Garamhand


Basic information
Interviewee ID: 990297
Name: Garamhand
Parent's name: Janaa
Ovog: Magsarjav
Sex: f
Year of Birth: 1934
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 7th grade
Work: retired
Belief: none
Born in: Hutag-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Bayan-Öndör sum (or part of UB), Orhon aimag
Mother's profession: herder (milkmaid)
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
family
education / cultural production
industrialization
new technologies


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

Hatanbaatar Magsarjav
World War II
repression
school / education
trade / shops


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За өнөөдөр 2009 оны 7 сарын 25-ны өдөр би Орхон аймгийн төв Баян-Өндөр суманд Чулуут багт өндөр настан Гарамханд гэдэг хүнтэй ярилцлага хийхээр зөвшөөрөл өгч авалцаад эхэлж байнаа. Тэгээд таныг манай ярилцлаганд оролцож ярилцлага өгөхийг зөвшөөрсөн баярлалаа. За хоёулаа яриагаа эхлэх үү?

Гарамханд -

За

Хишигсүрэн -

За ийм асуултаар яриагаа эхлэе.

Гарамханд -

За

Хишигсүрэн -

Ер нь та нэг өөрийгөө танилцуулаач? Ямар газар төрж өсөв? Эцэг эх нь ямар хүмүүс байв? Хүүхэд нас чинь яаж өнгөрөв? Түүнийгээ хоёулаа яръя.

Гарамханд -

Булган аймгийн Хутагт суманд л төрсөн л дөө. Хүүхэд насаа 20 нас хүртэл аавтайгаа ээжтэйгээ аав маань ч биднийг жаахан байхад өнгөрсөн. Ээжтэйгээ мал маллаад л өссөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд Говь руу явж хэсэг амьдраад тэгээд хотод ирж хивсний үйлдвэрт ихэнх жилээ тэнд ажилласан даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд 75 онд Булганд ирж 3 жил болоод тэндээсээ хойшоогоо тэгэхэд шинэ САА байгууллагдаагүй юу?

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгэхэд намын хорооныхон даргаар тийшээ томилогдож яваад тэгээд хүүхэд сургуульд ороход дахиж хот дагаж ороод Гачууртад бас нэг 6 жил САА даргаар манай хөгшин...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд сүүлд анхны сонгууль гарахад сумандаа очиж засаг дарга хийж байгаад тэгээд 93 онд энд ирсэн дээ. Тэтгэвэртээ гараад...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Би яахав 87 онд тэтгэвэртээ гараад түүнээс хойш юм хийгээгүй явж ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Гачууртад байхдаа л тэтгэвэрт гарсан.

Хишигсүрэн -

Аа ха. Танайх Монголын 20-р зууны түүхэнд том байр суурь эзэлдэг Хатанбаатар Магсаржавын хөргийг тавиад залчихсан байна шүү дээ.

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Энэ хүнтэй ямар холбоотой болоод зураг хөргийн энэ түүхийг...

Гарамханд -

Энэ хүний бүх л эдлэж хэрэглэж байсан. Бид нар тэнэг муу болохоор арчаагүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Би их жижигхэн байсан байна. 6 нас хүрч чадсан юмуу үгүй юмуу. Аав маань намайг морин дээр хойшин харуулж дүүрээд хүрээн дээр очдог. Одоо тэнд өөрийнхөн эрхэлж байсан хүрээн байдаг ш дээ. Анхан хүний ганц хүү тэр Сандагдорж гэдэг хүн чинь Намнангийн хүрээнд хүүгээ ном сургахаар аваачиж өгсөн байгаа юм гэнэ лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд тэнд номоо ч сураад адуу малын ч малладаг үнэтэй хүн байсан юм байлгүй. Тэгээд овоо том болчихоор нь өмч хөрөнгө газар нутаг таслаж өгдөг юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд тэр Гурван хайрандаа гэж Баруун хайрандаа, зүүн хайрандаа, дунд хайрандаа гээд. Тэгээд тэр дунд хайрандаа хүрээгийн байгуулж өгөөд өмч хөрөнгийн таслаад авгай хүүхэдтэй болгоод тийш нь явуулсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд тэнд байсан юм байна лээ. Тэгээд хүрээнийхэн суурь байж л байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха. Яг таны ямар холбоотой хүн билээ?

Гарамханд -

Тэгээд юу юм даа. Миний авга ээжийн төрсөн дүү. Чойжилсүрэн гээд...

Хишигсүрэн -

Аа ха. Таны авга эгч?

Эмэгтэй хүн -

Аавын ээж нь гэхээр чинь эмээ нь гэсэн үг.

Хишигсүрэн -

Эмээгийн чинь дүү?

Гарамханд -

Тийм. Миний эмээ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Миний эмээ энэ хүний төрсөн дүү нь байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха. Ямар хүний хүүхдүүд байсан? хэдэн...

Гарамханд -

Сандагдорж гэдэг хүний хүүхдүүд байсан.

Хишигсүрэн -

Ах дүү хэдүүлээ байсан юм болоо?

Гарамханд -

5-уулаа.

Хишигсүрэн -

Аа ха. Тэд нар нь хаана...

Гарамханд -

Одоо бараг байхгүй ээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Манай хөгшин ээжийн хамгийн том ах нь байсан юм байгаа юм. 60 хэдэн онд 77 нас хүрээд нас барсан. Дөрвөн эмэгтэй. Нэг эрэгтэй юм байна лээ ерөөсөө.

Хишигсүрэн -

Аа ха

Гарамханд -

Манай хөгшин ээж чинь ахыгаа Онгоо гэж авгайлдаг байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Би жаахан байхдаа та ахаасаа айдаг байсан уу? Ах чинь яадаг байсан гэсэн чинь юу ахыгаа байхад их айна ш дээ. Гэрийн гадуур ч чанга явахгүй ш дээ. Байгаа үед нь, байхаасаа байхгүй нь их. Баруун тийшээгээ явчихдаг байсан. Ховдыг чөлөөлсөн юм байна лээ ш дээ. Анх ...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгэхэд тийшээгээ явчихдаг байсан.

Хишигсүрэн -

Одоо бид нар Хатанбаатар Магсаржавын түүхийг албан ёсны кино, номоос улсууд бараг Монголын ард түмэн мэддэг. Аа та бол хамаатан хүн ш дээ.

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Хамаатан хүн...

Гарамханд -

Би хамаатан хэрнээ жаахан байсан болохоор мэдлэг аягүй багатай байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Гарамханд -

Би одоо боддог юм. Хөгшин ээжээсээ юм асууж байхгүй. Хөгшин ээж чинь 70 хэд хүрсэн. Ухаан санаа гайгуу сайн л байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд асуугаагүй мэддэггүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо социализмын үед Хатанбаатар Магсаржавын хамаатан садан үр хүүхэд гэдэг утгаар улсууд ер нь та нарт яаж ханддаг байв?

Гарамханд -

Оо...

Хишигсүрэн -

Мэдлэг байв уу?

Гарамханд -

Байгаагүй. Намайг төрүүлсэн төрсөн эцэг ярьдаг байсан юм. Нэг хэсэг эсэргүй гээд юм хумын хурааж байсан юмуу даа. Нэг хэсэг айхтар юман хураагдсан юм гэнэ лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд сүүлд манай ээжий ярьдаг байсан. Одоо та нар ямар ч гэм хоргүй хураагдахгүй. Манай аав нэг ягаан Чисчүү дээл байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд тэрийг л тэгдэг. Одоо та нарыг хэрэг төвөгт оруулахгүй гээд нэг нэг дээлийн чисчүү өгч байсан гэж...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Түүгээр нь дээл хийсэн гэж ярьдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь жирийн улс мэддэггүй.

Гарамханд -

Жирийн.

Хишигсүрэн -

Үгүй жирийн гэдэг нь би ийм юм асууж байна. Бусад таны нутгийн улсууд ч юмуу. Эсвэл энд тэнд явахад Хатанбаатарын хамаатангуудаа гэж та нар ярьж хөөрч...

Гарамханд -

Ярих ч үгүй. Ярихгүй болохоор хүмүүс яах ч үгүй юм даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр жил 125 жилийн ой одоо 80, 90 хэдэн онд бол уу даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгэхэд яахав урилгаар очсон. Хойно суман дээр...

Хишигсүрэн -

Аа ха. Хожим таныг тэр ой мой дээр нь очиж байхад энэ хүний амьд ахуй цагийнхан түүхийг мэддэг улс ийм хүн байж билээ? Тийм хүн байж билээ? Гээд янз бүрийн хууч хөөрөөгүй юу?

Гарамханд -

Хууч яриагүй. Тэгэхэд харин яахав. Энэ чинь ийм хүн байсан юмуу. Урьд нь би зөндөө... өсөөд, томорсон хойноо ч манай өвгөн намын дарга хийгээд нэг их хайхардаггүй байхгүй юу. Энэ хүний ах дүү байсан юмуу гэдэг тийм юм харагддаг л юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха. Одоо Хутаг-Өндөрт энэ хүний хамаатан садан байгаа юу?

Гарамханд -

Байхгүй.

Хишигсүрэн -

Одоо байхгүй?

Гарамханд -

Байхгүй. Би их жижигхэн байсан байгаа юм. Тэгэхэд манай хүрээн дээр очоод нэг дуган онгойлгоод л би одоо хүүхэд байсан. Үүнээс л том дуган байж дээ. Намайг аав маань ингээд зогсоочихоод Гүнгэрваныхан одоо энэ торго нь байгаа. Тэгээд үүнийг хуул гэдэг байсан байхгүй юу. Тэгээд хуулаад л байна. Буулга гэхээр буулгаад л байна. Одоогийн гурван настай хүүхэд сууж байгаа шиг тийм том шар гуйлан том бурханыг аав маань гаднаа авч ирнэ. Түүгээр нь тоглоно өшөө юм байхгүй.

Хишигсүрэн -

Юу гэсэн үг вэ?

Гарамханд -

Үхэр тэргээр очоод ачаад ирдэг. Ямар зорилготой байсан юм мэдэхгүй.

Хишигсүрэн -

Хаанаас тэр хүрээнээс?

Гарамханд -

Хүрээнээс.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгэхэд манай аавын ээж хүрээнд суудаг байсан л даа. Том мууртай. Жижиг гэртэй. Том гоё дугуйны хажууд...

Хишигсүрэн -

Одоогоор бол Гандангийн ойролцоо гэсэн үг юм болов уу?

Гарамханд -

Аа?

Хишигсүрэн -

Одоогийнхоор бол Гандангийн хажууд байсан юм болов уу?

Гарамханд -

Тиймээ тийм. Угаасаа тэнд тэр чигээрээ байгаад байсан юм байлгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Танай эмээ хүүгээ дагаад хүрээ орсон байх уу? Өөрсдөө...

Гарамханд -

Сүүлд орсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо энэ хүнтэй холбоотой янз бүрийн дурсгалтай юм хум та нарт үлдсэн юм байна уу? Энэ хүний эдлэж хэрэглэж байсан. Нандигнаж байсан. Хадгалж байсан. Тийм юмнуудыг үр хүүхэд нь ...

Гарамханд -

Тэр хараа энэ хүн чинь ямар хаашаа юм. Бөө мөө хүн байсан юмуу ямар хаашаа юм. Тэр үедээ өмсдөг байсан юмуу хаашаа юм. Өнгө муутайхан шиг иймэрхүү бор торгон дээл байсан юм. Эргэн тойрон эмжээр мэмжээртэй. Оноотой.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр тэгээд солгой хүн байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Бид нарын төрсөн ганц эрэгтэй дүү байсан юм. Одоо нас барчихсан. Энэ хойно Бугатад зоо хийж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр солгой тэгээд түүнд тэр хашлага сумын өгсөн байхгүй юу. Шагай харвадаг. Ээжий чамд солгой хүн энэ таарна. Угаасаа бүр солгой зориулалтаар хийгдсэн. Хашлага сум байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр нь тэнд байж байгаад манай дүү өнгөрөхөөр авгай нь надаа ч хэлэлгүй. Тэр муу хүүгийнхэн хүүд өгчихсөн байна лээ. Цолмонбаатарт...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Одоо тэр Цолмонбаатарт бий тэр дээл хашлага сумтайгаа байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр нь бөөгийн дээл хувцас шиг чимэглэлтэй дээл хувцас байх нь.

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Магсаржавын?

Гарамханд -

Ийм хоргойгоор эмжээртэй. Манай ээж хүн амьтан гуйхаар эмжээрээс нь жаахан таслаад өгдөг. Юунд дээл ураад байгаа юм ээжээ гэхээр? Энэ одоо сайн хүний юм. Хүүхдээ утах гэж байгаа юм. Хүүхэд нь зүгээр болдог юм гээд утахаар хүүхэд нь зүгээр болдог юм гээд тэгдэг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр одоо Цолмонбаатарынд байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Дээр үеийн нэг их том хээтэй. Бор торго байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хөлс нь нэвтэрсэн захтай. Дээр үеийн лам нарын зах нь ингээд эргэн тойрон хөлс болчихсон. Тийм. Сүүлд 125 жилийн ойгоор нь Цолмонбаатар авч ирж л байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Цэвэрлэгээнд өгсөн байх. Аятайхан болгочихсон байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Үзэсгэлэнд тавьж байна лээ. Манайд сангийн бойнхор байсан юм. Томоо том...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Энэ аяга шиг үүнээс ч том байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Энэ улсын музейгээс хоёр жил тэр хөдөө байхад хүн очсон байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Буу сэлэм нь хаана байдаг юм. Түүнийг нь олох гэж. Тэгээд танайхаар ямар нэгэн дурсгалтай юм байна уу? Авъя гэж тэгэхэд нь би тэр сангийн бойнхорын өгчихсөн юм. Цолмонбаатарыг байж байхад өгчихсөн юм. Тэгсэн та надад хэлэхгүй яагаад өгчихөж байгаа юм бэ? Өгөхгүй ш дээ гээд. Энэ хүний нэр дээр байгууллагдсан цэргийн музей юм бол тэнд л байсан нь дээр биз дээ. Буруу зөв хадгалж явахаар гээд би тэгсэн. Энэ хүний энэ зурган доор байсан юм. Хотод байгаа энэ Гэрэлсүхийн ээж нь аваад явсан юм. Ширээ сайхан зандан ширээ бий.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Жижигхэн эндээс ийшээгээ ийм. Их гоё сийлбэртэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр баруун талаас дээр үед бэлгэнд ирж байсан юм гэнэ лээ.

Хишигсүрэн -

Баруун талаас гэдэг нь баруун аймгуудаас гэсэн үг үү?

Гарамханд -

Тийм одоо мэдэхгүй хаанаас ирдэг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тийм ширээ бол эднийд байгаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд би зураг нь байгаа газар байх ёстой гэнэ. Хамаагүй гаргаж болох гэнээ гэсэн чинь та очихоороо аваарай гэж байна лээ. Түрүүн хүүтэйгээ ирээд амраад явахдаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Би авч ирж зурган доор нь тавъя гэж бодоод байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр ширээгийн үү?

Гарамханд -

Аа ха. Тэр ширээгийн.

Хишигсүрэн -

Ер нь тэр хүний амьд ахуй цагийнхан фото зураг байдаг уу? Та нарт? Фото зураг байна ш дээ.

Гарамханд -

Фото зураг уу?

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Одоо тэр хойно манай дүүгийнд ширээний хойно ингээд суучихсан хүндтэй зураг бий. Нэг их сайхан зураг байсан юм. Гаанс тамхи ингээд барьчихсан. Манай ээж ярьдаг юм. Бид нар байхгүй байсан. Энэ хотоос ирсэн юм гэнэ лээ. Нэр нь Дашдорж гэдэг хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Би энэ зургийг чинь хот авч яваад хувилуулчихаад өгье гээд тэгээд авч явчихаад өгөөгүй. Нэр хаягаар нь эрээд ч олдоогүй. Дахиад тэр зураг олдоогүй. Тэр хүн яасан байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр их хэцүү юм болсон. Тэр ёстой аягүй ховор. Ёстой ганцхан зураг байсан. Гэрт хамаагүй тавьсаар байгаад шилгүй. Утаа тортог болохгүй юу. Манай ээж хөвөнгөөр их сайхан цэвэрлэж арчаад тэгээд тавиад байдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр нь аягүй гоё зураг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Ер Магсаржав гуай өөрөө ямар гэр бүлтэй. Үр хүүхдүүд нь ямар улс байсан юм. Хэдэн хүүхэдтэй хүн байв? Яг төрсөн үр хүүхдийнх нь талаар би асууж байна?

Гарамханд -

5 хүүхэд, тэр оршуулгын газар манай сумын Жаргалант ууланд байдаг ш дээ. Анхан оршуулахад нь ерөөсөө модгүй байсан юм гэнэ лээ. Одоо бол битүү модтой.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Жаахан ийм тавцан дээр. Магсаржавын аав нь Сандагдорж. Сандагдоржийн аав нь Дорж гэсэн билүү? Модон дээр бичээстэй. Гурван үеийн оршуулга нь байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Доошоогоо ингээд газар цөмөрчихсөн. Дээр үед яахав. Шургаагаар жаахан хашаа шиг бариад оршуулсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр газар хүүхдүүд нь байна уу?

Гарамханд -

Тэнд байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр таван хүүхэд нь ер нь яасан юм бол та мэдэж байна уу?

Гарамханд -

Аа?

Хишигсүрэн -

Тэр Магсаржавын төрсөн таван хүүхэд нь ямар нэртэй улсууд явсан. Ямар ажил төрөл эрхэлсэн юм бол?

Гарамханд -

Тийм. Хамгийн том хүү нь Сундуйсүрэн гэж байсан юм. Дээр үед аавыгаа амьд тэр байлдаан майлдаанд явж байхад дотоод яам билүү? Тэнд чинь бичээч хийж байсан юм гэнэ лээ. Сундуйсүрэн гэдэг сүүлдээ хөгшрөөд нас барсан. Түүний дүү Мажигсүрэн гэж байсан. 85 хүрээд 80 хэдэн онд нас барсан байх. Энэ Цолмонбаатарын аав даа.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Гарамханд -

Түүний дараагийнхан Хорлоо гээд авгай байсан юм. Бас л 80 хэдэн онд 70 хэд хүрээд нас барав уу даа. Түүнээс доош Жавзан гэж байсан юм. Бас л 70 гараад нас барсан. Хамгийн бага нь Дарь гээд жижигхэн авгай байсан юм. Тэр нь энэ Жарантын дээр үед морин завод гэж байсан юм. Түүнд л ажил хийж байсан юм гэнэ лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Түүний нэг ганц өргөмөл хүүхэн хотод бий л дээ. Должинсүрэн гээд 120-д байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хавар нэг бие нь жаахан тааруухан дуулдсан. Юу болж байгаа юм мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Магсаржав гуайн хүүхдүүдийн хүүхдүүдтэй нь та нар холбоотой юу? Одоо та сая нэрийн дурдаад өнгөрлөө ш дээ.

Гарамханд -

Тэр Должинсүрэн дээр хааяа очдог юм.

Хишигсүрэн -

Тэр Должинсүрэнгээс өөр хүнтэй холбоотой юу та?

Гарамханд -

Цолмон дээр хааяа нэг очдог. Намайг ирсэн гэдгийг сонсвол аваад хонож өнжүүлдэг юм. Цолмонбаатарыг өргөж авахад би жижигхэн байсан. Манайх айл байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Бид нэг хотонд өссөн юм.

Хишигсүрэн -

Аа ха. Танд ер нь танай эмээ Магсаржав гуай бол жирийн эгэл биш хүн байсан байна ш дээ.

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Эгэл биш болоход нөлөөлсөн. Аав ээжийнхэн ч юмуу янз бүрийн хүмүүсийн нөлөө байсан гэж ярьдаг уу?

Гарамханд -

Ярихгүй ярихгүй.

Хишигсүрэн -

Ярихгүй юу. Аа ха. Аа ха. За дараагийн нэг ийм асуулт руу хоёулаа орох уу?

Гарамханд -

За.

Хишигсүрэн -

Танай гэр бүлийнхэн дотор Монголд хэлмэгдүүлэлт гэж нэг айхтар юм болж өнгөрсөн гээд байгаа ш дээ.

Гарамханд -

Аа?

Хишигсүрэн -

Хэлмэгдүүлэлт?

Гарамханд -

Тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Байхгүй юу? Хэлмэгдүүлтэнд таны...

Гарамханд -

Тэр хэлмэгдүүлтэнд харин тэр Гүүрэмжав гээд ярьдаг юм байна лээ. Аав ээжийн чухам хэнийхэн хамаатан байсан юм. Тэр хүн баригдсан юм гэнэ лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Манай тэр хөгшин ээж ч ярьдаг байсан юм. Авгай нь бас нэлээд хожуу хүртэл амьд байсан хүн шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр эргэж ирээгүй юм гэнэ лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр л хэлмэгдсэн юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Нэг л шөнө манай ээжий аав л тэгдэг байсан юм. Ширээн дээрээ ор дэр унтаж байсан хэвээрээ шөнө л босоод явж байгаа. Бүгд баригдах нь гэж айгаад цөмөөрөө хот орчихсон юм байна л даа. Ерөөсөө л биеэрээ ...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Түүнийг л манай аав нааш нь цааш нь болгож хураагаад л эмхэлж цэгцлээд л ямар сайндаа надад бурханы гүнгэрваа бариулж зогсоочихоод юмын хуулуулж байх уу? Тэгээд тэр эдэлж хэрэглэж байсан юм нь манайхаар л байсан. Бид нар ч олуулаа байсан. Тэгээд мэдэхгүй хаяж нээгээд л янз бүрийн мөнгөн эдлэлүүд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хамаагүй л эндүүр байсан.

Хишигсүрэн -

Аа ха. За та 35 онд төрсөн хүн байна ш дээ тиймээ?

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Таныг ухаан ороход үндсэндээ 40-өөд оны дайн байлдаан, дэлхийн 2-р дайн гэдэг юмны яг ид өрнөж байх цагт таны ухаан мэдээ орсон цаг чинь өнгөрсөн байна шүү дээ.

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр үед хөдөө нутагт амьдарч байсан айл амьтанд тэр дайны нөлөө тусаж байсан юм бол уу?

Гарамханд -

Намайг хараа тэгэхэд намайг 6, 7 настай байхад бид нар Сундуй ахыг Сундуй ах гэдэг юм. Тэр Мажигсүрэн гэдэг ахыг бага ах гэдэг байсан юм. Энэ хоёр хүн чинь намайг мэдэх нь хавар хонь төллөж байх үеэр морьтой очоод тэгээд манайхыг чинь нүүлгээд аваад ирсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд манайх их хоньтой байсан. тэгээд би хонио зарахгүй гээд үүдээ дараад уйлаад байсан гэдэг юм. Өөр мэдэх юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд нүүлгээд ирсэн. ...Хүймандал байна ш дээ. Тэнд манайх амьдарч байсан юм. Тэр байлдааны үед манайх тэнд байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгэхэд чинь юм их ховор хэцүү байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Манай аав хаанаас ч олж ирдэг байсан юм. 3-р гурил гээд түүгээр л хоол хийдэг. Тийм л байсан юм.

Хишигсүрэн -

Хоёулаа үүнийгээ үргэлжлүүлээд ярина. Түр завсарлая. Одоо яриагаа үргэлжлүүлье.

Гарамханд -

За.

Хишигсүрэн -

Та дайны үед гурил яадаг байсан гэсэн вэ?

Гарамханд -

Дайны үед Батсүмбэрийн Мандал суманд байсан ш дээ. Манайх..

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Намайг 6 настай байхад л нүүгээд энд ирсэн юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Түүнээс хойш бүр 14-тай нутагтаа очсон байх би нутагтаа...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд 20-той байхдаа хөгшинтэйгээ нийлээд тэгэхэд Дорноговьд байсан юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд сүүлдээ хотод байгаад...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Сүүлд 79 онд эргэж очсон юмаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Намын төв хорооны даргаар өвгөн очоод тэгээд эндээ байж байгаад тэгээд тэр хооронд Гачууртад бас нэг 6 жил болоод тэгээд эргэж ирж засаг дарга хоёр жил гурван жил хийв үү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд тэтгэвэрт гарсан. Тэгээд 93, 94 оноос хойш манайх энд л байгаа.

Хишигсүрэн -

Өөр тэр дайны үеийн юу та санадаг бэ?

Гарамханд -

Дайны холбоотой мэдэх юм байхгүй юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха. Ар гэрт бараа хангамжаас эхлээд дайн болж байгааг хөдөөний малчин ард юу гэж ярьдаг байсан бэ?

Гарамханд -

Оо яриад байдаг л байсан. Улаан тамхи чинь бяруу, үхэр, хонь хүрдэг байлаа шүү дээ. Дугуй булантай цай энэ тэр чинь олдохгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Манай хөгшин ээж аавын маань ээж бидэнтэй байнга цуг байдаг байсан юм. Цай ерөөсөө олдохгүй. Хээрээс хээрийн цай зааж өгсөн. Түүнийг дандаа түүлгэдэг. Түүнийгээ авч ирээд шар тосонд хуураад цай чанадаг. Цайны амт байхгүй. Өвс амтагддаг юм байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Гурил будаа их ховор. Даалимба даавуу их ховор. Даалимба чинь ийм жижигхэн боодолтой байлаа шүү дээ. Тэгэхэд чинь нэг даалимба нэг үхэр, нэг бяруу тийм үнэтэй байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тийм байсан юм. Түүнийг харин би мэднэ.

Хишигсүрэн -

Аа ха. За өөр нэг ийм асуулт байнаа. Та ер нь хэдэн онд сургуульд оров? Таныг сургуульд сурч байх үеийн хөдөөгийн сургууль гэж ямар юм байв аа?

Гарамханд -

Би хараа Батсүмбэрт байхдаа сургуульд орох нас нь болчихсон байхгүй юу. Тэр үед сургуулиас хүүхдээ гаргадаг хүн чадалтай нь байлаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд намайг чинь энэ жил сургуульд суухгүй нутаг явна гээд тэгээд нутаг яваад жил юмуу хагас жил болчихоод ирнэ. Тэр хооронд би сургууль завсардана. Тэгээд сургууль өнгөрчихөөр би эргээд гэртээ хүрээд ирдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд сургууль цуглах болохоор намайг дахиад хөдөө явуулчихдаг. Тэгж завсардаад ерөөсөө сургуульд суугаагүй.

Хишигсүрэн -

Аа тэр үед чинь чадалтай. Бололцоотой улс хүүхдээ сургуульд суулгадаггүй. Боломжгүй айлууд хүүхдээ сургуульд өгдөг байсан гээд байгаа ш дээ.

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр ер нь ямар учиртай юм.

Гарамханд -

Хэн мэдэх үү? Манай ээжийгийн эгчийн хүүхэд надаас одоо хоёр ах тэрийг 7-р анги төгсгөөд манай ээжийгийн ээж чинь манай ээжийгийн аав чинь бас сургуульд камендат хийдэг. Танил талтай. Боловсролын хэлтсийн даргын таньдаг. Аймгийн тэгээд түүгээр орж байгаад хүүхдээ сургуулиас гаргачихаад би аягүй танилтай талтай хүүхдээ сургуулиас гаргачихлаа гээд өөрийгөө магтаж байсан юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Зальтай чадалтай нь бол сургуульд явуулахгүй.

Хишигсүрэн -

Тэгэхээр ер нь боловсролыг үнэлэх, боловсролд ач холбогдол өгөх нь их өөр байж тиймээ? Одоог бодоход?

Гарамханд -

Тийм. Тэр сургууль боловсролыг ерөөсөө юм гэж бодохгүй. Сүүлд одоо л сайхан болж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Та яаж сургууль соёлд орж бичиг үсэг тайлагдав?

Гарамханд -

Би чинь хараа хөгтэй. 48 онд манай ээжий шинэ үсгийн бүлгэм гэж энд тэнд байгууллагдаж байлаа шүү дээ. Тэгээд манай ээжийг шинэ үсгийн бүлгэмд суу гээд хөөгөөд байхаар нь намайг явуулчихаж байгаа юм. 12 настай байхад. Миний өмнөөс очиж суу гээд...

Хишигсүрэн -

Аа ха. \инээв\ нөхөөсөнд явсан байна ш дээ.

Гарамханд -

Тийм. Өмнөөс нь очиж би 6 хоног сууж байгаа. Эндээ нэг алтан шүдтэй багш хичээл зааж байгаа юм. Хичээл ч гэж дээ. Үсэг зааж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Манайд төмөр ор мор гэж юу ч байхгүй. Тэр айл төмөр ортой. Эвхдэг ортой. Түүнийг нь хараад л тэгээд нэг 6 хоног суулгаж байгаад за бичиг үсэг тайлагдсан гээд явуулчихаж байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд би 35 үсэг сурсан юм. Тэгж явж ээжийнхээ өмнөөс...

Хишигсүрэн -

48 онд 13 настай байхдаа тиймээ? Тэгээд тэр бичиг үсэг зааж байгаа хүн өөрийнхөө гэрт?

Гарамханд -

Өөрийнхөө гэрт

Хишигсүрэн -

Тусгай гэр мэр байхгүй.

Гарамханд -

Байхгүй. Байр майр ч байхгүй. Өвөл юм байгаа юм.

Хишигсүрэн -

Та нар хэдүүлээ сууж байсан бэ?

Гарамханд -

Нийт нэг тав зургаан хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ямар насны хүмүүс цугларах уу?

Гарамханд -

Хамгийн бага нь би байсан. Одоо бодоход надаас л том том хүмүүс байсан. Бодвол 20 хэдтэй л улс байсан байлгүй.

Хишигсүрэн -

Эрэгтэй эмэгтэй янз бүр?

Гарамханд -

Янз бүр хамаагүй.

Хишигсүрэн -

Хэн нь та нараас хамгийн сайн тэр 6 хоногт бичиг үсэг сурав? Та л сурсан байх жаахан юм чинь?

Гарамханд -

Би жаахан юм чинь айлын тэр гоёл чимэглэл хараад суудаг. Тэгэхэд л тэр 35 үсэг сурсан юм.

Хишигсүрэн -

Дур сонирхол байгаагүй юм байна ш дээ.

Гарамханд -

Байгаагүй. Тэр айлын юм хараад сууж байдаг. Суръя гэсэн сэтгэл байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд хожим яав?

Гарамханд -

Тэгээд хожим нь би хивсний үйлдвэрт ороод оройн сургуульд явсан.

Хишигсүрэн -

Хэдэн онд?

Гарамханд -

62 он. Аа тийм онд юм байна.

Хишигсүрэн -

Бичиг үсэг сурах шаардлага гараад...

Гарамханд -

Тэгэхэд оройн сургууль 3-р ангиас эхэлдэг байсан юм. Сайхан байгаа биз? Бүх нийтийг сургуульд хамруулах гээд тэгж байсан юм. Тэгээд би тэнд хамрагдаад өөрөө юм сурах аягүй дуртай. Оройн сургуульд явах гэсэн чинь шалгалт авдаг. Би яах юм. Дөрвөн аргын тоо ч мэдэхгүй. Нэрээ ч бичиж чадахгүй юм чинь. Тэгсэн миний нэг эгчийн хүүхэд багшийн сургуульд сурч байсан юм. Тэр маань би таны өмнөөс очоод шалгалт өгчихье. Танихгүй юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд өнөөх чинь миний өмнөөс шалгалт өгөөд би нэг том амьтан тэнцээд тэгээд оройн сургуулийн 3-р ангиас эхлээд 7-р анги төгсөж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

66 онд 7-р анги төгсөж байлаа. 7-р анги төгсөхдөө бараг өөрийгөө дээд сургууль төгсөж байгаа юм шиг бодож одоо бичиг үсэг сайн мэддэг болчихлоо гэж.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгэхэд төмөр замын техникумын захирал нь таньдаг хүн байсан юм. Тэр тэгж байсан юм. Чи эндээсээ залгуулаад яв. Би чамайг шалгалтгүй авъя.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Холбооны анги хамгийн хөнгөн байдаг юм. Холбооны ангид ор гэж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Өө тийм үү? Би харин тооны талын юманд орох дуртай ш дээ. Холбоонд чинь орохгүй. Хүүхэд жижигхэн байсан. Хүүхдээ өсгөж авъя. Сургуульд яваагүй тэгээд зогсчихсон. Тэгээд 7 төгсөөд болоо.

Хишигсүрэн -

Та тооны хичээлд сайн байсан уу?

Гарамханд -

Өөрөө л тийм дуртай байхгүй юу.

Хишигсүрэн -

Сонирхолтой юм байна тиймээ?

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Нас бие гүйцээд 62 он гэдэг чинь та хэдтэй вэ? 35 оны хүн гэхээр хорь гарчихсан. Тийм хүн дахиад эргээд юм сурахад толгой тархи яаж хүлээж авах уу?

Гарамханд -

Гайгуу байсан. 25, 26 хүрчихсэн байсан. тэр техникумд ор гэж байхад би 29-тэй байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха. Пөөх 30 хүрэх гэж байсан байна ш дээ?

Гарамханд -

Тийм 30 хүрэх гэж байсан.

Хишигсүрэн -

Таньд сурах шаардлага үүсэж тиймээ?

Гарамханд -

Хүүхэд жижигхэн биш байсан бол би орно.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хүүхэд жижигхэн байсан юм чинь. Өөрөө ингэж явж байхаар хүүхдээ өсгөж авсан нь дээр юм байна гэж бодоод л тэгэхэд энэ Гэрэлсүхийн ээж 7-р ангид байсан уу? 6-р анги уу? Надтай хамт байсан. Энэ л надад хань болохоос биш өөр хүн байхгүй.

Хишигсүрэн -

Ер нь таныг бага байхад кино, жүжиг, театр, гэдэг юм хөдөөгүүр хэр явдаг байв? Анх ямар урлагийн юм үзэв? Тоглолт гээд?

Гарамханд -

Одоо 48 онд юм байна. Жаргалантын САА-н одоо тэнд амралтын газар байгууллагдсан байна лээ. Уг нь Ар толгойт л гэдэг байсан юм. Хойшоо харсан ам байсан юм. Тэнд манайх өвөлжөөд хаваржсан юм. Хавар тэгсэн чинь клубт концерт ирчихэж гээд л очсон чинь хүүхэд юм чинь хаврын цасанд навсаагаад л очихгүй юу. Тэгэхэд би хэн гуайг явсан гэж боддог юм. Цогзолмаа гуайг үзсэн. Тэнд дуулж байсан. Тэр үед яг тэр концерт дээр тэгээд нийтийн бүжиг болоод л би ер нь концерт үзэх их дуртай.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Өөрөө дуулж чадахгүй. Тэгсэн хэрнээ дуулсан юм үзэх их дуртай.

Хишигсүрэн -

Танд юу нөлөөлдөг байв? Та юу авч хоцордог байв? Кино концерт үзээд?

Гарамханд -

Аа?

Хишигсүрэн -

Концерт үзээд юу танд нөлөөлдөг байсан юм бол?

Гарамханд -

Дуу л сонсох дуртай байсан.

Хишигсүрэн -

Дуу сонсох дуртай. Тэр театрт дуулж байсан жүжигчид дуучид ер нь ямархуу харагддаг байв?

Гарамханд -

Хичнээн гоё. Ямар сайхан эрдэмтэй улс вэ? гэж харж байгаа юм чинь. Яахаараа ийм сайхан юм сурдаг байнаа? Гээд л...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Ямар гоё ганган юм бэ? Жаахан байсан юм чинь гоё харагдана шүү дээ.

Хишигсүрэн -

Тэд нар хаана тоглодог байсан юм? Ийм байшин сав...

Гарамханд -

Клубтай.

Хишигсүрэн -

Клубтай. Тэр клубт ойролцоогоор хичнээн хүн орж үзэж байсан бол?

Гарамханд -

Одоо бол бага л даа. Гэхдээ тэр үед дүүрчихдэг байсан юм.

Хишигсүрэн -

Сумын бүх хүмүүс гүйгээд орчихно тиймээ?

Гарамханд -

Тийм. Хөдөөнийхөн юм үзэх их дуртай ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хүүхэд шуухадгүй бүгд л орно шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Хүүхдийн тасалбар том хүний тасалбар гэж хоёр хуваахгүй юу?

Гарамханд -

Үгүй байхгүй. Тэр үед мэдэхгүй. Мөнгө төгрөг хурааж байгаагүй байхаа. Би лав мөнгө төгрөг өгч байгаагүй. Би өөрөө бага байсан болохоор хүнд нэг их том харагддаггүй байсан юм байгаа биз. Мөнгө өгдөггүй байсан.

Хишигсүрэн -

Та анх ямар кино үзэв? Санаж байна уу?

Гарамханд -

Бүүр анх би их жаахан байсан. Одоо энэ гүйгээд байгаа охиноос жижиг байсан байгаа. Манай ээжийн аав сургуульд камендат хийдэг том эрдэм байхгүй ч гэсэн их толгойтой хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэднийд нэг кино ирж тоглоод тэгсэн чинь ийм ширээн дээр нэг жижигхэн юм тавьчихаад гараараа эргүүлээд хэлгүй. Зураг нь гардаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Түүнийг үзэх гэж би жигтэйхэн хөөрч манай ээж хөх даалимбан дээл хийж өгөөд түүнийг нь өмсөөд би хожигдах нь гээд уйлж барьж байгаад очиж үзэж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Анх түүнийг л үзсэн.

Хишигсүрэн -

Хаана гаргадаг байсан бэ?

Гарамханд -

Гэрт манай өвөөгийн гэрт л гаргаж байгаа юм чинь ...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэр аяынхантаа цуглаад....

Хишигсүрэн -

Одоо нүүдлийн кино гаргадаг хүмүүс ярьж байсан л даа. Одоо таныг кино үзэхэд зориулаад дээл оёж байсан болж байна уу?

Гарамханд -

Тийм. Урьд нь дээл хийгээд өгчихсөн. Ганц гоёлд өмсөж байгаа нь тэр байхгүй юу. Хөх даалимбан дээл...

Хишигсүрэн -

Та жаахан байхдаа гутал өмсдөг байсан уу?

Гарамханд -

Аа?

Хишигсүрэн -

Гутал? Таны үеийнхэн гутал өмсдөггүй байсан гээд ярих юм байна шүү дээ.

Гарамханд -

Өмсөж байсан. Гэхдээ зуны цагт ихэнхдээ хөл нүцгэн явна. Аа өвөл бол монгол гутал л өмсөнө шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Цагаан ултай гутлыг чинь их том болсон хойноо өмсчихөөд хойшоо урагшаагаа гутлаа хараад тэгээд явахаар өсгийн шажигнаад дуугарахаар тэр шиг сайхан юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Таны үеийн залуу охидын гоё гангараа юу байваа? Одоо гангархаараа юу өмсдөг байв?

Гарамханд -

Шинэ даалимбан дээл өмсөнө. Би лав одоо 16, 17-тай байсан байх ээжийнхээ өмнөөс завод дээр очиж үнээ саагаад хөх даалимбан дээл үүгээр нь их гоё олон өнгийн машинаар оёчихоод л тэр маань надад их сайхан санагдаж байсан юм.

Хишигсүрэн -

Олон өнгийн утсаар оёчихоод уу?

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Эмжээр болгоод...

Хишигсүрэн -

Аа ха. Түр завсарлаад эргээд яръя. Тэгээд олон өнгийн утсаар машинаар оёчихоор эмжээр их гоё харагддаг. Аа ха.

Гарамханд -

Өглөө сүүгээ өгөхдөө түүнийгээ өмсөж очно.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Бусад цагт уранхай муранхай муу юмаа өмсөнө шүү дээ. Ер нь тэр үеийн ядуу улс аягүй ядуу байсан ш дээ. Манайх ч бас арай гайгуу байсан. надтай цацуу байсан одоо нас барчихсан байна лээ. Манай тэнд Нордог гээд айл байсан. хөөрхий амьтан гэр нь аягүй жижигхэн. Гэр нь бүр гадна талаасаа харагдана.

Хишигсүрэн -

Бүрээс нь сиймхий?

Гарамханд -

Орохоор хүүхдүүд нь нүцгэн газар ингээд тавьчихдаг байсан ш дээ. Гутал байхгүй. Нүцгэн

Хишигсүрэн -

Гаагаа ч байхгүй.

Гарамханд -

Байхгүй байхгүй. Ядуу хүмүүс юугаараа хийх юм. Гурван хүүхэдтэй.

Хишигсүрэн -

Хнн.

Гарамханд -

Би тэдний охин нь надтай үе цацуу очих дуртай.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Надад будаа манай ийшээгээ шар будаа л иддэг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Надад шар будаа жижиг алчуурт боогоод өгсөн байхгүй юу. Түүнийгээ ингэж барьж явснаа шидэж тоглож явснаа гадна талаас нь мэрээд цоолчихоод гоожуулаад харьж байсан юм.

Хишигсүрэн -

Гоожуулж тоглоод?

Гарамханд -

Нэг... будаа юу байхав дээ тиймээ?

Хишигсүрэн -

Харин тийм. Тэр айл одоо юу идэж уух уу? Ядуу айл гэдэг нь хэдэн малтай. Юу идэж уудаг улс уу?

Гарамханд -

Мал гэхээр юм байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Айлын мал сааль саагаад айлын хаяанд байна. Тэгээд будаагаа нүдэж иднэ. Өшөө юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Өвөлдөө яахав?

Гарамханд -

Өвөлдөө бас л тэр айлаа бараадаад малын маллаад харин надтай цацуу байсан тэр охин сургуульд суугаад багш болсон юм байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Дунд сургуулийн багш хийж байсан юм. Хамгийн бага хүү нь Дашдэлэг гээд байсан даа. Архи ууж байгаад хүн шидсэн юмуу. Цонхоор унаад үхчихсэн юм гэнэ лээ. Хойно төгссөн юм. Бүр эрдэмтэн болсон байх. Цол хамгаалсан ш дээ.

Хишигсүрэн -

Тэгвэл тэр ядуу байсан айлын гурван хүүхэд боловсрол их сайн эзэмшиж тиймээ?

Гарамханд -

Хамгийн бага охин хүү хоёр нь дээд тал нь юу ч байхгүй. Хамгийн сүүлд нэг охин нь Амгалангийн оёдлын үйлдвэрт нэг жаахан ажил хийж байгаад нас барчихлаа. Бүгдээрээ хот орсон.

Хишигсүрэн -

Аа ха. За одоо нэг ийм асуулт байна. Та ер нь ямар ажил хийж байсан бэ?

Гарамханд -

Би байнаа 1960 онд оёдлын 6-р артель гэж байсан даа.

Хишигсүрэн -

Хотод?

Гарамханд -

Хотод хуучин пионерийн ордны замын урд талд одоо бас өөр газар болчихсон байна лээ. Сүүлд бас нэг оёдлын ТМС байсан. Одоо больчихсон байна лээ. Тэнд л орсон юм. Тэр үед ажилд их авч байсан юм. Тэнд хивсэнд ороод 17 жил хивсэнд ажилласан.

Хишигсүрэн -

За таслаад ингэж асууя. Таныг яг тэр үйлдвэрт ажилчин болоход үйлдвэрийн ажилчдыг яаж сонгож шалгаруулж ажилчин авдаг байсан юм. Хүмүүс дуртай байсан уу?

Гарамханд -

Мэдэхгүй одоо намайг гурав дөрвөн өдөр төдийд ир. Төдийд ир гээд буцаагаад байсан.

Хишигсүрэн -

Та анх хаанаас сонссон юм. Тэнд ажилчин авч байна гэж?

Гарамханд -

Би урьд нь өөдтэй юм хийгээгүй. 79 онд манайх хотод нүүж ирээд тэгээд ажилд оръё гэсэн чинь тэнд ажил зарлаж байсан. Тэгээд тэнд ажилд орсон юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Нэг өдрийнх чинь 6 хүн тэр аж үйлдвэр анх байгуулаад их олноор хүн авч байсан.

Хишигсүрэн -

Бүх ажилчдаа авч байсан байх тиймээ?

Гарамханд -

Тийм. Хивсний тасгийг Хандхүү гээд байгуулаад ажилчин авч байсан юм байна лээ.

Хишигсүрэн -

Хандхүү гэж юун юм?

Гарамханд -

Сүүлд хөдөлмөрийн баатар болсон.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Үйлдвэр хоршооллын ганц баатар ш дээ. Тэр хүн бага залуу байхдаа их юм санаачлаад анхнаасаа намайг анх ороход бүр гайгуу машинаар утсаа ээрдэг болчихсон байсан. Бүүр дээр үед бол гараар утсаа ээрээд л өөрсдөө тогоонд будаг хийж будаад хивсээ хийж байсан гэнэ лээ. Түүнээс хойш арай гайгуу хөгжчихсөн байсан.

Хишигсүрэн -

Таныг орж байхад хивсний үйлдвэрийн машин тоног төхөөрөмжүүд ямар байв?

Гарамханд -

Ерөөсөө модон рамтай. Бид нар ингээд сандал дээр суучихаад хийгээд байдаг.

Хишигсүрэн -

Хивс нэхдэг. Одоогийнхоор бол ТМС-д явдаг ч юмуу. Техникум сургуульд явж байж сурна ш дээ. Тэр үед яаж сургадаг байсан юм?

Гарамханд -

Тэр намайг орж байх үед тийм мэргэжлийн хүн байхгүй. Ерөөсөө залуухан л бол орж байсан юм байна даа.

Хишигсүрэн -

Аа ха. Үйлдвэрт ажилд ордог хүмүүс ер нь ямар хүмүүс үйлдвэрийн ажилчин болдог байсан бэ?

Гарамханд -

Нэг их сургууль соёл төгсөөгүй. Тиймэрхүү л улс байсан даа. Манай хивсний үйлдвэр ажилчин авсаар байгаад 300 гаруй ажилчинтай. Ганцхан цех гэхэд...

Хишигсүрэн -

Тэгээд үйлдвэрт ажилчин болсон хүмүүс ажилдаа хэр дуртай байсан бэ?

Гарамханд -

Урьд нь цалинтай ажил хийгээгүй хүмүүс чинь дуртай ш дээ. Хүнтэй адилхан юм хийж сурах гээд зүтгэж байсан. Одоо тэр толины өмнө байгаа хэдэн хивсийг би нэхсэн юм. 75 онд үйлдвэрээс гарахдаа нэг том хивс гурван сандлын хивс хийж аваад тэгээд гарсан юм.

Хишигсүрэн -

Таныг анх үйлдвэрт ажилд орж байсан. Үйлдвэрээс гарах хүртэл үйлдвэрийн тоног төхөөрөмж ажлын машин энэ тэр өөрчлөгдсөн үү?

Гарамханд -

Тэр машин байна ш дээ. Одоо хотод ажиллаж байгаа хивсний үйлдвэр байна ш дээ. Тэр бол сүүлд Германаас байгууллагдсан. Тэд нар бол шал өөр сайхан том машинтай.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Ер нь гар ажиллагаа байхгүй ш дээ. Тэнд чинь хараад зогсож байхаас өөр юм байхгүй. Би бол тэр гар хивсэн дээр байнга л гараараа хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хэдэн метр өргөн хамаагүй гараараа л хийнэ. Бид нар хүчин чадлаараа л хийнэ. Гаднаас захиалга ирэхэд хийнэ. Захиалга хивс хийхэд хийгээд л өгнө. Одоо бол хивсний тасаг чинь сайхан болчихсон юм байна лээ. Тэр Германаас байгуулсан хивсний тасаг манай хоёр байгууллага нь нэг л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Очихоороо өнөөхийг чинь сонирхоно. Гар хивстэй учраас машины хивсийг харах гээд толгой эргэм их утас татчихаад пөөх хүн хянаад зогсож байдаг. Гараар хийх юм байхгүй. Аягүй гоё.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгэхээр хоёр хивсний үйлдвэр зэрэгцээд ажиллаад байсан юмуу?

Гарамханд -

Тийм. Одоо ч хоёулаа байгаа.

Хишигсүрэн -

Аа аа. За за.

Гарамханд -

Ер нь үйлдвэр байгууллага талаасаа нэг үйлдвэр байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Нэг нь гар хивсний цех нэг нь машин хивсний цех гэж...

Хишигсүрэн -

Аа ха. Та нарын авдаг цалин хэр хүрэлцээтэй байсан бэ?

Гарамханд -

Хийснээрээ авна.

Хишигсүрэн -

Хамгийн сайн хийвэл хэр хэмжээний мөнгө авах уу?

Гарамханд -

Оо бид нар 3 метрийн урттай 2 метрийн өргөнтэй хивс хийхэд чинь сар хэд хоног хийнэ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тооцоогийн бодуулаад 1-р зэрэгтээ тушаавал зарим сард 1000 төгрөг авчихна.

Хишигсүрэн -

Пөөх.

Гарамханд -

Тэр үеийн 1000 төгрөг чинь барагдахгүй их мөнгө байхгүй юу. Тэгээд 300 хэд 200 хэд ер нь норм хийгээд байхад 300-гаас буухгүй шүү.

Хишигсүрэн -

Аа ха. Гэтэл тэр хивсийг хэдэн төгрөгөөр зарах уу?

Гарамханд -

Децметрээр үнэлэж зардаг байсан юм. Ер нь бол гайгуу. Одоогоор бол үнэ нь бага л даа.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр хивсийг дотоодын хэрэгцээнд өгдөг байсан юм бол уу? Гадагшаа экспортонд гаргадаг байсан бол уу? Та мэдэж байна уу?

Гарамханд -

Гадагшаа хааяа нэг манайхан гар хивс хийж байхад Германаас захиалга орж ирдэг ш дээ. Өнгө хэмжээгийн хэлээд тэгээд түүгээр нь хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд дотооддоо хийнэ. Дэлгүүрээр зарагдана. Албан газруудын заалны хивсийг бас хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Одоо энд тэнд явж байхад бид нарын хивс зааланд байх юм.

Хишигсүрэн -

Эдэлгээтэй хийдэг байж.

Гарамханд -

Тийм сайн гар хивс...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Машин хивстэй адилгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь үйлдвэрт таньтай хамт ажиллаж байсан хүмүүсийн зэрэг дэв үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн ахина шүү дээ. Дээшээгээ ахихын тулд яадаг байв? Ямар арга замаар улсууд зэрэг дэвээ ахиулдаг байв?

Гарамханд -

Тэр үед чинь нэг хэсэг тийм их хүн авсан. Дандаа залуучууд байгаа юм чинь оройн сургуульд их явна. Орой 5-аас 3- р сургууль чинь их өргөн байлаа. 23 авч байлаа. 3-р сургуууль их бага ангиас эхлэж авдаг байсан юм. Үйлдвэрийн ажилчдыг оройн сургуульд яв гэж дээрээс нь их шахна шүү дээ.

Хишигсүрэн -

Тэгээд бүгд явах уу?

Гарамханд -

Тийм. Их шахна.

Хишигсүрэн -

Өдөржин үйлдвэрт нэхэж нэхэж орой хичээлд явна гэдэг чинь...

Гарамханд -

Тэр үед унаа ховор манайх төмөр замд байлаа. Харих гэсээр байтал нөгөө оройн сургууль орох 7 цаг нь болчихно. Тэгээд автобус аягүй цөөхөн байж байж нэг ирнэ. Бяртай хүн орно. Бяргүй хүн үлдэнэ.

Хишигсүрэн -

\Инээв\

Гарамханд -

Тэгээд гэртээ ороод дөнгөж дэвтрээ аваад гарна. Манайх харин сургуульдаа их ойрхон. Тэгээд 11цагт тарна. Шөнө ирээд нэг хоол шиг юм идчихээд өглөө 6 гэхэд дахиад гэрээсээ гарна. Тэр үед чинь цаг нар айхтар..

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хожигдох эрх байхгүй. 1 , 2 минут нэмэгдсээр байгаад 5 минут болчих юм бол муу шогд тавигдана. Их юм болно шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэнд тавиулахгүй гэж бас зүтгэнэ шүү дээ. Өглөөд чинь цаг шалгана гэж айхтар.

Хишигсүрэн -

Ийм юм асуух гэж байлаа. Ер нь тийм их завгүй. Ажлаа хийж байгаад оройн сургуульд яваад гэрийн ажил ер нь юу болох уу? Хүүхэд?

Гарамханд -

Оо тэр чинь ёстой задгай.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Гэрэлсүхийн ээж надтай цуг байдаг. Орой ирэхэд нэг юм. Нэг орой ирсэн чинь бүр аашлаж байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Муу хоол хийлээ гэхгүй юу. Амтгүй муу хоол хийлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Хүнийг зарж зарчихаад нохойн хоол хийлээ гээд тэгээд нохойн хоол гээд хаячихгүй идчихдэг байж гээд загнаад байгаа юм чинь тийм. 7 төгсөөд сургуульд орсон. 3-р ангиасаа миний гар дээр явсан юм чинь..

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Ирэхэд хоол хийчихсэн эндээ бас аашлан шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Нохойн хоол хийчихэж гэчихээд идчихдэг байж. Муу хоол хийлээ гэчихээд идчихдэг байж гээд аашлаад байгаа юм чинь. Тэгээд юманд явуулахаар зэрэг би таны зараалын үхэр тэрэг юмуу. Дандаа хүнийг зарж байдаг гээд загнана. Чи явахгүй өөр хэн явах юм гээд загнуулна.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Энэ чинь 10 жилийн хүүхэд болохоор арай эрт ирэхгүй юу. Энэ маань хань болно өшөө юм байхгүй.

Хишигсүрэн -

Танай үйлдвэрийн удирдлага тэр үед ямар хүмүүс байсан юм?

Гарамханд -

Дашдорж гэдэг хүн байсан юм. Өөрөө оёдлын мэргэжилтэй. Оёдолчин хойно төгссөн хүн байсан.

Хишигсүрэн -

Эрэгтэй хүн байсан уу?

Гарамханд -

Эрэгтэй хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Авгай нь юу ч оёж чадахгүй. Авгай нь бид нартай цуг хивсэнд ажилладаг. Тэгээд наадам маадам болоход чинь Дашдорж шөнөжин суугаад над нэг дээл хийчихлээ. Маргааш наадамд түүнийгээ өмсөнө дөө гээд...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Чи өөрөө Даваацэрэн юм оёдоггүй юмуу? Би юу ч оёдоггүй. Дашдорж оёдог болохоор би оёдоггүй юм гээд. Тэр үед наадам болохоор их сайхан жагсаал болдог байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Сүүлд бид нар ингээд наадам болохоор ижил өнгийн дээл эсгэж өгнө. За наадмын үеэр өмсөж ирээрэй гээд урд өдөр нь өгч байгаа юм чинь........

Хишигсүрэн -

Пөөх \инээв\

Гарамханд -

Тэгээд орой хариад шөнөжин оёод өглөө гэхэд хальт мульт дуусаад өглөө жагсаалд очихгүй бол болохгүй.

Хишигсүрэн -

Наадамд? Үйлдвэр болгон тэгж жагсахгүй бол болохгүй.

Гарамханд -

Тэгэлгүй яахав.

Хишигсүрэн -

Олимпид орж байгаа юм шиг болдог байж дээ.

Гарамханд -

Жигтэйхэн.

Хишигсүрэн -

Хаана наадам болох уу?

Гарамханд -

Аа?

Хишигсүрэн -

Цэнгэлдэх рүү очих уу?

Гарамханд -

Талбай дээр жагсдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа за за.

Гарамханд -

Үйлдвэр үйлдвэрээрээ, албан газар албан газраараа...

Хишигсүрэн -

Аа ха. Ямар материалаар дээлээ эсгэж...

Гарамханд -

Сүүлд их сайхан саатай юмаар эсгэж өгдөг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Гоё ижил дурданаар, тэгээд ижил дээлтэй олон хүүхэнчин их гоё харагдана ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Жагсаал их сүртэй. Оёдлын үйлдвэр хамгийн их хүнтэй. Манайх чинь бүр нэртэй. Энэ хүүхдийн паркийг байгууллахад чинь манай оёдлын хүүхнүүд чинь 5 цаг боллоо гараарай яваарай. Цэвэрлэгээтэй шүү гээд хөөгөөд гаргачихна. Тэгээд тэнд яг тоогоороо байхгүй бол болохгүй. Ажлаас тоо очно.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд орой гэгээ тасартал нөгөө газрыг чинь ухна. Дашдорж дарга бид нарыг хийлгээд. Тэр үед чинь манай үйлдвэр хүүхнүүд сайн ажил хийсэн гэж 20,000 төгрөгөөр шагнуулж байсан.

Хишигсүрэн -

Пөөх тэр үеийн 20,000 чинь...

Гарамханд -

Тэр үеийн 20,000 чинь найгүй их мөнгө. Улсад байхгүй их шагнал авч байсан юм. Тэгж бид нар хүүхдийн парк нарийн гол урссан их намгархаг газар байсан ш дээ.

Хишигсүрэн -

Ширгээд алга болсон.

Гарамханд -

Хэн мэдэх үү? Хундаам мундаам ухдаг юмуу.

Хишигсүрэн -

Танай үйлдвэрт Дашдоржоос өөр дарга байсан юмуу? Та санаж байна уу?

Гарамханд -

Тэр хэлтсийн даргууд байна л даа. Үйлдвэрийн дарга нь Дашдорж гээд манай тасаг чинь Хандхүү гээд тэгээд дээлний тасаг байна. Малгайн тасаг байна. Гутлаас бусад нь байна. Гутал төмөр хоёр байхгүй. Түүнээс бусад нь байсан юм. Тэгээд сүүлд нь социалист Амгалан руу дээлээ явуулаад, манай хивсийг тусад нь болгоод...

Хишигсүрэн -

Бүх үйлдвэр тарсан юм байна ш дээ.

Гарамханд -

Аа тийм.

Хишигсүрэн -

Тэр үед танай үйлдвэрийг юу гэж нэрлэдэг байсан бэ? Аж үйлдвэрийн комбинат?

Гарамханд -

Үгүй. 6-р артель...

Хишигсүрэн -

Аа аа.

Гарамханд -

Анх л 6-р артель гэж байгууллагдсан гэж Хандхүү багш бид нарт ярьж өгдөг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Нэг нь нэг хайчаа. Нэг нь нэг хутгаа барьж ирээд нийлсэн юм гэнэ лээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгж эхэлсэн юм гэнэ лээ.

Хишигсүрэн -

Одоо яг 6-р артелийн суурин хаана байна?

Гарамханд -

Хуучин пионерийн ордон байгаа ш дээ?

Хишигсүрэн -

Тийм.

Гарамханд -

Түүний яг замын урд талд байгаа.

Хишигсүрэн -

Тийм ш дээ. Одоо нэг сургууль орчихсон байгаа.

Гарамханд -

Зам руугаа харсан.

Хишигсүрэн -

Их сургуулийн ардхан талд.

Гарамханд -

Тийм. Хоёр давхар шар байшин.

Хишигсүрэн -

Одоо бол яагаан болчихсон.

Гарамханд -

Одоо тийм байна лээ. Тэр дотор тэр дотроо тийм олон тасаг байсан юм. Тэгээд тэр чинь соёлын ордонтой. Үйлдвэрчний төв зөвлөлийн...

Хишигсүрэн -

Одоо тэнд нийтийн бүжиг болж байгаа ш дээ. Заалтай.

Гарамханд -

Тэр үед бас их бүжиг болдог байлаа. Нэртэй зартай байлаа. Үйлдвэр хоршооны бүжгийн газар гээд...

Хишигсүрэн -

Аа ха. Ер таны залуу байхын үеийн бүх улсууд бүжиг их хийдэг байсан гэж байгаа ш дээ тиймээ? Бүр салшгүй нэг амьдралын хэсэг байсан юм биш үү?

Гарамханд -

Социалист хөдөлмөрийн бригад гээд байгуулж байлаа шүү дээ. Тэр үед чинь бараг бүх юмыг аягатай хоол барихыг хүртэл зааж байсан юм чинь. Тэгээд нийтийн бүжиг заана. Юу мэдэхгүй байна түүнийг өдөр 3 цаг, 10 цагт 10 минут завсарлана. Тэр үеэр түүнийг заана. Хийлгэнэ.

Хишигсүрэн -

Хнн. Амрах зав өгөхгүй.

Гарамханд -

Тэгээд олон улсын байдал бас ярьж өгнө. Түүний дараа. Тэр 10 цаг 3 цагийн завсарлагыг алдахгүй. 10 минутыг нэг бол улс төр ярина. Нэг бол тэр бүжиг мүжиг ч юмуу. Юу сурах дуртай байна түүнийг нь заана.

Хишигсүрэн -

Ер нь үйлдвэрийн ажилчдын хамт олноороо хийдэг ажил за бүжиг байж. Өөр яах уу? Амралтын цагаар?

Гарамханд -

Ер нь нийтээрээ ажиллаж байхад 7 хоногт юмгүй өдөр гэж байхгүй шүү дээ. Үйлдвэрчний хуралтай л гэнэ. Үйлдвэрчний дугуйлантай л гэнэ. Мэргэжлийн хичээлтэй. Өглөө сонсголтой л гэнэ. Тэр ажлаас илүү аягүй дараатай юм шиг санагддаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Амралт ерөөсөө өгөхгүй.

Гарамханд -

Байхгүй. Хавар болохоор чинь дугуйлангуудын шалгалт авна. Билет тавьчихдаг. Билет сугалаад би нэг хүүхэд жижигхэн байхад хоцорч ирээд мастертайгаа уулзахгүй олон явсан юм байна л даа. Мэргэжлийн шалгалттай өнөө орой гээд үйлдвэр дотор зарлаад байхгүй юу. За орой яаж ирж байгаад шалгалтанд ирье дээ. Тэгэхгүй бол болохгүй ш дээ.

Хишигсүрэн -

За.

Гарамханд -

Тэгээд ирсэн чинь мастер нь Цээсүрэн гээд оёдлын тасгаас ирсэн зартайхан хүүхэн байсан юм. Чи юун хүүхэн бэ? Чамайг чинь үзээгүй хараагүй юм байна. Чи оёдлын тасгийн юмуу? Үгүй би энэ хивсний тасгийн. Чи надтай уулзахгүй хаагуур яваад байсан юм. Чи яах гэж байгаа юм? Би шалгалтаа өгөх гээд ирж байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Мэргэжлийн дугуйланд бол байнга сууна. Тэр чинь гол ажил маань юм чинь яахав хийдэг ажлаа ярина л даа. Тэгээд зэрэг авна.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгвэл би ер нь ингэж ойлголоо. Ажлаас гадуур болохоор дугуйлан хурал цуглаан сонсгол лекц гээд бүх чөлөөт цагийг дуусгадаг байсан байна ш дээ.

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Бүжиг хийдэг байсан гэдэг дээр цаанаас нь заагаад төдөн бүжиг сур....

Гарамханд -

Үгүй тэгэхгүй. Дуу ч гэдэг юмуу. Социализмын бригад гэж байхад эвсэг найрсаг ч байсан юмуу. Дуу гэхэд чинь сурсан байх ёстой. Бүгдээрээ бригадаар цуглаж байгаад цех гэхэд дотроо олон бригад байга ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Нэг бригад гэхэд чинь дээд тал нь 20-иод хүнтэй. Доод тал нь нэг 15 хүнтэй байна. Бригадууд дотроо уралдаантай.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Үүрэг авсан. Бид нар ч гэсэн тэр үед чинь үйлдвэр комбинатын Гүнжинлхам гээд их тэргүүний нормоо биелүүлдэг хүн байлаа шүү дээ. Амгалан гээд тэр хоёр нормоо биелүүлдэг байлаа шүү дээ. Тэр хоёрын жишгээр жилд үүрэг бичнэ. Биелүүлсэн бол биелүүлсэн. Биелүүлээгүй бол биелүүлээгүй. Түүнийг заавал үзнэ.

Хишигсүрэн -

Аа ха. Тэр том баатаруудын тэргүүн туршлагаар ажил хийхэд...

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Амьдрал дээр хэрэгждэг юмуу?

Гарамханд -

Ерөөсөө тэгээд Гүнжинлхамын туршлагаар Амгалангийн туршлагаар ажиллана гээд үүрэг авчихдаг. Нормоо таслахгүй. Биелүүлнэ гэж түүнийгээ биелүүлэх гэж бас их зүтгэнэ шүү дээ.

Хишигсүрэн -

Түүнээс биш тэр хүмүүс хөдөлмөрийн баатар болохдоо шинэ юм санаачлаад хөдөлмөрөө хөнгөвчилсөн ч юмуу тийм юм байхгүй. Хийдэг ажлаа 150, 200% биелүүлдэг гэсэн тийм юм байх уу?

Гарамханд -

Тийм. Зарим нь ч биелүүлдэг үүрэг авч байсан ч юм бий л дээ. Манайх чинь гар ажиллагаатай. Тэд чинь бол машин дээр ажилладаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Улсууд байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Амгалан эд нар чинь Амгалан эсгүүрчин байсан.

Хишигсүрэн -

Тэгээд шал өөр үйлдвэрт ажиллаж байсан хүний туршлагыг...

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Гар үйлдвэрт хэрэгжүүлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? дээ.

Гарамханд -

Яаж нормоо биелүүлдэг байсан юм. Тэр үлгэр жишээч хүн шиг л биелүүл гэж байгаа юм чинь

Хишигсүрэн -

Тэгээд хэлчихээр тэр хүмүүс Гүнжинлхам Амгалан шиг тийм их ажил хийгээд тэр хүний тэр норм рекордыг эвдэх үү? Яах уу?

Гарамханд -

Яахав өөрийнхөө ажилд хэдэн хувь норм хийх ёстой түүнийгээ л хий гэнэ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Одоо тэр хүний жишээгээр л..

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Байнга жил болгон тэгж үүрэг авахуулна. Социалист уралдааны үүрэг гэж авдаг бид нар чинь тэгээд тасаг цехэд сайн хүн байх юм бол тэр шиг гэж үүрэг болгож авна. Тэр үйлдвэр чинь манайхан гар бусад нь машинаар ажилладаг үйлдвэр байсан ш дээ. Оёдлын цех чинь дандаа оёдлын цахилгаан машинаар оёдог. Манайх шиг тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Сүүлд энэ хивсний үйлдвэр байгууллагдаад харин сайхан ажиллаж байгаа юм байна лээ.

Хишигсүрэн -

За та үйлдвэрт 17 жил ажиллаад дараа нь ер нь ямар ажил хийв?

Гарамханд -

Дараа нь Булганд очоод...

Хишигсүрэн -

Аа ха. Булганд очоод? Яагаад Булган руу буцаад явчихав та?

Гарамханд -

Манай гэр бүлийн хүн тэнд ажиллахаар томилогдчихгүй юу? Булганд барилга конторын даргаар очихоор болоод тэгээд тэнд очсон байхгүй юу. Тэгээд тэнд очсон чинь систем дагуу биш учраас ажил бас тасардаг байхгүй юу. Тэтгэвэрт орох үед тэгээд би тэнд очсон чинь миний систем дагадаг ажил байхгүй. Тэгээд хүнсний комбинат нэг байдаг гэнэ гээд тэгээд тэнд болохоор архи савладаг. Боов хийдэг ажил байна гэхээр би оо би тийм архи пиво савладаг газар ажиллаж чадахгүй гээд тэгсэн чинь тэр хөдөлмөрийн хуулинд заасан байна даа. Гэр бүлийн хүн дагаж очсон бол заавал систем гэхгүйгээр өөрийнхөө хүссэн ажилд орж болно гэсэн байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тийм юмыг зааж өгдөг байсан юмуу?

Гарамханд -

Тэгээд би худалдаанд ажиллаж байсан юм. Булганы худалдаанд гурван жил ажиллаад тэгээд хөдөө сумандаа очсон.

Хишигсүрэн -

За тэр социализмын үеийн худалдааны байгууллага аймгийн тиймээ? Яаж зохион байгууллагдаг байсан юм. Та юу хийдэг байв?

Гарамханд -

Би өөрөө худалдаанд дандаа мөнгө хураадаг касс хийдэг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха. Бүр төвлөрсөн кассын уу?

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Дэлгүүр дээр биш юм байна ш дээ.

Гарамханд -

Дэлгүүр дээр дэлгүүрт хүнс гэхэд нэг касстай. Бараа гэхэд нэг касстай. Би хүнсэнд касс хийдэг байсан юм. Мөнгө хураагаад...

Хишигсүрэн -

Тэр одоо хэдэн он болж байна?

Гарамханд -

75 оноос 79 он хүртэл би хийсэн.

Хишигсүрэн -

Дэлгүүрийн касс нэг их өндөр юман дээр суучихдаг.

Гарамханд -

Тийм. Үүдэнд суучихдаг.

Хишигсүрэн -

Орсон хүмүүс май гэж дээшээгээ мөнгө өгдөг.

Гарамханд -

Харин тийм. Үнэн аягүй үнэн.

Хишигсүрэн -

Яагаад?

Гарамханд -

Тэр үед нэг цахилгаан машинтай. Гэрэл байвал ажиллана. Гэрэл байхгүй бол гараар эргүүлдэг.

Хишигсүрэн -

Тийм.

Гарамханд -

Хорин мөнгө байсан ч авна. Хорин мөнгө чинь тэр үед их мөнгө байлаа ш дээ. 10 мөнгө их мөнгө байсан юм чинь. Тоггүй өдөр гараар эргүүлнэ. Сажигнуулаад эргүүлээд байна. Их хүнтэй үед машин эргүүлэхээр өрөөсөн тал бүр амьгүй болчихсон байдаг.

Хишигсүрэн -

Таны ажилладаг дэлгүүр өөртөө үйлчилдэг дэлгүүр байсан уу? Лангууны ялгааг та нэг яриад өгөөч?

Гарамханд -

Өөртөө үйлчлэх дэлгүүр тэр үед гараагүй байсан юм. Ерөөсөө дандаа худалдагчтай. Касс бичдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд 79 онд манай өвгөн САА даргаар явах болчихлоо.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгээд би чинь 6-н сард хүүхэд харахаар явлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Тэгтэл нөгөө өөртөө үйлчилдэг дэлгүүр байгуулна гээд л бөөн яриа болоод л тэгээд тэр яриа чинь хэдэн хоног яригдаж байгаа юм чинь. Би идэж уушны тасаг дээр байсан юм чинь өөртөө үйлчлэх болно. Өөртөө үйлчлэхээр бараагаа алдана. Хулгай хийчихдэг гэнэ гээд яриад байдаг. Тэгэхээр өр төлбөр гарахаар хамтаараа төлнө. Хамтаар төлнө гэж ярьж байгаа юм чинь. Тэгээд тасаг мэддэг настай хүн байсан юм. Лувсанжамц гээд тэр болохоор чи ч орно. Хамтын төлөлтөнд гээд тэгэхээр би би юу гэж орж байх юм. Тэнд мөнгө хурааж байгаа. Та нар энд бараагаа харж байгаа. Би орохгүй гээд. Тэгээд бид хоёр муудна даа. Та нарын алдсан барааг би төлөх нь юу юм. Би кассынхаа мөнгийг алдахгүй байвал болно. Би кассаасаа мөнгө алдах юм бол та нараар төлүүлэхгүй. Тэгээд намайг явсны дараа өөртөө үйлчлэх эхэлсэн л дээ. Аа хотод бол эрт эхэлсэн л дээ.

Хишигсүрэн -

Одоогийн бол супермаркет л даа тиймээ?

Гарамханд -

Би үйлдвэрийн тэнд нэг дэлгүүрт ороод харж байсан чинь нэг жаахан хүүхэд цайны печень аваад өвөрлөчихсөн. Хэн ч мэдэхгүй гараад л явчихдаг юм байна лээ. Тэгэхэд бараа хямдхан байлаа. Хямдхан ч гэсэн мөнгө үнэтэй байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Кассаас талон аваад худалдагчид аваачиж өгөөд бараагаа авдаг.

Гарамханд -

Кассанд бичүүлчихээд юмаа аваад гарч байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Ер нь өдрийн орлого та аймгийн төвийн дэлгүүрт ажиллаж байсан. Орлого ер нь хэр хэмжээтэй байсан юм. Худалдагч худалдааны байгууллагын ажилчдын цалин ямар байв?

Гарамханд -

Би Булганд өөртөө үйлчлэх дэлгүүр болоогүй байсан л даа. 12 худалдагчтай. Хоёр давхар дэлгүүр л дээ.

Хишигсүрэн -

Бүх аймагт байсан тиймээ? 12 худалдагчтай дэлгүүр гээд байдаг байсан.

Гарамханд -

3000,4000 орно. Хамгийн их нь баяраар ордог. Ер нь орлоготой баяр март юм байна лээ. Мартаар чинь өдөрт 22,000 23,000 орж ирнэ шүү дээ. Тэр үеийн 20 хэдэн мянга чинь найгүй их мөнгө орж ирж байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Тийм. Яагаад бусад баяраас илүү март онцлог байна?

Гарамханд -

Мэдэхгүй харин. Цагаан сараар их орох байх гэсэн чинь цагаан сар гайгуу.

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Мартаар тэгж ордог юм байна лээ. Мартын 8 -нд 23,000 орж байгаа. Түүнийгээ бүр мартахгүй байгаа юм чинь. Бид нар чинь пөөх өнөөдөр 23,000 орлоо гээд яриад оройн банк ирээд уутанд хийгээд аваад явдаг. Бүх мөнгийг маань аваад явчихна амар.

Хишигсүрэн -

Өдөр болгон кассынхаа мөнгийг банканд өгөх үү?

Гарамханд -

Оо өдөр болгон машин яваад тойроод түүчихдэг юм чинь.

Хишигсүрэн -

Би бас сая таны ярианд гарсан 12 худалдагчтай дэлгүүрийг яримаар байна л даа. Би хөдөө аймагт байсан. 12 худалдагчтай дэлгүүр гээд хоёр давхар цагаан байшин.

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд 12 худалдагчтай дэлгүүрийн худалдагч нар нэлээд нэр хүндтэй тиймээ?

Гарамханд -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр 12 худалдагч гэдэг нь 12 тасаг байсан уу?

Гарамханд -

Үгүй тийм ч юм байгаагүй. Дээрээ 6 доороо 6 худалдагчтай байсан юм байна. Тэр чинь гурил архи хоёр нэг байсан. Чихрийнх тусдаа. Боов нь тусдаа. Махных сүү ногооных гээд...

Хишигсүрэн -

Аа ха. Хоёр давхарт бараа байдаг байсан байх?

Гарамханд -

Тийм хоёр давхарт бараа. Бараа чинь бас төрөлжчихсөн.

Хишигсүрэн -

Бараа яадаг билээ? Бэлэн хувцас, гэр ахуйн бараа?

Гарамханд -

Бүх л юм байсан.

Хишигсүрэн -

Хамтдаа?

Гарамханд -

Аа бүх л юм байна.

Хишигсүрэн -

Ер нь худалдагч нарын цалин тогтмол байсан уу? Нормтой байсан уу?

Гарамханд -

Тогтмол. Хамгийн дээд зэргийн худалдагч 300 төгрөгний цалинтай. Хамгийн доод тал нь 250 тогтоосон цалин нь 250 ...

Хишигсүрэн -

Аа ха.

Гарамханд -

Би хүртэл Булганд байх чинь ингээд сардаа юмуу хэдэн хоногт ч юмуу. Багийн дарга нар орж ирж хуралд суудаг......

Хишигсүрэн -

Ер нь дэлгүүрийн бараа хангамж нэр төрлийг хэн тодорхойлдог байсан юм? Хаанаас татаж авдаг байсан бэ?

Гарамханд -

Цаанаасаа бараа баазаас ирж байсан юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха. Тогтоосон үнээр ирнэ ш дээ. Тиймээ?

Гарамханд -

Аа ха.

Хишигсүрэн -

Тэгээд нярав авах уу? Худалдагч авах уу?

Гарамханд -

Нярав авч ирнэ. Нярав худалдагч нарт тарааж өгнө.

Хишигсүрэн -

Аа ха. Улсууд ер нь ямар төрлийн бараа материалыг хамгийн их худалдаж авдаг байсан бэ?

Гарамханд -

Идэш ууш дээр бүх л бараа ирж байсан даа.

Хишигсүрэн -

Аа ха. Одоогийнхтой бол харьцуулахгүй тиймээ?

Гарамханд -

Оо харьцуулахгүй.

Хишигсүрэн -

Хамгийн ховор живэр бараа юу байв? Хүнсний тухайд?

Гарамханд -

Гутал байсан. Бид нарын ярьдаг 180-н гутал хааяа нэг ирнэ. Тэр л нэг их ирэхгүй. Хааяа нэг л ирнэ.

Хишигсүрэн -

Хүнсний бараанаас хамгийн ховор бараа юу байхав?

Гарамханд -

Хүнс гайгуу. Ер нь бүгд ирнэ шүү. Гадаад чихэр печень ирнэ. Түүнийг сумын дарга нар аймагт хуралд ирнэ тэгэхэд нь бэлдэж байгаад тусгай дэлгүүрт оруулна. Ховор барааг бол тэдэнд л гаргана даа. Би хараа тэгэхэд орлогч даргадаа загнуулж байсан юм. Шөнө онгойно. Өдөр гадны улс ирчихээд оруулахгүй. Тэгээд шөнө оруулна. Тэд нарыг тэгээд би тэгдэг байхгүй юу. Би касс юм чинь худалдагч нар гараараа мөнгөө авчих биз гээд явахгүй байсан чинь өглөө нь загнуулж байгаа юм чинь 200 төгрөгний цалинтай би яваад илүү биз гэсэн чинь загнуулж байгаа юм. Би үйлдвэрт 250 төгрөгийг гайгуу авчихна шүү дээ. Тэгэхэд чинь бүтэн сардаа 250 төгрөг худалдаа чинь бага ш дээ. Тэгээд нэг өр төлбөр гарах юм бол дор нь аваад явчихна.

Хишигсүрэн -

Хоёулаа яриагаа түр завсарлая. За

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.