Davaasambuu
![](../assets/images/interviewees/990347.jpg)
Basic information
Interviewee ID: 990347
Name: Davaasambuu
Parent's name: Dorj
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1955
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: herder
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
education / cultural production
belief
cultural campaigns
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Даваасамбуу хоёулаа яриагаа эхлэе. Тэгээд эхлээд өөрийнхөө амьдарлын тухай тодорхой ярьж өгөөч. Хүүхэд нас чинь яаж өнгөрөв ямар сургууль соёлоор дамжив хаагуур ямар ямар ажил хийж байв?
Даваасамбуу -
За би ч одоо 1957 онд төрсөн би одоо эхээсээ гурвуулаа хоёр эгчтэй хамгийн отгон нь би өөрөө
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Би чинь 11-н настай өнчин хоцорсон хүн байгаа юм. Манай эх нас бараад тэгээд би хөдөө наймдугаар анги хүртэл эцгийнхээ гар дээр хүмүүжлээ дээ өсөж хүмүүжлээ тэгээд 8-дугаар ангиасаа илгээлт аваад 71-н онд тэгээд 76-н он хүртэл энд мал дээр байж байгаад 74-н оноос хойш цэрэгт яваад цэргээсээ жолооч болоод тэгээд 77-н онд ирж энд 83-н он хүртэл тээврийн тэрэг барьсан даа би 83-н оноос хойш
Отгонбаяр -
Нэгдлийн жолооч байсан уу?
Даваасамбуу -
Нэгдлийн тийм. 83-н оноос хойш 97-н он хүртэл даргын тэрэг бариад
Отгонбаяр -
Сумын даргын тэрэг
Даваасамбуу -
Сумын даргын тэрэг бариад
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Ер нь тэгээд хувьчлалаар орон тоогоор халагдаж тэгээд мал аж ахуй маллаж энэ өмч хувьчлал гэдгийг эд нар чинь орж орж л өдийг чинь үзлээ дээ
Отгонбаяр -
Нхн одоо тэгээд юу хийдэг вэ?
Даваасамбуу -
Одоо өөрөө тухайд хэдхэн малтай цөөхөн
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
3-н бандитай 3-н банди маань 3-уулаа сургууль төгссөн
Отгонбаяр -
Нхн. Ээж аавынхаа тухай ярьж өгөөч
Даваасамбуу -
Манай эцэг бол одоо энэ 39-н онд 45-н онд дайнд явсан
Отгонбаяр -
Дорж гуай тээ?
Даваасамбуу -
Дорж тийн Шаравын Дорж гэж. Нөгөө халх голын медаль янз бүрийн медаль тэмдэгнүүд бий байлдааны гавьяаны улаан тугийн одон тэгээд бас манай аав чинь ирээд 54-н онд ирээд нэгдлийн анх нэгдлийн жолооч болж байсан хүн
Отгонбаяр -
Ннн
Даваасамбуу -
Нэгдлийн даргын тэрэг бариад насаараа бариад
Отгонбаяр -
Аа тэгээд хүүгээ 83-н онд өөрт чинь шилжүүлж өгсөн юм уу?
Даваасамбуу -
Тийн онд надад өгсөн юм даа.
Отгонбаяр -
Аанхан 54-н оноос 83-н он хүртэл
Даваасамбуу -
Тийн
Отгонбаяр -
Нэгдлийн жолооч хийсэн байх нь байна ш дээ тээ?
Даваасамбуу -
Тийн
Отгонбаяр -
Бараг 30-н жил хийсэн байна
Даваасамбуу -
Бараг 30-н жил хийсэн хүн
Отгонбаяр -
Өөрөө ч гэсэн дээ 16-н жил хийсэн байна ш дээ тээ? 14 жил
Даваасамбуу -
14-н жил
Отгонбаяр -
14-н жил хийсэн байна тийн тэгэхээр нэгдлийн жолооч хүн юу хийдгэв гэдгийг ёстой нэг
Даваасамбуу -
Аа нэгдлийн жолооч бол яахав дээ ерөөсөө тэгээд тээврийн тээврээр айл нүүлгээд л бүх юмыг нь хийж ажил төрлийг нь хийж өгнө
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Би ч тэгээд тээвэрт явна намар будаанд явна хадланд явна
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Өвс их ачиж ирнэ. Өвөл болхоор нүүрс гэж иргэж татна.
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Бид нар чинь тэгж л явж байлаал даа
Отгонбаяр -
Хөдөө айл нүүлгэх гэж очоод бол тэр айлаа ачна буулгана
Даваасамбуу -
Ачина буулгана гэрийг нь барьж өгнө
Отгонбаяр -
Гэрийг нь барьж өгнө
Даваасамбуу -
Барьж өгнө одоо тэр чинь айлд чинь очихоороо бүл байхгүй ээ
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ
Даваасамбуу -
Одоо нялх хүүхэдтэй хэдэн хүн байж байдаг нэг хүүхэдтэй авгай нөхөр нь одоо малаа туугаад явдаг мэдээж одоо ирээд л ачиж өгнө гэрийг нь барьж өгнө одоо хаяж болохгүй өдий нялх хүүхэдтэй улсуудыг чинь тэгж л одоо ачиж байлаа шүү дээ бид нар чинь тэрийг чинь
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээл нөгөө өмч хувьчлалаас хойш одоо ер нь тэгээд л хүн болгон л унаа тэрэгтэй болцон өөрснөө тэгээд аваад явдаг болсон байлгүй дээ одоо ер нь
Отгонбаяр -
Цэрэгт жолооч болсон гэсэн тээ?
Даваасамбуу -
Тийн
Отгонбаяр -
Тэр үед чинь цэрэгт байхад одоо энэ жолооны сургууль автийн ТМС гэж тусдаа байсан тээ? Хэдэн жил яаж сурдаг байсан ш дээ
Даваасамбуу -
Яагаав энэ юунд байдаг ш дээ
Отгонбаяр -
Яаж сурсан бэ?
Даваасамбуу -
Би энд цэрэгт явхаасаа өмнө аймгийн досов /ДОСААФ/ гэж байсан юм
Отгонбаяр -
Аанхан ДОСААФ тээ?
Даваасамбуу -
Досаав тийм тэрэнд би байж байгаад цэрэгт татагдаад тэгсэн чинь очсон чинь 107 гээд байдаг нөгөө досаавын хүүхдүүдийг чинь аваачна тэгэж би 107-д 74-н онд би юу яасан юм жолооч болж байсан юм даа
Отгонбаяр -
За тэгээд тэр досаафд яаж сургадаг байсан бэ? Досаафд жолооч яаж бэлтгэдэг байсан бэ?
Даваасамбуу -
Досаавд юу л даа одоо ерөөсөө тэгээд
Отгонбаяр -
Одоо 107-дугаар ангид ш дээ тээ?
Даваасамбуу -
107-р анги тийм хотын хөдөлгөөний бүх юмыг бүгдийг нь заана
Отгонбаяр -
Хичээлд сууна
Даваасамбуу -
Хичээлд сууна
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Өглөө одоо юу бүх цэргийн юмнууудын тэр хичээлд яваад орой тэгээд тарна тэгж явдаг одоо досаавын сургуульд ямар байсан тэгээд хотын хөдөлгөөний дүрэм механик зеханик эд анги гэж яаж эвлүүлж яаж байсан тэрнийг бүгдийг нь заана. Хотын хөдөлгөөний дүрмийг зүгээр ёстой гарснаас нь авхуулаад л хамгийн сүүлд төгрөг тавин мөнгө болтол цээжлэж байлаа ш дээ яриад байдаг юм юу
Отгонбаяр -
Нэг лам нөхөр тэгсэн гэж байгаа биздээ тээ цээжилцэн
Даваасамбуу -
Цээжилцэн ерөөсөө
Отгонбаяр -
Үнэ төгрөг 50-н мөнгө
Даваасамбуу -
Аа тийм тэгж байгаад нэг цээжилсэн шүү дээ. Тэгээд би 75-н онд Дорно-Говь Зүүнбаян очиж ирээд
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд би усны тэрэг гэдэг тэргийг барьж би 77-н он хүртэл би тэнд усны тэрэгтэй байлаа даа. Тэгэхэд чинь одоо сайхан байжээ тэрийг чинь ерөөсөө өглөө гараад бүх юмыг бэлэн аваал
Отгонбаяр -
За за тэгээд одоо хоёулаа нэг ийм юм л их тодорхой ярьмаар санагдаж байна. Юу вэ гэхээр нэгдлийн жолооч гэдэг чинь сумын жолооч гэдэг чинь тэр сумын тэр хаана ямар амьдрал байна бүгдэнд нь оролцож байгаа хүн ш дээ тээ?
Даваасамбуу -
Тэгнэ тэгж байгаа
Отгонбаяр -
Тэгээд тэр талаар л энэ сумын амьдрал ер нь ямаршуу энэ хүмүүс ямар байдаг вэ? Юу хийдгэв? яриач
Даваасамбуу -
Аа тэгээд одоо сумын амьдрал одоо ерөөсөө би ч одоо ер нь түргэний тэргэнд явж байлаа эмнэлэгийн тэргэнд, цагдаагийнд явж байлаа
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Зүгээр малчидад өвчин зовлон тусна бүгдээрэнд явна ерөөсөө
Отгонбаяр -
Нхн нүүлгэж өгнө тэгээл
Даваасамбуу -
Нүүлгэнэ суулгана тэгээл одоо ерөөсөө бүх юманд нь явна
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Одоо ганц явдаг л байлаа ш дээ
Отгонбаяр -
Цагдаагийн хэсэг нь одоо тусдаа машингүй нэгдлээс сумаас машин аваад
Даваасамбуу -
Сумаас
Отгонбаяр -
Тэгээл явчих уу?
Даваасамбуу -
Тийн сумаас авдаг байсан юм
Отгонбаяр -
Цагдаа одоо ер нь дуудлаганд хөдөө их явах уу? Хэрэг ямаршуу гардаг байсан бэ?
Даваасамбуу -
Аа тэгэхэд ер нь гарнаа их тэгээд одоо ер нь нойргүй шүү дээ байс хийгээд нэг хэрэг гарна тэрэн дээр нь очино нөгөө цагдаа нар чинь унаа мал байхгүй тэгээд ганц үйлчилдэг нь одоо даргын тэрэг байлаа шдээ бүх юмыг үүрэгч
Отгонбаяр -
Хнх төвөөс ирсэн дарга нарт үйлчилдэг байсан уу?
Даваасамбуу -
Төвөөс ирсэн дарга нар өөрснөө унаатай бас томилолтоор ирнэ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэд нартай цуг хөдөө гадаа явна бид нар чинь, тэд нарыг чинь дагана шдээ
Отгонбаяр -
Нхн за
Даваасамбуу -
Хадланд их явна бид нар чинь
Отгонбаяр -
Хадлангийн бригад гээд гарчихдаг байсан биз дээ
Даваасамбуу -
Хадлангийн бригад гарна хадлан чинь одоо ерөөсөө
Отгонбаяр -
Хадланд ямар хүмүүс явдаг байсан юм
Даваасамбуу -
Одоо тракторын жолоочид гарна аа энэ бригадуудын морин тармуур гарна одоо тэд нар чинь зөндөө л яана даа мод юу хадна хадлан хадаж бухал хийнэ нуруу хийнэ ачина зөөнө
Отгонбаяр -
Хадлан ихтэй байснуу? Тэр үед
Даваасамбуу -
Ихтэй байсан
Отгонбаяр -
Одоо ер нь ямар байна хадлан
Даваасамбуу -
Одоо л тэрийг гүйцэхгүй хувь хүн л өөрснөө баахан мэдээж одоо долоон сарын тавнаас авхуулаад тэр чинь арван сарын таван хүртэл арвад хүртэл явна шүү дээ өвс нуруу хийнэ бухал хийж сургуулийн хүүхэд энэ албан газрууд чинь их явж хадлан хадаж юу явна шүү дээ. Бүх байгууллагууд чинь явж өвс хадна тэгээл айлыг бол дааж нэг нэг нуруу өвс хийнэ нөгөөдүүл чинь
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгэхгүй бол хавар одоо тэр хадсан газрууд нь даасан айлынхаа малыг төллөх дээр бүгд дээр нь очиж юм хум хийж өгнө төл мөлийг нь авна одоо тэгээд
Отгонбаяр -
Сумын нэгдлийн жолооч одоо би ирэх долоо хоногт тийм тийм ажил хийнэ одоо төдийд нэг тийм ажил хийнэ гэдэг юм урьдчилсан төлөвлөгөө байсан уу?
Даваасамбуу -
Ер нь тийм юм байгаагүй
Отгонбаяр -
Юу ямар ажил хийхээ хэзээ мэдэхэв?
Даваасамбуу -
Одоо зүгээр бид нар ингээд ийш тийшээ яваад л хөдөө гадаа яваад ирдэг тэгтэл бас нэг өвчин зовлон туссан янз бүрийн юм байж байдаг юм. Тэгээд л тэр тэрийг чинь аваачиж өгнө, нөгөө малын эмчийг чинь одоо бас авна хүргэж өгнө бид нарт бол ерөөсөө тэгж амрах тэгж цаг маг байхгүй байлаа даа
Отгонбаяр -
Нхн тэгээл ирэхээр яв гэнэ тэгээл тийшээ нь явна
Даваасамбуу -
Тийшээ явхаар л явна одоо ерөөсөө
Отгонбаяр -
Гэрээрээ ирэх үү?
Даваасамбуу -
Аа гэрээр ирэлгүй яахав нэг юм
Даваасамбуу эхнэр: Тарианд явна будаа хураана аймаар их ажил хийдэг юм шдээ тэрийгээ мартцан шдээ
Отгонбаяр -
Будаа хураанаа
Даваасамбуу -
Өө тийн будаанд явна тарианд явна гэдэг чинь намар одоо 10-н сарын 5-наас авхуулаад намар орой болтол бид нар чинь тарианд явна шүү дээ за одоо энэ тариаг чинь манана гэж нэг машинаар нөгөө мал нь орчих гээд малчид чинь одоо бас нөгөө намар орой болцон мал нь будаа руу орчих гээд нөгөөдөхийг чинь манаад нойр хоолгүй явна өдөржин ерөөсөө бүх нэг албан газруудын нэг дарга нар нэг поле-ны буланд л байж байдаг тэрийгээ өөрөө тууна тэгээл нэг ийм оюутангууд их ирж ажилладаг байсан юм аа манайд тэр
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Багшийн дээд сургууль, драмын театрынхан их ирнэ, их сургуулийнхан гэрээтэй манайхтай тэд нар чинь тэгээд ирж төмс хураана хадлан хурааж өгнө өвөлжөө хаваржаа барина
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Оюутангууд чинь их ажил хийж өгч байсан юм байна ш дээ тэр үед чинь
Отгонбаяр -
За тэгээд намрын ажил дууслаа тэгээд дараа нь яахав
Даваасамбуу -
Дараа нь өвлийн бэлтгэл гээд л одоо их шүү дээ намрын ажил дуусчихаад нэг өвөл нэг жаахан нэг жаахан гайгүй болж байгаад тэгээд цагаан сараас хойш гурван сараас авхуулаад
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Нөгөө төлийн чинь үе нөгөө төлийн чинь үеэр одоо тэгээл өвлийн хүйтэнд шүү дээ бид нар чинь ерөөсөө
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Энийг чинь одоо тэгээл эндээс чинь тэжээл мэжээл өвс хужир мужир ус цас авчирж зөөнө одоо тйим юм байхгүй юм даа
Отгонбаяр -
Тэжээлээ хаана бэлдээд бэлддэг байсан тэгээд тэрнийг малчидад хүргэх үү? Тээ
Даваасамбуу -
Малчидад хүргэнэ манайх эндээ нөгөө юутай байсан будаа тариаг тарьдаг тэрнийг чинь нөгөө юунуудыг будаа юунууд их гарна. аймгаас тэжээл их авна аймгаас оруулж ирнэ манай аймаг чинь гурилын үйлдвэртэй байсан ш дээ
Отгонбаяр -
Нхн тийн ш дээ Булганы гурилын үйлдвэр
Даваасамбуу -
Тийн Булганы гурилын үйлдвэр гээд тэнд ч одоо ер нь тэднээс хорголжин тэжээл авч одоо бид ч их юм хийнэ шдээ.
Отгонбаяр -
Нхн за тэгээд хавар болонгуут төлд яваад өгөх үү?
Даваасамбуу -
Төлд явна
Отгонбаяр -
Төлд явахаараа яадаг юм жолооч төлд очиж ямар төлчин хийхгүй биз дээ
Даваасамбуу -
Төлчин хийхгүй бид нар бол
Отгонбаяр -
Юу хийхэв
Даваасамбуу -
Одоо тэр дарга нарыг одоо юу яана тэр тэр чинь тэгээл дарга ирнэ бид чинь тэгээл цуг л явж байна
Отгонбаяр -
Мал төллөх үеэр малчин айлд юм юу хүргэдэг байсан бэ?
Даваасамбуу -
Бид нар одоо тэжээл хүргэнэ
Отгонбаяр -
Тэжээл хүргэнэ
Даваасамбуу -
Аа тэгээд идэж уух тэгээд нөгөө малын эмч нар чинь очиж барина үгүй юу яаж байна нэгд одоо тэр дарга нар очиж хянаж шалгаж тйим байсан шдээ.
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тийм байсан шив дээ
Отгонбаяр -
За за тэгээд мал төллөлт дууслаа тэгээд яахуу?
Даваасамбуу -
Тэгээд хавар тариа
Отгонбаяр -
Тариа
Даваасамбуу -
Тариа тарина
Отгонбаяр -
Аа тариалах үеээр бас
Даваасамбуу -
Бас л одоо тэгээл энэ тариалах үед нь тариалангийн талбай дээр очоод л нөгөө тариаг чинь хагалж барина суулгана бид нар чинь тэгээл үргэлж
Отгонбаяр -
Жолооч тэнд нь зөөх үү? Будаагаа зөөх үү?
Даваасамбуу -
Би үгүй ээ би тийм юм хийхгүй
Отгонбаяр -
Ннмн
Даваасамбуу -
Тэрийг чинь одоо нөгөө газар хэмжинэ бид нар чинь
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Нөгөө жолооч нар чинь газар хагалана хагалахаар тэрийг нь юу яана хэмжиж өгнө тэр га өнөөдөр тэдэн га хагалсан байна бичнэ тэгээд аграноми дарга нар хэмжинэ шүү дээ
Отгонбаяр -
Нхн за хаврын тариалалт дууслаа тэгээд дараа нь сүү тосны завод эхлэх үү?
Даваасамбуу -
Завод эхлэнэ
Отгонбаяр -
Завод эхлэхээр заводыг нүүлгэж аваачдаг байх уу?
Даваасамбуу -
Нүүлгэж аваачна
Отгонбаяр -
Аваачаад гэрийг нь барьж өгөх үү?
Даваасамбуу -
Гэрийг нь барьж өгнөө үгүй одоо эд нарыг бол ерөөсөө одоо ерөөсөө таван сарын арван тавнаас 9-н сарын 15-н хүртэл заводод гардаг ш дээ сүү тос цөцгий нөгөө юутай төлөвлөгөөтэй нөгөө малчид саальчид чинь тэд нарлуу оролцлоно.
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэр сүү сааль нь төлөвлөгөөнд өгчихөөд дарга нар бол нээх оролцодгүй юм
Отгонбаяр -
За тэгээл зун болчихлоо тээ?
Даваасамбуу -
Тэгээл зун болчихно тэгээл иргээд намар боллоо
Отгонбаяр -
Тэгээл дахиад нөгөө ажлаа хийнэ
Даваасамбуу -
Дахиад нөгөө ажлаа хийнэ ерөөсөө тэгээд
Отгонбаяр -
Сумын жолоочийн хувьд одоо жилийн дөрвөн улирлын аль нь арай ачаалал багатай хугацаа байсан бэ?
Даваасамбуу -
Өвөл
Отгонбаяр -
Өвөл үү?
Даваасамбуу -
Өвөл. Өвөл л их ачаалал багатай шдээ ер нь
Отгонбаяр -
Нхн тэгээд тэр үед нь та нарыг амраах уу?
Даваасамбуу -
Бид нарыг тэр үед нь амраана
Отгонбаяр -
Нхн машин техник чинь одоо их эвдэрдэг байсан уу? Сэлбэг запас яадаг байсан бэ?
Даваасамбуу -
Сэлбэг запас их ховорхон одоо л өөрснөө л засна даа сүүлд нь
Отгонбаяр -
За нөгөө монголчлох гэдгийг жинхэнэ хийх үү?
Даваасамбуу -
Аа тэрийг чинь ёстой монголчлох гэдгийг жинхэнэ хийнэ. Тэгээд норм төлөвлөгөөндөө харин зарим нь одоо би хүрдэг байсан юм аа эд ангиуд нь бол
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Одоо тийм юм бас үгүй болсон юм шиг байнаа тэр юмнууд чинь тэр норм төлөвлөгөөний юмнуудыг хийгээд байна явуулаад байна засвар үйлчилгээ хийдэг юм тэгээд л одоо ерөөсөө механик инженер одоо сүүлийн үед засаж байлаа шүү дээ ерөөсөө эвдэрсэн үед бол ерөөсөө
Отгонбаяр -
Нхн сургуульд орсон ш дээ
Даваасамбуу -
Ннн
Отгонбаяр -
Хэдэн онд сургуульд орсон билээ? 60-н анх нэгдүгээр ангид хэдэн онд орсон?
Даваасамбуу -
67 он байна уу? 67 онд байхаа юу билээ
Отгонбаяр -
10 гарцан хойноо орсон юм уу?
Даваасамбуу -
Үгүй ээ наймтай орсон
Отгонбаяр -
Наймтай орсон юм уу?
Даваасамбуу -
Наймтай орсон
Отгонбаяр -
Тэгвэл 63-н онд орсон юм байна шдээ
Даваасамбуу -
63-н онд орсон юм байна тэнд
Отгонбаяр -
Сургуульд ороход чинь ээж аав чинь байсан тээ?
Даваасамбуу -
Манай ээж аав малчин байсан
Отгонбаяр -
Тэгээд хөдөө байсан уу?
Даваасамбуу -
Хөдөө байсан
Отгонбаяр -
Тэгээд сумын сургууль дээр ирж орсон уу?
Даваасамбуу -
Сумын сургууль дээр ирж байсан
Отгонбаяр -
Сумын сургууль дээр одоо ирж ороход ямар байсан бэ? Хэцүү байсан уу? Байранд байсан уу? Айлд байсан уу?
Даваасамбуу -
Байранд байсан
Отгонбаяр -
Тэнд яаж амьдардаг байсныгаа ярьж өгөөч
Даваасамбуу -
Тэнд гоёо
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Одоо энэ чинь нэгдүгээр ангид бид нар чинь сургуулийн байр гээд жижигхэн байр байлаа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Биднууд тэнд амьдардаг нөгөө л намар болохоор бид нар чинь нөгөө хэдэн сумаас морьтой ирнэ шүү дээ хүүхдүүд
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Цүнх үүрчихсэн ноднин тарахаараа нөгөө морио унаал
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Яваад өгнө тэгээл
Отгонбаяр -
Оргож байсан уу?
Даваасамбуу -
Хааяа даа оргоно шүү
Отгонбаяр -
За оргосон түүхээсээ яриач явган гүйчих үү?
Даваасамбуу -
Нэг өдөр, явган гүйчихнэ. Нэг өдөр чернилээ мартчихаад хөдөөнөөс тэгсэн багш дээрээс нь загнахаар нь тэр чигээрээ оргоод харьж байлаа явган
Отгонбаяр -
Тэгээд яасан багш араас чинь давхиад очсон уу?
Даваасамбуу -
Өө багш тэр араас нь хөөж очиж тэгээд нэг авч байлаа би тэр үед чинь
Отгонбаяр -
Тэгээд оргоод очихоор ээж аав чинь одоо зэмлэх үү?
Даваасамбуу -
Үгүй тэгээд бид нарыг чинь бараг оргож ирлээ гэж хэлэх биш эд нар чинь сургууль тарсан гээд хэлээд очиж байгаа юм чинь тэгээл араас нь багш очиж авч байгаа юм даа
Отгонбаяр -
Тэгээд баригдаад
Даваасамбуу -
Тэгээд баригдаж байгаа юм тэгээл
Отгонбаяр -
Тэгээд багшийгаа болохоор яахав?
Даваасамбуу -
Гараад явж байгаа юм тэгээл загниулна даа ийм л байсан даа
Отгонбаяр -
Нхн сургуулийн дотуур байранд яг одоо өглөөнөөс орой хүртэл яаж амьдардаг байсан бэ? Тэр талаараа яриач
Даваасамбуу -
Өглөөнөөс орой хүртэл одоо
Отгонбаяр -
Өглөө хэдэн цагт босохов?
Даваасамбуу -
Өглөө чинь бид нар чинь 7-н цагт босоод тэгээд 8-д босоод бид нар чинь 6 хагас 7 гээд босгоно доо
Отгонбаяр -
Нннхн
Даваасамбуу -
Тэгээл гар нүүрээ угааж ундандаа хоол ундандаа орчихоод тэгээд хичээлдээ орон тэгээд нэг цагийн алдад юу яана хоолонд орно тэгээд хоол унд идчихээд тэгээд одоо ер нь нээх их юм хийхгүй дээ сургуулийн хүүхэд бид нар чинь одоо юу байхав
Отгонбаяр -
Үдээс хойш нь одоо хичээлээ давтах номын санд суух гэдэг юм уу?
Даваасамбуу -
Аа тийм юм байлгүй яахав хичээл давтана номын санд сууна бид нар чинь хааяа хагас сайн бүтэн сайнд кино үзнэ
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Манай чинь одоо энд клуб гэж жижигхэн сайхан клуб байдаг ш дээ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэрэн дээр одоо кино гаргадаг байлаа ш дээ эд нар чинь хагас сайн бүтэн сайнд л кино гарч байсан даа
Отгонбаяр -
За хүүхэд байхдаа үзэж байсан киноноосоо яриач ямар кино их сэтгэгдэл төрүүлж байсан бэ?
Даваасамбуу -
Бид нар чинь одоо хүүхэд байхад одоо ер нь долдугаар ангид байсан юм аа даа хүргэн хүү киног л их үзэж байслаа даа
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Тэрийг чинь үзэх гэж хүүхэд үзүүлэхгүй гээд эд нар чинь
Отгонбаяр -
Аа хүүхдүүдэд үзүүлэхгүй гээд
Даваасамбуу -
Үзүүлэхгүй гээд тэгээд би үзнэ
Отгонбаяр -
Юунд хулгайгаар орж үзэх үү?
Даваасамбуу -
Хулгайгаар орж үзнэ
Отгонбаяр -
Том хүний кино гээд
Даваасамбуу -
Том хүний
Отгонбаяр -
Тэгээд “Хүргэн хүү”
Даваасамбуу -
“Гурван найз” байна
Отгонбаяр -
“ Гурван найз” гэж ямар кино байдаг билээ
Даваасамбуу -
Яагаав нөгөө нэг удаа нөгөө агуйд ороод байгаад байдаггүй юу
Отгонбаяр -
Нхн өөр ямар кино байна
Даваасамбуу -
Одоо би бас мартчихаад байнаа
Отгонбаяр -
Тиймүү? Оросын нэг дайны үеийн байлдаантай кинонууд их гардаг байсан тээ?
Даваасамбуу -
Тэгсэн
Отгонбаяр -
Энэ сумын клубд нөгөө хотоос аймгаас урлагийн бригадууд их ирдэг байсан уу?
Даваасамбуу -
Аа урлагийн бригад их ирдэг
Отгонбаяр -
Тэрнийг үздэг байсан уу?
Даваасамбуу -
Аа үзнээ тэрийг чинь бол тэгээд
Отгонбаяр -
Ямар сэтгэгдэл төрүүлж байсан бэ?
Даваасамбуу -
Их л гоё байсан юм шиг санагдаад байгаа юм даа өөдөөс одоо ерөөсөө юу яадаггүй сэтгэгдэл заримдаа гардаггүй одоо гавьяат энэ Булганы гавьяат Баасанжав энэ ч их ирж дуулна
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэр үед чинь энэ яасан гоё дуулдаг хүн бэ гээд хүүхэд бид нар тэгж л харж байсан шүү дээ бид нар чинь их л гоё санагдаж байсан
Отгонбаяр -
Нх сумын клуб чинь ийм сандал байсан юм уу?
Даваасамбуу -
Сумын клубт сандал байсан нөгөө урт нөгөө ийм сандлууд байдаг шдээ
Отгонбаяр -
Аа тийм
Даваасамбуу -
Нөгөө модон
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тийм сандал
Отгонбаяр -
Хүүхдүүд кино үзхээрээ тэр сандал дээрээ суудаг байсан уу? Тэр урдуур нэг явган сууж үздэг шдээ
Даваасамбуу -
Аа сандал дээр ч сууна явган ч сууна тэрэн дээр чинь тэгээд ер нь тэгээд голцуу л урдуур явган сууна даа ер нь яг нүүрэн дээр очиж харах гээд нөгөө ийм сандалтай болхоор чинь нөгөөдүүл чинь зарим нь том хүүхдүүд байна зарим нь жаахан хүүхдүүд байна дээр нь голцуу жаахан бид нар чинь одоо урдуур л их сууна тийм байж дээ
Отгонбаяр -
За за тэгээд сургуульд сурч байхдаа ер нь ямар сурч байв юу сурсан бэ? Одоо үлдсэн сэтгэгдэл юу байнав?
Даваасамбуу -
Одоо сургуульд одоо ер нь их л гоё юм сурч байсан даа ер нь одоо энэ тоо тоогоор их явлаа алгебр үзэж байлаа монгол хэл түүх, уран зохиол энэ тэр чинь их л үзэж байсан даа одоо энэ
Отгонбаяр -
Үймүүлдэг байсан уу?
Даваасамбуу -
Өө үймүүлэлгүй яахав
Отгонбаяр -
Сахилгагүйгээр хэддүгээрт ордог байсан бэ? Ангиасаа
Даваасамбуу -
Аан ер нь би дээгүүр байдаг байлаа даа
Отгонбаяр -
Дээгүүр үү?
Даваасамбуу -
Дээгүүр байлаа.
Отгонбаяр -
За тэгээд ангидаа сахилгагүйгээр дээгүүр орж байгаа юм чинь сумдаа
Даваасамбуу -
Сумдаа гайгүй ээ гайгүй
Отгонбаяр -
Тиймүү?
Даваасамбуу -
Тэхх
Отгонбаяр -
Аа тэр сумын сургуулийн хүүхдүүд ер нь зодолдох нь ямар байсан бэ?
Даваасамбуу -
Зодолдноо бид нар тэгэхдээ одоо нэг бид нар чинь цус ам нүдээ гартал зодолдохгүй ш дээ бид нар чинь хувцас хунараа уралдаад барилдаад дараа нь инээж хөхрөлдөөд
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээл мартчихсан хүүхэд бид нар чинь одоо бөмбөг өшиглөөд бөмбөг тоглоно тэвэг их тоглодог байлаа одоо банди нар энэ охидууд чинь тэвэг их юу яана үсэрнэ би одоо 5-дугаар анги 6-дугаар ангид байсан байх Жагдаг гээд одоо энэ хотод багш хийдэг юм энэ Архангайн Чулуутын
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэрний чинь авгай нэг надыг нэг загнадаг юм. Би сургуульд байсан хөвөнтэй дээлтэй тэгсэн дээлийн товч маань ингээд урагдчихсан. Тэгээд орсон чинь загниж байнаа надыг
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгсэн үгүй ээ би эцэг эхгүй хүн байгаа юм та оёоод өгчих гээд
Отгонбаяр -
Худлаа хэлээд
Даваасамбуу -
Үгүй би үнэн юм чинь
Отгонбаяр -
Аа тэр үед нөгөө
Даваасамбуу -
Тэгэлгүй яадаг юм би одоо 5,6-р ангид байсан юм чинь
Отгонбаяр -
Ннн тийм байна
Даваасамбуу -
Тэхх тэгээд яасан чинь нөгөө багш чинь уйлаад
Отгонбаяр -
Ээ хөөрхий амьтан
Даваасамбуу -
Өөрөө тийм эх эцэггүй байсан юм байгаа биз тэгээд сүүлд нь завсарлагаанаар надыг дуудаад
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Тэр тэгээд дээлийг маань нэг оёж өгч байсан юм тэр ерөөсөө санаанаас гардаггүй юм даа ер
Отгонбаяр -
Тээр нхн
Даваасамбуу -
Их сайн багш байсан юм
Отгонбаяр -
Тээр
Даваасамбуу -
Одоо Пүрэвдорж гэдэг санагдаад байна тэр багшийг Жагдаг багшийн
Отгонбаяр -
Нхн тэгээд тэр багш их сайн санагдаад байх шиг байна шдээ
Даваасамбуу -
Тийн тун сайн багш тэрнээс хойш надад ерөөсөө их л сайн хандаж юм хийж өгч байсан шүү
Отгонбаяр -
Эвий эвий
Даваасамбуу -
Тийн тэр ч одоо ер нь
Отгонбаяр -
Арван нэгтэй байхад чинь ээж чинь өнгөрсөн гэсэн ш дээ тээ?
Даваасамбуу -
Тэгсэн.
Отгонбаяр -
Аав чинь тэгээд хөдөө малтайгаа байгаад байсан уу?
Даваасамбуу -
Тэгээд аав ч юунд орж ирсэн суман дээр орж ерөөсөө манай аав тэгээд манай аав чинь одоо нилээн хэдэн жил хэвтэрт байсан
Отгонбаяр -
Сүүлдээ
Даваасамбуу -
Сүүлдээ тэгээд аав минь ижийг харж бас нэг хэдэн жил болсоон 2,3-н жил хэвтэрт байсан
Отгонбаяр -
Тэгээд 11-тэй байсан гэдэг чинь бол ухаан харьцангуй орцон байсан байна шдээ
Даваасамбуу -
Өө орцон байсан
Отгонбаяр -
Ээжийгээ тэр нас барж байх үе оршуулж байх үеийг санадаг уу?
Даваасамбуу -
Санана
Отгонбаяр -
Юу яаж байсан бэ?
Даваасамбуу -
Манай эх ч одоо цагаан сарын өмнө нас барсан юм даа
Отгонбаяр -
Өмнөхөн
Даваасамбуу -
Тийн өмнө битүүний орой өглөө гаргаж байсан юм хоёрхон хоноод
Отгонбаяр -
Аа он дамнуулахгүй гээд
Даваасамбуу -
Он дамнуулахгүй гээд тэгээд нэг хоёр хоносон юм уу гурав хоносон юмуу?
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
гэртээ тэгээл энэ
Отгонбаяр -
Хөдөө байсан уу? Сумын төв дээр байсан уу?
Даваасамбуу -
Сумын төв дээр
Отгонбаяр -
Аа энэ хэвтэрт байсан учраас
Даваасамбуу -
Хэвтэрт байсан учраас тэгээл аваачиж өвөл ш дээ тэр чинь их хүйтэн цастай байсан
Отгонбаяр -
Тийн ш дээ
Даваасамбуу -
Тэгээд бид нар чинь тэгээд би тэрийг их сайн санадаг юм даа
Отгонбаяр -
Эмээ өвөө чинь байсан уу? тэр үед
Даваасамбуу -
Надад эмээ өвөө байгаагүй
Отгонбаяр -
Эмээ өвөө байгаагүй юу?
Даваасамбуу -
Байгаагүй миний хоёр эгч л байсан хоёулаа тэгээл одоо цагаан сарын битүүн болоод цагаан сар болж байсан хүүхэд юм чинь тэр нээх юм боддоггүй сүүлд нь одоо бодож байгаа юм чинь ер нь он дамнуулахгүй
Отгонбаяр -
Тэгсэн л байх хуучныхан он дамжуулахгүй ш дээ тэгээл яахав яаж гаргасан бэ? Ил орхисон юм уу?
Даваасамбуу -
Үгүй ээ үгүй юу яасан
Отгонбаяр -
Оршуулсан уу?
Даваасамбуу -
Оршуулсан одоо тэр үед чинь ил тавьдаггүй байсан юм байгаа биз одоо тэгээд соёл мосл одоо жаал
Отгонбаяр -
66-н онд тиймээ
Даваасамбуу -
Тийм 66-н онд
Отгонбаяр -
Нхн тэгээд ээжийгээ барсаны дараа хэцүү байсануу?
Даваасамбуу -
Үгүй хэцүү биш ер нь
Отгонбаяр -
Их бэтгэрсэн үү?
Даваасамбуу -
аа ер нь айхтар байсан
Отгонбаяр -
Тээр
Даваасамбуу -
Тэгээл арван тав зургаа хүрээд л тэгээд нэг юм жаахан гайгүй болж
Отгонбаяр -
Гайгүй болж
Даваасамбуу -
Тэгээд муу аав минь эгч хоёр минь их тус болж байсан
Отгонбаяр -
Аргагүй дээ хөөрхий
Даваасамбуу -
Тэхх тэгж байсан юм даа
Отгонбаяр -
Эгч чинь одоо хоёр эгч чинь хэд хэд эгч байсан юм
Даваасамбуу -
Одоо надаас нэг нь 64 хүрч байна нэг нь одоо 59 жар шахаж байна уу даа эгч
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Одоо нөгөө хоёр чинь би чинь одоо
Отгонбаяр -
50 нэг16 долоотой л хүүхэд охидууд байжээ тээ
Даваасамбуу -
Тэхх
Отгонбаяр -
Тэгээд зайлуул охин хүүхдүүд тийм насандаа эхээсээ хоцрох хэцүү шдээ
Даваасамбуу -
Тэхх тийм байлаа
Отгонбаяр -
Тэгээд аав чинь тэр үед сумын жолооч хийж байсан тээ?
Даваасамбуу -
Аав тэр үед сумын жолооч хийж байсан юм
Отгонбаяр -
Тэр нэгдлийн жолооч хийгээд гурван хүүхдээ тэжээгээд
Даваасамбуу -
Тийн гурван хүүхдээ тэжээгээл тэгээл нэг юм аав маань тэгээд одоо надад тэр ёстой яаж тэгэж тэр үед жолооч хийж байсан яаж одоо тэжээж байсан нилээн л одоо сандарч хийж байсан байх
Отгонбаяр -
Тэгсэн байх л даа хөөрхий
Даваасамбуу -
Тэхх
Отгонбаяр -
Хүүхэд байгаад мэддэггүй л байж дээ
Даваасамбуу -
Хүүхэд байгаад мэддэггүй л байлаа тэгээл би хорин нэгтэй цэргээс ирж энэ хүүхэнтэй би ханилж сууж байсан юм даа
Отгонбаяр -
Нхн тэгээд та 2 чинь одоо хэдэн хүүхэдтэй гэлээ
Даваасамбуу -
Одоо бид 2 чинь 3-н бандитай
Отгонбаяр -
3-н бандитай
Даваасамбуу -
3-н бандитай
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Хамгийн том нь Цог-Очир гээд одоо 29-н настай нэг нь 26-тай нэг нь одоо 23-тай
Отгонбаяр -
Том болчихожээ тусдаа гарцан бүр
Даваасамбуу -
Хоёр нь тусдаа гарсан нэг нь гараагүй ээ тусдаа гараагүй сургуульд чинь суугаад сургуульд суугаад байгаа тэр
Отгонбаяр -
Нхн анх жолооч болохдоо аав чинь тэтгэвэрт суугаад тэгээд хүүгээ оронд нь жолооч болгосон уу?
Даваасамбуу -
Тэгэж байсан юм
Отгонбаяр -
Тэгээд яаж ажилд орсон бэ? Анх ажилд орж байсан үеийнхээ тухай яриач
Даваасамбуу -
Анх ч одоо би 77-н онд цэргээс ирээд
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
64 гэдэг тэргийг авч байлаа
Отгонбаяр -
Шууд ирээд нэгдлийн жолооч болсон
Даваасамбуу -
Шууд ирээд нэгдлийн нэг 14 хоног
Отгонбаяр -
Тэр үед ажилд ороход одоо ямар байдаг байсан бэ? Одоо өргөдөл бичих үү? Одоо яах уу? Хүн амьтантай дарга дээр нь орж уулзах уу?
Даваасамбуу -
Одоо юу билээ тэр чинь дээхэн үед чинь тэр өргөдөл бичиж өгөхгүй юу одоо өөрснөө бид нар дарга дээр орж уулзаад л
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Цэргээс ирсэн тэгээд одоо нэг л сайн хүн анх би улсууд байлаа ш дээ одоо цэргээс ирчихсэн үйлийн үр ихээ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгж тэгээд би чинь Эрдэнэтэд 35-р баазад жолоочоор очих санаатай
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Энэ тэр байсан чинь аав маань явуулдаггүй ээ. Тэгээд энд 64 гэдэг тэрэг над дээр авч өгж байлаа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэр 64 ч одоо би нар чинь залуухан байсан юм тэр тэргийг явна авч өгнө тэгээл 64-өөр бол би одоо 77-н оноос 79-н он хүртэл 64-тэй байлаа би. Ерөөсөө тэгээд л энэ 64-өөр чинь айл нүүлгэнэ өвс ачина будаа тээнэ янз бүрийн юмыг хийж өглөө тэгээл одоо 64 сүүлд нь 79-н онд юм даа миний тэрэг эвдэрчихээд манай эгч аавд за чи яв одоо хүүхэд нь ирэхгүй гэж
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд Сайханы уурхай руу явж байсан юм
Отгонбаяр -
Аанхан
Даваасамбуу -
Тэгсэн нэг хүнээс очоод асуусан чинь намайг 20-р зууны 19-р зууны үеийн тэрэгтэй залуу байна даа тэр одоо ирж ав гэж тэгээд эгч аавд ирээд уурлаж байсан гэж байгаа танаас болж одоо юу яалаа тэр тэрэг бариулахгүй ийм тэрэг барьж байж улсууд шоолоод байх юм
Отгонбаяр -
За тэр үед чинь “Зил 130” барьдаг болцон байсан
Даваасамбуу -
Тэр үед нөгөө “Зил 130”
Отгонбаяр -
Ороод ирчихсэн байсан уу?
Даваасамбуу -
Тийн тавин гурав зил 130 хоёрыг чинь одоо сүүлийн үед хоцрогдчихоод 19-р зууны үеийн тэрэг гэж ярьж байлаа л даа
Отгонбаяр -
Машинаа голж байсан уу?
Даваасамбуу -
Машинаа
Отгонбаяр -
Үгүй өөрөө
Даваасамбуу -
Аа голдоггүй юм тэрийг чинь сүүлд нь тэгээд нөгөө 53 гархад чинь би нар чинь юу яахгүй юу голож байхгүй юу би одоо залуухан энэ 30, 53 гэдгийг чинь унаж үзэх юмсан гэж
Отгонбаяр -
Цоо шинэ машин авч унаж байв уу?
Даваасамбуу -
Өө би цоо шинэ машин авсан
Отгонбаяр -
Хэзээ авсан?
Даваасамбуу -
Би 83-н онд цоо шинэ 53 аваад
Отгонбаяр -
Суманд нэгдэлд ирээд тээ? Тэгээд тэрнийг чи аваад за
Даваасамбуу -
Тийн тэгээд байж байгаад дахиад нэг цоо шинэ 69 аваад ерөөсөө 6-хан сар тэр 53-ийг бариад
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд сум нэгдлийн дарга чи миний жолооч болнуу гэж тэгээд би зургаахан сар тэр 53-ийг бариад
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Нөгөө хуучин 69-тэй тэрийг нь нийтдээ унаж явахгүй мэдээж юм хийж байсан тэгээд нөгөө машиныг чинь жил унаж би шинэ тэрэг авч унаад би одоо 4,5-н ч тэрэг уначисан юм байна шүү шинэ тэрэг
Отгонбаяр -
Тийм байна
Даваасамбуу -
Тэхх таван шинэ тэрэг уначихсан байна
Отгонбаяр -
Анх шинэ тэрэг авахдаа их баярлаж байв уу?
Даваасамбуу -
Аа баярлалгүй яахав жигтэйхэн гоё одоо тэр юуны толгойтын тэнд байдаг ш дээ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Нөгөө хангамж материал хангамжийг техникийн албанд өгдөг одоо тэр төмөр замын гарамын наад талд
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэр дээрээс авч иднэ тэр чинь ид сайхан байлаа шдээ
Отгонбаяр -
Аа хотоос аваад тэгээд наашаа унаад ороод ирнэ
Даваасамбуу -
За унаад ороод ирнэ тэгээд би анх даргын тэргийг шинээр авахад мартын 8-нд ирж байлаа энд аа жигтэйхэн гоё сайхан санагдаж байсан даа тэр үед юманд чинь одоо сэтгэгдэл өндөр байлаа шдээ
Отгонбаяр -
Одооных шиг одоо угаагаад архи дарс болно гэж юм байхгүй биз дээ
Даваасамбуу -
Байхгүй ээ байхгүй ирээд л ерөөсөө тэгээд ажилд л явна бид нар чинь. одоо хэвийн л норм төлөвлөгөө гээд одоо энэ даргын чинь төлөвлөгөө юу юм тэгээл штаб гэж байсан ш дээ бид нар чинь ерөөсөө
Отгонбаяр -
Сумын жолооч хийгээд явж байх үед их тийм сонин одоо жолоочийн хувьд сонин тохиолдлууд хүнд хэцүү үе байсан уу?
Даваасамбуу -
Үгүй тэр
Отгонбаяр -
Унаж байсан уу?
Даваасамбуу -
Би нэг айж байсан юм аа.64-тэй бариад явж байсан чинь энэ урдаас мунгуулаад л ороод ирсэн чинь л нэг цагаан юм л хажуу талд дэрвээд байна
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд нөгөө чөтгөр гэдэг нь юм байх гэж бодоод айгаад үгүй зүгээр явж өглөө ганцаараа ирээд хогийн жалганы энд харсан чинь нөгөө айлын бүрээс ачсан байсан юм нөгөө цагаан даавуу нь ингээд унжчихсан
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Хажууд нөгөө толинд хархаар дохиод нөгөөдөх чинь бүр хийсээд залуу хүн одоо 21, 22-той л байгаа даа тэгээд айж ирж билээ тэгээд тэрийг тэгж орж байсан юм хүргэж байсан юм чөтгөр гэдэг нь тэр юм байх гэж бодоод л тэгээд тэр чинь шөнө л явж байсан даа хөөрхий
Отгонбаяр -
Жолооч нар чинь их шүтлэгтэй улсууд ш дээ их тийм өөрийн гэсэн дэг жаягтай социализмын үед нөгөө сүсэг бишрэл хаалттай байхад ч гэсэн их шүтдэг байсан замд гарах одоо өдөр судар ч гэдэг юм уу цаг зүг тийм юм байсан уу та нарт тэр үед
Даваасамбуу -
Манай аав бол бас нэг тийм жаахан
Отгонбаяр -
Тийм жолооч байсан уу?
Даваасамбуу -
Байсан тийм хүн манай аав чинь одоо аавын аав энэ тэр чинь бас шашин шүтлэгтэй лам энэ тэр байсан бас ч өөр юм байлээ. Одоо Шагдар ахын аав энэ тэр Дажинданзан гэдэг хүн энэ тэр. Тэр бол одоо ер нь нилээн ном уншуулдаг байсан юм шиг байгаа юм манай аав ч бас өөрө зүгээргүй ном уншдээаг хүн байсан би чинь одоо тэгээд аав дээрээ л ном уншуулна шүү дээ одоо яахав ийхэв
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээл одоо аав дээрээ л ном уншуулна өглөө заавал орж ном уншуулж ажилд гарна
Отгонбаяр -
Өө за өдөр болгон
Даваасамбуу -
Өдөр болгон орж нэг бурхан шашин нууж шүү дээ
Отгонбаяр -
Тийн ш дээ
Даваасамбуу -
Тэр юмыг чинь одоо
Отгонбаяр -
Авдран дотор нь байсан уу?
Даваасамбуу -
Авдран дотор тэгээл нэг юм нууж тэгээл бид нар чинь тийм юм хийнээ. Юм ч одоо ил тод болсон юмдаа одоо түүнээс биш
Отгонбаяр -
Тиймдээ
Даваасамбуу -
Одоо ер нь түүнээс бурханыг чинь ил гаргадаггүй одоо тийм л юм байсан ш дээ. Зул бариулахгүй харин тэгээд муу болж манай аав бид нар чинь одоо зулын 25-н энэ тэрээр чинь одоо нууж тэгээл хойш нь хийж юмны дээжийг чинь би нуугдаж гадаа гарж өргөнө шдээ үелж явж байгаа аавын минь жаахан ном бий
Отгонбаяр -
Тиймүү?
Даваасамбуу -
Тийм.
Отгонбаяр -
За тэгээд цааш нь
Даваасамбуу -
Одоо даргын тэр үед чинь одоо их дурсгалтай нэг юм байлаа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Энэ малчидын хүүхдүүдийг гэр бүл их болгоно
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Авгай авчирж өгнө. Тэгээд тэр ч одоо ер нь за Цогзолыг бол одоо
Отгонбаяр -
Бэр гуйх ажилд явна
Даваасамбуу -
Бэр гуйх ажилд явна тэрийг чинь их олж ирж байлаа энэнээс одоо ер нь олж ирсэн нэг 20-оод улс бий.
Отгонбаяр -
Энэ суманд
Даваасамбуу -
Энэ сумын
Отгонбаяр -
Тэгээд тэр 20-н хүн чинь өөр сумаас ирсэн хүмүүс үү?
Даваасамбуу -
Аа зарим нь одоо Эрдэнэтээс ч авгай авна Архангайгаас авна Хөвсгөлөөс авна
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Ийм мэдээтэй нэг авгай авсан чинь нэг хөгтэй нэг явдал бий. Хэдүүлээ залуу хүн юу мэдэхгүй нөгөө
Отгонбаяр -
Ёс мэдэхгүй.
Даваасамбуу -
Ёс мэдэхгүй эндээс нэг 40-н битантай айраг нэг хадаг цай дээлийн гадар ийм юм
Отгонбаяр -
Дээлийн өнгө аваад
Даваасамбуу -
Дээлийн өнгө аваад тэгээд идээ аваад өгсөн. Очсон чинь нөгөө айраг нь аваачиж цалгиад нөгөө дээлийн өнгө гадар
Отгонбаяр -
Дээлийн өнгө байхгүй
Даваасамбуу -
Будаа хайран цай нь
Отгонбаяр -
Норчихсон
Даваасамбуу -
Норцон
Отгонбаяр -
Айрганд норцон
Даваасамбуу -
Тэгээд орж ирж байж байж дэлгүүрээс дахиж авсан шдээ бид нар чинь нөгөөдөхийг чинь хадгууд бурхандаа хадгуудыг өргөж
Отгонбаяр -
Үгүй тэгээд тэр үед чинь хадаг жишээлбэл ховор байсан ш дээ тээ?
Даваасамбуу -
Ховор байсан
Отгонбаяр -
Хадаг нь яах вэ? болсон
Даваасамбуу -
Хадаг нь хэрэг байхгүй ойр зуурын юм тэгээл дээлийн гадар бас ховор тэгээл одоо дэлгүүр явж нэг юм авч байлаа шдээ ээддээ мөн ч залуухан байхад чинь юм бодмоор л юм байна лээ. Айраг юу хоёр явахын хооронд юманд хийчихгүй нэг гялгар уутанд нөгөө айргынхаа завсар нөгөө цүнхтэй юм тавьчихсан чинь
Отгонбаяр -
Бас л тээр
Даваасамбуу -
Хэцүү л юм байна лээ хүний газар тэгээд ёс мэдэхгүй тэгээд тэр чинь очсон чинь нөгөө айл нь
Отгонбаяр -
Айл нь Увсынх юм байж Архангай зүгийнхэн бол бүр баллаж өгнө ш дээ
Даваасамбуу -
Архангай биш Хөвсгөлийн Тариалан сум
Отгонбаяр -
Аа за
Даваасамбуу -
Тэгээд одоо нөгөө хүн маань тэдэнд эдэнд авна гэж хэлээгүй эх эцэгдээ тэгээд өөрөө бол очоод би хэлчихсэн гэж хэлдэг юм. Тэгсэн нөгөө очсон хадгийг нь авдаггүй ээ нөгөөдөх чинь хэлсэн юм байдаггүй даргын тэргийг чинь одоо цаг минуттай бид нар бид нар чинь сандарч явлаа шүү
Отгонбаяр -
Тэгээд яаж аргалав хадгийг нь нэг юм авхуулав
Даваасамбуу -
Аа нэг юм хадгийг нь нэг юм эх эцгийг нь гуйж үнэн зөвийг нь уйж гуйж шахуу байжээж нэг юм хадгийг нь авахуулж тавьж байлаа ш дээ
Отгонбаяр -
Тэгээд бэр гуйдаг тусгай мэргэжлийн хүмүүс байдаг ш дээ танай энд тийм хүн байв уу?
Даваасамбуу -
Манай энд тийм юм байхгүй ээ
Отгонбаяр -
Тиймүү манай нутагт бол ерөөсөө айл болгоны бэр гуйлтанд явдаг очоод зүгээр цэцэн цэлмэг урсгачихдаг ерөөл магтаал тавьдаг тэгээл нөгөө архи дарсыг нь уучихдаг тийм хүмүүс байдаг тэгээд сүүлдээ нэг гэм нь тэд нар чинь сүүлдээ архи уучихдаг болчихдог юм байлээ.
Даваасамбуу -
Тэхх
Отгонбаяр -
Нөгөө айлын найр хэсэж тэнэж явсаар байгаад тэгээд ёс жаяг ч ихтэй. Тэгээд хэн гуйхуу арай жолооч өөрөө гуйхгүй
Даваасамбуу -
Жолооч гуйхгүй ээ
Отгонбаяр -
Тиймүү?
Даваасамбуу -
Тэр нэг ах нь гээд нэг хүн байсан тэр уул нь бас хэлэмгий яггүй айхтар хүн тэгээд тэр яг хэлэмгий хүн чинь яг тэр хүний олздож хориод бүр хэлгүй болтол нь тэр хөлс нь гоожоод ерөөсөө тэгээд ямар ч арга байхгүй нөгөө айргыг асгасандаа зууралдаад тэгэж байгаа юм уу? ерөөсөө тэгээд хэлж чаддаггүй тэгээд нэг юм сүүд нь учир зүйгээ олдог юм тэгэж авчирч байлаа ш дээ бид нар чинь
Отгонбаяр -
Нхн Архангайгаас бэр гуйхад яав ёстой тэр архи дарсыг нь яаж нэг юм даав
Даваасамбуу -
Үгүй тэр Архангай чинь энэ Хөвсгөлөөс аюултай юм байлээ.
Отгонбаяр -
Тийм
Даваасамбуу -
Хүн болгонд юм өгнө архи ууна өө тэр чинь хэд хоног юм чинь өө тэр чинь одоо айхтар юм билээ. Би ч одоо жолооч гээд уудаггүй байлаа нөгөөдүүл одоо ерөөсөө хөлтэй хөлгүй л гарч ирнэ, юу айхтар. Харин энэ Өмнөговь энэ ийшээ явхаараа харин тэгээд нээх ёс жудаг энэ тэр гайгүй юм шиг байгаа юм архи айраг их ууддаггүй
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Би эндээс нэг Өмнөговиос нэг бэр авчирсан тэр үед чинь тэгэж нээх манай энэнтэй адил аа хонины ууц тавиад айраг аваал зөрүүлээд хонь байдаг өгдөггүй харин их гайгүй юм болвуу? гэж би санасан надад тийм айл нь тааралдсан юмуу
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Гайгүй л юм байна лээ
Отгонбаяр -
Танай нутгийнхан болбол яг тэр ёс жаяг нь гайгүй юм байна лээ ш дээ тээ?
Даваасамбуу -
Манай нутаг чинь гайгүй гэхдээ ч зарим улсууд бий
Отгонбаяр -
Тиймүү
Даваасамбуу -
Зарим нь ч ёс жаягтай зарим нь яах вэ? дунд
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Дундуураа л яваад байна. Энэ Могод айхтар шүү дээ
Отгонбаяр -
Тиймүү
Даваасамбуу -
Овоо мундаг шүү
Отгонбаяр -
Яахав могодынхон
Даваасамбуу -
Могод чинь ерөөсөө тэгээл эргэж буцаж айраг нь идэж ууж явхаар эргүүлж аваачиж өгөөд
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд бэрээ бас гэрт нь аваачиж хүргэж өгнө оруулна эх эцэгт нь тэгээд ерөөсөө нилээд хэдэн сар шахуу юм болно
Отгонбаяр -
Архангайхан шиг нөгөө хар нүдэн өгөх үү? Танай энэ нутгаар
Даваасамбуу -
Манай энд чинь хар нүдэн өгнөө өгнө
Отгонбаяр -
Бэр гуйж очсон хүмүүст чинь хар нүдэн өгөөд
Даваасамбуу -
Манай энд чинь одоо ер нь
Отгонбаяр -
Унагаачихдаг юм байлээ шдээ
Даваасамбуу -
Тийн одоо тэгээд заргач тэгээд нэг том нэг тав орно найм орно тийм юугаар чинь шаазангаар чинь айраг тавьж өгнө шүү дээ дор нь ааруул тавьж өгчихөөд
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Үгүй тэгээд заавал нөгөө ааруулыг нь гартал ууна
Отгонбаяр -
Өө за за
Даваасамбуу -
Тэгэж байж нэг юм юу яана дугараагаа гүйцээ гэчихнэ
Отгонбаяр -
Ууж чадахгүй хүн гэж байхгүй
Даваасамбуу -
Ууж чадахгүй хүн гэж байхгүй одоо ерөөсөө
Отгонбаяр -
Өөр хот хөрөө газраас ирсэн айраг тэгэж их ууж чадахгүй хүн байвал яах уу?
Даваасамбуу -
Аа тэр ч их чанга байхдаа ер нь нилээн л орилдог юм гэнэ лээ тэгээд заавал ууж гарна даа тэд нар чинь
Отгонбаяр -
Сумаар нь ингээд булт үсэрч гараад бараг мөлхөж гараад гүйлгэдэг гэсэн биздээ
Даваасамбуу -
Аа тэр ч үнэн. Цэвэрхэн бөөлждөг хүн байдаг шүү дээ
Отгонбаяр -
Тээр
Даваасамбуу -
Манай энд ахуй үйлчилгээний дарга байсан Дондив гээд Далан хулын тэр хүн бөөлжих гээд ерөөсөө хэлийг ингэж байлгаал бүр ингээд хашаан дээгүүр ингээд бүр цаана годгодоод
Отгонбаяр -
Хашааны дээгүүр үү?
Даваасамбуу -
Тийн ёстой их цэвэрхэн бөөлждөг байсан
Отгонбаяр -
Ямар сонин юм
Даваасамбуу -
Юу хийдэг
Отгонбаяр -
Айраг ууж байгаад
Даваасамбуу -
Айраг ууж байгаад бөөлжөөд л тэгээд ерөөсөө тэгээд хүн орж ирэхэд бөөлжсөн шинж байхгүй энэ чинь хүн бөөлжихөөр чинь ам нь жигтэйхэн болдог тэр чинь тийм юм байхгүй
Отгонбаяр -
Айраг их уухаар ер нь бөөлжих үү?
Даваасамбуу -
Бөөлжнөө
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Их уудаг зарим нь ч бөөлжджөг байх зарим нь бол дажгүй байж байна шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Зарим нь сайн ч уудаг улсууд байгаа шингэдэг улсууд байдаг юм байгаа биз хүний ходоод биений эсэргүүцэл тийм л байдаг байх л даа
Отгонбаяр -
За өөр жолоочтой тохиодож байсан сонин содон үйл явдлууд юу байна?
Даваасамбуу -
За ер нь мартчихаад байна даа сонин сонин юмнуудыг чинь одоо ер нь. Манай энд Сэрээджав гээд нэг жолооч байсан юм
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэр айл ачаад явж байснаа аваад гарсан юм гэнэ лээ гэсэн чинь айлын гадаа ирсэн чинь айлын гадаа нэг хар юм байж гэнэ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Нохой юм байх даа гэж харсан чинь өрөөсөн дугуй нь салаад ойчцоон өөртэй нь цуг уруудаад орж ирж байдаг гэж байхгүй юу
Отгонбаяр -
Дугуйтайгаа хамт
Даваасамбуу -
Дугуйтайгаа хамт
Отгонбаяр -
Үгүй тэгээд яаж өнхөрчихөөгүй уначихаагүй юм бол
Даваасамбуу -
Хойд талын дугуй нь ойчсон юм байгаа биз тэгээд хүлж бэхэлсэн дээ эд нар хойд талын дугуй нь өнхөрч явсан нохойтой л нохой байгаа юм байх гэж бодоод очсон чинь харин өрөөсөн дугуй нь ойчцон байсныг мэдэхгүй байж л байсан даа биднууд ээлжлээл нэг юм жолоочийн онигоо янз янзын юм зөндөө байдаг юмаа
Отгонбаяр -
Жолооч нар чинь одоо тэр орос машиныг монголчлох бараг тэлээгээр уяад явуулчихдаг хүмүүс гээд байгаа шдээ
Даваасамбуу -
Аа тэр биднууд чинь одоо энэ орос хэл сайхан улс байлаа шдээ эд нарын машиныг нэг урд шөнө нэг нөгөө ураа гэдгийг чинь моторынг тавьна хоробын тавьж туслах хроопыг нь тавьна хойд бөгсийг нь тавьна тэр үед чинь чирдэг байлаа шдээ бид нар чинь
Отгонбаяр -
Нхн.
Даваасамбуу -
Хоёр чиргүүл чирчихнэ тэр тэр чинь их хүчтэй бензин идэхгүй тийм нэг анх нэг яахад их сайхан байсан юм аа одоо бол ер нь тэгж хоёр гурван чиргүүлтэй явж байгаа хэр нь бараг хүнд зах зээлд шилжиж байгаа болоод тэгэж байгаа юм уу эсвэл өдөржин дан үйлдвэр дээр одоо битүү л байлаа шдээ аваад салахгүй энэ одоо энэ хэцүү ер нь бид нар чинь энэ одоо Булганаас энэ наашаа нэг ийм могой чинь шавартай заавал өнжиж хонож байгаа юм
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Ерөөсөө зам муутай зам хэцүү муутай одоо сайхан болсон юм даа та нар чинь одоо ер нь
Отгонбаяр -
Соёлжилтийн үзлэг гэж нэг юм болдог байсан ш дээ
Даваасамбуу -
Тийн
Отгонбаяр -
Тэр юу болж байв тэрэнд яаж бэлдэж байв
Даваасамбуу -
Энэ соёлжилтын үзлэг гэж одоо мундаг сайн юм байлаа ш дээ
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Айл болгон орны цагаан даавуутай хөнжилтэй гар нүүрийн алчуур хоёр гуравтай тэгээл одоо соёлын довтолгоо ирнэ гээд одоо 200-ын цагаан орыг чинь толгойг нь арчаад дотор талын бүсний нь хөндлөн төмөр байна ш дээ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэрийг чинь одоо шороо байна уу? Үгүй юу гээл муу усны нүх нүх энэтэр чинь байлаа жорлон муу усны нүх хашааг чинь цэвэрлэнэ
Отгонбаяр -
Нхн гэрт чинь орж ирээд ингээд хүний хувцас тайлаад ариун цэвэр үзэж байсан уу? Бөөс байна уу энэ тэр гээд шалгаж байсан уу?
Даваасамбуу -
Аа байсан
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Зарим улсууд үзэж л байсан тэгээд тийм юм нээх байхгүй л байсан байх одоо ч ер нь тийм юм ч одоо соёлын довтолгоо гээд одоо юманд яваад байдаг улс чинь айл болгон одоо соёлын довтолгоо гээд хүн гаднаас орж ирсэн хүнд гар нүүрний алчууртай орны цагаан даавуутай
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тийм л юм байсан ш дээ
Отгонбаяр -
Сургуульд нөгөө дотуур байранд амьдраад сурч байх үед чинь тэр та нарын ариун цэврийг жишээлбэл хэдэн удаа усанд оруулдаг байсан уу? хувцас яадаг байсан бэ?
Даваасамбуу -
Би нар чинь одоо сургууль дээр чинь очоод долоо хоногт л болгон одоо ариун цэвэр үзнэ шдээ
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Одоо гар нүүрийн алчуур хувцас захны даавуу галстуг гээд одоо нусны алчуур гутлын алчуурыг хүртэл одоо тэр шалгаж байлаа шдээ
Отгонбаяр -
Тйин гэсэн
Даваасамбуу -
Гутлын алчуур байна уу? Үгүй юу гэж одоо бид нар чинь гутлын алчуурыг чинь нэг даавуу тэгээд нусны алчуурт чихээд уут руугаа хийчихнэ
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Тэгээл одоо нөгөө гутлын чинь алчуур нусны алчууртай байж байна хэд нугалж аваад нөгөө формныхоо хармайд хийнэ
Отгонбаяр -
Нхн формтой байсан уу? тэр үед
Даваасамбуу -
Формтой байсан нэг тийм хүрэн формтой байлаа ш дээ
Отгонбаяр -
60-н хэдээн онд
Даваасамбуу -
60-н хэдэн онд галстугтай улаан галстугтай сүүлийн үед одоо улаан галстуг нь нөгөө цэнхэрээр эмждэг
Отгонбаяр -
Дарга болохоор
Даваасамбуу -
Дарга болохоор
Отгонбаяр -
Дарга хийж байвуу?
Даваасамбуу -
Дарга хийж яваагүй ээ би
Отгонбаяр -
Нхн усанд оруулдаг байсан уу?
Даваасамбуу -
Усанд оруулдаг байсан долоо хоногт
Отгонбаяр -
Яаж усанд оруулдаг одоо нээх тийм халуун ус гэж байгаагүй биз дээ
Даваасамбуу -
Нэг тийм сургууль чинь халуун устай байсан юм байрны халуун ус гэж
Отгонбаяр -
Тиймүү?Одоо ийм шүршүүртэй байсан уу? бүр
Даваасамбуу -
Шүршүүртэй байсан юм бид нар тэр
Отгонбаяр -
Ннн
Даваасамбуу -
Энд уул нь халуун усыг нь сургууль дээр нь халуун ус хийчихээд энэ дээр чинь л одоо буулгачихсан юм уу нөгөө хувьчиллын үеэр тэгээд одоо тэрийг чинь долоо хоногт л одоо сургуулийн хүүхдүүдийг чинь хагас сайн бүтэн сайнд оруулна шүү дээ ер нь одоо тэгээд энэ сургууль чинь гал түлдэг байлаа бид нар чинь сургуулийнхаа модыг хөрөөднө хагалж өгнө тийм байсан шдээ энэ чинь одоо сургуулийн хашаа гээд хөдөөний хашаанууд чинь их том ийм шургааган хашаанууд байлаа тэр дотор чинь машинаар мод буулгана тэгээд анги ангиараа мод хөрөөдөж өгнө
Отгонбаяр -
Өвөл хүйтэн үеэр бол анги болгонд гал түлэх үү?
Даваасамбуу -
Анги болгонд гал түлдэг байсан ш дээ одоо энэ цагаан байшин байна тэгээд одоо энэ энд одоо юм хийгээгүй энд одоо сургуулийн дан байшин байсан сургууль энд чинь одоо гал түлдэг
Отгонбаяр -
Тэгээд байнга галыг нь одоо байнга нэмэхгүй бол хөрчихнө биз дээ пийшинтэй
Даваасамбуу -
Аа галч гэж байсан юм
Отгонбаяр -
Сургуулийн галч
Даваасамбуу -
Сургуулийн галч гэж сургууль чинь одоо галч ус зөөгч тийм улс байлаа л даа тэгээд одоо тэр галч нь л өглөө ирж гал түлдэг юм байсан их дулаахан байлгахын тулд тэгэж байсан тэр их цэвэрхэн байсан юм аа тэр сургуулийн ерөөсөө гал түллээ гэхэд тийм гал түлсэн гэсэн юм байхгүй тэр коридор чинь ерөөсөө их тэгээд сайхан тэр зуухны ам төмөрийг чинь жигд гоё гялтагнаж хараар будгаар будсан тэр пийшин тэр сургууль дулаахан ямар одоо юутай нүүрс энэ тэр түлэж зуурна гэж байсан юм биш бид нарт тэгээл анги ангиараа мод хөрөөднө мод хагална бид нар чинь
Отгонбаяр -
90-н оны ардчилсан хувьсгал гарах үеээр та сумын жолооч байсан байна тээ?
Даваасамбуу -
Ннн
Отгонбаяр -
Сумын даргын жолооч байсан. Тэгээд тэр үед одоо энэ хөдөө суманд байгаа хүмүүст тэр Улаанбаатарт болж байгаа үйл явдал энэ талаар яаж мэдээлэл авч байв? Хүмүүс юу ярьж байв тэр талаар ярих уу?
Даваасамбуу -
Аа би одоо энэ тэр ардчилал гэдгийг чинь одоо энэ анх гарч байх үеээр тэгдэг байсан юм одоо бараг л дайн шахуу л юм ярих гээд байсан бид нар энэ хөдөөнийхөн чинь
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Сүүлд нь одоо архи л ууя гэдэг болсон юм байна гээл тэгээл сүүлд нь тэр хувьсгалчид нь ярьж байна энэ зөв юм хийж байгаа юм гээл
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Энэ улсууд чинь тэгээд л одоо энэ 90-н онд чинь нөгөө бага хувьчлал гэж таарлаа шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгэж одоо бага хувьчлалын үеэр малчин одоо энэ мал маллаж байгаа улсууд одоо энэ малыг нь нөгөө түрээслүүлээд тараалгаад энэ газар тариалангыг чинь бас түрээсэлж авч байлаа тэгж л одоо ингэж гарч байсан одоо тэд нарын буянгаар л одоо өдий зэрэгтэй явлаа. Тэгээд 97, 98-н оны үед чинь нөгөө их хувьчлал таарч бүх юмийг бүгдийг нь тарааж байлаа ш дээ энэ тэгээд бага хувьчлалаар чинь одоо бүх малчид чинь малыг нь ам бүлд нь тохируулж малыг нь өгнө
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Өгч одоо
Отгонбаяр -
Бага хувьчлалаар одоо сумын нэгдлийн жолоочид мал оногдсон байх тэ? Хэдэн толгой мал оногдсон бэ?
Даваасамбуу -
За би тэгэхэд чинь одоо нэг 5-н ам бүлтэй гээд би нэг тавиад толгой мал авч байсан даа би
Отгонбаяр -
Тэгээд тэрнийгээ хөдөө хүнд түрээсэлж тавьсан уу?
Даваасамбуу -
Аа тэр мал дээр тавьж би тэгээл тэр үед манай энэ хадам аав гэнэн хүн байсан идэр залуухан өвгөн одоо ч 75 зургаа хүричхээд одоо ч үр хүүхдүүд нь малтай л байна эднүүд дээрээ тавьж би нэг 97-н онд өөрөө гарч би нэг боллоо доо
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд яах вэ? Цөөхөн хэдэн малтай өөрийнхөө амьдралыг болгоод байгаа
Отгонбаяр -
Нхн насаараа жолооч хийчихээд тэгээд хөдөө мал дээр гарахаар мал дээр очоод хэцүү байв уу?
Даваасамбуу -
Өө анх ч одоо хэцүү л байлаа ш дээ ер нь юм мэдэхгүй ээ нөгөө малаа одоо яаж хариулхыг мэдэхгүй ингээл их сандарч байсан даа
Отгонбаяр -
Малд хир зэрэг нүдтэй байсан бэ?
Даваасамбуу -
Яах вэ?
Отгонбаяр -
Их бага байхдаа нэг байсан
Даваасамбуу -
Их бага байхдаа нүдтэй байсан юм тэгээд ер нь малд бол ер нь болмоор л мал байна лээ. Нүдтэй ер нь өдөр болгон хараад байхад энэ малыг чинь тэгээд тэрийг чинь хараад байгаа болхоор чинь тэр ч тийм юм байна энэ ч болчихдог юм байна гэж тэгэж л байсан даа. Зүгээр бодож байлаа одоо ер нь тэгээд яах вэ бид нар бүтнэ өөдтэй амьдралдаа хүрлээ энэ хэдийн чиг юм нь тасрахгүй энэ хүчид
Отгонбаяр -
Мал маллахад одоо хэцүү юм нь юу байна хамгийн хэцүү үе нь хэзээ вэ?
Даваасамбуу -
Хамгийн хэцүү үе нь хавар даа
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Төлний үеэр
Отгонбаяр -
Тийм л байх даа
Даваасамбуу -
Одоо хамгийн их хэцүү чинь төлний үе
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Мал маллана одоо энэ хонь ямаа хургална үхэр үнээ тугалж адуу нь уул нь хавар энэ тэр чинь тэр үед л одоо шуурга шуурна гэнэтхэн салхилана хүйтэн болно тэр үед л одоо хавар малчид чинь одооо ерөөсөө хамгийн хэцүү үе
Отгонбаяр -
Ёстой борви бохис хийхгүй юу
Даваасамбуу -
Борви бохис хийхгүй
Отгонбаяр -
Явдаг үе байх тээ?
Даваасамбуу -
Тэхх тэгээд одоо малчид чинь одоо нэг жаахан нуруу нь тэнийж байна даа
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
6-н сараас нэг 7-н сар наадмын хүртэл жаахан одоо ингээл бид нар чинь гараад л өвс хадлангаа юу яана хийж татаж авна өвөлжөө хаваржаагаа янзлана өвлийнхөө бэлтгэлийг одоо ч тэгээд хийнэ шүү дээ тэгэхгүй бол одоо наадаад сууж байгаад гэнэтхэн хавар өвөл болдог яамар ч үе одоо болдог юм билээ өвс байхгүй бол одоо
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд бид нар чинь нэг их сэрүүх дээр нээх өвс хадлан их тоохгүй л одоо ерөөсөө мал аж ахуй өөрснөө гар дээр ирсэн юм чинь ерөөсөө тэгээл хадлан өвс тэжээл өвлийн бэлтгэл бол өөрснөө л хийнэ шүү дээ. Ямар бид нарыг чи та нар хий тэг ингэ гэж хэлдэх биш хийж чадахгүй нь хохьроод хийж чаддаг нь зол болоод ийм л байна даа
Отгонбаяр -
Мал маллах чинь ер нь тэгээд малчнаас бас нилээн их хамаарах байх шүү байгалаас хамааралтай ч гэсэн тиймээ?
Даваасамбуу -
Тийн малчингаас их хамаарна. Малыг ер нь яаж таргалуулхав яах уу ийхэв гэдэг щр нь одоо нутгаа зөв олж бууна одоо нөгөө нутаг байна даа ер нь одоо энэ чинь цөлжилтийн үе гэдэг чинь бас
Отгонбаяр -
За тэгээд үргэлжлүүлээд
Даваасамбуу -
Одоо өвөлжөө хаваржааг чинь янзална бид нар чинь одоо тэгээл ийм л байлаа одоо энэ жил тэр цөлжилт гэдэгнь одоо явагдаад байгаа юм уу? энд өвс муутай
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Бут бутаараа өвс сөөг ургачихаад л одоо газар шороо тийм ус өвс муутай элсжих маягтай ийм л болоод байна даа энэ жил ер нь дүндээ зуншлага тааруухан шүү
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Одоо хүн харахад их л сайхан ногоон харагдаад байгаа өвс гэхээр юм байхгүй дан өмхий өвс шарилж голцуу халгайтай
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Ийм л байна
Отгонбаяр -
Тэгээд 97-н онд мал маллаж гарснаасаа хойш одоо бас арван 2,3-н жил болчлоо ш л дээ тээ? Тэгээд энэ хугацаанд бол малч байдал чинь бол хамаагүй сайжирсан байна ш дээ ингээд өөрт чинь мэдрэгдэж бйах юм уу илүү сайн болж байна уу?
Даваасамбуу -
Аа яахав гайгүй өөртөө тэгээд болоод байна гэж бодоод байгаа
Отгонбаяр -
Хэдэн үнээтэй билээ хэдэн үхэртэй вэ?
Даваасамбуу -
Би одоо 9-н 8,9н үнээтэй л боллоо доо цагийн их үнээтэй байсан энэ нөгөө зуд гэдгийг чинь нэг хэцүү юу яагаад үхүүлээд хонь малаа тэгээд энэ хүүхдийн сургуулийн хүүхдийн төлбөр гэдгийг чинь нэг
Отгонбаяр -
Төлбөрийг малаа зарж төлж байна уу?
Даваасамбуу -
Малаа зарж төлдөг шдээ бид нар чинь одоо
Отгонбаяр -
Хэд ер нь багцаагаар хэдэн үхрээр төлбөр төлж байна хүүхдийн
Даваасамбуу -
За яах вэ нэг хориод хонь нэгн 2 үхэр зарчихад бол нэг хүүхдийн жилийн төлбөрийг хувцастаөй байртай нь таарч байлаа. Одоо бол зах зээлд одоо энэ малын үнэ ханш буурчихлаа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Одоо бол тэгэж чадахгүй болсон байна. Одоо яая гэсэн эр хонь одоо 35.30-тай байна
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Одоо төлөг ч одоо 15,20-той байна шүү дээ
Отгонбаяр -
Тиймүү?
Даваасамбуу -
Тэхх эд нар тэгэхэд чинь бол одоо ямааны арьс чинь 15-тай байлаа хоньны нэхий чинь 5-тай 6-тай байлуу даа эд нар тэгэхэд чинь чөлөөтэй байсан одоо бол юмны энэ малын ханш буурчихлаа одоо ямааны арьсыг л одоо нойлын цааснаас үнэлхээр хүрэхгүй болчихсон байна шдээ
Отгонбаяр -
Харин тийм
Даваасамбуу -
200-н цаасаар одоо юу авах юм бэ? Шүдэнз л авбал авна даа
Отгонбаяр -
Тэгээд нэг ямааны арьс 200-н төгрөг байгаа юм уу?
Даваасамбуу -
Тийн 200-н цаас
Отгонбаяр -
Өө хөөрхий
Даваасамбуу -
Зүгээр одоо энэ ямаа хоньны нэхий гэхэд 400,500-тай байна шдээ одоо юм малын ханшны одоо үнэ ханш нь буучих дээр энэ одоо улсууд ер нь энэ малыг бол ер нь одоо энэ залуучууд сонирхохоо больж байх шиг байна
Отгонбаяр -
Тэр мал сонирхохгүй байгаа энэ залуучууд хотруу л явцгааж байна уу?
Даваасамбуу -
Хотруу
Отгонбаяр -
Хот хүрээрүү яваад тэгээд одоо тэнд очоод юу хийхэв?
Даваасамбуу -
Одоо юу хийхийг нь мэдэхгүй одоо тэгээл ирэхгүй л юм байна ш дээ тэрүүгээрээ нэг юм ажил олж хийдэг юм уу яадаг юм одоо энэ энэ чинь одоо мал дээр гарч ирхээр чинь хөдөө юу хийхэв дээ малын үнэ ханш буучих дээр одоо эд нар чинь ганц амьдрал энэ байна шдээ одоо тэгээд малыг чинь нэг адуу л гэхэд одоо 200-н мөнгө хүрэхгүй 150 хүрцэн байна ш дээ одоо тэгээл
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд одоо нэг л гутлын үнэ байгаа биз дээ одоо нэг л хар хүний гутлын үнэ болж байгаа юм байгаа биз нэг адуу чинь одоо. Хуучин чинь одоо сурлага бол хүрхээр байлаа шүү дээ
Отгонбаяр -
Нхн тийм байна шдээ
Даваасамбуу -
Одоо нэгийг чинь бүр гуйлч нь гуйж чи хэдэн мянган цаас буулгаж гэж байсан тэр одоо тийм л байна
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгэхэд чинь одоо бид нар чинь одоо ингээд энэ малгүй болохоор чинь мөнгөгүй бэлэн мөнгнө байхгүй малчид чинь одоо гар дээр малыг чинь нэг алж овоо бор хэдэн мөнгөтэй болж байсан юм.
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Одоо юу яахгүй байна шдээ мөнгөгүй болчихоод байна энэ малын ханш одоо бүр уначихсан одоо ноолуур гэхэд одоо нодлин 42-той байлаа шдээ уржинан энэ жил одоо 15-аас хэтэрсэнгүй шдээ тэгээл 12 найман мянгад хүртэл одоо би ноосоо
Отгонбаяр -
3-дахин бууж шдээ
Даваасамбуу -
Тийн найман мянгад ноолуураа өглөө шдээ би
Отгонбаяр -
Улаанбаатарт арай өндөр үү?
Даваасамбуу -
Улаанбаатарт бол ер нь ялгаа байхгүй гэсэн
Отгонбаяр -
Тиймүү?
Даваасамбуу -
Эндээ л авч явсан аваад явах
Отгонбаяр -
Бинзен машин зардал
Даваасамбуу -
Бензиний юу замынхаа зардал ачааны зардал энэ тэр чинь очоод авхаар чинь ерөөсөө энд 15 таваар өгсөн тэнд 17 наймаар өгсөн хоёр тэнцчихээд байна даа
Отгонбаяр -
Тийм байна
Даваасамбуу -
Болохгүй болчихоод байна
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Малыг чинь одоо улсууд тэгэж байна ш дээ ерөөсөө эндээс мал ачаад яваад өгдөг очоод авдаггүй тэгээл одоо амьдаар нь нэг юм авч явна тэндээс алаад явхаар чинь нөгөө мал нь үнэгүйрчих гээд байдаг
Отгонбаяр -
Тэхх
Даваасамбуу -
Тэгээл одоо үнэр танартай тэгэж ч муухай янзалсан байна ингэчиж муухай янзалсан байна гээд ингээд
Отгонбаяр -
Намар бойны үеэр нэг болох юм даа
Даваасамбуу -
Намар бол одоо ингэсхийгээд бол нөгөө оюутангууд хүүхдүүдд сургуульд ордог нөгөө улсууд чинь сургуулийн хүүхдийн төлбөрийг мал чинь одоо Улаанбаатарт хахчихсан байна.
Отгонбаяр -
Нхн яг тэр таар нь л даа тэхх
Даваасамбуу -
Тийм л байна
Отгонбаяр -
Тэгээд энэ хотруу сургуульд явсан одоо ээж аавынхаа хамаг малыг зараад л одоо тэрүүгээр хийлгээд яваад байгаа оюутнууд төгсөөлд иргэж ирж байна уу?
Даваасамбуу -
Зарим нь ирж байна
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Ирсэн нь энд зарим нь ажилд орж л байна
Отгонбаяр -
Энд ирхээр тэгээл орох ажил ч одоо багш байна уу?
Даваасамбуу -
Аа багш
Отгонбаяр -
Орон тоо байдаг юм уу? Олддог юм болуу?
Даваасамбуу -
Ээддээ их ховорхон юм аа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээл энд ирээд л нэг юм яахав орон тоонд орж хийх юм ер нь тэгээл их тэгээл голцуу л ер нь тэгээд ирэхгүй дээ хот газар шингэнэ энд ч одоо ирхээр чинь том том бурхиуд чинь одоо өөрөө ажилж өгөхгүй юм байна шүү гэдэс нь цэдийчихсэн тэднүүд одоо гарах гээд гарч болдоггүй одоо бид хоёр нэг мөсөн одоо 60 хүрчихээд гарна гэж бодоод тавин хэдтэй хүнд ямар ч арга байхгүй тэгээд энэ залуучуудад чинь одоо ямар ч ажил байхгүй
Отгонбаяр -
Ажил олдох гэдэг бол хэцүү
Даваасамбуу -
Бидний үед ч одоо ТМС техниккум трактор комбайны сургууль энэ жимс ногоо тариалан гэж байлаа одоо бол тийм юм байхгүй ер нь тэгээл багш нар үгүй бол эдийн засаг бизнес тийм юм болоод байна урд нь бол энэ техникийн сургууль энэ хөдөө аж ахуй сургууль малчин ийм сургууль байгууллчихвал ер нь энэ залуучууд бол ер нь гайгүй болох бол уу? Энэ одоорадиогоор ярьж байхад энэ зам анги л гэж ярьж байна зам дээр ажилж байгааа хүн мэргэжилтэн байхгүй ер нь энэ нийтлэг юу яачихвал техник мэргэжилийн сургууль гаргаад эд нартаа зааж өгч өгвөл ер нь гаднаас ер нь улс авах хэрэг байна уу?
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Би тэгэж бодож байгаа
Отгонбаяр -
Тийм ш дээ тийн
Даваасамбуу -
Гаднаас ер нь улсууд энэ газар тариалан энэ одоо зам тавих энэ худаг ухах эд нарыг чинь одоо энэ сайхан залуучуудаа сургаж сургаад эд нараар нэмэрлэж болмоор байна
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Заавал тэгээд нээх
Отгонбаяр -
Тийм ш дээ ёстой чухал санаа шүү. За энэ удаа хоёулаа яриагаа ингээд дуусгая дараа дахиад уулзья
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.