Chültenjamts


Basic information
Interviewee ID: 990345
Name: Chültenjamts
Parent's name: Luvsangalsan (mother's brother)
Ovog: Güjir
Sex: m
Year of Birth: 1953
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: group
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
work
foreign relations
authority
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Чүлтэмжамц гуай та цаг заваа гаргаад бидэнд ярилцлага өгөхөөр ингээд хүрч ирсэнд баярлаж байна тэгээд хоёулаа яриагаа эхлэе. Эхлээд та өөрийнхөө амьдралын түүхийг товч бөгөөд тодорхой ярьж өгөхгүй юу хаана төрөв, хүүхэд нас яаж өнгөрөв, ямар сургууль соёл дамжив, ямар ажил хийж яваад өдий хүрэв гэдэг талаараа ярьж өгөөч?

Чүлтэмжамц -

За би 1953-н онд энэ Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн. За одоо бутач хүний хүүхэд юм аа. Миний ээж 4 дэх хүүхдээ гаргаад нас барсан гэдэг юм би тэгээд хоёр настай байсан юм байна лээ. Тэгээд би

Отгонбаяр -

Дүү чинь гараад тээ?

Чүлтэмжамц -

Айн

Отгонбаяр -

Дүү чинь гараад өнгөрцөн юм уу?

Чүлтэмжамц -

Тийн тэгэхдээн бол миний эцэг биш хүнтэй нийлж байгаад тэрүүний хүүхдийг тээж гаргаад өнгөрсөн байгаа юм л даа. Тэгээд нөгөө манайхан тэр цаад хүнийг бодоод тэр хүүхдийг өгсөн юм байна лээ тэр цаад талдаа. Тэгээд нөгөө бас тэнд байж байгаад бас бүтэлгүй өнгөрсөн юм л байдаг юм байна лээ. Тэгээд одоо нэг эгч нэг ах маань байгаа. Аа тэгээд өнчин хоцорсон хоёр настай өнчин хоцорсон хүн чинь одоо эмэг эхийнхээ гар дээр, хоёр нагац ахын гар дээр өсөж хүмүүжсэн. Нэг нагац ах маань одоо ээжийн маань ах нь Банзрагч гэж одоо мундаг алдартай малчин хүн байсан аймгийн олон удаагийн аварга одоо насан өөд болсон. Аа нэг нагац ах маань ээжийн маань дүү Лувсангалсан гэж хүн байсан энэ суманд олон жил багшилсан бас их алдартай багш байгаа юм. Энэ хоёрын гар дээр өсөж хүмүүжсэн эмэг ээжийнхээ гар дээр. Тэгээл сургууль соёлын мөр хөөсөн эд маань надыг бас сайхан өсгөж хүмүүжүүлсэн. Эндээ анхны одоо наймдугаар ангийг төгссөн. Хамгийн анхны долдугаар ангитай байж байгаад наймдугаар ороод тэгээд ес аравдугаар ангиа бол Булганы төвийн арван жилийг жилд очиж төгссөн 71-н онд. Тэгээл Монгол улсын их сургуульд элсэн ороод 76-н онд их сургуулийг төгссөн.

Отгонбаяр -

МУИС-ийн аль ангид орсон бэ?

Чүлтэмжамц -

Орос хэлний ангид

Отгонбаяр -

Аа за

Чүлтэмжамц -

За тэгээд орос хэлний ангийг одоо нээх тийм сайн төгсөөгүй л дээ би сурлагын хувьд бол дунд хэмжээнд л төгссөн. Тэгээд ямар аз таарсан юм одоо тэр малчин гарал маань их нөлөөлсөн байх нийгмийн аюулаас хамгаалах яаманд ажилд авсан юм сургууль төгсөнгүүт авна гээд. Бас жаахан хөгтэй юм болсон боловсролын яам өгөхгүй хөдөө нөгөө багш дутагдалтай гээд явуулахгүй гээд байдаг. Тэгсэн аюулаас хамгаалах яамныхан цэргээр татаад аваачаад тэгээд нэг цэргийн каринтин дээр нэг бас сар хориотой бас цэрэг байж байгаад одоо юу болж байгаа юм бол яах юм бол гайхаад байсан гэсэн нэг өдөр дуудаж аваачаад л тэгээд офицер цол дэслэгч цол өгөөд офицер болгоод. За одооны бол төрийн тусгай хамгаалалтын газар тэр үеийн бол нийгмийн аюулаас хамгаалах яамны гуравдугаар хэлтэс гээд дараа нь газар болж байсан тэнд төлөөлөгчөөр ажилласан. Аа тэгээд тэнд яахав анхан шатнаас нь явсан бас тухайн үед аз таараад тэр үеийн манай нам төрийн удирдлага Цэдэнбал гуайн бие хамгаалагчаар бас нэг цөөхөн жил ажилласан. За дараа нь тэгээд хилийн цэрэгт ажилласан ордны комендатурт ажилласан тэгэж байгаад нутагтаа ирсэн дээ. Тэгээд нутагтаа ирээд энэ засаг даргын тамгын газрын даргаар ажилласан засаг даргын орлогчоор ажилласан өнгөрсөн дөрвөн жилд хурлын даргаар ажилласан тэгээд сонгуулийн явцад одоо ажлаа өгчихөөд байгаа.

Отгонбаяр -

Засаг даргын тамгын газар ажилласан

Чүлтэмжамц -

Тийн

Отгонбаяр -

Нутагтаа ирээд тиймээ?

Чүлтэмжамц -

Тийн. Орлогч даргаар засаг даргын орлогч тэгээд хурлын даргаар ажилласан . За товчхондоо нэг иймэрхүү

Отгонбаяр -

Нутагтаа хэдэн онд ирсэн бэ? Та

Чүлтэмжамц -

Нутагтаа би 92 онд ирэв үү дээ.

Отгонбаяр -

92 онд гэдэг чинь нөгөө засаг солигдоол танай хэлтэс газар гэхдээ байсан ш дээ тиймээ

Чүлтэмжамц -

Үгүй ээ хотод бол тэр өөрчлөгдөж бариагүй л дээ

Отгонбаяр -

Тийм байх

Чүлтэмжамц -

Тэгээл тэнд бол нээх өөрчлөгдөөгүй л байсан байх хэвэндээ л би өөрөө хүсэлтээр л хүрээд ирсиймаа.

Отгонбаяр -

Та яг одоо хүүхэд насныхаа тэр үед сургууль соёлоор яаж явав бага нас одоо ээж их багад өнгөрчихсөн байлаа ш дээ тээ тэгээд тэр сумын сургуульд байхдаа яаж сурч байв тэр талаараа ярьж өгөөч

Чүлтэмжамц -

За 61-н онд нэгдүгээр ангид орсондоо би. Тэгээд урд нь бол тэр үеийн хүүхдүүд цөмөөрөө тийм юм чинь цэцэрлэг энээ тэрээ юмаар явна гэсэн ойлголт байхгүй хөдөө байж байгаал тэгээл намар орж ирээл тэгээл сургуульд орно гэхээр нэг баярлаад чиг байсан зарим нь заримдаа айгаад ч байсан. Тэгээд яг сургууль руу хөтлөөл аваачаал нэг ийм даавуун цүнх үүрчихсэн даалимбан тэгээд очиход чинь ер нь айж байсан шүү. Тэгээл анхны хичээл ороол манай анхны нэгдүгээр ангийн багш Будлан гээд сайхан багш манай Хишиг-Өндөр суманд их олон жил захирал хийсэн Цэрмаа гээд алдартай хүн байдаг юм ш дээ энэ улсууд ярьж байгаа байх. Тэр хүний гэр бүл нь Будлан гээд багш хүн гардан авч нэгдүгээр ангид, тэгээд яах вэ бас яахав тэнд

Отгонбаяр -

Энд байранд байсан уу?

Чүлтэмжамц -

Байранд байгаагүй гэрт. Энд бол ерөөсөө байнга гэрт

Отгонбаяр -

Хэнийг бараадаж байв

Чүлтэмжамц -

Эмээ ээжтэйгээ

Отгонбаяр -

Аа эмээ ээжтэй

Чүлтэмжамц -

Багш ах маань гэр бүл энэтэр болоогүй байсан

Отгонбаяр -

Нммм

Чүлтэмжамц -

Тэгээд нөгөө эгчтэйгээ

Отгонбаяр -

Тэгвэл үндсэндээ гэртээ байсан байна ш дээ

Чүлтэмжамц -

Гэртээ байсан гэртээ байсан. Энд бол байранд суугаагүй Булганы төвийн арван жилд очоод л ес аравдугаар ангид л байранд суусан юм байгаа юм тэхх

Отгонбаяр -

Тэгвэл гэртээ байсан эмээтэйгээ байсан хүн чинь тэгээд

Чүлтэмжамц -

Алзахгүй

Отгонбаяр -

Санаа амар алзахгүй

Чүлтэмжамц -

Тийн тэр үед бол одоо нөгөө өнчин өрөөсний зовлонг бол мэдэхгүй

Отгонбаяр -

Эмээ чинь зүгээр ээж л гэсэн үг шдээ

Чүлтэмжамц -

Эмээ их сайн хүн байсан одоо тэр нагац ах маань гэж жигтэйхэн сайн хүн байсан өвөлд нь болхоор тэр нагац ахыгаа барааддаг сургууль цуглахаар нагац ахыгаа бараадаж байгаа байхгүй юу би чинь тэгээл хичээл яг тарангуут л хөдөө гараад явчина. Тэгээл хөдөө тэр манай нөгөө нагац ах маань адуутай адуу хариулдаг хүн байсан юм тэгээл морь унаал өдөржингөө даваал давраал намар болтол тэгээд жаахан том болоод ирхээрээ гүү мүү унага мунага татаад л

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

За тэр адуутай бол нилээн үзцэн дээ

Отгонбаяр -

Аймгийн төв дээр очоод байранд суусан уу?

Чүлтэмжамц -

Тийн аймгийн төв дээр

Отгонбаяр -

Сумаас аймгийн төвийн төв дээр хүүхэд есдүгээр ангид очиход хэцүү байснуу? Аймгийн атаманууд дээрлэхэв үү?

Чүлтэмжамц -

Аа тийм юм байна

Отгонбаяр -

Тэхх

Чүлтэмжамц -

Тэгээд эхлээд очиход чинь гадуур мадуур явахад дуудаад бас чиг өөрөө нэг тав гурван төгрөгтэй энэтэр оччихсон гуанзан муанзангаар эхлээд нөгөө гэрт байсан хүн чинь байранд орчихоор хоол хоолондоо бас их сайн цадахгүй маягтай тэгээд тэр үед чинь бидний иддэг гуанзанд очоод иддэг юм бэрээсээ байсан юм

Отгонбаяр -

Өө за

Чүлтэмжамц -

Тэгээд нөгөө цагаан будаа үзэм хольцон их сайхан шар тосыг хийчихсэн масло энэ иэр хийчихсэн их гоёо. Тэгээл махан хоол гуанзангаас бараг авч идэхгүй тэр нь 1 төгрөг тухайн үеийн. Тэгээд тэрнээс нэгийг аваад их том их шдэ тэгээд тэрнээс нэгийг аваад идчихдэг байлаа ш дээ тйим л байсан. Тэгээд тэрлүү энэтэр явхад чинь бас дуудаал яагаал айлгаал тэгээд яахав хүн чинь тэгээд арга эвээ олдог ч юм л даа. Тэгээд тэр Булганы арван жилд байгаа хуучин тэнд төвийн нөхдүүдтэй гайгүй гайгүй бас ийм нөлөөтэй болуу гэмээр нөхдүүдтэй танилцаж байгаа байхгүй юу хүүхдүүдтэй тэрүүгээрээ дамжуулаад нөгөө атаманууддаа бас хэлүүлнэ очиж танилцаж чадахгүй л дээ за энэ нөхрийг битгий оролдоорой танууд энэ бол их томоотой хүүхэд гэдгиймуу сайн хүүхэд гэдгийг хэлүүлэх маягаар бас амиа тэгэж аргалдаг

Отгонбаяр -

Аргалдаг

Чүлтэмжамц -

Тэгдэг л байлаа би бол тэр арван жилд очоод их зодуулж нүдүүлсэн юм байхгүй

Отгонбаяр -

Тав 3-н төгрөгөөр татуулсан уу?

Чүлтэмжамц -

Үгүй үгүй

Отгонбаяр -

Татуулаагүй юу

Чүлтэмжамц -

Тэр чинь улаан цайм ч нэх татаад байхгүй байсан л даа. Тэр үед чинь бас гайгүй нэг тэгээд аргаа олчдог юмаа бас.

Отгонбаяр -

Оюутан байхдаа бол одоо нөгөө сангийн аж ахуй бүх юманд л яваа биз дээ

Чүлтэмжамц -

Өө оюутан байхад бол намар зун хоёр хоёр явдаг байлаа ш дээ бид нар чинь

Отгонбаяр -

Өө тэгээд жил болгон уу?

Чүлтэмжамц -

Тэгнэ тэгнэ

Отгонбаяр -

Пөөх

Чүлтэмжамц -

Ёстой сайхан намар нь бол ер нь яахав дувтан ажилтай тэр бол мэдээжийн хэрэг нөгөө өвс хадлан өө юу

Отгонбаяр -

Төмс

Чүлтэмжамц -

Төмс хүнсний ногоо хураана

Отгонбаяр -

эсвэл үтрэм дээр

Чүлтэмжамц -

Тийм юманд одоо явчихна. Аа зун нь болохоор тараад тотворгүй ямар ч ажил хийж болно. За би чинь одоо нэг зун нь Батсүмбэр хавьд байхаа нэг тийм үнээний фермний л юу барьж байсан юм байшин ангиараа очоол. Нэг зун нь болохоор бүр Өмнөговьд очоод ногооны талбайн том талбайн торон хашаа барьж байсан

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээл зун намар хоёр ажилд явдаг л байлаа их сайхан байсан юм тэр үед чинь. Намар энэтэрийнх нь ажил бас хөлс өгдөг байсан шд зохих ёсны заримдаа бол

Отгонбаяр -

Тэгээд өвөл оюутан сурч байх үеэр чинь бас наян ажил хийнэ хажуугаар нь субботник

Чүлтэмжамц -

Аа яахав тийм юм чиг харин ховор тохиолдож байсан шүү нээх их

Отгонбаяр -

Тийм үү?

Чүлтэмжамц -

Тийн хавар мавар энэтэр хааяа нэг субботникт орж байсан байхаа тэрнээс нэг ч их тэр өвөл яг хичээл эхэлсэн үед айхтар субботникдоод байгаагүй

Отгонбаяр -

Нхн хавар намар хоёр нөгөө октябрын баяр майн баярын жагсаалд явж байснуу?

Чүлтэмжамц -

Явна тэр чинь одоо

Отгонбаяр -

Бэлтгэлд нөгөө хөл тавьж байснуу?

Чүлтэмжамц -

Үгүй ээ тэгээл нэг юм бариулаал одоо юу барьж туг барьж гэдгиймуу цэцэг барьж гэдгиймуу тэгээл ингээл жагсаж байгаад тэгээд ингээд урьдчилж нэг анхааруулж сануулдаг байсан байхаа тэр дарга нарын урдуур явахдаа ийшээ хараад ингээд даллаж байгаарай гээд тэгээд нөгөө үг мүг хэлвэл хашгираад уриа муриа. Түүнээс нээх айхтар тэгэж хөл иргэд бол хөл тавьж явахгүй л дээ цэргийнхэн жагсаалд хөл тавьнуу гэхээс тээ

Отгонбаяр -

Би оюутан байхдаа ёстой жинхэнэ хөл тавьдаг

Чүлтэмжамц -

Тиймүү?

Отгонбаяр -

Охидуудыг явуулдаг байсан юм билээ сүүлдээ

Чүлтэмжамц -

Би ч арми дээр нөгөө офицер байхдаа нөгөө шугаман хамгаалалт гээд офицерүүд ингээд тэр индэрийн урдуур ингээд зогсдог байхгүй юу алхаал л хөл тавиад нэг нь хэдэн метр яваал дараагийнх нь ингээл тэгээл ингээл яг зогсчино нөгөө юу хөдөлмөрчдийн жагсаалыг өнгөртөл тэр бол бас нилээн хүнд нөгөө нуруу чилнэ хамгийн гол нь ингээд махийгаад байгаа юм шиг санагдана хүмүүсийн ингээд яваад байгаа нь нүд ирээлжлээд

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

Тэгэхээр зэрэг нүдээ нэг ингэж амраагаал тэр богд уулын толгойг хааяа хараал тэгээ ингэж нэг хараал ингэсхийгээд байхгүй бол уначих гээд байдаг юм.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэрнээс зүгээр жагсаалд болбол тэгэж байгаагүй л дээ

Отгонбаяр -

За хоёулаа тэгээд яриагаа нэг ийм зүйлрүү хандуулья гэж бодож байна та Бал даргын комиссар байсан гэсэн тээ?

Чүлтэмжамц -

Нхн

Отгонбаяр -

Тэгэхээр анх яг энэ ажлыг яаж хийж эхлэв Бал даргын комиссар ер нь яг юу хийдэг юм тэр талаараа сонирхуулаач тэгээд Бал дарга маань өөрөө ямаршуухан хүн байв

Чүлтэмжамц -

За би яахав тэр аюулаас хамгаалах яамны гуравд тухайн үеийн гуравдугаар хэлтсийн хамгаалалтын тасагт төлөөлөгчөөр орсон юм л даа анх орход тэгээд байж байтал тэгээл яахав тэр төлөөлөгчөөр байхад даргын хүний оронд ингээд тэр нэг хамгаалалтын машин ингээ ийш тийшээ явхад нь хоёр машин урд нэг хар машин хойно нь нэг хар машин явдаг юм дарга чинь голд нь суугаад явна шд. Бүр тэр нэг урд талын хар машины урд талд бол нэг нөгөө юуны автын машин явна тэгээд тэр хоёр машины нэгэнд л тэр нөгөө даргын жинхэнэ одоо ажилладаг комиссаруудаас одоо өвчин зовлонтой ч байдаг юм уу аа тэгээл амралт мамралтаа авсан үед нь нөгөө хүн дутагдахаар очоол тийм юманд л явуулаал байдаг юм

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тийм л. Тэгээл одоо тэр нь цаг наргүй хэцүү ч юм шиг санагдаад

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгсэн тэр чинь одоо дасгаж л байгаа юм шиг л байлээ л дээ тэгээд л дараа нь жинхэнэ юугаар комиссароор томилоол ажилуулсан

Отгонбаяр -

Хэр зэрэг удсаны дараа комиссар болсон бэ?

Чүлтэмжамц -

Удсан бэ гэж үү?

Отгонбаяр -

Нхн өмнөх тэр бэлтгэл хугацаа

Чүлтэмжамц -

Үгүй тэр ер нь жил гаруй болсон байх

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Жил гаруй л болсон байх. Заримдаа ч ганц нэг сар ч юм уу явахгүй ч үе тохиолдоно тэгээл ер нь голцуу л явуулаал байдаг байсан. Тэгээд жинхэнэ юу яахаар нь ёстой нөгөө даргатай чинь ажил дээр нь цуг очдог гэрт нь байдаг болж байгаа юм л даа. Тэгэхгүй бол тэр наана нэг туршиж байгаа юм уу яаж байгаан тэр үед бол тэгэхдээн тэгэж явахгүй тэр хамгаалалтын машинд нь яваал ингээл байдаг. Тэгээд томилогдсон. За анх орой гэрт нь жижүүр хийхээр болоод тэгээд бол жаахан

Отгонбаяр -

Гэхдээ нөгөө хотын төвийн гэр үү?

Чүлтэмжамц -

Хотын төвийн гэр. Даргынх чинь ер нь тэр их тэнгэрийн нэг байшин байдаг юм тэрэндээ нээх очдоггүй байсан юм өвөл ч нээх очихгүй зун ч нээх очихгүй дургүй маягтай тэгээд одоо жаахан хол мол гэж боддог байсан юм уу яадаг байсан юм. Тэгээд над бол ихэнх нь байранд л байгаад байдаг байсан юм.

Отгонбаяр -

Хэдэн он бэ?

Чүлтэмжамц -

За тэр чинь одоо

Отгонбаяр -

Аа далан долоо юу?

Чүлтэмжамц -

Үгүй ээ 81-н он хүртэл юмуу тэгэхэд л томилогдсон санагдаж байна

Отгонбаяр -

Тэгээд бүр даргын хамгийн сүүлийн үед комиссар нь байсан байна ш дээ тэ?

Чүлтэмжамц -

Тиймдээ гэхдээ яг нөгөө нэг хойш нь авч яваад тэгээд энд бүгд хурал хийгээд албан тушаалаас нь аваад хаяцан шд

Отгонбаяр -

Тэгсэн

Чүлтэмжамц -

Тэр үед бол би тэндээс гарч өөр газар ажиллаж байсан юм. Тийм 84-н оны хэдэн сард билээ тэр чинь 8-н сард шиг санагдаж байна тэр үед бол яг дэргэд нь байгаагүй л дээ.

Отгонбаяр -

Нхн. За тэсэн чинь

Чүлтэмжамц -

Тэгээд анх гэрт нь ороол яахад чинь өвдөг мөвдөг чичрэх янзтай л болоол явчдаг юм шиг байлээ ер нь жаахан тэвдээд тэр үед чинь арга ч үгүй юм даа. Дарга

Отгонбаяр -

Тийн ш дээ тийн

Чүлтэмжамц -

Дарга Цэдэнбал гэдэг хүнийг чинь гэрт нь орж дэргэд нь өөртэй нь харьцах нь битгий хэл ер нь алсаас холхоноос харсан хүн чинь одоо би ер нь аз завшаантай хүн Богдын сэнтийнээс адис хүртлээ шахуу юм боддог байсан үе нилээн чиг одоо тахиж шүтэж хүндлэгдэж байсан хүн шүү дээ. Тийм хүний чинь дэргэд очижхоор бас жаахан сандардаг юм л даа. Тэгээд нөгөө өөрөө их сайхан хүн, ер нь хавь ойрныхноо загнана аашлан гэсэн энээ тэрээ юм байхгүй тэгээд юу яадаг юм даа дасаад ирдэг юм даа. Сүүлдээ бүр хамаагүй болчихдог юм аа бүр одоо танил бараг аав ээж шиг шахуу санагдаад

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

Тэгээд өөр янзын харьцаа ямар ч сандраа мандраа байхгүй. Заримдаа ч бараг загнах тийшээ хандцан

Отгонбаяр -

Даргыг

Чүлтэмжамц -

Тийн. Комиссарууд нь бас болохгүй энээ тэрээ юм байвал зэмлэнэ хорино одоо ухаан нь даргыг чинь эмч нар зөвлөөд байдаг сууж байна одоо өдөр салхинд явах ёстой энэтэр гээд нэг цаг ч байдаг юм уу салхинд явах ёстой эрүүл агаарт байх ёстой энэтэр гээд ярина шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө ажилдаа яваад за өнөөдөр салхинд явхаа больё больё ярьшиг гэхээр чинь нөгөө тийм юм байхгүй та

Отгонбаяр -

Яв гээд

Чүлтэмжамц -

Даргаа та цаг үгүй ч гэсэн 30-н минут явчих хэрэгтэй ш дбаээ энэтэр гээд үгүй үгүй тэгээд яахав маргааш гэхээр нь үгүй энэтэр гээд бид нар чинь одоо бүр хамаагаа алдана ш дээ тэрэнтэй зөвшөөрөлдөөд тэгээд орой тарж өгөхгүй одоо байсаар юу яана цай хоолны цаг боллоо одоо хэтэрлээ явья барья энэтэр гээд бас шаардана ер нь харьцаа болбол дэндүү болчихдог юм

Отгонбаяр -

Нхн. Тэгээд даргын комиссарын одоо өдрийн ч юмуу эсвэл долоо хоногийн хувиар юу байхав яг юу юу хийхэв

Чүлтэмжамц -

Тэгээд яахав

Отгонбаяр -

Энэ бол дагаал Бал даргын ажлын

Чүлтэмжамц -

Ерөөсөө тэр хүн л хаана явна тэнд л явна нэг хэсэг нь бол. Ааа зарим нэг нь бол яахав тэгээд гэр оронд нь тэр чинь хорин дөрвөн цагийн жижүүр хийнэ ш дээ. Нилээн хэдэн хүн байна нэг нь бол хорин дөрвөн цаг гэрт нь жижүүр хийгээд тэгээл бусад нь бол ажилруу нь явхад нь дагаал явна тэгээл хаашаа явдаг юм хурал цуглаан гадаад дотоод явсан ч хоёр гурван хүн дагаад явна. Тийм л байсан л даа. Түүнээс яг маргааш тэгнэ гээд нөгөөдөр тэгнэ гэх юм бол бид юугаа төлөвлөхөв нөгөө хүнээс шалтгаалах юм чинь

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээл энэ яахав яг үндсэн үүрэг нь бол ерөөсөө л тэр хүний аюулгүй байдлыг л хангах үүрэгтэй тэгэхдээ л тухайн үед чинь улс орон тайван тэр аюулгүй байдал бол айхтар нээх зовоод байх юм байхгүй байсан л даа.

Отгонбаяр -

Тийм байсан

Чүлтэмжамц -

Тэгэхдээн бид бол ер нь одоо боддог юм гол төлөв тэр үйлчлэх талаа барьж явсан

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Юм шиг байгаан тэгээд яахав хамгаалалт бол хийж л байсан л даа. Тэгээд яахав тухайн үед нөгөө гадаад дотоод явахад нь ганц нэг удаадаа явж л байсан. Манай тэр хэлтсийн дарга сүүлд генерал болсон Банзрагч гээд нэг хүн байсан юм. Тэр хүн ингээд гадаадад явахад нь бас хамт явдаг байсан юм ирээд л одоо тэр хамгаалалт үйлчилгээний талын юмнуудыг ажигласан юмнуудыг ярьж өгдөг байсан л даа.

Отгонбаяр -

Гадныхны

Чүлтэмжамц -

Гадныхны тэгсэн чинь нэг ярьж байсныг нь их тод санаж байгаан би одоо нөгөө хүндэт зочин очихоор чинь нөгөө задгай машин дээр суугаад л хоёр талаар нь баахан хөдөлмөрчид жагсаал ингээд хүлээж авдаг шдэ. Тэгээд тэдний цагдаа нар энд ингээд нөгөө хөдөлмөрчид жагсцан байхад энүүгээр явж байгаа шд нөгөө улсууд нь тэдний цагдаа нар бол ийшээ хараад эднүүд рүүгээ хараад зогссон байх юм гэнээ нуруу нуруугаа налцан буугаа барих нь бариад тэгээд ингээд, аа манайхан болохоор зэрэг нөгөөх

Отгонбаяр -

Дарга руугаа хараад

Чүлтэмжамц -

Дарга руугаа хараад зогсцон байдаг цагдаа нар. Бараг мөрөн дээр нь буудья гэсэн хүмүүс бол нөгөө цагдаагийн мөрөн дээр тавьж байгаад буудчих

Отгонбаяр -

Тийм байна ш дээ

Чүлтэмжамц -

Тийн тэгээд тэр чинь одоо манайх тайван хамгаалалт хийж чадахгүй энэ тэр байсан тэгээл сүүлдээ боловсронгуй болоол байгаа юм тийм тийм юмнаас санаа аваал

Отгонбаяр -

Ер нь тэр Бал даргынх луу халдах гэдийн муу тийм тохиолдол гарч байгаагүй байхаа тэ?

Чүлтэмжамц -

Ерөөсөө гараагүй зүгээр ер нь яахав 1961 онд юм гэнэ лээ

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Нөгөө улс хувьсгалын 40 жилийн ой болж байсан үед дээ. Тэгээд зөвлөлтөөс төлөөлөгчид энэ тэр ирцэн зөвлөлтийн коммунист намын улс төрийн товчооны гишүүн Суслов гээд сүүлд яагаал олон жил байсан хүн юм тэр хүн төлөөлөгчидийн тэргүүнээр нь ирцэн байна лээ л дээ

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд тэр өөрийнхөө машинд Сусловын машинд суучихаад хувиараа тэр зусландаа аваачиж урьчихаад Баянголд байсан гэдэг юм байна лээ тэгээд эргэж яваад нэг самсовалтай мөргөлдсөн л.

Отгонбаяр -

Аан золиг хамгаалалт яваагүй юу тэр үед?

Чүлтэмжамц -

За хамгаалалт бол нь одоо тэгээд машинд нь лав хамгаалалт явсан тэгээд ард нь тэгээд

Отгонбаяр -

Урд өмнө нь гупер машин байгаагүй юмуу?

Чүлтэмжамц -

Тэр байсан юм уу үгүй юм уу, тэрийг одоо сайн мэдэхгүй байна. Тэгээд дарга чинь хөлөө хугалсан тохиолдол байгаа. Тэр самосвал бол санаатай биш аа тэр чинь тэгээд яахав дээ бас хэцүү үед барьж аваад жолоочий нь шорон моронд хийгээл хийлгээд тэгсэн л юм билээ. Тэгээд дор нь дарга тэр гаргаарай тэр хүнийг энэ тэр гээд тэгээд нөгөө хүн нь яасан гэдэг билээ тэр сонсмолын жолоочын эхнэр нь төрөх гээд энэ тэр байсан юм шиг байгаамаа тэр үед.

Отгонбаяр -

Яар уу тэгээд?

Чүлтэмжамц -

Тэгээл яаруу сандруу давхиж яваад нэг тийм юм болцон, тэрнээс бол өөр тийм халдлага дайралт элдэв бусын юм бол байгаагүй.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Зүгээр яахав би энд радио телевизээр монголынхоор нээх яригдахгүй юм ч одоо нууц задрууллаа гэхгүй байх байлгүй. Яахав тэр даргын үед занаж зүхэж байна энэтэр тийм гэсэн тийм мэдээлэл бол мэр сэр байдаг л юм л даа. Одоо бол ил тод болцон юм чинь

Отгонбаяр -

Тийн ш дээ

Чүлтэмжамц -

Тэр үед бол ил хэлж чадахгүй л очоод гэсэн шивэр авир хэлдэг юм уу тэр нь ямар нэгэн байдлаар аюулаас хамгаалахын шугамаар одоо мэдэгддсэн тийм юм бол цөөхөн тохиолдлоор одоо гарч л байсан. Голцуу тийм нэг сэтгэл мэдрэлийн өвчтэй ч юм уу тиймэрхүү улсууд ингээд яриад байдаг юм.

Отгонбаяр -

Тийм байсан байх эрүүл ухаантай хүний толгойд бол ер нь тэр үед ер нь тийм юм орохгүй

Чүлтэмжамц -

Тийм ордоггүй юм

Отгонбаяр -

Нийгмээрээ тийм байсан юм чинь

Чүлтэмжамц -

Тийм

Отгонбаяр -

Нхн Бал дарга гэснээс Филатоваг

Чүлтэмжамц -

Ннг

Отгонбаяр -

манай монголчууд ч одоо янз янзаар л ярьдаг ш дээ. Тэгэхээр Филатоватай их ямар харилцаатай байсан бэ? Даргыг хамгаалах

Чүлтэмжамц -

За одоо яг л даргатай л адилхан ер нь хамгаалалтанд байх ёстой хүн,

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тийм тэр үед бол нээх хууль мууль гээд юм байгаагүй одоо бол яахав нөгөө Ерөнхийлөгчийн тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль энэ тэр гээд юманд нь бүр одоо заагаад өгцөн, тэр үед бол яахав зүгээр ер нь тийм тогтоол могтоол тийм засгийн газрын тогтоол байсан ч юмуу үгүй ч юм уу

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд гэр бүлийн хүн нь бол аюулгүй байдлын нөгөө даргын хамгаалж байгаа юм чинь нөгөөдөхий нь хаяж болохгүй ш д. Тэгэхээр адилхан л хамгаалалтанд байсан үйлчилдэг,

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Аа тэр янз бүрээр ярьдаг юм өө хүмүүс, яахав ер нь бол одоо хүмүүс сүүлийн үед яахав юм ил тод болоод л янз бүрээр л бичдэг л байсан. Яг амьдрал дээр нь ингээд бид нар дунд нь байсан мэр сэр юмнуудыг нь мэднэ л дээ. Тэхдээ бол монголын хүүхдүүдийн төлөө их юм хийсэн хүн ш дээ одоо

Отгонбаяр -

Тийм шүү

Чүлтэмжамц -

Тийм одоо тэр хүний барьж өгсөн санаачилсан хэдэн цэцэрлэгт л одоо нөгөө хүүхдүүд амь зогоож байна ш д. Одоо манай сумын цэцэрлэг гэхэд л тэр

Отгонбаяр -

Их гоё цэцэрлэг байсан Филатова барьсан юм уу?

Чүлтэмжамц -

Тэгэлгүй яахав

Отгонбаяр -

Өө тийм үү

Чүлтэмжамц -

Тэр одоо хүүхдийн фондын шугамаар л баригдсан цэцэрлэг шүү дээ.

Отгонбаяр -

ннннн

Чүлтэмжамц -

Тэр хүн чинь бол ямар мөнгө төгрөгөөр дутна гэхийн биш, гэртээ гэдсээ илээл хэвтвэл хэвтчих л байсан. Тэгтэл муу хэлэгдэж ад үзэгдэж юм хийлгэхийн төлөө л зүтгэж явсан. Тэр нь нэг юмны төлөө ингээд явахаараа бол өөө бүр цаана нь гарч байж салдаг, тэгэхдээ зайлуул яахав аргагүй л нөхөр нь тийм том хүн байсан юм нөхөрөөрөө мундагдуулах үүрэг даалгавар өгүүлэх ажлаа бүтээлгэхийн төлөө л тэгж байсан. Тэгдэг л хүн байсан яахав зарим үед эвгүй зан араншин байсан тэр хүнд бол ер нь бас тэгээд голцуу орос хүний эмэгтэй хүний зан тиймэрхүү юм байдаг шүү дээ. Зарим нь ч гайгүй л байдаг. Тэгээд яахав биднүүдийг ч заримдаа загнах л гэж л байдаг юм.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээ гайгүй ээ мартчихна.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээ тэр үед нь нэг номхон зогсож байгаад тэгээл нэг өнгөрөөчихнө. Би ч нээх олон загнуулаагүй гайгүй нэг ганц нэгхэн удаа загнуулж байсан байх. Заа гайгүй ээ

Отгонбаяр -

Тэгээд загнах нь болвол бас юутай байсан үндэслэлтэй байсан уу?

Чүлтэмжамц -

Хааяа нэг яльгүй юмнаас өө гаргаад биднүүс чинь том алдаа хийнэ гэсэн ойлголт байхгүй шд

Отгонбаяр -

Тэгнэ

Чүлтэмжамц -

Тэр яг цаг нар бол яг л цагтаа тэг гэсэн бол яг л тэг

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэрийг нь хийцэн л байх ёстой. Тэгээд тийм том алдаа гэсэн ойлголт байхгүй яльгүй юмнаас одоо тэгээл бухимдаад л тэрийгээ гаргах хүн байхгүй болхоор зэрэг ганц нэг үг хэлж тайвширдаг байсан юм байгаа биз дээ. Гэхдээ би бол байнга тэгэж тачигнаад байдгыг нь бол мэдэхгүй

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэр чинь сайн хүн байсан хөөрхий

Отгонбаяр -

Тийм

Чүлтэмжамц -

Тэхх. За би яг сүүлд нэлээн сүүлийн үед энэ тэгээд тэр одоо ухаан нь тэр ойр хавьд нь байгаа улсууд тэр хамгаалалтынхан бол биш

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Одоо тэр албан тушаалтанууд их сонин ш дээ хүнийг чинь сонин болгодог байхгүй юу. Очиж долигноол одоо тэгээл энэ урлагийнхан чинь нэг хэсэг бүр балайрсан шд

Отгонбаяр -

Тэхх

Чүлтэмжамц -

Филатова дээр гүйж очоод л одоо за одоо нөгөө юуны наадмын концерт болох гэж байгаа хэд хоногийн өмнө уриад л та энэ урьдчилаад нэг хараад өгөөч зөвлөөд өгөөч энэтэр гэж балайраад

Отгонбаяр -

Ннн

Чүлтэмжамц -

Тэгээд нөгөө нэгэнт очсон юм чинь бас саналаа хэлхээс яахав дээ

Отгонбаяр -

Тийн ш дээ

Чүлтэмжамц -

Тэр нь ийм байна энэ нь ийм байна. Ингээд л одоо энэ нэр хүндийг нь бас бууруулах гээд байдаг

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Бууруулж л байсан л даа тэр үед

Отгонбаяр -

Тийм тийм

Чүлтэмжамц -

Тийн өөрийн яагаагүй байхад санаачлаагүй хүсээгүй байхад нь зориуд одоо ингэж аваачиж яагаад л зарим дарга нар чинь шал дэмий юманд урьж дуудаж аваачиж үзүүлээл харуулаал зөвлөгөө өгөөч энэтэр гээд бүр биднууд одоо сонсчоол зарим нь одоо бол хажуунаас нь ичиж л байсан дарга нараас бол. Ээ энэ одоо ийм балай юм хийж байх юм та энэн дээр нэг зөвлөгөө өгөхгүй юу энэтэр гээд одоо нялаганаад ч байх хаашаа юм

Отгонбаяр -

Коко авах гээд байна шд

Чүлтэмжамц -

Коко авах гээд байна тийм тиймэрхүү юм нь бас жаахан нэр хүндийг нь буулгасан юм гэхдээ тэр хүнийг бол монголын ард түмэн бол бас мартаж болохгүй дайсагнаж болохгүй хүн байгаа юм шүү хөөрхий их юм бүтээсэн хийсэн хүн

Отгонбаяр -

Нхн. НАХЯ-ны 3-дугаар хэлтэст ингээд даргын комиссар болохоор одоо тэр үед юу яасан шууд байр өгснүү?

Чүлтэмжамц -

Байр өгөөгүй

Отгонбаяр -

Байр өгөөгүй юу?

Чүлтэмжамц -

Өгөөгүй зүгээр ер нь

Отгонбаяр -

Цалин хангамж ер нь ямаршуу байсан

Чүлтэмжамц -

Сайн байсан тухайн үедээ бол тийм тэр ч яахав үндсэн цалин байна за тэгээд тэр үеийн дээд боловсролтой хүн чинь нэг хэдээс эхэлж байсан юм бид нар чинь нэг зургаан зуу гаруйгаас эхлэнэ за дээр нь тэгээд нөгөө цолны мөнгө гээд байна дээр нь тусгай албаны нэмэгдэл гээд юм байна Тэгээд нэг 3,4,5-н жил ч билүү ажиллаад хэдээс эхэлдэг байлаа даа тэр юмнуудыг одоо ажилласны нэмэгдэл гээд бас хэд хэдэн нэмэгдэл. Би тэгээд даргынд очиж жаахан ажиллаж байгаад бас нэг дэвшээд ахлах комиссар гэж болоод тэр ахлах комиссар гэдэг нь бол тухайн үеийн тэр аюулаас хамгаалах яамны нэг хэлтсийн орлогч даргын зиндааны шахуу юм байгаа юм. Тэгэхэд чинь одоо янз бүрийн юмаа нэмээд нөгөө цэргийн газар нэг их олон жил ажилласан биш цол хэргэм нээх өндөр байгаагүй байх л даа дэслэгч цолтой л байсан тэгэхдээ мянга гаргаад авчихдаг байсан ш дээ.Тэр бол ёстой мундаг цалин

Отгонбаяр -

Өндөр цалин ш дээ

Чүлтэмжамц -

Тэр үеийн одоо бараг зүгээр энгийн яамны болон орлогч сайдын цалин байх шүү

Отгонбаяр -

Тийм байх

Чүлтэмжамц -

Бараг тийм байх. Аа тэгээд байр сууцны хувьд бол даргын тэнд байсан улсууд чинь яахав ээлж ээлжээр л үргэлж шургууулна даа, жаахан байзнаж байгаад л мартагнуулж аваад ч байдаг юмуу улаан цайм одоо яаж чадахав. Би бол өргөдөл бичээл авгайд хэлсэн айлын өрөө дамжиж амьдарч явна хүнд байна гэсэн, тэгсэн их сайхан хүлээж аваал даргад хэлээл тэгээл даргын цохоол тэгээл жаахан хүлээж байгаа л байранд орцон.

Отгонбаяр -

Нхн тэгэхээр тэр үед болбол сургууль төгсөөл тун удахгүй байранд орно гэдэг чинь том завшаан байхгүй юу

Чүлтэмжамц -

Өө тэр чинь бол одоо тэр чинь бол өчнөөн жил улсдаа над байтугай надаас илүү их юм бүтээчихсэн өчнөө жил ажилцан улсууд өргөдөлөө өгчихөөд хүлээгээд байдаг байлаа шд

Отгонбаяр -

Тийн

Чүлтэмжамц -

Тэгэхэд биднууд чинь одоо том завшаан тохиолдож байгаа байхгүй юу тэр чинь ховорхон юм

Отгонбаяр -

Нхн тэгээд яг даргын одоо тэр комиссар ахлах комиссарыг хэдэн он хүртэл хийсэн?

Чүлтэмжамц -

83-н оны хэдэн сар хүртэл билээ дээ хийсэн юм.

Отгонбаяр -

Хоёр жил гаруй

Чүлтэмжамц -

Тийм

Отгонбаяр -

Хийсэн юм байна тэ

Чүлтэмжамц -

Тэхх.

Отгонбаяр -

83-н оны хэдэн сар хүртэл хийсэн гэдэг чинь тэр үед бол даргын эрүүл мэндийн байдал ямар байсан бэ? Одоо энэ хүмүүсийн яриад байдаг бид нар зүгээр дам сонсоод байгаа шиг тэр ухаан санаа нь муудсан байсануу? Бие нь их муудсан байснуу? 84-н онд өнгөрөө биз юу билээ?

Чүлтэмжамц -

Өө бүр сүүлд 91-н онд өнгөрлүү?

Отгонбаяр -

Дарга чинь юу билээ тийм билүү?

Чүлтэмжамц -

Тийн тийн хойно байж байгаад хойно

Отгонбаяр -

Тийн тийн

Чүлтэмжамц -

Хойно 84-н он дээр долоон жилийг нэмчихээр чинь

Отгонбаяр -

91 тийн

Чүлтэмжамц -

91 үү?

Отгонбаяр -

Тэгээд наян дөрвөн онд юу яагаа биздээ буугаад хойшоо явчихаа биздээ?

Чүлтэмжамц -

84-н онд буугаагүй л дээ ер нь буугаагүй байхад нь албан ажлаа хийж байсан тэгээд хойно нэг амрах гээд явцан хойгуур нь

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээл зохион байгуулаал буулгаал тэгээл тэр чигээр нь наашаа авчраагүй

Отгонбаяр -

Тийн

Чүлтэмжамц -

Тэнд нь байлгаад байсан, тэр ч бол яахав жаахан эмээсэн л дээ ирхээрээ одоо энд байсан бол холбоо бариад арми мармиа хөдлөгчихөж чадах л байгаа юм л даа тэгж л эмээсэн байх тэгээд оросуудын гар хөл энэ тэр бол илэрхий оролцсон ш дээ тэр чинь бол

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэхх тэгээд манайхан бол өөрснөө дангаараа хийж чадах ч үгүй байсан айгаад тэгээд орсуудтай хамжиж байгаад л хойно байлгаж байгаал оросоос хүн энэтэр ирээл том том улсууд ирж байсан байна ирсийн байна лээ л дээ. Тэр нөгөө оросын одоо дарга нарыг үздэг том эмнэлэгийн дарга Чазов мацов тэгээл улс төр товчооны гишүүдээс энэ тэр ирж байсан. Энд дарга нар

Отгонбаяр -

Тэр Чазов чинь их нөлөөтэй байсан байхаа гол эмнэлгийг нь захирч байсан учраас

Чүлтэмжамц -

Тэр л голдуу бүгдийг нь хийж байгаа шд.

Отгонбаяр -

Тийн

Чүлтэмжамц -

Ингээд энүүнийг бол цаашид ажиллуулж болохгүй ээ гэсэн. Тэгээд яахав даргыг тэр үед бол одоогын улсууд телевизээр юм уу ганц нэг хүн ярьж л байдаг юм байлээ тэгээд бас хамаагүй ярихгүй байна лээ. Тэр Нанзад хурандаа гээд олон жил даргатай хамт байсан мундаг хүн байдаг юм комиссар нь, сүүлд тэр нэг хэзээ юм Юндэндаржаа гээд нэг хүн бас ярьсан одоо ерэн хэдэн настай болцон байна лээ комиссар байсан юм, тэд нар нь тэрэнгээрээ тэгээд мэр сэр нэг сонин хэвлэл дээр хэзээ ч билээ ганц нэг юм дурдагдаад уул нь юмыг бол үнэнээр нь л ярьчихмаар байгаа юм л даа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тийн түүхийг чинь одоо бид нар чинь бишгүйдээ л нуугаал мушгиал

Отгонбаяр -

тийм ш дээ

Чүлтэмжамц -

Ингэхээр л нөгөө тодорч өгөхгүй хойч үеийнхэнд л яах гээд байгаам ш дээ.

Отгонбаяр -

Тийм

Чүлтэмжамц -

Тэгээд яг тэр үед даргын бол одоо нэг ёсондоо биднүүдийн ярьдагаар энэ мотор гэж ярьдаг даа энэ хавиар бол үнэхээр сайн байсан гэж би бол боддог юм.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Даралт маралт бол байнга одоо үздэг эмч яг хэвийн

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Аа харин одоо сүүлд бодоод байхнаа одоо мартаж санадаг

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Одоо дахин дахин юмаа асуудаг ч байдаг юмуу тэр болохоор зэрэг одоо тухайн үедээ бид нар мэдэж байсан ингээд байга бас ч гэж дэргэд нь яваа нь болоод ч биднууд чинь зүгээр нэг хүнээс юм асуугаад ингээд яахад чинь ингээл чагнаал бас эвгүй байдалд ороод байдаг байхгүй юу

Отгонбаяр -

Мартаж санаад байхаар нь

Чүлтэмжамц -

Тийн эвгүй байдалд орно тэгэээл нэгэнт л тэр хүний чинь нэр төрийг нь амь насыг нь юутай хээтэй нь хамгаалж яваа чинь тэр чинь бол тэгээл одоо шугамаараа одоо дарга нартаа илтгээд даргаа ийм байна одоо энэ нь л нэг яагаад байгаа юм бол үзүүлэх харуулах хэрэгтэй ч гэдэг юм уу тэгээд тэр талаас анхаарч л байсан л даа. Тийм л нэг юу байсан тэгээд одоо сүүлд бодохнээ нь эмнэлгийн юугаар бол тархины судасны хана л хатуурсан байна лээ л дээ.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

явж явж тэгээл тэр мэрийгээ ер нь далимдуулаад л одоо нэг ёсондоо бол төрийн эргэлт л хийсэн юм л даа тэр чинь бол. Уул нь бол одоо яг номоороо л нөгөө бүрэн эрхт монгол улс гэж байсан бол өөрснөө энд улаан цайм ярьж байгаа юм за дарга минь та ингээд байнаа та одоо олон жил улс төрд зүтгэлээ одоо таныг чөлөөлөхгүй бол нь наад эрүүл мэнд чинь л болохгүй нь тэрнээс таны өөр юм байхгүй гэж байгаа л одоо энэ бүгд хурал чинь тэгж шийдвэл болох л байсан л даа тэгээл чадахгүй л байсан чадаагүй л дээ

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэр үед чинь бол жинхэнэ хуйвалдаж байгаад ямар сайндаа хойно аваачиж байгаад тэгээд тэр ВЧ утас гээд байдаг байхгүй юу

Отгонбаяр -

За

Чүлтэмжамц -

Шууд ингээл хүрхээр л ерөөсөө монголтой залгагдаж байдаг оросоос нэг хүн аваад л тэгээд эндэх нөгөө дугаараа ч хийдэггүй л юм байна дугаараа хийдэггүй байхаар яадаг ч билээ тийм утас энэтэрт залгаж байгаад л тухайн үед чинь гарсан байдаг юм. Би дараа н тэр хойно хамт явсан комиссар энэ тэртэй нь уулзаж л байсан л даа тэд нар л тиймэрхүү юм шивэр авир ярилцдаг байлаа тэр үед ч бол

Отгонбаяр -

Тийм

Чүлтэмжамц -

Тийн

Отгонбаяр -

Яахав дээ

Чүлтэмжамц -

Тэгээд ерэн оноос хойш нилээн ил тод ярьж байсан даа

Отгонбаяр -

Тэгээл аваачаал тэнд нь тэр чигт нь байлгаж байгаал хөөрхий тэндээ өнгөрцөн ш дээ сүүлдээ ч тэгээд зайлуул их муудсан байсан даа

Чүлтэмжамц -

Тэгсэн тэр хойно аваачаад тэгээд тэр чинь бол уул нь халх голын ялалтын ойг бас намар нь тэмдэглэх ёстой байсан. Хэдэн жилийн ой болоод таарч байгаа юм бэ дээ, намар найман сар дунд. Тэгээд би халх голынхоо ялалтын ойд ирнэ гээд тэр гол нь цэргийн юманд хүнд их хайртай цэргийн талын ажил үйлсийн их дэмждэг ийм хүн байсан. Аргачгүй нөгөө 39-н онд чиг дайнд бас ард тал мар талын юмнуудыг зохион байгуулж байх талаар оролцож байсан. 45-н оны чөлөөлөх дайнд нилээн гол үүрэгтэй хоёр албан тушаалтай, одоо өөрөө энэ намын төв хорооны тэр үед чинь нэгдүгээр нарийн бичгийн дарга гэж байсан юм байлуу ерөнхий нарийн бичгийн дарга гэж байсан байлуу төв хороон дээр тийм албан тушаалтай, армийн улс төрийн дарга гэж. Тэгээд тэр үед тухайн үед нь ажиллаж байсан комиссар ярьдаг юм өдөрт нь төв хорооныхоо ажлыг хийдэг шөнө нь болхоор армийн ажил хийдэг байсан гэж. Тэгээл орой гэртээ орж ирчихээд нэг жаахан идсэн болчихоол за хоёулаа явья гээл тэгээл тэр батлан хамгаалах яаман дээр чинь суудаг, шөнөд нь тэр үед бол дайны 45-н оны дайны үеэр бол 3,4-н цаг л унтдаг байсан гэж ярьж байна лээ хэцүү байсан гээл нөгөө комиссарууд нь. За өнөө орой нэг хариад унтаад өгөх байгаа бид хэд харьж нэг сайхан унтах юмсан гэж боддог байсан гэж байгаан тэр цаадуул нь их ядарч тэгээд тийм болохоор тэр армийн юм цэвсэгт хүчин юунд бол их дуртай би ажлын комисст тийм учраас нөгөө халх голын дайны ойд оролцох гэж явсан байхгүй юу тэр мэрийг нь болиулаал тэгээл тэрнээс нь өмнө л авчихсан юм байгаа юм л даа.

Отгонбаяр -

85-н онд 45-н оны 40 жилийн ой байх нь 85-н оны

Чүлтэмжамц -

Энэ тийм л байх гээд байдаг юм

Отгонбаяр -

Тийм байх гээд байна тээ

Чүлтэмжамц -

Тэхх

Отгонбаяр -

Хэний 83-н онд тэгээд Бал даргын комиссар хийж байгаад дараа нь яасан юм?

Чүлтэмжамц -

Аа би чинь одоо наанаас чинь бол албан тушаал буураад ингэцэн байгаа юм

Отгонбаяр -

Өө за

Чүлтэмжамц -

Алдаа гаргасан

Отгонбаяр -

Өө золиг

Чүлтэмжамц -

Тийн бид чинь бас тэр ахлах комиссар хийгээд байж байх хооронд үнэн ч үгүй бас нэг анкет манкет ч бичигдээд аа оросод ч ер нь яваандаа сууж магадгүй болоол энэтэр байсан юм

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Аз таараад л байсан юм надад бол. Гэтэл тэр 83-н онд өвөл нь москвад даргатай хамт явж байгаад

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд тэр тусгай юунд буудалд байдаг байсан ш дээ бид нар чинь Лениний уулны тэнд тэгээд бас ВЧ утастай

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд тэнд чинь нөгөө зөвлөлтийн талын хамгаалалтынхан хэдэн хүн ажилд орчихдог юм бидэн дээр нэмээд. Бид бол тэнд оросын нутаг дээр очоол нэг ёсондоо даргыгаа хүлээлгэж өгнө за танайх ер нь ингээд аюулгүй байдлыг нь бүрэн хамгаал гэх маягтай тэгээд ер нь даргын яг сууж яваа машинд бол бид суухаа больчихдог, арын машинд нь энэ тэр суугаал тэгээд тэнд чинь бас тэр байранд нь буусан буудалд нь жижүүр мижүүр гарчина буудал бол тэгээл замбараагүй олон хүн хамгаалах ч даа чинь биш хоёр давхар том хашаатай бас дотроо хоёр цэцэрлэг саад юу муу жигтэйхэн сайхан тэр хоёр давхар байшинд чинь нөгөө монголоос очсон 3-н хамгаалалтын хүн нэг эмч за тэгээд дарга зөвлөлтийн хамгаалалтын хэдэн хүн гээл байжийна

Отгонбаяр -

Тэгээл болоо

Чүлтэмжамц -

Тийн тэгээл болоо. Одоо тэгээд яахав тэр доор үйлчлэгч улсууд оросын улсууд ирж очоод байдаг байхгүй юу. Тэгээд тэнд 4-үүлэхнээ явж байсан тэгээд тэр Францад элчин сайдын яаманд миний би чинь одоо бас эхнэр хүүхдээ сольцон хүн байгаа юмаа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Түрүүчийн эхнэрийн маань хамаатан нь эгч нь төрсөн эгч нь нөхөртэйгээ тэр Францын элчин сайдын яаманд ажиллаж байсан юм

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Хоёрдугаар нарийн бичгийн даргаар, тэгээд ойртоод ирсэн дээрээ энэ ярьж болдог юм болуу уул нь нэг мэнд усаа мэдэлцчих юмсан гэж бодохгүй юу

Отгонбаяр -

За

Чүлтэмжамц -

Тэгээд тэр зөвлөлтийн хамгаалалтын улсууд ирцэн Францад ингээд манай нэг хамаатан элчин сайдын яаманд байдгын утас мутсаар ярьж болох уу? Нэг юм асуусан. Өө дор нь тэрэн шиг амархан юм байхгүй залгаад өгнө. Яриваа нөгөөдүүл чинь одоо вичийн утсаар өө би энд явж байна одоо Улаанбаатарт байгаа улсууд бүгд сайн майн энээ тэрээ гээл

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

За энэ зургаан сарын хавьд таван сард ч билүү дарга Румынд айлчлах юм байгаа юмаа албан ёсны айлчлал хийнээ

Отгонбаяр -

Тэгхээр би ирнээ

Чүлтэмжамц -

Тэгэхэд одоо би бүрэлдэхүүнд ороод явбал дараи энүүгээр явуул чадвал холбоо барьхыг бодноо. Гэх маягийн л юм ярьж явна л даа би тийм л юм ярьсан юм ер нь гэх маягийн ч юм байхгүй тэгээл ярьсан. Тэгээл дараа нь айлчилж ч болсон Румынд, би ч явсан

Отгонбаяр -

За

Чүлтэмжамц -

Тэгээд ирчээл айлчлал майлчлал яачихаад ирчээд л байж байсан чинь нэг өдөр л манай газрын дарга сүүлд нь Сангишарав гээд генерал болсон байсан юм.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Хүрч ирээл даргынд байж байсан за үнэмлэхээ өг чи гадаад хөрөнгөтөн орон руу утсаар ярьж тэгээл, ганцхан хурааж аваал за чи эндээс одоо яв тэгээл яасан л даа одоо тэр ийм учиртай байгаа юм. Тэгхээр тэр үед чинь одоо ингэдэг байсан юм монголын одоо нам төрийн тэргүүн тэр Цэдэнбал тэр улсад тэдэн сарын тэдэнд одоо тэддүгээр долооо хоногт

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

албан ёсны айлчал хийнэ гэсэн маягтай юм одоо үнэн сонин дээр бичигддэг байсан байхгүй юу тэрнээс нь өмнө тийм юм ярьсан гэж

Отгонбаяр -

Тийм юм ярьсан нхн

Чүлтэмжамц -

За тэгээд тэднүүд яагаад тэнд тийм юм болсон гэхээр зэрэг нөгөө тэнд байсан улсууд дуулаад тэнд чинь одоо улс төрийн сонсгол дээр үед хийдэг байсан анх ярьдаг өглөө тэр өглөөгөө ингээд нэг өглөө улс төрийн сонсгол хийх гээд яриа хийх хүн нь арай орж ирээгүй байсан

Отгонбаяр -

Хоорондоо ярьсан

Чүлтэмжамц -

Нөгөөдүүл чинь ярьсан байгаа дарга одоо Румынд айлчлах юм байна ш дээ 6-н сард 5-н сард 5-н сард явсан байхаа ярьж байна гэхээр үгүй яаж мэдвээ энээ тэрээ гэсэн өө манай нэг хамаатан садан манай дүү баз хүргэн маань тэнд ажилдаг юм тэгээд москвагаас ярьлаа гэжийна гэж тэгээд тэднүүдээс нь матаад ингэж ярьсан байнаа гээд

Отгонбаяр -

Тэгж

Чүлтэмжамц -

Тэгээд яах вэ тэр үед бол ном дүрэм нь тийм л байсан юм чинь одооо яахав

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Би бол тэрэнд бол гомдож яагаад байдаггүй гэхдээ бол одоо бол тэр байтугай л юм ярьж байгаа ш дээ

Отгонбаяр -

Ёооё тэр наадах чинь бол юу ч биш ярих байтугай

Чүлтэмжамц -

Тийн тэр үед яах вэ чамд л гээд ярьж байгаа юм шдээ, тэгээд яахав сургамж л болсон

Отгонбаяр -

Тийм байна

Чүлтэмжамц -

Гэхдээ яахав миний амьдралд том алдаа л гарч байгаа байхгүй юу тэр үед чинь тэгээ би хойшоо мойшоо суугаад бас ямар ч болоо билээ өдийд ямар ч цол хиргэмтэй явах юм билээ тйимээ

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд яахав би дараа нь нилээн албан тушаал буураад тэр 05-р ангид улс төрийн ажилтнаар очиж байж байгаад нэг 4-н жил ажиллаад эргээд дэвшээд хилийн цэрэгт намын комиссын зааварлагч мааварлагчаар ажилласан л даа

Отгонбаяр -

Тэгээд хилийн цэрэгт ажилснуу тээ?

Чүлтэмжамц -

Тийн

Отгонбаяр -

Тэгээл намын ажил хийгээд

Чүлтэмжамц -

Тэгээд улс төрийн ажил намын ажил хийсэн нэлээн хэдэн жил

Отгонбаяр -

Хувьсгалт намд хэзээ элссэн

Чүлтэмжамц -

Хожоо болсон шүү

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

Өө би чинь одооо энэ хилийг чинь бүр тойрсон ажилаар шалгалтаар янз бүрийн юмаар яваал тэгээл ёстой сайхан монголын одоо энэ малчид яг энэ одоо ховор л болчихоод байгаа юм хилийн цэргийн буянаар нөгөө хилийг тойроод.

Отгонбаяр -

Хувьсгалт намын гишүүн байсан уу?

Чүлтэмжамц -

Байсан

Отгонбаяр -

Хэдэн онд элсэв ?

Чүлтэмжамц -

Би чинь тэр албан тушаал энэтэр буурснаасаа хойш л элссэн юм даа

Отгонбаяр -

Тэрнээс хойно элссэн үү?

Чүлтэмжамц -

Хойно элссэн

Отгонбаяр -

Аа тэгээд тэрнээс хойно элсэхэд одоо өмнөх тэр алдаа нөлөөлсөн үү?

Чүлтэмжамц -

Нөлөөлөхгүй байна лээ ер нь яахав. Тэгээд би тэр нөгөө улс төрийн ажил ангид нэг улс төрийн ажил хийж байсан л даа. Тэгээд тэр офицерүүд маань их сайн сайн ч ажилласан, угаасаа ч өөрөө бодсон за эндээс чинь би бол сайн ажиллаж л дэвших ёстой гээд их сайн зүтгэдэг байсан. Тэгээд тэр яг элсэх гээд л ингээд тэр хилийн цэргийн намын комиссын хурлаар орж элсдэг байсан юм. Тэрэн дээр энэ тэр ороход тэр хилийн цэрэгт чинь бас нөгөө тагнуулын талын хүн байдаг байсан юм тэгээд нэг тэрэн дээр л хамаг юмаа бичээд л нөгөө өргөдөл түүх мүүхэн дээрээ юу яачихаж байгаа юм чинь тэгээд ингээд бол албан тушаал буурч тэнд ажиллаж байсан за ингэж бас ам хэлнээсээ болж байсан хүн байна шүү энэн дээрээ анхаараарай гээл санаж л байна би тэгээд тэгж хэлээл харин нөгөө цол нэмдэг байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэр үед чинь 2,3-н жил болоол анх дэслэгч болсноосоо хойш 3-н жил болоод ахлах дэслэгч боллуу ахлах дэслэгчээсээ ахмад чинь хэдэн жил ч болдог билээ тэгэхэд чинь бас тэгээд нөгөө албан тушаал буурч байсан энэ тэр гээд л тэр орсон тэрүүгээр нэг жил хойшлуулж цолыг нь өгөх ч юм уу тийм юм гарч л байсан

Отгонбаяр -

Тэгээд бас л их нөлөөтэй сөрөг үр дагавартай л байсан байна даа тээ?

Чүлтэмжамц -

Аа бас зохих ёсны нөлөө байгаа юм тэр чинь. Цалин бол бас нилээн буурчихаж байгаа юм тэр чинь

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ

Чүлтэмжамц -

Тийн.

Отгонбаяр -

Нхн тэгээд хилийн цэргээсээ юу яасан юм уу нутагтаа хүрээд ирсэн юмуу?

Чүлтэмжамц -

Хилийн цэргээс тэгээд нөгөө ардчилал мардчилал болоод нөгөө нам улс төрийн ажил мажил чиг хачин болоод учраа олхоо болиод сандраад ингээд тэгээд хилийн цэргийн чинь улс төрийн газрын ажилтнууд намын комиссынхны энэ тэрийг чинь аюулаас хамгаалах яамруу эргээд шилжүүлээд нэг отряд хариуцсан чиглэл хариуцсан офицерүүд гээд

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Хэдэн хүн өгсөн юмаа өө тэгээд тэд чинь ерөөсөө учраа олхоо байцан юм чинь хийх ажил олдохгүй бүүр зовлонтой санагдаад тэгээд Цэенрэгзэн гэж тэр үед генерал байсан юм аюулаас хамгаалах нэрээ болиод улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар гэдэг байлээ юу тэгээд нөгөө Цэенрэгзэн генерал дээр орсон тэр хуучин манай ажиллаж байсан 3-р газрын ордны комендатур ордны одоо хамгаалалт юм даа тэрний нэг хүн хэлсэн юм манай энд нэг ээлжийн даргын оронд тоо байх юм хуучин одоо энэ хавиар ажиллаж байсан ажил мажилаа бас гадарлах мэдэх тэгээд бас улс төрийн газраар явцан дэргэдээ ажилтай ажиллаж байсан тийм нэг ирмээр байх юм гэхгүй юу. Тэгэхээр нь одоо тэнд чинь хийх ажил байхгүй яахаа мэдэгдэхгүй, тэгээд яахав цалин аваад байдаг тэгхээр өдөр ч өнгөрөхгүй хачин санагдаад. Тэгээд би Цэенрэгзэн генерал дээр орохгүй юу за генералаа ингээд зүгээр сууж чадахгүй нээ би ерөөсөө тэнд нэг тийм ажил байна гэнэ хүн хэлж байна би хуучин тэрүүгээр чинь ажиллаж байсан аа болно бүтнэ гэж бодож байгаа одоо тэнд нэг тавиад өгөхгүй юу гэсэн юм. Өө тэгсэн томилцон байсан тэгээд тэнд ээлжийн даргаар ажиллаж байсан юм

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд би тэр үед гэр бүлээсээ салаад

Отгонбаяр -

Тэр үед үү?

Чүлтэмжамц -

Тэр ээлжийн даргаар ажиллаж байгаад

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд одоо яахав орон байраа цөмийг нь хүүхэддээ гэр бүлдээ үлдээгээд юутай хээтэй нь яагаад энэ хотод чинь би хаана амьдархав ерөөсөө нутгаа бараадье гээд тэгээд хүрээд ирсэн тэгээд энд ирээд тамгын газрын даргаар ажилласан

Отгонбаяр -

Энд ирээд тамгын газрын дарга тэгээд шууд болцон уу?

Чүлтэмжамц -

Шууд болсон яахав би тэндээс холбоо барьсан л даа. Таньдаг мэддэг улсууддаа нэг л одоо хөдөө л амьдрах болох нь шиг байнаа гээд наагуур чинь ажил байнуу ? гэсэн тамгын газрын даргын ажил байж болно, тэгээд хийсэн.

Отгонбаяр -

Танай гэр бүл ойр дотныхноос одоо хэлмэгдсэн одоо яг ингээд лам нарынх ч бай сүүлд ч бай ер нь социализмын үед ямар нэгэн байдлаар хэлмэгдсэн тийм хүмүүс бий юу?

Чүлтэмжамц -

Одоо манай хөгшин ээж л ярьдаг юм тэр ханилж сууж байсан хүнийх нь нэг ах лам лав баригдаад явсан гэдэг юм байна лээ

Отгонбаяр -

Энхийн нөгөө хүрээнд сууж байгаад

Чүлтэмжамц -

Булган хавьд байсан юм шиг байгаа юм. Тийн. За тэгээд сүүлд тэр 60-н хэдэн оны тэр бүр сүүлийн үеийн хэлмэгдэлтэнд манайхан гайгүй өнгөрөөд үгүй гайгүй ч юу байхав ер нь байхгүй л дээ. Зүгээр бүр сонин л ганц нэг юм байдаг юм. Одоо тэр би Лувсангалсангийн Чүлтэмжамц гэж овголдог байхгүй юу

Отгонбаяр -

Аа за

Чүлтэмжамц -

Тэр Лувсангалсан гэдэг хүн чинь болхоор миний нагац ах би түрүүнд ярьсан

Отгонбаяр -

Аанхан

Чүлтэмжамц -

Багш хүн байсан түүхийн багш байсан байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд энэ чинь одоо кабинет мабинетаа тохижуулах гээд бас энэ нөгөө бурхан мурхан элдэв бусын юм цуглуулаад тэндээ тавьцан байсан чинь тэгэж байгаан бүр Үнэн сонин дээр бичүүлж барьж тэгээд нээх сүртэй ч юм болоогүй л байх л даа тэгээд яахав ер нь бичүүлсэн тэгэж ярьдаг юм байна лээ. Тэр чинь одоо нэг ёсны бас нэг жижигхэн хэлмэгдүүлэлт л байхгүй юу тэр чинь одоо түүхийн багш хүн чинь бурхан цуглуулаад бас л санаа нь бол өөр л байсан байх гэтэл одоо тийм маягаар л бас л яацан. Тэгээд одоо тэр нэг Банзрагч гээд миний ах тэр нагац ах тэр хөдөө зун нь очоод юу яадаг гэсэн шдэ. Тэр хүн энэ тэр бол дарга нартай шөргөөлцдөг тийм жаахан мугуйд маягийн хүн байсан тэгээл одоо энгэр дээрээ бол юм хатгаагүй, аймгийн хүчээр авч байгаа юм чинь аймгийн бол олон удаагын аврага одоо төлөөр чиг л авдаг тарга хүчээр чиг л авдаг ноос моос элдэснээс ч авдаг төрөл бүрээр авдаг тэгсэн мөртлөө л нэг юм байхгүй гэдэг чинь тэгээл тэр дарга нартай л хэг ёг хийсний хар гай л гарч байга юм тэр чинь урдаар бас нэг хөөрхөн хэлмэгдүүлт шдээ тээ

Отгонбаяр -

Нхн тийм

Чүлтэмжамц -

Тэрнээс бол өөр тэр нэг одоо нутаг заагдсан элдэв бусын юм бол манайхны ах дүү нар дотроос бол байгаагүй л дээ. Ийм юм дуулаагүй би.

Отгонбаяр -

Манай энэ ярилцлагын сэдвүүд дотор эрх мэдэл ба албан тушаал гэсэн сэдэв байгаа байхгүй юу

Чүлтэмжамц -

Нхн

Отгонбаяр -

Тэгхээр өөрөө одоо яг социализмын үед 1-р дарга хамгийн том эрх мэдэлтэй хүнтэй хамт ойр байж тэгэхээр тэр үеийн тэр даргын эрх мэдэл гэж ер нь юу байв? Цэдэнбал даргын хувьд яг ойрхон байсны хувьд ингээд хөндлөнгөөс нь ажиглахад

Чүлтэмжамц -

За тэгээд ер нь яахав дээ үнэхээр бол даргын хувьд эрх мэдэлтэй байсан л даа хэлсэн үг бол тэгээд ер нь л хууль болно шүү дээ. Яаахав энэ нилээд гол асуудлуудыг бол нөгөө улс төрийн товчооны хурал гээд хурал дээр ярилцана тэгээд даргын саналыг харгалзана үнэхээр одоо олон жил төрд ажилласан тийм байсан хүний нь хувьд чиг үнэлдэг. 2-рт нь ер нь тэр 60-н хэдэн оны үед бас нэг өөр үзэл бодлоо илэрхийлээд дугарцан энээ тэрээ улсуудаа нилээн сайн гөвшөөд гөвшөөд тавьцан хажууд талын улсууд бол тэр айна эмээнэ, иймэрхүү л байсан. Зүгээр ний нуугүй хэлхэд бол одоо бол улсууд ингээд бүр өөгүй байсан гээд зарим нь ярих гээд байдаг даргыг болхоор. Аа зарим нь болохоор бүр ухаангүй хүн гээд ярих гэж байдаг тэгж болохгүй шдэ. Тэр хүн чинь сайнтай муутай л хүн байсан ер нь тэгэхдээн бол сайн тал нь дийлэнх хүн байсан шүү. Даргыг бол харин тэр ер нь алдаануудаа тэр 60-н хэдэн оны үед л нэг алдсан байдаг юм гэж би бол боддог байхгүй юу би бол ямар түүхч мүүхч тийм судлаач хүн биш гэхдээ л бас нэг мэр сэр юм уншаал тэгээл бодоод байхад бол тэр үед алдсан тэгэхдээн онцын алдаагүй нөгөөдөх чинь бас сайн дүр үзүүлэх гээд ялангуяа тэр одоо тэр үед ажиллаж байсан намын хянан шалгах хороо гээд даргын нэрийг балласан. Тэр байтугай одоо дарга чинь хөдөө хөөгдсөн улсууд өө тэрийг одоо нааш нь хотруу оруул энэ тэр гээд уул нь хэлсэн өргөдөл дээр цохсон ч байдаг юмуу харж үзэх гэсэн юм байдаг байхгүй юу тэрийг чинь тэгээл хав дарчихдаг дарга нөгөө яасан гэхлээр өө тэрийг чинь таны юугаар болгосон ч гэдэг юм уу ингээд хуурчихдаг

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэхх тэр наагуур байгаа улсууд бас хэцүү одоо ч тийм биздээ ер нь бол одоо ингээл дарга нарыг чинь яахав зарим нь бол сайхан л хэлдэг болж ил тод шүүмжилдэг л болж зарим нь бол цаагуураа одоо нөгөө хүнээ балалчих юм байна ш дээ.

Отгонбаяр -

Нхн даргыг ер нь их архи уудаг байсан гэж ярьдаг юм байна лээ сүүлрүүгээ ер нь бараг архичин болсон байсан гээд тэр дам яриа байдаг ш дээ тэр үнэн үү?

Чүлтэмжамц -

Тийн ер нь бол яахав тэр нөгөө хүлээн авалтанд орно ш дээ бас хүлээн авалт чинь голцуу л орой энэ тэр болдог. Тэгээд тэрэн дээр хүлээн авалтан дээр яахав ингээд цагтай хүлээн авалт чинь хэмжээтэй, за тэгээл бүх юм л яс протоколь яс юмнууд байдаг юм чинь нөгөө талаас нэг хүн үг хэлээд нэг хундага өргөнө манай талаас нэг хүн үг хэлээд нэг хундага өргөх ч байдаг юм уу энээ тэрээ

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээл тиймэрхүү юмаар чинь тэгээл үй зайгүй одоо ингээл яаж байгаа улсууд чинь ингээд яагаад байгаа байхгүй. Тэгээл онд нэг амарчихаар чинь одоо яадаг юм бэ дээ эндээс нь юм загатнаад байдаг юм уу гэртээ ирээд одоо нэг жаахан нэмчихмаар санагдаад байдаг юм уу нэг жаахан юм надаа өгчихөөч гэх юм бол байсан шүү

Отгонбаяр -

Хөөрхий өөрөө нэмээд ингээд шууд аваад уух эрх байхгүй

Чүлтэмжамц -

Өө тэр одоо гэрт нь бол хөргөгчөөр бол тийм юм байлгах ч үгүй угаасаа хэрвээ байх юм бол юмнууд чинь онгойлгоод тааралдчих юм бол уучихна ууна

Отгонбаяр -

Ннн тээр

Чүлтэмжамц -

Тийн тэгээл тийм учраас биднууд дээр л ирээд шална

Отгонбаяр -

Тэгээд та нар бас өрөвддөг байсан уу ?

Чүлтэмжамц -

Өрөвдөлгүй яахав

Отгонбаяр -

Ачаалал ихтэй

Чүлтэмжамц -

Тийн ачаалал их тэгээд заримдаа бол бүр ингээд гуйгаад бүр миний одоо ингээд унтмаар байдаг одоо нэг иймхэн юм татчихвал

Отгонбаяр -

Эвий эвий

Чүлтэмжамц -

нэг сайхан унтмаар байх юм гээд ингээд байна тэгээд нууж хаагаад жаахан юм яана, тэр байтугай одоо жаахан архины чинь өөрөө ч хүртэл балгаж л байлаа би бол нөгөөдхийг чинь цөмийг нь уучих гээд байна

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгхээр хороохын тулд би бол тэгэхэд чинь залуухан хүүхэд архи дарс гэж мэдэх ч үгүй бараг хахаж цацахаар тэгээд намайг өгөхөөр чинь даргад ихэдчихнэ гэж үзээд өөрөө ингэчихээд талыг нь өгдөг. Тийм л байсан. Тэгээд манай дарга Германд нэг айлчилсан юм байна лээ тэгээд би яваагүй зүгээр явсан улсууд маань ирээд ярьж байхыг нь шивэр авир гээл. Тэр чинь нөгөө өрөөнд нь ийм хөөрхөн хөлдөөгч тавиал элдэв бусын юм жимснүүдийг нь доогуур нь дээгүүр нь одоо янз бүрийн архинуудыг нь ингээл хийчихдэг юм байна л даа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Өөрөө дуртай бол авч ууна. Тэгээд яахав манайхан чинь очоод түрүүлж ороод тэр юмнуудыг нь хуу татаад цүнхэнд хийгээд авчихдаг байхгүй юу

Отгонбаяр -

За

Чүлтэмжамц -

Тэгсэн чинь нэг арга хэмжээнд яваад өгсөн хойгуур нь тэрээнд нь сэлбэлэг хийгээд нэг архи хийцэн юм шиг байгаа юм

Отгонбаяр -

Аа нөгөөдүүл нь мэдээгүй

Чүлтэмжамц -

Тэгсэн манайхан мэдээгүй тэгсэн тэрийг онгойлгож үзээд хусцан байлээ

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Чүлтэмжамц -

Тэгээл одоо ингээд яг наашаа ингээд явах гэж байсан тэгээд нөгөө гаргаж өгөх улсууд нь тэр зочид буудалд нь ирцэн

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээл одоо цаг болж байна орж хэлээд даргыг авч гарч ирье гэж бодоод комиссарууд нь орсон. Өө явж чадахгүй гар байсан. Тэгээл нөгөөдүүл чинь сандралдаад л юу яасан гэж байгаа юм, өөрснийгөө нүцгэлж аваад л даргыгаа нүцгэлж аваад л дууш рүү л орж

Отгонбаяр -

Шууд тэврээд л

Чүлтэмжамц -

Тийн

Отгонбаяр -

Ээ хөөрхий дөө гэж

Чүлтэмжамц -

Нөгөөдхөө душээр цохиулаад л баахан ингэж ингэж л тэгээл жаахан сэргэвүүдээ гэж бодоод тэгээл хувцасыг нь өмсөж гаргаад өгсөн одоо яаж алдаг юм бол доо гэсэн нэг юм биеэ нэг юм гайгүй л аваад гарсан гэж байгаа юм. Тэгж ярьдаг юм. Тэгж л ярьж л байсан.

Отгонбаяр -

Нөгөө бодлын өндөр эрх мэдэлтэй тэр түвшингийн хүн болбол үндсэндээ яахав эрх мэдэл байсан ч гэсэн өөрт нь хувь хүний ямар ч эрх байхгүй болчихдог юм шиг байна тээ?

Чүлтэмжамц -

Маш хэцүү нэг ёсондоо хүний харгалзаанд гэрийн хорионд орцон шиг амьтан чинь

Отгонбаяр -

Албан ёсны шоронд орцон

Чүлтэмжамц -

Аа бас тамтай тэгээл одоо тэр юм чинь бол ажил дээрээ очоод хүнтэй хувийн юм яриад нэг онигоо яриад ч юмуу хөхрөөд байх юм нэг ч байхгүй дандаа албаны юм ярина дандаа албаны юм ярьж суугаа ш дээ

Отгонбаяр -

Тэхх

Чүлтэмжамц -

Гэртээ ирээд гэрт нь хүн холхиод нэг найз нь хүрч ирээд нэг ч байхгүй дээрээсээ орж ирээд нэг жаахан юм идсэн болчихоод тэгээд л одоо ингээд юм шагайгаад суучихна. Тэгээл ерөөсөө л зовлонтой зовлонтой тэр бол

Отгонбаяр -

Тэгхээр тийм амьдралд байгаа тэр зайлуул орос эхнэр ч гэсэн бас л стресс

Чүлтэмжамц -

Байлгүй яахав.

Отгонбаяр -

Байна л даа

Чүлтэмжамц -

Тэр ч одоо жирийн хүн бол нэг жаахан ядраад ч байдаг юмуу жаахан хэцүү болоод ирхээр зай завсар нь гараад тэрэнтэй уулзаад ганц шил пиво уугаад буцье гээд гараад очино биз дээ. Тэгээл болчихно шд. Тэд нарт чинь тийм юм арга байхгүй

Отгонбаяр -

Байхгүй

Чүлтэмжамц -

Тэхх байнга л хажууд нь нэг сүүдэр шиг юмнууд биднууд дагачихна

Отгонбаяр -

Тэхх

Чүлтэмжамц -

Тэгээд нөгөөдүүл нь одоо ингээд нэг сайхан инээж ханиасан гоё юм ингээд хөгжилтэй инээ ярих

Отгонбаяр -

Эрх байхгүй

Чүлтэмжамц -

Байхгүй. Одоо ухаан нь үеийн нэг сайхан хүн ирлээ ч гэсэн одоо нэг залуу одоо насны улсууд чинь ер нь эрэгтэй хүн чинь арай ядахад нэг хүүхэн ярихад сайхан биз дээ. Тиймээ би бол ний нуугүй ярьж байгаа ш дээ.

Отгонбаяр -

Аанхан

Чүлтэмжамц -

Тийн тэгэхэд нэг удаа бас ачаалал тайлагдаад одоо эсвэл одоо нэг шог хошин юм яриад нэг нөгөөдүүл чинь даргаас айгаад тийм юм ярьж чадахгүй ярихаар албаны юм ярьчихаал яваад өгнө

Отгонбаяр -

Тэгээд нэг хувь хүний утгаар амьдрал их үнэхээр ингээд нэг байхгүй болчихож байгаа юм байна даа тэр хүнд.

Чүлтэмжамц -

Байхгүй байхгүй тэгээл одоо дарга чинь бол одоо тэгээд хувцас хунар дэлгүүр хоршоо энээ тэрээ юм бол мэдэх юм байхгүй шд

Отгонбаяр -

Тэгнэ

Чүлтэмжамц -

тэр нөхөрт чинь бол одоо энэ биед 48-н размерын цамц өмсдөг гэдгээ ч мэдэхгүй дарга чинь, яахав ингээд авгай тэр хувцас талын юмыг нь анхаарна. Авчраад өгчихнө. Тэгээл авчирч өгөхгүй л байх юм бол хуучин юм энэнд нь урагдтал нь цамц ингээд өгчих юм бол өмсөөд л цохиод байна.

Отгонбаяр -

Хөөрхий дөө гэж

Чүлтэмжамц -

Мэдэх ч үгүй тэгээл. Тэгээд ер нь үндсэндээ бол тийм ажлын төлөө монголын төлөө бол үнэхээр одоо тэр биеэ зориулцан л хүн байсандаа чааваас. Тэгээд ирээд одоо ингээд авгай телевизээр харж байхаар хөөе наашраа энд нэг гоё юм гарч байна концерт гарч байна оросын юм нилээн үздэг дуудаад байх чинь ер нь яах ч үгүй тэгээд ингээд цуг сууна мэдээ зэдээ үзчихээд л ухасхийгээд явна хэдгэнэд хатгуулцан юм уу годос гээд явна тэгээл очоол суугаал юм бичээл уншаал зовлонтой ёстой

Отгонбаяр -

Үнэхээр өндөр ачаалалтай байсан байна

Чүлтэмжамц -

Үнэхээр өндөр ачаалалтай

Отгонбаяр -

Тэгхээр тэр их ачааллын цаана бол тархины судас хатууралгүй ч яахав

Чүлтэмжамц -

Тэгэлгүй яахав тийн.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд тэр чинь бол одоо нэг өрхийг авч явахад хэцүү байгаа одоо бүхэл бүтэн улсыг 40-н жил тэгээд тэр чинь одоо зовохгүй юм гэж байхгүй. Одоо арга ядахад л тэнд цас их орлоо гэхэд за зуд юу болж байдаг юм бол бас л зовно шүү дээ бүх юман дээр л зовох юм чинь

Отгонбаяр -

Тэр даргын одоо гэр орон гэдэг чинь цөм улсаас хийчихсэн байсан уу? Тэр хүн харин өмч хөрөнгө гэдэг юм юу байсан бол

Чүлтэмжамц -

Яахав ийм тэнд чинь бол одоо дарга чинь ном

Отгонбаяр -

Ном ихтэй байсан гэсэн тээ

Чүлтэмжамц -

Ном бол зөндөө 10 гаруй мянган ном байсан юм. Би тэр номын сангий нь бас нэг хуучин ч яахав бас нэг номын сан маягтай бүртгэлтэй маягтай байсан за би нэг уншсан юм тэгээд бүр одоо ухаан нь төрөлжүүлээд улс төрийн ном гэхэд Маркс гэж байгаад баахан Маркстай холбоотой сэдэв Марксын өөрийн бичсэнийг цөмийг нь бичээд номер тавиад л нэг дэвтэр дээрээ ингэж бичээд л аа номероор нь ингээд тоолж байгаад татахад тэр ном гараад ирэх жишээний ч болгол уу даа

Отгонбаяр -

Нннм

Чүлтэмжамц -

Тэгээд энэ 10-гаруй мянган ном байсан юм даа тэднүүдийг бол дандаа өөрөө худалдаж авна за хүн бэлэглэнэ бэлгийн ном байна гарын үсэг зурсан дурсгасан. Аа хувцаснууд хувцас хунараа бол өөрснөө худалдаж авна

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тиймэрхүү юмнууд тэгээд тэр гэр орны тавилга мавилага бол тавьцан тэгээл сүүлд нь тэрийг хойшоо явхад эргээд тэр дассан нэг ширээгээ худалдаж авсан гэсэн байхаа тийм царайгүй юм болсон л юм байна лээ

Отгонбаяр -

Ишш

Чүлтэмжамц -

Тийн тэрийг чинь өгчихөж болно ш дээ

Отгонбаяр -

Тийн ш дээ

Чүлтэмжамц -

Тэр байтугай юм одоо цуслаад байгаа улсууд чинь бол тухайн дарга чинь яахав хойно байлгаж байлгаж нилээн сүүлд нөгөө юм намжаад одоо ирээд арай нэг юм төрийн эргэлт дахиад болчихгүй байх гэж бодсон юм байгаа биз дээ.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэр үед нь нэг авчирсан гэдэг юм 90-н хэдэн онд ч юм

Отгонбаяр -

Аа за

Чүлтэмжамц -

Нас барахаас нь өмнөхөн тэгээд ирээд тэр хуучин тэр өөрийнхөө байранд байж байгаад тэгээд эргээд явахдаа тэр нэг хоол идэхдээ суудаг ширээ нь одоо дасал болсон таалагдсан олон жил яасан ч байдгиймуу тэрийг нь зарсан л байдгын өөрт нь бол их инээдэмтэй манайхан чинь их шог ш дээ ер нь бол

Отгонбаяр -

За тийн

Чүлтэмжамц -

Яг даргыг нас барчихаад энд авчирч оршуулсан л даа монголд тиймээ өөрөө мэднэ. Тэр чинь бол юуны нь хувиар авчирсан шдэ цэргийн зүтгэлтэн гэдгээр нь

Отгонбаяр -

Тэгсэн

Чүлтэмжамц -

Тэр чинь даргыг чинь одоо зарлиг гаргаад хөдөлмөрийн баатар улсын баатар маршалыг нь цөмийг нь хураагаад авсан шд

Отгонбаяр -

Тэгсэн

Чүлтэмжамц -

Тиймээ их булай хнх их инээд хүрмээр тэр чинь хурааж авсан аваагүй монголын ард түмэн маршал гэдэг гэхээс Цэдэнбал баатар гэхээ болье гэхэд Цэдэнбал дарга

Отгонбаяр -

Тийн ш дээ

Чүлтэмжамц -

Цэдэнбал маршал гэдгийг бол хэн чиг хусаад аваад хэрэггүй л байхгүй юу

Отгонбаяр -

Манийн амнаас л одоо Бал дарга л гэдэг үг гарна ш дээ жишээ нь

Чүлтэмжамц -

Тийн тийн тэгхээр чинь тэр тийм балай юм хийгээд тухайн үед сэтгэлийнхээ хөөрөлд автаад ингэцэн тэгээд цэргийн зүтгэлтнийх нь хувьд энд авчирч оршуулсан юм л даа.

Отгонбаяр -

Тэгсэн

Чүлтэмжамц -

Тэгээд би яахав бас тэнд чинь ордны хамгаалалтан дээр ажиллаж байсан шөнө ордон дээр хоносон юм

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Зүгээр албаныхаа шугамаар тэгээд ёсыг бодоод монгол хүний офицеруудын ордонд даргадаа хэлээд л би одоо тийшээ оччихоод эргээд хүрээд ирнэ шүү очиж шарилыг нь тойрно тэгээд очиж яасан л даа тойрчоод. Тэгээл тэр үед чинь одоо нөгөө тойрон хүрээлэгч гээд баахан улс төрийн товчооныхныг чинь нэг баахан юу яасан байна лээ шд аа хэрэг үүсгээд энэтэр

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгсэн чинь даргыг оршуулсны дараа авгай нь хамт оршуулах гэж авгай нь хамт ирсэн тиймээ?

Отгонбаяр -

Ирсэн тийм.

Чүлтэмжамц -

Авгайг улсын прокурорын газраас очиж аа бас байцаалт авсан гэдэг юм

Отгонбаяр -

Хнн

Чүлтэмжамц -

Тэгээд бас чиг бүх хүн чиг мулгуу байхгүй л дээ үгүй ээ яг ийм үед нь одоо хүүе асууж бариад яахнав дээ гэх маягийн юм тэгсэн улсын порукрорын газар яасан үгүй ээ хойно очиж байцаана гэсэн нөгөө тийшээ явах зардал байдагггүй гэж үгүй тийм одоо булайгаа дэлгэсэн юм хийж байгаа юм ш дээ. Тэр хүнд зардал байхгүй юм чинь

Отгонбаяр -

Тэгээд энийг одоо дуудаж авчирсан ирсэн дээр нь барьж авах гээд байна шд

Чүлтэмжамц -

Харин тийн

Отгонбаяр -

Тэхх

Чүлтэмжамц -

Тэр чинь одоо бүхэл бүтэн монгол улсын хүн барьж авах ёстой юм бол

Отгонбаяр -

Нхн хүүхдүүдээ ер нь өмч хөрөнгөө энэ тэрээ ярьсан болов уу? сүүлд нөгөө хүү нь Улаанбаатарт ирээд сансарт нэг 3-н өрөө байр авах гэж байна гээд нилээн л юм болсон санагдаж байна.

Чүлтэмжамц -

Хүүхдүүд

Отгонбаяр -

Хүүхдүүд нь ирж очдог байсан уу? Ямар байсан бэ?

Чүлтэмжамц -

За яахав хүүхдүүд ер нь Москвад л амьдарч байсан улсууд шүү дээ хойно сургууль төгсөхөөс арав төгсөөд л хойшоо явсан тэгээд хойно ажилласан том хүү нь болхоор Монголын иргэн, бага хүү нь Оросын иргэн гэж явж байсан шүү

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Хоёр л байдаг шд

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд тэр хүүхдүүдэд бол өмч хөрөнгө бий яахав аа москвад 4,5-н өрөө байр байсан.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Аа яахав суудлын машин энэ тэр байсан тэгээд доторх тавилга нь тэд нарын өмч мэдээж хэрэг

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тийн. Тэр том хүү чинь одоо маш өндөр боловсролтой англи хэлэнд ус цас, ер нь их соёлтой, их даруухан сайхан хүү байсан шд

Отгонбаяр -

Нас барцан гэлүү?

Чүлтэмжамц -

Айн

Отгонбаяр -

Нас барсан гэлүү?

Чүлтэмжамц -

Нас барсан тэр одоо ер нь 40-н хэдхэнтэй л нас барсан байх сүүлд л юмдаг ардчилалаас хойш даргаас хойш нас барсан даа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Зүрх мүрхний шигдээс болсон л гэж би дуулсан юм байна. Үнэн байдаг юмуу худлаа байдаг юмуу авгай аваагүй юм

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Байж байгаад нас барцан СЭВ-д ажиллаж байсан

Отгонбаяр -

Тийн гэсэн

Чүлтэмжамц -

Тийн монголын төлөөлөгч гэж байсан байхаа тэрний орлогчоор ажиллаж байлуудаа их сайхан залуу байсан тэр. Аа дүү нь бол Зориг ч яахав геологийн мэргэжлийн талынх билүү хаашаа билээ дээ тэгээд бас яахав монголын элчинд анх ажиллах нь ажиллаж байсан л даа нэг хэсэг даргыг байх үед

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Соёлын талын юм хариуцсан нарийн бичгийн дарга ч гэж байж билүү юу билээ тэгээд сүүлдээ өөр газар ажилласан байхаа одоо хаана явдаг юм ёстой бүү мэд

Отгонбаяр -

Нэг буриад авгай авчихаад нэг Монголд ирж байсандаа

Чүлтэмжамц -

Аа тийн тийн орос чиг л авгайтай л байсан нэг үе

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд тохироогүй байх

Отгонбаяр -

Улаан-Үдийн буриад авгай байсан

Чүлтэмжамц -

Сүүлд харин буриад авгайтай л монголд ирлээ л гэж би

Отгонбаяр -

Улаан үүд бишээ бүр Наушкийн ч билүү тээ

Чүлтэмжамц -

Тэхх дуулсан юм байнаа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд одоо хаана ч явдаг юм бүү мэд энд чинь ирээд Увс мувсад нэр дэвших гэж байна гээл яриал байна лээ тэр ч жаахан зуурсан байх

Отгонбаяр -

Заза хоёулаа эхний ээлжийн яриагаа ингээд дуусгачихье Цэдэнбал даргын тухай сайхан ярьж өглөө баяраллаа.

Даргын тухай түрүүн ярьж байсан ш дээ тээ?

Чүлтэмжамц -

Нхн тэгээд 45-н оны чөлөөлөх дайнд чинь Чойбалсан 2 орлогчтой байсан

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Монгол талаасаа нэг нь Цэдэнбал дарга Цэдэнбал дарга болохоор зэрэг улс төр нөгөө хүмүүжлийн ажлыг нь хариуцдаг нөгөөдөх нь одоо Лхагвасүрэн гуай байсан юм байгаа биз дээ.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээл энэ урагшаа ингээд гараад өгсөн чөлөөлөх дайн гээд тэгээд одоо энэ өвөр монголчууд юмуу энэ хятадын нутгаар яваад л зөвлөлтийн нөхдүүд чиг л явж байсан тэгээл ингээл одоогийн бодлоор бол манай Хишиг өндөр сум шиг ч юмуу энэнээс жаахан ч юмуу нэг тийм хөдөөний нэг суурин газар луу очоод л за тэр нөгөө япончууд нь заримд нь цөөхөн юм байдаг ч юмуу гараа өргөөл буугаад өгчихдөг, зарим нь хаяад яваад өгсөн гэж байгаа юм тэгсэн чинь харин за энийг чөлөөллөө энийг чөлөөлсний төлөө нэг өргөчихье

Отгонбаяр -

Гээл

Чүлтэмжамц -

Гээл орос ах нар нэг хундага тулгачихаад л цаашаа туугаад байсан юм шиг байгаа юм тэгээд тиймэрхүү юмнаас зайлуул бас нэг жаахан балгаж анхны гараа нь тэгсэн байх

Отгонбаяр -

Анхны гараа нь тэндээс тавигдсан байх нь тэр чинь

Чүлтэмжамц -

Аа тийм тэрнээс бол одоо монголд бол тэр ажлын үеэр архи ууж байх тийм зав чөлөө дарга чинь одоо 40-н оноос 53-н оны хооронд ээлжийн амралт амсаж эдэлж үзээгүй гэдэг ш дээ

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

Бүр нэг ч өдөр одоо за яахав хагас бүтэн сайнаар хааяа нэг аа хагас сайн хагас амардаг байсан үе л дээ тэр чинь бүтэн сайнд хааяа нэг амардаг байсан ч юмуу үгүй ч юм уу ээлжийн амралт нөгөө нэг сараар

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тийм амралт эдэлж үзээгүй

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Чүлтэмжамц -

Тэгж ажилласан хүн байхгүй юу

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

Тэгж ажиллуулчихаад тэгээд сүүлд нь одоо эднүүд чинь муу хэлж болохгүй л юм байгаа юм

Отгонбаяр -

Үнэхээр их юм хийсэн л дээ тэгээд одоо энэ сүүлийн үеийн дарга нар чинь одоо нэг 4-н жил ерөнхийлөгч хийдэг юм уу найман жил болчихоор тэр хүний тэр авч хангамж авч байгаа юм гэж тээ?

Чүлтэмжамц -

Ингэж

Отгонбаяр -

Тэгтэл чинь 40-н жил удирдчихаад тэр хүнд хөөрхий хүүхдэд чинь нэг орон сууц байхгүй Улаанбаатарт сүүлд би тэр нөгөө бага хүүг нь монголд ирчихээд орон сууц хайж байна гэхэд тэгж бодогдсон юм надад.

Чүлтэмжамц -

Даргад бол одоо машин битгий хэл унадаг дугуй ч байхгүй

Отгонбаяр -

Тийм байх

Чүлтэмжамц -

Буян талын

Отгонбаяр -

Тэхх

Чүлтэмжамц -

Унадаг дугуй ч байгаагүй за одооны дарга нар чинь мундаг том хөөрөг бариад л за яахав одоо чинь нөгөө уламжлал сэргэгдээд тэгж байгаа юм биз, даргад бол ер нь одоо модон хөөрөг ч байгаагүй үйтэн хуаран дээл битгий хэл даалимбан дээл ч байгаагүй чааваас тийм л амьтан байсан нэг цалин л авдаг цалин л бол яахав дээ тухайн үедээ нэг

Отгонбаяр -

Тэрнийг чинь бараг өөрөө бариад зарах юм биш тээ тэр цалин

Чүлтэмжамц -

За яахав дээ цалин бол яахав намын даргын хувьд их хурлын ардын их хурлын тэргүүлэгчийн даргын хувьд гээд яахав овоо л юм авч байсан байх тэр үед Бал даргад харьцуулхад тиймээ.

Отгонбаяр -

Аа Цэдэнбал Филатова даргад Бал даргад ер нь ямаршуухан харьцдаг байсан бэ?

Чүлтэмжамц -

Ер нь

Отгонбаяр -

Ширүүн догшин юм байсан уу?

Чүлтэмжамц -

Ер нь одоо тэр эрүүл мэндэд нь их анхаардаг ерөөсөө л одоо тэр дэглэм журам бариулах энээ тэрээ юманд нь бол тэр хүн чинь л одоо ер нь байгаагүй бол одоо нилээн эрт ер нь эрүүл мэндээр хохирох байсан байж магадгүй

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

Тэхх тэгээд л тэр өмсөх хувцас элдэв бусын юмыг чинь тэр хүн зохицуулна шд

Отгонбаяр -

Тэгнэ шд

Чүлтэмжамц -

Дарга дэлгүүр хэсээд костюм авах гээд явна гэсэн юм байхгүй ойлголт байхгүй. Нөгөө сүүлд нь харин би чинь одоо өөрийгөө магтах тийшээ юм болчих гээд байнуу яах гээд байна. Нэг өдөр авгай тэгнээ би одоо хоцрогдож байна хөгшин болчиж байна. Одоо энэ хувцас хунар энээ тэрээ юм сонголт сайн мэдэхгүй байна танууд залуучууд энэ даргыгаа учрыг нь олж байгаарай чи хариуцна шүү нөхөр минь шахуу юм надаа хэлж, тэгээд яахав би гадаад явдлын яам гэж байлуу тэр үед чинь гадаад явдлын яамнаас тэр ёслолын хэлтсийнхнээс ном мом авч хувцас хунарыг тохируулж өмсөхөөс дүрэм журам байдаг юм байна лээ

Отгонбаяр -

заа

Чүлтэмжамц -

Одоо тийм костюм өмсвөл тийм зангий зүүнэ тийм цамц өмсвөл тийм судалтай байна одоо яана хумсны өнгө зөнгө хүртэл гэх ммэтчилэнгиын юмнуудыг бас сонирхож уншиж даргыг заримдаа хүлээн авалтанд орох гадаадын зочин төлөөлөгч хүлээж авах үед нь костюм пиджак тэгээл цамц зангианаас нь сонголт хийж энийг та өмс энээ тэрээ гэж тусалж бас тийм ажилтай байлаа. Аа хойно Москвад нэг амраад явж байсан тэгээд даргад одоо нэг ганц нэг костюм хийлгэе гэж авгай, хэдүүлээ явья гэж тэгээд тэр оросын тухайн үеийн зөвлөлт холбоот улсын нөгөө томчуудын хувцас хийдэг тийм тусдаа салон үйлдвэр ийм жижигхэн үйлдвэрийн газар байдаг юм байна лээ. Тэнд очиж байгаа юм тэгээд ингээд баахан хуйлцан ийм даавуунууд ингээд өрөөд том ингээд вандан дээгүүр тавьцан байдаг юм билээ. Тэгээд өнөө хүн нь тосож аваал тэгээл эхлээд ингээд сонголт тэгээл үзээл гаргачихна дарга ч дээгүүр хараад ингэсхийгээд ерөөсөө тэрлүү хайхрах ч үгүй тэр цаад улсуудтай өөр юм ярих гээд тэгээд авгай явсан би явсан Нанзад хурандаа бид хэд ингээд л тэгээд нөгөө тийм улаан бууралдуу ч маягтай гэмээр юм уу нэг л нээх хүрэн хүрэн буурал ч гэмээр юм уу

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

даавуу байх юмаа би ингээд имрээд үзэхгүй юу их гоё даавуу юмаа өнгө ч их гоё юмаа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээл авгайд хэллээ авгай тэрүүгээр яваад л, даргын авгайд хэллээ энд нэг аягүй гоё даавуу байна шд та үзэхгүй юм уу тэгсэн чинь ирмэж үзэж барьж үзчихээд аа энэ чиг болно л доо сайхан даавуу байна гэхдээ энүүгээр хийлгэхгүй гэлээ. Тэгээл ингээд тэгээл өөр юмнуудаар ингэж байгаал аваад өгөөд хоёр костюм хийлгэсэн юм л даа тэгээд сүүлд нь авгайтай яриад ингээд байж байсан чи тэр өөрийн даавуугаар тэр даавууны чанарыг нь бол мэдсэн байна лээ сайн байна гээд бас магтаж байнаа. Тэгээд яагаад тэрүүгээр хйисэн бол гоё биш үү нэг ийм байсан гэсэн чинь дарга чинь яагаад ч тийм юм өмсөхгүй гэж байна. Тэгээд яагаад тэгдэг юм бол гэсэн Гитлер тийм хүрэндүү маягийн юм өмсдөг байсан гэнээ

Отгонбаяр -

Ннн

Чүлтэмжамц -

Тэгээд тэр хүрэн маягийн юм Гитлерийн хувцас гээд байсан хүрэн талын юмыг жигшдэг байсан тэгж ярьж байсан юм их сонин

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

Тэхх. За авгай ч яахав тийм хувцас хунарын талыг нь анхаарна хоол унданд нь анхаарна хангинана жингэнэнэ эмэгтэй хүн юм чинь бас хааяа тийм юм байна. Тэгээд голцуу л ер нь даргаа гэсэн цохиж явна даргаа гээл

Отгонбаяр -

Тэгээд ер нь бол бас мундаг эмэгтэй байсан шүү

Чүлтэмжамц -

Сайн эмэгтэй ярих юм байхгүй хөөрхий.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.