Jalbaa


Basic information
Interviewee ID: 990349
Name: Jalbaa
Parent's name: Dorj
Ovog: Sharnuud
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Avzaga sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
illness / health
democracy
privatization
travel
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Жалбаа ахаа 2-улаа 2 дахь яриагаа эхлэе. Тэгээд та ан гөрөө хийж явлаа хөдөө Булганы нутгаар хөндлөн гулд нэвт шувт

Жалбаа -

Аа явж л байлаа

Отгонбаяр -

их явлаа сонин сонин юм их тохиолдсон байх тээ?

Жалбаа -

Ах нь урд чононд явж байгаад

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Манай эндээс их олон хүн явсан юм, өө олуулаа 10-аад хүн 11,12 хүн ч яв луу, хөдөө би нэгдлийн механик байсан амралтаа авсан

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд айраг ууя гэхлээр нь цуг явъя гээд буугаа өгнө буугаа аваад ингээд нөгөө манай нярав Тарав гээд нэг баахан юм нар нийлээд явсан тэгсэн чинь 10-н сарын 1,2-нд л байх шинэ цас орсон байсан тэгсэн энэ хойшоо явж байсан чинь 2 чоно яг таардаг юм байна аа, тэгээд л нөгөөдүүл чинь энийг сүүлд нь ална мална болоод л явчихлаа тэгээд тэрийгээ бүгдээрээ хараад хагас нь наанаасаа 2 хүн үргээгээд, хагас нь машинтайгаа очоод сууна тэгээд бид хэд ингээд суусан би Марууш гэж манай нэг нярав байсан юм, одоо ч амьд л даа тэр бид 2 нэг дор ингээд сууж байсан тэгсэн нөгөө нэг харсан чинь нөгөө чоно надаас өнгөрөөд явж байна урдаас ирэх ёстой байсан

Отгонбаяр -

Аанг

Жалбаа -

Тэгээд нөгөөдүүлээсээ жаахан айгаад нөгөө чоно л босоод ийшээ харангуут л ингээд буудаад муухан л буудах шиг боллоо тэгээл өнхрөөд явчих шиг л болсон тэгсэн нөгөө дээрээс хүн ирж явсан ойчсоон л гэж байна, өө мэдэхгүй хоогуур л буудчих шиг л боллоо тэгээд 2-лаа наанаас очоод

Отгонбаяр -

Хэдэн метрийн зайтай өнгөрч байгаа юм

Жалбаа -

Өө яахав нэг 100-гаад метрийн зайтай явж байсан байх л даа

Отгонбаяр -

За

Жалбаа -

100 дотор л явсан 70,80 метр ч байсан юм уу тэгээд буудчихсан 800-гийн буутай байсан, тэгсэн чинь 2-улаа довон дээр байж байсан нөгөө чоно маань босоод явж байна аа гэдсээ чирчихсэн

Отгонбаяр -

Ээ хүүдий

Жалбаа -

тэгэхлээр нь дахиад суугаад буудаадахсан тэгээл өнхрөөд ойчлоо тэгээд очоод 2-улаа яриад л очоод л буугаа тавих гэсэн цасан дээр ингээд буу тавих нэг эвгүй оргиод, чонон дээр буугаа тавчихъя даа гээл ингээл тонгойгоод ингэсэн чинь “Аааав” л гээл тэгсэн буу тийшээ үсрээд л явчихсан энтэй талын гарыг хазчихсан үнхчихдэг юм байна бүр ингээд

Отгонбаяр -

Яанаа

Жалбаа -

Тэгээд л энэ гурван хурууны үзүүрт хэл нь ингээд жигтэйхэн ширүүн

Отгонбаяр -

Баруун гар тал

Жалбаа -

Жигтэйхэн ширүүлж болдоггүй, за тэгээл нэг цавчиад л татах гэсэн заа даа болохгүй ухаан зарлаа заа зажилчихгүй л бол дараа л одоо амыг нь ангайлгаж л авах арга бодъё доо ингээд татчих дээр зэрэг зуусан юм чинь зүгээр сала болгоноор ингээд

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ

Жалбаа -

авчихна тэгээл нэг соёо нь энүүгээр ороод энүүгээр гараад энэн лүү орсон, 2 соёо нь энэн дээр ингэсэн байсан, эндээс ч нээх цус гардаггүй юм байна лээ шд. Эндээс цус асгаад байсан, тэгээд энд хутга зүүлттэй хутгаа ингээд баруун солгой гараараа авах гэсэн чинь сандарсан хүн чинь солгой гараараа хутгаа авч чадахгүй юм байна лээ.

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тэгэхлээр нь чоноо жаахан цааш нь түлхэж байгаад л ухарч байгаад л бакиалан гуталтай явсан, энэ түнх рүү нь ингээд л өшиглөөдөхсөн ашгүй ам нь так хийтэл ангайгаад ирдэг

Отгонбаяр -

Яанаа

Жалбаа -

Гараа аваад ардаа хийгээдэхсэн дээлтэй явсан дотуур хормой дээрээс үнхээд авч байна

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тэгтэл миний ард явсан хүн буу тас хийгээд явсан би ч цочсон гэж ухаангүй тэгсэн нөгөөдөх маань харин толгой руу нь тулгаж байгаад буудчихаж. Тэгээд өнгөрчихөөд “Хүүе наад гараа хар гараа хар Жалбаа гуай гараа хар” ингэсэн чинь өнөө цус нь гойжоод байна, үгүй ээ ямар ч би гараа татаагүй дээ энэ одоо шүд нь л орсон байхдаа гэсэн чинь л өө энүүгээр нь том соёо ороод энэ лүү

Отгонбаяр -

Баруун гарын тохойны доод руу

Жалбаа -

Тийм энүүгээр гараад энэ лүү орж явчихаж,

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Заа буцъя буцъя л гэж байна нөгөө улс чинь заа яах юм яах юм та хэд очих айлдаа л оччих гайгүй биз, бензинээр угаачихъя гээд би тэгээд

Отгонбаяр -

Бензинээр угаахаар яадаг юм?

Жалбаа -

Бензин шарханд их сайн шүү дээ урд ч бол жолооч нар янз бүрийн шарх сорви гарахаар л ингээд юм хуманд яачих чинь ингээд бензинээр угааж байгаад л юмаар ингээд боочихдог

Отгонбаяр -

Хүүш тээр

Жалбаа -

Тэгээл эдгэчихдэг юм, тэр микроб оруулдаггүй байх л даа.

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тхх тэгсэн чинь л боох юм олдохгүй л дээлээ тайлаад л цамцаа аваад л цамцаа тас голоор нь ураад л гараа боочихдог юм байна нөгөө хэдэд ч нөгөө чоныг ч өгчихлөө. за буцъя Жалбаа гуай одоо эмнэлэгт очъя л одоо чоно моно хазчихсан гэсэн. Аа яах юм яах юм зүгээр манай энэ талын энд өвчтэй амьтан мамьтан байхгүй явъя гээд л

Отгонбаяр -

Галзуу болвол ч бас хэцүү байх тээ?

Жалбаа -

Одоо тийм л байх

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээл цаашаа явж байсан чинь манай нэг төрсөн эгч байсан юм тэднийд очлоо тэгээд гар боолттой, ээ чи наад гараа яачав л гэж байна, чононд хазуулаад л гэсэн ээ цусаа алив харъя ёстой сүйд болж дээ наадах чинь одоо эмнэлэг рүү явахгүй тэгээд наашаа юунд ирдэг хүн бэ чи, үгүй ээ гайгүй байх гэсэн өнөө эгч маань нөгөөдөхийг маань задалж үзээд еээ гэнэ яачив даа гэсэн чинь дицилин гэж нэг ийм тариа байдаг байсан юм.

Отгонбаяр -

Тийм тийм

Жалбаа -

Тийм нэг хуурай

Отгонбаяр -

Дицилин

Жалбаа -

Шилтэй байдаг

Отгонбаяр -

Нннг

Жалбаа -

Нөгөөдөхийг аваад л эгч энгээд л энэ нүх рүү нь чихээд ингэж чихээд энүүгээр нь гараад ирж байгаа юм чинь, ингэж чихээд тэгээд энэ нүхээр гараад ирж байгаа юм чинь тэгээд энэ нүх рүү нь чихчихсан

Отгонбаяр -

Өө тэр бүр нэвт явчихсан байгаа юм уу?

Жалбаа -

Нэвт явчихсан нэг соёо нь

Отгонбаяр -

Соёо нь

Жалбаа -

Ийм урт соёотой юм чинь

Отгонбаяр -

Хөөх

Жалбаа -

Тэгээд эндээр нэг дээд талын соёо таарсан чинь энэ лүү чинь мах байхгүй юм байна лээ яс юм байна лээ.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Цус ч гарахгүй зүгээр жаахан яагаал тэгээл нөгөө эгч маань нөгөөдөхийг чинь дицилин хийж байгаад боож өгөөд л нэг шил архи байсан юм л даа надтай нэг өвгөн цуг явсан юм, тэр жолоочийн аав нь,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэр хүнд л өгөх л гэж байсан юм

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Үгүй одоо архи их сайн одоо талыг нь өгье дөө талыг нь өглөө өгөхөөс яахав, тэгээд нэг шаазанд хийгээд л за энийг уучих гээд өглөө тэрийг нь уучихлаа

Отгонбаяр -

Зөв

Жалбаа -

Тэгээд нөгөө талыг нь өвгөнд өгчихлөө тэгээд л тэгээл яахав дээ гар өвдөөд байсан чинь л за яаж байна Жалбаа гуай л гэдэг юм байна. Өө зүгээр жаахан чинэрээд байна л гэдэг юм байна л тэгээд л энэ л гол уруудаад л найраллаа яваад л шөнөжингөө айрагдлаадаа. Манай авгай жижүүрт сургуулийн энэ дотуур байрны жижүүрт гардаг байсан шөнө хүрээд ирсэн чинь жижүүртэй хоносон шөнө таарсан юм байна хэдэн хүүхэд нь унтаж байна чимээгүйхэн шиг л унтаад байсан чинь галзуу малзуу юм байвал одоо өглөө л мэдэгдэх байх гээл тэгсэн өглөө боссон зүв зүгээр, тэгсэн тэр айраг авч явсан нэг хүн 10-н литр айраг хийж өгсөн юм за энийг хор нь гараг ууж бай гээд тэгээд нэг айргийг нь ууж байсан, тэгээд 6,7 хоноол эндээс нэг могойд хатгуулсан чинь ингээд арьс нь хуураад гарч ирдэг юм байна. Ингээд хойшоогоо хуулраад

Отгонбаяр -

Хөөх хурууныхаа үзүүрээс хойшоогоо

Жалбаа -

Тийм ингээд хавдар нь ингэээд хойшоогоо ингээд харьдаг юм байна лээ.

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тэгээд энээ хүрээл гайгүй юм байна лээ

Отгонбаяр -

Тохой хүрээд

Жалбаа -

Тэгэж нэг миний нэг ан хийж явсан

Отгонбаяр -

Тэгээд ирээд эмчид үзүүлсэн үү?

Жалбаа -

Үгүй үгүй, ирээд үзүүл л гэж байсан тэгээд үзүүлээчгүй, тэгээд маргаашнаас нь далим ч гарсан юм уу амралттай ч байсан юм уу улсууд архи авчирч өгөөд архи уугаал тэгээл нэг 6,7 хоноод л тэгэээл гайгүй л болж байлаа.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Нэг тиймэрхүү юм таардаг юм. Аа бас нэг гахайд явж байж бас нэг хэдүүл дөрвүүл тавуулаа бас би нэг гахай буудах гэж байж нэг буудчихаж билээ, шөнө оройтоод хоноод тэгсэн маргааш өглөө нь гараад нэг гахайны хадан доор л нэг цус нь гоожоод орсон, тэгээд нэг 2 залуу явсан юм. За нөгөө 2 чинь нөгөө дороос нь яваад болдоггүй, хүүе хүүе наашаа бай наадах чинь одоо амьтай байвал наадах морь харыг чинь сүйд болдог юм гэнэ лээ гээл. Тэгсэн гаанц үсрээд л хар хур гэсэн чинь л нөгөө хоёр залуугийн чинь хойноос элдчихсэн.

Отгонбаяр -

Нннг нөгөө гахай

Жалбаа -

Нннг тийм

Отгонбаяр -

Бодон зэрлэг гахай

Жалбаа -

Зэрлэг гахай л даа

Отгонбаяр -

Тийм

Жалбаа -

Тэгэхэд нэг буудчихсан юм тэгээд урд орой нь буудсан юм цус гоожоод орсон юм

Отгонбаяр -

Ннн

Жалбаа -

Тэгээд нөгөө морины сүүлийг нь тайраад хаячихаж байсан юм, бүр хутгаар гаргасан юм шиг тэгшхэн.

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тэгшхэн тайрсан юм тэгээд нэг тиймэрхүү юм тиймэрхүү юм болж л байдаг юм.

Отгонбаяр -

Ийм асуулт байна Жалбаа ахаа юу 90-н оны үеэр та одоо энэ хөдөө суманд байж байсан ш дээ тэ. Тэгэхээр энэ тэр хотод болж байсан тэр өлсгөлөн жагсаал цуглаан тэр үйл явдлууд энд хөдөө яаж мэдээлэл ирж байв? Хүмүүс тэрнийг яаж хүлээж авч байв?

Жалбаа -

Үгүй яахав тэр үед ч бас манайхан нэг өнөө араажаваар л сонссон л доо,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо тэгээд л араажав мараажаваар л одоо тийм юм боллоо, ийм юм боллоо гээл тэр чинь тэгээд нээх 3 сарын 8-нд таарсан байх шүү.

Отгонбаяр -

Тийм Мартаар

Жалбаа -

Хөдөөгийнхөн жаахан дургүй байсан эх үрсийн баяраар өлслөө ч гэж юу юм одоо, өнөө жил одоо пролетарийн хувьсгал болохгүй молохгүй баахан л юм ярьж л байсан. Одоо тэгээд яахав хувьсгал болж байгаа юм чинь тэртэй тэрэнгүй тэгээд нам засаг төлөвлөсөнөө зөвшөөрөөд буугаад өгч байгаа юм чинь одоо тэгээд эсэргүүцээд байх ч юу байхав, тийм л юм болдог юм байх даа гэсэн маягаар л одоо манай хөдөөнийхөн чинь тэгээд л бид нар бол нээх тийм хэл яриа нээх тийм сүйд болоод байх ингэлээ гээд ч сүйд болохгүй ч юм байгаагүй, ганцхан тэр 3 сарын 8-нд л тэгэхэд л одоо ер нь ард түмэн их дургүй байсан даа. Одоо очиж очиж эх үрсийн баяраар өлсөөд байхдаа яахав, юмны билэг дэмбэрэл гэж байдаг юм энэ ерөөсөө бүтэхгүй төр болно. Ямар ч байсан мөд тогтохгүй гэсэн тэр харин үнэн юм шиг 20-оод жил төр тогтсон, төр тогтохгүй байна шүү дээ энэ ч одоо, төр тогтлоо гээд нэг 5 жил байхгүй төрийг чинь

Отгонбаяр -

Тийм

Жалбаа -

Тхх одоо энэ чинь урд чинь хөрш улсууд намайг биднийг бага байхад чинь хээ ах нь 2 төрийн нүүр үзлээ, тэгээд л нээх мундаг мундаг өвгөнүүд ингэдэг байсан би одоо 10-аад төрийн нүүр үзэж байна үгүй ээ нээрээ

Отгонбаяр -

Нээрээ л тийм ш дээ

Жалбаа -

Бидэн чинь одоо 70 дөнгөж 70 хүрээд л 10-аад жил болно гэдэг чинь одоо нөгөө нэг 70 гарсан өвгөн 80-аад настай өвгөн ээ ах нь 2 төрийн нүүр үзлээ шдээ гээд л нэг юм

Отгонбаяр -

Аа нөгөө хуучин нийгэмд байж байсныгаа ярьж байна ш дээ

Жалбаа -

Тийм

Отгонбаяр -

Хувьсгалаас өмнө

Жалбаа -

Тэгээд одоо ардчилал мардчилал юм үлдсэн нээрээ л одоо насалсан хүн юм байна даа гэж би боддогсон. Одоо чинь та нар 10-аад төр үзлээ гэж ингэж ярина шүү дээ

Отгонбаяр -

Тэгнэ

Жалбаа -

Тиймэрхүү л байсан, тэгээд яахав дээ энэ одоо дэлхий нийтээрээ иймэрхүү юм болж байгаа юм. Уг нь бол одоо ингэж болох ёстой зарчимтай байсан байх, тэгсэн манай Монгол харин зүгээр энэ зах зээлийн асуудлыг одоо зөв эхэлсэн юм уу одоо буруу эхэлсэн юм уу мэдэхгүй. Тэр юмсын учрыг яахав зарим нэг нь буруудсан байх, зэрэг зэрэг ингэж хувьчлах нь зөв ч байсан юм уу буруу ч байсан юм уу

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо тэрнээс л өмч хувьчлалын л ер нь буруу зөрүү юмнаас болж л энэ дээшээ ахихгүй байгаа байх, энэ одоо ер нь мал гэдгийг хувьчлаал идсэн тэгсэн тэгээд байдаг л дэлгүүр хоршоогоо хувьчлаал хаячихсан. Одоо тэгээд юу чиг байхгүй манай энд ч одоо дэлгүүрт жамц давс нөгөө нэг бор давснаас өөр юм байхгүй л байлаа шүү дээ. Одоо энэ дэлгүүрийн лангуун дээр чинь

Отгонбаяр -

Тийм хаа сайгүй тийм л байсан

Жалбаа -

Тхх, тэр үеэр чинь хот мот явж үзэж байсан биш, биш одоо тэгээд л тиймэрхүү л болох ёстой юм болжээ л гэсэн маягтай л байлаа ш дээ хөдөөнийхөн, түүнээс тэглээ гээд наад талд нь бас тэглээ ингэлээ гээд наанас нь босоод байсан юм байхгүй, одоо ингэх л ёстой юм байх гэсэн маягтай л байсан даа, манай энд бол

Отгонбаяр -

Нхн танай намд ардчилсан намын салбар энэ тэр гэж байгуулагдаж байсан уу?

Жалбаа -

Өө байгуулагдаж байсан ер нь тэр үеэс л өнөө ямар юмны хөдөлгөөн мөдөлгөөн холбоо молбоо тэгээд л тэгсэн тэр ардчилсан намын л одоо юу байсан байх л даа. Тэгээд л ардчилсан нам удахгүй байгуулагдсан л даа намын үүр мүүр гээд одоо ардчилсан намын хороо байдаг юм байгаа биз дээ одоо тэр хурлын дарга Тарвии гээд та нар өчигдөр танилцсан юм уу?

Отгонбаяр -

Нхнг

Жалбаа -

Нэг бүдүүн нөхөр тэр чинь манай эндэхийн ардчилсан намын ганц мундаг хүн шүү дээ.

Отгонбаяр -

Ннн

Жалбаа -

Намын дарга нь ч байгаа юу, тэгээд энэ жил бас нэг одоо хувсгалт нам ардчилсан нам 2 чинь бас 2 хуваагдаад шахуу манай энэ сумын юу болсон юм байгаа биз

Отгонбаяр -

Сонгуулиар

Жалбаа -

Сонгуулиар тэгээд хурлын дарга нь ардчилсан нам болоод засан дарга нь хувьсгалт намаас болсон юм 2 хүн сонгогдсон юм сая. Тэгээд тэр нь сая манайтай айл байсан тэгээд таньтай уулзъя гээд уулзвал уулзаж байна аа л гэсэн надаас бас юм авна гэсэн хаа байна тэр Шагдар гуай

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Хаа энэ хойгуур айлаар яваа байх л гэсэн тэгээд

Отгонбаяр -

Таны анзаарч байгаагаар 90-ээд оноос хойш энэ хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн аж амьдрал байдал их өөрчлөгдсөн байх тэ? Энд одоо эерэг сайн ямар өөрчлөлтүүд гарав?

Жалбаа -

Сайн нь яахав дээ одоо энэ хэдэн малтай хүн бүр хэдэн малтай болсон аятайхан л байсан эхний үед одоо тэгээд сүүлийн үед ч тэр нөгөө ихэнх малтай хүн чинь одоо малгүй болсон шүү дээ. Тэгээд хэдэн малаа одоо ажил байхгүй мөнгө төгрөг ч байдгүй юм байгаа биз, гурил будаанаасаа өгдөг юм байгаа биз аа тэгээд ахивал архи дарснаас ч өгдөг юмуу ингээд жаахан ер нь ядуурлын аа хөдөө бол ядууралдаа л орно шүү дээ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Манай энд бол ер нь ядуу хүн гээд би гуйлгачин гэх юм ер нь байхгүй л байдаг байлаа, харин одоо бол өөр энд тэндгүй л ажилгүй хүн зүгээр ах та гээд шууд гуйгаад явах нь ч юу юм зүгээр ер нь л одоо хэцүү байна даа тэгээд залуучууд л голдуу бид ч яахав төр засгын төрийн буянд тэтгэврийн хэдэн тэтгэврээ илүү авчихсан тэгээд нэг юм болоод л байна тэтгэвэр болоод л байсан юм одоо одоо энэ жилээс л болохоо байж байна. Одоо юмны үнэ нь хадчихаад

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо түүнээс биш одоо болж байсан юм өө болж байсан юм. Нэг 80-н мянган цаас болоод л байсан юм. Тэгээд нэг сая өмнө нь нэг 100 шахсан юм байв уу даа нэг 98,9 болсон минийх, авгайнх нэг 81-тэй л юмны нь үнэ нэмдэггүй бол одоо яахав дээ тэгээл хэдэн хүүхэд хэдэн малтай хагас хугас нэг юм чангаалгаал бид хоёр яахав нэг 25 килын гурилаар нэг сар болчих юм, тэгээд өөрснөөсөө ганц нэг малаа алаад идчих юм, яахав тэгээд сайн нь юу байхав яахав тэгээд амьдрал нэгэн жигд яахав залгаад л явж байна түүнээс биш нээх сайн амьдарч байгаа нь ч юу байхав. Тэгээл нэг яахав дээ хөдөө юм болохоор нэг автобусны мөнгө усны ус нь хүртэл мөнгө, автобусанд гараад өгөх юманд нэг мөнгө гэхгүй болохоор яахав дээ хүн амьтан тэтгэврээ аваад нэг сарын эцэст нэг гурил цайны юмаа авч аваад л сарын сүүлчээр нь тэгээд нэг хэрэгцээ гарвал тэгээл мөнгөгүй л сууж байх юм байна лээ. Юу ч үгүй л хоосон юм чинь тэгэхдээ яахав хөдөө юм болохоор тэр өдөр тутам мөнгө шаардагдахгүй тэгээл байж л байна. Тэгээд энэ юунаас бол амьдрал хөдөөгийн амьдрал бол эрс муудсан, ганц нэг л хүн одоо хувьчлал овоо авсан овоо мал хариулж байсан хүний хүүхдүүд энэ тэр яахав зүгээр малаа харин тоотой хэдэн мянга хүргээд мянгат малчин жалчин болоод харин гайгүй байна. Одоо тэр нь цөөхөн л дөө яахав нэг 100-ны нэг 10,20-н хувь хүрэхтэй үгүйтэй л ер нь зүгээр 60,70-н хувь нь зүгээр л дундаас дооштой л байна даа.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо тэгээд 20-н хувь нь амьдрал нь хүрэлцээгүй, малтай улсыг чинь нэг ажилгүй суухад бол

Отгонбаяр -

Малтай улсуудыг бас боломжийн байна гэж хараад байгаа байхгүй юу. Гаднаа машинтай, антентай, цахилгаантай

Жалбаа -

Одоо нэг бүх мал нийлээд нэг 300-гааас дээш нэг 400-гаас дээш малтай хүн бол яахав болж байна аа.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо яахав энэ жил нөхөн төлөгдөхөөр нь хойтон нь энэ зах зээлд 5,3-н юм зараад гурил будаанаасаа өгөөд ингээд ,аа тэрнээс доошоо малтай улсууд тэгээд хаа байна за одоо ерөөсөө тэгээд манайхан гэсэн үг, манай хүүхдүүд гэхэд одоо нэг 200,300-гаад малтай тэгээл доошлуулаал 80-н малтай 2 үнээтэй нэг 2 гүүтэй шүү их юм тэр чинь тэр чинь дангаараа одоо эргэж буцаад намар нь идчих ч юм байхгүй шахуу юм тэгээл бие биенээсээ нэг юм дөнгөн данган хоорондоо хольж хутгаад л нэг юм болж байгаа гэхэд ер нь хэцүүхэн л байна.

Отгонбаяр -

Тийм үү?

Жалбаа -

Тхх тиймэрхүү л байна.

Отгонбаяр -

Сумын төв дээр тэр ядуу амьдралтай хүмүүс их байна тэ?

Жалбаа -

Өө их бий их бий одоо,

Отгонбаяр -

Ажил байхгүй

Жалбаа -

Ажил байхгүй, ажил байхгүй болохоор л ядуу мал байхгүй шүү дээ тэр чинь тэгээл одоо

Отгонбаяр -

Тэгээд тэр хүмүүс юугаар амьдарч байна? Одоо ажил байхгүй мал байхгүй

Жалбаа -

Одоо тэгээл одоо нэг хүүхдийн мөнгө зөнгөхөн шиг л одоо яахав тэгээл тэрийгээ аваал одоо тэгээд л тэгээл дутуу гуцуухан шиг л одоо манай хүүхдүүд зарим нь хүүхдүүд 6,7 айл гэр байгаа юм та нар 1,2 бол төвд юм хум хийдэг л байсан тэгээл одоо төвд ажил олдохгүй нэг нь манай нэг хамгийн бага охин гутлын мэргэжилтэй юм байгаа юм

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээл нөгөөдөхийгөө эргүүлж авах нөгөө юу дийлэх юм байхгүй юм чинь тэгээл эднүүдийн юунаас болж ганц нэг мал зараал намар энэ тэр нь хэдэн гутлын юм авч өгдөг нөгөөдөхөөрөө нэг цагаан сар болох нэг наадам болох энэ тэрийн юманд

Отгонбаяр -

Ямар гутал хийдэг вэ? Монгол гутал уу?

Жалбаа -

Үгүй ээ Оросын одоо нэг иймэрхүү гутал

Отгонбаяр -

Нхн цагаан ултай

Жалбаа -

Цагаан ултай, хүрэн ултай тэгээл нэг тийм иймэрхүүхэн шиг л амьдарч тэгээд ер нь сулхан тийшээгээ л байна тэхдээ л хоногийн хоол ч гуйгаад явахгүй шиг л ер нь бүтэн бидний үеийн дээрээс нэг зовохгүй байхгүй за зовлонтой л амьдарч байна даа ер нь дандаа л өдөр шөнийн бодол одоо хүүхдээ яах уу тэрийгээ яах уул нь бидэнд бол одоо энэ сэтгэлийн зовлон гэж юм юу ч байхгүй

Отгонбаяр -

Яг үнэн

Жалбаа -

Ажлаас халагдана гэж юм мэдэхгүй цалингүй болчихно гэдгийг мэдэх юм байхгүй ажилдаа явж л байвал одоо тэгээд цалин байж л байдаг юм байж л байдаг яахав нэг авдаг юм нь тоо нь цөөхөн л байсан байх гэхдээ болоод л байдаг байсан идэж уучихаад л

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Яахав дээ нөгөө ногоо цагаа энэ тэр дутмаг байх нь байсан л байх. энэ чинь бас чихэр жимстэй түүнээс бол амьдрал одоо сэтгэлийн зовлонгүй амьдрана гэдэг чинь тааруу юмнаас одоо хамаагүй хол дээр юм шүү дээ

Отгонбаяр -

Тийм ш дээ

Жалбаа -

Тэгээд нэг малтай байж ингэж юу яаж орхих нь ээ ерөөсөө ингээд баталгаатай цалинтай л байж байх чинь баярлаж байна гээд л ярьж хөөрөөд л амраад л одоо ах дүүгээрээ ороод л одоо наашаа цаашаа нийлж хөөрөөд одооны хүүхдүүд чинь айхтар 2 юм байна. Архи уудаг нэг хэсэг, нэг хэсэг нь одоо энэ сэтгэлийн дарамттай байх юм, яаж нэг 2,3 хүүхдээ яаж нэг сургуульд одоо хүүхдийнхээ хичээлийг авч

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо яаж энэ сарын нөгөөдөх муу цалин хүнс байхгүй нөгөөдөх юугаа яах уу мөнгө ихтэй хийх ажил юу байна гээд энэ ингээд энүүгээр яваад тэгээд хүүхнүүд нь голдуу л харж байхад авч явах юм даа зайлуул эрэгтэйнүүд нь ажил хаяцгаагаад л нөгөө архитайгаа золгоод л

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Муутайгаа ингээд л тэр голын зах тэр байшингийн сүүдэрт сууж байгаад л ингээд л архи уугаал сууж байгаа л ингээд орой хоосон орж ирээд л. Нэг тийм айхтар юм байна одоо ер нь монголын ихэнхи нь тийм байхаа. Одоо баганхи хэсэг нь л амьдралтай, нэг хэсэг нь дээр гарчихсан сайхан юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо тэгээд л нэгэнтэй гаргацан хурдан морьтой ч болчих юм, хурдан машинтай ч болчихийм, за тэгээд л ганц нэг улс ч ажилуулчихдаг юм байна

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

... харахад сайхан хувцас хунартай нэг хэсэг хүмүүс цөөхөн байна л даа. Сумын хэмжээнд одоо 20 оод юм байна уу даа тэгээд бусад нь одоо нэг л ижил хэмжээний хүмүүс юм за тэгээд л бид нар чинь нэг муу яахав түрүүчийн засгийн буянд юугаар үхтлээ нэг ингээд л сууж байна иймэрхүү л

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Жигтэйхэн

Отгонбаяр -

Их нүүж байна уу танай нутгийхан хот руу

Жалбаа -

Өө нэг хэсэг нүүсэн харин одоо нодлингоос энэ жилээс ер нь зогсчихоод байна шүү

Отгонбаяр -

Тийм үү буцаж ирсэн уу хот руу нүүж ирсэн хүмүүсээс

Жалбаа -

Өө ирсээн ирсэн 1,2 хүмүүс ирсэн ер нь нэг хэсэг айхтар нүүсэн юм аа

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Одоо л нэг нүүдэл зогсчихоод байна ер нь хотын байдлыг харахад аятай болж байгаа юм байгаа биз харин нүүдэл гайгүй болоод байна

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Яахав дээ ер нь ганц нэг ажилтай нь мэр сэр явж л байх юм гэхдээ нөгөө нэг малаа туугаад л явчихдаг юм шиг байгаа юм гаагүй болсон л доо

Отгонбаяр -

Өөр нутгаас ирээл танай нутагт ирж сууршиж байгаа улсууд байна уу

Жалбаа -

Манай энчээ дүндээ гаагүй ийшээ бол манай нутгийг дайрч их явсаан

Отгонбаяр -

Зам зуур

Жалбаа -

Тийн

Отгонбаяр -

Тийн

Жалбаа -

Одоо энэ эрдэнэт энэ заамарын тэр алтны чинь уурхай байгаа хажуу хажуу Бүрэг Хангайгаас цааш болвол ингээд чигчихсэн юм байлаа шдээ.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэр дандаа л завханых аа гэж байдаг юм, увсынхаа л гэж байдаг юм

Отгонбаяр -

Баруун зүгийн их нүүдлийн зам байх нь

Жалбаа -

Их нүүдлийн зам байна

Отгонбаяр -

Тийм

Жалбаа -

Өө тэр ч одоо энүүгээр чинь яг төв дундуур нь гарна ерөөсөө.

Отгонбаяр -

Хот руу нүүсэн улсуудын байр байдлыг анзаарав уу? Эндээс хотод нүүж очсон хүмүүсийн амьдрал нь яаж байх шиг байх юм?

Жалбаа -

Үгүй ээ яахав дээ манай эндээс чинь л ... нэг юм байж л байна л даа. Зүгээр хэт тааруугууд нь тэгээл нэг тэр настай голдуугууд нь тэгээл эргээд ирсээн тэр голдуу. Тэгээд яахав дээ хүүхэд шуухад нь нэг сургууль соёлд орсон юм уу тэндээ нэг ажил алба хийгээд яана уу гэхээс биш, энэ нэг яваад өгсөн улсууд чинь ер нь, би ч мөн нэг 2 жил явчихаад эргээд ирсэн хүн байгаа юм

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээд нэг хүүхдүүдээ харж байгаад тэр хүүхдүүд ч тэгээд өдөр тийшээгээ эрдэм хичээлдээ явчихдаг, тэгэхээр нь нутагтаа хүрээд ирсэн юм. Үгүй яахав дээ уг нь бол ажилтай хүн бол хотод болох л юм байна лээ. Би ч бас хотод ороод нэг сахиул манаач хийсэн байсан, чуганц бид хоёр хоёулаа тэтгэвэртэй

Отгонбаяр -

Нхнг

Жалбаа -

Болвол болох л юм байна лээ, аа огт ажилгүй байгаа улсууд одоо тэр горьгүй ээ. Би чинь тэр яагаагүй бол ийм сахиул махиул байр майранд тэр дотор төв дотор байсан, их тийм юу ч үзээчгүй гараад ирсэн юм. Намайг байхад Улаанбаатар луу одоо тэр 4,5 оны үед чинь үер ус ч болоогүй аятайхан сайхан байсан үе байгаа юм.

Отгонбаяр -

Танай гэр бүлийнхэнээс таны одоо мэддэг танай хамаатан садангуудаас хэлмэгдсэн хүн бий юу? Хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан хүн?

Жалбаа -

Хэлмэгдсэн хүн гэж одоо тэр их хэлмэгдүүлэлтэнд өртсөн хүн ер нь байхгүй одоо тэр мөнгө цөнгө нөхвөр мөхвөр авах тийм байхгүй юм байна лээ. Манай ... нэг төрсөн эгч нь нэг хадам талаас л нэг 2 өвгөн байсан юм. Одоо тэгээд тэр 2 яасан юм байгаа байх чухам надад бол манай аав эжий би өөрөө хүний өргөмөл хүүхэд байгаа юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Манай төрсөн ах эцэг эх чинь хэлмэгдээгүй. Ганц лам л шоронд ороол хүрээд ирсэн тэгээл зүгээр байж байгаал нас барсан юм.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Миний өргөж авсан талаас бол тийм юм байхгүй л юм билээ. Нэг өглөө босоод ирсэн л ийм юм байхгүй л юм байна лээ. Юм ерөөсөө ярьдаггүй л

Отгонбаяр -

Танай өчигдөрийн миний яриулсан хүмүүс бас л их тийм өргүүлсэн ингээд хүүхдүүдээ яасан, танай нутагт өргүүлэх явдал их элбэг байдаг юм уу?

Жалбаа -

Элбэг байсан юм байна лээ дээхнэ үед, аа тэгэхдээ тэр манай миний гарсан тал бол бүр олон хүүхэдтэй бүр нэртэй Жамсран начингийнхан гэж

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

16 хүүхэдтэй хүн байсан юм байна лээ.

Отгонбаяр -

Ннн

Жалбаа -

Тэрний нэг нь манай аав. Тэгээд тэр Жамсран начингийн 16 хүүхдийн нь хүүхэд би байгаа юм. Тэгээд манай аавынхаас 12 хүүхэд гарсан

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тийм тэгээд 12 хүүхдээс 4 нь нас бараад тэгээд 8 хүүхэд үлдсэн. Хамгийн бага нь би байсан ухаантай юм тэгээд намайг бас жаахан байхад нь хүн өргөөд авсан байгаа юм.

Отгонбаяр -

Нхн таныг өргөж авсан айл хүүхэдгүй байсан юм уу?

Жалбаа -

Аа хүүхэд нь тогтдоггүй байсан юм байна лээ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

3 хүүхэд гараад нас барсан байсан.

Отгонбаяр -

Аа золиг

Жалбаа -

Тэгээд намайг аваад их сонин юм аа сонин амьдрал байдаг юм,

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгсэн чинь миний өргөсөн талд 4 хүүхэд нас барсан, одоо төрсөн гэрт

Отгонбаяр -

Өөрийн чинь гэрт

Жалбаа -

Тийм

Отгонбаяр -

12-оос 4 нь

Жалбаа -

12-оос 4 нь нас барсан юм, тэгсэн чинь энд би хүрээд ирсэн, ирээд би хүрээд ирсэн чинь нөгөө айлаас маань 5 хүүхэд гараад 1 нь нас бараад 4 нь одоо байгаа ингээд би 4-н дүүтэй байж байдаг юм

Отгонбаяр -

Ааан өмнө нь 3 өнгөрсөн тэ?

Жалбаа -

Тийм тэгээд манай эцэг тэгдэг юм. одоо нөгөө миний эцэг дээр очоод золгуулах гэж очоод өө би одоо Жамбалынхаа хүүхдийг нь авчихсан юм гээд. За тэр яахав байх газраа байдаг юм байхгүй газраа байдгүй юм байдаг газраа байгаа юм байгаа биз. Тэгээл их сонин аав ээж их сонин юм надад ярьдаг юм надад, нээрээ намайг авсан манай тал 4 хүүхэд гарсан чи 4-н дүүтэй энэ чиний доод талын гарсан 4 дүү үхсэн байгаа юм. Тэгээд одоо хүний хүүхдийг тэжээнэ гээд аваад ирсэн санагдаад л аавын сэтгэл одоо их сонин бодогдоод

Отгонбаяр -

Аа тэр өнгөрсөн 4 хүүхэд чинь танай төрсөн гэрийн өнгөрсөн 4 хүүхэд чинь таны доод талын 4 юм уу?

Жалбаа -

Тийм миний доод талын 4

Отгонбаяр -

Өө ямар учиртай юм тэгэхээр таныг өргөсний дараа гарсан хүүхдүүд юм уу?

Жалбаа -

Тийм гараад бүр ихэртэйгээ 2 ихэр гараад манай ижийтэй өнгөрсөн юм 37 настай байхдаа манай ээж

Отгонбаяр -

Залуу явчихаж ээ хөөрхий

Жалбаа -

Тийм залуу байсан. Тэгээл наана хүрээд ирсэн чинь бас 5 хүүхэд гарсан юм аа. Тэгээд нэг нь үхчихээд одоо 4 нь байгаа юм аа одоо ингээд 5-улаа Бажийндоржийн гэдэг овогтой 5 хүүхэд байж байна хамгийн том нь би ухаантай,

Отгонбаяр -

Тэр үед хүүхэд багадаа их энддэг байсан шиг санагдаад байгаа байхгүй юу?

Жалбаа -

Тийм байсан энддэг байсан байгаа юм одоо ухаандаа манайхаас 3 уул гарсан гэхэд л одоо 3-улаа л эндсэн байсан юм байна лээ л дээ тэгээд

Отгонбаяр -

Хөдөө байгаад тэр эмнэлгийн тусламж авдаггүй байвуу?

Жалбаа -

Тэгээд олон хүүхэдтэй айлаас л хүүхэд өргөж авдаг тэгээд манай тэр миний дээд талын ах эгч нар байна бас бүгд өргөмөл шүү.

Отгонбаяр -

Тийм үү?

Жалбаа -

Манай хамгийн том ах нэг дунд хирийн нэг охин хоёр л гэртээ байсан. Тэр наймын чинь зургаа нь хүний өргөмөл хүүхэд байгаа юм.

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Одоо танайх бол сайхан олон эрүүл энх хүүхэдтэй гээд дээр үед тэр айлын хүмүүс тэр хүүхдийг нь аваал явчихдаг байсан.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгээл ийм л юм байсан одоо тэгээд хамгийн миний дээд талын эгч бид 2 үлдээд байна тэр 12 хүүхдээс. 4 нь ч яахав нас барсан 8 нь хүүхэд нь сая байж байгаад миний том ах 80 хүрээд нас барлаа за тэгээд л нас барсаар байгаад л хамгийн бага нь би ухаантай нь би үлдэж байна, энэ 2-улаа бага нь ухаантай юм би үлдэж байгаа юм, одоо би 72,73 хүрч байгаа эгч маань 74,75 хүрч байгаа гэсэн манай энэ 2 маань иймэрхүү байцгааж байна

Отгонбаяр -

Нхн нэг ийм асуулт байна Жалбаа ахаа таны амьдралд тохиолдсон их гүнзгий нөлөөлсөн тийм үйл явдал юу вэ? Амьдралд чинь их гүнзгий нөлөөлсөн үйл явдал?

Жалбаа -

Надад тийм онцгой сайн ч юм байхгүй муу ч юм байхгүй одоо ерөөсөө жирийн л одоо явсан хүн дээ элдэв хангай хэрэг болж ажил мажлаасаа халагдаж явж үзсэнгүй нэг их сайшаагдаад одон тэмдэг авч үзсэнгүй яахав дээ тэгээд л

Отгонбаяр -

Хувийн амьдрал хэвийн сайхан

Жалбаа -

Хувийн амьдрал хэвийн сайхан, авгай зоотехник байсан энэ нэгдэлд 8 жил зоо техник хийгээд тэгээд намайг дагаад Булган аймаг ороод Могод дагаад Могодод тэр уурийн шинэ уурийн зуух чинь тусгай тийм хлоржуулагч гэж юу дарчихаад байдаг сайхан гоё автомат юм байсан тэрний техникчээр нэг 10-аад жил ажилсан тэгээд энд сургуульд ирж сувилагч жижүүр байрны жижүүр энэ тэр хийж байгаал тэгээл пэнсэндээ гарсан одоо бид хоёрт бол онц ч сайн юм хийгээд байсан юм байхгүй муучлагдаад ч байсан юм байхгүй

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

За ингээд л 3,4 3,4-н л газар ажил хийсэн ажилаа бид 2 чинь Могод сумын сургууль, нэгдэл аймгийн гүйцэтгэх захиргаа бид хоёр 30 гаран жил ажилчихаж байгаа юм, би 36 жил 4 сар ажилсан юм байдаг юм, дандаа л тэр жолоочийн талын л юм тэгээд 2 дахь нь 10-аад жил механик хийсэн байх тэгээд бусдад нь дандаа жолоо хийж байсан ийм л амьдралтай юм байгаа нь

Отгонбаяр -

Танд тийм дурсгалтай эд зүйл өвөг дээдсээс уламжилж ирсэн тийм юм хум бий юу?

Жалбаа -

Байхгүй, надад ийм манай эцэг эх нар тийм ч их бодь хэрэглэдэг хүн байгаагүй юм байлгүй байсан бол одоо надад л ирэх ёстой байх байсан тийм юм хум юу ч байхгүй

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Нэгдлийн малаар явж байгаад л нас барсан тэгээл хөөрхий би өөрөө нэгдэлд жолооч хийгээл тэгээд л би 19-тэй эцгээсээ 4-н дүүтэйгээ хоцорсон юм байгаа юм

Отгонбаяр -

Аав чинь таныг 19-тэй байхад өнгөрсөн юм уу?

Жалбаа -

Тэгсэн

Отгонбаяр -

Ээж чинь бүүр багад өнгөрсөн юм байна шдээ

Жалбаа -

Ээж өргөж авсан ээж саяхан өнгөрсөн

Отгонбаяр -

Аа нь өргөж авсан

Жалбаа -

Өргөж авсан аав төрсөн аав 2-лаа өнгөрсөн юм байгаа нь

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

59 онд өргөж авсан аав, 61 онд байна уу даа төрсөн аав нас барсан тэгээд л тэгээл би хэдэн дүүгээ ижийтэйгээ. Ижий ч яахав нэгдэлд үнээ мал саасаар байгаад л тэрүүгээрээ пэнсэнд гараад л бас нэг хэдэн төгрөг авсаар байгаал тэгээл хэдэн дүү нараа бас нягтлан мягтлан янз бүрийн юм болоод тэгээд тэрэн дээрээ байж байгаад тэгээд яасан одоо нэг 4 дүү байдаг юм. Эрдэнэтэд нэг байна уу даа Хялганатад нэг байна хотод нэг байна энд нэг байна Эрдэнэтэд 2 тэгээд 4 надтай 5-лаа шүү ингээд нэг юм

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Амьдарч л байна одоо яахав нэг өвчин зовлон ч гээд байх юм гайгүй энэ дүндээ гаагүйл одоо дундаас дээш л байсан амьдарч байсан юу байхав социализмын үед одоо ч дундаас доош амьдралдаа орж байх шив дээ

Отгонбаяр -

Хамгийн гол нь сэтгэл санаа сайхан амгалан байвал тээ

Жалбаа -

Ээ дээ сэтгэл санаа л амгалан байна гэдэг чинь хөрөнгө зоориноос хамаагүй сайхан юм байдын ш дээ

Отгонбаяр -

Ёстой үнэн шд

Жалбаа -

Ёстой инээж уулзаад л

Отгонбаяр -

Тийн ш дээ

Жалбаа -

Юм яриад л ярихад дандаа л жаргал зовлон зовлон ярих юм байхгүй даа инээж хөхрөөд л идэж ууснаа яриад л тэгээд л янз бүрийн юм болсноо яриал байна уу гэхээс. Одоо чинь тэгээд л хүнтэй таарах болвол за одоо миний үеийхэн чинь жаахан хэцүү л юм байна дөө нэг юм болвол амнаас нь гарч байгаа юм л даа бидний биений байж байгаа хүүхдүүдийн байж байгаа ч гэх шиг за иймэрхүү л юмнууд л ярисан л улс байх юс. монгол хүн ерөнхий дөө сэтгэлийн дарамтанд орчихжээ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Сэтгэлийг нь жаахан сэргээх одоо энэ засаг төр болж өгвөл одоо нэг жаахан хэвийн амьдрал юу л яамаар байхын энэ олон нийтийн нэг тэр дундын л амьдралтай л бүх хүн нэг дундаж болоод л дундаас дээш хэн ч болсон яахав тэгээд ядуу зүдүү ч улс оронд ч байлгүй яахав 5,10 нь ч хэзээ нэгэн цагт байдаг л юм байгаа биз

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тийн ингэж жар далан хувиараа ингэж ядуу тийшээгээ байна гэдэг ч одоо ер нь тун тусгүй. Мал аж ахуй гэдэг чинь одоо энэ цаг агаарын ийм тогтворгүй үед бол баталгаагүй амьдрал шүү дээ хүү минь ганцхан ган болоод нэг зун үхээд дуусна ганцхан зуд болоод л нэг өвөл үхээд дуусна тэгээд хойтон жил одоо энэ жилийн тэр баруун аймгуудыг хар тэрэн шиг л тэгээд л хоосон хоцроход бэлхэн юм шүү дээ энэ ерөөсөө баталгаагүй мал аж ахуй гэдэг чинь эрсдэлтэй ажил байгаа юм тэгээд ялангуяа энэ цаг агаарын байдал ийм болж байгааг хэлэх үү аюултай байна тэгээд одоо нэг баталгаатай ажилтай гээд болох худлаа шд

Отгонбаяр -

Ууж идэх гэснээс та нэг дор хэдэн литр айраг уух уу та нэг айраг уух тухай яриад байсан чинь 70-н литр бараг нэг өдөр уусан гээд

Жалбаа -

Аа тийм тийм л өвгөн байсан би 59 оны намар юм аа сомсмол барьж байсан тэгэхнээ нь урд Харуутын голоос ирж ачдаг байсан юм манай эндээс явж

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Эндээс чинь одоо Харуутын гол хол шүү дээ 50,60-н километр тэгээд нэг грушик өгөхгүй ээ нэгдэл чинь одоо

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Аа танай өрийг одоо та нар, за чи өөрөөө очоод ачаад ир Жалбаа чамд грушигны мөнгийг нь өгнө, грушигны мөнгө гэж нэг өдөрт нэг 5-н цаас өгнө,

Отгонбаяр -

5-н төгрөг тэр үеийнхээр

Жалбаа -

Ннн 5-н төгрөг ерөөсөө л 5-н төгрөг тэгэхдээ л тэр чинь их л мөнгө байсан юм

Отгонбаяр -

За

Жалбаа -

Голоод ч болов нэг 350 авчихна, тэгээд 5-н цаас нэмээд байвал тэгээд овоо л хэд хононо, тэгээд л яасан чинь л 9 сарын 1-н байжээ тэр, 9 сарын 1-нд нэг малын тоо явдаг байсан ш дээ дээр үед ч одоо, одоо энэ 12 сард явж байна ш дээ

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Бүх энэ малын тоо, тэгэхэд чинь 9 сарын 1-нд мал тоолдог байсан юм. Тэгээд би Харуутын голоос усыг нь ууж болохгүй юм чинь орой хатаж үхэх алдаад энэ гүүрийн давааны урд талд нэг айлд танидаг айл байдаг юм тэрэнд тэгээд хэлсэн чинь ээ харал аа одоо айраг байхгүй болчихож одоо яана аа өнөө тоочин уучаад явчихсан. Энд юм байна уу үгүй юу гээд шавхсан нэг ийм шаазан нэг иймэрхүү л айраг үлдэж ерөөсөө, тэгээд нөгөөдөхийг нь залгилчихаад наашаа л гарсан л аа толгой ч эргэж байх шиг, нөгөө өдөржингөө юм идэж уугаагүй хүн чинь согтож ч байх шиг тэгээд наашаа орж ирсэн одоо энэ нэгдлийн төв дээр мухлаг байдаг юм айрагны

Отгонбаяр -

За

Жалбаа -

Тэр мухлаг дээр хурдаараа л давхиж ирээд “За ам хатаад үхэх шахлаа” гэж хэлээд 5-н литр айраг авъя гэсэн саваа аваад ир гэнэ үгүй үгүй би уучихна гэсэн аан гэж байна, тэгээд ч 5-ыг чинь дорно л уучихлаа. Тэгэхэд би бага залуу байсан тамхи татнаа татдаг байсан юм ганц нэг жил, тэгээд нэг пүүшиг татчихаад ингээд нэг нөгөө хүн чинь намайг яаруулаад тэгээд уучихлаа. Аа дахиад нэг 5 авъя гэсэн чинь үгүй ээ чи саваа аваад ир ээ ерөөсөө л би явлаа, үгүй энэ чинь яагаад байгаа юм бол оо би яахав уучаад явъя л даа над сав юу юу ч байхгүй, үгүй чи сая 5-ыг уучих чинь билээ гээд аа тэгсэн нэг 2 литрийг хийгээд тавьчихаж нөгөөдөхийг чинь уучихлаа, тэгсэн 3 литр үлдсэн би явлаа явлаа чи гэнэ, тэгж байсан нэг 2 хүн ороод ирдэг юм. Тэгсэн нөгөө малын тоонд явж байсан нэг нягтлан нярав 2 тэгэхлээр нөгөө 3 литр айраг нөгөө 2 хүнд чинь ингээд өгсөн чинь өгүүлдэггүй нөгөө худалдагч

Отгонбаяр -

Нннг

Жалбаа -

Үгүй үгүй эндээс айраг хийж өгнө чи наадахаа бушуу өг тэгээд нэг жаахан цадаж байгаа юм аа жаахан тулгамдаж байгаа юм тэгээд нэгийг нь уучихлаа, 2 литр үлдлээ. Нөгөө 2 хүнд чинь л нэг нэг шаазанд айраг хийгээд өгсөн л за би одоо явлаа Жалбаа одоо наадахыгаа уучих тэгээд уучихлаа ингээд 10 уучихлаа. тэгсэн чинь цагаа хараад ингэсэн чинь хөөх энэ Жалбаа чинь 29 минутанд 10 литр айраг уучихдаг юм байхдаа гээд намайг шахаад байсан чинь нөгөө уухыг үзэх гээд. би сав байхгүй тэгээд араас нь ам их цангасан учраас уучмаар байдаг жаахан л тулаал байдаг тэгээд нэг 30-аад минут л зогссон юм байлгүй дээ тэгсэн нөгөө цагаа харсан байна эхлээд нөгөө 5-ыг уучих дээр зэрэг л энэ яадаг юм гээд цагаа харж гэнэ

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тэгээд сүүлд нь 5-ыг шахаж уулгаад хүмүүст өгүүлэхгүй байсан чинь намайг уулгах гээд

Отгонбаяр -

Уулгах гээл цаг хараад

Жалбаа -

Тийм тэгээд одоо би одоо тэгээд

Отгонбаяр -

30-н минтанд 10 литр цай айраг уусан

Жалбаа -

30-н минтанд 10 литр айраг уусан байсан их сайхан ч айраг байлаа манай нутгийн ч айраг, тэгэхэд одоо би 21 настай байлаа.

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

59 онд юм байгаа

Отгонбаяр -

Нхн

Жалбаа -

Тэгэж нэг хэмжүүлж юу яасан тэрнээс хойш тэгэж хэмжиж дамжиж байгаагүй зүгээр айлд ер нь нэг жаахан уучихна шүү ер нь,

Отгонбаяр -

Тэр хэмжээтэйгээ уучихна биз дээ

Жалбаа -

Өө ер нь л уучихна даа

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Тэгээд манайхан чинь 4,5-н аяга шаазанг бол зүгээр ингээл хийгээл өгөхөд ингээл овоо уугаад тавьчина.

Отгонбаяр -

Тээр

Жалбаа -

Ер нь цайгаа ч гэсэн овоо сайхан ууна аа

Отгонбаяр -

За за, за их баярлалаа Жалбаа ахаа тэгээд урт насалж удаан жаргаарай сайхан

Жалбаа -

За баяртай их сайхан

Отгонбаяр -

Баярлалаа таньд.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.