Horloo
Basic information
Interviewee ID: 990346
Name: Horloo
Parent's name: Dorjpürev
Ovog: Shargachin
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired, doctor
Belief: Buddhist
Born in: Mogod sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
cultural campaigns
work
NGOs
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Хорлоо эмчээ 2-уулаа яриагаа эхлэе.
Хорлоо -
За тэгье
Отгонбаяр -
Тэгэээд эхэнд эхлээд та өөрийнхөө амьдралын талаар хэзээ хаана төрөв, хүүхэд нас хаана яаж өнгөрөв, сургууль соёлоор хаагуур явав, ямар ямар ажил хийж өнөөг хүрэв, энэ талаараа нэг товчхон
Хорлоо -
За би ч яахав 1930 онд Булган аймгийн Могод сумын Эх Булаг гэдэг газар төрсөн хүн. Тухайлахын бол тэр эрдэмтэн Гаадамба гэдэг 2-уулаа нэг нутгийн нэг довон дээр төрсөн хүн байгаа юм.
Отгонбаяр -
Аанхан
Хорлоо -
Тийн. За яахав биднийг төрөхийн үед бол нийгэм маань бас төдийлэн хөгжиж чадаагүй, хүндрэлтэй л үе байсан л даа. Боловсрол байхгүй тийм за хөө тэгэхэд өнөөдөх лам нар голдуу хүрээ хийдэд сууж байсан үе л дээ. Тэгээд тэрэнд багтсан юм байхгүй тэрэнд байж байсан эрдэмтэд лам нар маань баригдаад хэлмэгдээд ингээд явсан, дараагаар нь сургууль соёл гэдэг маань бидний үеэс л энэ монгол үсгээсээ эхлээд тэгээд латин тэгээд крилл гээд ингээд л үсэгтэй болж ном маань залгасан юм аа.
Отгонбаяр -
Аанхан
Хорлоо -
Тийн. Тийм ялангуяа энэ кирилл үсэг бол одоо түргэн улсуудыг бичиг үсэг сургаж соёл болвол энэгээр эхэлсэн. Гэхдээ бид бол хуучин түүх монгол үсгээ хаяж гээж хэзээ ч болохгүй тийм тийм. Тэгэхээр соёл бол ерөөсөө юунаасаа эхэлсэн бэ гэхдээр хүмсүүдийн сэтгэхүйд мэдэц мэдрэлийг нь дээшлүүлэх талаар л эхэлсэн юм байгаа юм даа. Гучин 35 оноос 35 оноос л бүр идэвхитэй эхэлж эхэлсэн юм байгаа юм, танхим, түр сургууль, төв сургууль, нам сургууль, бага сургууль гээд нэг баахан сургуулиуд гарсан. Тэгээд энэ сургуулиудын дундаас одоо энэ эрдэмтэн Гаадамба чинь гарч ирсэн юм шүү дээ.
Отгонбаяр -
Зохиолч?
Хорлоо -
Тийм заа тэр үеийнх бол тийм байна. Хүмсүүдийн хэлмэгд юу юу энэ тэр бол, за энэнтэй холбогдуулж миний өөрийн одоо байгаа явдал бол үгүй яахав ээ, эцэг эхийн гар дээр өнчин өрөөсөн байж байгаад тэгээд яахав бага сургуулиас эхэлсэн. Тийм бага сургуулиас эхлээд бага сургуулиа төгсөөд мал дээр гараад сүүлд нь хотод тэр техникумд очиж хүн эмнэлгийн техникум, тэргээр суралцаад
Отгонбаяр -
Хүн эмнэлгийн техникумд та хэдэн онд очсон бэ?
Хорлоо -
би хүн эмнэлгийн техникумд 48 онд очсон хүн тийм. Тэгээд 48 онд очиж суралцаж байгаад цэрэгт тэндээсээ татагдаад 50 онд, эргэж 2 жил суугаад тэгээд л төгсөж гарсан хүн дээ тийм. Тэгээд энэнийнхээ хүчинд яахав би нам засагтаа нэг 40 гаран жил ажиллаад одоо 80 хүрээд сууж байгаа хүн. За 40 гаран жил хөдөлмөр хийхэд бол бас сонин сайхан янз бүрийн юм тэр үед гарч ирж байсан л даа. Ухааннь ардын аж ахуйтан байсан хүн, ардын аж ахуйтан гэдэг чинь бол 10-н жилийн 5 жилийн төлөвлөгөөнөөс өмнө 10, 5 гээд байсан юм байгаа юм төлөвлөгөө. Тэрэнд улсууд баахан юм ачаалж төлөвлөгөөгөө дийлэхгүй дээрээс өгсөн ачаалалаа, ингээд одоо яах ийхийн завгүй нөгөө сүүг нь ч өгөөд бардаггүй хүн ам муутай, саальчин ч олдож өгөхгүй ингээд баахан сүйрэлд орж тэгэээд өнөө мал махыг нь одоо бас хүнд байсан. Малыг чинь одоо насаар нь, хүйсээр нь, шүдээр нь авдаг үе байсан, килээр биш. Тэгэхээр энүүнд нэлээн нирвэгдэж улсууд орох газар байхгүй, үүрэг даалгавар хүнд ийм байдалд байхад нэгдэл гэж нэг сайхан юм гарсан юм аа. Нэгдэл гэдэг чинь яахав энэний ачааллыг нэгдэл үүрээд, нөгөө л ард түмэн чинь энэнээс чөлөөлөгдөөд тэгээд нэгдэлд орцгоосон. Хамгийн анхны нэгдэл бол манай энэ харцага нэгдэл байгаа юм Хишиг-Өндөрийн дараа нь Бугатын Партизан нэгтгэл хамгийн одоо Булган аймгийн ууган нэгдэл бол энэ 2 оо, тийм Бугатын Партизан.
Отгонбаяр -
За за та тэгээд хүн эмнэлгийн техникум төгсөөд шууд наашаа нутагтаа ирсэн үү?
Хорлоо -
Аа би Архангайд байсан
Отгонбаяр -
Өө за
Хорлоо -
Архангайг 22 сумтай байхад тэнд эмч байцаагч эмч хийж байсан.
Отгонбаяр -
Хаана?
Хорлоо -
Архангайд аймагынхаа
Отгонбаяр -
Аймаг дээр
Хорлоо -
Тийм, тэгээд тэндээсээ Булгандаа хүрч ирээд энд яахав ээ бага эмчээс салбар хариуцаж чиг л үзлээ, за мөн эрүүлийг хамгаалах газрыг орлогч дарга чиг хийж үзлээ
Отгонбаяр -
Аймгийн уу?
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Аанхаан
Хорлоо -
Аа мөн аршаан амралт сувилалын дарга эмчийг чиг л хийж үзлээ тэгээд иймэрхүү ажил хийж байгаад л тэгээд тэтгэвэртээ гарсан даа тийм.
Отгонбаяр -
Сумын хүн эмнэлгийн салбарын бага эмч хийж байсан байна тэ?
Хорлоо -
Хийж байсан
Отгонбаяр -
тэгээд тэр үед одоо ажил яг ажлын ачаалал хэр их байв? Юу хийж байв? Та тэр талаараа их тодорхой яриач.
Хорлоо -
аа тэр үед маш хүнд байсан тийм, тэр үед их хүнд байсан намайг байхад, би 1954 онд энд салбар хариуцсан бага эмчээр Жигжид гэдэг хүнээс авч ажил авч ажиллаж байсан. Аа аж ахуй хариуцсан нэг сувилагчтай тэр нь яахав нэг тариа хийгээд өгчихдөг хоёулахнаа,
Отгонбаяр -
Аанхаан
Хорлоо -
1000 гаран хүн ам байсан энэ сум хүн ам нь. За баг нь бол нэг 8 багтай, тэгээл урагшаа тэр таануудын сая замдаа ирсэн Хар Ух, Хөрөл тэгээд ийшээгээ одоо бүр Гурван Булагын наад тал хүрдэг юм, хөлөн тэр Авзага хайрхны өвөр араар ингээд л тэгээл ийшээгээ хойшоогоо Орхон хүртэл явна мориор,
Отгонбаяр -
мориор
Хорлоо -
машин техник гэж ерөөсөө байхгүй тэгээд тэрэнд чинь бас багт явнаа, үүрэг хариуцлага хүлээгээд 2,3 хоногоор тэрэнд ч муу истороо ганзагалаад л үлдсэн сувилагчдаа тариа мариаг нь зааж өгөөд л ингээд явна
Отгонбаяр -
Эм тариагаа аваад
Хорлоо -
Эм тариагаа аваад би чинь өөрөө авч бас хөдөөгийн хөдөлмөрчидөд үйлчилнэ. Энд байгаа тэр ганц сувилагч бас хэвтэж байгаа улсад ч үйлчилнэ
Отгонбаяр -
Аа эмнэлэгт хэдэн ортой байсан?
Хорлоо -
Аа эмнэлэг тэгэхэд 5 ортой байсан.
Отгонбаяр -
Өө за 5 ор ер нь байнга хүнтэй байх уу?
Хорлоо -
Аа 5 ор ер нь голдуудуу л байна даа, байдаг байсан юм тийм
Отгонбаяр -
Аа тэгээд сумын бага эмч бага эмч ирээд сумын одоо 1000 хүний эрүүл мэнд хариуцахаад ажиллахаар ямар өвчин их голдуу гардаг байв? Хэцүү байв уу? Одоо гэмтэхээс авахуулаал бүх юм хийнэ ш дээ
Хорлоо -
Тэр бол маш их хэцүү
Отгонбаяр -
Аанхаан
Хорлоо -
сумын эмч бага эмч л гэдэг байсан юм одооны чинь хэдэн улс ажиллаж байгаа их эмч нар ажиллаж байгаа газрыг л одоо энэ чинь сум дундын эмнэлэгтэй газар л даа, 4 эмч ажиллаж байна. Энүүнийг хариуцсан байгаа юм л даа.
Отгонбаяр -
Тийм байна
Хорлоо -
Тийм тийм тэгэхээр тэр нь ч яахав одоо хүн морьноос цочоод хөл гараа хугалсан байдаг мултарсан байдаг. Хирургийн эмч болж байгаа,
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
нэг аймагтаа төрдөг юм
Отгонбаяр -
эх барих эмэгтэйчүүдийн эмч
Хорлоо -
эх барих эмчийг нь хөдөө хамаагүй гэрт нь ч хамаагүй очоол одоо төрчихнө. Наашаа авчирах унаа хөсөг байхгүй болохоор,
Отгонбаяр -
Аанхаан
Хорлоо -
тийм за хүүхэд хатгуулдаг өвддөг хүүхдийн бас нэг эмч
Отгонбаяр -
Хүүхдийн эмч
Хорлоо -
Тийм шүд нь өвдөнө шүдийг нь авна шүдний эмч хийнэ. Үгүй их төвөгтэй байсан
Отгонбаяр -
Тийм байна
Хорлоо -
Одоо ер нь яаж хийж яаж тэгэж хэрэгт ороогүй нэг юм залгуулсан бэ л гэж боддог байдаг юм.
Отгонбаяр -
Нөгөө талаараа бол бас яг тэр чинээгээрээ өөрөө хөгжсөн байх тэ? Хөгжсөн байх
Хорлоо -
Ай яахав дээ тэр одоо ажилдаа практиктаа одоо нөгөө юм аа хамжиж дэмжээд олон түмний дэмжлэг аваал тэгээд тэрэндээ тэгээл явж байсан байгаа юм. Өвчин бол их ээ засаг минь, нөгөөдөх одоо арьс өнгөний өвчин чинь дагуултай
Отгонбаяр -
Өнгөний өвчин
Хорлоо -
Аа өнгөний өвчин, хамуу үгүй ер нь одоо ярихгүй. Салхин цэцэг, энэ коорь, улаан бурхан энэ тэр чинь одоо бүгд
Отгонбаяр -
За
Хорлоо -
тэр үед чинь одоо бүгд байсан юм ш дээ. Тэгээл энэнтэй чинь тул тэмцсээр байгаад манай одоо Зөвлөлт Холбоот улсын тусламжаар арьс өнгөний диспансер хүрч ирж арьс өнгөнийхөө өвчнөөс салсан юм ш дээ манайх чинь
Отгонбаяр -
Аа нөгөө том экспедиц явах үеэр та байсан уу?
Хорлоо -
Тийм байсан
Отгонбаяр -
Тэр хэдэн онд явлаа тэр экспедиц чинь?
Хорлоо -
Тэр чинь тавин 57 онд явжээ.
Отгонбаяр -
Тэр экспедиц яг яаж явсан юм та тэр талаар тодруулж яриач
Хорлоо -
Өө тэрэнд чинь нэг их эмч нэг орос эмч нэг бага эмч хоёр сувилагч тэгээд жолооч гээд хоёр тэрэг явсан. Нэг нь яахав нэг 69 тэрэг тэрэнд нь яахав гадаадын тэр мэргэжилтэн манай эмч 2 хоёр их эмч сууна, бусад нь тэгээд л тариа мариа бүх юм аа ачсан Бихиниол гээд
Отгонбаяр -
Улаан тариа
Хорлоо -
улаан тариа шар тариа ер нь олон тариа хийнэ дээ тэгээл Бициллин, бициллин чинь анхлан тэгэхэд гарч ирсэн бициллин 5 гэж,
Отгонбаяр -
Аанхаан
Хорлоо -
Тийм тэгээд биднийг чинь бүгдийг нь тэр орос эмч хийж зааж өгнө. Бициллин бол их аюултай, хүнд тариа байсан. Тэгээл яахав нөгөөдөхөөсөө сураал аймгийн арьс өнгөний салбарт гэхэд л нэг сумнаас зөвхөн эндээс гэхэд л хорин хэдэн хүн ачигдаж байгаа юм тэгээд энд ирэхэд л 50-аад хүн тарианд орсон байна. Бага хийхгүй тэгээд яахав ээ хугацаатай л даа тэр чинь сарын тариа гэж ирээд байдаг чинь тэр бициллинийг хэлээд байгаа юм. Бициллин дициллин гээд бас наадах нь өдөр тутмынх чиг л бий, 7 хоногийнх чиг л байдаг. Би тэгэхэд чинь Моготод байж байсан сүүлд нь Бугатад 2 хүн нас барчихаад
Отгонбаяр -
Юугаар нь?
Хорлоо -
Тэр бициллин 5 хийлгээд,
Отгонбаяр -
Реакц өгсөн юм уу?
Хорлоо -
Тийм л юм байх
Отгонбаяр -
Аа тээр
Хорлоо -
тэгээд очих хүн байдаггүй би Моготоос Бугатад очиж байлаа.
Отгонбаяр -
За
Хорлоо -
Аймгийн намын хороо, эрүүлийг хамгаалах газрын шийдвэр тушаалаар их хүнд байсан. Тэгээд нэг юм салсан юм даа арьс өнгөний өвчнөөс одоо их хэцүү
Отгонбаяр -
тэр хэдэн жил ноцолдсон бэ тэрэнтэй?
Хорлоо -
аа тэрэнтэй ямар ч нэг 3 жил ноцолдсон. Бэгзсүрэн гэдэг их эмч нь байсан байгаа юм. Булганд байж байх үед нь Архангайд очсон л доо, 3 жил ноцолдсон тэрэнтэй. За тэрэнтэй чинь цуг хамуу ноцолдож байж хамуунаасаа салсан юм ш дээ. Одоо л ямарч нэгэн суманд хамуу байхгүй юм шиг байна. Тэгэхэд чинь бас хамуу зөндөө тэр ус цасанд орох гэж байхгүй, хувцас солих гэж байхгүй хөөрхий амьтад
Отгонбаяр -
Саван бок байхгүй
Хорлоо -
тийн саван бок байхгүй, хужиртай усаар угаасан тийм
Отгонбаяр -
Тийн ш дээ
Хорлоо -
тэгээд арга ч байж уу тэр улсуудад буруу хүлээлгээд байх юм байхгүй, тэр соёл тэгэж эхэлсэн юм ш дээ. Манайхан ерөөсөө хувиасаа л эхэлсэн ерөөсөө л.
Отгонбаяр -
Тэр эмнэлэг явахдаа экспедиц явж байхдаа юу яасан уу толгой дараалан үзлэгт оруулсан уу?
Хорлоо -
Өө бүгдийг нь одоо ерөөсөө л толгой дараалан
Отгонбаяр -
Яаж үзлэгт оруулж байсан бэ? Та тэр талаараа их тодорхой яриач
Хорлоо -
Өө тэр яахав тэр ч
Отгонбаяр -
Тусгай гэр барьчихсан байсан уу?
Хорлоо -
Өө тусгай гэр барьсан эрэгтэй эмэгтэйгээр нь ялгаал тэгээд л өрхийн тоогоор нь дуудаал ингээл авчирна. Авчираал үзнэ үзлэг хийнэ, аа тэр шинжилгээ хийнэ цус мусны, аа ил байгаа далд байгаа нууцууд зөндөө байна шүү дээ.
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
Тийм хамар мамар энэ тэр нь унасан, тагнай магнай нь цоорсон ер нь аюултай л даа тэр чинь их аюултай өвчин байсан юм ш дээ. Одоо л манайхан чинь мэдэхгүй болоол ямар эмч үздэг юм өвчин л гэж байна хүүхдүүд бодоод байгаа юм. Тэрнээс за энэ юу их айхтар явсан юм салхин цэцэг, энэ кор энэ тэр чинь, тэгэхэд их ширүүн үе шүү лут байсан юм шүү дээ. Одоо нөгөө вакцинжуулсан учраас энэ чинь их хөнгөн тийм байсан
Отгонбаяр -
Тэр үед вакцингүй байсан учраас хэцүү байсан уу?
Хорлоо -
Тийн тэгэхэд чинь вакцин байхгүй, тэгээд нэг гарвал тэгээд одоо ямар ч арга байхгүй амь насанд хүүхдийн амь насанд их холбоотой тийм л байсан байгаа юм. Тэгээд тэрнээсээ салаад тэгээд дараагаар нь яахав дээ социализмын үе гэдэг чинь л гарч ирээд л социализм гэдэг чинь
Отгонбаяр -
аанхаан
Хорлоо -
Тийм энэгээр чинь улсууд чинь бас нилээн соёлыг шахаж өгсөн юм шүү. Энэ соёлын довтолгоон энэ тэр чинь энэ чинь нилээн ширүүн оруулж зарим газар хариуцлага ч гэж хүлээсэн их ширүүн айхтар тэр хэтэрхий айхтар ширүүн явдал ч гарсан л даа тэр үед цагаан идээг нь асгаж тогоо нэрж байхад бүрхээр мүрхээрийг нь задлаад ч чих шиг, би тэгэхэд Завханд нэг явсан үзлэгээр тэр тэгэхэд төрийн 4 яам төв 5 байгууллага гээд тийм үзлэг. Тэрүүгээр ч харин их ширүүн болгож нилээн л одоо айл өрх чинь одоо ерөөсөө ер нь их сайн хийсэн дээ тэгээд айлд чинь нэг алчуур аяганы алчуур, нэг тосны алчуур, нүүрний алчуур, баахан алчуур л яриад л тэгээд сүүлд нь одоо тосны алчуур нүүрний алчуур энэ гарын алчуур энэ тэр чинь үлдсэн юм ш дээ угааж гар нүүр угаахыг чинь өдөрт 3 ба түүнээс за нэг 2 угаадаг болоод тэгэхдээр тэр хэдэд нэг угаахаа мартдаг хүн чинь тэгээд явдаг байсан юм ш дээ. Тэр соёлын довтолгоон их тусаа өгсөн юм байгаа юм ш дээ. Манайхан ч тэгээд лут юм явсан гэж яриад байгаа юм. Тэрний хүчинд ч энэ бие засах газар, энэ ч одоо би бол ч одоо айл бүгд одоо энэ ч ерөөсөө санаачлагагүй өөр өөрснөө зүгээр буунгуут хашаа бариад хийгээд авч байна шүү дээ. Тэр чинь бүр шахаж шаардана, гахай махай тавина,
Отгонбаяр -
Хаалганд хаашаандаа
Хорлоо -
Аа тийм тогуульд орно, торгоно,
Отгонбаяр -
Тээр
Хорлоо -
Тийм тийм айхтар ерөөсөө тэгээд тэрнээсээ яг энэ соёлжилт бол энэ социализмийн үеэс энэ хөдөлгөөн үүсч бас нилээн аятайхан юманд оруулсан юм байгаа юм аа.
Отгонбаяр -
энэ соёлжуулах ажилд тухайн үеийн тэр эмч нар их үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байгаа тэр талаар та
Хорлоо -
эмч нар их үүрэг гүйцэтгэсэн, эмч нар ч яахав гэхдээр зэрэг ер нь наад зах нь энэ хүний одоо шарил энэ тэрийг чинь одоо газар мазрыг нь захиргаагаа хөөцөлдөж чиг л одоо олж өгсөн юм байгаа юм.
Отгонбаяр -
Өө за жишээлбэл та энд тийм юм хийсэн
Хорлоо -
тийм за тэрийг чинь яаж оршуулах вэ, одоо тэгээл авдар сав тэр хөшөө мөшөөтэй байх нь зөв гээд гаргаж цутгаж өгсөн юм. Тэр ил тавьчихаад энд тэндгүй тараагаад байдаг чинь тэгээд л тэгэхэд байхгүй болсон юм. За тэгээл тэр чинь одоо бие засах газар за тэгээл тэр орчны хогны юуг хувиартай болгож цэвэрлэх тэгсэн дээр үед ч одоо долоо хоногт одоо өөрсдөө гардаг байсан юм даа. Манайхан чинь одоо тэр би бас мартчихаад байна. Одоо ер нь нэг сард юм уу энэ тэр нэг хэлүүлж байж гарч цэвэрлэдэг юм даа одоо. Тэр ч бүр нэг хэсэг бүүр одоо болохгүй нөгөө эмч явж байна энэ тэр гээл улсууд чинь зүгээр бас сэтгэлд нь юм төрсөн байсан шүү,
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Эмчийг хараад болвол ариун цэвэр гэдэг юмыг ойлгодог байсан байх.
Хорлоо -
Тийм ариун цэвэр явж байна одоо яана даа одоо өнөө ор дэвсгэр хөнжил даавуунаас л эхлээд л тийм эмч мэмч ирнэ тэгээл айлд ороход чинь аятайхан сайхан цэвэрхэн шаазан цэвэрхэн цай юм энэ тэр уучихаад айлд хонох юм бол орыг нь эзлээд байдаг байсан шүү. Дарга нараас их нэр хүндтэй байсан
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
Тийм тийм байсан байгаа юм. За тэр деспансарт ороход чинь урдаар нэрсийн гаргаж өгнөө энэ самбарт байдаг шиг. Бүх сумын улсуудын насанд хүрэгсдийн, за тэгээл нөгөөдөхийг чинь тэр нэрсээр хөөж дуудуулна, төдөн сарын төдний өдрийн төдөн цагт одоо байж байнаа, ингээд ЗХУ-ын мэргэжилтэн эмч нартай өөрснөө эмч нартай ингээд одоо үзлэг хийнээ энэнээс хэн нэгэн зугатааж болохгүй одоо энэ сайхан энэ үзлэг ирж байхад хүн бүр одоо эрүүл мэндээ бодож түргэн хугацаанд үзүүлж эмчилгээгээ хийлгэх нь зөвөө гээд ингээд эхэлнэ л дээ. Дээр үед чинь одоо ухуулга сурталчилгааны ажил ч одоо их байсан юм шүү дээ.
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
Тийм тэгээд л ард түмэн чинь хүрч ирнэ нөгөөдүүл чинь гэр барьчихсан, аа эмч нар үзнэ, их эмч үзнэ, аа бага эмч нар сувилагчуудад нь хэлж өгнө. Энэ хүн бол одоо ийм ийм тариа хийнэ ээ, ухаана шар тариа гэвэл өдөрт
Отгонбаяр -
Шар тариа гэдэг нь юу билээ?
Хорлоо -
Шар тариа гэж тэр новорсенал гэж энэ мал эмнэлгийн тэр лүү байдаг юм аа манайхан ч одоо бас хэрэглээд л байсан тэр юу хүнд хэрэглэдэг байсан тариа. Новорсенал, нерсенал гээд л тэгээд л бихиниол тэр улаан тариа, бициллин энэ тэр гээл эд нар чинь бүгдийг нь танина. Тэгээл тэр тариа марианаас нь дүрэм журмыг нь хэлж өгнө, тэр хүнээс нь тэгээд л загнаж аашлаад байхгүй ш дээ. Чи ийм өвчтэй гээд халдвар авсан гэж хэлэхгүй, тэгээд үзээд л тун болохоо байсан бол аймаг руу ачаал явна. Аа энчээнээ эмчилгээтэй нэг нь эмчилгээ хийлгээл өгнө, эмчилгээг нь аваад л за тэгээд тэр чинь ер нь хүнд л дээ ер нь тэгээл ямар чиг 50 хүнд тарина гэдэг чинь айхтар, тэр чинь яахав тэр өнөө шприц одоо хэдэн шприц л буцалгаж авчирна шүү дээ одоотой чинь адилхан дор дороо л ингээд л бэлдэх тийм юм байхгүй, нөгөө шприцийг чинь буцалгана пүрмүүс хийхдээ тэгээд л одоо нөгөөдөх тариа мариа чинь бүтүүр митүүр их сайн шалгалттай их айхтар нарийн байсан юм, тэгэж хийдэг байсан юм. тэр
Отгонбаяр -
Тэр оросын экспедицийн машин дотор автоклав байгаагүй юу?
Хорлоо -
Автоклав байгаагүй
Отгонбаяр -
Аанхаан
Хорлоо -
тийм тэрэнд чинь дандаал эм тарианы одоо зориулсан тийм машин л даа тийм
Отгонбаяр -
аанхаан
Хорлоо -
Тийм тэгээд яахав хөдөөгүүр энэ тэр болохгүй улсуудыг нь машинаар олж ирж очиж эмчилгээнд оруулна л даа. Тийм тийм тэгээл зайлуул эмчилгээндээ орж аваал анхлан л юм болохоор жигтэйхэн л юм болно сүүлдээ сурчихна. Тэгээд тэр тариа мариа хийх заавар мааварыг чинь бол их сайн өгдөг байсан юм судас мудсыг чинь ингэж алдаж болохгүй ингэж хэмжээ алдвал ингэж аюул ирнэ энэ тэр гээл
Отгонбаяр -
аанхан
Хорлоо -
тэрүүгээр чинь нас баралт бас байж л байсан юм даа.
Отгонбаяр -
Тэмбүүнээс үү?
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Нхн халдвар ер нь хэр их өндөр байсан бэ?
Хорлоо -
Айн?
Отгонбаяр -
Халдвар хэр их өндөр байсан бэ? одоо нэг сумаас жишээлбэл хичнээн хүн өвчтэй байсан
Хорлоо -
оо тэр бол тамтаг алга нэг суманд чинь одоо ерөөсөө яг шинээр одоо яаж байгаа гэхэд л ямарч хүн 40,50 хүн байсан байна.
Отгонбаяр -
ил өвчилсөн байгаа нь тийм ээ?
Хорлоо -
тийн тэгээл тэрийг чинь одоо энчээнээ сумандаа хагасыг нь авч үлдээл хагасыг нь аймаг руу явуулдаг байсан юм шүү дээ.
Отгонбаяр -
Хүндэрснийг нь
Хорлоо -
Хүндэрснийг нь
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
За тэр цаад талын бүр далд орсон ч одоо яахав тэр тариагаараа байгаад л тэр чинь мэдээж хэрэг
Отгонбаяр -
Тэр үед юу яадаг байсан одоо халдвар авсан хүмүүсээ тогтоогоод эмчиллээд эхэллээ ш дээ тэ?
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
аа контактыг нь тогтооно гэж нэг юм байсан
Хорлоо -
аа тогтооно тэр ч одоо
Отгонбаяр -
Тэрнийгээ хэлэх үү?
Хорлоо -
хэлнээ тэр чинь шүүх шиг нэг юм байна. Байцаалтанд орно ш дээ.
Отгонбаяр -
За
Хорлоо -
нууна
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
зарим нь нуугаад хэлж өгөхгүй зовооно. Тэгээд ерөнхий нэг юм гаргуулаал нөгөөдөх чинь дараагынхад нь шүүгээл ингээд л
Отгонбаяр -
тэгээд тэр хүмүүс нь дуудаж авчиораад л дахиад шүүнэ.
Хорлоо -
ингэсэн байна одоо чи ингэж нууж болохгүй тэгээд л цааш цаашаа хаана хаана яасан бэ гээд л тэр ч одоо ер нь шүүх шиг л юм болдог байсан.
Отгонбаяр -
тэгээд тэр гэр бүлээс гадуур тийм харилцаа явдал их байсан гэсэн үг үү?
Хорлоо -
байсан байсан байлгүй яахав байсан
Отгонбаяр -
Тийм байна тэр маш их задгай байсан гэж бодоод байгаа
Хорлоо -
маш их задгай задгай тийм задгай байсан юм. Их байсан юм тэр чинь одоо юу гэсэн үг вэ нэг суманд л 50 гаран 60-аад хүн байна гэдэг чинь
Отгонбаяр -
Тэгээд насанд хүрсэн хүмүүсийнх нь дунд ш дээ тэ?
Хорлоо -
тийм тийм
Отгонбаяр -
Өндөр үзүүлэлт байна
Хорлоо -
тийм
Отгонбаяр -
Тийм байна. Нхн за тэгээд улаан тариа цагаан тариагаа хийж аваад нэг юм
Хорлоо -
Тэгээд нэг 3 жил ноцолдож байж салсан юм даа энэнээс чинь
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
тийм 3 жил л эдэнтэй сүүрэлдээл дараагынх нь олж аваад л тэгээд л дахиж шинээр тогтохгүй тэгээд л тэгэж байж нэг юм салсан.
Отгонбаяр -
нхн сүүлд болвол одоо энэ экспедиц явсны дараагаар сүүлд тийм өвчин гарах явдал бол хэр зэрэг байсан?
Хорлоо -
байгаагүй ерөөсөө гайгүй болсон
Отгонбаяр -
гайгүй болсон
Хорлоо -
ер нь тэгээд тасраад бас яахав хааяа нэг ганц нэг гарах маягтай дор нь л тастаад авна л даа
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
ерөөсөө тэхдээ нь дор нь олно
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
тэгээл одоо тэр чинь бас их төвөгтэй эмчилгээгээрээ нэг тасрана сүүлдээ дахиад бас дэлгэрэх тал гардаг золиг байгаа юм тэр чинь
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
тийм нэг мөсөн одоо эдгэрчилээ тасарлаа гэж итгэж болохгүй тийн
Отгонбаяр -
өөр одоо халдварт өвчингүүд одоо нөгөө шар их байсан уу?
Хорлоо -
аа шар байсаан тэгэхэд чинь харин шарна гаагүй сүүлд тэр чинь сүүлийн үед гарсан шар чинь нэг 60-аад оноос л их айхтар хурц эхэлсэн энэ элэгний чинь юунууд тийн тэгээл энэ нойр булчирхай түрүү булчирхай шар энэ тэр чинь гайгүй байсан харин бамбайн булчирхай томорсон үзүүлт нилээн гардаг байсан тэр үед.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
тийн
Отгонбаяр -
Та тэгээд аймаг дээр аймгийн эрүүлийг хамгаалах газрын салбарт ажиллаж байсан байна уу?
Хорлоо -
аан тийн тэр ч яахав дээ эрүүлийг хамгаалах газар чинь машин техник олонтой болсон сум болгон машинтай болсон аж ахуйн хувьд их томорсон тэгээд аж ахуй эрхэлсэн аж ахуйн сан хариуцсан орлогч даргатай болсон юм байгаа юм. тэгээд тэрэнд нь
Отгонбаяр -
аж ахуй санхүүг нь хариуцагч байсан юм уу?
Хорлоо -
тийн тийн
Отгонбаяр -
тэгэхээр зэрэг аймгаас сумдын бүх эмнэлгүүдийн аж ахуй санхүүг тараадаг байсан уу?
Хорлоо -
аан тийн тийн тэнчээ яг барьж аваад л салбар хариуцсан их эмч нь очиж шилжүүлэг аваад энд нааш нь шилжүүлнэ, тэр үед банк бас байхгүй хамаг банкгүй байсан. Сүүлдээ банктай болохоор банкинд нь чекийг нь бичээд явуулчихна.
Отгонбаяр -
Сумадын эмнэлгийг одоо эм тариагаар хэр зэрэг хангадаг байсан бэ? тэр талаар ямаршуу байсан бэ?
Хорлоо -
аа тэр чинь сүүлийн үед бол сайн байсан юм, нэг хэсэг их ховор байсан юм аа.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
тэгээд энэ яахав дээ өнөө олон улсын харилцаатай холбоотой ажил юм л даа энэ эм тариа техник ер нь багаж хэрэгсэл тэр сайжирна гэдэг чинь. Тэр үед чинь бол одоо бас төдийлөн яахгүй манайх одоо ах нарыгаа л ноолдог байсан юм шүү дээ. Одоо газар газрын олон орноос нийлүүлж олж авдаг байсан байна. Тэгээл тэр нь бол одоо энд тэндгүй эмчийн салбрууд байгуулсан болохоор чинь хүртэхэд их хэцүү, тийм л байсан.
Отгонбаяр -
нэг ийм асуулт байна Хорлоо эмчээ та хотод хүн эмнэлгийн техникумд сурсан тэ?
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Таныг хүн эмнэлгийн техникумд сурч байхад хичээл орос хэл дээр явдаг байсан уу монгол хэл дээр явдаг байсан уу?
Хорлоо -
Монгол дээр
Отгонбаяр -
монгол дээр үү?
Хорлоо -
Орос хэл дээр ороогүй
Отгонбаяр -
ямар багш нар зааж байсан бэ?
Хорлоо -
Оо одоо тэр үеийн багш нар ч байхгүй болжээ. Хайдав багш энэ тэр байсан юм.
Отгонбаяр -
нөгөө уламжлалт эмнэлгийн Хайдав гуай юу?
Хорлоо -
Тийн,
Отгонбаяр -
Нхн саяхан байсан шүү одоо бас
Хорлоо -
саяхан байгаад л нас барсан даа
Отгонбаяр -
Өнгөрсөн сураг байсан
Хорлоо -
Тийн
Отгонбаяр -
Тийн
Хорлоо -
багш нараас сураглаад байхгүй ээ, тэр байтугай цуг сурч байсан улсуудаас яахав ээ ихэнх нь энэ тэр одоо суусан улс байдаг юм аа. Бас л ховор болсон байна.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
тийн
Отгонбаяр -
Цуг сурч байсан улсуудаас чинь одоо эмчээ хийгээд байж байгаа амьд сэрүүн байгаа хүмүүс хэн бэ?
Хорлоо -
одоо ч цугаараа тэтгэвэрт гарсан байх нь л даа,
Отгонбаяр -
Тийм байна
Хорлоо -
сурагыг нь дуулахад тийн
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Содном гээд нэг нөхөр байх ёстой тэр сураг дуулдаад бйадаг юм аа. Эрүүлийг хамгаалах газар аймгуудаар газрын дарга энэ Дарханд ТМС-н захирал энэ тэр ч хийж байсан, тэр л сураг дуулдаад байгаа юм. Энэ хэн нөхөр надаас тээр сүүлд ирсэн юм аа, яагаад бид 2 ч одоо бас нэг дайралдав аа Нацагдорж Мамбад, Мамба дацанд
Отгонбаяр -
Аа тийн
Хорлоо -
Тийн тэр чинь Завханы Цагаан Чулуутын юм байгаа юм.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Намайг сүүлд нь байхад нэг курст явсан тэгэхэд дайралцаад тэр хүн мөн байдаг юм, сүүлд нь бид 2 уулзсаан. Тэгээд тэрнийхээ оронд зүгээр харсан ч зүгээр ч сална гэж байхгүй тэгээд олон дүү хүн байхгүй
Отгонбаяр -
Тийм байна уу?
Хорлоо -
Айн?
Отгонбаяр -
Олон дүү хүн байх ёстой залуу хүн
Хорлоо -
олон дүү хүн, тийн тэгээд яагаад тэрэнтэй нэг дайралдсан юм хаана явснаа би мэддэггүй.
Отгонбаяр -
Нхн за таныг ингээд сумын эмнэлгийн салбарт эмч хийж байхад одоо эхийн эндэгдэл нялхасын эндэгдэл ер нь өвчинөөс болоод нас баралт хэр зэрэг байсан бэ?
Хорлоо -
Нас баралт тэр чинь ч яахав дээ, намайг анх л ороход чинь тэр түрүүний миний ярьж байсан тэр арьс өнгөний диспансар нөгөө арьс өнгөний өвчтэй болохдоор зэрэг хүүхэд цөөхөн төрөлт бага байсан юм тийм
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
аа сүүлд нь яахав нэг 60-аад оноос л төрөлт их болсон юм шүү дээ, маш их болсон төрөлт их болж аа тэгэхэд чинь яахав харин манай энд бол гайгүй ээ энэ ар бригадад намайг байхад их үзэгддэг байсан юм. Манайхан чинь яахав дотроо нээх яахгүй цус жаахан холдуу болох дээр зэрэг эндэгдэлд үнэндээ гайгүй байсан шүү тийм. Эндэгдэл ер нь гайгүй байсан за яахав хааяа тэр кор юугаар ганц нэг хүүхдүүд явуулчих гээд байдаг байсан юм байгаа юм.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Вакцин сайн болсон л доо сүүлд нь, вакцины чанар нь сайн болсон, хийлт их сайн тэгээд одоо ч бүр нарийн нандин графиктай болсон байна тийм.
Отгонбаяр -
аанхаан сумын эмч, эмчээ хийхээс гадна одоо тэр сумын намын дарга сумын захиргаатай их холбоотой ажилладаг байсан уу?
Хорлоо -
Их холбоотой
Отгонбаяр -
Юу хийдэг байсан бэ?
Хорлоо -
Ер нь холбоотой байж л ажил их сайн бүтдэг юм.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийн захиргааны гишүүн байж болно аа тэгээд яахав дээ одоо ч ер нь депутат гэж тэр үед байсан юм.Тэрэнд холбогдоод авна, за тэгээд сум орны эрүүл мэндийг хариуцсан болох дээр зэрэг байнгын комисс сумын эрүүл мэндийн байнгын комисс энэ дарга энэ тэр гээд холбоод авна. Ер нь юм их холбуулна шүү үйлдвэрчний хорооны дарга ч гэж сонгож байх шиг өшөө тэр үед ажил хийхэд хүндэл байдаг байсан тийм тийм юм бол огт байсан тэр чинь тэгээд хүнд ч бас мэдэц олгоол байдаг байсан
Отгонбаяр -
Тийм үү?
Хорлоо -
тийн тал талаасаа надад их ашигтай л байсан миний ажлыг их дэмждэг байсан эмнэлэгийн ажилд их ашигтай тэр улсуудад ч бас ашигтай л байсан байх тийм юм л даа. Намын хэсгийн зохион байгуулагч намын орон тооны биш намын үүрийн дарга энэ тэр тийм юмнаас салдаггүй байсан юм.
Отгонбаяр -
Та намд хэдэн онд элссэн?
Хорлоо -
Намд 1955 онд элссэн
Отгонбаяр -
Намд элсэх үед чинь одоо их хэцүү байсан уу? дамжлага
Хорлоо -
Аа их хэцүү хэцүү
Отгонбаяр -
Яаж элсэв?
Хорлоо -
Одоотой адилгүй наана нь хэлнээ одоо намд л элсэмээр хүн байна та одоо намд элс энэ тэр гэдэг юм хэлнэ аа наана нь бас ухуулага гэж нэг юм тавиад бас дасгаад авчдаг байсан тэгэснээ тэгээд намд элсэх чинь хаашаа байдаг юм гээл жаахан ээдрээтэй энэ тэр тэгээд бас намын дүрэм программ бас ном дэвтэр өгнөө энийг сайн судал гээд л тэгээл ахиулж байгаад л элсүүлнэ дээ, намд элсэнэ бүх гишүүдын хурлаар орно. Хоёр батлан даалт орно, нутгийн гурваас дээш ажилласан хүн шүү тэр чинь тийм улсуудаар батлан даалгаад л тэгээл нөгөө улсууд чинь асуулт асууна. Аа санал шүүмжлэл явагдана тэрэнд чинь тэгээл сүүлд нь олонхийн юугаар гар өргөөд л тэгээд л батлан даана
Отгонбаяр -
аанхан
Хорлоо -
тэгээл тэр нь тэгэж батлах ч яахав гээл 1 жилийн орлогчоор шүү тэр чинь тэгээл 1 жил болсны дараагаар нэг хүний батлан даалттайгаар элсэнэ дээ тэгээл намын аймгийн намын хорооноос очиж товчоогоор орж байж авна, асуух юм юм их лут аа тэр чинь, тийн олон улсын хоорондын байдал ерөөсөө улс төрийн талаар улс төржүүлж их асуудаг байсан
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Тийн
Отгонбаяр -
Яг саяын яриатай чинь холбоотой нэг ийм юм байна аа, тэр сум дээр лекц улс төрийн сонсгол, ухуулга
Хорлоо -
Ай их нхн
Отгонбаяр -
яриа 7 хоногтоо тогтмол явдаг байсан уу? Тэрнийг одоо хэн хийдэг байсан бэ?
Хорлоо -
Тэрнийг намын үүр намын хорооноос зохион байгуулана
Отгонбаяр -
за сумын намын үүрээс аймгийн намын хорооноос
Хорлоо -
тийм аймгийн намын хорооноос ирээд сумын намын хорооноос
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Зохион байгуулна аа өнөөдөр 7 хоногийн одоо хагас сайн өдөр лекцтэй гэхийн бол өнөөдрийн лекцийг тэр хариуцана гээд хэд хоногийн өмнө тэрэнд нь, бэлдүүлэнэ тэгээд товчоогоор орж хянуулаад аа болно наад лекцээ уншаа гээд орно. Аа өглөөний тэр сонин уншлага тасрах гэж байхгүй ш дээ цагтай ер нь
Отгонбаяр -
Тасалсан хүнийг яахав
Хорлоо -
Аа тасалсан хүн чинь бүр ингээд наад зах нь ингээд самбартай нь нэртэй тэгээд тэрэн дээр нь ирсэн ирээгүйг нь тэмдэглэнэ тийн тэгээл бас тэр олны өмнө бас хариуцлага одоо нэг ёсны сануулага хүлээлгэнэ дээ ингээд ингээд тэдэн удаа тасалсан байна аа нөхөр чи одоо өөрийгөө одоо соёлжуулах хүмүүжүүлэх талаар сул анхаарч байна гэх маягаар л сануулага өгнө дөө
Отгонбаяр -
Сумын эмч хийж байх үед чинь их тийм хүнд хэцүү тийм дуудлага байсан уу?
Хорлоо -
байлгүй яахав байлгүй яахав
Отгонбаяр -
юу юу байв? тодорхой
Хорлоо -
аа тэр ялангуяа тэр би ч яахав сүүлд нь Архангайд очиж 1 жилийн давтан курст суусан л даа
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Эмэгтэйчүүдийн талын ажил их айхтар хүнд байдаг юм
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Тийн ялангуяа эрэгтэй эмчэд бол эмэгтэй хүн бол тэр тоолон хэлдэггүй нууц нууц ичиж зовдог.
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Үзүүлж харуулахдаа ч дургүй ухаанд жирэмсэн энэ тэр байхад үзэхэд их хүнд байдаг тэгээд тээ сүүлд нь одоо хүүхэд мүүхдээ одоо гурван сараасаа хэтэрсэн хойно одоо үзүүлж ч байх шиг аргагүй болоод ингээд одоо би жирэмсэн л болчих шиг болтой энэ тэр гээд тэгээл нөгөөдөхийг чинь уул нь бол наана нь мэдэж эмчилж авч, наана нь урьдчилан арга хэмжээ авах ёстой л доо эрүүл мэндийн талд тэгээд хойшлуулаад гардаг байсан юм.
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Тийн
Отгонбаяр -
Юу эмэгтэйчүүдэд тэр ухуулага сурталчилгаа их хийдэг байв уу?
Хорлоо -
Хийнээ тэр биеэ авч явах талаар тэгээл одоо яахав тэр бэлгийн харьцаа марьцаа аль талаар нь бол одоо ярьж хэлж өгнө тийн, аа сүүлдээ сурсан нэг нь бол тэрнийгээ сонирхож одоо зөвөлгөө авах тал их ирнээ. Хорлоо эмчтэй уулзах хэрэгтэй энэ тэр гээд. Ямар хэрэг байна гэхээр үгүй ээ танаас би нэг зөвөлгөө авах гэсэн юм ингээд ингээд одоо хоолондоо ч дургүй болоод ч гэдэг юм уу, шээс мээс жаахан тиймэрхүү гараад байна ч гэдэг юм уу, тэгээд тийм маягаар хэлбэрэлдээд л тэгээд эмч хүн чинь тэрийг чинь ойлгож байгаа юм л даа. Аан тэр чинь тиймэрхүү ухаантай хүн байна гээл тэгээл сүүлд нь яахав дээ дотуур энэ тэр үзлэг энэ тэр хийлгэдэг болно тэр хүн чинь
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Ичиж зовохоо байгаад танилцаал зайлуул
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
тийн эмэгтэй хүн чинь их нарийн, эрэгтэй хүн бол яахав тэгэж ингэс гээд, дэг дуг гээд л яриад байна хүүхдүүд бас их айхтар уйлахаас өшөө юм байхгүй хэлж мэдэхгүй анализ өгч чадахгүй.
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Тийн тэгээд тэндээсээ ганцаардаад дээрээс асууж лавлаж байх их эмч байхгүй болохоор чинь тэгээд өөрөө л шийдэж байж сална шүү дээ. Тэгээд сайн болохгүй хүнд шиг юм байвал тэгээд л дуудлага дуудна. Аа ирээд яахав зарим ч яахав хөөрхий амьтан өршөөгөөд гайгүй зарим нь болоогүй ээ дуудлагын төлбөр төлүүлнэ энэ тэр гэж хариуцлага хүлээнэ тэр чинь одоо буруу дуудсан бол тэрэнд нь айгаад хүн нууж нууж хүний аминд сүйд болгоод яахав тэгээл одоо дуудахаас өшөө арга байхгүй тэгээл хөөрхий намайг ч ерөөсөө хариуцлага ч би хүлээж байгаагүй.
Отгонбаяр -
Эмэгтэйчүүдийн асууудал гэхээс тэр суманд ялангуяа хөдөөгүүр эцэг тогтоох ажилд эмч нар их явдаг байсан гэсэн
Хорлоо -
Сүүлийн үед тийм байсан юм.
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
тийм тэр бол сүүлийн үеийн эхлэлт тийн тэрнийг эцэггүй хүүхэд биш сүүлийн өдрүүд ингээд цэвэршээд сайхан эрүүл мэнд эрүүлжээд хүүхэд их гаргаад ирэхдээр чинь зэрэг эцэггүй хүүхэд их гардаг байсан юм.
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
тэгэхээр тэрний чинь эцэгийг тогтоох гэж айхтар аа бас
Отгонбаяр -
Заавал тогтоох ёстой гэж дээрээс өгөх үү?
Хорлоо -
аа тогтоож л өгвөл одоо тэр хүний амьдрал цаад эцэг гэдэгтэй нь юу яаж тэр хүүхдэд бас нэг бололцоотой бол бас нэг юм олгодог юм л даа хэдэн цаас
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
тийн тэгээд үнэхээр одоо гэр бүл энэ тэр болж байсан бол бүүр тэр чинь одоо тэр хүүхдийг ч одоо 18 хүртэл одоо хариуцах ёстой юм шүү дээ. Салсан малсан тийм улсууд чинь тийн. Тэрнийг баримталж тэр эцэг тогтооно гэж аюултай болсон, амар ажил биш.
Отгонбаяр -
Нхн за таныг яг ингээд сургуулиа төгсөөд ирээд ажил хийж байх үеэр нэг нэгдэлжих хөдөлгөөн болсон байна тиймээ?
Хорлоо -
Болсоон
Отгонбаяр -
Яг тэр нэгдэлжих хөдөлгөөний үеэр танай нутаг оронд болсон үйл явдлын талаар та санаж байгаа зүйлсээсээ тодорхой яриач
Хорлоо -
Нэгдэлдэх хөдөлгөөн чинь ч яахав дээ хүн бүр л нэгдэлд орох сонирхолтой болсон л доо
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Ачааллаасаа салж нөгөө албан үүргээсээ салж тэгээд нэгдэлд орох чинь нэгдэл яахав хэдэн малын авчихна тийн тэр чинь толгой тоогоор үлдээндээ 50толгой мал үлдээх ёстой тэр өрхөд тэгэхдээ бол хүн амь өрхийн юунд дотор байгаа хүн амийн хариуцахгүй 50толгой мал тэрийг чинь бог бод гээд заачихана тэрнийг үлдээгээд цаадах нь цааш нь нийгэмчлэнэ
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Аа тэр бол яахав тэгээд болно тэгтэл нөгөө малын чинь маллах хүн олдохгүй аюултай болно тэгэхээр нөгөө гишүүдийг чинь өөрийн татаж авж маллуулана нөгөө гишүүд чинь хөлс мөлс гэж байхгүй ш дээ
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
яахав дээ тэр чинь тэгээд жилийн эцэст юм уу тэгээл нэг хэдхээн цаас энэ тэр өгөөл оргүй юм өгнө л дөө. Тийм одоотой адилхан за сард 150 цаас ч гэдэг юм уу, тийм энэ тэр байхгүй байсан тэр нэгдэл ер нь гишүүдэд тийн тэгээд нэгдэлийн гишүүд ч бас л яггүй байсан даа одоо ямар сайн даа нэг 70 цааснаар нэг тэтгэвэр авч болж байгаа юм уу даа нодлингоос тэгээд тэтгэвэр ч авч чадахгүй байсан бид чинь үйлдвэрчиний эвлэлийн гишүүн биш улсын албан хаагч биш нэгдлийн гишүүн гээд чинь тэр талаар бас их хохирсон юм байгаа юм ш дээ тийн
Отгонбаяр -
тийн байх
Хорлоо -
тийн
Отгонбаяр -
Сумын эмлэгийн эмч болвол улсын албан хаагч гэнэ биз дээ
Хорлоо -
Улсын албан хаагч, улсын албан хаагч бид чинь 10толгой мал байх ёстой юм байгаа юм
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Улсын юугаар яасан тэр 10 толгой малд нь ганц тугалтай үнээ ордог юм тэрэнд нь 100 литер сүү
Отгонбаяр -
оногдох уу
Хорлоо -
оногдоно төлнө
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
тийн за тэгээд албан татвар оногдоно нөгөө 10 толгойнд нь тэгэхээр бид чинь яаж малтай явхав.
Отгонбаяр -
тийн байна
Хорлоо -
Тийм айхтар юмыг зүгээр ерөөсөө хоосон л явж байхаас тэгээд тэр нэгдлээс мах авч идсээр л байхаас арга байхгүй, тэгэхдээр сүүлд нь болох дээр зэрэг одоо нийгэм юунаас энэ чинь малаа эргээж өгөх дээр чинь зэрэг бид бас хоцорч байгаа ш дээ улсын албан хаагч гээл бид нарт хувьчлал байхгүй
Отгонбаяр -
нхн тийн
Хорлоо -
тийн хувьчлал байхгүй ш дээ тэгээл хэдэн цаас харуулж байгаад л тэрэнд чинь авах юм олдохгүй бидэнд чинь тэгээд л нэг амбаар мамбаар ч юм уу нэг тийм юмаар тэгээл хуураал өнгөрч байгаа юм
Отгонбаяр -
Нэгдэлжих хөдөлгөөний үеэр танай ээж аав байсан уу?
Хорлоо -
байхгүй би өнчин хүн л дээ
Отгонбаяр -
Аан за
Хорлоо -
Өнчин өөрөө хэдэн малтай тэгээд одоо малаа маллаж чадахгүй бас нэг ийм ажил албанд орсон, хэдэн малнаас чинь салах гэж Харцагын нэгдэлд чинь орж тэгээд нэг хэдэн малнаасаа салаад тэгээд малаасаа салахад бүр бүр мөсөн салсан хүн л дээ би тэр 10 мал аваад ч над хэрэг байхгүй амьдрал байхгүй хань бүл аваагүй тийм хүн чинь одоо тэгээд тэгээд яахав хөөрхий улсын засгийн буянд хөдөлмөрийнхөө хөлсөөр тэгээд л өдий хүрсэн дээ
Отгонбаяр -
Та тэгээд сүүлд энэ рашаан сувилалын эмч хийсэн тэ?
Хорлоо -
тийн
Отгонбаяр -
хаана рашаан сувилалын эмч
Хорлоо -
Моготод байсан Хужиртад чиг л байсан.
Отгонбаяр -
Аа одоо байсан уу
Хорлоо -
Оргилд чиг л байсан
Отгонбаяр -
Аа Оргилд бас байсан юм уу? Одоо Улаанбаатарын Оргилд уу?
Хорлоо -
Тийн тийн Намбар гуайг байхад
Отгонбаяр -
Нннн
Хорлоо -
тэнд байж л байлаа тийн
Отгонбаяр -
Тэнд рашаан сувилалын эмч хийж байсан уу?
Хорлоо -
Тийн бага эмч
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Тийн Моготод энэ нэгдлийн холбооны дээд зөвлөлийн мэдлийн аа энд нэгдэл дундын үйлдвэржилт сан хөн үзүүлсэн тийм амралт байгуулсан юм Моготод рашаан тэнд нэг 10 гаран жил болсоон
Отгонбаяр -
Тэнд эмч бага эмч хийх одоо сумын бага эмч хийх 2-т болвол ачаалал хамаагүй амар
Хорлоо -
Өө шал өөр шал өөр тэр чинь их өөр байхгүй юу тэндээс эмч яахав даргаа хийчихэнэ эмчээ хийчихэнэ цалин өндөр байна 1 дугаарт
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
тийн 2 дугаарт яахав голдуу одоо тэр үеийн чинь улсууд бичиг баримтаа сайн бүрдүүлсэн оношуудаа тодруулаад гаргаад ирсэн
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
тийн байна тэрийг яахав магадлан шалгаад үзэх зэрэгтэй одоо хаа газар сумууд чинь лабораторитой болсон. Үзүүлэх ч болно за тэгээд хамгийн гол нь биологийн тэр юу хэрэгтэй рашааныхаа чанар юу ямар өвчин тааралдах уу гэдгийг л сайн мэдэж авбал тэгээл учиртай аан тэгээд тэр давхар давхар ордог тэр олон эмчилгээний төрлийн эмийг бас мэдэрч авах хэрэгтэй тийн
Отгонбаяр -
Тэгээд тэр рашаан сувилалд эмч хийхдээ та ер нь яг тэр рашаан сувилалын чиглэлээр курс юм хуманд суусан уу?
Хорлоо -
Явсан явсан явалгүй яахав
Отгонбаяр -
хаана Улаанбаатарт суусан уу?
Хорлоо -
Улаанбаатарт явж байсан хотод
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Оргил дээр ч анхлан тэнд чинь очиж курст байж л байлаа. Оргилоос чинь өмнө рашаан комбинат гэж байсан ш дээ
Отгонбаяр -
тийн
Хорлоо -
Тэнд ч л байж л байлаа, Хужирт ч л байж л байлаа Авирмэд гуай
Отгонбаяр -
Аан Өвөрхангайн Хужиртийн рашаанд уу?
Хорлоо -
тийн тийн
Отгонбаяр -
өө за
Хорлоо -
Авирмэд, Найм энэ тэрийг байхад тэгээд яахав анхны мэдэгдэхүүнтэй болж тэр чинь бас болоогүй ээ тэгээд курс сургуульд суусан гэж үнэмэлэх мүнэмлэх өгнө шалгалт өгнө тийм
Отгонбаяр -
Сумын эмч дуудлагаар яваад ер нь шөнө нойртой хонох тохиолдол
Хорлоо -
яг зарим үед бол өвчин гараад ирвэл нойр ер нь муу шүү дээ
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Ер нь дуудлага ирээд тэгээд ирэхээрээ чиг хөөрхий амьтан эмчийг таныг л авах гэж ирсэн гэж ярина шүү дээ. Тэгээд тэр сувилагч мувилагчийг чинь бас тоохгүй шүү таныг л аваачих гэсэн юм гээд тэгээд хүн тэгээд хүн сүйд болж байхад явахгүй гэхгүй явахаас арга байхгүй тийн тэгээд ээлж байхгүй
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Тийн тэгээд ирээд явж явж ирээд л тэгээл нэг юм улсуудаа үзнэ гарахыг нь гаргана дахиж үзүүлэх хүн байвал хэвтүүлэнэ тийн тэгээл нөгөөдөхийг чинь стор түүх мүүхийг нь яах гэж ажил их л дээ, тэгээл хаягаар тооллого чиг болсон юм байна. Манай энд ирж байгаа эмч нар энэ тэрийг бол хаа газрын хүүхдүүд ирж надаас бас ном энэ тэр асууж л байдаг юм.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийн юм сурах сэтгүүлчтэй болсон юм байна, дээр үеийхийг бодвол сурсан юмандаа эзэн болох гэж их хичээдэг юм байна, тийн тэгээд намайг чинь одоо нэг муу бага эмч байсан энэ тэр гэж боддоггүй тэгээл юм асуух гээд энэ их эмч нар эд нар ч их ирдэг юм ш дээ
Отгонбаяр -
Тээр
Хорлоо -
Тийн тэгээд яахав дээ тануудыг юу хүлээж одоо яахав дээ ажиллаж байх хугацаа нэг иймэрхүү юм иймэрхүү л байдаг юм, за юуны өмнө л өвчнийхөө түүхийг сайн бичиж байх хэрэгтэй үзүүлсэн улсуудынхаа нэрсийг сайн авч үлд авч үлдэх хэрэгтэй сүүлд нь нэг нас ахиад тэтгэвэр мэтгэвэрт гардагч бол бас нэг хэдэн хүн юманд хүрэх гээд асуугаад ирэхлээр зэрэг “За хичнээн хүн үзсэн юм бэ? Ямар өвчин ноёлж байсан бэ?” гол учир нь хэлэх үг байхгүй, хариулах юм байхгүй хий таамагаар худлаа буудаад болохгүй шүү дээ
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Тэрэнд нь эд мөрийн материал байгаад л ингээд л баримт эд нар үзээд одоо ийм л улсууд үзэж байсан миний өөрийн хувийн тооцоогоор хичнээн хүн үзэж байсан байх юмаа төдөн онд төдөн хүн үзсэн байна за энэний гол суур өвчин нь тийм байсан байх юмаа гэдэг ийм юмтай бол тэгээд таанууд нэг тодорхойлтын ингэр цоолдог л юм даа гэж би эдэнд тэгдэг юм.
Отгонбаяр -
Одооны сумын эмнэлэг ер нь тэр эм тариа тоног төхөөрөмж хангамж ямар шүү вэ?
Хорлоо -
Аа тэр чинь одоо
Отгонбаяр -
Хэдэн ортой юм одоо танай сумын эмнэлэг?
Хорлоо -
Оо энэ одоо шинээр юу барьж байгаа 25 ортой
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
сум дундын больниц барьж байгаа юм шинээр, одоо хундаамын тавиад
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
явж байна тийн, тэр дээр үеийг бодвол ярих юм байхгүй одоо 2 машинтай болох гэж байна хүүхэд эмэгтэйчүүдэд зориулсан 1 машин аа цаадах нь одоо яахав бас дуудлаганд зориулсан 1 машин тэгэхэд чинь нэг сумд 1 л машиныхаа 2-ыг авч байгаа байхгүй юу гээл сум дунд болохоор бүр цаашаа ахина, багаж хэрэгсэл харин тааруу юм даа, шинээр ирсэн багаж хэрэгслэл ч гэхээр юм байхгүй, яанахв ЭХО мэхо бол одоо арга байхгүй сүүлийн үед ирсэн л ирж байгаа сайхан л эд юм. Хуучин хэрэглэж байсан багаж хэрэгсэл муу
Отгонбаяр -
Аанхаан
Хорлоо -
Тийн би ч тэр их хурлын гишүүд энэ тэрд хэлсэн, үзүүллсэн одоо ийм юм одоо энэ үед хүнд их гаргасны хэрэггүй таанууд, үзүүлээд аактлаад тэр дээш нь гаргаад тэгээд устга наадхаа хэдэн зуун жил хэдэн жил хэрэглэсэн юмаа иргээд хэрэглэнэ гэж одоо болохгүй аягүй бол сүүлдээ нэг хүн яагаад таанууд өөрсдөө хэрэгт орно. Тийн ариутгал мариутгал хийж дээр үетэй адилгүй болсон байна, багаж хэрэгсэл их муу
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Багаж хэрэгсэл маш муу, одоо хирург энэ тэр хийдэг өрөө мөрөөтэй багаж хэрэгслээс авахгүй юу
Отгонбаяр -
Та хирург хийж байсан уу?
Хорлоо -
Үгүй ээ, хирург хийдэг хүнтэй цуг ажилаж байсан
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Петросов гэж нэг орос эмчтэй цуг цэргийн газар цуг ажилаж байсан тийн
Отгонбаяр -
Олгой яаралтай олгой байвал яах уу сум руу явуулах уу? бишээ аймаг руу?
Хорлоо -
Аймгийн явна эдэнийг чинь яахав өөрснөө хийдэг байсан одоо энэ жил хийж чадаагүй мэргэжлийн эмч нь аймагт орсон юм.
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Өө одоо тэр олгой молгойтой ярьдаг биш, дорно л хийгээд л зүгээр тэр дээр үетэй ялгаатай, одоо бүр хонуут монуут энэ тэр хагас магас юмыг чинь сайхан цэвэрлээд оёод шидээд ярих юм байхгүй манайхны эмч нарын мэргэжил гэж сайн болсон юм байна ш дээ. Энд элэг цөстэй одоо юу энэ тэрээр зурагтаар харж байгаад үгүй мөн ёстой кино шиг юмаа
Отгонбаяр -
Тээр
Хорлоо -
тийн нээрээ яаж би одоо бүүр гайхдаг байсан юм, эмч мөртлөө тэр элэгний операцыг элэг авна гэдэг чинь тэр цусанд чинь яаж тогтоож яаж болдог юм бэ гэхэд л бүр гайхаад байдаг юм.
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Заалгаж байсан номоо бодоод тэгэж байхад бүүр зүүд шиг сонин тэр цөс энэ тэрийг чинь одоо юунд авчирах юм байна ш дээ сонин манай докторын ганц анагаах ухаан байсан гэхдээ багш нар чинь өөрсдөө цугаараа хүмсүүдийн юу бас их сайхан болсон юм аа сэтгэхүй. Шинээр сэтгэж байгаа сэхээтнүүд бас их байна монголд
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Энэ сонин хэвлэл энэ зурагт мурагтаар харж байхад хүмсүүд энэ үед өнөө сэхээтнүүдийн чадвар энэ тэр сайн болжээ сэтгэхүйн бас юмыг санаачилж байнаа, юмыг их санаачилж байна энэ л эмнэлэгт бичсэн номнуудыг үзэхэд. Манайхан чинь дээр үед ч одоо тийм их олон эрдэмтэн байгаагүй ш дээ эрдэмтэдийн тоо бол цөөхөн байсан юм ш дээ
Отгонбаяр -
Аанхаан
Хорлоо -
Одоо ч ер нь тэгээд л голдуу л эрдэмтэд болсон
Отгонбаяр -
Тийм шүү
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
Ухаандаа танай их сургуульд л гэхэд одоо эрдэмтэн олон л байгаа биз дээ
Отгонбаяр -
Тийн
Хорлоо -
Анагаахад л зөндөө болсон байхад
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
тийн тэгээд тэрнээс нь одоо яагаад энэ хүн ийм болдог юм ямар юм хийсэн юм бол гээд л ном энэ тэрийг нь аваад үзэхээр арга байхгүй юм, аргагүй сайхан болсон байна
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Ойлгомжтой эргэж ойлгохоор
Отгонбаяр -
Хорлоо эмчээ нэг ийм асуулт байна одоо энэ хөдөө суманд амьдарч байгаа ард түмнүүд ялангуяа тэр малчин хүмүүсийн тэр нэг эрүүл мэндийн мэдлэг өөрсдийнхөө биеийн байдал нэг ойр зуурын эм тариа тээ
Хорлоо -
нхн
Отгонбаяр -
ингэвэл тэгнэ гэдэг тэр талаарх мэдлэг ер нь дээшилсэн уу? Энэ талаар ухуулага сурт нэвтрүүлэг одоо сүүлийн үеүүд жаахан өөр болсон байж магадгүй ер нь ямар байгаа бэ?
Хорлоо -
Аа энэ чинь нэг хэсэг бүүр ерөөсөө 10-аад жил шахуу унтарсан юм байгаа юмаа, энэ малчид энэ тэр бол одоо эрүүл мэдээ авч явах энэ талын харах халамж энэ тэр
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Их муудсан юм байгаа юм шүү нуух юм байхгүй тэгсэн нодлин уржнингаас сайн болж ээ энэ дэлхийн зөн мөнгөөс ном энэ тэр их ухаандаа монгол эмийн сан энэ тэр өгсөн байна
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
тэгээд энэ тэрийн номын ч үзлээ би эмийг нь ч бас үзэж сонирхлоо
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
боломжийн
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
юм тэгээд иймэрхүүгээр хөдөөнийхөнийг сургаж байна тийн
Отгонбаяр -
Аа тийм эмийн санг айлуудад тараасан байна
Хорлоо -
Тараасан байна
Отгонбаяр -
нхн
Хорлоо -
Тэр төсөл юм байна л даа
Отгонбаяр -
Аан тэр
Хорлоо -
Тийн тэрээс яг клиникийн сумын эмнэлэг хариуцсан юм байгаа юм энийг ард түмэнд хүргэх юм малчидад хүргэх юм байгаа юм гээд дээр намайг үед байх үед бол бас өрхийн гэрийн сан энэ тэр гээд мал энэ тэр төлөх энэ тэр гэгч эм энэ тэр дээрээс өгдөг байсан юм аа Тэр малчдад аа танай энд хавар одоо ингээд мал төлөлтийн үеэр хэрэглэх эмийн сан үнэ төлбөргүй эм хийгээд л төрөл бүрийн эмнүүд хийгээд л нэрийг нь бичээд ямар ямаар яах үед уух хэрэгтэй энэ тэр гээд тэр энэ тэр чинь унтарсаан байхгүй байхгүй, за энэ нэг юмыг бас хангалт гээд байгаа юмаа энэ их сайн
Отгонбаяр -
Нхн одоо малчид жишээлбэл жирэмснээс хамгаалах талаар мэдлэг юм хум нь дээшилсэн үү?
Хорлоо -
За яахав тэр талаар ч нэг хэсэг жаахан бас хүний амьдралтай холбоотой юм л даа. Хүний өсөлт энэ тэр чинь жаахан удааширалттай төрөлт их бага байсан юм ш д.
Отгонбаяр -
Нэг хэсэг сая тийм
Хорлоо -
Тийн одоо уржнангаас л эхэлж байна
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийн уржнангаас эхэлж уржнан гэхэд 25 хүн тайлангаар гарч байна лээ, би эндхийн сум дундын эмнэлгийн гаргасан тайланг нь харсан үзсэн юм.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Үгүй мөн хачин юмаа даа энэ чинь сум дундын эмнэлэг 25 эх төрлөө гэж байдаг нэг хүүхдийн эндэгдэлтэй байх нь гээд дүн бүртгэгчтэй нь ярилцахад
Отгонбаяр -
Хэдэн сум дундын эмнэлэг байна?
Хорлоо -
Айн
Отгонбаяр -
Хэдэн сум дундын эмнэлэг байна?
Хорлоо -
3
Отгонбаяр -
3-н сум дундын
Хорлоо -
Тийн тэгээд манай үгүй ээ зөвхөн манай сумых гэж байна аан үгүй ээ тэгээд сум ч гэсэн 25 гэхэд бага л байгаа юм даа энэ чинь намайг байхад тэр үед 80 гаран хүүхэд
Отгонбаяр -
Жилдээ
Хорлоо -
Жилдээ нь гарч байсан ш дээ тийн ер нь тэгэхэд л ер нь нэг сайн бол 2 тэгээл гайгүй эх барих бага эмчтэй байсан, их эмч эд нар байхгүй тэгэхэд л одоо бас л их цөөрсөн юм байна энэ жил 50 гарсан байна
Отгонбаяр -
Тээр
Хорлоо -
Тийн
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Дахиад тал хувь нь нэмэгдсэн байна
Отгонбаяр -
Тийн байна
Хорлоо -
Тийм тэгэж байна тэгэхээр энэ чинь яахав гэхээр нөгөө хөдөөний хүн амын 1 дүгээрт эрүүлжүүлэлт нь овоо болсон байна, 2 дугаарт энэ чинь нөгөө бас амьдралтай холбоотой амьдрал дээшлээд засаг төрөөс бас нэг урамшлал өгөх юм л даа энэ хүүхдийн мөнгө өгч байна эхэд нь одон медалийг нь өгч байна тэгээд тэр хүүхдийн мөнгөтэй болоод ирэхлээр зэрэг бас амьдралтайгаа холбоод хүүхдийн өсөлт гарч ирж байна л даа тийм гэж ойлгоод байна тэрээс яг эрүүл тухтай хүүхэд хоригдоод болохгүй байна гэж бодож болохгүй хүмсүүдийн эрүүл мэнд бол сайн байгаа юм байна. Ганцхан бас амьдралтай холбоотой байдгийн байна гэж, нөгөө хүүхдийг чинь одоо сургуульд оруулах сургуулийн мөнгө төлөх за энэ амьдралд нь гартал тэжээх энэ тэр гээд хүндэлдээ
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
тэгээд хөдөөгийнхөн чинь ямар бэлэн цалин малин аваад байх биш хэдэн малаа л одоо үнэд хүрээд л худалдаж борлуулж ноос ноолуур нь үнэд хүрч байвал бид чинь тэгээл мөнгөтэй байхгүй бол тэгээл одоо ингээд л сууж байгаа улсууд байхгүй юу. Тэгэхээр чинь яаж хүн амь олон болгоё гэж бодох вэ дээ, зүгээр ерөнхийдөө сайхан эрүүлжиг хүмсүүдийн сэтгэлүүд нь зөв байвал
Гэрэлсүх -
би бага даа шарлаж байсан юм. 78онд ер нь тэр 60,70оны үед яагаад монголд шар өвчин их гэнэт их дэлгэрсэн бэ гэж та боддог вэ?
Хорлоо -
юу вэ 70-н хэдэн онд тэр чинь улсын хэмжээгээр гарсан шар
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Нас баралт ч их гарсан манай Булганд яамнаас 10-н гэр өгч байсан аа тэгэхэд би газар авсан тэгээд бас эмч нар мэргэжлийн улсууд явуулж байсан зөвхөн энэ суманд гэхэд л сум дундын эмнэлэг гэж энэ Хужиртад байгуулсан байсан тэнд маш их олон хүн хэвтэж, нилээн хүн нас барсан байсан тэгээд энэ одоо дандаа ингээд нэг суманд гараад байдаг юм уу гэсэн үгүй ээ улсын хэмжээгээр гарсан юм байна лээ тийн, тэр зөвхөн одоо юунаас болсон юм би мэдэхгүй тэгээд тэрнийг таслан зогсоогоод дарсан юм байгаа юм дахиад тэр шар гараагүй одоо харин энэ суманд хүүхдийн шар гараад хүүхэд их шарлаж байна гэж яриад байгаа юм
Отгонбаяр -
А вирусын шар байсан уу тэр 70-аад оны үеийн?
Хорлоо -
Айн
Отгонбаяр -
А вирусынх байсан уу?
Хорлоо -
А вирусынх А-гийнх
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийн
Отгонбаяр -
тэгвэл цэвэр бохир гарын шар л байсан л даа
Хорлоо -
Тийн тэр бохир гарынх л байх
Отгонбаяр -
Тийн
Хорлоо -
Бохирдлынх
Отгонбаяр -
Ариун цэвэр
Хорлоо -
Ариун цэвэр энэ ч одоо гарынх байна, тэгээд хөрсөнд одоо хоол ундных гээд одоотой адил их олон улсын юутай юм орж ирэхгүй, өөрсний л үйлдвэрийн л голдуу хоол ундтай байсан л даа. Тэгээл тэрнийгээ яахгүй бохирдлоос л болж байгаа юм. Устай холбоотой байж болно, тэгэхдээ энэ устай холбоотой бол нэг голын улсууд нэг суманд тэгэж яана уу гэхээс биш газар бүр тэгэж гарахгүй л дээ.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийн тэр чинь А вирусын юм байгаа юм, гарсаан тэр чинь манай Булганд гарсан юм байгаа юм
Гэрэлсүх -
Сүрьеэ ямар байна вэ?
Хорлоо -
тэрний чинь харин тийм нилээн хүнд бас юм үлдсэн байсан шүү улсуудад
Отгонбаяр -
Шараас тэ? Нхн
Хорлоо -
Тийн заавал элгэнд юм үлдсэн бололтой тэр үеийн улсуудын үзүүлж харуулж ярьж байгааг нь бодоход тэр яггүй шарлаг байсан
Отгонбаяр -
Энэ хөдөөний улсуудад нөгөө малаас халддаг бруцеллёз сүреэ
Хорлоо -
Ннг
Отгонбаяр -
тэр талын өвчнүүд их байсан байх тэ?
Хорлоо -
За тэр бруцеллёз нь болвол нь байхгүй байсан юм, манай энд
Отгонбаяр -
За
Хорлоо -
Хов хоосон тэр яахав гэхээр энэ малыг эрлийзжүүлж угсаа үүлдрийг сайжруулана гэж
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
ингэж гаргахаас, энэнээс болж их улсууд тийм байдалд орсон шүү
Отгонбаяр -
Гаднаас нөгөө өөр үүлдрийн мал авчираад
Хорлоо -
Тийн тийн
Отгонбаяр -
аягүй их авчираад
Хорлоо -
тэгээл нөгөөдөхийг чинь манайхан чинь сурсан сайн болгохгүй бас шүүрхий дутуу идээд тэгээд энэнээс болж их бруцеллёзтой улсууд их гарсан байгаа одоо чиг байна тийн, сүреэ ч одоо ч бас байж л байна нэг хэсэг бүүр бузгай болсон байсан одоо бас гарах гэж байна аа хоол хийлгэж иддэг байсан
Отгонбаяр -
Үгүй үгүй ах минь нэг ийм асуулт байна Хорлоо эмчээ эмч хүн чинь нэг ийм нэг үхэл амьдралын зааг дээр байж байдаг хүмүүс ш дээ тээ?
Хорлоо -
Нхн
Отгонбаяр -
Ер нь заавал л нэг юм үзэж байдаг тээ?
Хорлоо -
Тийн
Отгонбаяр -
Тэгэхээр их хэцүү тийм тохиолдлууд таньд юу юу байв? Тэр талаар дурсаж ярих юм байна уу?
Хорлоо -
Хэцүү үе дайрна шүү
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Цус алдалт гэж айхтар юм гардаг юм
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Ердөө эмэгтэй хүн ч гарна мөн бас нисдэг биетэн зузаан цөмөг дунд цөмгийн хугаралт энэ тэрээс гарч болно хөдөө газар тэр их айхтар байсан
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Нөхөн сэргээх юм байхгүй их аюултай бушуу л дуудах хэрэгтэй түргэн залгуулах хэрэгтэй
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийн тэр л их айхтар хамгийн айхтар юм тийн төрөхийн юм энэ тэр гарна л даа за яахав тэрийг чинь тэгээд яахав төрнө ер нь тэгээд мэдэц муутай над шиг хүн бол дээш нь түргэн залгуулбал аль альдаа тустай. Бие биед нь чиг гарч байгаа энэ ч чадна энийг ч тогтооно гэж өөртөө итгэж бол яагаад ч болохгүй энэ чинь тийм, яаруухан дээш нь туслалцаа авах хэрэгтэй чухал үед. Тэр буруу дуудлага торгууль моргуулиас ер нь айсны хэрэггүй хүний амь амь гэдэг чинь учиртай хүн гэдэг чинь
Отгонбаяр -
тийм
Хорлоо -
тийн
Гэрэлсүх -
амь эрсэдсэн тохиолдол байна уу?
Хорлоо -
айн?
Отгонбаяр -
Амь сөрсөн одоо яах аргагүй тийм хэцүү байдалд орж байсан тохиолдол байна уу?
Хорлоо -
Үгүй одоо нэг тийм аюулд чинь яахгүй би чинь их муу санаатай хүн байсан байгаа юм
Отгонбаяр -
Аанхаан
Хорлоо -
Ер нь л толгойноосоо мултлахыг бодно шүү мэдэхгүй л бол ер нь тэгээл эртхэн дуудаад л тэгээд хувийн журмаар ч хамаагүй нэмчихдэг тэгээд би одоо ингээд тэгээд мэдэхгүй болоод энэ хүн ингээд ингээд за нэг л тусалж үз дээ наад
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Би дуудлага явууллаа энэ тэр гээд мэргэжлийн эмчид тэгээд хүрээд ирдэг юм тэгээд залилуул аваал явдаг юм тэгээл
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Сахисан л байдаг юм тийн
Отгонбаяр -
яах аргагүй яаралтай бүр яаж ч чадахгүй алдчихсан юмнууд бий юу? Гайгүй юу?
Хорлоо -
Гайгүй шүү
Отгонбаяр -
Тээр бас нэг азийн асуудал шүү тээ
Хорлоо -
Би их азтай хүн гэж боддог юм
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Өөрөө ч муу санаатай хүн байсан байна тэгээд их азтай хүн юм даа, аль хүн алдаж осолдохыг хэлэх үү, хүний амь гэдэг бол нэг зүгээр нэг тоглоомны юм биш шүү дээ. Их нарийн их аюултай эмч хүн гэдэг бол ер нь өвчтэй хүний хажуугаар гарсан ч мэднэ шүү дээ хүн орж ирэхэд аан энэ чинь тийм юм нь ийм юм энэ чинь зайлуул хөл муутай юм одоо орж ирэхлээр зэрэг гээд, зарим нь айн ч гэж байх шиг уушиг нь юм болов уу, бөөрөндөө юм болов уу нүдний хараа нь ямар юм яриа хэллэг нь хаашаа байна уу заавал чагнаж мэдрэмж байх ёстой юм байгаа нь
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тэр мэдрэмжийг авсан хүн бол заавал нэг тусгал өгнө.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийн мэдрэмж муутай одоо над шиг өрөөсөн чих дүлий болвол хүн үзэх гэж дэмий юм яриад яах юм тэтгэвэртэй суучихаад хэдэн юм идээл
Отгонбаяр -
Малчдын дунд хамгийн их нийтлэг байдаг өвчлөл одоо ямар төрлийн өвчлөл байна? Гэмтлэл л байх гэж бодож байна.
Хорлоо -
Гэмтэл гарна аа гэмтэл гарна за юу яах их айхтар аа доороосоо даарч байснаас хоолой их өвдөнө ангинатах тэр ч одоо яахав дээ юутай нь холбоотой юм л даа дандаа байнга салхи агаарт хүйтэн газар явдагтай л холбоотой ангина их гардаг байсан юм одоо ч хэвээрээ л юм байна
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Авахууллаа л гэх юм махыг нь авахууллаа гэх юм эмчилгээ хийлгэлээ гэх юм гардаг хэвээрээ намайг байхад ангын нь их гардаг байсан тэр чинь түргэн арга байхгүй бол тэгээд зүрх мүрх үе мөчтэй холбоотой айхтар эд байхгүй юу тийн хүн одоо хоолой улайгаад ингэж тороод ингэж идээлээд тэр чинь зүгээр нэг жирийн өвчин биш их хортой өвчин байгаа юм.
Отгонбаяр -
Манай хөдөөний малчид одоо эмч дуудахгүйгээр өөрснөө тэрүүгээрээ нэг янз янзын юмаар аргалчихаад байдаг их юутай улсууд ч ш дээ
Хорлоо -
Аа яахав дээ овоо зарим нэг нь аргалдаг байсан юм аа яахав дээрээс эм танг нь өгдөгөөс өөрснөө ч бас нутаг усныхаа өвс ургамлыг хүртчихдэг ийм сургамж бий шүү байгаа юм
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Одоо ч бас байна
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тэгээд нөгөөдөх эмийн маань ургамал бас биш болж байна аа ургадаг ургамал маань байхгүй болсон
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийн
Отгонбаяр -
Одоо
Хорлоо -
Тийн байхгүй болсон байна
Отгонбаяр -
Тэр яагаад тэгж байна таны бодлоор юу байна?
Хорлоо -
Тэр цаг ууртай холбоотой юм энэ газар байгалийн юутай холбоотой юм тэгээд бас манай энд чинь эмийн ургамал их ургадаг газар байгаа юм. Ер нь дээр үеийн хаанаас одоо мамбыхан??? хүрч ирж эндээс эмийн ургамал авдаг байсан одоо байхгүй болсон бусад ургамал нь ургахаа байгаад байна, ер нь зарим нь нилээн ургамал байхгүй болчихож
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тэр чинь энэ бас л энэ байгалтай холбоотой тийн энэ цөлжилттэй л холбоотой юм л даа
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Ургадаг ургамал ургахгүй ээ гэдэг чинь
Отгонбаяр -
За за, за их баярлалаа Хорлоо эмчээ
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.