэгээд багш 61 оны хавьд тэр Лувсанжамц Агирамба гэдэг хүн манай Угалзад байдаг. Биднийг төрөхөөр л нэр мэр ч асуудаг яадаг тийм байсан байх. Хүүхэд болгон багш гэдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Сургуульд явахдаа очно. Сумын сургуульд явах хүүхдэд 3 төгрөг, аймгийн сургуульд явах хүүхдэд 5 төгрөг, хотын сургуульд явах хүүхдэд 10 төгрөг өгнө. Багш чинь их баян байгаа хэрэг шүү. Бид нар тэрийг авах гэж их очно. Багш Зандуйн Намхай хаана сургуульд явна гэдгийг айхтар мэднэ. Нөгөө төгрөг мөгрөгөө тааруулж өгнө.
Хишигсүрэн -
Андуурахгүй.
Намхай -
Андуурахгүй. Тэгээд багш нас барсан. Шавь нь лам Гомбо гэж хүн байсан. Би яахав 69, 70 он юмуу багцаанд энэ хөөргийг авъя гэж хэд хэд хэлсэн юм байна. Бас яадаггүй юм. Тэгээд нэг өдөр лам Гомбо гуайнд орчихсон байтал хэд хэдэн хүн байсан. За Намхай хүний авъя гэж олон шалсан юмыг өгдөг ёстой юм гэнэлээ. Тэгэхдээ би чамд багшийнхаа хөөргийг өгч болохгүй ээ. Арай болохгүй. Надад нэг 10-аад хөөрөг байна. Чи шилж байгаад багшийн хөөргөөс бусдын ав гэж байсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэгье гэж хэлэх гэж байсан байхгүй юу. Тэгсэн чинь манай хүргэн ах Пүлээ гээд та нартай ярилцлага хийе гэж байсан нөхөр чинь миний дээр сууж байснаа чимхчих юм. Би гараад явчихгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Тэгэхээр зэрэг хойноос гараад очсон чинь за одоо чамд өгөх нь. Багшийн хөөргийг л худалдаж авах гэсэн болохоос биш хөөрөг бол хааяагүй л байж байна. Хямдхан байж байна. Тэр үед хөөрөг үнэгүй л дээ. Ерөөсөө.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Гэж хэл чамд өгөх нь гэхгүй юу. Тэгэхээр би ороод жаахан сууж байгаад тэгж хэллээ. Тэгсэн лам Гомбо гуай ч дуугарсангүй. Тэгсэн 2 сар хирийн хойно байх лам Гомбо гуайнхаар нэг орсон чинь авдраа уудлаад энэ хөөргийг даалинтай нь гаргаж ирсэн. Даалин нь 4 булан дээрээ 4 арслан 2, 2 арслан 2, 2 заан хоёр талдаа 8 болно ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Намхай -
Алтан утсаар зүү ороогоод юу яачихсан. Тийм луун хээтэй шар хамбан гадартай, луун хээтэй хөх хамбан дотортой даалинтай тийм хөөрөг өгсөн юм. Би тэр үед залуу байсан болоод морь унана. Жороо морь сайн алдартай жороо морь авч унаж байлаа. Тэгээд нөгөөдөхийг чинь дээлийн өвөр дотор олон зуун жил болчихсон хөөрөгний даалинд хөөргийн хийчихээр дотор нь үрэгдэж давхисаар байтал нөгөө хөөрөг маань урагдаад ...
Хишигсүрэн -
Даалин урагдаад?
Намхай -
Даалин урагдаад одоо тасарчихсан юм манай авдранд байж байгаа. Одоо халхын зарим баячуул хөөргийг маань авъя гэдэг юм. Их л үнэ өгнө дөө гэдэг юм. Хөөргөө та арай үнэтэй хэлж байна. Даалингийн худалдаж авъя гэдэг юм. Даалингаа би хөөрөгнөөсөө салгаж худалдахгүй гэдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Намхай -
Тиймэрхүү л янзтай.
Хишигсүрэн -
За Осор ахын яриаг хоёулаа үргэлжлүүлье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.