Mashdelger


Basic information
Interviewee ID: 990300
Name: Mashdelger
Parent's name: Damdinsüren
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Darhan sum, Darhan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: service (üilchlegch)
Father's profession: accountant - худалдаа бэлтгэлийн трэст


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
NGOs
cultural campaigns
democracy
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Машдэлгэр -

Бид нар нэг ангийнхаа

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Одоо дээр үед манай ангийн багш Хадаа Хандмаа гээд байлаа. Тэгээд дараа нь одоо хэн билээ

Өөр хүн -

Бутсоо

Машдэлгэр -

Орос хэлний багш өндөр боловсролтой.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн багш нарын онцлог ямар байсан бэ?

Машдэлгэр -

Багш л байхгүй юу. Багш чинь багш шүү дээ.

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Суу байрандаа суу, Машдэлгэр суу. Дээр үеийн багш нар гэдэг бол одоо тэр хэмжээгээрээ одоо их цул түүх байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Түүх, одоо тийм багш нар ховор доо Даш гээд

Өөр хүн -

Манай тэнд түүхийн багш

Эрдэнэтуяа -

Тэр үеийн сургуулийн онцлог юу байна.

Машдэлгэр -

Сургуулийн онцлог тэр үед сайн одоо энчээ нэг юутай байлаа, даалимбан цүнхтэй, 5-н хошуу зурцан осоортой.

Эрдэнэтуяа -

Юу? аа тэр цүнх нь үү?

Машдэлгэр -

Цүнх нь

Эрдэнэтуяа -

Аанхаан өөрсдөө хийх үү? Цаанаас сургуулиас өгдөг юмуу ?

Машдэлгэр -

Үгүй ээж аав л хийж өгч байсан.

Эрдэнэтуяа -

Аан тэгээд адилхан материалаар хийх ёстой юу? өнгөтэй ч юм уу?

Машдэлгэр -

Бөх дээлтэй эмжээртэй

Эрдэнэтуяа -

За, тэр үед олон сонголт байгаагүй л байлгүй дээ материалны

Машдэлгэр -

Байхгүй байхгүй тийм юм байгаагүй.

Эрдэнэтуяа -

Та ер нь анх яаж сургуульд орсон бэ?

Машдэлгэр -

Үгүй одоо анх хэдэн онд юм бэ дээ арай 1952 он биш байгаадаа 1951-н он

Өөр хүн -

1953 он 1952 онд орж байсан дөө

Эрдэнэтуяа -

Аанхаан ухуулага явсан уу? Эцэг эх чинь өөрөө оруулсан уу? Яаж орж байсан бэ?

Машдэлгэр -

Үгүй би одоо энэ хуучин Түшээтхан аймгийн Эрдэнэ вангийн хошуу Машийн хутаг байхгүй юу даа.

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Одоогоор бол Дархан-Уул аймгийн Дархан сум 5-р баг Шагийн адаг гэж

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тий энэ жимс ногооны сангийн аж ахуй

Эрдэнэтуяа -

Аан тий Орхон жимс ногоо гээд үү? Аан за.

Машдэлгэр -

Тэнд төрсөн 1944-н он юмуу даа.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Өөр хүн -

1944-н он

Эрдэнэтуяа -

Тийм байна.

Машдэлгэр -

Мичэн жилийн зуд

Эрдэнэтуяа -

Аан мичэн жилийн зудаа

Машдэлгэр -

Тийн гэсэн

Эрдэнэтуяа -

Дөнгөж төрж байсан уу

Машдэлгэр -

Тий

Эрдэнэтуяа -

Аанхаан тэгэхдээ та хэддүгээр анги төгссөн бэ?

Машдэлгэр -

7

Эрдэнэтуяа -

7 төгсөөд яаж хааш нь хувиарлагдсан бэ?

Машдэлгэр -

Барилгын техниккумд

Эрдэнэтуяа -

Аан яаж орж байсан бэ? Цаанаас нь хувиарлаж орсон юмуу та сонгосон юмуу?

Машдэлгэр -

Сурлага бас муу байсан байна би өөрөө

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Сурлага муутай хүүхдийг барилгын техниккумд явуулдаг байсан юмуу даа

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Тэгээд барилгын техниккум төгсөөд нэг жил болоод өө тэр чинь одоо бас их тийм сахилга батгүй л байхгүй юу даа. Тэгээд би гал команданд орлоо.

Эрдэнэтуяа -

Төгсөөд үү?

Машдэлгэр -

Үгүй

Эрдэнэтуяа -

Нэг жил болоод уу? За

Машдэлгэр -

Аан энэ 1963-н онд Сүхбаатар хотын эвлэлийн хороон дарга боллоо

Эрдэнэтуяа -

За.

Машдэлгэр -

1963-н он гэдэг чинь дээр үе шүү

Эрдэнэтуяа -

19-н настай юмаа даа.

Машдэлгэр -

19-тэй л байхгүй юу

Эрдэнэтуяа -

Тийм байна 19-тэй юм байна аанхаан

Машдэлгэр -

Тэгээд юунд очлоо

Эрдэнэтуяа -

Юунд?

Машдэлгэр -

Дэвтэрийн сангийн аж ахуйд

Эрдэнэтуяа -

Томилогдож уу?

Машдэлгэр -

Тий

Эрдэнэтуяа -

За ямар

Машдэлгэр -

Манай аймгийн 1-р хорооны дарга Банзрагч гэж хүн байсан шар Банзрагч

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Намайг тэгж байна чи тэр одоо тэр атарын 2-р аян юмуу даа

Өөр хүн -

1959-н онд атар байсан

Машдэлгэр -

Тий хойшоо консмоолын сургуульд явлаа

Эрдэнэтуяа -

За сонсмоолоо

Машдэлгэр -

Консмоол

Эрдэнэтуяа -

Кон консмоол

Өөр хүн -

Эвлэлийн ажил

Эрдэнэтуяа -

Аан за за эвлэлийн ажил юмуу тээ аан за тэрэнд яаж явж байсан.

Машдэлгэр -

Москвад Шнекд Одоо 36-лаа явж байх нь

Эрдэнэтуяа -

За.

Машдэлгэр -

Одоо бараг хүн байхгүй дээ. Тэгээд Цагаан толгойн сангийн аж ахуйд очлоо Доржрэнцэн гуай мундаг хүн Хурандаа Доржрэнцэн гэж цэргийн Сангийн аж ахуйн дарга нь Дамдинсүрэн гэж байхгүй юу хүүхлэй Дамдинсүрэн гэж мундаг сайн зохион байгуулагч, аа тэгээд цэрэгт татна гээд одоо нөгөө Буурын бааз байна ш дээ.

Өөр хүн -

Тий

Машдэлгэр -

Доржрэнцэн гуай тэгж байна: за Машдэлгэр даргаа та сандрах хэрэггүй ээ. Цэрэгт татна гэхээр тэр үед айж байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Та юу?

Машдэлгэр -

Үгүй ээ тэгэлгүй яахав

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Одоо бол сайхан тэр чинь 3-н жилийн алба байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аанхаанг, тэр үеийн цэрэгт явахад юу нь тийм хэцүү байх уу? Олон жил нь хэцүү юу?

Машдэлгэр -

Тэр чинь одоо дөнгөж залуу авгайтай болж байхгүй юу тэгээд анхны хүүхэд, одоо манай хамгийн том охин л 44 хүрч байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Пөө том байна.

Машдэлгэр -

Аан би чинь одоо бас муу хурган дарга нэртэй.

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Нөгөө яаж байгаа юм дээ. Лхаваарэгзэн гэж байлаа Чойжамц гэж хүн байлаа Өвөрхангай аймгийн Уянга сумын, за тэгээд миний амьдралын юу чинь зовлон бэрхшээл олон тааралдана. Бүх л бэрхшээлийг давж туулж байх хэрэгтэй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Ямар ч одоо бэрхшээл

Эрдэнэтуяа -

Та яаж анх даргын ер нь хурган ч бай том ч бай ер нь хамгийн анхны даргын суудалд сууж байсан түүхээ яриач, яаж даргад томилогдож байсан?

Машдэлгэр -

Цэрэннадмид гээд хүн байсан. Аймгийн эвлэлийн төв хорооны 1-р дарга

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Бурхан болсон. Цэрэннадмид гуай намайг нэг дуудаад, би гал команданд байхгүй юу?

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Машдэлгэр чи энэ Сүхбаатар аймгийн эвлэлийн төв хорооны дарга, чамайг энд томилон тэр үед залуучууд их танхай байсан шүү

Эрдэнэтуяа -

За аанхаан яахав?

Машдэлгэр -

Сахилаггүйдэх дээ одоогийх шиг биш бас их өөр өөр

Эрдэнэтуяа -

Тэгэхдээ сахилгагүйтэх үү?

Машдэлгэр -

өө тэгнэ тэгнэ, учираа олно.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Одоо энэ 65 байна Алтанцэцэг байна тэр Нацагдорж гэж байлуу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Хүүхэд байхгүй юу даа бид нар

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Хамаагүй бид нар ч одоо. Бид нар бол цагаан цайлган сахилаггүй. Одооний хүүхдүүд чинь одоо яадаг юм дээ ер нь л одоо. Би нэг мухлагтай юм.

Эрдэнэтуяа -

Аан за.

Машдэлгэр -

Тий манай мухлагт манай охин суудаг юм. одоо 36 хүрч байгаа Саранжаргал гэдэг юм нэр нь, өглөө хичээлдээ явна, орж ирээд л сууна. вест өгчих нэг ширхэг вест. Нэг ширхэг вест чинь одоо бас үнэтэй ш дээ. Зүгээр ундаа уух гэж байгаа юмуу зүгээр энэ тэгэхгүй. Галаа өгчих гэхээр нь би заримдаа ууралдаг хэддүгээр анги вэ чи: 8-р анги үгүй чи 8-р анги байж юун би одоо 66, 67 хүрч байхад та нар одоо энчаа хааший юм. ээж аав чинь 150 сайндаа 500-н төгрөг өгнө биз энийг миний хүү мухалгаас нэг юу аваад ид юм л байдий майван боов

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Нөгөөдүүл чинь одоо майван боов авч идэхгүй 2 ширхэг тамхи. Нэг ширхэг вест хэдэн төгрөг вэ?

Эрдэнэтуяа -

70, 80-н төгрөгтэй байна уу?

Машдэлгэр -

Тамхи уу хамаагүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь даргын ажил хэцүү юу тэр үеийн нийгмийн, тэр үд?

Машдэлгэр -

Өө тэр чинь одоо дээр үед эвлэлийн төв хороо чинь мундаг байхгүй юу

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Залуучууд, залуучууд гэдэг чинь жинхэнэ залуу уулыг нурааж, усыг эргүүлэнэ гэдэг чинь тэр байх

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Одооний залуучууд юу хийгээд байгаа юм бэ? хаашаа юм. одоо тэр чнь Гайтав гуай байлаа, Явуухулан том байлаа

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэгээл одоо манай цагдаагийн газрын дарга Чулуунбат гэж хүн байсан юм. хурандаа Чулуунбат гээд

Эрдэнэтуяа -

Аан за

Машдэлгэр -

Тэгээд хойшоо галын дээд сургуульд явсан. Энэ эвлэлийн төв хороо Хүрэлжав дарга, Жяминмядаг дарга нар чамайг Консмолын дээд сургуульд явуулна гэж байна. Галын сургууль гэхээр би чинь өөрөө гал команданд байсан хүн.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Залуучууд нь омоглон, догшин юу байхгүй юу даа. Тэгээд эвлэлийн ажилтан болллоо. Тэгээд Сүхбаатар хотын эвлэлийн хороон дарга болллоо 1936-н онд, одоо партизаны толгой байна ш дээ

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Тэнд эвлэлийн хорооны Сүхбаатар хотын эввлэлийн хорооны бөхчүүдийн урлаг хөдөлмөрийн талбарт хийнээ,мод тариж байх нь

Эрдэнэтуяа -

Хөдөлмөрийн талбар гэдэг нь ажилаа, ажлых нь байранд байдаг юм уу?

Машдэлгэр -

партизаны толгойн урд талын саад байна ш дээ тэнд л одоо 300-н залуучууд цугларч тэр чинь амаргүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Эвлэлийн үүр, 22 эвлэлийн үүртэй байхгүй юу. Сүхбаатар хот

Эрдэнэтуяа -

Аан за.

Машдэлгэр -

Танай эвлэлийн үүр энд 10-н мод тарь тэгээд нөгөө Зэтэрийн сангийн аж ахуйд намайг оч гэнэ

Эрдэнэтуяа -

За.

Машдэлгэр -

Тэгээд очлоо залуучууд залуу байхад тэхдээ хулгай хийж худал бараг ярихгүй. Тэгээд ер нь залуу, одоо тэр хөдөлмөрийн баатар Санжаа, Санжаагийн аав Найдан гэж хүн

Эрдэнэтуяа -

Аанхаан, аав ээжийнхээ тухай яриач, аав ээжийнхээ тухай яриач та.

Машдэлгэр -

Одоо тэрийг яриад яахав дээ сайн мэдэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан юу хийдэг хүмүүс байсан?

Машдэлгэр -

Ээж маань цэвэрлэгч

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Аав маань одоо нярав.

Эрдэнэтуяа -

Ямар байгууллагад?

Машдэлгэр -

Худалдаа үйлвэрийн трестэд

Эрдэнэтуяа -

өө за за аанхаан, та эхээс хэдүүлээ вэ?

Машдэлгэр -

3-лаа

Эрдэнэтуяа -

Том нь уу?

Машдэлгэр -

Том нь

Эрдэнэтуяа -

Аан за. Та энэ соёлын хэлтэсийн дарга гэнэ үү? Энэ албанд хэзээ ажилсан бэ?

Машдэлгэр -

1975-1980 он хүртэл

Эрдэнэтуяа -

Аанхаан Соёлын хэлтэсийн дарга гэдэг нь ер нь Соёлын хэлтэс гэж ямар хэлтэс байх вэ? Юу хийж гүйцэтгэх вэ?

Машдэлгэр -

Урлаг, уран сайхан л хариуцана ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Урлагийхан чинь айхтар том ш дээ. Дураараа барагтай хүн орохгүй, авьяас байна ш дээ. Хөгжимдөнө, дуулна, бүжиглэнэ их тийм ер нь одоо тийм задгайдуу, одоо энэ Нарантуяа байна их олон хүн байсан дөө. Баасанхүү гээд хөгжмийн багш байсан. Лхаваанцэрэнг гэж байлаа, Лувсандаш тэгээд Соёлын хэлтэсийн дарга тэд нарыг захирч байгаа юм даа. Энэ чинь одоо Сэлэнгэ аймгийн нүүр царай шүү. Та нар тайзан дээр гараад тоглох нэг өөр Монгол улсын хэмжээнд одоо Сэлэнгэ аймгийг харуулж байгаа. Чи Баасанхүү чи хамагүй тэр хөгжмийн зохиолч юу ч байсан хамаагүй. Ерөөсөө одоо тэр чинь ёстой юм ёсоороо л болно. Чи наад баяаан хөгжим дарна тэр хамаагүй өөрөө сурцан байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Ерөнхийд нь зангидаж яахгүй бол болохгүй.

Эрдэнэтуяа -

Аан бас тэхдээ р нь удирдах албан тушаал хэцүү байхаа?

Машдэлгэр -

Хэцүү хэцүү ер нь амаргүй

Эрдэнэтуяа -

Ер нь онцлог нь тэр үеийн хувьд одоо удирдагч гэх юм уу дарга, одоогийн дарга 2 өөр үү? Ялгаа? Ондоо байхаа.

Машдэлгэр -

Нийгэм өөр байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Нийгэмээсээ шалтгаалаад

Машдэлгэр -

Тий олон хүн чинь тусгаж авна. Нийгэм одоо тэр чинь социолизмын үед байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэр чинь бас их дэгтэй, журамтай.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Одоо бол хүн бүхэн одоо чөлөөтэй.

Эрдэнэтуяа -

Аанхаан ер нь социолизмын үийн дарга цэргийн хоорондын харилцаа ямар байсан бэ ?

Машдэлгэр -

Сайн

Эрдэнэтуяа -

За тэр талаар та дэлгэрүүлж яриач.

Машдэлгэр -

Ахмадаа хүндэтгэнэ.

Эрдэнэтуяа -

Өндөр албан тушаалтан, өөрөөсөө дээгүүр албан тушаалтан

Машдэлгэр -

Даалгавар өгнө биелүүлнэ. Ялангуяа залуучуудын эвлэл гэж маш хүчтэй байгууллага байсан. Пүрэвжав гуай дарга байлаа.

Эрдэнэтуяа -

Таны ер нь санаж байгаагаар одоо доод албан тушаалтан, ажилтантайгаа маргалдаж байсан уу? Эсвэл сайнаар харилцаж дурсамж тодхон санагдаж байгаа юм байвал яриач. Бас нэг зарим нэг удирдах албан тушаалтныг хэг ёг гэсэн хүмүүс байдаг ш дээ. Тэрэнтэй яаж харьцаж, ямар болгож байсан ч юм уу?

Машдэлгэр -

Би Цагаан толгойн сангийн аж ахуйн эвлэлийн хороон дарга байлаа.

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

1968-н онд тэгээд тэнд хүүхдийн колон гэж байсан. Дарга нь дэд хурандаа Лувсанпэрэнлээ гэж хүн байсан.

Эрдэнэтуяа -

За.

Машдэлгэр -

Үгүй тэгээд насанд хүрээгүй хүүхдийн хүргүүлэх комисс гэж эвлэлийн хороон даргаар орж,олон юмаар шүүгдэж

Эрдэнэтуяа -

Аанхаан тэгжийж

Машдэлгэр -

Тий энэ чинь хүмүүжиж байна уу, хүмүүжээгүй байна уу?

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Би Говь-алтайх л гэнэ, архангайх л гэнэ, Хөвсгөл л гэнэ. Юу хийсэн хулгай хийсэн.

Ямар хулгай хийсэн: адуу хуйлсан л гэнэ. Үгүй тэгээд хэцүү ш дээ. Одоо тэгээд яана ахиж битгий хулгай хийгээрэй: за л гэнэ. Зарим нэг сайн л хүмүүжэнэ, зарим нэг дахин дахин одо тэр чинь насанд хүрээгүй 18 хүрээгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд байгаа шүү. Хүүхдийн колон чинь насанд хүрээгүй л биз дээ тээ.

Машдэлгэр -

Тий одоо бараг зарит нь миний үе болж байгаа биз дээ. Та нар одоо юу хийж явдаг юм бэ зүгээр аав ээж чинь цаана чинь байна, ах дүү нар чинь байна. Юу гэж одоо, тиймээ миний буруу л гэнэ. Буруугаа ойлго ч байгаа юмуу ойлгохгүй байгаа юмуу бүү мэд

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Одоо энэ цаанаасаа юуны хүүхдийн колоны захиргаанд тодорхойлолт ирүүлж байгаа

Эрдэнэтуяа -

Аан бас

Машдэлгэр -

Энийг нэг чөлөөльё өө, энэ одоо хүмүүжиж байна. Лувсанпэрэнлээ гээд дарга ингэж одоо болж байгаа юмуу? Машдэлгэр даргаа энэ одоо гайгүй байхаа амьдралдаа.

Эрдэнэтуяа -

Шоронгоос гарсан ажилчид хүмүүс ер нь яаж хүлээж авдаг байсан.

Машдэлгэр -

Тэр яаж мэдэх вэ? Ёс мэдэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Танайд, таныг нөгөө дарга байхад ч юмуу, шорон оронд орж байсан улсууд суллагдчихаад ажил хиймээр байдаг, тээ. Түр зуур хийлэгдэг л байсан юм шиг байгаа юм сонсохнээ.

Машдэлгэр -

Тэгэлгүй яахав тэгнэ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэр чинь маш сайн хүлээж авна. Юун одоо тэр чинь одоо тийм хүнийг онцгой хүлээж авна. Бүр одоо тийм хүнийг онцгой харж үзнэ.

Эрдэнэтуяа -

Хүмүүжүүлэнэ?

Машдэлгэр -

Тий

Эрдэнэтуяа -

Хамт олноороо?

Машдэлгэр -

Тий нийгмийн амьдралд оруулна, нийгэм дунд тэгээд тэр чинь нийгэмших нь үү, нийгэмшихгүй байх нь уу хүн хүн чинь янз янз байна шүү дээ. Тэгээд одоо дээр үед байлгүй яахав, би бас сайн одоо тэр хөдөлмөрийн баатар Санжаа байна. Одоо Ерөөгийн сангийн аж ахуйн дарга Нямжаргал гуай байна. Тэр Цагаан толгойн Доржрэнцэн гуай байна. Мундаг дарга нар байна хажууд нь би ямар элэнцгийн дарга байх вэ? За яахав хүний чинь одоо тийм эвтэй найртай, аятайхан тийм зөв талаас нь хүнд хандавал хүн өөрөө зөв болно. Буруу талаас нь хандавал буруу ишилсэн сүх гэдэг шиг гэж ярьдаг даа. Тиймэрхүү л юм шиг байгаа. Практик амьдрал дээрээс бодоод үзэхэд,

Эрдэнэтуяа -

Тийм л байх даа.

Машдэлгэр -

Тий, за миний дүү миний ах тийм алдаа, дандаа амьдралдаа алдаж болохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Хүн чинь нэг алдана, дахиад нөгөө алдаагаа амжилтаар хариул. Энэ чинь одоо улс эх орон байна. Улс эх орны төлөө зүтгэнэ, бид нар бол зүгээр энүүхэн жаахан тойрог дотор эргэлдээд байна ш дээ. Гарч чадахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Юутай холбоотой вэ? Зах зээлийн нйигэм үү?

Машдэлгэр -

Үгүй ээ үгүй, зах зээлийн нийгэм чинь харин бүр задгай тавьж байгаа

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Хамаагүй, хүн бүр эрх чөлөөтэй. Дураараа юу хийнэ архи хийнэ үү

Эрдэнэтуяа -

Зөв үү?

Машдэлгэр -

Мэдэхгүй

Эрдэнэтуяа -

Та ер нь ардчилалыг юу гэж боддог вэ?

Машдэлгэр -

Ардчилал ер нь ёс журмаараа ярьвал ардчилал шүү дээ.Ёс журамыг нь нийгэм ихэнх нь одоо манай Монголын хүн ам чинь 2 сая 600-н мянга гэж бодийлдоо, үгүй тэгэхэд чинь 35-н насны залуучууд нийгмийн одоо амьдралын 60, 70% хүрч байна ш дээ .

Эрдэнэтуяа -

Аан тийм байна тээ.

Машдэлгэр -

Тий, үгүй тэгээд тэд нар чинь одоо 60, 70% л одоо эвгүй эргэвэл эвгүй байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр чигээрээ тийм шүү

Машдэлгэр -

Аан

Эрдэнэтуяа -

Тэр ч харин тийм асуудал байгаа шүү.

Машдэлгэр -

Тий, хүмүүс одоо ажил олох гэхээр ажил олдохгүй байна ш дээ Машдэлгэр даргаа нээрэн ч ажил олдохгүй байна.

Эрдэнэтуяа -

Тэр үед?

Машдэлгэр -

Тэр үед чинь бүх хүн ажилтай.

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Тэр чинь арай өөр одоо нийгэм өөрчлөгдөж байхгүй юу даа. Зүгээр нэг хүн биш нийгэмээр байхгүй юу даа. Социолизм гэж байна. Одоо бол социолизм байхгүй. Одоо хаана байдаг юм. Социолизм одоо кубад байна уу? Солонгост байна уу?

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тийн, манай энэ чинь одоо хүмүүнлэг ардчилсан нийгэм, хүн хүнээ хайрла, хүн хүндээ хүмүүжүүл.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэгээд одоо зарим нь хүмүүжэнэ, зарим нь хүмүүжихгүй. Одоо энэ тухай ярьвал тэр чинь одоо маш олон талаас нь ярьж болно. Нийгмийн амьдрал гэдэг чинь олон салаа мөчир биш зүгээр 10-н хуруу үс. Тэр чинь одоо барагтай хүн бараг ярьж чадахгүй, мэдэх ч үгүй. Өөрөө нийгэм дотроо амьдрана гэдэг чинь одо нийгэмээ дагаад яв ггэсэн үг биш өөр одоо өөрөө сэтгэдэг хүн байж болно. Энийг ингэмээр л юм даа. За баярлалаа өөр юм.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны талаар яриач

Машдэлгэр -

Урд нийгэмээ муулсан болно ш дээ. Цагаан даавуу байна уу, гар нүүрийн алчуур байна уу, шүдний оо, сойз байна уу тэгж шалгадаг байхгүй юу. Айл бүхэнд орно. Тий амаргүй ш дээ. Одоо бол тэгж шалгах юм бол хүн уурлана ш дээ. Юун надад оо, сойз байна, гар нүүрийн алчуур байна, нусны алчуур байна.

Эрдэнэтуяа -

Одоо байгаа учраас уурлана, хэрэглээд заншчихсан учраас уурлана.

Машдэлгэр -

Үгүй соёлын довтолгоон гэдэг чинь одоо нийгэмд маш их тус болсон. Нийгэм нэг хүн биш юу ярьж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан, соёлыг довтолгооны үр нөлөө тэгээд юу байна?

Машдэлгэр -

Хөө тэр чинь нийгэм одоо тэр чинь одоо жинхэнэ ариун цэвэрч болгож байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тод жишээ

Машдэлгэр -

өдөрт одоо гараа 3 угаа гэж өглөө, өдөр бараг бие засахдаа гараа угаа тэр зөв ш дээ. Одоо бол хичнээн хоногч гараа угаахгүй яваад. Тэр одоо мундаг байхгүй юу. Соёлын яам тэгж байгаа юм, Соёлын яамны орлогч сайд Даваасамбуу гэж хүн байгаа, манай аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Жамсран гэж хүн байсан. Оон соёлын довтолгоон манай аймгийн намын хорооны 1-р дарга Хасбазар гэж хүн байна. Машдэлгэрээ энэ соёлын яам, үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл 5-н яамны үзлэг ирэх гэж байна манай аймагт, ирлээ. Тэгээд Орхон, Туул ,Цагаан толгойн сангийн аж ахуй, Баруун бүрэн, Орхон ингээд явлаа. Тэхдээ бас тэр нилээн сүүлийн үедээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

хамаагүй хүний ор дэр онгичоод бахгүй, тэгээд ерөнхийдөө болуул тэр чинь одоо хувь хүний ариун цэвэр сахиад байвал, сахидаг болцон байна. Тэгээд дараа нь хот, орчин тойрон

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тий энэ орчин тойрон ямар байна ямар байна, тэгээд ерөнхийдөө урлаг уран сайхан одоо хоолны газар тэр бүгдийг л одоо Бид нар чинь бас дээр үедээ одоо бол маш их соёлын довтолгоон бол манай нийгэмд бол маш их дэвшил том авчирсан. Нийгэмд, Монголд ярих юм байхгүй. Тэгэхгүй бол манайхан чинь одоо зүгээр нэг өөрсдөө соёлжих байлгүй гээд байлгүй гээд байвал тэр чинь үгүй юм байна л ээ. Зарим үд нь захиргаадаад зарим үед нь ухуулаад одоо тэр дээр үед өө өглөө ажилд явна. Нэг минут хоцросон хүнийг тэр самбар дээр гаргадаг байхгүй юу. Одоо энэ ажил хийж байгаа хүн байгаа юмуу байхгүй юмуу?

Эрдэнэтуяа -

Аягүй орой ирнэ 9-төө ирэхгүй ш дээ.

Машдэлгэр -

Хөө тэр чинь

Эрдэнэтуяа -

Ирээл

Машдэлгэр -

Маш хурдаараа гүйж байгаа юм чинь одоо минут хоцрох нь шиг байна. Самбар дээр гарна гээд айгаад

Эрдэнэтуяа -

Самбар дээр жаахан ичгэвтэр үү?

Машдэлгэр -

Хөө тэр чинь одоо бол тэр самбар мамбар байхгүй. Ухуулагч гэж байлаа. 5-н айлд нэг ухуулагч, үгүй тэр чинь их юм хийж байсан шүү.

Өөр хүн -

10-н гэрийн

Машдэлгэр -

Тийн, тэр чинь яг яг л бодоод байхад тэр үедээ сайн ухаарахгүй л байж л дээ. Яг бодоод байхад бүх юмыг хэлж байгаа юм чинь

Эрдэнэтуяа -

Аанхаан, ер нь соёлын довтолгоонд ер нь шаардлага ямар ямар шаардлага байсан бэ? яг шаарддаг нь юу юутай байх ёстой ч юмуу? Ямар шаардлага тавьж байсан бэ?

Машдэлгэр -

Гар нүүрийн алчууртай бай, тусдаа шүдний оо сойзтой бай, савантай бай

Өөр хүн -

Тэгээд дэвсгэр даавуу, нөмөрдөг даавуу

Эрдэнэтуяа -

Аанхаан шаардлага хангаагүй айлыг яах вэ?

Машдэлгэр -

Аан

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны үндсэн шаардлагыг хангаагүй айл өрхүүдийг яах вэ?

Машдэлгэр -

өө яахав ухуулна ш дээ. Одоо ийм байнаа.

Эрдэнэтуяа -

Ийм ийм учраас хэрэгтэй.

Машдэлгэр -

Таньд эрүүл мэндэд чинь хэрэгтэй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Цагаан давуутай байна

Тэгш хийх аргыг

Эрдэнэтуяа -

Тэгш хийх ээ?

Өөр хүн -

Одоо нэг настай хүний цамцыг хиртэй бол талыг нь угаахад

Машдэлгэр -

өөрсдөө тэр чинь соёлын довтолгооноор явж байгаа улсууд чинь одоо суртал ухуулгын бригад гэж байлаа.цамцыг нь угааж өгдөг.

Өөр хүн -

Тэр нийгэмээс хоцросон нийгмийн үлдэгдэлийг чинь нөгөө нийгэмд шилжиж байхад заавал нэг өөрчлөлт байж таараа ш дээ тэгэхийн тулд л соёлын довтолгоон гэдэг юм чинь, дадаж олсон гадсан дээр унтдаг,үстэй дээлээ нөмрөөд унтдаг, нэг гар нүүрийн алчуур байвал бүгдээрээ арчдаг ийм байсан хувь хүний л юу, тэгэхээр чинь нийгэмд ерөөсөө ёстой өөрчлөлт болсон. Тэр хүндээ муудсан юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Том том бараг соёлын довтолгоон чинь нийгэмээ өөрчилж байхгүй юу ерөнхийдөө

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь одоо соёлын довтолгоон гарсанаар тээ ямар ямар салбарт чухал өөрчлөлт гарсан бэ?

Машдэлгэр -

Үгүй тэр чинь нийгмийн өөрчлөлт орсон

Эрдэнэтуяа -

Бүх салбарт юмуу?

Машдэлгэр -

Хөдөө аж ахуй, аж үйлдвэр одоо тэр соёл урлаг ерөөсөө бүх л салбарт л одоо

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Одоо энэ соёлын довтолгоонг мэддэг хүн л мэднэ, мэдэхгүй хүн мэдэхгүй ш дээ юун соёлын хувьсгал уу Хятадад болж байгаа соёл уу тэрнээс өөр тэр чинь тийм биш.

Эрдэнэтуяа -

А ер нь хэлмэгдүүлэлийн талаар хэр мэдэх вэ?

Машдэлгэр -

Аан мэдэхгүй ээ мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар?

Машдэлгэр -

1959-н онд болсон байх

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэр одоо 7-р ангид байх үед тэр чинь одоо нэгдэл

Эрдэнэтуяа -

Аанхаан, танайх ер нь багад малтай байсан уу?

Машдэлгэр -

Байсан байсан.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Одоо нэг бод, бог нийлсэн нэг 120-н малтай байх үед

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэгээд тэр чинь нэгдэлээс гуйгаад, аав ээж ч яаж ойлгож байсан юм бүү мэд. Алтанбулагийн сангийн аж ахуй дээр мал юугаа яасан юм. нийгэмчилж

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тий одоо би гэхэд 5-р ангийн хүүхэд байхгүй юу даа, Шарын голоос Алтанбулаг хүтэл тэр чинь бараг энэ 80-аад километр байсан юм. 3-н өртөө газар нь өө морин дээр үүрэглээд л, сангийн аж ахуй гэдэг чинь том бас дэвшил

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Юу ярьж байгаа юм. одоо ер нь сангийн аж ахуйн

Өөр хүн -

Сангийн аж ахуйн эх үүсвэрийг л тавих 32,33...........

Машдэлгэр -

Тэгээд би ааваасаа тэгж байлаа ааваа би нэг жороо морь байсан юм энийгээ би өгөх үү? За миний хүү өгчихөө өгчих. Үгүй би энийгээ буцаа авна. Тэгээд тэр жороо морио буцааж аваад, аав одоо аав л байхгүй юу

Эрдэнэтуяа -

Өгчих өгчихөө, р нь тэр үед малаа нуух асуудал хэр байх вэ?

Машдэлгэр -

Мэдэхгүй тэрийг мэдэхгүй

Эрдэнэтуяа -

Та ер нь хэзээнээс мал маллахаа больсон бэ сургуульд ороод уу? Нээх мал дээр байхаа больсон уу?

Машдэлгэр -

4-р ангиас хойш малаас хөндийрөөд

Эрдэнэтуяа -

Ахлах ангид ороод

Машдэлгэр -

Тий

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэрнээс 1, 2, 3-р ангид байхад чинь хурдан морь унана. Тугал, ишиг, хонь хариулна. өглөө их эрт босноо тэр чинь

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тий миний хүү тэр үхэр, хонио ийш нь туу л гэж байгаа юм л даа

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Аа тэгээд юу байхгүйюу даа дэрс

Эрдэнэтуяа -

Аан тий

Машдэлгэр -

Дэрс тэрүүгээр цагаа хийдэг 11-н цаг болж байгаа юмуу, бушуухан 12 цаг болоосой очиж тарагаа уух юмсан гэж

Эрдэнэтуяа -

За.

Машдэлгэр -

Тий боддог. Аа тэгээд дугуй тойрог зураад 4-н зураас татаад, тэгээд нөгөө зураас маань яг тэр 4-н

Эрдэнэтуяа -

Аан ийм нэмэх тэмдэгний голд тавиад

Машдэлгэр -

Аан тий, тэгэхээр зэрэг гол дээрээ очих,үгүй тэр чинь зун гэж урт байсан ч юмуу хаашаа юм. бүр явж өгдөггүй 12 цаг болж өгдөггүй. Бушуухан болоосой 12 цаг л болвол гэртээ рнэ, ээж тараг өгнө. Ээзгий өрөм

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Цагаамал гэж байсан юм тиймээ

Эрдэнэтуяа -

Аан шарсан будаа ш дээ.

Машдэлгэр -

Аан

Эрдэнэтуяа -

Хуурсан шар будаа юу?

Машдэлгэр -

Тий

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэрийг чинь өрөмтэй хутгаад бас сайхан шүү одоо бол би тэрийг идмээр санагдаад байгаа юм. одоо энэ Орхонтуулд хийдэг гээд байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Аа тэр сайхан.

Эрдэнэтуяа -

Та тэгээд бартлгын коллжид нэг жил болоод гарсан гэж байна ш дээ. Тэгээд р нь бас муу сурдаг басйсан хүүхдүүдийн байрилгын коллежид оруулья гэхэд яаж явж байгаад удирдах албан тушаал хийж явсан юм бэ? бас толгойд нилээн юм байсан байхнээ, гардаггүй л байсан болохоос

Машдэлгэр -

Үгүй ээ одооний дарга нар чинь хүн танихгүй, дээр үеийн дарга нар хүн таньдаг байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

За одоо энэ

Эрдэнэтуяа -

Залгамжлагчаа харж явах юмуу? Ер нь л залгамжлагчаа л харж явдаг юмаа даа.

Машдэлгэр -

Аан тий

Эрдэнэтуяа -

Нийгмийн л төлөө л бараг төрцөн хүмүүс юмаа даа.

Машдэлгэр -

Тийм юм байна. Энэ бол яахав жаахан буруу замруу орох гэж байгаа хүнийг ухаандаа бол зөв талаас нь түшээд авбал тэр чинь зөв л явж байгаа байхгүй юу, буруу талаас нь түшээд авбал буруугаараа л эргэнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тийм юм шиг байгаа юм. би одоо хүүхдүүд дээ хэлдэг юм та нар одоо энэ чинь юун 8-р анги чинь өглөө мухлаг дотор сууж байхад орж ирээд өвөө тамхи өгчих , та нар одоо тамхиар яадаг юм бэ? зүгээр чихэр аваад идээч. Таны үе өнгөрсөн ш дээ гэх маягтай. Тэр чинь үе өнгөрч байгаа юм биш.

Эрдэнэтуяа -

Тэр социолизмын нийгэмд нэг хэсэг бас шашин шүтлэг тэр 2 ямар гэх юм, ямар харилцаатай байсан юм социолизмын үед

Машдэлгэр -

Төр нь шашинаа хүндэтгэж, шашин төрөө хүндэтгэдэг байсан байх. Зарим нэг хувь хүний алдаанаас болоод өөр өөр харьцдаг байхгүй юу, хувь талдаа бол тэрнээс бол нэх айхтар харшилдаад би биедээ айхтар бие бидээ дайсагналаад байсан юм байхгүй.

Эрдэнэтуяа -

За. Ер нь бас цагаан сарыг хоргилдог ч юмуу тээ за тэгээд цагаан сар тэгээд нэгдэлчдын баяр, малчдын баяр гэдгээрээ явдаг байлгүй дээ. Тэгээд гэртээ шашин шүтлэгтэй бурхан шүтээнээ тавьж болохгүй ч юмуу

Машдэлгэр -

Үгүй тэр чинь бас хаалттай үе байсан. Маршил Чойбалсан нас барлаа тэгээд тэр чинь цагаан сарын үе шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

За.

Машдэлгэр -

За идээ будаагаа хураа бурхан тахилаа одоо урдуур нь юм унжуула. Тэр чинь одоо хэд онд юм бэ? 1952 онд юмуу?

Эрдэнэтуяа -

1952 оны өвөл юмуу?

Машдэлгэр -

Тийм юм байгайн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэгж байсан би тэрийг нь мэдээд байгаа юм.

Эрдэнэтуяа -

Та энэ 1960-н оны хэлмэгдүүлэлт байдаг ш дээ.

Машдэлгэр -

Аан

Эрдэнэтуяа -

1960-н онд болсон хэлмэгдүүлэлт, хэлмэгдүүлэлт ч яахав дээ нөгөө Ложууз, Сүрмаажавын хэрэг гээд

Машдэлгэр -

Тий

Эрдэнэтуяа -

Хэлмэгдүүлэлт гэдэг юм байна лээ л дээ. Тэр талаар хэр мэдэх вэ?

Машдэлгэр -

Тэр чинь одоо өөрийнхөө хэмжээнд л мэднэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Тий өөрийнхөө хэмжээнд л

Машдэлгэр -

Тий одоо ухаан нь задлан шинжилгээ хийгээд дүгнэлт хийгээд үзэх юм бол тэр чинь бас одоо айхтар, дэндүү хатуу аж байхгүй юу даа тэд нарыг чинь одоо, яг л одоо сэхээтэнүүд төрж байхгүй юу. Тэгээд энийг өөрчильёөө, энэ нь болохгүй байна гээд хэлэхээр зэрэг бараг арчаад хаяхгүй юу тийм тэр нь айхтар. Тотитляар дэглэм гэж одоо жинхэнэ одоо юу чөлөөлөөл нийгмийн ухааны нөлөө. Одоо бол Элбэгдорж чи юу юм бэ хуц битий гэнэ ш дээ. Тэр чинь бол тэгж болохгүй ш дээ бас улсын ерөнхийлөгч хүн, хувь хүн биш. Монгол улсын ерөнхийлөгч гэж зүгээр нэг, монгол улсаа хүндэтгэх хэрэгтэй ш дээ. Монгол улсаа хүндэтгэвэл Элбэгдорж хүндэтгэх л хэрэгтэй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тийн тэгэхгүйгээр зүгээр нэг одоо чи юу юм би чамтай адилхан гээд байж болохгүй ш дээ. Энэ зэрэгцээд тэр чинь өөр өөр

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тийм юмуу гэж би боддог юмаа

Эрдэнэтуяа -

Аанхаан энэ ардчилал яг хэдэн онд гарж байв та ер нь ардчилалыг анх гарч байхад бас ер нь ямар тийм бодол дотроо за нэг ийм юм болох болов уу тээ ер нь нэг за энэ болоосой ч гэдэг юмуу тийм хүлээлт ч юмуу?

Машдэлгэр -

Зориг ирж байсан юм

Эрдэнэтуяа -

Сэлэнгэд үү?

Машдэлгэр -

Тий партизаны талбай дээр буугаад тэгээд манай хөгшин байсан би Хүний нэр хэлээд яахав л дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Би тэр ойн Тэмсд байлаа.

Эрдэнэтуяа -

За даргааруу? Захиралаар уу?

Машдэлгэр -

Үгүй ээ үгүй аж ахуйн даргаар

Эрдэнэтуяа -

За.

Машдэлгэр -

Тэгээл тэр манай нэг багш бас өлсөглөн сууж байнаа

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Манай захирал Дүгэрсүрэн гэж хүн байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Машдэлгэрээ энэ буулгах юмсан, амаргүй ш дээ. Хүний үзэл санаа байна ш дээ ардчилал бол сайн.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Муу биш ардчилалыг зөв талаас нь харах хэрэгтэй

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тий ардчилал гэж ийм байдаг юм байнаа

Эрдэнэтуяа -

Аанхан

Машдэлгэр -

Тий юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Анх ер нь ямар уриа лоозон ч юмуу гаргаж одоо энд өлсөглөн зарласан гэж байна ш дээ р нь ямар уриа лоозонтой байсан хүмүүсийг юу гэж уриалдаг байсан.

Машдэлгэр -

Одоо бид ардчилсан нийгэмд амьдрана. Ардчилал бол одоохон ойрхон байна.

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Тэр нь ч одоо худлаа байсан л даа.

Эрдэнэтуяа -

Ойрхон л байсан байна.

Машдэлгэр -

Ойрхон

Эрдэнэтуяа -

Аанхаан, та нар яасан очиж харах марах юм асуудал байхуу?

Машдэлгэр -

Аан

Эрдэнэтуяа -

Та нар ажилаасаа очиод өлсөглөн зарлаж байгаа улсуудыг харах марах ч юмуу тийм

Машдэлгэр -

Байлгүй яахав тэр чинь

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Бас зарим талдаа дэмжинэ, зарим нь дэмжиж байсан байх, зарим нь энэ ямар муухай юм бэ гэж байсан байх

Эрдэнэтуяа -

Хэр олон хүн өлсөглөн зарлаж байсан бэ?

Машдэлгэр -

өө олон олон одоо нэг 22 хүн юм даа.

Эрдэнэтуяа -

Хэдэн өдөр?

Машдэлгэр -

3-н өдөр л болоо биз.

Эрдэнэтуяа -

Тэгээд яасан? өлсөглөн зарласаны дараа, өлсөглөн зарласаны дараа ясан?

Машдэлгэр -

Үгүй яахав тэр чинь одоо нийгэм одоо өөрөө аяндаа одоо

Эрдэнэтуяа -

Нийгэм угын өөрөө солигдох тийм цаг болцон байсан гэдэг үү?

Машдэлгэр -

Аан тий тий тохироогүй үлдэж байхгүй юу тийн

Эрдэнэтуяа -

Аанхаан та ер нь яаж байсан бэ?

Машдэлгэр -

Хэн?

Эрдэнэтуяа -

Та ардчилалыг

Машдэлгэр -

өө ардчилалыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ш дээ.

Эрдэнэтуяа -

Та

Машдэлгэр -

Харин тий

Эрдэнэтуяа -

Хүлээн зөвшөөрч байсан уу?

Машдэлгэр -

Тийн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэр чинь буруу биш

Эрдэнэтуяа -

Аанхаан та өлсөглөнд оролцоогүй юмуу?

Машдэлгэр -

Үгүй

Эрдэнэтуяа -

Яагаад? Ил одоо тийм за яахав дээ арай ардчилал гараагүй тэгсэн мөртлөө ардчилал гарах гээд өлсөглөн зарлаж байх ч юмуу тийм хүмүүсийг арга хэмжээ авсан уу?

Машдэлгэр -

За тэгээд арга хэмжээ зарим газар авч байсан байх амаргүй л дээ

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэр одоо чинь чи одоо яагаад өлсөглөнгийн юун дээр орж сууж байнаа, чи болохгүй ш дээ. Үгүй ээ энэ зөв, нийгэм гэдэг чинь донсолгоотой янз бүрийн донсолгоотой зарим нь баярлаж зарим нь гомддог одоо тэр чинь

Эрдэнэтуяа -

Ардчилалын гол, гол ч гэхэд хаашаа юм зүгээр ер нь

Машдэлгэр -

Одоо сүнс нь юу байнаа, ардчилалын сүнс нь одоо ерөөсөө хүн бүхэн хэлэх эрх чөлөөтэй хэвлэх эрх чөлөөтэй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Бас зарим үзэл суртал социолизмын үед хаалттай байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Хязгаар тавьдаг

Эрдэнэтуяа -

Аанхаан тэгж болохгүй ингэж болохгүй.

Машдэлгэр -

Аан тий

Эрдэнэтуяа -

Тухайлбал ном зохиол гарахад хүртэл хянадаг юм шиг байгайн

Машдэлгэр -

Хөө тэгэлгүй яахав олон дахин давхар хянана ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тий тэгээд тэр галивлет гэж одоо тэрийг давж байж тэрийг л давбал одоо сая одоо зохиолч болж байгаа нь тэр шүү дээ.

Эрдэнэтуяа -

............. тэр нь юу вэ?

Машдэлгэр -

Үгүй тэр чинь

Эрдэнэтуяа -

Редакторууд уу?

Машдэлгэр -

Тий хүчтэй байлгүй яахав тэр үе чинь яг одоо бол ардчилалыг миний бодолоор бол ардчилалыг бол одоо тэр хянан шалгалттай. Ардчилал дэндүү хөгжөөд ирэхээр зэрэг одоо бие биедээ найр тавиад хээл хахууль ч гэдэг юмуу одоо ухаандаа за чи нэг аргалчихаа таньдаг хүн, нутгийн хүүхэд байна ш дээ. Үгүй ээ тэр тэгж болохгүй л дээ. Ардчилал бол ардчилалаараа л байх яагаад гэвэл хүн хэн ч гэсэн үгээ хэлнэ болно ш дээ. Тэрийг нь одоо дарга нар сонсдог байх хэрэгтэй. Авах юмаа авдаг. Энэ одоо хүн болгон адилхан толгойтой ш дээ. Хүн бүхэн адилхан сэтгэнэ тийн тэгэхдээ тэр орчин нийгмийн амьдрал ямар вэ гэдгийг яаж тусгаж авч байна вэ гэдгээрээ байгаа юм. тийн

Эрдэнэтуяа -

Тийм л үү?

Машдэлгэр -

Аан

Эрдэнэтуяа -

Тийм л байна л даа, тээ аанхаан, ардчилал ер нь гарсанаар таны амьдралд өөрчлөлт гаргасан уу? Сайн муугаар

Машдэлгэр -

Гаргасан гаргасан

Эрдэнэтуяа -

За.

Машдэлгэр -

Тэр чинь одоо яагаад гэвэл хүүхдүүд хүртэл тэгж байна ш дээ. Аав энэ ардчилал их сайхан юм байна ш дээ. Та чинь одоо бид нарыг хичээлдээ сайн сур гэнэ загинана, гадуур битий тэнэ. Одоо бараг ардчилалыг буруугаар ашиглаад байна ш дээ зарим нь

Эрдэнэтуяа -

Бараг тийм байна тээ.

Машдэлгэр -

Аан

Эрдэнэтуяа -

Тий аанхаан

Машдэлгэр -

Багшийгаа одоо юу юм би мэдэж байна гэхээс холгүй. Тэр чинь багш бол багш шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Хэн ч гэсэн багштай ш дээ. Лам ч бай

Эрдэнэтуяа -

Ямар ваа хүн

Машдэлгэр -

Аан тий, аав ээжтэй аав ээжийхээ үгэнд орохгүй. Ардчилалыг тэгж гуйвуулж болохгүй ш дээ. Тий

Эрдэнэтуяа -

Энэ юу ардчилалын бас нэг өөр нь одоо үр нөлөө нь хувьчлал юм шиг байна л даа ардчилал гарсанаас хойш л хувьчлал гарсан юм шиг байна. Цаг хугацааны хувьд, хувьчлалын талаар та юу гэж боддог вэ? Ер нь анх яаж гарч ирж байв?

Машдэлгэр -

Тэр чинь одоо жинхэнэ номоор нь хийвэл зөв л дөө.

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Тий зарим нь гажуудуулаад байхгүй юу?

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Гажуудуулсан тухай ярьвал олон фактор байна. Тий тэрнийг яриад яах вэ дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад? Тэр талаараа олныхоо аль нэгийг нь яриад өгчих л дөө. Бас л энэ чинь яг яаж яаж байсан түүх л болоод явчина л даа.

Машдэлгэр -

Одоо энэ халзан Ганболд байна. Одоо Улаанбаатар хотын

Эрдэнэтуяа -

Одоо Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээний захирал.

Машдэлгэр -

Улаанбаатар хотын юу Ганболд, Улаанбаатар хотын орлогч дарга юмуу?

Эрдэнэтуяа -

Одоо бараг тийм болцон юм болуу

Машдэлгэр -

Тий, төмөр замд байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Өөн тий

Машдэлгэр -

Тэр одоо бас сайд нарын зөвлөлийн орлогч дарга байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аан за.

Машдэлгэр -

Тий, тэр чинь л одоо эхлүүлсэн тэгээд тэр чинь хүн чинь алдана ш дээ. Алдаж байж алдаан дээрээ сурдаг. Үгүй тэр чинь одоо сэтгэж байгаад яг ингээд цаас нь дээр бичээд ийм ийм юм ингэнээ яагаан тасалбар, цэнхэр тасалбар хийж байгаад тэгээд тэр чинь нийгмийн амьдралд ороод ирэхээрээ, амьдрал дээр ороод ирэхээр бодит байдалаар цаас нь дээр бичсэн 2 зөрдөг юм шиг байгайн.

Эрдэнэтуяа -

Аан тэгнэ л дээ бас, ер нь ямарваа онол практик 2 ч гэсэн зөрдөгөөс хойш.

Машдэлгэр -

Тийн

Эрдэнэтуяа -

Тээ

Машдэлгэр -

Тий тэгээд тэрийг буруу талаас нь ашигласан улсууд бас олон байна. Аан энэ зөв зүйтэй юм гэж тэрийг бас хүлээж авч байсан хүн байна.

Эрдэнэтуяа -

Байна аанхаан, дэмжиж байсан.

Машдэлгэр -

Тэгээд тэр чинь нэг хүн нийгмийн амьдралыг төлөөлж ерөөсөө ярьж болохгүй.

Эрдэнэтуяа -

Тий нилээн хэдэн хүн ярилцаж байж одоо тэгээд юу гэдэг билээ Бүлээн усаар угаавал хэргүй, Бүгдээрээ хэлэлцэвэл буруугүй гэдэг биз дээ.

Машдэлгэр -

Тийн яг

Эрдэнэтуяа -

Тэгжийж л гаргаж ирэхгүй бол, ер нь ямарваа нэг юм зүгээр гэр бүлийн асуудал бишээс хойш.

Машдэлгэр -

Дураараа аашилж болохгүй.

Эрдэнэтуяа -

Аан анх тэр халзан Ганболд тэр юуг санаачлагыг гаргасан юмуу тээ

Машдэлгэр -

Тийн тийн

Эрдэнэтуяа -

Тэгж хувьчилья, тэгээд хувьчлалын гол алдаа юу болчив? Юу болоод хувирчав.

Машдэлгэр -

Одоо доод талаа завхаруулж байхгүй юу даа тэр чинь. Дээрээ бол өөрөөр сэтгээд байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан доошоо, доод албан тушаалтан уу?

Машдэлгэр -

Одоо ухаандаа аймгийн даргаас өгсүүлээд тэрнээс доошоо бол тэрий чинь одоо

Эрдэнэтуяа -

Зохицуулцан буруугаар эргүүлцэн гэж үү?

Машдэлгэр -

Тий

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэрнээс уг нь бол уг онолын талаар ярьвал зөв л дөө.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Практик дээрээ буухаараа тэр чинь одоо алдаа завхарал гарна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тухайлбал одоо манай Сэлэнгэд ш дээ одоо болсон, хувьчилагдсан үйлдвэрүүд таны мэдэх аль нэг үйлдвэр, одоо мод боловсоруулах ер нь яаж хувьчлагдаж байсан бэ? анх мэдэхгүй юу?

Машдэлгэр -

Одоо тэр хөөрхий амьтан одоо талийгч олон хүн дамжлаа ш дээ тэр чинь одоо.

Эрдэнэтуяа -

Ер нь ч олон хүн дамжсан байхаа, сонссон л доо би

Машдэлгэр -

Дээр үед 1200-н ажилтантай байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Пөө. Хувьчлал уу? Агуу тээ. Мод боловсоруулах үйлдвэр

Машдэлгэр -

Тэр чинь мундаг

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Дахиад сэргээнэ гэхээр маннай одоо улс нийгмийн хүч хөрөнгө хүрэлцэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм л байна л даа. Тэгээд дээрээс нь хямрал болцон.

Машдэлгэр -

Тийн

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Ер нь одоо байгаа юм хамаагүй зөв талаар нь яваа хүнийг буруу тийш нь мушгиж хамаагүй хүнд их гэмтэй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Зөв явж байвал явжил байг тэрийг заавал одоо бүр одоо ардчилал гээд ингэнээ гээд хамаагүй эргүүлж болохгүй ш дээ. Буруу талаас тэгээд тэрний далбаан дор одоо маш их одоо хэрэггүй хэрэггүй одоо тийм бодлоггүй юм хийж байна улсууд зарим нь тийм л юм шиг байна.

Эрдэнэтуяа -

Аанхаан, энэ хувьчлал анх юу гэж гарч ирж байсан. Та нарт юу гэж тайлбарлаж байсан. Одоо хувьчлал гарлаа ш дээ. Зүгээр л нэг өглөө босоход хувьчлал боллоо шүү гээд шуугацан уу? Эсвэл ерөнхийдөө л аажмаар л та нарт юу гэж ухуулж сурталчилж байсан бэ?

Машдэлгэр -

Тэр чинь одоо зарим нэг нь ойлгож л байсан л даа. Одоогоос бараг 20-н жилийн өмнө юмуу даа. Уур амьсгал гэж энд халуун байна, энд хүйтэн байхад Монголд ийм, Солонгост тийм байна гэдэг шиг ардчилал бол уур амьсгал л нь орж ирж байгаа байхгүй юу? Зарим нь айна ш дээ. Энүүгээл дагавал буруудна. Зарим нь шууд эсэргүүцэнэ. Байдалыг харья гэж бас нэг дундаж хэмжээнд яана, бодно. Тийм байхгүй юу даа.

Эрдэнэтуяа -

Тийм л байна л даа тээ.

Машдэлгэр -

Хамаагүй тэгэхдээ нэг талруу нь шуураад байж болохгүй. өө энэ ардчилал сайн өлсөөд ундаасаад одоо тэгээд суугаад бас тэр чинь тэр үедээ зоаимжгүйг, одоо ч гэсэн зохимжгүй. За одоо ардчилал гэж юу юм бэ ардчилал, ёстой ийм хэрэггүй юм гэж юу байсан юм гэж бас тэгж болохгүй тэр чинь одоо нилээн хүлээцтэй хандаж бодож боловсоруулж одоо нийгмийн эцсийн эцэст бол ардчилал хэрэгтэй шүү. Ардчилал гэдэг чинь чи өөрөө ш дээ, та бид 2 ш дээ, тий энийг л ингэж чөлөөтэй ярилцлага авна гэдэг чинь ардчилал ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан тийм л байна л даа.

Машдэлгэр -

Аан тий

Эрдэнэтуяа -

Ардчилалын нэг хэлбэр гаржил байна л даа.

Машдэлгэр -

Тэрнээс тэр чинь хаалттай, юун тэр үд ухаандаа 1965, 1966-н онд бол ингэж ярихгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Одоо энэ Сэлэнгийн гүүр бариж байна л даа. Тэгэхэд чинь одоо үгүй одоо цэргийн анги Хятадуудын цэргийн анги барьсан шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

За.

Машдэлгэр -

Тий танай одоо Цэдэнбал их муу байна гэж байна. Би тэр тухай юм мэдэхгүй. Би сангийн аж ахуйн дарга байх үед

Эрдэнэтуяа -

За.

Машдэлгэр -

Яаж байна гэсэн бид нар ошоож үзэхгүй, үгүй Цэдэнбал гуай тэр гүүр барьж байгаа хүмүүстэй юу гэж харьцах вэ дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Аан

Эрдэнэтуяа -

Аанхаан бүхэл бүтэн улсыг авч явж байгаа хүн үү ?

Машдэлгэр -

Тий яаж байна? Муу мэдэхгүй та Цэдэнбал гуайтай л ярь, би тэр тухай юм мэдэхгүй. Би зүгээр сангийн аж ахуй эвлэлийн хорооны дарга

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Харин их одоо баярлаж байна та нар одоо, бид нар одоо дээр үед энэ перевозоор гардаг басан одоо гүүр барьж байгаа юм байна. Таньд баярлалаа л гэж хэлсэн. Тийм юм ярьж байдаг.Тийн тэгж болохгүй ш дээ. Ярих хэмжээндээ л ярина уу гэхээс нэх

Эрдэнэтуяа -

Таныг за нэг эвлэлийн үрийн дарга ч юмуу, аймгийн дарга юм ярихгүй байна гэвэл өөр.

Машдэлгэр -

Тий

Эрдэнэтуяа -

Бүхэл бүтэн улсыг захирч байгаа хүн юм чинь тэр зэргийн хүмүүстэй ярих уу үгүй юу тэрнээс олон юм толгойд нь эргэлдэж байгаа юм байлгүй. Аанхаан энэ ер нь хувьчлал ер нь одоо ард иргэдэд тээ ялгаатай хандсан тал?

Машдэлгэр -

Мэдэхгүй

Эрдэнэтуяа -

Ямар ямар ялгаа байсан?

Машдэлгэр -

Ер нь бол хувьчлана гэдэг бол хүн хувьдаа капитал гэж хэлнэ ш дээ, хөрөнгө тий тэр чинь бол хүн өөрөө өөрийн энэ миний юмаа, энэ миний байшин, миний газар гэж энэ чинь одоо том хөрөнгө капитал байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тий

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь

Машдэлгэр -

Тэгээд тэрийгээ эзэн болоод явж чадвал тэр чинь хөрөнгөтөн гэдэг чинь муу юм биш.

Эрдэнэтуяа -

За

Машдэлгэр -

Тийн хөрөнгөндөө өөрөө эзэн болох хэрэгтэй.

Эрдэнэтуяа -

Аанхаан тэр үе?д хөрөнгөтөн гэдэг хүмүүсийг бий болгох юутай, хүмүүсийг хөрөнгөтэй болгох

Машдэлгэр -

Одоо энэ чинь америк 800-н жилийн хөгжилтэй, Монгол улс 30-н жилийн хөгжилтэй гэж харьцуулж ярихгүй ш дээ. Америк тэр чинь бол дээр үеийн ардчилалын эх орон байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тий энэ тухай ярьвал тэр чинь бүр бүхэл бүтэн 2 цагийн лекц уншина ш дээ. Маркс ингэсэн, Энгьлэс ингэж байсан тэд нар чинь мэдээд байхгүй юу. Ардчилал буруу биш, ардчилалыг зөв талаас нь зөв харж зөв л ардчилалын замаар явах хэрэгтэй.

Эрдэнэтуяа -

За таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу? Тэр нь одоо тухайлбал танайхаас одоо ямар нэгэн хүн хэлмэгдсэн ч юмуу эсвэл таныг одоо сургуульд нэг ороход гол нэг нөлөөлсөн хүн ч юмуу эсвэл нэг баяр баясаглантай эрэг талаараа үйл явдал болоод таны амьдрал одоо нэг, одоо жишээ нь нэг юм бүтээлээ ш дээ жишээ нь эмч нар байлаа гэхэд тэгээд одоо өөрчлөөд даргын суудалд тэр хүн очлоо тэрүүгээрээ бүтээсэнээрээ ч юмуу тийм тийм гүн ингээд хүний амьдралд үлдсэн. Амьдралыг нь нэг тодорхой хэмжээнд өөрчилсөн ч юмуу?

Машдэлгэр -

За тэр яахав дээ тэр чинь одоо миний амьдрал бол нээх айхтар нөлөөлсөн юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Би бас тэр үед чинь одоо байр сууриа мэднэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Зарим юмыг нь зөвшөөрнө, хүлээж авна. Бас үзэл бодол нийлэхгүй ю м байж болно. Үгүй тэр чинь өөрөө өөртөө эзэн болох хэрэгтэй. Ардчилалын буруу гэж байхгүй. Ардчилал бол харин дээд зэргээр сайн хөгжүүлж маш их сайн хөгжинө ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тий тэр замд нь ардчилал гэдэг юм мэдэхгүй бас тээр болоод байгаа нь бол байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тий

Эрдэнэтуяа -

Тийм л байна л даа.

Машдэлгэр -

Аан, тий

Эрдэнэтуяа -

Аанхаан, таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Одоо хадгалаж явдаг ч гэдиймуу тээ нандигнадаг, эцэг эхээс бас өвөлж ирсэн нэг тийм онцгой.

Машдэлгэр -

Үгүй тэр ерөөсөө эцэг эх, элэнц хуланцаа хүндэлж байх хэрэгтэй.

Эрдэнэтуяа -

За.

Машдэлгэр -

Тий тэрийг бол одоо хүн талаас нь зүгээр яг тэд нар чинь ардчилал гэж мэдэж байгаа ч юмуу мэдэхгүй ч байгаа юмуу бүү мэд шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тэгэхдээ бол одоо энэ чинь ардчилалын нөлөө бол одоо ухаандаа би одоо 67 хүрч байна гэхэд надад тусч байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхаан

Машдэлгэр -

Тий тэрнээс дээр үеийн дээшээ 9-н үе доошоо 9-н үе мэднэ. Тэгж хамаагүй муйхардаж болохгүй л дээ. Уламжлал бол уламжлал, уламжлалыг одоо зөв уламжилж авч явах хэрэгтэй. Зөвөөр сэтгэж, зөвөөр тунгааж бодож боловсоруулж судлах хэрэгтэй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Машдэлгэр -

Чи хэн бэ? чиний аав ээж хэн бэ? аав нь ч аав, ээж нь ч ээж хэн бэ? ингэж

Эрдэнэтуяа -

Тэр чинь бас удам угсаа цаашдын хөгжилтэй холбоотой юм шиг байгайн тээ улсын, улс орны том бодлого юм шиг байгаамаа тэр чинь

Машдэлгэр -

Хүү тэр чинь

Эрдэнэтуяа -

Аанхаан та ер нь улсдаа...

Машдэлгэр -

Гэрээ засаад төрөө зас гэрээ зас гэж.

Эрдэнэтуяа -

Та улсаас ямар шагнал урамшуулал хүртэж байсан бэ?

Машдэлгэр -

За одоо би эвлэлийн тэргүүний ажилтан

Эрдэнэтуяа -

өө за.

Машдэлгэр -

Тий хөдөлмөрийн

Эрдэнэтуяа -

Гавьяаны улаан тугын одон

Машдэлгэр -

Үгүй ээ үгүй тэр биш хөдөлмөрийн хүндэт медаль

Эрдэнэтуяа -

Аан за.

Машдэлгэр -

Тийн за тэр одоо тэр ойн медалууд 1950,1960, 1970

Эрдэнэтуяа -

Аанхаан, за ингээд бас сайхан ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Машдэлгэр -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.