Banzragch


Basic information
Interviewee ID: 990344
Name: Banzragch
Parent's name: Sambuudash
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Baruun Bayan Ulaan sum, Övörhangai aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
belief
democracy
privatization
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Банзрагч даргаа хоёулаа хоёр дахь яриагаа одоо хийнэ. Тэгээд энэ удаад бол хоёулаа тэр хэлмэгдэлтийн сэдвээр ярихаар тохирлоо тиймээ. Хэлмэгдүүлэлтийн талаар тэгэхээр яг таны гэр бүл хамаатан саднаас юм уу эсвэл одоо таны сайн мэдэх хэлмэгдүүлэлтийн түүх

Банзрагч -

Тийн миний эцгийн одоо өвөг эцгийн ах лам аграмба хүн хэлмэгдсэн л юм байна лээ. Тэр Уянгын хүрээн дээр сууж байгаад хэлмэгдсэн л юм байна лээ. Тэгээд тэрний бичиг баримтыг хөөцөлдөж би нилээн л явсан тэгээд өмч хөрөнгийг нь хураасан тийм байсан тэгээд яахав тэр нөгөө үе нөгөө гурав дахь үе дээрээ байх юм бол сая төгрөг өгсөн ш дээ. Манай тэр эцэг бол миний эцэг нас барчихсан байсан тэгээд хамаараагүй байсан тэгээл орхисон л доо. Аа ер нь хурлын дарга байсан хурлын дарга чинь хэлмэгдэлтийн асуудлыг сумд хариуцдаг юм ш дээ тэгээд энэнтэй холбогдуулж бас нилээн юм хүн амьтны хүсэлт санал бодлыг сонссон хэлмэгдлийн мөнгийг нь шийдэж өгсөн бас ном хэвлэл уншсан тийм байдаг юм. Тэгэхээр хэлмэгдэлт бол үнэхээр ёстой Монголын түүхэнд болсон хар үйл явдал юм байна лээ л дээ. Тэгээд ингээд одоо энэ чинь өөрөө Баруун гүний хүрээ гэж энэ чинь том хүрээ энэ манай сум чинь тэгээл ингэж бүх лам нарыг барьсан тухай ингэдэг юм л даа. Тэгээд одоо ч бичиг баримт юм нь олдоогүй тийм улсууд зөндөө бий ш дээ хаана яасан нь мэдэгдэхгүй

Отгонбаяр -

Ачаал явчихсан

Банзрагч -

Тийн тэгээл одоо ингээд улс ярьдаг л юм л даа “Одоо лам нарыг бариад ингээд явж байсан чинь нэг газраас тоолоод үзсэн машин дээр тэр чинь 15 байдаг юм уу 20-н ч хүн машин дээр ачаад хүлээж авад ингээд хоёр буутай цэрэг аваад явж байсан чинь тэгэсхээд нэг газар очоод тоолоод үзсэн чинь нэг дутчихсан

Отгонбаяр -

За

Банзрагч -

Анх хүлээж авснаасаа тэгэхээр нь тэр дутуу очвол нөгөө барьж яваа улсууд буудан авна шүү дээ. Тэгэхээр зүгээр хонь хариулж байсан хүнийг давхиж очиж бариад тоо гүйцээгээд өгчихсөн. Тэгээд нөгөөдөх би хамаагүй гэж хичнээн хашгираад нэмэр байхгүй тэгээл дууссан тийм яриа байдаг байхгүй юу. Тэгээд тэр бол үнэн байх гэж боддог юм ер нь арай дэндүү. Манай энд Доржпүрэв гуай гэдэг хүн байж байгаад өөд боллоо л доо, тэр мөнүүхэн энд. Тэгээд тэр Доржпүрэв гавж гэдэг хүн ярьж байсан юм. Тэр бол баригдаад ингээд ачжээ. Тэгээл лам нарыг ингээд хийцэн ингээл аваад явцан. Тэгэхдээ л гавжид нэг арай бас дотно харьцдаг нэг харгалзагч байсан байна, тийн бас хоол унд дөхүүлдэг ч юм уу бас арай гайгүй юмаа тэгээд нэг өдөр гэнэтхэн гаргаал нөгөө хоёр талынх нь хоёр үүдэн дээр хоёр машин зогсоож байгаал чи тийшээ чи тийшээ чи тийшээн гээл ачдаг гэнээ. Тэгээд тэр гавж Доржпүрэв гавжийн нэр нь дуудаал тэр машинд тэгээл ингээл тэгтэл нөгөө харгалзагч нь бишээ чи тэрүүнд гээл тэр машинд суулгачиж, тэгээл хоёр тийшээ яваал, тэгээд тэнд суусан нь 10-н жил энд суусан нь арван жилийн ялтангууд тэр нь цаазаар авсан

Отгонбаяр -

Аа цаазаар авах тэгээд нөгөөх цаазыг нь мэдээд арван жил рүү нь явуулчихсан.

Банзрагч -

Тэгээд тэрийг би яагаад үнэмшээд байгаа вэ гэхлээр зэрэг Булганы хэлмэгдлийн цагаан наян гэдэг дээр Дагдангийн Доржпүрэвийг 38-н оны тэр онц бүрэн эрхт шийдвэрээр цаазаар авав гээд хэлмэгдлийн цагаан номон дээр

Отгонбаяр -

Аа тийм байна

Банзрагч -

Тэр хүний нэр байж байгаа байхгүй юу. Аа гэтэл гавж тэр хүн арван жилийн ял эдлээд хоригдчихоод эргээд ирсэн

Отгонбаяр -

Тээр

Банзрагч -

Тэгтэл тэр бол тэгээл тэр хувийн хэрэг дээр нь бол яг тэгж ялгаал цаазаар авав гээд тэр нөгөө протоколь юман дээр бичээл хаачдаг юм байлээ. Бүр амьд жишээ

Отгонбаяр -

Тэр

Банзрагч -

Тэр

Отгонбаяр -

Тэгээд Доржпүрэв гуай сүүлд нь тэр харгалзагчтайгаа уулзаж уу? Тэр талаар

Банзрагч -

Мэдэхгүй одоо би тэгээд нарийн асуудлыг. Настай хүн байж байгаад наяад оны сүүлээр ерээд он байхаа нас барсан ш дээ. Тэгээд л тийм сайхан өвгөн байж байгаад нас барсан тэгээд л тэр номон дээр л би тэгэж ингэж бодож байсан. Намын шалгах комиссын дарга байсан Тогоочийн Гэндэн гэдэг хүний “Гурван түмэн хүний амь” гэдэг номыг та уншсан уу?

Отгонбаяр -

Үгүй

Банзрагч -

Тэр хүний ном уншсан тэр яагаад тэр Тогоочийн Гэндэн гээд тэр Булган аймгийн дарга байсан хүн байнаа даа тэгээд тэр Лувсанравдан гуайн урд талд намын хянан шалгах хороо гэдэг том байгууллагын дарга байсан хүн байлээ тэр Тогоочийн Гэндэн гэдэг хүн тэгээд тэр үед тэр улсын товчооны тогтоол гарч тэр лам нар ингээд хэлмэгдчиж гэж үзээд тусгай комисс байгуулаад тэр хэргийг хянасан

Отгонбаяр -

Аа за

Банзрагч -

Тэгээд тэр комиссын улс төрийн товчооны хуралд оруулж бүгд хуралд оруулж нэг хэсгийг нь бол алдаа болжээ гэж дүгнэлт гаргасан тэр Тогоочийн Гэндэн гэдэг хүн одоо амьд юм гэнэ лээ. Тэгээд тэр хүний номыг та нэг уншаад үзээрэй

Отгонбаяр -

Энэ хүнийг олж уулзах юм байна шүү дээ

Банзрагч -

Тийн Тогоочийн Гэндэн гэдэг хүн бий

Отгонбаяр -

Энэ аль нутгийн хүн гэнээ?

Банзрагч -

Энэ Өмнөговийн хүн

Отгонбаяр -

Одоо Улаанбаатарт байгаа юу?

Банзрагч -

Улаанбаатарт байгаа. Ноднин уржинан 2008-н онд Булган аймгийн ойгоор ирсэн гэсэн байхаа Гэндэн гуай. Их л настай хүн байх тэгээд тэр хүний номон дотор байгаа юм. Лхүмбийн хэрэг, Лхүмбийн хэрэг гээд төв хорооны нарийн бичгийн дарга Лхүмбийн хэрэг. Лхүмбийн хэрэг бол ердөө л нэг дотоодыг хамгаалахын ажилтан тэр Батширээт сумын худалдаа үйлчилгээний ангийн дарга Цэдэв Цэвэгжав гэдэг хүний авгайг санаархдаг байсан тийм. Тэгээл Буриадуудын хэлээр зохиомол хэргээр Цэвэгжавийг бариулж туугаал тэгээл авгай нь тэр юмнаас үлдсэн юм гэдгийн. Бүр нээх хачин. Тэр Тогоочийн Гэндэн гэдэг хүний “Гурван түмэн хүний амь” гэдэг номыг та уншаарай тэр их сонин ялангуяа энэ хэлмэгдлийн юм байж байгаа одоо тэгээл тэрийг чинь нэг хэсэг нь бол санаатайгаар хэлдэггүй юм шиг байгаа юм, нэг хэсэг нь бол улс төрийн болгоод энэ нам замтай холбоотой хэрэггүй гэж үздэг юм. Тэрийг бол бүр хэрэг гаргасан хүмүүс эргэж үздэг тийм юм байлээ ш дээ тэрийг бол 30000-н хүний амь насны хэлмэгдлийн тухай юм бичсэн тийм. Тэгээд үнэхээр одоо нэг талдаа хэлмээр байгаа юм одоо үнэхээр цаанаа тэр японуудтай холбоотой тийм хэрэг бол бас тэр нөгөө тагнуул туршуул явуулсан тийм юм бол байж болзошгүй л юм шиг байлээ.

Отгонбаяр -

Тээр

Банзрагч -

Монголд, болзошгүй л юм байлээ тэр Самбуу гэдэг хүнийг тийш нь тууж аваачсан тийм юм байлээ. Тэрийг нь зүгээр одоохондоо ном хуйд гараагүй болохоор мэдэхгүй л юм. Зүгээр тэрийг тэгээл барьж аваал тэгээл лам нарыг дэндүү хэлмэгдүүлсэн тийм байдаг л юм даа. Тийм мэтийн юм тэр нөгөө хэлмэгдүүлэлт бол үгүй яах вэ одоо тэгээд тэр сураг нь гарахгүй тэр хувийн хэрэг нь олдохгүй байгаа улсууд тэр санал гомдол ихтэй л байдаг л юм шиг л байлээ. Аа тэр хэлмэгдүүлэлтийн мөнгө л юм даа үхсэн хойно нь нэг сая төгрөгтэй яахав үлдсэнд нь сэтгэлийн дэм түүнээс биш бүхэл бүтэн хүний амь насыг. Тэгээл нэг Чойбалсантай яг холбоотой юу гэдэг бас нэг дурсамж байгаа юм.

Отгонбаяр -

За

Банзрагч -

Өвөрхангай аймгийн манайхны садан сүлбээний нэг өвгөн Цэдэнбал гэдэг өвгөн байсан юм. Тэр өвгөн тэр нам замаас хөөгдөж жаран хэдэн онд 66-н онд дахиж намдаа элсээд манайхны Бал өвгөн тийм өвгөн байсан юм. Тэр өвгөний нэг яриа надад байдаг юм. Яг энэ дээр байгаа юмаа. Уянгын хүрээ гэж их том хүрээ байдаг юм

Отгонбаяр -

Тийм

Банзрагч -

Тэр Өвөрхангайн Уянгын хүрээ тэгэхэд тэр уянга сумын дарга байж . Тэгээл ерөөсөө оройд л лам нарыг бариад байж, машин машинаар. Тэгээд л маршал Чойбалсанд захиа бичсэн

Отгонбаяр -

За

Банзрагч -

Цэдэнбал гуай, нөгөө сумын дарга. Энэ ер нь юу болж байнаа ингээд ингээд лам нарыг барьж байна. Цөмөөрөө эд нар одоо эсэргүүнүүд үү? Засаг төрийн бодлого буруу тийшээ явж байна уу? Маршал таныг анхааралдаа аваач гээд захиа бичээд маршалд өгчихөж гэнэ

Отгонбаяр -

Шуудангаар

Банзрагч -

Тийн. Өөрөө тэр ярьсныг нь би ярьсан шүү.

Отгонбаяр -

Аанхан

Банзрагч -

Гэтэл арав гаруй хоногийн дараа хориол хоногийн дараа Цэдэнбал гуайг бариад авчиж

Отгонбаяр -

Өө за за

Банзрагч -

Тэгээл өвөрхангайн шоронд нэг арав хориод хонуулсан юм уу тэгээл Улаанбаатарт нэг шоронд очдог. Тэгээл мань хүн бодохгүй юу, ёстой нэг хэрэггүй юманд дуугарч, ингээд амьгүй болно. Дуугүй л байж байхгүй би. Тэгээл ингээд хотод ч одоо хоёр гурван сар байсан юм уу тэр үеийн одоо шууданд ч байсан юм уу гэнэтхэн л дотоодын хамгаалахаас Уянга сумын дарга байсан Цэдэнбал гэдэг хүн хаана байна гээл сурж ирээд тэрийг аваад явсан.Тэгэхээр яг би буудуулллаа гэж бодохгүй юу.

Отгонбаяр -

За

Банзрагч -

Тэгсэн чинь аваачаад маршал Чойбалсан дээр авчирж.

Отгонбаяр -

Уулзуулж

Банзрагч -

Тийн

Отгонбаяр -

Өө за

Банзрагч -

Тэгээд таны захиаг би авсаан. Тэгээл одоо дорно хайсан чинь өнөө дарга чинь баригдаад хаана яваа нь олдохгүй. Тэгээд одоо танд бол хүсч байнаа таны энэ захиан дотор одоо бас үнэмшилтэй юм байнаа, бид одоо анхаарал юмандаа авнаа. Тэгээд Цэдэнбал гуайг сулласан. Тийм юм байдаг юм байлээ. Тэгээд бас яг тэгээд яг тэгээд болгон доороо үнэхээр ч маршалд нь байдаг юм уу

Отгонбаяр -

Маршалыг буруутгах

Банзрагч -

тийм байсан ч юмуу үгүй ч юм уу гэх зэргээр л тийм юм болж л байдаг юм. Ийм л юм болсон доо

Отгонбаяр -

Танай энэ суманд нөгөө арван жилийн шоронд суучихаад иргэж ирсэн лам нар

Банзрагч -

Хоёр байсан нэг нь доороо шургаад, сүүл нь энэ Дамдин гэж Бүтийн Дамдин гэж өвгөн байсан 92 гурван онд нас барсан авгай мавгайгүй ганцаараа байж байгаад өнгөрсөн. Тэгээд тэр үед ийм тийм юмыг чинь яриулах хөөрүүлэх тийм юмыг сонирхож явсангүй, ерөөсөө сонирхож явсангүй. Би настайчуудтай бас их л буу халж дэмий ярьдаг хүн л дээ. Тийн тэгээд тэр Дамдин гуайтай бол ер тийм юм яриагүй

Отгонбаяр -

Тэгээд тэр лам нар буцаж ирж нутагтаа байхдаа одоо хөдөө орон нутагт нөгөө ном уншлага нөгөө сүсэг ард түмний сүсэг бишрэлд үйлчлэх юмаа хийж байсан уу?

Банзрагч -

Хийж байсан. Хийж байсан.

Отгонбаяр -

Нууцаар

Банзрагч -

Хийж байсан зүгээр бидний үед бол нууж байсан л даа зүгээр энэ хойно лам нарын хороо гээд байдаг байхгүй юу энэ байрны ёзоор байсан хэдэн лам нар тэгээд Дамдин гуай Цэрэндамба гээд лам өвгөн бий одоо ч амьд байна тэр энэ тэр энэ бодвол тэгээд ном уншдаг тийм л байсан юм шиг байгаа юм. За сүүлийн үед жаахан сулраад ирхээр наяад оны сүүл болоод ирхээр Дорж гавж энэ тэр гээд лам нар байсан л даа тэд нарыг энэ хөдөөний айлууд бол айраг уулгана гэж урьж аваачдаг тэгээд хэдэн сайхан тохитой өвгөчүүдийг аваачаад тэгээл нэг хонодог өнждөг тэр сайхан айраг тавьж айраг ууж хуучилж ярьж тэгээд эрх биш нөлөөлж тэд нар яаж зүгээр байхав үдэш орой тэгээл лам гэдэг үүднээсээ уншиж

Отгонбаяр -

Ном уншлаа хийж заслаа хийж

Банзрагч -

Тэгж л байсан л даа.Тэгээд сүүлийн жил наяад оны сүүлийн үед бас нилээн задарсан ш дээ.

Отгонбаяр -

Тэгээд таныг нэгдлийн дарга хийж байх энэ үед одоо сүсэг бишрэл бол их хаалттай байлаа ш дээ тэ?

Банзрагч -

Тийн

Отгонбаяр -

Тэгэхээр та бол тэр хүмүүсийг тийм юм хийж байсныг мэдэж байсан нэгдлийн дарга хүн зүгээр гадарлаж байсан байх

Банзрагч -

Тийн гадарлаж л байсан тэр лам мам гэж л байсан тэгэхдээн нөгөө тэрийг чинь ер нь намын байгууллага нэлээн их тагнадаг, тийн аж ахуйн юм руу ч бид нар яахав сумын юмыг хянадаг гэхдээ. Би ч өөрөө бас тэр талын их тийм учиргүй их мөргөж зөргөөд байдаггүй бас их нэг үзэн ядаад байдаггүй хүн байсан юмуу даа. Тэгээд ийм байж дээ тэгээд тэр талаар бол тийм юм хөөцөлдөж ярьж яваагүйгээс өөр энэ хойд урд овоон доор чулуун дээр юм сийлээд тавьцан байна мани бадми хум аваачсан байна энэ тэр гээл тийм юм яригддаг л байсан тэгээд тэр нь бол аж ахуйн хүнд нээх тийм нөлөөтэй биш. Зүгээр хэлмэгдэлтийн өөр нэг тэр сүүлийн хэлмэгдэлтийн юманд Бариашир гэж тухайн үедээ тэр анагаахын дээд сургуулийн намын хороон дарга байсан оросод аспирантурт сурч байгаад тэр Лоохуузын хэрэгт орж ирсэн тийм хүн байсан номын санд байсан энэ Могод сумын

Отгонбаяр -

Нутаг заагдаад ирсэн гэлүү?

Банзрагч -

Тийн Могод сумд нэгдэл дундын үйлдвэр гэж байсан юм. Тэрний амралтын эмч байсан

Отгонбаяр -

Аа за

Банзрагч -

Тийн тэгээд би чинь 85 зургаан оны залуу хүн тэр талын юмыг ч мэдэхгүй тэгээд авгай бид хоёр 85-н онд юмуу 86-н онд могодод нэг амарлаа.

Отгонбаяр -

Тэр амралтанд;

Банзрагч -

Тийн амралтын газар тэгээ Бариашир гуай тэнд байсан тэгээл Бариашир гуайтай тоглоно наадна, тэр эсэргүү юм гэнэ лээ гэж дуулсан болохоос тэгээл тоглоно хөзөр мөзөр тоглоно аа бүр инээж хөхрөөд тийм л байдаг байсан л даа. Тэгээд тэр үед чинь муу санаач үгүй тэгээл сүүлд 90-н оны намын онц их хуралд очсон чинь Бариашир гуай намын хурлыг төлөөлөгч болоод ирчжээ

Отгонбаяр -

Өө за

Банзрагч -

Тийн нөгөө цагаадаад намын их хурлын төлөөлөгч. Тэгээд хоёулаа яриал ингээд би чамд их баярладаг юм гэнээ. Юу баярлах билээ гээд ингэсэн чинь тэр үед нэг намын үүрийн орлогч нэгдлийн орлогчоос дээд зиндааны улсууд тэр эсэргүү хүнтэй харьцах уулзах ярих бол тийм хяналттай байсан юм байлээ л дээ би тэрийг мэдэхгүй юм чинь яах юм. Тэгээд тэр үед бол чи залуу ч байсан намайг бас хүн ёсоор үзээд тоглож наадаж бас идэж ууж тэгэж байсан тэрүүнд чинь баяралдаг юм шүү. Тэгээд тэр үед чинь би бас их төвөгтэй байсан юм шүү дээ

Отгонбаяр -

Тээр

Банзрагч -

Тэгэж хэлж байсан. Тэгээл бодхоор бол тэр улсыг чинь бол тэр хяналттай одоо бодвол миний тухай юм тэр хянадаг газар нь очиж л байсан байх л даа тэгээл тэр үед бол юм нилээн суларчихсан байсан үе л дээ. Хэлмэгдэл тэр хэлмэгдлийн юмнууд

Отгонбаяр -

За нэг ийм асуулт байна. 90-н оны ардчилсан хувьсгал Улаанбаатарт өрнөөл улаанбаатарт чинь өлсгөлөн зарлаал асуудал их тийм хурц ард түмэн нэг тийм юм мэдэхгүй тэрнийг чинь их эмзэг тийм сэтгэл догдолж хүлээж авч байлаа ш дээ. Одоо юу болох юм бараг зарим нь ч их айдастай л байсан байх зарим нь их эмоцитойгоор дэмжиж байсан тэр үед одоо та яг бас л энэ хөдөө орон нутагт

Банзрагч -

Тийм сум нэгдлийн дарга

Отгонбаяр -

Сум нэгдлийн дарга байж байсан тээ, энэ суманд яг тэр мэдээ яаж ирж байв хүмүүс яаж хүлээж авч байв тэр талаар

Банзрагч -

Энэ Хишиг-Өндөр сум чинь харьцангуй ер нь их тийм хүлээцтэй тийм юм болгонд оролцоод байдаггүй газар шүү дээ. Тэр бол үндэстэй, яагад гэвэл үндэсний хишиг-өндөр сумын унаган иргэд гэдэг харьцангуй цөөн. Энэ чинь дээр үед нөгөө сумын сум дундын эмнэлэг долоон жилийн сургууль МААМС, артель гээд ерөөсөө газар газрын улс цуглачихсан

Отгонбаяр -

Аа тийм байх

Банзрагч -

Тийм газар. Аа гэхдээ энийг чинь бол ер нь хөдөө орон нутагт цөөхөн хүн дэмжсэн ш дээ. Ер нь л одоо тавтир муутай улс хийлээ, овилгогүй юм хийлээ, болж байгаа амьдралыг үймүүллээ. Тэр битгий хэл одоо өлсгөлөн зарлаад заавал хөдөө ирж одоо манай танайд ирж мал алж ид шахуу юм одоо нөгөө тийм юмаар хандаж байсан ш дээ

Отгонбаяр -

Аанхан

Банзрагч -

Тийм ер нь тийм хандаж байсан. Зүгээр 90-н оны сонгуулиар ч гэсэн бас тийм л байдалтай байсан. Тэгээл сүүлдээ л энэ чинь хөдөө нэлээн мэдээлэл авч тэгээд энийг чинь дэмждэг намын улсууд гарч ирж өөр дотроос нь гарч ирж энэтэр тэгэж энэтэр энэ Булган дээр усны аж ахуйн инженер Ганболд гэдэг залуу тэр бас л аймгийн захиргаа махиргааны үүдэнд зогсоол тийм юм хийж бас дэмжлэг хийж явлаа энэ тэр гэж тэр мэрийг чинь их л муу хүлээж авч байсан. Тэгээл ер нь л аливаа тал нь нөгөө материаллаг тал нь дийлэх юм чинь дараа нь нөгөө өмч хувьчлал болоол ингээл юм тараал ингээл явж явж ардчилсан холбоо гэдэг чинь алсад биднийг чинь ийм юмтай залгууллаа гэсэн ойлголт мойлголт болоол тэгээл ирэхээр чинь нөгөө задрах тэмцэх энэтэр нь өөр болоол тэгээл ирдийн ш дээ. Одоо чинь манайд нам намын л улс бий гэхдээ хувьсгалт намыг бол ер нь нилээн дэмжинэ ер нь аль ч сонгуульд бай харин ерөнхийлөгчийг ч сая тэглээ ш дээ манайд хол илүү гарсан шдээ Энхбаяр

Отгонбаяр -

Тиймүү, Танай сумаас уу?

Банзрагч -

Тийн. Тимй маягтай л нилээн тогтвортой газар шүү дээ. Тэгээл үр хүүхдүүд нь өөрснөө тэр ардчилсан үзэл санаа манааг дэмжээд ийм тийм гээд ирэхээр чинь аяндаа л ингээд тэлээд явчдаг юм байна шүү дээ тийн. Тэр одоо хувьсгалт нам бол мань мэтийн насаараа дагачихсан амьдрал ахуй холбоотой ийм улсууд л хөдөлшгүй байх болохоос энэ улсын чинь санал бодол янз бүр болоол саналыг бүртгэх нь яав юув яав амлав өглөг сүүлийн үед чинь хачин нэг их гаж тогтолцоо жигтэйхэн амладаг боллоо ш дээ намууд чинь одоо ер нь

Отгонбаяр -

Харин тиймээ

Банзрагч -

Замбараагүй одоо эдийн засгаа ч хүндрүүлээд ард түмнээ ч бэлэнчлэх сэтгэлгээнд оруулаад

Отгонбаяр -

Тэхх

Банзрагч -

За чи энэ улс нэг л залруулагдахгүй бол нэг л болохгүй дээ

Отгонбаяр -

Өмч хувьчиллын үеэр одоо жишээлбэл өмнөх Дашинчилэн суманд өмч хувьчиллаар нэгдэл задрахад сумын намын үүрт юм оногдсон байгаа юм нэлээн хэмжээний танай суманд

Банзрагч -

Манайх өгсөн ш дээ

Отгонбаяр -

Бас өгснүү?

Банзрагч -

Өгсөн тэр чинь нөгөө бид чинь одоо ирэх жил одоо нам ер нь болохоо байлаа, энийг бүх гишүүдийнхээ хурлаар дэмжие гэж ер нь шийдвэрлэх нь зүйтэй гэж өгсөн тэр үед ч бас ихэнх нь дэмжиж байсан үе манайх чинь одоо хоёр зуугаад жижиг мал 2 морь 3,4-н үнээтэй билүү өгсөн ш дээ, намын үүрийн санхүүжүүлээд.

Отгонбаяр -

За тэгээд тэр мал яасан бэ? Намын үүр

Банзрагч -

Тэр үед овоо өсөж өндийгөөд овоо болж байсан тэгээд дараа нь аймгийн намын хороонд нэгдсэн аж ахуй махуйтай болоод хуучнаа аваад явсан тэгээл

Отгонбаяр -

Тэгээл бас тэр намын даргын гараар ороол

Банзрагч -

Тийн тэгээд одоо намд очсон л доо. Аймгийн намын хороонд очсон, тэгэхэд аль хир юм өгсөн юм, одоо байдаг юм уу үгүй юм уу? Мэдэхгүй. Ер нь бүх газрууд тэгсэн дээ, ихэнхи энэ улсууд их сайн өгсөн шүү дээ. Тэгээд сүүлдээ яачихсан юм. Бүх гишүүдийн хурлаар шийднэ ш дээ тэрийг чинь хэдэн бүх гишүүдийн хурлаар зүгээр санал оруулдаг нь одоо бид л байна шүү дээ

Отгонбаяр -

Аа тэгээд тэр өмч хувьчиллын тэр нөгөө дүрэм гарсан ш дээ тээ тэр яахав ерөнхий загвар байсан байх тэгээд тэрнийг гардан хийсэн хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ?

Банзрагч -

Одоо тэгээл өмч хувьчиллын комисс гээд байж байна. Тийн сумын комисс гээд тэгээл нөгөө малчид орно нэгдлийн дарга орно цөм орчино. Тэгээл нөгөө үнэлгээ мүнэлгээг чинь цөмийг нь хийнэ малаа цөмийг нь үнэлнэ тэгээл нөгөө хийсэн бүх тооцоогоо цөмөөрөө эргэж суугаад за Банзрагч тэд энэ 15-н жил ажиллажээ хүний өгцөн хувиар гарлаа ингээд ийм ийм ийм мал за Даваасамбуу ийм ийм гээд тооцоо нь зөв үү? Ингээл бүх юмаа тооцноо, хуралдаж тооцоогоо бүгд гаргаад тэгтэл манайд байгаа мал чинь хэд вэ? Хонь ямаа. Тэгээл багуудад хувиарлаал харна ш дээ тэгээл айлын гадаа очоол улсаа цуглуулж байгаад тэрийг чинь дор нь аваад аваад тэгээл зохион байгуулсан.

Отгонбаяр -

Социализмын үед бол та одоо ингээд сумандаа бол нэгдлийн дарга учраас эрх мэдэлтэй хүн ш дээ

Банзрагч -

Тийн. Сум нэгдэл хоёр төр аж ахуйн хоёр мэдэлтэй

Отгонбаяр -

Тийн тэгээд энэ эрх мэдэлтэй хүн зүгээр одоо жирийн малчин хоёрын хооронд амьдралынх нь хувьд эрхэлж байгаа хөдөлмөрөөс нь биш ер нь яг ингээд амьдарч байгаа байдал тэр хүний хувь хүний юманд хувь хүн дээр нь ирэх юманд их зөрөө байсан уу?

Банзрагч -

Үгүй одоо миний тэр үед чинь цалин 800 байлуу нэгдлийн даргын 900 дээр сумын даргын 200 1100-н төгрөгний цалинтай бас үйлдвэрийн даалгавар төлөвлөгөө биелүүлвэл бас жилийн эцэст 3,4-н мянган цаасны шагнал авчина. Аа бас төлөвлөгөө таслах тэрийг биелүүлэхгүй бол шийтгүүлчинэ. Цалин хасуулна ш дээ. Тэр сарын за тэгээд авгай маань бас дундын үйлдвэрийн туслах нягтлан бас 7,800-н төгрөгний цалин авчина. 2000-н цаасны цалинтай өрх. Аа гэтэл нэг жирийн малчин хүн 500-н хонь хариулаад хариулгын хөлс нь сард нэг 200-гаад төгрөг байсан бол уу? Сард хариулгын хөлс нь тэгээд яахав төл бойжуулах ноос моос авах хугацаанд бол жилийн эцсээр мянга занга гаргаад авна л даа. Ингээд бодоод байх дээр цалингийн зөрөө гэж байгаа. Энэ цалингийн зөрүү байгаа юм чинь тэр амьдралын зөрөө бол байсан л байж таарна л даа тэгээд. Тэгэхдээн бид тэр үед чинь засгийн унаа ямар хувийн тэрэг байсангүй байшин барилга баривал адилхан зээлээр нэг дүнзэн байшинтай эсвэл таван ханатай гэртэй тийм л байлаа бидний тэр үед чинь тэр нэг нэгдэл нийгмийн өмч хөрөнгөнөөс нэг завших юмсан ганц төлөг аваад идчих юмсан гэсэн сэтгэлгээ ерөөсөө байхгүй байлаа ш дээ идэж л байлаа мөнгө төгрөгийг нь тушаагаал явдаг хяналт шалгалт ч ихтэй.

Отгонбаяр -

Тийм

Банзрагч -

Тийм л байлаа. Тэр авдаг цалингаас шалтгаалдаг зөрүү байсан байх аа тэхх

Отгонбаяр -

Эрх мэдэлтэй хүмүүс одоо жишээлбэл сумын даргад болбол сумын нэгдлийн гишүүд хандах хандлага одоо ер нь энд амьдарч байгаа хүмүүст хандах хандлага их хүндэтгэлтэй байсан биз

Банзрагч -

Хүндэтгэлтэй байлгүй яадаг юм төр аж ахуйн хүн ер нь тэгээд нэгдлийн дарга нар чинь их хүндтэй ш дээ. Одоо та ингээд судлаад үзэх юм бол энэ Монголын нэгдэл байх үеийн кинонуудаас ер нь олон л кинонд нэгдлийн дарга сайн муу дарга нарыг дүрсэлсэн байгаа байх. Ахуй амьдрал ер нь яах нь тэр тухайн нэгдлийн өнгөтэй өөдтэй байх уу гишүүдийн ахуй амьдрал нь ямар байх уу гэдэг нэгдлийн даргаас шууд шалтгаална.

Отгонбаяр -

Тийм

Банзрагч -

Тийн тийм учраас бол одоо мууг нь бол гадуур нь хавчдаг д байсан байх гайгүй болж байгааг нь бол сүрхий дэмждэг ард түмэн тийм л байсан л даа бүгдээрээ төр аж ахуйн хоёр л том мэдэл байгаа болохоор тэгээд хүнд ер нь эрх мэдлийг нь ч хүндэлдэг л байсан байх. За тэгээд тэр зарцуулж байгаа хөдөлмөр зарцуулалтыг чинь одоо бид чинь гэртээ ер нь цөөхөн хоног л байна шүү дээ. Одоо 7 хоногийн чинь гурван өдөр нь гэртээ ер нь байхгүй конторт сууж өнөө нэг бичиг цаас сум орны бүх зүйл нь бол тэгээл малчдаар л явж байна ш дээ худалч хүнд бол би хөдөөгийн тэр явж байх үед айлын гэр нохой хоёроор нь малчинаа би таньдаг

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ

Банзрагч -

Одоо дөхөөд буух үед өө эднийх чинь энд буучихсан юм уу тэгээл хүүхэд шуухад хэдэн настай тийм тийм юмтай гэдгийг нь одоо цөмийг нь мэднэ ш дээ. Тийм тийм одоо ингээл хүн хоол унд гээл ороод ирвэл энэ үнэхээр хоолгүй болоод байна энэ үнэхээр өвчин зовлонтой гээд нүдэнд ил юм чинь байнга бол явж байдаг, тийм.

Отгонбаяр -

Их хэцүү зүйл юу байсан бэ?

Банзрагч -

Хамгийн хэцүү зүйл бол энэ мал дээр ажиллах хүн ховор

Отгонбаяр -

Ялтай мал гэдэг

Банзрагч -

Тийн ял, ер нь хүн ажилахгүй л дээ, хоёр хүн ажиллаж байхад тэгтэл яг одоо нэг хүн өвдөж зовох эмчилгээнд явах гэвэл нөгөөдөхийн малыг авч чадахгүй байх ёстой нэг хамгийн бүлх залгисан ажил тэр л байна

Отгонбаяр -

Хаашаа хэнд өгөхөв тэ

Банзрагч -

Тийн хааш нь хэнд өгөхөв одоо тэгээл ерөөсөө л зарим бригадын дарга марыг өөрт нь өгөөд тэгээд чи хэдэн малаа хариул гэж тэгж байсан ч юм. Тэр л ёстой хамгийн хэцүү юм байдаг юм. 500-н хонь юмуу 1000-аад хонь юмуу 5,6-н зуун адуугий чинь яах юм

Отгонбаяр -

Тийн ш дээ

Банзрагч -

Нөгөө малы чинь шахаж шахаад өгцөн. Тэгээл нөгөө үхэх гээл эмнэлэгт байсан за хэдэн төгрөгий нь ч яахав за зардлыг нь хийнэ. Тэгээд нөгөөдөх нь явах гэж одоо тэр л ёстой хамгийн миний арван хэдэн жилийн таамгүй хүнд даваа тэр л байсан.

Отгонбаяр -

Эцэст нэг ийм асуулт байнаа. Таны амьдралд их тийм гүнзгий нөлөөлсөн тийм үйл явдал юу байна.

Банзрагч -

Хүн үү?

Отгонбаяр -

Тийн ер нь аль ч утгаар ажил дээр чинь хувийн амьдралд чинь тэр их танд их нөлөөлсөн их өөрчлөлт өгсөн үзэл бодлын хувьд ч тэр юу ч байж болно.

Банзрагч -

Үгүй одоо би бол энэ ГурванБулагт анх мэргэжилтэн болж ирээл тэгээл тэнд их түшиг тулхтай олон чадварлаг мэргэжилтэн нарын гарт очсон л доо энд ч ялгаагүй. Тэгээд тэр үед аймгийн удирдлага намын байгууллагууд тэр үед маш их дэмждэг байсан. Тийн одоо ялангуяа энэ сумд ирснээр Содномдорж гэдэг одоо хэний одоо Зундуйн Дорж байна ш дээ яруу найрагч тэрний хүргэн ах л даа. Тэр хүн намайг энэ суманд бас хөл гараа олох ажил төрөл тэр үнэн нүүр царайгаа харуулхад бол тэр хүн л 3-н жил хэртэй хамт ажилласан 3-н жил болоод манай өвгөн тэтгэвэртээ гарсан тэгээд та нэг ганц хоёр жил хамт ажил хийдээ гэсэн хэрэггүй чи одоо болсон одоо чи ажил гэсэн. Тэгээл одоо бид хоёр бүр маш сайн харилцаатай очиж золгодог тийм байж байгаад 2,3-н жилийн өмнө насан өөд боллоо шудрага хүн тийн. Тэгээл одоо ингээл хамт ажиллаж байсан одоо эдний Даваасамбуугийн аав хүртэл бидний нэгдлийн даргын тэрэг барьж байсан өвгөн ш дээ. Энэ чинь одоо сургууль дээр тэгээл орлогч дарга ахмад үеийнхнийхаа буянгаар л хөл дээрээ тогтсон. Тэр л миний тэгээл намд хувьсгалт намд гишүүн болж тэр зүг чигээ олуулсан, энэ л миний амьдрал, өдий зэрэгтэй явахад энэ ард түмэн одоо ч би хаа газрын Өвөрхангайн хүн энд одоо тэтгэвэр тогтоолгоол байгаад байна гэдэг чинь одоо ингээл энэ нутаг ус ард түмэн ивээл хайр түшгээр л явна

Отгонбаяр -

Танд одоо их тийм дурсгалтай эд зүйл хадгалж явдаг өвөг дээдсээс уламжилж ирсэн тийм зүйл бий юу?

Банзрагч -

Байхгүй дээ ер нь тэгээд залууд их болчимгүй явж нэг аюулын хөөрөг тэгээл янз бүрийн хазаар мазаар юм байсан тэрийг бол үрсэн, бурхан тахилын нэг хэрэгсэл байсан, тэрийг бол үрсэн тэрийг бол ерөөсөө юм гэж бодохгүй явж байгаад тэгээд сүүлд

Отгонбаяр -

Харин тэгдэг юм аа жигтэйхэн их нөлөөтэй юм байна ш дээ

Банзрагч -

Бүр ээж аавын өгсөн нэг эмээлийн хэрэгсэл байдаг юм тэрийг нь л хадгалж явна даа.

Отгонбаяр -

90-н оны одоо анхны улсын анхны үндсэн одоо ардчилсан үндсэн хууль гэж хэлэхүү тээ?

Банзрагч -

Тийн

Отгонбаяр -

батлалцсан явдал бол бас их том үйл явдал тиймээ түрүүн та эхэнд хэлж байсан тэгээд бас их хурлын депутат байсан. Нэг сүүлд нь бас хоргоомоор санагдчихлаа намын онц их хурлын төлөөлөгч байлаа ш дээ тээ?

Банзрагч -

Тийн

Отгонбаяр -

Тэгээд онц их хурал болж байх үеэр чинь бас уур амьсгал нилээн л өөр болчихсон байсан ш дээ тээ?

Банзрагч -

Тэгсэн тэгээд тэр намын онц их хурлаас баталсан үзэл баримтлал гэдэг чинь социалист үзэл баримтлалыг гэдгийг нь баталсан ш дээ

Отгонбаяр -

Тийн

Банзрагч -

Тийн тэгэхдээн намын гишүүд бол их олон байр сууринаас хандсан хуучинтай адилгүй яралзтал гараа өргөдөг тийм байсан тэгээд тэр дотроос миний нэг бодож явдаг нэг сонин юм байдаг байхгүй юу. Тэр их том хурал дээр чинь ер нь их хурлын тэр ардын их хурлаар тэр хэнийг хаана суулгах вэ гэдэг бас их гол бодлоготой байдаг юм.

Отгонбаяр -

Тээр

Банзрагч -

Тийн тэр одоо тэр нөгөө элдэвт нь татгалзаад тэгээд явчихдаг улсыг чинь бол бас суулгадаг суудал байдаг юм байлаа ш дээ

Отгонбаяр -

Бас тээр

Банзрагч -

Тийн одоо ч тэр, тэр Ельцингийн номыг уншсан даа өөрөө, коммунист намын их хурал дээр үг хэлэх гээд үг хэлүүлэхгүй байсан. Тэгээл Улаанбаатар хотын намын хорооны төлөөлөгчдийг тэр их хурал дээр суулгасан хотын намын хорооны

Отгонбаяр -

Дээр лоожин дээр үү?

Банзрагч -

Лоожинд ,хотынхон чинь их мэдээлэлтэй бас

Отгонбаяр -

Зориуд тээр

Банзрагч -

Тийм зориуд. Тэгээл Архангай, Булган гээд хойшлоод суулгасан байгаа байхгүй юу тэгсэн тэр намын онц их хурлын шийдвэр болгоны эсрэг тэр лоожинд сууж байсан улсаас нэг залуу гараал байсан байхгүй юу ерөөсөө шийдвэр болгоны эсрэг

Отгонбаяр -

Тэр хэн байсан бэ?

Банзрагч -

Тэгээл хурлын дараа намын төлөөлөгч санал тавиад тэр асуудал болгоны эсрэг санал байдаг тэр хэн гэдэг хүн бэ? Тэр нэр усыг нь мэдэе. Тэгсэн чинь улаанбаатар хотын намын байгууллагын төлөөлөгч зохиолчдын хорооны орчуулгын хэлтсийн дарга төлөөлөгч Намбарын Энхбаяр гэдэг хүн байдаг

Отгонбаяр -

Тээр

Банзрагч -

Тэгэж байсан юм одоо тэрийг ер ярихгүй юм. Тэгээд эртээр нэг хүн сонин дээр билүү нэг бичсэн байна лээ. Тэгээд боддог юм үнэхээр одоо тэр үеийн тэр намын шинэчлэл алс ирээдүйн талаар одоо биднээс өөр мэдээлэлтэй өөр болох ёстой гэж харж байсан юм байгаа биз дээ гэж тэгэж боддог юм тэрнээс биш юу гэж л тэгэж одоо тэгээл дотроо л боддог юм би хүн мүнд хэлдэггүй юм аа намын дарга марга байхад хэрэггүй биз дээ тээ тэгдэг юм

Отгонбаяр -

За тэгээд намын дарга болсон ерөнхий сайд байсан ерөнхийлөгч байсан

Банзрагч -

Тийм одоо их хурлын дарга байсан

Отгонбаяр -

тэр үед одоо их хүмүүсийн анхаарал татаад бүх юмны эсрэг байгаад их мэдээлэлтэй хүн яриад байсан тэр зүйл дараа нь өөрөө тэр эрх мэдлээ авсны дараа биелсэн болуу та юу гэж бодож байна

Банзрагч -

Тэгээд тэр намын онц их хурлаас гаргасан социалист үзэл баримтлалаа юм баталсан юм ш дээ ялгаагүй л одоо тэр яахав зүүнийх зүүн дотроо жаахан төвийнх мөвийнх гээд бас нэг жаахан ялгаатай юмаар Энхбаяр баяжуулсан л даа тиймээ

Отгонбаяр -

Бас их сонин сонин зүйл ярьж байна шүү.

Банзрагч -

Тэгэж байсан ер мартдаггүй юм.

Отгонбаяр -

Тэр чинь тэгээд хөдөө сум нэгдлийн дарга байсан хөдөөнөөс сонгогдож ирсэн хүмүүст болбол их сонин содон санагдана ш дээ. Яагаад ингэдэг юм бол гээд.

Банзрагч -

Яагаад их сонин нэг юм болж байдаг юм даа тийм

Отгонбаяр -

Тэгээд тэр хүнийг бол юу яагаагүй учиргүй эсэргүүцээд энэ нэг юм одоо бараг эсэргүүн гэдэг тийм хандлага тэр үед байсан уу?

Банзрагч -

Байгаагүй. Тэгээгүй яахав, ямар ч байсан бүх юуны эсрэг санал өглөө шүү тэр хүний нэр усыг мэдэе гээл тэгээл Энхбаяр гэдэг юм байнаа за ийм байнаа гээл орхиж байсан тэгээл дараахан л 92 онд чинь соёлын яамны сайд болоол тэгээл тэгээл тэгээл явсан л даа. Тэгээл манай энд ирээд сургууль сургалт хийхгүй байлаа л даа зүгээр ерөнхийлөгч болсон хойно ч юу вэ намын дарга тэр ерөнхий сайд байх үед нэг ирээсэй ирвэл би нэг асууя даа л гэж нэг хөгшин хүн ямар хамаатай юм бодож л байсан юм.

Отгонбаяр -

Тиймдээ тийм за их баяраллаа.

Банзрагч -

Дэмий их юм зөндөө ярьлаа даа

Отгонбаяр -

Юу нь дэмий байхав ёстой их баяртай байна.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.