Jaamaa


Basic information
Interviewee ID: 990299
Name: Jaamaa
Parent's name: Dovchin
Ovog: didn't want to say
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: [blank]
Born in: Jigstiin Gol sum, Zavhan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
urban issues
cultural campaigns
collectivization
politics / politicians
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За тэгээд амьдралыхаа тухай ярина уу? Таныг амьдрах амьдарч байх хугацаанд нийгмийн ямар томоохон өөрчлөлтүүд гарч байна тээ

Жаамаа -

Тий

Эрдэнэтуяа -

Тий энэ тодоруулж ярьж өгөөч?

Жаамаа -

За тэр бол ингэсэн юм л даа. 1950-н хэдэн онд 1952, 1953-н онд одоо ер нь монголын малчин ард түмэн гэдэг чинь их тархай бутархай ам амны нэг улсууд жаахан малтай нь малтай нэг тийшээ малгүй нь нэг тийшээ аманд өвөлждөг намайг бага байхад иймэрхүү чигтэй байсан. За тэгээд юу яасан л даа нэгдэл гэдэг юмыг анх 1954-н он уу 1955-н оноос эхэлсэн байх. Тэгээд одоо ядуу улс одоо энэ нэгдэлд ороод, нэгдэл гэдэг чинь манай Завхан аймгийн төв дээр манай нэгдэлийн төв байсан аймгийн

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэгээд одоо ядууд нь малаа бөөгнүүлээд, ядууд нь 200-н хонь ч байдаг юмуу 10-н саалийн үнээ ч юмуу. Оо тэгээд тэрийгээ шимийг нь авна. Нэгдэлдээ өгнө. Сүүг нь авна. Сүүгээ сүүн заводанд өгнө. Иймэрхүү л чигтэй байсан. Төрийн түшээ нь бол Маршил Чойбалсан байсан. Ер нь анхан бол 1945-н он1942 оны дайнаас одоо япон хятадын юуны гараад ер нь дөнгөж чөлөөлөгдөөд монгол орон байж байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Тэгээд би чинь одоо 1956-н онд 4-р анги төгссөн.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Аан 4-р анги төгсөхөд чинь даалимбан цүнхтэй.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Монгол дээлтэй.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

За одоо бид 2 ингээд нэг парт нь дээр суулаа гэхэд дүрдэг үзэг одоо байлаа.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэрүүгээр 2 хүүхэд хувааж бичдэг байлаа.

Эрдэнэтуяа -

Чирнелээ юу? Аан за.

Жаамаа -

Тийм байлаа. Ерөөсөө тэгээд цүнхнийхээ тэнд 5-н хошуутай даалимбан цүнх, монгол дээлтэй 4-р ангийг онц төгссөн хүүхэд Багшийн дээдийн сургуульд явдаг байсан. Дээр үед

Эрдэнэтуяа -

Шууд уу?

Жаамаа -

Шууд ерөөсөө

Эрдэнэтуяа -

7, 10 гэж байхгүй юу?

Жаамаа -

Байсан 7-р анги чинь их сургууль оо тэгэхэд чинь манайх солонгос, хятад, япон гэж явахгүй ш дээ ганцхан ЗХУ-д 10-р анги төгссөн сайн төгссөн, 7 төгссөн одоо тийм хүмүүсийг одоо их сургууль гадаадад явуулдаг байлаа. Тийм л байсан юм л бид нар. Тэгээд одоо Цэдэнбал даргыг одоо энэ 2 3-н төрийн нүүр үзэж байна л даа бид нар бол одоо Чойбалсангийн үеийг өнгөрөөгөөд,Цэдэнбал даргын үийг өнгөрөөгөөд. Цэдэнбал даргын үед олон улсых нь тэнгэр гэж байсан биш ганцхан ЗХУ-ын, манайх чинь 40 гэсэн одоо тийм улс байлаа ш дээ. Тэгээд тэр үд ганцхан оросод л сургуульд явна уу гэхээс одоо тэгээд хятад, япон явуулахгүй тийм л байлаа. Юм хийе гэвэл хангамж сайтай байлаа Цэдэнбал даргын үд чинь 40-н жил төрийг удирдсан Цэдэнбал дарга болуул тэгээл би чинь хэдэн онд билээ цэрэгт 3-н жил 5-н жил. Цэргийн алба 5-н жил байсан юм л даа

Эрдэнэтуяа -

Пөө ямар олон юм.

Жаамаа -

Тэгээл одоо би чинь 1950-н хэдэн онд 1959-н онд 17-той цэрэгт яваад 1959-н онд халагдаад 3-н жил байхад нь дөнгөж одоо Янжмаа гуай цэргийн албыг 5-н жил биш 3-н жил болгож өгөө ингэж одоо засгийн газар, их хуралд санал оруулж байсан юм байгаа юм. тэгээд одоо дөнгөж 3-н жил байхад нь цэрэгт ирээд тэгээд би цэргийн 3-н жилийг хотод хаагаад л тэгээд юу яалаа л даа тэр үед нэг хэсэн нэг жил хагаст жолооч болоод цэргийн

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Цэргийн газрын ангийн даргын жолооч яахав дээ жаахан сахилгагуйтаад эрхээ хасуулаад тэгээд ажилд ороод төмөр замд гараад тэр үед чинь юм юм сайхан байлаа хүнсий бүтээгдэхүүн гэдэг чинь дандаа оросоос авна. Одооний энэ хятад, японтой наймаа хийдэггүй байсан. Одоо энэ хятад муу санаатай ер нь тийм найрсаг биш тийм байлааа. Тиймэхүү л чигтэй байна даа.

Эрдэнэтуяа -

Тэр ер нь таныг бага байхад сургуульд оруулахын тулд ухуулага сурталчилгаа хийдэг байсан уу?

Жаамаа -

өө хийлгүй яахав одоо би сургуулиасаа гараад 3-р ангиасаа оргоод манайх Завханы Хялгастайн гол гэж байдаг байсан гараад явчихдаг байсан. Тэрэг туугаад манай аймгийн Зэгэстэйн голыхон чинь Хойноос нь нэхэл дагал болжийж сургуульд оруулдаг байсан.

Эрдэнэтуяа -

Яагаад та оргож байсан юм бэ?

Жаамаа -

Үгүй яахав

Эрдэнэтуяа -

Гэрээ санаад уу?

Жаамаа -

Гэрээ санаад л оргож байсан даа

Эрдэнэтуяа -

Өлсөх үү?

Жаамаа -

өө өлсөхгүй одоо тэр чинь байранд шүү дээ.

Эрдэнэтуяа -

Байранд өлсөхгүй юу?

Жаамаа -

өлсөхгүй

Эрдэнэтуяа -

Загних тийм асуудал бий юу?

Жаамаа -

Байхгүй ш дээ. Одоо чөлөөтэй. Сургуулийн байрны хүүхдүүд чинь тарган хоол тарган мах идээд л, тарган сайхан мантуу идээд л байж байна шүү дээ. Би 4-р анги төгсөөд сургуулиас гарсан юм байгаа юм. тэгээд намайг Багшийн дээдэд аймгийн намын хорооны дарга Рагчаа гээд манай нэг дүүг өргөж авсан юм л даа. Тэгээд тэр рагчаа гуай дээхэн үед мэдэхгүй байхаа даа

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй

Жаамаа -

Аймгийн төвийн хорооны засгийн газарт үзэл сурталын хэлтэсийн дарга байсан юм. Цэдэнбал даргыг байх үед тэгээд би байс хийгээд л оргоод л гарчина. Үгүй чи сургуульд ороо, ядахдаа 4-р ангиа төгсөөд гарчих би чамайг нэг багшийн сургуульд оруулаад өгье. Ядахдаа нэг багш болчих мэргэжилтэй. Үгүй тэгээд оргосоор байгаад ерөөсөө 4-р ангиа чүүтэй айтай төгсөөд сургуулиас гарч байсан. Тэр үед чинь та нартай адилхан шалгалт шүүлэг нэж байсан юм уу их чөлөөтэй, мөнгө төлж байна. Их сургуульд орлоо гэхэд чинь доод тал нь 400 500, анагаахын дээдэд л ороход 800-н мянган төгрөг дор хаяаад л тиймээ

Эрдэнэтуяа -

Тий ш дээ.

Жаамаа -

тэр үед анагаахад ороход ямарч төлбөр байхгүй харин оюутангууд чинь цалинтай байсан тийм байсан. Тэгээд би чинь 1960-н онд энэ төмөр замд ороод л замчин байж байгаад тэгээд төмөр замд насаараа энэ шиполд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан иймэрхүү л сонинттой байна даа.

Эрдэнэтуяа -

Тэгээд таньд Рагчаа гуай хэлсэн гэсэн ш дээ Багшийн сургуульд явуулна гээд тэгээд Багшийхаа сургуульд явахгүй яасан юм бэ? сургуульд тийм дургүй байсан юм уу? Тэр үеийн хүүхдүүд таньтай яг адилхан уу?

Жаамаа -

Үгүй ш дээ. Би чинь жаахан ядуухан байсан

Эрдэнэтуяа -

Аан амьдрал уу?

Жаамаа -

Амьдрал ээж маань нас барсан, амьдралын байдал жаахан хүнд байсан. Аав чинь миний үеийн настай 60 гаран настай хүн байсан.

Эрдэнэтуяа -

Хөгшин байна тээ.

Жаамаа -

Тий хөгшин яахав ядуу байсан. Айлын нэг үхэр тэрэг түрээд нэг янчаан гэдэг чинь их мөнгө байлаа ш дээ 10-н төгрөг их мөнгө тэр үед гурил будаа цай их ховор дандаа оросоос авдаг. Нэг айлд чинь 3, 4-н килограмм гурил, нэг дугуй булантай цай авлаа гэхэд чинь тиймэрхүү л байсан. Тиймэрхүү л амьдардаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр л ер нь тэр байдлаасаа шалтгаалан сургуульд суух боломж олдоогүй. Бусад айлын хүүхэд хэр их байсан бэ?

Жаамаа -

өө ер нь зөндөө манай аймаг сумуудын бүх 10-н жил сурдаг байлаа дөө.

Эрдэнэтуяа -

Аанхаан хүүхдүүд бол гайгүй. Харин эцэг эх хэр их сургуульд явуулах вэ? Малаа малалуулах уу?

Жаамаа -

өө байлгүй яахав дээ. Одоогоор бол 1000-т малчин гээд байна ш дээ 1000-н хоньтой хүн бол нэг хүүхэд ээ сургуульд явуулахгүй. Эндээ л хүүхэдээ зарж байя. Ингээд сургуульд явуулдаггүй байсан тэр үед

Эрдэнэтуяа -

Аан за

Жаамаа -

тэгээл хойноос аймгаас хүүхэдээ сургуульд явуул гээд л нэхэл дагал болно. Тэгээд өгөхгүй л дээ. Эрэгтэй эмэгтэй хүүхэдүүд нилээн сургбуулиас завсардсан байх над шиг. Тиймэрхүүл чигтэй байна.

Эрдэнэтуяа -

Гол нь л малаа малалуулах уу?

Жаамаа -

Аан тий малаа малалуулах гээд одоо энэ өөрчлөн байгуулалт ер нь их хөгжсөн байна. Хүүхдүүдийн ухаан санаа мундаг болсон байна дээр үийг бодвол бид нарыг бодвол бид снар чинь өнөө маргаашаа л бодно уу одооний хүүхдүүд үгүй байна. Тиймэрхүүл шинжтэй байна.

Эрдэнэтуяа -

Ирээдүйг харж

Жаамаа -

Тий ирээдүйг харж хаа ч явсан сургууль чөлөөтэй байна. Хаана ч юм сурсан чөлөөтэй байна. Одоо яахав ардчилсан нам хувьсгалт нам гарчил байна гарч ирээд сайн ч юм бий муу ч юм бий л дээ алдаатай ч юм байна. Тэгээл одоо иймэрхүү л чигтэй 60 хүрээд 60 гараад явж байна.

Эрдэнэтуяа -

Аж үйлдвэржилт хэдэн оноос эхэлж хөгжиж ирсэн бэ?

Жаамаа -

За би чинь 1950-н хэдэн онд Улаанбаатар хотод ирсэн манай ганц эгч байсан юм нутагтаа. Аймагт аж үйлдвэр гэж бараг байхгүй.

Эрдэнэтуяа -

Бараг байхгүй хотод л ганц 2

Жаамаа -

Байсан байх. Хөвсгөл аймгийн хатгалд ноосны үйлдвэр байсан тэр үед. Дундаж жин тээнэ. Хатгал ороод ханхад тушаана. Ийм ноосыг бид нар даадаггүй ш дээ цэвэр ноос

Эрдэнэтуяа -

Хөөх тийм хүнд байдаг юм уу?

Жаамаа -

Энэ чинь аймаар хүнд байдаг

Эрдэнэтуяа -

Цэвэр ноос уу?

Жаамаа -

Аанхаан тэгээд хойшоо Хатгалын перевозон дээр онгоцоор Ханхруу гаргалаг Оросруу

Эрдэнэтуяа -

Аан

Жаамаа -

Би чинь 1960-н хэдэн оноос Улаанбаатарт ирсэн байх тэгээд аж үйлдвэрийн комбинатат, үйлвэр комбинат гэж том байлаа. Ер нь барилгын том компани байлаа ер нь одоо үйлдвэр комбинат гэж том компани байлаа ш дээ одоо байхгүй боллоо ш дээ. Одоо байхгүй устгаад хаяцан. 1960-н хэдэн оноос устсан дөө. Үйлдвэр одоо дандаа компани гэж ярьдаг болсон.

Эрдэнэтуяа -

Та нар үйлдвэр л гэж ярих уу?

Жаамаа -

Тий үйлдвэр л гэж ярина. Компани гэж мэдэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Та хэдэн онд Улаанбаатар хотод орж ирсэн бэ?

Жаамаа -

Би 60-н хэдэн онд орж ирсэн байх:.

Эрдэнэтуяа -

Ер нь Улаанбаатар хот ямар байсан бэ?

Жаамаа -

Тэгэхэд намайг Улаанбаатар хот орж ирээд төмөр замд хүнд механизмын сургуульд цэргээс халагдаад орсон

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Хотод орж ирээд манай нэг ах байдаг юм. Хамаатан бид нар төмөр замын техникум одоо коллеж болцон байна лээ.

Эрдэнэтуяа -

Одоо дээд сургууль болцон. Коллеж байж байгаад

Жаамаа -

Ингэхэд механизмын, хүнд механизмын анги байдаг. Ганцхан барилга техникумд байсан. Тэр л байсан. Бид нар суралцаж байхад тэрнээс доош улаанбаатар хот Толгойт хүртэл цагаан ямар ч орон сууц байхгүй. 500 чинь дандаа хужаа

Эрдэнэтуяа -

Хөөх

Жаамаа -

Байсан. Хуучин их дэлгүүр гэж байсан та нар мэдэхгүй байх.

Эрдэнэтуяа -

Одоо энэ Их дэлгүүр байгаа мөн үү?

Жаамаа -

Биш ээ биш энэ чинь сүүлд шинэ барьсан. Одоо энэ хуучин зах дандаа хувийн компани орцон юм шиг байна л ээ

Эрдэнэтуяа -

Хуучин зах гэж Урт цагаан уу?

Жаамаа -

Урт цагаан хуучин хужаа байсан. Хужаа хоолтой хужаа мухлагтай. Тэр чинь хуучин Их дэлгүүр гэж 2 давхар

Эрдэнэтуяа -

Аан за

Жаамаа -

Тэгэхэд чинь тэр л байсан. Одоо тэгээд тэдл нар чинь 5-н давхар болсон энэ ямар орон сууц ямар хүмүүс монголыг ийм сайхан чинээлэг болгож өгөв. Орон сууцаар хангав. Би Орос улсыг гэж бодож байна. ЗХУ тэр үед барилгын хамтарсан барилгыг маш их барьсан шүү дээ. Гандан чинь дээр үд дан хужаа байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Одоонийхтой адил 9-н давхар 10-н давхар барилга байгаагүй дандаа хувийн орон сууцтай хужаа Монгол нийлсэн. Одоо дандаа 5-н давхар байна ш дээ. 1965-66 н оны энэ сайхан барилга Толгойттой нийлцэн байна шүү дээ. Барилга болуул ерөөсөө. Орос ах нар

Эрдэнэтуяа -

Их барилга байх ч байсан байх, барилга баих нь ч юу юм.

Жаамаа -

Байхгүй байсан. Жишээ нь нэг байшин барьвал оёдлын цех байгуулья гэхэд өдөр бүр шавардсаар байгаад мөнгөө дахин дахин авсаар байгаад өнгөрч байгаа юм. тэгэхэд одоо энэ Зүүхараагийн Спирт завод Зүүнхараагийн урд талын дэнж дээр байсан дээхэн үед

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Тэрийг чинь ашиглалтанд орох гэсээр байгаад орсон ч юм байхгүй сүүлд нь хөөгдөөд тэр юмаа хаяаад л явсан. Тийм л байсан. Тэгэхэд манай ах нар зөндөө орон сууц барьж өгөөд зөндөө юмаар хангаж өгөөд тэгээд сүүлдээ хөөгдөж байна ш дээ. Иймэрхүү чигтэй байна. Би ах нардаа сайн дөө Оросдоо, Хятадыг тоож үзэхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр хотод орж ирсэн гэж байна ш дээ. Хотыг та юу гэж ойлгодог байсан, хотын талаар ямар ойлголттой байсан.

Жаамаа -

Хотын талаар ер нь хүн ажил л хийж байвал амьдрахад

Эрдэнэтуяа -

Анх орж ирэхэд, хотын айл болоход ямар байсан?

Жаамаа -

өө гоё сайхан байсан.

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Ер нь хаана ч очиод нэг ажил хийгээд хөлс нь дороо олддог, ажил ихтэй. Барилгын салбар ихтэй, үйлдвэр их хөгжөөгүй байсан. Нэг газар ороод жолооч хийе ч гэсэн, трактор барья ч гэсэн, барилга дээр ороод ажил ихтэй. Цэрэгт хотод ирээд тэгээл тэндээсээ хотод орж ирсэн л дээ. Тэгэхэд сайхан байсан. Энд тэндгүй барилга барина, энд тэндгүй ажлын месттэй байлаа. Одоотой адил настай тэтгэвэрт гарцан биш 40-н настай 30-н настай байсан ч 50, 60-н настай байсан ч шавар зуураад л явж байна. Тэгээл Монгол улсаа хөгжүүлж л байсан. Хувь нэмэрээ оруулаад л иймэрхүүл байна даа. Одоо бол нас заагаад 30-н настай хүн ажилд орьё гэтэл та хөншин байнаа та яваа 18-25 нас заацан

Эрдэнэтуяа -

Харин тэр ч тийм шүү. Тэр үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ?

Жаамаа -

Цаг бол нарийн барьдаг. өглөө 8-д очиод орой 5-д бууна.

Эрдэнэтуяа -

Цайны цаг?

Жаамаа -

Байлгүй яахав. өдрийн 12-т цайгаа ууна. 1 цаг гэхэд ажилдаа бэлэн

Эрдэнэтуяа -

Айхтар байгаа шүү.

Жаамаа -

Тий яс барьдаг. Одоох шиг дуртай өдрөө ирээд дургүй өдрөө

Эрдэнэтуяа -

Ажлын чанар ч сайн байсан

Жаамаа -

өө сайн жишээ нь нэг уулын мастер байлаа гэхэд шалгана ш дээ энэ ханыг одоо нэг овон товонтой нэг тэгшхэн модоор тэгээд дундаа зайтай бол энэ чинь чанар муутай. Энэ мод чинь тэгшхэн байх ёстой. Тйимэрхүүл байсан ш дээ ажил. Чанартай ажлын шаардлага сайтай. Ер нь тиймэрхүү л байлаа. Захиргаадалтын үед лбид нар хүмүүжсэн улс шүү дээ бид нар. Одоонийх шиг дур дураараа биш. Одоо бол ардчилсан үе гарч ирээд хүний эрхээ мэддэг. өө би одоо Монгол хүн тэгэх эрхтэй ингэх эрхтэй. Одоо тэгэх ёстой. Үүрэгээ мэдэхгүй байна ш дээ ганцхан онцлог нь

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?

Жаамаа -

өргөдөлөө бичнэ, түүхээ бичнэ.

Эрдэнэтуяа -

За 3-н үеийн үү?

Жаамаа -

3-н үийн түүх өргөдөл бичнэ. Тэгжийж ажилд орно.

Эрдэнэтуяа -

Аан аан тий

Жаамаа -

Одоонийхтой адил компаны захирал гэхэд одоо ер нь 3-н үеийн түүх өргөдөл бичдэг юм уу мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Бараг л үгүй дээ. Тээ

Жаамаа -

Байхгүй биз

Эрдэнэтуяа -

Одоо бас нэг хэсэгтээ хүмүүсийн анкет ч авах ч юм уу тийм байдалаар ажилд оруулж байгаа юм шиг байна лээ. Хуучин ч арын хаалга гэж байсан юм байна лээ.

Жаамаа -

Тэгээд л өргөдөл түүхээ бичээд, 3-н үеийхээ түүхийг бичээд, хөдөлмөрийн дэвтэр дөнгөж нээнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аан ажтлд ороход уу?

Жаамаа -

Аанг

Эрдэнэтуяа -

Аан за.

Жаамаа -

Одоо 1960-н онд одоо Дочоо овогтой Жаамаа ажилд орлоо. өнөөдөрөөс эхлээд ажилд орлоо гээд дэвтэр дээр бичнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Жаамаа -

Одоо тиймээс л бид тэтгэвэрт хүрч байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Та хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?

Жаамаа -

За тэр үед чинь би хүнд механизм барьж байсан даа. Газар шорооны хайрга түрнэ. Тэр үедээ их мөнгө 1000 гаргаад авдаг байсан.

Эрдэнэтуяа -

Пөөх цөм хийдэг байсан байна тээ сайн байна.

Жаамаа -

Тий

Эрдэнэтуяа -

Тэр үед чинь 400 500-н төгрөгний цалинтай байсан тээ ерөнхийдөө дундаж нь

Жаамаа -

Тэр үед цэвэрлэгч чинь 150 200-н төгрөг

Эрдэнэтуяа -

Та 5 нугалж авч байна ш дээ.

Жаамаа -

Би яахав 1000 хүргээд авдаг байсан

Эрдэнэтуяа -

Сайн авдаг байжээ. Яаж байгаад хүнд механизмын юунд орчив. Хэн нөлөөлөв. Зөвлөсөн үү яасан?

Жаамаа -

Үгүй яарав манай нэг эгч нас барсан байсан.

Эрдэнэтуяа -

Та ганц эгчтэй юм уу?

Жаамаа -

Тий

Эрдэнэтуяа -

Дүү байхгүй

Жаамаа -

Байхгүй. Тэр рагчаа даргынд өргүүлсэн дүү маань байгаа л даа их эмч тэтгэвэрт гарцан. Тусдаа тусдаа өсцөн болохоор сэтгэл санаа ондоо байдаг юм байгаа юм. би ч очьё гэдэггүй юм. би ч очьё гэддэггүй юм. сая нэг хотод байхад ирж золгодог юм байна. Тэгээд одоо ер мэргэжилтэй больё гээд тэгээд хүнд механизмын курсд нэг жил 6-н сар суралцаад тракторын жолооч болсон. Тэрүүгээрээ явсаар байгаад одоо тэгээд тэндээсээ яагаад одоо энэ төмөр замд ороод ууланд хөрөөчин, тракторчин хийгээд одоо ер нь 30-н хэдэн жил ажилсан. Хүнд механизмыг төгсөж ирээд одоо

Эрдэнэтуяа -

Аан

Жаамаа -

Тэгээд тэр үед тэтгэвэрт гарсан л даа. За яахав уул нь цалин болвол нэг 700, 800. одоо ноором төлөвлөгөө өгнө л дөө. Сардаа одоо нэг 600-н мал төллөх бол одоо тэрийг чинь төлөвлөгөө давуулан биелүүлсэн гээд хяналт цалин өгнө.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Аан хэрвээ биелүүлээгүй бол бас нэг өгөхгүй. Яг л цалингий нь л одоо бичээд өгнө.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Жаамаа -

Одоо тиймэрхүү л байсан. Тэгээд л 30-н хэдэн жил ажилаад тэгээл би энэ төмөр замаас энэ уулнаас тэтгэвэрт гарсан.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тиймэрхүү л байна.

Эрдэнэтуяа -

Хүүхэд байхдаа ямар хүүхэд байв? Ер нь тэр үеийн хүүхдүүд юугаар тоглож өсдөг байв? Тоглоом нь юу байсан?

Жаамаа -

За хөдөө бол бид нар чинь нэг цагаан чулуу гэж нэг юм байна.

Эрдэнэтуяа -

Цагаан чулуу? өөхөн чулуу юу?

Жаамаа -

өөх биш ээ. Тэр нэг за өөхөн чулуу даа.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэгээл энэ тийм чулуугаар голдуу гэр барьж тоглохдоо дуртай л даа.

Эрдэнэтуяа -

Аан за. Гэр бариал

Жаамаа -

Ерөөсөө гэр. Тэгээл цагаан чулуу. Тэгээл нэг жижиг, манай Завхан гол, Зэгстэйн гол чинь чулуу ихтэй. Тэгээл нэг ийм жижгхэн дөрвөлжин чулуу авчраал өнөөдөхийг чинь цагаан чулуугаар зуулчлуулаад л айл гэр болж л их тоглоно. Хотод орж ирээд би чинь залуудаа гар бөмбөг их тоглоно. Жаахан гар л их бөмбөг тоглоно доо. Вольбибол их тоглодог байсан. Тэр үеийн одоо 60-н хэдэн оны хүүхэд залуучууд чинь. өшөөгөөр чинь, аа тэгээл гүйлт мүйлт гээл байна л даа. Тийм юм байна л даа. Тэрэнд нь би гүйлтэнд нь явж чаддаггүй амьсгаадаж үхчих гээд. 1500, 1000 тэгээд 500-ийн гүйлт . 1500-ийн гүйлтэнд нь бол гүйж л байсан. Тиймэрхүү л эвтэй.

Эрдэнэтуяа -

Аанхан. Юуны соёлын довтолгооны тухай яриач?

Жаамаа -

За 19..-н

Эрдэнэтуяа -

анх яаж гарч байв?

Жаамаа -

Манай улс чинь байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд анх?

Жаамаа -

Улс чинь байна ш дээ. Соёлын довтолгоон гэдэг чинь намайг ууланд байхад саяхан шүү дээ. 60-н хэдэн онд

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

За соёлын довтолгоон чинь аан тийм хотод байхад чинь одоо соёлын довтолгоон гэж гарч байсаан.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэр их сонион. Би одоо тэгэхэд чинь би нэг эгч ах 2 –тойгоо байсан. Юмаа угаахгүй байж байгаад аа өнөө соёлын довтолгоон гэж ирнэ. Тэгсэн чинь одоо би хөнжил мөнжлийнхөө би юмы нь угаахгүй байж байгаад гахай тавиулж байсан удаа бас бий л дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Орж ирээл одоо 25-ын гахай, 25-н төгрөгний янчааны гахай гээл би тавиулж

Эрдэнэтуяа -

Тэр нь юу гэсэн үг юм? гахай худалдаж авах юм уу?

Жаамаа -

Гахай одоо. Жишээ нь одоо 2 хүн явж байгаад айлаар ороол одоо бүх юмы нь шалгана ш дээ.

Эрдэнэтуяа -

Юу юу шалгах уу? Ямар шаардлага тавьдийм?

Жаамаа -

Аа тэр чинь одоо гэр ором цэвэрхэн.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

өмссөн хувцас одооныхтой адилхан бэлэн юм байхгүй. Үгүй ээ байх нь байсан л даа. Тэр үед

Эрдэнэтуяа -

аанхан

Жаамаа -

тэгээл орж ирээл аяга шаазан, хөнжил даавуу тэр бүх юмыг чинь шалгана ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэгээл одоо заваан байвал гахай тавьчихаал гараад явна. 25-ын гахай. 3 хоног ч үгүй. 7 хоног ч үгүй. Тэгээл би тавиулж байсан удаа бий л дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тэгээл ах эгч 2-тоо загнуулаад л одоо чи юмаа угаахгүй, юмаа цэвэрлэхгүй. 25-ын гахай авчраад гадаа тавьчлаа гээл. Тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан. 25-ын гэдэг нь юу гэсэн үг юм?

Жаамаа -

25-н төгрөгний, өдөрт

Эрдэнэтуяа -

Торгууль юм уу?

Жаамаа -

Торгууль байхгүй юу.

Эрдэнэтуяа -

өө яанаа. Тэгээд 7 хоног яавал өчнөөн 1000-н төгрөг гарна биз дээ?

Жаамаа -

Харин тийн.

Эрдэнэтуяа -

Аа яа

Жаамаа -

Гэхдээ 25 биш 15-ынх гэсэн үг байхаа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Бүүр танайх бол их дээд цэгтээ заваан байна гээд намайг чинь одоо

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Танайх тэгээл ах эгч 2-тоо заавал нэг ийм 25-ын хиймэл гахай хийгээл үүдэнд тавьчаал яваад өгч байгаа юм.

Эрдэнэтуяа -

Авч болохгүй юу.

Жаамаа -

Авч болохгүй ш дээ. Тэгээл тэр улс чинь ирээл шалгана ш дээ. Ажил, тэгээл энэ хөнжил даавуу, гэр орон, аяга шаазан одоо бүх юмаа цэвэрлээд одоо цэвэрхэн байгаал тэр чинь. Тэгээл дахиж шалгана гэж байгаа юм чинь. Тэгээл шалгаал гахайгаа аваад явна ш дээ, торгуулиа аваад.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тэгээл би торгуулж л байсан. Гэр орон. Тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд аан юу ямар улсууд соёлын довтолгооныг үзэж шалгаж явах уу?

Жаамаа -

Аан дандаа эмч, ариун цэврийн станц, эмч нар тэд нар л их явна даа.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тэр чинь шаардлага өндөртэй шүү дээ. Ер нь

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны тэгээд ухуулга сурталчилгаа хийдэг байсан уу?

Жаамаа -

Хийлгүй яахав. Тэр чинь одоо ер нь ариун цэвэр, юу юу ч байлаа гадаа орчны хог мог ер нь маш их цэвэрлэнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аан за

Жаамаа -

Одоо манайх чинь одоо тэр улаан хуаранд байсан л даа.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэр цэргийн одоо хуаранд. Тэгсэн чинь нэг алаг байшинд байсан. 4 дээр. Гадуурх хог новш чинь одоо нийтээрээ гараал одоо ингээл дарга цэрэг гэхгүй дандаа офицеруудын хүүхдүүд, авгайчууд байна. Тэгээд бид нар чинь гараал цэвэрлэнэ. Хэрвээ тэр гадаа ч бас л тавьж л байсан. Гахай

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Ариун цэврийг одоо шаардлага хангахгүй байна. Ерөөсөө их заваан бохир байна.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Соёлын довтолгооны юуг одоо ойшоож үзэхгүй байна гээд. Одоо бид нарыг чинь

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Аан аан

Жаамаа -

Тиймэрхүү л байна.

Эрдэнэтуяа -

За нэгдэлжих хөдөлгөөний талаар яриач? Нэгдэлжих хөдөлгөөн ер нь анх бас яаж яагаад ер нь гарах болсон юм? нэгдэлжих хөдөлгөөн. Ер нь нэгдэлжих хөдөлгөөний уриа лоозон юу юм?

Жаамаа -

за тэр чинь тэгээд ер нь ард түмэнд ашигтай л даа. Ер нь нэгдэлжих хөдөлгөөн гээд л

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

хамтарсан одоо байх. Одооныхтой адилхан ингээд, тэр бол их ашигтай байсан гэж би санаж боддогийм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Ядарсан улсад 200-н хонь өгчнө. Ядарсан хүнд 10-н үхэр үнээгээ саалгаад

Эрдэнэтуяа -

Тэр юу гэсэн үг юм? нэгдэлжих хөдөлгөөний яг журам нь юу юм бэ? хүмүүс элсэж ороод яах юм? хонь өгнө гэхээр хүмүүст зүгээр өгөх юм уу? Тараагаад уу?

Жаамаа -

Үгүй тэр чинь одоо би 1000-н хоньтой байлаа гэхэд газар нутгаараа харж байгаад авна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аа элсүүлэхийн нэгдэлд оруулахын тулд уу?

Жаамаа -

Аан тийн.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэр чинь орохгүй хүн гэж зөндөө байгаа ш дээ. Би 1000-тай. Одоо ухаандаа чи 1000-н хоньтой байя тээ

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Одоо нэгдэлжих хөдөлгөөнийг өрнүүлэхэд одоо ард түмнийг одоо нэг байгууллага, нэг одоо багцаанд явуулах, амьдралын шаардлагыг хангах ийм үед л одоо одоогоор бол тийм л байна л дээ. Тэр чинь орохгүй л гэвэл одоо танайх тэгвэл одоо нүү. Малаа нийгэмчлэхгүй л болвол манайх газар нутг дээрэээ байлгахгүй л гэдэг. Тэгэхээр нөгөө хэд чинь орж л таарч байгаа ш дээ. Тэр чинь хүний амьдралыг дээшлүүлж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Жишээ нь одоо ингээд сүүн заводан дээр бол цөцгийг нь аваад 3-н битанд хийгээд аймгийн төвийн нэг ядуу хүн, малгүй хүн хөөрхий хөтлөөд явна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тэгээл тэр чинь цалингаа одоо тэгэхэд чинь бол 100-н төгрөг, 100-н янчаан л авч байсан санагддаг юм аа.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэр чинь одоо тэр үед 100-н янчаан гэдэг чинь их мөнгө шүү дээ.

Эрдэнэтуяа -

Их л байна.

Жаамаа -

Тийн их мөнгө байна. Мөнгө хатуу үед чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тэр хүн тэгээл амьдарч л байсан байна. Баян хүнд жишээ нь 1000-н хоньтой айлд хонь хариулахаар өвөлжин хариулаад нэг төлөг өгөх үү? Үгүй юу? өгөхгүй ш дээ. Би бол ашигтай л гэж бодсон.

Эрдэнэтуяа -

Танайх орсон уу?

Жаамаа -

За манайх мөн ямар мал байх юм биш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд малгүй хүмүүс орж болдоггүй юм уу?

Жаамаа -

Орно л доо. Ороод хамаагүй ажил хийж болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан заавал мал гэхгүйгээр үү?

Жаамаа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Жишээ нь одоо газар тариалан дээр ажилсан ч болно. Аа мал аваад мал хариулсан чиг болно.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Аан одоо өшөө нэгдэл чинь ямар ямар ажил аа нэг үйлдвэрт гутал оёдолчин болсон чиг

Эрдэнэтуяа -

өө болох юм уу тээ?

Жаамаа -

Тийн болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн харъяанд тийм олон юм байдаг юм уу?

Жаамаа -

Тийн. Байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан за за бас

Жаамаа -

Тийн. Үйлдвэрийг жишээ нь оймс одоо хонины ноосоор оймс нэхэх, аа ноосоо саваад одоо эсгий хийгээд одоо зарах одоо юу байдагийм. Ямааны ноолууры чинь бээлий ингэж нэхээд хийх , одоо нэгдлийн хоршоонд тавих тиймэрхүү юм бол маш их явагдаж байсан л даа.

Эрдэнэтуяа -

Аан аанхан. Ер нь одоо тэр нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байхад одоо өчнөөн олон 1000-н малтай хүн байгаа ш дээ.

Жаамаа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэр чинь зүгээр нэгдэлд зүгээр малаа өгөх үү?

Жаамаа -

Зүгээр өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд бас зүгээр малаа өгөхгүйн тулд нуух муух асуудал гарах уу?

Жаамаа -

Аа гарна л даа.

Эрдэнэтуяа -

Тэр талаар яривал ? ер нь яаж нуудаг байсан. Нуух асуудал гарвал?

Жаамаа -

Жишээ нь нэг ууланд л хөөгөөд гараад ирнэ. Тэр чинь мөн ер нь манай Завхан аймаг чинь өндөр уултай, мод ихтэй. Нуугаад сүүлд нь баригдаад сүүлд нь асуудалд хуулийн байгууллага нь хариуцлагатай авцалдаж байсан айл бий л дээ.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Одоо малаа нуусан. Нэгдэл нийгэмээсээ малаа нийгэмчлэхгүй нуусан. Зайлсан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Одоо ер нь хууль дүрмээс гажууд байж байна гээл.

Эрдэнэтуяа -

Аан

Жаамаа -

Тийн. Бас хариуцлага хүлээлгэж. Одоо тэр чинь багийн дарга гэж нэг том хүн байлаа ш дээ. Дээхин үед бол одоо энэ багийн дарга чинь.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Бас том хүн одоо аймаг, одоо хөдөө орон нутгийг одоо хариуцсан голын хүн. Улсууд чинь манай багийн дарга нар тэрийг чинь арга хэмжээ авна. Тэгээд цааш нь одоо нэгдлийнхээ дарга, нэгдлийн намын хороо, нэгдлийн үйлдвэрчний байгууллага гээд л бас байгууллагууд байгаа л даа. Доошоо яг шат шатаараа

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тэрүүнд хэлээд арга хэмжээ авахуулж л байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь нэгдэл гэж ер нь хүмүүс хэр хүлээж авч байсан? Нэгдлийг?

Жаамаа -

За

Эрдэнэтуяа -

Ер нь анх гарч ирэхэд нь бас

Жаамаа -

Аа их дургүй байсан.

Эрдэнэтуяа -

Их сөрөг?

Жаамаа -

Их сөрөг талтай байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Их сөрөг талтай байсан ш дээ. Ерөөсөө их дургүй. Мал тэр чинь дандаа хувийн аж ахуйгаар өгдөг улсууд юм чинь. Дандаа л хувийн аж ахуйтай. Тэгээд өөрийнхөө малыг нэгдэлд зүгээр өгөөд, жишээ нь одоо 500-н хонь таслаад өгчихөөр нэг айл тиймээ 1000-н

Эрдэнэтуяа -

Нэгдлийн хониноос уу?

Жаамаа -

Үгүй ээ. Тэр хувийн

Эрдэнэтуяа -

Аан хувийнхаа малнаас уу?

Жаамаа -

Тийн.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Одоо нэгдэлд ороод тэр их юм нэгдэлд зүгээр өгөөд, хүнд өгье гэх үү. өөрөө өсгөөд өөрөө

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тэр үед чинь одоо одооныхтой адилхан мах байхгүй.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Дандаа сүү тараг, цагаан идээ байж байна.

Эрдэнэтуяа -

Идэх нь үү?

Жаамаа -

Аанхан

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Ер нь мах бид нар багадаа тийм амсаж үзээгүй. Ер нь бүүр нэг хонь эргүүтээ сайн гэж нэг хүсээд байвал нэг ай ганц хонь чиг эргүүтдэггүй байлаа.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Хэрвээ мах үгүй нэг марх тдэх юмсан гэж бодоол явна. Зуны хэрд. Өвөл одоо 11-н сард идэшээ алж идээл, тэрийгээ борцлоол тэгээл зуны 3-н сар чинь ерөөсөө мах идэхгүй ш дээ. Намар сүү цагаан идээгээр л

Эрдэнэтуяа -

Тэгээд бие нь дагаад сайн байсан байлгүй?

Жаамаа -

Тэгээд чинь одоо бие сайн байсан байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд бие сайн байсан байх тээ?

Жаамаа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үеийн социлизмын үед шашин төр 2 ямар харилцаатай байсан бэ?

Жаамаа -

ээ их сөргөлдөөнтэй байсан байх.

Эрдэнэтуяа -

За тэр талаар ер нь дэлгэрүүлээд яриач?

Жаамаа -

Одоо энэ лам нарыг үзэж чаддаггүй байсан юм ш дээ. Ялангуяа энэ манай энэ Манзширд суусан хүмүүсийг үзэж чаддаггүй байсан юм.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Жаамаа -

Аан тэр бол ерөөсөө янз бүрийн хүн байна ш дээ. Одоо болвол энэ бөө, удган, мудган лам их байна ш дээ. Энэ бол заавал алсдаа төрд нөлөөтэй болно.

Эрдэнэтуяа -

Ямар нэгэн байдлаар уу?

Жаамаа -

Аанхан. Сөрөг хүчин гарна ш дээ. Тийм дээрээс манай Цэдэнбал дарга чинь хойно сургуульд цэргийн ямар юмны дээд сургуульд гэлээ. залуухан хүүхэд байсан гэж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тэгээд маршал Чойбалсан гуай чинь төрөө удирдаад монгол улсаа удирдаад Улаанбаатарт байсан. Одоо шаргал, тэгэхдээ их сайн хүн байсан байх. Шашны талд муу чиг улс байсан байх. Тэгээд ер нь хясаанд аваачиж байгаад алж байсан л юм гэсэн.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тийн. Тиймэрхүү л юм улсууд ярьдаг юм. би тэрий нь үзээгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь социолизмийн нийгмийн үд бурхан шүтээн тахиа уу?

Жаамаа -

өө тахилгүй яахав.

Эрдэнэтуяа -

Болох уу?

Жаамаа -

Одоо яахав дээ судар, бурхан шүтээнээ одоо яадий мааниа уншаад хөдөөнийхөн. Би бол тэр тал дээр сүсэг муутай. Ер нь ламын тал.

Эрдэнэтуяа -

Танайхаас ер нь хэлмэгдсэн хүн бий юу?

Жаамаа -

Байхгүй

Эрдэнэтуяа -

Аанхаан. Ер нь та хэлмэгдэлтийн талаар хэр мэдэх вэ?

Жаамаа -

Би мэдэхүй дээ.

Эрдэнэтуяа -

1960-н оны хэлмэгдэлтийг

Жаамаа -

Тэр бол өөрчлөн байгуулалтаар хийж яваад хэлмэгдсэн хүмүүс.

Эрдэнэтуяа -

Зөв үү?

Жаамаа -

Зөв ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Одоо 1960, 1961-н онд чинь Хятад аль хэзээний өөрчлөлт хийцэн байсан Мау Зэдэн. Мау Зэдэнг устгаад л

Эрдэнэтуяа -

Аанг аанхаан

Жаамаа -

өөрчлөлт орж байсан. Одоогоор бол өөрчлөлт явж байсан байгайн.

Эрдэнэтуяа -

Тийм л байна л даа тээ

Жаамаа -

Тиймээ, тэгэхэд чинь Лохууз, Нямбуу, Цэрмаажав тэр үед өөрчлөлтөө хийх гээд яг одоо Лохууз чинь хойно Москвад Коммунист намын дээд сургуульд, маргааш өглөө хуралтай гэхэд хүн ярьжил байсан радиогоор хүн ярьжил байсан. Улаанбаатарт Цэдэнбал даргыг чинь суудлаас нь хусаж хаяаад, Самбуу гуай чинь Их хуралын дарга байлаа. Самбуу гуай 30-н минутын завсарлага хийгээд гараад ирье, завсарлахад өөрчлөлт орцон байсан гэж байгаа. Тэгээд Цэдэнбал дарга чинь хуучин дээрээ суусан гэж байгаа. Тэр чинь Монгол улсаа хөгжүүлсэн нь Лохууз юм байгаа. 18-н аймагт одоо 18-н хар зам тавья. Айл бүр малчин бүхэнд мал аж ахуйгаа өөд нь татъяаа бид нар, мал аж ахуйн орон болохоос биш бид нар үйлдвэрийн орон биш ингэж зүтгэж байсан. Тэгээд бууж байсан байгаа юм. тэгээд чадаагүй байгаа юм.

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Тэр одоо яагаад тэгсэн юм. Цэдэнбал дарга, Самбуу гуай 2 өөрчлөлт хийсэн юм байна лээ өөрчлөлт.

Эрдэнэтуяа -

Уул нь санаа нь зөв байсан уу?

Жаамаа -

Санаа бол зөв

Эрдэнэтуяа -

Аанхаан, тэгээд тийм юм гаргалаа гээд тэд нарыг яацан юм, яасан юм тэд нар

Жаамаа -

Тэгээд л хэлмэгдүүлээд буулгаад л заримыг нь хаашаа ч юм дээ явуулаад иймэрхүү байдалд сүүлдээ ардчилал гарч ирч байна даа өөрчлөлт гэж

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Тэр үед манай Монгол улс өөрчлөлт орцон байвал Хятад шиг хөгжөчихсөн байна. Япон, Солонгос шиг хөгжөцөн байна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Арай оройтцон гэж үү? Аанхаан

Жаамаа -

Тэр үед одоо тэр чинь 18-н аймагт одоо одоонийхтой адил 21-н аймаг биш байлаа. 18-н аймаг байлаа.

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Тэр үед хар зам тавьсан бол одоо 1000-ний зам гээд Энхбаяр эд нэр яриад л байна ш дээ. Тиймээ аль хэзээний хар зам тавиад Япон, Хятадаар тавиулцан бол болно ш дээ. Тиймэрхүү л байх юм. тэгээд л хэлмэгдсэн байгаа юм. тэнд чинь одоо зөндөө хүн. Одоо дэлхий машинаараа тойрдог хэн билээ Самбуу билүү хэн билээ тэр чинь одоо хэлмэгдсэн Даваахүү, Цэрмаажав одоо дээхэн үеийн манай шипозовод Тангад гуай.

Эрдэнэтуяа -

Тангадын Галсан уу?

Жаамаа -

Үгүй Тангад гуай гээд аав нь одоо энэ юунд

Эрдэнэтуяа -

Аав нь өөрөө юу?

Жаамаа -

Аав нь өөрөө

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Сангийн яамны орлогч сайд байсан бас манай ирж байсан л даа нутаг заахад

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Нутаг заахад, нутаг залж байсан. Одоо бас онцгой муу юм байна ш дээ манайд

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Одоо чиний юунд нэмэр болох болуу яах бол одоо болуул энэ ардчилал гарч ирээд энэ үйлдвэрүүдийг задладаг.

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Аан энэ нэгдэл сангийн аж ахуйн хувьчилтай.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Энэ тун буруу би бол

Эрдэнэтуяа -

За. Буруу юм хийгдсэн үү?

Жаамаа -

Буруу юм хийгдсэн байх гэж бодож байна. Яагаад вэ гэвэл тэрийг ооо энэ үйлдвэрүүд, энэ сангиын аж ахуйг хувьчилж аваад. Одоо би нүдээрээ харж байгаа ер нь энэ хөдөө, сум. Жишээ нь нэг сангийн аж ахуй задлаад нэг компани нэг мөнгөтэйн ирээд одоо чи авчихлаа.

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

За нэг жил байгаль сайхан, ургац сайхан бол тариагаа аваад өнөө техникийн хүмүүст юу ч хүрдэггүй. 2, 3-н сав гурил үлдвэл үлдээд л хөлс өгөхгүй. Яг хувийн гарт орцон, компаны улсуудын гарт орцон

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Тэгээд хэдэн төгрөг аваад яваад өгнө. За хойтон жил нь би чамаас таньдаг бол нэг компаниа зарчих би ирээл мөнгөтэй ирээд өнөөтхийг чинь аваад ажлыг нь аваад, аюдарыг нь хаяж байна ш дээ ингээд одоо айхтар болцон байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Задладаг буруу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Нэгдэл байсан бол сайн, сайхан. Бүх юм улсаас хүчээрээ юмаа авдаг. Сангийн аж ануй энэ Алтанбулагын сангийн аж ахуй, Цагаан нуурын сангийн аж ахуй гэдэг чинь улс дээгүүр ордог газар байлаа. Нэгдэл задраагүй байсан бол юмаа ингээд авна ш дээ. Жижиг компани чинь үрээ авна гэхэд чинь мөнгө нь дийлдэхгүй, мөнгөө дийлэхгүй. Тэгээд запас сэлбэг авья гэхэд дийлэхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Ингээд дампуураад л яваад байна ш дээ. Иймэхүү л байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэр Лохууз, Цэрмаажав гээд байна тэд нараар ямар нэг шийтгэлээ гэж та нар хаанаас мэдэж авсан бэ?

Жаамаа -

За ер нь ном сонин дээр их гардаг байсан.

Эрдэнэтуяа -

Гарах уу?

Жаамаа -

Гардаг байсан.

Эрдэнэтуяа -

Юу гэж гардаг байсан бэ?

Жаамаа -

Одоо ер нь буруу төрийн талаар буруу үйл ажиллагаа явуулж байна гэж

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Лохууз, Цэрмаажавын талд байсан хүнийг одоо бараг бид нарыг дуудах гээд байдаг байсан. Муу сайн

Эрдэнэтуяа -

Өмөөрвөл үү?

Жаамаа -

Тий өмөөрвөл тийм л байсан. Буруу төриын байгууллага гээд бужгинуулсан улс төрийн талаар байдал одоо Монгол улсыг үймүүлсэн.

Эрдэнэтуяа -

Аан аанхаан

Жаамаа -

Тэгж ярьдаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэд нарыг өмөөрч дугарсан хүн байхгүй.

Жаамаа -

Байхгүй ээ байхгүй. Тэр чинь хууль л бол хууль ш дээ. Чи өнөөдөр намайг 100-н метр газар хагла гэвэл би тэрийг л хийгээд л өнжөнө ш дээ. Тэрнээс гажихгүй ш дээ. Одоонэий хүүхдүүдийг хий гэвэл чадахгүй гэнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Чадахгүй

Жаамаа -

Чадахгүй ш дээ. Би төмөр замд төмөрчин байхдаа бэхээтний хооронд 100-н метр байдаг юм. 2 талдаа 200-н метр

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэр нормоо хийж чадахгүй бол намайг шагналт цалингаас хасна ш дээ. Би тэрийг 2 талыхаа 200-н метр газрыг откосыг төмөр замынхаа откосыг шороо нь сайхан шиполыхоо хажууд ингээд л ёстой шугам шиг ингэж сайхан засчаад

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Ирнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

200-н метр газар гэдэг ч бас хол шүү.

Жаамаа -

Хол л доо. 1 нь 100-н метр газар.

Эрдэнэтуяа -

Тийн. 100-н метр.

Жаамаа -

Ингээл талдаа 100.

Эрдэнэтуяа -

Нэг талдаа зөрөөд 2 зөөчнө. Тиймээ.

Жаамаа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Бас чанга ш дээ.

Жаамаа -

Чанга байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийн.

Жаамаа -

Хэрвээ ноором хийхгүй бол миний шагналт цалин

Эрдэнэтуяа -

Шагналт цалин хэд байх уу?

Жаамаа -

За бид нар чинь одоо шагналт цалин ер нь тэгээл нэг 10, одоогоор бодоход нэг 10-н хэдэн төгрөг л авч байсан байх. Ер нь

Эрдэнэтуяа -

Аан тийм жаахан мөнгө үү?

Жаамаа -

Яахав дээ. Ингээд олон хүнд чинь ингээд нэмэхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Ингээл бүтэн хоногтой ч байна. Хоногоор нь хуваадаг юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Овоо яахав дээ. Гэхдээ 10-н төгрөг тэр үедээ их л мөнгө л дөө.

Жаамаа -

Тийн. Их их

Эрдэнэтуяа -

Одоо бол кармаанд л байдаг мөнгө болчоод байна ш дээ.

Жаамаа -

тийн.

Эрдэнэтуяа -

Аанхан. Ер нь социлизмийн нийгмийн үед үнийн өсөлт мөсөлт гэж юм байх уу?

Жаамаа -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Байхгүй юу?

Жаамаа -

Тамхи, улаан тамхи 10-н төгрөг.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Лаа 5-н төгрөг байлаа.

Эрдэнэтуяа -

10-н төгрөг бай, 5-н төгрөг бай хэвээрээ л байх уу?

Жаамаа -

Хэвээрээ л байна. Одоо саяханаас л өөрчлөлт орж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан за

Жаамаа -

Шуудай гурил 70-н килийн гурил 70-н төгрөг.

Эрдэнэтуяа -

1-р, дээд гурил уу?

Жаамаа -

Аа 2-р гурил, 1-р гурил

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

70-н кил байсан. 70-н төгрөг. Тэрий чинь 70-н төгрөгөөр аваал нэг сар гаран иднэ ш дээ. Гамбир хийгээд

Эрдэнэтуяа -

Хямдхан уу?

Жаамаа -

Хямдхан байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Одоо хэд байна?

Жаамаа -

Одоо 25-ын гурил чинь 18000, 19000-тай байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Сэлэнгэд тийм үнэтэй байгаа юм уу?

Жаамаа -

Тийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан. Юу ардчилалын тухай яриач? Анх яаж гарч ирж байв? Уриа лоозон юу байв?

Жаамаа -

өө ардчилал гарч байхад чинь одоо их элбэг. Их айхтар байсан байх аа.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Одоо энэ зурагт мурагтаар гарч байхад чинь одоо суулт муулт одоо энэ Бат-Үүл, энэ Элбэгдорж хэн хэн билээ. Ер нь нэлээн суусан байх шүү.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Жаамаа -

Тэгээд л ардчилалыг гаргаж ирсэн л дээ. Ер нь хөөрхий. Тэхдээ яахав ардчилал гарч ирээд сайн тал бий. Муу тал бий. Байна л даа.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Жаамаа -

Сайхан хүнийг эрх чөлөөтэй. Эрх нь ихэдцэн. Үүргээ мэдэхгүй. Манай монголчууд ганцхан тэр юманд нь л алаад байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Жаамаа -

Жишээ нь нэг архи уудаг хүн. Би архи уугаал яваад л байна. Аа нэг хулгай хийдэг хүн бол би хулгай хийгээд л яваад байя. Тийм байна шүү дээ. Үүргээ мэдэхгүй, би улсдаа ажил хийе, хөдөлмөр хийе. Тийм хүн бүхэн хийхэд бэлэн биш байна.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Эрх нь их. Үүрэг нь бага. Эрх нь үүргээ мэдэхгүй. Иймэрхүү л байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь ардчилалын үр нөлөө юу байна?

Жаамаа -

өө байна байна.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Байна ш дээ. Юм чөлөөтэй байна. Ерөөсөө хаашаа чиг явна ш дээ.

Эрдэнэтуяа -

За эрх чөлөө хэтэрхий их байна.

Жаамаа -

Тийн их байна.

Эрдэнэтуяа -

Аанхан

Жаамаа -

Тэр нь мундаг байна.

Эрдэнэтуяа -

Ер нь ардчилалын үед, ардчилал гарахын өмнө таны амьдрал ямар байсан бэ?

Жаамаа -

За яахав дээ 2 идэж хоосон хонохгүй. Ер нь тэгээд болоол байна л даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Ажил хийж чаддаг хүн амьдрана, ажил хийж чадахгүй хүн амьдарч чадахгүй.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тийм л байна ш дээ. Ер нь тэгээд болоол өдий хүрлээ

Эрдэнэтуяа -

Ардчилал гараад амьдрал өөрчлөлт гарав уу?

Жаамаа -

За нээх гараагүй дээ.

Эрдэнэтуяа -

Хэвээрээ л байна уу?

Жаамаа -

Хэвээрээ

Эрдэнэтуяа -

Аанхаан. Ер нь ардачилал гарсанаар хүний амьдрал хэр нөлөөлсөн бэ? сайнаар нөлөөлж чадсан уу муугаар нөлөөлсөн үү?

Жаамаа -

Зальтай улс л нөлөөлсөн байх

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Жишээ нь ардчилал гарч ирээд болуул Улаанбаатарын банкууд хоосорсон гэж байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Хотош мотош гээд зөндөө банк байсан ш дээ.

Жаамаа -

Тий. Зальтай улс бол чөлөөтэй тэр бол мөнгө авч гадаад гарсан байгаа юм. тэгээд зальтай улс нь баян л болсон байгаа. Хэдэн саяаар нь ч зээл авдаг юм тээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Гадаадад үр хүүхэдээ гаргаад чамайг ч гаргадаг юмуу, би ч үр хүүхэдээ гаргадаг юм уу. Тийм улсууд хотод зөндөө л байдаг нэсэн ш дээ. Тэр бас нөлөөтэй л дээ. Бид нар бол яаршиг шорон явна дээлээ толгой дээрээ шорон яваад яахав. Айсан нь хохироод, айгаагүй нь одоо тэгээд баяжаад явсан байна ш дээ. Тиймэрхүү л байна ш дээ. Ардчилал гарч ирээд.

Эрдэнэтуяа -

Уриа лоозон нь юу юм бэ? хэр их ухуулга сурталчилгаа хийсэн ардчилал гарахаас өмнө?

Жаамаа -

За ардчилалын талаар бол нэх их сурталчилгааны юм байхүгй л дээ.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Ардчилал гарч ирээд ерөөсөө 3-н жилийн л дараа дандаа юм бүхэн хувийх болсон.

Эрдэнэтуяа -

Хувьчлал гарсан гэсэн үгүү?

Жаамаа -

Хувьчлал

Эрдэнэтуяа -

Хувьчлалын талаар?

Жаамаа -

Хувьчлал гэдэг чинь жишээ нь сангийн аж ахуйд 1000-н хоньтой байлаа.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Аан юу, юу билээ? Хувьцаа гэдэг юм гарч ирсэн

Эрдэнэтуяа -

Хувьцаа?

Жаамаа -

Тий

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Одоо хэдэн айлд ч юм бэ дээ одоо бас нөлөө байсан юм байгаа

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Тэр чинь 5-н хүүхэдтэй айл 5-н хувьцаа

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэр хувьцаагаараа одоо малыг хувьцлаад хувьцаагаараа малаа авна.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Тиймэрхүү байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

10-н хүүхэдтэй байхад 10-н хонь авна. Хувьцаагаараа 1 хувьцаа чинь хэдэн төгрөг байлаа 500 байлуу 1000-н төгрөг байлуу? Тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Аан аанхаан үнэтэй юу тэр нь одоо

Жаамаа -

За яахав тэр үедээ үнэтэй л байсан байгаа юм.

Эрдэнэтуяа -

500 юмуу 1000-н төгрөг та нарт, та л 1000-н төгрөгний цалинтай байсан биз дээ.

Жаамаа -

Тий тэр үед одоо, намайг хувьцаагаа ав гэж байсан би аваагүй л дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Жаамаа -

үйлвэрүүдэд өг, жишээ нь гурилын комбинат, мод боловсоруулах комбинат тэгэхэд би яалаа даа байз. Намай хувьцаа гэж байсан би аваагүй л дээ. Тэгээд хувьцаагаа аваад үйлдвэрт өгсөн бол ашигтай л байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь хувьцааны талаар хүмүүс жаахан мэдлэг хомс байсан

Жаамаа -

Хомс харин тий. Би хувьцаагаа авахгүй авахгүй гээд үлдээж байсан юм.

Эрдэнэтуяа -

Юунаас болоод хэтэрхий нээх яахав

Жаамаа -

Яахав дээ тэр үед чинь яахав цалин сайтай залуу хүн

Эрдэнэтуяа -

Хангалттай аанхаан

Жаамаа -

Хүүхдүүдээ өсгөж сургууль соёлд явуулах нээх тоохгүй байсан л даа үнэндээ. Би энэ ойн аж ахуйд байсан л даа

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Сэлэнгэ аймгийн тэгээд тужийн нарсанд мод хийгээд ер нь цалин сайн авна. 700 800 1000 тэр үед чинь мөнгө арай хөгжөөгүй байхад бас л гайгүй байсан. Тэгээд аваагүй л дээ уг нь аваад гурилын комбинатат ч мод боловсоруулах үйлдвэр ч юм уу, цахилгаан станц ч юм уу өгсөн бол хэрэгтэй л байсан. Сүүлд нь ойлгосон

Эрдэнэтуяа -

Уул нь аваад явсан бол, тэхдээ тэнд өгсөн ч гэсэн дампуурчихлаа дөө

Жаамаа -

Тий дампуурчихлаа, тэгээд сүүлд нь ухаан ороод судалсан чинь бүтэхгүй гэж байна лээ. Одоо тэр бол өнгөрсөн

Эрдэнэтуяа -

Та ер нь ардчилалаас хэр юм хүлээдэг байсан?

Жаамаа -

За ер нь ардчилалаас ер нь юм хүлээхгүй дээ.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Ер нь одоо хүний эрх чөлөө, амьдрал. Ер нь одоо амьдрал эрх чөлөө ер нь тэгш байгаа юм чинь, ер нь хүн ажил хийгээд тэтгэвэртээ гарчихлаа тэгээд тэр залуу үед чинь хүлээх юм байхгүй л байлаа. Ажилаа хийгээд, юмаа хийгээд л авдаг юмаа аваад л махаа авч идээд л

Эрдэнэтуяа -

Та ер нь хүнд машин, механизмаараа ажилаад нэг байгууллагатаа ажилсаар байгаад тэтгэвэртээ гарсан уу?

Жаамаа -

Тэгсэн би төмөр замын байгууллагад одоо ер нь 30-н хэдэн жил ажиллаад гарсан

Эрдэнэтуяа -

Хэдэн онд гарсан?

Жаамаа -

Би чинь 1990-н хэдэн онд гарав уу даа

Эрдэнэтуяа -

Аанхаан 1990-н хэдэн он гэсэнээс социолизмын нийгмийн үе ардчилсан нийгэм гарсанаас хойших үе хүмүүс ер нь ажилд ороё гэхэд тээ, ажилд орох процесс өөр байсан уу? өөрчилөгдсөн үү? Социолизмын нийгэмд ажилд ороход ийм байсан за ардчилсан нийгэмд ажилд ороход ийм байсан гэсэн өөрчлөлт гарах уу?

Жаамаа -

За тэр үед чинь ялгаа ч нээх их байхгүй байсан.

Эрдэнэтуяа -

Яг адилхан уу?

Жаамаа -

Адилхан, адилхан л чөлөөтэй ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Жишээ нь одоо манайд шүдэнзний үйлдвэр гээд манай хойно төвд байлаа. Би ажилд ороё гэхэд социолизмын нийгэмд чинь өргөдөлөө бичээд орноо. Архи уухгүй, ажил таслахгүй ийм хүн, өө авъя жаахан нэртэйхэн байвал өө авъя авъя гэнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Ардчилсан нийгэм гарсанаас хойш

Жаамаа -

Харин тий

Эрдэнэтуяа -

Бас адилхан уу?

Жаамаа -

Адилхан л байсан ш дээ. Ялгаа байхгүй байсан. Би төмөр замаас шипол завод гээд дээр үед байсан. Та нар мэдэхгүй байхаа

Эрдэнэтуяа -

Би мэдэхгүй ээ

Жаамаа -

Энд чинь ажилаас гарья гурилд орчино. Ардчилал гарч ирнэ, гарахгүй л байсан даа чи олон жил ажилцан эндээ байж байгаад пенсэндээ гараа

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Ардчилал гарцан байсан үе

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Би оруул орхол байсан гурилын комбинатад

Эрдэнэтуяа -

Аанхаан цалин нь арай ахиу юу?

Жаамаа -

Адилхан л даа.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэгээд одоо хүн яахав дээ залуу цаг бас нэг жаахан сагсуу байдаг юмуу жаахан муудалцаад ирдэг юм уу тэгээд ирэхээр гаръя гэж байгаа юм чинь

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Тэгэхээр чинь одоо хаашаа ч юм бэ дээ төмөр замын шипол завод төмөр замаас дутах юм уу одоо бодсон ийм л байсан л даа.

Эрдэнэтуяа -

Уул нь бол төмөр замд ажлын туршлага бүх юмаа хуримтлуулж авсан л байлгүй дээ тээ

Жаамаа -

Тий тэгнэ ш дээ одоо би замчин одоо шиполыг чинь сугалаал явдаг байлаа шүү дээ эндээс л эхэлсэн. Хар ажилаас

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс ажил голж ажилд орохгүй юм даа тээ

Жаамаа -

өө ажил голно гэж байхгүй.

Эрдэнэтуяа -

Зүгээр олдсон ажилаа хийж байтал өөрийх нь амьдралын гол ажил гараад

Жаамаа -

Тий гараад ирдэг. Жишээ нь одоо би чинь тэнд байж байгаад тэгээл хар ажилаа хийж байгаад хүнд механизмийн курст яваад өгч байгаа юм чинь өө энэ сайн ажилж байна. Архи уухгүй, тамхи татахгүй. Би тэгэхэд чинь тамхи татдаггүй байсан л даа. Ажилд сайн. өө энийг хамт олноороо хэлээд тракторын курс, жолоочийн курс, механикийн курс, инженерийн курс төмөр замын алба нь дээр гээл ингээл явдаг байсан ш дээ. Ажилаараа л шалгарна. Онцлог нь тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Тэр ер нь ажил амьдрал 2-оо социолизмын нийгмийн үед яаж зохицуулдаг байсан. Ер нь бол хэцүү байсан болуу гэж би боддог юм. одоо жишээ нь эмэгтэй хүн гэхэд 45 хоноод л ажилд орно тээ. Ар дахь юм бас л чанга л үлдэх байх даа. Ер нь та нар яаж зохицуулдаг байсан.

Жаамаа -

Үгүй манай хөгшин чинь тэр өөрийн чинь хэлдэг үнэн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Социолизмын үед манай хөгшин чинь энэ шипол заводод банз үүрдэг байлаа.

Эрдэнэтуяа -

Пөө яанаа одоо энэ саяны гарч ирсэн

Жаамаа -

Манайх чинь одоо бас 3-н бандиа дараалан нэг жилд алдсан л даа

Эрдэнэтуяа -

Ээээ за

Жаамаа -

Одоо танай ээжийн чинь ангид байсанМөнжгөө гээд

Эрдэнэтуяа -

Мөнхсайхан

Жаамаа -

Мөнхсайхан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Бас тэгээд тэрийгээ алдцан хамгийн сүүлд нь

Эрдэнэтуяа -

Том болцон хойно нь уу?

Жаамаа -

Бүүр том болцон аав ээжий чинь хөөрхий эдний чинь сахиллаггүй анги

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Энэ ангийг чинь 8-р анги төгсгөчий ингэсээр байгаад төгсөгөөд гэж байсан удаа бий л дээ. Тэр үед чинь 3-н охинтой 4, 5-н бандитай 4-н бандитай байсан байхаа.

Эрдэнэтуяа -

Аанхаа.

Жаамаа -

Тэгээд тэрийг чинь манай хөгшин чинь төрлөө тиймээ танай муу хөгшин тэр социолизмын үед, захиргаадалтын үед яг 45 хоног хүүхэдээ хөхүүлээд эргэж ирээд ажилаа хийнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Тэгэхэд чинь одоонийхтой адил энхрий байгаагүй. Ер нь тэгээд ажилаа хийнэ. Хүүхэдээ маллана, тиймэрхүү л байсан.

Эрдэнэтуяа -

Хүнд ер нь ажил л чухал

Жаамаа -

Тий одоонийхтой адил залхуу биш тиймэрхүү л чигтэй байна.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Гүн шарх, гүн юу үлдээсэн.

Жаамаа -

За байлгүй яахав ээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Би одоо социолизмын үед, одоо яахав дээ 3-н бандиа алдаад тэр л их гүнээр шарх үлдсэн.

Эрдэнэтуяа -

Бүгдээрээ том болцон байсан уу?

Жаамаа -

өө дандаа цэргийн алба хаагаад одоо нэг том банди маань Сүлэн хээр гэдэг газар цэргийн алба хаасан, нэг дунд банди маань Улаан уулд алба хаасан, аан Мөнжгөө бол цэрэгт яваагүй л дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Ийм юм хийж байгаад өнгөрсөн, аваарт ороод нас барсан

Эрдэнэтуяа -

Бүгд ер нь өвчинөөр үү? Гэнэт гэнэт үү?

Жаамаа -

Үгүй үгүй ер нь л одоо ардчилал гарч ирсэн үед юу л даа морин тэрэгтэй манай тэр банди чинь гурав одоо энэ энүүгээр нэг энүүгээр нэг тавиад л зургаан модтой модтой яваад морин тэрэгтэйгээ онхолдоод модондоо дарагдаад аваарт орцон ш дээ.

Эрдэнэтуяа -

Эвий эвий

Жаамаа -

Мөнжгөө бас л яахав модонд байж байгаад энэ Төгсөөгийн Эрка согтуугаар суугаад яв гэж байгаад согтуугаар жолоодож явж байгаад юуны гүүр нь дээр онхолдож нисээд

Эрдэнэтуяа -

Буурын голын уу?

Жаамаа -

Буурын голын гүүрэн дээр тэгээд нас барсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Жаамаа -

Нэг нь бол яахав дээ одоо тэр танхай нөхөр л дөө том нь байс хийгээд хулгайн хэрэг байс хийгээд хулгайн хэрэг өөрийнхөө муу дээрээс, янз бүрийн тамхи татсан юм уу хөвөн татсан юм уу тийм юмнаас болж нас барсан.

Эрдэнэтуяа -

Эээ эвий эвий тэгээд сайхан эр болгосон 3-н хүүгээ алдчихдаг

Жаамаа -

Тэр бол шарх үлдсэн л дээ.

Эрдэнэтуяа -

Шарх үлдэлгүй яахав дээ.

Жаамаа -

Амьдралын талаар бол тийм л байна.

Эрдэнэтуяа -

Таны амьдрал ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Бусдаас илүү нандигнаж үздэг.

Жаамаа -

За яахав дээ ер нь тэгээд шагнал гавьяа, одон шагнал байгаа л даа.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Улсад ажил хийсэн тэргүүний хуучин тэргүүний тракторчин, улсын аварга, аймгийн аварга хөрөөчин , хойшоо явж ажил мэргэжлийн уралдаанд бас орсон л доо. Тэгээд тийм гавьяа байгаа. Ажилаараа бахархаж

Эрдэнэтуяа -

Ямар ямар шагнал урамшил хүртэж байсан бэ?

Жаамаа -

Аа яахав засгийн газрын жуух бичиг уг нь дээр үед чинь үйлдвэрчний байгууллага, хувьсгалт залуучуудын эвлэл гэж бид нарыг их мандуулдаг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Хувьсгалт залуучуудын алтан медаль тэгээл одоо замын даргын жуух бичиг гээл одоо бий л дээ шагнуулж байсан л даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан ер нь тэгээд бодохнээ тэр шагнал урамшуулал, урамшуулалт цалин социолизмын нийгмийн хүмүүсийн ажилчин ангийн ажлыг эрч хүчттэй хийлгэх урам зориг өгдөг байсан байхаа тээ

Жаамаа -

урам зориг өгнө л дөө.

Эрдэнэтуяа -

Гол нь түлхэц л байсан байх тээ

Жаамаа -

Тий тэр чинь бид нарыг урам зориг оруулдаг чинь одоогоор хувьсгалт залуучуудын эвлэл гэж байхгүй байна.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Тэр эвлэлийн байгууллага чинь бид нарыг маш их урамшуулал их олгодог байсан.

Эрдэнэтуяа -

Аан аанхаан

Жаамаа -

Аан үйлдвэрчний байгууллага гэдэг чинь хүний эрх ашгийн төлөө

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Одоо эрүүл мэндийн төлөө тэмцэх байгууллага, одоо байна л даа. Ганбаатар билүү хэн билээ

Эрдэнэтуяа -

Аан тий үйлвэрчний эвлэлийн

Жаамаа -

Хорооны ерөнхий дарга.

Эрдэнэтуяа -

Үйлдвэрчний юу ч билээ.

Жаамаа -

Захирал ч

Эрдэнэтуяа -

Тийн тийн ерөнхийлөгч, ер нь эрх мэдэлтэй хүн албан тушаалтай хүн тэгээд ажилчин анги дарга цэргийн харилцаа тэр үед ямар байсан бэ?

Жаамаа -

Заримдаа их сайн байсан би одоо миний хувьд уу?

Эрдэнэтуяа -

Ер нь

Жаамаа -

Ер нь улсуудтайгаа юу?

Эрдэнэтуяа -

Ер нь улсад?

Жаамаа -

Улсад уу?

Эрдэнэтуяа -

Социолизмын үед дарга цэргийн харилцаа

Жаамаа -

Ер нь харилцаа бол дарга тэг гэвэл цэрэг за л байна ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Жишээ нь би хэлж байна ш дээ. Одоо нэг барилгын дарга байя тиймээ, за барилгын даргаа больё нэг мастер нь байя энэ шаварыг сайхан зуураа

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Энийг одоо яг тааруулаад зуураа, хэрэвээ зуурч байгаад муухан усыг нь тааруулаагүй, цементийг нь ихдүүлцэн хайрга, аягүй бол элсийг нь багадуулцан. Наана ховхроод унавал өө чиний ажил маргааш ирээд шалгана ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Чи ерөөсөө хариуцлаггүй байна ш дээ. Тэрний урдаас чамтай адилхан солиор молиор гэж ярихгүй ш дээ. Дуугүй л байна. Тийм л зарчимтай. Одооний хүүхэд жааханаасаа пезда гэж байна ш дээ. Тиймэрхүү л байна ш дээ харьцаа бол

Эрдэнэтуяа -

Тэр та 4-р ангиа төгссөн гэж байна ш дээ. 4-р анги хүртэлээ ер нь тэр үеийн багш нар хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах ч юм уу тийм асуудал байх уу?

Жаамаа -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгэлээ ингэлээ амьдралын боломж моломж юу байдий

Жаамаа -

Үгүй

Эрдэнэтуяа -

Сургуульд суусангүй , хичээлд муу гэдэг утгаар

Жаамаа -

Аан яахав хүүхдийн толгой л байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Суухгүй бол тэр багшаа загнахгүй яахав

Эрдэнэтуяа -

Ер нь бас нэг аан за яахав сурахгүй гэсэн байна ш дээ айлын олон хүүхдүүдийн алыг нь гэхэв

Жаамаа -

Тий тэгэхдээ багш нар бол сайхан заана ш дээ ер нь тий

Эрдэнэтуяа -

Тэр үеийн багш нарийн онцлог уу?

Жаамаа -

Онцлог нь их сайн.

Эрдэнэтуяа -

Онцлог нь ер нь юу вэ?

Жаамаа -

Онцлог нь ерөнхийдөө залуу багш нар тэгж их байхгүй санагдаж байна.

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

Ер нь л одоо 30, 40 насны л багш байна.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Тийм л багш байна. Их намбатай, даруухан

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Цагаан толгойг холбож бичнэ, уншиж бичнэ. Одоонийхтой адилхангүй шүү дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь сургуульд гол юу заадаг байсан бэ? 4-р ангийн боловсрол эзэмшихэд та нар яг юу юу мэдсэн байдаг вэ?

Жаамаа -

За би ч онц тоодоггүй байсан.

Эрдэнэтуяа -

За нэг уншиж бичнэ, тоо бодно.

Жаамаа -

Үгүй яахав дээ. 4-н аргын тоо бодно

Эрдэнэтуяа -

За.

Жаамаа -

За нэг уншина, бичнэ.

Эрдэнэтуяа -

За. Туслах хичээлүүд орох уу?

Жаамаа -

Орохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Зөвхөн тэр хичээлүүд орно ш дээ.

Жаамаа -

Тий

Эрдэнэтуяа -

өө за за аанхаан

Жаамаа -

ерөөсөө тэр чинь 4-н аргын тоо, уншиж бичнэ. Тоонд сайн л байх хэрэгтэй гэж би ч тоонд муу байсан л даа

Эрдэнэтуяа -

аан, таныг тэр үед жаахан байхад чинь лам багшид шавь орох тийм асуудал байсан уу?

Жаамаа -

Тэрийг бол би тоодоггүй байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь байсан уу?

Жаамаа -

Байсан байсан зарим нь хүүхэдээ лам болгоно гээл яв

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Сургуульд оруулахгүй лам болгоно л гэжийдэг байсан

Эрдэнэтуяа -

Яагаад?

Жаамаа -

Мэдэхгүй

Эрдэнэтуяа -

Хүмүүс яагаад ер нь лам болох дуртай байсан юм бол?

Жаамаа -

Тэр одоо хэн мэдэх вэ?

Эрдэнэтуяа -

Гэхдээ тэр үед чинь нөгөө хэлмэгдүүлэлт одоо жаахан лам нарыг дарцан байсан үе үү?

Жаамаа -

Дарцан байсан, даржийсан үе

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Маршал Чойбалсан чинь маш их дарж байсан үе шүү дээ.

Эрдэнэтуяа -

За

Жаамаа -

Ер нь ламыг үздэггүй эсэргүүн гээд хавчина ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр лам байсан хүний хүүхдүүд сургууль соёлд явах уу?

Жаамаа -

Өгвөл авна ш дээ аймгийн сургууль

Эрдэнэтуяа -

Их дээд сургууль цаашаа ажил төрөл хийгээд цаашаа дэвшихэд эсэргүүний нэрэн дор хавчих асуудал байх уу?

Жаамаа -

Байна аа байдаг байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Аан

Жаамаа -

Энэ эсэргүүний хүүхэд, энэ ламын хүүхэд, энэ төрийн төлөө буруу юм хийж байсан, ард түмнийг буруу ухуулж байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Жаамаа -

Ингэж бас тийм юм ялгаа байдаг юм шиг байна лээ.

Эрдэнэтуяа -

Аан за за

Жаамаа -

Байж байсан юм шиг байна лээ.

Эрдэнэтуяа -

Аан за за. За ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.