Banzragch
Basic information
Interviewee ID: 990344
Name: Banzragch
Parent's name: Sambuudash
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Baruun Bayan Ulaan sum, Övörhangai aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
politics / politicians
collectivization
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Банзрагч даргаа хоёулаа яриагаа эхлэе. Тэгээд цаг заваа гаргаад бидэнд ярилцлага өгхөөр хүрч ирсэн танд талархаж байна. Тэгээд эхлээд та өөрийнхөө амьдралын тухай одоо хаана төрөв аль нутаг усны хүн бэ? Сургууль соёл хаагуур явав, ямар ажил хийж өдий хүрэв энэ талаараа товчхон ярьж өгөөч.
Банзрагч -
Би Өвөрхангай аймгийн Баруун Буянаа сум гээд тэр Баянхонгортой
залгадаг говийн сумын хүн л дээ. Тэгээд хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд
Булганд хуваарилагдаж ирсэн тэрнээс одоо гучин хоёр жил боллоо. Тэгээд хөдөө
аж ахуйн дээд сургууль төгсөж ирээд Гурванбулаг сумын нэгдэлд эдийн засагч
хийхээр ажиллаж байсан. Тэгээд дараа нь намын дээд сургуульд хоёр жил суралцаж
ирээд тэгээд наян дөрвөн онд төгсөөд л энэ Хишиг-Өндөр суманд нэгдлийн дарга хийж
ажилласан одоо хорин таван жил болжээ.
Отгонбаяр -
Намын дээд сургуульд хэдээс хэдэн онд
Банзрагч -
Наян хоёроос наян дөрвөн онд төгсөөд
Отгонбаяр -
Тэгээд дараа нь сумын даргаар ирсэн
Банзрагч -
Тэгээд л сум нэгдлийн дарга дараа нь нэгдэл салахад компанийн захирал, тэгээд хурлын дарга хувьсгалт намын хороон дарга энэ тэр хийж байгаад л тэгээд тэтгэвэрт гарсан даа. Сургууль соёлын хувьд бол хурал бол яахав л миний үеийнхний л нэг адил дунд сургууль төгсөөд дараа нь нэг хэсэг хөдөө нэгдэлд ажиллаж байгаад тэгээд хөдөө аж ахуйн дээд сургуульд дараа нь намын сургууль төгсөөд ийм маягаар л тэгж байгаад сургууль соёлын хувьд бол нэг иймэрхүү.
Отгонбаяр -
Аав ээж чинь
Банзрагч -
Аав ээж маань одоо бас л Өвөрхангайн улс шүү дээ тэгээд намайг дагаж ирээд энд ирж ажиллаж амьдарч байгаад тэгээд мөнх бусыг зүйл үзсэн
Отгонбаяр -
Малчин хүмүүс байсан уу?
Банзрагч -
Малчин хүмүүс байсандаа. Тэгээд намайг сургууль төгсөж ирэхэд тэр хоёр чинь тэтгэвэртээ орцон байсан тэгээд л энд дагуулж ирээд
Отгонбаяр -
Тэгээд аав ээж чинь малчин хүмүүс учраас сургуульд бол сумын төв дээр гэрээсээ хол байранд байсан уу?
Банзрагч -
Би чинь одоо хүний ганц хүү
Отгонбаяр -
Аа зөв
Банзрагч -
Тийн тэгээд л сургуульд оронгуут л аав маань хөдөө малтай тэгээд зун ээж өвөлд нь ээжтэй орж ирнэ тэгээд л тэгж байгаад нэг дөрөвдүгээр анги төгсөөд дөрвөөсөө хойш бол тэгээд дотуур байраар явж байгаад тэгээд л тэгсэн. Тэр үеийн хүүхдийн дотуур байрны амьдралыг сайн мэдэхгүй
Отгонбаяр -
Хөдөө аж ахуйн дээд сургуульд одоо хэдэн оны үеийн оюутан бэ?
Банзрагч -
Би далан долоон онд төгссөн ш дээ.
Отгонбаяр -
Далаад онд төгссөн тэ?
Банзрагч -
Тийн
Отгонбаяр -
Тэгэхээр далаад оны үеийн
Банзрагч -
Тийн далаад оны сүүл үеийн л сэхэээтэн л дээ
Отгонбаяр -
Дээдийн оюутан байх нь тээ? Нэг ийм асуулт асуумаар санагдчихлаа танаас, тэр далаад оны үеийн тэр хөдөө аж ахуйн дээдийн оюутан гэдэг чинь одоо энэ хөдөө аж ахуйн салбарт одоо тэр ер нь хавар тариалалт намрын ургац хураалт өвөл бараг хавар төлд явдаг байсан байх тээ. Ер нь тэр талаараа яриач
Банзрагч -
Би чинь нөгөө эдийн засгийн оюутан байсан болхоор төл мөлд бол явахгүй л дээ. Зүгээр намар бол ажилд явна. Намар чинь одоо ялангуяа тэр далан гурван онд оюутан болсон жил Монголд хамгийн их ургац гарсан жил их сайхан ч ургачихсан бид нар Зүүнхараагийн сангийн аж ахуйд найман сарын хорин хэднээр яваад бараг арван нэгэн сар гаргаж ирж байсан юм. Их л өндөр ургац авлаа гэж байсан. Тийн тэгээд зунд бол зуны оюутны ажил гэж байсан говь руу явна Хэнтий рүү явж байсан. Тэгээд тэр үед оюутнууд бас их л юм нугалж өгч байсан. Тэгээд тэр ер нь тэгээд тэр залуучуудыг хоорондоо зан зангаа авалцах ажил төрлийн дөртэй болгох хүнтэй харьцаж сурах тэр юмыг чинь үндсэндээ тэр сургуулиас гадна тэр хавар намрын ажлаар чинь бид нар олж авч байгаа юм. Хавар чинь бол одоо бид нар субботник хийнэ ш дээ.
Отгонбаяр -
коммунист субботник хийнэ.
Банзрагч -
коммунист субботник хийгээд тэр газар шорооны тохижуулах байх тийм тохижуулах хамаг л ажлыг л хийж байсан. Тэр бол оюутан залуучуудад бас л их хүмүүжил өгч байсан л гэж би боддог юм. Зүгээр одоогийн оюутнууд бол юу нэг тийм юм байх вэ дээ энэ чинь бараг одоо нэг нөгөө курсынхныгаа таньдаггүй юм биш үү. Бид нар чинь бол тэр чинь ерөөсөө курс цөмөөрөнг нь аль анги байх нь хамаагүй л юу болдог байсан ш дээ. Тэгээд тэр үед чинь стипендтэй сайн сургууль сарын дөчин төгрөг онц сурвал зуун төгрөг Сүхбаатарын цалин авбал дөрвөн зуун төгрөг тэгээд тэрүүгээрээ амьдраад л тэгээд л болоод л байсан. Тийм л ер нь байсан. За ХАА-н сургууль бол ер нь том сургуульд л нэг ХАА-н олон мэргэжилтнүүдийг бэлддэг сайн сургалттай шаардлага ч ихтэй тийм сургууль байсан юм ш дээ.
Отгонбаяр -
За тэгээд анхны ажил болбол Гурван Булаг суманд нэгдлийн эдийн засагчаар ажилласан.
Банзрагч -
Гурван Булаг суманд эдийн засагч
Отгонбаяр -
За тэгээд сумын эдийн засагчаар ирээд юу хийв яав энэтэр.
Банзрагч -
Үгүй яахав тэгээд одоо эхлээд ч юу хийхээ мэдэхгүй ш дээ. Тэгээд тэр үеийн нэгдэлчин бол сумын хамаг л юмыг нэгдлийн ажлийг бүтээл сайн сайхан явж байх юм бол сумын ажил бүтдэг. Ийм л үедээ тэр эдийн засагч байх үед ч энэ эдийн засагч байх үед ч тэгээд Гурван Булаг чинь бол Булган дотроо хамгийн том нэгдэл, зуу гаруй мянган малтай, зургаа долоон зуун мянган га тарьчихна. Том нэгдэл тэгээд тэр үед чинь одоо боловсон хүчнийг дөнгөж төгсөөд ирэнгүүт л өнөө намын байгууллага нөгөө ахмадууд чинь хүлээгээд авна ш дээ. Тэгээд л одоо зөв бурууг нь хэлнэ хурал цуглаан дээр шүүмжилнэ. Бас болж байгааг нь боллоо бүтлээ гэнэ болохгүйг нь тэглээ ингэлээ гэнэ. Том том боловсон хүчнүүд тэнд ажиллаж байсан юм л даа намын хороон дарга Баянцогт гээд байлаа, тэгээд нэгдлийн дарга Нямдорж гэж байсан, нэгдлийн орлогч дарга Дамдиндорж дарга энэтэр гээд хичнээн тэгээл залуу би чинь бол төгсчихснө дорно л ажил төрөлд нь сургаад авна. Гол нь бол тэр ХАА-н нэгдлийн үйлдвэрлэлийн төлөвлөлт тэгээл тэр гүйцэтгэлд нь хяналт тавих ажил л эдийн засагчийн гол үүрэг шүү дээ. Тэгээд тэрийг л хийж явлаа. Тэгээд нэг таван жил ажиллаа л бас гайгүй гэсэн юм байлгүй намд элсүүлж тэгээд тэндээс намайг намын дээд сургуульд явуулсан юм.
Отгонбаяр -
Хэдэн онд намд элссэн гэсэн үгүү?
Банзрагч -
Би чинь наян онд намд элссэн
Отгонбаяр -
: Наян оны намд
Банзрагч -
Тэр үедээ гурван жил намд ажиллаад намд элсэнэ гэдэг бол бас түргэн элсэж байсан хэрэг байсан юм даа тэр чинь.
Отгонбаяр -
Тийм байна тэ.
Банзрагч -
Тэхх
Отгонбаяр -
Их хурдан элсэж байсан байна.Тэгээд намын дээд сургуульд хоёр жил сурсан уу?
Банзрагч -
Намын дээд сургуульд хоёр жил намын дээд сургуульд хоёр жил чинь бас их одоо тэр болгон бичихгүй юм даа далан есөн онд улс төрийн товчооны намын дээд сургуулийн тухай улс төрийн товчооны хоёр зуун хэд билээ дээ би дугаарыг нь тийм тогтоол гарсан юм гэнэ лээ. Тэр нь юу гэх лээр зэрэг нам улсын боловсон хүчнүүд ер нь орос хэлний мэдлэг муу байна. Энэ зөвлөлтийн тэргүүн туршлага мэдээлэл муу авч байна гэж үзээд намын дээд сургууулийн баахан багш нарыг халаад тэгээд л баахан залуу багш нар тавьцан ийм үе л дээ тэгээд яг намайг наян хоёр онд очиход тэрүүний гурван жилийн гүйцэтгэлийг шалгасан төв хорооны шалгалт ирцэн тийм байсан тэгээд одоо тэр үед чинь бид нарт одоо ямар шаардлага намын дээд сургуульд тэр сургуулийн корпуст оюутан багш нар хоорондоо монголоор харилцаж болохгүй гэдэг шаардлага тавьж байлаа ш дээ.
Отгонбаяр -
Өө за
Банзрагч -
Тийн тэр чинь одоо нэг ёсондоо хэлмэгдүүлэлт, гэхдээ тэр бүр хатуу шаардлагатай. Тэгээл одоо бид нар чинь орос хэлний бэлтгэлийн гурав дөрөв тав дөрвөн сарын бэлтгэл тусдаа бэлтгэл хийгээд долоон зуун төгрөг авна ш дээ. Сард бид нар чинь
Отгонбаяр -
Байранд амьдарна
Банзрагч -
Байранд. Байр тохитой, одоо бол тэр Зүчи зочид буудал шиг ерөөсөө хоёр гуравхан л хоёр өрөө өрөөнд чинь хоёулхан гурвуулхнаа байна ш дээ. Тэгээд бид нарыг өглөө зургаан цагт л босгоно байрны зөвлөл
Отгонбаяр -
За
Банзрагч -
Зургаан цагт босгоно. Зургаан цагт босгоод бид нар чинь өөрсдөө зургаан цагт босоод найм хүртэл номероо хэлж байрны зөвлөлд бүртгүүлж гараад бэлтгэлийн өмд цамцтай кеттэй гарч тэнд хүртэл хүлээнэ гимнастик хийнэ. Гүйнэ одоо зуун хорийг чинь 220 мянгатыг тойрч гүйнэ ш дээ.
Отгонбаяр -
Өө за
Банзрагч -
Гүйгээд гимнастик хийнэ. Тэгээд ундаа уучихаад яг одоо найм хагаст орж байсан юм бол уу хичээл орохоор одоо яг хичээлийн корпуст бас сургуулийн жижүүр сууж байна бас номер хэлнэ. Номероо Банзрагчийн тэд гээд бүртгэж явна. Тэгээд хичээлдээ орно. Тэгээд оруулаад тэгээд болоод 1.20-д завсарлаад заавал юунд хоол иднэ гуанзанд хоол сайтай өөрсдөө мөнгөөрөө иднэ дээ тэр чинь. Биднуд оюутан гуанзанд хоол иднэ тэгээд иргэж нэг байранд жаахан амраад иргээд консультац юунд орно. Тэгээд нэг амраад орой долоон цагаас арван цаг хүртэл сургуульд номын сандаа уншсан номоо бүртгүүлж сургуульд номын сургууль дээгүүр заавал сууна. Тэр намын хороо намын үүр ангийн тэгээл арван цагт байрандаа ирээд амрана. Яг арван цагт амарсан сургуулийн байрны зөвлөлийнхөн хэн амарч байна уу? Нөгөө байрандаа байна уу үгүй юу гэдгийг бүртгэнэ. Улаанбаатар хотод бол ердийн сонсогч нар бол хагас сайн өдрийн гурван цагаас бүтэн сайн хүртэл чөлөөтэй явна. Чөлөө баримт бичигтэйтэр гэртээ очиж амар харина.
Отгонбаяр -
Хотод гэртээ байсан ч гэсэн байрандаа амьдарна.
Банзрагч -
Мэдээжийн хэрэг байрандаа амьдарна. Ер нь байранд орно. Тийм маягтай биднийг шахаж тэгээл одоо залуухан багш нар ирчихсэн мэдээж орос хэл сургах гээд одоо ингээл коридориор явж байхад чинь нөгөө багштай чинь тааралдаад л оросоор хоргоочихно ш дээ бид нарыг чинь. Тэгэж бид нарыг чинь зүгээр хойно төгссөн орост төгссөн оюутнууд их тэнцдэг байсан юм даа барагтай бол тэнцэхгүй тэгээд тэд нар бол тэр улс төрийн боловсролоор маш их өндөр юм авч байсан. За бидний хувьд бол орос хэлний хувьд ялсан за тэгээд тэр марксизм ленинизм тэр гүн ухааны гээд юмнууд байгаа ш дээ. Монголд чинь дээд сургууль тэр талын сургалт их сайтай байлаа ш дээ. Тийм юманд дэвсгэр сайн нэмж байсан. Тэгээд намын сургуульд чинь тэр шахалт шаардлага, хүнээс үг дуулна шаардлага өндөр байна гэдэг юмыг чинь тэнд одоо бид нар чинь туулж тэгэж гарч ирсэн юм л даа.Тийн тийм л маягтай бид нар сурлаа тэгээд орос хэлэнд би бол сайн сураагүй л дээ гэхдээ яахав хэвлэл л ном ашиглачихна мэдээ сонсоод авчихна. Тийм л хэмжээнд тэгэж гарч байсан юм. Одоо бодоод л тэгээд худал хэлбэл бараг хэлмэгдүүлэлт маяг ярьдаг юм. Гэхдээ тэр бол тэр үе нам улсын боловсон хүчнээ бэлдэж байхад дан ганц орос хэл гэдэг нөгөө өрөөсгөл байсан юм байгаа биз, зүгээр тэгэхдээ тэгэж шаардаж байсан байхгүй юу.
Отгонбаяр -
Цэргийн дэглэм шиг л
Банзрагч -
Тийн цэргийн дэглэм шиг тэгээд л өнөө зүв зүгээр хөдөө ажиллаж байгаад ирсэн хүн оюутан улсууд чинь л одоо тэнд очоод
Отгонбаяр -
Бөөн настай улсууд
Банзрагч -
тэгээд л суугаад л ингээл ирэхэд нь бие хаа өвдөөд л одоо ерөөсөө одоо салахын мөн болоод л тэгээл тэгээд зарим нь бол эмчийн тодорхойлолт энэ тэр нэг бол та нар эндээс сурч гарна нэг бол үхэж болно гээл ингэхгүй юу? Тэгээд л тэгээл яасан үнэхээр өвчинөөр гарч байсан бусад нь бол тэгээл аяндаа шахаж шаардаад ирхээр чинь бол бие организм дасаад тэгээл одоо нөгөө гэр орноос хүүхэд өвдөх ах дүү нар өвдөх зовох эмнэлэгт хэвтэх тийм үед чинь бол аймгийн намын хорооны нэг нарийн бичгийн даргын цахилгаан очиж байж бидэнд чөлөө өгнө ш дээ. Тэрнээс өөр чөлөө өгөхгүй, тэгээл эргэдэг. Тэгэж байгаад л тэгээд сурсан юм даа. Тэр одоо манай төгсөгчидөөс бол нэг томчуул бий ш дээ их хурлын гишүүд хотын дарга байсан Билэгт чинь манай хүн. Одоо тэгээл зөндөө л том их хурлын гишүүд хэд хэд бий. Тийм маягаар төгсөж шахалт шаардлагаар гарлаа.
Отгонбаяр -
За тэгээд л намын боловсон хүчин бэлтгэгдээд хүрч ирээд шууд сумын дарга болснуу?
Банзрагч -
Тийм шууд
Отгонбаяр -
Аль сумын дарга юм.
Банзрагч -
Хишиг-Өндөр сум яг эндээ ирэнхгүй юу тэр үед одоо тэгээд л яахав дээ тэгээл тэр үед чинь бол би бол нэгдлийн дарга сум нэгдлийн даргад бэлэн биш байсан л даа. Хэдий суманд ажиллаж байсан тэгээл тэр үед бол та сургуулий төгссөн хийнээ л гэж. Тэгээл хийгээл эхлээд чадах чадахгүй хэцүү юм бас байна. Тэгээд л бас л энэ чинь тэр үед чинь боловсон хүчний бодлого хатуу. Ингээл сум нэгдлийн даргаар за над шиг дөнгөж дарга тавьж байгаа хүнийг дарга гээд одоо Хишиг- Өндөрт намайг тавихад Хишиг- Өндөр сумын намын хорооны дарга Содномдорж гээд их туршлагатай сайхан өвгөн хүн. Тавин долоон наймтай тэр хүний дэргэд намайг тавьж байгаа юм. Одоо Саран гээд бид нар бас л хамт төгсөөд ирсэн тэрийг Хутгийн сангийн аж ахуйн намын хороон даргаар тэр Саранг тавьж байгаан тэгэхдээн сангийн аж ахуйн дарга нь намын төв хорооны орлогч их хурлын депутат Лханажав тийм юмаар ингэж тавина шүү дээ, тэгж аз үзэж тэгэхгүй.
Отгонбаяр -
Аягүй бодлоготой
Банзрагч -
Бодлоготой харин
Отгонбаяр -
Зүгээр хүүхэд авчраад тавьчихгүй
Банзрагч -
Дараа нь тавьчихаад тэр чинь залуу ахмад дарга нарын холбоо гэдэг юм байгуулаад за одоо намайг чинь нэг сангийн аж ахуйн Лханажав гэдэг даргын шавь гээд ингэчинэ. Тэгээд нөгөө хурал цуглаан дээр очно намын хорооноос за чи энэ хүүхдэд юу зааж сургаж байна, за очиж ажил төрлийг нь үзсэн үү үү үгүй юу? энэ нөхөр яаж байна. Нөгөө хүн чинь бас жилд нэг хоёр удаа миний ажлыг үзнэ, чи бол ингэвэл яасан юм тэгвэл яасын за тэгээд намын хороо мороо гэх мэтээр л тэгээл тэрийг чинь тэгээд ганц хоёр жилд л зүгшрүүлээд л авна л даа. Тиймэрхүү маягаар л тэгээд нэг юм болно. Тэгээд би чинь 1984 оноос 1990 он хүртэл сум нэгдлийн дарга. 1990 онд сум нэгдэл хоёр салаад нэгдлийн дарга тэгээд дараа нь компанийн захирал гэж нэг юм хийгээд энэ дундын үйлдвэрийн компанйин захирал хүртэл хийсэн тэгэж байгаад л тэгээд дараа нь нэг хурлын дарга нэг хоёр завсарласаан хурлын дарга хийж байгаад тэгээд л тэтгэвэртээ энэ 2003 онд тэтгэвэртээ гарсан ш дээ. Энэ хооронд бас ардын их хурлын депутатаар сонгогдож үзсэн.
Отгонбаяр -
Хэдэн оны
Банзрагч -
Нөгөө 1990 оны ардчилал
Отгонбаяр -
1990 оны
Банзрагч -
Тийн нөгөө үндсэн хууль баталдаг
Отгонбаяр -
Өө тиймүү?
Банзрагч -
Тийн намын их хуралд төлөөлөгчөөр ч явж үзлээ.
Отгонбаяр -
Намын аль хэддүгээр их хуралд?
Банзрагч -
Онц их хуралд
Отгонбаяр -
Аан 1990 оны. Аа зөв тэгэхээр та чинь тэр үеийн
Банзрагч -
Тэгээд энэ ард түмэн бол бас миний тэр оролдож хичээл зүтгэлийг сум бол нээх тийм улс аймагт сүрхий байр эзлээд сүйд байгаагүй л дээ зүгээр тэгэхдээн бас хичээл зүтгэлийг минь үнэлж байсан болуу л гэж одоо боддым. Энэ Даваасамбуу чинь миний жолооч байсан юм энэ нөхөр нь механикч байсан юм.
Отгонбаяр -
Тэгээд 1990 оны ардын их хурлын депутат болсон гэж байна ш дээ. Тэгээд тэр 1990 оны их хурлын депутатын сонгууль яаж болсон бэ? Ямар үйл явдал болсон бэ?
Банзрагч -
Тэр үед чинь ингэсэн ш дээ. Монгол ардын хувьсгалт намаас намайг намын үүрийн бүх гишүүдийг хурлаас намайг нэр дэвшүүлдэг юм.
Отгонбаяр -
Энэ тойрог нь аль тойрог вэ?
Банзрагч -
Тойрог нь сум. Сум сумд л нэг юм чинь
Отгонбаяр -
Аа нээрээ тийм ш дээ сумаас л нэг
Банзрагч -
Сумаас нэг. Аа тэгээд нөгөө нэгдэлчидийн хурал гэдгээс манай аварга малчин Далх гэж хүн байсан юм. Улсын аварга малчин тэрийг нэр дэвшүүлж тэгээд бид хоёр дэвшчихээд тэгээл надад олонхийн санал өгөөл тэгээл их хурлын депутат болсон л доо
Отгонбаяр -
Өөр намаас одоо
Банзрагч -
Тэр үед чинь одоо дөнгөж нөгөө ардчилал гарсан 1990 оны тав зургаан сар шүү дээ. Өөр нам мам тийм юм байгууллагдаагүй тэр талын ч энэ нийгмийн сэтгэл зүй хүлээж авах муухан байсан бол уу? Тэгээд сонгогдсон юм.
Отгонбаяр -
Тэгээд хотод очоод их хурлын депутат
Банзрагч -
Тийн хотод очоод есөн сард 90-н оныхоо есөн сард найман сарын сүүлээр очоод арван нэг хоёр хоног хуралдсан ш дээ. Тэр чинь нөгөө ерөнхийлөгчийг ЗГ дэд ерөнхийлөгчийг сонгодог чинь тэр, арван хэд хоног хуралдаж. Тэгээл сүүлд нь 1991 оны арван нэгэн сарын эхээр очоод 1992 он хүртэл нөгөө далан хэд хоногийн чинь хурал үндсэн хууль баталдаг хуралддаг чинь тэр тэгээл хоёр удаа хуралдсан ш дээ.
Отгонбаяр -
Тэр үед хотод амьдарч байсануу?
Банзрагч -
Үгүй ээ эндээ. Тэр үед компанийн захирал нэгдлийн дарга компанийн захирал байсан юм чинь. Одоо тэр одоогийн энэ ардчиллын одоо л энэ Элбэгдорж, Бат-Үүл, Гончигдорж, Энхсайхан эд нар чинь одоо цөм залуучууд байсан даа. Бат-Үүл мүүл гээд тэд нартай чинь л одоо далан хэд хоног хуралдаж хэрэлдэж хэлцэж бие биенээ таньдаг мэддэг тийм маягаар л болсон юм даа. Миний амьдралд тохиолдсон бас томоохон үйл явдал
Отгонбаяр -
Тийм байна.
Банзрагч -
Тэр жаран хэд далан хэд хоног хуралдана гэдэг чинь надад бол нэг одоо энэ байгуулж байгаа шинэ нийгэм энэ зах зээлийн тогтолцооны тэр эдийн засгийн тогтолцоо улс төрийн тогтолцоо үзэл санааны тогтолцоо энийг чинь бол надад нэг бүхэл бүтэн сургууль бас байхгүй. Тэр битгий хэл энийг чинь тийм юм болно гэдгийг чинь тэнд ярьж байлаа ш дээ. Бидэнд чинь бол санаанд ч багтаагүй юмыг
Отгонбаяр -
Тийм шүү.
Банзрагч -
Санаанд багтаагүй юм ярьж. Тэгээд тэрийг сонсоод тийм юм болно.
Отгонбаяр -
Энэ нөгөө талаар болбол их тийм юу гэдэг юм үзэл санааны хувьд оюун санааны хувьд их тийм том сургууль болсон байх
Банзрагч -
Тйим, тэгээд юу ш дээ. Юун сайн тэр одоо тэр Бат-Үүлийн ярианд гарч л байдаг юм тэр үед тэр 430-н депутатыг чинь 100-н арван хэд нь билүү сум нэгдэл сангийн аж ахуйн дарга нар байсан юм. Тэр нь дандаа хувьсгалт намын гишүүд. Тэр 430-аас ер нь 200нь бараг 300 нь хувьсгалт намынхан байсан ш дээ. Гэхдээ тэр аливаа асуудлыг тэгэж ярихад бол тэр үед тийм одоогийн энүүн шиг тийм одоо улс төрийн талаар талцах, бүлэглэх тийм одоо тэр бие биенийгээ лоббидох тийм юм бол үнэн байгаагүй байхгүй юу.
Отгонбаяр -
Яг үнэн
Банзрагч -
Тийн тэгэхээр чинь одоо аливаа том юмыг шийднэ гэдэг чинь ингэдэг юм байна лээ л дээ. Одоо тэгээд 430-н хэдийг чинь нэг хэсэг нь бол одоо Англи, Америк тэр зах зээл хөгжсөн орнуудын чинь улс төрийн тогтолцоо чинь ийм байдаг гээд бүр алс хэтийн юмыг нэг хэсэг нь ингээд явчихна. Тэр одоо 430-аас чинь одоо 30,50, 60 нь юмуу. За байз нэг одоо нэг тавь жар дал нь юмуу энэ чинь ерөөсөө бүтэхгүй ээ. Энэ хуучин тогтолцоо гэдэг юман дээрээ байхгүй бол энэ чинь ер тэгээд юу болох гээд байна вэ? гээд ингээд нэг хэсэг ингээд тавьчихдаг. Тэгээд тэрийг чинь ингээл ярьж байх тэгээл тэр дунд нь байдаг одоо нэг хурал цуглаан дээр тэр болгон босож цовхчоод байхгүй дуугардаг юман дээр нь дуугарчихаад сууж байдаг нэг хэсэг дунд нь одоо нэг барагцаалбал хоёр зуу байдаг юмуу? Нэг тийм улс байдаг
Отгонбаяр -
Дуугай байдаг
Банзрагч -
Тэгээл ингээл ярьхаар бол энэний зөв энэ нь ч тийм юм гээд яриад тэгээд эцэст нь тэрийг чинь жин нуруугий нь нөгөө улс чинь кнопоороо тэнцүүлж өгдөг саналаараа тэнцүүлж өгдөг тийм юм байдаг шүү дээ. Тийм ер нь ихэнх нь тийм. Тэгээд тэр Дашбалбарын бие даасан депутатуудын бүлэг гэж байсан юм хоёр зуу гаруй депутат гардаг. Тэр намын гишүүн ялгаагүй ээ. Тэгээд тэрэн бол одоо бас нэг тийм одоо бас нэлээн тийм юм яригдана. Одоо нөгөө завсарлага аваал энэ асуудал ингэж байна ингэх байна гээл ингээл тэгнэ. Тэр бас их үүрэг гүйцэтгэсэн байх одоо хэрвээ одоогийн нөхцөлд тэр үндсэн хууль батлана гэвэл манайх чадахгүй.
Отгонбаяр -
Чадахгүй яг үнэн.
Банзрагч -
Бүүр тал тал тийшээ болоод л бүр тараад л ёстой бүр хачин юм болно. Бид ч тарж байсан ш дээ. Бид чинь нэг тарсан ш дээ бараг одоо тэр хоёр юман дээр л маргасан ш дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэдгийг тэгээд нэг маргаад нэгд нь газар өмчлөх өмчлүүлэхгүй дээр чинь маргаад газар дээр бол бүр үндсэндээ тараад тэгээл нэг юм дахиж ярьж байж тэгээд баталсан юм одоо үндсэн хуулийг сайн муу янз бүрийн л юм ярьдаг юм. Өөрчлөлт хийж л байдаг юм тэгээд тэр өөрчлөлт нь бол миний санаанд бол ерөөсөө таараагүй. Энэ ч ер нь алдаатай л юм боллоо доо гэгдэнэ. Гэхдээ л одоо энэ монголын нийгмийг чинь тогтворжуулж барьж байгаа ганц хууль нь энийг би оролцож гаргалцсандаа баяртай ийм л байдаг юм.
Отгонбаяр -
За тэгээд нэг ийм сэдвээр яръя гэж бодож байна. Сум нэгдлийн дарга одоо арван зургаан жил хийсэн байна ш дээ. Яг социализмын төгсгөл үеэр тээ? 1984-1990 он хүртэл
Банзрагч -
Тийм
Отгонбаяр -
Гэхдээ наяад оны үе болбол ид үе нь ерээд оны болбол жаахан өөрчлөгдөх янз орчихсон байсан үе. Тэгээд энэ үед сум нэгдлийн дарга хийх одоо ямар байсан. Их онцлог байвуу? Тэр өөрчлөлтийн ирж байгаа салхи мэдрэгдэж байсан уу?
Банзрагч -
Ер нь бол нэгдэл бол ерөөсөө сүүл рүүгээ ачаалал хүндрээд нэгдэлчидээ харж үзэж чадахгүй юм гарсан л даа. Ер нь хаа сайгүй тэгээл нөгөө нэгдлийн мал их дутдаг тэр хамт олны өмчид хайнга хандах янз бүрийн юм бол энэ тэр чинь наяад оны сүүл үеэс бол илт мэдрэгдэж байсан юм. За тэр нь бол одоо бол зарим улс ярихдаа нэг хэдэн нэгдлийн дарга нар нэгдлийг ерөөсөө болохгүй болгож байгаад сүүлд нь болохоо байсан гэсэн юм бас хүн амьтны бичсэн ном судар янз бүрийн юман дээр байж л байдаг юм. Үнэн хэрэг дээрээ тэр нэгдэл гэдэг юм бол монголын нөхцөлд тааруулсан хоршооллын байгууллага байсан уу? Байсан. Түүхэн үүргээ гүйцэтгэсэн үү? Гүйцэтгэсэн. Зүгээр ганцхан сүүлд нь яагаад бэрхшээлтэй болчихсон юм гэхлээр зэрэг улсын төсвөөр дарчихсан байхгүй юу. Одоо тухайлбал манай нэгдэлч одоо тавиадхан мянган малтай нэгдэл байхад л 1100-1200 тонн амьдын жингээр мах улсад бэлтгэсэн. Тэрийг өөрөөр хэлбэл тэр үеийн 40-н кг намрын 40-н кг жинтэй хониор бодох юм бол жилд гучин мянган хонь улсад бэлтгэж байсан байхгүй юу. Хонин толгой шилжүүлснээр. Тэгээл ирэхээр чинь нөгөө нэгдэлчидээ харж үзэх нөгөө нэгдэлчид тэр нэгдэл хувийн малтай байна. Ар амьдралыг нь өөд нь татна. Тэр мэртэйгээ зөрчилдөөд л ингээд хийсээр байтал. Үндсэндээ бол засаг төр нам төр хоёр чинь бол ачааллаар нь дайрсаар байгаад нэгдлийн ачааг хүндрүүлсээр байгаад тэгээд үндсэндээ болиулсан гэж би бас томоохон хурал цуглаан дээр хэлчихдэг юм. Тийн тэгээл хэлсэн л дээ. Зүгээр тэгэхдээн нэгдэл яг тэр потенциалаа цаашид ажиллах тэр хоршооллын байгууллагын потенциалаа алдсан байсан уу гэвэл алдаагүй байсан юм. Тэрийг харин тэр өмч хувьчлалын явц тэр шилжилтийн явцад нь бол арай өвөрмөц зохион байгуулаад ингэсэн бол одоо зүгээр түрээсийн хэлбэрээр гэдгиймуу өөр аргаар явсан бол энэ нэгдлийн асар их өмч шүү дээ тэр хашаа хороо худаг ус сүйдсэн зүгээр сүүлд нь компани нэрээр аваад үлдчихсэн өнөө нэгдлийн өмч чинь одоо манай сум гэхэд л нэг хүний өмч болоод л тэгээд тэр хүн нь зарж үрээд л одоо тэгээд ерөөсөө нөгөө тавь манай нэгдэл тавин жил болсон нэгдэл байсан байхгүй юу. 1939-н оны
Отгонбаяр -
Анхны нэгдэл
Банзрагч -
Тийм том нэгдлийг л одоо хэдэн үеэрээ бий болсон хөрөнгийг ганц нэгхэн хүн одоо ингээл үгүй хийгээд хаячихаж байгаа байхгүй юу. Тэр энэтэр утгаараа бол одоо нэгдлийг бол арай өөрөөр хийж болох л байсан юм. Тэгээд нэгэнт засаг төр одоо гаргаад өмч хувьчиллын хууль гаргаад одоо ингээд хууль ингэсэн үед бол тэр нэгдлийг хэлбэрээр нь байлгана гэгиймуу арай өөр хэлбэрээр оруулах арга бол байхгүй.
Отгонбаяр -
Ганц нэг шийдвэр гаргах боломж байхгүй
Банзрагч -
Тэгээд ер нь бол ганц нэг тэр улс чинь нөгөө яг л одоо юмаа авна. Ингэнэ хувийн юм гээд одоо тэгээд нийгмийн сэтгэл зүй гэдэг чинь нэг тэгээл давамгайлчих юм бол ерөөсөө дийлдэх аргагүй. Тэгээл бид нар нөгөө харин нэгдлийг тарахад чинь бол бид нар бол нэг тариагаа авч үлдсэн үү? Нэг тавиад 5000-н малтай нэгдэл аа бас нэг хоршоо хоёр үлдэж энэ хамт олонд хэрэг болох байх гэж авч үлдсэн юм л даа. Нэгдлийн бүх гишүүдийн хурлаар л ярина ш дээ. Тэгээд тэр нь бол хоршоо нь ч ажил муухан ажилласан тэр компани ч сүүлдээ хоёр дахь үе шатандаа нэг үнэт цаасны хоёр дахь зах зээлээр ороод л нэг хүний хоол болоод тэгээл дууссан. Нэгдэл уул нь бол нэгдэл гэдэг чинь бий болж энэ хоршоолсноор бүр одоо нүдэнд харагдтал одоо миний үеийнхэн болоход л сургуульд явна гэдэг чинь хүүхдээ сургуулиар дамжуулна боловсрол олгоно гэдэг чинь 50-аад оны дунд үеэс хойш бидний үеийнхэн байхгүй юу. Тэр чинь нөгөө хэдэн малаа дагуулаад хүүхдээ сургуулиас гаргаад орхисон ш дээ одоо ерээд оны үед тэгж байсан ш дээ. Баахан боловсролгүй харанхуй улсууд гарчихлаа. Ард түмний амьдрал ерөнхийдөө жигд сайжирсан уу? Сайжирсан зүгээр дээд талаас нь бол тэртээ тэргүй засаг төр бол нөгөө өмчийн хязгаар тогтоож байгаад дарчихсан жаахан том хүн бол нудрага хүн гээд болохгүй л байна ш дээ. Тэгээл одоо тэр нөгөө техник технологи тэр техник нэвтрэлт хийхэд нөгөө малын эрлийзжүүлэлт ашиг шим сайжруулах аль юм чинь нэгдлийн үедээ л хэрэгжсэн ш дээ. Зүгээр тэрийгээ бол даанч их бий болсон потенциалийг одоо төрийг буруу удирдлага юмаар л дэндүү буруу зарцан. Одоо тэрийгээ эргээд босгох гэж байна ш дээ. Одоо нөхөрлөл хоршоо байгуулна гэж байна. Нөгөөдөх шүү дээ
Отгонбаяр -
Нөгөө тарааж хаядаг
Банзрагч -
Нөгөө тарааж хаясанаа эвлүүлэх гээд, энэ малчид олон түмэн чинь жалгын нэг байгаад ер нь барахгүй нээ. Одоо ер нь хамтрахгүй бол болохгүй нь тэгээд эвээ олохгүй хэдүүлээ яахав ийхэв ийм дээрээ тулцан ийм л үе. За нөгөө малтай нэг хэсэг одоо овоо болчихсон нэг хэсэг нь одоо яах вэ бие даацан явж л байна. Одоо нөгөө дунд чинь дундаас доошхи нэг хэсэг чинь бол одоо эргэж хамтрая л гээд байгаа юм. Тэгээл тээ засаг төр тэрийг ойлгоод арай нэгдэл гэж хэлэхгүй л байх шиг байна. Одоо хоршоолохгүй бол болохгүй нээ, жалгын нэг болохгүй нээ гэж дугараад байна.
Отгонбаяр -
За тэр 90-н оны үед нөгөө өмч хувьчлал тээ нэгдэл задарч байх үед одоо жишээлбэл яг танай нэгдэл өмч хувьчлалыг яг яаж явуулсан бэ? Та тэр талаар ёстой тодорхой ярьж чадна даа
Банзрагч -
Манай нэгдэл бол би энэ Булган дахь нэгдлүүдээс бол арай завхрал багатай болсон гэж боддог юм. Бас нэлээн судалсан аймаг ч бас энд тэндхийн нэгдлийг хувьчилсан юмуу гэвэл хувьчилсан тухайлбал Төв аймагт очиж танилцуулсан энд тэнд үзсэн харсан, энэ чинь бол ерөөсөө л үг дуугүй л хувааж авчих гээд байсан байхгүй юу, их түргэн хийхгүй бол ерөөсөө хувааж авчих гээд. Тэгээд манайх бол ерөөсөө яасан нэгд л одоо засаг төрөөс гарснаар эрхийн бичиг гэдэг юм гарчихлаа ш дээ
Отгонбаяр -
Тийн
Банзрагч -
Тэгээд тэрийг чинь ор хайхрахгүй байж болохгүй байсан юм. Хурал цуглаан дээр нөгөө улаан ногоон тасалбар гэдгийг чинь. Тэгээд бүх гишүүдийн хурлаар хэлэлцээд л тэгэхэд нөгөө анх нэгдэл байгуулсан өмч хөрөнгөө нийгэмчилсэ н тухайлбал манайд 39-н онд Лениний зам нэгдлийг байгуулсан 25 хүн байдаг юм. Тэр 25-н хүнээс тэр үед одоо яахад ерөөсөө нэг хоёрхон хүн амьд
Отгонбаяр -
За
Банзрагч -
Бусад нь байхгүй. За тэдний үр хүүхдүүд одоо ихэнх нь ийш тийшээ нас барсан бол шилжээд явцан байх жишээтэй. Тэр байтугай тэрний дараагийн үе нь цөөхөн хүн байсан. Цөөхөн 50 жаран настангууд тэгээд тэрний үр хүүхдүүд энэ тэр болчихсон ийм л байгаа байхгүй юу. Тэгээд өнөө уул нь тэр анх байгуулсан гэдгээрээ бол тэр улсад юмыг нь ахиухан өгөх ёстой ёо доо.
Отгонбаяр -
Тийн
Банзрагч -
Тийн тэгээд бид нар бол одоо яасан гэх дээр зэрэг нэгдэлд ажилласан хугацаагаар нь тавьсан л даа. Одоо тухайлбал малынхаа үнийг бүх гишүүдийн хурлаар хамгийн хямдхан үнээр үнийг манайхан үнийг нь тогтоогоод нас хүйсээр нь үнийг нь тогтоогоод тэгээл ажилласан жилээр нь одоо тухайлбал хорин таван жилээс дээш ажилласан хүн бол нэгдэлд ажилласан хүн бол энэ тогтоосон үнийг тавин хувиар хөнгөлнө. Өөрөөр хэлбэл тавин хувиар илүү юм авна.
Отгонбаяр -
Аа зөв
Банзрагч -
Одоо тухайлбал хонь тэгэхэд чинь одоо гучин мянга л байсан байх даа. Гучин мянга гэхэд 30-н мянгын чинь тавин хонь гэдэг чинь би одоо хоёр ганцхан жил ажиллаад авна гэхэд би ганц хонь авч байхад нөгөөдөх хоёр хонь авах жишээний ийм маягаар л явсан. Тэгээд манай нэгдэл бол хувьчиллын явцад яасан бэ гэхээр зэрэг тэр энгийн гэрээ түрээсийн гэрээ гэдэг хоёр гурван жил явцан байсан аа даа. Тийм учраас тэр нэгдэлчид дээр байгаа мал бол мөнхийн мал ерөөсөө өгдөггүй тийм учраас тэр хувьчлал тараахад одоо тэр гэрээ хийцэн одоо чам дээр гэхэд л 250 хонь арван үнээ арван гүү л байгаа тэр төл мөлий нь тооцохгүй болчихсон үед бол тэгэхээр цаад төл нь нөгөө хүндээ үлдээд за чамаас арван үнээ нь яаж гэхэд тав нь танайх ингээд танайхад гурав нь оногдох юм байна. Цаад 7-г нь авнаа гэхэд долоон тугалтай үнээ байгаа юм. Гурван гүүнээс таван гүүнээс чинь хоёрыг нь авнаа. 250-н хоньноос чинь танайд 150 нь ингээд ингээд чи 25-н жил ажилласан чи 5-н жил ажилласан чи 10-н жил ажил энийг ингээд чамд бол ингээд 150-ийг нь зарлаа цаад 151 нь ингээл тараагаал ингээд өгчихнө ш дээ. Зүгээр сүүлд нь жаахан гомдол санал зарим нэг юман дээр гарсан нь юу болсон гэхээр зэрэг нөгөө нэгдэл байгуулсан хүний үр хүүхэд тэрний үр хүүхдүүд энд тэнд явсан тэд нар бидэнд юм өгсөнгүй ээ. Өгсөнгүй гэсэн юм болсон. Тэгээд тэр үеийн тэр өмч хувьчиллын хуулийн одоо бүр улсын өмч хувьчлалын комиссоор бол тэрийг бол хөөгөөд гүйцэхгүй байсан байхгүй юу.
Отгонбаяр -
Тийм ш тэ
Банзрагч -
Хөөгөөд гүйцэхгүй битгий өг гэсэн. Тэгээл хийчихсэн тэгээл манай нэгдлийнхэн бол амьдрал ахуй ер нь сайн болсон ш дээ. Тэгээд дараа нь л одоо тэгээд юм чинь эзэн болох юм эзэн болохгүй гээд юм байна ш дээ. Тэгээл эзэн болдог нь тэрийг өсгөөл аятайхан болчихсон нэг хэсэг нь бол хоргой торго хэмхэрхий машин техник болоод л нэг хэсэг нь үгүй хийчихсэн. Гэхдээ л тэд бол тэр явдаг замаараа л явсан. Одоо энэ чинь 60 гаруйхан мянган малтай байсан сум чинь одоо 130,140-н мянган малтай болчихсон байна ш дээ.
Отгонбаяр -
: Дахин өсцөн
Банзрагч -
Тийн дахин өсцөн байна.
Отгонбаяр -
Тэр малаас гадна нөгөө нэг дундын өмч байсан ш дээ.
Банзрагч -
: Тийм
Отгонбаяр -
: Тэрийгээ яасан?
Банзрагч -
: За тэр үед нөгөө малаа авна гээд техник, хашаа, худаг энэ тэрийг бол байшин барилгыг бол ерөөсөө хөдөөгийн малчид ерөөсөө сонирхохгүй. Тэрийг сонирхохгүй. Тэгээд хашаа хороо мороог нь үзнэ ээ дээ
Отгонбаяр -
Чухал гэж ойлгохгүй байна тэ
Банзрагч -
Тийн. Тэгээд худаг мудгаа бол компани өөрөө авч үлдээд хашаа хороо энэ байшин барилгаа компанидаа авахгүй. Авна гэвэл одоо тухайлбал тэнд нэг орон сууцны байшингаа хувьдаа авья гэвэл нөгөөдөхөд нь оруулж өгөөд тэгээд тэнд нэг амбаар сав авнаа гэвэл өгөөд тэгсэн л дээ. Зарим нь бол машин техникээ аваад л явья гэвэл тэрүүнд нь өгөөл тэгээд нэмээд тэгээд бусад нь бол ерөөсөө компанидаа авч үлдээл бусдыг нь өгөөл тэгээл.
Отгонбаяр -
Тэр компани тэгээд өмчлөл нь тэгээд хэний өмч байсан бэ? Дундын өмч үү?
Банзрагч -
Компани чинь нөгөө эрхийн бичгээсээ хэрэв компанид өгнө би тухайлбал таван ам бүлтэй 7000-нхаа би бол мал дагаж чадахгүйнээ 3500-д нь мал аваад 3500-н үлдэе. Компанидаа үлдэе. За механикжуулалт техникийнхнийг бол хүчээр долоон мянгаас чинь 3500-г чинь чамд энэ 3500 чинь эндээ үлдэнэ. Тэгээд үлдээд нөгөө их хөрөнгөө үнэлээд өв хөрөнгөө үнэлээд тэнд цугласан эрхийн бичгээ нийт хүнд нь хуваагаад нэг чиний ноогдол хувь чинь эдийн хөрөнгө байгаа шүү гээд нэг баталгаажуулаад компанид орхисон. Тийн компани бол хоёр гурван жил сайн ургац авч улсад байр эзэлж ашиг машиг хувиар нэг хэсэг сайн явсаан. Тэгээд сүүлд нь тэгээд тэр үед татвар бий болсон. За одоо нөгөө компани нөгөө хүн чинь нөгөө худалдаж авч байна гээд нөгөө эрхийн бичгийг нь худалдаж авсан юм байна лээ. Авсан юм байна лээ. Тэгээл яахав тэр 20,30-н мянга энэ тэрээр өгөөд тэгээл үндсэндээ бол тийш нь хүнд өгөөд тэгээд тэр үед бол
Отгонбаяр -
Тэгээд тэр үед та компанийн захирал болсон байсан уу?
Банзрагч -
Аан
Отгонбаяр -
Компанийн захирал
Банзрагч -
Компанийн захиралыг чинь би тэгээл өөртөө
Отгонбаяр -
хэдэн компани байгуулагдсан байсан бэ?
Банзрагч -
Ганц компани байгуулагдаад тэгээд л би өгчихсөн
Отгонбаяр -
Тэгээд та болсонуу захирал нь?
Банзрагч -
Тэгээд би өгчихсөн. Тэгээд тэр авсан хүн нь
Отгонбаяр -
Тэгээд дараа нь хэдэн онд өөр хүнд өгөв?
Банзрагч -
94-н онд
Отгонбаяр -
Аан 4-н жилийн дараа. Тэгээд дараагийн авах хүн болбол яасан тэр компанийн бүх гишүүдийн хурлаар сонгогдож хэлэлцэж өгсөн юм уу? Эсвэл одоо хувьцаа
Банзрагч -
Хувьцаа эзэмшигчидийн хурлаар ороод тэгээл би тэр компанийн данс жаахан зөрөөд тэгээд нэг тэр үед чинь манай тэр үед чинь нэг механикжуулагч тариа их сайн авч байсан улс байр 4-н сая төгрөг авч байсан ш дээ цалин. Тэр үед шүү. Доод талын хүн долоон зуун мянга тэгээд тэр үед чинь нөгөө ургац одоо бол гайгүй л байна. Тэр үед шүү дээ тэр үед чинь. Тэгэхэд компанийн захирал 20000 цаасны цалинтай байсан байхгүй юу сард. Тэгээд тэр үед нөгөө ургац муу авч байна гээд хэдэн түрээсийн гэрээ хийгээд энэ улс механикжуулагчдад сайн цалин өгье гээд хоёр гурван жил сайн явсан сүүлдээ нөгөө техник хуучраад ирэхээр зэрэг энэ цалингийнхаа харьцааг жаахан бууруулья компанид үлдэх хувиа жаахан нэмэгдүүлье гэсэн юмаар хурал болоод нөгөөдүүл чинь буулгахгүй гээд тэгээд тэгээд маргаан гараад тэгээд би гарчихсан юм. Тэгээд дараа нь тэгээд тэр хүнд өгөөл тэгээл
Отгонбаяр -
Тэгээд одоо тэр компани нөгөө хувьцаа эзэмшигчид дараа нь тэгээд үрэн таран болсон уу?
Банзрагч -
Тэгээд нэг хэсэг нь бол мөнгө төгрөг аваад мал хуй аваад тэр хүнтэй тохирсон юм шиг байлээ нэг хэсэг нь, за нэг хэсэг нь нөгөө хэд нь тавин хэдэн жаран хэдэн хувь авчихаад нөгөө хувиа тоохгүй орхичихно ш дээ. Ямар ч компани тийм болчиж л дээ. Тийн тэгээл тэхх.
Отгонбаяр -
Одоо бусад сумууд танай Булган аймгийн бусад сумууд одоо өмч хувьчлал явуулсан загвар яг танайхтай төсөөтэй юу? Их өөр үнэхээр тийм онцлог их сайн илүү сайн ч гэдэг юм уу эсвэл илүү тийм муу үр дагавартай явуулсан сумууд байсан уу?
Банзрагч -
Ер нь болохоор манайхан бараг адил гэхдээ энэ Могод, Сайхан хоёр бол ерөөсөө компанид гэж юм үлдээгүй мал хөрөнгө хамаг юмийг нь цөмийг нь хуваагаад өгсөн бүр тараагаад
Отгонбаяр -
Нөгөө сумын клубын барилга нь нураадаг чинь Сайхан сум уу?
Банзрагч -
Сайхан. Бүр тараагаад өгчихсөн. Тэр одоо боддог юм магад ч үгүй зөв байсан байх
Отгонбаяр -
Тиймүү
Банзрагч -
Тийм. Тэгээд миний энэ одоо дотор бол ерөөсөө тэр үед чинь бол миний амыг нэлээн хардаг байсан. Тэгээд би бол юу гэж бодсон бэ энэ ч ямар ч байсан мал аваад ирнэ. Тэр зуд турхан нүүдэл суудал аливаа юм болно энд нэг байгууллага хэрэгтэй юм. Тэрийг чинь одоо хоёр дахь зах зээлээр хувьд арилжаалагдана гэдэг чинь бол тэр үед нэг их сайн төсөөлөгдөхгүй байсан л даа гэж үзэж байгаад компанаа үлдээцэн юм. Дээрээс ч үлдээ гэсэн юм малчид ч зөв гээд. Тэгээд одоо сүүлд нь бодож байхад тэр өгчихдөг нь зөв байсан юм билээ. Тэр одоо нэг хүний өмч болохгүй ш дээ
Отгонбаяр -
Тийн ш дээ
Банзрагч -
Тэр байшин барилгаа хувааж аваад л дахиад юм байгуулна барина тэгээд тэрэн дээр хүрээд би алдсан юм. Тэгээд одоо ч бас мэр сэр хүн чи тэрэн дээр алдсан шүү гэдэг юм. Тэр үнэн юм би тэгсээн гэж. Гол нь яахав дээ энэ компани нь овоо шиг яваад энэ ард түмэндээ элэгтэй яваад байсан бол тийм юм яригдахгүй л байсан байдаг. Энэ нь тэгээд ирэхээр бол за тэгээд тэрийг одоо мэддэг юм нэхдэг хүн чинь одоо тэгээл цөөрчихлөө ш дээ. Одоо настайчууд ингэж байх шиг байна. Тэр маягаар л явсан тэхх.
Отгонбаяр -
Ер нь бол монголд тэр 90-н оны үйл явдлын дараагаар болсон энэ өмч хувьчлалын талаар та ямар бодолтой ямар үнэлгээтэй байдаг вэ? Улс төрийн одоо нэгдлийх болбол миний ойлгоход болбол харьцангуйгаар илүү шудрага сайн хуваарилсан нь нэгдэл юм байлээ ш дээ.
Банзрагч -
Явж явж
Отгонбаяр -
Явж явж
Банзрагч -
Явж үг хэлтэй ч гэсэн
Отгонбаяр -
Тийн үг хэлтэй ч гэсэн малчид
Банзрагч -
Яагаад гэвэл бие биенээ мэднэ танина чи тэглээ ингэлээ шудрага. Аа энэ улсын үйлдвэрийн газар юу болж байгаа нь бүү мэд шүү дээ. Тэр эрхийн бичиг гээд нэг юм авна. Тэгээд тэрийг мэдэж байсан хэдхэн хүн хувьцааг нь аваад явлаа гээд авцан тэгээл
Отгонбаяр -
Мань мэтийн тэр улсын албан хаагчид ер нь ёстой сохор зоос ч байхгүй ш дээ. Тэгээд нөгөө цаас нь ч одоо хаачсан юм бүү мэд. Тэгээд явж явж бас нөгөө талаар бол малчидыгаа малтай нь үлдээчихсан тээ
Банзрагч -
Өмч хувьчлал гэдэг нэгэнт тэр нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж тэр хувийн өмчин дээр суурилсан нийгэм байгуулж байгаа учраас тэр улсын өмчийг задалж тэгэх бол гарцаагүй л байсан л даа өөр аргагүй юм чинь. Би чинь үндсэн хууль мэдэж байгаа юм чинь өөр ямар байхав. Зүгээр яг арган дээрээ бол жаахан өрөөсгөл арга, ганцхан тэр хувьцааны арга гэдэг нь л эрхийн бичгийн арга гэдэг нь хоёр орчихсон байхгүй юу тэрний чинь цаана тэр нөгөө алтан хувьцааны арга гэж байж болно гэрээ түрээсийн хэлбэрээр болно зөвхөн тэр ажиллагсад нь тэгээд өөр ямар ч хэлбэрээр гаргаж болно ш дээ. Ганцхан тэр нөгөө Чубайс манай Ганболд хоёрын тэр ерөөсөө ганцхан тэр эрхийн бичиг гэдэг нь эрхийн бичиг шудрага талдаа бол хүн болгонд юм хүргэсэн үү? Тэр талдаа хархад бол шудрага
Отгонбаяр -
Тийм
Банзрагч -
Тийм шудрага. Зүгээр ганцхан тэрний талаар нөгөө ойлголт тэгэж оруулна тэгэж эрхийн бичгээ худалдана тэгээд өмчлөгч болно. Дараа нь тэр хувьцаат компанийн юманд эрх барихад тэгэж оролцоно энэтэр гэдэг талаар ерөөсөө төсөөлөлгүй байсан учраас тэгээл алдаа хийчихсэн. Явж явж үнэн л дээ өөрийн чинь хэлдгээр тэр явж явж ХАА-н нэгдэл чинь явж явж ер нь цойтой болчихсон юм. Тэгээд ийм том ажлыг дагаж ер нь тийм том ажлыг дагаж бол үг хэл байлгүй яахав дээ. Байлгүй яахав. Тийм л дээ. Тэгээд яагаад улсын өмч үйлдвэрийн газруудад за тэр дуудлага худалдаа бол яахав сүүлийн үед нэг бэл бэнчинтэй болоод дуудлага худалдаагаар бол одоо том объектууд орж л байна ш дээ. Тэрнээс урд бол өөр л аргаар л хувьчлах л байсан л даа. Ер нь тэгээд ер нь. Монгол улсын эдийн засагч нарын зөвлөлийн хурал гээд нэг юм хийсэн ш дээ. Би тэрэнд нь орох ёстой байж чадаагүй юм. Тэгээд эндээр Ганболд тэр өмч хувьчиллын тэр эрхийн бичгээр хувьчилна гэдгээ мэдээлсэн юм гэнэлээ. Тэгээд тэр үед ер нь хүн дугараагүй юм гэнэлээ. Дуугарч мэдэхгүй л дээ. Дуугархыг мэдэхгүй юм чинь
Отгонбаяр -
Тийм
Банзрагч -
Тийм тэгээл тэгээл
Отгонбаяр -
Нөгөө сурсан үзсэн эдийн засгийн мэдлэг боловсрол нь өөр байдаг
Банзрагч -
Тийм өөр байдаг. Бид нарт чинь тэр тухай ойлголт байхгүй. Зүгээр ямарч л байсан хувьцаа гэдэг юм байх юм байна гэж ойлгоод байгаа болохоос биш тэр хувьцаат компани хязгаарлагдмал хариуцлагатай компани нь яах уу? ямар дүрэм журамаар өөрчлөгдөх үү? Тэгээд тэр 90-н оны сүүлээр юм уу даа аа 93-н онд юм байна аа ХАА-н их хурлын байнгын хорооны дарга Далайхүү байхдаа ХАА-н компаниудын улсын зөвлөгөөн гээд нэг юм засгийн газрын ордонд хийлээ. Тэгээ одоо яах вэ? гэж ярьсан байхгүй юу. Тэгээд тэрэн дээр манай талийгч Аварзэд гуай энэтэр бол ямар ч байсан нэгдлийн хар овоохой том өрх гэрийг та нар авч үлдлээ ер нь ингээд ер нь болчих байх гэж ингэж ярьсан юм. Тэгээд би тэрэн дээр дуугай байхгүй хэлэхгүй юу одоо хамгийн хэцүү юм эхлэх гэж байнаа уучлаарай даргаа, үнэт цаасны хоёр дахь зах зээл гэдэг юм эхэллээ. Одоо бид нар авч үлдэхийг аваад үлдчихлээ одоо наадах чинь арилжаа явагдаад одоо ёстой хэний ч биш гэсэн юм болох гэж байна.
Отгонбаяр -
Яг зөв харсан байна ш дээ
Банзрагч -
Тийн бид нар одоо уул нь тараачихдаг л байж одоо бид ингээд алдлаа. За бид нар өөрсдөө авч чадахгүй ээ бид нарыг бол идсэн уусан нэгдлийн дарга нар бид нарыг хүлээж авах ч үгүй ингээд болохоо байлаа шүү Тэгээд тэрэн дээр ерөөсөө ер тийм бодлого байсан юмуу тэр дуугараагүй байхгүй юу. Тэр тэгээл дараа нь бол тэгээл тэгээд тэрийг бол тэр үед нь дор нь одоо нэгдлүүдийн тэр үлдсэн компаниудыг тэр үнэт цаас юуны эрхийн бичгийн дуудлага худалдаанд орохгүйгээр одоо өмчилж байгаа улсын тэр хувьцаагаа эрхийн бичгийг нь улсуудаар үнэлж болгоод тэгээл баталгаажуулсан бол тэр тэгээл хэвээр үлдэх ёстой байсан л даа. Тэгээд тэгэж өгөөгүй тэгээд би ч буруу бодож байсан юмуу тэгээл тэгээд дараа нь
Отгонбаяр -
Тэгээд ёстой тэндээс болбол цөөн зарим хүмүүс илүү их тийм завшиж юм олж авах боломж гаргаад
Банзрагч -
Тийм. Тэгээл одоо тэгээл. Юм чинь тэгээл цаг нь ирэх юм чинь цаг нь ирэх тэр цаг хугацаа нь болохоороо бол тэр үнэхээр л ёстой яаж ч авч болохгүй л болдог
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байнаа одоо тэр тухайн үед өмч хувьчиллын бодлого эдийн засгын бодлогыг зааж зааварлаж байсан хүмүүс жишээлбэл одоо халзан Ганболд байна ш дээ. Тэд нар ер нь энэ энэнээс гарах сөрөг үр дагаврыг одоо нэг тийш уул нь ингээд харахад шудрага юм шиг боловч их шудрага биш болчихсон ш дээ үнэхээр одоо энэ нийгэм завхрах үндэслэл бол энэ өмч хувьчлалаас болсон гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд энийг урьдчилж харж чадаж байсан болов уу?
Банзрагч -
Тэгээд тэр чадаагүй тэр чадаагүй. Зүгээр тэдийг бол би тийм үйлдвэрийг авна тэгнэ ингэнэ надад ашигтай гэдэг юм одоо болбол мэдээж тэд бол тийм юм бодохгүй
Отгонбаяр -
Тийм үү?
Банзрагч -
Тийм юм бодоогүй тэр үед боддог юм тэр үед тийм тэр үед чинь одоо тийм одоо ер нь их одоо улс төрийн бодлого юм чинь их цэвэр байлаа ш дээ. Үндэс нь их цэвэр. Энэ монголын нийгэм тэр зах зээлийн нийгэм гэдэгт орох ёстой тэгээд нөгөө өмч хувийн өмч тэрэндээ тэгээд ингээд ирэхээр бол аяндаа өмчөө өөд нь татаад аваад явчих юм гэсэн л нэг бодол байсан болохоос би тэдэнд бол тийм бодол байсан гэж боддоггүй юм. Бодохгүй юм. За ганцхан тэр бол нөгөө амьдралаас болоод ер нь нилээн онолын талын яачихсан тийм улс байсан. Тэгээд тэр үед тэр дуугарсан тэр мэддэг чаддаг за тэр мэддэг улсуудын үгийг бол ер нь хоцрогдсон хуучин сэтгэлгээтэй одоо социализмын үеийн юм гэсэн юмаар
Отгонбаяр -
Тийм үг хэлээл хаачихсан
Банзрагч -
Тийн хааж байсан юм би тэр өмч хувьчлалын хууль гэдэг улсын бага хурлаар хэлэлцэж байхад нэг 3,4-н депутат Засгийн Газрын ордонд тэр өмч хувьчиллын хуулийг хэлэлцэж байхад улсын бага хурал дээр орж нэг хоёр цаг суусан юм. Ордог юм л даа, тэр биднийг оруулна л даа. Тэгээд тэр улсын бага хурлын дарга чинь ... тэр тэр нар оролцож байна гээд тэр хурлын гишүүддээ танилцуулаад тэгдэг юм байлээ л дээ. Тэгээд тэрэн дээр надтай хамт явсан энэ нилээн ахмад хүн зөвшөөрөл авч байгаад хэлсэн: “За өмч хувьчлал гэдэг юмыг явуулах гэдэг яах аргагүй болсон гэдгийг би мэдэж байнаа. Тэгээд наад арга чинь ер нь зөв юм уу? Эцэст баахан баахан нэг нурсан унасан балгас болоод үлдэх юм биш биз дээ? Олон улсын хэмжээнд ийм арга байдаг нь байдаг юм байна” гээд дуугарсан тэгээд тэр хүний үгийг тоогоогүй юм уу. Бодвол ганц тэр хүн дуугараагүй газар газраас дуугарч байсан байлгүй яав гэж депутатуудын их хурлын депутатуудын бүсийн уулзалт гээд нэг юм болсон юмаа. 91-н оны 8,9-н сард манайхан дарханд цугласан юм энэ баруун аймагт цугласан байх тэгээд тэрэн дээр бас нээх дэлгэрэнгүй бас нээх тэрийг ярьж л байсан тэгээл нээх харж үзээгүй юм. Тэгээд яахав туйлшралтын үетэй л холбоотой байх. Хэрвээ энэ өмч хувьчлагдаагүй за яахав хөдөөд нь хөдөө нь ч яахав хэдэн мал нь ингээд явчихлаа хөдөөд бол тэр баахан худаг хашаа гээд байх үндсэн хөрөнгөгүй болох дээр зүгээр юунд улсын хэмжээгээр авч хэлцэх юм бол ингэтлээ тэр үндэсний үйдвэрлэл их унагахгүйгээр босгох л байсан байх. Одоо нэг хувьцаат компанийг нэг хүн худалдаж аваад өөрийн болгоод ингээд авч явах нэг өөр, магадгүй тэр компанийг нэг одоо тухайлбал шевро гэдэг юмуу нэг үйлдвэрийг тэр удирдах бүрэлдэхүүнд нь даргад нь захиралд нь тэр санхүүгийнханд нь инженер техникийн ажилчидад нь ингээд хувьчилж өгөөд тэр харин ажилчидыг нь өөрсдийг нь хувьцаа эзэмшигчид болгоод ингээд аваад явах өөр. Тэр ажилагсад бол тэр компани тэр үйлдвэрт бол хандах сэтгэл бол өөр байх ёстой. За наад худалдаж авч байгаа улс чинь бол нэгдүгээрт тэр үйлдвэрийг мэдэхгүй хүн амьтнаа танихгүй, тэр ажилчид ч тэдэнд яаж харьцаа билээ нэг жаахан оролдоод тэгээд тэр үед чинь монгол орны эдийн засгийн байдал муу, юу үйлдвэрийг авч явуулна гэдэг хэцүү байлаа ш дээ. Тэгээл ингээд ирээд за энэ чинь ерөөсөө болохгүй юм байна за тэгээд нэг бушуухан шиг нэг хэсгий нь тарааж өр өртөгөө дарах гэсэн тийм л сэтгэлээр хандаад энэ үйдвэрүүдийг унагачихсан байх гэж боддог юм.
Отгонбаяр -
Бодлогын хувьд бол ер нь урьдчилж харж чадаагүй
Банзрагч -
Чадаагүй
Отгонбаяр -
Нэг ийм хар байдаг л даа ер нь ийм болохыг мэдэж байсан тэгээд зүгээр ингэж хаячихаад дундаас нь нэг тийм юм олж авах
Банзрагч -
Арай үгүй биз дээ
Отгонбаяр -
Үгүй яахав
Банзрагч -
Надад бол ерөөсөө тийм юм байхгүй харин сүүлийн тэр 90-ээд оны тэр банк манк бол өөр юм аа
Отгонбаяр -
Тийм. Яг үнэн
Банзрагч -
Тэр бол өөр юм тэр бол өөр юм. Тэр үеийн тэр бол тийм байхгүй гэж боддог юм байхгүй.
Отгонбаяр -
Өмч хувьчлалтай холбоотой нэг ийм асуудал байна. Энэ өмч хувьчлал эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн үү?
Банзрагч -
Үгүй
Отгонбаяр -
Суман дээр бол тийм үү?
Банзрагч -
Үгүй тийм юм байхгүй ш дээ
Отгонбаяр -
Аа улсын хэмжээнд одоо тэр үйлдвэр аж ахуйн газрын
Банзрагч -
Үгүй байхаа үгүй дээ ер нь үгүй яахав нөгөө эрхийн бичиг гэдэг юман доор юм чинь одоо
Отгонбаяр -
Тийн нөгөө нэг хүнийх гэдэг
Банзрагч -
Нэг хүн нэг хүн долоон мянган гурав гурван мянга таван зуу гэдгээр л орж байгаа учир. Зүгээр тэр нэг хувьцаагаа энд тэнд оруулж чадаагүй сүүлд нь хотын орон сууц газар оруулж чадаагүй үгүй болсон ийм энэтэр бол байдаг л байх л даа байдаг л байх. Бид нар чинь тэр ерөөсөө зах зээлийн нийгэм гэдэг чинь ороод ирчихсэн хувийн өмчтэй ч золгуулсан жигтэйхэн шудрага сайхан нийгэм
Отгонбаяр -
Яг үнэн ш дээ
Банзрагч -
Бий болчино нөгөө дарга цэрэг гэдэг юм байхгүй, халдаг сольдог нь чамархан шудрага бусыг бол дарна үгүй хийчдэг цөмөөрөө адилхан өмчтэй үзэл бодлын хувьд чөлөөтэй илэрхийлдэг нэг жигтэйхэн нөгөө гоё нийгэм лүү орчихно л гэж одоо бүр би л лав тэр 92 он 93-н он хүртэл ерөөсөө тийм л итгэл үнэмшилтэй явсан. Тэр нь ч тийм л байцгаасан. Тэгээл дараа нь энэ чинь гуйваад л гажаад ирлээ ш дээ
Отгонбаяр -
Тэгээд одоо цаг хугацаа их өнгөрлөө ш дээ тэрнээс хойш тэгээд одооны амьдралд эргээд бодохоор тэр үеийн тэр итгэл үнэмшил чинь өөрчлөгдсөн үү?
Банзрагч -
Өөрчлөгдсөн. Бүгд өөрчлөгдсөн. Одоо бол миний бодох үзэл би ерөөсөө хувийн өмчин дээр тулгуурласан энэ өмчийн харьцаатай ийм нийгмийн үед бол ер нь шудрага үнэн гэж байх үндэсгүй юм байнаа гэж би одоо бол тэгж бодож байгаа.
Отгонбаяр -
Яагаад?
Банзрагч -
Ерөөсөө өмчийн ялгаатай байгаа тохиолдолд бол тэр ер нь одоо их үндэсгүй, ер нь үнэн юм, бид одоо тэр капитализмын үеийн номыг, тэр хөрөнгөтний нийгмийн үеийн номыг одоо бүр элэртлээ үзсэн улс шүү дээ. Чи чи одоо ялгаагүй биз...тэр Маркс Энгелсийн чинь
Отгонбаяр -
Би чинь нөгөө философийн багш учраас
Банзрагч -
Тийм ингээд цөмийг нь үзсэн улс. Тэр өмчийн ялгаатай хэлбэрийн үед бол тэр шудрага юм гэж байгаагүй. Хуулийн байгууллага ч шудрага байж чадахгүй одоо тухайлбал би юу ч үгүй ядуу хүн том үйлдвэрийн хэдэн тэрбумтай хүн хоёр шүүхдээд адилхан асуудлаар ороод асуудлыг шийдэх үү? Тийм л байгаа шдээ.
Отгонбаяр -
Тэгээд яагаад ийм болчихов тэр одоо жишээлбэл шүүгч хүн болбол энэ 2 хүний цаадах өмчийн асуудалд биш нэг нэг л иргэн хүн ш дээ адилхан ялтай байна. Тэгээд тэнд чинь уул нь нөгөө хууль шудрага байх гэдэг чинь яг л адилхан шийдэгдэх ёстой ш дээ тэр ер нь өмчтэй холбоотой байна уу?
Банзрагч -
Би ингэж боддог юм. Элбэгдорж тэр улсын үндсэн хууль баталж байхад нэг ингэж хэлсэн юм. “Энэ зах зээлийн харилцааны энэ нийгмийг эхнээсээ л шудрага яваад их зөв зүйтэй явахгүй болбол Африкийн тэр авилгалд автсан орнууд хамаг нөөцөө бараад эцэст нь аль ч үгүй үлдэж байгаа орнууд шиг болно шүү” гэж Элбэгдорж нэг удаа хэлж байсан юм.
Отгонбаяр -
Яг үнэн
Банзрагч -
Одоо тэр яг одоо аль хэдүйн одоо яг л тийм болж байхад тэр бол ёстой хичнээн ашигт малтмал аливаа юмаа яг одоо тэр тэгээл одоо яав? Тийм юмсан тэриийг л тэр үнэн. Тэгэхээр энэ бол тэр зах зээл тэр харилцааны тэр нийгмийн тэр энэ чинь бол тэр богино хугацаанд нэг 10, 20-н жил милд тэгж төлөвшиж тотохгүй. Ялангуяа урд тийм нийгмээс нөгөө нийгэмдээ шилжсэн тохиолдолд бол тэр өмчийн ялгаатай нийгмээс шилжсэн тохиолдолд тийм амархан бүрэлдэж тогтдоггүй юм шиг байна. Одоо тухайлбал бидний яриад байдаг феодалын нийгэм тэр ... байж байгаад эргээд тэр хөгжөөд капиталист хөрөнгөтний нийгэм тэр хувийн капитал дээр тулгуурласан нийгэм болоод явчвал хамаагүй хөгжөөл ингээл явчидаг байхгүй юу. Тэр хувийн өмчин дээр тулгуурласан нийгэм дээр дунд нь нийтийн өмчинд тулгуурласан гэж нэг нийгмийн формац яваад дараа нь ингээд авч шүүхээр тэр бол тэгээл яахав улс төрийн бодлогын л алдаа л даа улс төрийн бодлогын алдаа. Тэгээл одоо дарлал гэдэг юм чинь бол одоо суманд бас л байж л байна ш дээ. Одоо тэр нэг хүн ажилд орохын тулд яах хэрэгтэйв гэдгийг чинь одоо ер нь л тийм нэг төсөв захирагчид дээр л очиход нэг байгууллагын нэг ажилд оруулахуу гэдэг чинь одоо ханш тогтоочихсон байх жишээтэй. Тэр анхан шат нь л ийм болчихоор одоо яах юм. Хамгийн их л хуулинд үнэнч юм юм бол хуулийн байгууллага үнэн ч байх ёстой
Отгонбаяр -
Яг үнэн
Банзрагч -
Тэхх шүүх үнэнч байх ёстой, прокурор үнэнч байх ёстой, цагдаа үнэнч байх ёстой тэгсэн цагт хүн төрд хуульдаа итгэнэ. Энд л алдаа гараад ирвэл тэгээд үнэн юм гэж байхгүй, төрд үнэн юм гэж байхгүй болоод тэгээд бид ч нэр хүндээ алдана шдээ. Би бол одоо ийм одоо хуучин сэтгэлгээгээр боддог юм уу ингэж л бодож байгаа юм. Ийм болчлоо л гэж шудрага биш болчлоо л гэж боддог юм
Отгонбаяр -
Надад нэг ингэж бодогдоод байдаг юм энэ өмч хувьчлал шудрага биш буруу явснаас болоод нөгөө хуучин хүмүүсийн үзэл бодол байна ш дээ нэг тогтчихсон тэр бол бүр шал орвонгоороо эргээд өөр үзэл бодол болох гэж байдаг аа гэтэл тэр өмч хувьчлалын тэр буруу бодол нөгөө үзэл бодлын хоосон зай руу орж ирээд яаж ч болдог юм байна ерөөсөө л бүх юмыг мөнгөөр шийддэг юм байна гэж зарим хүмүүс ойлгосон
Банзрагч -
Тийм
Отгонбаяр -
тэгээд тэр нь одоо ганц өмч дээр биш ерөөсөө ингээл нийгмийг бүхэлд нь их эвгүй болгочихвуу гэж бодогдоод байдаг байхгүй юу
Банзрагч -
Тийм, тэгээл үгүй яахав энэ миний л бодол л доо зүгээр энэ өмч хөрөнгөтэй болчихсон одоо овоо мал хуйтай болчихсон хувийн дэлгүүр үйлдвэртэй болчихсон энэ улсууд бол энэ нийгмийнхээ үр ашгийг шимийг хүртээл сайхан л амьдарч тэд нар бол улсын төлөвлөгөө гэх юм алга, тийн зүгээр ингээд тэтгэвэр тогтоочихсон тэтгэвэр авсан хүний хувьд бол ингээд урд нийгэм урд ямар байлаа, одоо ямар байлаа, ямар юм мөрөөдөж явлаа, одоо ямар болчихлоо гээд ингээд бодохоор бол санаанд бол хүрдэггүй л юм л даа. Тэгээл одоо бол янз янзын л юм одоо тэгэж үзэж байх юм. Одоо тэгээд манайхан чинь Америк гэж нэг сайхан орон үлгэр дуурайл болоол яриал гэтэл зүүний үзэл одоо бидний яг тэр социалист үзэл одоо өөрөөр хэлбэл өмчийн хэтэрхий ялгаа гарахгүй тэр тэрүүгээр нөгөө 57-н оны социнтерний тунхаглал мунхаглалаар бол тэр зүүний үзэл чинь одоо Европд бол тэр Скандиновын орнууд бол европод бол үлгэр дуурайл болж л байна шдээ, сонгуульд социал демократууд ялж л байна. Одоо латин америкийн орнууд чинь бүр бишдээд гараад ирлээ ш дээ Венесуэл одоо тиймээ Болив молив гээд одоо тэгээл Аргентин, Чили ч юу болж байгаан билээ. Тэгэхээр тэр жинхэнэ тэр хувийн өмчин дээр тулгуурласан нийгэм гэдэг нь тэр байтугай нэг сая хаанахын нэг үзмэрч гэвээ нэг нээх зөгнөгч чинь одоо энэ 12, 13-н онд бол Америкт хувьсгал гарна
Отгонбаяр -
За
Банзрагч -
гэж одоо хэлсэн байна шүү дээ. Тэгээд тэр Америкт нь учиргүй гартлаа ч юу юм зүгээр тэгээд энэ чинь ер нь тэгээл ер нь энэ хувийн өмч чинь бол би одоо ингэж боддог юм одоо философийн хүнтэй дэмий байх. Одоо хувийн өмчин дээр тулгуурласан энэ нийгэм чинь ер нь үндсэндээ бол потенциалаа шавхаад ер нь дараачийн тогтолцоо чухам ямар байдаг юм тэр рүүгээ орох болчихжээ гэж. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгөт том хөрөнгөтөн орнууд яагаад энэ ядуурлыг бууруулах гээд буурай хөгжилтэй орнуудыг өөд нь татах гээд сан байгуулаад мөнгө төгрөг хаяад байна? энэ чинь л нөгөө өмчийн хэтэрхий их ялгаатай ялгаа гараад л тэгнэ нийгмийн тогтворгүй байдал үүсчих вий гэсэн дээ л хаяж байгаа хөрөнгө л гэж би боддог юм. Тийн өөрөөр хэлбэл одоо одоогийн байгууламжийг бат бөх байлгахын тулд л тэрнээс их монголдоо хайртай болоол мянганы хөгжлийн сан гээд 2,3-н зуун сая доллар хаяад байгаа ч юм уу үгүй ч юм уу. Тиймэрхүү л байна даа
Отгонбаяр -
Тэр одоо энэ орон нутагт тэр танай суманд өмч хувьчлал одоо ингээд бүх хүмүүст жигдхэн хүнийхээ тоогоор нэг хүн гээд бодоход бүх хүн тэнцүү юм хуваагаад авчихсан ш дээ тэ тухайн үед бол
Банзрагч -
Тийн нэгдлийн гишүүдэд
Отгонбаяр -
Нэгдлийн гишүүдэд тэ?
Банзрагч -
Тийн одоо төсвийн газар мазрынханд бол тийм одоо цэцэрлэг ясли сургуулийнханд бол тийм юм зүгээр амсуулах төдий юм болоол орхисон ш дээ. Тэр үед чинь нөгөө хоршооллын өмчийг дундын өмчийг тэгэж бид бол одоо санаатай байсан. Нэгдэл одоо бусад ийм томхон олон малтай газруудын сургууль юу Гурван булаг Сайхан, Могод энэ тэр чинь бол адил өгсөн юм билээ, нэгдлийнхэнтай ер нь бараг адил. Бид нар бол тэгээгүй ш дээ нэгдүгээрт энэ чинь төвлөрсөн бүсийн том сум энэ манай сум чинь том дундын үйлдвэртэй дундын эмнэлэгтэй том сум тэгээл цөөхөн малтай нэгдэл тэгээд тэрийг өгөх боломж байгаагүй, хоёрдугаарт тэр үед тэрийг өгөхийг хориглож байсан, хэрэггүй юм гэж. Тэгээд бид нар бол энэ чинь сумын хэмжээнд нэг 2000-хан мал л тэтгэвэр төсвийнхөнд өгөөд нэг 2,2 хонь юм уу нэг ганц үнээ юм уу ганц адуу мадуу тэгээл орхисон ш дээ.
Отгонбаяр -
Би түрүүн юу гэж асуух гэсэн бэ гэхлээр одоо жишээлбэл яахав нэгдлийн гишүүдэд тэнцүү хуваагаад өгчихсөн тэ, одоо ямар нэгэн ялгаваралгүйгээр адилхан авсан тиймүү?
Банзрагч -
Тийн
Отгонбаяр -
Тэгэхээр адилхан авсан хүмүүс одоо арван жилийн дараа хорин жилийн дараа өнөөдөр гэхэд л их ялгаатай болчихсон байна ш дээ. Энэ ялгаа юунаас болсон бэ?
Банзрагч -
Энэ бол тэгээл тэр хүний амьдрал ахуйгаа авч явах байдал л тэр ерөөсөө л
Отгонбаяр -
Өөр хувь хүнийх нь
Банзрагч -
Ер нь бол хувь хүнтэй л холбоотой тэр засаг төрөөс татварын өндөр бодлого юм болоогүй, за яахав энэ дээр амьдралыг авч яваа арга өөр байхад цаг уурын бас нэг хэдэн нөгөө цаг агаарын хэдэн бэрхшээл байна зуд зурхан юм боллоо ш дээ нөгөө малын өвчин хорогдож үхлээ. Гэхдээ л ямар ч сумууд зүгээр адилхан гарсан мянган малт ч ялгаагүй зуд болоол гарсан 200 малт ч зуд болоол гарсан, тэгээл тэр амьдрал авч яваа ер нь тэрний дараах тэр одоо нэг хэсэг нь овоо болов уу, унав уу тусав уу гэдэг бол тэр улсын л амьдралаа авч яваа байдалтай л холбоотой .Түүнээс өөр бол тэр засаг төрөөс дарамталсан энэ тэр юм байхгүй ш дээ.
Отгонбаяр -
Одоо танай суманд яг одоо малтай үлдчихсэн хэрнээ одоо өнөөдөр ингээд ядуурчихсан их хэцүү байгаа хүмүүс их байгаа юу?
Банзрагч -
Байна байна байна ш дээ. Байна ш дээ одоо тэгээл яг би одоо зүгээр тоогий нь хэлж чадахгүй зүгээр одоо амьдрах аргагүй болчихоод айлын мал хариулдаг тэгээд тэд нар яахав хоол ундыг нь өгдөг сард нэг хэд гурван төгрөг өгдөг мөгдөг тийм юм бол байна ш дээ нилээн байна. Одоо 4-н 3-н багт гэхэд одоо ингээд үзэх юм бол лав нэг 10,20-оод өрх бий байх. Тэгээд одоо нэг юм чинь хэцүү юм шүү дээ тэр овоо малтай болчихсон тэр нь хүн зарах аргаар одоо хүнийг л зарах аргаар тэр чинь тэр хүн чинь хүн юм чинь өмсөх зүүх юмтай болно хоол ундтай болно тэгэж байж гэр тэр хүнээ зарна ш дээ. Аа нөгөө нэг хэсэг нь нөгөө зарагдаж байгаа хэсэг нь би энэ хүний энэний л төлөө ёстой л үхэн хатан зүтгэж байж хоолтой ундтай болно энэ намайг хоолтой ундтай болгоно аятайхан байвал малжуулж амьдрал ахуй өөд нь татна гэсэн сэтгэлгээ аль аль талдаа бэлэн биш байна ш дээ
Отгонбаяр -
Тийм
Банзрагч -
Тийм бэлэн биш байна. Одоо шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг одоо малжаад нэг арваадхан жил болчихсон хүн чинь бол ерөөсөө манай энэ дээр юу гарсан ш дээ одоо тухайлбал шүдлэн үхэр алж өгөөл хоёр хонь шуудай гурил мурилтай өгөөл овоо овоо намар ингээд маллуулаад ингэж байсан чинь хавар таарахаа байгаад тарахгүй юу. Тэгэхээр давхиж очоод борцоо булааж аваад хоолгүй нөгөө хүнийг хөөгөөд явуулчихсан тийм байна.
Отгонбаяр -
Ёстой хуншгүй зан
Банзрагч -
Хуншгүй зан тэгэхээр цаад хоёр талдаа байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Тиймээ
Банзрагч -
Хоёрдоод ирэхэд тэр наад дарж байгаа хүн чинь дор захад нэг сард 108-н мянга хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэр чинь зүгээр одоо гурван ам бүлтэй гээд гурвууланд нь биш гэхэд хоёрт нь өгөх өгч өгөх ёстой ш дээ
Отгонбаяр -
Тийн
Банзрагч -
Тэгнэ. Нийгмийн даатгал, гэрээ хэлэлцээрийг нь хийнэ, нийгмийн даатгал юмыг нь төлж ингэж одоо хүний
Отгонбаяр -
Тэгэхээр тийм харилцаа байхгүй
Банзрагч -
Тийм харилцаа байхгүй
Отгонбаяр -
Зүгээр л амаар
Банзрагч -
Амаар ингэж тохироод л чамайг идэшний чинь одоо өвлийн чинь идшийг даяаж нэг адуу нэг үхэр арван таван хонь ямаа гэдэг юм уу ингэж өгөөл тэгээл цаадах зүгээр нэг л өвлийн хоолтой болж байхад уухайн тас болоол явчдаг тэгээл дараа нь тараа л тэгдэг тийм юм. Зүгээр ганц нэг хүн бол хүнийг бүр эвийг нь олж хараад өөрий нь боломжийн овоо мөнгөтэй болоод тэр бол малжиж байгаа бас мэр сэр юм байна л даа бас ч яахав.
Отгонбаяр -
Тэгээл нэг ингээд ялгаа гарчлаа шд би ингэж асуух гээд байна одоо социализмын үед бол ерөөсөө ялгаагүй байсан шд
Банзрагч -
Ялгаагүй
Отгонбаяр -
Бүгд адилхан байсан
Банзрагч -
Дээд талыг нь дарчихна доороос нь өөд нь татчихна тэгээл дунд нь
Отгонбаяр -
Тэр социализмын үеийн нэгдлийн даргад бол яг одоо өнөөдөр ингээд адилхан мал авчихаад хоосорчихоод байгаа хүмүүс шиг тийм муу малчин муу хүмүүс байсан байх тэ? Тэд нарыг яадаг байсан бэ?
Банзрагч -
Үгүй тэгээл ер нь л тэгээл нөгөө л одоо ингээд малгүй болчихсон эд нарыг харж байхад бол нэгдлийн үед их сайн ажиллаж сайн малчин байсан улс бол тийм юм харагдахгүй байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Яг үнэн
Банзрагч -
Тийм харагдахгүй байгаа. Хэсэг нь ажил амьдралтай л байна за тэгээл муухан нөгөө л мал дутаадаг энэ тэр гэр орон муутай ажил муутай юмнуудыг чинь бол одоо нэгдэл их өөд нь татна ш дээ байсхийж байгаад л мал дутаагаад хаячихна нөгөөдөхийг нь үзэж байгаал үнэхээр л ашигласан зарчихсан үрчихээгүй л байх юм бол нэг өрийг нь чөлөөлнө. За тэгээл хоол хүнсийг нь өгнө гэр орноо шатааж үер усанд орчих юм бол гэр орон юмыг нь өгнө. Тэгээл тэд чинь нэгдэл чирээд яваад байсан ажил л даа
Отгонбаяр -
Тийм байна. Яг тэгэхээр социалист үзэл байна шд тэр хүнийг чирээл яваад байдаг
Банзрагч -
Тийн тэр социалист үзэл нөгөө нэг нь чирээд л яваад байх тэгээл яваад байх тэгээл яваад байсан л даа. Аа зүгээр залуу тал нь бол бас сайн яваа залуучууд ч байдаг бас тааруухан залуучууд байна. Залуучууд тэгээд юу байна даа ажилд дургүйхэнүүд нь л тааруу явж байна даа, одоо тийн тэгээл одоо эвээ олоогүй юмнууд нь л тааруу
Отгонбаяр -
Таны бодлоор бол одоо яг энэ нэг өмч хувьчлаад ингээд капиталист нийгэм болсон эсвэл өмнөх бүгдээрэнгий нь ингээд нэг мууг нь дээш нь татаад сайныг нь доош нь дараад жигд байлгаад ирсэн социалист хоёрын ялгаа таны нүдэнд бол тодорхой байна ш дээ тэ
Банзрагч -
Тийм
Отгонбаяр -
Тэгэхээр энэ хоёрын эерэг сөрөг талууд аль нь одоо давуу байна? Одоо манайд чинь нөгөө ийм болчихсоноос болоод социализмаа илүү санагалздаг тээ сайхан байсан гэдэг тийм иш байна ш дээ яах аргагүй л одоо байгаагаас өмнөх байсан нь ямар байна зарим талаар илүү байсан гэдэг бодол их байгаа шт
Банзрагч -
Тийн.Тэгээд тэр социализмын үеийг мэддэгүүд нь бол одоо санагалзаж байгаа тийм сайхан байлаа, нэгдэл чинь амар байж гэсэн юм болбол байгаа л даа. Байж л байгаа. Зүгээр залуу тал нь бол тэрийг юугаа мэдэхэв. Одоо дуртай газраа явна сууна, дуртай ажлаа хийнэ, хийхгүй байвал өлсгөхгүй л бол болж байна гээд энэ тэр гээл. Тийм утгатай л явж байна л даа тэгээл одоо тэр өмчийн ялгаанаас болж байгаа юм л их шудрага бус байгаа юм л даа. Тийн тэр л их шудрага бус байгаа юм.
Отгонбаяр -
Тэрнийг их нийгмээс өөрөөс нь хуулийг бол их сайн боловсронгуй болгох
Банзрагч -
Тэгээл хүнд чинь тэр хүч хөдөлмөрөөрөө ноцолдож бий болгосон тэр өмч хөрөнгө амьдрал ахуйд тогтдог болохоос биш яг гэнэтхэн тэр май гээл юм өгөөд май гээл юм өгөөд байх ч ер нь нээх ч тийм байдаг юм биш үү одоо ингээл. Үгүйдээ л одоо ингээд манайхан чинь алтанд их явж байна ш дээ. Одоо Уянгын алт гээд Өвөрхангайн Уянгын алтанд хэдэн жил явлаа. За бүр Заамар гээд явлаа тэгээл одоо өдөржин ажиллаад л 10,15-н мянган төгрөг тэгээд бүр доод тал нь 5-н мянган төгрөг аваад одоо ингээл яахад бол хүн зүгээр ёстой уул нь бол одоо 5-н мянган төгрөгтийг нь ишиг юм бол одоо хайрлаад тэжээдэг юмнууд нь одоо олоод л орой нь тэгээл найралдаг юм биш үү эд нар чинь
Отгонбаяр -
Ай черт
Банзрагч -
Тийн тэгэхээр тэр хямдхан олдоод байгаа юманд их ер нь хүн жаахан тийм байдаг байгүй юу.
Отгонбаяр -
Социализмын үед хүмүүс нэг одоо жишээлбэл малчин эсвэл одоо хөдөө сум нэгдэл дээр ажиллаж байсан хүмүүс ажилдаа хандах хандлага одоо цагийн хүмүүсийн ажилд хандах хандлага ер нь ялгаа зөрөө?
Банзрагч -
Өөр өөр. Тэр үед чинь одоо нэгдэл нийгэмдээ ажиллаж байна энийг түшиж л байвал миний амьдралтай миний үр хүүхэдтэй ер нь ажил амьдралтай явна гэсэн манай нэгдэл миний нэгдэл гэсэн ойлголт бол явж байсан хөдөөд бол тийм л байсан. Одоо бол яахав өөрийн хөрөнгөтэй болчихсон, тэр малтай өмчтэй хөрөнгөтэй болчихсонууд нь бол овоо болчихсон нь мэдээж одоо хэвээрээ байхаа зүгээр өөр бол тэр түрүүний мал хариулж байгаа тэр нөхөр мөхөр бол одоо эд нар бол тийм өнөө маргаашийн л амьдрал ахуйн хэрэгцээ хангаж л байгаа болохоос биш тийм алс хэтийн бодсон юм бол байхгүй ш дээ.
Отгонбаяр -
За за эхний удаагийн яриагаа хоёулаа ингээд дуусгая тэгээд яг нөгөө өмч хувьчлалын талаар их сайхан яриа боллоо гэж би их баяртай байна тэгээд танд баярлалаа.
:
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.