Uranchimeg


Basic information
Interviewee ID: 990308
Name: Uranchimeg
Parent's name: Dalhjav
Ovog: Jarganat
Sex: f
Year of Birth: 1946
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Uliastai sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Party worker
Father's profession: Party head


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
NGOs
authority
politics / politicians
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За та өөрийн ажил амьдралын гараагаа эхэлсэн талаараа ярьж өгөхгүй юу?

Уранчимэг -

За би 1964 онд 10 төгсөөд 69 онд улсын их сургуулийн түүхийн анги төгссөн. Түүхийн жинхэнэ багш мэргэжлийн хүн л дээ уул нь бол. Тэгээд юундаа..., өвгөн бид хоёрын хувьд бол манай өвгөн бас Завхан аймгийн Улиастай хотын үндсэн Завханы Алдархаан сумын хүн. Бид хоёр 10 жилийн нэг 10 жилд хамт сурч байсан.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

өвгөн маань цэргийн ерөнхий сургуульд ороод, тэгээд цэргийн хүн болоод. Тэгээд тэндээсээ хотын комендантын хүндэт харуулын салааны захирагч гэдэг ажилд эхлээд очиж байлаа.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

өөрөөр хэлбэл хүндэт харуулын салаа гэдэг чинь одоо энэ гадаадын зочид төлөөлөгчид угтаж авдаг энэ жагсаал магсаал хийж рапорт мапорт өгч байдаг шүү дээ тийм ээ?.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

тэр л ажил байхгүй юу тэр ажил. Би их сургуулиа төгсөөд нутаг руугаа Завханы 10 жилийн сургуульд багшлахаар явж байгаа юм..., багшаар явдаг юм. Тэхэд намайг төгссөн жил өвгөн маань юуны..., Москвагийн цэргийн академийн хуягт танкын академид академид сурахаар очиж байгаа юм. Ингээд өвгөн маань цэргийн академид яваад, би нутаг руугаа яваад. Тэгээд өвгөнийг сургуулиа төгсөөд ирэхээр зэрэг хөдөө манай нутагт цэргийн анги байхгүй юм чинь өвгөн энд ажиллахаар болоод, би нөхрийгөө дагаад хотод орж ирж байгаа юм. Тэгээд хотод орж ирээд би эвлэлийн ажилтан боллоо.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

би эхлээд эвлэлийн ажил хийе ч гэж бодоо ч үгүй л байж байсан. Тэгсэн манай аймгийн эвлэлийн хорооны дарга байж байсан нөхөр намайг нэг өдөр онгоны буудал дээр тааралдчихаад маргааш чи эвлэлийн төв хороог дээр яваад очоорой гэдэг юм байна. Тэхээр зэрэг би яваад очлоо.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

очоорой гэсэн газар нь яваад очсон чинь за эвлэлийн болголоо, чиний сандал ширээ энэ, чи энд эвлэлийн ажилтан..., чи их дээд сургуулиудын оюутнуудын хүмүүжли йн ажлыг хариуцсан эвлэлийн ажилтан. Өнөөтрөөс эхлээд чиний тушаал гарна, ширээ сандал чинь энэ гээд л. Тэхээр зэрэг би чинь юу гэхээр зэрэг номхон даруухан юм чинь за л гээд тэглээ. Тэгээд би авгайтай нь ч хамт багшилж байсан. Тэгээд таньдаг. Тэгээд л би эвлэлийн ажилтан болсон. Тэгээд эвлэлийн ажил хийж байгаад эхлээд хотын төв хороонд ажиллаж байгаад дараагаар нь юунд барилгын техникумд орлогч захирал, намын үүрийн даргаар ажиллаж байгаад, тэгээд дараагаар нь Октъябрын районы намын хорооны суртлын хэлтсийн эрхлэгчээр томилогдож. Тэгээд намын ажилд томилогдож, тэгээд намын үүрийн ажил л хийж байсан.

Баасанхүү -

та хийж байсан ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? жишээ нь одоо эвлэлийн ажил хийх, намын ажил хийх хоёрт ямар ялгаа байх вэ? Гэх мэтчилэнгээр.

Уранчимэг -

эвлэлийн ажил болуул жинхэнэ ёстой залуучуудыг зохион байгуулах тийм л ажил даа. Би..., намайг хотын эвлэлийн хороонд ажиллаж байхад манай хотын эвлэлийн хороо энэ хүүхдийн парк гэж байна ш дээ. Тэр паркын дотор байрладаг байсан юм хотын эвлэлийн хороо.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

би хотын эвлэлийн суртлын хэлтсийн зааварлагч гэдэг ажил хийж байлаа. Жинхэнэ залуучуудыг ёстой хошууруулдаг, зохион байгуулдаг ажил..., зохион байгуулах ажил байлаа л даа.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэхэд байна ш дээ хотын эвлэлийн..., тэр нэг дугуй ресторан байдаг ш дээ. Одоо Сөүл ресторан гэж.

Баасанхүү -

өө тийн.

Уранчимэг -

тэр чинь бол хотын эвлэлийн хорооны мэдлийн ресторан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

аан тэр ресторан ч гэдэггүй байдаг юм тэрийг чинь юу гэдэг ч билээ дээ. Аан тэрэнд энэ залуучуудыг чинь бүгдээрэнг нь бид нар бүүр ингээд албан газруудыг нь хуваарилчихсан. Тэгээд тэнд чинь тэдний өдөр..., жишээлбэл 1-дэх өдөр гэхэд одоо арьс ширний үйлдвэрийн нэгдэл, 2-дахь өдөр хувцасны үйлдвэр ч байдаг юм уу, 4-дэх өдөр нь талх чихрийн комбинат гэдэг ч юм уу.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

тэр үед байсан үйлдвэрүүдийг бүгдээрэнгийн залуучуудыг тэр цэнгээнт наадам бүжиг явуулдаг, ийм газрууд байдаг.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

одоо тэрнийг чинь зохион байгуулдаг бичдэг хүн нь би байлаа л даа.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

ер нь ингэж тэдэн цагаас явна, тэндэхийн залуучууд орно, төчнөөн залуучууд орно, тэр байтугай эрэгтэй эмэгтэйгийн тоог хүртэл бид нар гаргана. Ийм залуучуудыг чинь нийлүүлнэ одоо танилцуулах..., танилцуулна. Одоо юуны үйлдвэрийн хүүхнүүд жишээлбэл оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхнүүд гэхэд чинь баахан хүүхнүүд байх...,

Баасанхүү -

аан дандаа нөгөө эмэгтэйчүүдтэй газар, эрэгтэйчүүдтэй газартай энэ тэр үү?

Уранчимэг -

тийн уулзалт муулзалт хийх, тэгээд энэ залуучуудын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх энэ ажлыг чинь зохион байгуулж байгаа юм. Тэгж..., тэгээд л тэнд чинь дуу хуур одоо, хаа байгаа цэргийн дуу бүжгийн чуулгаас авчирч явуулын тоглолт хийлгэх үү, хаанаас одоо төмөр замын дуу бүжгийн чуулгаас авчрах уу, тэгээд тэр соёлын ордонд л..., ажилчны соёлын ордонгоос, өөрөөс нь гаргах уу энэ бүх гисцинар..., гисцинар гэж нэрлэдэг байлаа. Тэрнийг чинь би бичдэг.

Баасанхүү -

төлөвлөгөө өгөх үү?

Уранчимэг -

тийн төлөвлөгөө одоо..., одоо жишээлбэл энэ өдөрлөг..., үдэшлэг явуулах гэж байна гэхэд чинь энэ үдэшлэг ямар нэртэй байх вэ.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

энэ тэмцээн явуулах гэж байна гэхэд энэ тэмцээн ямар нэртэй байх вэ, ямар асуулт явагдах вэ, хэн хэний дунд явах вэ, хичнээн хүн оролцох вэ, ямар урамшуулал шагнал байх вэ, хэн үг хэлэх вэ, хэн нээх вэ, хэн хаах вэ энэ бүгдээрэнг чинь би бичдэг.

Баасанхүү -

их юм шаардсан ажил байна.

Уранчимэг -

энийг чинь бүгдээрэнг нь би бичнэ.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

тэр байтугай би нэг одоо чухал уулзалт..., жишээлбэл байна ш дээ би одоо санаж байна. Тэр үед намайг юу яаж байхад Монголын анхны одоо Цэрэндэлэг гээд хүн антрактид дээр очиж эргэж ирлээ л дээ.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

тэгээд л одоо тэрнийг чинь хүлээж авах залуучуудын их том цуглаан болж байгаа юм. Тэр цуглаан дээр хэлэх үгийг, тэр цуглааны үйл ажиллагааг би зохион байгуулах үүрэг надад оногдож байгаа юм хотын эвлэлийн хороонд дээр. Тэгээд би нөгөө гисцинараа хийж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

хэн ямар үг хэлэх вэ, хэн дарга нээх вэ, хэн үг хэлэх вэ, хэн баяр хүргэх вэ, хэн цэцэг өгөх вэ гээд.

Баасанхүү -

өө за тэр болгоныг л бэлдэх ёстой?

Уранчимэг -

тийн. тэр байтугай хэлэх үгнүүдийг би бүгдээрэнг нь бичнэ.

Баасанхүү -

хүний хэлэх үг үү?

Уранчимэг -

тийн хүнийхийг. Зүгээр нэг талаасаа яахав зохион байгуулалтанд л оруулж байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

жишээлбэл нэг хүн чинь өөр өөрийнхөө санаагаар л хэлнэ л дээ.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

тэгээд тэрнийг нь нэг ажилчин хүн үг хэлүүлье гэвэл би ямар ажилчин авчир үг хэлэх вэ гээд тэхэд ажилчин хүн чинь зарим нь үгээ хэлж чадна, зарим нь найруулж хэлж чадахгүй ш дээ. Тэрнийг чинь би хэлж өгнө. Жишээлбэл 5 жилийн гавшгайч тэр үг хэлнэ гэхэд чинь тэр хүний үгийг би бичиж өгөх, тэр хүн миний бичсэн үгийг бэлдэж хэлэх жишэээний ингэдэг.

Баасанхүү -

ммхм. Хамаг юмыг нь хийдэг.

Уранчимэг -

одоо энэ Баянмөнх аварга нөгөө олимпын медаль авчихаад..., дэлхийн аваргын медаль авчихаад, алтан медаль ч билүү аваад ирж байгаа юм.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд л хэлэх үгийг би бэлдэх ёстой байлаа. Хэвлэлийн комбинатын ажилчин залу баяр хүргэж үг хэлэх ёстой байхгүй юу.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

тэгээд би бодож байгааюм за байз ямар үгээр эхэлбэл энэ их гоё хүмүүсийг сэрхийлгэсэн сайхан үг байх вэ гээд бодож байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгтэл надад юу гэж орж ирэх вэ гэхээр зэрэг Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгалтай Монголын төлөө гэх санаа бидний зүрхэнд уяатай гэдэг энэ үгийг хэлье.

Баасанхүү -

хөөх.

Уранчимэг -

энэ Монголын үгийг олон түмэнд хүргэж байгаа хүнийг ингэж л алдаршуулж эхлэх юм байна гээд би үгээ бичиж байгаа юм. Тэгээд тэр ажилчин хүнд бол тийм үг орж ирэхгүй ш дээ.

Баасанхүү -

тэгнэ.

Уранчимэг -

эрхгүй арай олон юм бчисэнээрээ миний сэтгэлд л орж ирж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

тэгээд л тэр хүн.., тэхдээ хүмүүс чинь ингээд зритель ингээд чимээгүй сууж байхад Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай Монголын төлөө гэх санаа бидний зүрхэнд уяастай гээд ингээд эхлэхээр зэрэг чинь юу эхлэх гэж байгаа юм болоо гээд хүн чинь сэрхийнэ биз дээ тийм ээ? Тэгээд л ингэж Монголы нэрийг олон түмэнд дэлхийн тавцанд гаргасан одоо энэ хүнд баяр хүргэе гээд ингээд эхлэхээр чинь хүнд гоё сэтгэгдэл төрнө дөө тийм ээ?

Баасанхүү -

төрнө төрнө. Надад хүртэл нэг тийм...,

Уранчимэг -

тэр тэгсэн нэг багшийн дээд сургуулийн нэг багш багшийнхаа алдар..., доктор авсан байхгүй юу, эрдэмтэн болсон.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд оюутнууд нь хүлээж аваад үдэшлэг хийж байгаа юм л даа багшдаа баяр хүргээд. Тэгсэн чинь юу гэж үг хэдэх вэ Урнаа эгчээ гээд, Урнаа эгчээ би юу гэж хэлэх вэ гээд нэг оюутан багшдаа зориулж нэг сайхан үг хэлмээр байна. Та нэг хэдэн үг бичээд өгөөч гэж надад орж ирлээ.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

тэгсэн би хэлж байгаа байхгүй юу, тэгээд би бодож байлаа. Тэгж бодож байснаа би нөгөө хэний нэг үг байдаг ш дээ..., нөгөө нэг ямар юмны Марксын ч үг байдаг билүү эрдмийн туяат оргил өөд гээд нэг сайхан үг одоо би мартчихаж.

Баасанхүү -

би бас мэдэхгүй юм байна.

Уранчимэг -

тэгээд туяат оргил өөд цуцалтгүй үй түмэн шавь нараа дагуулаад туяат оргил танд баяр хүргэе гээд, эрдмийн туяат оргилд хүрсэн танд баяр хүргэе гээд ингэж эхэлбэл дээр юм байна даа гээд. Тэгсэн нэг багшийгаа алдаршуулах үдэшлэг хийх гэж байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

залуучуудын багшдаа баяр хүргэх үгийг нь та бэлдээд өг гээд. Тэгээд би бодож байсан чинь багшийн тухай Сухомлинскийн үг байдаг шүү дээ. Ертөнц..., нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг гагцхүү багш хүнд заяаж ээ гээд миний санаанд орж ирэхгүй юу. Тэгээд би тэгж байгаа юм нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг та 15..., тэр хүн 15 настайдаа багш болсон хүн байгаа юм.

Баасанхүү -

өө за.

Уранчимэг -

15-хан настайгаасаа эхлээд нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг залгуулж үй түмэн шавь нарыг төрүүлсэн танд баяр хүргэе гээд.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

гэх мэтчилэнгээр ингээд тэр үгнүүдийг бичиж өгдөг. Нэг тэгж найруулдаг л байсан тэгээд тэр мэтчилэнгээр. Одоо энэ юуны..., одоо бүжиг мүжиг хийхээ болчихсон юм уу үгүй юу мэдэхгүй дуу бүжгийн чуулга байна ш дээ.

Баасанхүү -

за

Уранчимэг -

чуулгад чинь цэнхэр танхим гээд бүжгийн их том танхимтай ш дээ. Тэр танхим дотор чинь бүжиг явуулна. Тэр бүжгийг чинь би хөтөлдөг.

Баасанхүү -

өө за.

Уранчимэг -

гисцинарыг нь бичдэг байлаа. Одоо энэ жүжигчин Жарантай хөтөлнө, үгнүүдийг нь бичнэ. Би үгнүүдийг нь яаж бичдэг вэ гэхээр үгнүүдийг нь тэр үед манайд ажиллаж байсан Мөнхдэлгэр гээд одоо энэ 2-р сургуулийн багш байгаа байхаа даа. Одоо тэтгэвэртээ гарсан л даа. Тэр бид хоёр бичнэ.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэр жаахан шүлэг холбодог байхгүй юу. Жишээлбэл одоо нэг хүн шүлэг..., ажилчин хүн гаргахад тэр ажилчин хүнийг магтсан шүлэг бичиж өгөх жишээний. Тэгээд нөгөө хүн маань тэрнийг уншаад тэрэнд зориулсан тэрний үг..., тэр мэтчилэнгээр ингэж зохион байгуулдаг байлаа. Тэр бүжгийн танхим бид наргүйгээр, бид хоёргүйгээр тэр явж чадахгүй л байсан байхгүй юу. Би зохион байгуулж явуулдаг л байсан.

Баасанхүү -

аан тэгээд эвлэлийн ажил гэхээр одоо жишээ нь яг нөгөө нэг тийм байгууллагын эвлэлийн байгууллаг биш ерөнхий...,

Уранчимэг -

хотын эвлэлийн байгууллага.

Баасанхүү -

хотын хэвлэлийн байгууллага..,

Уранчимэг -

хотын хэмжээний бүх л байгууллагуудтай харьцдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд бид нар чинь явж маш их лекц уншина. Байгууллагуудаар явж...,

Баасанхүү -

лекц уншина аа?

Уранчимэг -

тийн. Лекц хийнэ одоо залуучуудын хүмүүжлийн тухай. Тэр үед чинь байгууллага бүхэн лекц мекц улс төрийн сонсгол энэ тэр гээд хийдэг байлаа л даа.

Баасанхүү -

за

Уранчимэг -

тэгтэл одоо жишээлбэл хүний одоо овун суртахууны хүмүүжлийн талаар лекц уншиж өгөөч гэдэг юм уу. Тийм хурлын талаар би одоо санаж байна. Эвлэлийн 17-р их хурал хуралдсаны дараа эвлэлийн 17-р их хурлын талаар намайг хөгжим бүжгийн сургууль дээр одоо ярьж өгөөч гэж тэгсэн.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд би явж очлоо. Тэгээд хөгжим бүжгийн сургууль дээр очоод эвлэлийн 17-р их хурлын шийдвэрийг би ярьж байгаа байхгүй юу. Тэгээд энэ чинь тэнд байсан нэг багш маань тэгж хэлсэн. Би хурлын шийдвэр гэдэг үгийг ингэж сайхан ярьж болдог юм гэж ерөөсөө, ингэж их ойлгомжтой ингэж бас ярьж болдлг юм байж хурлыг чинь гэж. Би хрлыг чинь хурал л гэж ойлгож байсан болохоос биш ийм байдаг юм гэж...,

Баасанхүү -

та хэр ачаалалтай ажиллаж байсан бэ эвлэлийн ажил хийж байхад?

Уранчимэг -

тэгээд тэр үед чинь бидний ажил бол ер нь тэр цаг хугацаагаар хэмжигддэггүй ажил байлаа л даа.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэнд тэр миний ажиллаж байсан үед МАХНам Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн байгуулага болуул асар их нэр хүндтэй, асар их үүрэгтэй байсан. Ер нь одоо бүх ажлыг зохион байгуулах, удирдах..., удирдах зохион байгуулах үүрэгтэй ийм байсан.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

боловсон хүчний бодлогыг гартаа барьдаг байсан.

Баасанхүү -

за

Уранчимэг -

ийм л байсан м л даа. Одоо би ол эвлэлийн ажил хийж байхдаа би дандаа үзэл суртлын ажил хийж байсан. Үзэл суртлын ажил гэдэг чинь бол үндсэндээ хүний хүмүүжүүлэх, үзэл санааг нь л одоо тэр үед социализмын үед хүн ямар байх ёстой, социализмын үеийн хүн ямар байх гэх тэмээр л хүний хүмүүжүүлэх тийм л ажил шүү дээ.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

ер нь л одоо их бага том, хөгшин залуугүй хүүхэдгүй ямар ч хүнийг тэр нам засгийн бодлогыг таниулах, тайлбарлах, тэрний зохион байгуулах удирдах, тэрүүнд үзэл санааны хувьд бэлдэх ийм л ажил байсан.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд тэрэнд..., тэр ажилд би зүтгэж байсныгаа бол өөрөө баярладаг. Яагаад вэ гэхээр тэр үед амар амгалан, хэрэг зөрчилгүй, хүн хүнийхээ төлөө гэдэг байсан чинь миний үеийнхний ажиллаж амьдарч байсан тэр ажлын үр дүн гэж боддог.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

тэр үед бол ерөөсөө хүн бүхэн хүний төлөө байсан юм. Яагаад вэ гэхээр зэрэг одоо би хэлж байна ш дээ. Нэг хүн архи уулаа гээд..., одоо нэг сургуулийн багш архи уужээ.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

гэр бүлээсээ одоо салж сарниж ээ ч юм уу, хэрэг зөрчил гаргаж ээ гэхэд тэрнийг тэр хамт олон, тэр байтугай намайг намын хороонд ажиллаж байхад би сургууль эмнэлэгийн байгууллагуудыг хариуцдаг байсан байхгүй юу. Тэхэд манай дүүргийн сургууль эмнэлэгийн байгууллагуудаас эрүүлжигдсэн хүний нэр маргааш өглөө миний ширээн дээр байж байдаг. Өнөөдөр танай районы тэддүгээр сургуулийн тийм багш эрүүлжигдлээ, архи ууж хэв журам зөрчлөө гээд...,

Баасанхүү -

энэ хүнтэй ажиллана уу гэх үү?

Уранчимэг -

тийн тийн. Тэгж надад мэдээлэл ирдэг.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

би тэрнийг хүлээж аваад яахав гэхээр зэрэг би тэр сургуулийн захирлыг нь дуудаад нөгөө хүнийг нь хүлээлгэж өгөөд энэ хүн дээр хамт олны хурлаар хэлэлцүүлээд, энэ хүндээ хамт олны одоо хяналт тавиад, өөр хүн дагуулаад, архины хортой холбоотой юм үзэж таниулаад ингээд ажилла.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэр нь одоо болуул компаний захирлыг танай ажилчин архи уужээ гээд байтугай хүн алжээ гэсэн ч ирэхгүй шүү дээ. Тэр үед байгууллагын дарга ирээд л эрүүлжүүлэхээс хүнээ аваад л явдаг байсан. Тэгээд л тэр хүнийхээ төлөө ажилладаг. Тэр үед би одоо дипутат байлаа. Дүүргийн хурлын дипутатаар би 3 удаа дахин сонгогдож байсан.

Баасанхүү -

өө за.

Уранчимэг -

тэхээд миний тойрог дээр шоронгоос хүн суллагдаад нэг ажилгүй хүн гараад ирлээ.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэхэд надаад мэдэгдэл ирдэг. Таны сонгогчоос нэг хүн шоронгоос суллагдаад ингээд чөлөөлөгдөөд одоо очлоо.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

энийг та хүлээж авна уу л гээд. Тэр хүнийг ажилтай албатай болгоход би үүрэгтэй. Тэр миний сонгогч учраас би түүний төлөө ажиллах ёстой. Тэгээд л би байгууллагууд руугаа утасдана. Ийм мэргэжилтай, ийм боловсролтой ийм хүн..., одоо нэг ёсондоо би өөрөө батлан даагаад тэр хүнийг ажилд оруулна.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд л би хороон даргатайгаа ярина. За энэ хүнийг чинь тэнд ажиллуулахаар боллоо. Тэр хороон дарга гэдэг хүн бол тэр үед маш их үүрэгтэй ийм хүн байсан.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

ажлын ачаалал бол асар их хүнд байсан. Чи яагаад тэгж хэлж байна вэ гэхээр чи бод доо. Одоо болуул орон сууц гудамжны хороод гээд хичнээн ч олон хороод байдаг юм.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

тэр хороон дээр чинь бол дарга, орлогч, нарийн бичгийн дарга энд 6 хүн ажиллаж байна нэг хороон дээр.

Баасанхүү -

зохион байгуулагч...,

Уранчимэг -

зохион байгуулагч, нийгмийн ажилтан, сэргийлэгч гээд.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

тэр үед бидний ажиллаж байсан үед болуул хороон даргад..., ерөөсөө л ганцхан хороон даргатай.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

бүхнийг тэр хороон дарга л үүрдэг. Тэрүүнд бид нам эвлэлийн байгууллага бүх талаар л тусалдаг.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

компанит ажил болгож тусалдаг. Тийм л байсан байхгүй юу. тийм учраас тэр хүн ажлаа амжуулж байсан. Тэхээр бидний ажлын ачаалал их байлгүй яахав тийм ээ?

Баасанхүү -

ингэж..., түрүүн нөгөө дипутатаар сонгогдоно гэсэн ш дээ.

Уранчимэг -

тийн.

Баасанхүү -

тэхэд хажуугаар нь нөгөө эвлэлийнхээ ажлыг давхар хийх үү?

Уранчимэг -

үгүй тэр дипутатын ажил бол хамаа байхгүй. Тэр чинь болуул иргэний одоо хурлын төлөөлөгч гэсэн үг шүү дээ.

Баасанхүү -

тийн.

Уранчимэг -

тийн. тэр болуул миний ажилтай ердөө хамаа байхгүй, хамааралгүй. Давхар л хийгээд явна.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

миний..., би районы намын хорооны үзэл суртлын эрхлэгч байлаа л даа.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

тэгээд зохион байгуулагчаар би нэг зохион байгуулагчаар нэг залууг өөртөө авсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд би сар амраад ирж байгаа юм. За чи минийн..., тэр хүндээ би орлуулаад ажлаа явж байгаа юм. За чи миний ажлыг ороллоо хийлээ болов уу, болж байна уу гээд тэгсэн. Болох нь ч болмоор л юм шиг байна. Та чинь ямар их олон үүрэгтэй юм бэ. Та 11 олон нийтийн байгууллагын гишүүн, коммисын гишүүн, комиссын дарга, нарийн бичгийн дарга ийм юм байна. Тэгээд л тэрний чинь төлөө дуудагдсаар байгаад л таарлаа гэж. Үндсэн ажлын чинь хажуугаар тийм их ачаалалтай. Тэхээр чинь бид нарын ачаалал их байлгүй яахав. Тэгээд тэр жишээлбэл одоо ингээд өвөл болдог. Өвөлжилтийн бэлтгэл ажил гээд л хангана гээд тэхэд чинь дипутатууд өөрийнхөө орон сууц гудамжны хороолол дэвсгэр нутаг дээр байгаа байгууллагуудын дипутатын үзлэг явуулна.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

дипутатууд одоо өвөлжилтийн бэлтгэлийг нь шалгаж, хянаж бэлэн байдлыг нь шалгадаг хүлээж авдаг тийм өдөртэй хүртэл байлаа л даа. Тийм цаг үед ажиллаж байсан бид нар. Тэхээр чинь бид нар чинь их ачаалалтай байлгүй яахав дээ.

Баасанхүү -

тийм байна.

Уранчимэг -

тэгээд миний одоо хариуцсан дэвсгэр дээр байгаа сургуулиуд гэхэд л одоо жишээлбэл цасаа цэвэрлээгүй хүн гэмтэж ээ гэхэд л...,

Баасанхүү -

халтирч уналаа...,

Уранчимэг -

мэдээлэл ирнэ. Тэрэн дээр халтирч уналаа, таны дэвсгэр нутаг дээр таны хороон дээр одоо хүн халтирч унаад гэмтсэн байна гэдэг мэдээлэл ирнэ шүү дээ. Тэхэд чинь би тэр сургуулийн захиралтайгаа ярина шүү дээ. Танайх цэвэрлэх ёстой юмаа цэвэрлээгүй мөстүүлсэн учраас өнөөдөр хүн ингэсэн байна. Одоо цэвэрлэ энийгээ даруй.

Баасанхүү -

хмм

Уранчимэг -

гэх мэтчилэнгээр. Ингэж нягт холбоотой бид нар. Бид нарын бүх ажил бол ингэж холбогддог. Өөрөө нэг хүний төлөө хүний төлөө тэгж хүн бүхэн нам эвлэл олон нийтийн байгууллага тэгээд бүгдээрээ тэгж ажилладаг байсаг байхгүй юу. Тийм учраас хий зай гарахгүй. Одоо ажилгүй хүний тухай яриа байгаагүй, сургууль завсарпсан хүний тухай яриа байгаагүй.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тийм л учиртай юм л даа.

Баасанхүү -

тэр 11 олон нийтийн байгууллага гэж байна ш дээ. Тэр ямар ямар байгууллагууд байсан бэ?

Уранчимэг -

за тэрэнд бол одоо жишээлбэл..., их одоо гэмт хэрэг зөрчлөөс би энэ дипутатын хуралд би гэмт хэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх зөвлөл гэж дүүргийн хурлын дэргэд тийм зөвлөл байдаг янз бүрийн одоо мэргэжлийн улсууд оролцсон.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэр зөвлөлийн дарга байх жишээтэй.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

за улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүлэгч нь байх жишээтэй. Тэгээд лянз бүрийн олон коммисд томилогдоно оо. Одоо наад захын одоо тухайн тухайн цаг үеийг зохион байгуулах ажлыг.

Баасанхүү -

тэгнэ.

Уранчимэг -

тийн. Тэр бүхэнд чинь л одоо албан үүргийнхээ дагуу дипутатын хувиар чинь заавал нэг юманд нь орчихсон л байдаг.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

ордог ингээд хамтруулаад хийгээд л явж байх ёстой. Тийм л байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан. Эвлэлийн ажлыг та хэр удаан хийсэн бэ?

Уранчимэг -

эвлэлийн ажлыг чинь би 72 оноос 79 он хүртэл хийсэн.

Баасанхүү -

аан.

Уранчимэг -

тийн 7 жил эвлэлийн ажил хийлээ. Тэгээд үзэл суртлын ажил гэдэг чинь ерөөсөө би чамд хэлсэн ш дээ зохион байгуулах л үүрэгтай байсан. Би жишээлбэл эвлэлийн..., Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 50 жилийн ойн баярыг болуул зохион байгуулсан. Тэгээд нэг хөгтэй явдал болж байсныг ярья л даа чамд.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

тэр ингэсэн байхгүй юу. тэгээд би чинь үндсэндээ 5 жилийн ойн баярын хурлыг хотын эвлэлийн хороо зхион байгуулах үүрэг авч байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

эвлэлийн төв хороо гээд томоо байгууллаг байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

эвлэлийн төв хороо биш хотын эвлэлийн хороо зохион байгуулаад. Эвлэлийн төв хороо тэрэн дээр ажиллаад шагнал урамшил энэ тэрээ явуулах ийм л ийл байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгсэн чинь эвлэлийн төв хороо Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 50 жилийн ойн баярын элтгэлийг би бичиж байгаа юм л даа.

Баасанхүү -

өө за.

Уранчимэг -

тэрэн дээр тавих элтгэлийг би одоо үзэл суртлын хэлтсийн ажилтны хувьд тэр илтгэл бичих..., би хурал баярын хурал ямар дарааллаар явах одоо хөтөлбарийг нь гаргаж зохиож байгаа юм жишээлбэл.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

за тэгээд яахав тэрнийгээ би нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр оруулаад батлуулаад. За ийм хөтөлбөрөөр ингэж явна, энэ илтгэлийг нь тэр бичнэ, энэ шагнал урамшлыг тэр хариуцна, концертийг нь одоо тэр хариуцна гээд ингээд л бүх ажил чинь дандаа эзэнтэй.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

одоо илтгэлийг нь би бичих байсан болуул чи одоо хүмүүсээ зохион байгуулж оруулах урилга зарлагыг нь тараах ч байдаг юм уу.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

шагнал авах хүмүүсийг чи цуглуулах ч байдаг юм уу, шагналыг нь бэлдэх ч байдаг юм уу, хэвлэл мэдээллийнхий сурталчлах ажлыг нэг нь ахиуцах ч байдаг юм уу, урлагийн тоглолтыг хэн нэг нь хариуцах ч байдаг юм уу ингээд тэнд байсан бүх улсууд л ингээд үүрэг даалгавартай л болдог байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд тэр чиглэл чиглэлээр нь хариуцуулаад л тавиад л ингээд бүгдээрээ л оролцоно. Тэрнээс хоцорч үлдэх хүн гэж байхгүй. Одоо цэвэрлэгчээсээ эхлүүлээд дарга цэрэггүй бүгдээрээ л тэр ажил руу л оролцоно л доо.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд 50 жилийн ойн баярын хурлаар дуурь бүжгийн..., юу тэр үеийн ардын дуу бүжгийн чуулга одоо хийж байсан юм. Одоо дуу бүжгийн чуулга л даа одоо дуу бүжгийн чуулга тэр баярын хуралд 50 жилийн баярын хурал хийлээ.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд л хурал хийгээд л яахав хурал эхлэхээс өмнө нэг бэлдэлтийн өрөө гээд нэг өрөөнд дарга нар ирдэг, хуралд одоо дагалдаж хүнтэт зочид энэ тэр цуглардаг байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд цуглаад байхаар нөгөө сэтгүүлч сонин хэвлэлийнхэн чинь хүрч ирээд дарга нараас илтгэл мэлтгэл энэ тэр шагнал урамшил нь ямар шагнал авах гэж байна гээд л одоо мэдээлэл сэтгүүлчид чинь бие биенээсээ булаацалдаад авна шүү дээ.

Баасанхүү -

аан тэгнэ.

Уранчимэг -

тийн. Тэхэд чинь бол ингээд Үндэсний сони, Үнэн сонин, Хөдөлмөр сонин, Залуучуудын сонин гээд л ингээд бас хэд хэдэн сонингуудтай. Тэр олон сэтгүүлчид, радио телевизийнхэн энэ тэр ингээд л ирж байгаа юм. Тэгсэн чинь яг баярын хурлын илтгэл болох гээд л баярын хурал дээр эхлээ эвлэлийн төв хороо..., баярын хурлын илтгэл яваад дараагаар нь эвлэлийн төв хорооны шагнах ёслол явах ёстой 50 жилийн ойгоор эвлэлийн шагналт улсуудын шагналыг өгөх ёстой байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд тийм дараалалтай байж байсан. Тэгсэн манай 1-р нарийн бичгийн дарга хурал удирдаад, 2-р нарийн бичгийн дарга маань 50 жилийн ойн хурлын илтгэлийг хийх илтгэлийг тавих ёстой байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

тэгээд л дарга нар ингээд цуглаад л одоо би хэлж байгаа юм л даа за хүмүүс одоо зритель дүүрлээ. Одоо хүмүүс бүгдээрээ ирлээ одоо 2 гээд ингээд. Тэгээд л бүгдээрээ яваад л ингээд ороод тэгсэн чинь нөгөө илтгэл тавьж байгаа даргадаа тэр улаан хавтсан дотор би нөгөө илтгэлээ бичээд, бичсэн илтгэлээ улаан хавтсанд өгсөн байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгсэн чинь дарга нөгөө илтгэлээ бариад орчихож л дээ. Тэгээд яахав хурал эхлээд л баярын хурал одоо эхэллээ гээд дарга 1-р нарийн бичгийн дарга маань Аюурзана гэдэг хүн байсан. Дарга ингээд л юу яагаад л эхлээд л. Тэгээд л нээгээд үгээ хэлээд ингээд байж байсан чинь манай 2-р анрийн бичгийн дарга нөгөө илтгэл тавих ёстой дарга маань зүгээр нүд нь том блчихсон л дэргэд нь хүрээд ирсэн гэнэ, одоо 1-р даргын дэргэд.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

1-р даргын дэргэд тэр нөгөө илтгэл тавих 2-р дарга маань Эрдэнэбат гэдэг хүн байсан. Тэгсэн Эрдэнбат дарга л гүйгээд очсон гэж байгаа юм. Даргыг нөгөө нэгээд л үг хэлээд байж байсан чинь илтгэл байдаггүй Уранчимэг хаа байна, хурлаа сүүлээс эхлэж байгаарай гэж хэлээд л гүйсэн гэж байгаа юм. Тэгээд л намайг хайгаад гүйж л дээ. Тэгсэн инь нөгөө тавих гээд нөгөө улаан хавтас бариад гарсан чинь хавтсан дотор нь байх ёстой илтгэл нь байхгүй байхгүй юу. очсон хойноо дэлгээд үзсэн чинь илтгэл нь байдаггүй. Тэгсэн чинь би зритель дотор ороод сууж байсан чинь дарга гүйгээд ороод ирлээ. Орж ирээд хөөш илтгэл байдаггүй Урнаа яадаг билээ чамд юм байна уу л гээд тэгнэ. Тэгтэл би нөгөө гараараа бичиж байсан...,

Баасанхүү -

ноорог.

Уранчимэг -

ноорог илтгэл байхгүй юу. юу байсан тэрний за энийг аваад явж бай, би тэгээд олоод очъё гээд л. Тэгээд л дарга маань нөгөө илтгэлийг маань бариад гарлаа даа. Тэгээд очоод илтгэлээ эхлээд л илтгэл тавина гэдгээрээ яахаю тэгээд тавиад уншаад л ингээд явж байсан. Би нөгөө сурвалжлагч нар л авчихгүй юу гэж бодоод сурвалжлагч нар л хайгаад явж байсан чинь нэг ямар сониных нь ч билээ нэг сурвалжлагч нөгөө илтгэлийг нь барьчихсан уншаад тэр дотор сууж байна. Тэгээдл хүүе яаж байгаа юм бэ хүний тавих илтгэлийг ингээд авчихаад Өгдөггүй яав аа чи хүнийг алах нь байна ш дээ гээд. Тэгээд нөгөө илтгэлийг нь аваад тэгээд би нэг сткантай ус аваачиж даргад аваачаад нөгөө илтгэл дээр л нөгөө жинхэнэ унших илтгэлийг нь аваачиж өгч. Тэгж л баярын хурлын илтгэл өгч л байлаа. Тэгээд манайхан тэрнээс хойш л за илтгэлээ мартуузай та минээ гэж л нэг яриатай.

Баасанхүү -

хаширсан.

Уранчимэг -

тийн хаширсан. Тэгээд сурвалжлагч нар ер нь гэмтэй улсууд шүү, алж мэднэ шүү гээд тэгээд л тэгсэн энэ тэр гээд л.

Баасанхүү -

та эвлэлийн ажлаас намын ажил руу яагаад шилжэв?

Уранчимэг -

би барилгын техникумын орлогч захирал намын үүрийн дарга, нарийн бичгийн ажил хийж байсан юм.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд ирсэн чинь тэгээд районы намын хороогоор үзэл суртлын эрхлэгч гэдэг шинэ орон тоо бий болоод. Тэгээд намайг судлаад намын ажилд дэвшүүлж авъя гээд. Тэгээд одоо дэвшиж байгаа л юм даа.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

намайг..., охин маань бас нэлээн..., ер нь эвлэлийн ажил бол залуугийн анхны ажил л даа. Техникумын эвлэлийн хорооны дарга байж байгаад би орлогч захирал, намын үүрийн дарга болж дэвшиж л байгаа юм л даа.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

би олон нийтийн байгуулгад багшийн ажлаас дэвшсэнээр орлогч захирлаар сургуулийн техникумын орлогч захирал болж байгаа юм. Тэхдээ намын үүрийн дарга..., намын үүрийн даргаар сонгогдож байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

намын үүрийн даргын сонгуульт ажил орлогч захирал болуул барилгын яамны коллегоор батлагддаг албан тушаалын ажил байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд барилгын техникумын орлогч захирал, намын үүрийн дарга байж байгаад районы намын хороо намайг судлаад. Тэгээд үйлдвэрчний хэлтсийн эрхлэгчээр мэрэгшүүлж ажиллуулж.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

намын ажилд тэгж элсэж орсон. Тэр үеийн намын хороо..., хотын намын хорооны товчооны хурлаар оруулаад л, батлаад л тэгээд л...,

Баасанхүү -

аанхан. Таны ажлын үзүүлэлт энэ тэрийг ярилцаад тэгдэг байх тээ?

Уранчимэг -

тийн. Тэгээд л одоо энэ талаараа дэвшүүлж өгч байгаа юм л даа намын ажилд. Тэгээд яасан..., би 90 оноос 2000..., 1900-н юу билээ..., 89 оноос байх нь дээ..., үгүй үгүй 81 оноос тэр..., 80 оноос 90 он хүртэл бараг хийсэн юм байна л даа районы намын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчийн ажлыг 10 жил хийсэн.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тийн.

Баасанхүү -

өмнөх нөгөө эвлэлийн ажлаас намын ажил бас жоохон ялгаатай байх тээ? Ямар ялгаатай бол?

Уранчимэг -

аан яахав дээ тэр би болуул нэг сургууль дээр ажиллаж байсан.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгтэл районы..., район гэдэг чинь болуул маш том шүү дээ. Одоо тэр үеийн миний ажиллаж байсан Окъябрын район гэдэг чинь болуул одоогийн энэ Баянгол дүүрэг Сонгино Хайрхан дүүргийг хор дүүргийг хамарсан ийм том район байсан л даа.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэр хүмүүстэй харьцах холбогдох албан байгууллага энэ тэр чинь хамаагүй олон. Олон хүнтэй харьцах ёстой.

Баасанхүү -

тийн.

Уранчимэг -

тийм болохгүй юу. Тэгээд янз бүрийн цэгүүдэд хүрч өгөх ёстой.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тийм л байсан. Тэхээр чинь ийм намын байгууллага болуул одоогийн намын байгууллагатай шал өөр.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

үнэхээр намын байгууллагад бол жинхэнэ улс төрийн удирдлагаар хангаж чаддаг. Тэгээд боловсон хүчний бодлогыг гартаа барьсан.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд тэр чанараараа нөлөөлж чаддаг. Нөлөөлж чаддаг, бусдад нөлөө үзүүлж чаддаг тийм байгууллага байсан юм. Районы намын хороо 10-н хэдхэн хүнтэй. 10-н..., одоо дарга цэрэггүй бүгд жолооч бичээчтэйгээ нийлээд 19..., 12, 13 хүнтэй л ажилладаг тийм цомхон одоо байхгүй юу. Тэхдээ намын бид нарын ажиллаж байсан үеийн намын байгууллага болуул жинхэнэ улс төрийн удирдлагаар хангаж чаддаг, зохион байгуулж чаддаг. Тийм ч учраас нэр хүндтэй.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тийм ч учраас нөлөөлөхүйц чадвартай. Аан тэр үеийн намын байгууллагын гарт баригдаж байсан гол түлхүүр нь бол юу байхав гэхээр зэрэг боловсон хүчний бодлого байсан. Ерөөсөө одоо нэг үйлдвэрийн дарга, нэг сургуулийн захирлыг тавилаа гэхэд чинь тэрнийг бол намын хороогоор виз өгч байж тавьдаг, тасалдаг.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

аан тэрнийг..., одоо жишээлбэл ингээд хүмүүсийг одоо шагнал урамшил тийм ээ? Шагнал урамшил одоо төрийн шагнал ч байдаг юм уу, гавъяа шагналуудад тодорхойллоо гэхэд тэрэн дээр намын хороо оролцдог. Намын хорооноос виз авч байж тэр хүн тодорхойлогдоно.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тийн. одоо дипутатуудын янз бүрийн шатны дипутат, их хурлын дипутатууд байна, бүх шатны дипутатуудад нэр дэвшихийг тэр үед намын хорооны шалгуураар шалгагдаж намын хороо тэр хүнд виз өгнө.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

энэ хүн бол дипутат байх бололцоотой хүн юм аа.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

энэ хүн бол төрийн шагналыг авах зүйлийг хийж чадсан байна аа гэдгийг л тэр бүх талаар нь..., тийм учраас хүнтэйгээ их ажилладаг. Жинхэнэ хүнийг шалгаруулж байдаг учраас жинхэнэ удирдлагын дипутат боловсон хүчний бодлогыг гартаа барьж байсан учраас намын хорооны намын ажлын нэр хүнд болуул асар өндөр.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэр хэмжээгээрээ ч намын байгууллага нөлөөтэй. Жишээлбэл намын гишүүн хүн одоо ямар нэгэн зөрчил дутагдал гаргалаа гэхэд тэрэнд авдаг арга хэмжээтэй, хийх шийтгэлтэй, дээш нь сайн байвал шагнах урамшуулах эрхтэй.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тийм байсан байхгүй юу. Тийм учраас хүн чинь ер нь тэхээр зэрэг хүн чинь аль тэр өөрөө ажиллаж байгаа хүн чинь миний ажил болж байна уу болоогүй байна уу, сайн байна уу муу байна уу гэдгээ бас бусдаар үнэлүүлж дүгнүүлж сонсож байхыг хүсдэг юм байна лээ шүү дээ.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тийн. Аан тэр үед болуул намын хороо...,

Баасанхүү -

тэрнийг бол сайн хийдэг байсан.

Уранчимэг -

сайн хийдэг байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд би нэг 4-р..., манай Орос..., юу худалдааны 4-р конторын намын үүрийн дарга гээд нэг авгай байдаг байсан юм аа. Тэр хөөрхий нэг бас нэг хэрэг зөрчилд холбогдсон юм. Тэгээд намын арга хэмжээ авагдаад намаасаа хөөгдсөн юм. Тэгээд уйлж байхдаа хэлснийг одоо санадаг байхгүй юу. тэгээд миний ард суудаг. Тэгээд би ааваасаа нэг хагцсан, одоо би намаасаа хагцлаа. Миний буруу зөвийг хэн хэлж өгөх юм бэ гэж уйлж байсан.

Баасанхүү -

тимй үү?

Уранчимэг -

тийн. тэхэд би тэр ер нь намын дарга гэдэг бол тэр үедээ тийм л юм чинь. Тэгээд тийм хүний одоо өөрийнх нь мөн чанарыг таниулж өгдөг.

Баасанхүү -

дүүргийн намын хороо гэхээр одоо задраад задраад дүүрэгт ямар байгууллага байна? Тэнд намын төлөөлөл байх уу?

Уранчимэг -

байлгүй яахав дүүрэг дээр байгууллага бүр намын үүрийн байгууллагатай ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

намын үүр бол...,

Баасанхүү -

тийн.

Уранчимэг -

хдэн гишүүнтэй байна вэ тэрүүгээрээ үүр байна уу, хороо байна уу. Их олон хүнтэй болуул намын хороо байх уу, цөөхөн гишүүнтэй бол намын үүр байх уу.

Баасанхүү -

аан.

Уранчимэг -

тэгээд тэнд намын дарга..., намын хорооны дарга ингээд байна. Тэрнийгээ хэнийг нь батлах вэ, хэн нь томилогдох вэ гэдгийг намын хорооноос шийдвэрлэнэ.

Баасанхүү -

аан за.

Уранчимэг -

тийн одоо саналаа ирүүлнэ. Жишээлбэл нэг сургуулийн намын байгууллаг гэхэд сургуулийн намын үүр 15 хүнтэй, 19 хүнтэй ч байдаг юм уу нэг намын үүр байлаа намын гишүүнтэй байлаа гэхэд энэ 19 хүнй намын үүрийн дарга нь хэн байх вэ гэдгийг тэр сургуулиасаа тодруулаад хүрээд ирнэ.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэрнийг нь намын хороо хүлээж аваад хянаад энэ бол намын үүрийн даргын ажил хийж чадах, хамт олныхоо дунд нэр хүндтэй ийм хүн байна гэх жишээний.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

одоо нэг байгууллага одоо дипутатад манайх энэ хүнийг нэр дэвшүүлье гээд хүрээд ирэхэд тэрнийг намын хороо хянаж үзээд энэ танай энэ хүн болуул дипутатад нэр дэвших бололцоотой хүн юм аа гээд.

Баасанхүү -

аан.

Уранчимэг -

нэг одоо төрийн шагналд манайх..., жишээлбэл би санаж байна одоо эх нялхсын эрүүл мэндийн төв гээд одоо бий ш дээ тийм ээ?

Баасанхүү -

тийн.

Уранчимэг -

хэн билээ дээ одоо би мартчихаад байна нэг хүн байсан юм аа. Тэрнийг юунд..., гавъяат эмчид тодорхойлж байгаа юм л даа.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

тэгээд гавъяат эмчид тодорхойлъё гээд байгууллагаас нь ирж байгаа юм. Тэгээд би очиж тэр хүнтэй нь уулзаж намын хорооны виз өгч байгаа юм. Тэгээд товчоогоор оруулаад энэ хүний төрийн шагналд тодорхойлж болох юм байна гэдэг. Тэрнийг хянах, тэрнийг шалгах тэр болуул хийсэн бүтээл, тэр хамт олны дунд ажил нэр хүнд энэ тэрийг нь бол би шалгаж намын хорооны товчооны хуралд оруулаад, тэгээд батлуулаад. Тэгээд дээш нь одоо төрийн шагнал эрхлэх хороонд явуулаалж байх жишээний.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

одоо болуул ер нь ер нь хэн хүн л шагнал аваад байна шүү дээ. Ямар ч хяналт шалгалт байхгүй. Тэр үед болуул тэр хамт олны дундаас гарч ирж байгаа хүн бол хамт олондоо жинхэнэ л танигдсан шигшигдсэн тийм л байж байж л...,

Баасанхүү -

аанхан. Хүний одоо шагнахадаа дээрээс л зүгээр намаас ингээд ажлыг нь зүгнээд үзүүлэлэтийг нь харж байгааю яах уу? Эсвэл хамт олон бас нөгөө гишүүнээр...?

Уранчимэг -

хамт олон л гишүүнээр дэвшүүлж л хам олон дэвшүүлснийг л намын хооо хянаж үзээд л, тэгээд дээш нь уламжилна.

Баасанхүү -

аан.

Уранчимэг -

уламжилна. Тийм байхгүй юу. одоо би одоо санаж байна. Одоо намайг юу яаж байхад нэг цэцэрлэгийн эрхлэгч хоёр гурван хүнийг ингээд ажлаас нь халчихлаа. Ажлаас гомдолтой байна гээд гомдлооо намын хороонд гаргаж байгаа юм л даа.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

тэгээд одоо тэр хүн яагаад халсныг намын хороонд гаргасан гомдлынх нь дагуу одоо жишээлбэл би очиж шалгахад зарим нь болуул зөв л байх юм, зарим нь болуул буруу. Хэдийгээр удирдах хүн ч гэсэн бас алдаа гаргана шүү дээ.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

зарим хүн чинь хувийн өш хонзонгоор ч хүнийг шахаж хавчсан байх жишээний тийм юм байвал гаргаж ирнэ тэрнийг чинь.

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

тэгвэл одоо тэр эрхлэгч дээр нь арга хэмжээ аваад нөгөө хүнийг нь ажилд нь буцааж оруулах жишээтэй. Тэгээд тэр хүнийг чинь дуудаад намын хороогоор оруулаад чиний энэ чинь болуул өв байна, энэ чинь буруу байна, чи энэ хүнийг буцааж ажилдаа авч өөрөө энэ дутагдлаа зас. Чи өөрөө энэ хувийн одоо зохисгүй харьцаанаас болоод ингэхэд хүрсэн байна энэ тэр гэдгийг нь хэлнэ.

Баасанхүү -

ингээд хүний одоо шүүмжлэх, аа тэгээд арга хэмжээ авахад хүн чинь нөгөө нэг хүмүүс чинь янз бүрийн л ааш авиртай байгаа ш дээ.

Уранчимэг -

тийн.

Баасанхүү -

ямар нэгэн эсэргүүцэл хэрүүл, одоо танд янз бүрийн заналхийлэл ч юм уу тийм дургүйцэл гарч байв уу?

Уранчимэг -

тийм юм гарахгүй л дээ.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

яагаад вэ гэхээр ерөөсөө эцсийн эцэст үнэн гэдэг чинь л..., үнэн үг хүчтэй гэдэг чинь л тэр байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

яг л үнэн мөнөөр нь л шударгаар л одоо чиний энэ чинь..., чи ингэсэн учраас алдаа гаргажээ, энэ чинь буруу. Би санаж байна одоо нэг бага сургуулийн нэг захирал өрөөндөө хүн амьтан ч унтуулаад, архи дарс уугаад байна гэсэн мэдээлэл манайд ирсэн байхгүй юу.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

тэгээд пионерийн удирдагч нь манайханд, манайд мэдээлэл өгсөн. Одоо энэ хүн ингээд байна , энэ хүн болохгүй байна. Хэд хэдэн удаа ийм үйлдэл хийлээ гэж. Тэгээд тэр нэлээн архинд дуртай болчихсон тийм нэг бас энүүхэн жаахан бага сургууль дотроо өөрийгөө их эрх мэдэлтэй гэж эрх мэдлээ бас жоохон хэтрүүлчихсэн тийм л байхгүй юу. Тэгсэн чинь тэгээд ирж байгаа юм л даа. Тэгэхэд нь бид нар хүлээж аваад шалгаж үзээд шалгалт гаргасан. Тэхдээ бүүр боловсролын хэлтсээс нэг байцаагч, тэгээд би ингээд ороод ажлыг нь үзээд. Тэгээд хамт олонтой нь уулзаад үнэхээр тэр захирал болуул нэлээн тийм бас буруу юм хийсэн л хүн байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

өөртэй нь таараагүй хүний дарамталдаг, хавчдаг, ажил мажлаас нь халдаг, цалин малинг нь хасдаг тийм зохисгүй. Тэгээд тэр захирлыг бол ажлаас нь чөлөөлж байсан жишээлбэл.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэр буруу юм. Тэхдээ тэр хүн надтай эргэж заргалдаж мөргөлдөөгүй л дээ. Өөрөө ойлгоо биз...,

Баасанхүү -

ммхм

Уранчимэг -

тийн. тэрнийг чинь хамт олон..., бүх хамт олных нь..., бүх багш нартай нь уулзаад л за энэ ийм байдалтай байсан, ингэсэн ингэсэн ингэдэг хүн, тэгээд бурууг нь өөрт нь ойлгуулахад тэр хүн яахав дээ. Буруу юм хийсэн хүн болуул буруугаа хүлээх л хэрэгтэй ш дээ. Энэ мэтчилэнгээр. Энэ хүн болуул нэг тийм хэтрүүлэгтэй, давуу болсон тийм л юманд л хүн чинь юу яагаад байхаас биш яах аргагүй өөрийнх нь буруу юмыг нь тэр өөрт нь тулгахад тэр яаж ч чадахгүй ш дээ.

Баасанхүү -

тэгнэ тээ?

Уранчимэг -

тийн. Хүлээхээс л арга байхгүй. Хийчихсэн хэргээ хүн хүлээхгүй гээд хаачих юм.

Баасанхүү -

ммхм. Одоо дүүргийн намын хороо гэхээр одоо үйл ажиллагаа нь та үзэл суртлын ажлын уул нь өөр одоо энэ хүнийг хүмүүжүүлэх тээ ингээд засаж залруулах ийм ажил байна. Өөр ямар ямар ажил байдаг байсан бэ?

Уранчимэг -

өө тэр үед дүүргийн намын хороо бол хэд хэдэн хэлтсүүдтэй байсан дотроо.

Баасанхүү -

за.

Уранчимэг -

Жишээлбэл намын байгууллагын хэлтэс гэдэг маань бол яг л намынхаа анхан шатны байгууллагуудыг зохион байгуулж удирдах үүрэгтэй.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

үзэл суртлын хэлтэс гэхээрээ үзэл суртлын удирдлагаар хангах үүрэгтэй. Аан үйлдвэр үйлчилгээний хэлтэс гээд байж байгаа.

Баасанхүү -

аан за.

Уранчимэг -

үйлдвэр үйлчилгээний хэлтэс гэж энэ дүүргийн хэмжээнд дээр үйлдвэрлэл явуулж байгаа, үйлчилгээ явуулж байгаа үйл ажиллагааны бүх байгууллагууд дээр одоо зүй зохистой ном дүрмийн дагуу ажлаа явуулж чадаж байна уу үгүй юу гэдгийг нь бас хяналтаар тогтоодог. Тэд арын сайныг нь сайн байвал сайшаадаг, муу байвал муу байна гэдгийг нь илрүүлдэг ийм л үүрэгтэй. Тэгээд дэвсгэрийн бүх байгууллагууд болуул тэр гурван хэлтэс дээр харъяалагдаж байгаа юм.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

жишээлбэл би бол сургууль, эмнэлэг, соёлын байгууллагуудаа үзэл суртлын хэлтэст харъяалахад үйлдвэр үйлчилгээний хэлтэс болуул үйлдвэрийн газруудаа, үйлчилгээний газруудаа харъяалах жишээтэй.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

аан намын байгууллагын хэлтэс болуул өшөө зохион байгуулалтын ажлуудаа хариуцдаг. Гэх мэтчлэнгээр ингээд чиглэл чиглэлээр.

Баасанхүү -

энэ хэлтсүүддээ нөгөө дүүргийн намын байгууллагын нэг 10-н хэдэн хүн гэсэн ш дээ.

Уранчимэг -

тийн.

Баасанхүү -

тэд нар ингээд хуваагдаад л ажлаа хийх үү?

Уранчимэг -

тэгнэ тэгнэ. Жишээлбэл манайх гэхэд л одоо нэг хүнд хэд л..., би дээрээ нарийн бичгийн даргатай, тэгээд л би хэлтсийн эрхлэгчтэй, тэгээд 2 зохион байгуулагчтай. Ингээд бид 4 л дүүргийн хэмжээнд боловсролын ажлыг зохион байгуулах үүрэгтэй л байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан. Үзэл суртлын ажил гэхээр одоо намын хурлын тогтоолыг танилцуулах ч байдаг юм уу, тийм ажил...,

Уранчимэг -

тийн одоо ерөөсөө л намын..., зөвхөн намын биш л дээ. Төрийн одоо дээд хууль гарлаа гэхэд л тэр хуулийг чинь одоо олон нйтэт хүргэх, сурталчлах тэр ажил.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэрний зохион байгуулалтыг хариуцах жишээлбэл.

Баасанхүү -

тэхээр ажлын ачаалал бол нөгөө өмнөх эвлэлийн байгууллагаас их хөнгөрөөд жоохон өөрчлөлтүүд...,

Уранчимэг -

өө хөнгрөх юм байхгүй. Ээ яалаа гэж улам их л болно шүү дээ. Тэхэд тэр тусмаа байна ш дээ. Хамгийн одоо нарийн юм болуул хүнийг..., хүнтэй ажиллах ажил юм шүү дээ. Тийн эцсийн эцэст. Эцсийн эцэст хүнтэй ажиллана гэдэг бол ерөөсөө албаны түлхүүрийг нь олно, хүнтэй ажиллана гэдэг бол хамгийн чухал ажил.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэхээр намын байгууллага бол хичнээн хүнийг гартаа авч, хичнээн боловсон хүчнийг зөв сонгож зөв таньж хүнтэйгээ ажиллаж чадна, тэр хэмжээгээрээ л ажил нь бүтэмжтэй урагштай. Ерөөсөө ажил чинь тийм л байхгүй юу.

Баасанхүү -

ммхм. Та одоо ээж хүн, эхнэр хүн, тэгээд ийм ачаалалтай ажилладаг. Ар гэрийн амьдрал ажил хоёроо яаж зохицуулдаг байв?

Уранчимэг -

за миний хувьд болуул их ачаалал дунд явахад аав ээж хоёр минь их туслаж байсан. Миний хэдэн хүүхдийг миний ээж аав хоёр өсгөж өгсөн дөө. Би ч одоо өглөө гараад өглөө..., манай гэр бүлийн хүн чинь бас цэргийн хүн. Өглөө 7 цагаас амшин нь ирээд, шөнө 11 цагт ирдэг ийм л ажилтай. Би чинь өглөө 8 цагт..., 9 цагт ажил цуглах ёстой. Тэхдээ л одоо нэг сургуулиар ч орох, эвлэлийн газраар орох ийм ажил зөндөө байгаа.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд л тэр ажилдаа тохируулаад хэдийд ч яваад өгч магадгүй. Шөнө орой болтол сууна, бичиж боловсруулах юмнууд ихтэй. Аль нэгэн үзлэг шалгалт хийлээ гэхэд чинь тэрнийг чинь бол одоо зүгээр нэг цаасан дээр бичээд тавьчихгүй ш дээ. Тэрнийг чинь жинхэнэ шийдвэр болгох 0,44,26 юмыг чинь цэгцлэнэ, нягтлана, үзнэ.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэр бүхний чинь бичиг цааснаас ноцолдох ажил зөндөө их байсан. Тэгээд их орой болдог. Ажил орой болтол сууна бид нар чинь. Хүнтэй хүний ажил..., манайх ямар сайндаа хурал мурлуудаа болуул өдөр нь бид хүмүүстэй уулзчихаад оройн цагуудаар дандаа гол хурлууд маань явж байдаг.

Баасанхүү -

ажлын бус цагаар гэсэн үг үү тээ?

Уранчимэг -

тийн ажлын бус цагаар. Өөрөөр хэлбэл бид илүү ачааллыг болуул ажиллаж авч. Тэгж байж л амжуулна шүү дээ. Түүнээс биш өдөр нь..., одоо манайх чинь бол Октъяабрын район чинь 400-аад нэгж байгууллагатай.

Баасанхүү -

аан за.

Уранчимэг -

тэр 400-аад нэгж байгууллагад л одоо бид бүхэн хүрэх ёстой.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд заримдаа ч үнэндээ хүрч л байсан байх, заримд нь ч хүрч чадахгүй л би зөндөө л байх. Тэгээд тийм үед чинь тэр өдрийн цагаар бол бид хүмүүстэй, байгууллагатай уулзах, байгууллагаар орох, хянах, шалгах, шийдвэрлэх энэ тэр зөндөө л олон ажлууд байгаа.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэрнийгээ хийгээд шөнө орой нь суух бичих юмнуудаа хийх, бичиж боловсруулах асуудлуудаа тэнд хийх, тийм байсан. Тэгээд ямар сайндаа нэг ингэдэг байхгүй юу манай охин, ааваа ээжээ манайд ирж байгаарай гэж.

Баасанхүү -

яанаа.

Уранчимэг -

тийн манайд ирж байгаарай гэж. Өглөө нөгөө унтаж байхад нь..., унтуулчихаад яваад өгдөг, орой унтсан хойно нь очдог. Тэхээр зэрэг аав ээж хоёроо манайд ирдэг ч юм уу үгүй ч юм уу мэддэггүй л байх нь байна ш дээ.

Баасанхүү -

айлын хүн шиг?

Уранчимэг -

тийн. Ааваа ээжээ манайд ирж байгаарай гэж. Би одоо заримдаа хүүхдүүдтэйгээ одоо том болсон хойно нь хүүхдүүддээ чи тэглээ ингэлээ тэгэхгүй бол олдохгүй гэдэг байхгүй юу. тэхээр зэрэг манай хүү том хүү надад нэг өдөр би аав ээж хоёрыг гэртээ байж байсныг нэг их санадаггүй. Үгүй бид хоёр ер нь та нарыг тэгж зодож байж..., зодож хүмүүжүүлсэн билүү гээд би тэгэхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

та нарыг ер нь зодож байсан уу бид хоёр. Тэхээр та хоёрт бидэнтэй зодоон хийж байх зав ч байгаагүй, та нарыг гэртээ байж байсныг би ер нь санадаггүй юм шүү гэж...,

Баасанхүү -

эргээд буцаагаад та хоёрыг...?

Уранчимэг -

тийн. гэртээ байсныг чинь ер нь нэг л санадаггүй юм шүү гэж.

Баасанхүү -

нөгөө намын ажлын бас нэг юу нь..., гол юм нь бас хяналт шалгалт юм шиг байгаа юм тээ?

Уранчимэг -

тэгэлгүй яахав.

Баасанхүү -

тэхээр та нар дээр ч гэсэн хяналт шалгалтууд ирнэ.

Уранчимэг -

тэгэлгүй яахав.

Баасанхүү -

та нар ч бас буцаад нөгөө нэгж байгууллагуудад шалгалтаа... энэ тухай ярихгүй юу?

Уранчимэг -

хотын намын хорооны шалгалтанд орно. Намын төв хорооны шалгалтанд орно бид чинь. Бид чинь бүгдээрээ өөрснөө шалгуулна. Шалгалт чинь биднээс яалаа гэж тавих вэ. Ер нь бидний үеийн эцсийн эцэст хамгийн нэг их чухал..., социализмын үед ажиллаж байсан бидний нэг ажлын бас нэг их доголдол багатай явж байсан юм юу вэ гэхээр зэрэг хяналт шалгалт бүх шатандаа байсан.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

ерөөсөө бүх шатандаа хяналт шалгалттай. Эцсийн эцэст энэ ардчилал гэдэг юм үүсч би болоод алдсан том алдаа болуул байна дээ, бүх шатны хяналт шалгалтыг устгасанд байгаа юм.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

ерөөсөө тэрнээс болоод л гаж юмнууд их үүссэн.

Баасанхүү -

энэ ардчилал гараад ингээд нийгэм солигдсоноор та нарын ажилд ямар өөрчлөлт оров?

Уранчимэг -

за тэр үед..., би болуул яг тэр үеэс миний бие муудаад групт орчихсон.

Баасанхүү -

аан.

Уранчимэг -

би йг 90 онд групт орсон. Бие муудаад групт орсон. Үнэндээ бас л тэгээд л их ажлын их ачаалалтай ажиллаж байсан. За тэтгэвэр ч яахав тэгээд дараагаар нь групт ороод, тэгээд дараа нь тэтгэвэрт гарсан.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тийн одоо тэтгэвэрт гарсан, групт орсон. Тэгээд ер нь яахав дээ зүгээр энэ ардчилалыг чинь болуул энэ залуучууд бид хийлээ л гэж онгироод байгаа болохоос энэ ийм энэ ардчилал гэдэг үг чинь МАХНамын анхны баримт бичигт байсан л үг шүү дээ. Ер нь л ардчилсан л болгохын төлөө л одоо явсан л юм шүү дээ. Тэхдээ ардчилалыг зөв замаар явсан, буруу замаар явсан, эдийн засгийн энэ одоо арга хэмжээнүүдийг авах байсан уу, үгүй юу гэвэл байсан. Яагаад вэ гэхээр бидний үед ч гэсэн өөрчлөх ёстой ийм юмыг нь бол өөрчилмөөр юм байна. Өөрчлөх юм бол байна гэдгийг бол мэдэж мэдэрч намын хурлуудаар, их бага хурлуудаар, бүгд бага хурлуудаар яригддаг л байсан.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

яригдаж л байсан. Тэгээд энэ болуул цоо шинэ юм болуул биш. Ер нь энэ яаж өөрчлөх вэ гэдгийгээ л..., нэгэнт дэлхий нийтэд социализм..., энэ юу..., ямар эдийн засагтай боллоо гэж хэлдэг билээ?

Баасанхүү -

зах зээлийн.

Уранчимэг -

аан зах зээлийн эдийн засагт дэлхий нийтээрээ шилжиж байгаа энэ үед чинь социалист байгаа хэдхэн орнууд социализмаар явж болохгүй л байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тийм учраас энэ социализм болуул задрахаас арга байхгүй. Аан социалист эдийн засгийг өөрчлөхөөс аргагүй л байсан.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

энэ өөрчлөлт хийх ёстой гэдгий намын дээд сургуулийн багш нар нь ч ярьдаг л байсан, эдийн засагчид чиг л ярьдаг л байсан. Би гэхэд л одоо намын үүрийн дарга нарын семинар зөвлөгөөн дээр гэхэд би намын дээд сургуулиас багш урьж ирээд энэ өөрчлөн байгуулалт хийх тухай яриулж л байсан, өөрчлөхөд. Тийн. тэгээд энэ юмнууд дээр өөрчлөн байгуулалтыг хийх ёстой юм байна, эдинй засгийн ийм өөрчлөлтүүд хийх ёстой байна гэдгийг болуул хэлэлцэж л байсан. Чухам тэхдээ яаж өөрчлөх вэ гэдгийгээ тэр үед нэг их томъёолж чадаагүй л байсан.

Баасанхүү -

тийм байсан байх тээ?

Уранчимэг -

тийн томъёолж чадаагүй. Аан тэгээд дэлхий нийтээрээ социалист систем ингээд задрахаар зэрэг бас их өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай л болсон л доо.

Баасанхүү -

таныг 80-аад оны сүүлээр 88, 89 онд ингээд ажиллаж байхад намын бодлого үйл ажиллагааны талаар хүмүүсийн хандлага ер нь өөрчлөгдөж эхлэж байсан уу? Ямархуу байсан бол? Гайгүй байсан уу?

Уранчимэг -

ер нь болуул нэг их тэгж..., яахав зүгээр шүүмжлэлтэй хандах юмнууд бол байсан л даа.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тийн. Намын бүгд хурал дээр бид ч гэсэн дотроо ярьдаг л байсан. Манай намын ийм асуудал дээр нь болуул өөрчлөх л ёстой юм байна гэдгийг чи гэсэн...,

Баасанхүү -

одоо юу гэдэг билээ...,

Уранчимэг -

одоо социализмд байна ш дээ энэ удирдлагыг болуул өөрчилж байх ёстой юм байна.

Баасанхүү -

мммх.

Уранчимэг -

одоо бид нарын үед чинь нэг ийм байсан байхгүй юу. жишээлбэл намын төв хороо гээд байсан. Намын төв хорооны хэдэн гишүүн гээд байсан.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэр чинь болуул ерөөсөө л тэгээд л насаараа л байх ёстой юм шиг. Тэгж дахин дахин сонгогддог байсан байхгүй юу.

Баасанхүү -

аан.

Уранчимэг -

одоо жишээлбэл Цэдэнбал дарга болуул бид нар..., бид ярьдаг л байсан намын хорооныхон. Цэдэнбал даргыг өөрчилсөн бүгд хурлыг бид өөрчлөгдөх ёстой юу гэвэл энэ хүн нас нь өндөр боллоо. Эрүүл мэндийн хувьд болуул одоо үйл ажиллагаагаа явуулах чадваргүй болжээ, чадалгүй болсон байна. Тэхээр энэхүнийг болуул гавъяанд нь гаргах ёстой. Орнод нь хүнийг нь оруулж ирэх ёстой, шинэ хүн гаргаж тавих ёстой. Энэ болуул нэг их асуудал биш.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тийн. Энэ болуул төрийн эргэлт биш. Энэ болуул хийх л ёстой ажил гэдгийг бол бид ярьж л байсан. Энэ нэг тийм дархлагдчихсан юм шиг тийм. Тэхээр ингэдэг юм байна л даа. Нэг хүн ингээд төрийн албанд их удаан ингээд зүтгээд байхаар тэр хүний ингээд нэг дагалдсан..., тэр хүнийг дулдуйдсан, тэр хүний нэрэн доор өөрийгөө хучиж явдаг улсууд буруу тийш нь нөгөө хүнийг түлхээд хазайлгаад байдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

ер нь энэ удирдлагыг чинь болуул тэгж л алаад байгаа ш дээ. Тэр муу удирдагч ч бас дээр гарч ирсэндээ байгаа юм биш. Жишээлбэл Цэдэнбал дарга бол өөрөө бүгд хурал дээр хэлж л байсан. Намайг ингэж их одоо өсгөж улс төрийн одоо..., дэлхийн улс төрч ч гэдэг юм уу, улс төрийн нэрт зүтгэлтэн энэ тэр гэдгийг бол намайг тэгж хэлэх хэрэггүй ээ. Би бол үүргээ биелүүлж яваа л Монгол хүн.

Баасанхүү -

аан за.

Уранчимэг -

аан намайг..., Цэдэнбал даргыг чинь 3 албан тушаалд бичдэг байлаа л даа. МАХНамын ерөнхий нарийн бичгийн дарга, адрын их хурлын тэргүүлэгчдийн дарга, ерөнхий сайд гээд ингээд.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

миний энэ их гурван гуншинг хүртэл ингэж заавал нэгтгэж бичиж байх хэрэггүй Цэдэнбал л Цэдэнбалаараа Монголын ард түмэн таньдаг учраас.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд тэр хүний нэрэн доор, тэр хүний далбайн доор нуугдаж байдаг бас тийм бүлэг бий болчихдог байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

энийг чинь ингэж их удаан, нэг хүнийг нэг их удаан байлгаад байхаар зэрэг.

Баасанхүү -

тэхээр бас ажилд нөлөөлнө.

Уранчимэг -

тийн. Тэхээр зэрэг тэр хүн нөгөө хажуугийн улсууд нь тэр хүний үйл ажиллагаа, нэр хүндийг унагаагаад байдаг.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэр буруу үйл ажиллагааг нь. Тийм л юм шүү дээ ер нь.

Баасанхүү -

хүний амьдралд ингээд онцгой үйл явдал тохиолдоод, тэр нь одоо цаашдын амьдралд нь гүн гүнзгий нөлөөлөх тийм юм байна ш дээ тээ?

Уранчимэг -

ммхм.

Баасанхүү -

таны амьдралд тэгж байсан зүйл бий юу?

Уранчимэг -

одоо би болуул ер нь өөрийгөө их л дардан замаар л явж байсан л гэж боддог юм. Ер нь бид нарын үед болуул тийм л байсан.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

ерөөсөө дэвшинэ гэж ойлголт байхаас, уруудах гэсэн ойлголт бид нарт байгаагүй. Манай нөхөр ч гэсэн одоо насан туршдаа л албан тушаал нь дэвшсээр дэвшсээр байгаад л, гол нь тогтвортой ажиллаж байгаад л тэгээд л тэтгэвэртээ гарсан. Би ч гэсэн одоо авдаг цалин ч гэсэн, албан тушаал нь ч гэсэн нэмэгдсээр нэмэгдсээр байж байгаад л, тэгээд юу яасан. Биш нарын үеийн..., ер нь илүү юманд хүн шунадаг учиртай юм шиг байна лээ л дээ. Манай нөхрийн удирдаж байсан..., манай нөхөр чинь танкын хорооны захирагч байсан хүн байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд манай нөхрийн танкын хороо армийн хэмжээнд уралдаан тэргүү..., хоёр жил дарааллан тэргүүн байранд хороо нь түрүүлээд. Тэгээд энэ социалист орнуудын цэргийн амралтанд гэр бүлтэйгээ амрах эрхийн бичгээр шагнагддаг юм.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд би тэхэд районы намын хорооны хэлтсийн эрхлэгч, өвгөн маань хорооны захирагч байлаа л даа. Тэгээд өвгөн маань одоо хоёулаа хаашаа явж амрах вэ? Социалис нэг оронд бид хоёрт явж амрах эрх оногдлоо гэж хэлэхгүй юу. Тэгээд бид хоёр тэр үедээ яагаад ч тэгсэн юм. Би за Болгар сайхан юм гэнэ лээ. Хар далайн эрэг дээр амрахаас.

Баасанхүү -

ммхм. Ямар гоё юм бэ.

Уранчимэг -

Болгарын алтан элсийг очиж үзье. Алтан элс гэж гайхамшигтай сайхан амралтын газар байдаг гэсэн Болгарт явъя гэж. Тэгээд одоо Болгарт чинь бол бас нэг Оростой их хэл ярианы хувьд ойролцоо. Бас орос хэлээр бид нар харьцахад амар юм гэж бодогдсон байхгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд Болгар явъя гээд. Тэгээд бид хоёр Болгарын хар далайн эрэгт очиж нэг хэд хоног амарлаа. Тэгээд л амарсан чинь эхлээд бид хоёр..., ингээд 2 гэр бүл явсан юм. Армийн хэмжээгээр 2 гэр бүл явж байгаа юм.

Баасанхүү -

аан за.

Уранчимэг -

нэг өөр нэг хүн эхнэртэйгээ, манай өвгөн эхнэртэйгээ бид дөрвүүлээ..., бид дөрвийг чинь бараг парад хийж хүлээж аваад л тусгай зочид буудалд оруулаад л, төрийн далбайтай машин авхиж ирээд л.

Баасанхүү -

аая яая.

Уранчимэг -

Пляжин дээр очоод нөгөө наран шарлагын газар нь очиход л, тэнд л Монгол улсын далбайтай пляжин дээр хүлээж аваад. Сууж байгаа сандал ширээ хүртэл, хоолных нь ширээ хүртэл юутай..., төрийн далбайтай.

Баасанхүү -

өө.

Уранчимэг -

өө зүгээр байнгын хүн дагуулаад. Би тэхэд бас бие ядруухан л явсан. Тэгээд жаахан бие ядруу гэдгийг мэдчихээд намайг чинь өдөр бүхэн эмч үзэж юунд оруулна..., далай руу явах цагийн хуваариар үзэж хянах.

Баасанхүү -

аая яая.

Уранчимэг -

тэгээд өдөр бүхэн тэхэд чинь..., манай өрөөнд л гэхэд өдөр болгон нэг төрлийн жимсний архи, тэгээд янз бүрийн жимс.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд ууж..., бид хоёр..., манай өвгөн ч архи уудаггүй, би ч уухгүй юм чинь задалж ч үзэхгүй байгаа юм чинь. Тэхээр л солигдоод л өөр нэг шилтэй юм тавьсан байх жишээтэй.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгээд л юугаа..., шкаф онгойлгоод үзэхэд л архинууд янз бүрээрээ өрөөтэй.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

тэгээд жимснүүд өрөөтэй байж байх жишээний. Тэгээд бид хоёр тэгж ярьж байсан байхгүй юу. за энэ дээшээгээ гарсан улсууд чинь доошоогоо орж ирэхгүй гээд зууралдаад байдаг чинь ийм эрх мэдэлтэй, ийм байдаг учраас л тавьж чаддаггүй юм байгаа юм. Бид хоёр болуул зүгээр нэг цэргийн шугмаар явж шаганлын л амралт шүү дээ.

Баасанхүү -

шагналуулаад?

Уранчимэг -

тэхэд өндөр албан тушаалын улсууд болуул бүүр хачин л байдаг байсан л байлгүй.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэгж бид хоёр бас ярьж л байсан.

Баасанхүү -

таны амьдалын бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог зүйл юу вэ?

Уранчимэг -

мэдэхгүй хэлэх юм болуул ялгагдаад байх онцлог юу байхав дээ. Бид нар ер нь яг л одоо социализмын үеийн л одоо зарчмаараа л явсан.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

ер нь бидний үеийн..., би одоо ингээд миний 10 жил төгсөөд би 40 жил болж байгаа юм байна л даа. Ингээд найз нөхдүүдийгээ ингээд эрэгцүүлээд ингээд бодож байхад тэд чинь л бид нартай л адилхан.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

бид бол шударга л явж байсан. Хийж байгаа ажилдаа үнэнч л байсан.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

ер нь юуны төлөө явж байна гэхээр бид хүний төлөө явж байна аа л гэж ингэж л үздэг.

Баасанхүү -

ммхм.

Уранчимэг -

тэрний үр дүнд чиг бидний амьдарч байсан нийгэм бол амгалан тайван, үр хүүхдүүд маань нэг их айхтар буруу зөрүү хүмүүжилтэй хүн болчихоогүй.

Баасанхүү -

аанхан.

Уранчимэг -

амар амгалан, тийм л байгаа юм.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.