Davaasambuu
![](../assets/images/interviewees/990347.jpg)
Basic information
Interviewee ID: 990347
Name: Davaasambuu
Parent's name: Dorj
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1955
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: herder
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
keepsakes / material culture
NGOs
democracy
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Даваасамбуу хоёулаа хоёр дахь яриагаа эхлэе. Тэгээд энэ удаад бол танай аав 39,45-н оны дайнд оролцож явсан хүн аа тэр ч байтугай чихээ сэт буудуулж байсан хүн гэж сонссон тэгэхээр аавынхаа тухай яриач
Даваасамбуу -
Манай аав ч одоо 39-н онд цэрэгт явчихаад хуягтын жолооч байсан манай аав
Отгонбаяр -
Аль нутгийн хүн бэ? Аав чинь яг энэ сумын хүн үү?
Даваасамбуу -
Манай аав яг энэ хүний хүн нутгийн биш Архангайн Тайхарын хүн манай аав
Отгонбаяр -
Аа за
Даваасамбуу -
Тэгээд аав ч одоо цэрэгт явж ирээд хуягтын жолооч байсан тэгээд тэр нь Лхагвасүрэн генерал гээд
Отгонбаяр -
Ннн Залуу жанжин Лхагвасүрэн үү?
Даваасамбуу -
Яг тэр тэрний чинь одоо туслах явсан хүн билээ
Отгонбаяр -
Өө зөв зөв
Даваасамбуу -
Тэгээд хуягтын жолооч явж байгаад дайнд ороод тэгээд буудалцаанд ороод
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгсэн чихээ сэт буудуулсан
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Тэгээд одоо аа дайнд бол сайн орсон гээд аавыг алтан гадас байлдааны улаан тугын одонгоор шагнуулж нөгөөдөх хүнийг гар буугаар шагнаж байсан гэж байгаа юм. Тэгээл ээддээ гар буу л хэрэгтэй дээ гар буугаа л шагнахгүй дээ энэ медалаар ч одоо яахав дээ гэж байсан гэж
Отгонбаяр -
Аанхан тээр
Даваасамбуу -
Тэгээд одоо тэр медал нь одоо байж л байдаг юм манай аавын чинь байлдааны улаан тугын одон халх голын 40 45 60-н жилийн ой 50-н жилийн ойн медалууд нь бий манай аав
Отгонбаяр -
Лхагвасүрэн генералын туслах байсан гэчих уу? тэгээд
Даваасамбуу -
Туслах байсан
Отгонбаяр -
Яг хамт байсан
Даваасамбуу -
Яг хамт байсан
Отгонбаяр -
Хамт авхуулсан зураг нь байдаг уу?
Даваасамбуу -
Зураг нь бий
Отгонбаяр -
Тиймүү? Аа зөв тэр зургийг чинь үзнэ шүү
Даваасамбуу -
Тэгээрэй бий байгаа
Отгонбаяр -
Аав чинь тэгээд тэр дайнд явж бйасан үеийнхээ тухай юу ярьдаг вэ? Хаана очиж байсан юм бэ?
Даваасамбуу -
Аав энэ халх голд л явж байсан гэдэг юм
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгэж ийшээ л явж байсан хаа байсан эндхийн зөндөө л юм ярьж байсан би одоо сайн мэдэхгүй байнаа мартчихаж уул нь нэг хуучин нэг ном бий л дээ манай аавд нөгөө өөрийн түүх нь судалж байсан номнууд нь бий
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Ингэж байсан ингэж байсан гэдэг юм тэмдэглэлийн дэвтэр
Отгонбаяр -
Аав чинь өөрөө бичээд үлдээчихсэн
Даваасамбуу -
Өөрөө бичээд үлдээсэн номнууд нь бий надад бол тэмдэглэлийн дэвтэр маягтай юмнууд бол манай аавд
Отгонбаяр -
Тээр
Даваасамбуу -
Манай аав ч надыг бодвол манай аав ч цэвэрхэн цэмцгэр юм болгоныг өдөр болгон хөдөлдөг
Отгонбаяр -
Тээр
Даваасамбуу -
Өөрийнхөө хийж байсан өнөөдөр би тэгсэн ингэсэн тийм үйл явдалтай ингэж байсан гэж ийм юутай тэмдэглэлийн дэвтэртэй хүн байсан юм. Тэгээд одоо би сайн мэдэхгүй байна бас халх голын дайнд явж байсан гэж ярьж байсан тэмдэглэлийн дэвтэр одоо бий надад
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэрэнд бол одоо чухал үнэн зүйл байгаа даа. Надыг бодвол манай аав чинь мундаг цэмцгэр цэвэрч
Отгонбаяр -
Ажилсаг
Даваасамбуу -
Ажилсаг хүн манай аав чинь. Надыг бодвол боловсролтой хэнтэй ч ярьна тангад ном уншина ном бол ном уншина
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тийм хүн байсан юм манай аав чинь гартаа уртай манай аав чинь мужаан хийнэ
Отгонбаяр -
Тээр
Даваасамбуу -
Гоё гоё юмнууд жааз янз бүрийн юм хийж л байсан манай аав бол өөрөө л хийгээд сургуульд бол хөдөлмөрч хүн уншаад хийгээд байна. Архи уухгүй ээ тамхи татахгүй ээ манай аав бол ерөөсөө
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тийм хүн л байсан даа одоо бид нар дуурайгаад тамхи татадгүй архи уудаггүй юм даа ерөөсөө манай ер нь удмаар бол архи уухгүй тамхи татахгүй одоо би 3-н бандитай 3-лаа тамхи татахгүй архи уухгүй
Отгонбаяр -
Овоо ш дээ энэ чинь маш чухал юм шүү дээ одоо цагт бол тэ?
Даваасамбуу -
Тийн одоо архи 3-лаа тамхи татахгүй
Отгонбаяр -
Аав чинь хэдэн настайдаа өөд болсон юм
Даваасамбуу -
Аав ч одоо 84тэй нас барсан даа
Отгонбаяр -
Нхн хэдэн онд уу?
Даваасамбуу -
Одоо 97-н онд юм уу даа 96-н онд байна уу? 97-н онд одоо бол 86 байх юм уу даа
Отгонбаяр -
Юу вэ 1997-н онд нас барсан юм байгаа биз дээ
Даваасамбуу -
Тийн тэгэхээр чинь одоо 90-н хэдтэй хүн байх нь
Отгонбаяр -
Одоо тийн одоо 96-тай хүн байх нь
Даваасамбуу -
96 -тай хүн байх нь тийм
Отгонбаяр -
Нхн. Аав чинь тэгээд одоо юм хум их захиж хэлдэг байасн уу?
Даваасамбуу -
Өө юм захилгүй яахав манай аав чинь одоо ерөөсөө за ер нь хүнтэй зөв боловсон соёлтой харьцаж бай хүнд тэгээд тусархуу бай
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Ер нь архи ууж болохгүй тамхи татаж болохгүй энэ ажил хөдөлмөрсөг өөрөө өөрийгөө авч явж бай
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэр ажил хийж байж л амьдарна ер нь тэгэхгүй л бол амьдрахгүй одоо ажилсаг л байж хүн болно тийм л байсан юм даа тэгэж хэлж байсан бид хоёр одоо манай энэ авгай чинь ажилд дөртэй надыгаа ч авч явж байгаа хүн нь энэ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Энэ бид хоёр чинь хоёулаа байж л байна бие нь жаахан тааруу болчихоод байгаа болохоос
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Ер нь юм болгоныг хийнэ манай хүн оёдолчин байсан юм манай энэ хүүхэн чинь ахуй үйлчилгээн дээр тэгээл хоёулаа одоо 97-н оноос хоёулаа мал дээр гараад ахуй үйлчилгээ нэгдэл тараад тэгэж байсан юм
Отгонбаяр -
Танай энэ судар номнууд байх юм энэ өвөлж ирсэн номнууд уу? эсвэл сүүлд авсан уу?
Даваасамбуу -
Өвөлж ирсэн судар номнууд
Отгонбаяр -
Хэнээс өвөлж ирсэн юм
Даваасамбуу -
Манай ааваас
Отгонбаяр -
Аав
Даваасамбуу -
Аавын аав гэж Ванчиг Данзан гэж хүн
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Лам
Отгонбаяр -
Лам хүн
Даваасамбуу -
Тэрний авга ах бас ах нь манай аав чинь эцгээсээ тавуулаа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Одоо нэг ах нь хэлмэгдсэн гэж дуулдсан юм аа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд би сайн мэдэхгүй тэрний хадмын нэг өвгөн байсан гэж байгаа юм энэ төв аймагт нөгөө Лувсан гээд нэг өвгөн байсан аа тэгээд одоо энэ Шагдар ахын аав манай аав Шагдар ахын аав манай аав эд нар чинь бас номтой
Отгонбаяр -
Ннн
Даваасамбуу -
Одоо эд нар чинь бүгд энэ Архангайгаас хэлмэгдчихгүй юу? Ерөөсөө улсууд чинь бүгдээрээ
Отгонбаяр -
Аан тийм байх
Даваасамбуу -
Тэгээд энэ гандан мандан энэ хийдээр явж байж тэгээд ингэж орж ирж байгаа улсууд. Манай аав чинь тэгээд энэ ч одоо манайд өв удам судрын номнууд байгаа юм даа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд яахав байх газраа байж байгаа юм байгаа биз
Отгонбаяр -
Энэ номноос өөр тийм өвөлж аав өвөө энэ тэрээс чинь өвөлж ирсэн юмнууд юу байдаг уу?
Даваасамбуу -
Бий бий
Отгонбаяр -
Юу байдаг юм? юу юу байна?
Даваасамбуу -
Одоо хэдэн бурхан байна
Отгонбаяр -
Бүр хуучны бурхан уу?
Даваасамбуу -
Бүр хуучны бурхан
Отгонбаяр -
Нхн ямар бурхнууд юм бол тэр хүн амьтнаас асууж байсан уу?
Даваасамбуу -
Тийн би асууж энэ тэр Очирваан гэдэг бурхан байна
Отгонбаяр -
Нхн зурмал бурхан юм уу?
Даваасамбуу -
Үгүй уу зурмал биш өөр хиймэл
Отгонбаяр -
Хиймэл
Даваасамбуу -
Цутгамал
Отгонбаяр -
Цутгамал
Даваасамбуу -
Гуйлан тийм
Отгонбаяр -
Юу юм
Даваасамбуу -
Очирваан бурхан
Отгонбаяр -
Юугаар цутгасан юм
Даваасамбуу -
Өөр юугаар хийсэн алтаар хийсэн
Отгонбаяр -
Алт уу?
Даваасамбуу -
Тийн алтаар хийсэн одоо сүншигтэй тийм Очирваан бурхан бий манай авдран дотор тийм юм байгаа даа тэр ганц одоо тэр бурханыг авч байсан өгдөг юм даа би нүншигтэй байсан бүр ийм хумсны тольны хараатай ийм яг ардаа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
...тийм цагаан юу гэж тийм л юм л алтаар хийсэн нэг бурхан бий тэнд
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Хүн болгон л дээхэн үедээ нөгөө ардчлалын үед чинь одоо бурхныг чинь нэг хэсэг шууд л мөнгө гэж байлаа шд
Отгонбаяр -
Тийм
Даваасамбуу -
Тэгэхэд авна гэж байхад эгч өгөөгүй юм
Отгонбаяр -
Нхн. Тэр социализмын үед нөгөө сүсэг бишрэл хаалттай байх үеэр шашин бол хар тамхи гэж л үздэг байлаа шд тэр үед тэр бурхан тахил юм хумаа яаж авч явж байсан юм?
Даваасамбуу -
Тэр бурхан тэгээд нэг хийгээд дардаг нуудаг байсан
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Ерөөсөө тэр бурхан шашингүй үед бол одоо ер нь одоо хүн хүрч ирээд л нэг ном уншина тэгэхэд манай аав бол шөнө орой
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Арван нэгээс юмуу арваас хойш нэг ном уншина тэгээд өглөө нэг юм уншаад бушуухан далд хийнэ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Нөгөө үүд хаалгаа түгжчихнэ тэгэж манай аав бол
Отгонбаяр -
Заавал хаалгаа түгжиж шөнө болсон хойно номоо уншчихаад тэгээд далд хийчихнэ
Даваасамбуу -
Тэгээд өглөөгүүр далд хийнэ тэгэж байж тэгэхгүй бол одоо нөгөө хэд нь өөр болсон одоо ерөөсөө тийм л байдаг
Отгонбаяр -
Нхн тэгээд тэр талаараа та нар худлаа гадуур юм энийг болохгүй шүү энэ тэр гэдгийг та нар мэддэг байсан уу?
Даваасамбуу -
Мэдэлгүй яахав одоо тэрийг чинь ёстой энэ хэлмэгдэлтийн үе гээд нэг хэсэг одоо айхтар яригддаг байлаа ш дээ одоо лам нарыг чинь одоо үйлийг нь үздэг. Би ч одоо нэг дөнгөж цэргээс ирээд намд элсэх гээд
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Тэгээд намд элсээд элсэхэд нь зургаан сарын нөгөө хнэг батлан даалтаар гаргадаг байлаа хэсэг би авгайтайгаа нэг хэрэлдээд
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Тэгээд батлан даалтаар орсон чинь нам элсэх гэсэн чинь өө энэ авгайтайгаа хэрэлддэг юм намд авахгүй гээд
Отгонбаяр -
Авгайтайгаа хэрэлдсэнийг тэгээд намын хүн мэдсэн байгаа юм уу?
Даваасамбуу -
Тийн мэдцэн байгаа юм тэгээл авахгүй гэрээс болж энэ
Отгонбаяр -
Ямар инээдтэй юм хэн яаж мэдсэн юм та 2 гадаа сум хүн амьтан мэдхээр хэрэлдсэн юм уу? Юу болоод
Даваасамбуу -
Тэгэхэд мэдээжийн хэрэг хүн амьтан мэдэхээр хэрэлдсэн юм байгаа биз тэр гэрт байгаа улс чинь. Тэгээл одоо энэ намын гишүүн хүн энэ авгайтайгаа хэрэлдсэн намд авахгүй гээд бид нар чинь одоо намд надыг аваагүй тэгээд тэрнээс хойш би ерөөсөө дахиж Монгол ардын хувьсгалт намд бичиж өгөөгүй нэг ирж л байлээ тэгээд би дахиж одоо тэгэж их зүйл рүү ороод яах вэ яршиг гэж шийдсэн. одоо энэ МАХН бол чөлөөтэй авах байхаа
Отгонбаяр -
Тийн ш дээ чөлөөтэй байгаа
Даваасамбуу -
Аа ер нь чөлөөтэй юм шиг байлээ ер нь ярьж байгаа нь 6-н сарын батлан даалтаар дааж нөгөө МАХН-ыг чинь юу номыг уншиж батлахыг батлах гэж нэг ийм цагаан
Отгонбаяр -
Тийн улаан
Даваасамбуу -
Улаан хээтэй юм байсан ш дээ ном
Отгонбаяр -
Тийн
Даваасамбуу -
Тэрийг чинь бас уншиж цээжилнэ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд төлөвлөгөө норм биелүүлсэн зан араншин нь ямар уу? Харьцаа яамар гэр орондоо ямар хаьцдаг байсан юм гэж тэгэж одоо МАХН авч байсан юм даа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд би одоо авгайтайгаа хэрэлдлээ гээд ингээд
Отгонбаяр -
Тэр зургаан сарын нөгөө батлан даалтын хугацаа өнгөрцөн тээ? Тэгээд
Даваасамбуу -
Өнгөрч яваа юм
Отгонбаяр -
Орлогчид бэлдэх гээд хурлаар орж байгаа юм
Даваасамбуу -
Аа хурлаар орж байгаа иргээд авгай хэлэгдээд байна лээ. Тэгээд дахиж би МАХН-д элсээгүй юм даа одоо МАХН бол ер нь дуртай авах байх тэгэж байсан юм даа тэднуус
Отгонбаяр -
Нхн 90-н оны ардчилсан хувьсгалын үеэр тэгээд яав яаж хүлээж авч байв тэр үед
Даваасамбуу -
90-н оны ардчилсан хувьсгал одоо альныг нь ч мэдэхгүй л
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Байлаа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Энэ тэгээд 90-н оны ардчилал чинь зүгээр л ер нь одоо бид нарыг чинь өдийд малтай болоод үр хүүхдүүд ингэж унаа мал дээр малчин ингэж байлаа ш дээ түүнээс одоо энэ социализмын үед ч бол юун ийм малтай байна. 8-н толгой малтай
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд нэг юм байсан тэгээд одоо сүү саалийг нь өгнө үс ноосыг нь өгнө өөрсөнд нь тушаалгана гэж одоо бол тийм юм байхгүй юм байнаа энэ ардчилал гарч ирээд уул нь жаахан жаахан
Отгонбаяр -
Нхн энэ суман дээр сонгуулиас сонгуулийн хооронд одоо ингээд тухайн үеийн сонгуулиар аль нэгэн нам нь ялчихвал одоо сумын бүх албан тушаалуудыг тэр намын ах дүү хамаатан садангууд нь эзэлчихдэг гэсэн яриа байгаа юм даа танай суманд хэр зэрэг байх уу?
Даваасамбуу -
Манай суманд бол тийм юм байхгүй ээ
Отгонбаяр -
Тиймүү?
Даваасамбуу -
Байхгүй. Энэ улс гадуур улсууд тийм манай суманд бол тийм юм байхгүй байх. Одоо бол МАХН сая гарлаа гэсэн одоо дан залуучууд гарлаа шд
Отгонбаяр -
Тиймүү сая иргэдийн хурлаар танайх ямар харьцаатай гарсан бэ?
Даваасамбуу -
Манайх ч одоо иргэдийн хурлаар одоо залуучууд чинь ардчилалынхан чинь 7 наймаар гарсан байх шүү
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Нэг л хүний зөрөөтэй
Отгонбаяр -
Аа нэг л хүний зөрөөтэй аль нь илүү гарсан юм хувьсгалт нам нь илүү
Даваасамбуу -
Хувьгалт намынхан тэгээл хоорондоо
Отгонбаяр -
Бараг жацуу гарсан байна ш дээ
Даваасамбуу -
Бараг чацуу гарсан одоо тэгээд дан залуучуудыг авч байна шд одоо ажилд энэ бол уул нь зөв байхгүй юу
Отгонбаяр -
Тийм нхн
Даваасамбуу -
Одоо энэ сая нэг шинэ дарга болсон энэ олон залуу дарга зөв л юм хийх нь зөв шүү дан залуучуудыг авч тэгээд тэтгэвэрт гаросан улсууд ч одоо ажиллаад байна энд тэгээд халахгүй байна тэгэхээр чинь харин энэ залуу бас хийж байдаг зарим нь тэтгэвэрт гарсан улсуудыгаа гаргаж байх шиг байна энэ бол уул нь зөв залуучууд зүгээр одоо өдийд юм хийх хэрэгтэй байна шд дан бурхиуд тэгээд одоо яагаал байдаг хийсэн ч юм байхгүй гавьяатай одоо нэг л тогоонд л буцлаад байна буцлаад байна ерөөсөө одоо ерөөсөө буцлаад бүр хачин шорвог болцон байгаа биз
Отгонбаяр -
Яг л тийм дээ. Танай эхнэр ямар ажил хийдэг хүн байсан бэ?
Даваасамбуу -
Манай эхнэр ахуй үйлчилгээнд оёдолчин
Отгонбаяр -
сумын ахуй үйлчилгээ юу
Даваасамбуу -
Сумын ахуй үйлчилгээ
Отгонбаяр -
Сумын ахуй үйлчилгээний оёдолчид чинь одоо юу оёх уу? Дээл
Даваасамбуу -
:Дээл одоо янз бүрийн юм оёно доо одоо энэ хувцас хөвөнтэй өмд цамц бээлий гэрийн цагаан бүрээс биржинк за тэгээд бүгдийг нь оёдоггүй юм гэж манай энд байдаггүй байлаа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Манай суманд чинь одоо ахуй үйлчилгээтэй байлаа манай сум дундын үйдвэртэй байлаа одоо энэ чинь барилга хийдэг мужаан хийдэг ахуй үйлчилгээнд одоо оёдолчин гуталчин үсчин
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
тийм байсан одоо манай энд ер нь байхгүй манай сум бол одоо уул нь бол хаанаас эмээсэн байдалтай залуучууд чинь гараад ирнэ нөгөө улсууд чинь өөрснөө барилгаа барьчихдаг юм аа оёчихдог. Одоо энэ Могод, Гурванбулаг энэ тэр чинь тийм байхгүй шүү дээ одоо нэг байшин бариулах хашаа бариулах гэсэн хүн байхгүй гээд индээс ирж авч байна. Манайхан бол одоо энэ сумын дундын үйлдвэр ахуй үйлчилгээ тэр оёдолчингууд чинь өөрснөө мэргэжлийн хүн нөгөө дээхэн үед чинь тэд нар чинь ирж юмыг чинь оёж байна шд
Отгонбаяр -
Нхн тэгээд бас хуучин цагийг бодвол юм оёх хэрэгцээ бас бага болсон байх даа дээлээс бусдаар бол бэлэн хувцас авдаг болцон
Даваасамбуу -
Тийн гэхдээ одоо ер нь хөдөөнийхөн бол дээлээр их гоёж байна ш дээ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Ер нь бол одоо наадам цагааан сар энэ баяр ёслолоор бол одоо ерөөсөө дээл хийгээд өмсчихсөн улсууд л ирэх юм байна шд
Отгонбаяр -
Нхн гоё оёдог байх нь гоёлын дээл
Даваасамбуу -
Гоёлын дээл
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгээд энэ одоо энэ улсууд чинь заавал шидэж байж гоё болно ямар үнээр оёх бол муухай оёсон бол үнэ ханш нь бууна
Отгонбаяр -
Тээр
Даваасамбуу -
Өөрснөө материалыг нь өөрснөө төлнө. Аа сайхан оёвол одоо үнийг нь хайрлахгүй өгнө
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Үнэ ханш нь одоо ер нь үнэ ханш нь тийм л болцон байдаг юм одоо дээхэн үед норм хөөгөөд аа жигтэйхэн норм төлөвлөгөөгөө биелүүлсэнгүй гээд загниад байдаг тэгээд яг тэрэн шиг одоо зах зээл тийм л болсон байна шд ер нь. Юм хийж чадаж байгаа хүн нь амьдарч байна чадахгүй байгаа хүн бол одоо ерөөсөө тэгээд биш л амьдарч байна
Отгонбаяр -
За нэг ийм асуулт байна өөрөө жолооч хүн насаараа жолооч хийгээд энэ Булган аймгын энэ сумын нутагт хөндлөн гулд нэвт шувт ёстой бут сөөг дов толгодоор нь мэдэх байлгүй дээ тэ? Тийм байгаль танай нутгын байгаль ямар нэгэн өөрчлөлтүүд орсон уу? Энэ хугацаанд
Даваасамбуу -
Энэ хугацаанд орсон
Отгонбаяр -
За юу юу өөрчлөгдөв
Даваасамбуу -
Одоо манай инчээ одоо энэ уул хангай чинь сайхан мод ургадаг байсан байхгүй
Отгонбаяр -
Мод
Даваасамбуу -
Мод
Отгонбаяр -
За
Даваасамбуу -
Бүр хувхайраад цагаараад явчлаа одоо дээхэн үед чинь буга гээд тэр чинь зүгээр ёстой хонь шиг адуу шиг богширдог байлаа одоо мэдэхгүй
Отгонбаяр -
Тэр бугыг ер нь алсан уу? тээ
Даваасамбуу -
Бугыг бол одоо алсан
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэр бугын цусан эвэр л гэнэ чив л гэнэ эвэр л гэнэ одоо тийм нэг жаал юмын аваад дууссан шүү дээ
Отгонбаяр -
Хнн
Даваасамбуу -
Одоо энэ байгаль орчин яриад л байгаа энэ одоо сайжирна гээд байгаа яаж байгааг бүү мэд ерөөсөө тэгээд одоо энэ ус гол горхи ч одоо ширгэлээ энэ улсууд энэ хөгшчүүдийн ярьж байгаа нь энэ байгалиас болж мод чулуу багатайгаас л энэ байгалиа хамгаалахгүй
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Энэнээс болж одоо энэ ус гол горхи ширгэчихээд байна одоо энэ урд одоо энэ нэг барилгын нэг юманд энд хотруу зөөгөөд байгаа юм нэг ийм нэг сайхан уулаа би ингэж боддог юм нэг нүх болгоод байх юм энэ одоо иргэж засварладаг юм уу яадаг юм бүү мэд эд нараас чинь одоо их болж байна гэж байна шд энэ алт ухах чинь одоо энэ улсууд чинь хэцүү амьдарч байна шд манай энд харин тийм ухах алт байхгүй гүзээлзгэнэ энэ тэр тэрүүгээр ургаж байна уул модноос авч байна
Отгонбаяр -
Өвс ургамал ямар байна
Даваасамбуу -
Өвс ургамал муу одоо тэнд бид чинь өвсний малын идэж байгаа өвс шим бол ер нь өвс ургамлыг бол одоо хамаагүй мэдэхгүй одоо бид нар чинь энэ голд чинь одоо усанд сэлээд л загас барьдаг нь барьж байлаа л даа
Отгонбаяр -
Бүр сэлдэг байсан
Даваасамбуу -
Бүр сэлдэг байсан тэгээд энэ зүгээр жигтэйхэн ус энэ машин гаргадаггүй морьтой хүн гаргадаггүй байсан шд энэ баруун талын чинь гол
Отгонбаяр -
Хнн
Даваасамбуу -
Одоо чинь дуртай газраараа гарна ордог болчихсон байна одоо
Отгонбаяр -
Тэхх
Даваасамбуу -
Ерөөсөө байхгүй ус байхгүй тэгээл энэ чинь одоо ганцхан энд нэг гүүр бий энэ дээр нэг гүүр доор нэг гүүр энэ хоёроор л гарна зүгээр морьтой хүн чигээрээ гарах гээд явахад тойрч гарна энэ ганган дотор чинь одоо бол ерөөсөө тийм юм байхгүй байна шд манай энэ рашаан бол одоо бас л шигэж байгаа шиг байна энэ урсдаг бүүр байгаад
Отгонбаяр -
Нхн хаана байгаа рашааныг хэлж байна
Даваасамбуу -
Одоо энэ зүүн талын энэ баруун талын тогны энд байгаа энэ айлуудын бууж байгаа энэ богширсон айлууд бууж байна энд л
Отгонбаяр -
Юуны рашаан юм тэр
Даваасамбуу -
Энэ одоо ходоод гэдэс ходоодонд бол
Отгонбаяр -
Нхн. Бугаас өөр ямар ангууд байсан бэ?
Даваасамбуу -
Бугаас өөр манай энд чинь одоо гөрөөс байлаа бас байхгүй тарвага цагын л зөндөө байлаа бас л тарвага ховордсон
Отгонбаяр -
Хнн
Даваасамбуу -
Харин одоо чоно гэдэг чинь манай энд харин элбэг байна даа
Отгонбаяр -
Мал элбэг болохоор тэгэж байна
Даваасамбуу -
Мал элбэг байгаа энэ чоныг чинь нээх алахгүй юм байна шүү
Отгонбаяр -
Чоно агнахгүй байна уу?
Даваасамбуу -
Хааяа л нэг агнах юм. Агнасан юм чинь чоныг чинь одоо гадаадруу гаргахгүй гээд байгаа хэдийг чинь эд нар чинь авах байгууллага албан газар байдаггүй гэж ярих юм байна шд зарим газар бол одоо хорьсон гэж яриад байгаа
Отгонбаяр -
Гадаад руу гардаг байсан бол одоо буга шигээ устгах нь байна ш дээ тээ ?
Даваасамбуу -
Харин тийн ... байна шд
Отгонбаяр -
Цаг агаар өөрчлөгдсөн үү?
Даваасамбуу -
Цаг агаар өөрчлөгдсөөн
Отгонбаяр -
За яаж өөрчлөгдөж байна
Даваасамбуу -
Одоо өвөл их дулаахан болчихоод хавар нь одоо хөлдөөчих гээд
Отгонбаяр -
Хүйтрээд үү?
Даваасамбуу -
Хүйтрээд зун нь одоо жигтэйхэн нараар шатаачих гээд
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Ус байхгүй ийм л байна
Отгонбаяр -
Нхн за байгаль цаг агаарын хувьд болбол энэ нутгын хүмүүс одоо хүн ардын амьдарч байгаа байдал зан араншин зан заншилд өөрчлөлтүүд орсон уу? 90-н оноос хойш
Даваасамбуу -
Энэ одоо ер нь хүний амьдрал зан заншилд жаахан өөрчлөлт орж байх шиг байнаа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Энэ одоо сайхан амьдралдаа хүрцэн байна өөрөө чинээндээ тулчихаад өөрийгөө аваад явчихна зарим нь бүр байхгүй ажил хийж чаддаггүй юм уу амьдарч чаддаггүй юм уу одоо ерөөсөө л бүр амьдралгүй тэгээл одоо гудамжинд хэвтээд явж байдаг юм
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Нэг хэсэг чинь одоо архи гэдгийг чинь их уудаг байлаа энэ одоо архи ч бол одоо харин жаахан манай энэ жолоочууд гайгүй болсон юм шиг байгаа юм
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Одоо сав л хийвэл нөгөө есөн хөлт гээд нөгөө ногоон шилтэй юмыг чинь ямаа хониор авч өгөөд
Отгонбаяр -
Найруулаад
Даваасамбуу -
Найруулаад л тэрийг нэг юм уудаг байсан одоо харин тэр найруулж байгаа архи энэтэр бол уухгүй энэ гарч байгаа заавал цэвэр архи ууна гэдэг болсон шиг байна энэ улсуудын
Отгонбаяр -
Нхн улаанбаатарын нөгөө өвгөнтийнхөн гэдэг шиг тийм бүр ингээд архинд орчихсон хүмүүс байна уу?
Даваасамбуу -
:Байхгүй
Отгонбаяр -
Харин тэр нэг учиртай байна гэхдээ ингээд уугаад байдаг хүмүүс бол байдаг
Даваасамбуу -
Аа уугаад байдаг хүн бол байна
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэр улаанбаатар хотынхон шиг тэр өвгөнтийнх байхгүй зүгээр хааяа уучихаад л тэгээл явдаг тийм хүмүүс бас бий
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
энэ архи гэдэг чинь одоо ерөөсөө хууль тогтоол шийдвэр гаргана гээд байх юм гаргадаг юм уу? яадаг юм бүү мэд
Отгонбаяр -
Тэгээд хууль тогтоол шийдвэр гарахаараа тэр яаж хэрэгждэг юм бол
Даваасамбуу -
харин энэ хууль тогтоомж ямархуу хууль тогтоомж байх юм бол одоо биднууд чинь одоо хараад байна сая энэ радиогоор ярьж байгаа нь сарын эхний долоо хоногт архи зарахгүй гээд хууль гаргана гээд энэ радиогоор ярьж байна гээд энэ радиогоор нэг юм сонсдог юм шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Одоо энэ архи жаахан татарч байх шиг байнаа ашгүй нэг юм. Ингээд мал аж ахуй нь одоо энэ түүхийрээд энэ малыг л жаахан үнэ ханшыг нь жаахан арай нэг өөр болгомоор байна одоо тогтмол цалинтай улсууд яаж ажилладаг уу тиймэрхүү маягтай тийм малчид бид нар чинь одоо ер нь тун хэцүүдлээ шүү
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
:Ерөөсөө малгүй, мал байдаг банкны л одоо малыг хариулж байна шүү дээ бид нар чинь одоо ерөөсөө ний нуугуй ярьхад
Отгонбаяр -
Яагаад тэгэж байгаа юм?
Даваасамбуу -
Банкнаас зээл авна
Отгонбаяр -
Аа малаараа барьцаалаад уу?
Даваасамбуу -
: Барьцаалсан гэж байгаа юм
Отгонбаяр -
Зуд болоод дуусчихвал банк яах уу?
Даваасамбуу -
Зүгээр тэд нарыг чинь авах л байхдаа ямар ч байсан. Үгүй үгүй банкны малыг л маллаж байна одоо бид нар чинь одоо бэлэн мөнгө байхгүй
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Заавал одоо нэг хэдэн цаас хэрэгтэй байна малаа тавиулаад хэдэн цаас авна нөгөөдхийг чинь тэгээд малаа тавьж иднэ хүү л гээд яваад өгнө, хүүгийн хүү гээд яваад өгнө одоо ерөөсөө нэг үгээр хэлэхэд банкны малыг л бид нар хариулж байна шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
одоо бол одоо жаахан малчидыг жаахан харж үзмээр байна цалин талаар бол ер нь
Отгонбаяр -
Нхн та нар тэгээд энэ асуудлыгаа одоо энэ сонгууль гээд энүүгээр чинь наян хүмүүс явж байгаа биз дээ тэд нарт тавьж ярьж байна уу?
Даваасамбуу -
Ярилгүй яахав яриад тэр малыг чинь одоо өсгөж өгнө ноолуурыг чинь үнэд хүргэж өгнө гээд одоо яриад л байсан. Тэгээд яг гараад ирсэн чинь одоо ерөөсөө эргээд уулзаж байгаа хүн байхгүй болчихоод байна шүү
Отгонбаяр -
Тэгнэ ш дээ
Даваасамбуу -
Дүн дээр чинь сонгууль болохоор чинь зэрэг энэ төрөөс чинь зүгээр дугуйтай хүүхэд чинь энэ тэр уралдаад л машин тугтай машинтай уралдаад байдаг. Тэгээл за тэгж одоо бид нар таны амьдралыг дээшлүүлнэ малыг чинь тэдэн хувь болгож өгнө сая нэг ноолуурын хэдэн цаас өгсөн байх, тэр нь тэгээд аманд чүгүй хамарт ч үгүй ямар ч юугүй боллоо ш дээ. Нэг наян мянган цаас зарим нь нэг зуугаад мянган цаас авсан байх л даа
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэгсэн юм
Отгонбаяр -
За за эцэст нэг ийм асуудал байнаа асуулт байнаа Даваасамбуу таны амьдралд их тийм гүнзгий нөлөөлсөн тийм онцлог гэхээр үйл явдлууд юу байна уу? Амьдралд чинь их нөлөөлсөн хувийн утгаар ч ажил төрлийн утгаар ч аль нь ч болно их гүнзгий сэтгэгдэл үлдээсэн
Даваасамбуу -
За тийм юм байхгүй ээ надад
Отгонбаяр -
Тиймүү?
Даваасамбуу -
:Тийн
Отгонбаяр -
Түрүүн тэр хүүхэд байхдаа нэг багшид их сайн байсан гээд ярьсан ш дээ тээ?
Даваасамбуу -
Ннмн
Отгонбаяр -
Тэрүүн шиг ихэндээ сэтгэгдэл үлдээсэн тийм зүйлсүүд өөр юм байна уу?
Даваасамбуу -
Байхгүй
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Тэр багш л их сайн багш бүр ярих юм байхгүй
Отгонбаяр -
Аа хөөрхий дөө тийм ш дээ ер нь тэр үеийн багш нар тээ?
Даваасамбуу -
Тэр үеийн багш нар бол сайн багш нар байсан одоо ч ер нь багш нар тийм байдаг болуу?
Отгонбаяр -
Нхн
Даваасамбуу -
Би одоо сайн багш нарыг нь мэдэхгүй юм.
Отгонбаяр -
Нхн тиймүү? За тэгээд их баяраллаа
Даваасамбуу -
Зүгээр зүгээр
Отгонбаяр -
Тэгээд амжилт хүсье
Даваасамбуу -
За өөрт чинь одоо тэгээд
Отгонбаяр -
Мянгат малчин болоорой
Даваасамбуу -
Өөрт чинь амжилт хүсье
Отгонбаяр -
Мянгат малчин болсон хойно чинь нэг ирнээ
Даваасамбуу -
Тэгээрэй
Отгонбаяр -
За
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.