Uranchimeg
![](../assets/images/interviewees/990308.jpg)
Basic information
Interviewee ID: 990308
Name: Uranchimeg
Parent's name: Dalhjav
Ovog: Jarganat
Sex: f
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Uliastai sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Party worker
Father's profession: Party head
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
life in wartime
collectivization
education / cultural production
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За сайн байна уу?
Уранчимэг -
Сайн. Сайн байна уу?
Баасанхүү -
за та өөрийгөө танилцуулаад тэгээд өөрийн элэнц өвөөгийн талаар сонирхолтой түүхээс бид нарт ярьж өгөхгүй юу?
Уранчимэг -
за тэгье. Би Завхан аймгийн Улиастай хотын..., төрсөн хүн. Манай аха дүү миний ер нь эцэг өвгөд бүгдээрээ Улиастай хотынх.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд Улиастай хотын жинхэнэ хүн байгаа юм. Намайг Талхжавын Уранчимэг гэдэг. Би одоо 63 настай. Тийн, тэгээд миний амьдрал бол миний өөрийн хувийн амьдрал болуул би яг л социализмын үеийн намуун тайван амар амгалан амьдрал дунд өнгөрөөсөн. Аан миний өөрийн ээж аав нар бол жинхэнэ одоо тэр их улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө байлдаж тулалдаж явсан тийм тэмцлийн үед амьдарч байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тийн. Тэгээд яахав би өөрийнхөө мэдэж байгаа юмнаас товчхон шиг ярья. Хүний амьдрал гэдэг их сонин.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
хүний амьдрал бол ёстой эрээнтэй бараантай эргэлттэй буцалттай ийм байдаг юм байна. Тэгээд миний аав ээж эцэг өвгөд болуул бүгдээрээ улс орныхоо нийгмийн амьралд их идэвхитэй хүмүүс байсан. Зүгээр нэг жирийн өдөр хоногийг өнгөрөөсөн байгаагүй. Тэмцэл дунд нь оролцож явсан, тулалдаж явсан ийм түүхтэй улсууд.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
одоо Завхан аймгийн Улиастай хотын музейд миний буурал аав, нагац буурал аав, миний аавын зураг хөрөг намтар түүхээс бол товчхон ч гэсэн байдаг юм аа.
Баасанхүү -
өө за.
Уранчимэг -
хадгалагдаж байдаг юм. Аан хэрвээ одоо сонирхож сонсвол би яахав арья.
Баасанхүү -
тэгэлгүй яахав.
Уранчимэг -
за миний нагац, аав нагац буурал аав Наянтай гэдэг, Гомбожавын Наянтай гэдэг ардын хувьсгалын партизан Хатанбаатарын цэрэг тийм хүн байсан.
Баасанхүү -
за
Уранчимэг -
за энэ хүний аав нь Улиастай хотын унаган иргэн Гомбожав гэдэг хүн байж ээ. Улиастай хот болуул 19-р зууны улиастай хот ямар хот байсан бэ гэхээр энэ бол Манж Чин улсын нөгөө 200 гаруй жил дарлаж үедээ Монгол улсыг захирч байсан төв нийслэл болно. Төв нь болуул Улиастай хотын Манж амбаны газар байж ээ. Аан энэ Манж амбаны газраа дагаад Хятадчилагдсан одоо Хятадын янз, тэр үеийн нийгмийн амьдралын эрээнтэй бараантай, сайнтай муутай улс төр эдийн засгийн тийм төв хот нь Улиастай болж байсан байгаа юм. тийм учраас Хятадын нөлөө ихтэй.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
Хятадад одоо сайн муу янз зүсийн л юм байгаа. Тэр бүгд л тэнд байж л байж л дээ. Тэгээд миний тэр нагац аавын...,
Баасанхүү -
аав нь.
Уранчимэг -
тийн аав Гомбожав гуай болуул Улиастай хотын унаган иргэн нэг хөдөөний малчин хүн байж байгаад тэнд Улиастай хотодоо суурьшаад авгай хүүхэдтэй болоод, тэгээд сүүлдээ мөрийтэй тоглоомонд ороод. Тэрнээсээ болоод гэр орноо хүртэл мөрийд тавьж алдаад. Ингээд баларч байсан байгаа юм аа. Мөрийтэй тоглоом бол ер нь амьдралыг балалдаг л юм байна шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэр хүний жишгээр бол би тэгж л ойлгодог юм. Аан тэгээд тэр юунаасаа зугтаагаад, мөрийтэй тоглоомонд тавьсан өрнөөсөө зугтаагаад. Аан нэг шөнө нутгаасаа эхнэр хүүхдээ аваад оргож зайлаад. Ингээд Говь-Алтай аймгийн Нуурмогойт гэдэг газар нэг охиноо морин тэрэгнээс худалдаад.
Баасанхүү -
аанхан
Уранчимэг -
тэгээд Ховдод очиж амьдарсан байгаа юм.
Баасанхүү -
тэгж зугтаж явахадаа хэдэн хүүхэдтэй байсан бол?
Уранчимэг -
тэхдээ лав л 3 хүүхэдтэй, 3, 4 хүүхэдтэй л байсан юм шиг байгаа юм. Тэхээр зэрэг миний аав, тэр нагац буурал аав чинь 2 ахтай хүн байсан гэж байгаа юм. 3 дүүтэй байсан гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэхээр зэрэг 3, 4-үүлээ л байсан юм шиг байгаа юм. Тэгээд Ховдод очоод айлын хонь хариулж байгаад мань хүн..., бас дэггүй л өвгөн, дэггүй л залуу байж л дээ. Ер нь тэр нэг сэргэлэн талын л хүн байж л дээ. Дэггүй сэргэлэндүү л хүн байж.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд 1000 хонь хариулж байхдаа тэр эзэнтэйгээ ч муудсан ч юм уу, дургүйг нь хүргэсэн хөлс мөнгийг нь ч өгөхгүй байсан юм уу яасан ч юм. Айлын 1000 хонийг туугаад одоогийн Хятадын баруун хойд нутагт байдаг Бар Хөл цонж гэдэг рүү нүүгээд явчихсан юм гэнэ лээ. Тэгээд 1000 хонио хулгайчид алдсан хүн чинь хойноос нь хөөцөлднө биз дээ.
Баасанхүү -
тийн
Уранчимэг -
ингээд 15-ны цагдаа магдаа болоод баригдаад Ховдын жисаа, одоогоор болуул Ховдын шүүх яам л юм даа. Шүүх тэр шүүн таслах газарт хүрч ирээд шийтгэгддэг юм байна.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
шийтгэгдэхдээ 9 эрүү тулгагдаж ээ.
Баасанхүү -
за
Уранчимэг -
нөгөө Ард Аюуш дээр гардаг шиг 9 эрүүгээр тэр банз шаахай мөглөн, зөглөн юу байдгийн гинж тэр бүгдээрэнг чинь туулаад. Ингээд тэр үеийн хуулинд бол 9 эрүү адвсан хүний хэргийг хэрэгсэхгүй болгоод чөлөөлдөг юм байна л даа. Ингээд манай тэр буурал аав миний одоо элэнц эцэг буурал аав маань 9 эрүү даасан учраас тэр 1000 хонийг нь хулгай хийсэн ажил хэрэггүй болоод хэрэгсэхгүй болоод өөрийнх нь болчихгүй юу. Ингээд айлын 1000 хониор баяжаад тэр Бар Хөл гэдэг цонжид 17 жил амьдарсан байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд амьдрахдаа жаахан ухаан сууж томоожоо юм биз.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд тэр цонжийн Мамба дацан хийд гэдэг эмнэлэгийн дацан шавилан сууж эмч болж ээ. Нэг ёсондоо одоогоор бол эмч юм даа.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэр үеийн домч одоо.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэгээд шашны, өөрөөр хэлвэл эмнэлэгийн номонд суралцаад гэлэн сахил хүртээд одоо нэг жаахан хүн болж хүмүүжжээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
за тэгээд байж байхдаа..., байж байтал нөгөө эндээс Монголоос дагуулж очсон хүүхдүүд нь өсөж өндийгөөд том болоод түрүүчийнх нь одоо гэрлэх насандаа болсон. Аан тэгээд тэр үед ер нь дээр үеэс улбаалж ирсэн юу байдаг юм байна л даа, баримталж ирсэн ёс жаяг байдаг юм байна. Тэр нь юу гэхээр зэрэг Монгол хүн Хятад газар ясаа тавихгүй, аан Монгол хүн Хятад эхнэр авахгүй, Монгол хүн Монголоороо ярих..., Хятадаар хоорондоо ярьж болохгүй.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
заавал л Монголоор ярьж байх ёстой. Тэгээд энэ нь одоо Монгол удам угсаагаа авч үлдэх гэсэн Монголоо гэсэн удам угсаа яс үндэс..., одоо биеэ цэвэр ариунаар нь үлдээх гэсэн, Монгол цусаа авч үлдэх гэсэн бас нэг тийм хууль, баримталсан зарчим байж ээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
за тэгээд хүүхдүүд нь өсөж өндийгөөд том болсон учраас миний одоо буурал аав гэхэд 22 нас хүрсэн, гэрлэх насандаа хүрсэн учраас хэдэн хүүхдээ аваад нутагтаа буцаж ирээд Ховдод ирсэн гэж байгаа юм. Тэгээд Ховдод ирээд тэнд байж байгаад, тэнд Ховдод амьдарч байгаад сүүлдээ Улиастайд хүрч ирээд. Аан ардын засаг.., тэр үед аав манай тэр нагац буурал аав 22 настай ирэхэд ардын хувьсгал эд гарч байсан.
Баасанхүү -
аанхан
Уранчимэг -
тэгээд 1911 оны, тэрнээс арай ч өмнөхөн ирсэн юм шиг байгаа юм. Тэгээд Хатанбаатарын цэрэгт манай тэр буурал аав Гомбожав гэдэг маань..., Гомбожавын хүү Наянтай маань 22 настай залуу одоо Хатанбаатарын цэрэгт орсон байгаа юм. Тэгээд харын цэрэгтэй байлдаж, Хятадын хойд нутагт байлдаж явсан гэж өөрөө ярьдаг юм. Тэгээд тэр нь яг 21 оны хувьсгалаас арай өмнөхөн шиг юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд Хатанбаатар чинь тэр үед цэргээ тараачихдаг байсан байна. Хэрэгцээтэй цагт цэргээ дуудаж авдаг.
Баасанхүү -
аан
Уранчимэг -
тийн. Тэр үед тэгээд байлдаад ялалт байгуулаад, тэгээд цэргүүдээ тараагаад. Тэгээд 21 онд ахиж цэргээ дуудахад нь Ховдоос манай тэр буурал аав Хатанбаатарын цэрэгт орж ирж байсан. Тэгээд Ховдыг Хятадаас чөлөөлж байсан гэж ярьдаг юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд бас нэг сонирхолтой нь манай тэр нөгөө хулгай зэлгий хийж 9 эрүү тулгуулж байсан тэр буурал аав маань Улиастай хотдоо эргэж ирээд намуун тайван амьдарч байсан чинь ардын хувьсгал ялаад. Ардын хувьсгалын анхны Монгол Ардын Хувьгалт намын анхны намын үүр Улиастай хотод байгуулагдахад Улиастай хотын намын үүрийн анхны дарга нь болж байсан.
Баасанхүү -
нөгөө өвөө тээ?
Уранчимэг -
тийн. Манай, миний өөрийн аав тэр Талхжав гэж хүн бий гэж байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэр Далхжав маань ярьдаг байхгүй юу. Би 15 настай тэнхмийн сургуулийнг төгсөөд тэнхмийн..., хувьсгалын дараагаар тэнхим гэж байгуулагдаж л дээ. Тэнхмийн сургуулийг 3 жил болоод төгсдөг байсан. Тэгээд миний тэр Талхжав аав маань бол, аав бол их сайхан дуу хоолойтой. Хүүхэд байхын тийм байсан байх л даа. Сургууль номондоо ч гайгүй байсан юм байлгүй. Тэгээд ардын хувьсгал ялсны дараа Монгол ардын намын үүр гэж завханд байгуулагдаж. Намын үүрийн даргаар нь тэр Гомбожав гэлэн одоо лам захтай дээлтэй их өндөр настай хүн байсан гэж миний аав ярьдаг байхгүй юу. Тэр намын үүрийн дарга. Тэгээд Улиастай хотыхныг Жигстэйн голын гүүрний дээд талд цуглуулаад намын уяа сониныг уншиж өгдөг. Би сонинг нь уншиж өгдөг. Тэр өвгөн тайлбарлаж ярьж өгдөг. Ингэж намын ажилд анх эхлэж оролцож байсан гэж аав маань ярьдаг юм. Тэр үедее ч би хүүхэд байсан болохоор яг юу ярьдаг юу байсныг нь сайн мэдэхгүй. Тэгээд л Уриа гэдэг сонин авчираад л би уншиж өгдөг. Миний уншсаныг өвгөн тайлбарлаж ярдаг тийм л байсан юм даа гэж.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тийн. Тийм байсан байгаа юм. Тэгээд миний..., тэр өвгөн ч яахав тэгээд нас барсан. Миний буурал аав Наянтай маань бол ажил алба хийгээд. Сүүлдээ гэрлэж бараалаад ингээд миний ээж мээжтэй чиг гараад ингээд. Тэгээд л намуун тайван амьдарцгаасан даа.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
аав маань болуул их олон жил юуны..., газар ажилладаг хүн байсан. Миний тэр Гомбожав..., үгүй ээ тэр Наянтай гээд байгаа партизан, ардын хувьсгалын партизан өвгөн бий. Одоо юу билээ дээ 202 дугаартай билүү үнэмлэхтэй өвгөн бий..., байсан л даа. Тэгээд тэр өвгөний нэг сонин нь бол тэр өвгөн өөрөөр хэлвэл 17 жил Хятадад амьдарсан хүн шүү дээ. Одоо тэр Бар Хөл цонжид амьдарч байсан. Тэр бичиг үсэг мэддэггүй тийм хүн байсан. Бичиг үсэг байхгү хүн байсан. Би тэр аав..., намайг 10-р ангид байхад тэр аав маань нас барж байсан юм, 80 настай нас барж байсан.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд Завхан аймгийн юу гэж.., хоршооллын холбооны, одоо өөрөөр хэлвэл худалдаа бэлтгэлийн л одоо анги юм даа. Тэнд нярав хийдэг тийм хүн байсан юм. Тэхдээ тэр өвгөний нэг онцлог сонин нь..., сонин болгод ярихад маш их цээжтэй.
Баасанхүү -
за
Уранчимэг -
ингээд Орос, Хятад хоёр сампинтай хүн нягтлан бодогч зэрэгцэж суугаад тоо хэлээд бодоод байхад манай тэр буурал аав ердөө шууд цээжээрээ хэлдэг. Тэгж одоо уралдаж боддог. Тэгээд өөрөө бичиг мэддэггүй байсан хэрнээ..., манай Завхан чинь том л аймаг шүү дээ. 22 сумтай байсан юм гэнэ лээ. 22 суманд өөрөөр хэлвэл тэр худалдаа бэтгэлийн хоршоодын холбоо гэдэг чинь 22 суманд л түүхий хэдэн материал цуглуулж ирдэг. Аан тэрнийгээ ачуулдаг. Тэгээд 22 суманд нь ачаа бараа одоо юу байдаг юм даавуу даалимба, элсэн чихэр одоо хүний хэрэгцээтэй гурил будаа эд нарыг түгээж байдаг тийм газар шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
одоо худалдааны байгууллага, төв байгууллага байхгүй юу. Тэрний нярав байсан гэж. Тэгээд бичиг мэддэггүй байгаад яаж тэгж байсан гэхээр ерөөсөө өөрийнх нь цээжинд байж байдаг. Шилүүстэйн суманд дөчнөөн авдар цай, дөчнөөн шугуу даалимба, дөчнөөн элсэн чихэр шуудайг явуулсан одоо төд байгаа. Складанд байгаа юмнууд бүгдээрээ тэр хүний толгой дотор цээжинд компютерт байж байгаа юм шиг байдаг байсан гэж ярьдаг юм.
Баасанхүү -
харин тийм байна ш дээ тээ?
Уранчимэг -
тэгээд нөгөө агуулхуудаа бүгдээрэнг нь нярав гээд өчнөөн төчнөөн түлхүүртэй.
Баасанхүү -
аанхан
Уранчимэг -
тэгээд тэр складанд төчнөөн тоо юм төдийд буусан, төд нь байгаа, төдийг нь тийм суманд ачуулсан, төд нь үлдэгдэл нь байх учиртай гэж. Тэгээд ер нь тооллого мооллого болоход зөрөө мөрөө гардаггүй байсан гэж тэгж ярьдаг юм.
Баасанхүү -
хөөх
Уранчимэг -
тийм хүн байсан гэж. Тэхлээрээ бас сонин шүү тэр үеийн тэр бүдүүлэг цагт төрсөн хүн гэхэд бас л одоогоор бол басл монин хүнд л оох л ёстой.
Баасанхүү -
харин тийн.
Уранчимэг -
тийн авъастай тооны. Би тэгээд буурал аавынхаа хүүхэд байж байхдаа урд нь ингээд дүүрүүлээд явж байхад аав маань юм уншаад байдаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэхээр нь би одоо маани уншдаг юм байхдаа гээд ингээд бодоход дандаа л тоо уншиж байдаг. Тийм л сонин хүн байсан, тоо уншиж байдаг. Тэгээд хүндтэй мэндтэй сайхан ардын хувьсгалын партизан нарыг чинь ардын хувьсгалын жилүүдэд социализмын үед хүндэтгэн үздэг байсан. Жил бүхэнд улсын наадамдаа ирж урилгаар оролцно, улсын амралтанд амарна, тэтгэвэр тэтгэмж авна. Ингээд яахав амгалан тэнхлүүн сайхан амьдарч байгаад 80 онд таалал болсон. 80 настайдаа 80 насных нь ойг хийгээд, тэгээд тэрний дараагаар таалал болсон.
Баасанхүү -
1900 оны хүн юм байна тээ?
Уранчимэг -
тийн. Тэр болуул 1900-н одоо хэдэн он..., би чинь 69 онд би..., юу билээ 64 онд юу яасан 10-р анги төгссөн. Тэхэд аав маань нас барсан.
Баасанхүү -
аан тэрнээс жаахан өмнөхөн.
Уранчимэг -
тийн тэгж байсан.
Баасанхүү -
та аав ээжийнхээ талаар бас ярихгүй юу?
Уранчимэг -
тэгээд яг миний аав ээж болуул бас л одоо яг хувьсгалын үеийн жилүүдэд их юутай хүмүүс байсан, их идэвхитэй тийм хүмүүс байсан. Ээж минь тэнхмийн сургууль гэж Улиастай хотод байгуулахад 6 настай орсон гэж ярьдаг юм.
Баасанхүү -
өө за
Уранчимэг -
тийн 6 настай. Яахав гэхээр зэрэг айлын багшын хүүхэд дагаж тоглодог байсан.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд тэр үед сургуулийн хүүхдүүдэд юу хувцас өгдөг байсан юм байна л даа. Тэгээд, тэгсэн чинь ээж хувцсыг нь жаахан хүүхэд сонирхоод байхгүй юу. Тийм хөөрхөн хурган малгайтай, улаан дээлтэй хурган дотортой улаан дээл нэхий дээл ч юм уу өгөөд, хурган малгай цагаан хурган малгай өгөөд тийм 5 хошуутай номын цүнх хүүхдүүдэд тарааж өгдөг юм байна л даа.
Баасанхүү -
аан за.
Уранчимэг -
тэхээр зэрэг нөгөө багшын хүүхдийг дагаж очиж тоглож байсан. Ээж минь сонирхоод шохойрхоод дурлаад байхлээр зэрэг нөгөө багш тэнхмийн сургуулийн хувцас формноос нь авчихгүй юу.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгсэн чинь л ээ гэгээн минь одоо яаж хүний албаны данстай хувцас хунарыг өмсчихсөн байж байдаг. Яаж болох вэ сургуульд орохгүй бол болохгүй гээд ээж аав тэгээд. Тэгээд өөрөө ч дурлаад тэгээд орчихсон гэж байгаа юм. тэгээд 6 настай байж байхдаа манай ээж л орж байсан гэнэ лээ. Тэгээд их сайн сурдаг, сурлага их сайтай.
Баасанхүү -
өө
Уранчимэг -
их сайн сураад. Тэгээд бичиг үсгийн хөдөө сумдад, сумуудаар явж бичиг үсэг заадаг байсан гэж ярьдаг юм зуныхаа амралтаар. 3 жил болоод төгсдөг юм байна л даа.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэнхмийн сургууль чинь ерөөсөө 3 жилийн сургалттай байхгүй юу. 3жил сургуулиа дүүргээд багш болсон гэж байгаа юм.
Баасанхүү -
9 настай.
Уранчимэг -
тийн. Тэхдээ айлуудад явж хичээл заадаг ном заадаг тийм номын багш гэж. Өртөөгөөр явж хичээл заадаг байсан гэж байгаа юм шүү бас өртөөний нэг сумаас нөгөө сум хүртэл явж.
Баасанхүү -
аан
Уранчимэг -
тийн одоо албаны хүн болж байна л даа. Үндсэндээ багш болчихож байгаа хүн чинь албаны болохоос яахав.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгж явж байсан гэж ярьдаг юм.
Баасанхүү -
тэгээд одоо жишээ нь 9 настай хүүхэд чинь..., тэнд чинь бараг л ингээд дандаа насанд хүрсэн хүн байгаа ш дээ тээ?
Уранчимэг -
тэгэлгүй яахав дандаа л хөгшин улсуудад хотноос хотонд очиж, нэг айлын хотноос нөгөө айлын хотонд очиж хичээл заахгүй юу. Одоо тэнд хэдэн хүн ч суух ёстой ч байдаг юм том жижиггүй л тэр үед бол бүгдэд нь л ном заах ёстой л байдаг байна л даа угаасаа.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тийм л нийгмийн тэр бичиг үсгийн компанит ажлын үеэр бол ямар сайндаа тийм хүүхдийг ном сургах заалгах гэж гаргаж байхав дээ. Тэгээд энхмийн сургууль төгсөөд гарсан. Насанд хүрээгүй жаахан хүүхдүүд байсан болохлээр тэр үед чинь тийм бүтэн хэмжээний ажил олддоггүй байсан байхгүй юу. Миний аав хүртэл тэнчээ сургууль 15-тай төгсчихөөд гаалийн хэрэг эрхлэх газар гэж, тэр үед бас гааль гэж байсан байна. Гаалийн хэрэг эрхлэх газар хагас бичээчээр орсон гэж байгаа юм.
Баасанхүү -
өө за
Уранчимэг -
өөрөөр хэлвэл хоёр хүүхэд нийлээд нэг хүн болж нэг албан хаагч болно биз дээ.
Баасанхүү -
аан тэгээд цалингаа...,
Уранчимэг -
цалингаа 2 хувааж авдаг тийм тал бичээч гэдэг ажил хийж байсан гэж ярьдаг юм. Тийн тэр нь 7 төгрөг 50 мөнгөний цалин авдаг байсан. 15 төгрөгний, бичээч нь 15 төгрөгний цалин авдаг байх нь байна ш дээ.
Баасанхүү -
аанхан
Уранчимэг -
тэгвэл хоёр хүүхэд болохлээрээ 7 төгрөг 50 мөнгө авч байхгүй юу. Тэгээд тал бичээчийн ажил хийдэг байсан гэж. Тэгээд тийм маягаар аав ээж минь бас эхлээд одоо номтой улсууд болж ажил хийж эхэлж байгаа нь тэр байхгүй юу. Тэгээд сүүлдээ ээж минь багш болоод 16-тайдаа сумынхаа одоо Улиастайн бага сургуулийн багш байж. Тэгээд багш байж байгаад эвлэлийн төв сургууль гэдэгт ирсэн гэж байгаа юм. Тэгээд эвлэлийн төв хорооны эвлэлийн ажлтан бэлтгэх түр сургуул гэдэгт яг ирээд.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
ирээд байж байтал..., миний ээжийг Наянтайн Лхамхүү гэдэг хүн.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд ирээд байж байсан чинь, ээжийг минь ирээд байж байсан чинь 22 оны тэр 1922 оны хувьсгалын эсэргүү бослого гэж Архангай аймагт гарчээ.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэгээд энэ Архангай аймагт одоо тийм лам нарын эсэргүү бослого гарахлээр зэрэг...,
Баасанхүү -
32 оны юу?
Уранчимэг -
1932 он. Тэр бол нөгөө манайхан бол 22 он гэж 21 он..., 11 он тусгаар тогтносон улс гэдгийг...,
Баасанхүү -
тийн Богдын юу юу?
Уранчимэг -
тэрүүгээрээ нэг оны гэж тоолдог байснаас бол 22 он гэж ярьдаг байсан юм.
Баасанхүү -
аан
Уранчимэг -
уул нь бол бид нарын тооллоор бол 32 оны..., 1911 онд Богд хаант эзэнт улс байгуулагдахадаа олноо өргөгдсөн 1-р он гэж тоолсон байхгүй юу.
Баасанхүү -
аан за за.
Уранчимэг -
тэр оноосоо хойш тоолохлээр 22 болчихоод байгаа.
Баасанхүү -
аан
Уранчимэг -
тийн. Уг нь одоо энэ Европын одоо бидний одоогийн билгийн тооллын гээд аргын тооллын гээд явж байгаагаар бол 32 оны хувьсгалын эсэргүү...,
Баасанхүү -
1932 он тээ?
Уранчимэг -
тийн 1932 оны хувьсгалын эсэргүү бослого Архангайн..., баруун аймагт гарчээ Архангай аймагт гарч. Тэхэд манай ээж тэр эвлэлийн төв хорооны төв сургууль гэдэгт байж байгаад онц сайн сурч байсан сайн сурлагатай хүүхдүүдийг бас шилээд эвлэлийн төв хороо намын төв хорооны хамтарсан ухуулгын одоо бригад гэж гарсан юм байна. .
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд тэхэд тэр эвлэлийн төв хорооны төв сургуулиас 4 хүүхэд шилж авсан 3 эрэгтэй хүүхэд, нэг эмэгтэй хүүхэд. Тэр эмэгтэй хүүхдэд ээж минь 16 настай эвлэлийн төв хороо, намын төв хорооны суртлын бригадад Архангай аймагт очсон байгаа юм. Тэгээд Архангай аймагт..., ээж минь яг нэр усаар нь хэлдэг юм. Цэдэнпил, Цэрэнпил, Лхамжав, Лхамаа нэг нь хэн билээ дээ одоо нэрийг нь мартчихаж ээжийн минь дурьдатгал дээр уг нь байдаг юм аа. Ингээд 3 банди нэг охин ингээд 4-үүлээ явж байсан байгаа юм. Тэгээд 2 нь болуул бүүр юунд эсэргүү нарт баригдаад тэр цовдлогдож, нөгөө шөрмөс мөрмөсийг нь сугалж алж байсан гэдэг юм. Ээжид, ээж бол өөрөө баригдаж байсан.
Баасанхүү -
өө за.
Уранчимэг -
тэгээд баригдаад бүүр модонд хүлэгдээд голын зах дээр шарах гээд байж байхад нь...,
Баасанхүү -
хөөх ямар аймаар юм бэ?
Уранчимэг -
тийм юм ярьж байсан юм. Тэгээд ээж минь тэр талаараа бас бичсэн дурьдатгал бий л дээ.
Баасанхүү -
аанхан
Уранчимэг -
тэгээд тэрнийг өнөө зохиолч Чимид гуай, Мөнгөний Чимэд гуай гавъат түүхтэй хүн гээд миний ээжийн талаар бас тэрнээс сурвалжилж бичиж байсан. Сонин дээр залуучуудын сонин дээр энэ тэр гарсан.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тийн. Тэгээд ямар сайндаа нөгөө суртлын бригадыхан чинь цөөхөн цөөхнөөрөө хэд хэдэн сумуудад хуваарилагдаад явсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд ээж минь өдий төдий сумтай буу муу үүрээд тэр явж байсан л гэж ярьдаг юм. Тэгээд буудаж үзсэн үү гэхээр би ямар юмаа буудах вэ тэгээд буудах сургууль мургууль хийж л байлаа гэж ярьдаг байхгүй.
Баасанхүү -
өө бас.
Уранчимэг -
тийн. Тэгээд хамгийн гол нь л одоо бид нарыг ухуулж сэнхрүүлэх л тийм л үүрэг хүлээсэн тиймл бригад байсан юм гэж.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд тэр 32 оны хувьсгалын эсэргүү бослогыг дарах хэрэгт манай аав миний одоо Далхжав аав.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэр маань болуул Завхан аймгийн 32-р мнорьт хороо гэж байсан байна лээ.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэр 32-р морьт хорооны намын товчооны дарга. Тэгээд Архангай аймагт ирж эсэргүү бослогыг дарах хэрэгт бас оролцож татагдаж ирж байсан юм байна л даа. Тэгээд ээжийг чөлөөлж авч байсан гэж ингэж ярьдаг байхгүй юу.
Баасанхүү -
баригдчихсан байхад нь уу?
Уранчимэг -
тийн баригдчихсан байхад нь чөлөөлж авч байсан гэж.
Баасанхүү -
хөөх
Уранчимэг -
тэгээд..., тэгээд аав ээж хоёр маань анхнаасаа л нэг дор, үеийн улс нэгнийгээ мэддэг. Тэхээр зэрэг тэр жилээ 16 настай байхдаа ээ маань юу яасан юм..., аав хоёр маань нийлж нэг гэр бүл болж байсан. Тийн. Тэгээд ээж минь жаахан хүүхэд байж дээ тэр үедээ. Жаахан жижигхэн байсан болоод өөр мэдэхгүй жирэмсэн болсныгоо мэдэхгүй морн дээр айлуудын хооронд номын багш хийж хичээл зааж яваад моринд чирэгдээд.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэгээд үр зулбаад. Тэгээд одоо бодвол гэмтэл согог авсан юм байгаа биз дээ хөөрхий. Үхэн алдсан юм гэнэ лээ мориндоо чирэгдэж, довон дундуур чирэгдэж, сайран дундуур чирэгдэж явж цус мус алдаж барьж үхэхээ алдаж байж амь гарман гэж ярьдаг юм. Тэгээд харин тэрнээс хойш ээж минь хүүхэд төрүүлээгүй. Тэгээд намайг бол өргөж авсан юм.
Баасанхүү -
аанхан
Уранчимэг -
миний ахыг бас өргөж авсан юм. Хүү охин хоёр өргөж авч аав ээж хоёр минь хоёр хүүтэй тийм айл болсон манайх.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд аав маань болуул цэргийн хүн. 22..., 1932 онд тэнд Завханы морьт хороонд хорооны улс төрийн хэлтсийн дарга байж байгаад 1945 оны..., 41 онд яг дайн эхлэхэд 41 оны одоо 2-р дайн эхлээж байна ш дээ.
Баасанхүү -
тийн.
Уранчимэг -
тэхэд Завханы морьт хороо татан буугдаад энэ зүүн тийшээгээ цэргийн анги нүүж шилжиж ирэхгүй юу.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэгээд тэнд ирээд тэр баруун..., аан зүүн талд одоо энэ зүүн хязгаарт одоо энэ Тамсаг л гэж яриад байдаг юм. Одоо энэ юу юм болов уу даа Сүхбаатар аймаг, Дорнод аймгийн ийшээгээ тэгээд Дорнод руу лбайрлаж байсан юм шиг байгаа юм. Тэнд..., тэнд Дандарбаатарын нэг үед. Дандарбаатар тэр 34-р морьт хорооны захирагч нь одоо дарга нь. Аав улс төрийн хэлтсийн даргаар нь нэг үе ажиллаж байсан гэж ярьдаг юм.
Баасанхүү -
өө за.
Уранчимэг -
тийн. Тэгээд 1945 оны чөлөөлөх дайны үед дайнд юу нь яваад..., дайнд одоо зүүн тийшээгээ цэргүүд нь дайнд явахгүй юу. Тэгээд ар тал нь яахав үлддэг юм байгаа биз дээ. Ар талд нь баахан ар гэрийн улсууд ар талын Хангарьдын морьт цэргийн анги манги нь бол тэнд. Тэр үед болуул миний ээж Лхамхүү маань юу хийж байсан гэхээр ар талын намын үүрийн дарга, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
намын багшын үүрэг гүйцэтгэж тэнд ажиллаж байсан. Тэгээд одоо ээжийн маань архивын материалыг шүүж үзэхэд номын багш гэсэн тийм тийм юм гарч ирсэн. Тэгээд намын үүрийн дарга, номын багш гэсэн тийм багш гэсэн тийм материал гарч ирдэг юм байна лээ. Тэгээд ээж маань ахмад дайчин цол авч байсан юм.
Баасанхүү -
өө за
Уранчимэг -
тийн. Аав ээж маань хоёулаа ахмад дайчин. Тэгээд аав маань юуны..., 45 оны дайнд, чөлөөлөх дайнд болуул Нартын 8-р морьт дивизийн улс төрийн хэлтсийн дарга гэдэг хурандаа цолтой..., дэд хурандаа цолтой ийм хүн дайнд оролцож явсан.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
ээж маань ар талд дэслэгч цолтой байсан юм. Тэгж байж байгаад..., тэгээд дайн дуусаад, яг дайн дуусахад тэр жил юу яасан гэж ааю маань ярьдаг юм. Яг дайн дууслаа гээд буцаж ирэх ёстой байхгүй юу.
Баасанхүү -
аанхан
Уранчимэг -
гэтэл аавыг түрүүлээд дуудсан гэж байгаа юм. Тэгээд түрүүлж дуудаад аав түрүүлээд одоо наашаагаа иртэл Монгол улс Хятад улс хоёрын хил дээр нэг машинууд, хэдэн машин зогсож байна гэнэ. Тэгээд яг давхиад яг тэрэн дээр хүрээд ирсэн чинь Чойбалсан, маршал Чойбалсан, Цэдэнбал энэ тэр тэр хил дээр байж байсан гэдэг юм.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэгээд яахав тэр болуул нэг тийм тохиолдол л байсан гэж аав минь ярьдаг юм л даа.
Баасанхүү -
аан тэмцэгч нартайгаа таарсан сайхан тээ?
Уранчимэг -
тийн тийн их сайхан, яг хилийн зурвас дээр. Тэгтэл зогсоогоод нэг..., машиныхаа дугуйг дөрвөн дугуйны хоёрыг нь Монголын хил рүү оруул, хоёрыг нь Хятадын хил дээр зогсоо гээд зогсоосон гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд зогсоогоод тэрийгээ зогсоод гараад хүрээд ирсэн чинь маршал Чойбалсан, Цэдэнбал хоёр байж байсан гэсэн. Тэгээд л баяр хүргээд ингээд..., тэр үед яагаад аавыг тэгээд нааш нь дуудаж ирүүлсэн гэхээр тэр үед Монгол улсыг нөгөө тусгаар тогтносон улс болгох гарын үсэг цуглуулах тийм ажил эхэлсэн байсан юм байна л даа. Өөрөөр хэлвэл Монгол улс бол Хятадын улс биш бүрэн эрхэт биеэ даасан бүгд найрамдах улс гэдгийг бүх ард түмний санал асуулга гарын үсэг цуглуулж баталгаажуулсан байхгүй юу. Тэр ажлыг цэргийн ангиудад тэр цэргийн анги дээр зохион байгуулах ажлыг удирдуулдахаар аавыг дуудаж ирүүлсэн.
Баасанхүү -
өө за
Уранчимэг -
түрүүлж дуудаж ирүүлсэн байгаа юм. Тэгээд тэр дайн дууссаны яг дараа 45 оны дайны дараагаар тэр орон даяар тийм ажил явуулсан юм байна лээ ш дээ. Тусгаар тогтносон улс гэсэн...,
Баасанхүү -
46 онд байх аа тээ? аягүй бол.
Уранчимэг -
тийн.
Баасанхүү -
тийм билүү дээ.
Уранчимэг -
тийм байх. Түүхэн цаг үеийг нь андуурах гэж байна. Яг тэр ажлыг удирдах зохион байгуулах ажилд дуудаж ирүүлж байсан юм байна лээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
за тэгээд тийм ажилд аав маань оролцож явсан байгаа юм. Тэгтэл дайн дуусахад өчнөөн төчнөөн олон Японуупыг пайнаас олзолсон.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
бүүр аав маань ярьдаг юм. Дивизээр нь хүртэл олзолж байсан гэж. Тэхээр нөгөө олон мянган цэрэг олзлогдно доо. Тэгээд олзлогдсон цэргийн..., нэг өдөр аавыг маань улс төринй товчооны хуралд дуудсан гэж байгаа юм. Тэгээд улс төрийн товчооны хурал дээр яваад очсон чинь, орсон чинь тэнд олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газар гэж байгууллаа. Тэр олон мянган Японуудыг одоо зохион байгуулж ажиллуулах олзлогдсон цэргийн эрхлэх газар гэж байгуулагдлаа. Тэрний даргаар нь генерал Сосорбарам, улс төрийн хэлтсийн даргаар нь Далхжавыг баталлаа гэж улс төрийн товчооны тогтоолоор тэгж бид хоёрыг баталж байсан гэж. Тэгээд олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газрын намын хорооны даргаар...,улс төрийн хэлтсийн дарга гэдэг юм. Одоо нэг талаас намын хороо юм. Тэр үед улс төрийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан байгаа юм. Тэгээд тэхэд ээж маань болохлээр бичиг үсэг сайтай өөр бичээч их сайн бичээч байсан юм гэнэ лээ манай ээж. Ёстой одоогоор бол 10 хурууны бичээч гэдэг шиг тийм их хурдан сайн бичдэг хүн байсан. Ээж маань их гоё бичдэг, Монгол бичгийг ёстой янзын гоё бичдэг тийм хүн байсан. Тэгээд Сосорбарам генералын нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгч нэг талдаа боловсон хүчин ийм ажлаар ээжид дэслэгч цол өгөөд тэнд ажиллуулж байсан юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд аав ээж хоёр маань тэр олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газар гэдэгт ажиллаж байхад тэр Японуудаар олон барилга бариулсан гэнэ лээ. Тэрний одоо ярьж..., тэр үед эгч нь бас мартчихаж ээ. Энэ Элдэв-Очир кино театр байсан гэж хуучин байсан. Одоо юу билээ хөрөнгийн бирж байгаа.
Баасанхүү -
тийн.
Уранчимэг -
тийн. Энэ гадаад явдлын яам, бас ямар ямар юм ч билээ хэдэ хэдэн газруудыг л барьж байсан гэж ярьдаг юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд...,
Баасанхүү -
дандаа нөгөө олзлогдсон дайнаас олзлогдсон цэргүүд ш дээ тээ?
Уранчимэг -
тийн дайнаас олзлогдсон Японуупаар бариулж байсан байхгүй юу. Тэгээд тэнд ажиллаж тэр Японуупаар барилга байшин бариулаад тэгж байгаад, тэгээд хугацаа нь дуусаад нөгөө Японуупаа бүгдийг нь буцаадаг юм биздээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэхэд чинь бүх баримт бичгүүдийг нь манай ээж, бүгд нь одоо архивт байдаг бол гарын үсэг зурж бүх бичиг баримтуудыг нь хүн нэг бүрээр нь гаргаж, тэгж гаргаж байсан гэж ярьдаг юм. Одоо тэр нь тэдэн настай, тийм юманд ажиллаж байсан, тэндээс баригдсан тэр бүх..., тэгж, тэгж хүлээлгэж өгч байсан гэнэ лээ Японы талд.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд тэгж зохион байгуулахад оролцож явсан тийм улсууд байгаа юм. Тэгээд Японуудыгаа, барилга барьж байсан Японуудыг яваад өгөхөөр зэрэг чинь юугүй болно доо. Одоо барилга барих ажил зогсоно биз дээ.
Баасанхүү -
тэгнэ.
Уранчимэг -
тэхлээр зэрэг ямар барилгын байгууллага гэж байсан биш. Монголд одоо анх эхэлж барилгын байгууллагын үүсэл тэнд л эхэлсэн юм шиг байгаа юм. Барилгын тэр юу..., хоригдлуудаас барилгын ажилчин бэлтгэж аваад, одоо ялтангуудаас барилгын ажилтан бэлтгэж аваад. Тэгээд барилгын цэргийн хэрэг эрхлэх газар гэж байгуулсан гэж байгаа юм. Цэргийн хэрэг эрхлэх ерөнхий газар гэж.
Баасанхүү -
ммхм.
Уранчимэг -
тэр ерөнхий газрын намын хорооны даргаар манай аавыг тавьж байсан гэж ярьдаг юм. Одоо нэг талаасаа Японуудаар барилга бариулаад сурчихсан туршлагатай. Нөгөө талаасаа цэргийн байгууллагат ажиллаж байсан. Тэр чинь ялтангуудаас эхлээд ялтан гэж тэр үед тэгж байсан. Одоо хоригдлуудаар бариулж байгаа учраас хагас цэргийн зохион байгуулалттай байсан байна л даа.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тийм. Тэгээд барилгын цэргийн хэрэг эрхлэх ерөнхий газар гэж тийм нэртэй байгуулагдаж. Тэр ерөнхий газарт манай ээж бас бичиг хэргийн эрхлэгчээр нь ажиллаж байсан юм. Тэгээд юуны..., аав маань бол ерөнхий газрын намын хорооны даргаар нь...,
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
ингэж барилгын байгууллага..., тэр үед ямар барилгын яам гэж байсан биш. Барилгын яам, барилгын байгууллагын Монголын одоо барилгын байгууллагын анхны л шав нь тэр л юм байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
өө за
Уранчимэг -
тийн. Тэгээд ээж маань ярьдаг байхгүй юу. Тэр үед чинь зохион байгуулалт нь ямар гэж..., бүх хүмүүс л одоо гар биеэр барилга юуны ажилд оролцох ёстой л байж л дээ. Тэгээд би тэхэд жоохон 5 настай байсан. Ээж маань жижүүр хийдэг.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэхээр тэр жижүүр ямар үүрэгтэй..., барилгын одоо хэрэг эрхлэх газар дээр л жижүүр байж л дээ. Ямар учиртай жижүүр гэхээр энэ Туул голоор мод бэлтгэж ирдэг байхгүй юу. Тэр мод бэлтгээд яг энэ Улаанбаатарын хаана ч ирж зогсдог ёстой юм. Тэхээр зэрэг албан байгууллагууд хуваариар очиж өнөө уснаас модыг татаж гаргаж ирж зөөж гаргадаг.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэхээр усны урсгал хэдэн цагт, хэзээ ирэхийг нь мэдэхгүй ш дээ. Хэдийд хэдэн мод ирэхийг мэдэхгүй л байан байна л даа тэр үедээ тооцож.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэхээр зэрэг л нөгөө ерөнхий газар дээрээ одоо мод ирлээ гэж мэдэгддэг. Тэхлээр зэрэг нөгөө хуваариа харж байгаад одоо танай байгууллага тэр модыг гаргана, танай байгууллага гаргана гэж мэдээлэл өгдөг байсан байхгүй юу. Тэгээд тэрэнд ээжтэйгээ би тэр утсан дээр хонож л байсан. Ээж маань намайг аваад л диван дээрээ унтуулаад л, бид хоёр утасны дэргэд хоёулаа диван дээр унтаж байсныг одоо санадаг байгаа юм. Тэхэд ээж минь болуул тэр хэр эрхлэх ерөнхий газрын бичиг хэргийн эрхлэгчийн ажил хийж байсан. Тэгээд тэр албан хаагчид нь жижүүр хийгээд тэр усаар Туул голоор сал урсаж...,
Баасанхүү -
зүгээр ингээд мод урсуулаад байгаа юм байна ш дээ зөөхгүй.
Уранчимэг -
тийн зөөхгүй.
Баасанхүү -
аан.
Уранчимэг -
тэгдэг байсан.
Баасанхүү -
бас нөгөө усны урсгалыг ашиглаад байгаа юм байна тийм үү?
Уранчимэг -
урсгалыг ашиглаж л Улаанбаатар хотыг одоо барилгын модоор нь хангаж байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тийн. Тийм ажлыг зохион байгуулж тэрэнд оролцож байсныг би бас бага сага мэддэг юм. Би тэхэд жоохон байсан, би дөнгөж 5 настай байсан. Тэгээд ээж маань сүүлдээ бие нь муудаад, тэгээд манайх хөдөө явсан юм. Завхан аймагтаа Улиастай хотдоо очсон. Отгон Тэнгэрийн рашаанд ээж орвол одоо эмчлэгдэнэ гээд. Ээж мааьн нурууны өвчтэй болчихоод.
Баасанхүү -
нөгөө унаснаас болсон болов уу яасан бол?
Уранчимэг -
тийн, тийм л байх л даа. Тэгээд нурууны өвчтэй болчихоод тэгээд ээжийгээ эмчлүүлэх гэж аав маань чөлөө аваад Завхан аймагтаа очиж, тэнд төрсөн нутагт нь очиж..., тэр манай Завхан аймагт чинь Отгон Тэнгэр уулын рашаан гэж их гойд онцгой чанартай рашаан байдаг юм ш дээ.
Баасанхүү -
өө за
Уранчимэг -
тийн 50 градусын халдаг, халуунтай. Өвөл ч ингээд л халуунаараа байж байдаг.
Баасанхүү -
хөөх
Уранчимэг -
тийн. Тийм рашаан байдаг байхгүй юу. Тэгээд тэр рашаан усанд орох юм бол эдгэнэ эрүүлжнэ гээд одоо эмч нь ч тэгсэн юм уу, лам нь ч тэгсэн юм уу тэгээд. Тэгээд манайх Завхандаа эргэж очсон юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд завхандаа эргэж очсоноос хойш аав маань энгийн хүн болохгүй юу, цэргийн газаасаа гараад. Тэгээд аав маань Завханд очсоноосоо хойш Завхан аймгийн хоршоодын холбооны дарга, баазын дарга, нэгдлийн 35 жид нэгдэл гэж байхад нэгдлийн дарга, дараагаар нь барилга контор гэж Завханд байгуулаад, барилга конторын дарга, тэгээд дараагаар нь барилгын техник мэргэжлийн сургууль гэж 5 аймгийн..., баруун 5 аймгийн барилгын мэргэжилтэн бэлтгэх техник мэргэжлийн сургууль гэж байгуулахад ТМС-ийн захирлаар ажиллаж байгаад тэгээд тэтгэвэрт гарч байсан юм.
Баасанхүү -
дандаа дарга хийдэг.
Уранчимэг -
дандаа дарга байсан юм.
Баасанхүү -
та одоо даргын хүүхэд гээд арай өөр давуу эрхтэй ч юм уу тийм зүйл байв уу? Давуу тал юу байсан?
Уранчимэг -
байхгүй надад тийм давуу..., ер нь би даргын хүүхэд гээд давуу талтай юм ерөөсөө байгаагүй. Тэр үеийн хүүхдүүд ямар л байсан, миний аав ээж ч өөрсдөө жинхэнэ амьдрал дундуур босож юу яаж байсан болохлээр зэрэг би ч тийм одоо нэг талдаа даруу юм байлгүй. Тийм л байдалд өссөн хүн. Жишээлвэл миний аав нэгдлийн дарга байж байхад манайх..., манай аав зохион байгуудах их тийм чадвартай хүн байж л дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
удирдах чадвартай. Их сайхан дуу хоолойтой. Одоо миний аавын дуу хоолой миний чихэнд ёстой хоногшсон. Тийм их лектор хүн байсан.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
их сайхан ярьдаг, их сайхан дуу хоолойтой. Одоо хэрвээ энэ цагийнх болуул жинхэнэ лектор хүн дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
нэвтрүүлэгч байхаар тийм сайхан дуу хоолойтой хүн байсан. Тэгээд аав маань нэгдлийн дарга болчихоод..., одоо Завхан аймгийн төрийн нэгдлийн 35 жил нэгдэл гэж байгуулагдсан байхгүй юу.
Баасанхүү -
за
Уранчимэг -
их инээдтэй..., намайг нэгдүгээр ангид байхад чинь л манай аймагт нэгдэл үүсэж хөдөлгөөн эхэлж байгаа юм.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэгээд аав маань 22-р баазын, Завханы 22-р баазын дарга байж байгаад хот руу явсан ажлаар. Тэгсэн чинь тэр үед нэгдэл байгуулна, хөдөө аж ахуйн нэгдлийн дарга нарыг нэгтгэнэ гээд 6 сарын курс, нэгдлийн дарга нарын 6 сарын курс гээч юманд сууж ээ. Аав минь тэгээд тэр энүүгээрээ орж ирээд баазын адргынхаа ажлыг болиод нэгдлийн дарга болохоор курст суучихаж. Би тэгээд 6 сар аавыгаа тэр курст байсан хугацаанд нь санаад, жигтээхэн их санаад. Аав маань 6 сар болчихоод ирэхэд би аавынхаа барааг харж чадахгүй, гэрийнхээ хойд талд очиж аавыгаа харж чаддаггүй уйлаад л. Тэгж л байлаа л даа. Тэгж байсан байхгүй юу. Тэгтэл аавыг минь ирэх сургаар манай тэнд нэгдэл байгуулагдаад. Аавыг маань нэгдлийн даргаар сонгочихдог юм.
Баасанхүү -
за
Уранчимэг -
одоо манай нэгдлийн дарга тэнд бэлтгэгдэж байгаа гээд олон түмэн сонгочихгүй юу. Тэгээд манай хашаан дотор нээх нэгдлийн контор гээд нээх том хар гэр барьчихдаг юм. Тэр гэрийг цэвэрлэдэг галладаг хүн нь ээж.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэгээд ээжийг нэгдлийн бичээч болгочихож байгаа юм. Тэгээд ээж нэгдлийн бичээч. Тэгээд ээж бид хоёр гал түлнэ, гэрийг нь цэвэрлэнэ. Ингэж тэр нэгдлийг анх эхэлж байгуулж байсан юм. Тэгээд аав ирээд нэгдлийн дарга болоод сүүлд нь тэгээд тэр, одоо тэр Хятадын амбан сайд байсан гээд байгаа шавар хэрэм гэж Улиастайд байдаг юм л даа.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэр шавар хэрэмний тэнд нийтийн төв төвлөрөөд тэнд барилга байшин бариад тэнд байрлаж байсан л даа нэгдлийн төв. Тэгж байлаа. Тэгээд нэгдлийн даргын охин байлаа. Тэгээд аав маань нэгдлийн дарга болчихоод аймгийн төвийн бүх ногоо тарьдаг Хятадуудыг нэгдэлдээ элсүүлээд.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэгээд ногоо тариулаад. Барилга барьдаг Хятадуудыг нь бүгдээрэнг нь нэгдлийн гишүүнээр элсүүлээд барилгын бригад байгуулаад. Отгон Тэнгэрийн бүх барилга, тэр манай аймгийн Залтын амралт гэж байдаг байсан, тэр амралтын барилга, тэр олон барилгуудыг манай нэгдлийн тэр барилгын бригадын хужаа нар барьж байлаа.
Баасанхүү -
өө за тийм олон хужаа нар байсан юм уу?
Уранчимэг -
тийн барилгачин, тэр одоо хужаа нар чинь зөндөө үлдчихсэн өчнөөн олон жил суурьшаад үлдчихсэн. Тэгээд нэгдлийн өнөө гуанз одоо гуайнз, нарийн боовны газар ажиллуулдаг хужаа нар бас байхгүй юу.
Баасанхүү -
төрөл бүрийн?
Уранчимэг -
тийн. Тэрнийг нь бүгдээрэнг нь нэгдэлдээ аав гишүүнээр элсүүлээд. Нэгдэл чинь нарийн боовны үйлдвэртэй, нэгдэл пүнтүүзний үйлдвэртэй.
Баасанхүү -
өө за за.
Уранчимэг -
тийм байсан. Тэгээд...,
Баасанхүү -
их ажил хэрэгч зохион байгуулах чадвартай тээ?
Уранчимэг -
тийн. Тийм байж байхад би яаж байсан гэхээр зэрэг тэгээд аймгийн төв дээр өнөө намар болохлээр зэрэг чинь ногоо чинь жигтэйхэн их ургана ш дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд хурааж авахаас нь өмнө нөгөө хүүхдүүд чинь очоод нөгөө ногоог нь хулгай хийгээд болохгүй.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэгээд албан хаагчдаа, өөрөөр хэлвэл нэгдлийн төвийн одоо албан хаагчид гээд дарга нь, нэгдлийн дарга байж байгаа юм, нэгдлийн орлогч дарга байж байгаа, тэгээд л нягтлан бодогч нь байж байгаа, нарийн бичгийн дарга энэ тэр гээд янз бүрийн албан тушаалын улсууд, тэд нарыг бүгдээрэнг нь аав маань авчираад ногооны талбайнхаа сахиулуудтай зэрэгцүүлээд буулгачихдаг.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэр нь одоо хамгаалах ёстой байхгүй юу. Тэгээд зуны турш бид нарыг чинь..., би чинь нэгдлийн ногооны талбайн зэрлэг зулгаадаг ажилтай. Би чинь нэгдлийн даргын охин шүү дээ.
Баасанхүү -
аанхан
Уранчимэг -
нэгдлийн даргын ёстой ганц охин байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд юу яаж..., ногооны зэрлэг зулгаадаг тийм ажилтай. Намар хүүхдүүдээс хулгай хийхээс хамгаалдаг ийм үүрэгтэй. Ийм л ингэж л оролцож байлаа. Тэхээр надад тийм илүү эрх мэдэл байгаа ч үгүй. Би илүү зан гаргаж байгаа ч үгүй. Тийн, тэгээд миний хувьд болуул яахаю миний амьдрал бол ерөөсөө л яг л социализмын үеийн ёстой ерөнхийөө хэвийн амьдарлаар л би амьдарсан. 10 жилийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуульд ороод 10-р ангиа төгсөөд, дараагаар нь Улсын Их Сургууль төгсөөд, дараагаар нь багшийн ажил хийгээд, тэгээд намын ажил хийгээд ингээд явсан.
Баасанхүү -
таны одоо хүүхэд насны чинь хамгийн дурсамжтай дурсгалтай үйл явдал юу бол оо?
Уранчимэг -
үгүй тэр үед байна ш дээ би ингэж боддог юм. Ер нь яг номын ширээний ард ингээд ширээний ард зэрэгцээд сууж байхад хүмүүсийн чанар нэг их танигддаггүй.
Баасанхүү -
аанхан
Уранчимэг -
хүн чанар болуул хүний..., яг хүнд чинь байна ш дээ эцсийн эцэст хүн эрдэмтэй юу, эд хөрөнгөтэй юу нь чухал биш. Ерөөсөө л хүн хүнд байх ёстой хүнлэг чанар, хүнч чанар...,
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
хүний хүнч чанар болуул яг номын ширээний ард, бичгийн ширээний ард зэрэгцэж суугаад нэг их танигддаггүй. Ажил хөдөлмөр дээр л хүний жинхэнэ мөн чанар хүнлэг чанар харагдаж байдаг. Ер нь хүмүүсийг хооронд нь жинхэнэ жинхэнэ хүн ёсоор нөхөрлүүлэх юм бол хөдөлмөр.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
бидний үеийн нэг онцлог шинж болуул их хөдөлмөрч. Яагаад вэ гэхээр зэрэг байна ш дээ бид нар чинь..., би Завханы 10 жилийн сургуулийн сурагч хүн шү дээ. Тэхэд би 12, 13-тайгаасаа эхлээд л бид нар зун зуслан пионерийн зуслан, хөдөлмөр зуслан гээд л ажил хийж байлаа. Ямаа самнаж, ямаа..., тэр үед ноолуурны..., одоо яадаг болсныг мэдэхгүй. Тэр үед ноолуурын хялгас түүнэ гэж нэг их хэцүү ажил байлаа. Ингээд нөгөө самнасан ноолуурнаас чинь хялгасыг нь гараараа түүж ялгана ш дээ.
Баасанхүү -
хөөх
Уранчимэг -
тэр чинь одоо мөн нарийн ажил даа тийм ээ? Тун их...,
Баасанхүү -
зөндөө их хялгас байгаа ш дээ тээ?
Уранчимэг -
зөндөө их хялгас байгаа. Тэрнийг чинь бүгдээрэнг нь тэгээд зэрэгт оруулна. Нэгдүгээр зэргийн ноолуур, хоёрт, гуравт гээд ингээд зэрэглэх тэр ажилд хүртэл бид нар бүгдээрээ л оролцдог байсан. Тэгээд ер нь хамгийн гол миний амьдралд сайхан санагддаг юмнууд юу гэхээр тэр хамтын хөдөлмөрт оролцож байсан.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд хүүхдүүдтэйгээ 10 жилийнхээ хүүхдүүдтэй бид нар хамтраад тэгж явж байсан. Их сургуульд оюутан байхад сангийн аж ахуйд явж ямар их юм хийж байлаа бид нар. Сангийн аж ахуйд анх эхлээд намайг нэг 10-р анги төгсөхөд..., би тэрнийг болуул их зөв юу байсан гэж боддог юм. Манай энэ боловсролын системд болуул жинхэнэ сонголтыг тэр жил л зөв хийсэн юм шиг байгаа юм дээд сургуульд.
Баасанхүү -
за
Уранчимэг -
яагаад вэ гэхээр зэрэг намайг 10-р анги төгсөхөд их дээд сургуулиудад болуул конкурсгүй болсон. Конкурсээр аваагүй бүүр шалгаруулалтгүйгээр авсан. Яагаад вэ гэхээр 10 жилд ирсэн хувааоь дээрээ 10-р анги төгсөгчдөө шалгаруулж өгдөг байсан.
Баасанхүү -
аанхан. Чанарыг нь харгалзаад уу?
Уранчимэг -
үгүй ерөөсөө л бүх одоо 10 жилийн туршид сурсан сурлагых нь дүнг жагсааж байгаад л, тэгээд нөгөө улаан шугам гэдгээ татаад л энэ нь дээд сургуульд тэнцэнэ..., энэ одоо чи бид хоёр байж байхад би чинийхээс өмнө илүү оноотой л байгаа болуул би чамаас түрүүлж л дуртай хуваариа соногох эрхтэй.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тийм байсан байхгүй юу. Тэгээд тэр болуул 1964 он. 64 оны 10 ангийн орон даяар болуул ерөөсөө тийм элсэлтийн шалгалт, дээд сургуулиудын элсэлтийн тусгай шалгалт байхгүй яг 10 жил нь өөрсдөө хүүхдүүдээ шалгаруулаад явуулж байсан юм. Тэр болуул би ёстой жинхэнэ зөв шалгаруулалт байсан гэж боддог юм. Яагаад вэ гэхээр зэрэг одоо тэр үед болуул тэр багш нарын хахууль махууль иймээ тиймээ юм байгаагүй учраас яг л шударгаараа, хэн хичнээн оноо балл авч байна, ямар дүн авч байсан тэрүүгээрээ л шалгараад сурлагынхаа чанараар шалгараад л явж байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
манай 10 жилийг төгсөхөд би хоёр анги А, Б гэсэн хоёр 10-р анги төгсөж байсан юм. Тэрний 63 хүн билүү дээ 62 хүүхэд төгсөж байсан. Тэрнээс нэг 46, 47 нь дээд сургуулийн эрх авч байсан.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэгээд дээд сургуулийн эрх авсан дотроо олон эрдэмтэн төрсөн.
Баасанхүү -
өө за.
Уранчимэг -
одоо манай ангийхнаас гэхэд л тоолоход өчнөөн төчнөөн. Миний..., намайг их сургуульд ирэхэд манай ангид 21..., 23-уулаа ч билүү их сургуулийн түүхийн ангид орж байсан. Тэхэд л одоо 6, 7 эрдэмтэн байгаа. Тэр үеийн хүүхдүүдийн сурлага болуул үнэхээр..., тэд болуул жинхэнэ сурдаг хүүхдүүдийг багш нар мэддэг. 10 жилийн турш гар дээрээ сайн муу хоёрыг нь дүгнэж байсан багш нар бол хүүхдүүдээ таньдаг учраас энэ бол дээд сургуульд ороод ийм сургуульд орохонд энэ болуул амжилт гаргана гэдгийг мэддэг учраас тэр болуул жинхэнэ оюуны хувьд болуул жинхэнэ зөв сонголт байсан.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
одоо бол тэгж болохгүй байх л даа. Энэ нэгдгээрт сургалт нь их олон болчихсон. Хоёрт одоо бас аваатай өгөөтэй болчихсон юм гэнэ лээ. Тийн, одоо бол болохгүй байх. Зүгээр ер нь би болуул ер нь энэ дээд сургуулийн элсэлт конкурсыг болуул нэг их үнэлснээрээ дээд сургуульд орж байна даа гэж ерөөсөө боддоггүй. Энэ болуул ямар нэг булхай зальхай явж л байна даа л гэж боддог. Яг 10 жилийн багш ингээд бүтэн 10 жилийн турш тэр хүүхдийг чинь ааш араншин оюуны потенциалыг нь мэдэж байгаа багш болуул илгээхэд бол энэ бол ийм авъястай, ийм чадвартай, энэ математиктаа ийм сайн, хэл бичигтээ ийм сайн энэ бол ийм юм хийж чадна гэдгийг мэдэж илгээнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэхээр тэр болуул их зөв сонгот байсан юм байна гэж би боддог юм. одоо энэ олон арван сургуультай болсон олон зуун багштай болсон болохоор бас болохгүй л дээ. Одоо бол арай өөр хуваарилах систем байх нь байгаа л байх. Тэгж л боддог юм.
Баасанхүү -
тэр танай..., таны төгссөн 10 жилийн дунд сургууль чинь Элдэв-Очирын нэрэмжит гэдэг нь одоо нөгөө улс төрийн зүтгэлтэн байсан хүний...?
Уранчимэг -
тэгэлгүй яахав. Тийн.
Баасанхүү -
аан тэр хүн Завханаас гаралтай юм уу яагаад тэгж байгаа юм бэ?
Уранчимэг -
тийн Завханы Нөмрөг сумын хүн. Тийн, хувьсгалын үйл хэрэгт идэвхитэй оролцож явсан хүн л дээ.
Баасанхүү -
Завхан аймгийн төв дээрх сургуульд сурч байсан тээ?
Уранчимэг -
тийн.
Баасанхүү -
таныг сурч байх үед сургууль нь хэр тохижиж амжсан байв? Барилга байшин, тэгээд багшлах боловсон хүчин нь, сургалтын одоо бааз нь материаллаг бааз гэдэг ш дээ тийм зүйлүүд нв ямар байв?
Уранчимэг -
за би чамд инээдтэй сонин юм ярья. Манайх..., би бас дунд үеийн хүн шүү дээ.
Баасанхүү -
тийн.
Уранчимэг -
тийн, тэгээд намайг 1-р ангид билүү 2-р ангид орж байхад манай аймаг дээр анх удаа хоёр давхар барилга баригдлаа.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэр нь сургуулийн барилга байхгүй юу. Тэгээд сургуулийн барилга..., уг нь 9 сарын 1-нд хичээл эхлэх ёстой байтал барилга нь дуусахгүй л байж л дээ. Тэгээд бид нар гэрч хичээллэдэг байсан.
Баасанхүү -
дугуй тээ?
Уранчимэг -
тийн. Гэрт ингээд дугуйраад суучихаад тэгээд нэг цүнхтэй, цүнхээ тивиад..., тэр үед чинь ийм ледринэн ийм юун муун цүнх гэж хатуу цүнх байхгүй шүү дээ. Даавуун цүнхтай. Тэгээд даавуун цүнхэн дээрээ тавьж болохгүй. Тэхээр зэрэг жоохон жоохон паниар мод, банзны өөдөс мөөдөс цүнхэн отроо хийчихнэ. Тэгээд тэрэн дээрээ тавиад ингээд хийчихнэ.
Баасанхүү -
ширээ.
Уранчимэг -
тэр нь одоо..., тэгээд хоёр өвдөгөө ингэж нугалж бохирч суучихаад тэгээд дээрээс нь ингээд бөхийгөөд тавиад хичээлээ бичнэ шүү дээ. Тэгж л байсан юм даа. Манай материаллаг бааз бол тийм л байсан. Тэгээд ер нь юмыг суръя хийе гэсэн хүнд болуул орон зай гологддоггүй.
Баасанхүү -
аанхан
Уранчимэг -
тэр үед тэгж сурч байсан гээд бидний чанар муудаагүй, сурлагын чанар. Бид нар 35 үсгээс үздэгийг нь үзээд заалгадагаараа заалгаад, сураад, уншаад, бичээд сураад л явчихсан.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
би одоо ингэж бодоод байдаг юм. Одоо энэ сая ингээд л их хурлын ордон ямар юм гэнэ лээ энэ ямар юмны ордон барина гээд нэг их мөнгө төсөв гээд яригдпаад, цэцийн ордон мордон гээд. Тэд нар чинь одоо барилга байшин нь муудаад эд нар буруу шийдвэр гаргаад байгаа биш шүү дээ.
Баасанхүү -
тийн, тийн ш дээ.
Уранчимэг -
энэ одоо төрийн дээр гарч байгаа улсууд их хурлын ордон байхгүй учраас эд нар буруу ташаа хууль гаргаагүй ш дээ. Эд нарыг эцсийн эцэст эд нарын хүнч чанар муу байгаа учраас л буруу..., энэ чинь билгийн нүд нь дутуу харж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
санаа сохор болуул хараа сохор гэдэг үгтэй.
Баасанхүү -
за
Уранчимэг -
санаа сохор бол хараа сохор, энэ их чухал үг юм шүү дээ. Тэр чинь санаа нь л зөв байх юм бол хараа нь уужим дэлгэр л байх ёстой. Тэхэд тэр чинь Монгол улсын их хуралд орж засгийн газраас буруу шийдвэр бол гаргах учир байхгүй угаасаа. Яагаад вэ гэхээр Монгол орны өнцөг булан бүрт байгаа ухаантай мэргэн цэцэн чдалтай хүний хэн нь аль нь ч гэсэн аль ажиллагаанд татаж оролцуулаад шийдвэр гаргах эрх болуул их хуралд, засгийн газарт байгаа ш л дээ. Гэтэл тийм хүмүүсээ ашиглаж чадахгүй. Тэгсэн хэрнээсээ өөрсдийнх нь санаа нь богинохон. Тийм учраас хараа муутай. Ийм л байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
би бол тэгж боддог юм.
Баасанхүү -
тийн тэр үнэн шүү.
Уранчимэг -
тийн. Тэрнээс орон байшин муудсанаасаа болоод унтах ор нь муудаад, цалин хөлс нь багадаад эд нар буруу юм хийгээд байгаа юм биш шүү дээ угаасаа. Би бол тэгж боддог.
Баасанхүү -
тэр тухайн үеийн хүүхдүүдэд одоо тэр социалист коммунист үзэл суртал яаж нөлөөлдөг вэ? Ямар ямар үйл ажиллагаа явагддаг байсан хүүхдүүдхээр.
Уранчимэг -
тэр үед байнаа ер нь би тэгж боддог. Одоо ч би одоо миний үед одоо би нэг энэ түмэн олонд нэг хэлж байх ёстой мэдэх ёстой мэдрүүлэх ёстой нэг юм байна гэж боддог юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
энэ бол нэгэнт би нартад хүн болж төрлөө. Тийм ээ? Би өөр газар сонгох эрх байхгүй. Би ээж аавыгаа сонгохгүй, би эх орноо сонгохгүй. Би Монгол оронд Монгол хүн боллоо. Би энэ айлд энэ ээж аавд үр хүүхэд нь болж төрлөө. Ямар ч байсан би нартад мэндэллээ. Би хүн бол хүмүүжиж хүний аэмьдралаар л амьдрах ёстой тийм ээ?
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэхэд нэгэнт би ингээд хүн болчихсон юм бол би өөрөө өөрийнхөө төлөө амьдрах ёстой. Би түүнээс амьсгалах агаараа хүнээс, идэх хоолоо хүнээ, унтах ороо хүнээс би нэхээд байх биш.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
нэгэнт би нартад хүн болсон энэ учирлаа би өөрөө өөрийнхөө төлөө амьдрах ёстой. Одоо манайхан яаж байна вэ? Бүх юмыг төр засгаас нэхээд суучихдаг. Одоо төр буруу хийгээд явж байгаа учраас л би ядуу байна. Энэ чинь адилхан хоёр хөлтэй адилхан хоёр гартай хоёр нүдтэй байхад юу хүнээс гуйгаад хүсээд байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
амьсгалах агаар алга байна надад, би энэ бохир агаараар амьсгалж байна гэж Улаанбаатарынхан яриад байна. Гэтэл яагаад хүн бүхэн нэг хоёр ширхэг мод тарьчихдаггүй юм. Энийгээ агаараа цэвэршүүлээд авчихдаггүй юм. Манай хашаанд одоо тэр 500-аад мод байж л байна. 2 хөгшин гараараа тарьчихсан.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
би одоо амьтнаас агаар гуйхгүй зүгээр. Агаарын бохирдол ганц хоёрхон мод тарьснаар шийдвэрлэгдэхгүй л дээ. Гэхдээ хүн бүхэн сэтгэл гаргах юм бол энэ чинь бол зүтгэл гаргах юм бол шийдвэрлэгдчихэд амархан шийдвэрлэгдчих асуудал шүү дээ.
Баасанхүү -
тийн.
Уранчимэг -
тийм ээ?
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
чи миний тарьсан мод жимсийг сүүлд харуулна би.
Баасанхүү -
тийн тийн би түрүүн гаднаас нь хараад л байсан юм.
Уранчимэг -
тэхээр зэрэг энэ манай төр засаг ч гэсэн өөхшүүлээд л одоо тийм юун ч..., одоо тэр саяны хэлмэгдсэн улсуудад яана хичнээн зуун сая живаа төгрөг, яасан ч их мөнгөтэй болчихсон юм. Өгнө өгнө л гээд аваад байга юм. тэр чинь хэний мөнгө юм. тэр чинь хөлс хөдөлмөрөө цутгасан хүмсийн хөдөлмөрийг юм хийгээгүй хүнд л зүгээр өгөөд байгаа хэрэг шүү дээ. Би одоо бодож байдаг юм. 8 хүүхэд төрүүлж өсгөсөн ээжид өнөөдөр мөнгө өгнө л гэж ярьж байна. Үгүй наймын найман хүүхэд гэдэг чинь ээж аавыгаа асраад тэтгээд шөлний мах, цайны сүүгээр таслахгүй үр хүүхэд байж л таараа биз дээ энэ чинь. Заавал тэрнийг тэгж төр засаг тэрнийг хөнгөлж илүү юм өгнө гээд яадаг юм. Энэ чинь наймын найман хүүхдийн эрүүл энх бойжуулаад эрдэм боловсролтой болоход төр засаг түмэн олон өгөх ёстой юм аа өгөө биз дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэхэд өнөөдөр заавал өгнө. Их мөнгөтэй болчихсон юм байх л даа. Тэгээд заримдаа сонсохлээр зэрэг л байхгүй гуйлгачин болчихсон гээд яриад байх юм. Тэгтэл болохлээр зэрэг л өгөөд л байх юм. Тэхээрээ болж байгаа юм уу үгүй юм уу мэдэхгүй. Би болуул ер нь хэн их юм хийж чадна тэр хүн нийгмээс төрөөс тийм л юм авах ёстой л гэж боддог. Хүн өөрөө өөрийнхөө төлөө л амьдрах ёстой.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
өөрөө өөрийнхөө төлөө хүн амьдрах ёстой. Энэ сэтгүүлчид гэдэг улсуудад ч гэсэн би хэлмээр санагддаг юм. та өөрөө юу хийсэн юм бэ асууж байгаач ээ. Хүнээс л юм нэхээд байх юм. Төрөөс л нэхээд байх, тэрнээс түмэн олноос л нэхээд байх. Тэрний кармаг суйлж 10 мянган төгрөг авч өөрийнхөө карманд хийх л гэж л яриад байгаа юм. Тэрний дор бол өөрт чинь ямар бололцоо байгаа юм, өөрөө та юу хийчихсэн юм, та өөрөө амьдрахынхаа төлөө юу бүтээв гэж л асуумаар санагдаад байдаг юм.
Баасанхүү -
тийн, тийн.
Уранчимэг -
тийн. Би бол тэгж л боддог. Миний үеийн хүмүүжил тийм байх л даа.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
бид нарын үед чинь ерөөсөө л хийсний хэрээрээ л чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж хийснийхээ хэрээр амьдрах социализмын энэ зарчим бол буруу биш гэж бол би хувьдаа боддог юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
социализмыг болуул хүмүүс өнөөдөр их л элдэв шалдаваар хэлж л байдаг юм. Тэхдээ би болуул нэгэнт социализмын үед амьдарч байсан өөрийнхөө энэ амьдралд хангалуун байгаа учраас би энэ тэрнийг буруутгадаггүй.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
яагаад вэ гэхээр зэрэг тэр үед бид нар амар тайван, амар амгалан амьдарч байсан. Төр засгийн бодлого ч зөв байсан. Зөв л байсан бас.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
нэгэнь нийгэм нь тийм юм чинь. Бидний хүрээлэн байгаа бүх..., тэр байтугаа хоёр хөрш маань хүртэл социализмаар л явж байгаа юм чинь бид өөр ямар юмаар явах ёстой байсан юм.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
энэ л замаар ямахаас арга байхгүй. За энэ ардын хувьсгал..., ардчилсан хөдөлгөөнийг ч би бас буруутгадаггүй. Яагаад вэ гэхээр цаг үе нь ирсэн байна ш дээ. Энэ чинь дэлхий нийтээрээ энэ юу гэж хэлдэг билээ? Одоо ямар цаг үед ирлээ гэдэг билээ?
Баасанхүү -
даяарчлалын.
Уранчимэг -
за одоо энэ даяаршилсан үед чинь жишээлвэл бодоо Монгол Хятад хоёр социализмтай байж болохгүй ш дээ. Энэ зах зээлийн эдийн засаг, энэ зах зээлийн нийгэм гэдэг чинь болуул дэлхий нийтээрээ энэ рүү орж байгаа үед тэр лүү Монгол орон гарцаагүй л орох ёстой байсан. Би намын ажилтан байсан хүн.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
энэ ардчилал гэдэг үгийг энэ ардчилсан хэдэн залуучууд гаргаад ирсэн юм биш. Монгол Ардын Хувьсгалт нам анх эхэлж байгууладаа чиг л ардчилсан нам байсан гэж хэлдэг юм..., би боддог.
Баасанхүү -
аанхан
Уранчимэг -
яагаад вэ гэхээр зэрэг байна ш дээ, манай намын эрмэлзэх 10 зүйл дотор бол хэрвээ өөр суртлын намууд гарч ирэхэд бол хүлээн зөвшөөрч хамтарч ажиллана гэж байдаг байхгүй юу.
Баасанхүү -
өө за.
Уранчимэг -
тэр чинь бол өнөө олон ургалж үзлийг л уралдуулах гэсэн манай намын санаа байсан байгаа биз дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэхээр зэрэг энэ ардчилал гэдэг үг чинь болуул зөвхөн энэ 19 жил л хийгдэж байгаа юм биш. Анх эхлээд ардын нам байгуулагдахаасаа эхлээд алдчилалыг бий болгох гэж л тэр хүмүүс чинь бас л..., байгуулсан улсууд.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
өөрөөр хэлвэл тэр баян хоосны ялгааг арилгах тэр одоо дээдэс язгууртнуудын эрх мэдлийг хязгаарлах, олон түмнийг амар амгалан байлгах л гэж л ард түмнийг л эрх мэдэлтэй байлгах л гэсэн үг шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
ер нь эцсийн эцэст ардчилал гэдэг чинь юу юм бэ. Ард нийтээрээ эрх тэгш эрх чөлөөтэй тайван амьдрахыг л хэлнэ биз дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
түүнээс нэг цөөхөн хэдхэн хүмүүсүүд нь баяжаад бусдынхаа толгой дээр гишгилээд байхыг хэлдэггүй юм байгаа биз дээ. Би бол тэгж ойлгодог.
Баасанхүү -
таныг хүүхэд байхад одоо хүүхдүүдийг тэр социалист үзэл суртлаар яаж хүмүүжүүлж сургадаг байсан бол?
Уранчимэг -
яахав дээ ер нь социализм байгуулагчдын социалист..., ерөнхийдөө бол би боддог юм. Хүний нийгмийн хүний одоо амьдралын энэ чинь эцсийн эцэст нь сайн муу гэдэг хоёр туйл байнаа даа тийм ээ? Аливаа нэгэн юманд чинь зөв буруу, сайн муу гэдэг чинь хоёулаа байх л ёстой юм шүү дээ. Аан тэхээр социализмын үед болуул ерөөсөө зөв юмыг л сайн гэжл хэлдэг байсан. Буруу юмыг өөхшүүлдэггүй л байсан байхгүй юу. Бидний ёс суртахууны хүмүүжил болуул тийм. Зөв юмыг л дэмжих ёстой, хийх ёстой л гэсэн тийм..., тэхээр бүүр сурагч пионер байхаас нь эхлээд..., нэг тэр үеийн нэг хүүмүүжлийн онцлог нь болуул байна ш дээ ерөөсөө хүмүүжилд болуул бүх нийтээрээ анхаарч байсан. Цэрэрлэгийн хүүхдээсээ эхлүүлээд багш нар нь, сургууль нь, эцэг эх нь албан газар нь бүгд хүний хүмүүжлийн талаар анхаарал тавьдаг байсан. Одоо бол хүмүүжлийн төлөө тэгж хүмүүжил гэдгийг болуул мартчихсан юм шиг байгаа юм. Чи бод доо би одоо сүүлдээ намын хорооны..., намын ажилтан байсан хүн л дээ би.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
би энэ сургуулиудыг хариуцдаг байсан, ерөнхий боловсролын сургуулиудыг хариуцдаг намын ажилтан хүн байлаа. Тэхэд яаж байсан гэхээр зэрэг хүүхдийн хүмүүжлийн асуудлыг тэр захиралтай нь, тэр багштай нь, тэр эцэг эхтэй нь ингэж л одоо хамтарч авч үзэх ёстой гэдэг тийм ойлголттой бид нар.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэр байгууллагын..., одоо нэг албан байгууллага байж байна тээ? хүн гэдэг чинь хамт олны дунд нийгмийн дунд л байж амьдрах ёстой. Чи одоо сонсвол сонин санагдах байх. Тэр үед байна ш дээ намайг..., би Октябрын намын хороонд ажиллаж байсан.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэр намын хороонд ажиллаж байхад эрүүлжүүлэхэд өнөөдөр эрүүлжүүлэгдсэн улсуудын нэрс намын хороо захиргаан дээр ирдэг байсан юм.
Баасанхүү -
өө за
Уранчимэг -
тэхээр зэрэг бид нар яахав байгууллагын даргыг нь дууддаг байсан. Одоо байгууллагын даргыг нь.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
танай ийм хүн эрүүлжүүлэгдсэн байна, та энэ хүнээ эрүүлжүүлэхээс ав. Эрүүлжүүлэхээс аваад та энэ хүнээ дахиж эрүүлжүүлэгдэхгүй байх арга хэмжээ ав. Та энэ хүнийг хүмүүжүүл. Өөрөөр хэлвэл архи уусан нэг хүнийхээ төлөө байгууллагын дарга очиж хариуцлага хүлээж байна ш дээ. Тэгээд хамт олныхоо хурлаар хэлэлцүүл. Ийм л байсан юм. Хүмүүжил гэдэг бол ийм л байхгүй юу. Ингэж хамт олон дотор хүн бүхэн анхаарал тавьдаг. Би 3 удаа дүүргийн хурлын депутатаар сонгогдож байлаа.
Баасанхүү -
за
Уранчимэг -
тэгж байхад яаж байсан гэхээр..., би чинь депутат хүн шүү дээ. Одоо пепутат гэдэг маань одоо юу гэж хэлдэг билээ байз...,
Баасанхүү -
нөгөө иргэдийн төлөөлөгчдийн хурал муралтай адилхан уу?
Уранчимэг -
гишүүн.
Баасанхүү -
аан
Уранчимэг -
одоо энэ их хурлын гишүүн гээд байдаг шиг л нэлээн л адилхан л нэг анхан шатныхаа нэгж дээр тэр чинь тийм нэртэй.
Баасанхүү -
иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн байсан юм байна тээ?
Уранчимэг -
аан тийн. Би чинь дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнээс 3 удаа сонгогдож л байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэхэд яадаг вэ гэхээр зэрэг миний тойрог гээд..., одоо ингээд тойрог гээд байна. Миний тойрог дээр хорихоос суллагдсан хүн гарч ирлээ. Нэг хүн шоронд ороод гараад ирлээ. Тэхэд надад мэдэгдэл ирдэг. Таны тойрог дээр таны сонгогчдоос ял эдэлж байгаад нэг хүн ингээд очлоо.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
би тэр хүнтэй нь уулздаг. Тэр хүн ажилд оров уу..., ажилгүй хүн гэдэг ойлголт бол социализмын үед байгаагүй юм.
Баасанхүү -
за тийн.
Уранчимэг -
яагаад вэ гэхээр тэр хүнийг хамт олонтой, хүний хүрээнд хамт олны дунд тэр хүнийг байлгах учиртай. Тэхэд чинь би тэр хүнийг аваад тэр хүн ямар ажил хийж чадах хүн юм, юу хийлгэхээр хүн байна вэ, чадах хүн байна вэ тэрнийг нөгөө дэд улс төрийн байгууллагуудаар ярьдаг, мэдэгдэл өгдөг. Одоо тоосгоны үйлдвэрт байдаг юм уу та энэ хүнийг ажилтнаар аваач ээ гэж. Мах комбинат юм уу гурилын комбинатад энэ хүнийг одоо ачигч зөөгчөөр аваач ээ, энэ хүн ийм юмаар ингээд засраад хүмүүжээд ирчихсэн хүн. Тэд нар миний..., хүлээж авна.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
яахав тэр хүн ингэж эндсэн хүн засраад хүмүүжээд ирсэн явахаас.
Баасанхүү -
за баярлалаа.
Уранчимэг -
тэгж л байсан юм даа миний хүү. Тэхээр зэрэг нийгэм болуул ерөөсөө одоо бултаараа зөвхөн цөөхөн хэдэн хүнийг хүмүүжүүлэх биш бүгдээрээ яаж байсан, оролцож байсан. Ажилгүй болгохын төлөө болуул нэг хэдэн байгууллага биш ерөөсөө хүн бүхэн...,
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
жишээлбэл миний юун дээрээс би хороодын дарга нартайгаа холбоотой. Тэнчээнээс ажилгүй хүн хэд байна вэ, яагаад ажилгүй байна вэ тэрнийг би ажилтай болгох үүргийг би хүлээж байна.
Нөхөр нь -
- шоронд орсон хүмсүүдийг сүүлд нь хороон захиргаанаас хуваарилаад өгчихдөг байсан юм чинь. Тийн ажилтай...,
Уранчимэг -
тийн ажилтай болгох үүрэгтэй.
Нөхөр нь -
- - орон тоотой байна уу, орон тоо байхгүй байна уу тэр бол хамаа байхгүй.
Уранчимэг -
тийн тэр хүнийг заавал ажилтай л байлгах ёстой.
Баасанхүү -
өө за.
Уранчимэг -
тийн одоо хүүхдээ..., хүүхэд харах хүн байхгүй би ажлаа хийж чадахгүй байнаа гээд эмэгтэй сууж байдаг ш дээ.
Баасанхүү -
ммхм
Уранчимэг -
тэхэд чинь би тэрнийг чинь депутатын хувьд хүүхдээ цэцэрлдэгт оруул, 24 цагийн цэцэрдэг юм у яслид оруулаад эхийг нь ажилд оруулах үүргийг би хүлээж байдаг.
Баасанхүү -
өө хамаг зохицуулалтыг л хийдэг байсан тээ?
Уранчимэг -
тийн. Тэнд оролцохгүй ажил байхгүй. Хүн хүнийхээ төлөө болуул тэгж ажиллах ёстой байхгүй юу.
Баасанхүү -
ммхм, за маш их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.