Namsrai
Basic information
Interviewee ID: 990350
Name: Namsrai
Parent's name: Lhavar
Ovog: Taichuud
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Ööld
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
democracy
repressions
privatization
NGOs
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Намсрай ахаа 2-улаа 2 дахь яриагаа эхлэе. Тэгээд энэ удаа 2-улаа соёлын довтолгооны талаар тэр үеийн соёлжилтын үзлэгийн яаж явдаг байв?
Намсрай -
За соёлын довтолгоо гээд одоо 60,70-аад оны үед болвол нилээн эрчимтэй байсан юм, тэр үед чинь одоо соёлын довтолгоо хийж байна гээл манай хөдөөний малчид өнөө улсууд чинь ер нь нилээн л тийм хачин амьдралтай байлаа, ариун цэвэр хүртэл муу, тэгээл гэр доторхи юм нь ч одоо зарим айлыг хүртэл одоо соёлын довтолгоонд оруулж байхын тулд сайн болгоно гээд хүмүүс өгч томилж юмыг нь угааж өгч, хоол ундыг нь хүртэл хийж өгч зааж өгч
Отгонбаяр -
Зааж өгч
Намсрай -
Ногоогоор
Отгонбаяр -
Хөөх
Намсрай -
Өгч байлаа шүү дээ, одоо Саянжамцынханд болвол 2,3 хүн очиж сар шахуу болж байсан юм ээлжилж
Отгонбаяр -
Гэрт нь
Намсрай -
Гэрт нь юмыг нь хүртэл угааж өгч байсан юм чинь юуг үзүүлж бүр ингэж угааж бай гэж зааж өгч байлаа шүү дээ.
Отгонбаяр -
Тээр
Намсрай -
Тэгээд явж үздэг, айл болгон одоо соёлын довтолгоон гэхэд чинь хүн болгон тусгай тусгай алчууртай байна гээд алчуур заалгасан. Энэ тэрний Намсрайгийн алчуур, тэр тэрний алчуур, одоо хэний ч алчуур гэдэг юм тэгээл одоо ам бүл 5 байхад 5 алчуур зүүлттэй байна
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгээл одоо тэр аймаг аймгаас хүн ирээл соёлын довтолгооны улсууд яваад үзэхдээр за ам бүл тэд, хэний алчуур аль вэ, тэрний алчуур аль вэ гэж ингэж асуудаг. Тийм байсан юм үгүй тэгээд одоо тэрийг одоо болохгүй гэсэн газар нь одоо сумынхан болвол одоо бид нарыг чинь явж шалгуулж тэрийг нь хийлгэ, энийг нь хийлгэ, энийг хий гэж ингэдэг байсан юм.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Ингэж хүртэл явж байлаа, би одоо энэ талын хороогоор их явсаан одоо аль шөнө ч явж байлаа өдөр ч явж байлаа, өдөр ямар ажиллаад зав гарах биш шөнө л голцуу явдаг байлаа.
Отгонбаяр -
За
Намсрай -
Тэгээл очоод та нар тэр юмаа хийсэн үү, алчуур чинь хаа байна, энийг нь шалгаад одоо энийгээ угаасан уу, угаасан болвол сайн байна гээд тэднийг нь үзээд ингээд явдаг
Отгонбаяр -
Ор дэрний даавууг нь үзээд
Намсрай -
Өө үзэлгүй яадаг юм тэгээл явдаг, аа хэрвээ тэрийгээ хийгээгүй болоогүй бариагүй болвол хийж аваарай одоо маргааш нөгөөдрөөс хүн ирнэ шүү гээд тэр чинь одоо ингэж явж эднийг чинь сургаж байлаа шүү дээ ухаандаа ерөнхийдөө.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгэж соёлын довтолгоо хийдэг байлаа, хоол ундыг хүртэл зарим нь тэгэж хийж өгдөг байлаа. Айл өрхөд гэхэд чинь одоо Самбуу энэ хоёр мэднэ дээ одоо 7 хоногийн хоолны график гаргачаад тэгээд биднийг чинь
Отгонбаяр -
За
Намсрай -
Тэгээд
Отгонбаяр -
Хоолны цэс гаргах нь байна ш дээ тэ?
Намсрай -
Цэс гаргана тийм тэгээд одоо 7 хоногт 1 өдөр би хоол хийдэг нөгөө ямар хоол хийхэв гэдгээ бичээд тэрийг нь хийнэ, аа тэр нь дараачийхийг нь одоо манай авгай хийнэ тэгээд ээж нь хийнэ, тэгээд бид нар ингээд цуварч хийдэг ухаандаа ийм байсан
Отгонбаяр -
Ннн хүмүүсдээ хувиарлаад
Намсрай -
Хүмүүсдээ гэр орныхоо хүмүүсд хувиартай, тэрийгээ гэртээ хийчихсэн үзүүлээд ингэдэг байсан юм соёлын довтолгоон чинь. Тэгээд одоо бүгдээрээ жигд ажилтай болгох гэсэн арга юм болов уу гэж би боддог юм.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгэж хийдэг байлаа би гэхэд одоо дандаа 7 хоногт 2 удаа цуйван хийж өгдөг байлаа гэртээ
Отгонбаяр -
Гэрийнхэндээ
Намсрай -
Цуйвангаас өшөө ч хоол нээх хийдэггүй байсан би, тэгэж хийдэг байлаа. Тиймэрхүү л соёлын довтолгоон хийж байсан юм даа соёлын довтолгооны хувьд бол тийм сонин. Тэгээд улсууд чинь их явна өө гадуур ингээд соёлын довтолгоон хийгээд, аймгийн намын хороо ингээд товчооны гишүүн нийтийн ахуйн үйлчилгээний дарга байсан Дашдаваа бил үү тийм Дашдаваа гэдэг нээх тарган хүн манайд ирээл Намсрайгийн алчуур үзэе гэсэн гэж байгаа юм тэгээл миний алчуур тэд нарын алчуур дотор ганцаараа пад хар байгаа юм,
Отгонбаяр -
Өнөө механик гээд
Намсрай -
Яадгийн механикч нь бөөн тостой байхгүй юу,
Отгонбаяр -
Аанханг
Намсрай -
өнөө алчуурыг нь харчихаад аа мөн байна гэж байсан гэж байгаа, нөгөөдүүлийн алчуур тод миний алчуур хар болохоор энэ мөн байна гэж байгаа юм тэгэж байсан гэж байгаа юм. Тэгээд айлуудаар явж хүртэл тэгэж шалгадаг байсан юм чинь
Отгонбаяр -
Тээр
Намсрай -
Тиймэрхүү байсан шүү дээ. Одоо соёлын довтолгоо чинь тэгэж байж л улсууд чинь жаахан юм хум хийдэг, зарим нь одоо ажил хийдэггүй юм шүү дээ. Мундаг байсан шүү нэг хэсэг мэдэхгүй тийм нэг хөгшчүүл голцуу ажил, би одоо энд ирчихээд дөнгөж ирчихээд 63 онд Бүрэг-Хангайн Гурван Булагийн тариан дээр очоод үтрэмийн машин хэмхирчихлээ гээд малчид засч бариад ажил болоод нөгөө 2,3 хонож байгаа юм чинь
Отгонбаяр -
Нхнг
Намсрай -
Тэгээд үтрэм дээр ажиллах хүн олддоггүй тэгээд очиж байгаа улсууд нь юу гэхээр таягтай хөгшин хачин юмнууд очиж байгаа юм чинь
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгээд очоод сөхрөөд суулгасан нөгөө будааг шүүрдээд зогсож байгаа юм шүү дээ
Отгонбаяр -
Тийн
Намсрай -
Залуучуууд нь ерөөсөө ирэхгүй тийм байлаа байдаг юм, тэгээд яасан чинь харин манай аймгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Балдорж гээд нэг настай
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
дөрвөд байсан Увсын тэр их сайхан, аа би чамд хүн олж өгнөө амархан гээл тэгсэн
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Маргааш гэхэд л олон болчихоногээд. тэгээл аварга орой 5 цагт ажил тарахдаа нь хамт бүх захаас нөгөө бүх айлаар орно нөгөө
Отгонбаяр -
Соёлжилтын үзлэг хийнэ
Намсрай -
Өөв тийн соёлжилтын үзлэг ажлаа заана
Отгонбаяр -
Аан за
Намсрай -
Бүх айлаар орно тэр чинь тэр айлаар ороод ам бүл хэдэв тэдэв, чи юу хийдэг юм, чи юу хийж байгаа юм, юу гэж байгаа нь нөгөө хүүхдүүдээс бүгдийг нь байцаачихдаг юм тиймээ
Отгонбаяр -
За
Намсрай -
Асуугаад за маргааш чи үтрэм дээр ажил, маргааш чи аймгийн сумын одоо нарийн бичгийн дарга дээр оч
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Гээл хувиарлаад хувиарлаад өөрөө тэр хүнээр хийлгэнэ зарлага марлага гэхгүй тийм өвгөн байсан тэр их сайхан шүү
Отгонбаяр -
Хүмүүүсээ таньдаг
Намсрай -
Танихгүй ч гэсэн хамаагүй
Отгонбаяр -
Хамаагүй юу
Намсрай -
Хамаагүй
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Зүгээр таньдаг танихгүй гэхгүй тэгээл очоод тэгээл хэлчихээд маргааш тэнд оч би тэнд тэчнээн хүн гэсэн юмсан сан хэд орчим гэж асуудаг юм шд.
Отгонбаяр -
Тийн
Намсрай -
Хүн амьтан танихгүй нь хамаагүй тэр хүнд чинь тэгээл тэд очлоо тэр чинь аймгийн төлөөлөгчөөр яваагүй юм чинь яахав тариа хураалт болгонд төлөөлөгч сум болгон нэг нэг хүн байна
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Хотоос нэг хүн ирнэ тэр чинь сумаар ингээд тойроод яваад байна тийм байсан тэгж л байхад чинь тэр соёлын довтолгоо давхар явж байсан давхар үзээд тийн
Отгонбаяр -
Тээр
Намсрай -
Тэднийх их заваан байна тэрийг тэгүүлэх хэрэгтэй юм гээд дарга нартаа хэлээд л яваад байна ш дээ тэр Балдорж гуай. аймгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан тийм хүн байсан. Тэгээд сүүлд нь Дарханд очоод нас барчихлаа даа настай ч хүн байсан тэгж байсан юм даа тэгээд бодоход соёлын довтолгоо болвол хүнд их юм заасан
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Их юм үзүүлсэн шүү тэр талаар болвол ер нь би хүртэл айлуудаар их явсаан нэлээн явж үзлэг хийсэн тэднээс чинь бараг тэгээд сүүлдээ хэвшчихдэг юм байна лээ бүгдээрээ алчууртай болсон жаахан юмаа угаагаад цэвэрлээд болчихдог юм байна лээ
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэрнээс биш дээр үед чинь угаадаггүй хамуутай бөөстэй тийм улсууд тамтаггүй байсан юм чинь
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгээд ариун цэвэр шалгахад чинь айлд чинь хамуутай улсыг алийг тэр гэхэв зөндөө шүү дээ өөрсдөө хүртэл явж шалгаж байсан
Отгонбаяр -
Үзүүлэх үү тэгээд ариун цэврээ ариун цэврийг нь яаж үзэх үү?
Намсрай -
Өө тэгээд хувцасыг нь тайлаад нүцгэн үзнэ шд
Отгонбаяр -
Нүцгэн л үзэх үү?
Намсрай -
Гэрт нь тэр хамаа байж уу
Отгонбаяр -
Үзүүлэх үү?
Намсрай -
Үзүүлнэ
Отгонбаяр -
Тайлаал үзүүлсэн
Намсрай -
Тайлаал үзүүлнэ
Отгонбаяр -
Тэр үед тийм л байсан
Намсрай -
Тийм юм чинь
Отгонбаяр -
Одоо болвол
Намсрай -
Одоо бол чи миний юмыг үзээд байх нь яадаг юм гээд загнана
Отгонбаяр -
Тэгнэ
Намсрай -
Тэр үед чинь бол тэгдэггүй хүн болгон үзүүлдэг байсан юм чинь тэгэхдээ эмэгтэй хүнийг нь эмэгтэй хүн үзнэ
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Харин эрэгтэйг нь эрэгтэй үзээл 2 эрэгтэй эмэгтэй хүн л яваад үзээд байна ш д тэгээл үзчихдэг байсан юм чинь тэгээд хамуутай мамуутай хүн байвал ярвайчаад бас гарч ирж байж л харагдана. Энэ Лхагважав гуайн авгай Лосмаа гуайтай нь би нэг хамт явсан. Лосмаа гуай бас муухай сэжигч шүү дээ тэгээл хамуутай хүн үзэхээрээ ёстой нэг ярвайж байгаа юмаа тийн инээд хүрдэг байсан тийм цаг уурт байсан Лосмаа гээд нэг настай авгай мөн сэжигч шүү тэгж л явлаа
Отгонбаяр -
Нхн ариун цэврээс гадна өөр юу шаарддаг байсан бэ соёлын довтолгооны үеэр?
Намсрай -
Соёлын довтолгоо ер нь ариун цэвэр л голдуу шаардана шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Ажлын байдлыг бас нэг ажилтай байлгах талаар их шаардана ер нь тэгээд ажилгүй хүн байлгахыг ерөөсөө үзэхгүй шүү дээ заавал ажил хийлгэх гээд шаардана ажилгүй хүн ерөөсөө байлгахгүй заавал ажил муу ч байсан ажил заавал хийлгэнэ тэгээд ажилгүй хүн дээр чинь ёстой нэг аль дарга нар ямар ч хүн ад үзнэ шүү дээ
Отгонбаяр -
Тээр
Намсрай -
Их ширүүн тэгээд ер нь нийтдээ л ажиллаж байхгүй болвол социализмын үед чинь тийм байлаа шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Энэ тэр ажилгүй хүн байж болохгүй гэж үздэг байсан тэгдэг байсан. одоо манай суманд болвол одоо энэ Цэндүүл хэний тэр л ажил хийгээгүй дээ бусад нь бүгд хийж байсан
Отгонбаяр -
Юу айл болгоныг номын сантай болгож байсан
Намсрай -
Өө номын сантай тэр чинь бүгд айл болгон номын сантай болгож байсан юм чинь тэгээд номыг нь үзнэ барина гээд бүүр тэгдэг байсан юм чинь номын сан гээд тэр бүх юм энэ тэр юмнуудыг чинь хийдэг байсан
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Айл болгон номын сантай хүн болгон нүүр гарын алчууртай, Даваасамбуугийн алчуур, Хандын алчуур гээд тусад нь байна шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тиймээ
Отгонбаяр -
Сумын халуун усанд бүртгэл байсан уу? Хувиар гаргасан байсан уу?
Намсрай -
Хувиартай байсан болохоос нээх нарийн бүртгэж байгаагүй манайх тиймээ айн, аа тийн талон өгч байсан зарим нь тэгэхэд сар болгон хэдэн удаа орсон байна гээд талон
Отгонбаяр -
Албан газрын хурал дээр одоо усанд тэд ороогүй байна энэ орсон байна гэж тоотой ярьдаг байна
Намсрай -
Өө зарим үед ярина өглөөний сонсгол дээр чинь ариун цэвэр тийм байсан тэр тийм байна гэж ярина шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэр чинь бас ариун цэврийн тэр алба нь голч нь эмнэлэгийнхэн голцуу тэр юмыг ярьдаг байсан тэр үед тийм байсан шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгж л байж овоо эд нар чинь ажилтай юутай болсон одоо бол дахиад замбараагүй болсон дуртай нь ордог дургүй одоо ч цөмөөрөө ордог болсон доо одоо бүүр
Отгонбаяр -
Тийм
Намсрай -
Одоо сайхан ордог болсон юм чинь
Отгонбаяр -
Нхн шалгалтын үеэр шаардлага хангаагүй хүмүүсийг яадаг байсан бэ?
Намсрай -
Өө сайхан юман дээр нөгөөх алчуур нь угаагаагүй байвал ш дээ
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Нөгөө алчуурыг нь хурааж аваад нэг талыг нь савандаж угааж өнгийг нь гаргаад нөгөө тал нь пад хар чигээр нь ингээд контоорын үүдэн дээр олон хүн явдаг газар унжуулчихаад доор нь нэрийг нь бичдэг байсан
Отгонбаяр -
Тэд нар тэрний алчуур гээд
Намсрай -
Тэрний алчуур тэгнэ тэгнэ
Отгонбаяр -
Тэгэхээр ёстой шараа болно биз дээ
Намсрай -
Шараа болохгүй тийм учраас юм аа угаах хэрэгтэй тэгэхлээр чинь таллаж угаана
Отгонбаяр -
Наадах чинь харин ёстой
Намсрай -
Айн
Отгонбаяр -
Тэгээд тэр айлын заваан алчуурыг авчираад та нар угаах уу?
Намсрай -
Бид нар угаахгүй өшөө хэн угаахын тэр өөрийг чинь угаа гэж угаалах юмыг чинь нийтэд нь угаачихна шд, нэг талыг нь их сайн угаалгана тэгэхдээ нөгөө эмэгтэй хүн л голцуу угааж байгаа юм чинь
Отгонбаяр -
Тэг нь дээ зайлуул
Намсрай -
Тэгээд угаалгаад тэгээд зүүчиж байгаа юм
Отгонбаяр -
Тийн
Намсрай -
Хатаагаад л
Отгонбаяр -
Тэгээд нөгөөдүүл нь яваад үзнэ юмаа бөөн яриа
Намсрай -
Бөөн яриа болно шараа юм, юмаа угаасангүй гээд тэрнээс хойш чинь годгононо шүү дээ тийм л байсан
Отгонбаяр -
Нхн угаах гэснээс ер нь саван вок чинь тэр үед бас
Намсрай -
Саван бол овоо байсан юм аа элбэг байсан юм
Отгонбаяр -
Тээр
Намсрай -
Соёлын довтолгооны үеэр савангаар айх юм байхгүй вок ч гэсэн гарчихсан байсан үе шүү дээ дээх нь үед л соёлын довтолгооноос өмнө болвол тэр вок саван гэх юм их ховор
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тийм байсан шд тэгээл одоо монголчууд чинь дээр үед хувцсаа угаахдаа ганцхан эсгий хийхэд л эсгийны завсар хийж хувцсаа нэг удаа угаадаг гэж кино нь дээр гардаг шүү дээ тэр чинь үнэн юмшүү
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Хонины зунгаганд очоод хийчихмээр хонины зунгаг чинь тэр гэрийг чинь мулт авач байгаа юм чинь
Отгонбаяр -
Өө тээр
Намсрай -
Тийн тэгэж угаадаг байсан шүү дээ хувцсаа тэгэж угаадаг ярьдаг гэж тийм учиртай юм байгаа нь хонины зунгаг болвол хувцасны хэрийг сайн авч байгаа юм чинь саван шиг
Отгонбаяр -
Ноосны зунгаг
Намсрай -
Тийн тэгээл ноосны зунгаг гэхэд чинь эсгий гэхэд чинь нөгөө ус өөд чинь дүүрэн шавшиж байгаа юм чинь тэр ус чинь ноосны зунгаг чинь арилж гарахдаа нөгөө цамцыг чинь хувцсыг чинь гөлийтөл нь цэвэрлээд гадагш нь гаргаад хаячихаж байгаа юм чинь хэрийн нь
Отгонбаяр -
Нхн нхн
Намсрай -
Хирий нь тэгэж угаадаг байсан угаадаг гэж ярьж
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тиймэрхүү соёлын довтолгоо хийж байсан юм даа бид
Отгонбаяр -
Таныг тэр Ховдод хөдөө техникумд сургууль энэ тэрд байхад саван байсан уу?
Намсрай -
Байсан
Отгонбаяр -
Вок тонтгор хар вок саван байсан уу?
Намсрай -
Айн том том дөрвөлжин хар саван байсан
Отгонбаяр -
Хар саван гараар хийсэн
Намсрай -
Гараар хийсэн тийм тийм хар саван өгдөг байсан байсан шд
Отгонбаяр -
Тэр ч тэгээд угаахаасаа илүү бараг хар болгочихдог эд байсан юм даа
Намсрай -
Өө яахав тэр үедээ хэрийг нь аваал байсан юм
Отгонбаяр -
Тийм үү тухайн үедээ болж л байсан
Намсрай -
Тухайн үедээ болж л байсан
Отгонбаяр -
Одоо нэг тийм даавуу хийж энэ хүүхдүүдэд үзүүлэх юмсан
Намсрай -
Аан тэр одоо бараг авахгүй биз хүүхдүүд, би өвөл нэг тийм хар саванд гарсан хувийн саван байсан байхаа дэлгүүрээс авсан тэгээд нэг 2-ыг аваад орж үзсэн чинь болохгүй уул нь хирийг нь авч байна лээ зүгээр болохгүй байна лээ нөгөө хүүхдийн минь биенд энд улаан юм туурсан шүү би тэгээд тэрүүгээр савандаагүй болиод хаяасан
Отгонбаяр -
Өө тээр
Намсрай -
Тийм савангууд гарсан байна лээ хувийн юмнууд энэ тэр гээд
Отгонбаяр -
Нхн за ахиад нэг ийм асуулт байна Намсрай ахаа. Танай ойр тойрныхноос хэлмэгдсэн хэлмэгдүүлэлтэнд өртсөн хүн бий юу? Тэр талаар та ер нь зарим нь яг ойр тойрны хамаатан саданд чинь тодорхой мэдэх зүйл байна уу?
Намсрай -
Хэлмэгдэл ч яахав дээ нэр нь хэлмэгдэлт нэдэр дээрээ бас нэг ажиллаж байгаад ч бас нэг тийм хайнга дуу байж байгаад шүүмжлэлд ороод ажлаасаа ч гарсан тийм улсууд ганц нэг байдаг л юм
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Аа тэрнээс биш яг нарийн хэлмэгдэл гэвэл одоо би сайн мэдэхгүй юм,
Отгонбаяр -
Нхн нөгөө лам нарын хэлмэгдүүлэлт?
Намсрай -
Лам нарын хэлмэгдэлийг болвол аргагүй лам нар болвол хэлмэгдэлд орсон нь үнэн. Аа ийм жирийн ажилчдаас болвол ухаандаа тэр нэг үзэл сурталаар тэгээд тэр үед чинь ийм байлаа ш дээ. Хамаагүй юм ярьж болдоггүй,
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Юм ярьвал ёстой дааганаасаа унаж үхсэнээс даргаваараасаа унаж үхнэ шүү л гэдэг байлаа шүү дээ.
Отгонбаяр -
Тийм
Намсрай -
Тэр чинь үнэн шүү. Эвгүй үг хэлвэл цаашаа матаас энэ тэр явчихвал тэгээл буруудчихдаг, тэгээл дуугай явж байдаг ийм л байсан үе шүү дээ.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Одоо миний өссөн төрсөн үед бол
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгэхээр хэлмэгдэл болвол би нээх нарийн манайхаас л болвол тийм юм байхгүй харин хэлмэгдлээр манайд ирж ажиллаж байсан улсууд бий. Ухаандаа манай сумын намын дарга Банзрагч гэдэг хүн нөгөө Лоохуузын хэргээр ирсэн энд намын дарга хийж байгаад буцсан
Отгонбаяр -
Нутаг заагдаад
Намсрай -
Нутаг заагдаад ирж байсан тийм улсууд болвол бий л дээ
Отгонбаяр -
Тэр хүмүүсдээ бусад хүмүүс нөгөө харьцахдаа их хэцүү байсан гэж сонсогддог юм нөгөө эсэргүүн гээд тэгдэг юм уу?
Намсрай -
Нхнг Банзрагч дарга болвол бидэнд болвол тэгэж хэцүү байгаагүй гэж би боддог юм. Яагаад вэ гэхээр
Отгонбаяр -
Та нар харьцахдаа?
Намсрай -
Бид болвол Банзрагч даргатай адилхан л яридаг зүгээр л байсан
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Одоо хамаагүй тамхи мамхиа татаал хамт яваал ингээл Банзрагч дарга болвол тийм баараггүй л тийм нэг ганц бие ирсэн хотод авгай хүүхэдтэй байсан юм байна лээ л дээ.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгээл ирээл 2,3 жил нээх том гаанстай энэ Даваасамбуу ч гэсэн даргын жолооч байхдаа авч явж л байсан байх.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тийм л хүн байсан юм. Тэгэхдээр зарим нь их хүнд байсан юм байгаа биз. Одоо их эмч хэн билээ дээ, нэрийг нь мартчихаж тэр Моготын амралтанд эмчээр ирсэн юм. Гайгүй л хүн байна лээ тэгээд яриад хөөрөөд явдаг тэр, тэр өөрсдөө хэлмэгдэл гэдгээрээ гутраад өөрсдөө их биеэ цэнэж их хачин байдаг болтой юм байна лээ. Тэд нар нь бас
Отгонбаяр -
Бас тийм
Намсрай -
Аа хөдөөний бид нар шиг чинь зарим нэг нь болвол хачин боддог л байх надад аа бидэнд би болвол тэдэнд ам дааганаасаа болвол дарвагараасаа болдог юм болоо биз тэр яадаг юм гэчээд би бол ухаандаа тэдэнтэй чинь хамаагүй юм яриал зүгээр тоглоом хийгээл явж байдаг болохоос биш тэрнээс болж би “чи муу хүн чи тэгэж тэгдэг хүн” гэж тэгэж би ер нь хүнийг боддоггүй
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тийм л байсан
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Зүгээр яридагаараа яриал адилхан хүнтэй ярьдаг уулздаг шигээ уулзаал тэдэнтэй тэгэж л байлаа шүү дээ. Тэрнээс өшөө тэр байгаагүй тэр. Лоохууз, Сурмаажав гэдэг чинь манай тооны багш байсан юм надыг 10-н жилд байхад,
Отгонбаяр -
Ховдод уу?
Намсрай -
Ховдод сүүлд л тэрийг чинь татчихаад тэгсэн юм байна лээ ш дээ.
Отгонбаяр -
Ннн Ховдын хүн юм уу Сурмаажав гуай чинь?
Намсрай -
Хэн мэдэхэв хаанахын хүн байсныг би яаж мэдэхэв тэнд л багш байсан юм.
Отгонбаяр -
Аа тээр
Намсрай -
Тийм тэрийг л би мэдэх юм цаашаа мэдэх юм байхгүй.
Отгонбаяр -
Нхн нэг ийм асуулт байнаа Намсрай ахаа, ардчилалын үед одоо 90-н оны тэр үед та эндээ л байж байсан тэ?
Намсрай -
Тэгсэн
Отгонбаяр -
Тэгээд энэ танай сум орон нутагт тэр талаар ямар мэдээ мэдээлэл ирж байв, хүмүүс яаж хүлээж авч байсан, та одоо тэрнийг яаж ойлгож тайлбарлаж байсан бодож байсан бэ?
Намсрай -
Ардчилалын үед яах вэ дээ хүмүүс янз янзаар ойлгож байсан байх
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Би за тэр нэгэнт л тийм юм болж байгаа юм бол болдогоороо л болж байгаа юм байгаа биз, тэгэхдээ энэ манай ардчилалынхан дэндүү товойсон,
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэртэй тэргүй нийгэм нь цаагуураа өөрчлөгдөж байгаа юмыг одоо бид 13 гарч ирсэн гэдэг яриагаар түүгээрээ далимдуулаад нэг жаахан яагаад байна. Тэр 13 гарч ирсэн ч бай ирээгүй ч бай Орос улс задарчихаж байгаа юм чинь Монгол тэртэй тэргүй л тэрийг дагаал задарна тийм биз дээ
Отгонбаяр -
Яг үнэн
Намсрай -
Тийм учраас тэрүүн дээр нэг тиймэрхүү нэг дутагдалууд байгаа юм.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгээд ярьж байгаа яриа нь хүртэл би нөгөө хуучинсаг үзлийн хүн болохоороо буруу ойлгоод байж мэднэ магадгүй гэж би дотроо бодож явдаг юм.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Би өөрөө болвол тэгээд яадаг вэ гэхээр одоо ярьж байгаа яриа нь хүртэл өөр, хүн ахтай дээл захтай бол үг хэлж болдоггүй хэлсэн үг болгоныг заавал эсэргүүцдэг ардчилалын үед чинь болвол ийм болчихлоо. Одоо ч гэсэн ажиглалдаа та нар Үндсэн хуулиа 10-н одоо бараг л 5 хоногийн дотор батлана гэчихээд 30-н хэдэн юу 2 сар боллоо ш дээ, одоо энэ манай өчигдөр ирж чамтай уулзсан Банзрагч чинь 2 сар очиж суусан юм
Отгонбаяр -
Тийм
Намсрай -
Тэр их хуралд байсан юм их хуралд
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Депутат байж байгаад очсон юм, тэгээд харж байхад чинь 2 сар боллоо ш дээ хотод, би хааяа бас нэг компаний захирал нэртэй болоод тэгэхэд чинь түүгээр чинь явж юм хөөцөлдөөл явж байхад чинь таарна ч гэж байхгүй бужигнаал явдаг ийм л байлаа тэгээл тэр л сайхан хууль гарсан. Би тэр хуулийг болвол ингэж хүлээж авч байгаа юм. Тэгтэл тэр хуулийгаа одоо сайн яривал ардчилалынхан эсэргүүцээд бутаргаж байна би болвол тэгэж ойлгож байгаа хүн
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Би буруу ойлгож байж болох юм, тэрийг надад хэлж өгөх хүн байвал хэлж өгнө биз гэж бодож байгаа юм би,
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Үндсэн хуулийнхаа тэр юуг дагасан жижиг хуулиуд нь болвол зөв л хууль гарч байдаг юм байгаа биз тэрийг нь би сайн хуульч хүн биш болохоороо мэдэхгүй юм
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгэхдээ ардчилалынхан ер нь жаахан дэндүү байгаа өмч хувьчлал болох нь зөв л дөө тэр болвол тэртэй тэргүй тардагаараа тарна, арай ширүүн хурдан тарсан юм. Тэрнээс болоод малыг хувьчлах нь зөв, аа тэгэхдээ хувьд өгөхдөө бас учиртай тооцоотой эвтэйхэн өгсөн болвол ингэж нэг хэсэг манайх чинь одоо лангуун дээрээ юмгүй боллоо шүү дээ тийм ээ.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэр үед чинь ч мөн хэцүү байлаа шүү дээ. Мөнгө олдохгүй би бас нэг тиймэрхүү ажил хйиж байсан болохоороо их хэцүүг үүрсэн
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тийм байлаа, тэгээд ярьж байгаа яриа нь гэсэн надад зарим нь дургүй хүргэдэг тийм юм байлаа би тэд нарыг нь ч “За за за чи наадахаараа яв би өөрөөрөө явъя” гэж хэлчихээл гараад явчихдаг байсан. Тэгээл гараад явчихдаг тэгээл юм аа хөөцөлдөөл тэгээл гараал яваал юмаа хөөцөлдөх болохоороо л нөгөө гожингоо л барьж байж байж хөөцөлдөнө шүү дээ. Наана болвол ерөөсөө таарахгүй юм чинь тийм үе байсан. Тэгээд сүүлд энэ хээл хахууль чинь ер нь тэр үеэс л эхэлсэн шүү дээ.
Отгонбаяр -
Тэгсэн
Намсрай -
Урьд нь ямар хээл хахууль тийм юм байсан биш,
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Яг тэр үеэс эхэлсэн юм тэр хавиар л эхэлсэн юм даа. Тэгээл тэрнээс хойш одоо мөнгө цаас нь хэдэн мянгаараа болсон юм байгаа биз.
Отгонбаяр -
Танай суманд ардчилсан нам анх хэзээ байгуулагдсан бэ? Салбар энэ тэр байсан уу?
Намсрай -
Манай суманд ер нь тэр л ардчилсан хувьсгалыг гарсны жил чинь л бараг ардчилсан нам чинь бараг байгуулагдсан юм чинь энд бас хэсэг бүлэг залуучууд болсон юм чинь,
Отгонбаяр -
За ямар хүмүүс тэнд байсан?
Намсрай -
Одоо манай засаг дарга чинь хүртэл ардчилсан намын дарга нь хүртэл байгаа биз дээ. ... тэгээд сүүлдээ
Отгонбаяр -
Тийм л дээ
Намсрай -
Тэгээд сүүлд нь улсууд нам руугаа эргээд орсон юм чинь.
Отгонбаяр -
Эхлээд хувьсгалт намын гишүүн байж байгаад тэр үед
Намсрай -
Байгаагүй үгүй
Отгонбаяр -
Аа байгаагүй юм уу?
Намсрай -
Үгүй үгүй байгаагүй байж байгаад ардчилсан намд орж нэг хоёр жил болоод энэ тэгээд энэ болохгүй нь гэдгийг нь ойлгосон юм байгаа биз. Тэгээд гараад хувьсгалт намд орсон юм.
Отгонбаяр -
Ннн
Намсрай -
Тийм улсууд зөндөө дөө. Зарим нь хувьсгалт намаасаа гараад одоо тэр Эрдэнэбатын нам руу олон хүн орсон шүү.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Одоо хотоос ч гэсэн зөндөө байгаа шүү дээ. Одоо их хурлын дарга байсан Уртнасан гээд бүгдээрээ тэр намын хүн болсон байх чинь билээ
Отгонбаяр -
Тийм
Намсрай -
Тийм ээ?
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Зөндөө байгаа юм чинь, би ажиглаал суудаг юм.
Отгонбаяр -
Нхн та хувьсгалт намын гишүүн тийм ээ?
Намсрай -
Тийм
Отгонбаяр -
Хэдэн онд элссэн бэ?
Намсрай -
67 онд элссэн би
Отгонбаяр -
67 онд нөгөө МААМС-д байхдаа элссэн үү тэ?
Намсрай -
Тийм
Отгонбаяр -
Яаж элсэв?
Намсрай -
Би эвлэлийн гишүүн байсан юм.
Отгонбаяр -
За
Намсрай -
Эвлэлийн гишүүнээс батлан даалт гаргаад
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Суман намын аймаг сумын орлогч дарга байж байгаад Лхагважав гуай чинь манайд үйлдвэрчний хороон дарга болсон юм.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Нэг өвгөн, тэгээд тэр Лхагважав гуайгаар намын нэг гишүүн батлан даадаг юм, тэр хоёроор батлан эвлэл, намын нэг гишүүн Лхагважав гуай хоёроор батлан даалт гаргуулаал намд орлогчоор нэг жил болоол
Отгонбаяр -
За
Намсрай -
Нэг жилийн орлогчоор явна ш дээ
Отгонбаяр -
Нхнг за
Намсрай -
Тэгээд орлогчоор яваад нэг жил болж байгаад жинхэнэ гишүүн болж байгаа юм. Бас хурлаар орно, аймгийн намын хорооны товчоогооор орно хоёуланд нь
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Орлогчоор ороход л нэг товчоогоор орсон, жинхэнэхэд нь товчоогоор орж чадаагүй
Отгонбаяр -
Нннг
Намсрай -
Яагаад вэ гэхдээр би Ховд руу аавын бие муу гээд явсан хойно товчоо хуралдаад надыг баталсан байна лээ.
Отгонбаяр -
Аа за
Намсрай -
Тэгээд намын гишүүн болсон юм
Отгонбаяр -
Нхн орлогчоор товчооны хурлаар ороход ер нь яав? Ямар асуудал өгдөг байсан бэ?
Намсрай -
Өө ер нь асуухгүй юм байхгүй ш дээ тэр чинь ариун цэврийн тал, тэгээл энэ хүний хүмүүжил, олон улсын хоорондын байдал, тэнд асуухгүй юм байхгүй.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Ерөөсөө бүх юм асууна ш дээ тэр чинь товчоо гэхэд чинь аймгийн намын хорооны чинь товчоо гэхэд 5-н юу 7 хүн байгаа юм чинь, тэр 7-уулаа сууж байгаад байцаад байх чинь тэр шүү дээ. Энд аймгийн сумын намын хорооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцээд
Отгонбаяр -
Нхнг
Намсрай -
Хурлаа хийгээд тэрүүгээр чинь энэ намын гишүүд чинь бас байцчихна шүү дээ бас.
Отгонбаяр -
Тээр
Намсрай -
Байцааж байцааж аваад тэгээл хариуг нь аваал тэгээл нөгөө тогтоол гаргаж өгөөл нөгөө хурлын чинь протокол тэр чигээрээ аймгийн намын хорооны товчоонд очиж байгаа юм чинь
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгээл намын хорооны товчоо чинь чи тэр юман дээр тэгэж хэлсэн байх юм, ямар учраас тэгэж хэлэв гэж хүртэл асууж байгаа юм чинь. Тэгээл тэрүүнд нь хариулаал сууж байгаа юм чинь. Тэгээл товчоон орлогчоосоо орлогч байсаар байгаал баталж байгаа юм чинь.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Их нарийн байсан юм ш дээ, одоо бол зүгээр би намын гишүүн болъё гэхэд л зүгээр оруулж байгаа юм чинь, тийм болсон юм чинь
Отгонбаяр -
Тхх та эвлэлд элсэж байсан үеэ санадаг уу?
Намсрай -
Эвлэл ч яахав ээ, би зүгээр техникумд байхдаа эвлэлд элссэн юм.
Отгонбаяр -
За
Намсрай -
Эвлэлд техникум эвлэлийн гишүүн болоход чинь бас л чанга шүү дээ. Бүх гишүүдийнхээ хурлаар хэлэлцэнэ, намын эвлэлийн гишүүд чинь өөрсдөө юуг яадагав, яагаад эвлэлд орох болов, ямар учраас энэ эвлэлийг их сонгох болчихов гээд ч хүртэл тэр эвлэлийн гишүүд чинь их юм асууна ш дээ.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэр бүгдийг нь нөгөө бүх гишүүдийн хурлаар ороод тэгээд эвлэлийн гишүүн болъё гээд гараа өргөж батлана, зарим нь болвол батлахгүй шүү дээ. Өө энэ эвлэлд тэнцэхгүй хүн байна гээд гаргачихна голцуу тэгэж л гаргана шүү дээ тийм байсан юм. Би тэгээд техникумд байхдаа орсон юм. Тэгээд нөгөө над дээр нээх яагаагүй ээ тэгсгээл авчихсан юм даа.
Отгонбаяр -
Нхн намайг хүүхэд байгаал нөгөө эвлэлийн гишүүнд л элсүүлдэг байхад нэг тийм яриа байсан юм та эвлэлийн гишүүнээр элсэх гээд хурлаар ордог хурлаар орохоор л та хаана зогсож байна гээд л асуудаг. Тэгэхээр нь яахав гэхээр “Би эвлэлийн гал улаан шугамын өмнө зогсож байна” гэж хариулах ёстой гээл
Намсрай -
Үгүй арай ч тэгэж хэлэх нь юу байсан юм бас зарим үед нь болвол тэгж л хэлж байсан байх л даа зарим улсууд.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Би ч тэгэж надаас тэгэж асуугаагүй ээ, техникумд байхдаал орсон би
Отгонбаяр -
Нхн таныг нөгөө хүүхэд сургуулийн сурагч байхад пионерийн гишүүн гэж байсан уу?
Намсрай -
Байсан
Отгонбаяр -
Яаж пионерт элсэв?
Намсрай -
Ёстой би тэрийгээ санадаггүй юм нэг галстуг л зүүдэг байсан тэрийгээ л мэдэж байна
Отгонбаяр -
Гараа өргөөл тангараг өргөдөг
Намсрай -
Гараа өргөөл тангараг өргөдөг тэр чинь эвлэлийн гишүүн юм болох тангарагыг чинь цээжлүүлнэ. Бүгдийг нь нам юу пионерийн гишүүн болоод тангарагыг чинь цээжлэнэ, тэгээд “Бүхий олон туг” гээд тэрийг чинь заавал
Отгонбаяр -
Бүхий олон багачуулыг заавал дуулна
Намсрай -
Заавал дуулна сургана
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгдэг байсан юм ш дээ
Отгонбаяр -
Тийм шүү нхн
Намсрай -
Одоо тэрийг сайн мэдэхгүй байгаа юм аа би санахгүй байна
Отгонбаяр -
Нхн ардчилал гэснээс тухайн үед тэр танай сумын иргэд хүмүүсийн ам ер ьн ямаршуу байсан бэ?
Намсрай -
Ардчилал бол ер нь ямар ч байсан 70, 50,60-н хувь нь болвол зөв гэж хүлээж авдаг байсан юм.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Аа гэхдээ ардчилал болвол аль альд нь байгаа юм чинь,
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Хувьсгалт намд ч ардчилал байсан гэж би тэгдэг байсан юм.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Үнэн юм чинь
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгээд ардчилсан одоо ардчилсан холбоо гээд байна, энэ холбоонд болвол ухаандаа ганцхан ардчилсан намын улсууд байх ёсгүй, хувьсгалт намаас ч байх хэрэгтэй, бүх намуудаас байх ёстой. Энх тайвны шугамаар одоо эвтэйхэн байгуулбал болох л байсан байх,
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгээд нэг тэр өлсгөлөн мөлсгөлөн зарлаад л бүр хачин юм болоол байсан. Тэр бүгд дээр чинь зарим нь их эсэргүүцсэн л дээ. Зарим нь манай энд ч арай тийм юм болоогүй юм, аймаг дээр болвол болж л байсан өлсгөлөн зарлана гээд сууж байна гээд дуулдаад байсан, тэгээл өнгөрлөө.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэр энэ бодоод байхад ардчилал болвол хурдан л болгох гэж л тэр өлсгөлөн мөлсгөлөн зарласан юм шиг байгаа юм, удаан байна гэж тэр улс төрийн товчоо мовчоог татан буулгах буулгах талаар нөгөө яаж байсан тэр бүгд чинь бас нэг үгээр зөв ч байсан юм шиг надад санагддаг байсан юм аа.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Ганцхан хууль дүрмээ л одоо их сайн барьж үндсэн хууль дүрмэндээ л захирагдаж л хүн ахтай дээл захтай гэдгээр л явмар байсан юм. Тэр л байхгүй болсон их эвгүй байна өөр юм байхгүй. Тэрийг л одоо ер нь одоо ч гэсэн байхгүй байна шд тэр захиргаадалт, өө тэрийгээ одоо юу гэж нэрлэж байна уу гэвэл одоо бол захиргаадалт гэж нэрлээд байгаа юм эд нар, захиргаадалт биш жинхэнэ хууль дүрмээр л барьж байсан улсууд. Тэр дүрмийг л уул нь хэзээ ч байх хэрэгтэй гэж бодоод байгаа юм
Отгонбаяр -
Нхн за эцэст нь нэг ийм асуулт байна аа хамгийн сүүлд, таны амьдралд ямар нэгэн тийм их гүнзгий нөлөөлсөн, амьдралд чинь их өөрчлөлт авчирсан тийм үйл явдал байна уу?
Намсрай -
Аа би одоо тодорхой санахгүй байна зүгээр тийм өөрчлөгдөөд байх юу байхав, би яахав энэ суманд ирж амьдарснаараа их л сайхан амьдралтай болсон. Энэ нутаг болвол сайхан нутаг юм, энэ тэгээд улсууд яридаг юм “Гадны хүн ирээд амьдрахад өлзийтэй сайн, аа өөрсдөө төрсөн улсууд нь жаахан тааруухан байдаг нутаг байгаа юм” гэж яридаг юм. Тэр ч үнэн байж магадгүй гэж би дотроо боддог юм. Тэгээд болвол ингэснээрээ миний амьдрал муудаагүй
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Үнэхээр сайхан энд гэр бүл болсон. Одоо 7-н хүүхэдтэй иймээ тиймээ юм байхгүй бүгдээрээ л сайхан л жигд амьдраал явж байгаа
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Хүүхдүүд бүгд ажилтай мажилтай болсон
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Одоо Эрдэнэтэд 2 хүүхэд сурч байна юу ажиллаж байна, юунд хотод 2 ажиллаж байна, сумын төвд энэ сумын төвд одоо 1 хүү байна
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Хөдөө 1 малчин байна
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
2 малчин байна эрэгтэй эмэгтэй 2 хөдөө байна ингээд одоо
Отгонбаяр -
Долоо
Намсрай -
Долоон хүүхэдтэй сайхан л амьдарч байна
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгээл одоо хэдэн хоног гэртээ одоо нэг амбаар бариад байж байна одоо өвөлд хөдөө гарахгүй ээ
Отгонбаяр -
Өвөлд хөдөө гарахгүй юу?
Намсрай -
Өвөл ч одоо би өвөл бол хөдөө гардаггүй зун гараад ирсэн юм.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Энэ жил гараад гарч байж байгаад би сая 6 сард орж ирсэн. Энд амбаар барьж авъя гээд
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Тэгээд одоо амбаараа бариад дөхөж явна, тэгээд нэг тэрийгээ бариад байшиндаа орчихвол тэгээл одоо тэр байшиндаа л хорвоог элээнэ дээ гэж бодоол суугаа хүн
Отгонбаяр -
Өвөл хөдөө малчин өвөлжихөд ямаршуу байна, хүнд байна уу?
Намсрай -
Өвөл болвол яахав ээ бидэн шиг улсууд болвол хүнд, би одоо 10 жил хонь хариуллаа хөдөө байлаа тэгэхэд бол надад мэдэгдэхгүй байсан юм. Одоо яаж байна вэ гэхээр ялимгүй гадаа гарахдаа хамт яг энэнээс урагшаа
Отгонбаяр -
Хуруунууд
Намсрай -
Хуруунууд тасарч уначих гээд байх юм, осгоод
Отгонбаяр -
Тээр
Намсрай -
Зузаан бээлийтэй байхад тэгээд юм хийгээд ингээд яахад чинь хөлс цуваад гоожоод байх юм. Тэгэхэд энэ 2 чинь тасарчих гээд байх юм энэ 2
Отгонбаяр -
Тээр
Намсрай -
Тийм болчихдог юм байна ш дээ.
Отгонбаяр -
Нхн
Намсрай -
Ганцхан тэрнээсээ айх юм, хөл гэхэд өлмийнөөсөө даарахгүй өсгийнөөсөө даараад минийх тийм болчихдог одоо хэцүү юм.
Отгонбаяр -
За их баярлалаа Намсрай ахаа та нарт тэгээд амжилт хүсье. Урт насалж удаан жаргаарай.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.