Lhamjav
![](../assets/images/interviewees/990328.jpg)
Basic information
Interviewee ID: 990328
Name: Lhamjav
Parent's name: Dorj
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: manager (under socialism, worked in factory)
Belief: Buddhist
Born in: Nariin teel sum, Övörhangai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
family
industrialization
authority
travel
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Лхамжав гуай.
Лхамжав -
Сайн.Сайн байна уу? миний дүү.
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Лхамжав -
Зөвшөөрч байна аа.
Ариун-Ундрах -
За танд баярлалаа.
Лхамжав -
За би ч гэсэн баярлалаа.
Ариун-Ундрах -
За та өөрийгөө танилцуулахгүй юу?
Лхамжав -
За би үндсэн захиргаа Өвөрхангай аймаг, Нарийн тээл сум.1951 онд төрсөн.Аа тэгээд одоо манай аав ээж малчин гаралтай.Тэгээд би 1958 онд одоо энэ амьдарч байгаа газраа аав ээжийнхээ хамт нүүж ирсэн.Аа тэгээд би 1958 онд одоо тэр үед Төв аймгийн Баянзүрх сум гэж байсан.Тэнд бага сургуульд ороод, аа тэгээд 64 онд Налайх хотын 10 жилийн сургуульд 4-р ангиасаа дэвшин суралцсаан.За тэгээд бага насаа бол аав ээжийнхээ гар дээр мал маллаж ингэж өссөн.Аа тэгээд 10 жилийн сургуулиа 1969 онд төгссөн.Аа сурагч байх хугацаандаа бол одоо урлаг, спорт, аа сурлагаараа бол маш тэргүүний сурагч байлаа.За би бүлгэмийн сурагчдын зөвлөлийн гишүүн, ангийн дарга, за тэгээд одоо сагсны 2-р зэрэгтэй, аа волейволын 3-р зэрэгтэй байсан.1967 онд олон улсын пионерийн лагерь Артекад одоо Монголоосоо хоёулаа явж улаан загалмайн тэмцээнд оролцсон.Аа тэгээд пионер сурагчдын 1,2-р нөгөө нэг юу гэдэг билээ? Сфартикад билүү тэрэнд оролцож байсан.Аа мөн би болохоор одоо ангийн дарга байхдаа багт наадам, тэгээд л урлаг, уран уншигчдын тэмцээнд оролцож байсан.За 7-р ангиудын Улаанбаатар хотын математикийн аварга болж байсан.Ер нь бол одоо сурагч байхдаа маш идэвхитэй ийм одоо сурагч байлаа эгч нь.За ингээд 1968-1969 оны хичээлийн жилд 10-р ангиа төгсөөд одоо сургуульд орох гэсэн боловч миний шалгалт өгсөн тэр юуг бол өшөө хүүхдийн нэр дээр өгчихөөд би тэгээд сургуульд орж чадаагүй.Өөрийнхөө одоо анагаахын их сургуульд шалгалт өгсөн материалаа үзэх гээд эрээд олдоогүй.Аа тэгээд өөрийнхөө төгссөн Налайх хотын алтан гадаст 10 жилийн сургуульд лаборант-бага ангийн багш 1973 он хүртэл хийсэн.За тэгээд 73 оноосоо Налайх хотын шилний үйлдвэрт одоо ажиллаж 1993 он хүртэл энэ үйлдвэртээ аа лаборант, лаборторийн эрхлэгч, тасгийн дарга, ээлжийн мастер гээд одоо энэ ажлуудыг хийж ирсээн.За тэгээд ажиллаж байх хугацаандаа төлөвлөгөө нормоо бол байнга давуулан биелүүлдэг байсан.Хамт олныг удирдаж ажилладаг байсан.За тэгээд шилний үйлдвэрт байхдаа би эвлэлийн үүр, эвлэл, үйлдвэрчин, нам, аа улаан загалмай гээд олон нийтийн олон сонгуульт ажлыг бол эгч нь хийж ирсэн.За тэгээд л эвлэлийн үүрийн дарга байхдаа би хуримтлалын төлөвлөгөө биелүүлээд, аа өөрийн эвлэлийнхээ үүрээс 3 гишүүнийг, аа өөрөө ингээд одоо ЗХУ гэж байсан хуучин.Тэрэнд болохоор 2 удаа явсан.За мөн Москва, Варшав, Польш, Германаар бол залуучуудын наадамд урилгаар оролцож байсан.За мөн чанар стандартын дээд курс төгссөн, эгч нь одоо төгссөн сургууль гэвэл.Аа иргэний боловсролын их сургуулийг одоо төгссөн.Тэгээд ийм ажлууд хийж ирж байсаан.За тэгээд манай үйлдвэр чинь 1993 онд одоо зах зээлд шилжээд, 20-р тогтоол гэж гараад, аа тэгээд үйлдвэр маань цаашид ажиллах боломжгүй болоод хаагдсан.За тэгээд эгч нь одоо бизнес хийсээн.93 оноос одоог хүртэл бизнес хийж байна.Аа тэгээд нэг хэсэг болохоор зэрэг одоо Орос улсад Манжуураас бараа дараад Оросын хотуудаар зардаг.Одоо нэг ёсондоо ганзагын наймаанд явж байсан.За дараа нь өөрийн эх оронд ирээд маш олон төрлийн бизнес хийж байсан.За тэгээд л 3 жил би уурхай гаргасан, хүүхдүүдтэйгээ нийлж.Ер нь зах зээлийн энэ юманд бол одоо аа бүх л хийж болохоор одоо энэ ажлуудыг бол хийж ирсээн.За тэгээд миний амьдралд сайн ч юм их тохиолдож байсан.Бас бэрхшээлтэй, хэцүү ч хүнд үе байсан.Аа энийг болохоор би одоо жинхэнэ өөрийнхөө ухаанаар, өөрийнхөө одоо тэсвэр тэвчээрээр даван туулаад одоо энэ хийж байгаа гоё ажлаа 2006 оны 11 сарын 24-нд одоо манай Монгол улсад Малайз улсаас DXN гээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ийм шууд худалдааны компани орж ирсэн.Аа 2006 оноос эгч нь одоо анхдагч болж энэ компанид одоо шууд худалдааны ажилтнаар ороод одоог хүртэл одоо энэ сайхан, буянлаг ийм гоё ажлыг хийж байна.Аа би болохоор 2008 оны 12 сарын 01-ээс Налайх хотдоо энэ компанийхаа салбарыг одоо складтай нь оруулж ирээд одоо ингэж ажиллаж байна аа.Тэгээд миний энэ хийж байгаа ажил бол Малайзын улаан мөөг гээд байдаг.Тэрэн дээр суурилсан ийм олон гоё хүнсний нэмэгдэл тэжээл, ахуйн хэрэглээ, хувийн хэрэглээ, аа гоо сайхан, ус цэвэршүүлэгч гээд 6 төрлийн одоо ийм сайхан бүтээгдэхүүнүүд байдаг аа.За энийгээ би ямар зорилготой оруулж ирсэн юм бэ? гэвэл хамгийн гол нь би хүмүүст одоо эрүүл мэнд бэлэглэх, за энэндээ одоо зүрх сэтгэлээ өгөөд ажиллаж байгаа хүмүүст санхүүгийн эрх чөлөөнд хүргэх, мөнгөтэй болгох ийм сайхан буяны ажил хийж байгаа.Аа энэ ажилдаа бол би үнэхээр одоо зүрх сэтгэлээ өгч ажиллаж байна аа.Тэгээд амжилтанд хүрнээ гэж, зорилгодоо хүрнээ гэж хэлэх байна аа.
Ариун-Ундрах -
За таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
Лхамжав -
За миний хүүхэд нас бол одоо бүх л хүүхдүүдийн адилаар аав ээжийнхээ гар дээр эрхэлж, аа би бол одоо 6 дүүтэй.Аа миний дараачийн дүү бол намайг 14 настай байхад гарсан.Тэгэхээр би бас аав ээждээ одоо ганцаараа байсан болохоороо бас жоохон тийм эрхдүү.Аа эрх болохоор чинь хүн бас их гөжүүд байдаг юм байна л ээ.Аа тэгээд мөн л адилхан одоо пионерийн зусланд явдаг байсан.Тэр үед чинь ном их уншдаг байсан.Нацагдоржийн тэмдэгтэн болж байсан.Аа тэгээд л урлаг, спортод маш их явдаг байлаа.За манай гэр чинь одоо Баянзүрхэд байсан.Би бол маш холоос явдаг байсан, ангийнхаа 2 охинтой.Тэгээд дараа нь сургуульдаа бага ангийн багш хийсэн.Тэгээд Баянзүрхээсээ би 8 жил явж, холоос явж ингэж одоо сургуульдаа сурч, ажил хийсээн.Тэгээд би чинь одоо нэг тийм эршүүд, одоо сургуульд байхдаа их эршүүд хүүхэд байсан.Одоо бид нарыг жоохон сургуульд байхад чинь, сургуулийн сурагч байхад чинь бас их хөдөлмөр хийлгэдэг байсан.Аа энэ хөдөлмөрт бол одоо их эршүүд яг эрэгтэй хүүхэд шиг ажилладаг ийм хүүхэд байлаа.Тэгээд ер нь өөрөө их бие томтой.Тэгээд хамгийн гол миний одоо баримталж явдаг юм бол ямар ч байсан шударга байх ёстой гээд эцгийн маань, одоо эх эцгээс багаас минь хүмүүжүүлсэн одоо хүмүүжил надад байдаг.Аа тэгээд тэрэн дээр чинь болохоор одоо сайхан сэтгэлтэй, одоо ухаантай байвал одоо бүх юм болдог юм байна аа.Зөв явбал одоо зөөлөн зөөлөн замбуулин гэж одоо амьдралынхаа туршид бас хүүхэд байх одоо гэр бүлийн хүмүүжлээс л эхлээд л одоо энэ хүмүүжлийг одоо гол чиг баримжаагаа болгож ирсээн.Тэгээд одоо хүртэл энүүгээрээ л явж байна гэж эгч нь боддог юм.
Ариун-Ундрах -
Таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?
Лхамжав -
Уул нь эгч нь 10 жилийн сургуульд байхдаа онц сураад, ер нь тэгээд л урлаг, спорт, сурлагаараа маш сайн байж байгаад тэгээд эмч болох аягүй их сонирхолтой байсан би.Ганц миний мөрөөддөг юм бол эмч болоод хүмүүсийг өвчнөөс салгах, эдгээх энэ сайхан үйлсэд л би уул нь анагаахын дээд сургууль төгсөөд одоо энэ мэргэжлийг эзэмшье гэсэн.Тэгээд одоо аа болсонгүй ээ.Эмч болох ийм юугүй байсан юм байлгүй дээ.Тийм.Ийм л мөрөөдөлтэй байсан.
Ариун-Ундрах -
Тухайн үеийн хүмүүс ер нь эмч болъё гэж их олон хүмүүс боддог байсан байх тийм ээ?
Лхамжав -
Тийм, ер нь анагаах ухааны дээд сургууль чинь тэр үед чинь бас их өндөр шалгууртай байсан.Аа тэгээд намайг одоо 69 онд анх сургууль төгсөхөд чинь хуваарь гэж байхгүй.Бүх 10 жил төгссөн хүүхдүүд чинь нөгөө конкурст ордог байсан.Тэр одоо яахав зарим талаараа сайн л юм.Зарим талаараа бас их л одоо бас янз бүрийн муу дагавартай байсан гэж би дотроо бодож явдаг юм.Тийм, эмч болох бол хамгийн гоё л доо.Ер нь миний бодлоор бол одоо ер нь эмч хүн гэдэг бол ер нь тэгээд л бараг л миний № 01 мэргэшил байх гэж боддог.Яагаад гэвэл одоо хүний яг амь амьдралтай холбоотой, амьтай холбоотой болохоор чинь.Тэгээд одоо бол хамгийн сайн сурлагатай, хамгийн сайн юм мэддэг, ийм одоо сайхан одоо нөхрийг эхлээд боддог ийм сайхан хүмүүс эмч болоосой л гэж би бодож явдаг юм.Одоо тэгээд яахав эмч болж чадаагүй ч гэсэн одоо энэ сайхан буянлаг ажлыг хийгээд эмчээс ялгаа юу байхав.Хүнийг бас эрүүлжүүлж байгаа юм чинь.Тэххх энэ сайхан ажлаа эгч нь аягүй их сэтгэл хангалуун, их гоё баяртай явдаг аа.
Ариун-Ундрах -
Бас нэг үгээр хэлвэл мөрөөдөлдөө хүрсэн гэж ойлгож болох нь байна тийм ээ?
Лхамжав -
Өө хүрсэн хүрсэн. Мөрөөдөлдөө хүрсэн. Өшөө ч одоо их ч юм мөрөөдөж байгаа юм зөндөө байгаа.Т эрэндээ хүрнэ гэсэн тийм зорилготой байгаа.
Ариун-Ундрах -
За таны аав ээж ямархуу хүмүүс байсан бэ?
Лхамжав -
Миний аав ээж бол зүгээр л жирийн одоо малчин, ийм сайхан Монгол ийм хүмүүс байгаа.Манайх Өвөрхангай аймаг гэдэг чинь одоо Боржигон ийм гаралтай.Аа тэгээд хөдөө Өвөрхангайд бол манайх мал маллаж байсан.Аягүй гоё сайхан амьдарч байсан.Тэгээд аа манай аавын ах нь энд байсан учраас одоо бүх малаа туугаад манайх одоо Төв аймгийн Баянзүрх суманд нүүж ирсэн.Аа тэгээд нүүж ирээд, тэгээд 59 онд чинь манайх одоо 2 удаа бүх малаа 400 толгой мал нийхэмчилсэн.Тийм 5 хошуу нийхэмчилсэн байгаа.
Ариун-Ундрах -
Тэр нийгэмчлэхэд бол танай гэрийхэн дуртай байсан болов уу?
Лхамжав -
Одоо тэр үед эгч нь яг хүүхэд байсан болохоор одоо тэр дуртай дургүйг нь сайн мэдэхгүй байна.Тэгэхээрээ л бүх л хүмүүс тэгээд малаа ингээд л бүгдээрээ л нэгдлийн гишүүн болоод л өгч байсан болохоор одоо тэрийг нь дагасан байлгүй дээ хөөрхий амьтангууд.Аа тэрнээс биш зарим хүмүүс бол одоо хот газар шилжиж ирээд л малнуудаа борлуулаад, мөнгө болгоод тэгээд авдартаа хийсэн айлууд зөндөө байсан.Ялангуяа Завханчууд тэ? Тэгээд үр хүүхэддээ одоо дараа нь яах.Аа манай аав ээж хоёр бол тийм юм мэдэхгүй.Тийм нөгөө худалдаа наймаа хийх тийм гүйлгээ ухаан байхгүй.Зүгээр л одоо энд ирээд л малтайгаа л байж байсан.Тэгээд 2 удаа нийхэмчилж бүх малаа өгсөн юм байна л ээ.
Ариун-Ундрах -
Аан бас тэгвэл тэгэж зарж байсан хүмүүс байсан байна.
Лхамжав -
Байсан юм байна л ээ. Тийм, Завханыхан бол аягүй айхтар тийм хүмүүс байсан.Тэгээд малаа тууж ирээд ер нь тэгээд л аа аягүй их малнуудаа зараад л, мөнгө болгоод л тэгээд авдрандаа хийчихсэн улсууд байсан байна л ээ.Тэгээд сая яахав дээ мал хувьчлахад манайх бол, аа сая нөгөө зах зээлд ороод малыг малчдад нь өгөхөд бол тийм мал зал авч чадаагүй.
Ариун-Ундрах -
Аа таны бага нас, өнгөрүүлсэн тэр түүхэн үе чинь ямар ямар онцлогтой үе байсан гэж та боддог вэ?
Лхамжав -
Ер нь миний бага байхад ер нь тэгээд л бүх хүмүүс одоо нэг ёсондоо бол социализмын үе л дээ.Аа тэр үед чинь бид нар бол, би л өөрөө тэгэж боддог юм.Маш их хүмүүжилтэй, аа эцэг эх нь аягүй сайхан хүмүүжүүлдэг.Аа тэрэн дээр нь болохоор зэрэг ерөөсөө тэр хажуу талын айлын хүмүүс, айл саахалтын хүмүүс, тэгээд л тэр орчинд одоо хамт амьдарч байгаа хүмүүс бол миний хүүхэд гэж ялгахгүйгээр хэний ч хүүхэд байсан бол ижилхэн тийм аягүй гоё шаардлага тавьж, аягүй гоё сургаал хайрлаж, их нэгэн жигд гоё хүмүүжүүлсэн учраас бид нар бол хүнээс их маш айдаг байсан.Буруу юм хийсэн ч гэсэн аягүй их тэрийгээ хүлээдэг, аа хүнээс айдаг.Аа тэгээд одоо янз бүрийн одоо тийм гажууд юмнууд бол хийдэггүй, маш одоо тийм цагаахан сэтгэлтэй.За янз бүрийн одоо буруу юм хийсэн бол яг үнэнээ хэлдэг, одоо уучлалт гуйдаг одоо тийм л хүүхдүүд байсан даа.Ер нь тэгээд л хувцаслалт, тэр баян хоосны ялгаа байхгүй бүгдээрээ адилхан амьдралтай.Аа тэгээд ажилтай нь ажилтай, малаа малладаг нь малаа малладаг.Өмсөж зүүдэг, идэж уудаг нь ерөөсөө бүх айлууд адилхан байсан учраас энэ одоо баяны хүүхэд, энэ одоо борчуудын хүүхэд гэсэн одооных шиг тийм ямар ч ялгаа байхгүй маш гоё байсан гэж би санадаг.Тэххх.
Ариун-Ундрах -
Тэр үеийн хүүхдүүдийн хүмүүжил одооныхоос хэр их ялгаатай вэ?
Лхамжав -
Аа би л өөрөө дотроо бас бодож явдаг юм.Аягүй их ялгаатай.Тэр үеийн хүүхдүүд бол нээрээ үнэхээр маш гоё тийм.Аа одооных бол одоо яагаад тэгдэг юм? Одоо нийгэм нь их нөлөөлдөг байх гэж санадаг юм эгч нь.Аа тэгээд миний бодож явдаг нэг юм бол хамгийн одоо хүмүүжлийн гол суурь бол ерөөсөө гэр бүл.Гэр бүлээс л эхний одоо суурийг тавина.Аа дараа нь болохоор ерөнхий боловсролын сургууль бол 2 дахь нь.Одоо залгамжилж аваад сургууль орохоос нь авхуулаад 10 жил одоо тэр хүүхдийг цааш нь тэр хүмүүжлийг нь бол аваад явна аа гэж боддог юм.Тийм болохоор одоо бол ерөөсөө бараг айж ичих нь ховор болчихсон юм шиг санагддаг надад.Нэг л одоо эрх, эрх чөлөө гээд л хүний эрх чөлөө гээд л яг хүн болгон ярьдаг мөртөө яг тэрийгээ зөвөөр хэрэгжүүлэхгүй.Аа тэгээд ерөөсөө маш дураараа.Тэгээд л одоо энэ сургуулиуд бол ерөөсөө надад их таалагддаггүй.Аа сургуулийн одоо чанар, сургалтын чанар, багш нарын мэдлэг одоо тэгээд аягүй муу.Аа ер нь тэгээд л хүүхдүүд чинь ингээд л 10 жил төгсөөд ч юм уу сургуульдаа дүн гаргах ч юм уу, их дээд сургуульд ороод ч юм уу дандаа мөнгөөр бүх юмыг хэмждэг ийм одоо юутай болчихсон.Тэгээд л нэг шалгалтандаа унахад хэдэн төгрөг өгөөд л багшаараа 5 ч юм уу тавиулчихдаг, сайн ч юм уу тавиулчихдаг.Аа тэгээд бүх юмыг одоо мөнгөөр хэмждэг болчихсон юм даа.Үнэхээрийн одоо бид нарын үеийнх шиг тийм сайхан хүмүүжилтэй, тийм сайхан боловсрол мэдлэгтэй.Одооны хүүхдүүд одоо манай хүүхдүүдээс ч ялгаа байхгүй хичээл давтана гэж ерөөсөө байхгүй.Хичээл давтахгүй хүүхэд одоо ойлгомжтой ш дээ.Ямар сурах уу? Тэр багшийн заасан хичээлийг чинь хичээл дээрээ маш анхааралтай сууж ойлгоод, тэгээд дараа нь гэртээ ирээд тэрийгээ бататгаад, даалгавраа хийгээд.Аа бид нарын үед бол одоо сургуулийн одоо чөлөөт цагаар бол бид нар бие биентэйгээ нийлж хичээлээ маш их давтдаг байсан.Аа тэгээд маргааш нь багш ирээд тэр одоо урд өдрийн заасан хичээлийг бүгдийг нь асуудаг байсан.Тэр юм бол одоо ерөөсөө байхгүй болсон.Хүүхэд ч хичээлээ давтана гэж байхгүй.Тэгээд 10 жилийн ч бай ялгаа байхгүй, их сургуулийн ч бай ялгаа байхгүй чөлөөт цаг өнгөрүүлэх тийм их гоё одоо спортын заал ч юм уу, янз бүрийн гоё дугуйлан секцүүд бол маш ховор болчихжээ.Тэгээд одоо баар цэнгээний газар, одоо наргих цэнгэх тийм л одоо тал руугаа л их явах юм байна аа.Тэгээд энэ олон дээд сургуулиуд чанартай, чанаргүй янз бүрийн сургуулиуд байна.Тэгээд энэ надад бол боловсролын энэ систем бол нэг л болохгүй байгаа юм шиг л эгчид нь санагддаг.
Ариун-Ундрах -
Тухайн үеийн хүүхдүүд ер нь ихэвчлэн ямар тоглоомоор тоглодог байсан бол?
Лхамжав -
Тухайн үеийн хүүхдүүд бол одоо яг л тэр үедээ байсан одоо шагай, тэгээд л одоо янз бүрийн эвлүүлэх тийм аягүй гоё гоё тоглоомууд тоглодог байсан.За тэгээд л тэр үед чинь л нөгөө л сагсан бөмбөг, волейвол, тэгээд л одоо гүйлт харайлт гээд манай сургууль чинь ерөөсөө жил болгон намар бол гоё сфартикадууд аягүй их явагддаг байсан.Тэрүүгээрээ хүүхдүүдийг шалгаруулаад урамшуулдаг байсан.За тэгээд л олон одоо аа хотын, бүсийн, улсын гээд л тэмцээнүүдэд одоо эгч нь бол зөндөө орж байсан.Маш гоё.Хүүхдүүдийг бол чөлөөт цагаа өнгөрүүлэх талаар бол маш их гоё ажил сургуулиуд бол зохион байгуулдаг.Хоорондоо өрсөлддөг одоо тийм байсаан л гэж хэлэх байна.Тийм, тэгээд маш их даруухан.Ерөөсөө би нэг тийм юм мэдчихлээ, би одоо тийм тэмцээнд түрүүлчихлээ ингээд нэг ерөөсөө тийм онгироо зан байхгүй.Аягүй гоё даруухан.Тийм л байсан намайг сурагч байхад.
Ариун-Ундрах -
Аа таны аав ээж хоёр хувь хүнийхээ одоо зан чанарын хувьд ч гэдэг юм уу яг ямархуу хүмүүс байсан бэ?
Лхамжав -
Миний аав чинь бол аягүй тийм бас нэг хувилгаан талдаа, бас нэг юм хум бас яадаг.Манайх чинь тийм удамтай.Маш том лам манай аавын, миний өөрийн аавын аавых нь ах нь том лам байсан.Тэгээд манай аав чинь аягүй гоё их үлгэр ярьдаг.Маш одоо оюуны потенциальтай тийм гоё хүн байсан.Тэгээд бид нарт болохоор багаас нь үлгэр их ярьж өгдөг байсан.Аа нэг ярьсан үлгэрээ 2-3 хоног үргэлжлүүлээд ярьдаг байсан.Тэгээд аягүй маш гоё тийм сургаал хэлдэг байсан.Миний аав бол за миний хүү бол ерөөсөө тийм ядарсан хүнд маш их тусалж яваарай.Аа тэгээд хүнийг битгий ерөөсөө одоо дугаарлаж үзэж бай.Бүх хүмүүстэй адилхан харьцаж бай.Аа хэрүүлийг маш одоо битгий хэрүүл хийж бай.Миний хүү хүнтэй битгий муудалцаж бай.Аа тэгээд одоо улсууд нэг муухай муухай хараал хэлдэг ш дээ.Жишээлбэл одоо гэртээ юм байлаа ч гэсэн дандаа байхгүй гээд л.Манай аав бол тэрийг бол ёстой үздэггүй.Гуйлгачин гэсэн хараалыг бол ерөөсөө үздэггүй.Тэгэж болохгүй миний хүү.Ийм л юм хэлж болохгүй шүү.Юмгүй ч байсан одоо тэр үедээ бас нэг юм хумгүй ч байсан, одоо идэх юмгүй ч байдаг юм уу, өмсөх хувцасгүй ч байдаг юм уу тэгвэл яг байгаа юм шиг л байгаарай миний хүү.Битгий юм байхгүй гэж хэлж байгаарай гээд аягүй гоё маш гоё гоё сургаалууд аав маань хэлж өгдөг байсан.Тэгээд манай аав бол ерөөсөө хүүхэд зоддоггүй.Тийм гоё сайхан ухаанаараа хүмүүжүүлдэг.Аа манай ээж болохоороо яахав дээ хөөрхий амьтан бас жаахан тийм түргэн зантай.Намайг загнана.Аа бас хөөрхөн амьтан жаахан тийм ширүүн зантай тиймэрхүү хүн байсан.Тэгээд юм хэлэхгүй ч гэсэн ухаанаараа сургадаг ааваасаа их айна.Ээждээ зөндөө зодуулж л явсан эгч нь.Тийм л байлаа.
Ариун-Ундрах -
Аа тэр хүүхдийн пионерийн байгууллагын тухай та жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөч?
Лхамжав -
Заа.Тэр үед чинь бас эгч нь одоо ер нь бага ангиас авхуулаад л пионерийн лагериудад маш их явуулдаг байсан.21 хоногоор явуулдаг байсан.Одоо бол нэг 10 хоног болчихсон байна ш дээ.Өө тэгэхэд чинь тэр үеийн пионерийн байгууллага чинь маш их гоё хүмүүжүүлнэ.Одоо тэр 21 хоногт чинь тэнд чинь маш их юм сурна.Аа тэгээд л бүх одоо хүүхдүүдтэй сайхан танилцана.Тэгээд л урлаг соёлын одоо маш гоё гоё тэмцээнүүд явагдана.Аа тийм ёстой маш их гоё байсаан.Тэгээд пионерийн байгууллага гэдэг чинь бүгдээрээ галстукаа зүүчихээд явахад бол аягүй гоё.Тэгээд л одоо нөгөө бүхий олон багачуудаа гээд дуугаа дуулаад, бүгдээрээ тэгээд жоохноосоо тэгэж л одоо явж, одоо ирж өсөж, сургуулиа төгсөж ингэж ирсэн.Пионерийн байгууллагын эгч нь бол олон одоо тийм удирдах, хүүхдүүдийг яах тийм гоё тийм ажлыг зөндөө хийж байсан.
Ариун-Ундрах -
Та яг ямар ямар спортоор хичээллэдэг байсан бэ?
Лхамжав -
Би бол хөнгөн атлетик, уртын харайлт, гүйлт, өндрийн харайлт, тэгээд сагсан бөмбөг, теннис, гар бөмбөг ер нь л спортод сайн байсаан.Багаасаа эхлээд л сайн байсан.Аа тэгээд би 10-р ангид байхдаа 69 оны улсын аваргаар хүртэл орж тоглож байсан.Тэгээд л би янз бүрийн бүсийн тэмцээнүүд Дарханд, Дорнотод гээд л одоо аймгуудад бүсийн тэмцээнүүдэд явж байсан.Маш одоо тийм спортод аягүй дуртай, аа тэгээд л ер нь идэвхитэй тийм охин байсан даа эгч нь.
Ариун-Ундрах -
10-р ангиа төгсөөд багш болсон гэсэн ш дээ тийм ээ?
Лхамжав -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэрийг хэн анх санал болгож тавьсан бэ?
Лхамжав -
Манай сургуулийн захирал.Тийм, тэгээд эгч нь анагаахын дээд сургуульд одоо нэг хичээл дээрээ унасан гээд тэнцээгүй байсан байхгүй юу.Тэгээд би унах ёсгүй л дээ.Би болохоороо яг унахын чинээ юм хийгээгүй.Би тэр 200 гаруй хүүхдээс авсан юм байгаа юм.Анагаахын их сургуулд нэг... анагаахын дээд дээр.Аа тэгээд би чинь бараг 200 хүүхдээс чинь эхний 2 дахьд орсон байхгүй юу.Бүх 2 вариантын бодлогоо бодоод, өөрийнхөө вариантын бүх юмыг хийгээд гарсан.Аа тэгэхэд бол ингээд нөгөө нэг аа тэр яг намайг сургууль төгсөх жил чинь ингээд нэртэй юутай нь хавтсан дотор, аа нөгөө текстийг нь болохоор ерөөсөө ингээд хийдэг.Текст тэр бичсэн юмыг нь бол ямар ч нэр, хаяг тавиулахгүйгээр тэгээд зүгээр хавтасанд нь ингээд хийдэг байхгүй юу.Тэгээд миний тэрийг л одоо би сольчихсон л гэж боддог юм даа.Тэгээд би анагаахын дээд дээр очоод шалгалтынхаа материалыг үзэж чадаагүй.Аа тэгээд бүр боловсролын яаман дээр хүртэл очиход надад үзүүлээгүй.Аа тэгээд миний аав чинь нөгөө хөдөөний малчин болохоор чинь зэрэг тэгээд тэр үед чинь би дөнгөж 10-р анги төгссөн хүүхэд байсан болохоор бас тэгээд өшөө надаа хөөцөлдөөд өгөх тийм хүн байгаагүй.Тэгээд л аавыгаа дагуулж хэд яваад л тэгээд л хаясан байхгүй юу.Тэгэж бодохоор бас л тэр үед чинь бас л нөгөө арын хаалга, одоо бас л тийм юм байсан л юм байна л ээ.
Ариун-Ундрах -
Аа тэгэхээр бас зориудаар тэгсэн гэсэн үг үү?
Лхамжав -
Тийм, зориудаар л тэгсэн гэж би бодож байна.Нөгөөдөх аягүй жаахан тийм сайд дарга нарын хүүхэд ч юм уу? Тэрний юунд л миний энэ нөгөө нэг цаасан дээр хийсэн юмыг хавчуулаад, аа миний юманд нь нөгөө нэг мууг нь хийгээд л тэгээд тавьчихсан болов уу гээд.Уул нь надад үзүүлчихсэн бол эгч нь гомдол байхгүй л дээ.Үзүүлээгүй болохоор чинь одоо тэгээд л болохгүй тийм л юм хийсэн...
Ариун-Ундрах -
Баталгаа байхгүй.
Лхамжав -
Баталгаа байхгүй л гэж бодсон л доо.Тэгээд миний хөөрхий захирал, манай 10 жилийн захирал Даваа гэж хүн байсан.Тэгээд шууд намайг ингээд ирсэн чинь ёстой бүгдээрээ гайхаад л.Ёстой яагаад энэ хүүхэд ингээд одоо физикийн хичээл дээр уначихав аа.Хамгийн миний дуртай, хамгийн сайн хичээл физикийн хичээл байсан.Аа тэгээд уначихав гээд шууд надад ерөөсөө 10 жилийнхээ сургуульд ерөөсөө миний хүү ажилла.Аа тэгээд дараа нь одоо конкурсанд ор оо гээд ингээд надыг шууд одоо эхлээд лаборантаар авч байгаад, дараа нь би бага ангийн багш 3 жил хийсэн.Тийм, бүгдийг нь хийж байгаа юм чинь.Тэгээд дараа нь хүсээд тэнд орох гэсэн чинь миний аавын бие муудаад эгч нь тэгээд орж чадаагүй.Аавыгаа сахиад, хараад, тэгээд олон жижигхэн дүү нартай болохоор чинь тэгээд би бүх юманд нь явдаг тийм байсан.Тэгээд эгч нь эмч болж чадаагүй ш дээ.10 жилийнхээ сургуульд бага ангийн багш хийж байгаад тэгээд шилний үйлдвэрт орсон.
Ариун-Ундрах -
Тэгээд тийм жоохон, дөнгөж 10-р ангиа төгсөөд жоохон охин байхдаа багш хийсэн гэхээр ямархуу байсан бэ? тэр үед.
Лхамжав -
Хэцүү үедээ хэцүү, гоё үедээ гоё байсан.Бас л хэцүү л юм байна л ээ.Тэр хүний олон... Би чинь 1-р ангиас нь аваад 3-р анги хүртэл төгсгөсөн.Тийм нэг ёсондоо аягүй гоё ч юм шиг, нэг ёсондоо их хэцүү ч юм шиг.Тэгээд л нөгөө олон хүүхэд чинь нэг ангид чинь гэхэд 20 гаран 30-аад хүүхэд байгаа.Тэр болгонтой ажиллах, тэгээд л аягүй гоё, тэгээд л ёстой ямар ч байсан би хийнэ дээ гээд тэгээд л хийсэн дээ.Тэгээд л тэр үед чинь конспектээ бичнэ.Аа тэгээд багшаа дагаад тэр бага ангийн хичээлийн эрхлэгчээр хянуулаад тэгээд хичээлээ заадаг байсан.Тэгээд л тэр бүхнийг би хийгээд л одоо яг л сургууль төгссөн бага ангийн багштай адилхан тэгээд л багшилж байсан.
Ариун-Ундрах -
Таны бодлоор тэр социализмын үеийн багш нар ер нь ямар онцлогтой байсан бэ?
Лхамжав -
Аа багш нар бол маш сайн байсан.Аа тэр мэргэжилдээ мэргэшсэн, аа тэгээд л тэр хүүхдүүдтэй ажиллах арга барил нь маш гоё.Тэр олон янзын багш нар чинь бас өөрийн гэсэн арга барилтай л байсан л даа.Тэгээд тэр үед чинь зарим багш нар нь аягүй их загнадаг байсан л даа.Ер нь голдуу л бол загнадаг дектатурын аргыг маш их хэрэглэдэг байсан гэж би боддог юм.Аа тэгээд хүүхдүүд нь ч гэсэн багш нарынхаа үгэнд маш их ордог.Багш нараасаа их айдаг.Аа нэг анги дотор чинь тэгээд л бас багш нараасаа айхгүй, бас тэгээд л нэг алиа ч юм уу, хичээл тасладаг тийм хүүхдүүд бас зөндөө байсан.Аа тэр миний үеийн багш нар бол мундаг багш нар байсан, үнэхээр мундаг.Үнэхээр л одоо ёстой тэр л их сургуулийг онц улаан дипломтой төгссөн.Миний ах физикийн багш байсан.Миний 10 жилийн сургуульд.Тэххх.Аа тэгээд л бүх л төрлийн багш нар бол тийм одооныхтой адилхан тийм багш бол ер нь байгаагүй дээ.Маш хариуцлагатай.Тэр үед чинь ер нь их гоё байсан ш дээ.Ажил хийж байгаа хүн нь ч гэсэн ер нь яг үнэн зөвөөрөө явдаг.Маш шударга тийм тогтолцоотой байсан.Үнэхээр ажлаа сайн хийдэг багш л бол тэр л бүх авах ёстой шагналыг, урамшууллыг, тэр одоо сургуулиас олгож байгаа бүх л юмыг авдаг байсан.Тийм л гоё байсан даа л гэж би боддог.Тэгээд тэр үеийнхээ багш нарт маш их баярлаж явдаг.
Ариун-Ундрах -
Аан тэгээд та яагаад багшаараа үргэжлүүлж ажиллаагүй вэ?
Лхамжав -
Тэгээд багшаараа нэгэнт л би одоо тэгээд багшийн сургууль төгсөөгүй юм чинь, би бас тэгээд 70 онд чинь бас одоо нөхөртэй болоод, тэгээд манай нөхөр шилний үйлдвэрт ажилладаг байсан.Тэгээд л одоо нөхрийнхөө тэр аа ажиллаж байгаа үйлдвэрт нь хамт ажиллая.Ер нь үйлдвэрийн газар аягүй гоё юм байна л ээ.Тэгэж бодоод эгч нь үйлдвэрийн газар орж ажиллая аа гээд тэгээд сонголтоо хийгээд, тэгээд үйлдвэрийн газар орсон.
Ариун-Ундрах -
Та анх гэр бүлээ ер нь яаж зохиож байсан бэ? Үр хүүхдүүдийнхээ тухай ярьж өгөөч?
Лхамжав -
Аа гэр бүл чинь, манай нөхөр чинь шилний үйлдвэрт ажиллаад бас л спортоор одоо явдаг.Аа тэгээд бид хоёр бол спортоор явж байхдаа бодвол тэмцээнд явж байхдаа танилцаад тэгээд хоёулаа суусан.Аа хамгийн том хүү маань одоо 70 оны сүүлээр гарсан.Одоо би чинь эгч нь 6 хүүхэдтэй.2 охин, 4 бандитай.Аа тэгээд л бид хоёр чинь хоёулаа үйлдвэрт ажиллаад л, тэгээд л одоо хүүхдээ л бусдын адил яаж хүмүүжүүлж байсан яг тэрүүгээрээ л одоо хүмүүжүүлээд, ер нь бүх хүүхдүүдээ 10-р анги төгсгөсөн.Тэгээд одоо болохоор бүгдээрээ бас одоо зохих ёсныхоо амьдралыг хөөгөөд ингээд явж байгаа.Сайн явцгааж байгаа.
Ариун-Ундрах -
Аан тэр шилний үйлдвэр гэдэг нь ямар үйлдвэр байсан бэ?
Лхамжав -
За шилний үйлдвэр чинь одоо 1958 онд Хятад улсын тусламжаар анх сууриа тавьж байгуулагдаж байсан юм байна л ээ.Аа тэгээд шилний үйлдвэр болохоор одоо Монголд хэрэглэж байгаа бүх л одоо лонхыг, аа тэгээд гэр ахуйн хэрэгцээний одоо бүтээгдэхүүнийг, өө тэгээд л амаар үлээх бүтээгдэхүүн гээд л янз бүрийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд хийдэг тийм Монголдоо ганцхан үйлдвэр байсан, шилний үйлдвэр.Аа тэгэхээр шилний үйлдвэр чинь нөгөө химийн үйлдвэр болохоор бас хэцүү хүнд, нөхцөл нь их хүнд.Аа тэгээд шилний үйлдвэрийн түүхий эд нь болохоор хамгийн гол нь хадан цагаан шохойн чулуу гээд одоо тийм чулууг гурил болгож тээрэмдээд, аа тэгээд элс орно, тэгээд бол өшөө химийн янз бүрийн бодис орно.Тэгэж одоо шил хийдэг.Аа 1500 градусын халуунд ажилладаг, нөгөө шилийг чинь хийхэд.Тэгээд маш их халуун, аа тоос ихтэй тийм одоо гоё үйлдвэр байсаан.Хөдөлмөр хамгааллын хувьд бол ийм, нөхцлийн хувьд бол бас их хүнд л дээ.Тэгээд 1964 онд болохоор зэрэг Польш улсын өргөтгөлөөр шинэчлэгдсэн.Аа тэгээд дараа нь бол ЗХУ-ын Оросын одоо юугаар бол аа шинэчлэгдсэн.Ийм 3 одоо улсыг дамжиж 58-93 он хүртэл ажилласан ийм үйлдвэр байгаа.
Ариун-Ундрах -
Та тэр үйлдвэрт ямар ажил хийж байсан бэ?
Лхамжав -
За би 10 жилийн сургуулиас очоод би химийн лаборантаар эхэлж ажилд орсон.За тэгээд дээшээд дэвшээд лаборторийн эрхлэгч хийсэн.Аа дандаа хамт олныг удирдаж одоо тийм удирдах ажил хийж ирсэн.Тэгээд техникийн хяналтын тасгийн дарга гээд одоо бүтээгдэхүүний чанар хариуцдаг тийм тасгийн дарга хийж байлаа.За тэгээд манай үйлдвэр чинь 3 ээлжээр ажилладаг байсан.Аа өдөр, орой, шөнө гэсэн.За тэгээд тэрнийхээ дараа би одоо ээлжийн мастер технологи хийж байлаа.Нэг ёсондоо одоо нэг ээлжийх нь хамт олныг авч, тэр хүмүүсийн одоо ажил амьдрал бүх юмыг хариуцаж ингэж ажиллаж байсан.За тэрнийхээ дараа бол би хоногийн нэгдсэн бригадын даргаар, нөгөө 3 ээлжийг чинь нийлүүлээд одоо сүүлд нь болохоор 80 хэдэн оноос эхлээд хоногийн нэгдсэн бригад гээд нөгөө ээлжийн мастергүй болгоод, аа 3 ээлжийг нийлүүлээд ингэж ажилладаг байсан.Тэгээд хоногийн бригадын даргаар ажиллаж байсан.Тэгээд ер нь бүр шилний үйлдвэрт чинь бараг даргыг нь хийгээгүй, цэвэрлэгчийг нь хийгээгүй байх.Тэгээд бусдыг нь бараг хийсэн дээ.Тийм сайхан хамт олонтой ажиллаж байсан.
Ариун-Ундрах -
Тэр хувь хүмүүс үйлдвэрт ажилд орохдоо ер нь яаж орох уу?
Лхамжав -
Хувь хүмүүс үйлдвэрт орохдоо бас шалгуур давна аа.Бас тэгээд л тэр чинь үйлдвэрийн бас нэг инженер техник ажилчид гэж байдаг.Аа тэрний одоо зөвлөгөө, хурлаар ордог.Тэгээд л одоо тэрэн дээр чинь л бүх л шалгуурыг давж байж.Энэ хүн үнэхээр одоо манай үйлдвэрт ороод ажиллаж чадах нь уу? Юу хийх нь үү? Яаж ажиллах уу? гэдгийг тэр одоо инженер техникийн ажилтнууд, хамт олон шийддэг.Тэгээд эгч нь мөн л адилхан хүмүүсийн адилаар л, бас тэгээд л ажилд орох гэж байгаа улсууд ямар шалгуур давдаг вэ? Тэрийг даваад л тэгээд л орсон.
Ариун-Ундрах -
Тэгээд ер нь ихэвчлэн ямар хүмүүс үйлдвэрт ордог байсан гэж та боддог вэ?
Лхамжав -
Өө тэгээд л үйлдвэрт, үйлдвэрийн газар ажиллах сонирхолтой мэргэжлийн ажилчид бол маш олон байсан.Аа тэгээд бас үйлдвэрт ажилладаг улсуудаа манай үйлдвэр чинь бас мэргэшүүлдэг.Аа янз бүрийн одоо сургалтанд явуулна.Бас гадаадад явж 45 хоногийн курс хийдэг.Тэгээд эгч нь бол бас 45 хоногийн курс Москва хотод хийгээд ингээд хамрагдаад ирсэн.Аа бас Монгол улсынхаа хэмжээнд чанар стандартын дээд курсийг төгссөн.Хоногийн нэгдсэн бригадын дарга нарын том зөвлөгөөн болдог.Тэрэнд одоо оролцсон.Ер нь бол тэгээд л үйлдвэр дээрээ янз бүрийн одоо мэргэжлээр дугуйлан курс байгуулаад, тэрэндээ ажилчидаа сургаад, тэгээд шалгалт өгөөд, зэрэг өгөөд ингэж ажилладаг.Маш гоё ш дээ.Үйлдвэрийн газар чинь бол маш гоё, гоё хамт олон байдаг.
Ариун-Ундрах -
Аа үйлдвэрт ажиллах та дуртай байсан уу?
Лхамжав -
Дуртай байсан.Үнэхээр үйлдвэрийн газар бол маш гоё юм байна л ээ.Үнэхээр дуртай байсан.Тэр үед чинь хүнийг ажлыг бол яг үнэлдэг, яг үнэнээр нь үнэлдэг.Тэгээд ажлаа хийсэн, төлөвлөгөө нормоо сайн биелүүлсэн улсуудад бол дандаа л нөгөө гоё эвлэлийн их хурал, намын их хурал гээд л.Эгч нь одоо 73 онд 23-хан настай байж байхдаа намын гишүүнд элсэж байлаа.Тэр үед чинь намын гишүүн чинь аймар гоё хүндтэй.Бүх л юмыг одоо намын гишүүддээ үүрэг даалгавар болгож өгдөг байлаа.Аа тэгээд хийж чадахгүй ажлыг хүртэл хий хий гээд өгдөг байлаа.Тийм гоё гоё байсаан.Үнэхээр гоё шударга, ажилдаа их сайн ингэж ажилласан бол дээшээ маш хурдан ахидаг байлаа.Тийм л замаар одоо эгч нь явж байсан даа.Аа ер нь тэгээд дээд сургууль төгсөөгүй ч гэсэн би дээд мэргэжилтэй улсуудын ажлыг л хийж ирсэн эгч нь.Хүнтэй ажиллахдаа бас, үйлдвэрт ажиллахдаа бас тэндээс маш их олон сайхан инженер техникийн ажилтангууд ажилладаг байсан.Манай үйлдвэрт одоо Польшод төгссөн, Оросод төгссөн инженер техникийн ажилчид, аа дотоодод дээд сургууль төгссөн тийм гоё инженер техникийн ажилчид ажилладаг байсан.Тэд нараас маш их суралцдаг байсан.Хүнтэй яаж ажиллаж байна? Тэр арга барилыг нь бол маш их авдаг байсан.Тэгээд би одоо бригадынхаа, ээлжийнхээ улсуудтай ажиллахдаа өглөө орж ирээд одоо өөрөө бүх юманд манлайлагч байх хэрэгтэй.Аа тэгээд орж ирээд хүмүүсийнхээ царайг хардаг байсан.Тэгэхэд манай ажилчид жаахан гундуухан царайтай хүнийг нь болохоор үлдээж байгаад, өрөөндөө үлдээж байгаад за миний дүү яасан? Та яасан? гээд асуухаар зэрэг ар гэртээ заавал нэг юм болчихсон.Одоо хүүхэд шуухад нь өвдчихсөн ч юм уу, түлээ нүүрсгүй ч юм уу, хоол ундгүй ч юм уу, өөрөө өвдчихсөн ч юм уу ийм хүмүүс яг байдаг байсан.Тэгээд л тэр болгоныг нь дор дор нь арга хэмжээ аваад, тэр өдөрт нь чөлөө өгч явуулаад, ажлыг нь хамт олноороо хийгээд, цалинг нь оруулаад.Тэгээд одоо үйлдвэрийнхээ удирдах ажил хариуцсан хүмүүст тайлагнаад, тэгээд арга хэмжээ авч ажилладаг байсан.Аа тэгээд үнэхээр одоо удирдах хүн чинь нэг ёсондоо хүмүүсийнхээ түлхүүрийг олоод, аа тэгээд ингээд одоо аль аль тал дээр нь л сайхан ингээд ажиллах юм бол хүмүүс бол маш их гоё хүрээлдэг юм байна л ээ.Тэгэж л эгч нь хүрээлүүлж ажиллаж байсан.Манай аав ч гэсэн сургаж байсан.Аа миний хүү ер нь хүмүүстэй аягүй сайхан харьцаж, хүмүүсийнхээ амьдралд одоо юу байдаг юм ажил хийж байх үед ингээд сайхан тусалж ингэж бай.Эгч нь бол одоо ажилчид руугаа их зөөлхөн, дарга нар руугаа их ширүүн тийм л одоо хүн гэж, удирдах ажилтан байсан гэж өөрийгөө бодож явдаг юм.
Ариун-Ундрах -
Аа таны хувьд тийм байсан бол яг тэр үед дарга ажилчдын хоорондын харилцаа ямархуу байсан бол?
Лхамжав -
Дарга ажилчдын хооронд бол яахав ээ бас гайгүй.Аа үнэхээр шударга байсан болохоор аа зарим зарим үед бол бас юм гарна аа.Тийм, бас манай дарга нар чинь, инженер техникийн ажилтангууд чинь бас хүмүүсийг жоохон... Жишээлбэл манай өөрийн ажлын нөхцөл аягүй их халуун нөхцөлтэй учраас нөгөө нормын хувцасны хугацаа чинь аягүй урт байсан шүү дээ.Урт жишээлбэл 6 сар болж байж нэг сольж өгдөг ч юм уу.Аа тэгэхэд бол эгч нь бол 3 сар болгоод нэг авч өгөх ч юм уу тийм юм их гардаг байсан байхгүй юу.Тэгээд заримд нь болохоор зөвшөөрөхгүй.Эгч нь болохоор нөгөө их аягүй шударга бүх үнэнийг нь хэлээд за тэгвэл та нар одоо тэр зуухан дээр очоод үз.Тэр 1500 градусын зуухан дээр та нар өөрсдөө очоод ажиллаад үз тэ? Ямар байна гэж байгаад нөгөө өргөдөлөө цохуулаад авчихдаг байсан.Тийм тэгэж байж хүмүүсийнхээ төлөө тэгэж л ажиллаж байсан даа.
Ариун-Ундрах -
Тухайн үед тэр үйлдвэрийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр юу гэж мэдээлдэг байсан бол?
Лхамжав -
Яахав дээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн гол нь төлөвлөгөө нормоо яаж биелүүлж байна? За тэр үед чинь бол 5 жил, 6 жил, 7 жил, 8 жил гээд дандаа 5, 5 жилээр ажлаа дүгнэдэг.Гавшгайч нар их төрдөг байлаа.Янз бүрийн их хурал, бүгд хурлуудад одоо хүмүүсийг төлөөлөгч нарыг үйлдвэрийнхээ инженер техникийнхээ ажилчдаас их явуулдаг байлаа.За тэгээд байр орон сууц олгодог байлаа ажилчиддаа.Тэгээд л тийм хүмүүс чинь хамгийн түрүүнд манлайлдаг, хамгийн сайн ажилладаг хүмүүсээ л ер нь хамт олныхоо хурлаар оруулаад л тэгэж л одоо тийм юманд чинь шударга зарчмаар л одоо явдаг байсан гэж би боддог юм ш дээ.
Ариун-Ундрах -
Та түрүүн намын тухай ярьсан ш дээ тийм ээ? Намд элсэхийн тулд ер нь юу юу болдог байсан бэ?
Лхамжав -
Өө тэр үеийн одоо намын гишүүд гэдэг чинь одоо 70 хэдэн оны, 80 хэдэн оны.Би чинь 73 онд орж байсан.Би ч инь одоо бараг 22 насандаа ч орчихсон.Тэгэхэд чинь бол маш өндөр шалгуур давдаг байсан.Намын гишүүн гэдэг чинь бол тэр үед чинь одоо их том юм байлаа ш дээ.Намын гишүүний үг бол маш итгэлтэй, аа намын гишүүн хүн бол одоо бүх юмыг хийх ёстой, даалгаврыг биелүүлэх ёстой гэсэн одоо тийм үзэл баримтлалтай байсан.Аа тэгээд эгч нь болохоор одоо нөгөө намын дүрэм, намын эрхүүд гээд л байдаг.Тэрийг чинь одоо бүр өө ёстой уншаад л, цээжлээд л.Хамгийн нэгдүгээрт нь намын үүрийн товчоогоор орно.Дараа нь намын гишүүдийн хурал гэж маш том юм байсан.Одоо бүх намын гишүүд суучихаад л тэр намд гишүүнээр элсэж байгаа хүнийг чинь одоо шүүслэнэ.Жинхэнэ одоо шалгана ш дээ.Тэгээд л тэр үед чинь одоо болохгүй юм хийсэн хүмүүсийг бол намд авахгүй.Аа тэгээд л эрх үүрэг нь бол эгч нь бол 11 үүрэгтэй, 6 эрхтэй байсан.Бүр ёстой ягштал цээжлээд л тэгээд л намын хурал дээр ёстой дуржигнатал уншаад л орчихож байсан.Бас аягүй цоглог тэгэж орж байсан.Тэгээд л нэг хурлууд хуралдана.Жишээлбэл намын бүгд хурал хуралдах ч юм уу, намын их хурал хуралдах ч юм уу намын гишүүд бол тэрийг чинь зүгээр хурал хуралдсаны дараагаар нөгөө сонингоо бариад л тэмдэглэл хийгээд л, тэрүүгээрээ одоо шалгуулна.Намынхаа одоо тэргүүлэгчид, дарга нарт шалгуулдаг.Аа тэгээд л ухуулга сурталчилгаанд маш их явна.Дугуйланд сууна.Ерөөсөө зав байдаггүй, зай зав байдаггүй.Тэгээд л хүүхдүүдээ бол тэр үед чинь бид нар 45 хоноод ажилдаа ордог байсан.Аа тэгээд л амжуулаад л тэр их ажлыг л амжуулаад л маш л их идэвхитэй л ингэж явсан даа.Бараг акт авдаггүй байсан.Тийм, акт авахгүй шүү гэж бараг хэлдэг байсан.Акт авчихаар чинь зэрэг тэр акт авсан хугацааны ажил чинь хоцрогдчихно ш дээ.Тийм болохоор чинь тэгээд яаж ийж зохицуулаад л тэгээд л явдаг байлаа ш дээ.Маш их гоё байсаан.Миний үеийн нам бол аягүй гоё байсан.Хүмүүс нь их шударга ажилладаг.
Ариун-Ундрах -
Та санаж байгаа бол тэр 6 эрх гэдэгт нь юу юу байсан бол?
Лхамжав -
Ха ха ха 6 эрх гээд одоо тэр юу байсан бол доо.За байз 11 үүрэг, 6 эрх гээд уншиж байсан даа.Одоо тэгээд л...
Ариун-Ундрах -
Нөгөө намын гишүүний эдэлж байгаа эрх нь гэхээр надад сонин санагдаад байгаа байхгүй юу?
Лхамжав -
Өө намын гишүүн хүн бол одоо тэгээд л бүх л юманд одоо идэвхитэй оролцоод одоо тэгээд л юу гэдэг байсан юм бэ? Эгч нь одоо тэрийг ёстой санахгүй байна аа.За үүрэг нь ч одоо яахав дээ.Одоо тэгээд л өө тэгээд бүх л юм байгаа биз.Ажлаа сайн хийнэ, тийм ухуулга сурталчилгаа, соёл олон түмний ажилд сайн оролцоно гээд л.Тэгээд намын гишүүн хүн бол жинхэнэ манлайлагч байна гээд л одоо өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлнэ.Эрх нь болохоор зэрэг одоо тэгээд л юу байдаг юм бол оо.Тийм 6 эрхтэй байхгүй юу.
Ариун-Ундрах -
Тэр яг тухайн үед МАХН-д дургүй ч юм уу тиймэрхүү хандлагатай хүмүүс байсан уу?
Лхамжав -
Байсан ш дээ.Манай үйлдвэрт гэхэд байсан.Тэгээд л намд орох гээд чадахгүй.Тэгээд л өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй.Тэгээд л өөрийнхөөрөө зүтгээд л, ерөөсөө тэгэж .... аймар жоохон мөнгөний сонирхолтой тийм л улсууд байсан даа.Тийм жоохон мөнгө л авах гээд байдаг.Нэг жоохон ч гэсэн ажиллачихаад л нөгөө цалингаа аягүй их .... улсууд байдаг ш дээ.Тийм хүмүүс байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Үйлдвэрт ажиллаж байх үед таны цалин дунджаар хэдэн төгрөг байсан бэ?
Лхамжав -
За үйлдвэрт ажиллаж байхад бол эхлээд лаборантоор орсон гэсэн.Лаборантын цалин бол нэг 400000-тай л байсан.Тийм, тэгээд л цаашаа нөгөө албан ахиад явахаар чинь цалин нэмэгдэнэ.Аа тэгээд л ээлжийн мастер, одоо нөгөө дээд мэргэжлийн хүний хийдэг ажлыг хийхээр чинь 650-750.Тэр үеийн чинь 750000 төгрөг гэдэг чинь маш том мөнгө ш дээ.Тийм цалин авч байсан юм.650 чинь инженер техникийн ажилтнуудын доод тал нь.Аа тэгээд л тэрэн дээр чинь болохоор нөгөө янз бүрийн гоё гоё нэмэгдлүүд ирнэ.Жишээлбэл төлөвлөгөө биелүүлсний нэмэгдэл гээд л авна.Аа тэгээд л одоо олон янзын гоё урамшууллуудыг дээр нь бол нэмж өгдөг байсан.Аа тэгээд мөн тэрэнтэйгээ уялдуулаад бас л одоо суботник ч юм уу, цасны баяр ч юм уу, ажил таслахад ч юм уу бас хасагдана аа.Тэгээд олон янзын татвар авдаг байсан.Хүүхэдгүйн татвар, нөхөргүйн татвар гээд л, улаан загалмай, тэгээд батлан хамгаалахад туслах, намын татвар гээд, үйлдвэрчин гээд аймаар олон татвар авдаг байсан.Тэгсэн мөртлөө л бид нарын авч байгаа цалин чинь бас тэгээд л хийж байгаа ажлаасаа болоод л, тэр хүн яаж ажиллаж байна тэрнээсээ л болно.Бас манайх чинь нөгөө нэг үйлдвэрийн нөхцөл хүнд болохоор мэргэжлээр шалтгаалах өвчин гээд байдаг юм.Эгч нь 1989 онд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөнгөн ажилд гарсан.Нэг ёсондоо одоо нөгөө уушги тоосжих өвчнөөр.Тэгэхэд миний чинь сарын цалингын дундаж нь болохоор одоо 89 онд шүү дээ.977000 төгрөгөөр гарч байсан.Тэгэхээр чинь бодвол нилээн л мөнгө авч байсан байх даа.Ер нь тэгээд хүн сайн ажиллавал, сайн ажилласныхаа хэрээр л хүний тэр одоо шагнал, урамшуулал, янз бүрийн нэмэгдэл цалин дээр чинь нэмэгдэж ороод л тэгээд сайн.Тийм, тийм л ажил эгч нь хийж байсан.
Ариун-Ундрах -
Таны тэр авсан цалин амьдралд чинь хүрдэг байсан уу?
Лхамжав -
Өө хүрэлгүй яахав.Нөхөр ч гэсэн бас сайн цалин авдаг байсан.Бас хайлуулагч хийж байсан манай нөхөр.Аа тэгээд хоёулаа чинь хүүхдүүд жоохон байсан даа.Ер нь тэгээд тэр үед чинь одоо манай үйлдвэрт ажилласан ч гэхгүй бүх л хүмүүсийн цалин нь аягүй гоё амьдралдаа хүрдэг.Юмны үнэ чинь аягүй тэгээд бага.Аа янз бүрийн тийм хямрал гэхгүй.Ер нь тэгээд л бүх хүмүүс л ажил хийх ёстой хүмүүс ажлаа хийчихдэг, аа сурах нь сурчихдаг.Тэгээд л бүх л айлуудын амьдрал аягүй гоё тийм одоо нэгэн жигд байсан даа.Тэгээд л бид хоёр аягүй их цалин авна.Тэгээд л бас авсныхаа хэрээр цалингаа үрнэ ээ.Орос дэлгүүр явна.Оросын дэлгүүрт очих чинь аягүй гоё.Би чинь өөрөө нөгөө Орос мэргэжилтэнгүүдтэй ажилладаг байсан.Тэд нарыгаа дагуулаад л бас Орос дэлгүүрээс маш гоё гоё юм авч иддэг байсан.Хүүхдүүддээ их гоё гоё хувцас авч өгдөг байсан.Тэгээд хангалттай хүрнэ.Манайх бол тэгээд л яг тэр миний амьдарч байсан үед, бид нарын ажиллаж байсан үед бол янз бүрийн юмаар тэгэж дутагдах гачигдах бол тийм юм ёстой байгаагүй.Элбэг хангалуун, аягүй сайхан тийм манай хүүхдүүд бол өссөн.Аа тэгээд яг жинхэнэ одоо 90 оны эхээр чинь зах зээлд ороод л нөгөө лангуун дээр чинь бор давснаас өшөө юм байхгүй байсан чинь манай хүүхдүүд чинь аягүй бухимдаж эхэлсэн.Хичээлээсээ ирээд л нөгөө хоолныхоо савыг онгойлгохоор юм байхгүй.Бүх юм картанд ороод.Өө уурлаад л цаашаа хараад хэвтчихдэг байсан.Бас хүүхдэд бас хэцүү юм байна л ээ.Тэгэхэд чинь бас нөгөө бүх юмыг нь хангаад өгчихдөг, бэлэнчлээд сурчихдаг.Тэгээд нөгөө бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг чинь тэрэн дээр яг гарч ирдэг юм байна л ээ.Тийм, тэгээд л бас нөгөө сүүл рүүгээ дасаад ирж байгаа юм чинь.Тэгээд зүгээр болсон ш дээ.Тийм, манай хүүхдүүд чинь тэгэж шууд гурилыг бол шуудайгаар нь, махыг бол бүтнээр нь тэгээд бүх юм хангалттай байдаг байсан болохоор чинь зах зээлд орсон чинь өөр болдог юм байна л ээ.Тэгээд эгч нь бас тэрэн дээр бодож байсан юм.Тэгээд хүн ерөөсөө яахав эгч нь одоо амьдралынхаа юмнаас ярихад бол хүн бол бас зовлон үзэх тусам ухаан суудаг юм байна, ухаан ордог юм байна.Тэгэхдээ ерөнхий яг суурь нь ямар вэ? гэдгээс шалтгаалах байх л даа.Аа тэгээд энд тэнд яваад юм их үзэхэд бол нүд тайлагдаад бас их ухаан тэлдэг юм байна гэж эгч нь өөр дээрээ л бодож ингэж явдаг юм даа.
Ариун-Ундрах -
Таныг залуу байх үед ер нь хүүхнүүд ямар хувцсаар ч юм уу, ер нь юугаар гоёдог байсан бэ?
Лхамжав -
За 10 жилийн сургуулиас авхуулаад ярихад бол 10 жилд бол ерөөсөө хүүхдүүд нэгэн жигд.Манайх чинь нөгөө Баянзүрх суманд эгч нь бага сургуульд 1-4-р ангид байсан болохоороо бүгдээрээ дээлтэй.Дээлэн дээрээ нөгөө даавуун цүнх үүрчихнэ.Аа тэгээд гэрт хичээллэнэ.Аа тэгээд галстукаа зүүчихнэ.Тийм л аягүй хөөрхөн тийм ... Тэгээд л дунд ангид ороод л Налайх хотын 10 жилд сурахад л одоо бас нэг арай жоохон гайгүй.45-ын гутлыг 45-ын ботинк гээд л өмссөн.Тэгээд л ихэнхидээ одоо биеийн тамирын хичээлд ороход чинь бол шарваар гээд даалимбаар аягүй гоё ийм 4 өнцөг гаргаж инүүдээд, дандаа тийм өмдтэй.Аа тэгээд цагаан ултай гутал.Аа тэгээд л хамгийн гоё нь 45-ын гутал даа ер нь.Тийм л юм өмсөж ер нь тэгээд л нэг их гоё, их үнэтэй алт мөнгө зүүсэн, гоё ганган юм өмссөн хүүхэд байдаггүй.Нэгэн жигд.Аа тэгээд үсээ болохоор бид нар болохоор 10 жилийн сургуульд байхдаа бүр үсээ мэлзийтэл нь хойш нь самнаж байгаад 2 салаа гэзэг сүлжинэ.Манай багш Бурмаа гэж багш байсан.Аягүй их тийм шаардлагатай.Охидуудыг дандаа тэгэж аягүй гоё тийм даруухан.Үсийг нь урдуур нь унжуулж барихгүй ш дээ.Тийм гоё байж өслөө.Эгч нь 10 жилийн сургуульд.За тэгээд ажилчин болохдоо ч гэсэн яахав жирийн л хүмүүс одоо ямар байдаг вэ? Тэрүүгээр л гоё хувцаслаж байсан.Их гоё ганган.Тэр үед чинь бас нөгөө нэг бид нарыг ажил хийж байх залуу байхад чинь нэг их наймаа хийдэг хүнийг нөгөө дамчин, панзчин гээд үздэггүй байсан ш дээ.Дэлгүүрт ямар хувцас байна бид нар тэрийгээ аваад л өмсөнө.Хамгийн гол нь цэвэрхэн, одоо хиргүй хувцастай явахыг л эгч нь хичээдэг байсан.Хүмүүс ямар юм өмсдөг байсан одоо тэрийг л өмсдөг байсан.Тэгээд яахав одоо жаахан юу нь гэхээр Орос дэлгүүрээр бас жаахан явж аа жаахан Оросын дэлгүүрт чинь бас их гоё юм байдаг байсаан.Хүнс ч гэсэн, бараа ч гэсэн.Тэрнээс бас авч хүүхдүүддээ өгдөг.Өөрөө бас өмсдөг тийм л байсан.Тийм л байсан даа.
Ариун-Ундрах -
Аа тэр Орос дэлгүүрийх нь худалдагч нь Орос байх уу?
Лхамжав -
Орос байна ш дээ.Тийм, Орос байна, Оросоор харьцана.Үүдэн дээр нь Орос цэрэг байна.Тэгээд бүр бид нар заримдаа очерлож орно.Аа заримдаа болохоор тэгээд л Орос цэргүүдтэй нь яриад л нэг 3 төг, 5 төг өгөхөөр тэгээд оруулчихна.Аа би болохоор бас нөгөө мэргэжилтэнгүүдтэйгээ яваад бас юм хумаа авчихдаг.Тийм Оросод манай лаборторид чинь одоо 2-3 хүн Оросоос ирж мэргэжилтэн хийж байсан.Тэрэндээ ажиллаж байсан.За бригадад болохоор цехед болохоор бас олон хүн аа ирж бас мэргэжилтэн хийж байсан.Тэгээд хойноос бас Монголд мэргэжилтэн ирэхээр чинь бас өндөр шалгуурыг давж ирдэг юм шиг байна л ээ.Сайхан сайхан хүмүүс ирдэг байсан, сайхан зантай.Гэр бүлээрээ ирдэг байсан.Зарим нь гэр бүлээрээ ирдэггүй байсан.Тийм гоё мэргэжилтэй улсуудтай хамт ажиллаж байлаа.
Ариун-Ундрах -
Аа бас Оросдоо гайгүй ажилладаг тиймэрхүү хүмүүсийг л нааш нь явуулдаг байсан байх тэ? ....
Лхамжав -
Хамгийн гол нь мэргэжлийн хүмүүс.Нөгөө манай үйлдвэрт чинь тэгээд сүүл рүүгээ болохоор ингээд нөгөө автоматаар шил хийдэг байсан.Тэгээд аа Оросоос болохоор тийм мэргэжлийн хүмүүсийг авчирч, тэгээд инженер техникийн ажилтан тийм хүмүүсийг зөндөө ажиллуулж байсан.
Ариун-Ундрах -
Аан тэр үйлдвэр техник тоног төхөөрөмжийн хувьд ямархуу байсан бэ?
Лхамжав -
Аа техник тоног төхөөрөмж бол эхлээд л нөгөө Хятадаар байж байхдаа тэгээд л яахав Хятадын тоног төхөөрөмж байж байгаад тэр нь сүүлдээ болохоо байгаад, тэгээд сүүлд нь Польшийн тоног төхөөрөмж тавиад тэр нь болохоо байгаад, тэгээд бүр сүүлдээ Оросын тоног төхөөрөмж тавиад л автомат чинь хамгийн сүүлд манай үйлдвэр зогстлоо дандаа Оросын техник тоног төхөөрөмжөөр явж байсан.Тэр нь бол гайгүй л дээ.Тэгэхдээ нэг их цоо шинээрээ ороод ирэхгүй.Дандаа нэг ажиллаж байсан тийм тоног төхөөрөмжийг авчирч тавьдаг байсан.Аа тэрийгээ тэгээд манай Монголчууд чинь толгой сайтай юм чинь угаасаа ген нь тийм сайн юм чинь дандаа Монголчилно.Тийм, Монголчилоод л ажиллуулна.Тийм, тэр нь бас маш амжилттай ажилладаг.Одоо яг нөгөө нэг Монгол тролейбус хийгээд байгаа шиг л манайхан бас тэр шил хийдэг техникүүдээ, аа шил хайлуулдаг зуухнуудаа дандаа өөрснөө монголчлоод монголчлоод хийчихнэ.Тэр нь бол аягүй гоё ажилладаг тийм л байсан.Тэрнээс биш бүр Оросоос ч юм уу хаанаас ч юм дандаа шинэ техник хийгээд, аа техник технологио тэр үед чинь бас яг шинэчлээд одоо, шинэ үйлдвэр барьсан юм ерөөсөө байхгүй.Манай үйлдвэр бол тийм.Тэгээд л явж байгаад л зогссон доо.
Ариун-Ундрах -
Аан тэгээд хамт олноороо юу хийдэг байсан бол?
Лхамжав -
За хамт олноороо болохоор л мэдээж л дээ тэгээд л бүх л одоо үйлдвэрийн цехүүд байна, тасгууд байна.Тэрүүгээр уралдаан зохион байгуулна, үдэшлэг, уулзалтууд хийнэ.За тэгээд уралдаанд түрүүлсэн улсууд чинь одоо л Монголынхоо аль үзэсгэлэнтэй гоё газруудаар тойрон аялалд явна.Аа тэгээд л бүр одоо гоё гоц гоц одоо гадаадад амралт бас л тэр эвлэлийн шугамаар, үйлдвэрчин янз бүрийн шугамуудаар болохоор бас гадаадын улс орнуудад янз бүрийн гоё хурал, одоо их наадам ч гэх юм уу тийм гоё гоё юманд оролцуулна.За тэгээд хамт олноороо маш гоё баяр тэмдэглэнэ.Эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, аа өшөө тэгээд юу байдаг юм.Дандаа л тэгээд л бригадаараа, ээлжээрээ, цехээрээ тэгэж гоё тэмдэглэдэг байсан.Тэгээд л нэгнийхээ дандаа одон медаль авсаныг угаадаг байлаа, насны ойд нь очдог байлаа.Тэгээд л зовлон жаргалыг бол хамт олноороо л одоо өнгөрүүлдэг байсан даа.Тэгээд л би одоо ямар юм баримталдаг байсан гэхээрээ би одоо хамт олондоо л ингэж захидаг байсан.За та нар яахав одоо найр наадам, жаргал, одоо тийм баяр цэнгэл бол хамаагүй ээ.Та нар очихгүй байж ч болно.Очих нэг нь очоод, очихгүй байсан нь бол болно оо.Хамгийн гол нь үхэл зовлон, өвчин одоо ийм юмнуудад л ерөөсөө та нар бол нэг нь ч орохгүй байж болохгүй шүү гээд л их л одоо тийм шаардлага тавиад л, өөрийнхөө л одоо тэр удирдаж байсан улсуудыг л бүгдийг нь л аваачдаг байсан даа.Тэгэж л одоо тэр хүмүүстээ тусалж, тэгэж л ажилладаг байсан эгч нь.Ер нь одоо ч гэсэн тэгдэг ш дээ.Хүнд одоо зовлон болсон үед л бүгдээрээ оролц та нар, бүгдээрээ тусла гэж л хэлдэг байсан.За тэр баяр цэнгэлд бол яахав та нар өөрснөө л мэд.Тийм, тэгэхдээ л одоо хамт олноороо орно.За бүр одоо ажилтай улсууд бол одоо яахав гээд л ийм л одоо зарчим барьж эгч нь явдаг байсан даа.
Ариун-Ундрах -
Тухайн үед нөгөө социалист уралдаан гэж болдог байсан уу?
Лхамжав -
Мммхм.Болдог байлгүй яахав.Одоо жинхэнэ нөгөө нэг гавшгайч нар гээд байдаг чинь одоо тэр шүү дээ.Социалист уралдаан гээд л зарлана.Тэр уралдаанд чинь түрүүлсэн улсууд чинь бол том шагнал шагналуулна.Тэр л одоо нөгөө уралдаан тэмцээнд гадаад дотоод явах бүх юм чинь тэр социалист уралдаанаар л явна.Төлөвлөгөө нормоо бас дандаа 100 хэдээс дээш биелүүлэхийг бодно.Тэгээд л бие биентэйгээ цех тасгаараа, аа бригадаараа тэгээд уралдана ш дээ.Тэрийгээ дүгнэнэ.Аа тэр социалист уралдаанд түрүүлсэн бригадын дарга нар, ээлжийн мастерууд чинь хүртэл шагнуулна, янз бүрийн юманд оролцоно, оролцуулна, хуралд явна.Тэр үед чинь депутатууд байсан ш дээ.Нийслэлийн депутат, аа их хурлын депутат гэж байсан.Тэрэнд чинь хүртэл одоо нэрээ дэвшүүлнэ.Аа одоогынхтой адилхан тэгэж мөрийн хөтөлбөр эд нар гээд ерөөсөө тийм юм байдаггүй ш дээ.Их хурлын депутат гэхэд л үйлдвэрээс нь өгсөн л бол тэгээд тэр чинь сонгогдож л байдаг.Тийм л гоё байлаа.Олон нөгөө депутат гэж байхгүй ш дээ.Жишээлбэл шилний үйлдвэрт гэхэд тэдэн хүн гэх л юм бол тэгээд л хүний тоонд нь тааруулаад л тэр депутатыг өгчих л юм бол тэр нь тэр чигээрээ батлагдаад тэгээд л депутат болчихно.Тийм л гоё байлаа даа.Үнэхээр ажил төрлөөрөө шалгарсан сайхан хүмүүсүүдийг л одоо бүх юманд нь явуулдаг байсан даа.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө хүүхэдгүйн татвар, нөхөргүйн татвар гээд тэр их сонин юм тэ?
Лхамжав -
Харин тийм.Сонин юм.Тэгэж л авдаг байсан даа.Одоо би ч гэсэн өгч л байсан.Тийм, нөхөргүйн татвар гээд авдаг л байсан, нөхөргүй юм чинь өгч л байсан.Хүүхэдгүй юм чинь хүүхэдгүй бүх л хүмүүс өгнө ш дээ.Тэр чинь цаанаас л нэг тийм нэгдсэн л юм байдаг юм шиг байна л ээ ш дээ.Тэгээд маш олон татвар төлдөг байсан үнэндээ.Бид нарын хувьд бол одоо социализмын үед бол олон татвар төлдөг байсан.Тэгээд л ашгын татвараас авхуулаад л үйлдвэрчин, эвлэл, тэгээд л улаан загалмай, нам гээд л.Намын татвар чинь аягүй өндөр байсан ш дээ.Бид нар чинь аягүй их мөнгө төлдөг байсан ш дээ.Намын гишүүд чинь зүгээр өө ёстой хуралд ирэхдээ бүгдээрээ батлахаа авчирна.Татвараа төлсөн байна.Аягүй их өндөр шаардлагатай.
Ариун-Ундрах -
Ер нь тэр татвар нь сард нийлээд нэг хэд орчим төгрөг болох уу?
Лхамжав -
Өө намын татвар их өгдөг байсан.Нэг хүн гэхэд л бараг л одоо 900 төгрөгний цалин авахад чинь л ер нь тэгээд нэг за хэдийг өгдөг байсан юм бэ? Лав л нэг... Одоо эгчийх нь намын татвар байгаа ш дээ.Уг нь намын батлах байдаг юм ш дээ.Одоо тэгээд л хамгийн өндөр нь л намын татвар байсан юм даа.Үйлдвэрчин энэ тэр гэхэд чинь л 2 төгрөг хэдэн мөнгө энэ тэр гээд л.Тэгэхэд чинь лав нэг 400-500 төгрөг авдаг байсан байх аа.
Ариун-Ундрах -
Нийлээд тэ?
Лхамжав -
Тийм.Тэгэж л боддог юм.Нэг сарын тийм.Тэгээд цалингаасаа л болно л доо.Бага цалинтай нь бол тэр чинь тэгээд одоо, өндөр цалинтай нь өндөр чинээ нь өгнө л дөө.2 төгрөг хэдэн мөнгө гээд л....
Ариун-Ундрах -
Тэр нөхөргүйн татвар гээд яг эхнэргүй эрэгтэй хүн бол эхнэргүйн татвар өгөх үү?
Лхамжав -
Авахгүй ш дээ.Эрэгтэй хүмүүс мэдэхгүй авдаг байсан юм уу? Үгүй байсан юм уу? Тэрийг ёстой анзаараагүй.Эмэгтэй хүнээс нөхөргүйн татвар гэж лав авдаг байсан.Хүүхэдгүйн татвар гэж эрэгтэй, эмэгтэй хоёулангаас нь авдаг байсан.
Ариун-Ундрах -
Тэр нэрнээс нь сонсохоор бол яг эрэгтэй хүмүүсээс авдаггүй л байсан юм шиг байна л даа тийм ээ?
Лхамжав -
Авдаггүй байх аа...
Ариун-Ундрах -
Нөгөө хэрвээ тийм байсан бол гэр бүлгүйн татвар гэж авахгүй.Тэгэхэд чинь заавал нөхөргүйн.
Лхамжав -
Харин тийм.Нөхөргүйн татвар гэж л авдаг байсан даа.
Ариун-Ундрах -
Тэр сонин юм.
Лхамжав -
Сонин юм тэ? Сонин сонин юм бас их байна аа.
Ариун-Ундрах -
Би бас бодохоороо нөгөө хүн ам цөөтэй учраас олон болохын тулд тэгээд мэдээж нөхөртэй байж байж хүүхэдтэй болно гээд тэгдэг байсан юм болов уу? гээд бодлоо ч гэсэн бас хэцүү юм тэ? Нөгөө хүүхэд гаргадаггүй хүн...
Лхамжав -
Хүүхэд гаргадаггүй хүн байж болно ш дээ.Тэр чинь насаараа гарахгүй.Бас тэр талаараа бас шахаж байсан байж магадгүй.Хүн амаа өсгөхийн төлөө тэ? За яршиг яршиг татвар төлөөд яах юм даа.Одоо нэг хүүхэд гаргая даа гэх ч юм уу тийм байсан болов уу л гэж бас боддог юм аа.
Ариун-Ундрах -
За та үйлдвэрт ажилласны дараа ажлаа сольсон бил үү?
Лхамжав -
1993 онд чинь манай үйлдвэр зогссон юм.20-р тогтоол гараад.Тэгээд эгч нь ганзаганд явсан даа.Наймаанд явсан даа.Оросод яваад л Оросод чинь баахан наймаа хийж ирээд л, Оросоос чинь баахан юм авчираад энд зараад л.Тэгээд бүр манжуур гэдэг юм ш дээ.Одоо Оросын, Оросоороо яваад л Манжуур яваад л.Манжуур гэдэг чинь Хятадынх л даа.Том хот ш дээ.Манжуураар явж бараа дараад л Оросын хотуудаар зараад л.Тэгээд л дараа нь Монголдоо авчирч зараад л.Тэгээд л би чинь бараг л тэгээд л олон жил хийсэн дээ наймаа.Махны наймаанд 10 жил явсан би.Одоо хөдөөгүүр урд талын 5 аймгаар яваад л мах авчираад л.Хонь мал, тэмээ, үхэр авчраад тэгээд л зараад л.Тэгэж явлаа.Тэгээд л нүүрс, түлээ ер зараагүй юм байхгүй дээ эгч нь.Зах зээлд одоо тэгээд юу л гүйлгээтэй байна, юу л хэрэгтэй байна тэр бүгдийг л хийсэн дээ.Тэгээд хүүхдүүдтэйгээ нийлж 3 жил уурхай гаргасан.Уурхай гаргана гэдэг чинь маш их хэцүү ажил эмэгтэй хүнд.Тэгээд бас тэрийг хийж л байсан даа.Яадаг ч байсан хийж л байсан.Тэгээд бас тэр чинь аягүй эрсдэлтэй.Тэр газрын дор чинь хаана нүүрс байгааг мэдэхгүй.Тэгээд л хүн амьтан бас одоо тэр ам гаргах гэж ярьдаг юм.Тэр нүүрс ухах ам худалдаж авна заримдаа, заримдаа зүгээр заалгаж авна.Тэгээд л ажиллаж байсан.Тэгээд л олон л ажлыг хийж байсан даа.Тэгээд амьдрахын тулд бол тэгээд л бүх л болох л юмыг хийж байсан л гэж үздэг юм эгч нь бол.Аа тэгээд бас шатаж байсан ч үе их байгаа.Олж байсан ч үе бас их байгаа.Тэгээд гүйлгээ ухаан бол гайгүй л дээ.Угаасаа одоо ийм юм хийвэл, одоо тийм юм хийвэл одоо тэгээд сайн гэсэн.Аа тэгээд миний нэг зарчим бол ер нь аа нөхрийг бол хуурахгүй.Яг л одоо яг л үнэнээр л яана.Тэр хүнийг бол тэгэж хулхидна, хуурна гэсэн юм бол байхгүй.Тийм л зарчим барьж, наймаа хийж байхдаа ч гэсэн тэгэж л явж байсан эгч нь.
Ариун-Ундрах -
Тэгэхээр социализмын дараа бол маш олон хүн яг тань шиг ийм байдалд орсон байх тийм ээ?
Лхамжав -
Тийм ш дээ.Ажилгүй болсон ш дээ.Одоо жишээлбэл үйлдвэрт ажиллаж байсан ч гэх юм уу, албан газар ажиллаж байсан эмэгтэй улсууд бол маш их хохирсон.Яагаад гэвэл тэгээд л 4 хүүхэдтэй л бол тэгээд л хомроглоод л ерөөсөө бүгдийг нь тэтгэвэрт гаргаж байсан.Аа манай уурхайгаас хүртэл 35-тай тэтгэвэрт гараад, тэгээд хуримаа хийж байсан хүн хүртэл байгаа ш дээ.Тийм залуухан тэтгэвэрт нь гаргаад, тийм хүүхдийн тоогоор нь гаргаад.Тэгээд ёстой 20 жил ажилласан бол тэтгэвэрт гарч байсан.Нийтийн хоолны ажилчид, тэгээд л оёдлын ажилчид, уурхай, шил гээд л маш олон эмэгтэйчүүд бол хохирсон доо.Аа тэд нар бол зүгээр тэгээд л ажлаа хийхээрээ хийгээд, нас нь болохоороо тэтгэвэрт гарсан бол олон хүний амьдрал өөр болох байсан гэж эгч нь дотроо их харамсаж явдаг юм.Уул нь бол төр бол одоо тэгээд ийм, тэгэж гарсан улсуудад бол нөхөн олговор өгөхөд бол ерөөсөө буруудах юм байхгүй.Олон эмэгтэйчүүд хохирч байгаа л гэж бодож явдаг.Хортой нөхцөлд ажилладаг улсууд бас хохирсон.Хортой нөхцөл гэж байхгүй болгоод.Хортой нөхцөл одоо аа газрын гүнд тэгээд халуун, хортой, хүнд ийм нөхцлүүдэд ажилладаг улсуудыг чинь нөгөө тэтгэврийг нь бодохдоо одоо чинь зүгээр энгийн нэг газар ажиллаж байгаа цэвэрлэгч, манаач, одоо энгийн ширээний ард сууж байгаа улсуудаас өөрөөр боддог байсан чинь тэгээд 92 онд тэрийг байхгүй болгоод, 92 оноос яг ижилхэн түвшинд боддог болсон.Тэрийг би их, бас их буруу л юм болсон байх аа л гэж боддог юм.Жишээлбэл одоо хүнд үйлдвэрийн газар уурхай, шилний үйлдвэр чинь ажиллаж байгаа нөхцөл нь аягүй их хүнд.Аа тэр хүмүүс ямар ч байсан бие организмаараа бол маш их хохирч байгаа.Тэр хохирлыг бол төр барагдуулж чадахгүй.Тэгэж л эгч нь бодож явдаг даа.Тэрэн дээр бол маш шударга бус хандсан л гэж бодож явдаг.
Ариун-Ундрах -
Таны хувьд тэтгэвэр яасан бэ?
Лхамжав -
Миний хувьд ч гэсэн ялгаа байхгүй бас л тэгэж гарсан ш дээ.Би чинь анх 89 онд хөнгөн ажилд гараад аа үйлдвэртээ би няравын ажил хийж байсан 93 он хүртэл.За тэгээд миний ч гэсэн, ер нь миний ч гэсэн тэтгэвэр бас л тэгэж яг бага тогтоогдсон.Би бол одоо 89 оны 977000 төгрөгний цалин чинь одоо бол бараг их л болох гэж бодож явдаг.Тэгээд ер нь 95 оноос өмнөх одоо тэтгэвэр, тэтгэмж авсан улсуудыг бол маш бага гаргасан.Аа ер нь 2000 оноос хойшхи улсууд бол маш өндөр гарсан гэж л одоо бодож явдаг юм.Тэгээд хичнээн л одоо зөрүүг нь арилгана арилгана гээд л яваад байдаг.Арга хэмжээ ямар ч байсан яг жинхэнэ шударга одоо авах юугаа бол авч чадахгүй байгаа л гэж боддог.Миний хувьд ч гэсэн хохирч байгаа юм их байгаа.
Ариун-Ундрах -
Аан тэр засгийн газрын 20-р тогтоол гэдэг нь яг ямар тогтоол байсан бол?
Лхамжав -
Тэр засгийн газрын 20-р тогтоол гэдэг чинь юмны үнийг одоо 1 дахин нэмсэн ш дээ.Жишээлбэл одоо манайх чинь тэр үед чинь, шилний үйлдвэр чинь саляркаар ажилладаг байсан юм.Шингэн түлшээр ажилладаг байсан байхгүй юу.Тэгээд шилээ хайлуулдаг байсан юм.Тэгэхэд чинь 20-р тогтоол гараад шингэж түлшний үнэ чинь 1 төгрөг 30 хэдэн мөнгө байсан юм.Аа тэгээд яг 20-р тогтоолоор тэр чинь 2 төгрөг 60 мөнгө болно биз дээ.Тэгэхээр чинь нөгөө үйлдвэр чинь авч чадахгүй.Тэгээд бүх үйлдвэрүүд зогссон ш дээ.Уурхай тэгэж зогссон, шил тэгэж зогссон.Тэгээд Монгол улсын олон үйлдвэр тэгэж зогссон.
Ариун-Ундрах -
Тэр инфляци л юм байна л даа тэ?
Лхамжав -
Тийм.Юмны үнэ ингээд 2 дахин өсчихсөн.Шууд тэгэж өссөн байхгүй юу.Тэгээд л дампуурсан ш дээ.Угаасаа Монгол улсын үйлдвэрүүд тэгээд л ажиллах ямар ч чадвар байхгүй.
Ариун-Ундрах -
Аан тэр 20-р тогтоод гарахаас өмнө ч юм уу ямар нэгэн бодлогоор арга хэмжээ аваад ч юм уу зохицуулж болоогүй юм байх даа?
Лхамжав -
Мэдэхгүй.Одоо тэр ёстой гэнэт тэгээд л гаргачихсан ш дээ.Тэгээд л ерөөсөө бүх юм хаалгаа барьсан.Ямар ч ажиллах тийм боломж байхгүй.
Ариун-Ундрах -
Аан тэгээд тэр шалтгаанаар нөгөө дэлгүүрийн лангуу хоосорсон уу?
Лхамжав -
Өө тэр шалтгаанаар дэлгүүрийн лангуунууд хоосорсон.Тэр шалтгаанаар бүх юм картанд орсон.Тэгээд одоо тэр тухайн үедээ тэр одоо заавал гарах шаардлагатай л байсан юм байлгүй бодвол.Тэгээд Бямбасүрэн гуайн засгийн газар ш дээ.Тэр чинь Бямбасүрэн гуай байхдаа тэгэж гаргасан ш дээ.Тэгээд л нэг хэсэг чинь тэр нөгөө картанд байхад чинь өө ёстой аюул болж байсан ш дээ.Ёо ёоёо мах авах гэж, талх авах гэж одоо ёстой хөлсөө гартал очерлож, лангуун дээр байх юм байхгүй.Тэгэж л байсан даа.Тэгээд л бас одоо энэ сайхан зах зээлд ороод, хүмүүс гадагшаа яваад одоо энэ улсууд чинь Монголоо тэжээж байгаа чинь бас л авууштай л даа.Бас сайн талтай.Одоо бол мөнгө л байвал бааа бол зүгээр хангалттай байна ш дээ тэ? Тэххх.Зах зээл гэдэг чинь үнэхээр тэгээд гоё л доо.Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт чинь зөв голдрилоороо явбал гол нь гоё л юм байна л ээ л дээ.Манай бол тэгээд л буруугаар яваад хамаг юмаа устгаад л.Би тэгэж л боддог.Яг зөвөөр нь явсан бол, ээлж дараатай бүх юмаа сайхан хийгээд л зөвөөр нь явсан бол өдийд манайх бол их л гоё болчихсон байх гэж боддог.Тэгээд одоо би чинь өөрөө ардчиллыг дэмждэг хүн л дээ.Ардчиллын жинхэнэ одоо юу л даа.Тэгээд одоо би чинь одоо шилний үйлдвэрт ажиллаж байхдаа үйлдвэрийнхаа даргыг чинь хурал дээр зүгээр шүүмжлээд хаячихна ш дээ, тоохгүй.Аягүй шударга байсан.Тэгээд ардчилал гарахад бол ардчилал бид нарт маш их юм өгсөн.Энэ л одоо бүх сайхан гоё эрхүүд байна.Энэ бүх юмыг чинь ардчилал өгсөн.Тэгээд манайх жоохон ардчилалаа жоохон буруу явуулчихсан юм даа.Одоо тэгээд тэрэндээр чинь бас туршлага дутсан байх л даа.Сайхан залуучууд бол одоо.Тэгээд энэ жил одоо ардчилсан ерөнхийлөгч гарсанд одоо маш их баярлаж байгаа.Одоо тэгэхээр нэг ёсондоо 20 жилийн дараа бол одоо энэ нийгэм бол, одоо ялангуяа манай Монгол улс бол зөв голдрилдоо орох байх аа л гэж эгч нь бодож залбирч явдаг юм даа.Аа нэг хэсэг ч бол хэцүүдсэн шүү дээ.Одоо шударга юм байхгүй.Одоо эгч нь гэсэн Налайхдаа бол ерөөсөө хэцүү шүү дээ.Намайг чинь ер нь тэххх.Одоо манайхыг хурал цуглаантай, хорооны янз бүрийн хурал хийлгэхгүй ш дээ.Тэрэн дээр чинь би үгээ хэлнэ ш дээ.Үгээ хэнээр ч заалгахгүй би хэлнэ.Би шударга л юм хэлнэ.Тэгэхээр чинь нөгөөдүүл чинь бас надад их дургүй.Аан заа хорооноос бол эгч нь ганц кг гурил ч авч үзээгүй.Өдийд би чинь одоо бас өрх толгойлсон эмэгтэй, хүүхдүүдтэйгээ байдаг.Аа тэгээд хэлэх юмыг бол хэнээс ч айхгүй хэлчихнэ.Аа тэгэхээр хүмүүс бас их дургүй.Шударга юманд дургүй.Тэгээд л нөгөө авилгал, хээл хахууль, хүнд суртал бол хэрээсээ хэтэрсэн.Үнэхээр хэрээсээ хэтэрсэн.Одоо энэ л яригдаад байгаа энэ шүүхийн тогтолцоо, одоо энэ хуулийн байгууллага одоо байхгүй шүү дээ.Ийм л байгаа юм даа.Одоо тэгээд л их хэцүү л байж байгаад л сая л одоо жоохон гайгүй шиг болох байх аа л гэсэн итгэл төрж байна даа эгчид нь.
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг ингээд өндөрлөе өө.
Лхамжав -
За.
Ариун-Ундрах -
Танд баярлалаа.
Лхамжав -
За эгч нь би ч гэсэн баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.