Horloo
![](../assets/images/interviewees/990346.jpg)
Basic information
Interviewee ID: 990346
Name: Horloo
Parent's name: Dorjpürev
Ovog: Shargachin
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired, doctor
Belief: Buddhist
Born in: Mogod sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
relations between men and women
belief
illness / health
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
Хорлоо эмчээ хоёуулаа 2 дахь яриагаа одоо эхлэе тэгээд нэг ийм сэдвээр хоёуулаа ярья гэж бодож байна.
Хорлоо -
Нхн
Отгонбаяр -
90оны ардчиллын үед
Хорлоо -
за
Отгонбаяр -
Та юу хийжийв хэсэг талаар
Хорлоо -
За ардчилал гэж яриал байгаан манайхан
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Ардчилал гэдэг чинь одоо Чингисийн үед ардчилал чинь байсын байгаа биз дээ намайг таануудтай
Отгонбаяр -
За
Хорлоо -
Багш улсууд мэдэжил байх
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Нам мад байсан л биз дээ манайхан чинь ардчилал авиачаад л захиргаадал болгоцон юм байгаан хэтрүүлээд л
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм тэгээд ардчилал бол байлаа ш дээ ардчилал гэдэг чинь л дэвэргэж хэтрүүлэхгүй бол ардчилал бол байх ёстой ардчилалгүйгээр ерөөсөө хүн явах ч үгүй юм шиг санагддын
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм 90онд байсаан ардчилал яахын тулд ардчиллын хөдөлгөөн энэ тэр ч байсан гарсныг би мэдэж байна зөв энэ бол зөв
Отгонбаяр -
Дэмжиж байсан уу
Хорлоо -
Дэмжнээ
Отгонбаяр -
Суманд байсан тээ
Хорлоо -
Суманд байсан
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм ардчилалыг дэмжилгүй яахав энэ үед бүүр дэмжих ёстой үе нь байгаа юм хүний эрх чөлөөг олгоно
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Эрх чөлөө олно гэцэн мундаг эд шүү дээ тийм эрх чөлөө гэдэг чинь тэр эмэгтэй энэ эрэгтэй тэр баян энэ хоосон гэж ялгахгүй. Ялгахгүйл ялгаваргүйгээр үзэх учраас л ардчилал гарч сэргээгээд байгаа юм ш дээ тийм хамгийн гол нь
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм ардчилалыг би бол дэмжинэ дэмжиж байгаа хүн энэ ч яахав ардчилал гэдэг чинь эмэгтэйчүүд эрх чөлөөгөө олж авч байна хүүхдүүд эрх чөлөөгөө олж авлаа тийм
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм за тэгээд хүн бүр тэгш эрх эдэлдэг болж байна эрх тэгш тэр нь илүү энэ нь хоосон энэ нь сонгуульд орохгүй энэ нь сонгуульд орно гэх тийм байхгүй
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм тийм ажил хөдөлмөр ялгаагүй
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
Тийм мэдлэг чадал байвал одоо тэгээд л тийм тэр эдний энэ лам байсан байх энэ ламых, энэ сайдых энэ тэр гэх юм байхгүй ш дээ
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тэгш эрхтэй л байх хэрэгтэй ганц мэдэц л мэдэнэ
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм мэдэцийг л уралдуулаад байх болхоос тэр эрхий нь тавьж мэдэцийг нь уралдуудаад байхгүй юу тэгээд би одоо ардчилалыг их дэмжиж байгаа хүн өөрийн хувьд
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Бодлынхоо хувьд
Отгонбаяр -
Та түрүүн ингэлээ ш дээ ардчилал их сайн юм байлаа эмэгтэйчүүд эрэгтэй болсон
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Гэж тээ тэхээр өмнөх үеийн эмэгтэйчүүдийн эрхийн байдал ямар байсан бэ?
Хорлоо -
Үгүй бид одоо
Отгонбаяр -
Ялгаатай байсан уу
Хорлоо -
Ялгаа байлгүй яахав
Отгонбаяр -
За
Хорлоо -
Одоо ч бас яахав нэг үеэ бодвол энэ их хурлын сонгууль монгуулын үед чинь эмэгтэйчүүд тэр тоолон ордоггүй байсан ш дээ
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Сүүлд нь яахав энээ тэрээ гэж өөрчлөх ганц нэг малчин тийм хүн орж байхаас сэхээтнүүдээс бол тэр талын эмэгтэй хүн орохгүйл байна шүү энийг чинь нэг 30% нь хот оржийвол сайхан л байгаа ш дээ энэ 76гийн чинь
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм тийм тэгжил байж одоо эрх нь овоо болж байна л гэж ярина
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Би бодож байгаа нь тийм
Отгонбаяр -
Эмэгтэйчүүд орсоноор ер нь ямар тийм сайн нааштай үр дүн гарах бол гэж бодож байна.
Хорлоо -
Өө байна, тэр Ганди нэг үг хэлж байхын ч үзлээ тэр одоо сонгогдсон хэдэн улсуудыг үзлээ
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Үг хэлж яриж байгаа байдлыг хархад тэр яг л хүний төлөө л юм ярьж байна тийм тэгээд тэр эрэгтэйчүүдыг бодвол арай овжин юм уу гэж бодогддын
Отгонбаяр -
За
Хорлоо -
Тийм яагаад овжин бэ гэхлээр доод талыг их харж байна тийм, доод талын хүмүүсийг их харж байна тэр халамжийг харж байна тийм тэр талаар хүний аж амьдрал цалин малинг хүртэл харж байна ш дээ эмэгтэйчүүд илүү харж үг хэлж байгаагийн нь хараад байхад эмэгтэйчүүд л тийм юмаар их яриж байна шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм тэр их хурлын гишүүд дотор байгаа хэдэн эмэгтэйг хархад ярьж байгаагийн хархад тэрэн дээр их бас яриж энэ тэр гэж байхын тэгэхлээрээ л би эмэгтэйчүүд арай л илүү юм байна хүний дотор нь орж амьдралд нь байх юм бол эрх чөлөөг нь хүрээг нь нэмээд л цар хүрээгээ л нэмэж өгөөсөө гэж бодоод байгаа нь
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм арай л цөөдөөд байх шиг байгаа нь
Отгонбаяр -
Социлизмын үед одоо энэ хөдөө орон нутагт байгаа эмэгтэйчүүдийн байдал эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад тэнд тийм ноцтой ялгаанууд байсан уу энэ талаар та ялангуяа эмч хүн эмэгтэйчүүд хүүдүүдтэй их ойр байсан учраас мэдэрсэн байж болох юм
Хорлоо -
За яахаь дээ социлизмын үед чинь одоо яахав дээ мэргэжлээрээ шалтгаалж байгаа нь социлизмын үеийн эмэгтэйчүүдийн олддог ажил багш эмч 2т олддог байсан ш дээ
Отгонбаяр -
Гайгүй шиг ажил
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тэрнээс тэр дарга цэрэг улс төрд энэ тэр ч нээх орох юм байхгүй ш дээ.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм яахав Удвал гуай энэ тэр л одоо яахав тэгээд эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга энэ тэр гээл орж байсан болохоос яг тэр нарийн дотроосоо нэг юм ороод байхгүй ш дээ байгууллагыг төлөөлөөд сайдууд ч ялгаагүй ш д. Эмэгтэй сайдууд л өдрийн од шиг байсан юм ш дээ.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
тийм
Отгонбаяр -
Одоо яг ингээд орон нутагт малчдын амьдрал дээр эмэгтэй хүн нь одоо илүү ачаалалтай байсан уу? Эсвэл одоо ингээд хөдөө сумад байж байгаа хүмүүс гэхэд, миний бодлоор бол ингээд адилхан нийгэмд улсад ажил хийдэг тэгээд ар гэрийн бүх ажил
Хорлоо -
Тийм тийм байх
Отгонбаяр -
үлдчихдэг
Хорлоо -
эмэгтэйчүүдийн ачаалал их
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
яагаад вэ гээ, эрэгтэй хүн бол өрхийн тэргүүлэгч бол бүх юмаа мэдэж тэднийг тэжээх тэтгэх олохыг бол олж байгаа юм аа.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
яриангүй, хөдөлмөр зохион байгуулж байгаа юм, эмэгтэй хүн бол гэр орноо авч явна, хоол ундаа хийнэ тэгээл гэр орны одоо чухам ор дэвсгэр юу л байна тэрийг бүх юмыг аятайхан авч тэрийг эмэгтэй хүн л авч явжаагаа ш д эрэгтэй хүн тэрэнд орж байгаа юм алга хоол унданд эмэгтэй хүн л орж байгаа ш д гал тогооны ажилд эмэгтэй хүний ажил гээд л хаячин шүү дээ.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Эрэгтэй хүн тэрэнд орж байгаа юм алга сүүлийн үед л оюутан моюутан тийм юмнуудаас л сураад л тусалж байгаа ийм нэг
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм за тэгээд мал маллах нь нэр нь нөхрийн нэр дээр л гарч байгаа гарч байхаас биш эмэгтэй хүнд тэр төл мөл дээр чинь эмэгтэй л зогсож байдгын ш д яахав нэг өдрийн хариулгы нь яахав эрэгтэй хүн л яваад ирнэ нарийн нандин юмыг чинь эмэгтэйчүүл л хийдэгын нь ш д
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
Тийм тэгэхээрээ одоо онцгой эрхтэй
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм тийм хөлс мөлс авахаар эрэгтэйчүүд л авчихана яахав амьдралд нь юм өгчил байгаа биз мэдээж нэг гэрийн улсуудад давуу эрхтэй байхгүй юу эрэгтэйчүүд нь
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
Тийм за би нэг гутал аваад өмсчихий л дөө гэж таниулж тэхээс аа миний цалинг юм гээд авчих тийм эрх байхгүй ш дээ
Отгонбаяр -
Нхн гэр бүлийн байдал яаж өөрчлөгдөв ер нь өнгөрсөн хугацааанд
Хорлоо -
Гэр бүлийн байдал ч одоо яахав дээ нээх би сайн учрын олохгүй байгаа нь сүүлд тийм энэ ардчилал юу яасан хойно гэр бүлийн хувьд залуучууд салж сарних үр хүүхдээ хайрлаж хамгаалах энэ талаар бол тийм сайнгүй байгаа юм мөн л нөгөө хөдөө аж ахуй дээр ажиллаж байсан наад гар харна гэдэг шиг л тийм рүү ч орчихож магадгүй маягтай одоо энэ хүүхдийн мөнгө тавих нь зөв үү нэмэх нь зөв гэр бүл улсуудад 500000 өглүүдээ
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
Ноднин энэ чинь одоо би ер нь тийм сайн ч юм биш гэж бодоод л байна тэр чинь ердөө л 500 одоо юу болсон мэдэгдээгүй ш д тэр айлд юм оржил байгаа би харж байдгын нөгөө гэр бүл бүртгүүлээд л гэр бүлтэй гээд л 500 аваад байсан тэр чинь тэгээд одоо юундаа зарцуулсан юу аваад явцан гээд тийм л юм харагддаггүйл юм байна
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм тэр ч яг бас л өрхийн тэргүүлэгчийн гарт л орсон болохоос эмэгтэйчүүд 500гаас 250-ыг олж авч чадаагүй ш д нэр нь л тийм
Отгонбаяр -
Тийм байх тийм
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Нхн сумын эмнэлэгт эмч хийж байхад эмэгтэйчүүдийн талаарх ялангуяа тэр эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх жирэмслэх хүүхдээ өсгөх талаар одоо тэр үеийн нам төр засгаас явуулж байсан ухуулага сурталчилгаа тэр талаар ямар байсан бэ?
Хорлоо -
Сайн
Отгонбаяр -
Яг юу юу хийж байсан бэ?
Хорлоо -
Одоогоос илүү байсан
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм яагаад тэгэж хэлж байна вэ гэхийн бол дээр үед эхчүүдийг эхчүүдийг их харж байсан шдээ одон медалын өгдөг байлаа хүүхдийн мөнгө гэж их өгдөг байлаа дээр үед
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм одоотой адилгүй одоо яахав хүүхдийн мөнгө нэмнэ л гэж байгаа нь 1.500.000 өгнө гээд л ам алдсан өнөө манай нөхдүүд чинь
Отгонбаяр -
НХн
Хорлоо -
Хөдөөгүүр чинь тэрийг л их ярих юм даа бидний ажил амьдрал одоо дээшлэх энэ удаа сэхэх юм 1.500.000 гэж яриад байгаа нь тэр бүтэхгүй бүтэхгүй 2ын хооронд одоо ингээд л үеэр боллоо сая өдий төдий гарж хохирол гарлаа шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Зарим нь ингээд гэр оронгүй юм болж байхад тэгээд одоо болоод байгаа улсууд ч 1.500.000 өгөх нь ч хаашаа байдгын манай улсад сая айхтар юм болоош д Говьалтай хот энэ тэр чинь
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тоггүй гэр оронгүй хөөрхий амь насаа хүртэл алдаал хөдөөгийн ядуу ганц энэ үед их хурлын гишүүдээс сонгосны ач дүн Ерөнхийлөгчийн одоо шинэчилж ашиг нь юундаа тэр хэлсэндээ хүрэх байх гээд л ирээл тэрэнд орцон тэр лүүл орцон байна
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм ялангуяа эмэгтэйчүүдийн дутаж сонирхож байна даа тийм
Отгонбаяр -
Та 90онд ардчиллыг ардчилсан хувьсгал гараал Улаанбаатарт өлсгөлөн зарлаал
Хорлоо -
Тиймээ
Отгонбаяр -
Хөдөлгөөн болж байх
Хорлоо -
Тиймээ
Отгонбаяр -
Үеэр
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Дэмжиж байсан гэжийш дээ
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Тэр үед чинь баахан хувьсгалт намын гишүүн байсан уу
Хорлоо -
Намын гишүүн одоо ч намын гишүүн
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм төр бол ер нь дандаа нэг их олон жил барьж байх тээр зэрэг нэг хүний гарт орох лээр зэрэг бусад орнуудыг харахад хэсэгт манайхан чинь өрсөлдөөд байгаа нь хөөрхий амьтан манай Бал дарга чинь бас одоо олон жил төр барилаа тэгэхэд чинь нэг хүний санаа бодлоор бол доороосоо юм гарч ирнэ чадах хугацаа
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Энэ чинь уул нь Лоохууз энэ тэрийн чинь үлдсэн юм чинь гараад ирсэн бол монгол улс чинь өөр байдалд орцон байна шүү дээ энэ Өвөрмонгол шиг тийм нэг тэвшинд нэг суурин дээр байхаар чинь дандаа л нэгийгээ хонины ээлж шиг ингээд л явуулхаас доороосоо сэтгэж гарч ирж чадахгүй байна ш д
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм тэгэхлээр эргэлт хиийхэнэ зөв байхал гэж намын гишүүн мөртлөө бодожил байсан
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Зөвөө энэ залуучууд энэ эрин үе нь 20дугаар эрин үе байж байхад өөрчилхөнө зөв гэж би дотроо боддог л байсан
Отгонбаяр -
Илэрхийлж байсан уу?
Хорлоо -
Илэрхийлээч яахав дээ ер нь хэлжил байсан
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Намын ухуулагчдын хурал зөвөлгөөн болсон тэрэнд би сонсгол тависан
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тэгээд намайг настай энэ сум нэгдлын дарга ч байсан улсууд энэ тэр гээд зөвөлгөөнд орсон тэгээд намайг бас шүүмжилж л байсан
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм намаасаа ухарч байна энэ тэр гээд тийм тэр чинь ухрах биш л дээ яахав тэгээд сүүлд нь яахав тэд чинь хөөрхий амьтан эргэлт хийсэн
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тэр бол зөв гэж боддгын, нэг байр суурин дээр амьдрана гэдэг чинь ердөө бодож санасан юм яахгүй одоо харин олон оронтой харьцаатай болсон учраас юм шинэчилэл их гарч ирж байна л даа
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
Улс эх орноо хөгжүүлэх л хэрэгтэй байна залуу сэхээтнүүдэд яаж байж улс эх орноо нэг дундчуудын жишигт дээд талыг чинь бариад байх юу юм нэг олон орны хөгжлөөс хоцорохгүйл явах л шаардлагатай байгаа нь юм даа ямар хугацаанд л түр ойрын хугацаанд л яагаад л шарлаал одоо энэ олон улсын түвшинд хүргэж хаях хэрэгтэй энэ олон уурхай муурхайг яриад л байхын энэ чинь бас л зөв л байгаа нь
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Дагуудана хаанаасөгч болох уу энэ айхтар одоо улсын анхаарлыг татсан дэлхийн нийтэд дээгүүр орж байгаа уурхай байш дээ манайд тэрийгээ нэг эзэнтэй болгоод тэрний хувь нэмрээс энэ улсуудад хүртвэл бас хэрэгтэй санагддын тийм байгалийн хишиг буянг хүртэнэ гэж их яриж байна аа улсууд хүртэхэн ч хүртэлгүй яахав хүртээлгүй яахав хүртдэгын даваа нь дээр л энэ үеэр мүеэр айхтар юм болчихлоо доо тэгээд ч эд ч юм бодоол байсан байх гэж боддгын
Отгонбаяр -
Нхн та шүтлэгтэй биз дээ тээ
Хорлоо -
Байна аа
Отгонбаяр -
Хуучин социализмын үед ямар байсан бэ
Хорлоо -
За яахав дээ тэр үед чинь аюултай үе байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм тэхдээ яахав дуудлаганд явахад тарни дархь энэ тэр уншчихаад сурсын болхоор
Отгонбаяр -
Өөрөө
Хорлоо -
Маань мэгзэм уншаал шогшоод байсан
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм би өөрөө явахдаа амандаа үглээд л явахад ямар хүн яагаад байх биш тийм тэгээд тэр сүшиг бишрэл гэдэг чинь өөрийгөө бодож байгаа нь бишил дээ өөрийгөө бодолгүй яахав олон түмнээ бодож байх нь л хамгийн гол нь хүртээд байх хэрэгтэй олон түмэнд хүртээлтэй байх хэрэгтэй их болсон 6нь зүйлийн хамаг амьтны тусын тулд гэдэг чинь тэр тусын тулд л эмч хүн чинь явж байна тийм
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тэгэхээр би одоо ийм ажил ингэж явж байгааг миний ажил үйлсийг бүтээж минь өгөөсөө л олон түмэн минь эрүүл энх сайн сайхан байлгаж өгөөсэй л гэж бодож явж л ганцаараа дуудлага айх үе ч явж л байлаа тэгээл тийм үеэч байлаа ч тийм
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм одоо ч эрхнээс салаагүй л сууж байна. Одоо би яахав би төрд хийдгээ хийчихсэн дараагынхаа ажилд орох гэж байгаа хүн чинь таануудаас нуугаад яахав
Отгонбаяр -
тэр та тэр маань мэгзмээ хаанаас сурсан бэ? хүүхэд байхдаа зааж өгсөн ойр тойронд чинь тийм ном уншлагатай хүмүүс байсан уу?
Хорлоо -
Аа яахав, ойр зуурын сайхан эмч болсон хойно энэ тэр чинь тэр юм ахиц сурлаа, наана нь ч бас амьтан хүн настай өндөр настай бас баригдаж тавигдаагүй тийм улсуудддаа ч бас дотно настай улсуудын яриа их сайхан байдаг юм.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм нөгөөдүүлээсээ яриа чагнаж, бас нэг авууштай юмыг нь өөрт хэрэгтэйгийн авчихмаар ч юм шиг тийм маягаар сурсан тийм
Отгонбаяр -
Ер нь бол социализмын үед одоо бурхан тахил
Хорлоо -
Тиймээ бас
Отгонбаяр -
Их хаалттай байсан ш д
Хорлоо -
Хаалттай ийм энэ тэр чинь ил байхгүй ш д
Отгонбаяр -
Ил байхгүй
Хорлоо -
Намын гишүүн хүн ийм юм тавьбал улсын хэрэгт
Отгонбаяр -
Тийм ш д
Хорлоо -
Балрана шүү дээ
Отгонбаяр -
Сүүлд 90оноос хойш ил болговуу
Хорлоо -
Тэгээд тэр ардчилалын чинь үед л гарч ирж байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Эрх чөлөөгөө авч байгаа нь тэр тийм
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Чөлөөтэй нууж хаасан юм аа гаргаж эл далд юм аа гаргаж бас нэг бодож санасан юм аа олон түмэнтэйгээ яриж хэлдэг тэр чинь л одоо ардчилал эрхийн нь олгож өгч байгаа нь тэр байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм яриангүй ардчилалын үед эрх олдог чинь тэр байхгүй юу ах нь
Отгонбаяр -
Тийм шүү
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Тийм тийм
Хорлоо -
тийм
Отгонбаяр -
Та хөдөөгүүр малчдийнхаар дуудлагаар их явдаг байсан малчдын гэрт бурхан тахил байдаг байсан уу?
Хорлоо -
Байна аа
Отгонбаяр -
Тэд нар нуух уу?
Хорлоо -
Наад чинь одоо бол гэмгүй болхоос нээх нуухгүй ер нь авдарандаа голдуу байна л даа
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм наад чинь би ч одоо хүнтэй бас хамаагүй ч нээх айхтар ширүүн догшин чинь харьцаддаггүй бас бие биенийхээ хэн хэнийхээ яриаг даахаар л танилцана л байдын юм даа тэгээд байнаа айлуудад байлгүй яахав тэдний авдранд тийм юм байна лээ энэ тэр гээд яриад явддаггүй
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тэр улсууд яах нь хамаа байжүү өөрснөө
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Надад хүртээлгүй юм чинь тиймэл байж
Отгонбаяр -
Эмч очоод үзэж эмчилгээ хийх гэж байхад тэр сүшиг бишрэлынхээ үүднээс хандах тэр 2 зөрөлдөх юм байсан уу?
Хорлоо -
За зөрөлдөөд байх ч яахав дээ тэр улсууд чинь одоо бас мэднэ л дээ тэгэж байгаа улсууд чинь бас нэг юм уншчих энэ тэр ч юм бий
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Би ч наагуур сүжирч сүйд болж эмч мэмч гэдэггүй ч дотроо бас өөрөө бодожил байна
Отгонбаяр -
Нөгөө маань аа уншчихана
Хорлоо -
Нөгөө боддог тарни марни энэ хүнийг түргэхэн нь шиг
Отгонбаяр -
Тийм
Хорлоо -
2 яс салгаадах эрүүл энх сайн сайхан салцгаах юмсан гэдэг бодол дотор байлгүй яахав тийм
Отгонбаяр -
Тийм шүү
Хорлоо -
Тийм нууц яриа тэр бол байлгүй яахав авах юм бий бий яаж болох уу шашны юмыг орхиж хэрэгтэй юм зөндөө байлгүй яахав багш нарт авах юм зөндөө л байгаа та нар өдөр юм уншаад
Отгонбаяр -
Танай нутагт хуучин лам байсан тиймээ хүмүүс мэддэг шүтдэг тийм хөгшчүүл хэр их байсан бэ?
Хорлоо -
Голцуу шоронд чинь 10нь жил болоод их ирсэн
Отгонбаяр -
Нөгөө шоронд суужаагаад
Хорлоо -
Тийм 10жилээ гүйцээгээд тавигдаад ирсэн улсууд их бий
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм их байсан нь одоо ч дууслаа даа тэд
Отгонбаяр -
Тэд нар нөгөө ном уншихаа хийдэг байсан уу?
Хорлоо -
Яахав дээ яриа мариа дунд яриадал аяга айраг энэ тэр бас улсууд чинь аваачиж тэднүүсаас айраг уулгадаг байсан
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм их айж майгаачгүй цугаараа очиж бас айраг ууна яриа хөөрөөгөө мани хэдэн шиг хагархай хэнгэрэг шиг юмтай бол яриж хөөрөөд байгаа нь
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Ихэл айна л даа тийм тэд нар ч бас яахав бодож санснаа бодож санаал ингээд л байсан зарим үед ч бас баригдаж авхуулжил байсан одоо тэр хэн гуай энэ тэр чинь бол бас л орооцолдожил байсан тэгээд яахав дээ тэгээл бараагүйл юм даа Өлзий лам гэж сайхан тэр чинь их мундаг лам байсан 90гарч байж нас барсан даа
Отгонбаяр -
Танай энэ нутгаар нөгөө мод чулуу уул овоо тахих юм их үү
Хорлоо -
Байхын маа
Отгонбаяр -
Энэ тухай
Хорлоо -
Байна
Отгонбаяр -
За ямар газрууд байна уу
Хорлоо -
Бодь мод гээд энд нэг мод байдын
Отгонбаяр -
За
Хорлоо -
Тэрэн дээр их цуглана даа улсууд
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Одоо ч рашаан тийм нэг шүтлэгтэй газар их тахидаг болсон байна хотоос их зүйл ирж байна тийм одоо зүгээр битүү хадаг болсон юм байхын байна ш дээ
Отгонбаяр -
Нхн хуучин тэрнийг шүтдэг байсан юм уу
Хорлоо -
Байсийн байсан
Отгонбаяр -
Сүүлийн үед тэрнийг
Хорлоо -
бүүр дээр үеийн
Отгонбаяр -
Хуучны юм уу?
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Газар газар тийм юмнууд зөндөө байгаа тэрнийгээ шүтэхийн маа ганц дотоод өөрсдийх биш гаднаас их ирдэгийн байна
Отгонбаяр -
Тийм байх гэхдээ нутгийн хүмүүсээс мэдээ ирдэг тээ
Хорлоо -
Мэдээд л баахан ядарсан зүдэрсэн өвчин зовлонд автагдсан хагацаж магацал болсон улсууд тийм улсууд их ирдэг бололтойн юм байран нь нутаг орноосоо ирэхгүй удах тусам шинээр ирж байгаа улсууд янз бүрийн бас юманд хэрэг тус болдог гээд л одоо бас нэг хэл амнаас их айдаг болцон байна ш дээ энэ улсууд чинь
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Ажил хийхэд энийг ч нь одоо тэгээд л одоо их шашин чинь дэлгэрхээрээ бас айхтар болоод байгаа нь шүү ганц буддаагын шашин биш олон шашинууд их гараад ирсэн
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм алийн чинь юу яахгүй тал тал тийшээ улсууд нь тарж буцаж ороод л тэгээд зарим нь чинь хэрэгтэй хэрэггүй ч юм хийдэг тэрнээс нь зарим нь айдаг тйим болцон байна шүү
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Хэл амь хүрч байна тэгэж байна гээл ингэж өвдсөн чинь тэрнээс болсон байна ч гэж байх шиг тийм юм яриад л байлтай болцон бололтой байгаа нь ажил хийх чинь бас л яггүй болцон юм шиг байна даа энэ
Отгонбаяр -
Тэр рашаан сувилалд байхад рашаан сувилалд эмчлүүлж байгаа хүмүүс болвол рашаан эмчилгээг их сүсэгтэйгээр хэрэглэдэг ш дээ
Хорлоо -
Аан тийм
Отгонбаяр -
Шүтлэгтэй холбоотой байдаг
Хорлоо -
Тэгнэ тэрэндээр чинь нууцаар их холбоотой тэр чинь, аа зарим нэг нь ч одоо яахав тэр Зундүйн Жүд мүд янз бүрийнхээ номыг уншсан сууж л байдаг юм.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм тэглээ ингэлээ ч гэхгүй харин чиг тэр их газраа бол их асуугаад ороогоод байдаггүй шүү танай сувилуулагч чинь ирээд тэгэж тийм юм юу яасан байна энэ тэр гэж тэгэхэд нь бас нээх хамаагүй ч байгаад байхгүй шүү зайлуу
Отгонбаяр -
Нхн. За Хорлоо эмчээ ахиад хамгийн сүүлд нэг ийм асуудал байна,
Хорлоо -
За
Отгонбаяр -
Таны амьдралд одоо их тийм гүнзгий нөлөө үзүүлсэн амьдралд чинь их тийм өөрчлөлт оруулсан тийм үйл явдал юу байна?
Хорлоо -
Аа яахав дээ, 80 хүртлээ ингээд ханьтайгаа хагацал зовлонгүй ингээд явахад жаргаж л байна.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
Тийм шүү
Хорлоо -
Ах чинь одоо 7 хүү 6 охинтой 13 хүүхэдтэй хүн байгаа юм.
Отгонбаяр -
7 хүү 6 охин
Хорлоо -
тийм
Отгонбаяр -
За
Хорлоо -
Аа эднүүдээс маань нэг нь хэрэг төвөгт орж энээ тэрээ гэж чихийг минь халууцуулсангүй,
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм цугаараа сайн сайхан цугаараа үр хүүхэдтэй сайн сайхан л явна, гадаадад яах вэ нэг хүүхэд одоо 10 гаран жил болж байна.
Отгонбаяр -
Хаана вэ?
Хорлоо -
Энэ Өмнөд Африкт
Отгонбаяр -
Өө за
Хорлоо -
Тийм 3 хүүхэд байдаг юм. Дүүгээ татаж авсан нэг охин байсан Их Сургууль төгссөн тэрэнтэйгээ тэгээд жүжигчин хувийн шинжээч тэгээд тэрэндээрээ 3 хүүхэд тэнд амьдарч байна.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Аа тэгээл бусад нь тэгээл газар газар ингээд л цугаараа л сайн сайхан л амьдарцгааж байна.
Отгонбаяр -
Таньд одоо их тийм ховор дурсгалтай их өвөг дээдсээс өвөлж ирсэн тийм эд зүйлс байгаа юу?
Хорлоо -
За тийм юм ч байхгүй ээ сая шатаачихлаа нуух юу байхав. Өмнө нь бол байж л байсан юм.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
тийм
Отгонбаяр -
энэ өнгөрсөн хавар шатчихсан гэв үү тэ?
Хорлоо -
Айн?
Отгонбаяр -
Өнгөрсөн хавар шатчихсан гэв үү тэ?
Хорлоо -
Тийм 3 сард
Отгонбаяр -
Аа за
Хорлоо -
Бид 2 2-улаа байхгүй амралтанд явсан байсан юм,
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тэр хойгуур цахилгаанаас болоод салхитай өдөр тэгээд гаднаасаа цахилгаанаас болж гал гараад тэгээд тааз нь шатчихсан байсан
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм тэгээд яахав дээ тэгээд энэнийг юу яагаад л нээх сүйд болсон юм алга, гуниж гутсан юм алга. Одоо ингээд байшин савтай одоо ингээд болж ч байна тийм аа сайхан баярламаар гоё юм ч би ч одоо яахав дээ төрөөс медаль зедаль янз бүрийн юм авч л байлаа. Баярлаж л байсан тийм нээх айхтар сүйд болж ч одоо энэ гавъяа байгуулсангүй, яахав энэ тэрүүгээрээ ингээд 40 хэдэн жил болчихлоо.
Отгонбаяр -
Нхн
Хорлоо -
Тийм
Отгонбаяр -
За за их баярлалаа Хорлоо гуай
Хорлоо -
За за их баярлалаа дүү нар минь
Отгонбаяр -
цаг заваа гаргаад бидэнд ярилцлага өгсөнд.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.