Horloo


Basic information
Interviewee ID: 990348
Name: Horloo
Parent's name: Galsan
Ovog: Mongol
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Mogod sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
cultural campaigns
belief
NGOs
literature


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Хорлоо багшаа тэгээд бидэнд ярилцлага өгөхөөр зөвшөөрөөд цаг заваа гаргаад тэгээд ингээд сайхан бэлдчихээд хүлээж байгаа таньд баярлаж байна. Баярласнаа илэрхийлье. Тэгээд хоёулаа яриагаа эхлэе.

Хорлоо -

За

Отгонбаяр -

Тэгээд эхлээд юун тухай ярих вэ гэхлээр та өөрийнхөө амьдралын түүхийг товч ярьж өгөхгүй юу? Одоо хэдэн онд хаана төрөв? Таны бага нас хаана яаж өнгөрөв? Сургууль соёлоор яаж явав? Ямар ямар ажил хийж байв тэр талаараа

Хорлоо -

би энэ Булган аймгийн Могод суманд гучин гурван онд мянга есөн зуун гучин гурван онд төрсөн хүн. Заа тэгээд бага нас бол эцэг эхийн гар дээр л одоо хөдөө мал дээр л ингэж өнгөрсөндөө. Тэр үеийн хүүхдүүд ч одоо бас л тийм л байсан шүү дээ. Аа тэгээд сургууль соёлын мөр нэг их хөөгөөгүй ээ. Дөрөв дүгээр анги төгсөөл зоотехникумд явсан юм ш дээ анхлан.

Отгонбаяр -

Алтан Булагийн

Хорлоо -

Тийм Алтан Булагийн техникум,

Отгонбаяр -

Дөрөв дүгээр анги хэдэн онд төгссөн гэсэн үг вэ?

Хорлоо -

одоо дөчин дөрвөн он юм уу даа дөчин дөрөв

Отгонбаяр -

өө тэгэхээр Алтангийн техникум чинь их эртний техникум байх нь байна ш дээ тийм ээ?

Хорлоо -

Их эртний техникум. Тэгээд тэндээсээ бас гуравдугаар курсээсээ гарсан гэж байгаамал аж ахуй

Отгонбаяр -

Заа яачихав?

Хорлоо -

одоо яахав хөдөө ар гэрийн л гэж ярьдагийм даа тэр үед чинь одоо тэгээл нөгөөдөх нэг ээж таалал төгсөөл тэгээл хөдөө аавтайгаа гарсан. Тэгээд мал малласан, мал маллаж байсан даа. Тэгээд бас тэгээд тэр үед чинь техникумын гуравдугаар төгссөн хүн гэдэг чинь одоо өндөр боловсролтой хүнд тооцогдоно шдээ. Бичиг үсгийн багш хийгээл тэгэж, тэгээд ер нь бага насанд болбол би их олон ажил хийсэн хүн байгаа юм. Тарваганд явж байлаа, отор адуунд явж байлаа, мал туулаа үгүй мөн сонин их би чинь нилээн юмтай айлын бас ганц хүү өргөмөл хүү байгаа юм. Тэгсэн мөртөл тэгээл аав болбол тэгж хүмүүжүүлсэн. Галсан начин гэдэг хүн Даншигийн начин хүн байсан.

Отгонбаяр -

Аа Галсан начин аав чинь

Хорлоо -

Тийм, Галсан начин их морь уяач тийм хүн байсан.

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

аа тэгээл энэ хүний ойр хавьд өссөнийх тэр үеийн хөдөөний хүний л араншингаар л бойжиж өссөн. Тэгээл тэр ажуудыг үзүүлсэн тэр амьдралыг туулуулсан явдал бол надад сүүлдээ их хэрэг болсондоо одоо надад тэр амьдралын ер нь зах зухыг үзэх мэдэх, тэгээд энэ чинь хорин хоёр настай цэрэгт явсан шүү дээ. Цэрэгт явуулахгүй байсан юм. Тэгээл хорин хоёр настай өөрөө явъя гэж байж цэрэгт явсан. Тэр ч одоо мянга есөн зуун тавин таван он. Тэгээд цэргээс жолооч болж ирсэн автын жолооч

Отгонбаяр -

Цэрэг хаана хаав та?

Хорлоо -

Улаанбаатар хотод тусгай батальонд хааж байлаа. Бас тэнчээ чинь нилээн тийм цэргүүд ирж авдаг тийм газар даа тийм хүмүүжсэн. Сайхан улсуудын хүмүүжил, би бол тэндээс л авсан байх гэж боддог юм. тэгэхээр л энэ эх оронч үзэл одоо одоо энэ хүн чанарыг авах гэж их гойд юм байсан юм шүү дээ. Тэр үе бол сүүлийн үеийн цэрэгтэй адилгүй, тэр үед чинь болвол энэ цэрэгт явсан их хүмүүждэг боловсролтой ийм болж ирдэг тийм л байсан. Тэгээд тэндээс жолооч болж ирсэн. Тавин найман онд, жолооч болж ирээд тээврийн машин барьж эхэлсэндээ наймдугаар баазад, Булганы наймдугаар баазад тээврийн машин дөрвөн жил барив уу даа.

Отгонбаяр -

Аймгийн баазад?

Хорлоо -

Аймгийн наймдугаар баазад, тэгэж л ер нь улсын ажилд эхэлж гарсан үе мал аж ахуйнь юм уу даа. Тэгээл нэг дөрвөн жил тэрэг бариад, би цэрэгт сууж байхдаа тамирчин байсан юм. Хөнгөн атлетик, цана хоёрт явдаг. Тэгээд энэ чинь жаран хоёр онд багш нарыг нэг биеийн тамирын багш бэлдэх курс нээгдэж Багшийн Дээд Сургуулийн дэргэд

Отгонбаяр -

Өө за

Хорлоо -

тэрэнд явж тэгээд биеийн тамирын багш зургаан сарын курс төгсгөж биеийн тамирын багш болж энэ Хишиг-Өндөр суманд ирсэн нөгөө жолоочоо орхиод. Тэгээд энэ чинь жаран хэдэн он юм дээ, дөрвөн он юм уу. Жаран дөрвөн онд төгсөөд хоёр гурван жил багшилсан юм дөрвөн жил шахуу багшилсан юм уу. Тэгэж байгаад энчээ намын үүрийн орлогч болсондоо багшаасаа биеийн тамирын багшаас намын ажил руу яваад өгч байгаа нь тэр.

Отгонбаяр -

Сумын намын үүрийн орлогч тийм үү?

Хорлоо -

Сумын намын үүрийн орлогч болж байгаа юм. Тэгээд тэнчээ чинь бас дөрвөн жил ажилласан юм уу даа. Тэгээд намын сургуулийн дэргэдэх хариуцлагатны хоёр жилийн сургууль байлаа шүү дээ.

Отгонбаяр -

Аа тийм

Хорлоо -

Намын дээд сургуулийн дэргэд тэр үед ажилчин ангийн одоо үйлдвэрчний сургуулийн хоёрдугаар ангийг эдийн засагч үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр хоёр жил дүүргэлээ шүү дээ.

Отгонбаяр -

Хэдээс хэдэн онд вэ?

Хорлоо -

Тэр ч одоо жаран наймал аж ахуйс далан нэгэн он юм уу тэгж л төгссөн юм шив дээ би ч одоо.

Отгонбаяр -

Үйлдвэрийн эдийн засгийн анги тэ?

Хорлоо -

Тийм үйлдвэрийн эдийн засгийн анги

Отгонбаяр -

За байз манай ээж чинь бас энийг сурсан юм аа хэдэн онд юм бол оо би бас машинд

Хорлоо -

Айн?

Отгонбаяр -

Манай ээж бас яг энэ үйлдвэрийн эдийн засгийн ангид сурч байсан байхгүй юу. Хоёр жилийн курст

Хорлоо -

Хэн гэдэг юм?

Отгонбаяр -

Цэрэндолгор гээд Говь-Алтайн нэг танай анги арай биш байдаг байгаа даа гэж бодохгүй юу дээ сая

Хорлоо -

Цэрэндолгор гэж Цэрэндолгор гэж байсан тэр Сэлэнгийн хүн байсан манайд,

Отгонбаяр -

Тийм үү?

Хорлоо -

Говь-Алтайн мэдэхгүй ээ, би ч одоо

Отгонбаяр -

Намайг их адилхан л гэдэг юм ээжтэйгээ

Хорлоо -

Тийм үү?

Отгонбаяр -

Тийм

Хорлоо -

Танихгүй л байна, хоорондоо тэгж зөрүүлж төгссөн юм болов уу даа?

Отгонбаяр -

тийм байх нь

Хорлоо -

тийм л байх нь, үйлдвэрчний юугаар төгссөн үү бас?

Отгонбаяр -

Тийм, тэгчихээд сүүлд нь нөгөө дээдийг эчнээгээр төгссөн

Хорлоо -

За тэгдэг юм ерөөсөө тэгээд л

Отгонбаяр -

тийм ерөөсөө тийм л замал аж ахуйр явдаг.

Хорлоо -

за тийм л замал аж ахуйр явдаг юм тэрүүгээр л явсан улс шүү дээ. Тэгээл яахав эчнээгээр өнөө хүртэл сүүлдээ дээр гарвал одоо дээд л гэж боддог юм.

Отгонбаяр -

Тийм, за тэгээд хоёр жил сурчихаад

Хорлоо -

Хоёр жил сурчихаад тэгээд ирээд Могод суманд намын ажил хийсэн дээ. Могодод намын ажил хийгээд

Отгонбаяр -

Намын ажил нь ямар ажил хийсэн бэ? Намын үүрийн дарга уу?

Хорлоо -

Намын үүрийн орлогч,

Отгонбаяр -

Аан за

Хорлоо -

Орлогч хийсэн юм. За дараа нь тэгээд тэрийг чинь нэг гурван жил хийгээд энчээ үйлдвэрчний Хишиг-Өндөр суманд эргээд ажилласан. Хишиг Өндөр суманд үйлдвэрчний зөвлөлийн дарга,

Отгонбаяр -

Сумын

Хорлоо -

Сумын, тэгээд наадахаар чинь л одоо хэдэн он хүртэл ажилласан юм дээ, арван таван жил ажилласан юм шив дээ. Далан гурваас арвантав гэдэг чинь хэдэв? Далан гурваас арван тав

Отгонбаяр -

Наян найман он хүртэл ажилласан байна.

Хорлоо -

За тийм л байгаа наян найман он тэгээд дараа нь соёлын төвийн захирал хийсэн

Отгонбаяр -

Сумын

Хорлоо -

Хоёр мянга хоёр оныг хүртэл, за тэгээд пенсэнд гарсан байх юм аа ерөнхийдөө бол

Отгонбаяр -

тийм байх нь

Хорлоо -

Хийсэн ажлын хувьд бол тэр

Отгонбаяр -

Баялаг түүхтэй байна мал туухаас авахуулаал тийм ээ?

Хорлоо -

Ер нь энэ ажлуудыг цөмий нь хийсэн.

Отгонбаяр -

тийм байна

Хорлоо -

тэр их сонин хүн байсан юм тэгээд тэр чинь төрсөн дүүгийн хүүхдээ л авч суугаад байгаам өөрөө хүүхэдгүй л хүн байсан манай тэр ах өө их цуутай хүн бий. Энэ ч одоо амьдралдаа ноднин Моготын түүхэн дээр бичсэн мянга гаран түрүү авсан байгаам шүү дээ.

Отгонбаяр -

Юу авсаан? Аан түрүү

Хорлоо -

Түрүү

Отгонбаяр -

Сумын, сумын наадмынх уу?

Хорлоо -

Сум, аймгийн

Отгонбаяр -

Сум аймгийн наадмынх уу?

Хорлоо -

Тийн, улсад шөвөглөж байсан юм байгаа юм. Би 7 настай эхэлж морь унаад 19 хүртлээ унасан явилхан байсан.

Отгонбаяр -

Тийм байна

Хорлоо -

19тэй Төмөртийн бүлэглэгт унаж түрүүлж зодог тайлж байсан хурдан морь унах зодог. За намын сургууль ер нь цэрэгт очсноосоо хойш би уран зохиол бас оролдсон хүн шүү дээ. Тийм одоо нэг гурван жүжиг тавиулсан их том улсуудтай нийлж байсан. Ванган багш миний багш шүү дээ.

Отгонбаяр -

Өөө за

Хорлоо -

Тийн, Ванган багштай нийлж анхлан жүжиг бичиж, тэр хүний буянд олон хүнтэй танилцсан, тэгээд нэг зургаан жүжиг бичсэнээс гурав нь тоглогдсондоо. Улс юуны юунд

Отгонбаяр -

Хаана тоглогдсон бэ таны жүжгүүд? Ямар жүжгүүд тоглогдсон?

Хорлоо -

За “Зам нийлэх үү” гэж байдаг юм. Наадах чинь Ванган багштай хамтарч бичсэн жүжиг анхны жүжиг

Отгонбаяр -

Аан, Ванган багштай нийлж

Хорлоо -

Тийм,

Отгонбаяр -

За

Хорлоо -

За дараа нь “Майдар бурханы өглөө” гэж байдаг юм. “Их таван ханат” гэж байдаг юм. За энэ гурав тоглогдсон жүжгээ, бусад нь тэгээл яагаагүй. Энэ одоо Драмын Театрт тавигдсан улс энэ аймгуудаар их тавигдсөөн. Увсын театрыг нээхэд наад энэ “Зам нийлэх үү” жүжгээр чинь нээж байсан юм. Цэгмэд гуай очижтавьж байсан тийм жүжиг байдаг юм.

Отгонбаяр -

Өө тээр

Хорлоо -

Яруу найргийн хоёр номтой өнгөрсөн жил дал дал нэг ном сүүлчийн номоо гаргасан. “Нутгийн уянга”, “Нутгийн цэнхэр зэрэглээ” гэсэн хоёр ном байгаам. Хорь гарам гучаад, за гуч гарсан байх аа тийм дуу бий. Нээх одоо тэрэн дотроос чинь ер нь Булганы тухай хамгийн анхлан тэр “Сайхан хулжийн өглөө” гэж том юу байдаг юм даа. Найрал дуу явдаг юм. “Сүмбэр уул шиг аавд” гэдэг дуу нилээн түгэж байгаа, одоо жаахан явж байгаа дуунууд бол энэ “Торгон Зам” гээл дуу байгаа “Булган нутгийн хавар” гээд “ Торгон Зам” гэдэг нь Энэбиш даргад зориулагдсан дуу байдаг юм.

Отгонбаяр -

Талийгаач Энэбиш даргад

Хорлоо -

Одоо би ер нь далан жилээр гаргаж ирсэн одоо бол нилээн явж байгаа шүү сая энчээ тэр дал далан жилд тоглогдсон тэгээд хотод сая очсон гэсээн хоёр дууны нэгэнд клип хийж байгаа юм гэнэ лээ.

Отгонбаяр -

Өө за

Хорлоо -

За нэг иймэрхүү товч намтар түүхтэй зүгээр миний хувьд болвол, тэгээд яахав хийж сурсан ажлуудын хувьд хөдөөгийн ажлыг бол л ерөнхийд нь мэднэ дээ.

Отгонбаяр -

Тийм байна

Хорлоо -

Алинаас нь л бол мэднэ. Би заримдаа хошноор тэгж байдаг юм үйлдвэрчний зөвлөлийн дарга хүртэл бараг хийж явлаа гээл тэр үед чинь

Отгонбаяр -

Арай хийчихээгүй байгаа?

Хорлоо -

Арай хийгээгүй их сонин шүү дээ. Намын хорооны ажил хянадаг, тэгээд өнөөдөх эмэгтэйчүүдийн чинь ажил намын хорооны орлогчийн ажлын харъяат, тэгээд тэр чинь л одоо тайлан бүх юмнуудыг л хийнэ шүү дээ ерөөсөө л тийм л байсан. Би чинь тэр юугаар бас бидний үед тийм л байсан юм.

Отгонбаяр -

Тийм л байсан юм байна тийм үү?

Хорлоо -

Тийн, оролцохгүй ажил байхгүй, дээр үеийн олон нийтийн бидний үеийн ажил чинь болвол их сонин нэг бодлын их айхтар байлаа ш дээ. Ялангуяа намын ажил их дүрэм бүгд гэр бүлд гэр орон одоо хэдэн хүн орно тэр эмэгтэйчүүдийн ажил мажилд одоо ингээд тийм л ажил байсан.

Отгонбаяр -

За сумын намын үүрийн орлогч даргын одоо ажил үүрэгт хамгийн гол одоо оногддог зүйлсүүд нь юу байсан бэ?

Хорлоо -

Тэр үед болбол энэ сум

Отгонбаяр -

Одоо нэгдлийн дарга, нэгдлийн орлогч, намын дарга, намын орлогч гэж байсан тийм ээ?

Хорлоо -

тийм тэд нар чинь тус тусдаа өөрсдийн гэсэн ажилтай ер нь одоо үзэл суртлын ажил гэж байсан тийм ээ?

Отгонбаяр -

Тийм

Хорлоо -

За тэрийг л хариуцдаг ажил

Отгонбаяр -

Аа тийм

Хорлоо -

Намын үүрийн орлогч чинь болвол гол нь тэр. Би өөрөө нөгөө соёл ахуй тиймэрхүү юу болохоор ер нь тэр талын юм, сүүлд нь тэр соёлын төвөөр төгссөнийг гээд бодохгүй юу. Би өөрөө сүүлд нь энчээ анхлан соёлын төвд гурав дөрвөн жил ажиллав уу даа. Тэгээд яг хувьчлалын үед соёлын төвийн захирал байсан. Тэгээл би харин тэр хөрөнгийг болбол сандаагаагүй, би хэнд ч тарааж өгөөгүй, одоо бид нарыг тэгэж их хараад энэ соёлын төв болвол ар тал их сайтай ш дээ одоо.

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

Би тэрийг нэг ч юманд өгөөгүй.

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

Харин хамгийн сүүлд тэр хоёр цэвэрлэгч ажиллаж байсан юм нэгдлээс тэгээд тэрнийг хамгийн түрүүнд нэгдлийн дарга хасаж тэгээд бид хоёр тэрэн дээрээс болж их муудаж байлаа. Соёлын яана гэдэг бол үнэндээ буруу л юм байсан л даа.

Отгонбаяр -

Танай сум чинь тэгээд их том сум, сум дундын эмнэлэгтэй соёлын төвтэй том

Хорлоо -

Тийм байлаа шүү дээ

Отгонбаяр -

МАЛ АЖ АХУЙМС-тай тэ?

Хорлоо -

МАЛ АЖ АХУЙМС-тай байлаа сум дундынх байлаа арван жилийн сургууль

Отгонбаяр -

Арван жилийн сургуультай

Хорлоо -

Ахуй үйлчилгээний төв байлаа

Отгонбаяр -

Тийм

Хорлоо -

Том байхгүй юу их том

Отгонбаяр -

Их том сум байсан байна

Хорлоо -

Тийн сонин байсан юм тэгээд би сүүлд нь тэр намайг энчээ намын үүрийн орлогч олон жил хийсэндээ ер нь л одоо манай гэр бүлийн хүн ч одоо энэдэхийн хүн жаран хоёр оноос л тэгээл ерөөсөө тэтгэвэрт гартлаа л бараг одоо энийг чинь хийж байгаа Моготод нь нэг дөрвөн жил болов уу даа.

Отгонбаяр -

Тийм байна. За тэгээд намын үүрийн орлогч дарга үзэл суртал хариуцна тэ? Тэгэхээр одоо тэнд юу юу яг тодорхой юу юу байсан бэ? Яг хариуцаж байсан ажил?

Хорлоо -

үгүй яахав дээ одоо тэгээл тэр л

Отгонбаяр -

Лекц ухуулга

Хорлоо -

Одоо юу л болно уу тэр ухуулга суртлын нэвтрүүлэг болвол нь намын үзэл суртлын л ажил шүү дээ. Ерөөсөө л тэндээс л голлоно шүү дээ. Одоо эд нарыг чинь л тэр л бэлтгэх, үзэл суртлын ажилтан бэлтгэж байна гэсэн үг шүү дээ ерөөсөө л лекц, улс төрийн сонсгол одоо бүгд тэр. Хаана л тийм л юм болно, тэрнийг чинь л одоо хариуцна. Одоо ингээл баяр болсон чиг л үзэл суртлын комисс гээд л гардаг шдээ одоо ч хүртэл байна уу байхгүй юу. Тэр л ерөөсөө л тэр шүү дээ. Тэр үзэл суртлын мал аж ахуйнь ажил гэдэг бол тухайн үеийн одоо намын л батлах шүү дээ

Отгонбаяр -

Тийм тийм

Хорлоо -

Тийм намын тэгээл тэр нь ер нь л одоо нам удирдлагатай л төр байлаа шүү дээ. Тэрийг л хэрэгжүүлэх тэгээд тэр үед хэрэгждэг байсан даа одоог бодоход ний нуугүй ярихад

Отгонбаяр -

Яг үнэн

Хорлоо -

ер нь нам хүчтэй байсан. Хэлсэн ажил, зохиох гэж байгаа ажил болвол үнэхээр ажил болдог байсан, болгодог ч байсан тийм л үе байсан.

Отгонбаяр -

Хүмүүс нь ажилдаа их үнэнч ханддаг, бүгд нам ер нь намд системээр элсдэг байсан тийм ээ?

Хорлоо -

намын чанга шүү дээ том намын гишүүн болно гэдэг бол их гавъяатай хэрэг байсан шүү дээ дээр үед чинь. Шилж авдаг байсан, одооныхтой адил ийм юм биш л дээ.

Отгонбаяр -

Тийм

Хорлоо -

Аль л өнгөтэй өөдтэй одоо аль л эхэлж ахиж яваа ийм л хүн л намд элсдэг

Отгонбаяр -

Та чинь хэдэн онд намын гишүүн болчихлоо?

Хорлоо -

Өө би чинь тавин

Отгонбаяр -

Биеийн тамирийн багш болчихсон хойноо

Хорлоо -

Өө үгүй үгүй, тэрнээс өмнө

Отгонбаяр -

Тэрнээс өмнө, аа цэрэгт байхдаа элссэн

Хорлоо -

цэрэгт байхдаа

Отгонбаяр -

Өө за за

Хорлоо -

Их эрт орсон энэ ч одоо 56 онд юм болов уу даа, тийм байх нь чинь тийм 56 он. Их зүйл үзсэн байгаа биз?

Отгонбаяр -

53 жил болсон байна

Хорлоо -

Тийн. Тавин хэдэн жил 52 жил болсон байна. Тийм байх өө одоо энэ чинь 50 жил боллоо гээд над юу өгч байсан юм хоёр гурван жилийн өмнө үнэмлэх хийсэн одоо ч гэсэн нам төрд үнэнч л дээ. Нэг намтай нэг амтай гэж тэгж л явлаа. Тэгээл зүгээр бодлого энэ элдэв юуг хүлээн зөвшөөрдөг л байлаа. Зөвшөөрөлгүй яахав энэ чинь юм ахиж дэвжинэ урагшлана юм байх л даа. Зөв талын юм болвол нь нээх тийм туйлшраад байхгүй ээ. Тиймэрхүү л байсан. Ер нь шударга талдаа шүү дээ уул нь бол тийм л юм.

Отгонбаяр -

За тэгээд намын үзэл суртлын ажил хийж байсан. Одоо намын үүрийн орлогч хийж байсан хүн чинь соёлжилтын үзлэг одоо соёлын довтолгооны талаар бол ёстой сайхан ярих байх даа?

Хорлоо -

За ер нь гол ажил нь шүү дээ.

Отгонбаяр -

Гол ажил нь

Хорлоо -

Тийн

Отгонбаяр -

За та тэгээд тэр талаараа сайхан ярьж өгөөч

Хорлоо -

Соёлын довтолгоон болбол нь их явагдаж байсан бидний үед чинь. Үнэхээр энэ улс эх орон одоо мэдэхгүй л дээ залуучууд, тэр соёлын довтолгоон бол нэг юм өгсөн юм шүү. Яг үнэндээ болбол, одоо айлыг чинь за та өөрөө хэдтэй вэ одоо?

Отгонбаяр -

Би одоо 44-тэй. Би бас бага сага гадарлана. Манай аав бас үзэл суртлын ажил аймгийн намын хорооны үзэл суртлын дарга байсан юм.

Хорлоо -

Өө тэгээд соёлын довтолгоон болбол үнэхээр манай ард түмнийг соёлжуулж одоо ахуйн талаар бол их гэгээрүүлсэн дээ, үнэхээр чиг зарим нэг нь болбол хилс хэлмэгдэл гэж хилсээр ч явж л байсан байх. За ороод л давуу мал аж ахуйвуу ор дэрийг нь хуу татаад л бөөс мөөсийг нь арилгаад л одоо бидний өсөж байсан үе чинь хэцүү шүү дээ. Өвөр түрүүгээ уудлаад л бөөс гаргаж ирээд л гутлынхаа түрүүн дээр нялж байсан тийм л үед бид өсөж байлаа шүү. Тэгээл сүүлдээ ухаанд энэ цагаан даавуу, дотуур мотуур хувцас мувцас чинь гарч ирсэн шүү дээ. Соёлын довтолгоон болвол нь тэрийг муу хэлэхийн аргагүй байхгүй ихэнх улсад

Отгонбаяр -

За тэгээд яг юу юу хийж байсан, хийлгэж байсан бэ соёлын довтолгоонор?

Хорлоо -

Үгүй одоо тэр чинь хүний ерөөсөө ахуйгаас эхэлсэн шүү дээ. Аяга шаазанг нь угаалгана. Алчуур ор дэвсгэрий нь хураалгана, даавуутай болгосон. Усанд оруулж сургасан. Гарыг нь угаалгаж сургасан. Үгүй тэгээд л ариун цэврийг сахиулж сургасан. Тэрнээс чинь л тэгээд л бөөс хуурснаас нь арилгасан, хамуунаас арилгасан, үгүй ээ яриад байвал мөн их юм байна аа. Энийг бүгдийг нь хийсэн, тэр ч одоо болвол нь соёл хүнийг одоо соёл ахуйн соёлыг нэг ийм байсан гэж бодоод байх шиг байна л даа. Үгүй шүү, мөн чиг мундаг байсан шүү их мундаг байсан. Тэгээл бодохгүй юу, хүнд очоод л лав одоо энэ эмэгтэйчүүд ч гэдгийм үү эмэгтэйчүүдийн байгууллагад очоол юм аа зөөгөөл зөөгөөл дахиал дахиал зөөгөөл даавуу одоо хоноцын даавуу ч гэдгийм үү тэ, даавууутай болгоно, шалгана, хийнэ ш дээ. Шүдий нь угаалгана, гары нь угаалгана үгүй тэр чинь

Отгонбаяр -

Тэгээд одоо ингэж угаадаг юм ийм ийм юм хэрэглэдэг юм

Хорлоо -

Тийм ингэж угаана, ингэж мэдэхгүй байсан юм, одоо ярихад болвол их хэцүү одоо энэ чинь мэдэхгүй ш дээ. Тэгээд та нар бол зах зухыг нь үзсэн байх эрх биш тийм л юм бий. Тэгээд тэр соёлын довтолгооны тэр уншсан сурсан бичиг үсэг сургасан тэр жирийн хүн байхгүй, бүгд хамал аж ахуйрна. Тэр соёл гэж юуг хэлээд байгаа юм одоо харьцааны соёл хүртэл заасан шүү дээ. Ингэж ингэж одоо хүнтэй угтана барина гээл энийг чинь одоо соёл. Тэгэхдээр энд хийгээгүй юм гэж болвол нь байхгүй одоогийн энэ Сүрэнжав багшийн найраглал шиг л ер нь тэрэнд чинь хийгээгүй юм байхгүй шүү дээ. За дор хаяад л одоо задгай галыг л энэ чигээр утаанаасаас л салгасан байх.

Отгонбаяр -

Зуухтай болгосон

Хорлоо -

Зуухтай болгосон, дээр үед чинь болвол энэ гэрийн чинь утаа моцоглоод ингээд унжчихдаг байсан юм ш дээ. Тэгээд тийм л үеэс л эхлүүлж

Отгонбаяр -

Тулганд гал түлдэг байсан тэ?

Хорлоо -

Тулганд гал түлнэ задгай түлнэ. Тэгээд одоо тэр чинь янз бүрийн л айлууд байна шүү дээ. Тэгээл энэ чинь ингээл ер нь чамд ер нь тийм харагдсан уу үгүй юу гээл моцоглоцон, тэрийг одоо зуухтай болгоно гэдэг чинь бас л анхлан хэцүү л байхгүй юу.

Отгонбаяр -

Таныг бага байхад танайх тулгатай байсан уу зуухтай байсан уу?

Хорлоо -

Тулгатай байсан, нилээн намайг ухаан мэдээ орсноос нилээн хойхно зуух чинь байсан гарсан юм чинь, байгаагүй. Шувт одоо эсгий үүдтэй, тэгээл тулгатай болоол байсан.

Отгонбаяр -

Өвлийн тэр хүйтнийг яаж авдаг байсан юм бол? Түлээ нүүрс байгаагүй ш дээ тэ?

Хорлоо -

Үгүй яахав дээ, түлнэ ш дээ.

Отгонбаяр -

Нүүрс түлүүлэхгүй ш дээ тэ?

Хорлоо -

Өө түлэхгүй ээ түлэхгүй юун нүүрс

Отгонбаяр -

Нүүрс мүүрс гэдэг юм байхгүй ш дэ тэ?

Хорлоо -

Нүүрс гэдэг чинь саяханы юм байхгүй юу. Монгол хүн хот Улаанбаатараас л нүүрс үнэртсэн ш дээ. Үгүй ээ тэгээл болоол байсан юм шүү дээ. Тэр юу яадаг байсан юм, том тулгатай, шилээвэр гэж мэдэх үү?

Отгонбаяр -

Мэднэ галын шилээвэр

Хорлоо -

Галын шилээвэр гээд ингээд хийдэг, тэгээд сүүлд нь өвлийн цагт бол манай энд чинь болвол хөрзөн түлдэг

Отгонбаяр -

Хөр, манай нутгийнхан

Хорлоо -

Аа тийм танай нутгийнхан хөр гэдэг үү? одоо хонины одоо бууц шүү дээ тийм ээ. Тэрийг түлээд тэгээд өнөөдөх чинь цогшдээог тэхээр нь зэрэг өрх мөрхөө саагахгүй шдээ, үлээхгүй шдээ.

Отгонбаяр -

Өрхөө

Хорлоо -

Жижигхэн юутай тэгээл тэрэн дотор чинь өнөөдөх хөрзөн түлж байгаад тэр чинь цогшино, тэгээд хөр дээрээ ингээд юу, шилээвэр дээрээ ширүүлж тавиад ингээд унтана. Ер нь даарч л байгаагүй юу би мэдэхгүй сайн санахгүй одоо мэдэхгүй байна. Тийм л байсан.

Отгонбаяр -

Тэгээд нэхий дээлээ нөмрөөл

Хорлоо -

Өө тийм, тэр нэхий дээл ерөөсөө би хэллээ ш дээ. Энэ дотуур хувцас чинь их сүүлд гарсан юм аа. Та нар байсан шиг бодоод байна үгүй шүү. Их сүүлд ер нь дотуур хувцас гэж байгаагүй юм. Нэхийгээр л хийнэ, бүх л юм үстэй. Өвөл бол үстэй л юм өмсөнө ш дээ. Ялгаа байхгүй өмд ч үстэй. Одоо болбол үстэй юм өмсөхөө байцан байна шдээ. Үстэй дээл бол хэрэггүй болцон байна. Хөдөөнийхөн өмсөхөө байцан байна. Тэхдээр зэрэг чинь авах хүн алга. Тэхдээр соёлын довтолгооны талаар ярихад та нар юм бүхнийг л гэгээ гэрэл оруулсаан гэж ерөнхий ойлголт авахад болно. Тийм л үе байсан бидний үед бол тэр довтолсон.

Отгонбаяр -

Үзэл суртлын хувьд одоо гэгээрүүлэх талаараа юу хийж байсан бэ? Одоо намал аж ахуйс ирсэн гол ажил нь учраас тэ?

Хорлоо -

Яахав дээ, одоо гэгээрүүлэх ажилд гэдэг мал аж ахуйнь нам төрийн бодлогыг л тэр хүмүүсүүдэд ой тойнд нь гартал хэлнэ шүү дээ намын бодлогыг. Чи бодоод үз л дээ. Долоо хоногт чинь л одоо улстөрйин сонсгол, лекц гээл зав ерөөсөө байхгүй шүү дээ.

Отгонбаяр -

Өглөөний яриа

Хорлоо -

тэгээд үйлдвэрчний эвлэлийнх, намынх, эвлэлийнх, эмэгтэйчүүдийнх тэр 7 хоногт чинь болвол нь зайгүй. Тэр үзэл суртал явж байгаа нь тэр. Тэрнийг чинь л одоо ингэж хийн тэгж хийнэ гэдэг юу тэр цуглуулна, энэ хүнд тэр хариуцлага байна шдээ. За тэр эмэгтэйчүүдийнх нь дугуйлан гайгүй болж байна уу үгүй юу, дугуйлан нь явж байна уу үгүй юу, чанартай байна уу үгүй юу, тэхдээр зэрэг тэр үед тэр нам засгийн бодлогыг ойлгохгүй мэдэхгүй хүн бараг байгаагүй юм. Одоо бол тиймгүй л болсон байна шдээ. Зүгээр яахав мэдээлэл авах нь өргөн болж, тэхдээ мэдэж байгаа хүнгүй болж. Яг л би тэгэж бодож байна би одоо. Аваал байдаг одоо тэгээл орой үдэшгүй л ингээл цацаал байдаг тэгээд яг тэрийгээ мэдэж байна уу гэхлээр зэрэг тиймгүй юм. Үзэл суртлын ажил гэдэг чинь тэрийг л ойлгуулаад л хийлгүүлж байсан юм. Тийм л юм шүү дээ.

Отгонбаяр -

Тийм

Хорлоо -

Нэг намтай өөр тийм юм байхгүй холилдоод байх юм байхгүй тэр намын л одоо бодлого шийдвэрийг л хэрэгжүүлж сурталчлаад л таниулж ойлгуулаал тэрийг хийлгээл байж байсан тийм л үе. Нэг тогтоол төв хорооны тогтоол гарсан юм гэхэд л судлана шүү дээ. Та нар ч гэсэн тэгэж явсан уу үгүй юу, бараг л судлаагүй байх

Отгонбаяр -

Оюутан байхдаа тэр нөгөө намын хурлын бүгд хурал болонгуут тэр нь сургалтанд шууд ороод ирдэг байсан

Хорлоо -

Тийн тэгээд тэрийг чинь судалсан ойлгосон учир хэрэгжүүлж таарна шдээ. Одоо болвол нь тогтоол гарчээ, хууль гарчээ гээл байна уу гэхээс биш хуулийг сурталчилаад тийм ээ одоо, байхгүй л болж дээ тэгээл одоо тийм л болж.

Отгонбаяр -

Соёлжилтын үзлэг гэж нэг юм болдог байсан ш дээ яг тэр соёлын довтолгоотой холбоотой тэ?

Хорлоо -

Тэгэлгүй яахав

Отгонбаяр -

яг тэр соёлжилтын үзлэгийн үеэр шаардлага хангаагүй одоо муу гарсан айлуудыг одоо яадаг байсан бэ?

Хорлоо -

Үгүй тэр чинь янз бүрийн л арга хэмжээтэй шүү дээ.

Отгонбаяр -

За

Хорлоо -

Одоо олон нийтийн тэр хамгийн их баалж байсан юм нь болвол нь ер нь тэр материалтай нь авчраад олон нийтэд лекц энэ тэрд танилцуулах бол аюултай шүү дээ.

Отгонбаяр -

яг тэгнэ дээ

Хорлоо -

Тийм, одоо арга хэмжээ нь тэр юм чинь. Чи бодоод үз л дээ. Энэ даавуугаа угаагаагүй байж байгаад л хүрээд ирсэн бол тэр даавуутай чинь тэр угаагаагүй аяга тавагтай чинь авчираад л тэр лекцэн дээр чамайг гаргана ш дээ.

Отгонбаяр -

Өө бүр нөгөөхийг нь гаргаж тавьж байгаад

Хорлоо -

Тийн одоо энэ нөхөр одоо энэ өөрөөр нь бариулаад ингээд

Отгонбаяр -

Ээ хөөрхий одоо яанаа тэгээд барих уу нөгөөдүүл чинь?

Хорлоо -

үгүй барихгүй яахын тэр үед чинь тэр үед бариад л зогсжил байсан одоо “Энэ нөхрийг хар та нар” гээл одоо ингээл

Отгонбаяр -

Ээ хөөрхий ёстой нэг улалзаж өгнө биз дээ?

Хорлоо -

Тэгэлгүй яахав

Отгонбаяр -

Тэгээд нэг тэгээд гарцан хүн чинь ахиад тэгэхгүй биз дээ?

Хорлоо -

Тэгээд тэр чинь ерөөсөө бөөн шуугиан болно. Өнөө орой тэр тэгээд энэ ингээд тэгээд гээл тэр чинь ингээл явж өгнө шдээ. Тэр чинь гар гар дамжина шдээ. За тэр мэтчилэнгээр л

Отгонбаяр -

Тэгээд хурал одоо лекцэн дээр жишээлбэл одоо энэ ингэж байсан гээд зарлахаар тэр хүмүүс эсэргүүцээд уурлаад ч гэдгийм үү гарахгүй гэдэг тийм тохиолдол байсан уу?

Хорлоо -

За зарим нэг нь эсэргүүцэж л байсан байх, тэрнээс ерөөсөө тэр үед чинь бүр л юм систем чинь тэр үед чиглэсэн болохдоор зэрэг чинь гарч л таараа.

Отгонбаяр -

Тэгнэ

Хорлоо -

Өөр арга байхгүй. Тэгэж нээх эсэргүүцээд яагаад байгаа тийм юм байхгүй шүү дээ.

Отгонбаяр -

тийм байх гэж боджийн

Хорлоо -

Аа яахавзарим нэг нь эсэргүүцнэ, тэгээд би гарахгүй барихгүй л гэнэ. Тэгээл яаж байгаал бол гаргана тэрийг чинь олон ажиллагатай байна. Нам дээрээс нь яана тэгээл эмэгтэйчүүдээр нь юу байна уу, залуучуудаар байна уу, үгүй ер нь тэр чинь их олон юмнууд байлаа шүү дээ. Тэр баалнаа баална. Тэр баал нь бол ер нь тэр ялангуяа оюун санааны ч юм уу сэтгэл санааны гэхийм уу даа одоо тэр ч байж шүү одоо бодож байхад, тэр бол давтаж байсан юм байна. Одоо одоо болвол нь эдийн засгийн аргаар боллоо шүү дээ, тэр үед болвол нь оюун санаа бол байсан. Тэр хүн чинь тэр оюун санааны тэр ч их хүнд арга хэмжээ байна шдээ ер нь хэдэн төгрөг өгөөд нүүр далд гарах бол хамал аж ахуйгүй, чих нүүр улайлгана гэдэг чинь ёстой бүлтэлзүүлж байгаа юм. Тэгээд тэрийг чинь зүгээр нэг гаргаад орхичихгүй биз дээ, асуулгана “Чи яагаад угаагаагүй” гэнэ, “Чи яагаад хийгээгүй юм” гэнэ тэндээс баричих гээл идчих гээл ингээл

Отгонбаяр -

хүмүүс

Хорлоо -

Тийм,

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

энэ чинь болвол тэр нийт дунд нь тийм асуудлыг тавиал тэгэж баалж л тэр үед, бусад асуудал ч ижил шүү. Ялангуяа ухаанд одоо гэр бүлийн талаарч байдгийм уу, танхайрсан архи уусан ч байдаг юм уу тийм асуудлыг чинь лекцэн дээр хэлэлцээл байх дээр чинь

Отгонбаяр -

тээр

Хорлоо -

Хамт олноороо

Отгонбаяр -

Архи ууж танхайрах явдал бол харьцангуй бага байсан байх тэ?

Хорлоо -

бага байсан

Отгонбаяр -

тэхдээ гарч байсан уу?

Хорлоо -

Гарч байсан. Гаралгүй яахав тэр чинь, тэр чинь байж л байх шүү дээ. Ганц нэг юм гарахад чинь тэгээл сум даяараа л юм болно л доо. Нэг удаа архи ууж гэнэ энэ муу авгайгаа зодчихож ч гэдгийм үү юу гэдгийм, өөр соёлын газар танхайрсан байдгийм уу, тэхдээр зэрэг чинь дараагийн улс төрийн сонсгол юм уу лекцэн дээр л тэр нөхөр одоо тэнд л байж таарна шүү дээ. Үгүй бол ахиулна, тэгээд цаашаа шүүхдэнэ, наахнуур төгсөхийн тулд тэгээл мянган баалыг чинь одоо эдлээл гарна. Тийм л байсан тэр үед болвол нь яг чанартаа тэр олон нийтийн хамт олны тэр болвол их сайн. Эдийн засагт нь хохиролгүйгээр, оюун санаа өөрийн юунд нь одоо өгдөг, олон түмэн анхаарчихдаг, би бол тэрийг бол нээх бас их муу гэж хэлж чадахгүй. Тэгээл тэр хүн өөрөө юутай болвол нь засрана, засаад авна, засах боломж өгдаг ийм л юм. Ер нь засч байсан дөө, засарч байсан олны хараанд орчихдог.

Отгонбаяр -

Гэр бүлийн байдлыг нь авч хэлэлцдэг байсан гэлээ ш дээ тэ? Тэгээд ер нь тэр үед гэр бүлээс гадуур одоо явах тийм явдал завхайрал хэр зэрэг элбэг байсан бэ? Тэгээд тэрнийг нь авч хэлэлцэхээр хүмүүс яадаг байсан бэ?

Хорлоо -

Үгүй ээ ер нь их тэр их ховор шүү, их ховор байсан үе ер нь. Тэгэхэд л ховор гэхгүй нэг гарахад л хэлэлцэнэ шүү дээ.

Отгонбаяр -

За нэг гарсаныг нь мэдчих үү тэ?

Хорлоо -

Мэднээ, мэдээд тэгээд хов жив ороод ирвэл тэгээд авч хэлцэхээс өөр арга байхгүй, ер нь нийгэм тийм нийгэм байсан. Тэр чинь одоо эмэгтэйчүүдийн байгууллага байлаа, залуучуудын байгууллага байлаа, тэгээд дээр нь нам байж байна. Тэгээл ер нь ч ихээхэн хатуу болоод ирэхийн болвол нь намын үүр авч хэлэлцэнэ шүү дээ. Намын хороо ч юм уу.

Отгонбаяр -

Намын гишүүн биш хүнийг ч авч хэлэлцэх үү?

Хорлоо -

Хэлэлцэнэ, одоо аваад хэлэлцэнэ хамал аж ахуйгүй. Тэр бас их л сонин л байсан даа, үгүй тэгээд нээх муу болж байгаагүй шүү тэр. Их нөлөөлж байсан. Одоо их тодорхой юмнууд бий.

Отгонбаяр -

Тэгээд та тэр тодорхой юмнуудаасаа яриач

Хорлоо -

Үгүй яахав дээ одоо тэгээл нэг тийм л салах сарнихдаа тулсан улсыг чинь авч хэлэлцээд л одоо

Отгонбаяр -

Нэрийг нь хэлэхгүйгээр л ярьж болно л доо тэ?

Хорлоо -

Одоо Могодод би намын хурлаар оруулаад л хэлэлцэж байлаа, одоо жигтэйхэн настай хоёр хүн болцон явж л байна.

Отгонбаяр -

Салаагүй

Хорлоо -

Салаагүй, салсан тэгээд эргээд суутал нь л бид нар арга хэмжээ авсан даа.

Отгонбаяр -

За

Хорлоо -

Тэгээд одоо суугаад сүүлд нь суусныхаа дараа

Отгонбаяр -

эргэж нийлснийхээ дараа юу?

Хорлоо -

тийм, эргэж нийлээд нийлснийхээ дараа 2,3 жилийн дараа хүртэл бид нарт баяр хүргэж байсан. “Бид яагаагүй бол та наргүй бол аль насныхаа хагацаж олон хүүхдээ өнчрүүлэх байсан шүү, их баярлаж явдаг шүү” гэж хэлж байсан.

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

Ер нь олон хүн бий дээ, тэр үед чинь болвол нь хачин ч байсан юм дөө. Одоо тэр эмэгтэйчүүдийн байгууллагаар бол их хэсч байсан шүү. Ер нь тэр асуудлаар,

Отгонбаяр -

Уучлаарай сая батарей дуусаад тасарчихлаа. Хоёлуулаа тэр намын үзэл суртлын ажил, гэр бүлийн талаар тогтворгүй байсан хүмүүсийг намын хурлаар яаж авч хэлцдэг байсан тухай ярьж байсан тийм ээ. Тэр хэлэлцэхэд ер нь эсэргүүцэж байсан, эсвэл одоо яг тэр чигээрээ салсан гэр бүлүүд байдаг уу?

Хорлоо -

байдаг, байна. Тэр бүгдээр яачихгүй шдээ. Ер нь ихэнх нь болвол нь алдаа дутагдлаа засаж байсаан гэж хэлэх хэрэгтэй. Аа тэрэн дотор зүгээр 100 хувь тэгсэн гэж болвол нь байхгүй. Бас аргагүйд хүрээд тэгээд яахав дээ сүүлдээ л шүүхээр л явна шүү дээ тэр чинь мэдээлэл авахаараа. Тэгээл салж байсан хүмүүсийг алийг бархав.

Отгонбаяр -

Намын гишүүн биш байсан ч авч хэлэлцэх үү?

Хорлоо -

Хэлэлцэнэ, гараал ирнэ одоо ингээл болохгүй байна гээл хэлэлцэх жишээтэй

Отгонбаяр -

би танай намын гишүүн биш, ер нь та нарт ямар хамал аж ахуйтай юм ч гэдгийм үү одооных шиг иймэрхүү гэдэг юм байхгүй юу, гарахгүй юу?

Хорлоо -

Аа тийм юм байхгүй, тэр үед болвол нь тэр намын юунаас цаашаагаа давж тэр хүн тийм юм байгаагүй юм. Тэгэхдээрээ нам болвол тийм нөлөөтэй тийм хүчтэй нэг бодлын тийм л байсан. Үзэл суртлын хувьд болвол нь хэтрүүлэг юмнууд байсан л даа ний нуугүй ярихад бол, ухаанд нэг би санаж байнаа одоо энд 25 жилийн ой хийхэд яасым, бид бас хуучны бүлэг юмнууд цуглуулаад ингээд нэг бодлын үзэсгэлэн гаргахгүй юу даа. Кабинет шахуу юм гаргасан, тэрнээс болж манай намын үүрийн дарга Лхагвасүрэн гэж хүн байсан. Аймгийн намын хороогоор донгодуулж, “Үнэн” сонинд 2 нүүр дүүрэн бичүүлж ингэж байлаа.

Отгонбаяр -

Хэдэн онд вэ?

Хорлоо -

Аа мартаад байна одоо эндэхийн 25 жилийн ойгоор л юм даг. 38 байгуулагдсан нэгдэл чинь 25 жилийн ойгоор. Тэгээд тэрэн дээр шашин сурталчилсан хэрэг болоод өнөөдөх юм цуглуулсан чинь, тэгээд тэрэндээ бүр Төв Хороо хүрсэн, Төв Хорооноос аймагт ирж одоо бид нарыг дуудаж, би тэгэхэд орлогч байсан. Манай жинхэнэ дарга мал аж ахуйнь донго авч байлаа шүү дээ.

Отгонбаяр -

Таньд одоо юм ирсэн үү тэр үеэс?

Хорлоо -

Үгүй ээ яахав над сануулга ирэлгүй яахав, манай түүхийн багшид ирж байсан

Отгонбаяр -

Пөөх, арай намал аж ахуйс хөөчихөөгүй та 3-г та хэдийг?

Хорлоо -

За яахав, донгодоод намайг сануулаад бас тэр багшийг мал аж ахуйнь Лувсангалсан гэж багш байсан даа хөөрхий минь тэрийг сануулаад түүхийн багшийг. Тэгээл тэр чинь бөөн л юм болж байгаам шдээ. Тэгээл дараагийн ажил дүгнэх мүгнэх тэр чинь шашин сурталчилсан хэрэгт л одоо холбоотой л одоо хир нь сонинд байж л байдаг юм ш дээ.

Отгонбаяр -

Яг юу хийчихсэн юм бэ тэгээд та хэд?

Хорлоо -

Үгүй юу хийхэв дээ тэр чинь одоо тэр л шашны юм цуглуулахгүй юу, музей байгуулж байгаа юм.

Отгонбаяр -

Ааан

Хорлоо -

Музей л байгууллаа гээл, тэгээд үндсэндээ өнөөдөхийг чинь тэнд байсан сүсэгтэн ард түмэн гэдэг чинь, ард түмэн юу болвол нь ер нь наагуур авсан болохоос биш оюун санаанаас нь аваагүй юм шүү дээ. Одоо ч ялгаагүй.

Отгонбаяр -

Яг тийм, тийм

Хорлоо -

Тийм, тэр сүсэг бишрэлийг болвол нь аваагүй зүгээр тэр чинь наад талд нь зураг хийчихсэн, цаад талд нь бурхан нь хийцэн мөргөдөг л байхгүй юу. Тийм л үе байсан

Отгонбаяр -

Жаазандаа

Хорлоо -

Тийм жаазандаа,

Отгонбаяр -

тээр

Хорлоо -

тийм л учиртай юм, тийм учраас одоо өнөөдөхийг чинь тэр үзэсгэлэн юугы чинь үзсэн улсууд энэ тэр зарим нь мөргөхгүй юу настай улсууд энэ тэр. Тэхдээр зэрэг л шашин сурталчилсан хэрэг болоод явчихгүй юу манай энэ хийсэн ажил чинь. Тэгээд тэрийг хяналттай байсан л даа, нийгмээс хамгаалахын хүн ав гээл юу буулгачихдаг байсан юм.

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

Тэгээд би болвол буулгачихъя гэсэн за яахав нэгэнт болохгүй юм чинь буулгачихъя гэсэн. Тэгсэн манай дарга зөрөхгүй юу. Бид түүхийн юм тавьж байгаа улс, шашин сурталчилаагүй гэсэн. Тэглээ гээд авахуулчихаж байгаа нь тэр.

Отгонбаяр -

тээр

Хорлоо -

тийм л үе байсан. Бас тэрнээс гадна одоо нилээн тэрнээс хэдэн жилийн өмнө юм даа энчээ нэг улсууд одоо ганц нэг байлаа шдээ хөөрхий амьтан яланд явсан, яваагүй улсууд

Отгонбаяр -

аа нөгөө хэлмэгдээд

Хорлоо -

Тийн хэлмэгдээд гарч ирсэн. Хэлмэгдээд гарч ирсэн энэ тэр улсууд нь цуглаад айраг уугаад ян татсан юм байна л даа.

Отгонбаяр -

За ян татна гэдэг нь юу гэсэн үг юм бэ?

Хорлоо -

Одоо тэр шашны нэг магтаал юм байгаа биз дээ

Отгонбаяр -

аан за

Хорлоо -

тийн ян татаад, тэгээд тэр хэрэг бас явагдаад

Отгонбаяр -

Хэрэг болоод

Хорлоо -

Хэрэг болоод, тэгээд бөөн юм болж байсан. Нөгөө лам нарыг чинь цуглуулж за тэр жинхэнэ үзэл суртал хариуцсан нь би байж байлаа. Тэгээд тэд нарыг чинь цуглуулж лекц уншиж одоо аймгаас хүн ирж лекц уншиж, манай ард лектор Хайдав гэж хүн байсан. Тэд нар Төв Хорооноос хүн ирлээ гэсэн чинь, үгүй тийм л үе байсийм даа одоо. Аргагүй л энэ одоо бодит үнэн.

Отгонбаяр -

Тэгээд лам нар хэр дуулгавартай хүлээж авсан та нарын тэр лекц яриаг?

Хорлоо -

Үгүй одоо тэр үед ч хөөрхий дуулгавартай авахаас өөр арга байхгүй шдээ. Хэрвээ цаашлахын болвол нь тэгээд тэр үед чинь хэцүү шдээ. Одоотой адилхан ийм юм байгаагүй тэр арай гэж тэр шийтгэлээс нь хүрээд ирцэн чөлөөлөгдцөн айж оргож байсан тийм л улсууд шүү дээ тэд чинь. Тэгээл тэд нар чинь нэг бөөгнөөд айраг уугаад сэтгэл нь хөөрчихгүй юу. Тэд нар чинь багадаа нийлдэг юм юув гэхдээр зэрэг л тэр ян татах байсан байна л даа. Тэр нь нэг магтаал юм биз дээ. Тэгээл тэрийгээ бүгдээрээ татчихсан өнөөх чинь ламын хэрэг болоол тэгээл бөөн асуудал болчихож байгаа нь тэр. Тэр ч одоо сум аймаг тэгээл төв хороо хүртэл яваал. Тэгээд ийм ийм эд нар болвол хэлмэгдүүлэлтэнд одоо аргагүй л хэлмэгдүүлэлт байна, байсан юм даа. Тэр оюун санааны хэлмэгдүүлэлт л юм.

Отгонбаяр -

Айлаас тэр бурхан тахил юм хумыг нь хурааж байсан уу?

Хорлоо -

За тэр хураалт болвол надаас өмнө үе юм. Хураалгүй яахав хурааж байсан. Тэгээд амьтан чинь ер нь ихэнх юунуудыг чинь хөдөөлүүлчихсэн юм шдээ.

Отгонбаяр -

Нуучихсан

Хорлоо -

Нуучихсан, хаданд аваачаад тавичихсан. Тэгээд жаазны ар талд орчихсон тийм л юм байсан. Цаасан бурхан бол жаазны ард ороол урд талд нь нэг зураг байж байна биз дээ.

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

Тийм юм шүү дээ. Тэгээл орой үдэш мал аж ахуйнь мэгзэмээ уншиж, дээж цайгаа өргөж залибардаг улс бол настай хүмүүс цөм л тийм байсан. Одоо ингээд бодоод байхад чинь тэр л би боддог юм шдээ, энэ цагаан дарь эх, ногоон дарь эх тэгээл итгэл энэ тэр гээд л эд нарыг чинь л болвол нь ухаанд бидний үеийнхэн болвол бүгд мэднэ шдээ ер нь хэн ч заагаагүй.

Отгонбаяр -

Зүгээр л орчноос ороод ирсэн

Хорлоо -

Тийн тийн ээж ааваас л бүр ингээд багаас сурчихсан, тийм л байсан. Одоо тэр хурдан морины гийнгоог гийнгоо гээл уншдээаг л байлаа шүү дээ. (мал аж ахуйнь уншив).

Отгонбаяр -

Мэгзэм

Хорлоо -

мэгзэм

Отгонбаяр -

тийм

Хорлоо -

тэгэхлээр зэрэг чинь энэ мэгзэмийг чинь болвол нь мэдэхгүй монгол хүүхэд ер нь бараг байхгүй. Сүүлд нь морь руу оруулж хийгээд сүүлдээ морины мал аж ахуйнь юу явсаар байгаад тэгээд мөнгөн морины түрүү тэр шилэн дээр л боллоо шүү дээ. Тийм л болсон. Тэхдээр зэрэг хүний тэр өнөө хуучин тэр буддын шашны тэр оюун санаа шингэсэн юм гэдэг болвол нь их гүн гүн шингэсэн байх аа гэж би боддог юм. тэгээд энийг чинь ил гаргаж ярьж болохгүй болохоороо л хэцүү лдээ. Баригдмал, нуугдмал тийм л байсан даа.

Отгонбаяр -

Та өөрөө шүтлэгтэй байсан уу?

Хорлоо -

Үгүй ээ би ер нь нэг их шүтэхгүй гэхнээ нь одоо шүтлэгтэй л хүн. Ер нь хүн шүтлэгтэй байхгүй бол болохгүй гэдгийг би мэддэг. Заавал шүтэх юмтай байх

Отгонбаяр -

Тэгээд өнөө үзэл суртлын ажил хийж байх үедээ яаж байв?

Хорлоо -

Үгүй яахав тэрийг чинь тэр намын бодлогын үүднээс нь тайлбарлана шдээ. Дотроо би өөрөө болвол нь шүтэх юм аа шүтэж л явна шдээ, ер нь тийм л үе, нэрэлхэх юм байхгүй тийм л байсан.

Отгонбаяр -

Гол нь тэр намал аж ахуйсаа айдаг байсан юм шиг байна тэ?

Хорлоо -

Тэгэлгүй яахав,

Отгонбаяр -

Мэдээлэл оччихдог

Хорлоо -

Тийм тэгнэ ш дээ.

Отгонбаяр -

манай аав бас нөгөө намын үзэл суртлын ажил хийж байсан, тэгээд би сайн санадаг юм аа. Ээж нь хөдөөнөөс ирэхгүй юу, сүүлд хотод ирчихсэн байхад тэгээд хөгшин эх нь ирчихээд Гандан гарна гээд байсан чинь Гандан дагуулж явах хүн олддоггүй, аавыг дагуулаад явъя гэсэн “би намын ажилтай хүн тэнд чинь бүртгэлтэй байдаг юм” гээд тэгээд би дагуулж оюутан дагуулж явж байсан санагдаад байдаг юм, тэгээд болдоггүй л юм байж дээ.

Хорлоо -

Тэгээд эсэргүү нэгэнд нөгөөдөх хэт хувьсгалч гэх үү дээ одоо тийм л улсууд байх шүү дээ тэр чинь. Тэгээл одоо энэ нь тэгцэн байна ингэцэн байна гэсэн, үгүй ээ тэр үеэс нь тийм юманд хэлмэгдсэн улсууд болвол нь ер нь их бий шдээ. Яг тэр хэлмэгдүүлэлт гэдэг чинь болвол их сонин гарсан юм гэсээн. Сүүлд нь бид чинь биднийг өсөх үед болвол их айхтар үг байсан юм. “Эсэргүүн” гэж тэдний хүн эсэргүүн энэ хүн эсэргүүн гэж тэгэхдээр зэрэг тэр эсэргүүн гэдэг үг болвол нь манай Монголын ард түмний бүүр мах цусанд нь шингэчихсэн айхтар үг шүү, тэрнээс болж л тэр хэлмэгдүүлэлт энэ тэр эсэргүүн болохтойгоон зэрэг л яваад л тэгээл өнгөрч байсан ухаан алдчихдаг байсан тийм үе юм.

Отгонбаяр -

За та тэгээд намын үзэл суртлын ажил хийж байхдаа тэр үед чинь намын дарга нар энэ үзэл суртлын ажилд нэг хийдэг юм нь тэр нэг эцэг тогтоох гэж нэг ажил байсан байх

Хорлоо -

Айн?

Отгонбаяр -

Эцэг тогтоох, хүүхдийн эцэг тогтоох

Хорлоо -

Тэрийг ч бид нар хийж байгаагүй юм ш дээ.

Отгонбаяр -

Тийм үү?

Хорлоо -

Тийм, тэрийг чинь зүгээр яахав захиргаа төрийн байгууллагууд болвол нь хийнэ

Отгонбаяр -

Аа нөгөө бүртгэлтэйгээ холбоотой

Хорлоо -

Тэр бүртгэлтэйгээ холбоотой, нам болвол тэрнээс тусдаа тэрэнд нэг орохгүй шүү.

Отгонбаяр -

Тийм үү

Хорлоо -

Тийм орохгүй, тэрийг чинь зүгээр тэрийг тогтоох хэрэгтэй гэгдийг нь болвол тэр шийд гаргаад өгчихсөн байгаа шдээ ер нь ямар тогтоол гарсан байдаг юм тэгээл тогтоолыг л төр биелүүлэх тэрнээс биш алдана шдээ. Тэгээд манай энэ юуны хангай талдаа болвол нь нээх тийм эцэг мэцэг болвол нь гайгүй юм шүү эргээд бодохнээ нь, цөөхөн улсууд чинь мэднэ, за тэрнийх энэнийх гээд андахгүй шүү дээ. Яг цаг үе нь бол тэгж л байсан тийм байдаг.

Отгонбаяр -

За та тэгээд дараа нь олон нийтийн ажил одоогийн хэлээр бол үйлдвэрчиний зөвлөлийн дарга 15 жил хийжээ тэ?

Хорлоо -

Тэгсэн

Отгонбаяр -

тэгэхээр сумын үйлдвэрчний зөвлөлийн дарга намын үүрийн орлогч байснаас үйлдвэрчний зөвлөлийн дарга болохоор ажлын зөрөө ялгаа их байсан байх тэ? Яг юу хийж байсан бэ?

Хорлоо -

Өө байлгүй яахав, үйлдвэрчиний, үйлдвэрчиний зөвлөл болвол нь ер нь үндсэндээ л одоо ч гэсэн хэвээрээ шүү дээ. Ажилчин ангийн эрх ашгийг ажлагсадын эрх ашгийг хамгаалах л, за тэгээд тэр тэтгэвэр тэтгэмж гээл ер нь үйлдвэрчний эвлэлийн ажил бол нь буяны ажил байсан шүү дээ. Үр хөврөл тогтоодог, эцсийн замд нь үддэг ер нь үйлдвэрчний байгууллага л харж хандаж л байдаг, их нэр хүндтэй байсан. Их ч хүчээ авч байсан шүү дээ, одоо нэг харин энэ шинэчлэлтэй холбогдоод айхтар сульдаж бууж ирсэн. Алсдаа болвол нь хүчээ авах байх шүү. Ер нь л төр засагтай яах юу чинь одоо үйлдвэрчний эвлэлийн байгуулага л байна шүү дээ. Ялгаа байхгүй л гэж боддог би, ажилчин анги ч байна, ажил хөдөлмөр хийж байгаа хүн ч байна ерөөсөө хамгаалуулахын тулд одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас өөр юу хайх юм, тэр л байх байх.

Отгонбаяр -

Нэгдлийн гишүүд бүгд үйлдвэрчний эвлэлийн гишүүн болдог байсан уу тэр үед малчин байсан ч?

Хорлоо -

Болно, болъё гэсэн нь болно. Тийм

Отгонбаяр -

Зарим нь болоогүй байсан байх тэ?

Хорлоо -

Болоогүй, яахав дээ тэр ч одоо нөгөөдөх нийгмийн даатгалд хамал аж ахуйрагдаал өнөө төрөхийн мөнгө зөнгө элдэв шалдав юм хөдөлмөрийн чадвараа алдах энэ тэр чинь болвол нь өгнө ш дээ тийм ээ, өгөөл тэрнийг учрыг нь мэдсэн нэг нь оръё гэхлээр оруулахгүй гэх аргагүй, орно. Тэгээд өөрөө татвараа төлөөд явна гэх мэтээр одоо тийм л байсан. Ер нь сүүлдээ болвол нь бүгд элсмээр шинжтэй байсан шүү.

Отгонбаяр -

Сумын төвийн албан хаагчид ажилчид бол бүгд хамрагдсан байх тэ?

Хорлоо -

Өө бүгд бүгд,

Отгонбаяр -

Үйлдвэрчний байгууллага тэр үед одоо ер нь санхүүжилт бол тэр татвараас байсан тийм ээ?

Хорлоо -

Татвараас байсан

Отгонбаяр -

Хэр зэрэг баян байсан бэ?

Хорлоо -

Их баян байсан.

Отгонбаяр -

За

Хорлоо -

Их баян байсан үнэхээр, үйлдвэрчний зөвлөл шиг баян байгууллага ер нь байгаагүй. Ер нь бүх ажиллагсад татвар өгч байгаа юм чинь тэр чинь

Отгонбаяр -

Тийм

Хорлоо -

Халж ч чаддаг, ажлаа ч хийж чаддаг тэгээд тэр үеийн үйлдвэрчний байгууллагын хамгийн онцлог юм болвол нь бас их сонин байсан, ялангуяа одоо тэр миний ажилллаж байх хугацаанд болвол үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оргил үе байсан

Отгонбаяр -

Тийм

Хорлоо -

Хүчээ авчихсан, бие суучихсан тийм байгууллага байсан шүү.

Отгонбаяр -

За яаж харж үздэг, яаж одоо үйлдвэрчний зүгээс ажилчидаа хамгаалдаг байсан бэ?

Хорлоо -

Үгүй тэр чинь бол нь одоо үйлдвэрчний эвлэлийн давуу талууд их бий. Одоо ухаанд түр хүчээ алдлаа гэхэд чинь л тэрнийг чинь л өнөөдөх мөнгө санхүү гэдэг чинь л одоогоор болвол нь юу юм дээ нийгмийн даатгал тэрүүгээрээ болвол их давуу. Аа амралт сувилалд явахдаа их давуу өнөөдөх чинь хамгийн түрүүнд явна.

Отгонбаяр -

Хөнгөлөлттэй

Хорлоо -

Тийм хөнгөлөлттэй, 50 хувийн хөнгөлөлттэй тэгээд байгууллагатай хамтраад одоо ингээд нэгдэл мэгдэлтэй чинь яахад болвол нь ер нь томоохон хөдлөнө шүү дээ. Үйлдвэрчний эвлэлийн гишүүд гэдэг чинь харъяалагдахгүй хүн байхгүй бүх хүн харъяалагдана. Үйлдвэрчний эвлэлийн, ялангуяа ХАА-н юун дээр болвол нь нэг ажил зохион байгуулахад л зүгээр үйлдвэрчний эвлэлийн бүх хүн шүү дээ. Нам гэхгүй, эвлэл гэхгүй, эмэгтэйчүүд гэхгүй тэгээл бүх л ажиллагсад хөдөлдөг их сонин байсан юм. Тэгээд яах дээр зэрэг чинь нэгдлийн чинь нэг 20 хоног хийх юмыг ганцхан хоногт хийх ажил гарна ш дээ. Ухаанд хадлан тариа хураах ч байдаг юм уу, өвс хадлан хадах татах ч байдаг юм уу, хонь мал хяргах ч байдаг юм уу, тэр нийтийн хүч яасан ажил дээр чинь нөгөө ажлыг нь зохион байгуулаад өгөх дээр зэрэг чинь нэгдэл чинь үндсэндээ үйлдвэрчний эвлэлийн гарт ороод ирэхгүй юу, дэмжигч туслагч бүр тэгээд дараа нь одоо ингээд өгөөч гээд хүснэ. Тэрий нь хүслээр биелүүлээд өгөх дээр зэрэг чинь тэр улсууд гар татахгүй нэр хүнд болвол их өндөр өсч байсан юм тийм л байсан.

Отгонбаяр -

Та тэгээд одоо яг тэр социализмын үед суманд одоо нэгдлийн орлогч дарга, үйлдвэрчний эвлэлийн дарга, дарга хийгээд яваад байж тэ, тэгэхээр тэр үед бол жирийн одоо ажилчид, жирийн албан хаагч багш эмч нараас та эрх мэдлийн хувьд илүү давуу байсан уу? Таньд одоо яг тэр хийж байгаа ажлын хувьд тэр нэг дарга хийж байгаа хүний хувьд нэг илүү давуу тал ялгаа байсан уу?

Хорлоо -

Байсаан байсан. Байлгүй яахав, тэр дарга гэдэг чинь болвол нь үнэхээр эрх мэдлийн хувьд бол их давуу ш дээ. Би Хорлоо хэлэхгүй шүү дээ

Отгонбаяр -

Тийн ш дээ

Хорлоо -

Намын үүрийн орлогч дарга хэлж байна. Намын үүрийн товчоо хэлж байна гэж ярина.

Отгонбаяр -

Тэгнэ

Хорлоо -

Тийм тэгэхдээр зэрэг тэд нар тэгэж ойлгодог тийм л үе байсан юм. Одоо болвол нь ондоо л доо шал ондоо л байна. Тэгэхдээр өөрөөр хэлэх юм болвол нь захирч захирагдаж чаддаг тийм хэмжээнд байсан юм ер нь. Ер нь чи юу юм бэ гэж тэгэж хэлэхгүй ш дээ, тийм юм болвол байхгүй. Ер нь намын үүрийн орлогч нарийн бичгийн дарга хэлсэн байхад тэр за ер нь сумын иргэн хэнбугай ч биелүүлнэ. Тийм л үе байсан. Тэг чиг гэдэг байсан, ер нь тэгж л удирдаж тэрийгээ хийлгэдэг л байсан, тийм л үе байсан.

Отгонбаяр -

Өдөр тутмын амьдрал ахуй байдлын хувьд ялгарч байсан уу? Одоо өмсдөг зүүдэг, иддэг уудаг

Хорлоо -

Яахав дээ, үгүй тэрэн дээр нээх онц ялгаа байхгүй шүү дээ ер нь бол

Отгонбаяр -

Цалингийн зөрөө их байсан уу?

Хорлоо -

Цалингийн зөрөөтэй байсаан, байлгүй яахав тэр. Албан тушаалаараа одоо зөрөөтэй шүү, тэгэхдээ нэг их бас сонин юм байсан шүү. Жинхэнэ үйлдвэрлэгчид илүү авдаг байсан юм. Намын үүрийн дарга, орлогч нар за орлогч нарых нь 600 авна гэхэд аа жинхэнэ тарин дээр ажиллаж байгаа хүн чинь л одоо 1000 гаргаал энэ тэр авна шүү дээ. Энэ болвол их зөрүү.

Отгонбаяр -

Үйлдвэрийн ажилчид болол бас их өндөр авдаг байсан юм байна лээ.

Хорлоо -

Өө их өндөр үнэлдэг байсан. Манай саальчид өндөр авдаг байсан, тариаланчид өндөр авдаг байсан, тэр гүйцэтгэх ажилчид бол тэгэхдээр социализмын үед нэг хийснийхээ хирээр гээд нэг тийм лоозон байлаа шдээ

Отгонбаяр -

Тийн

Хорлоо -

одоо жинхэнэ гол барьж байсан нь тэр шүү дээ. Ер нь тэр нь болвол яг биелэгдэж байсан юм болов уу даа гэж би боддог юм. Одоо ч гэсэн бид нарын цалин дээр, тэтгэвэр дээр их зөрөөтэй ш дээ.

Отгонбаяр -

Тэрнээсээ болоод

Хорлоо -

Тэрнээсээ болоод, юун тэнчээ чинь дарга гээд л одоо тушаагаад хийлгээд л одоо ингээд явсан, одоо тэгсэн чинь тракторынхан гэхэд чинь 300, 400 авч байна тэтгэвэр тэр үед гарсан. Бас наснаасаа наашаагаа хүн хүртэл бии. Тэгэхэд чинь бид нар чинь болвол нэг 100 гарантай л

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

Тийм,

Отгонбаяр -

Нөгөө авч байснаараа цалингаасаа хамал аж ахуйраад авч байна ш дээ тэ

Хорлоо -

Тийн цалингаасаа хамал аж ахуйраад. Тэгэхдээр одоо эргээд бодох дээр зэрэг нээх их том дарга ч яваагүй зүгээр одоо тэд нарын доод талд л явсан юм шиг санагддаг юм. Аа тэр үедээ болвол нь эрхтэй мэдэлтэй байсаан. Тийм байсан юм энэ бол амьдралын л үнэн түүх.

Отгонбаяр -

Тийм. Үйлдвэрчний эвлэлийн шугамал аж ахуйр одоо эмэгтэйчүүдийг хүүхдүүдийг эсвэл одоо өндөр настнуудыг яаж харж үздэг байсан бэ? Тэр үед ялгаж илүү онцгойлдог байсан уу? сумын эмэгтэйчүүдийг?

Хорлоо -

яахав дээ одоо тэднийг тийм давуу тал үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн л давуу талууд байна. Зүгээр хүүхдүүд болвол мэдээж шүү дээ ер нь тэр. Тэгэхэд ер нь болвол төрөөс их сайн харж байсан юм шүү хүүхдүүдийг. Тэр хүүхдэдтэй хүн чиг болвол нь одоо илүү мөнгө энэ тэрээр харж байсан, хөнгөлж байсан. Ажлын цагаас хөнгөлнө, тэгээд ажлын цагаас өнөө цалинг ерөөсөө бууруулахгүй, тэгэхдээр тэр эмэгтэйчүүд бас их давуу байгаа биз, тийм давуу талууд их байсаан байсан. Ахмадууд амралт сувилалд явна тэр ахмад настан энэ тэрүүд чинь болвол нь эхлээд байртай шүү дээ. Амралтанд явна, тухайн үе тухайн үед нь бас хөнгөлөлтүүд их бий тэр чинь одоо тийм л байсан шүү дээ.

Отгонбаяр -

Одооных шиг энэ их ядуу амьжиргааны түвшин их доогуур тийм улсууд байсан уу? Тэгээд тэр хүмүүсийн талаар одоо судалгаа хийдэг байсан уу? Яаж үйл ажиллагаа явуулж байсан бэ үйлдвэрчний эвлэлийн шугамал аж ахуйр? Олон нийтийн байгууллагаас?

Хорлоо -

Маш их харж үздэг байсан юм тэрнийг чинь. Тэгээд тэр их сонин нийгэм шүү дээ социализим, нэг үгээр хэлэхийн бол одоо цөмөөрөө дундач.

Отгонбаяр -

Яг үнэн

Хорлоо -

Ажилгүй хүн байгаагүй би 70-н 80-н хэдэн онд байна даа энэ чинь энэ суманд 7 ажилгүй хүн байсан нэг жил. Тэгээд 7 ажилгүй хүн байж байхад аймгийн намын хорооны товчоо л хуралдаж маргааш өглөө нь долууланг нь ажилтай болгож байсан.

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

Энэ том сумд шүү дээ одоо, 7 ажилгүй хүн байлаа гэхэд л аймгийн намын хорооны товчоо ирж хуралдаж товчоог нь ч авч хэлэлцэж, дарга нарыг суулгаж маргааш өглөө нь долууланг нь ажилтай болгож байсан.

Отгонбаяр -

Ямар ажилд оруулав тэгээд тэр хүмүүсийг?

Хорлоо -

Янз бүрийн л ажилд орно,

Отгонбаяр -

За

Хорлоо -

Ажилгүй хүн байлгалаа л гэж. Тэгэхдээр зэрэг чинь тэр социализмын үеийн нэг их давуу тал бол нь ажилгүй хүн байгаагүй, их баян хүн байгаагүй, доод тал нь цэвэрлэгч гэхэд нэг 180 авч байсан. Ийм төгрөгний цалинтай байсан. Тэр 180 төгрөг чинь болвол нь их мөнгө байхгүй юу. Тэгэхэд чинь шуудай 70 кило-н шуудай гурилыг л 70 төгрөгөөр авч иднэ шүү дээ.

Отгонбаяр -

тийм

Хорлоо -

тийм ерөөсөө тэгээд л нэг тав 600 авч байгаа хүн ер нь л адилхан дөө. Хүргээд л тэрийгээ хүргээл болгоно, ажилгүй хүн гэж байгаагүй, цалингүй хүн гэж байгаагүй. Нэг хүүхэд цэргээс хүрээд ирэхдээр зэрэг л за тэдний хүү цэргээс ирсэн гээл нэг л ажил малын санитар ч юм уу, үгүй бүр дор хаяулаад л заводын тугал хариулна үхэр хариулна цалинтай, бух хариулна цалинтай тэгээл тэр чинь хүн бүхэн ажиллаал ирэхийн болвол нь цалин багаддаггүй

Отгонбаяр -

Тэгээд нөгөө ирсэн улсууд бол тэр өгсөн ажлыг л хийнэ

Хорлоо -

Өгсөн ажлыг л хийнэ

Отгонбаяр -

Одоо би энийг хийхгүй өөр ажил хийнэ өөр тийшээ явна гэдэг юм байсан уу?

Хорлоо -

За ер нь ховор доо ховор, яахав зүгээр нэг хааяа бас тийм юм байлгүй л яахав дээ байж л байсан л даа тэгэхдээ тийм элбэг биш. Ганц нэг зөрөөд л ажилгүй гэж бол байхгүй шүү дээ, сургууль төгсөөд ирэхэд чинь аа харин өөр суманд хувиарлачихлаа л энэ тэр гэж байна уу л гэхээс биш ажилгүй гэж бол байхгүй тийм тэгэхээр одоогийн энэ их ядуу болсон энэ их зөрөө чинь хамгийн гол нь ажилгүйдэлээс л болсон юм. Их сонин орон гэргүй хүн гэж байгаагүй юм ерөсөө ерөөсөө байгаагүй. Тэгсэн одоо яахаараа ч ийм их олон улсууд орон гэргүй болчихдог юм. Би энэ 2 нийгэмд ажиллаж байна даа.

Отгонбаяр -

Тийм байна

Хорлоо -

Тэгэхдээр зэрэг энэ дээр би нэг нэг л юм боддог юм ядуу хүн гэж ер нь ямар хүн байх юм, ямар хүнийг хэлдэг юм, бүүр их товчхоноор хэлбэл нь хөдөлмөрч биш хүн л ядуу байдаг. Нийгмээс хамал аж ахуйрдаггүй юм шиг байгаа юм. Нийгэм хамал аж ахуйгүй юм шиг, үгүй би ер нь тэр феодализмийн үед ч ийм байгаа байх, энэ удам судар ярьдаг шүү дээ. За эднийхэн чинь айхтар даа ажилсаг улс байгаа юм удам сайтай юм, тэдний хүүхдүүд социализмын үед бас л тийм байсан сайн малчин аймаг сумын аврагууд одоо депутат мепутат, социализмын үед ч тийм байсан одоо эргээд капитализмын үед орсон яасан мөн тэр хэдийн үр сад л овог удам гараад ирсэн. Өнөөдөх тэжээгдэж хийгдэж явсангууд чинь байхгүй шүү малыг харин их авсан энэ түүх бол үнэн. Тэгээд өнөөдөхийг 2,3 жилийн дотор алга хйилээ тэгээл одоо хаачсан хот, Дархан, Эрдэнэт, за тэгээд алт руу нөгөө мал хуй чинь байхгүй 2,3 жил тоглосон, уусан, спиртэнд өгсөн тэгэхдээр зэрэг тухайн ядуу байна гэдэг нь болвол нь хүний хөдөлмөрөөс шалтгаалах байх, байдгийн байна гэж.

Отгонбаяр -

Үнэн яг үнэн санал нийлж байна таньтай ёстой

Хорлоо -

Андашгүй юм дөө. ямар ч байсан тэр хөдөлмөр хөдлөөд байгаа хүн гэдэг чинь заавал нэг юмны бараа хараад байна шүү. Ямар ч хөдөлмөр ялгаагүй, оюуны хөдөлмөр ч бай тэр бүтээсэн бүтээл чиг л явдаг биеийн хөдөлмөр ч бай тийм л юм тэрэн дээр их сонин л доо яг энэ юу эргээд ингээд явж байх дээр зэрэг л 2,3 жил нэгдлийн гишүүд их дориун байлаа. Малаа

Отгонбаяр -

Аа нөгөө хувьчлалын дараа

Хорлоо -

Малаа нөгөө хувьчлаад авчихсан. Тэгээд сүүлийн үед чинь аа нэг хэдэн жил болоод ирсний дараа л хэн амиа тэжээгээд явж байна гээд харах дээр зэрэг л жинхэнэ бүтээлч ажиллагчид нь байдаг юм, оёдолчин байсан хүн, барилгачин байсан хүн хөдөөгүүр чинь

Отгонбаяр -

Яг үнэн

Хорлоо -

Барилга халтуурдаж хийгээд хувцас хийгээд зүгээр нэг машинаа аваад л тэгээд оёчихвол одоо юмтай залгадаг. Тэгээд ийм л сонин одоо ингээл энэ сум орноос нь эргээд ингээд харж байхад чинь ер нь хүн их явсан шүү дээ.

Отгонбаяр -

Нүүсэн

Хорлоо -

Нүүсэн шилжсэн ямар улсууд хаа очсон юм бол гэж би боддог юм. Одоо тэд хот руу л явсан тэгээл яаж амьдарч байгаа юм мэдэхгүй тодорхой юмгүй л дуулдах юм. Тэгэхэд энчээ үлдсэн хэсэг мал өсчлөө өсчлөө л гэнэ яг малчид бол цөөхөн шдээ. Цөөхөн хүн өсгөж байгаа харьцангуй би энэ гурван сумыг Эрдэнэт хоттой мэдэж байна.

Отгонбаяр -

тээр

Хорлоо -

өөр санах энэ тэр юм нь явж байхдаа ингээл яг л тэгдэг юм, тэгээл тэд чинь малаа өсгөөд л өнөө адилхан мал авсан улсууд чинь хаачсан байхгүй

Отгонбаяр -

Танай сумын мал болвол ер нь бараг дахин өссөн юм байна лээ шдээ.

Хорлоо -

Ерөөсөө тэгсэн энэ ч одоо мал ч болвол их өсчлөө шдээ, их сонин шүү дээ социализмын үед чинь би боддог юм даа багцаагаар нэг ганцхан улсад гаргаж байсан ямар өөр улсад улс руу гаргах биш, нэг 10-аад сая мал гарч байсан байх ер нь. Тэгээд одоо ингээд бодоод байхад чинь болвол нь тэр 10 сая малаар чинь Монгол улс зараад л бас юм аваад л зөндөө юм босгосон байхгүй юу. Одоо мал өсөөд ирсэн ер нь мэдэхгүй энэ ардчилал яаснаас чинь хойш 20-оод жил дотор ганцхан мал аж ахуй явж байгаа юм биш юм уу.

Отгонбаяр -

Тийм шүү

Хорлоо -

одоо өссөн 40 гарсан зарж чадахгүй байна шдээ. Өнөө зараад байсан малаа зарж чадахаа байсан, түүхий эд нь үнэгүй болсон, ашиг шим нь үнэгүй үнэлэгдэхээ байсан тэгэхдээр энэ их сонин санагдаад байдаг юм.

Отгонбаяр -

Үйлдвэрүүд бол бүгд тараад дууссан, сайхан сайхан үйлдвэрүүд зөндөө байсан.

Хорлоо -

Арьс ширний үйлдвэр, ноосны эсгийний үйлдвэр, эсгий гутлын үйлдвэр,

Отгонбаяр -

хөнгөн үйлдвэрүүд, хүнсний үйлдвэр

Хорлоо -

Гутлын үйлдвэр хаачсан

Отгонбаяр -

Яахав хүнсний үйлдвэрүүд нь бас яахав сүү, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүд бас их байнаа боовгурил

Хорлоо -

Тийн гурилан бүтээгдэхүүний хэдэн үйлдвэр одоо АПУ мапу

Отгонбаяр -

Архины үйлдвэр

Хорлоо -

энэ ундаа пиво энэ чинь байгаад байна ш дээ. Тэгтэл жинхэнэ үйлдвэр дээр малынхаа юугаар юу хийж байна гэхдээр юу ч байхгүй тэгэхээр манайхан ядуурахаас яахав дээ.

Отгонбаяр -

Одоо энэ сумын төвийнхөн сүү цагаан идээгээ яг цэвэр өөрсдөө хувиараа хангах уу? Одоо албан малгүй албан хаагч болвол яах уу?

Хорлоо -

Үгүй яахав дээ энэ малтайгуудаас л авна шдээ, авч байгаа шдээ өөр яахав. Яг үндсэн чанартаа болбол нь газар тариалан хоёр манай улсын эдийн засгийн жинхэнэ үндэс л гэж би боддог. Ер нь чиг одоо бодоод үзэхэд ер нь батлагдаж байгаа юм биш юм уу. Бүх юм чинь одоо за уул уурхай яахав нэг жаахан тийм байх шиг байна. Тэгээд л МАЛ АЖ АХУЙ л өсчихлөө шдээ.

Отгонбаяр -

Тэгсэн

Хорлоо -

Одоо харин ямал аж ахуйгаа цөөлөхүү дээ л гэж ярьж байгаагаас биш одоо өөр яахав одоо энийг чинь худалдаж чадахгүй л байна шдээ. Нээрээ ер нь юм гэдэг сонион. Одоо ажлыг хүн уул нь би олж хийх ёстой л гэж би боддог. Тэгээд одоо ажилгүй их ярьж байна, ажил олдохгүй байна гэж, үгүй ээ хүн олж хийх ёстой байхгүй юу өөрөө миний бодлоор бол. Би бол ер нь хүүхдүүд энэ тэр ерөөсөө ажлыг олж хийх ёстой л гэж үздэг хүн. Гадаад дотоод явуулаагүй юм, 6 хүүхэдтэй би боломжийн л явж байгаа. Хийх л хэрэгтэй хийж байж л одоо амьдарна. Ер нь эх орондоо хөдөлмөрлөж чадаагүй хүнийг би гадагшаа гараад нээх яахав дэ бэлэн мөнгө олоод ирдэг хэдэн юм байдаг л байлгүй би нээх бүтдэггүй. Би нэг дөрвөн мөрт бичиж байсан санагдаж байна. Нуурандаа эргэж буугаагүй шувуу Өд болсон байж таараа Нутагтаа эргэж ирээгүй хүн Өөд болсон байж таараа гэж энэ болвол нь нутаг эх орон гэсэн хүн байгаль 2 хүйн холбоотой л Цусаан бузарлаж нутагтаан эргэж ирснээс Ясаан цайлгаж хүний газар хаясан нь дээр ийм мөрт бичсэн байсан. Тэгэхдээ би энийг бас нилээн юмыг эргэцүүлж байж л тэмдэглэсэн байх гэж боддог өөрийгөө. Ер нь олон ажиглагдсан над, тэгээл зарим нь ч яахав хөөрхий яваад бүтэлтэй явах л юм. За ялангуяа орон гэрээ зараад явсан хүмсүүд эргэж ирээд хэцүү л нөхөж байх шиг байна шдээ. Зарим нь ихэнх нь нөхөхгүй байна. Тэрэнд их харамсдаг

Отгонбаяр -

Танай сумаас одоо таны мэдэхээр гадагшаа яваад одоо Солонгос ч гэдгийм үү Америк мамерик руу гараад хар ажил хийгээд амьдрал ахуйгаа дээшлүүлсэн хүмүүс байна уу?

Хорлоо -

Бий байх өө, ер нь хүүхдүүд зарим нь овоо боллоо гэж ярьдаг л юм байна лээ.

Отгонбаяр -

сонсогдож байдаг

Хорлоо -

Тийм тэгээл бас тэрнээсээ л дээшлүүлээгүй нь бас нилээн бий байх шүү. Ер нь л одоо тэгээл за мэдэхгүй одоо явж л байна гэнэ гээл энд тэндээс ярьж л байх юм. Орон гэргүй болсон улсууд одоо дуулдаж л байдаг. Ер нь тэгээд орон гэрээ зараад өөр орон нутаг руу явна гэдгийг би ойлгодоггүй ер нь. Би их олон хүнд хэлдэг. Энэ ер нь хамаагүй ээдээ орон гэрээ зараад явж болохгүй шүү гэж. Ер нь хүн чинь орох оронтой л болвол нь тэгээд болчихож байгаа юм биш үү. Өөрөө тэгээд ажиллах сэтгэлтэй болвол, заавал гадаад явах хэрэггүй

Отгонбаяр -

тийм дээ тийм, за нэг ийм асуулт байна. Та Соёлын төвийн захирал сүүлд хамгийн сүүлд хийсэн, тэгээд 4 жил орчим хийж за соёлын төвд юу хийв? Тэр чинь одоо нөгөө нэг 98 он гэхээр чинь бас нэг эргээд нэг жоохон гайгүй болж эхэлж байсан үе байх тэ?

Хорлоо -

Соёлын төв чинь яг л энэтэй ижил унасан шүү дээ.

Отгонбаяр -

тэгсэн

Хорлоо -

тэгсэн тэр соёлын төв болвол нь яахав дээ ер нь сум олныхныг соён гэгээрүүлэхийн төлөө л юм шүү дээ. Одоо бүх л талаар нь л соёл урлагаар л хангах л ийм л одоо байгууллага тэгээд энчээ байгаа тэр ард түмнийхээ дунд урлаг уран сайхныг хөгжүүлэх ийм л ажил байсан. Би ажилласан хэдэн жилдээ болвол сайн ажилласан. Өөрөө ч их сонирхолтой энэ сумын ард түмэн чинь намайг хүрээлдэг. Тэр талаасаа тэр талын ажлыг зохион байгуулахад өөрөө бас гайгүй гэж боддог ер нь. Тэгээд энэдэхийнхэн ер нь мэднээ намайг. Наадам эхлэхэд л намайг микрофон бариад л асарын юунд суусан байхад наадам яаж эхэлдэг юм одоо эднүүс ярьдаг юм. Би бас санаж явдаг юм. Миний шавь нарч ярьдаг юм. Ер нь одоо та тэгэж байж билээ, энгийн хүн ч ярьж байдаг юм. Тэнд тэгэж одоо цагаан хоолой ажиллаж байсан, энд ч бас хэлж байсан энэ тэр гээл тэрэн дээр би амжилттай сууж байсан л даа. Яагаад тэр вэ гэхдээр зэрэг би өөрөө сумын удирдах ажилтан байлаа, сум орныхоо ажлыг би үнэхээр мэддэг байсан. Сум орныхоо ард түмнийг үнэхээр таньдаг байсан.

Отгонбаяр -

тийм

Хорлоо -

Овог удмыг нь мэднэ, ороо жороогий нь мэднэ, хурдан морийг нь мэднэ. Тийм учраас над болвол үнэхээрийн баялаг тайлбарлана. Тэндээс тэр тийм морьтойгоо тэрэнтэйгээ тэр ирж байна. Тэр азрага тэндний уяаныхан тэр ирлээ, ингээд л тайлбарлаад өгөх дээр зэрэг л чинь л ерөөсөө ”Анхаараарай” гээд нэг 3 хэлэхэд сумын наадам зүгээр ингээл усны урсгал ерөөсөө цэцэг навч шиг л гараад ирнэ ш дээ.

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

Одоо тийм л сайхан наадам хийдэг байсан. Ерөөсөө тэр манай энэ сумынхан чинь их наадамч наргианч ард түмэн шүү дээ. Сайхан улиралтай болохоор зэрэг л сайхан наадна. Шударга ч гэж жигтэйхэн тэр энд тэндээс ирсэн хүн бүхэн морь авч хавчина гэж байхгүй

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

Хавчих арга байхгүй би тэндээс зүгээр шууд хэлнэ. Шударга хэлнэ, тэгээд бусад сумынхан их хүрээлнэ. Шударга нааддаг Хишиг-Өндөр гээл тийм л байсан.

Отгонбаяр -

Тэгэхээр хүмүүс бас ирэх дуртай

Хорлоо -

Их дуртай тэгээд наадах дуртай манай суманд, манай сумынхан наадах дуртай

Отгонбаяр -

Их сайхан талбайтай юм байна лээ ш дээ наадмын талбай танайх

Хорлоо -

Их сайхан талбайтай ш дээ манайх тавил сайтай.

Отгонбаяр -

тийм байна лээ

Хорлоо -

Хүмсүүд нь их наадаж сурсан. Энэ чинь дээр үеийн их уламжлалт хүний их түүхтэй газар доо Сундуй гүн гэж хүн байсан. Энэ хошууны ноён тэр хүн болвол нь шагай сур тэр найр наадам гарамгай тийм хүн байсан. Сундуй гүн гэдэг хүн маршал нэг удаа асуусан юм гэнэ дээ “Та хэр зэрэг мэргэн хүн бэ” гэж тэгээд “Үгүй ээ, би ер нь аз харгалзахгүй онодог, лай харгалзахгүй унагадаг хүн шүү” гэж

Отгонбаяр -

Тээр цэцэн байна аа

Хорлоо -

Том хүн мөн агуу байгаа биз

Отгонбаяр -

тээр

Хорлоо -

аа энэ лай нь ирээл үхчихлээ гэнэ, аз нь ирээд оночихлоо гэхгүй

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

тийм харваач хүн тийм их төгөлдөр мэргэн хүн байсан даа байсан юм байна лээ. Тэгэхдээр нэг тийм л ард түмний чин уламжлал тогтсон юм чинь наадалгүй яахав сайхан наадна

Отгонбаяр -

Заа наадмаас өөр соёлын төвийн захирал намын сонин соёлын төвтэйгээ хамт байсан тэ?

Хорлоо -

Аа хамт л даа уншлагын танхимтай тэр ч одоо дуу бүжиг, хөгжим драм явна шүү дээ.

Отгонбаяр -

урлагийн бригадууд их ирнэ

Хорлоо -

Өө их ирнэ барагцаахан шиг үзэгдэл мүзэгдлийг бол би өөрөө тэртээ тэргүй л бичээд л гаргачихна, тоглуулчихна. Өөрөө найруулаад тавьчихна. Би намын үүр байхдаа чиг өөрөө найруулаад тавьчихдаг тийм л байсан даа өөрөө бичээд жоохон сурчихсан байсан болох дээр

Отгонбаяр -

Аа тэгээд танай суманд нөгөө уран сайханчид их байсан уу? Таныг дагаад

Хорлоо -

Их байсан, мундаг мундаг сайхан юунуудыг хамгийн сүүлд ч одоо юу юм дээ мэдэхгүй ээ, энэ юутай зэрэгцсэн юм чинь шинэчлэлтэй л зэрэгцэж л соёл урлагийн 3 хоног хийсэн юм даг манайх.

Отгонбаяр -

Хаана аймаг дээр үү?

Хорлоо -

аймагт хийж байсан. Тэрэн дээр би 3 ангит их том магтуу бичиж байсан. Одоо сайхан дуу бий. Бичлэг нь байсан юм одоо Хишиг-Өндөрийн тухай магтуу дуу хийж байсан. Хөгжмийн зохиолч Сүхбаатар ая хийж дуулагдаж байсан юм.

Отгонбаяр -

Сумын 3 хоног аймаг дээр болохоор тэр 3 хоног чинь одоо бүтэн концерт

Хорлоо -

Өө концерттай жүжигтэй

Отгонбаяр -

Жүжигтэй, жүжиг нь ямар жүжиг тавьсан бэ?

Хорлоо -

Жүжиг нь миний жүжгийг тавиагүй юм аа, түрүүчийнх нь 10 хоногт нь миний жүжгийг тавиад, сүүлчийнхэд нь Шартолгойт гэдэг хүний жүжгийг “Хангайн өглөө” жүжгийг тавьж байсан. Харин нэг тэрэнд нь “Хангайн өглөө” гэж дуу би бичиж байсан юм.

Отгонбаяр -

Өө за жүжигт зориулаад

Хорлоо -

Жүжгийн дууг нь би бичсэн юм дууны тэр үгийг нь одоо бичлэг нь бий бас байж л байдаг юм.

Отгонбаяр -

тэр сумын уран сайхны ажилд малчид ер нь хэр зэрэг оролцох вэ?

Хорлоо -

орно орно

Отгонбаяр -

Малчид чинь уул нь их дуучид улсууд байдаг даа

Хорлоо -

Байлгүй яахав ер нь одоо манай малчид чинь дуу хууранд их дуртай юм ш дээ. Тэрийг яаж зохион байгуулж гаргаж ирэх вэ гэдэг асуудлыг л тэр удирдаж байгаа хүн л мэднэ. Түүнээс авъяасгүй хүн гэж ер нь ээддээ байхгүй шүү. Бригадуудын хооронд чинь сайхан юу явуулна. Уран сайхны тэмцээн явуулна, үзлэг явуулна. Тэрийгээ тэгээд аюулын урамшуулал мурамшуулалтай сайхан хөгжөөнтэй явуулаад ирэхлээр зэрэг чинь энэ жил явсан нь хойтон нэг жил явсан бол дараагийн жилд нь хоёр хийхийг л бодно.

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

Тйим шдээ бүр хор шар нь хөдлөөд их сайхан нийлээд бараг тэгээд яахав дээ бригад бригаддаа л мэднэ үү гэхээс мэдэхгүй ш дээ. Тэгэхэд чинь энэ сумал аж ахуйраа нийлээд тоглоно гэдэг чинь үнэхээр сайхан байхгүй юу.

Отгонбаяр -

Тийм байна

Хорлоо -

Тийм ер нь их сайхан уран сайханчид их хөгжиж байсан шүү бригадад. Тэр удирдаж байгаа хүн л мэддэг юм даа. Тэгээл тэр хүн тааруухан шиг л байвал тэгээл унтраад л байна. Аа тэгэхгүй болвол нь улам дэлгэрээд л байна юм чинь ер нь тийм л шүү дээ тийм л юм.

Отгонбаяр -

Сумын урлагийн 3 хоног аймагт болоход одоо эндээс очсон тэр урлагийн концерт жүжигт оролцсон нийт хүмүүс хэдэн хүн байсан бэ?

Хорлоо -

За ер нь олон шүү, нэг 50 дотор л байж байсан болов уу. Хүүхдүүд болвол тэгээл явчихна шүү дээ.

Отгонбаяр -

Та тэгээд сумд яг урлагийн мэргэжлийн хүн болохоор дуу хөгжмийн багш байсан уу? Сургуулийн клубийн эрхлэгч гэж нэг хүн байсан уу үгүй юу?

Хорлоо -

аа байсаан тийм клубийн эрхлэгч гэдэг чинь соёлын төвийн захирал байхгүй юу.

Отгонбаяр -

аа та соёлын төвийн захирал байхдаа 3 хоног хийж байсан юмуу намын үүрийн дарга орлогч байхдаа 3 хоног танай сумын 3 хоног хийж байсан юм уу?

Хорлоо -

Үйлдвэрчний зөвлөлд байхдаа хийж байсан юм

Отгонбаяр -

Үйлдвэрчний зөвлөлд байхдаа хийсэн үү аа тэгээд тэр үед болохоор тань дээр нэмээд дахиад клубийн эрхлэгч бас байсан тэ?

Хорлоо -

Аа байна клубийн эрхлэгч, номын санч, бүжгийн багш гээд

Отгонбаяр -

Өө бас бүжгийн багштай

Хорлоо -

Бүжгийн багштай хөгжмийн багштай тэгээд хийж байлаа даа.

Отгонбаяр -

За эхний яриагаа хоёулаа ингээд нэг цагийн ярилцлагаа ингээд дуусгая.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.