Jalbaa


Basic information
Interviewee ID: 990349
Name: Jalbaa
Parent's name: Dorj
Ovog: Sharnuud
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Avzaga sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
collectivization
travel
environment
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

Жалбаа гуай хоёулаа яриагаа эхлэе Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ирээд байна,

Жалбаа -

Тийм Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байна

Отгонбаяр -

тэгээд эхлээд та өөрийнхөө амьдралын түүхийн талаар хаана төрөв, хүүхэд нас хаана өнгөрөв, ямар ямар ажил хийж одоо өнөөг хүрэв энэ талаараа их товчхоон нэг яриадахвал?

Жалбаа -

За би одоо 1938 онд энэ Авзага сумын нутаг Баянгол гэдэг газар Жамбалжав гэдэг айлын одоо 8 дугаар хүүхэд нь болж төрсөн юм. Тэгээд нутгийн Дорж гэдэг хүнд тэр жилдээ өргөгдөөд одоо тэгээд Доржын Жалбаа гэдэг хүүхдээр гарсан юм байж л дээ.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд мал аж ахуй дээр байж байгаад л 8 настайдаа гэдэг чинь Зургаан Билүүд одоо эндэхийн бага сургуульд ороод

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд 49 онд 4 дүгээр анги төгсөөд тэр жилдээ манай энд анхны 7 дугаар анги байгуулагдаж, 5 дугаар анги нээгдээд тэнд ороод тэгээд тэндээ 5-д байж байгаад 6 дугаар ангидаа нэг уушиг өвдөж нэг 2 жил хөдөө гараад тэгээд 53 онд 4 онд билүү эргээд 7-гоо төгссөн юм. Энэ Шаагаа бид нар цуг байсан л даа. Тэгээд нэг уушиг өвдөөд тэгээд хоцорсон юм тэгээд явж чадаагүй юм.

Отгонбаяр -

Нннн

Жалбаа -

Түүнээс анхлан бол бага сургуулийн боловсрол тэгээд л 7 төгсөөд л сургууль соёлд явалгүй хөдөө гараад л тэгээд мал дээрээ байж байгаад л тэгээд жолооч болох их сонирхолтой байсан тэгээд л нутгийн жолооч Лувсандорж гэдэг хүнийг, партизан Лувсандорж гэдэг хүнийг дагаж явж

Отгонбаяр -

Партизан

Жалбаа -

Тийн

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд жолоочийн анхны мэдэгдэхүүнтэй болж одоо дагаж туслах жолооч гэх маягын юм хийж явж байгаад жолооч болж байсан юм. Тэгээд 58 оноос анх одоо өөрөө тэрэг барьж эхлээд одоогийн энэ ХАА-н нэгдэл Лениний зам нэгдэл гэж байсан энэ манай энэ сум нэгдлийг

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд Лениний зам нэгдэлд автомашины жолоочоор ажиллаж байсан юм даа.

Отгонбаяр -

За тэгээд 58 оноос тэтгэвэрт гарах хүртлээ жолооч хийсэн үү?

Жалбаа -

Аа үгүй тэгээд би 58 оноос чинь одоо 60-н он хүртэл 1,2 жил хэртээ нэгдэлд байж байгаад тэгээд МААМ станцын бас даргын тэрэг жил гаран хийж байлаа.

Отгонбаяр -

Мал аж ахуйн механикжуулсан станц тиймээ?

Жалбаа -

Тийн

Отгонбаяр -

МААМ станц чинь

Жалбаа -

МААМ станц чинь мал аж ахуйн машин тракторын станцад ажиллаж байсан

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэнд нэг 2 жил хэртээ бас юу яасан даргын тэрэг барисан тэгээд 62онд 62,63 оны хавар энэ хүн эмнэлэгт нэг аймгийн эмнэлэгээс нэг 69 ирж тэрийг нэг 3 нь сар хэртэй бариад

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Бас эмнэлэгийн жолоочоор

Отгонбаяр -

Сумынхаа эмнэлэгт тийм ээ?

Жалбаа -

Тийм тэгээд эргээд нэгдэлдээ ороод л тэгээд нэгдэлд байж байгаад 63 оныхоо өвөл нь нэгдлын анхны механик болж байсан юм энэ нэгдлийн

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

6 машинтай 6 трактортой тэгээд одоо нэг механик гэж хүн байх хэрэгтэй гэж би нөгөө даргын тэрэг барьж байсан болохоор дарга намайг механикаар тавиад тэгээд өөрөө өөр жолооч авсан юм. Тэгээд энийгээ би 63 оноос 69 оныг хүртэл энэ Лениний Зам нэгдэлд авто машины механик хийж байгаад тэгээд аймгийн гүйцэтгэх захиргаанд жолоочоор очоод

Отгонбаяр -

Өө за

Жалбаа -

Тийн тэгээд 69-71 он хүртэл аймгийн гүйцэтгэх захиргаанд ХАА-н удирдах газар Гонгор гэдэг хүнтэй ярьж байгаад

Отгонбаяр -

Даргын тэрэг бариал

Жалбаа -

Тийн ХАА-н засаг дарга хийж байсан, тэгээл энэ манай Могот сум чинь 67 онд газар хөдөлсөн ш дээ манай энд

Отгонбаяр -

Аан тийн

Жалбаа -

Аймгийн одоо энэ манай хойт Могот суманд голомт нь таараад манай энд тэгээд тэр Моготын эмнэлэг сургууль чинь нураад бүүр байхгүй болсон, тэгээд Орос нэг сайхан юм барьж өгсөн шд, 420 хүүхдийн суудалтай бага сургуульд хүн эмнэлэг 12 ортой хувийн эмнэлэг тэгээд бүтэн уурын зуухтай муухтай нь тэгээд тэрийг нэг Зил 130 машин дагаж ирээд

Отгонбаяр -

Шинэ цоо шинэ

Жалбаа -

Цоо шинэ одоо тэр хөрөнгө оруулалттай цуг ирсэн

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд би аймгийн гүйцэтгэх захиргааны даргад хэлээд би одоо олон нойтон хүүхэдтэй боллоо гээд энэ жижиг тэрэгний цалингаар амьдрахгүй том тэрэг өгвөл надаа өгөөч гэж

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Гөлгөө гээд дарга байсан Булган аймгийн тэгээд тэг гэлээ яахав,тэгээд шинэ тэрэгтэй Моготод очиж би сургуулийн тэр нүүрс л гол нь зөөнө л дөө, одоо нүүрс сургуулийн хэдэн ажилчдын түлээ сургуулийн уурын зуухны нүүрс тэнд би 13 жил

Отгонбаяр -

Могот сумын сургууль

Жалбаа -

Могот сумын сургууль дунд сургуульд 8 жилийн дунд сургуульд ажиллаж байгаад тийн

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд сүүлд нь нэгдэлд 2 жил гаран сүү айрагны тэрэг барьж байгаад 1984 онд эндээ дахиж иргэж ирж нэгдлийн механик болоод автын механик

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

84 оны 10 сарын 20-н хэдэнд

Отгонбаяр -

Моготоос наашаа ирсэн үү байх нь тээ?

Жалбаа -

Тийм Моготоос тийн дахин механик болж байгаа юм. Тэгээд 69 биш, 89 онд зах зээл элдэв хангай болоод өчнөөн болоод явчлаа тэгээд л механик механикийн орон тоо моо ч хасагдсан юм уу, тэгээд одоо эндэхийн сургууль тэр 10-н жилийн дунд сургууль машинтай байсан

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд энд 53 барьж байгаад л тэгээд энэ сургуулиас тэтгэвэрт гарсан даа миний хийж байса ажилуууд энэ аанхаан

Отгонбаяр -

Нхн тэр үеийн энэ таны хийж байсан жолооч механикын цалин хэд байсан?

Жалбаа -

Аа цалин бол одоо анх л жолооч болоход 3-н зэрэгтэй байсан 1,2,3 дугаар зэргийн гэж 3 дугаар зэргийн жолооч нь 350 төгрөгний цалинтай тэгээд 2 дугаар зэргийн жолооч нь 420 нь цаасны цалинтай 5,3 дугаар 1 дүгээр зэргийн жолооч нь 510 билүү 500 хавьцаа байсан юм

Отгонбаяр -

Тогтмол байсан уу?

Жалбаа -

Тогтмол өгнө энэ чинь эрэс мэрээсэнд явна нэгдлийн бас нэг механик болохоороо бас 500 цаастайгаа

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Авдаг байсан

Отгонбаяр -

Механик болвол яг жолоочтойгоо адилхан ажиллаж байсан уу? Арай амар байсан уу?

Жалбаа -

Үгүй ээ хэцүү одоо чинь олон хүнтэй ажиллана

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Ялангуяа сүүлийн үед бол намайг сүүлд механик болгоход бол 21,2 тэрэгтэй 30-аад трактортой байсан

Отгонбаяр -

Бүүр том болж

Жалбаа -

Тийн эхлэхэд бол яахав 6 машин 6 трактортой байсан зарим нь бас гайгүй л байсан л даа

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээл бас л хүнтэй ажиллана гэдэг чинь хэцүү л дээ ганц өөрөө машин барина гэдэг чинь амаргүй л дээ

Отгонбаяр -

Тийн байна

Жалбаа -

Яв гэсэнд нь явчихаал ирчихээл байна механик хүн гэдэг чинь бас тэгээд сайхан үедээ сайхан тааруу үедээ тааруу элдэв хангай жолооч аваар осол гарахын бол бас л дандаа дуудагдаж байдаг

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Ингэж явбал эвтэйхэн ер нь гайгүй ээ

Отгонбаяр -

Машин тэрэг эвдэрвэл яах уу?

Жалбаа -

Эвдэрвэл яахав эргээд өөрснөө дээр нь засна даа жолоочтой нь хамжиад зоо техник

Отгонбаяр -

Сэлбэг юм хум

Жалбаа -

Аа сэлбэг юм хум

Отгонбаяр -

ямар байсан юм бэ аймаг руу явдаг байсан уу?

Жалбаа -

Аа энхний механик боолтоо Улаанбаатараас авдаг байсан юм. Манай ээлжийнхэн чинь нямбайлаад

Отгонбаяр -

аа зүйтэй

Жалбаа -

Сүүлийн үеийн механикууд болох дээр энэ Булганд тээвэр удирдах газар гэж байгуулагдаад тусгай өөрсдөө тэндээс запас сэлбэгээ авчихдаг байсан юм. Эхний энэ тэр 60 нь хэдэн оны бацаа нар хот явна хотод ч одоо хамгийн хямд сэлбэг авна гээд л хавар нэг 40-өөд том аягүй бол намар бас 30-40 тонн тарианы сэлбэг авна машины сэлбэг авна гээл дандаа хотоос авдаг юм. Тэгээд цугаараа нэг юм авчихаад нэг нь наашаа тэрэг дуудаж авчруулаал иймэрхүү л байж байсан. Тэгээл одоо нэгдэлжих хөдөлгөөн ялаад 59 онд чинь одоо бүх энэ айл өрхүүд ч одоо нэгдэлд орж үзэж байсан юм байгаа биз, тэгээл одоо нэгдэл ч одоо их дориун ажилтай энэ хөдөөд тэгээд би бол цэрэгт яваагүй юм байгаа юм. ХАА-н газрын одоо нэгдлийн жолооч механикжуулагч цэрэгт авахгүй гээд авдаггүй байсан. Бүр явахаа

Отгонбаяр -

Өа тийм

Жалбаа -

Явж өөрөө хүртэл цэрэгт очиж нууцаар орчихоод тэндээс одоо нэгдлийн

Отгонбаяр -

Дарга дуудаад

Жалбаа -

Дарга байсан тэндээс дарга цэргийн хэлтсийн даргыг загнаж байгаад дагаж ирсэн юм. 59 оны өвөл дандаа жолооч нарт татаад нэг тэгэж билээ. Тэгэхлээр би очоод орсон чинь л арга барсан тэгээл явахаасаа өмнө очоол ингээд авчиж байсан юм тэгээд ер нь тэр үеийн бидний үеийн практикаас бол ер нь залуучууд ер нь цэрэгт явж байгаагүй.

Отгонбаяр -

Ннн

Жалбаа -

Одоо цэрэг ч адилхан ХАА гэдэг ч одоо их монголчуудын

Отгонбаяр -

Чухал салбар гэж үзэж байсан байна ш дээ

Жалбаа -

Чухал салбар гэж үзэж байсан юм одоо ерөөсөө тэр боловсон хүчнийг бол янз бүрийн ажил мажил тусгай томилолтоор ийш тийш нь явуулахгүй ер нь л байгаа газраа трактор байвал трактораа комбайнтай бол комбайнтай, машинтай бол машинаараа ингээл ингээл ажиллаж байсан юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

тэгээл одоо энэ сум нэгдлийн ер нь бүхэл ажлын одоо ер нь 70,80-аад хувийн одоо нэгдэл гүйцэтгэж байсан юм даа. Бүхэл одоо энэ ард түмний идэх хоол унд одоо янз бүрийн л одоо юмнуудыг

Отгонбаяр -

Малчдад их үйлчилж байсан байх

Жалбаа -

Аа дандаа л малчдад үйлчилнэ одоо ер нь л одоо нэгдлийн тэрэг жолооч гэдэг чинь юу хийхэв, одоо намар болох дээр зэрэг л хадлан өвс нөгөөдөх малчдад тархалж өгнө хавар болохоор тариа тарина, тэр тарианыхаа юунд үйлчилчихнэ.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Аа ингээд зун өвөлдөө тэндээ жаахан засвар масвараа хийсэн шүү болоод тэгээд өвөл болохоор бас малчдад түлээ зөөнө ширдэг түлээ мүлээ зөөж өгөн ер нь их л ажилтай зориулагдаж байсан юм даа.

Отгонбаяр -

Нхн Жалбаа гуай танай энэ Лениний зам нэгдэл анх байгуулагдаж байх үеэр та тэр түүхийг бол та их сайн мэдэх юм байна тийм ээ?

Жалбаа -

Үгүй ээ Лениний зам гэдэг болсны хойшоо сайн мэднэ, Харцагын нэгдэл гэж байсан юм.

Отгонбаяр -

Юуны нэгдэл ээ?

Жалбаа -

Харцагын

Отгонбаяр -

Хасах аа?

Жалбаа -

Харцага

Отгонбаяр -

Аа Харцага

Жалбаа -

Тийм Харцага шувууны нэртэй, тэр нь бол 1939 онд байгуулагдсан юм байна лээ.

Отгонбаяр -

Өө бүр эрт

Жалбаа -

Тийм одоо бүр нэг улсын хэмжээнд 25 дугаар нэг нэгдэл гэж явдаг байсан юм шүү дээ.

Отгонбаяр -

25 тийм

Жалбаа -

Номер нь тэр 25 дахь нь

Отгонбаяр -

Нннн

Жалбаа -

Манай энэ аймаг сум хавьд бол ерөөсөө ганцхан манай суманд л байгуулагдаж байсан юм гэнэ лээ.

Отгонбаяр -

энэ Хишиг-Өндөрийнх үү? одоо нэгдэл нь

Жалбаа -

Тийм Хишиг-Өндөрийх одоо Авзага сум гэж байсан юм

Отгонбаяр -

Аа Авзага сум гэж байсан

Жалбаа -

Тийм одоо Авзага сумын Харцагын нэгдэл гэж байгуулагдаж байсан юм гэнэ лээ. Тэр Харцага гэж нэг зүгээр энэ урд бас уул байгаа юм. Тэр уулын өвөрт, аа тэгээд энэ Хужирт гэдэг голын эхэнд 52 онд нүүж ирээд Лениний зам нэгдэл гэдэгтэй болж байсан даа. Тэр үеэс л мэднэ тэрнээс хойш бол сайн мэднэ л дээ тэр чинь бүх дарга цэргийг нь ч мэднэ. Манай эндэхийн нэг өвгөн дарга байсан Ориг гэж тэр

Отгонбаяр -

Ориг оо?

Жалбаа -

Нхн тэр хүн байж байгаад нэг Дууж гэж аймгийн ХАА-н удирдах газрын дарга байсан Дууж дарга гэдэг өвгөн тэндэхийн даргаар нь ирээд тэгээд тэр ажиллаж байсан тэгээд нөгөө орлогч даргаар нь Цэрэнсоном гэж нэг ХАА-н дээд сургууль төгссөн зоотехник ирж байсан юм. Замын нэгдэл одоо их малтай болоод тэрийгээ одоо зоотехникээр мэргэжлийн одоо даргаар шагнуулж ирж байсан дарга гэж ярьж байсан. Одоо олон малтай болсон учраас түүнээс тааруу нэгдэлд бол зоо техник гэж зоотехник гэж өгдөггүй байсан л даа. Тэгээд тэр хүн ирээд тэгээд үнэхээр тэр хүн дарга болоод тэгээд аргагүй орлогчтой болоод тэгээд байгаад тэгээд тэр 2 яваад тэгээд сүүлийн үед Ойдов гэж аймгийн намын хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга байсан хүн байсан юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэр хүн тэр томилолтоор очиж тэгээд л 56 оноос хойш л тэр Ойдов гэж хүн хариуцсаар байгаад л бараг одоо энэ 60, 80-аад он хүрэл л дарга байсан даа. Тэгээд хувьсгалын ахмад зүтгэлтэн тийм хүн байсан тэгээл энэ тэр байж байгаал Архангайн хүн л дээ, тэгээд эндээ байж байгаад нас барсан. Ийм л түүхтэй юм байгаа юм даа. Тэгээл 90 оны одоо энэ ардчилал мардчилал юу бас хөдөө ирээд нэгдэл мэгдэл тараад л одоо ингээл бөөн өмч хувьчлал мувьчлал болоод л тэгээл тараад дууссан юм байгаа юм. Тэгэхэд чинь би сургуульд байсан энэ 8-н жилийн сургуульд л байсан

Отгонбаяр -

Нхн нэгдэл анх байгуулагдахад мал хуй өгч байсан уу? Танай аав ажиллаж байсан биз дээ?

Жалбаа -

Аа манай аав бол 25 жижиг мал 25 төгрөг өгч авсан байсан тэгээд сүүлрүүгээ архивт очиж үзэж байсан тэгээд тийм юм байх юм бол тэгээд хүн чадлынхаа хэрээр л байсан юм байна лээ

Отгонбаяр -

Аль нэгдэлд Харцагын нэгдэлд үү?

Жалбаа -

Тийм Харцагын нэгдэлд

Отгонбаяр -

Аа зөв

Жалбаа -

тэгэж байсан тийм

Отгонбаяр -

Тэгээд Харцагын нэгдлийн суурин дээр энэ Моготын Лениний зам байгуулагдсан юм уу?

Жалбаа -

Үгүй ээ нүүсэн юм.

Отгонбаяр -

Ааан

Жалбаа -

Наашаа

Отгонбаяр -

Аа нүүгээд ер нь бол тэр нэгдэл л

Жалбаа -

тэр нэгдэл л дээ ерөөсөө зүгээр нэр нь өөрчлөгдөөд газар нь өөрчлөгдсөн болохоос, гишүүд мал нь бол ерөөсөө л тэр Харцагын нэгдлийн юм л даа

Отгонбаяр -

Тийм байна

Жалбаа -

ерөөсөө тэр чигээрээ тэгээд энэ газарт ирэхэд ирээд нэрээ өөрчилөөд л нүүж ирээд л бууж ирсэн юм. Тэр нь жаахан замаас зайдуухан ч байсан юм уу, ус суваггүй өнөө худагтай газар байсан юм Хазгай Худаг гэж тэгээд энэ Хужиртийн эхэнд устай мустай энэ аман дээр ирж бууж байсан юм байгаа биз. Энд ингэж бууж байсан юм байгаа юм

Отгонбаяр -

Нэгдэлжих хөдөлгөний үеэр яг тэр хөдөлгөөн болж байх үеэр ямар юмнууд болж байсан бэ тэр талаар тодорхой ярьж өгөөч

Жалбаа -

Үгүй одоо тэр яг эхнийхийг нь би одоо сайн мэдэхгүй юм. Нэг одоо 20-н хэдэн хүн л нийлээд л өвс хадлангаасаа малынхаа тэжээлийг бэлдэж зэхэж л хоршиж ажил явуулж эхэлсэн юм гэнэ лээ.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд л сүүлд нь аа нягтлан даргатай нэгдэл дундаасаа тэгээд л хэдэн мал хуйгаа нийлүүлээд л тэгэж л 39 онд эхэлж байсан юм гэнэ лээ. Аа тэгээд 59 оны үед бол би сайн мэднэ л дээ, тэгэхэд ч одоо бүр сүүлийн үеийн одоо нэгдэлжих хөдөлгөөн ялсан ой энэ тэрийг ч хүртэл хийж байсан

Отгонбаяр -

Тийм тийм

Жалбаа -

аа тэгэхдээр зэрэг тэр яахав гэхдээр зэрэг энэ баян сумын малчид голдуу манай нэгдэлд ороод за тэр үед ч бас нэг хэдэн нэгдэл гээд сум тойроод байгуулагдсан байсан юм. 58,7 онд энэ тэрд энэ ойрд чинь одоо ямар билээ “Шинэ ирээдүй” ч билүү энэ дээр чинь оргил ч билүү бас баг баг ухаантай тэгээд 59 онд нэгдээд л манай нэгдэл бүгд нэгдэж ороод л

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд бүх малаа нэгтгээд л одоо тэр үед чинь бас л их л төвөг болсон доо тэгээл 40,50-н мянган толгой малтай болоод тэр сумын 80,90 хувь нь мал нь нэгдэлжээд л тэгээд бүх юмын нэгдэл болоод тэгээд МААМ станц гэж байгуулагдаад л тэгээд МААМ станц руу бүх нэгдлүүдын газар тариалангуудын ажлыг хийж өгдөг өвсийг нь хадаж өгдөг тарианланг нь тарьж өгдөг

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тийм байсан

Отгонбаяр -

МААМ станц чинь одоо нэгдэл болгонд байсан юмуу нэгдлүүдийн дунд байсан юмуу?

Жалбаа -

Дунд байсан юм

Отгонбаяр -

Хэдэн нэгдлийн дунд байсан юм?

Жалбаа -

Одоо манай урд талын 5 сум гэж байсан юм даа урьд чинь одоо Гурван Булаг, Дашинчилин, Могот, Бүрэг Хангай, Хишиг-Өндөр энэ тэр 5-ыг хариуцсан тэгээд энэ 5-д тариалангийн тарьж өгнө тэгээд сүүлдээ бүүр нэгдэлд дундын үйлдвэр болоод томжоод

Отгонбаяр -

Тийн

Жалбаа -

Том юм чинь одоо энгээд бүүр энэ чинь одоо 50 гаран машинтай 40-50 аад трактортой том юмнууд тэгээд одоо бүх ажлын хийж өгнө нэгдэл бол ерөөсөө мөнгөө гаргадаг тэгээд л дундын үйлдвэрлэл бүх хашаагийн барьж өгнө өвсийг нь хадаж өгнө тариаланг нь тарьж өгнө. Тэгээд л нэгдэл яахав тэр юм аа өгөж авчихаад л тэгээд юмныхаа хөлсыг дунд нь дунд нь өгөөд тавичихдаг тийм маягаар л одоо энэ яамыг хүртэл явж ирлээ дээ нөгөө нэг тэр 90-ээд оноод л одоо хувьчлал гээд л нэгдэл мэгдэл тараад л ингээд тэгээд хувьчлал болох үед чинь би дунд сургуульд тэрэг барьж байсан болохоор нөгөө мал зал энэ тэрээ нээх авч байгаагүй

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгэс хийгээд л зохион байгуулалт 2-лаа сургуулиасаа тэтгэвэрт гарсан юм байгаа юм

Отгонбаяр -

Сургуульд ажиллаж байсан хүмүүсд нэгдэл задрахдаа танайд юм өгөөгүй муу танай суманд?

Жалбаа -

Өө хэдэн цөөхөн цөөхөн юм өгсөн тэгэхэд ч малчдад их юм өгөөгүй

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Бидэнд ч яахав 2 үхэр 1 адуу ч гэх шиг 5 хонь 5 ямаа ч юм уу 1 тугалтай үнээ тиймэрхүү л юм авчирч өгч байсан нэгдлийнхэн бол малаа хоттой малаа тэр чигээрээ нь л авсан л дээ үнэхээр нэг манай суманд чинь сургуулиас тэтгэвэрт гарсан хоёуланг нь 3-лаа энэ тэр гээд

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Ийм л ухаантай юм байгаа нь даа

Отгонбаяр -

Танай тэр сум дундын МААМ станц аа хэр зэрэг их ажилтай байв? Хэдэн хүнтэй байсан бэ та тэр талаар?

Жалбаа -

За одоо би яг өөрт найдсан юм ч алга, болох юм уу мэдэхгүй 2,300-гаад л ажилчинтай байсан гэж ярьдаг юм одоо

Отгонбаяр -

Их том байсан байна тэ?

Жалбаа -

их том байсан л даа

Отгонбаяр -

Тийм байна

Жалбаа -

Техник хэрэгсэл нь гэхэд машин трактор янз бүрийн юм ирэхэд л ер нь энэ чинь 70,80, 100-гаад л янзын техниктэй л сүүлийн үед болж ирсэн юм байгаа юм. 80-аад оны үед л одоо ид оргил үе байсан даа.

Отгонбаяр -

тийм

Жалбаа -

Одоо 85,6 он хүртэл 86 он хүртэл ерөөсөө нэгдэл дундын үйлдвэр 2 бол ерөөсөө мундаг хөгжилтэй одоо ерөөсөө л суманд бол одоо ерөөсөө л нэгдэл нь аа хэдэн суманд бол дундын үйлдвэр нь одоо ажлыг толгойлж хийж өгч байсан байх, тэгээд 86 оноос л жаахан сулраад явсан даа

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд л 89,90 оноос тэгэж л ардчилал мардчилал гээд тэгсэн

Отгонбаяр -

Та тэр аймгийн гүйцэтгэх захиргаанд ХАА-н удирдах газрын даргын жолооч хийсэн гэсэн ш дээ, тэр аймгийн захиргааны ХАА-н аймгийн ХАА-н удирдах газрын дарга ш дээ. Тэр дарга ер нь байнга хөдөө явдаг байсан байх аа тэ?

Жалбаа -

Байнга хөдөө явна

Отгонбаяр -

Ер нь хэр зэрэг их ачаалалтай байв?

Жалбаа -

Өө ерөөсөө энэ сумандаа бид нар чинь одоо ер нь гэхдээ ч яахав солигдоол дан ганц дарагтай ч явахгүй нэг даргатай явж байгаал орохоор нэг дарга хөтлөөл явна, нэг гэртээ 2 хоноол нэг дарга суугаал явна,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

тэгэхэд чинь аймгийн гүйцэтгэх захиргаа 5 машинтай байсан юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

2 нь аймгийн даргын тэрэг, 1 боодогтой нэг 69 хоёр бол бараг за тэгээд жинхэнэ даргын даргын юмнаас өөр юманд явахгүй, дороо нэг 2,3-н 69-тэй тэр нь л яваад хүлээлтийн дарга нартайгаа л хөдөө яваад байна даа. Тэр үед ч одоо аймгийн төлөөлөгч гээд ерөөсөө дарга нараас салахгүй. Одоо ингээд наадам шахна ноос үс гээд л хавар одоо ноос үс гээд л өдийд чинь нэг аймгийн төлөөлөл явж байгаад нэг орсон болдог юм. Тэгээд одоо энэ наадмын дараахан л одоо бас л мал таргалуулах барих гээд л янз бүрийн эм тариа туулга гээл бас дахиал төлөөлөгч гараад л ирнэ. Тэгээд нөгөө явж байгаад л өвөл нэг идэш ууш энэ тэр болоод л ирэхийн алдад 10,11 сард дахиад л төлөөлөгч гараад л явна.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд л одоо онгоос л өмнө нэг бүх ажлыг гүйцэлдүүлнэ гээд тэгээд аймгууд ер нь дарга нар чинь тувт хөдөө явна шүү дээ ерөөсөө

Отгонбаяр -

Тийм байсан

Жалбаа -

Тийм л байдаг байсан тэгээд дандаа нэгдэлд л нэгдэл дунд 2-т л явна даа өшөө явахгүй,

Отгонбаяр -

Хөдөө ирээд тэд нар ер нь яадаг байсан бэ? Захиргаагаар ороод тэр сум дээр байсан уу? Хөдөө яг тэр газар дээр нь очиж байсан уу?

Жалбаа -

Аа тэр чинь

Отгонбаяр -

Хөндлөнгөөс нь харахад дарга нар ер нь юу хийдэг байв?

Жалбаа -

Үгүй одоо яахав энд ирээд л энэ сумын л дарга цэргүүдийг нь намын хорооны товчоо мовчоо гүйцэтгэх захиргааны гишүүдийг цуглуулж хурал хийчихээд л тэгээд л өөрөө нэг нэг сумаас бригадад нь нэг нэг төлөөлөгч томилчихоод л тэгээл өөрөө ингээд л нэг бригадаар нь нөгөөдөх томилсон хүн юу хийж байна гээд тэгдэг юм байгаа биз дээ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд хэдэн айл майлд хоноод л хамаагүй ээ тэгээл дээр үеийн дарга нар чинь нээх тэгэж буудал муудалд хоноод тэгэж болохгүй ш дээ. Тэгсээр сүүлд л аа нэг хальт л явж байгаал нэг орой болвол нэг айлд нь ирээл өглөө ерөөсөө дарга танайд хононоо гээлд хонуулж байгаа айл жаахан зовдог байсан байх. Одоо дарга юу тоохов тэгээл би бүр аймгийн жинхэнэ даргатай нээх их явж байгаагүй зүгээр л аймгийн орлогч дарга одоо хариуцлагатай нарийн бичгийн дарга, аймгийн орлогч дарга гээл одоо тэдэнтэй цуг явна л даа

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээл хөдөөгүүр гардаг, ер нь тэгэхэд чинь л одоо дарга нарын ачаалал бол ер нь их л байсан юм даа ер нь одоо тэгээд хашаажуулах гэж нээх их сүрхий юм бариал бригад чинь тэр 48 онд чинь нэгдлийг хашаажуулж байгаа гээд тэр нь нээх явж байлаа, за тэгээд л газар тариалан гээл газар тариалантай газар болвол одоо бас төлөөлөгч салахгүй аймгийн ХАА-н удирдах газар тариалангийнхан бол ерөөсөө тувтан, манайх чинь их сайхан тариатай байсан шд өмч хувьчлалаар тариагаа их эрт аваал түрүүгээ хүртэл байсан шд тэр чинь.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээл одоо тэр өнгөрч энэ нутгийн суманд тариагүй газар гэж бараг байхгүй дээ одоо Гурван Булаг, Сайхан Тарни, Дашинчилэн, за энэ Бүрхангай гэж одоо тарьж байгаа энэ Могот ч гэсэн нэг жаахан хөөрхөн тариа тарисан ер нь тэгээд тарихгүй гэж сумууд нэгдлүүд байгаагүй тэгээл улсад тушаана

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

За одоо бид чинь сүүлийн үед улсад тушаагаад тэгээд одоо манай гурилын үйлдвэр чинь 1 дүгээр гурил дандаа гадаад гаргадаг байлаа шд эндээ багтахгүй. Тэгээл бид чинь эндээсээ ачаал гозойлгож аччихаад л юу нь дээрээ буулгачихана хотод, тэгээд цааш нь одоо хааш нь Орос морсод гардаг байсан юм уу хаашаа юм. Тариалан бол одоо нэг хэсгүүд одоо манайх чинь хачин гоё байлаа шүү дээ одоо тэгээд юу ч байхгүй ингээл одоо ерөөсөө газар тариалангийн юм байхгүй болчихож, үйлдвэрийн юм байхгүй болчихож одоо хичнээн сайхан одоо арьс ширний үйлдвэр гэж ямар гоё юм байлаа, одоо манай энэ Шагдар чинь одоо

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

арьс ширний үйлдвэрийн дарга байсан шүү дээ одоо

Отгонбаяр -

Тийн

Жалбаа -

Ааш зан сайтай жигтэйхэн мундаг ёстой одоо нэг гялалзуулж явсан манай Шаагаа чинь ажлыг ч гялалзуулж явсан, өөрөө ч гэсэн гялалзуур хүн байгаа юм ажил гэдгийг ч гялзуулж байсан хүн шүү дээ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд одоо өнөө мундаг том хүн мөн сайхан үйлдвэр байлаа 3000 гаруй хүнтэй байсан байх тэгээд л манайх чинь даалин биржээк хийх гээд л ярьж л байсан чинь зах зээл болоод л тэгээд одоо харин юу ч хийж чадах юм байхгүй одоо гадаадаас бүх юм аа авч байна газар тариалангаар өөрийгөө улсаа хангачихаач гээл тэгсэн юм байгаа юм. Тэгээл хүнс хүнсний ногоогоор ч гэсэн дээ нэг юу нь байхгүй болохоос биш улсааа хангаадл байсан юм даа одоо. Тэгээд нэг зах зээл эхлээд одоо ингээд, одоо бол 2-ын хооронд байдалд орсон маягтай байхын бол хүн бол харж үзэхгүй нэг хэсэг нь баян нэг хэсэг нь ядуу

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Дээр үед бол харин социализмийн үед нэг авах юм нь бол хүнд ер нь дээр доор гэж юм байгаагүй юм

Отгонбаяр -

Тийн

Жалбаа -

Бидэнд манайханд ер нь тэр баян айл гээд сүйд болоод байх юм байхгүй, энэ хоосоон гээд хоосон хоноод байх айл байхгүй 2 хүн байхад сайн муу ч бай 2-улаа ажилтай

Отгонбаяр -

Тийм байх шүү

Жалбаа -

Тэгээд доод тал нь гэхэд чинь нэг авгай л цэвэрлэгч хийж байлаа

Отгонбаяр -

Нхн 200-н төгрөгний цалинтай

Жалбаа -

Тэгээд хоёулаа цалинтай

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд хүүхэд бүх хүүхэд сургалтанд яслиас эхлээд яслид өлгийтэй нь аваад цэцэрлэг гэж явж байхад нь аваад тэгээд сургуульд нь оруулаад үнэ төлбөр гэж авах юм байхгүй ерөөсөө

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Бүх юм тэрүүгээр хангагддаг би бол өөрөө одоо 9 нь хүүхэдтэй хүн л дээ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тийн одоо тэгээл миний хүүхдүүд дандаа энэ тэрүүгээр байна, ихэнх нь дээд сургууль гэж байхгүй дандаа л ТМС энэ тэр төгсөөд л 10-н жил төгсөөд ТМС төгсөөд одоо бүгдээрээ л энэ хөдөө л малтай хэд хэдэн малтай олонтой л ингээд явж л байна

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо чинь гадаад дотоодод явсан ч юм байхгүй ийм л байсан юм. Аа тэр үед бол 8-н цалинд бол одоо сайн л гэж хэлэхээс яахав, аа соёлын довтолгоон гэж одоо 60-н хэдэн оноос эхэлсэн

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэр бол одоо хөдөөгийн хөдөлмөрчид нэн ялангуяа малчид бид нарт бүрчлэн ариун цэврийгээ соёлч боловсон байх тал дээр ээдээ их хэлж өгсөн дөө тэр бол би бол одоо ер нь дээлээ нөмрөөд хэвтэж байсан улс чинь одоо нөгөө нөмөрдөг хөнжилтэй боллоо, нэг дэвсдэг даавуутай боллоо, одоо чинь саяхан шүү дээ олоон хүүхэдтэй айл чинь нэг адсаган дээр л дээлээ нөмрөөл хэвтээд өгдөг байлаа шүү дээ

Отгонбаяр -

Хонины адсага дээр

Жалбаа -

Тэгээд үхрийн адсага дэвсээд нэлээн сайхан үстэй адсага

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд тэрэн дээр чинь хөнжил гэж байх биш өвөл нэг үстэй дээлээ хаячихна, зун бол нэг тэргэн дээр хөвөнтэй дээлээ дээрээсээ хаячихиал тэгээл нөгөөдөхөө ингээл болоол байсан юм даа

Отгонбаяр -

Зун болохоор тэр адсага чинь бүүр үсгүй болчих уу бүүр мөлийгөөд нэг тийм байдаг шд

Жалбаа -

Үгүй ээ үсгүй ч байж болно үстэй ч байж болно

Отгонбаяр -

Үстэй дээр нь зун унтаж болох уу?

Жалбаа -

Унталгүй яахав тэртээ тэргүй наадахыг чинь нөмрөөл ганц ширдэг гэж байгаа биз ширдэг чинь дээр нь хэвтэж болохгүй ширмэл ширдэг чинь их ширүүн л дээ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэрэнд орох нь оо адсага нь их зөөлөн л дөө

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоотой адил хивс мивэс гэж байсан биш дараа нь нэг юм хотоос авч чадах гэж байсан биш зайлуул тэгээл нэгдэлжих хөдөлгөөн үүсэх үеийн шахахад л одоо нэг 53,4он хүртэл нэг хэсэг их ядуурсан юм энэ хөдөөнийхөн

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Манайхаар одоо манайх гэж намайг бага сургуульд орохоос өмнөхөн чинь 6,7-той байхад болвол нэг 200-гаад адуутай, 70-аад үхэртэй, 300 гаруй хоньтой нэг ийм л айл байсан 2 гэр айл ухаантай

Отгонбаяр -

Боломжийн байна шд

Жалбаа -

Тийн боломжийн тэгсэн чинь нэг айхтар групэлсэн төлөвлөгөө гараад мах одоо авдаг албан журмаар авдаг, ухаа нь энэ жил нэг 50 үхэр тоолуулчих чинь хойтон танайх 10 үнээтэй 10 тугаллана, тэрний хойтон нь ухаанд 15 тугаллана гэдэг юмуу тэгээл нөгөөдөхөөр нь хөөгөөл мах авчихдаг тэгэхлээр тэр үнээ чинь тэгэж тугаллахгүй шд, тэр 10 үнээнээс чинь нэг 6,7 юм уу аягүй бол 4,5 тугаллана, за тэгээд нөгөөдөх нь жил жилээр хий тоогоороо мах нь нэмэгдээд аваад байдаг манайх бол тэгээд л хоосорч байсан юм даа

Отгонбаяр -

Хөөх

Жалбаа -

Тэгээл одоо хамгийн сүүлчийн юугаа нь өгөх гээл мах өгөх гээд л тэгээл хавар шүд нь гараагүй шүдлэн үхэр хонь авахгүй, тэгэхлээр манайхаас нэг үхэртэй хоньтой айлууд 2 шүдлэн үхрээ өгөхөд нэг ганц хязаалан үхэр нөгөө махандаа ингээл 3,4-хөн жил өгөөл тэр нэг тийм хачин төлөвлөгөө байсан намайг бага байхад

Отгонбаяр -

Тэгээд тэрнийг бол одоо эсэргүүцээд гэдэг юмуу энэ ингээд болохгүй байна энэ ийм бодитой биш байна гэдэг хэл үг гаргах юм байгаагүй юу?

Жалбаа -

Байхгүй

Отгонбаяр -

Бүхэл юм байгаа

Жалбаа -

Өгөхгүй бол шоронд явна тэгээд өгдөг одоо Жамбалдоржийн төлөвлөгөө Маршалын төлөвлөгөө энэ тэр гэж л намайг бага байхад ярьж байсан тэгээд өсгөн нэмэгдүүлж авдаг тийм 5-н жилийн төлөвлөгөө байсан тэр одоо 40-н хэдэн онд л байсан хэрэг дээ тэгээд л 50-н хэдэн оноос түрүүч нь одоо малгүй болоол нэгдэлд орохоос шаардлага гараад ирэхгүй юу одоо ажил байхгүй ээ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Мал байхгүй ээ тэгээд нэгдэлд орохоор чинь нэгдлийн малыг хариулана

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Мөн бас яахав үхэр тэрэг тэмээн тэрэгний жимэнд явах ч бас нэг юм байна

Отгонбаяр -

Тэр өсгөн нэмэгдүүлж аваад нөгөө юу тогтоочихсон уу ноором тогсон уу? малгүй

Жалбаа -

Тэрэнд нь малаар нээх больсон юм байгаа юм

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээл сүүлд нь харин нэгдэлжих хөдөлгөөн ялаад нэгдэлд бүгдээрээ орох дээр зэрэг бүгд ажилтай болсон доо нэгдэлд бол юу бол юу хийх одоо тариа будаанд ч яваад ирсэн болж байна өвс хадланд ч гэсэн яваад ирж болж байсан тэгээл малын нь хариулана

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Ажилгүй хүн байлгахгүй гээд л нэгдэл ч бас тэр өмнөө зорилго гээд тавьж байсан юм байгаа биз тэгээд нэг 50-н хэдэн оноос ялангуяа 58,9 оноос хойш бол ер нь бол сайхан жигдрээд ирсэн юм байгаа юм

Отгонбаяр -

Нэгдэлжих хөдөлгөөн байгуулагдаж байх үеэр нэгдэлд орохгүй гэж дургүйцэж байсан хүмүүс их байсан уу?

Жалбаа -

Тийм айл байсан ганц нэг бүүр хамгийн сүүл мүүлд энэ тэр ганц нэг айлууд байсан

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэр чинь жаахан малтайхан шиг л байсан айлууд нь тэгэж байсан юм шиг л байгаа юм даа манайхан шиг малгүй болсон айл чинь ямар юмандаа цааргалахав дээ одоо тэгээл байгаа малнаасаа ганц нэгийг өгсөн болоол тэгээд л

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Дагаж байхаас биш хувьдаа жаахан малтай байсан айлууд нь мал залаа бас өгчихөөд сүүлд нь харилцдаг байсан тийм л улсуудад жаахан дургүй байсан байх л даа ерөөсөө тэгээд л 59 онд бол ер нь тэгээд бүгд л орсон доо ерөөсөө тэгээд бүх мал нь байхгүй болсон доо.

Отгонбаяр -

Ороогүй хүн бараг байхгүй юу?

Жалбаа -

Байхгүй

Отгонбаяр -

Нхн нхн нэгдэлд ороод тэгэхээр тэр хүмүүсийн амьдрал дээшилсэн үү?

Жалбаа -

Дээшилсэн

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Нэгдэлд орно гээд мал залгүй болж байсан улс чинь нэгдэлд ороод бүүр овоо болсон шдээ

Отгонбаяр -

Тэгээд юу юу өөрчлөгдсөн бэ? тэр хүмүүс дээр

Жалбаа -

Яахав дээ одоо нэгдэл чинь нэг гэм нь гэхлээр юу яадаг байсан мал гэж гавьтай юм байлгахгүй харин

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Нэгдлийн гишүүн малчин бол нэг хөдөө Хангай газрынх 75 толгой малтай байдаг байл уу даа тэгээл сүүлэхэнд нь бид нар тракторын жолооч машины жолооч болохоор харин бүүр цөөхөн нэг 10 хэдэн толгой малтай байлгана гэсэн нэг тийм юу байсан

Отгонбаяр -

Аа нэгдлийн жолооч бол малын нооромтой мал

Жалбаа -

Аа хэдэн мал байна цөөхөн мал дөө хоёрын хооронд нэг өсгөчиж болохгүй, яаж ч болохгүй хэдэн мал тэрнээсээ илүү гарах юм бол нөгөө нийгэмчилдэг юмандаа тэгээд өгчихнө. Яахав дээ нэг ганц алаад идчих мал ганц даага унага дааганы юм байсан болохоос, малчин хүнд бол харин нэг 75 мал байсан. Аа тэгээд мал айлыг малыг бас малтай байхаараа олон малтай болчихдог нэгдлийн бааз дээр тавиулахгүй тэр үед чинь одоо бүх юм нэгдлийн болохоор нэгдлийн юмыг идэж уучихгүй юу, нөгөө бүхэл өвс нэгдэл муу хувь хүний ганц нэг кило грам өвс байх биш тэр чинь тэгэхлээр нөгөө нэгдэл хувьдаа их малтай болсон юм нэгдлийн чинь малчид нь дарамт болох юм л даа

Отгонбаяр -

Тийн

Жалбаа -

Тийм учраас тэгдэг байсан байх тэгээд л тийм малтай

Отгонбаяр -

Тэгээд тэр малаа малчид дээр тавих уу?

Жалбаа -

Тэрийг яахав дээ ах дүү хамаатан садан дээрээ тавьсан болно л доо

Отгонбаяр -

Ах дүү хамаатан садан

Жалбаа -

Тэгээд л одоо нөгөөдөхийг чинь цөөхөн юм болохоор биднүүсийг чинь илүү гарсан байвал одоо наадахаа хүү минь идэж уу үгүй бол зүгээр наадахаа дахиад нийгэмчил гээд л шаардана эдэн чинь, тэгээд л идэж уусан болоол тэгээд л байсан байх л даа. Нэг тиймэрхүү байсан юм тэгээд сүүлийн үед чинь одоо ноос үс эрлийз мал ямааны ноолуур энэ тэрийн үнэ болвол тэгээд малчдад болвол нэгдлийн малчид чинь сүүлийн үед нилээн сайжирсан амьдрал нь нилээн сайн болсон ш дээ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Мал эд нараас бусад нь тэрийг нь идчихсэн яахав дээ ажилгүй хүн байхгүй болохлоор чинь ерөөсөө их сайн шд, одоо тэгээд хүүхэд нэг 8 төгсөөд сургуулиас ч гарчихлаа яах уу ийх юм байхгүй ерөөсөө л за хүүхэд чинь яасан сургуульд яваагүй юу за тийм юм хий хэдэн 10 юманд оруулаад курсын юманд яваад ч юм уу тракторын жолооч ч юм уу машины жолооч ч юм уу аль аль нь за тэр тариалангийн юм хуманд яваад л тэгээд ажилгүй хүн байхгүй байх чинь л сайхан шүү дээ одоо ч бүгд ажилтай бол болно

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тийм юмны үнэ нэмэгдлээд ч гэсэн тэр чинь бас өөрөө л 5 цаас олж байгаа юм чинь одоо даанч ажил олдохгүй болхоор хүн хэцүү

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэрүүнээс хүн бүхэн ажилтай байдаг ч хүн бүхэн ажилтай байдаг бол юмны үнэ нэмэгдсэн дээ ч яахав тэр чинь нөгөө мөнгөө олж байгаа юм чинь учир л байна одоо ч гол нь ажилгүй улс учраас энэ их архидалт бол энэ ажилгүйгээс л боллоо одоо өглөө босоод л хүүхдүүд чинь ингээд гараад л цэцэрлэгт суугаад л тамхи татах нь татаал тамхи татахгүй нь одоо бие биентэйгээ дэмий юм ярьж сууж байгаад л одоо тэгээд л 5 цаас эцэг эхээс авдаг юмуу хаанаас авдаг юм, аяга пиво уух уу ганц шил юм уух уу ингээл ажил байдгүй тэгээл гэртээ ирээл унтаал өгдөг өглөө босоол тиймэрхүү юман даа явдаг ийм л маяг орчихоол байна л даа одоо

Отгонбаяр -

Нхн тэр үед архидалт гэж юм байгаагүй байх шүү тээ?

Жалбаа -

Байхгүй

Отгонбаяр -

Архичин хүн байсан юм уу архичин хүн ер нь байсан уу?

Жалбаа -

Архичин хүн чинь тусгай улс байсан аймагт бол 3,4 Улаанбаатарт ч зах дээр бас нэг таньдаг нэг тийм

Отгонбаяр -

Тийн суманд бол

Жалбаа -

Суманд бол архи уугаад гудамжинд хэвтээд байдаг хүн байхгүй яаж байх юм бүх хүн ажилтай, ажилтай хүн гэдэг чинь тэр чинь их хатуу 3 цаг ажил тасалвал яана ч билээ хоног тасалвал тэгээд л нөгөө хөдөлмөрийн чинь дэвтрийг бичиж өгөхгүй болно шүү тэгээд л

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэрнээс эхлүүлээд л ажилтай хүн чинь яаж архи уугаад байхав мөн хагас бүтэн сайн одоо чинь 2 өдөр ч амрах биш хагас сайнд нэг амарвал амарна амрахгүй бол амрахгүй заримдаа бүтэн сайнд нэг амарна тэгээд бүтэн сайнд ч яахав дээ бараг л гэртээ өнжихийг л бодно доо дандаа ажилд явдаг улсууд чинь тэгээд л архидах зав чөлөө гарахгүй архи гэдэг чинь ажилгүй л хүний л юм байна шүү дээ ерөөсөө хүний л юм тэгээд тэр үед архи байсан уу байсан бас явдалтай байж л байсан харин чиг одоог бодвол хямдхан ч байсан нэг архичин одоо 22 ,3 цаасны шил архи тэгээл бүгд цалинтай юм чинь тэгээл аваад уучья гэвэл аваал уугаал байсан

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Хурим найр хийвэл нэг өдөр бүтэн хагас сайн дайруулж найр наадам хийх тэр үед чинь одоо нэг өдөр найрлахгүй сум нэгдэл хүртэл одоо хэлнэ манайх нэг хүүхэд гэр барих энэ тэрийн нь аа тэр тэрний бага ач нь бүтэн сайн өдөр жилд ч юм уу тэр баяраар ч юм уу тэгэж сум зөвшөөрлөө тэгээл тэр үед нь нээх сүйд болоод байх юм байхгүй ганцхан өдөр л болсон болоод л цагаан сар мар чинь одоо шинийн 2-н гээд л 3-нд л билүү ямарч өдөр таарсан тэгээд л ажилдаа ороод л явчихна, тэгээд ажилтай болохоор чинь архи уугаад байх юм байхгүй ажилгүй үед байсан бол ялгаагүй л одоо ууна за тэгээд

Отгонбаяр -

Тэгээд бас илүү дэгтэй байсан байхаа тэр үеийн улсууд

Жалбаа -

Аа дэг журам дүрмийг бол сайн биелүүлнэ

Отгонбаяр -

Тийн

Жалбаа -

Хууль ч цөөхөн байж чанга ч байсан одоо тэгээд

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо тэр үед нэг 5,6-н юм жаахан үлдсэн байхад нь 40,50-хан хуультай байсан байх манайх чинь,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд тэрэнд л манайхан бүх мөнгөө өгөөл одоо ерөөсөө л энэ сум нэгдлийн даргад л намын дарга 2 л үг хэлэхэд л тэдний чинь үгнээс гардаг хүн гэж ерөөсөө байхгүй. Ерөөсөө л за гээл гол нь л одоо ажил байна, энэ одоо их архидалт чинь ийм болдог чинь ер нь л ажилгүйдэлээс л одоо

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Болж байна л даа бүр хараажаар л байна л даа одоо. Дээр үед чинь одоо хүн болгон ажилтай байлаа та нар шиг тэгэж ажлаа таслаад архи уугаад явдаг хүн байхгүй

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа Жалбаа ахаа, та одоо энэ Булган аймгийн нутаг дэвсгэрээр бол ёстой нэг хөндлөн гулд явсан ялангуяа энэ хавийн сум нутгаа бол газар нутгийг бол жинхэнэ мэдэх хүн тийм ээ?

Жалбаа -

Үгүй одоо мэднэ дээ

Отгонбаяр -

Тийм

Жалбаа -

Овоо л мэднэ

Отгонбаяр -

Тэгэхээр энэ байгаль, цаг агаар энэ газар, хөрс ургамал ногоо ер нь өөрчлөгдөв үү ан амьтан?

Жалбаа -

Өө өөрчлөгдсөн бүх шал өөр болсон

Отгонбаяр -

Яагаад?

Жалбаа -

Одоо 60-н оноос хойш л би барагцааг нь боддог юм. Би ер нь бас ан хийдэг хүн байсан.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо Шаагаа ч мэднэ намайг би одоо тарвага бол нилээн алчихдаг тэр одоо том ан ч гэсэндээ чоно нохой ер нь нэг нилээн л юм алдаг байсан одоо тэгээл тэр үеийн л ан ман юу ч билээ өвс ногоо энэ тэр гээл одоо ерөөсөө байхгүй чухам зүгээр мал л их сайн хариулж байгаагүй бол эндээс л болж харин нэг сая 10-аад жил хөдөө нэг хэдэн малтай байлаа. Түүнээс урьд нь би мал хариулж байгаагүй л дээ.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Ер нь тэгээд улсын ярьж байгаа нь тэр одоо тэгээл одоо ингээл хөдөөгүүр ганц нэг явахад чинь л миний урьдны явж байсантай адил тэр өвс ногоо энэ ургамал байхгүй болсон юм байна ш дээ.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо нэг тийм дов сондуул маягийн юм болчихсон одоо ийм л хачин болсон байх юм. Одоо бүр шал өөр энэ байгаль болвол эрс өөрчлөгдсөн.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд одоо тал юм гар байна тэгээл одоо бороо орох цөөрсөн байсан харин энэ жил бол овоо нэг бороо орж байна, 1906 онд нэг жаахан бороо орсон юм байгаа юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд л 7,8 онд бас л ган болсон, одоо тэр цаг агаарын хувьд бол ерөөсөө өөрчлөгдсөн. Тэгээд одоо ер нь манай энд байсан, бүүр түүр нүдний хараажаар одоо манай энэ гадаа ч одоо хичнээн сайхан Мааньтийн гол гэдэг гол байлаа,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо ингээд л 97,8 оноос л багассаар байгаад л тэгээл 2000 оны үеэс л зундаа ганц нэг урсаад ингэсээр байгаад л одоо тэгээд ноднин уржнингаас одоо бүр урсах ч юмгүй болоод л одоо ганцхан рашаан гээд л нэг сайхан уудаг рашаан тэр л үлдлээ. Одоо ингээд тойроод энэ олон айл бууцгаагаад ус байдаггүй хичнээн гол горхи ширгэв манай энд чинь одоо

Отгонбаяр -

Юунаас болоод тэгэж байна?

Жалбаа -

Одоо энэ цаг агаарын байдлаас боллоо л доо, манай энд бол хаа очиж харин юу байхгүй, алт малт гээд элдэв хангайн юм ер нь ялангуяа манай суманд бол ганц ширхэг ч тийм юм байхгүй, одоо тэрнээс болсон гэж манай энд хэлэх юм байхгүй.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо ганцхан цаг агаарынхаа нөлөөнөөс болж байна даа үнэндээ мал нь жаахан олдож байж магадгүй манай энд чинь одоо яахав нэг 50-аас 60,70-н мянгын хооронд л нэгдэл малтай байсан юм одоо ч харин нэг хувийн мал ихтэй болоод 100 гаран мянгаас 120,30-н мянган малтай болсон за хүн нь жаахан олон болсон.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Түүнээс өөр алт малт элдэв хангайн юм ухаад манай энд чинь одоо алтгүй болсон юм ш дээ одоо. Ялангуяа манай аймаг, манай суманд бол тийм юм байхгүй,

Отгонбаяр -

Тэгэхэд ерөөсөө л цаг нь тийм байсан юм байна хүмүүсийн

Жалбаа -

Одоо цаг нь одоо ирээл одоо цаг агаарын тэр дэлхийн дулаарал гэдгээсээ болж байгаа нь үнэн байх. Тэгээд тэр цөлжилт гэдэг юм нь одоо ийш байгаа гэсэн тэр нь одоо үнэн байдаг байх. Ерөнхий энэ юм нь одоо энэ тал талаасаа одоо энэ алт малт их ухсанаас болдог юм уу гэхээс биш яг Хишиг-Өндөр бол тийм юмнаас боллоо гэж хэлэх юм байхгүй л дээ. Одоо манай энд цаг агаараасаа боллоо жаахан, малын хөл нь мал нь жаахан олон болсон жаахан газар нутаг нь ч яахав үнэндээ давчуудуу газар байгаа юм чинь, тийм учраас энэ малын хөл яахав олон болсоноос л бас тэгдэг байж болох юм.

Отгонбаяр -

Даац нь

Жалбаа -

Яг тэр бэлчээрийн даац жаахан хэтрэх талдаа орж байгаа байх.

Отгонбаяр -

Тийм байх

Жалбаа -

Түүнээс биш ус мус бол одоо тийм юмнаас болоод яасан гэх юм одоо ер нь байхгүй, одоо модыг нь хорхой идээд тэр нь л байгалийн амшиг юм даа одоо манай энтээ талд нэг сайхан хусан ойтой байсан. Одоо уулнууд дотор нь цаг дотор нь тарвага гүйхээр шахуу тааралдахаар шахуу болчихоод л байна тэрийг бол одоо нэг тийм нэг хачин оросууд яваад байсан юм нэг жил 95,6 оны үед билүү. Тэгээд 2 жил л нээх их бужигнасан байсан чинь тэгээд сүүлд нь мод нь тэгээд байхгүй өөрөө тэгээд хувхайрчих юм байна ш дээ гол нь хусан ой нь. Тэгээд нэг хар модон ой нь яахав энтээ талдаа нэг жаахан юм үлдээл манай энд ч бас тухайн үедээ бас л овоо газар байсан юм овоо түлш түлээтэйдээ л ордог байсан. Одоо тэгээд байхгүй боллоо доо модны нөөц гэх юм байхгүй энтэй талын ууланд л нэг жаахан юм үлдэж дээ одоо тэрнээс биш наашаагаа энтэй талдаа болвол одоо мод түлшгүй болох юм усгүй болох юм.

Отгонбаяр -

Одоо та нар яаж байна өвөлд түлш дандаа мод түлэх үү?

Жалбаа -

Дандаа мод ш дээ одоо

Отгонбаяр -

Нүүрс байхгүй юу?

Жалбаа -

Одоо нөгөө нүүрс байхгүй,

Отгонбаяр -

Нхн нэг айл ер нь хэдэн машин модоор өвөлжиж байна?

Жалбаа -

Аа өвөл одоо үгүй ээ дүндээ нэг 3 машин модоор болвол багцаа болчихно доо одоо яахав, зун намар хавар нийлүүлээд нэг машин дүн өвөл бол 2 сайн машин авахгүй бол хүрэхгүй ш дээ одоо том 30 мучаар л 2 машин мод аваад л 10 сар өнгөрснөөс л 4 сар хүртэл түлнэ гэхэд л 2 машин мод

Отгонбаяр -

Тэгээд дандаа уулнаас хийнэ

Жалбаа -

Дандаа уулнаас хийнэ уулнаас авна.

Отгонбаяр -

Одоо тэгээд энэ модны нөөц байна уу?

Жалбаа -

Үгүй яахав одоо нэг жаахан ганц хоёр жилдээ чиг бий л байх л даа одоо ой дотроо ой мойгий нь хамаж түлээд байвал ийм болох л байх. Ер нь тэгээл муудах л байхдаа энэ одоо. Энэ их түлж байгаатай нь адилхан тэгэж модоо тайрч одоо цэцэрлэгт муу байгаа гэж

Отгонбаяр -

Нхн та ан хийдэг хүн энэ ан амьтан цөөрөв үү? Ерөөсөө огт алга болсон тийм амьтан байна уу? Энэ талаар ямар өөрчлөлт гарав?

Жалбаа -

Үгүй одоо бүүр оргүй болсон ч юм байхгүй байна зүгээр цөөрсөн байна аа ерөөсөө бүх ан амьтан

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тхх одоо чоно л сайн амьтан тийм цөөрч байгаа нь мэдэгдэхгүй юм даа одоо тэгээд чононоос бусад нь нэг ангууд бол одоо буга гэж жигтэйхэн юм байна ямар сайндаа манайхны хадсан өвсийг чинь идчихээд л тэгээд одоо бүр сүйд майд болоод байдаг байсан амьтан одоо үзэгдэхээ байгаад 2,3-н жил болж байна харин энэ жил хойд нэг манай энд нэг ганц хоёр ирж байна гэж хүүхдүүд ярих юм. Тэр ч одоо бүүр манай мал шиг байсан юм ш дээ, бүр хотны гадаа орж ирчихээл

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Зогсож л байдаг явахгүй тэгээл бухалдсан өвсийг чинь тарааж хаяад л идээд л одоо тэгээд байхгүй болгочихоод байсан юм. Аа тарвага гэдэг чинь бүүр одоо энэ голын захаас өгсүүлээд ингээд дан замаараа давхиж яваад нүхнээс нь гаргаал буудаг байсан. Тарвага байхгүй болсон тарвага чинь одоо алаад дуусчихгүй юм аа бас би бас нилээн бодоод байсан. 2000 оны үед манай энд айхтар ган болсон юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Нүхэн дээрээ ингээл хатаад үхсэн байна нүхэн дээрээ гараад л би бүр одоо сэжиглэсэн. Нөгөөдөх айхтар өвчин нь болж байгаа юмуу гэхээр тийм юм болоогүй, тэгээд тэр одоо бүүр хуурайшчихлаар чинь тарвага чинь нээх ус уудаггүй амьтан тэр нүхнээсээ юу яадаг амьтан юм байгаа юм одоо чийгээр амьдардаг байхгүй юу. Тэгээд нөгөө бүүр хуурайшна гэдэг чинь тэгээд одоо доошоо 2,3 метр ингээл ороход чинь зүгээр чийггүй болдог юм шиг байгаа юм, тэгэхээр нөгөө тарвага чинь бас хатаж үхдэг байгаа юм. Тэгээд өвс муудах дээр зэрэг гантай болох дээр зэрэг тэгээд тэр одоо ганц нэг алах нь ч алаад л байхюм. Манай энэ хөдөөнийхөн ч алаад шилээд дууссан байх, ер нь нэг л хуурайшилтаас болоод байгалийнхаа юуг дагаал ерөөсөө бүх амьтан ер нь л жаахан болиод явчихдаг юм байна ш дээ одоо малын тарга хүртэл муудаад явчихаж байгаа юм.

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Одоо ерөөсөө харахад одоо манайх чинь энчээ нөгөө амралт пенсэндээ гарчихаад би нэг хэдэн малаа аваад тэгээл гарсан. Жигтэйхэн сайхан таргалаад миний маланд дөртэй гэж хаашаа байхав, зүгээр нэг л хардагаа хараад л өдөр нэг сааж байгаад л сүү нь гашилчихаад л тэндээ байгаал байдаг таргалаал байдаг байсан юм. Тэгсэн одоо ноднин уржнангаас хүүхдүүд би малдаа явж байна гээл байгаа юм хариулаал байхад л мал нь тураад ноднингос одоо бүр хариугүй болсон. Тэгээд бодож байхад л ингээд харж байхад л нөгөө өвс миний мэддэгээр л одоо ер нь арав гаран зүйл л өвс энэ тэр байх шиг л байсан урьд чинь тэгээл би мал тарга тураг авч байхаар нь өвс тоолж байхад одоо ерөнхийдөө 3,4-хөн янзын өвстэй болсон байна. Аагтай сайхан өвс байна тэр байхгүй болж байна. За мал иддэггүй л байсан “Далан Түрүү” гээд нэг сайхан өвс байна тэр үзэгдэхээ байлаа. Аа энэ хүн амьтан ч уудаг Дэгд, Шар дэгд, Цэнхэр дэгд гээд байдаг л байсан тэр

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Байхгүй болсон байх юм. Одоо ингэхдээр чинь тэр л шинэ л малд одоо хэрэг болдог юмнууд байдаг л байжээ. Бас нарийн өвснөөс нь одоо ямар ямар өвс нь байхгүй болсон байдаг юм, одоо энэ сайн малчид бол мэдэх л байх. Одоо тэгээд ерөнхийдөө энэ ургамлын малын иддэг ургамал цөөрөөд энэ мал ер нь таргалж бариж чадаахаа ер нь больж,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо энэ морь мал их уядаг их мундагчуулийн ярьж байгааг дуулахад чинь одоо би ингэдэг юм та нар морио ингэж элдэв хортой тариа мариа хийдэг л дуулдах л гэх юм. Энэ тэжээлд үгүй одоо тэгэхгүй бол болохоо байж байна Жалбаа минь. Нөгөө урдны бидний уралдуулдаг морины өвс байхгүй одоо тэгэхлээр энэ механик аргаар л нэг юм

Отгонбаяр -

Гаднаас нь хүчээр хийгээд л

Жалбаа -

Морио л одоо явуулах тийм тэрийг хийж байгаа юм шүү дээ. Би тариа юм хийлээ гээд дургүй малаа яаж тэгэж хордуулах билээ үгүй одоо очиж одоо зүгээр сайхан ногоон дээр тэр харин шөнө мал их идчихнэ гээд хазаартай нь хүртэл тавьдаг байсан юм ш дээ одоо зүгээр хазааргүй тавиад ч шөнө цадахгүй байгаа юм чинь дээ гэх юм. Одоо өвсөнд нь шим тэжээл байхгүй болчихдог юм байлгүй дээ

Отгонбаяр -

Тийм юм байх даа

Жалбаа -

Тэгэхээр одоо их хачин өвөрмөц болж байгаа нь мэдэгдэж байгаа юм. Тэр цөлжилт гэдэг л юм л болоод байна. Чухам зүгээр тойруу замаараа чухам хаанаасаа тэр л энд тэндээсээ алт малт ухсанаасаа л болдог юм уу яадаг юм энэ ерөнхий нийт нутгийнхаа хувьд үгүй чухам манай энд бол тийм юм байхгүй л газар байгаа юм тэгээл одоо тэгэхэд бас ус нь ширгээд л юм болчих юм. Манай энд тэр ганц ойрхон тэр алт угаах юм байх биш ямар тийм юм байхгүй. Манай Булган аймаг чинь хаа очиж ер нь тэр энэ юуны ийм юм байхгүй газар шүү.

Отгонбаяр -

Аа тээр

Жалбаа -

Тхх одоо тэр хойт Хишигт л нэг алтны уурхай бол тэр хойт хил дээр байдаг юм.

Отгонбаяр -

Тэр буга яагаад алга болчихов? Тэр бугыг ер нь агнаад хаясан байхаа даа

Жалбаа -

Бугыг ч яахав ээ нэг ерэн хэдэн онд айхтар алсан юм.

Отгонбаяр -

Тэгсэн байх

Жалбаа -

Одоо нэг чив засааг нь ав, чи эврийг нь авдаг гэж одоо тэгээд одоо ерөөсөө манайхан өвөлжөөний чинь тэнд ч одоо өвөл байлдаан гэж ийм юм байдаг байхаа гэж би хүүхдүүддээ яридаг байсан юм.

Отгонбаяр -

Хөөх

Жалбаа -

Бүүр өглөө үүрээр тар няр тар няр пин пан буугаал явчлаа. Орой нар жаргаж байхад л пин пан пин пан буугаал явчихна. Тэр чиг алсаан бугыг бол ер нь ихэнхийг нь алчихсан юм. За тэгээд сүүлдээ ч бас өвс тэжээл муудаг юм уу ийшээ тийшээ дайжаад явчихсан юм уу хэн мэдэхэв, манай энд бол бүүр ирэхээ байсан 70,80-аараа л 50,60-аараа л явна. Өвс ногоо бухалдсан өвс мөвс идчихнэ. Тэгээд биднүүд хөөгөөд л ингэж байдаг амьтан байсан юм

Отгонбаяр -

Та нар хуучин нэгдэлд байхдаа буга агнаж бугын мах иддэг байсан уу?

Жалбаа -

Өө бид нар өгдөг байсан. Намар юу яадаг байсан юм энэ чинь 9-н сарын 1-нээс нэг хэдхэн хоногын хугацаатай буга алуулна, тэгээл өнөө өвсний бригадаар өгнө. Сургуулийн хүүхдийн хоолонд өгнө.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Махыг нь алаад эвдлээд өгчихнө. Аа өвс өнөө өвсний бригад гэж одоо зөндөө гарна. Тэдэнд бас өгдөг байсан юм. Тэгэхэд бол чөлөөтэй дөө зүгээр нэг 2,3-н хараад л уулнаас буудаад ирнэ. Ямар байхгүй гэхийн зовлон байхын биш. Тэгэж алаад ч барахгүй юм байна лээ л дээ тэр чинь

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд сүүлд нь тэр нэг айхтар юм чинь гарч ирээд тэр

Отгонбаяр -

Сүрэг сүргээр нь усгах тэ

Жалбаа -

Тийм эхлээд бугыг нь алдаг байсан юм, сүүлдээ согоог нь алдаг болоод явчихна, тэгэхээр чинь яаж

Отгонбаяр -

Тийм ш дээ

Жалбаа -

Өсөхөв өнөө согооны сав гээд одоо энэ хужаа нар чинь ингээд тэгээд л одоо энэ үнэтэй л байдаг юм байгаа биз. Нөгөө энэ зах зээлд чинь эхэлсэн, нөгөө ажилгүй чинь эхэлсэн. Нөгөө залуучууд чинь ёстой уургатай нь уургалж буу буутай нь буудаад одоо тэгээд тэр анхны ажилгүйдэлд нирвэгдсэн улсууд тэр янз бүрийн юм үнэд орсон цаг хугацаа 2 нийлээл муу буга бол

Отгонбаяр -

Яг үнэн ш дээ

Жалбаа -

бол одоо тэгээд л байхгүй болсон.

Отгонбаяр -

Ёстой үнэн

Жалбаа -

Тийм

Отгонбаяр -

Тийм танай энд энэ газар нутгийн нэр өөрчлөгдөв үү?

Жалбаа -

Нэр ээ?

Отгонбаяр -

Нэр тийм

Жалбаа -

Үгүй ээ нэр газар нутгийн нэр ч одоо албан ёсоор өөрчилсөн юм байхгүй л дээ

Отгонбаяр -

Аа үгүй ээ хүмүүсийн ингээд нэршил нь яваандаа ингээд өөр болчихдог ш дээ.

Жалбаа -

Үгүй тэр чинь ер нь тэгдэг юм байна л даа.

Отгонбаяр -

Аанхан

Жалбаа -

Ухаандаа одоо бидний багад нэрлэж байсан уул чинь одоо тэр суманд хааяа яваал очиход чинь энэ урд одоо Өртгөлж гэнэ үү Хар модны ам гэж одоо намайг бага байхад тэгэж л байсан. Одоо өөр болсон байх юм тэр одоо нутагладаг улс өөрчтлчихдаг юм байна л даа.

Отгонбаяр -

Нхн одоо юу гэж нэрлэж байна вэ?

Жалбаа -

Өө одоо Хар модны ам гэх юм байхгүй тэр чигээр нь л одоо ямар юм гэнэ үү Лулу мулу ч гэнэ үү тэр наана байсан учраас бас сонин нэр өгчихсөн ч байх шиг,

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тэр чинь өнөө Моготоос ирээд нутагласан улс чинь өөрсдийнхөө юугаар нэршчихдэг. Манайханы одоо нутаглаж байсан унаган улсууд нь байхгүй одоо ерөөсөө би л болвол болох манай нэг ах Цэгмэд гэж 80 гарсан нэг өвгөн байна тэр бид 2 л одоо тэр Баянголын хүн гэж үлдэж байгаа нь бид 2 шиг л байх юм. Бид 2 тэгээд багаасаа л тэгээл бас жолооч молооч болоод наашаа ороод ирсэн чинь тэгээд нутагтаа очоогүй, одоо тэгээд хааяа нэг тэрүүгээр очиж үзэхэд чинь тэр Моготын айлууд өө бүр өвөлжөө хаваржаа байшин майшин баричихсан. Энэ амыг юу гэдэг юм гэхээр Тиймюм гэдэг юм за тэгдэггүй л юм даа миний төрсөн газар энд байгаа юм гэх өө тэгдэг юм уу гээд

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тэр тийм нэртэй юм байсан юм ш дээ гэхээр хэн мэдэхэв энийг чинь манай аав манай ах энэ амыг л тэгдэг юм гэж байсан бүр, ингээд нэг харин тиймэрхүү суурьшилийн

Отгонбаяр -

Нүүдэллийн

Жалбаа -

Нүүдлэлийн юугаар бас өөрчлөгддөг юм шиг байгаа юм аа

Отгонбаяр -

Тийм байна

Жалбаа -

Өөрчлөгдөж байна л даа тэгээл нөгөөдүүл чинь мэдэхгүй улс яахав дээ тэгээл өөрсдийнхөөрөө багцаалаад

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Нэрлэчихдэг юм байгаа биз тэр жалга ч гэх шиг энэ жалга ч гэх шиг,

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тийм тийм өөрчлөлтүүд байдаг юм аа зарим нь тэд чинь одоо нөгөөдөх нүүдлэлийн юунаас л болж байгаа юм л даа. Нутгийн хүн уугуул нутгийн хүн гэж байхгүй болж байгаа юм.

Отгонбаяр -

За бугаас өөр ямар ан байсан бэ? ан амьтан

Жалбаа -

Өөр чиг одоо манай энд чинь

Отгонбаяр -

Цөөрсөн үү?

Жалбаа -

Адилхан үгүй ээ одоо гахай их байсан юм одоо гахай ч яахав дээ хорогдох газаргүй болоод цөөрсөн, манай энд чинь одоо гахайгүй боллоо. Аа бор гөрөөс бас л ховордсон байгаа юм. Ер нь амьтан цөөрсөөн одоо нээх их юм байхгүй.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Миний агнаж байсан үеийн ан одоо байхгүй болж, яахав манай өвөлжөө хаваржаа уулан талдаа бол ганц нэг тарвага байдаг л юм шиг байгаа юм. Тэгээд буга бүр байхгүй болсон гахай бүр байхгүй болсон яахав чоно гуай гэдэг амьтан эрийн сайн амьдардаг амьтан учраас яахав нэг ийм байгаад л байх юм. Тэгээд мал байгаа юм чинь чоно байх л байх л даа. Тэр чинь малын нөлөөгөөр байдаг амьтан чинь одоо тэгээд устахаас нь өмнө тэр суусан тэр чоныг ямар алж чадах биш ямар одоо жишээ нь их машинтай зүгээр гар хөлийг нь хугалаад цовдолж мовдолно уу гэхээс биш урдны бидэн шиг уулаар үргээж байж алах нь байхгүй болсон юм даа энэ ямар машинтай хүрэх газар нь явна уу гэхээс биш

Отгонбаяр -

Яаж ан хийдэг байсан бэ та тэр талаараа их тодорхой яриач

Жалбаа -

Үгүй яахав дээ одоо тэр чинь ан гэдэг чинь нийтийн юм байлаа, худалдаа бэлтгэлийн ангид мах шөлийг нь авна арьс үсийг нь авна.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд хэдэн тэрэнд нь нийлүүлнэ, тэгээд л баг, сум сүүлд нь одоо нэгдлийн бригад мригадаар өгөөд л тусгай хөдлөөд ирэхлээр тэдэнд анд явна, энэнд анд явна бугын мах тэдэн кило хэрэгтэй, гахайн мах тэдэн кило хэрэгтэй, чонын арьс тэд, үнэгний арьс тэд, тарваганы арьс тэд гээд төлөвлөөгөөтэй,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд тэр төлөвлөөгөөг чинь ан хийдэг бидэн шиг анчин улсуудад за чи нэг 50-г ал, чи нэг 100-г ал ингээд бүр тусгай, аа нэг ганц чонын арьс өгнө,2 үнэгний арьс өгнөч гэж магадгүй тэгээд баг сумаасаа улс гаргаал үргээлгэгч гээд тусгай гаргаал өгнө. Тэгээл бид яахав тэр ууландаа сууж байгаал хүн үргээгээд өгнө тэгээл буугаараа унагаагаал надтай дээх нь үед л үхэр тэрэг мэргээ гацааж хаячихаал хүрээд ирнэ сүүлийн үед чинь бид чинь тэрэгтэй болсон болохоороо тэгээл машинтай ачиж ирээл тэгээл худалдаа бэлтгэлийн ангид тушаачихна тэрийгээ, тэгээл ангиас хэдэн арав үнэ өртөгийг нь авчихна одоо тэгэж л ан хийж байсан юм даа тэгээд л одоо бас яахав дээ энэ 88,9 оны үеэс бас энэ улсыг дагаад л тэгээд л тэр төлөвлөгөө мөлөвлөгөө ч өнгөрөөд л тэгээд сүүлийн үед бол яахав ганц нэг л өөрснөө алж идэх юм уу, үс арьсыг нь өөрснөө хэрэглэвэл хэрэглэсэн шиг л болоод тэгээд л, тэгээд байхгүй болоо шив дээ одоо ерөөсөө тэгээл.

Отгонбаяр -

Хориотой ан гэж байсан уу?

Жалбаа -

Өө хориотой ан гэж байлгүй яахав, юу ан чинь бүр сард жилд хориотой тарвагыг бол ухаана 8 сарын 1-нээс наана алахгүй,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо ерөөсөө хавар ичээнээсээ гараад л 8 сарын 1-н хүртэл буудах ёс байхгүй

Отгонбаяр -

Хорио тавигдтал

Жалбаа -

Хорио тавигдтал, тэгээд 8 сарын 1-нээс арьс нь гүйцнэ, тэгэхлээр алж эхэлнэ.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Аа тэгээд энэ төллөлтийн үед бол энэ ямар ч амьтан алахгүй энэ уулынхаа, чонын гөлөгнөөс бусад амьтаныг бол тэр үед нь ерөөсөө алах ёс байхгүй хориотой л доо.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Муу чононд одоо эрийнхээ сайнд амьдардаг юм болохоор тэгээд яахав алаад ч барж чадахгүй юм тэгээд, тиймэрхүү л байсан даа дээр үед ч одоо ангийн бүх юмыг авдаг төлөвлөгөө байсан юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд нэг ганц удаа угаагаад л төчнөөн тарваганы арьс төчнөөн үнэг, төчнөөн чонын арьс, төчнөөн гөрөөс хэдэн кило мах өг гээд тэгэж тушаадаг байсан

Отгонбаяр -

Манай нутагт бол нөгөө ховор ан амьтан ихтэй байсан учраас бүгд хориотой

Жалбаа -

Хаа газарав?

Отгонбаяр -

Алтай Говь-Алтай

Жалбаа -

Аа тэгэлгүй яахав

Отгонбаяр -

Тэгээд зарим анг болвол нөгөө хүмүүс хулгайгаар нууцаар хийдэг, арьс үс нь яадаг л байсан санагдаж байна. Тийм яриа сонсогдож байсан

Жалбаа -

Тэр лүү чинь тэгээд сайхан ан хүний хэрэгцээний ангууд байна, манай энчээ бол одоо бид нар мах идэх гэж нэг буга буга алуулаад л хэн тэгэхэв дээ одоо өшөө ч одоо алаад байх юм байхгүй.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Аа тэгээд тэр лүү чинь аргаль, янгир, тэр ирвэс мирвэс

Отгонбаяр -

Аргаль, янгир, ирвэс

Жалбаа -

Одоо их мундаг дэлхийн үнэтэй

Отгонбаяр -

Тийм

Жалбаа -

Аваргууд бий л дээ.

Отгонбаяр -

Тийм тэгээд гадны хүмүүс тэнд нь очиж байна гэнэ гээд

Жалбаа -

Аа тийн тэрэнд нь гадны хүмүүс мүмүүс одоо шунаад байдаг тийм тэр тусдаа шувуу нь хүртэл хойлог мойлог гээд

Отгонбаяр -

Тийм

Жалбаа -

Одоо зүгээр

Отгонбаяр -

Яг үнэн

Жалбаа -

Жигтэйхэн хэрэгтэй мэрэгтэй юм байхгүй юу.

Отгонбаяр -

Шувууны ан хийж байв уу?

Жалбаа -

Хийхгүй манай энд бол, үгүй ятуу гэж нэг юм байдаг шүү дээ,

Отгонбаяр -

Тийм

Жалбаа -

Тэгээд тэрийгээ бас төлөвлөгөөтэй байсан юм

Отгонбаяр -

Ннн

Жалбаа -

Одоо бие засах гэхээр тэгэж голоо дагаж тэгэж бараг алахгүй шахуу л даа. Тэгээд төлөвлөгөөтэй шувууны мах тэчнээн килыг оруул гэж байдаг юм яахав ганц нэгийг алсан болоод тэгээд өгөхөөс өшөө шувуу манай энд алах юм байхгүй ээ, усны шувуу мувуу манай энд чинь нөгөө усны шувуу загас магас гэдэгтэй бол энэ одооны энэ хүүхдүүд л энэ шувууны мах тахиа галуу загас гэж байх юм. Бидний үед чинь ер нь тийм юм тоодоггүй байсан ш дээ. Хийдэг чаддаг хүн ч байхгүй, янзлах ч байхгүй, энд тэндээс ирсэн ганц нэг хүн л

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Юу яана уу гэхээс биш, юу яах юм байдаггүй.

Отгонбаяр -

Нхн нэг ийм асуулт байна аа ннн хүмүүсийн идэж уудаг энэ зүйлс их өөрчлөгдөв үү?

Жалбаа -

Өөө

Отгонбаяр -

Зөвхөн хоол хүнсэнд хэрэглэдэг?

Жалбаа -

Хоолоо гадны л юм ч их идэх болж дээ одоо

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Дотооддоо ч одоо юм нь ховорхон чиг тарьж ургуулдаг юм байгаа биз, одоо тэгээл энэ янз бүрийн чихэр жимс, одоо тэгээл хоолонд хийдэг ногооноос эхсүүлээл одоо ер нь таних мэдэхгүй юм одоо их байх юм билээ, их болсон юм байна.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тхх тэр чинь бол бүр давамгай одоо ойрын 5,6-н жилээс одоо ер нь их өөр болтлоо нэмэгдсэн байна

Отгонбаяр -

Хуучин юу идэж уудаг байв?

Жалбаа -

Одоо яахав дээ манайхан төмс, сонгино, байцаа, манжин лууван одоо тэрийг л иднэ яахав

Отгонбаяр -

Хөдөөнийхөн идэх үү тэрнийг?

Жалбаа -

Иднээ иднэ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тхх одоо тэгээд л бидний үед чинь одоо тэгэж нээх их тэгээд энэ төмсөнд жаахан дургүй байсаан энэ малчид, тэгээд сүүлийн үед ч одоо иддэг болсон юм даа.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Нэг 80-н хэд 70-н хэдэн оны үед чинь одоо төмс манай энэ хэдэн хөдөөгүүр чинь сайхан ургана энэ, энэ нэгдэл тариад. Тэгээд өнөө малчдад аваачиж өгнө л дөө, одоо айл бүрийн тэдэн килыг өгнө. Тэгээд аваргууд бууцан дээр асгачаал нүүгээд явчихна, тэгээл тэрийг

Отгонбаяр -

Нөгөө хайран төмсийг

Жалбаа -

Тийм сайхан төмсийг, тэгээл манай төвийнхөн л иддэг ийм л байсан юм. Тэгээл одоо энэ ойрын арваад жилээс бол одоо замбараагаа алдсан юм байна л дөө. Одооны энэ идэх ногоо, жимс гэдэг бол ёстой нэрийг нь ч мэдэхгүй, амтыг нь мэдэхгүй энэ одоо ирсэн л байдаг юм, тэр нь чухам үе юундаа зохицсон нь хаашаа байдаг юм байгаа юм, тааруу ч юм бий л байх

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тхх

Отгонбаяр -

Танай нутгийнхан одоо хэр зэрэг их ёс жаягтай хүмүүс вэ? Манай баруун зүгийнхэн чинь бас хэцүү шүү дээ

Жалбаа -

Үгүй яахав, манай энд бол нөгөөдөх төв дөө одоо ч хот мот газраа ч ойр гэдэг юм уу, манай энэ лүү бол ер нь тийм юм бол тааруу газар шүү дээ ер нь энэ Булган аймаг нийтээрээ. Архангай ороход нэг шал өөр байдаг юм ш дээ

Отгонбаяр -

Тийн ш дээ

Жалбаа -

Тхх манай аймаг ч нэг тийм тахин шүтлэг мүтлэг ер нь энэ бол их онц юм байхгүй шүү,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Зүгээр яахав дээ аав ижий 2-оос бурхан мурхан хийж л байсан л даа. Бидний үеийг бол бидний үе ч одоо яахав дээ ленинизм марксизмыг чинь бүр энэ толгойд оруулдаг юм чинь одоо тэгээд л тэрүүгээр л аа гээд сурахад л аа гээд хэлэхэд л шашингүй шашин хар тамхи гээд л одоо ер нь нилээн их юм чинь одоо тэгээд тэрийг сонирхохчгүй болсон юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо сонирхоод ч би нэг өнөө мэдэхгүй юм чинь одоо,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгэхдээ яахав энэ Монгол хүн энэ шарын шашнаа шүтэх хэрэгтэй л дээ. Долоон шидийн энэ элдэв муухай шашингууд бол ер нь хэрэггүй гэж би боддог юм

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Энэ бол одоо энэ улс үндэстэнийг хуваах тэмцэлдүүлэх л юмны эх үүсвэр болоод байх шиг байгаа юм ер нь. Энэ нэг нам гэхээсээ энэ тэр энэ шашингууд орж ирээд энэ улс амьтныг энэ олон янзын хөдөлгөөн мөдөлгөөн гэдгийг чинь ард ер нь юу байна, тэр л байх шиг байна гэж би боддог шүү ер нь

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо энэ сумын төвд ч гэсэн одоо энэ Христосын талаар юм гээд хүн амьтан ярьж л байдаг юм.

Отгонбаяр -

Өө энд бий юу?

Жалбаа -

Аа байдаг гэсэн

Отгонбаяр -

Аан за хэр зэрэг их олон хүмүүс явдаг юм бол?

Жалбаа -

Аа энэ тэгээл биднүүдэд сайн хэлдэггүй л байх л даа, улс амьтан дуулдахад явж л байдаг дуулдаж л байдаг юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Манайхны ах дүү нараас чиг нэг улс ганц нэг улс очдог энэ тэр гэж тэгээл нэг хэрэггүй юманд хэрэггүй зүйл

Отгонбаяр -

Тэгээд хүмүүс тэгээд яаж хүлээж авч байх юм тэрнийг?

Жалбаа -

Үгүй тэгээл нээх дуртай ч үгүй л дээ нийтээрээ бол дуртайгүй манай манай Булган ерөөсөө тийм энэ юуг бол тэр гадны энэ нэг юм бол, одоо шарынхаа шашныг л шүтэх хэрэгтэй.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд

Отгонбаяр -

Аа тэгээд хуучин цагт чинь бол ерөөсөө бүр хаалттай ёстой нөгөө шашин бол хар тамхи гэлээ ш дээ, тэгээд 90-н оноос хойш энэ хүмүүсийн шүтлэг их өөрчлөгдөв үү?

Жалбаа -

Өө 90-н оноос хойш л одоо урьдынхаасаа өөр болсон л доо. Залуучууд нь яахав дээ нэг алийгаа ч мэдэхгүй л байна, одоо энэ элдэв шашинд л нэгдэж ороод байх шиг байгаа юм. Одоо бидэнд бол өөрчлөгдсөн юм юу байх вэ дээ зүгээр тэртэй тэргүй л “Бурхан минь багш минь өршөө” гэж байдаг юм чинь одоо тэгээл яахав, энэ нэг ганц нэг аав ижийгийн бурхан байсан бол нэг хүрд байсан бол нэг ил гаргаад тавьчих жишээтэй

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Түүнээс ямар уншиж мэдэх биш Мааны бадми хум гэчихээд нэг юм хүрдийг нь эргүүлчихээд л

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

шарын шашныг бол муу ч юм байхгүй, бүгд монгол хүн бүхэн л одоо шүтдэгээрээ шүтнэ, хүн цайныхаа дээжийг өргөчихөөл

Отгонбаяр -

Танай энэ нутгийнхан юу юу, одоо жишээлбэл нэг гэрлэх хуримлах бэр гуйх энэ тэр гээл нэг ёслолууд байдаг ш дээ.

Жалбаа -

Өө тэр ч тийм юм

Отгонбаяр -

Хатуу юу?

Жалбаа -

Үгүй ээ тийм хатуу юм тийм юм байгаагүй юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Харин одоо нийтийгээ дагаж байгаа юм уу хаашаа юм энэ тэр л өглөг төглөг өргөөд л нөгөөдөх л архи дарс чинь ер нь мундаг болоод байна шүү

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Түүнээс биш тийм юм байгаагүй юм. Зүгээр яахав нэг өдрийн сайныг боддог байсан юм уу үгүй юм уу одоо тэгээд яахав бид л тэгдэг яахав хүүхэд мүүхдээ тэ, бидний үед бол тийм юм байгаагүй юм. Шөнө нь л одоо нэг юм авгайгаа нэг чемодантай нь аваад л ижий дээрээ очоод тэгээд болчихож байгаа нь тэр, тэгэхэд л маргааш өглөө нь ороход Жалба авгайтай болчихжээ л гэнэ үү гэхээс биш

Отгонбаяр -

Өө тээр

Жалбаа -

Тийм тэгээл тэр тэгнэ ингэнэ би авгай авах гэж байгаа, манай хүү авгай авна энэ тэр гэж хэлэхгүй ш дээ

Отгонбаяр -

Нхн өмнө нь бэр гуйх муйх юм байхгүй юу?

Жалбаа -

Байхгүй байхгүй, ижийдээ хэлчихээл тэгээл одоо би ч яахав манай авгай ч бас энэ манай сумын хүн биш энэ хойшоо энэ Бугатын хүн байгаа юм. Энэ зоотехник хийхээр энд ирээд л 2-улаа танилцаад л тэгээд нэг зусан зун танилцаад намаржаад тэгээд өвөл нь цагаан сараар л 2-улаа гэрлэж байгаа юм, тэгээл ээждээ л хэлж байгаа юм одоо хүү нь эр хүн болсон байна, яахав дээ одоо бас тэрийг чинь нутгийн юм гэнэ шүү дээ

Отгонбаяр -

Тэгнэ

Жалбаа -

Тэгээд нутгаас л юм ээ энэ одоо чамд энэ нутагт танидаг талтай юм байдаггүй юм уу энэ чинь гэх маягын юм, нутаг гэх юу байдаг юм энэ Булганы хойт талынх юм чинь, энэ чинь нутаг л байна ялгаагүй

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд л ээжид хэлээд тэгээд одоо яахав дээ, тэгээд бид 2-н гэрийг ижий маань л барьж өгсөн аав маань өнгөрсөн байсан. Битүүний орой л аваад ир гэж байна

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Яахав дээ ганцаараа л яаж ийж байгаад аваад ирнэ тэгээл ирдэгийн даваан дээр манай тэнд хятад айл айл байдаг байсан, манай энд суугуул хятад л даа настай

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээл нөгөөдөх хятадыгаа авгайтай нь оруулж ирж суулгаж гэрийнхээ хойморт суулгаж байгаад тэгээд л нөгөө бид 2-т нэг сүү хийж өглөө нэг, бид 2-н хуримлаж байгаа тэр,

Отгонбаяр -

Өө та 2 ёстой европ маягаар хуримаа хийсэн байна ш дээ бараг

Жалбаа -

Энэ ер нь нэг тиймэрхүү л байдаг байсан юм.

Отгонбаяр -

Орос маягаар

Жалбаа -

Бидний үед

Отгонбаяр -

Нннг

Жалбаа -

Дандаа шөнө авч ир гэнэ шүү, манай энд

Отгонбаяр -

Тийм үү яагаад шөнө авч ир гэдэг байсан юм?

Жалбаа -

Хулгай хийж л авч байгаа ухаантай юм уу даа одоо

Отгонбаяр -

Ааан харин би түрүүн тэгэж бодож байсан юм

Жалбаа -

Тийм

Отгонбаяр -

Одоо ёс нь бас нэг ёсондоо

Жалбаа -

Бас нэг ёс нь тийм байсан юм байгаа биз

Отгонбаяр -

Тийм байсан байна

Жалбаа -

Үгүй одоо хулгай хийх маягын юм тэгээд тэр бас Бугатын нэг өвгөн байсан юм, тэр манай авгайгын суудаг айл нь. Тэгээд тэр нэг өвгөнд би бас хэлнэ, намайг мэднэ л дээ яахав нөгөө гэрээр нь байгаад байхаар

Отгонбаяр -

Нннг

Жалбаа -

Хэзээ чи нэг намайг нэг цайны хүнгүй болгох салгах гээд байна чи

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Хэзээ ч хамаагүй ээ гэхдээр зэрэг тэгнээ энэ нэг шөнө л байхгүй болгоно доо, тэгээд бас л шөнө явуулна гэсэн үг юм даа тэр чинь

Отгонбаяр -

Тийн тийм байна

Жалбаа -

Тхх цаад хүн ч гэсэн тийм байсан.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд би дагуулж гараад энэ өвгөнтэйгээ эндээ ирээд яахав суудаг айл нь юм байна бас яасан ийсэн гэх болов уу гээд өнөө шөнө яв өнөө шөнө 2-улаа хэлье гэсэн чи хэл гэнэ, аа тэгэхэд би хэлсэн. Аа өнөө муу өвгөнтэй чинь хэрэлдэж сурсан юм чинь орой ирээд маргааш өглөө чинь хүн байхгүй шүү,

Отгонбаяр -

За

Жалбаа -

Ээ хөө чамайг тэгнээ тэгнэ тэгэж байгаал тиймэрхүү л байсан тэгээд чиг уул нь гайгүй байсан одоо л харин ойрын хэдэн жилээс манай энд чинь хот мотын юм нөлөөлж байдаг юм уу одоо энэ их өөр болсон шүү

Отгонбаяр -

Яаж өөрчлөгдөж байна?

Жалбаа -

Өө одоо яахав тэр янз бүрийн тэр тавих хадаг сүүдэр тавих энэ тэр чинь одоо л эндээ л юм хуманд орох, барих одоо тиймэрхүү юмнууд нь бол шал өөр болсон байна лээ.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Аа тэр ч яахав нийгмээ ахуйгаа юугаа дагадаг юм хойно яахав, уг нь Архангай Завхан энэ тэр чинь ийшээгээ байлуу? Намайг бага залуу жолооч болоод явж байхад л бид л одоо бүр гайхдаг байсан юм. Одоо ийм энчээ ч одоо ингэж хуримладаг юм байх даа мөн хачин юм аа гээл

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Архангайгаас цааш л гараад л энэ их юу л даа.

Отгонбаяр -

Өө хачин юм хачин юм байх чинь билээ, өө чухам

Жалбаа -

Хачин юм тхх, тэгээд л одоо энд тэндэхийн хүн ирж одоо манайхан энд л одоо гэрлэх болох юм байна ш дээ. Тэгээл нөгөөдүүл чинь л одоо бас тэр хүний мөнгөнд одоо манайхан ч тэрний жишиг дагахаас яахав,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо тийм боллоо яахав тэгээд одоо 2,3-н жилээс өргөжиж байна аа одоо яахав тэр ч одоо ахиал байна орчин үед чинь одоо, дээр үеэсээ л илүү байхгүй ядуу мадуу л гэнэ одоо тэгээд ирэхдээ нэг юм болвол. Одоо тэгээд энэ сая энэ нэг одоо дэлхийд ч болсон юм байгаа биз, манайд ч болчихоод байгаа энэ хямрал гэдэг нэг юм, аа манайх ч бараг 20-оод жил хямарч байгаа юм даа тэгээд

Отгонбаяр -

Ёстой үнэн дээ

Жалбаа -

Тийм одоо ерөөсөө өөдтэй болсон юм байхгүй, тэгээд одоо нодлин уржнангаас нэг жаахан мөнгөний гачаалаас болоод энэ банк манк жаахан муудаад байгаа юм уу хаашаа юм гаднаас ордог гардаг мөнгө нь муудсан юм уу одоо энэ жилээс энэ ажилгүй залуус энэ хөдөөний энэ хэдэн цөөхөн малтай улс энэ тэр жаахан бас больж байна шүү. Энэ нэг 2001 оноос хойш нэг 2006,7 ,8 он хүртэл ер нь нилээн аятайхан болоодохсон юм шүү дээ. Ер нь хүн болгон одоо ер нь малтай нь хэдэн малтай, төгрөгтэй нь хэдэн төгрөгтэй. Ингээд би ч нэг худалдаа хийчихдэг наашаа цаашаа явчихдаг, тэгсэн одоо уржнан ноднин намраас зүгээр эрс байхгүй боллоо одоо энэ хямрал мамрал нь болж байдаг юм байлгүй одоо тэгээд яадаг юм байгаа юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тхх одоо тэгээд энэ засаг төр нэг юм бодож байдаг юм байгаа биз, одоо энэ нэг 2 толгой гэж нэг яасан айхтар юм байдаг юм

Отгонбаяр -

Харин тийм ээ

Жалбаа -

Одоо 10-аад жил яригдлаа болсон юм гэж нэгч байдагггүй, дандаа ийм тэнэг улсууд баймгүй юм одоо аргаа барсан юм байгаа даа сая чинь одоо айхтар айхтар үгнүүд хэлж л байх юм одоо энэ улсууд чинь одоо. Бүгдээрээ хятад ч гэх шиг тийм гэнэ дээ тэд чинь тэгээд хятадад өгөх гээд байгаа цааш нь өгнө Өмнөговь энэ тэр чинь цааш нь өгчихөж байгаа ч гэсэн тэрийн ч одоо мэдэх биш ямар одоо уулзах ч биш

Отгонбаяр -

Нхн энэ телевиз радиогоор ярьж байгаа мэдээ хүмүүсийн ам дамжиж ярьж байгаа ярианд нь хүмүүс хэр зэрэг итгэж тэр их нөлөөлдөг үү?

Жалбаа -

Үгүй манай хөдөө чинь одоо нөлөөлөхгүй ээ гайгүй одоо ер нь сайн муу 2 нь одоо бүүр итгэхээ байсан хар ирлээ гээд энэ ч тэр муу хэллээ гээд тэгж л байдаг юм, одоо ч гэсэн ийм маягтай болчоод байна ш дээ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо энэ жилээс сонгууль өгөх дөө манай эднүүсээс сонгуулийн энээ тэрээ гээд сүйд болох юм байдаггүй хувьсгалт нам л дандаа дийлж явдаг юм Ардчилсан нам 2 л байдаг юм даа өшөө нээх нам гээд байх юм байдаггүй

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Иргэний зориг нам гээд ганц нэг юм байвал байдаг л юм шиг байхгүй тэгээд л одоо юу яахад бол ер нь нодлингийн 7 сарын тэр юунаас хойш бол ер нь сонгууль монгуульд чинь ер нь ердөө нээх сүжиг буурсан шүү одоо ер нь алинд нь ч өгсөн яахав мөнгө өгөөл мөнгө л өгвөл авна шүү ямар тэрэнд өгөхийн биш мөнгийг нь аваачихна дандаа тийм юм ярьж байдаг юм

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тээх

Отгонбаяр -

Авах нь аваал замдаа бол өөрөө өгнө

Жалбаа -

Тэрэнд бол мөнгөнд сонгууль өгөх гэж хаашаа харсан юм байхав мөнгө л өгч байвал Ардчилсан намаас ч аваад Хувьсгалт намаас ч аваад

Отгонбаяр -

Тэд нар нь тэгээд өгдөг юм уу?

Жалбаа -

Ганц нэг хөдөө энэ тэр яахав 5 цаас маас өгдөг юм шиг байгаа юмаа

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тийм л юм өгвөл аваад байгаарай гэх маягийн юм хөдөө улс амьтан ярьж явдаг юм, тэгээл би нөгөөдөхийг нь тээр амар аль ч нам яадаг юм дуртайд нь өгнө мөнгө өгвөл аваад байгаарай та нар

Отгонбаяр -

Тэг нь ш дээ

Жалбаа -

Ингээд ирэхлээр чинь

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Цаад хэнд нь ч өглөө гээд бидэнд тус болох юм байхгүй өө ийм л яриатай болсон

Отгонбаяр -

Өө бүүр тэгэж алдарсан байна ш дээ тус болох юм юу ч байхгүй

Жалбаа -

Байхгүй алинд нь ч

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Хоорондоо худлаа юм ярьж дээр нь нийлж би тийм юм өгнө би тийм өгнө би тийм өгнө ингэж

Отгонбаяр -

Улам илүү гарч

Жалбаа -

Даваж байгаад л тэгээл сүүлдээ байхаа байх юм биш

Отгонбаяр -

Ёстой үнэндээ за за Жалбаа гуай 2-лаа эхнийхээ яриаг дуусгая тэгээд жаахан завсарлаж байгаад үргэлжлүүлье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.