Zinamidar
![](../assets/images/interviewees/990301.jpg)
Basic information
Interviewee ID: 990301
Name: Zinamidar
Parent's name: Jamsran
Ovog: Taij
Sex: f
Year of Birth: 1934
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Otgon sum, Zavhan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
education / cultural production
travel
politics / politicians
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Зинамидар -
ӨӨ би чинь одоо тэгээд л багаасаа малчин айлын гэрт төрөөд л мал маллаж өсөөд малнаасаа яахав маллацаж өсч байгаа юм л даа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тэгээ л одоо манайхны тэнд чинь түлээ байдаггүй дандаа аргал түүж одоо гал хүсээ түлжээдэг улс чинь аргал түүгээд л одоо ээж аавдаа туслаад л тийм жижиг ажил хийж байж байгаад л 1942 онд би бага сургуульд амлагдаж суусан юм байна л даа тэгээ л олон хүүхэдтэй айлаас нэг хүүхэд л амлаад суулгадаг л байсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Амлаад гэдэг нь?
Зинамидар -
Амлаж заавал суулгах ёстой тэр сургууль үүсч байсан үе
Эрдэнэтуяа -
Аан дөнгөж бага сургууль уу?
Зинамидар -
Тийн дөнгөж бага сургууль үүсч байсан үе юм тэгээд би чинь сургууль дээр хүрч ирээд л нэг өвгөн эмгэн хоёртойгоон бас ганцаар сууж чаддаггүй тэгээ л өвгөн эмгэн хоёртой намайг сумын төв дээр аваачаад буулгаад сургуульд оруулж байж байсан чинь миний өмнө нэг анги орцон байсан юм.
Эрдэнэтуяа -
Аан нэг удаагын элсэлт
Зинамидар -
Анх ерөөсөө л нэг удаагын элсэлт юм байсан тэгээ л тэр нь бас Монгол үсгээр заагдцан тэгээ л миний эхлээд суусан жилээс эхлээд энэ крилл үсэг заагдаад эхэлсэн юм
Эрдэнэтуяа -
Аан за
Зинамидар -
Тийн тэгээ л би чинь тэн дээр яахав суугаад л тэгээд ерөөсөө гуравхан ангитай
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Тэгээ л гурван анги нь крилл үсгээр заагдаж байгаа 2 анги нэг 60-д хүүхэд сурцан байгаа юм тэрэн дээр би нэг манай анги бас нэг 30-д хүүхэд суугаад ингээд нэг ерөөсөө 90-д ангитай л болж байсан л даа тэр үед яг тийм байгаа юм би чинь тэгээ л юу яаж байгаа юм тэн дээрээ суугаа л мөн тэгээ л хойтон жил нь нэг суугаа л хоёр жил суугаад тэгээ л өшөө нэг говь руу нүүдэг болхоороо хүүхэд ирж байхад ойрхон юм гээд л бас говь руу суулган гээд уг нь Завханы Отгон сумын сургуульд суусан юм би
Эрдэнэтуяа -
Аан за
Зинамидар -
Тэгээ л намайгий чинь дахиад 3-р ангид суухад юун дээр төлөвлөлтийн бага сургуульд аваачиж суулгаад л 3-р ангиасаа тэнд суугаад 3 4 хоёроо төлөвлөлтийн тэнд төгсөөд тэгээд нэг юм 4 төгсөөд л бичин жилийн зуд гээл одоо зүгээр сүүд болж байсан юм аа тэгэхэд чинь манайх
Эрдэнэтуяа -
Бүх мал байхгүй
Зинамидар -
Оо яахав бүх мал ч үхээгүй л дээ тэгээд л ер нь ерөнхийдөө зудад их л нэрвэгдэж байсан юм. Тэгээ л нэг хавар ерөөсөө нэг тугал мугал жижиг үхэр мүхэр хамаг юм нь чэрвэгдцэн нэг хэдэн арай үржлийн гэсэн хэдэн малтайгаа үлдэж байсан дүр байгаа юм. Тийм тэгээ л тэрнээс чинь хойш яахав дээ би 4 төгсөөд сургуулиас гарчаад тэгээ л яахав тэгээд аавын ажил гэр орныхоо ажил ингээд л байж байж байгаад л тэр үед чинь одоо ер нь тэгээ л хувийн малын тэгээ л ер нь тэгээл мал мах авна гээл улс нийгэмд малаа тушаадаг албан татвар матвар одоо тэр бүх юм оногддог малын хөөвөр хялгас одоо тэр юмаа зулгааж өгөхгүй бол зүгээр сүйд болдог заримдаа одоо бүр шорон оронд ч болсон тэр төлөвлөгөөтэй юмаа өгөхгүй болвол явдаг тийм үе байлаа ш дээ
Эрдэнэтуяа -
За тэр нь хэдэн оноос вэ?
Зинамидар -
Тэр нь одоо чухам хэдэн оноос байсныг мэдэхгүй юмаа Тэрнийг нэг сайн мэдэхгүй юм 48 он гэхэдл лав
Эрдэнэтуяа -
Төлөвлөгөөтэй
Зинамидар -
Төлөвлөгөөт тэр нэг юмыг өгөхгүй бол амьтан шорон оронд ороод л яваад л байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Төлөвлөгөөнд нь юу юун
Зинамидар -
Төлөвлөгөөнд нь одоо яахав дээ тэр мал хэдэн мал тоолуулсан байна тэрнийхээ үс ноос тэр мах шөл тэгээ л оногдох юмийг нь оногдуулсан байдаг байсан юм
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Тэгээ л тэрнийгээ одоо төлөөгүй айл бүрэн төлж чадахгүй зарим нь одоо ядуураад л одоо сүүлчийнх нь ерөөсөө ийм болж байсан тэгээ л энэ 1950-д оноос байна уу даа тэр 1-р таван жилийн төлөвлөгөө гэж нэг юм буй болоод Чойбалсан л төлөвлөгөө байгуулсан гэж Чойбалсангын төлөвлөгөөг л манай нутагт тэгэж хэлдэг юм 1-р таван жилийн төлөвлөгөөнд улсууд ерөөсөө эхлээд 1 жил тоолуулсан мал нь дараачийн бүр таван жил дараалан тэр малынхаа ерөөсөө тэр бүх л оногдох тэр хөөвөр хялгас одоо тэр мах шөл сүү мүү тэр бүх юмаа улсад тушаадаг
Эрдэнэтуяа -
Аан эхний тоолуулсан малынхаа тоогоор уу
Зинамидар -
Аан аан
Эрдэнэтуяа -
Пөөх
Зинамидар -
Тэхдээр зэрэг чинь хойдхыгоо өнөөтөх урдахыгаа нөхөж өгөх гэж хойноос одоо нэг эр хонь худалдаж авч 3 төлгөөр ч болсон худалдаж авч эр хонио хоршоонд тушаадаг байсан үе байгаа юм. Эр хонь шүдлэн хониноос дээш л авдаг тэгээ яахав тэрнээс доош бол одоо тэгээд жин миндээ хүрэхгүй туранхай байна энэ тэр
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Гэхээр авдаггүй
Эрдэнэтуяа -
Бас дөрөлдөг
Зинамидар -
Тийн жигэнж авна ш дээ тэрнээс чинь тэгээ л тийм байсан тэгээд тийм үед чинь одоо бас зарим улс ууд ньодоо ерөөсөө өнөө мах шөлөө дийлэхээ байгаад л одоо нэг 3 юмаа нэг юмнаас өгөөд байхаар чинь хүн ядуурч эхлэн биз дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэр чинь одоо тэгээ л сүүлийн үед хүн нилээн их ядарч эхэлсэн дээ улсууд ерөөсөө
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тийм үе бас байсан юм тэгэж байж байгаад л ер нь за нэг тэгээ л сүүлд нь таван жил нь дуусаад л завод нь сүүгээ саагаад л нэг өвөл зунжингаа хамаг үнээнийхээ сүүг одоо энэ нэг үхэрт хэдэн литр сүү ч оногдож байсан юм бэ дээ тэр чинь одоо тэгээ л зунжингаа аваачаад заводон дээр үнээгээ саагаад л ерөөсөө үхрийнхээ сүүг амсахаа байчихсан байсан ш дээ бараг
Эрдэнэтуяа -
Пөөх тийм их татвар оногдуулцан хэмжээ
Зинамидар -
Үгүй тэр сүүгээ өгөөд байдаг байхгүй юу тэгээ л тийм ч их л биш л дээ хэмжээтэй
Эрдэнэтуяа -
Аан тэгээд
Зинамидар -
Тэх л мөртөө одоо манайхны тэнд чинь сарлагын үхэртэй болхоор нэг сарлагын үнээнээс их л удаж нэг литр таван зуун грамм л гардаг
Эрдэнэтуяа -
Аан бага гардаг юм байна тээ
Зинамидар -
Бага гардаг юм чинь тэгээ л юугаа өнөөтөх юундаа яагаад л хэдэн сар сааж байгаа юм чинь тэр нь нэг тэр заводонд сүүгээ өгөөд л заводны тэнд сумны төв рүү тэр завод байгуулсан газар луу ойртож туучихаад л тэгээ л өнөө үхэр нь өвс тоос муутай бас тэр чинь сүү гарах нь бас удаашрана ш дээ тэр чинь олон малтай болохтоор чинь тиймэрхүү байдалтай байдаг байлаа
Эрдэнэтуяа -
Тэр ер нь хэдэн он хүртэл үргэлжилсэн
Зинамидар -
Тэгээ л хэдэн он хүртэл үргэлжилсэн болдоо сайн мэдэхгүй юм аа аан ер тэгээ л байлдаан майлдаан одоо тэр чинь өнөөх жинхэнэ байлдааны л үе байсан ш дээ бас
Эрдэнэтуяа -
Аа дайны үе за аан зөв зөв
Зинамидар -
Тийн дайны үе тэгээд бүр дайнаас хойш чинь бас аваад л байсан л даа аваад л байдаг байсан тэгэжбайгаад л сүүлдээ нэгдэлжих хөдөлгөөн мөдөлгөөн гээд л яригдаал тэгээд л нэгдлийн мал малтай улсуудынхан 50 толгой мал үлдээгээд л нэг айлд манайхан чинь тэгээд бусад малыг нь ерөөсөө бүгдийг нь нэгдэл тойрхоол авчихаж байсан юм л даа улсад нэгдэл гээд тэгээд буцаагаад эргүүлээд одоо тэр мал маллах улсуудад нь хариулахчихдаг
Эрдэнэтуяа -
Аан хан
Зинамидар -
Тэгээд тэр нь одоо нэг хонь сард 1 төгрөг л байсан юм
Эрдэнэтуяа -
Пөөх хариулахад уу
Зинамидар -
Хариулахад
Эрдэнэтуяа -
Пөөх яана аа
Зинамидар -
Тийн тийм л хөлстэй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд тэр хөлс нь тэгээд цалингаа авах гэхэд ер нь тэгээд цалин бараг бууддаггүй тэгээд тэр нь өнөө сүү саальныхаа үнэнд л болчихдог бараг сүүг нь юу яадаг байхгүй юу бас нормдоо авдаг байхгүй юу сүүнийхээ оронд цагаан идээ авна тэгээд цагаан идээгийн өгч чадахгүй өнөө сүүг нь идэж уугаад байсан улс чинь тэгээл тэр хариулсан хөлс нь тэр сүүндээ бараг
Эрдэнэтуяа -
Тэгээд л бараг хөлс авахгүй
Зинамидар -
Хөлс авахгүй тэгээ л
Эрдэнэтуяа -
Хөлсөнд нь таараад л байх юм уу
Зинамидар -
Хөлсөнд нь таараад л явдаг байсан шүү дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм л маллаж байлаа даа тэр улсууд
Эрдэнэтуяа -
Ард иргэд ер нь тэгээд аан ха
Зинамидар -
Ард иргэдийн амьдрал тэр үед бас хэцүү байсаан хэцүү байсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л сүүлдээ яахав одоо энэ 90 оноос хойш мал хувьчилаад ирэхдээр зэрэг юм хумаа авхаа ч байгаад ирэхдээр чинь ард түмний амьдрал дээшлэнэ шүү дээ тийм л байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэр үед чинь би одоо хот ороод ирсэн юм өөрөө
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тээд яг нэгдлийн малыг бол би нээх маллаагүй зүгээр манай энэ арын одоо ах дүү нар цөмөөрөө л тэр нэгдлийн малтай зууралдаж байж байсан л даа одоо ч байсан хөдөөний улсууд бас одооны улсууд бол тэрнийг бодоход сайхан болцон юм байна лээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Малаа нэг хувьчилж авчихаад тэр чинь дандаа өөрийн хувийн юм болчихоод идэе гэвэл дур арилжиж худалдая гэвэл дур хоосон хоосон гээд байна хоосонгүй юм байна лээ тэр чинь жинхэнэ хоосон улс чинь л одоо бол ерөөсөө энэ ажилгүй залуучууд л хот хүрээгээр байгаа юучгүй хоосон улсууд шахуу болчихсон байна лээ.
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн ажил хийеэ хийж чаддаггүй ажил олддоггүй аа юу яаддаггүй мал маллаяа мал байдаггүй авах чадал байддаггүй байшин барилганд ороёо дийлэхгүй ажилгүй хүн ямар юмаараа орох юм тийн Нэг тиймэрхүү болхоор залуучууд чинь ажилгүй залуучууд л хамгийн ядуу байна ш дээ одооны байдлаар болвол тийм л байна даа
Эрдэнэтуяа -
Аан ха ер нь таны мэдэж байгаагаар бага сургууль ер нь анх яаж байгуулагдаж байсан юм бэ?
Зинамидар -
Одоо тэрийг би одоо чухам яаж байгуулагдаж байсныг би мэдэхгүй одоо юу яагаад л сургуульд л хүүхдийг суулгах л боловсролтой хүн болгох гэж бодвол Монгол улс бодвол цөмөөрөө юу ч мэдэхгүй юм шахуу юм байсан ба йна л даа тэр чинь одоо тэгээд боловсролтой улсуудтай болох гэж л хүүхэд бүрийг суралцуулах гэж байсан байх л даа Тэгэхдээ хүүхэд бүр суралцаж чадаагүй хот оронгынхон сууж байсан юмуу үгүй юмуу тэр үед би бол хот оронгын улсыг мэдэхгүй хөдөөнийхөн бол тэр бүрэн суусан юм байхгүй
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Олон хүүхэдтэй айлаас нэг хүүхэд л сууж байсан Тэгээд нэгийгээ гараад 4 төгсөөд гарах дээр нь дахиад нэгийг суулгах жишээтэй за нэг 2, 3-г суулгачихдаг айл бол бас хоолныхоо мөнгийг төлөх байранд суулгуул хүүхдийн хоолны мөнгө аргал түлшийн даадаг болхоор бас тэрнээсээ ч халширч байсан байх тэгээ л сумын төв дээр нэг 8 настай хүүхэд аваачаад нэг байршиг юмаар оруулаад тавьчихдаар тэрнээсээ ч халширч байсан байх
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тиймэрхүү л байсан юм
Эрдэнэтуяа -
Тийм байдлаас л ер нь хүүхдүүдээ бас сургуульд суулгах магадлал муу байсан юм уу
Зинамидар -
Тэгээ л суулгах тийн тэгээ л 4 төгсүүлээд бол ер нь манай суманд л бол гэхэд л ер нь манай хөдөөнийх чинь 4 төгсөөд л одоо аймгийн төв рүү сургуульд суулгахгүй гэрээс холдчихлоо амьдрал хэцүү хүүхэд хэцүүдэн
Эрдэнэтуяа -
Пөө
Зинамидар -
Ямар ч байсан хичнээн сайн сурдаг хүүхдүүдийг чинь ерөөсөө шууд л гаргаж авах гээд л зүтгээд л тэгээ л суулгахгүй тэгээ л авчихдаг л байсан
Эрдэнэтуяа -
Эцэг эх нь тэгээ л 4өө төгсгөө л хажууда авчихдаг байсийм уу
Зинамидар -
Тийн тэгээ л одоо нэг за яахав дээ нэг сургуулиар явуулчихвал боломжийн юм даа гэсэн улсууд бол яахав хүүхэд мүүхээ аваа л тэгээ л нэг явчихдаг гэхдээ мал хуйтай тийм улсууд бол бараг л хүүхдээ суулгахгүй дээ
Эрдэнэтуяа -
Гайгүй нэг мөнгөтэй боломжтой нь уу
Зинамидар -
Тийн боломжтой нь ерөөсөө суулгахгүй тэгээ л нэг ядуу хоосон жоохон тиймэрхүү энэтэр нь одоо олон хүүхэдтэй тийм улсууд за яахав нэгий нь ч болсон юм үзүүлээдхэе гэж боддог байсан юм шиг байгаа юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л ганц нэг хүүхдүүд бол суучаад л байдаг байсан тэрнээс ер нь л хойш нь татна шүү
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Суулгахгүйн төлөө зүтгэнэ
Эрдэнэтуяа -
Тэр үеийн нийгэм л юм даа
Зинамидар -
Тэр үеийн нийгэм тэр үеийн ардын аж ахуйтнуудын одоо ухамсар тийм байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хот хүрээ яваад л одоо оо сүйд болно хотынхон ямарч хэрэг байхгүй ерөөсөө бараг тиймэрхүү бодолтой тийм л байсийш дэ
Эрдэнэтуяа -
Аан тэр юу мм аргал түлш өгдөг байсан гэжийш д тэр сургуулийн төлбөрт яах гэж өгдөгийн
Зинамидар -
Сургуулийн төлбөр тэгэлгүй яахав тэр сургуулийн аргалыг чинь ардууд л даадаг байсан ш дээ
Эрдэнэтуяа -
Тийм үү
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Нөгөө сургууль
Зинамидар -
Ардууд
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Ардууд ерөөсөө тэмээгээр танайх тэчнээ тэмээ аргал тэчнээн тэмээ аргал
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Гээ л тэгээ л сургуульд суулгацан хүүхэдтэй айл сургуулийнхаа хүүхдийн тэчнээн хил мах хоолын даана тэр байрны хүүхдийн хоол л доо тэр бол байранд суулгаагүй сургуульд зүгээр яахав би бол байранд сууж үзээгүй зүгээр л юу хөгшинтэйгээ л гэртээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тиймэрхүү л байлаа
Эрдэнэтуяа -
Өө бас тэгэж авдаг л байсан юм байна
Зинамидар -
Тэгэж авдаг л байсан
Эрдэнэтуяа -
Одооныхоор бол төлбөр л юм байна л даа
Зинамидар -
Тйим л шахуу юм ер нь тийм л юм л даа тэр чинь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэрнийхаа сургууль сургуулийн түлшийг ерөөсөө юу яадаг сургууль суулгасан суулгаагүй айл болгон л авч байсыш дэ
Эрдэнэтуяа -
Тийм үү
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Сургуулийн төлбөрийг түлшийг өгнө
Эрдэнэтуяа -
Тэгээд хүмүүс яахав өгөх үү
Зинамидар -
Өгнө л дөө тэдэн түмийн аргал болох ёстой гээ л тэгээ л нөгөөх аргалаа зун авахдаа ч аваа л тэгээ л байж байгаа л тэрнийгээ авчаал дуусгачихдаг
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Тийм байсан юм
Эрдэнэтуяа -
Яахав тэр үеийн төлбөр аан тэгээд л аа юу
Зинамидар -
За яахав нэг ном дэвтэр энтэрийн сургуулиас тавиад өгчихдөг байсан юм
Эрдэнэтуяа -
Аан бас өгөх үү
Зинамидар -
Өгдөг байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тэрнийг нь үнэ мөнгө аваагүй л дээ
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Нэг л анги 2 дэвтэр 1 харандаа өгөө л анх эхлээд болвол бас тэгээ л сулавтар нэг даавуун цүнх үүрчээд л бид нар чинь одоо тэгээ л сурч байлаа ш дэ
Эрдэнэтуяа -
Аан хувц хунар яахав дээл үү
Зинамидар -
Дээлээ дээл дан дээл
Эрдэнэтуяа -
Аан ха ижил мижил үү үгүй юу
Зинамидар -
Аа ижил болго л гэж байдаг юм тэр даавуу даалимба гэж юм чинь ховор эрдэнэ шиг байсан цагаан нэхий дээлтэй хүн л их байлаа ш дээ тэр чинь ерөөсөө юуны чинь даавуу даалимбыг дандаа өмсөх тэгээд тэр чинь байхгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Ер нь ховорхон доо
Эрдэнэтуяа -
Мм ха
Зинамидар -
Харин даавуун цүнхийг л нэг хийгээд өмсчихдөг байсан байх ха ха
Эрдэнэтуяа -
Юу таны энэ
Зинамидар -
Хийгээд зүүчихдэг байсан даа даавуун цүнхээ л тэр гялстуг малстуг яахав нэг сургуулиас тавиад өгчихдөг байсан юм
Эрдэнэтуяа -
Аа аан ха бага байхад чинь гэрээр шавь орох морох гэсэн юм байсан уу ер нь
Зинамидар -
Өө тэгээ л тэр сүүлд нь болвол яахав хүн болгоныг юутай бичиг үсэгтэй болгон гээл яахав сургуулиас гарцан тэр дээш 12 наснаас дээш улсуудыг бас гадуур сургаж байсан ш дээ
Эрдэнэтуяа -
Аан за тэр тэрнээс дээш сургуульд хүүхдүүдийг үү
Зинамидар -
Сургуульд сургуулийн наснаас хэтэрсэн гээд 12-оос дээш настай хүүхдүүд хүнүүдийг тэгээ л гадуур суралцуулж байсым том хөгшин залуугүй л гэрээр нь бүлгэм гээ л
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Байгуулаал тэгээ л бүлгэм дээр суулгаад бөөн бөөнөөр нь бас суулгадаг гэрээр нь явж бас заадаг ойрхон зуны сайхан цагт бол бас яахав сургуулийн хүүхдүүдээр хүртэл зааж өгч явж бай гээ л хэдэн хүн хуваарилж өгч байх жишээтэй над хүртэл 4 төгссөний дараагаар дөрөв таван одоо хөгшөөн нэг айлын хот айлын 2 хот айлын хэдэн авгай мавгайд а,б заа гээ л тэгээ л үнсэн самбаран дээр зааж өгч л байсым
Эрдэнэтуяа -
Цаанаас даалгавар өгчихийм үү бүр
Зинамидар -
Үгүй ээ багын дарга яваад л тэгээ л
Эрдэнэтуяа -
Аан за тэгээд зааж байв уу
Зинамидар -
Тэгээд бас ганц хоёр айлд үгүй ээ ганц юу байхав дээ тэр хотынхоо хэдэн айл саахалтынхаа хэдэн айлын хэдэн хөгшинд бас нэг а,б зааж байсан нэг зун ха ха
Эрдэнэтуяа -
Ха ха та яагаад 4өө төгсөөд гарцан юм бэ
Зинамидар -
Яалаа гэж одоо харин би хэлж байна ш дээ ерөөсөө
Эрдэнэтуяа -
Цаашаагаа уул нь сурц
Зинамидар -
Сурий л гэвэл хүүхдүүд бол сурах боломжтой
Эрдэнэтуяа -
Танайх уул нь мал хөрөнгө ихтэй байсан уу
Зинамидар -
Манайх бол нээх ихтэй ч биш тэхдээ
Эрдэнэтуяа -
Тэхдээ боломжтой
Зинамидар -
Дунд зэргийн л боломжтой айл
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн ямар ч байсан боломжтой айл байсан тэгээ л явуулахгүй л дээ тэрний чинь жижиг би чинь тэгээ л дөнгөж 8тай суугаад л 12той төгсчлөөр тэгээ л 12той хүүхдийг чинь тэр аймгийн төв рүү манайх чинь 170-аад км газар шүү дээ
Эрдэнэтуяа -
Пөөх
Зинамидар -
Аймгийн төв ороход
Эрдэнэтуяа -
Хол байна тээ
Зинамидар -
Хол тэгээ л тэр аймгийн төв рүү чинь аваачаад хүүхдээ орхичхоод яаж эргэж тойрч байхав
Эрдэнэтуяа -
Байна байна уу
Зинамидар -
Байна байна эргэж тойрч байхын арга байхгүй би болвол ухаандаа бас ч ерөөсөө гэрээсээ холдож ганцаараа сууж чадахгүй ганц юм эрх танхил жоохон охин байсыш дэ
Эрдэнэтуяа -
Бага маг уу айлын
Зинамидар -
Айлын бага байсан л даа би айлын одоо томын удаах л байх
Эрдэнэтуяа -
Аан за за уул нь сураад байсан бол арай дээр л байх уул нь сурсан бол дээр л байсым байна тээ
Зинамидар -
Аа тэгэлгүй яахав сурсан бол дээр л байлгүй яахав тэгээ л сүүлд нас хязгааргүй суугаад л байсан тэгээ л нас хязгааргүй ерөөсөө тэр нэг суулга гэсэн л айл чинь л одоо нас хязгааргүй тэр 12-оос доошхи настай хүүхдүүдийг суулгачиж байсыш дээ 15 зургаатай хүүхэд шиг л сууж байсым тэхдээ 12 бас
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
12 гэж нэрлэж байсан боловч энэ 15 зургаатай шахуу хүүхдийг авчраад 14 мөрөвтэй хүүхдүүд сууцан л байдаг байсан том том тоом том хүүхдүүд сууцан л байдаг байсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд тэднийхээс ч тэр одоо ухамсартай байна биз дээ юм сурчихая гэж бодохоор том болцон хүүхдүүд чинь мөн тэгээд тэднэрээс чинь тэгээл хойшоо урагшаа яваад тэр аймаг маймаг руу яваад л юм болцон юм цөөхөн л байх юм даа байхгүй шиг л
Эрдэнэтуяа -
Бүгдээрээ тэгээл аав ээж
Зинамидар -
Бүгдээрээ л ерөөсөө аав ээж нарынхаа үгэнд ороод л татагдаад л тэгээд л малчин
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тиймэрхүү
Эрдэнэтуяа -
Яахав дээ тэрний буруу ч гэж юу байхгүйл дээ
Зинамидар -
Тэрний буруу ч гэж байхгүй байсым уу одоо яасым мэдэхгүй ганц нэг хүн явж байсан л даа тийн ганц нэг хүн явцан л байдгын тэгээ л сүүлд нь нилээн сүүлээс л амьтан бас нэг явах нь дээр юм гэж бодоод л тэгээ л миний үеийн одоо би чинь анхнаасаа юу яасан байна ш дээ бараг анхны сургууль байна ш дээ би чинь анхны
Эрдэнэтуяа -
Бараг дөнгөж байгуулагдахад шахуу орсон
Зинамидар -
Байгуулагдахад л орсон л доо крилл үсэгний бол би ёстой эхэн дээр орсон ерөөсөө
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн ингэхэд юу яаж байгаа байхгүй юу тэрнээс хойш төгсөөд ингээд явсан улсуудаас ганц нэг хүн багш болоод аймаг орсон улсууд долоо төгсөөд нөгөө тав зургаа төгсөөд сургуулиас гарчихдаг ч байна за бүр бүрэн долоо төгсөх л юм бол ерөөсөө сургуулийн багшаар гарч ирээд шууд нөгөө хичээл заадаг байхгүй юу жижиг сумуудын сургуульд
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Тйин долоо төгссөн хүүхэд
Эрдэнэтуяа -
Ха ха
Зинамидар -
Тийн багш гээд л хүрээд ирдэг байсым ерөөсөө
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд унах дээр зэрэг чинь бас сүүлдээ хүүхдүүдийн идэвх бас арай дээр болоод багш болчихдог юм байна ш дэ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тиймээ
Эрдэнэтуяа -
Тийн ажил мэргэжилтэй болчихоор
Зинамидар -
Тэгээд ингээд ажил мэргэжилтэй болчихоор ажилтай болдог юм байна гоё юм байна нөгөө малчин хийж байснаас л дээр санагдаад гоё байхгүй юу тэр чинь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Бас арай боловсон хувцас өмсчихөн бас энэ чинь бас багш aye сүйд болоол хүүхдүүд хүндэтгээд л хачин болчихоор чинь тэрэнд их дуртай болоод л тэгээд бас зарим улсууд бас нэг энд тэнд улаанбаатар хотын сургууль ер нь аймгийн сургуульд бас хүүхэд том болсон хүүхдүүд нь орох сонирхолтой
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хүүхдүүд бас байсан
Эрдэнэтуяа -
Аа аа
Зинамидар -
Байдаг л юм байна лээ тэгээд явж л байсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Миний үеийн улсуудаас бол одоо яахав хот руу ороод эмч мэмч болцон тийм тийм улсууд бол байдаг л юм л даа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Цөөхөн л дөө зүгээр өөр аймгуудаас байдаг л байлгүй энэ их олон байдаг л болоод энэ олон мэрэгжилтэнгүүд байхгүй юу тэгээд л би тэгээд ер нь хорин насандаа хот орж ирсэн л дээ
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Тэгээ л хорьтой хот орж ирээд л тэгээ л энэ хотод би тэр хүүхдийн болницод сувилагчийн курс нээгдэж байна гэхээр би нэг 4 төгссөн байсан тулдаа харин шалгалт өгч шалгалт авч байна гэхээр нь 4-н боловсрол шалгалт аваад л юунд яадаг байсан байхгүй юу сургуульд оруулдаг байсым
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Курс мурст авдаг байсым хот чинь
Эрдэнэтуяа -
Аа аан ха
Зинамидар -
Тэгээд би чинь 4 төгссөн болох тойгоо зэрэг тэнд чинь шалгалтанд ороод сувилагчийн курст ороол
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л сувилагч хийгээ л хотод чинь байдаг байлаа ш дээ тэгэхэд ерөөсөө тэгээ л голцуу л буриад эмч нар байсан
Эрдэнэтуяа -
Яагаад тийм байна
Зинамидар -
Тэхдээрээ тэр одоо монголчуудаас эмч болох хүн сонирхол нь бага л байдаг байсан юм шиг байгаа юм орос эмч буриад эмч одоо намайг орж байхад л тийм байсыш дээ голцуу л их эмч л эмнэлгийнх чинь
Эрдэнэтуяа -
Багшийг илүүд үздэг байсан байх тэр үед
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Яахав нөгөө анагаах хөгжөөгүй л байсан л даа манайх тээ
Зинамидар -
Тийм л байж тэгээ л миний ажиллаж байсны хувьд эмнэлэг л нэг тийм байсан сургууль чухам ямар байсым мэдэхгүй тэгээ л кетэм техникум сургууль их сургуулиудтай болцон байсан л даа тэр үед
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тэгээд
Эрдэнэтуяа -
Тавин хэдэн он гарцан байсан
Зинамидар -
Тэгээ л сүүлдээ тийн тавин хэдэн оноос л арав марав төгссөн хүүхдүүд юм уу сургуульд хуваарилагдаад ирж ордог л байсан ш дэ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэр нь бас харин гайгүй нэг конкурс гэж нээх сүйд болоод байх юм байхгүй хуваариар л орчихдог байсан шиг л байгаа юм
Эрдэнэтуяа -
Аан ха аан одооных шиг л хуваарь
Зинамидар -
Тийн зүгээр л нэг хуваарь хэлчихдээр л тэгээ л тэн дээр чинь конкурс мурс шалгалт малгалт өгөөд байх юм байхгүй тэр явах хүсэлтэй хүүхэд нь тэгээ л явана
Эрдэнэтуяа -
Тэр анги руугаа
Зинамидар -
Анги руугаа их сургуульд орчихдог байсан юм
Эрдэнэтуяа -
Гадаад руу яадаг юм
Зинамидар -
Гадаад руу мэдэхгүй би тэрийг бол одоо нээх сайн мэдэхгүй
Эрдэнэтуяа -
Аа тэр
Зинамидар -
Гадаад руу бол бас хуваарьтай бас эндээ ирээд л энэ яам маамаар хуваарилагдаад ордог байсан байлгүй
Эрдэнэтуяа -
Арай илүү шалгалт малгалт өгөө л
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Онц сурдаг мурдаг тээн
Зинамидар -
Тийм байж
Эрдэнэтуяа -
10 марав төгссөн улсууд л лав явдаг л байсан даа тээн
Зинамидар -
Тийн тийн 10 төгссөн хүүхдүүд чинь тэгээд л улсын их сургууль мургууль байгууллагдаад л сүүлд нь 1950-д оны за нэг 49- оны сүүлчээс юм уу тэгээд л явсан байх даа их сургууль гэдэг юмнууд байгуулагдахаар улсын их сургууль яахав дээ нөгөө нэг хөдөө аж ахуйн их сургууль энэ тэр л тэгээ л бид нар нэг суудаг л байсан хөдөөнөөс бол хүүхдүүд ирчихдэг тэгээ л хотых бол суудаг л байлгүй яахав боломжийн хотынхон бол одоо хөдөөнөөс ирж суухад бол маш чирэгдэлтэй хэцүү тэхдээ сургууль яахав цалин өгч байна стебэндтэй тэгээд тэрүүгээрээ нэг боломжийн тэгээд болоод л таньдаг айл майлаараа тэр хүүхдүүд чинь суугаад л тэгээд байдаг байсан л даа
Эрдэнэтуяа -
Тэр 4-р анги төгсөхөд гэрчилгээ мэрчилгээ юм өгдөг үү
Зинамидар -
Өгдөг өгдөг 4-н гэрчилгээтэй болхоор чинь тэр чинь гэрчилгээ ч одоо ч надаа байдаг ш дэ
Эрдэнэтуяа -
Тийм үү
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Би чинь тэгээд гэрчилгээтэй тэгээд тэрнүүгээрээ яагаав шалгалт өгөөл юу ч мэдэхгүй нөгөө бүлгэм дээр сууж тайлагдаж байгаад л ганц 2 а, б заалгаж байгаад л тэгээд нэг бичиг үсэг тайлагдсан гэсэн нэг тодорхойлолт л авдаг юм уу хаашаа юм тийм байсан ш дээ тэр нэг сургуульд суугаагүй тийм улсууд чинь болвол үнэхээр бас дэндүү юм мэдэхгүй л байдаг байсан л даа
Эрдэнэтуяа -
Та яагаад хот орж ирэх болсон юм бэ сургуульд курс мурсд сурсан юм уу
Зинамидар -
Үгүй ээ үгүй зүгээр энэ бол яахав дээ хот орох хүсэлтэй л байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан юу
Зинамидар -
Хүсэлдээ автагдаад л тэгээ л
Эрдэнэтуяа -
Хаанаас тэгээд хот орвол дээр мээр гэж сонссон юм тэр үед
Зинамидар -
Өө тэр үед чинь болвол ботаникынхан чинь яваад байдаг болцон байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ирж очоод
Зинамидар -
Тийн ирж очоод амьтан нааш цааш яваад аян зээлээр яваад
Эрдэнэтуяа -
Ер нь юу гэж ярих вэ хот явчаад ирсэн хүн
Зинамидар -
Сайхан л хотынхон сайхан л байна л гэж хэлдэг зарим нь нэгэн хүн нь болхоор дээр зэрэг ямар ч хэрэг байхгүй торон дотор нэг ганц иймхэн ийм мах хийчихээд л тэрнийгээ торон дотор барьчихаад л ингэж ирээд л нэг юм хоол хийдэг гээл зарим нь хотынхныг бүр л одоо ерөөсөө
Эрдэнэтуяа -
Хэцүү
Зинамидар -
Хэцүү хүнд амьдралтайгы нь гайхаад л зарим нь болвол одоо сайхан гээд л тэгээд байдаг байсан юм би бол ч одоо хот бараадах хүсэлтэй л байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэр хөдөөний малын амьдралаас аминдаа зугтааж байж байсан юм уу хаашаа юм бодож байхад хот залуу байхад тэгээд хотыг л үзнэ гэж боддог байсан ш дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд орж ирсэн юм
Эрдэнэтуяа -
Тэгээд ганцаараа орж ирсэн юм уу хэнтэй орж ирсэн юм бэ
Зинамидар -
Үгүй үгүй би нэг нөхөртэй суусан юм
Эрдэнэтуяа -
Аа тэгээд тэрэнтэйгээ хоёулаа
Зинамидар -
Тэгээд тэрэнтэйгээ цуг хоёулаа наашаа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хот руу орж ирсэн юм
Эрдэнэтуяа -
Хоёулаа курст суусан уу
Зинамидар -
Үгүй ээ тэр маань зүгээр өөр нэг
Эрдэнэтуяа -
Ажил хийгээд
Зинамидар -
Хар ажил хийгээд
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд явж байсан ш дэ
Эрдэнэтуяа -
Анх хотод орж ирэхэд ямар байв хотын сэтгэгдэл
Зинамидар -
Өө яахав хот чинь тэгээд одоо ерөөсөө
Эрдэнэтуяа -
Хүнгүй шах уу одоо энэ барилга марилга байхгүй байсан байх тээ тэр тавин хэдэн оны үед
Зинамидар -
Ишш өөхөө одоо 40 тавин мянгатууд ерөөсөө баригдаагүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Их дэлгүүр тэр пөмбөгөр ногоон театр гээд байсан улсын их дэлгүүр гээд ганцхан том дэлгүүртэй
Эрдэнэтуяа -
Одоо энэ байгаа барилга мөн үү
Зинамидар -
Аль
Эрдэнэтуяа -
Биш үү
Зинамидар -
Улсын их дэлгүүр нь үү
Эрдэнэтуяа -
Арай өөр үү
Зинамидар -
Одоо өө биш
Эрдэнэтуяа -
Ха ха
Зинамидар -
Улсын нөгөө 4 таван давхар уу
Эрдэнэтуяа -
Тийн одоо одоо энэ аймар өндөр байгаа ш дээ
Зинамидар -
Биш биш
Эрдэнэтуяа -
Аан за за
Зинамидар -
Тэр бол биш зүгээр нэг 2 давхар хоршоо байсан юм өндөр хоршоо гээд
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Одоо бол урт цагааны дээд дээр л байж байсан урт цагааны тэн дээр энүүхэнд нь
Эрдэнэтуяа -
Аан за тэнд тэндээ л байгаа байх л даа
Зинамидар -
Тэндээ л байгаа байх тэрэн одоо байдаг юм уу үгүй юм уу мэдэхгүй 2 давхар барилга тийм л барилгатай ганцхан их дэлгүүр их дэлгүүр нэртэй тэгээд тэр урт цагаан байгаагын чинь тэрүүгээр малын зах барааны зах
Эрдэнэтуяа -
Пөө
Зинамидар -
Ингээд нийтдээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хамгийн улаанбаатрын доод талын зах ерөөсөө тэр
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Улаанбаатар тэрнээс цааш ерөөсөө юу ч байхгүй тэгээд дээшээгээ болхоор тэр Улаанхуаран цэргийн тэгээд 3 казарум байгаа байх казарум гээд цэрэг байдаг нэг 3
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэрнээс цаашаа айл байхгүй
Эрдэнэтуяа -
Пөөх бараг хүнгүй шахуу
Зинамидар -
Үгүй харин хүн цөөтэй байсан юм
Эрдэнэтуяа -
Тийм байна
Зинамидар -
Ерөөсөө Улаанбаатар
Эрдэнэтуяа -
Барилга байгууламж
Зинамидар -
Тэгээд тэрнээс чинь хойш тэгээ л одоо элсэлт аваад л улсуудыг чинь зүгээр аа хөдөөнийхөнийг чинь зүгээр л бөөн бөөнөөр нь элсүүлж авчираад л барилга бариулаал
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л хотоо тохижуулсан л юм байна л даа одоо Улаанбаатар чинь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгэж байсан л даа
Эрдэнэтуяа -
Тийм юм байна л даа
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Амгалан хот гээд л тэрүүхэнд Улаанхуаран тэр хоёр ер нь хамгийн дээд тал нь тэр байсан ш дээ
Эрдэнэтуяа -
Аан аан
Зинамидар -
Улаанбаатраас Улаанбаатарт
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн урагшаа яахав зайсан толгой юу энэ тэр байсан тэр үед зүгээр нэг гэртэй айлууд малтай малтай айлууд байсан ш дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэрнээс өшөө барилга байшин юу ч байхгүй тийм байсан ш дээ
Эрдэнэтуяа -
Ер нь
Зинамидар -
Тэгэж байж байгаад л тэгээл би чинь хотод нэг 8 жил ажилчаад л 8 жилгүй хотод чинь би нилээн хэдэн жил ажилсан юм байна Одоо эмнэлэгт нэг 8, 9 жил ажилласан юм байна.
Эрдэнэтуяа -
Курсээ төгсчихөөд
Зинамидар -
Тийн тэгээд жолооч болсон юм
Эрдэнэтуяа -
Жолоочоо
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Пөөх ямар эсрэг амьдрал үйлддэгийн
Зинамидар -
Үгүй ээ тэгээд яахав дээ жолооч лболсон юм чинь тэгээд л
Эрдэнэтуяа -
Яагаад жолооч болох болсын юу нөлөөлсөн бэ
Зинамидар -
Тийм ч юм нөлөөлөөгүй ээ жолооч болох сонирхол би дандаа л сонирхолоороо болдог хүн ха ха
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Өөрийнхөө сонирхолоор л болдог хүн ха ха
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Өөрийнхөө сонирхолоор л болдог хүн
Эрдэнэтуяа -
Аан хан
Зинамидар -
Тэгээд л өөрийнхөө сонирхолоор бас л бас л курст орсон юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Бас л шалгалтаа өгөөд л бас л нөгөө 4-р ангийн боловсролоор л шалгалт авдаг л байсан үе
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд л шалгалтанд ороод л тэнцээ тэгээ л нэг курст ороод л жолооны курст ороход бэрх байсан тэр үед чинь бараг их сургуульд орчих гэж байгаа юм шиг л юм болдог байсан
Эрдэнэтуяа -
За яахав
Зинамидар -
Үгүй одоо яахав ер нь амьтан өрсөлдөө л
Эрдэнэтуяа -
Бас л эрэлт ихтэй
Зинамидар -
Өрсөлдөө л олдохгүй ерөөсөө тэгээ л олдюу дуулвал нэг л дуулдаад л шалгалтаа өгөхөд л яахав нэг тэнцвэл тэгээ л орчихдог тэнцээгүй нь тэгээ л хасагддаг тэгээ л тэрэн дээр чинь ахиж курс мурс байхгүй ш дэ тэр жилд нь
Эрдэнэтуяа -
Аан тэгээ л одооных шиг хоёр сар гаруй байвал
Зинамидар -
Юу яаж байхав тэр тэр бол байхгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Жил зургаан сар курс л байсым
Эрдэнэтуяа -
Пөөх урт байгаа юм шуу тэр хооронд машин эвдрэвэл яахав яахав бүх л юумын засуулдаг юм шиг байгаам тэ
Зинамидар -
Өө тэр болвол яахав дүрэмийн онолтой нь юутайн л заадаг л байсым
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Гуруулангын заадаг байсым
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хотын дүрэм
Эрдэнэтуяа -
Мм
Зинамидар -
Онол жолоо гурваа заагаад л
Эрдэнэтуяа -
Мм
Зинамидар -
Бүрэн л мэдээд төгсдөг юм даа тэр үеийн төгсөлтийн улсууд болвол гэрлээ унтархад нэг асаахтаагаа л ямар ч байсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Одоо бол мэдэхгүй хэцүү л юм шиг байна лээ
Эрдэнэтуяа -
Аан ха ер нь хөдөөнөөс орж ирэхэд та та ер нь аймгийн төвдөө орж байсан биз дээ бага байхдаа
Зинамидар -
Үгүй
Эрдэнэтуяа -
Орж байгаагүй юу
Зинамидар -
Ороогүй
Эрдэнэтуяа -
Аймгийн төв хот хоёроо харьцуулж яах ер нь яахав
Зинамидар -
Аймгийн төв дээр би яахав тэр анх явах гэж очиж юу яасан л даа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хот руу орох гэхдээр аймгийн төвөөр дамжин ш дээ тэр чинь
Эрдэнэтуяа -
Аан ха тэгээд мотци
Зинамидар -
Унуу мунаа олдохгүй
Эрдэнэтуяа -
Аан за уна тэр хооронд ямар унаа явахав
Зинамидар -
Шуудан гэж нэг юм явдаг л байсым
Эрдэнэтуяа -
Аа шуудангын
Зинамидар -
Хааяа л нэг тийн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэрэн дээр л суугаад явах
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэхнээ арай нэг суудал долоо хоногт нэг явж байсан юмуу хаашаа юм мэдэхгүй ээ тэрнийн болвол сайн мэдэхгүй ер нь удаж байж л нэг шуудан гэж нэг юм ирдэг байсым
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л шууданд суугаа л яваал өгсөн
Эрдэнэтуяа -
Явая гэсэн хүн тэрийг л хүлээх үү
Зинамидар -
Тэрийг л хүлээнэ олон юм байхгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л говь замаар болвол нэг доод талын машин тэгээд одоо манайх чинь Баянхонгортой залгадаг Баянхонгорын тэр лүү ингээд машин яваад ирэхээр замаас нь суудаг тийм точик точикийн юунуудтай байсым
Эрдэнэтуяа -
Аан аа
Зинамидар -
Буудлуудтай байсым
Эрдэнэтуяа -
Аан аа
Зинамидар -
Тэр точик дээр л сууна одоо точик л юм даа төмөр замаар болвол
Эрдэнэтуяа -
Тийн точик л юм даа тээ
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Тийн аан ха
Зинамидар -
Тийн тийм газар дээрээс одоо юунууд шуудангын машинууд хүнээ аваад аваад тэгээл явчихдаг
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм юм байгуулцан байлаа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэрнээс өмнө чинь морин өртөөтэй байлаа
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Ерөөсөө
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Шуудангийн машин гарахаас өмнө чинь одоо морин өртөө чинь одоо хэдэн оноос болсын би бас нэг сайн мэдэхгүй байна аа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Морин өртөөгөөр л ерөөсөө байнга л одоо миний багад л ер нь тэр бичиг данс тэр бүх юм чинь одоо морин өртөөгөөр л дандаа явж байсым
Эрдэнэтуяа -
За тэр нь яахав
Зинамидар -
Мориор л одоо тэр одоо ер нь хотоос
Эрдэнэтуяа -
Точик точик дамжаад л явах юм уу
Зинамидар -
Хот тийн бараг точик шиг л нэг өртөө гээд байгуулцан байдгын
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
30 км хооронд л нэг
Эрдэнэтуяа -
Өртөө байх
Зинамидар -
Өртөө байх ёстой
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Тэгээл 30 км яваад л нэг дараачийн өртөөн дээр нөгөө бичиг хэргээ хүргэж өгөө л дараачийн хүн морио буцаагаад аваад ирнэ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Цаад талд нь алба хааж байгаа улсууд ардууд дандаа байдаг ш дээ тэрний чинь
Эрдэнэтуяа -
Аан ард иргэд үү
Зинамидар -
Ардууд ард иргэд л хийнэ
Эрдэнэтуяа -
Өө
Зинамидар -
Тэрнээс чинь ерөөсөө өөр хэнээс зохион байгуулаад тэр хийдэг ямар юм байхым юу ч байхгүй юм чинь
Эрдэнэтуяа -
Тийм үү
Зинамидар -
Тийн ардуудыг л одоо тэр танайх одоо тэн дээр өнөөдөр албатай шүү
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Сарын 21 хоногын гээ л сарын уяа муяа гээ л байдгын
Эрдэнэтуяа -
За тэгээ л
Зинамидар -
Тэгээ л чинь тэгээ л алба хийдэг
Эрдэнэтуяа -
Сар тэрийг хийнэ гэсэн үг үү тээ
Зинамидар -
Тийн сар болгон
Эрдэнэтуяа -
Тэхдээ байж л байна гэсэн үг ш хүн ирэхийг хүлээгээд л тээ хэзээ л бол хэзээ ирэх үү
Зинамидар -
Хэн
Эрдэнэтуяа -
Тэр нөгөө цаанаас нөгөө мориныхон өртөөний
Зинамидар -
Өөн тэр морин өртөөгөөр одоо өртөөгөөр явж байгаа албан хаагч бол одоо улсууд чинь болвол тэр морин өртөөгөөр л явна
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л тэр морин өртөөгөөр яваад л бичиг хэрэг ч морин өртөөгөөр яваад тэрнийг чинь тэр алба хийж байгаа тэр ардууд л 30 км-тэй нөгөөтэхтэй нь залгуулааддахиад л 30 км-тэй залгуулаад л тэгээд л одоо ингээ л шилүүстээ отгоноос шилүүстээ шилүүстээгээс цагаан хайрхан тэгээ л манайх чинь ингээ л цагаан чу цаашаа тэгээ л Завхан Улиастайн төв хүрэх жишээтэй
Эрдэнэтуяа -
Пөөх
Зинамидар -
Тэгээ л яваад байна тэгээ л тэр хооронд чинь бас 30-аас болвол илүү илүү км-тэй газрууд байна ш дээ тэр хооронд чинь дахиад дахиад 30даан тохируулаад өөрснийхөө сумаас өртөө өртөө байгуулаад тэгээ л тэр алба хийх улсуудаа гаргацан байна дандаа адуу малтай тийм улсуудаа ингээд гаргацан байдаг
Эрдэнэтуяа -
Аа Аан аа
Зинамидар -
Тийн адуугүй улсууд нь болвол чадахгүй л дээ хөөрхий
Эрдэнэтуяа -
Аан ха малтай улсуудыг л
Зинамидар -
Малтай улсуудыг л дайчилж
Эрдэнэтуяа -
Малтай дандаа адуутай улсыг
Зинамидар -
Тийн тэгээ л олоо л улсуудыг дандаа морьдоор нь хийлгээ л
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Гүү адуу бол яахав унаха эргүүлж чадахгүй тийм л дандаа морьдоо аваад л тэр улсууд чинь алба оногдсон гээд л хоол ундаа тохоод л албанд чинь гарах дээр одоо манайх л манай аав л тэгэж байсан алба оногдсон байнаа гээ л илүү гэрээ ачиж аваад л тэгээ л юу яагаа л явдаг байсан
Эрдэнэтуяа -
Аа нэг газар очиж өртөөлөөд байна тээ
Зинамидар -
Байна тэгээд тэр албаар явж байгаа тэр хүмүүсүүдийн чинь хоол ундын дэвсгэр хучлагтай нь даадаг байхгүй юу хононо тэр улс ямар өдөртөө шууд онгоцоор явчих юм биш ямар тэгээд
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Нэг өртөөнөөс нэг өртөөнд тэгээ л хоноод л явах улсууд байж таарна шүү дээ
Эрдэнэтуяа -
Тийм л байна тээ
Зинамидар -
Тэр хучлага дэвсгэрээ аваад л явахгүй нь мэдээж
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л тэрнээс чинь хучлага дэвсгэр хийнэ юу яана бэлэн байлгана тэр алба хаах албаны хүн нь л мэднэ алба хийсэн айл
Эрдэнэтуяа -
Мм
Зинамидар -
Тэр тэр айл л өөрөө бэлдэнэ тийм байлаа
Эрдэнэтуяа -
Тийм л юм
Зинамидар -
Тэгэж байж байгаад л сүүлд нь тэгээ л энэ шуудангын чинь байгуулаа л тэгээ л хөөрхий өртөөгий чинь больсым
Эрдэнэтуяа -
Аан бас л өртөө чинь хэцүү л ажил байна шүү бас тээ
Зинамидар -
Өө ёстой хэцүү өвөл бол ёстой хэцүү ажил байдаг байхгүй юу
Эрдэнэтуяа -
Тийм байна өвөл мөвөл зун ч яахав дээ тээ
Зинамидар -
Тийн адуу мадуугаа адуу мадуу зугтаагаад л тэгээд одоо тэрийг чинь хийж л таарааш дээ алба юм чинь хийхгүй бол шоронд орно ш дээ
Эрдэнэтуяа -
Шууд уу
Зинамидар -
Шууд ер нь орно ш дэ тэр албаны ажил амжуулаагүй гээ л
Эрдэнэтуяа -
Засгийн ажилыг хийгээгүй
Зинамидар -
Засгийн ажил хийгээгүй тийн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Ёстой хатуу байсан үе ш дэ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Аймаар ха ха
Эрдэнэтуяа -
Ард иргэдээс тэрэнд нь бас номхон дөлгөөн үү
Зинамидар -
Өө тэгэлгүй яахав тэр чинь нэгэнт л одоо
Эрдэнэтуяа -
Хийх л ёстой л гээд ойлгосон байх
Зинамидар -
Хийх л ёстой л гээд ойлгоцон хийх ёстой тийм юманд чинь тэр яваагүй болвол тэгээд түрүүч нь өнөө хэлмэгдээд лам нар шиг явж байхаа үзцэн улсууд чинь ерөөсөө тэгээ л хүлцэнгүй болцон тийм байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Тэгээд аймгийн төв хотын
Зинамидар -
Тэгээд одоо тэр сүүгээн саагаад дуусгаагүй өнөө үнээ мал нь одоо яагаачгүй дуусаагүй хүн үс ноосоо тэмээ мэмээгээ одоо ингээ л зулгаагаад ноосоо тушаадаг байлаа за за манайхны хамаатангаас лав л тэмээний ноосоо дутуугаар 9 хил ноос дутуу өнөө оногдлоосоо 9 хил ноос дутуу өгцөн тэгээ л дахиад ноос олдохгүй ард түмнээс ноос авах гэх гэдэг олддоггүй цөмөөрөө хувь хувьдаа тушаацан тийм байж байгаад тэгээд хэлмэгдээд жилийн шоронд явж байсан хүн бий
Эрдэнэтуяа -
Пөө ноосоо тушаагаагүй
Зинамидар -
Ноос тушаагаагүй албан журмын юмыг гүйцэд өгөөгүй шууд тушаацан
Эрдэнэтуяа -
Тэгтэл чанга байсан байна тээ
Зинамидар -
Тийн тийм байсыш дэ
Эрдэнэтуяа -
Тэр хүн нөгөө өөр хүнээс олоод өгчих боломж байхгүй юу
Зинамидар -
Байхгүй тэр бол цөмөөрөө ноосоо тушаацан тийм ноосоо нөөцлөх айл
Эрдэнэтуяа -
Илүү гаргах ноостой айл
Зинамидар -
Илүү гаргаад байлгаж байдаг ноостой айл байхгүй байлгүй
Эрдэнэтуяа -
Өөн
Зинамидар -
Ноосоо тушаачаад чүү чай л нэг юм хаасан чүү чай л нэг юм хүргэсэн болсон тэгээ л аягүй болуул хойтон жил нэг тэмээ нь үхчихвэл ноосгүй болчихон ч гэж боддог юм уу одоо хаашаа юм тэгээ л ганц нэг юм илүү гарвал тэрийгээ нөөчихөн байдаг байлгүй
Эрдэнэтуяа -
Тийм л байхдаа тээ
Зинамидар -
Тийн тийм л байхгүй юу
Эрдэнэтуяа -
Бас нэг байгаль майгалийг юу гэхэв
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Байгалийн үзэгдлийг
Зинамидар -
Мм тийн журамтай л байлаа ш дээ
Эрдэнэтуяа -
Аймгийн төв хот хоёр ер нь ямар ялгаатай вэ орж ирж байхад
Зинамидар -
Өө аймгийн төв хот хоёр бол
Эрдэнэтуяа -
Ялгаа байх уу
Зинамидар -
Ялгаатай бас хот чинь бас эрх биш хот юм болхоор зэрэг шал өөр шүү дээ олон хөлийн газар юм чинь хужаа нар нь хужаа нар л дэлгүүрээр голцуу мах шөлөө зараад л байж байдаг байсан монголын нээх мал мах зараад ч байгаа юм ерөөсөө байхгүй шахуу л байсым
Эрдэнэтуяа -
Монголоос мах мах авч зарж байгаа биз дээ
Зинамидар -
Тийн монголын махыг л хужаа нар авч зарж байдаг хужаа нарын мах л гээл мах аввал нэг сайхан мах авна монголыхч одоо тэгээ л яахав дээ хөөрхий амьтан тэгээ л жоохон жоохон юм л зарах нь зарж л байсан л даа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тиймэрхүү л байсым
Эрдэнэтуяа -
Тийм л
Зинамидар -
Тэгээ л яахав сүү ав сүү ав гээ л нэг малтай айлууд жоол сүү морьтой л ганзаглаад л шогшсон ганц нэг тийм юм
Эрдэнэтуяа -
Аан ха тийм байдлаас авах уу
Зинамидар -
Авна л даа тэрнээс чинь авахаас яахав
Эрдэнэтуяа -
Яахав дээ хот газар тэгээд малтай л байх биш тээ хот газар мал байлгаж болохгүй юу
Зинамидар -
Ер нь байсым гэхдээ байхгүй хот газар яг төв дундаа бол мал байхгүй
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Яг төв дунд нь гээ л улаанхуаран амгалан хоёр тэрүүхэн урт цагаан хоёрын хооронд л басан гээ л бодчих тэрнээс
Эрдэнэтуяа -
Бага байсан байна ш дэ
Зинамидар -
Тийн бага байсан тэгээд урагшаа тэр зайсан майсангаар байгаа айл чинь дандаа малтай тэр хойд талын юу улиастай мулиастайгаар байгаа айл чинь малтай
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Хөдөөний айлууд гэсэн үг
Эрдэнэтуяа -
Тийм л байна л даа
Зинамидар -
Тийн тийм байсыш дэ
Эрдэнэтуяа -
Аан арай л хөгжиж амжаагүй л үе байсан байна тээдө кран маран чинь л
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Тийн
Зинамидар -
51 он хөгжөөгүй хөгжөөгүй яаж хөгжих юм би тэрнээс чинь хойш яахав тэгээ л хэн хэн нь хийгээ л , барилга бариад л түжигнээд л, Оросын машинууд чинь л өндөр кран маран чинь ажилаад л тэгээ л шарав шавхай туйпуй муйпуй чиг л тэгээ л яахав нижигнэсээр байгаад л тэгээ л Улаанбаатар босоол ирсэн л дээ хөөрхий.
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
40, 50-мянгатыг чинь одоо манай монголчууд барьсан, тэр урагшаа 50-мянгатын хятадуудаар бариулж байсан юм.
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
40-мянгатын манай монголын барилга контор барьж байсан. Тэрийг бол одоо би хот ирцэн байсан болохоор сайн мэдэж байгаан
Эрдэнэтуяа -
Аан ха тэр мм ер нь хотын амьдрал танд ер нь таалагдаж байсан уу?
Зинамидар -
Яахав тэгээд болоо л байсийн.
Эрдэнэтуяа -
Хөдөөнөөсөө хэрэв? Орон нутагаасаа аймгаасаа илүү юу?
Зинамидар -
Илүү илүү
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Илүү л дээ.
Эрдэнэтуяа -
Арай хөгжсөн
Зинамидар -
Ажил хийгээд цалин авч байгаа хүн болох дээр зэрэг чинь илүү байхгүй юу. Хөдөө чинь ёстой нэг төгрөг ч авахгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Малаа
Зинамидар -
Мал хүнд өгнө үү гэхээс улсад тушаана сүү мүү
Эрдэнэтуяа -
Аан ха тэрийг
Зинамидар -
Тийм үе байсан улсад малынхы юмыг л тушаадаг үе байсан. Тэгээд л яахав олон хүүхэдтэй айл нэг малаа алж идсээр байтал чинь цөөрөөд л, цөөрөөд л, цөөрөөд л цөөрөөд л нөгөө дэх нэгдүгээр 5 жилийн чинь төлөвлөгөөний юмыг өгөө л цөөрөөд л байсан тэгж тэгж л ядуурдгийн даваан дээр арай чуу л нэгдэлжих хөдөлгөөн өрнөөд л тэгээд л, тийм болсон манай хувьд л лав тийн
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдэлжих хөдөлгөөн
Зинамидар -
Энэ манай өвөг эцэг эхийн амьдралаас
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм болсон
Эрдэнэтуяа -
Тэгээд
Зинамидар -
Нэгдэлжих хөдөлгөөн чинь 57 онд болж байсан. Би тэгэхэд нутагтаа бас ээж аав дээрээ очиж байсан би тэгэхэд бол хот орцон байсан л даа.
Эрдэнэтуяа -
Аан ха нэгдэлжих хөдөлгөөн тэгээд ашигтай юу муу юу? Эцэг эх чинь ер нь юу гэж ярьдаг байсан?
Зинамидар -
Үгүй ээ одоо тэгээд ядуувтар улсууд нь бол ашигтай л ажилтай, хоолтой л болж байсан байна лдаа тэр бодвол тэр
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хүн нэгдлийн малыг маллаад үхүүлчихвэл төлнө л дөө.
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Үхүүлчихвэл төлнө тэгээд сайн маллаад байвал бас боломжийн өнөө сүү саалий нь ууж идээд байна. Сүү саалий нь ууж идэж байгаад яахав хариулах тэр хөлс нь бараг л сүү саалиндаа таардагл юм байна лээ л дээ.
Эрдэнэтуяа -
Цалин аваад байна гэж
Зинамидар -
Цалин аваад байна гэж ер нь бараг байхгүй дээ. Нэгдлийнхэнд тун ховор юм байсан. Тийм л байлаа
Эрдэнэтуяа -
Та хотод ирээд сувилагч хийгээд ер нь хэдэн төгрөгний цалин авдаг байсан?
Зинамидар -
Өө тэр чинь 280-аар эхэлж байсийн.
Эрдэнэтуяа -
Аан ха их мөнгө
Зинамидар -
Ай 300 их мөнгө тэр бол .
Эрдэнэтуяа -
Анх тэгээд орон юу аймгаасаа ирчээд л тэгээл ажил хийгээ л цалин авна гэдэг чинь бас л их сайхан л байсан биз дээ.
Зинамидар -
Тэгэлүй яахав тэгээ л
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Цалингий чинь би чинь авч үзэхэд чинь ёстой гоё ш дээ.
Эрдэнэтуяа -
Үнэ хямд?
Зинамидар -
Үнэ хямд
Эрдэнэтуяа -
Үнэ хямд байсан болохоор л сайхан л даа.
Зинамидар -
Тийн гэхдээ л бас нээх их элбэг бишээ. Хотын торго дурдан одоо тэр юм болвол байхгүй ш дээ. Бас байхгүй байсан ш дэ
Эрдэнэтуяа -
Ховор
Зинамидар -
Ховор байхгүй ерөөсөө атлас матлас гээд дэлгүүрт олдохгүй
Эрдэнэтуяа -
Бүр олдохгүй юу ховор бараа юу
Зинамидар -
Үгүй ээ тэр чинь ховор харин олдохгүй шахуу ховор бараа хааяа л нэг дэлгүүрт нэг тийм юм ирж гэнэ гээл бөөн оочер болоо л тэгээ л дуучихдаг жоохоон юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Дэлгүүрт нэг жоохон юм ирж гэнээ юм хум тэгээ л гарсан гэнэ дандаа хужаагын мухлагаар ховор зүйлийнхэн юм дандаа хужаагын мухлагаар орцон хужаагаас авахаар л одоо нэг 100 цаасны үний юмыг л хужаагаас 200 цаасаар л авдаг байсан хужаагийн мухлагнаас
Эрдэнэтуяа -
Пөөх
Зинамидар -
Тэгээд аваад амалчихдаг хужаа нар
Эрдэнэтуяа -
Хужаа нар яаж авдагийн
Зинамидар -
Ерөөсөө тэр аль дээр үеэс хужаа нар одоо тийм дамламтгай тийм их шунхай шуналтай улс байсан байна л даа
Эрдэнэтуяа -
Тийм байна тээ
Зинамидар -
Тийн тэгэхэд манайх энэ хотод чинь хужаа ихтэй байсыш дэ цул хужаа болцон байсыш д
Эрдэнэтуяа -
Хужаа нар ер нь дэлгүүр хоршоо хөдөлгөдөг байсан биз
Зинамидар -
Тэгдэг л байсан байх гэхдээн бас улсын юм байсан л даа тэр
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Байлдаанаар өнгөрцөн байсан юм чинь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тэгээд манай юу Завхан гэхэд болвол байлдааны үеэс хойш л яахав тэмээ нь аянгаар яваад л улаанбаатар ч аянгаар яваад л хатгал руу ч аянгаар яваад л тэгээ л бярваазаар одоо тэр хөвсгөлийн бярваазаар орсоосоотэр юмаа хангаж авч байсан л даа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Чихэр боов тэр юу гурил будаагаа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд тэрнийгээ өрхүүддээ хуваарилж өгч байсан ам бүлдээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
За бас картын бараа шиг шахуу л байж л дээ ер нь
Эрдэнэтуяа -
Пах
Зинамидар -
Тийн ам бүлтэй айл бас олон ам бүлтэй айл бас арай ахиу гурил авах жишээтэй тэгээ л намрын аянгын л нэг тийм юм ирдэгийн тэгээ л дахиад жин жин тээсэн жин бараа тээсэн дэлгүүрээс дэлгүүр мухлаг тийм юм байхгүй ш дэ агентуудээр яахав тэр нь сумын хуваарь л байсан юм байлгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л нэг тэдэн тэмээг танайх аянд төдий тэмээ өг аянд төдий тэмээ өг гээ л яригддаг л байсан тэгээ л нэг тэмээ тэмээ одоо ачааны тэмээнүүд аянд өгөө л тэгээ л тэр нь тэмээний хөлсөнд нэг юм ирнэ оногдолд нь бас нэг юм ирнэ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л нэг жоохон жоохон юу гурил будаа авдаг тийм л байсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л сүүлд нь яахав үс ноос хялгас ноос моосоо өгөхөд бас нэг будаа мудаа сүүлийн үед бас л ирээд л байдаг болцон байсан арай л дээр сүүл сүүлрүүгээ л хөгжөөд л байсым л даа хөөрхий бас
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Улс бас болохгүй л байдаг байсан байх
Эрдэнэтуяа -
Хөгжөөд л
Зинамидар -
Байлдааны үед болвол одоо тэр намайг бага сургуульд сууж байхад ерөөсөө юү гэх вэ бид нар хэвэг л идэж байсан
Эрдэнэтуяа -
За байранд уу
Зинамидар -
Гурил байхгүй
Эрдэнэтуяа -
Байранд уу
Зинамидар -
Байрны хүүхдүүд л өгч байсан байргүй ч бараг л хэвэг л идэж байсан
Эрдэнэтуяа -
Пөөх
Зинамидар -
3-р гурил гээл хэвэг л одоо бодоход би ер нь хэвэг л гэж бодоод байна ш дэ
Эрдэнэтуяа -
Ха ха
Зинамидар -
Ха чухам тэр үед би хэвэг гээч юм үзээгүй одоо бодохнээл ерөөсөө хэвэг шиг л юм байна л даа нэг тийм барзайсан бор хүрэн юманд л боорцог моорцог ч хийгээд л идээ л байсан байгаад дагаан харин малтай улсууд болохлоор ерөөсөө өөхөнд л муу болохдээр мах шөл нь элбэг болохоор үргэлж л махаа чанаад идчихдэг л байсан л даа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд тэрний чинь хажуугаар бас гурилан юманд их хүүхэд байсан болхоор дуртай
Эрдэнэтуяа -
Тийн
Зинамидар -
Тэгээ л одоо нэг хатуу хоолой руу хатгасан нэг тийм хар гурил л идэж байсан
Эрдэнэтуяа -
Тэгэхээр хэвэг л бараг л хэвэг шахуу
Зинамидар -
Хэвэг л байхгүй юу тэр нь ерөөсөө ерөөсөө тэр тэгээ л нэг цагаан сар болж байсан одоо намайг чинь одоо 3-р ангид сууж байхад гэдэг чинь тэр чинь хэдэн он билээ дээ би 42 онд 43, 45 онд л юм байна яг жинхэнэ одоо энэ онгоцны бааз сүйд болоод байлдаан л гээл одоо германыг дарах гэж байна тэрнийг дарах гэж байна гээл сургуулийн багш нар чинь маргааш л шөнө хөнөөчихөн хөнөөчихөн гээл лоозон тавиал яриад л байдаг байсан тэгэх л юм байх гээд бас боддог байлаа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тэгээл тэр үед чинь л одоо ерөөсөө 1-р гурил олддоггүй цагаан гурил гээч юм ерөөсөө олддоггүй байлаа ш дэ тэгээл цагаан сар болоход дандаал хар гурил тийм юу
Эрдэнэтуяа -
Боов
Зинамидар -
Боовоо хийгээл хар гурилаар боовоо хийгээл
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм л байсан тэгээл мах чанаал дандаа л мах цагаан идээ цагаан ааруулаар л нэг юм цагаан сар хийдэг байсан тийм л үе байлаа даа
Эрдэнэтуяа -
Цагаан сарыг ер нь нэг хийлгэдэггүй байсан гэсэн
Зинамидар -
Өө тэр чинь манайхан чинь хийдэг байсан юм тэгсэн чинь одоо Чойбалсан 1951 онд нас барсан юм байхгүй юу
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Тэгээл хийлгээгүй битүүний өдөр нас барсан байхгүй юу тэгээл яг хийх гэж байсан улсуудыг болиулаал чухам зар гараа л зүгээр сүйд болоол давхиад тэр одоо хувьсаж одоо яахдаа амархан ш дээ дороо цагаан сар болсон айлуудыг зүгээр сүйд болцон торгох юм гэнэ лээ хийнэ гээл арга хэмжээ авах юм гэнэ гээл
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээл тавгын хумиулж байсым
Эрдэнэтуяа -
Харин тийм сураг байсан тэгээл тийм олон жил хийлгээгүй юу
Зинамидар -
Тэгээл энэ чинь одоо сая 90 оноос эхэлж нээлттэй болж байгаа ш дэ
Эрдэнэтуяа -
51 оноос хойш уу
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Пөөх гучин хэдэн жил үү
Зинамидар -
Тэрнээсээ ерөөсөө тийм нээх их сайхан хийлгэхгүй зөвшөөрөл байхгүй
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Зүгээр ард түмэн өөрснөө л
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хийж байсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн уламжлалаа л нууцаар тэгээл ил л болцон тэхдээл арай л нэг тавгын хураачихгүй зүгээр цагаан сар гээд ерөөсөө цаанаас зохион байгуулсан юм байхгүй ш дэ
Эрдэнэтуяа -
Аан амралт мамралт олгодог уу
Зинамидар -
Байхгүй тэр бол ерөөсөө байхгүй цагаан сарын өглөө бол бүр хамгийн их ажил бүртгэнэ намын хорооноос прокуророос одоо зүгээр хүн ирээд л албан газарт суучихдаг тэгээл бид нарыг чинь ажил хийж байгаа үед цагаан сарын өглөө хамгийн за эднийх хэн ороод ирэх нь гээд л
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Ерөөсөө л хам хум харанхуй шахуу хоол хийгээл ажил дээрээ өглөө эрт ха ха
Эрдэнэтуяа -
Ха ха хар өглөөгүүр юмаа бэлдээл
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Шинийн нэгэнд
Зинамидар -
Тийн тэгээл очиж байхгүй бол тэр чинь ерөөсөө болохгүй тийм байсан үе байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Төсвийнхөн л тийм тэгээд 90 оноос хойш л тэгэхээ байчихсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Бурхан шүтэхийг бурхан шүтээн ер нь хэр байсан юм шашин шүтлэг
Зинамидар -
Байлгахгүй ээ ер нь хориглоно бурхан мурханыг чинь одоо шүтдэг улсууд одоо нөгөө лам гэгээн юмнуудаа аваачаад устгуулчаал тэгээл бурхнаа устгаад л хүрээгээ устгаадл ингэж байж байсан улсууд чинь яахав ер нь айл болгон шахуу ламтай байдаг байсан шүү дээ урьд чинь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд тэр лам нь хар болох нь хар болоод л болих нь болиод л бүр зарим нь бүр ерөөсөө чухам хэзээний лам байсанаа ярихгүй зугтааж давхиад л ёстой сүйд болоод л энэ их хувьсгалч хувьчихаж гээл ингээд л тэгэж хүртэл нэр аваад л давхиад л байдаг болчихсон шүү дээ улсууд
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Одоо ламаа булах гээд л чааваас
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Ëам байснаа булах гээд тэгдэг улсууд чиг л байсан тэгээд бурхнаа ил тавьдаггүй ерөөсөө
Эрдэнэтуяа -
Болохгүй
Зинамидар -
Болохгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд жаазныхаа ард хийчээд л жаазтай байлга жаазтай бай гээл тэгээл жааз зураг мураг ингээд л хийчихээд л ард нь бурханаа жаазныхаа ард хийчихээд л авдрандаа зулаа барьчихаад л айл шатаж байсан удаа бий ш дээ
Эрдэнэтуяа -
Эвий эвий
Зинамидар -
Архангай аймагт
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгэж байсан гэж ярьж байдаг юм зүгээр тэр бол манай завханд биш
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Бараг тийм байсан тэгээл яахав шөнө бол тэгээл өрхөө бүтээгээд л зулаа өргөдөг л дөө
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм л байсан
Эрдэнэтуяа -
За бас мартах зартах асуудал гарах уу
Зинамидар -
Өө одоо тэгээл яахав зарим нэг нь мартах л байх гэхдээ арай нэг матаагүй ээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн яахав нэг зулаа өргөчихөөд л байдаг байсан байх хөгшчүүд тийм
Эрдэнэтуяа -
Аан ха жоохон дэглэмтэй
Зинамидар -
Тийн тэхдээ л ер нь болохгүй дээ тэднийх тусдаа тэгэж байна ингэж байна гээл ганц нэг улс бол ханцуй манцуйндаа ингээл тангад ном энэ тэр шургуулчихаад л
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд уншиж муншиж явдаг хүн байдаг л байсан үхэр мал саахдаа өнөөх дарь эх марь эх уншдаг улсууд нэг чимээгүй шивэгнээд уншиж байдаг тийм л байсан
Эрдэнэтуяа -
Аан ха танайхаас хэлмэгдэж байсан хүн байгаа юу
Зинамидар -
Манайхаас хэлмэгдэж байсан хүн байхгүй
Эрдэнэтуяа -
Ер нь хэлмэгдэж
Зинамидар -
Манай холын хамаатангаас нэг хүн хэлмэгдэж байсан байгаа юм
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Тэгээд тэрнийхээ нөхөн олговрыг бол яахав тэр хамаатангууд авсан л даа
Эрдэнэтуяа -
Яаж хэлмэгдсэн юм бол
Зинамидар -
Өө яахав зүгээр лам байсан л хүн тэр бар
Эрдэнэтуяа -
Аа лам байсан юм уу
Зинамидар -
Тийн баригдаа л зүгээр тэгээ л яваад өгсөн тэгээ л алуулцан байхгүй юу ирээгүй
Эрдэнэтуяа -
Ирээгүй гэдэг чинь алуулцан юм уу
Зинамидар -
Тийн тэр нэг хэлмэгдлийн нөгөө сая
Эрдэнэтуяа -
Цагаатгал
Зинамидар -
Цагаатгалаар ингээл нэр усын хэлээд шүүлгэсэн чинь байж л байна лээ алуулцан гээд
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Тэгээ л тэр хамаатангын улсууд ойрынхон улсууд авсан л даа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн оромжинд нь нэг ойрхон байсан болхоор зэрэг надад бол хамаа байхгүй
Эрдэнэтуяа -
Тэр яг ер нь хэлмэгдүүлэлтийн талаар хэр мэдэх вэ та тэр үед ер нь
Зинамидар -
Тэрийг би мэдэхгүй
Эрдэнэтуяа -
Жоохон байхад майхад бужигнаж байсан
Зинамидар -
Бужигнаж байсныг дуулж л байснаас би мэдэхгүй
Эрдэнэтуяа -
Аан ха ер нь юу гэж дуулж байсан
Зинамидар -
Өө яахав зүгээр л барьж дуудаад л сумын төв дээр дуудаад л лам нарыг сумын төв дээр л дуудаад л ачиж явж байсан гэж ярьж байсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн өнөө булуу тэрэг гээч юмаар хүн ачаад байдаг юм гэнэ лээ манайхныг чинь голцуу л мориор аваачиж байсан ш дээ
Эрдэнэтуяа -
Мм
Зинамидар -
Ямар ч байсан хэдэн мориор л явж байсан гэж ярьдаг юм байна лээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тэгээ л мориор аваачаад л тэгээ л буцаж ирэхгүй тэр улсууд чинь ерөөсөө
Эрдэнэтуяа -
Тэгээ л ер нь алуулж байгаа
Зинамидар -
Цаашаагаа дахиад л тэгээ л яваад өгдөг ерөөсөө тэгээ л ирэхгүй ирсэн хүн байхгүй бүр нэг жоохон арай гайгүй одоо бүр нэг одоо өөрөөр хэлбэл нэг баньд нар байдаг юмуу одоо энэ лам хийдэд чинь олон лам шавилан сууж байгаа харагдах юм тэгээ л тэр томчуудын хөөгөө л байдаг энэ жижигчүүд байна ш дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Энэ одоо хүүхдүүд байгаад байдаг биз дээ энэ хийдэд дотор
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэд нар чинь хар мар болоод үлдэж байсан улсуудыг зарим нь барьж аваад 10 жилээр шийтгээл 10 жилийн лам нар бас байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэр нь бол бага лам байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан бага насных уу
Зинамидар -
Тэгээ л тийн бага насны лам мам арай бага арай бага ч мэдлэгтэй ч байсан юм уу тийм улсуудыг 10 жилээр шийтгээд ирж байсан л даа сүүлд нь намайг мэдээ орсон хойно
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
10 жилээр шийтгэгдсэн лам нар тэр болвол том лам нар нь биш ээ гэж ингэж ярьдаг байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ер нь том лам нарын шийтгээ л
Зинамидар -
Томын болохдээр зүгээр алцан юм тэрнээс бол их цөөхөн хүн тэр 10 жилээр шийтгүүлээд яваад ирж байгаа хүн бол цөөхөн хүн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Бараг жалагт нэг хүн аа ер нь суманд 2 хүн л байх байх байсан байх
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэрнээс бусад нь болвол тэгээл ерөөсөө шууд ерөөсөө цаашаа тэгээ л хичнээн ч хүн байхгүй болсон юм бэ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Шар алаглаал байдаг байсан гэж ярьдаг ш дээ нөгөө хувцас нь шар болхоор шар цоохор болохдээр
Эрдэнэтуяа -
Тэгээ л
Зинамидар -
Тэгээ л алчихдаг манайхан чинь улиастайн шорон гээч юмандаа хийгээ л цагаан байшин байсан улиастайн шорон багтахгүй болохоор нь хойноос нь цагдаа нар нь өшиглөөл чихээд байдаг байсан гэсэн ш дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгэж л ярьдаг юм байна лээ нөгөө цуг очиж бас өнөө ах дүү нь харж үздэг л юм дагаж очоод морио авдаг байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л хажууд нь өшиглүүлээ л чихээд л ордог байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ха юу гэж хэлж барьдаг байсан юм бол
Зинамидар -
Өө одоо бол тэрнийг чухам яаж мэдэх вэ юу гэхэв эсэргүү л гэж байсан юм байгаа биз одоо хувьсгал үүсч энэ шашны ном л хэрэггүй худлаа уншдаг ард түмнийг мунхруулдаг энээ тэрээ л гэдэг байлгүй бодвол
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм ээ барилга барьц авдаг тийм л журмаар л
Эрдэнэтуяа -
Аан ха тэр үеийн лам нар бас нилээн хөрөнгөтэй байсан байх
Зинамидар -
Ер нь ламын хөрөнгийг бол тэгээ л ерөөсөө хурааж байсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэр ламтай айл баригдсан айл болвол ерөөсөө нэг ч үлдээгүй ээ ганц хоёр сааль үнээ сүү мүүн үлдэж байсан юм уу бүү мэд тэгээ л хамааг юмы нь хураагаад авчихдаг байсым
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Ëав л тэр манайхны хамаатан тэгэж ярьдаг
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Бүх юмы нь хурааж аваа л зүгээр ерөөсөө үлдсэн гэрт нь үлдсэн нэг хэдэн юм нь бол гэр хувцастайгаа л нэг хөндий гэртэй л үлддэг байсан байх
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хэдхэн ганц хоёр цайны сүүний үнээ хэдхэн мал үлдээж ерөөсөө хамаг юмыг нь хураачихдаг байсан юм байна лээ ламын баригдсан ламуудын ар гэрийн тэгэж ярьдаг юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тэгээд урьдний ярианууд чинь тэгээд одоо тиймэрхүү
Эрдэнэтуяа -
Энэ улсаас ер нь мэдэгдэл хийж байсан уу ямар нэгэн тайлбар тавьж байсан уу энэ хэлмэгдүүлэлтийн талаар
Зинамидар -
Тэр үед үү
Эрдэнэтуяа -
Тийн тэр үед
Зинамидар -
Үгүй
Эрдэнэтуяа -
Аан яахав ардчилсан хувьсгал гархаас өмнө ч юм уу
Зинамидар -
Үгүй үгүй чимээ ч байхгүй тэр үед эсэргүүний үлдэгдэл гэж л нэрлэгдэж байна уу гэхээс биш тайлбар тавьж сайн гэж хэлж байсан удаа байхгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Өө танайхаас тийм хүн баригдсан баригдаж байсан гээ л ярьчих юм бол эсэргүүний үлдэгдэл байна гээ л бүр ажилд ч бол авахгүй ер нь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм байсан ш дэ
Эрдэнэтуяа -
Аа а
Зинамидар -
Сургууль соёлд бол хүүхдийг бол явуулахгүй эсэргүү тийм юутай улсуудын хүүхдүүдийг бол явуулахгүй шүү
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Эсэргүүний үлдэгдэл нэртэй байхгүй юу тэр чинь өө аймар хавчина тийм тэрэн тэгж байсан тэр чинь тэднийхний тийм өө тэгээд болохгүй эсэргүүний үлдэгдлийнхэн гээ л манай сумынхан сумын улсууд чинь одоо тэгээ л нөгөө бие биенийгээ андахгүй юм л даа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Энэ хороо л гэхэд л одоо тэрнийг тэхцэн тэхсэн тэр нь бас бүр тэгсэн шүү гээ л тэрний үлдэгдэл тийм гээ л мэдэж байгаа учраас тэр цаанаасаа тийм даалгавартай болхоор бүр тэрнийгээ бүр оодруулаад
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд ерөөсөө эсэргүүний үлдэгдэл бол тэгэж юманд орж ирнэ түүх байхгүй ш дэ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм байгаа юм
Эрдэнэтуяа -
Ер нь тэр бага сургууль чинь байгуулагдаж байна гэсэн ш дээ суртал ухуулга явах уу сургуульд хүүхдээ оруул моруул гэсэн
Зинамидар -
Ухуулга байхгүй зүгээр л ерөнхийдээ л оногдож байна л гэж л ярьдаг байсан ш дэ сургуульд оногдлоо гээд
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Оноолт л байсан юмуу одоо хэн мэдэхэв манай эцэг эхүүд л лав тэгэж миний багад л тэгэж дурьддаг байсан сургуульд оногдлоо гээд
Эрдэнэтуяа -
За оногдлоо
Зинамидар -
Тийн сургуульд оногдсон тэдний хүүхэд тэгэж оногдсон байна аа тэднийхээс тэд нэг хүүхэд нь суух юм гэнэ ээ тэдний хүүхдийг оногдчихож
Эрдэнэтуяа -
Аа би суртал ухуулга явдаг байсан юм болов уу гэж бодохгүй юу
Зинамидар -
Үгүй үгүй
Эрдэнэтуяа -
Хүүхдээ ингээд явуул аа
Зинамидар -
Өө үгүй үгүй
Эрдэнэтуяа -
Сургууль соёл ийм байгууллагаа гээ л
Зинамидар -
Тэр болвол яахав зүгээр л нэг багш нар болвол хүүхдэдээ л хэлж өгдөг байсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Энэ дээ сайн сур суу та нар аймаг дээр очоод бол 4 төгсч байгаа хүүхэд бол аймгийн сургууль яваарай гээ л байдаг болхоос май яв гэсэн хуваарь ингээд өгдөг юм байхгүй
Эрдэнэтуяа -
Эцэг эхчүүд нь гэхээс биш хүүхдүүд юу мэдэхэв дээ тэрнийг
Зинамидар -
Хүүхдүүд юу мэдэхэв хүүхдүүдэд л тэгэж багш нар ярьж өгдөг байсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л за хүүхдүүдээ одоо ингээд ингээд аймаг дээр суугаарай очоорой чамайг тэнд одоо ингээд нэр мэрсийг чинь өгчихлөө шүү май чиний томилолт ч гэх юм уу одоо тийм юм ерөөс байхгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л яахав хүүхэд санаагаараа нэг яваад очоод сурчихдаг л байсан байлгүй дээ
Эрдэнэтуяа -
Тийм л байлгүй
Зинамидар -
Бага дээр бас нэг ганц нэг оногдол ирдэг байсан юм уу аймгаас
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Бичиг мичгээр ирдэг л байсан байх
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л тэр нь бол тун ховорхон доо хойш нь л татчихдаг байсан
Эрдэнэтуяа -
Мм
Зинамидар -
Хичнээн хоног ч ирсэн чиг л суулгахгүй
Эрдэнэтуяа -
Мм
Зинамидар -
Суулгасан нэг нь л тэгээ л суулгадаг тэрний орноос би сууя гэсэн хүн бол байхгүй байсан
Эрдэнэтуяа -
Аан ха Ер нь соёлын довтолгооны талаар ер нь та хэр мэдэх вэ соёлын довтолгоон анх яаж гарч байв
Зинамидар -
Тэр чинь одоо би нээх сайн мэдэхгүй байна аа соёлын довтолгоон ч одоо тэр далаад онд гарсан байх даа
Эрдэнэтуяа -
За аан ха юу гэж гарч байв ямар ямар
Зинамидар -
Би тэр яг оны нь бас нэг сайн мэдэхгүй байна аа ямар ч байсан далаад оны үед л соёлын довтолгоон гээ л яригдаад л сүйд болоод л зүгээр л айл хунраар яваад л аяга шанагны алчуур чинь хаана байна цэвэрхэн байна уу хүн болгоны ор дэрний даавуу унтдаг хувцас бүх юмыг л төрөлжүүлсэн байх ёстой гээ л шалгаал ирээд л одоо өнөө хороо хороны чинь хэсгийн дарга нар хорооны дарга хэсгийн дарга ингээд одоо хорооны ямар юм ч байсын дээ тийм улсууд яваад л шалгаад байдаг байсан ш дэ ариун цэврийн станцын улсууд
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хүн болгоны гар нүүрний алчуур тэр чинь тэгээ л хүн чинь бас шаардлага ихтэй болхоор зэрэг чинь бас юмыг бэлддэг л байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л бэлэн байгаа тэгээ л сүүлд нь бас одоо ямар өрх билээ соёлч өрх
Эрдэнэтуяа -
Аан тийн гэсэн танай айл өрх гэсэн үү
Зинамидар -
Тийн соёлч өрх гэсэн гэрчилгээ өгөө л тийм гэрчилгээг авч л байсан манайх бас
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн өнөө нэг хүүхдүүд ээ нэг жижигхэн пүмбүшигний юм шар шкаô одоо энэ мод боловсруулахын үйлдвэр хийгээ л гаргаад байдаг байсан нэг нэг нүдтэй нэг юм авчаад л энэнээс нь ингээ л манай хүүхдүүд энэнээс нь л ойлголцоол тэр хийгээ л одоо ингээд хуваарилаад хувцы нь одоо ингээд бүр ингээд тавьчаад
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л тэрний нь өнөө соёлын довтолгооноо ирэхдээр нөгөө улсуудаа ирхээр үзүүлдэг
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Тийм байлаа 2 ээлжийн даавуу маавуу одоо тэр юм байлгахгүй бол ерөөсөө болохгүй тийм байдаг байсан л даа
Эрдэнэтуяа -
Аан ха шаардлага хангаагүй айлуудыг
Зинамидар -
Тэрийн одоо яадаг байсан юм бол мэдэхгүй тэгээ л хангуулахын төлөө нилээн л явдаг байсан байх л даа
Эрдэнэтуяа -
Аан ха ер нь соёлын довтолгооны үр нөлөө сайн талаараа
Зинамидар -
Сайн ш дээ уг нь тэр уг нь зүгээр юм байгаа юм тэрийг муу гэж ерөөсөө хэлэлт байхгүй
Эрдэнэтуяа -
Одоо дахиж явуулуул
Зинамидар -
Явуулуул сайн ш дээ
Эрдэнэтуяа -
Ха ха
Зинамидар -
Одоо явуулахаа байцан одоо ер нь хүн одоо хаа дуртай газар тэгэж яаж байх нь хамаагүй хүний эрх гээд одоо зарим нь одоо ер нь арай л худагны дэргэд жорлонгоо ухахгүй хэцүү байна ш дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хүний эрх гэцэн болхоор одоо ерөөсөө хэцүү болчоод байгаа юм аа бас
Эрдэнэтуяа -
Тийм л байна даа тээ
Зинамидар -
Тийн тэр нь жоохон тиймэрхүү
Эрдэнэтуяа -
Ардчиллын талаар хэдэн онд
Зинамидар -
Аа ардчилал яахав ардчилал сайхан л юм ардчилал бол одоо 90 оноос хойш гарах гэж байсан сайхан гарч ирлээ их л дарагдлаа хөөрхий одоо их дарагдаж дарагдаж тэгээд далдлавч далдрахгүй тэгээ л гараал ирлээ дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Даравч далдрахгүй гэдэг шиг
Эрдэнэтуяа -
Ер нь ардчиллын үр нөлөө юу байна
Зинамидар -
Үгүй ээ ардчиллын үр нөлөө бол байгаа
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Тийн байгаа шүү уг нь бол
Эрдэнэтуяа -
Аан ха тодруулбал
Зинамидар -
Би бол одоо байгаа л гэж боддог юм үгүй одоо тодруулаад байх ч юу байхав дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Ил тод болсон үгээ хэлж чаддаг болсон улсууд шүүмжилж чаддаг болсон ямарч байсан дураараа хаашаа л явна дураараа явчдаг болсон одоо би улаанбаатар явах гэж энэ хорооны даргыг эрж эрж эрж нэг замын жуух аваагүй тэгээд нэг ирэх гэж байсан юм одоо тэр чинь одоо тэгээ л тэр нь хороон дарга л байхгүй бол өнөөдөр явах гэсэн би чадахгүй ш дэ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Явж чадахгүй замын жуухгүй тийм л байсан тэгээ л тийм тийм юмгүй дураараа зорчдог болсон тэгээ л паспорт үзүүлээл яваал өгдөг хүрэх газраа хүрээд л хүрээд ирдэг одоо тэгээ л эрээн мэрээн улаанбаатар энд тэндгүй тэнэж байна ш дэ энэ улсууд
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэр чинь ардчиллын нь л одоо эрх чөлөө тэрнээс биш тийм байлгаагүй ээ нэг аймгаас нэг аймагт очдог тийм эрх байхгүй очиж суух ч эрх байхгүй хотоос хот орж ирэх гэж одоо ер нь би бол одоо паспорт маспорт юу ч байхгүй тэгээл орцон юу ч байгаагүй үзүүлж мүзүүлэх
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Яахав хот харин тэр үед хүн их хүн ам ихтэй болгох гэж хотоо хөгжүүлэх гэж байсан болохоор хөдөөнөөс ирсэн улсыг дорон тэгээ л
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Паспорт олгоо л тэгээл авдаг л байсан ажил төрөлд оруулаал ажилгүй хүн гэж байхгүй ажилд ороё гэсэн л хүсэлтэй хүн бол тэгээл ажилд орж л байдаг ажил бол олддог тийм байсан дээр үед бол одоо ч бол ерөөсөө ажиллая гээд ажил байхгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Мөнгө олох гээд л олж чадахгүй зарим нь хулгай хийж худлаа хэлээд хэцүү л болж байна ш дэ одоо
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Мөнгө нь ховор болсон учраас л тэр хулгай худалч дээрэмчин одоо тэр чинь ажилгүйгээс л болоод байгаа юм ерөөсөө ажилгүй хүн яахав мөнгө олж чадахгүй мөнгө олдохгүй хүн яах юм хүнтэй адилхан хувцас өмсч чадахгүй хүнтэй адилхан идэж ууж ууж чадахгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хүнтэй адилхан дураараа нэг тийшээ явчихмаар байдаг чадахгүй мөнгөгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм учраас ажил нь тэгээл тэрнийг хангая тэгээл ажил хийе гэхдээр ажил олдохгүй ажил олоод хийчэе дээ гэхдээр заавал мөнгө шаардлагатай ажил байгаад за нэг ногоо тарúя гэхэд л одоо ядуу хүн бас хэцүү ш дэ төмс олдохгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Төмсийг авах гэнэ 12000 нэг шуудайн 20000
Эрдэнэтуяа -
Дээрээс нь бас энэ хүмүүсийн ажилд хандах хандлага муудцан юм уу социализмын нийгэмд ямар байсан
Зинамидар -
Тэгэхэд ч яахав ажил хийхийн төлөө л явж байсан л даа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Мөнгө олох гээд тэр ажил нь элбэг болохоор тэгэхгүй ээ ажил нь элбэг болохоор ажилгүй хүн байхгүй албан журмаар ажил олдог байсан ажилгүй хүнийг чинь бас албадан ажил хийлгэдэг байсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн ажилгүй байхыг хүн хүсэхгүй дээ ер нь
Эрдэнэтуяа -
Тэр үед үү
Зинамидар -
Тэр үед ч гэсэн одоо ч гэсэн ажилгүй байхыг хүсэхгүй
Эрдэнэтуяа -
Хэн ч хүсэхэв тээ
Зинамидар -
Хэн ч хүсэхэв ерөөсөө л ажил байгаал байдаг юм бол тэнд ороод тэрнийг хийж байгаа тэгээл сүүлд нь нэг хэдэн мөнгөтэй болоол тийшээ тэгээд явúя гэсэн хүн бол байгааш дээ энэ чинь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Даанч тэр нь бололцоо нь олдохгүй байна одооны залуучуудад
Эрдэнэтуяа -
Ажлын байр нь уу
Зинамидар -
Тийн ажлын байр тэр бололцоо нь хүртэл олдохгүй байна надад бол одоо ямар хамаа байх вэ тэр улсаас хэдэн тэтгэвэр аваал тэгээл
Эрдэнэтуяа -
Та хэдэн жил ажилсан бэ ер нь
Зинамидар -
Би 33 жил ажилсан
Эрдэнэтуяа -
Аан ха 33 жилээс 7 найман жил нь сувилагч
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Аан ха үлдсэн нь жолооч уу
Зинамидар -
Жолооч
Эрдэнэтуяа -
Хөдөө орон нутгаар явдаг уу
Зинамидар -
Явна хөдөөгүүр болуул цөөхөн явна л даа голцуу л хотын Сүхбаатар хотын дотор явж байлаа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Улаанбаатар хотод найман жил 9 жил тэрэг барьсан би
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Улаанбаатарт
Эрдэнэтуяа -
Пөөх
Зинамидар -
Гэхдээ би хөдөө яваагүй ээ дан хөнгөн тэрэг барьж байсан
Эрдэнэтуяа -
Аан хөнгөн үү
Зинамидар -
Хот дотор
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн албан газрын тэрэг
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Албан газрын ажил тэгээ л өнчөө өнөөх манай нөхөр энчээ шилжиж ирэхдээр зэрэг шилжиж ирж байгаа юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л энчээ ажилаал Сүхбаатар хотын одоо бараа таваар зөөдөг одоо ийш тийшээ явдаг юу вэ зарим үед шуудан мууданд явдаг хөдөө ч явдаг тэхдээл холын тээвэрт их яваагүй ээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Сумуудын тээвэрт бол зөндөө явсан сэлэнгийн сумуудыг бол гүйцээсэн дээ
Эрдэнэтуяа -
Аан ха Хувьчилалын талаар яриач та
Зинамидар -
Хувьчилал ч одоо тэгээд яахав дээ тэгээд
Эрдэнэтуяа -
Ха хувьчилал яасан
Зинамидар -
Үйлдвэр мүйлдвэрээ устгаал одоо энэ ардчилалынхныг буруутгаж өгдөг л юм байна лээ
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Тэхдээ буруу л даа угаасаа уг нь хувьчилал болвол буруу л байна үйлдвэр устгаж хувьчилдаг л буруу байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Үйлдвэр болвол байж л байг манаач тавьчаад хадгалж байсан бол ажиллах хүн хүч ажилаа одоо ингээд улс мөнгөтэй боллоо зарим нь одоо тэр үед чинь бас
Эрдэнэтуяа -
Малтай ч боллоо гайгүй
Зинамидар -
Тийн малтай ч боллоо тэгээд одоо тэрний чинь бас босгож ирээд үйлдвэрлэлийнх нь тэнд тоног төхөөрөмж дотор нь одоо ажилуулах тэр одоо будаа тариа ч байдаг юмуу гурил хийхэд одоо мод хадаад одоо тэр юмы нь ажилуулах тэр юмыг олох
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм одоо чадалтай улсууд бол одоо бол гарч ирчээд байна ш дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн аа тэр үед болвол ёстой үнэхээр байхгүй төр засаг нь ч байхгүй хүн нь ч байхгүй тэгээд үйлдвэр нь хоосон ингээд хоосон тэр үүд хааж байгаа юм шиг үлдэж байсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгэхээр зэрэг ажилчин бол зүгээр яахав ажиллая гээд цалин авая тийм ээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Гэсэн л ажилчин байна уу гэхээс биш энэнийг өөд нь татаад би ажилуулаад байя гэсэн юм байхгүй ингээ л даавуу даалимба оёж байсан хүн ахуйн үйлчилгээ гэхэд даавуу даалимбагүй бол юу хийхийн тэр чинь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээл нөгөө даавуу даалимбыг чинь засгаас цаанаас нь аваад ирдэг байсан хүн нь байхгүй болчихоор цаанаас засаг нь одоо тэгэж юмаар хангаж чадахаа болчихоор
Эрдэнэтуяа -
Аан ха одоо юу хийхэв аан ха
Зинамидар -
Байчихсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Засаг хангаж чадхаа байчихаад урд үйлдвэрийг тэр мод үйлдвэрийг чинь хөндлөн моды нь хангаж чадхаа байчихан тэгээ л тэрэг техникийн бензин нэмэгдээл тэрэг техникийн хувьчилаад хаячихаар ямар техникээр тэр модыг зөөж ажилуулах юм жишээлбэл
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л тэгээ л хувьчилал бас жоохон буруу явагдцан юмаа уг нь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн хувьчилал яахав мал дээрээ л нэг тийм малчинд л зөв байсан байх
Эрдэнэтуяа -
Аан ха тэгээд дээрээс нь орон сууцтай болсон
Зинамидар -
Орон сууцгүй улсууд орон сууцтай болоод орон сууцы нь зүгээр өгчихөөд л
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Зүгээр өгчихөж л байгаа юм л даа тэр бол
Эрдэнэтуяа -
Жоохон эрх тэгш хандсан уу үгүй юу
Зинамидар -
Үгүй тэр бол ёстой тэгээгүй зүгээр л байсан улсууд нь авчихсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгэхээр байгаагүй улсууд нь тэгээл хохирчихоно зүгээр л одоо ингээд гэр оронгоор суудаг энэ хорооллын хоршоо одоо тэгээл нөгөө гэр хорооллын улсуудад зөвхөн орон сууцанд чинь цөөн л хүн байна ш дээ энэ чинь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Гэр хороолол нь хэтэрхий их байгаа юм тэр болвол ерөөсөө юу ч байхгүй тэгээл газар өгнө л гэнэ газраар чухам яах юм би газраар яах юм жишээлбэл газар дээр амьдарч байгаад үхнэ л дээ нэг жоохон газар дээр
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Тийм л юм байгаа юм тэгээд газар өгнө газар өгнө л гээд байгаа юм над би над нэг 5 сот газар өгсөн ч би тэрэн дээр төмс тарьж чадахгүй ш дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм л юм байгаа юм тэгэхээр эрх уг нь эрх тэгш юмы нь хуваарилаад өгцөн бол зүгээр байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгхээр тэгээл хуваарилаад өгчихөөр чинь ямар нэг орон сууц байшингын чинь хуваагаад 2 айлд өгөлтэй нь биш дэ одоо бас болдоггүй юм
Эрдэнэтуяа -
Өрөө өрөөгөөр нь үү
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Анх орон сууцжуулж байхад тэр кино минон дээр өрөө өрөөгөөр нь өгч байсан юм шиг байна лээ
Зинамидар -
Уг нь тэгвэл бас боломжийн ш дээ тэр чинь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн 3 өрөө байшинг 3 айлд өгөхөд яадаг юм
Эрдэнэтуяа -
Тийн амьдарч л байна биз
Зинамидар -
Амьдарч байна биз
Эрдэнэтуяа -
Боломжтой нэг нь нөгөө хоёроосоо худалдаад авчихан биз
Зинамидар -
Тийн нөгөө хоёроосоо худалдаад авдаг юм байгаа биз тэгвэл юм өгөөгүй гэхгүй ш дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм л байхгүй юу уг нь
Эрдэнэтуяа -
Тийм л байна л даа
Зинамидар -
Тэгээгүй юм байгаа юм тэгээл засаг төр нь одоо мөнгө төгрөг нь байхгүй байсан юм уу одоо хаашаа юм тэгээд 10000 цаасаар хуураад 10000 цаасыг чинь байр авсан чиг мал авсан чиг үйлдвэр авсан чиг юу авсан чиг хүн болгон л авсан ш дээ тийм биз дээ нөгөө 10000 цаасны хувьчилал
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээл хувьчилалаар бол хүн ерөөсөө юм хийгээгүй ш дээ
Эрдэнэтуяа -
Аан тийм л
Зинамидар -
Нилээн зальтай зайтай нь л жоохон юм хийсэн байж магадгүй
Эрдэнэтуяа -
Аан арай илүү юм авсан байж магадгүй гэж үү
Зинамидар -
Аа илүү юм тэрүүгээр одоо тэр бирж миржээр өгсөн юм авсан байж магадгүй манайхан мэтийн улсууд бол тэгээд тэр бирж гээчд нь аваачаад өгцөн юм байна уу байхгүй ээ юм байна уу байхгүй ээ байхгүй байхгүй одоо л байхгүй гэдэг юм байна лээ тэр 3000 цаасны ягаан тасалбарыг бол одоо жишээлбэл манайд хэвтчил байгаа
Эрдэнэтуяа -
Одоо юу
Зинамидар -
Тийн бичээл ягаан тасалбарын
Эрдэнэтуяа -
Пөөх
Зинамидар -
Хураагаад авцан
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Тэгээл тэрнийгээ хадгалж тэгээл нэг бичиг өгцөн байдаг юм тэр үед чинь ингээл
Эрдэнэтуяа -
За та хаана өгсөн тэр 3000-н тасалбараа
Зинамидар -
Үгүй манай энэ Сэлэнгийн бирж гээд нэг хүн байдаг байсан юм
Эрдэнэтуяа -
Аан за
Зинамидар -
Тэр л авдаг байсан юм
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Ерөөсөө тэр цэнхрүүдийг чинь цугын авсан
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л гүйцээ цэнхрүүдэд чинь харин хэдэн төгрөг өгсөн юм
Эрдэнэтуяа -
Аан ха арай илүү мөнгө
Зинамидар -
Арай илүү мөнгийн өгсөн байхгүй юу цэнхэр цаасандаа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд хэдэн төгрөг
Эрдэнэтуяа -
Ягаад ингэж
Зинамидар -
Тэхдээ 7000 цааснаасаа илүү өгсөн л дөө хөөрхий
Эрдэнэтуяа -
Аан энэ хүмүүс тэгээд тэр цэнхэр ягаан тасалбараа олигтой ашиглаж чадаагүй хувьчилалыг сайн мэдрээгүйн юутай холбоотой вэ сайн ойлгуулаагүй
Зинамидар -
Ухамсар ухуулга сурталчилгаа байхгүй учраас тэрийгээ ажилуулж чадаагүй улсууд авч юм болгож чадаагүй энэ юу аймгийн одоо орон нутгийн албан хаагч нарын л буруу тэр бол
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэрийн нь ухаандаа тэр цаанаасаа нь юм болдог юмын одоо хүн болгоны нэрэн дээр байлгаж байгаа л юм болдог бол болгоол болохгүй бол одоо ч болсон байлгаж байгаа л одоо бол энэ тэгээл хүн тэгж амьтан ихл аваад байдаг байш дэ нэг хүн хоёр хүн тэрийг чинь худалдаж авчаал нөгөө хөрөнгийнхө биржээс учир зүггүй юм аваад байдаг юм байна л даа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Одоо бол тийм гэнэ лээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Би тэгэж дуулсан юм нөгөөтхийг чинь аваад явсан хүн одоо олдохоо байсан өнгөрсөн л гэж байна лээ
Эрдэнэтуяа -
Аан аа
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээл тэрэн очоол тэгээд хаанахын тэр юмандаа өгцөн байдгын тэгээл тэрнийгээ өчнөөн мянган хүний юмаар л энэ хувьцаагын аваал байдаг байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээл баяжцан тэр бумтангууд чинь бас байж байгаа ш дэ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тийм л байгаа юм
Эрдэнэтуяа -
Тэгэж л авсан гэж
Зинамидар -
Тэгэж авсан тэр бол хэдхэн төгрөгөөр авчихаад л тэгээд тэр хүн нь эргээд алга болчин гэсэн чинь юу гэсэн үг юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Манай сэлэнгэд тийм хөрөнгийн биржийн нэг хүн байсын
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Одоо бол яахав манай сэлэнгэ аймгийн хүн тэр Содхүү бол тэр хүнээ мэдэж байгааш дэ тийм ээ
Эрдэнэтуяа -
Аан Содхүү юу одоо хөрөнгийн биржийн захирал
Зинамидар -
Захирал тийн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэр бол тэгээд энэ сэлэнгэ аймгийн өөрөө үндсэн захиргаа нь сэлэнгэ аймгийн хүн болхоор эндээс тэр улсуудын хувьцааг тэгэж худалдаж аваад тийшээ явцан хүнээ мэдэж л байгааш дэ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм л байгаа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Мэдэж л байгаа тэгээд тэр улсуудад болвол нэг нэгээр нь юм өгнө барина гэж байхгүй байх л даа өөрснөө тэгээл өгөөд мөнгөө авцын зүгээр тэр тэр муу жижигхэн ягаан тасалбаранд нь ч болсон юм өгвөл өгөх л юм л даа
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм биз дээ та нар хадгал гэж хавтгай цаас өгчихөөд тасалбарын аваад явчихсан тиймэрхүү
Эрдэнэтуяа -
Ер нь энэ анх юу хувьчилал яаж зарлагдсан бэ хэзээ зарлагдсан юу гэж анх гарч ирсэн хэзээнээс байсан зурагт радиогоор зарласан уу хүмүүс суртал ухуулга хийж явсан уу ингээд хувьчилал явагдлаа шүү гээд
Зинамидар -
Үгүй тэгээгүй
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Тэрийг одоо би сайн мэдэхгүй байна аа
Эрдэнэтуяа -
Аан ха нэг мэдэхэд л хувьчилчихсан уу
Зинамидар -
Ёстой нэг мэдэхэд л хувьчилчихсан тэрийг хувьчилчийн гэнэ лээ хувьчилах гэж байгаа гэнэ лээ хөөш тэр дэлгүүрийг тэгэж гэнэ
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Одоо би албан газар ажиллаж байсан хувьчилж байсан хувьчилсан гэнэ лээ тэр тэрнийг авах гэж гэнэ үгүй яасан юм болоо тэр дэлгүүрийг чинь одоо зөвхөн өөрийнхөө орчныг л мэдэж байна
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэр дэлгүүрийг тэр авсан тэр гуанзыг тэр авсан өнөө манай худалдааныи трест чинь одоо тэгээл тарчлаа ш дээ тэгээл зайлуул ингээд
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Яагааад тарцан бэ гэхлээр тэрнийг тэр авцан гэнэ лээ тэрнийг тэр авцан гэнэ лээ үгүй тэр авцан мавцан л байдаг юм тэр яахаараа тэгээл авчихдаг юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээл зүгээр л өгчихдөг юм байлгүй дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хувьчилж байна гээд лав оронд нь юм өгдөггүй л байх аваагүй л юм шиг байгаа юм одоо болтол тэгээд тэр дэлгүүрээ гуанзангаа ажилуулж байгаа улс байна л даа яг тэрэн дээр суурин дээр байгаад байгаа тэгээд байж л сайхан л байна мэдээж ш дээ тэр чинь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийм том юм авцан хүн чинь тэрэн дээрээ гуанзан хийгээл байхаар гуанзан ямар орлогтой билээ тэр чинь мэдээж ш дээ тийм ээ
Эрдэнэтуяа -
Аан ха та энэ нэгдэлд танайх мал өгсөн гээ биз дээ тэр малынхаа бичгээр ер нь мал олж аваагүй юу та ер нь хувьчилалаас ганцхан тасалбар л олж авсан юм уу
Зинамидар -
Энд үү
Эрдэнэтуяа -
Тийн ер нь
Зинамидар -
Тийн тийш дэ энд манайх ерөөсөө нэгдэл мэгдэл гэж энд бол мал өгөөгүй
Эрдэнэтуяа -
Завхандаа очоол авахгүй яасан юм
Зинамидар -
Үгүй ээ тэр болвол манайх чинь авцан
Эрдэнэтуяа -
За аан завханаас сая уу
Зинамидар -
Завханд манайх миний дүү нар байдаг байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аа тэд нар авсан уу
Зинамидар -
Тэд нар чинь авсан тэгээ л
Эрдэнэтуяа -
Өө авсан уу
Зинамидар -
Юу яаж хариулж байсан малнаас авсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан аан
Зинамидар -
Хариулж байсан малнаасаа тэр хүнд оногдох
Эрдэнэтуяа -
Хэдэн мал оногдож авсан
Зинамидар -
Тэрийн мэдэхгүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хариулж байсан малаасаа
Эрдэнэтуяа -
Зуу хүрэх үү
Зинамидар -
Тэр нэг хүнд оногдож байсан малаал авна
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Ерөөсөө тэр малнаас одоо хэд нь оноглож байсан бүү мэд тэрийг бол би сайн мэдэхгүй манай дүү нар сүүлд нь ямар ч байсан мянгат малчин болсон
Эрдэнэтуяа -
Аан бас овоо тээ
Зинамидар -
Тийн долоон жил мянгат малчин байсан буураагүй байсаар байгаал тэгээл нас барсан
Эрдэнэтуяа -
Аан ха одоо хүүхдүүд нь
Зинамидар -
Одоо хүүхдүүд нь мянгат малчингын буурин дээр байж л байна
Эрдэнэтуяа -
Аан ха буянтай л мал байна даа
Зинамидар -
Буян болсон тэд нарт болвол тийн тэд нарт бол буян болсон тэгэл тэднийгээ сайн маллаал тэгээл тэгээл байхад бол тэгээл болсон байгаа юм тэрнээс биш надад бол ерөөсөө юу ч байхгүй
Эрдэнэтуяа -
Аан ха та мал авж байгаагүй юм уу
Зинамидар -
Мал малнаас өмнө хот ороод ирсэн хүн чинь яахын одоо эргээд тэд нар чинь тэгээд хүний ах дүү ч гэсэн нэгэндээ өгөөд байдаг юм байхгүй ш дээ тэр чинь өөрт нь засаг төрөөс оногдуулаад өгсөн чамд нэг арван хонь өгсөн бол арвынхаа тавыг тээр тэнд яваа эгчид өгөе гэхгүй юм байна ш дээ хүн чинь
Эрдэнэтуяа -
Аан ха амьдрал амьдралаа хөөгөөд л
Зинамидар -
Амьдрал амьдралаа хөөцөн юм чинь тийм биз дээ
Эрдэнэтуяа -
Аан ха та тэгээд хотоос хэдэн онд наашилсын тэтгэвэрт гараал наашилсан юм уу
Зинамидар -
Үгүй ээ үгүй би харин хотоос тэтгэвэрт гараагүй хотод чинь би сувилагч хийж байгаа л жолооч болоол жолоочоор 9 жил ажиллачаад наашаа нөхрийгээ энэ лүү ажил хийхээр
Эрдэнэтуяа -
Шилжхээр
Зинамидар -
Шилжхээр дагаж ирээд энд чинь
Эрдэнэтуяа -
Танай нөхөр чинь сэлэнгийн хүн юм уу
Зинамидар -
Үгүй
Эрдэнэтуяа -
Завханых биз дээ
Зинамидар -
Зүгээр л завханых
Эрдэнэтуяа -
Та хоёр аан завханд танилцаад наашаа явсан юм уу
Зинамидар -
Тийн тэгээд энчээ аймгийн прокуророор ирсэн юм байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан аан тэгээл энд дагаад хүрээд ирсэн юм уу
Зинамидар -
Мм
Эрдэнэтуяа -
Тэгээл сэлэнгийн хүн болсон юм биз дээ
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л сэлэнгийн хүн болсон тэгээ л ирээд л би түргэн тусламжанд ажилд орсон
Эрдэнэтуяа -
Аан ха жолоочоор
Зинамидар -
Тийн түргэнийхээ жолоог бариад л хэд билээ 2 жил холын дуудлаганд явчаал хэцүү юм байна лээ тэр чинь ёстой шөнө өвлийн 42 градусын хүйтэнд чинь холын дуудлага бугант найрамдал гээл шөнийн дуудлаган дор дуудлага авсан цагаас хойш цагийн дотор гардаг ш дээ дүрэм жолооч
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээл гарах дээр чинь тэр шөнийн нэг цагт дуудлага аваал нэг цагийн дотор гарах гэдэг чинь 2 цагт эндээс бардаггүй даваа үгүй яахав явсан л даа нэг жил хоёр жил явсан
Эрдэнэтуяа -
Аан ха за
Зинамидар -
Тэгээ л за болúё болúё ерөөсөө хөлдөж үхэх нь гээл
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Ер нь л горьгүй юм байна шөнө холын дуудлагнаас нь би айгаад л тэгээл за болúё
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Ерөөсөө л өдрийн ажил хийе гэж бодоод
Эрдэнэтуяа -
Уул нь тэр холын дуудлага нь цалин арай өндөр
Зинамидар -
Өө өндөргүй яг адилхан ш дэ
Эрдэнэтуяа -
Тийм үү тэгвэл болих
Зинамидар -
Адилхаан зүгээр тийн зүгээр л тэр чинь тогтмол цалинтай тэрэг байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Тийн 420 цаасаар цалинжиж байсан юм
Эрдэнэтуяа -
Тэгэхээр чинь тэгээд холын дуудлага тэгэж гарчаад
Зинамидар -
Явна уу байна уу тэр зүгээр тэгээл ялгаагүй
Эрдэнэтуяа -
Ялгаагүй л юм байна тээ
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Явахгүй байх дүрэм байхгүй
Эрдэнэтуяа -
Тэгээд явахгүй байвал тэгээл ха
Зинамидар -
Хүний амьтай холбоотой
Эрдэнэтуяа -
Тэгээд
Зинамидар -
Нэгэнт л тэр тэргийг барьснаас хойш
Эрдэнэтуяа -
Аан ха аан ха
Зинамидар -
Тийм юм
Эрдэнэтуяа -
Хүний амийг дээд дээд тавьж байсан уу тэр үед
Зинамидар -
Аа тэгэлгүй яахав дээ тэр чинь мэдээж тэгээд очсон чинь түргэн очихгүй байсаар нөгөө жолоочоос шалтгаалаад очихгүй байж байгаад тэр нь нас барсан байвал тэгээд бас шоронд явлаа ш дээ тэр чинь
Эрдэнэтуяа -
Аан ха шууд шоронд уу ерөөсөө
Зинамидар -
Тийн юу л бол ер нь тэгэнэ арга хэмжээнд л ямарч байсан орно
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Зүгээр тийм тохиолдол болоогүй
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд ямарч байсан салгалаад нэг юм хүрчихдэг л юм
Эрдэнэтуяа -
Аан аа ха
Зинамидар -
Тийн тийм л байсан юм л даа
Эрдэнэтуяа -
Тэгээд та болиод
Зинамидар -
Тэгээд болиод тэгээд энэ 23-т ороод
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээл 23-т чинь би цагийн үйлчилгээний
Эрдэнэтуяа -
23
Зинамидар -
23-р бааз
Эрдэнэтуяа -
Аа энд байсан юм уу
Зинамидар -
Сэлэнгэ аймгийн
Эрдэнэтуяа -
Аан за
Зинамидар -
Сэлэнгэ аймгийн хэмжээнд хангадаг бааз байсан ш дээ энэ чинь
Эрдэнэтуяа -
Аан за
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Юугаар хангадаг юм
Зинамидар -
Тэргээрээ
Эрдэнэтуяа -
Аа машинаараа юу
Зинамидар -
Машинаараа тээврээрээ
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Аймгийн хэмжээний тээврийг л одоо хаана л бол хаана тээдэг авчирдаг тээдэг тийм л байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Тийн дотор үйлчилгээгч яадаг аймгийн хэмжээнд л ерөөсөө бүх л юм тээдэг тийм бааз байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ха та тэгээд жижиг тэргэн дээр байсан юм уу
Зинамидар -
Зуугаад шахуу тэрэгтэй бааз байсан юм даа зуугаад тэрэгтэй байсан юм
Эрдэнэтуяа -
Өө их юм тээ
Зинамидар -
Тэгэлгүй яадаг юм том бааз аймаг болгонд байсан ш дэ
Эрдэнэтуяа -
Тэгээд дээрээс нь нөгөө хувьчилалаар
Зинамидар -
Аймаг болгонд нэг нэг
Эрдэнэтуяа -
Аан ха хувьчилалаар байхгүй болцон
Зинамидар -
Тэгээл сүүлд нь хувьчилалаар байхгүй болцон
Эрдэнэтуяа -
Та тэгээд хувьчилалаар тэр баазаас нэг тэрэг авч байсан уу
Зинамидар -
Авсан
Эрдэнэтуяа -
Авж чадсан уу
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Би тэтгэвэртээ гарахдаа бол зүгээр л хувьчилал болоогүй байсан тэгээд тэргээ зүгээр хүнд хүлээлгэж өгөөл албаны тэрэг юм чинь тэгээл гарсан тэр тэргээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Гараад өөр зүгээр юу гэртээ байхаар чинь тэгээл бас за нэг тавин настайдаа тав долоон хүүхэдтэй хүн тэгээл нэг тавин настай тэтгэвэрт гарчихаал
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээл за тэрэг бариад яахав дээ одоо өчнөөн жил тэрэг барьчихлаа хөгширсөн хүн гэж бодоод л тавь чинь эмэгтэй хүн гээл болúё доо гэж бодоол гарчихаад л гэртээ нэг жил болоол
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Байж байгаал бас ажил хиймээр болоол байдаг байлаал дээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Хүн хүн болоод ха хөнгөн тэгээд эрүүл хүн чинь тэгээд би худалдааны трейстэд дахиж ажилд ороод
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Би уг нь худалдаанд голцуу их тээвэр тээж явдаг байсан ш дээ тээврийн тэрэг байхгүй цаг одоо цагаар явдаг
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Бараа таваарын зөөнө идэш уушын зөөнө хүн амьтан айл хунрын одоо нүүлгэн барина гээд тэр байгууллагад л ямар л ажил гарна тэнд л явж байдаг л байсан даа тэгээл сүүлд нь худалдаанд ажиллаад
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэрийн түүгээл гаргана даа
Эрдэнэтуяа -
Ха ха
Зинамидар -
Ха ха тэгээд сүүлд нь худалдаанд ажиллаж байж байгаад тэгээл худалдаанд яг хувьчилах нь гээл 90 онд чинь хувьчилал хувьчилал хувьчилал гээд явах дээр зэрэг би ямар үндсэн ажилчин биш тэтгэвэрт гарсан гадны ажилчин хүн байхгүй юу би чинь
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тийн тэгэхээр нь би бэрийгээ оруулаал орхицон
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Өөрийнхөө ажиллаж байсан юман дээр
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээл орхичихсон тэгээл манай бэр чинь тэр хувьчилалаар доордсонгүй сүйхээсцсэнгүй сүйхээтэй бол бас нэг атлакаа аваад худалдаатайгаа үлдчих л байсан юм
Эрдэнэтуяа -
Аан
Зинамидар -
Атлакны худалдагч байсан юм
Эрдэнэтуяа -
Аан за
Зинамидар -
Тийн тэгэж байгаал бэрдээ өгөөд орхисон чинь тэгээд манай бэр чинь за барилдлий гээд ингэчихдэг хүн тэгээ л
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээ л
Эрдэнэтуяа -
Тэгээ л та яаж тэрэгтэй үлдсэн юм нөгөө буцаад нөгөө
Зинамидар -
Тэгээд сүүлд нь тэр чинь хувьчилал бүр тэрнээс чинь хойш юу намайг тэтгэвэрт гарсанаас хойш нилээн олон жил болчихгүй юу
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Долоо найман жил болсон тэгээд 90 оны хувьчилал мувьчилал болоод 90 оноос чинь хойш нилээн удаан болж байж хувьчилсан шүү дээ 23 бол үйлчилгээ яваал байсан тэгэж тэгэж байгаад сүүлд нь бага багаар яагаад л ер нь саяхан л хувьчилаад дууссан гэсэн ш дээ 23 чинь
Эрдэнэтуяа -
Пөөх
Зинамидар -
Тийн бараа таваар тэгээд л одоо зарим нь яаж юм хумаа янзалсан юм бүү мэд ямарч байсан би 21000 цаасаар сүүлд нь барьж байсан тэргээ авúя л гэсэн тэгээ л гэсэн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд яахав би 21000 цаасаар авсан тэр үед 21000 төгрөг тушаагаад болсон юм
Эрдэнэтуяа -
Бас л чанга уу
Зинамидар -
21000 цаас чинь бас нилээн чанга тэгэхэд чинь тэр чинь угаасаа шинэдээрээ хорин хэдэн мянган цаасны үнэтэй дансны үнэтэй юу байсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Бүр хуучирсан хойно нь
Эрдэнэтуяа -
Нэг унаатай л болсон
Зинамидар -
Тийн тэгээл яахав тэрнийгээ тэгээд л өвс тоос зөөгөөд л малынхаа юмыг зөөгөөд тэгээд л байж байгаад л тэгээл хүүхдүүддээ өгөөд л хүүхэд маань зарж үрээд л тэгээл ингээл
Эрдэнэтуяа -
Аан ха бас л хэргээ өгсөн л
Зинамидар -
Хэргээ өгсөн тэгээд хөөрхий тэрнээс бол хувьчилалаар юм аваагүй байхгүй юу хувьчилал юу байхав тэгээл тэгээд тэнд ажиллаагүй бол надад тэр 2-г өгөхгүй л дээ
Эрдэнэтуяа -
Тийн өгөөч үү үгүй ч үү тээ
Зинамидар -
Өгөөч үү үгүй ч үү тэхдээ би яг л номертэй тэргээ л авсан өөрийнхөө барьж байсан номертэй тэргээ л авсан
Эрдэнэтуяа -
Аан ха за за хувьчилал ингэж явагдсан юм биз дээ
Зинамидар -
Тийн
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд миний санахад болвол энэ үйлдвэрүүдийг л байхгүй болгодог л ерөөсөө энэ
Эрдэнэтуяа -
Буруутцан
Зинамидар -
Буруутцан тэгээл энэ ард түмэн тэрнээс болоод л ажилгүйдэл ихдээд л доройтцон би тэгэж л боддог юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Ер нь нэг өдөр өчнөөн амьтан ажилтай байсан улсууд дандаа ажилгүй болоод л тэгээл уулынхаа модонд аргагүй ороод л уулын модоо зөөгөөд л хулгай хийж авна худлаа хулгай хийгээл одоо хэцүү болчоод тэгээд гав хийчээд холбочоод
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Цугын холбочоод
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Тэгээд ингээд
Эрдэнэтуяа -
Хулгай хийсэн улсуудыг уу
Зинамидар -
Үгү й үгүй 111-р ороод архидцан улсуудыг
Эрдэнэтуяа -
Аа 111 аа за эрүүлжүүлэгдсэн
Зинамидар -
Эрүүлжүүлэгдцэн улсуудыг ингээд
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Цагдаа нар хэлхчихээд тэгээд ингээд хог арилгуулаад байсан
Эрдэнэтуяа -
За
Зинамидар -
Зарим нь бэлчээчгүй зүгээр цагдаан яг манчаад за арилга наадхаа
Эрдэнэтуяа -
Аан ха хог цэвэрлүүлээд
Зинамидар -
Байгууллагын хогыг цэвэрлүүлж байсан юм
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд хүн жоохон эмээгээд байдаг байхгүй юу архи ууцан энэ байна ш дээ өө нөхөр тэгцэн байна ш дээ гээд хүн дэргэд нь очихгүй холоос
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа сайхан ярилцлаа
Зинамидар -
За баярлалаа шаазгай ч болсон жоохон юм дурсамж
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Болохоор хэллээ
Эрдэнэтуяа -
Аан ха
Зинамидар -
Тэгээд яахав одоо болвол
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.