Horloo


Basic information
Interviewee ID: 990348
Name: Horloo
Parent's name: Galsan
Ovog: Mongol
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Mogod sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
democracy
belief
foreign relations
literature


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Хорлоо багшаа хоёулаа 2 дахь яриагаа эхлэе. Тэгээд таниас энэ удаад бол би нэг ийм зүйлийг асуумаар санагдлаа. Тэр юу вэ гэхлээр та энэ нэгдэл тарж байх үеэр, хувьчлалын үеэр яг одоо энэ сумандаа л байж байсан тэрнийг үйлвэрчний зөвлөлийн дарга хийж байсан тэ тэр үед тэгээд тэр энэ суман дээр яг юу болов? Яаж хувьчлал явагдав? Тэр талаар нь сайхан ярьж өгөөч

Хорлоо -

яахав дээ тэгээл энэ цөмөөрөө л улсын нийтийн хөрөнгө гэсэн юмтай байж байгаад л тэгээд хувьчлал явагдаад хувьд шилжлээ лдээ тэгээд бүх юм л энэ хэдийг боддог юм аа, малчид бол их юу яаж байсан манай энчээ чинь нөгөөдөх олон гадаадууд цугласан болох дээр чинь зэрэг бас тэр бүхэнд нь өнөө малаа тэгш хувааж чадаагүй ш дээ. Бусад байгууллагын албан байгууллагад одоо ажиллаж байсан улсууд болвол нь үндсэндээ хөрөнгөгүй үлдсэн юм байгаагүй.

Отгонбаяр -

Өө тийм үү

Хорлоо -

тийм, аа нэгдлийн гишүүд хуваагаад авчихсан юм. Тэр үед чинь одоо шинэчлэл ардчилал босч ирлээ шд. Нэгдлийн гишүүнээс бусад хүнд мал өгөхгүй гээл ингээл бусад цөөхөн юутай улсууд болвол нь авсан л даа сум болвол нь өгчихсөн. Аа манай энчээ болвол чадаагүй юм шүү дээ.

Отгонбаяр -

аан танай сум их нөгөө том сум байсан учраас тэ?

Хорлоо -

Тийн том сум байсан учраас одоо нэгдлийн гишүүд чинь эсэргүүцээд энэ ч одоо түрүүнд ярьлаа ш дээ би, ахуй үйлчилгээний төвтэй, арван жилийн сургуультай,

Отгонбаяр -

Сум дундын эмнэлэгтэй

Хорлоо -

Сум дундын эмнэлэгтэй, сумын

Отгонбаяр -

МААМС-тай

Хорлоо -

МААМС юу

Отгонбаяр -

МААМС-ынхан чинь ихэнх нь нэгдлийн гишүүн байсан уу?

Хорлоо -

Тэр чинь юуны нэгдэл дундын үйлдвэрийн гишүүд. ингээд олон нийтийн байгууллага эд нарт болно нь харин манай энчээ мал хөрөнгө гээч юм олдоогүй юм дөө хөөрхий. Ер нь хоосон үлдсэн юм шүү яг үндсэн чанартаа тэгсэн л юм. нэгдлийн гишүүд малаа хувааж аваад тэгээд сүүлд нь ахуйн үйлчилгээний ажиллаж байсан хэдэн хүн юу машинаа авсан байх даа нилээн хэл амтай болж байж нэг оёдлынхоо машиныг авч байсан санагдаж байна. Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан улсууд бас ч юм олж авч чадаагүй байх даа хөөрхий тэгээл нэг нөгөөдөх хувьчлалын нэг цаас маас гээл шар цагаан ч бил үү тэрүүгээр л ингэсхийгээл тэгээл хувьсгалаар манай сумын хувьд манай суманд тэгэж явсан явагдсан. Тэгээд тэндээс чинь үндсэндээ ядуурлын юу тавигдаж байгаа юм. өмчгүй болоод ирэхдээгээн зэрэг тэгээд ажилгүй үйлдвэрүүд нь зогсоод тэгэхдээн зэрэг л ингээд тавигдсан л гэж би боддог. Тэгээд хувьчлаад авсан юу чинь их сонин л доо. Хүний чинь сэтгэлгээ тэр үед чинь нийгмийн өмч, хүний юм гэж байсан чинь гэнэтхэн өөрсдийнх болоод ирсэн, малтай юутай нэг жаахан юу хувь авсангууд нь гэнэтхэн баяжсан нэг их сэтгэл нь баяжсан. Тэгээд тэрүүгээрээ нилээн дийлэнх хэсэг нь туусан тэгээд 2,3 жил туугаал тэгээл, их сонин доо ер нь хашаа саравч байшин барилга хүртэл л тарлаа шүү дээ.

Отгонбаяр -

Тэгсэн

Хорлоо -

Нөгөөдөх л мал бойжуулж байсан бааз төлийн бааз, үнээ ферм, одоо тэжээлийн цэг ч гэдэг юм уу тэр бүхэн буусан, тэгээд малд тарааж өгсөн улсууд чинь сайрын нэг жижигхэн жижигхэн хашаа барьсан. Ер нь хашаагүй сайр байхгүй болсон ш дээ. Ингэж ихэссэн, тэгэхдээр зэрэг нэг бодлын нээх их л одоо ингээд хувийн өмч сайхан дэлгэр болчихсон юм шиг болсон тэгээд 2,3 жилийн дараа ихэнх нь байхгүй болсон, цөөхөн хүн үлдэж байгаа. Хувьчлал болвол нь ер нь тэгш явагдаагүй дээ л гэж би үздэг юм даа. Ер нь түүхэндээ яг л тэгсэн юм ш дээ.

Отгонбаяр -

Ер нь тийм шүү тийм. Харин хамгийн гайгүй явагдсан нь болвол сум нэгдэл ш дээ

Хорлоо -

тийн

Отгонбаяр -

Улаанбаатар үйлдвэр тэр хот хавиар, төвөөр болвол юу ч байхгүй ш дээ.

Хорлоо -

тийн юу ч байхгүй ш дээ тэгээд тэр чинь нэг баахан хувьчлал гээл өнөөдөх юунууд өгсөн л дөө. Тэрнийг учраа мэдэхгүй байсан. Би ер нь өөрийнхөө хувийн зүгээс бодоходоо болвол нь манайх нийгмийн хувьсгалаа хийх ёстой байсан болов уу. Эдийн засгийн хувьсгалыг хүлээх ёстой байсан. Түрээсний хэлбэрээр явсан болвол шал ондоо бид нар түвшинд хүрэх байсан. Би өөрөө бас эдийн засагч хүний хувьд ч бас тэгэж боддог юм. Яг л сүүлд нь нотлоод байхад урд хөрш маань ер нь тэр л шугамаар яваад хийчихлээ шүү дээ. Чаддагт нь өгөөд уул нь аятайхан хэлбэрээр эхэлсэн байсан ш дээ түрээс

Отгонбаяр -

Тийм тэр үед нөгөө энгийн гэрээ, түрээсийн гэрээ гээл

Хорлоо -

тийм, энгийн түрээсийн гэрээ тэр чинь л яваад л чаддагууд нь маллаад эхэлсэн юм байхгүй юу. Тэгж байтал сүүлдээ нийгэмд хавтгайруулж тэгшитгээд хувиарлаал тэгээд өнөө хувиарлалтынхаа дор суусан улсууд юм хийж чадаагүй дээ ихэнх нь чадаагүй. Одоо энэ чинь одоо ч гэсэн ингээд яг юу гээд яриад ирэх юм болвол нь цөөхөн хүн л маллаж байна ш дээ манай хэдэн малыг чинь, ихэнх нь байхгүй болсон. Хувьчлал явагдсанаар учраа олоогүй байсан тэр улсууд гэнэтхэн балан цулан ажилгүй болсон, нөгөө өгч байсан мөнгө цалин байхгүй болсон ингэхээр зэрэг чинь л биш болж эхэлсэн шүү дээ, хөл алдсан байх, би ингэж л боддог юм. Яахав тэрнээс нь ухаанд нэгдлийн хувиарласан ажиллаж байсан хүмсүүд энэ тэр бол арай ахиу махиу хүртсэн л дээ тэр мэдээж өөрсөнд нь байгаа юм чинь өдөр шөнөгүй л хуралддаг байлаа шүү дээ. Нэгдэл хуралдаж байгаа, хувьчлал явагдаж байгаа л гэнэ хуралдаал байна хуралдаал байна.

Отгонбаяр -

Үйлдвэрчиний дарга орох уу тэрэнд?

Хорлоо -

Орохгүй орохгүй

Отгонбаяр -

орохгүй ээ

Хорлоо -

орохгүй, тэр орохоо байсан, зүгэээр тэр нөгөөдөх л ажилчин албан хаагчийн нэрийн өмнөөс бол орох л ёстой байхгүй юу

Отгонбаяр -

Тийм

Хорлоо -

тэгээд сүүлдээ тэр чинь орохоо байсан ш дээ одоо ерөөсөө захиргаа махиргаа гэж хавьтуулахаа байгаад ардчилал гэдэг чинь зүгээр тийм л маягаар л одоо сад тавьсан шүү дээ. Тэгээл тэр нөгөөдөх л нэг жоохон өрийг нь тоолчих дээрээ зэрэг чинь л болохоо байчихна шүү дээ тэр чинь. Нам ч мэдлээ алдаал, захиргаа ч мэдлээ алдаал ингээд л ирэх дээр зэрэг чинь өнөөдөх л хувь хүртээх арга байхгүй болж хаагадаж эхэлж байгаа юм тэр үед бол.

Отгонбаяр -

тэгээд энэ сум их том сум байсан тэр нэгдлийн гишүүн биш энэ төв дээр ажиллаж байсан ажилчид одоо эндээ байна уу? Тэр өмч хувьчлалын дараагаар ер нь нүүсэн өөр тийшээ нүүцгээсэн үү?

Хорлоо -

үгүй ээ их л тарсан, одоо тарж чалахгүй байсан хэсэг нь л үлдсэн. Мөр мөрөө хөөгөөл явсан нь явсан тийм л байгаа

Отгонбаяр -

Одоо танай сум хэдэн хүнтэй вэ?

Хорлоо -

Одоо нэг 3000 гаран л байх тийм тийм

Отгонбаяр -

Тэр үед

Хорлоо -

Тэр үед сумаас хөндийрөөд бас эндээс чинь нилээн хэдэн жил болчихож байгаа хүн шүү дээ.

Отгонбаяр -

Тэр үед хэдэн хүнтэй байсан юм бол?

Хорлоо -

Тэр үеэр мөн ялгаагүй

Отгонбаяр -

Ялгаагүй юу

Хорлоо -

мөн нэг 4000 шахуу хүнтэй байсан тэгээл одоо сүүлийн үеийн хүн амнаас яаж байхад нэг 3000 гаран л хүнтэй юм шиг байна лээ. Ямар ч гэсэн нэг 1000-аад хүн тэр өсөхгүй өсөхгүй байгааг нь одоо тогтоогоогүй их л гадагшаа явдаг юм бол уу л гэж боддог юм ш дээ.

Отгонбаяр -

тийм байна

Хорлоо -

Хүн болвол нь их өсч байсан юм шүү энэ ч одоо Мартын 8-н болоход чинь л мөн олон хүнд эхийн одон гардуулдаг байсан юм. Сүүлийн жилд ер нь нэг мэдэхгүй ээ эхийн одон гардаж байгаа хүн дуулдахгүй байгаа шүү.

Отгонбаяр -

Одоо харин нэг эргээд жоохон

Хорлоо -

Тийм эргээд

Отгонбаяр -

янз орж байна

Хорлоо -

Тийм эргээд юм болж байна шүү дээ

Отгонбаяр -

Тийм

Хорлоо -

ер нь би боддог юм аа, энэ их том гарз хийсэн юм даа бид. Энэ хүний талаар ээдээ их харамсмаар юм даа. Энчээ чинь ер нь бараг 100 гаран хүн төрдөг байсан байх шүү энэ суманд,

Отгонбаяр -

жилдээ

Хорлоо -

жилдээ тэгээд одоо ер нь мэдэхгүй ээ, их цөөхөн гэж сонссон. Тэгэж дуулдаад байгаа юм. Тэгэхээр энийг бол нөхөгдөшгүй бас их том хэлмэгдэлт ер нь болвол тийм энэ жил би бас юунаас сонсож байхад ер нь тийм л юм билээ улс даяараа шахуу л энэн дээрээс яахав тэр мэддэг чаддаг улсууд болвол нь нэг хувьцаа мувьцааг нь хурааж аваад аюулын хууль юу яасан л байх. Тэгээд яахав тэрийг чинь мэддэг хүн их ховор байлаа шүү дээ. За ер нь мэдэхгүй ганц нэг овсгоотой нэг нь болвол нь хувьцааг нь хураагаад өнөөдөхийг нь бөөгнүүлээд аваад эзэмшээд тэгээд тэрний дараа хөдөлгөж чадахгүй их удсан шүү дээ нэгдэл ч ялгаагүй, дундын үйлдвэр ч ялгаагүй, ахуйн үйлчилгээний төв ч ялгаагүй чадахаа байгаал тэгээл дампуу талдаа л болсон доо дампуурсан тэр чинь

Отгонбаяр -

Тэр өмч хувьчлалын үеэр малчид илүү аваад сум дээр ингээд ажиллаж байсан ажилчин албан хаагч нар ерөнхийдөө хоцорчихлоо ш дээ, тэд нар одоо жишээлбэл таньд үйлдвэрчний эвлэл рүү хандаж байсан уу яг энэ асуудлаар?

Хорлоо -

Хандаж байсан, захиргаа махиргаагаар хандаж байсан. Хандаад бол ямар ч амжилт олохгүй, олохгүй байсан. Зүгээр тэр өмчөө нэгдлийн хүн бол нэгдлийнхэн авна, дундын үйлдвэрийнхэн бол үйлдвэрийхийг авна гээл ингээл тийм л юугаар яасан ш дээ.

Отгонбаяр -

Ерөөсөө үйлдвэрээ тараагаад хаячихсан тэгээд

Хорлоо -

үйлдвэрээ тэргээл тараагаал

Отгонбаяр -

Тэрнийг одоо үйлдвэрийг нь эсвэл дундын өмчийг нь бариад хамтад нь тэр аж ахуйг нь эрхлээд явах ухаан ч гэдэг юм уу даа нэг тийм хүн байсан уу?

Хорлоо -

тийм боломж болвол байгаагүй тэр чинь

Отгонбаяр -

Боломж байгаагүй юм уу

Хорлоо -

Тэр чинь ерөөсөө тэр үед чинь их айхтар юм байсан юм ш дээ. Нэгдэл нэгдэл гээд яахад чинь л тэр үеийнх нь төрийн бодлого бол техник юуг тараахгүй үлдээж байсан юм ш дээ. Тэгээд нэг удаа үлдээгээд авахад чинь дараа нь дахиад л асуудал гарна. Тэгээл тараагаад эхэлнэ. Салаа болоод салаанууд чинь хоорондоо тараад л тэгээд сүүлдээ салаа нь бутарч тараад л тэгээл арилж байгаа нь тэр энэ техник чинь. Тийм л хэлбэрээр ер нь өмч хувьчлал чинь хөдөө айхтар салан явагдсан юм ш дээ.

Отгонбаяр -

За дахиад нэг ийм асуудал байна Хорлоо багшаа, одоо тэр яг 90 оны ардчилалын үед тэ та яг юу хийж байсан тэр үед одоо оролцсон уу? Яаж хүлээж авч байсан бэ

Хорлоо -

Тэгэхэд чинь би соёлын төвд ажиллаж байсан юм л даа.

Отгонбаяр -

Тийм

Хорлоо -

Тийм тэнд ажиллаж байсан. Хүлээж авахгүй гээд тэрэнд болвол нь газар байгаагүй юм ер нь нийгэмд одоо энэ давалгаа үүсчихсэн, хойт хөрш ингэчихсэн, тэр давалгаа болвол нь ер нь мэдэгдэж байсан юм шүү дээ тэгээд тэрийг хүлээж авахгүйгээр юм болвол болоогүй. Харин чухам яаж хүлээж авах вэ гэдэг юм их сонин байсан байх хүмүүс ч ярьж л байсан л даа. Энэ чинь бол өлсгөлөн мөлсгөлөн зарлаал тэгээл суугаал ирэх дээр зэрэг чинь урьд нь ер нь ганцхан намтай тэрний юунд явсан чинь тэгээл ер нь л их цочирддог юм байна лээ. Тэгээд учраа ололгүй их бужигнасан ш дээ. Тэгж л их бужигнасан гэж би боддог юм. тэгээд яахав зарим зүйлийг бид нар бэлтгэлгүй байсан юм чинь тийм учраас л одоо энэ эдийн засаг масаг маань ингэж арай хэт алдсан болов уу даа. Тэрнээс гадна хүний оюун санаа бэлтгэгдээгүй байхад хувьсгал хийнэ гэдэг болвол ерөөсөө хүнд байхаа, толгой хөл гэж байхгүй тийм учраас ажил яаж явах юм бэ явахгүй бэлтгэгдээгүй аа энэ байх юм ингэсэн тэр үед яасан бол ондоо л байсан болов уу

Отгонбаяр -

Өөрөөр хэлбэл яг үзэл суртлын тэр хүмүүст

Хорлоо -

Тийн

Отгонбаяр -

тэр ажилд

Хорлоо -

Тэрийг чинь одоо хэрвээ энэ баахан ийм юм болно шүү одоо болох гэж байна аа бэлтгээрэй гэж байдаг юм уу, миний бодлоор болвол одоо тэгэж хийсэн болвол илүү үр дүнтэй байх болов уу л гэж боддог юм. Гэнэтхэн одоо энэ чинь ингэж гарч ирээд л ирсэн шүү дээ

Отгонбаяр -

Тэгээд тэрнийг хийсэн одоо жишээлбэл өмч хувьчлалыг явуулсан хүмүүс одоо ийм юм болно энэнд бэлтгээрэй тэгээрэй ингээрэй гэдгийг хэлэх тийм ухаан эсвэл одоо тэрийн мэдэж байсан юм болов уу?

Хорлоо -

Үгүй ээ яг одоо амьтан мэдэхгүй одоо тэр яасан юм хэн чинь яасныг бид мэдэхгүй тэгээд хийсэн улс маань одоо манай ардчилалын юуг хийсэн сөхсөн улсууд түрүүч нь эдийн засаг ийм болно гэж мэдэж байсан юм уу үгүй юу мэдэхгүй юм зүгээр бид л болвол мэдсэн юм ерөөсөө байхгүй ард түмэн бидэнд.

Отгонбаяр -

Нэгдэл тарж байх үед бол өөр

Хорлоо -

Тийм ер нь юу гэвэл болвол нь нийгмийн хувьсгалыг бол нь хийхэд болвол нь мэддэг юм байна лээ. Эдийн засгийн хувьсгалыг бид ерөөсөө ямар ч мэдлэггүй байсан. Яах вэ энэ одоо юуг бас нөгөө арай өөр ингэж юу яаж болох байх гэсэн тийм бодлууд бол нь хүнд яригдаж байсан шүү яригдаал байдаг байсан. Тэгтэл дээр нь нэмээл жишээлбэл өмч гээл ороод ирэхлээр чинь зэрэг чинь л хувьчилна гэхдээр зэрэг л ерөөсөө мэдэхгүй тэгээл тэр өнөөдөх л хувьчлалын цаас маасын чинь болвол нь үнэ цэнийг мэдэхгүй ш дээ, одоо ч ер нь мэдэхгүй дээ. Тэгээл өнгөрсөн аваал өнгөрсөн тийм л юм.

Отгонбаяр -

Тэр үед та одоо хуучин бас намын үзэл суртлын ажил намын үүрийн орлогч дарга хийж байсан хүн, тэр намын шугамаар одоо их тийм мэдээлэл мэдээ нэг тийм тусдаа сэтгүүл юм хум их тардаг байсан ш дээ. Намын “Үнэн” сонинд ч их олон байнга өгүүллэгүүд гардаг байсан даа.

Хорлоо -

Өө байсаан байсан их гарч байсан. Тэр болвол тэр талаар чинь болвол нь нийгмийн талаасаа бол нь бас юм бодоод байсан байхгүй юу тэр чинь бодогдоод байсан байна шд. Ер нь бас энийг чинь нийгмийн хувьсгалыг бол нь тэгэж бас тийм их гэнэн хийгээгүй байгаа шүү. Бид хэлж байсан, энийг чинь олон өгүүллэг бичиж намын “Үнэн” сонинд ч бичиж байсан даа ер нь анхлан намын “Үнэн” сонинд гарсан юм ш дээ.

Отгонбаяр -

Намын “Үнэн” сонин дээр тэ

Хорлоо -

Анх бичих нь тэгэхдээр зэрэг иймэрхүү байх нь ингэх нь гэдэг юм чинь гарч ирээл аа асуудал аажим явагдахгүйгээр хурцдаад ирэх дээр зэрэг чинь л ерөөсөө хүн чинь балмагдчихаж байгаа юм чинь. Тэгээд юугаа ч мэдэхээ бараг л байж байгаа хэрэг шүү дээ тийм л байдалд ард түмэн орсон, тэнд чиг л ийм юм боллоо гээл одоо ер нь

Отгонбаяр -

тэгэхээр тэр үед 90-ээд оны үед нэг яг тэрнийг дагаад нэг бүр бараг солиорол гэмээр юм уу даа нэг нөгөө далдыг хардаг хүн, шал ромбуу гаригт очсон хүн тэ, алтан цөгц тэгээл юу билээ харь гаригийн хүнтэй уулзсан хүн нөгөө гал гаргадаг энэ тэр гээл зүгээр есөн шидийн үлгэр домог шиг болсон ш дээ. Тэрнийг энэ хөдөөнийхөн яаж хүлээж авч байсан бэ? сонсож байсан байх тэ?

Хорлоо -

Сонсолгүй яахав

Отгонбаяр -

танай нутгаар тийм юм тодорсон уу? Энэ хавиар

Хорлоо -

Үгүй ээ үгүй энэ хавиар ч яг тийм юм гараагүй шүү,

Отгонбаяр -

Тийм үү?

Хорлоо -

Тийм тэрийг чинь одоо ер нь тэр нийгмийн яахтай зэрэг л хачин юм байна лээ л дээ. Миний нэг сайн таньдаг манай захирал байсан хүн бас нэг ийм юм Булганд харсан гэж байгаа юм.

Отгонбаяр -

За

Хорлоо -

Тийм нөгөө нэг арай л юмтай уулзаагүй шүү бараг алсан байсан гээл бичиж байсан сонин дээр

Отгонбаяр -

Хаанахын сонинд бичсэн юм?

Хорлоо -

Булганы сонин дээр

Отгонбаяр -

Булганы сонинд

Хорлоо -

Тийн

Отгонбаяр -

За

Хорлоо -

тэгээд би өнөөдөхтэй чинь уулзаад “Үгүй чи нээрээ харсан юм уу” гэсэн харсан гээд тэгээд байна, тэгээд худлаа л байхгүй юу тэр чинь. Харсан болвол яасан, үгүй чи ингэхээр одоо аргагүй юм аа ер нь би хэлж байсан даа. Үгүй ээ чи л ингэхээр аргагүй юм байна аа одоо ингээд ер нь энэ нийгэм ингэдэг юм байна гэж тэр ч уул нь боловсролтой, сургууль соёлтой ер нь их яггүй хүн байхгүй юу.

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

Тэгээд сүүлд нь энэ чинь хэзээ байна даа нэг Эрдэнэтэд уулзсан “ Худлаа худлаа хараагүй” гэдэг юм байгаа.

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

зүгээр л дуулиантуулах л гэж тэгсэн юм” гэж тэгэхдээр ер нь тийм юм болдог юм болов уу, үгүй нээрээ хачин юм болсон шүү тийм ээ?

Отгонбаяр -

Тэгсэн тэр чинь бүр солиорсон ш дээ тэ, тэнд ч нэг хүүхэд харь гаригийн хүнтэй уулзлаа гээд, энд ч нэг охин гал гаргаал тийм ээ тэгээл нийгэм даяараа тэрэнд нь үнэмшээл телевизээр бүгдийг нь гаргаал

Хорлоо -

Ер нь бүх ромбуу хүнтэй ярилаа гээл

Отгонбаяр -

ромбуу хүнтэй

Хорлоо -

ер нь одоо яачихдаг юм болдоо одоо ер нь нэг л тийм юм болдог юм шүү тэрнийг хүлээж аваад байсан шүү.

Отгонбаяр -

Тэгсэн

Хорлоо -

Өө тэр одоо тэр тэр хүн чиг үнэмшээд байгаа юм, тэгээл ер нь тийм л үе болчихдог юм байна лээ. Хүн одоо сэтгэл санаа маш их тогтворгүй үнэмшээд туйлшраад л үгүй тэгээд ямар чиг бодлого байхав дээ тэгээд тэгж л юм ярихаар чинь.

Отгонбаяр -

Үзэл суртлын ажил хийж байсан хүний хувьд одоо нийгэм оюун санааны хувьд тэ үзэл санааны хувьд ингээд тийм болчихсон байдалд та ямар одоо үнэлгээ одоо ямар бодолтой байдаг вэ?

Хорлоо -

Юу

Отгонбаяр -

Намын үзэл суртлын ажил хийж байсан хүнд тэгээд яг тэр үеэр чинь ингээл задраал нийгмийн оюун санаа гэдэг юм чинь ер нь алингаа алдлаа ш дээ тэ?

Хорлоо -

Үгүй ээ тэрийг чинь одоо юу гэж ч хэлмээр юм бэ, одоо ёстой л алингаа л алдсан даа

Отгонбаяр -

ёстой л алингаа алдсан тэ

Хорлоо -

Тийм ер нь нэг юман дээр тогтож чадахаа байсан л даа. Туйлшраал одоо тэгээл тэр их даан чиг тэнчээ чиг тийм юм энчээ чиг ийм юм гээл ингээл тэр их оюун санааны чинь хөдөлгөөн туйлшрал одоо айхтар юм болж байгаа юм биш юм уу. Ер нь тэгэхээр одоо алийг барьж авахаа алдчихсан,

Отгонбаяр -

Нэг үзэл санаа их олон жил ингээд их хүчтэй ганцаар бариад ингээд ноёрхож байж байгаад тэр нь задрахаар тийм болдог тал байна уу яг тэр үед?

Хорлоо -

Магадгүй, ер нь бол нь тэр нөлөөтэй. Тодорхой нэг үзэл санаан дээр бариад байсан юм чинь

Отгонбаяр -

Тийн 70 жил ноёрхсон тэгээл ганцхан тэрнийг барьсан

Хорлоо -

зад үсэрлээ шүү дээ, тэгэхдээр зэрэг аль руу чиглэх чигээ алдаад, ерөөсөө хүний оюун санаа маань чигээ алдсан ш дээ. Одоо чиг гэсэн мэдэхгүй би ер нь тэр туйлшрал гарч чадаж байгаа юм уу туйлшрал болвол нь их байна шүү дээ.

Отгонбаяр -

Сүсэг бишрэл бас тэгсэн байх гэж тэгж боддог юм, нөгөө хаагаал ингээл дараад байсан, түрүүчийн таны хэлдгээр бол бас ингээл нууц байгаал байсан ш дээ.

Хорлоо -

байгаал байсан

Отгонбаяр -

тэгээл нөгөө хаалт нь тавигдангуут бас л ерөөсөө юу хамаагүй юм руу хариагаал

Хорлоо -

юу хамаагүй болсон

Отгонбаяр -

Чулуу руу ч явдаг өвс мод руу ч явдаг

Хорлоо -

ерөөсөө тэр юм чинь нэг л нэг тодорхой юман дотор барьж байгаад тэр барьж байсан юм нэг алдагдахтайгаа зэрэг чиг зүггүй метр шиг тийм их задгай туйлдаг байх л даа

Отгонбаяр -

Тэгдэг юм шиг санагдаад байгаа

Хорлоо -

би болвол тэгж л бодсон

Отгонбаяр -

Тийн нэг ийм асуудал байнаа Хорлоо багшаа. Энэ ардчилалын ер нь одоо хүмүүст авчирсан сайн үр нөлөө гэж юу байна?

Хорлоо -

үгүй ээ энэ нь бол нь бий байлгүй яахав, байна л даа. Энэ одоо хүн эрх чөлөө гэж ярьж байна. Тэгэхдээ эрх чөлөө авчирсан нь үнэн, эрх чөлөөн дотор манайхан эрх чөлөө гэдгийгээ хэлээд байгаа болохоос биш бүр байхгүй болчихсон шүү дээ. Одоо мэдэхгүй ээ үндсэн хуулийн дээх нь үед бидний үед чинь болвол үндсэн хуулинд тэдэн эрхтэй тэдэн үүрэгтэй гээд бүүр хичээл болгоод заадаг байсан. Одоо бол эрхтэй л гээд байна уу гэхээс үүрэг гэж ярьж байгааг би энэ хавьд хариуцаж байгаа хүн алга л байна ш дээ. Ер нь за энэ хэд гэхдээрээ зэрэг тэр эрх чөлөө гэдгээрээ болвол нь үнэхээр өгсөн байгаа юм. гадагшаа дотогшоо явдаг боллоо энд тэндгүй л одоо хаа газраа дураараа амьдрах зорьчих үгээр хэлэх одоо за юу гэдэг юм тэр бүх эрх чөлөгөөө энэ дээр тэр үүрэг нь байхгүй хариуцлага нь байхгүй л байна ш дээ. Тэгэхдээрээ энийг арай өрөөсгөл эдлээд байна уу даа нэг бодлын гэж тэгэж бодож байна. За хувийн өмч гэж ярьж байна. Энэ бас зөв юм тэгэхдээ энэ хувийн өмч рүү болвол нь буруу л орсон байх өө. Ядуурч байна манай улс орон уул нь барьж байгаад орсон болвол арай дээр байсан болов уу л гэж боддог юм. энэ ардчилалын өгөөд байгаа тэр өгөөж буян болвол бас л бий л байх л даа. Байна л гэж үзэхээс арга байхгүй. Ер нь аль ч нийгэм гэсэн тэр нэг дан сайн талаар ч бас тийм төгс төгөлдөр үгүй юм шиг байна дөө сайнтай муутай капитализмийн одоо ер нь бас ямарыг тодорхой хэлж мэдэхгүй л байсан ш дээ бидэн чинь тэр үнэхээр төгс төгөлдөр юм уу, дахиад одоо яах ч юм. Би бол одоо энийг бас л эргэлзээтэй л боддог. Ер нь л даяаршил маяаршил ингээд яагаад ирээд байгаа чинь дарангуйлал марангуйлал ч юм уу юу ч юм бас их гүйцэд байхгүй бол болохгүй яах ч юм, авч үлдэнэ л гэх юм байна, монголоороо үлдэе л гэх юм үлдэх ч юм уу үлдэхгүй ч юм уу тэгээд энийг нилээн бодлоготой юутай хийж байж ардчилал бид нарт тийм юм өглүү гээд сонгож болж чадвал нь би байгаагаараа, зүгээр салхи шиг хурдлаад бүх хүнийг дуурайх юм болвол муу тал чиг их л байгаа ардчилалд, дан сайн гэж болвол хэлээгүй, нөхцөл байхгүй.

Отгонбаяр -

За ахиад нэг ийм асуудал байна, асуулт байна. Та энэ социализмын үеэр ажил хийж байх үедээ социализмд ажил хийж байх үедээ гадаад улс орнууд руу явж байсан уу?

Хорлоо -

Явж байсаан.

Отгонбаяр -

За ямар шугамаар хаашаа хаашаа явсан бэ? тэгж явахад юу байсан бэ? үйлдвэрчиний хороон шугамаараа явсан уу?

Хорлоо -

Яахав дээ, Чех явсан

Отгонбаяр -

Амралтанд явсан уу?

Хорлоо -

Амралтанд явсан,

Отгонбаяр -

Үйлдвэрчиний байгууллага чинь нэг давуу тал нь тийм байсан тэ?

Хорлоо -

Тэрнээс тэгэлгүй яахав үйлдвэрчиний байгууллага ер нь би сүүлд хэлсэн ш дээ, хүчээ авсан хөрөнгөтэй нэр хүнд өндөр тийм байсаан тэгээд нэг тийм юм

Отгонбаяр -

Чехэд хэдэн онд явсан бэ та?

Хорлоо -

83 онд явсан

Отгонбаяр -

Анх удаа гадаад явж байгаа нь тэр үү?

Хорлоо -

Ерөөсөө л би тэгэхэд л гадаад явсан үйлдвэрчний эвлэлийн шугамаар

Отгонбаяр -

За тэгээд ямар санагдсан бэ таньд?

Хорлоо -

Үгүй яахав тэнчээ болвол нь одоо сайхан байсан даа, сайхан л байсан. Харин тэр хүний эрх чөлөө гэдэг болвол нь тэнд байсан цагт байсан шүү, тэр байтугай нэг албаны хүн дээр энэ тэр албархаад байдаггүй, сайхан энгийн тийм юу бол ажиглагдаж байсан. Би 13-уулаа явсан даа, шагналын шугамаар явдаг байсан шүү дээ сайхан засаг байсан

Отгонбаяр -

Тийн ш дээ тийн Чехэд хаана амарсан?

Хорлоо -

Маринский Лазни хотод амарсан, тэнд болвол нь тэр бас социалист л орон л доо. Нутаг хүний эрх, эрх чөлөө ер нь тэр лагерь болвол нь сайхан л юм даа гэж би алтан Прага энэ тэрийг үзээд бодож л байсан. Сайхан л санагдсан

Отгонбаяр -

Тэгээд Чехэд амарчихаад эргэээд нутагтаа сумдаа хүрээд ирсэн чинь яав? Ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

Хорлоо -

Үгүй яахав хол зөрөөтэй лдээ, тэгээл ерөөсөө хол зөрөөтэй юм байна лээ. Чехэд амарч ирээл зүгээр Шереметьевод буухад хүртэл их ялгаатай юм байна лээ шд.

Отгонбаяр -

Тийм

Хорлоо -

Тэгээл наашаагаа явах дээр зэрэг чинь үнэхээр л алсын тэр Чехэд чинь том гүрэн гэдгийг ойлгож байсан би. Тэгэхэд цаана болвол нь тэр одоо бас арай илүү ажилтай байгаа энэ тэр нь ажиглагдаж байсан. За өөрийн оронд хүрээд ирэх дээр зэрэг болно нь бас л тэр үетэй зэрэгцүүлээд яахад гологдож л байсан л даа. Арай их хол хоцорч явна уу даа , жаахан байна уу даа, дутуу юм даа гэдэг тийм юм болвол төрж л байсан. Яаж бас энэ зүг рүү хандуулъя даа улс орноо энэ тэр гэсэн ийм бодлууд төрдөг л юм байна лээ л дээ.

Отгонбаяр -

Таны Чех явж байсан үеийн зурагнууд байдаг биз дээ?

Хорлоо -

Бий бий

Отгонбаяр -

Москвагаар дайрсан уу?

Хорлоо -

Дайрсан

Отгонбаяр -

Мавзолей үзээд Улаан Талбайд очсон уу?

Хорлоо -

Очоогүй

Отгонбаяр -

Тийм үү

Хорлоо -

Ерөөсөө л Шереметьевогоос

Отгонбаяр -

Шереметьевоос л явсан юм уу

Хорлоо -

Тийм тэгээл буугаал нэг тэнчээ нэг очихдоо хоносон ирэхдээ ер нь тэгээд яалаа даа улам өөр байгаагүй ээ тэгээл ирсэн

Отгонбаяр -

Явах гэж бөөн бэлтгэл болсон уу?

Хорлоо -

Бөөн бэлтгэл болсон

Отгонбаяр -

Юу бэлтгэв?

Хорлоо -

Үгүй яахав дээ хувцас хунар элдэв шалдав юм

Отгонбаяр -

Гадаад явж байгаа хүн чинь

Хорлоо -

Тийм авч явах цүнх мүнхний юм энэ тэр гээл байна ш дээ тэгээл

Отгонбаяр -

Тийм тэгээд тэр үед чинь юм ховор олдохгүй

Хорлоо -

Тийн юм ховор тэгээд амьд улсгалын тийм төв талбайны тэнд зураг мураг бас л энэнтэй явсан даа тэгээл энэ чинь

Отгонбаяр -

онгоцоор ниссэн биз дээ тэ?

Хорлоо -

Онгоцоор явсан

Отгонбаяр -

За за хамгийн сүүлд нэг ийм асуудал асуулт байнаа Хорлоо багшаа таны амьдралд тийм нэг гүнзгий нөлөөлсан амьдралд чинь их өөрчлөлт оруулсан тийм үйл явдал юу байна? Их тийм онцгой зүйл бий юу?

Хорлоо -

За яахав дээ миний амьдрал болвол нь жирийн л амьдрал ер нь. Манай монгол хүн хөдөөгийн монгол улсууд хүн ер нь яаж амьдардаг, яаж өсөж хөгждөг энэ бүхэн болвол нь ер дөө л миний амьдрал хар багаасаа л эцэг эхээ дагаад л хүмүүждэг энэ амьдралыг сургуульгүйгээр сурсан энэ бүхэн байна. Миний нэг алхаад гарсан юм болвол нь нэг санамсаргүй явж байгаал би энэ зохиолчидын юу руу л орсон юм байгаа юм. Тэгээд зохиолчид руу орох орохдоо сонин орсон л доо энчээ нэг 3 хоног хийх гээд жүжиг олддоггүй гээд манай сум нэгдлийн даргаас асуусан би тэрнээс сүүлд нь тэр нэг намын үүрийн орлогч байж байхдаа үзэгдэл бичдэг байсан юм. Тэгээд жүжиг авах гэсэн олддоггүй гэнэ л дээ соёлын яаман дээрээс тэгээд Ванган багш байж таньж байсан юм байж, Гаадамба гуай байсан юм ш дээ манай эндэхийн эрдэмтэн зохиолч Гаадамба гуай, Гаадамба гуай дээр орсон чинь

Отгонбаяр -

Танай нутгийн

Хорлоо -

намайг хэлсэн юм байна лээ Хорлоогоор явуулж жүжиг бичүүл гэж тэгээд манай нэгдлийн дарга ирж надад томилолт өгч би очиж үзэгдэл авч очиж тэнчээ анхлан тэгээд сүүлд нь явсаар байж жүжиг бичиж тэгээд нэг тэр рүү би нэг санамсаргүй алхаж орсон уул нь болвол авъяастай байсан юм байна лээ л дээ. Цэрэгт байхдаа шүлэг бичиж эхэлсээн би тэгээд тийм тэгээд эндээс тэр рүү алхсан тэгээд сүүлдээ бүр жүжиг мүжиг бичээл тэгээд би чинь 2 номтой болсон. Энэн рүүгээ нэг санамсаргүй алхаж орсон намайг өөрчилсөн гэж боддог. Тэр олон юм мэддэг чаддаг суут улсуудтай танилцсаан. их сайхан ихэнхитэй нь Ванган багштай ер нь нэг жил гаран болохдоо л тэр хүмүүстэй танилцаж байсан. Тэгээд тэр хүмсүүдээс амьдралын тэр л энэ л алхах гишгэх урагшлах зам болвол бас их нөлөөлсөн дөө надад гэж боддог юм даа ер нь. Амьдралын хувьд бол яахав одоо тэгээл багшиллаа, жолооч байлаа нам улсын ажил хийлээ

Отгонбаяр -

Олон нийтийн ажил хийлээ

Хорлоо -

Олон нийтийн ажил хийлээ бас зохиол бичиж үзлээ, ном гаргалаа жүжиг гаргалаа тэгээл хүний л, аавын хүүгийн л ажил амьдрал одоо нас өндөр болж байна даа 76-тай

Отгонбаяр -

Таны энэ “Зам нийлэх үү” гэдэг жүжиг чинь Ванган багш, Ванган гуай та 2-н хамтын нэрээр явдаг уу?

Хорлоо -

хамтын нэрээр явдаг юм бид 2-н хамтын нэрээр явдаг юм. Ванган багшийн номон дээр байгаа одоо олдохоо байчихаал байна шүү дээ. Би одоо номоо, ном байсан юм тэгээд өнөө номоо одоо хэнд нь өгсөн юм манайханд л байхгүй юм тэр хүнгүй л болсон

Отгонбаяр -

Одоо Драмын Театрт тавигдаг байсан уу энэ жүжгийг?

Хорлоо -

Тавигдсан Бүрэнбэх байна ш дээ одоо хөгжмийн зохиолч энэ чинь нэгд нь тоглож байсан юм.

Отгонбаяр -

Өө за

Хорлоо -

Бүрэнбэх тэр жүжигчин байсан тоглож байсан. Багш анхлан найруулж тавих гээл яагаал тэгээд Оюун би чинь энэ ганцхан жүжгээр чинь л байсан шүү дээ. Хүшээд яагаад Оюун гуай, Лодойдамба гуай, Чимэд гуай тэгээд өөр бүрэн хэмжээний жүжиг болгож бичих гээд багш таалал төгссөн юм. Тэгсний дараа би энэ хэдтэй хамсарч байж, намын сургуульд сурч байхдаа Оюун гуайд загнуулж байж бүрэн хэмжээний болж, Оюун гуай тавьсан юм ш дээ.

Отгонбаяр -

Оюун гуай ямар шуу хүн байсан бэ?

Хорлоо -

хачин сайхан даа хөөрхий амьтан сайхан амьтан байхгүй юу. Боловсролтой мундаг өндөр

Отгонбаяр -

Мундаг өндөр боловсролтой тэ?

Хорлоо -

Тийн энэ яахав тэгээл эх хүний араншин биз дээ ер нь. Намын сургуульд намайг сурч байхад чинь дуудна ш дээ нөгөө жүжиг тавих гэж байсан. Тэгээл удаахан очоол юм уу очихгүй байх дээр зэрэг л загнана одооны хүүхэд нэг ийм болсон хачин тусгүй гээл аа нэг ийм юм засаал бушуухан өгчих юм болвол нь магтаал явчихна. Өнөө Хорлоо ч ёстой ёстой гээл зүгээр тэгээл тэгээд бүүр гэрээр нь очоол бид хэд чинь их юу тэгээд сүүлд нь манайд энэ тэр ирж л байсан л даа энчээ хөөрхий минь

Отгонбаяр -

Тээр

Хорлоо -

бүүр сүүлдээ ч яахав тэгээд

Отгонбаяр -

тэгээд манай уран утга зохиолын салбарын томчуултай ер нь бүгдэнтэй нь их ойрхон уулзаж явсан байх тэ?

Хорлоо -

Үгүй яахав нөгөө л Ванган багшийг дагаал нэг жил болсон тэгээл тэр хүн чинь бүгдэнтэй нь л танилцуулчихгүй юу

Отгонбаяр -

Тийм байна

Хорлоо -

Тэгээл сүүлд нь яг Ванганы дагуул энэ тэр гээл хэлэгдэж байлаа тэгээл тийм л боллоо шд. Тэр буурьтай суурьтай том хүн гэдгийн нөлөө их дээ их. Би тэр хүний буянд л энэ юу руу бол нилээн гүн алхсан шүү дээ. Улсуудын нөгөөдөх л танил талтай дэмжлэг Хорлоогын танихгүй хүнгүй болчихлоо гэдэг тэгээл энэ Хорлоог юмтай шүү гээл багш хэлсэн болохоор зэрэг л дэмжиж туслаал тэгээл өгсөн дөө.

Отгонбаяр -

Гаадамба гуай бол анх замыг чинь нээж зааж өгсөн байна тийм ээ?

Хорлоо -

Тэгсэн Гаадамба гуай бид 2 чинь ер нь тийм л дээ. Тэгээд манай юуны нэг хүн байсан юм аа Төмөр-Очир гуайтай хэлмэгдсэн Доржсүрэн гэж

Отгонбаяр -

За

Хорлоо -

Тэр манай энэ хөгшний ах нь юм шүү дээ.

Отгонбаяр -

Өө за

Хорлоо -

тийм хүн байсан

Отгонбаяр -

Тэгэхээр тэр хэлмэгдсэн хүний тухай танай хөгшин чинь ярьж болох уу төрсөн ахынхаа тухай

Хорлоо -

энэ их сайн ярьж чадахгүй ээ

Отгонбаяр -

тэр хүний тухай одоо хэн мэдэх үү? үр хүүхдүүд нь мэдэх үү?

Хорлоо -

Хүүхдүүд нь л мэднэ.

Отгонбаяр -

тийм үү?

Хорлоо -

Тийм цөмөөрөө сумын нарийн бичгийн дарга байсан юм ш дээ.

Отгонбаяр -

Өө тийм үү

Хорлоо -

Тийм түүхэнд бий л дээ Доржсүрэн гээд

Отгонбаяр -

За за за их баярлалаа Хорлоо гуай тэгээд таньд урт насалж удаан жаргаарай уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Их сайхан яриа боллоо их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.