Chültenjamts


Basic information
Interviewee ID: 990345
Name: Chültenjamts
Parent's name: Luvsangalsan (mother's brother)
Ovog: Güjir
Sex: m
Year of Birth: 1953
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: group
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
military
politics / politicians
foreign relations
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Чүлтэмжамц гуай хоёулаа хоёр дахь яриагаа эхлэе тэгээд тэр 90-н оны ардчилал гарч байх үед та чинь Улаанбаатарт байсан тиймээ?

Чүлтэмжамц -

Нхн

Отгонбаяр -

Яг одоо нам улс төрийн ажил хийж байсан байна ш дээ цэргийн ангид тэгэхээр энэ үед та одоо тэр үеийн үйл явдалд оролцсон уу? Яаж нөлөөлсөн энэ талаараа бас тэгээд харьцангуй дээд түвшингийн хүмүүстэй холбоотой байсан учраас мэдээлэл тодорхой хэмжээгээр зарим талаараа илүү байсан байж магадгүй гэж бодоод байна л даа

Чүлтэмжамц -

Нхн. Би тэр ерэн онд бол хилийн цэргийн улс төрийн газрын намын комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан л даа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд тэр улсад болж байгаа үйл явдал энээ тэрээ юмыг бол бас мэдээлэлтэй одоо байсан тэгээд бид чинь хуралдаг цугладаг одоо яах уу ийхүү гээд энээ тэрээ тэгээд улс төрийн газар дээр ярьдаг хилийн ба дотоодын цэрэг гээд нэртэй байсан юм цэргийн маань дотоодын цэргийн хувьд бас элдэв бусын юм болбол тэрэнд оролцох хамгаалах байдаг юм уу яах байдаг юм ийм хурал цуглаан хийж тэрэнд нь оролцож л байсан л даа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Яахав ер нь тэгээд л ардчиллын анх тэгээд тэр жагсаал цуглаан бол эхэндээ бол цочирдож бас нөгөө цэргийн хүн байсан, намын гишүүн байсан хүний хувьд бол таатай хүлээж авахгүй нь ихтэй байсан эхлээд

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Миний хувьд бол уур хүрээд ч байх шиг

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

Дармаар ч санагдаад байх шиг

Отгонбаяр -

Нөгөө дандаа командтай байсан хүн

Чүлтэмжамц -

Ай тийн тийн тэгээд тэрийг чинь бид нар ажигладаг цуглаан дээр нь энгийн хувцастай очиж чагнадаг юу ярьж байна гэж

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд нөгөөдүүлийн чинь яриа мариа бас үнэн юм яриад байгаа юм

Отгонбаяр -

Тийм

Чүлтэмжамц -

Зарим нь жаахан хэтрүүлэх гээд байсан. Тэр үед чинь цуглаан жагсаал дээр одоо Цэдэнбал даргыг авчирч монголд бараг дүүжилж алах шахуу юм бас хэлж л байсан тэр мэр бол таатай сонсогдохгүй

Отгонбаяр -

Тэгэлгүй яахав

Чүлтэмжамц -

Тийн бусад юмнууд энээ тэрээ юмнууд нь нээрээ ч үнэн юм яриад байна шүү энэ залуучууд сүүлдээ бол нилээн дасал болоод ер нь тийм нэг дундыг барьсан байдалтай болчихдог юм байна лээ хүн чинь. Нөгөө манай энэ нам чинь хаашаа ч нам юм дээ гэж бодох маягтай, ер нь ганцхан надад тийм болоогүй тийм сэтгэл төрөөгүй бусдад нь ч байсан байх. Тэгээд яг тэр жагсаал цуглааны үед бол нэг тийм ажиглалтын байртай тэгээд яахав тэгж жагсаал хийлээ тэгж ярьж байна энэ хоорондоо ярьчихдаг тэрийг бол энэ жагсаал цуглааны үр дүнг бол хилийн цэрэг нарын улс төрийн газар бол нээх тийм асуудал болгож албан ёсоор авч хэлцэж байгаагүй

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Яг нөгөө нэг өлсгөлөн зарлаад явцан тээ ?

Отгонбаяр -

3-н сард

Чүлтэмжамц -

Ээ тийм 3-н сарын найман 7-н 8-ны үеэр тэр үеэр бол хилийн цэрэг бол дотоодын цэрэг бид нар чинь бэлэн байдалд ороод тэгээд яахав тэр чинь нөгөө талбай малбай дээгүүр очоод байдал ямар байна юу болох гээд байна цаана чинь. Тэгэхээр чинь нөгөө цэргийн хувцастай улсууд яваад байж болохгүй энгийн хувцас өмсөөд л очоол тэгээл нэг хэсэг улсууд тэнд бөөгнөчихсөн маргалдаад байна. Тэр үед чинь улсууд тэгээд биеэ их барьсан цэнэсэн нэг л жаахан ерөөсөө яг зүйрлэж хэлбэл яг дарьтай поошиг шиг л байгаад байгаа юм л даа нэг л шүдэнз зураад тэрлүү хаявал

Отгонбаяр -

Дэлбэрэх гээд

Чүлтэмжамц -

Дэлбэрэх гээд байдаг. Тэрийг улсууд мэдээд байдаг тэгээл нэг хэсэг нь намаа хувьсгалт намаа өмөөрөөд л нэг хэсэг нь муулаад л ингээд баахан маргалддаг юм байна лээ. Бөөгнөрцөн тэгээл бүр жигтэйхэн болоод ирэнгүүт за больцгооё хэдүүлээ та тийм л ойлголттой байдаг би ийм л ойлголттой гээд тарчина нэг хэсэг мундаг байсан тэр үед бол тэр бол цаад талаасаа одоо тэр зохион байгуулалт нь тэгж зохион байгуулсан уу? Хүмүүс чиг ер нь их болгоомжтой хандаж байсан биднууд тийм юм ажиглаад одоо нэг иймэрхүү л байна тиймэрхүү л байна. Тэгээл одоо гол юу яагаад л хурал хийж л байсан тэгэхэд чинь бас айхтар айхтар санал гарч л байдаг юм байна лээ. Би дуулж л байсан за одоо ер нь дотоодын цэргийн тэр танк манк юу байна талбай руу явуулья хөдөлгөе авчрья тэгээд яг л нялах нь ч юу юм авчраад нэг зогсоё гэсэн санаа зарим нь эсэргүүцээд би бол харин тэрэн дээр саналаа хэлж эсэргүүцэж л байсан

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Гэхдээ тэр онц байдал тогтоох уу үгүй юу гээд л одоо ерөөсөө санал аваад д төрөл бүрийн шугамаар дүгнэлт судалгаа хийдэг юм байна лээ л дээ

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Дотоодын цэрэг, хилийн цэрэг, тагнуулын газрууд юу хийж байна уу? Прокурор хуулийн хяналтын байгууллагынхан яаж онц байдал тогтоох уу? гээд яригдана тэгээд тэрийг чинь дээр очиж яриад улсын товчоо мовчоон дээр чинь хэлэлцүүлээд. Тэр үеийн одоо маш мундаг ажилтай хүн бол тэр аюулаас хамгаалах яамны Жамсранжав гэж генерал

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэр генералын заныг л одоо бас нилээд л зарим нь хардаг л юм улсын товчооны жаахан зоригтойхон компаниуд бол энэ онц байдал тогтооё барья аюулыг өдсөн санал гарч ирнэ шүү нилээн

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд Жамсранжав генерал. Тэгээд мэр сэр хүмүүс байсан л байх л даа улсын товчооноос ч хүмүүс байсан тэднүүд бол юу яая болохгүй онц байдал тогтоох хэмжээнд хүрээгүй гайгүй гэсэн дүгнэлт хийсэн юм байна лээ шд

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэхх манай хилийн цэрэг дээр ч гэсэн биднууд ингээд оролдоод цуглаад л одоо яахуу ийхүү болоол тэгэхэд бол зарим нь тийм танк манк ярьдаг л юм. За нөгөө хэн Батмөнх дарга гээд нэг агуу хүн их тайван хадаж одоо тэр үед чинь ёстой авч гарсан хүний нэг шүү дээ хөөрхий

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Аа нэгдүгээр хүн байлаа

Отгонбаяр -

Тийм

Чүлтэмжамц -

Ардын хурлын тэргүүлэгчдийн дарга тэгээд намын

Отгонбаяр -

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга

Чүлтэмжамц -

Намын дарга тэгээд дараа нь тэгээд дараа нь би хамгаалалтанд нь ажиллаж байсан хүнтэй хууж хөөрөөд ярьж тэр үед ярьж байсан гэж байгаа юм за энэ залуучууд чинь ер нь биднээс өөр сэтгээд л зөв юм ярьж байна даа бид одоо зайгаа тавьж өгөөд тэднүүддээ ингэх нь зөв юм тэгээд Батмөнх дарга чинь ерөөсөө санал хураа улс төрийн товчоо огцорье бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ тэр гээд байсан тэгээд Батмөнх дарга л жаахан хатуухан хандах юм бол тэр чинь юу ч болоо билээ

Отгонбаяр -

Эвгүйдэх байсан

Чүлтэмжамц -

Эвгүйдэнэ шд. Тэгээд ч ардчиллын залуучууд чинь бас Батмөнх даргын тэрийг юуг нь үнэлж дараа нь яахав намын ажлыг нь салгаж аваад ардын их хурлын дарга дээр нь бол тавья гэсэн санал бас хэлсэн л юм байлээ өөрснөөс нь бол нээх тавьчихаар хүн байхгүй байнаа энэ удаа тэгээд энэ тулхтай хүнийг бол тэрэн дээр нь тавиад тэр чинь зүгээр нэг түр тавиад Очирбат гуай эднийг чинь хоёр жил хэрээтэй болоод дахиад яал уу даа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Сонгууль монгууль болно. Тийм юм байдаг л юм байна лээ тэгээд Батмөнх дарга бол тэрэнд одоо үнэхээр агуу үүрэг гүйцэтгэсэн хүн юм байна лээ л дээ

Отгонбаяр -

Батмөнх дарга гэснээс түрүүн нөгөө Бал даргыг аваад Батмөнх дарга л оронд нь орсон ш дээ тээ?

Чүлтэмжамц -

Тийн

Отгонбаяр -

Тэгээд тэрэнд ер нь Батмөнх дарга өөрөө... оросуудын гараар хийгдсэн үү? өөрөө оролцоогүй юу?

Чүлтэмжамц -

За яахав тэр чинь Батмөнх дарга сайд нарын зөвлөлийн дарга байсан шд

Отгонбаяр -

Тийм

Чүлтэмжамц -

Тэр үед. Тэгэхээр бол хоёрдугаар хүн юм л даа албан тушаалын хувьд бол монголдоо. Тэгэхээр тэгээл хоёрдугаар хүнийг нь дээш нь дэвшүүлэх оросуудын талаас бас санал гараагүй байх гэж би боддог одоо монголчууд л яахав энэ хүнийг оросууд бол санал асуусан байх ер нь ярилцсан байх одоо энэ хүний дараа хэнийг тавих вэ? гэдэг талаас

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд л яахав сайд нарын зөвлөлийн дарга байсан хүний нь хувьд дээш нь тэрнээс өөрөө больё ч гэдэг юм уу өөрөө бол хор найруулж зохион байгуулсан юм бол үнэндээ байхгүй.

Отгонбаяр -

Тэгэхээр тэр төрийн эргэлт гэж үзсэн ш дээ өөрөө тээ?

Чүлтэмжамц -

Ннн

Отгонбаяр -

Тэгээд тэрэнд бол Батмөнх дарга нээх оролцоотой байгаагүй юм уу?

Чүлтэмжамц -

Одоо тэр айхтар нээх оролцсон нь үгүй яахав ер нь тэгээд хойноос ирсэн улсууд чинь уулзаж л таараа ш дээ

Отгонбаяр -

Тэгсэн л байх.

Чүлтэмжамц -

Тэгэхдээ бол Батмөнх дарга бол ер нь бол айхтар нээх санал өгөөд гүн гүнзгий оролцоод хор найруулаад байхад нь ер нь яасан юм байгаа юм бүү мэд

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэр нарийн ширийн юмыг нь бол мэдэхгүй

Отгонбаяр -

За тэгээд ардчилал өрнөөд яваад өглөө.Ттэгээд цэргийн хүмүүс тэр үеээр чинь их бүгд нөгөө үндсэндээ бас хэлмэгдсэн ш дээ тээ? Ихэнх нь ажилгүй болсон шд цэргийн их эрт тэтгэвэрт гаргачихсан улс төрийн ажлууд нь болбол үндсэндээ орон тоогүй болсон байх тээ?

Чүлтэмжамц -

Тийн. Тэгэхдээ яах вэ тэр насандаа хүрсэн хэдэн жил ажилласан улсуудыг билээ дээ одоо тэтгэвэрт нь гаргасан даа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

За би ч тэрэнд нь хамрагданд ороогүй ээ. За улс төрийн ажилтнуудыг бол яахав тэгээд нэг намаас түтгэлзүүлээд л

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Цэргийнхнийг тэгээд нөгөө нам мам гэдэг юм байхгүй болоод тэгэхдээ бол лав л хилийн цэрэг арми нь яасан юм байгаа юм хүмүүсээ гудамжинд хаяагүй шүү. Зөрүүлээд зөрүүлээд нэг албан тушаал руу гүйлгээд өгөөд тэгсхийгээд аргалаад нэг юм хоолтой нь байлгасан л даа би бол сүүлдээ яахав ордны комендатурт ирцэн байсан юм чинь тэгээл ид яггүй үеээр л ордны комендатурт л ажиллаж байсан даа тэгээл нөгөө жагсаал цуглаан чинь болхоор ордноо тойрдог юм чинь

Отгонбаяр -

Тийн

Чүлтэмжамц -

Тэгээл дотор нь хамгаалалтанд байж байна тэгээд яахав гарна

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээл явдалтай даа зохицуулж л ажиллахгүй бол гараал ширүүн дориун та нар одоо зайлцгаа алчихна ч гэдэг юм уу буугаа сугалаад ингэх л юм бол сүйд л болно

Отгонбаяр -

Тийм

Чүлтэмжамц -

Бүр одоо нялаганаад байвал бас нэг хэцүү ер нь тэгээл аяыг нь олох талдаа л байхгүй бол ордны хамгаалалт гэдэг чинь хэдхээн цөөхөн хүн

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд чинь бол аа ерөөсөө гадаа жагссан улсууд зүгээр ингээд алхаад дайрчихад л эзэлчихнэ шүү дээ. Хятадууд нөгөө монголд буу хэрэггүй малгайгаа шидээд байхад монголчуудыг малгайгаараа дарчихана гэж ярисан байдын яриа байдаг байхгүй юу тэр нь гэхдээ үнэн

Отгонбаяр -

Тийн ш дээ яг үнэн

Чүлтэмжамц -

Яг л тийм байгаа юм тийн гэхдээ тэр үед тэр жагсаж байгаа улсууд бас нэг ухамсартай л байсан юм даа бас ч гэж өөр шүү. Тэгээд манайхны ч одоо тэр ордны хамгаалалтанд байхад нэг залуу л нэг чулуугаар шидэж хаанаа ч билээ онуулаад бид ч их л хачин юм болж байна гэж бодож байсан тэр үед тэр ордны чинь цонх монхыг өнөө нэг тэр үеээр хагалаагүй л юм байгаа юм.

Отгонбаяр -

Түгшүүүртэй байсан уу? Дээрээс чинь одоо ямар нэгэн та нар ингэ тэг гэсэн тийм заавар зааварчилгаа өгч байсан уу?

Чүлтэмжамц -

Ер нь жаахан төвөгтэй л дөө тэнд чинь одоо тэгээл гадаа жагсчихаад байдаг дайраад ороод ирвэл яах юм билээ, түгшүүртэй үнэн дээ бол. Дээрээс бол одоо таанууд ер нь тэг ингэ гэсэн айхтар одоо тийм юу тэр ерөөсөө бүр нэг хачин байдалд орсон байсан ш дээ.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Ерөөсөө учраа олхоо байсан дээр дооргүй л

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Одоо тэр хамгаалалтыг бол яаж зохион байгуулхаа ч мэдхээ байсан тийм үе. Ер нь л тэгээд аяыг нь ол, эвгүй байдал таануудын зүгээс эхэлж л одоо эвгүй байдал гаргаж болохгүй шүү

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

гэх маягтай

Отгонбаяр -

Тэр их чухал

Чүлтэмжамц -

Тийн одоо тэр 60-н хэдэн оны хятад монголын харьцаа их муу байсан үе

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэр үе хилийн цэрэг бас маш хүнд байдалд байсан гэж байгаа

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

Нөгөө хятадууд аа тэнд чинь одоо тэгээл өдөөн хатгачих гээд байдаг нөгөө баахан цэргүүд буу бариад зогсцон тэгээд манаа харуулд зогсцон байдаг яльгүй л өө гарвал одоо тэр нөгөө оросын Даман маман руу чинь довтолж яаж байсан

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээл хятадууд бол баллачихна гэж айгаал за таанууд өө л гаргаж болохгүй шүү гээд. тэр чинь их сонин байхгүй юу тэр чинь. Хил гээд мана гээд буу өгөөд бидэнд ч гэсэн ордныг хамгаал гээд буутай сумтай ингээд байж байдаг гэтэл одоо яг шаардлага болох юм бол буудах юм уу үгүй юм уу гэдэг нь мэдэгдэхгүй байдаг

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

За буудахгүй одоо тэгээд нөгөө ордныг чинь эзлүүлчих юм бол дараа нь би хариуцлага л хүлээж таараа

Отгонбаяр -

Тэгнэ шд

Чүлтэмжамц -

За буудаад хаячих юм бол чи яагаа ч үгүй эрт хүн аллаа гээд ингэнэ ш дээ

Отгонбаяр -

Тэгнэ

Чүлтэмжамц -

Тэгэхээр их хэцүү одоо тэр ноднингийн тэр 7-н сарын 1-ний үйл явдал ч гэсэн тийм хүнд байдалд орж тэр муу сайн цагдаа нар чинь зүгээр мултарсангүй шд

Отгонбаяр -

Тийм тийм

Чүлтэмжамц -

Тэр чинь одоо эхнээс нь дээгүүр дээш нь хий буудаад зоригтойхон шиг анхааруулга өгөөд хэдэн танк урдуур нь авчраад ер нь ялихгүй зогсоосон бол зогсож болохсон байж болох л юм шд яг тийм

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд тэр чинь гайгүй болох бол уу? гэж харзнаж байна за ингээд ширүүн хөдөлж байгаад бүр дэврэгчих юм бол уу? гэж ингэсээр байтал сүүлдээ тийм хачин болоод тэгээл бүр аль ч учраа олохгүй, хамгаалж байгаа нь ч мэдэхгүй хамгаалахгүй байгаа нь ч мэдэгдэхгүй болоод ингээд хохирол амссан шдэ. Биднууд бол тэр үед хэцүү л байдалд байсан даа

Отгонбаяр -

Тийм байна

Чүлтэмжамц -

Хэцүү манай нэг ордны одоо миний ээлжинд ажиллаж байсан нөгөө ахлагч нар л олон хүн л байдаг юм л даа ээлж ээлжээрээ хэдэн ахлагчаар хариуцаад багшилдаг байхгүй юу тэгээд одоо ордонд ингээд жагсаал хийгээд нэг гадуур нь жагсаал магсаал болоод ингээд яасан чинь өө жаахан хүүхэд юм чинь тэгээп уйлаад дотор

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Чүлтэмжамц -

Тэгээд загнаж л байлаа одоо тэр хэд үхсэнээ хийж ингэдэг юм уйлж ийм нялцгай байх юм бол юу гэж энэ хамгаалалтанд гардаг юм. Айж байна ш дээ тэр чааваас

Отгонбаяр -

Тэгж байна

Чүлтэмжамц -

Ийм юм үзээгүй хөөрхий өрөвдмөөр улс

Отгонбаяр -

Тэгээд хэрвээ одоо хүч хэрэглээд цэрэг оруулаад ирсэн бол тэгээл асуудал их өөр болох байсан байх л даа тиймүү?

Чүлтэмжамц -

Өөр болно. Ер нь тэр чинь тэгээд нэг дэвэрчихсэн тийм үед чинь яльгүй л эвгүй л байдал үүсгэх юм бол дайны чинь шалтаг шалтгаан гэж байдаг гэлүү түүх мүүхэн дээр яриад байдаг тиймээ

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэхх тэрний одоо шалтаг нь болчих гээд байна

Отгонбаяр -

Тийм яг үнэн

Чүлтэмжамц -

Тэхх. Би нэг ордны хамгаалалтанд тэр надыг биднууд чинь ээлжээр ажилладаг байхгүй юу заримдаа хононо заримдаа өдөр нь амарч л байна нэг ээлжтэй өдөр яасан үед жагсаал мундаг том жагсаал болж л байсан. Тэгээд тэр үед за энэ юу болох нь вэ? гэхэд чинь л Зориг энэнээс л урагшаа явж болохгүй хамгийн түрүүчийх улсууд нь сууцгаа гээл цагаан хоолойгоор тэгж байгаа юм

Отгонбаяр -

Тээр тэгээл суучдаг байгаа юм үгэнд нь ороод

Чүлтэмжамц -

Тэгээл суучихаж байгаа юм

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

Тийн. Тэр зохион байгуулалт их сайн хийж байсан, ухаалаг л хийж байсан шүү тэр үеийн жагсаал цуглааныг удирдаж зохион байгуулж байсан бас тэрийг чинь

Отгонбаяр -

Тийм байна.

Чүлтэмжамц -

Сүүлийн үед энэ ардчилал нэвтрээд давраад одоо бүр хачин болгоод хаячихаж байгаа юм

Отгонбаяр -

Нхн. Тэр ордон дотор ажиллаж байсан хүмүүс одоо та нар ч яахав бас үндсэндээ цэргийн хүмүүс тээ яг ингээд тушаалын дагуу ажиллана ш дээ

Чүлтэмжамц -

Нннмн

Отгонбаяр -

Тэгээд хамт ажиллаж байсан бусад хүмүүс бол одоо тэр гадаа жагсаал цуглаан болоод ингээд байхад тэр хүмүүс одоо хэр дургүйцдаг байсан уу? Тэр хүмүүсийн тэр нөгөө реакци нь ямар байсан бэ?

Чүлтэмжамц -

За тэднүүд ч одоо ер нь яахав ер нь тэр янз бүрийн л бодолтой зарим нь бол ер нь үндсэндээ төрдөө засагтаа гомдсон маягтай юм уу гэмээр

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Биднууд ч бас дотроо ажиглалт энэ бол шууд чи одоо яаж байна ийж байна санал сэтгэгдэл ямар байна асуухгүй л дээ ер нь гэхдээ л нэг ажиглалт хийж л байхгүй бол болдоггүй юм л даа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд тийм улсууд чиг л байна. Зарим нь бол ерөөсөө л энэ цусан хар хогнуудыг ёстой цөмийг нь буудаад хаячих юмсан гэмээр хүмүүс байж л байдаг. Жагсаж байгаа хүмүүс янз л янз байдаг юм чинь тийм л байсан.

Отгонбаяр -

Аа танай комендатурынхан болбол одоо тэрнийгээ илэрхийлэх эрх байхгүй юу эсвэл дуугуй л

Чүлтэмжамц -

Тийн тэр чинь бол хамаагүй ил тод ярих юм бол болохгүй л дээ

Отгонбаяр -

Нхн цэргийнхнаас ер нь тухайн үед ардчилалыг дэмжээд яваад өгсөн хүмүүс байсан уу байсан л байх даа

Чүлтэмжамц -

Өө мэр сэр байлгүй яахав

Отгонбаяр -

Тийн

Чүлтэмжамц -

Зарим нь бол бүр наймаа шаймаа ганзаганы юмаар гараад өгсөн хүмүүс чиг л байж л байгаа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тийм хүмүүс мэр сэрээ цөөхөн тийм байсан байх

Отгонбаяр -

Нхн нэг ийм асуулт байна ер нь энэ ардчилал танд юу авчирсан бэ?

Чүлтэмжамц -

Өө ихийг авчирсан. Яахав гэхдээ манайхан бол ингээд байдаг байхгүй юу тэр социализмаа бүр ерөөсөө бүр хараар будчихдаг тэгээд одооны нийгэм бол энхийн цагаан тагтаа шиг юм яриад байгаа юм. Тэгээд тэр хуучин нийгэмд ч сайн юм байсан гэж би бол боддог жишээлбэл дэг журам

Отгонбаяр -

Тийм

Чүлтэмжамц -

За энэ хээл хахууль гэдэг юм бол ийм үг мэддэг ч үгүй л байлаа

Отгонбаяр -

Яг үнэн

Чүлтэмжамц -

Хүмүүс ингэж одоо сургалтын төлбөр, эмнэлэгийн төлбөр гэж шаналж зовдоггүй л байлаа, ажилгүйдэл гэж мэддэггүй л юм траншэйны хүүхэд гэж ширхэг ч хүүхэд байхгүй л байлаа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

гэх мэтчилэн ийм тэр үеийн чинь нийгмийн чинь ололттой талуудыг бас цөмийг нь хараар яаж болохгүй л дээ

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэр үеийн нэг хоёр гайтай юм л байна ерөөсөө нэгдүгээрт одоо энэ хүн эрх чөлөөтэй үг хэлье юмаа санал бодлоо илэрхийлж чаддаггүй тэгэхээр зэрэг буруудаад ингээд нутаг заагдаад хөөгдөөд явчихдаг нөгөө талаар нэг жаахан өвчтэй байж болдоггүй л хоёр гай байсан

Отгонбаяр -

Яг үнэн

Чүлтэмжамц -

Тэхх

Отгонбаяр -

Эрхийн хамгийн суурь хоёр юм шдэ

Чүлтэмжамц -

Тийн

Отгонбаяр -

Хүний эрхийн тэхх

Чүлтэмжамц -

Тэгэхээр манай энд одоо түрүүн тэр дурьдагдаад байсан Даваадорж гуай энэ тэр гээд тэр манайхны садны л хүн байгаа юм манай хүргэн ах ч гэмээр юм уу тэр хүн дружба гээд хөрөөддөг мод хөрөө байдаг шд

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Социализмын үед хаанаас ч олоод авчихсан юм тийм хөрөөтэй байсан тэрийг нь хураагаад авчихсан гэж байгаа юм үгүй яахав дээ

Отгонбаяр -

Хаанаас сумаас юу хурааж байгаа юмуу?

Чүлтэмжамц -

Тэр үеийн цагдаа ч байдаг юм уу юу ч байдаг юм хураагаад авчихсан юм байна лээ дружба хөрөө тэр үед бүр их ховор байсан гэж байгаа юм тэгээд энэ одоо бол энэ модыг энүүгээр хяргах нь гэж үзсэн юмуу одоо яасан юм бүр их сонин за тэгээд хөдөөнийхөн чинь одоо нөгөө малы нь 50-н тоот толгой малтай байна гээд нөгөө мал чинь хөөрхий яандаа бас өсөөд ирнэ

Отгонбаяр -

Аан

Чүлтэмжамц -

Тэгээд 50-аасаа доошхий нь өнөө малгүй улсууддаа хувиарлаж тоолуулах ч юм уу ингээд одоо хуваагаад тэр мөн үнэхээр сонин инээдэмтэй байх ч бодогдох юм үгээ хэлдэггүй, болдоггүй бас их хэцүү би одоо тэр л цэрэгт нэг газар ажиллаж байхдаа нэг цэргүүдэд “Нууц Товчоо”-гоор ингээд ярилцлага ч билүү юу билээ

Отгонбаяр -

Нхнг

Чүлтэмжамц -

юм хийгээд тэгсэн бас нэг хурал дээр одоо “Нууц товчоо”-гоор энэ Чүлтэмжамц тийм юм зохион байгуулсан байна гэх маягийн юм тэгэхэд нээх сүйдтэй ч юм болоогүй л дээ одоо дахиад бол

Отгонбаяр -

Ер нь буруутгах аятай

Чүлтэмжамц -

Дахиад бол ер нь юу яагаад хэрэггүй,

Отгонбаяр -

Тээр

Чүлтэмжамц -

Гэх маягийн юм одоо наадуул чинь наагуур чинь одоо яах л тийм юм, аа тэгээл дахиад нэг сонин жишээ хэлэхэд манай нэг цэрэг чөлөө гуйгаад байх юм.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд би чөлөөний хуудас ангийн штабаас авдаг байхгүй юу. Тэгээд ангийн офицерууд цугласан байсан тэгээд нэг хагас бүтэн сайнаар хэд хэдэн юунууд чөлөөний хуудас хувиарладаг байхгүй юу.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд тэрийг нь аваад нэг сайн байсан цэргүүддээ ч юм уу өгдөг барьдаг. Аа манайд нэг 2,3 хувь дахиад нэг хэрэг болоод байдаг

Отгонбаяр -

Нхнг

Чүлтэмжамц -

тэгээд би гуйсан юм, дахиад нэгийг өгчих өө наад чөлөөний хуудсаасаа манайд нэмээд

Отгонбаяр -

Нхнг

Чүлтэмжамц -

“Яасан гэсэн” өө энэ Хэнтийн нэг цэрэг байсан юм сайн санадаг юм хөдөөнөөс ээж нь ирсэн байгаа юм, тэгээд ээжтэйгээ ээж нь яахав хүүтэйгээ гадуур яваад нэг Гандангаар орчих, тэгээд үгүй одоо энэ хөдөөнөөс өнөө ээж нь ирцэн чааваас малчин хүн юм байна.

Отгонбаяр -

Ннннг

Чүлтэмжамц -

Энэ хүүтэйгээ гадуур яваад нэг Гандангаар оръё гэсэн байна нэг хуудас өгчих гээд би тэгээд байхгүй юу. Тэгсэн чинь л одоо буруутгагдаад чи цэрэгт

Отгонбаяр -

Гандан явах

Чүлтэмжамц -

Гандан явах юу яасан гээд би ч бас тухайн үедээ нэг жаахан тийм сонин хүн байсан юм. Тэр ч бас айгаад байна гэх нь хаашаа юм гэхдээ ч бас тэгээд одоо бас л ам муруйж тэгээд тэр мэрэнд л сонин санагдаад байдаг юм социализмын үеийн

Отгонбаяр -

Тийм ш дээ

Чүлтэмжамц -

Тэрнээс бол бусад нь бол яах вэ сайн юм байсан одоо би боддог л юм энэ сайн мэдэхгүй юм зүгээр уншаад ингээд яахад энэ Скандинавын орнууд гээд энэ Швед тэр Норвеги, Финлянд гурав байна лав л эднүүд болхоор зэрэг тэр социализмаас ч авах юмыг нь авсан капитализмаас ч авах юмыг нь аваад л одоо тэгээд хүн амьдрах хамгийн таатай улсын тоонд ороод явах шиг байх юм

Отгонбаяр -

Тийм

Чүлтэмжамц -

Тэгээд манайх чинь ерөөсөө тэгээд л тэр капитализмын талын л юмыг бүгдийг муу гээд цөмийг хаяаад хуу хусаад ингээд явцан энэнд их буруудсан. Одоо энэ хятад нөгөө айхтар улс юм болхоор чинь аа нээлттэй нээлттэй хаалганы бодлого гээд л шүүмжлээд л социализмын үед чинь байсан чинь хамгийн зөв үзэл санаа байсан. Тэгээд тэднууд чинь нөгөө шоргоолж олон юмнуудыг чинь хамаагүй задгай тавьчихаар яаж ч барьж дийлэхэв улс төрөө янгинатал атгачихаад хөдөлгөхгүй тэгээд эдийн засгийн нөгөө эрх чөлөө гээд тэгээд энэ тэгээд энэ олон улсыг тэжээгээд байх шиг санагдаад байгаа юм

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Миний бодоход тэгээд энэ хослуулж л авмаар юмийг нь аваад хаямаар юмыг нь хаячихмаар л юм хоёр нийгмээс чинь

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Одоо ч энэ капиталист нийгмээ ч төгс нийгэм гэж үзэхгүй тийшээ хандах гээд байна шд тиймээ

Отгонбаяр -

Тийм

Чүлтэмжамц -

Бас энэнээс өөр боловсронгуй сайхан амьдарч болох юм байна уу үгүй юу гэдгийг ярьж байх шиг л байгаа юм

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэхх

Отгонбаяр -

За дахиад нэг ийм асуулт байна та одоо нөгөө Бал даргын комиссар байсан учраас социализмын үед хүмүүс гадагшаа явах гэдэг юм их хэцүү боломж багатай байсан үед бол даргыг дагаад гадаад орнуудаар их явсан байх тиймээ? Анх удаа хэзээ яаж гадаад явав энэ монголд тэр үеийн гадаад явахад одоо ямаршуухан мөнгө төлж байсан бэ? Энэ талаараа ярьж өгөөч

Чүлтэмжамц -

Би урд нь оюутан байхдаа оросод нэг удаа хөл тавьцан бас яахав тийм байсан

Отгонбаяр -

Нөгөө орос хэлний ангийнх учраас

Чүлтэмжамц -

Тийм нэг жил намар яваад хавар ирсэн энэ Свердловскд

Отгонбаяр -

Свердловскд

Чүлтэмжамц -

Тийм тэрэнд яагаад тэгээд яахав хувийн журмаар ангиараа цаашаа нэг яваад москвад нэг очоод үзчихсэн байсан л даа тэр үед тэгээд өөо газар бол явж үзээгүй тэгээд тэр үед чинь бол ерөөсөө энэ дарга нар чинь бол хөрөнгөтөн оронд бол хөл тавьдаггүй байлаа шд

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Явхаараа социалист арван хэдэн улсдаа л очдог. Дарга бол ер нь одоо тэр 40-н оноос хойш л чинь за Америкт нэг очсон юм байна лээ

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэр чинь одоо НҮБ-д элсүүлэх маягийн юмаар нэг явсан юмуу за америкт очих замд одоо Францад буусан гэдэг байхаа за тэгээд албан ёсны айлчлалаар Иранд нэг очсон байдаг юм.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Энэтхэгт нэг очсон байдаг юм тэгээд өөр ер нь одоо

Отгонбаяр -

Ааа социалист биш улсад очоогүй

Чүлтэмжамц -

Очоогүй юм шиг байгаа юм. За энэ Япон мопон энэ тэр бол сураг байхгүй. Тэгээд биднуудын үед ч гэсэн тийм л байсан дарга бол тэр надыг л ажиллаж байх үед хөрөнгөтөн оронд бол хөл тавиагүй хөрөнгөтөн байтугай нэг эвсэлд үл нэгдэх энэ тэр гээд нэг арай зөөлөн улс гэж хандаж байлаа шд биднууд чинь энэтхэг ч байдаг юм уу одоо хаанах тийм улсад ер нь очоогүй. Социалист орнууд руугаа л очно за яахав зүгээр нөгөө улс төрийн товчооны гишүүд манай энэ хурлын дарга нараас бол одоо АНУ-ын коммунист намын тэддүгээр их хурал гээд тийм хурал цуглаанд ганц нэг дарга нар тэдэнд бол яахав хамгаалалт хамгаалалтгүй байсан өөрснөө яаваад өгдөг байсан тийм юманд явна. Тэгээд би бол даргатай дарга чинь оросод амардаг байсан

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Оросод бол дагаж очиж байсан тэр амралтанд аа тэгээд Румынд нэг одоо албан ёсны айлчлал хийхэд нь хамт очсон тэгээд өөр улс орон луу яваагүй

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэхх

Отгонбаяр -

Тэр хугацаанд бол дарга өөр улс руу яваагүй байх нь

Чүлтэмжамц -

Аа яахав ганц нэг удаа явсан гэхдээ бидэн ээлж ээлжээр бас маягтай явдаг байсан юм

Отгонбаяр -

Нхн. За хамгийн сүүлд нэг ийм асуулт байна таны амьдралд хамгийн их гүнзгий нөлөөлсөн тийм үйл явдал юу байнав? Хүн болгоноос нэг ийм асуулт асууж байгаа юм

Чүлтэмжамц -

Хамгийн их гэхээр л одоо

Отгонбаяр -

Ямар нэгэн одоо гүнзгийгээр нөлөөлсөн тийм үйл явдал

Чүлтэмжамц -

За ер нь одоо миний амьдрал их тийм ороо бусгаа гэж одооны яриад байгаагаар их сонин амьдралтай хүн дээ би өгсөж уруудаад явдаг байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Ерөөсөө л одоо бүр л тэр багаасаа авахуулаад л тийм байгаа юмдаа одоо ухаан нь өнчин хүн бол их хачин өснө биз дээ. Бүр тэр дотроо хоёр настай өнчин хоцорсон хүн бол нилээн сандарч өсж торних ёстой байхгүй юу. Тэгээд эхгүй болсон хүн бол би аз муутай байгаа биз. Аа гэсэн мөртлөө үлдсэн улсууд нь авч явсан нь бүр эх эцэгтэй хүнээс илүү одоо ингээд өсөж торниж юмаар дутдаггүй гуцдаггүй, одоо тэгээд мэргэжил мэдлэг эзэмшүүлээд ингээд явчихсан аа тэгээд л одоо арав төгслөө төгсөж байгаа юм л даа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд арав төгсөхөд би яахав тэгээд сурлагаараа бол ер нь дундажаас доогуур харайж явсан байлгүй

Отгонбаяр -

Тиймүү?

Чүлтэмжамц -

Манай ангийн манай ангийнхан дотор чинь одооныхоор бол компьютер шиг толгойтой одоо мундаг хүүхдүүд байдаг

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд конкурсанд шалгалт өгөөд ингээд аваад явчихаар зэрэг нилээн дээшээ гарцан цохиж явдаг

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Нэг л аз л түшээд байгаа юм сүүлд нь тэр аюулаас хамгаалах яаманд одоо тийм дөнгөж сургууль төгссөн хүн ажилд авна тэр үед бол дарга нарын хүүхэд бол авдаг л байсан юм байна лээ тэгээд одоо яагаад тэнд чинь орчихдог юм орцон л байгаа юм

Отгонбаяр -

Аз

Чүлтэмжамц -

Тэгээд бас л нэг аз түшээд тэгээд тэр даргынд очсон аз, тэгээд тэндээс унаж байгаа нь сонин, тэгээд иргээд 2,3-н жил ажиллаж байгаад тэр хилийн цэрэгт чанга шдээ. Би тэр салбарын улс төрийн орлогч гэдэг албан тушаал дээр буурч очсон байхгүй юу тэгээд салбарын орлогчийн дараа ч нь одоо ажлаараа яах юм бол салбарын дарга гэж болох ёстой албаны дарга гэж болох ёстой тэгээд юу ч байдаг нэг 2,3-н юм дамжиж байж тэр хилийн цэрэг намын комисс дээр очих ёёстой

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Уул нь бол тэгэх ч ёстой юм тэгсэн тэнд ажиллаж байсан чинь л дуудаж байна гээд хүрээд очсон чи энд ажиллаач гээд

Отгонбаяр -

Тэгээд хоёр алгассан

Чүлтэмжамц -

Тийн нилээн хэдэн юм алгасуулаад аваачаад л тавьцан

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд энд ч гэсэн ирээд л сонин л байгаа юм одоо энэ хөдөө чинь бол юу байхгүй юу ер нь хувьсгалт намыг л нилээн дэмждэг байхгүй юу. Тэгээд би ч нөгөө цэрэгт цэргийн газар ажиллаж байхдаа намаасаа түтгэлзээд энд нам бус маягаар байсан. Уул нь бол хувьсгайлт намд байсан тэгээд бодоод байхнаа зэрэг ерөөсөө энэ хувьсгалт нам ч болохгүй байна, ардчилал нь шинээр гарч ирсэн ардчилсан нам ч болдоггүй

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Яая даа гэж бодоод байлаа. Тэгсэн чинь нөгөө одоо товчилсон нэрээр одоо сүүлдээ Эх орон нам гээд байгаа юм л даа нөгөө Эрдэнэ-Батын нам байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэр энүүгээр нэг ийм тийм сонин нам байгуулагдлаа мөрийн хөтөлбөр дүрэм гэж үзэхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

тэгээд би тэрийг нь уншиж үзсэн чинь ерөөсөө их бүтээлч юм хийхнээ их сайхан юм бичиж тэр намд элсэх юм болоод

Отгонбаяр -

За

Чүлтэмжамц -

Тэгээд энэ хоёртой чинь үзэлцээд л дундуур гүйгээд бас нэг ийм албан тушаал олж аваад л, тэр чинь тэрийг чинь хүмүүс ойлгох нь дэмжиж өгөхгүй байгаа юм чинь

Отгонбаяр -

Тийн ш дээ

Чүлтэмжамц -

Тэгээд нөгөө иргэдийн төлөөлөгчидийн хурал элдэв бусын төлөөлөгч байхгүй шахуу тэгсэн мөртлөө нэг юм олдоод байгаад байсан ийм ингээд үзээд байх юмаа. Тэгээл нэг аз таараад. Тэгээд нөгөө эх орон нам гэж цусын юманд элссэн байлээ

Отгонбаяр -

Яг тэгсэн дээ

Чүлтэмжамц -

Сүүлдээ ойлгогдохгүй нөгөөдөх чинь

Отгонбаяр -

Одоо ер нь байна уу? Тэр танай нам

Чүлтэмжамц -

Одоо ер нь бараг сөнөж байгаа биз би ч одоо тэгээд тоохоо ч больсон

Отгонбаяр -

Бүтцийн хувьд энд ажиллах юм байхгүй юу?

Чүлтэмжамц -

Айн

Отгонбаяр -

Энд одоо

Чүлтэмжамц -

Байхгүй болсон. Тэхх. Тэгээд ингээд л энд чиг л яахав хувийн бизнес шиг л хийж үзлээ. Янз бүрийн л оролдоод чигтэйхэн сайхан л амьдарч байгаад л мөн ч үгүй одоо бас одоо энэ Хишиг-Өндөрт бараг байхгүй шахам байшин барьчихсан байхаа. Би өөрөө хүн амьтантай ноцолдож байгаад. Ингээд жигтэйхэн сайхан амьдарч ингээд байж байсан чинь байшин гэр маань шатаад юу ч үгүй өмсөх хувцастайгаа л үлддэг юм байна хүүхдүүдтэйгээ хоёр хүүхэд авгайтайгаа. Тэгээд тэрнээсээ нэг хирийн юманд би ч их өгсөж уруудаж явах юм хирийн тоодоггүй хүн байхгүй юу тэрнээс болоод нээх сонин болцон

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд бүр унтахаа байгаад элдэв бусын юм болоод үзүүлж харуулаад яасан чинь сэтгэл санааны хямралд ороод тэгээд бие нь муудаад

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд одоо жаахан гайгүй л болж байна тэгээд сүүлд нь хүний байшин худалдаж авчихаад яахав дунд зэргийн амьдарч. Нэг одоо ингээд хотод жигтэйхэн сайхан амьдарч байсан, албан тушаал ахих байсан, цол хиргэм авах л байсан цэргийн цол мол өдийд байсан бол би лав л хурандаа болох л байлаа тэгээд нөгөө 3-н өрөө байр

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэнд байгаа тавилга элдэв бусын юм бас подхийсэн л юм байсан

Отгонбаяр -

Тэгнэ

Чүлтэмжамц -

Тэднүүдийг чинь орхиод л за одоо хөдөө л очиж нэг амьдархаас энд ирээд өөрөөсөө 10-н насаар дүү залуухан урьд нь хүн амьтантай сууж байгаагүй тийм эмэгтэйтэй таарчихдаг юм. Тэгээд миний амьдрал их сонин

Отгонбаяр -

Тэгээд нэг одоо нэг сайхан орон гэртэй болтол нөгөө гэр шатаж

Чүлтэмжамц -

Оо нөгөөдөх чинь шатчихсан. Ингээд л яваа хүн дээ.

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Тэгээд гүнзгий одоо яасан гэхээр одоо би тэрийг нь гэж илүүчилж хэлж чадахгүй юм байна л даа ер нь одоо ингээд л надад их гүнзгий юу сайн талаасаа ч байгаа л байгаа сөрөг талаасаа ч байгаа л аль аль байгаа л даа

Отгонбаяр -

Нхн

Чүлтэмжамц -

Сонин.

Отгонбаяр -

За их баяраллаа Чүлтэмжамц гуай үнэхээр маш сонирхолтой яриа боллоо

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.