Ariunzaya


Basic information
Interviewee ID: 990351
Name: Ariunzaya
Parent's name: Tömörbaatar
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1976
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: self-employed
Belief: Protestant
Born in: Mönhhaan sum, Sühbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Darhan-Uul aimag
Mother's profession: Erdenenet machinist
Father's profession: Erdenenet electrician


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
family
belief
travel
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

Christianity
mining
alcoholism
domestic violence


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

Дархан-уул аймгийн Деревень тосгоны 3-р багийн Хар-Усны 4-ийн 21-д оршин суун амьдардаг, хувиараа жижиг компьютерын чиглэлээр ажил хийдэг Ариунзаяатай уулзаж байна. Ариунзаяа эхлээд өөрийн амьдралын түүхийн талаар товч ярьж өгөөч? Төрсөн цагаасаа өнөөг хүртэл, хаана төрөв, ээж аав ямар хүмүүс байв, бага нас хаана яаж өнгөрөөв тэр талаараа яриач

Ариунзаяа -

1976 онд Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхай гэж байсан одоо байхгүй болсон байхаа. Тийм уурхайд төрөөд манай ээж аав 2 тэр уурхайд ажиллаж байсан 76 онд төрөөд. Тэгээд 3 нас хүрээд 3-тайдаа 79 онд юм байна ш дээ тэ. 80 он дөхөж байх үед Эрдэнэт хотод ГОК-ын үйлдвэр байгуулагдаад тэгээд манай ээж аав 2 чинь Эрдэнэтийн ГОК-ын үйлдвэрт томилолтоор тэр үед чинь илгээлтээр шууд шууд нэрийг нь цохоод л томилолт аваад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт нээгдсэн учраас тэр үед Бүрэнцогтын уурхай хаагдаж байсан үе юм шиг байгаа юм. Тэгээд ээж аав манай ах бид 2 төрөөд л Сүхбаатар аймгийн Бүрэнцогт уурхайд төрөөд л тэгээд 3 настайдаа Эрдэнэтэд ирж байсан. Эрдэнэт чинь анх юм юм байгуулагдаагүй. Жижигхээн байшин майшин байхгүй бараг ганц 2 оросууд нэг барьсан 5, 4 давхар байр байсан тэгээд нэг ахындаа ирж амьдарч байсан. Жаахан байхдаа 3 настай байхдаа мэднэ ш дээ. Тэрийгээ жаахан охин байсан. Тэгээд үйлдвэрээс байр өгөөд одоо тэгээд тэнд амьдарч байгаа.

Отгонбаяр -

өө за

Ариунзаяа -

тийн яг илгээж бид нарыг тэр газар байхаар байшин өгөөд ГОК-оос тэгээд л тэнд амьдраад бага нас маань Эрдэнэтэд л өнгөрсөн дөө.

Отгонбаяр -

Эрдэнэтийн л бүтээн байгуулалтай хамт л өнгөрсөн байна ш дээ.

Ариунзаяа -

тийн тэгээд л тэр үед чинь тэгэхэд чинь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр чинь анх бол орост маш их алдартай Оросын голцуу их Оросууд дан орос байсан шүү дээ. Манай байранд гэхэд чинь дан орос Одоо бол ганц хоёрхон л орос байна шүү дээ.

Отгонбаяр -

тийм байна лээ.

Ариунзаяа -

тийн 2 байна уу манай байранд л гэхэд манайх чинь ингээд өөд өөдөөсөө харсан том байсан шүү дээ.

Отгонбаяр -

нэг давхар

Ариунзаяа -

4 давхар тэр үед Оросын барьж байсан. Оросууд их сайн хийсэн ш дээ. Одоог хүртэл эвдэрээгүй ш дээ. Тэгээд л манай 3 дүү төрөөд л манай ах бид 2 чинь бага насаа тэнд өнгөрөөгөөд л 4-р 10 жил нээгдээд сургуульд ороод л 3 эрэгтэй дүүтэй нэг ахтай би чинь. Тийн тэгээд 4-р 10 жилд ер нь тэр чигээрээ сурсан дөө. Тэгээд л

Отгонбаяр -

1 ороод тэгээд 10 төгссөн юм байна ш дээ. 4-р 10 жилийг

Ариунзаяа -

тийн тэгээд 80 хэдэн оны үед юм дээ. Зах зээлийн үе эхлээд яагаав нөгөө бараа нөгөө картанд ороод л тэ тэр үе их хүнд санагдаж байсан шүү. Тэгээд л очерлож очерлож очерлож нэг гурав жарын талх гээд нэг төгрөг хорин мөнгө юу гурав хорийн талх гээд төгрөг жар төгрөг жар гээд л тэр үед чинь мөнгөний ханш унаагүй аягүй гоё байсан шдээ. Тэгээд төгрөг жаран мөнгөнд чинь гурав хорь гээд хорь гэдэг чинь 2 бөөрөнхий талх хойд дугуй, урд дэлгүүр гээд дугуй дэлгүүр байсан. Одоо баар маар болсон байна лээ. Тэгээд тэнд чинь амьдраад л талханд очерлоод тэнд чинь цалингаар нөгөө талон өгдөг. Тэгээд л 10 кг гурил нэг хүний 5 кг ч байлаа уудаа. Тэгээд гурил ингэж өгөөд л тэгээд сүүлдээ нөгөө гурил нь дуусчихна нөгөө кааш байна ш дээ. Тэгээд тэр каашаар чинь хоол хийдэг байсан ш дээ.

Отгонбаяр -

шигшээд үү?

Ариунзаяа -

шигшихгүй ерөөсөө шууд кааш нь үлдчихдэг. Гурил нь дуусчихдаг. Картны үед чинь тэгээд нөгөө каашаар л юу хийнэ шдээ гурилтай шөл хийнэ. Тэр үед голцуу гурилтай шөл хийдэг. Ногоо иддэггүй монголчууд чинь махтай гурилтай шөл л иддэг байсан. Тэгээд Сүхбаатар аймгийн чинь манай идэш их ирдэг байсан. Өвөл болоод ирэхээр чинь бөөн идэш ирдэг. Бөөн мах иддэг. Би мах иднэ. Нөгөө мах чинь чөлөөтэй ороод ирж байгаа юм чинь. Тэгээд л сургуульд ороод л картын жаахан үед л хэцүү байсан шүү тэр үед чинь. Тэгээд 94 онд 92 онд 8-р анги төгсөөд 92 онд төгссөн юм байна 8-р анги төгсөөд тэгээд ер нь Есүст итгэж эхэлсэн.

Отгонбаяр -

8-р анги төгсөөд үү?

Ариунзаяа -

Тийн 8-р ангиа төгсөөд л ангийнхаа хүүхдээс сонссон байхгүй юу Есүсийн тухай надаа их сайн ярьж өгөөд. Тэр Бурханы тухай сонсох үед ч гэсэн. Би яг хайж байсан хүнээ олсон юм шиг тээ тэгээд сэтгэл маш их хөдлөөд байсан байхгүй, нэг л ингээд юмны утга учир, миний амьдралын утга учир нэг л их амьдрал бас аав их архи уудаг. Тэр үед чинь архи уудаг хүн их байсан ш дээ. Тэгээд жаахан 8-р ангийн хүүхэд ч гэсэн дээ. Одоо 8-р ангийн хүүхдүүдийг харахаар жаахан харагдаж байхгүй юу. Тэгээд хүүхэд чинь сэтгэл дотроо маш их юм тээж хэнд ч хэлж ярьж чадахгүй юм ч тэ амьдралд ямар нэгэн амьдрах сонирхол ч юмуу тэ амьдралын зорилгогүй болсон тэ. Сэтгэл дотроо гунигтай ганцаардал дотор явж байсан л үе ш дээ. Тэгээд л явж байхад Есүс гэж хэн вэ гэж ярьж өгөх үед итгэсэн байхгүй юу. Бурхан байдаг байх ёстой гэсэн үүднээс тэ хүн ингэж амьдрах ёсгүй амьдрал хэцүү хүүхэд хүртэл ингэж зовж шаналж бага наснаасаа эхэлж амьдралын энэ хатуу хөтүүг туулах тэ. Бага наснаасаа ер нь манай аав ээж сайн хүн л дээ архи уувал ер нь л аюултай.

Отгонбаяр -

хэзээнээс ууж эхэлсэн вэ?

Ариунзаяа -

яг ер нь ууж эхэлсэн үе бол ерөөсөө л ажил хийж байхдаа л уудаг байсан. Цалин буухаар л найз нөхөдтэйгээ дариваад л тэр үед чинь амьдралын хамгийн хэцүү үе байлаа ш дээ. Аав ингээд цалин л буучих юм бол түгшүүр эхлээд л одоо юу болох бол гээд тэ. Маш их амьдралд

Отгонбаяр -

90 оноос өмнө үү?

Ариунзаяа -

өмнө өмнө өмнө ш дээ. 80 ан би чинь хараа өмнө байлгүй яахав би чинь одоо 3 настайдаа 80-аад оны үед ирсэн гэдэг чинь. Тэр үеэс эхлээд л ер тийм байсан. Манай ээж чинь тэгээд л дүү нар гарах гээд том гэдэстэй. Тэгээд нөгөө аав сална мална гээд л яваад өгнө. Тэгээд л бид ээжийгээ л дагаад л явна. Тэгээд л нөгөө айлд хононо тэгээд айлд хонохоор чинь зэрэг хэцүү идэж уух гээд л наад зах нь хүүхдийн эрх чөлөөгүй л амьдарч байгаа юм. Хүүхдийн эрх гэдэг хаагдаад л тэ. Тэгээд хэцүү байсан ш дээ. Тэгээд 8-р анги хүртлээ ер нь тэгээд аягүй хэцүү байсан амьдрал тийм. Тэгээд нэг удаа нэг би ерөөсөөө мартдаггүй юмаа “Амьдралын нахиа” гээд нэг кино гарсан ш дээ. Архичин аавтай тэгээд нөгөө охин нь тэрнээс болж галзуурдаг тэ. Тэгээд яг тэрийг үзсэн чинь би аймаар их уйлаад тэгээд манай ангийн хүүхдүүд явья гээд тэгээд би хүүхдүүдэд тэгж их зовлонгоо ярьдаггүй. Өөрөө л ингээд дуугай дотроо тээгээд явдаг байхгүй юу. Ярьдаггүй тэгээд хүүхдүүдийн амьдралыг харахаар тийм биш санагдаад тийм хүүхэд чинь тэгээд их бүрэг нөгөө нээлттэй биш өөрийгөө нээж чадахгүй. Бусадтай дотно найзлаж чаддаггүй. Дотны найз охин гэж байхгүй. Зүгээр найзууд байна нээх тэгж яриад л уйлаад байдаггүй. Ерөөсөө тийм байдаггүй өөрөө л ингээд сэтгэл дотроо уйлаад тэгээд явдаг. Тэгсэн чинь их нөгөө нулимс тэр сэтгэлийн дотрох нулимас гэж байдаг юм шиг байгаа юм. Тэгээд тэр кино эхлээд дууссан дуустал нь уйлсан. Тэгээд миний нүд ийм болоод гараад би тэрийг ерөөсөө мартдаггүй юмаа. Тэгсэн чинь нөгөө зарим нь гадарлаж л байгаа юм л даа миний амьдралыг ямаруу гэж тэр хүүхдүүд нь намайг хараад л би ичээд л анх удаа тэгж сэтгэлээ тайлж үзсэн. Тэгээд тэр кино хүний сэтгэлийг их тайтгаруулж өгдөгийн байна лээ шдээ. Яг бодит амьдралын юугаар хийхэд чинь тэгээд л дүүтэйгээ гараад л тамхины үнс хайх гээд явж байхад нь ингээд явж байсан ш дээ. Би ч гэсэн яг тэгээд л явж байсан байхгүй юу. Ээж ингээд л зугтаагаад явчихна. Яг тэр л миний амьдрал тэр чигээрээ гарч ирж байгаа юм чинь. Аягүй их уйлаад л сэтгэл их амарч байгаа юм чинь. Тэгээд л тэрний дараа дахиад л нөгөө амьдрал хараад л урамгүй болоод л тэгээд байж байтал Бурхан надаа ирсэн байхгүй юу. Тэгээд л эхний удаа Бурханыг сайн танихгүй нялхаараа байгаа ш дээ. Тэгээд итгэчихсэн. Тэгээд нэг эгч надаас үнэхээр Бурханд итгэж байна уу? Бурханыг үнэхээр өөрөө мэдэж авсан уу гэж асуусан. Чамд мэдрэгдэж байна уу? Бурхан байгаа гэдэг нь. Тэгсэн чинь хэлэх үг байдаггүй дээ. Сандраад тийм тийм мэднэ гээд тэгээд худлаа хэлчихсэн тэ. Тэгээд би чинь хүнтэй нээлттэй хүн биш байсан болохоор аягүй хэцүү санагдаад худлаа хэлсэндээ шөнө нойр хүрдэггүй дээ. Нээрээ би Бурханыг мэдэх ёстой Бурхан нээрээ надад байгаа юу гээд л тэгээд тэр киног үзэж тэгж их улйлсан. Тэгээд тэрнээс хойш тэгж их уйлахгүй хатуужилтай. Тэгээд нэг өглөө яг тэгж хэлснийх нь маргааш өглөө 6 цагт боссон. Манай гэрийн яг ойролцоо нэг том уул байдаг. Тэгээд тийшээ өндөрлөг дээр гараад зүгээр л Эзэн Есүсийн нэрийг дуудсан. Өө Эзэн Есүс минь ээ гээд дуудсан байхгүй юу. Тэгсэн чинь миний амьдралын бүх хүнд юм миний нүдний өмнө би юу ч ярьж чадаагүй зүгээр л дүүдсан. Эзэн Есүс минь ээ гээд бүх юм миний нүдний өмнө харагдаад би нэг үг ч ярьж чадаагүй. Би бас тэгж байхад миний бүх зүйл гарсан. Тэгээд яг үүр цайгаад нар ингээд эргэж байгаа ш дээ. Тэгэхэд миний нүдэнд яг нар туссан байхгүй юу. Тэгээд нүдээ нээгээд харсан чинь миний дотор миний дотроос маш гайхамшигтай хүнд ачаа юу ч байхгүй болоод би маш их хөнгөрсөн. Тэгээд гэртээ очино. Өмнө нөгөө гэртээ очино гэхээр сэтгэл ингээд аягүй хүнд байсан чинь тэр үед гэрлүүгээ явахад чинь хөл хөнгөрөөд гүйгээд баймаар ч юм шиг ингээд сэтгэл маш гоё болсон. Тэр үеэс эхлээд миний амьдрал ингээд хүнд биш санагдсан. Их юу хөнгөхөн болж. Бүх ачаа байхгүй болно гэж байхгүй ш дээ. Хүний амьдралд гэхдээ би гэрт дотроо тэгж ядрахааргүй л амьдрал тэгээд утга учиргүй биш болоод тэгээд миний дотор Бурхан орсныг мэдсэн байхгүй юу. Тэгээд зовлон байвал ярина. Хэцүү бэрхшээл зөндөө л байсан даа. Би ингээд уйлаад яриад тийм юм их байсан бас. Тэгээд дандаа Бурханд ярьдаг болсон. Тэгээд цуглаан энтэрээ хүнд ярьдаггүй. Ганцхан Бурханд бүх юмаа ярьдаг. Миний ганц хэлдэг юм байсан. Өө Эзэн Есүс минь би таньд хайртай гэж байгаад л хэлдэг байсан. Би таньд хайртай маш их нөгөө нүгэл байгаа Бурханыг харж чадахгүй байгаа боловч би таниас өөр хүнийг хайрлаж чадахгүй ээ. Тэгээд ингээд өөрийнхөө насныхаа амьдралыг өгөөд тэгээд ямар хүнтэй суухаа хүртэл өргөсөн. Би одоо тэрийг санаад байдаг ш дээ. Аав шигээ ингэж хүүхдийн амьдралыг ингэж доройтуулж тиймээ энэ аймшигтай ийм амьдралын дарамт дотор ингэж монголчууд ерөнхийдөө ийм байсан ш дээ. Гэр бүлийн амьдрал ерөнхийдөө тийм нөгөө хүн хүнээ мэдэхгүй гэхээс л биш амьдрал дотроо нөхөр маш их архи уудаг. Тийм дарамтан дотор хүүхдүүд нь айж чичрээд л өссөн тэ. Тийм амьдралаас маш их залхаж өрөвдөж хүмүүсийг тэгээд би өөрийнхөө амьдралыг Бурханд тэгж даатгаж байсан байхгүй. Би тэгж амьдармааргүй байнаа. Тэгээд надад бол би таныг хайрлаад ийм эрх чөлөөтэй сайхан баяр баясгалантай Бурханы гэр бүлээр манай гэр орж манай гэр бүлээр ямар хүмүүс ордог гэхээр дандаа л найз нөхөд нь архи уудаг. Тэгээд л уухаараа хэд хоног ч юмуу тэ. Тэгээд амьдралд сонирхолгүй болгож даамжираад л тэ. Тийм амьдрал биш баяр ёслол ч болсон архи байхгүй баяр баясгалантай. Гэр бүлээрээ ингэж суугаад Бурханы өмнө залбираад Бурханы гэр бүл болгож өгөөчээ гэж хүссэн гуйсан байхгүй тэгээд тэрийгээ мартчихаж. Залбираад мартсан тэгээд тэр үед бага насандаа тэгж амьдарч байсан. Тэгээд энэ хүнийг олж аваад маш их амьдармаар зориг ороод залуу насанд миний итгэл тийм их сайн байгаагүй юм шиг байгаа юмаа. Тэгээд л жаахан буруу юм хийчихбэл явдаггүй миний сэтгэл өвдөөд тэгээд тэрийгээ шийвэрлэж байж цуглаанд очино. Яагаад гэвэл тэрийгээ нөгөө тайлж чадахгүй. Тэгээд тийм их хугацаа бас их алдаж байсан. Яг 93 оноос яг явж эхэлсэн. Яг Эзэнд бүх биеэ өргөөд тэгээд миний амьдралд ганц ингээд харамсалтай юм бол манай ээж аав 2 тэр үед салсан. 93 онд

Отгонбаяр -

ээж аав чинь хэдтэй байсан вэ?

Ариунзаяа -

манай ээж чинь 30 хэдтэй байсан.

Отгонбаяр -

тэр үед

Ариунзаяа -

за байж хэдэн онд саллаа миний дүү чинь төрөөд яг 98 оны үед юм уу даа. Биш биш 96 онд юмуу би 10-р анги төгсөөд оюутан болоод тэрний өмнөх жил юм байна 95 онд тэр үед би маш их

Отгонбаяр -

аав чинь уугаад байсан уу?

Ариунзаяа -

уугаад л байсан. Тэгээд дарамтлаад л байсан. Тэгээд манай ээж ч гэсэн.

Отгонбаяр -

зодох уу?

Ариунзаяа -

зодно. Зодохын хувьд бол зодно бид нарын нүдэн дээр чинь аймшигтай юм зөндөө л болж байсан. Ээжийг минь ёстой нээрээ зүгээр ингээд эмэгтэй хүний талд хууль байхгүй. Тэгээд яг тийм дарамт дотор тэгээд яахав эмэгтэй хүн өөрийгөө хамгаалахын тулд хааяад явах гэхээр ард нь нөгөө үр хүүхэд нь үлдэнэ. Тэгээд үр хүүхэд нь үлдэхээрээ тэр аавынхаа тийм аймаар юм хараад өснө ш дээ. Миний дүү нар тийм л юм хараад өссөн. 95 оны гэр бүл чинь өргөдөл өгөөд 3 сар дахиад л хардаг юм байна. 3 сарын хугацаанд ерөөсөө яагаагүй тэгээд сүүлдээ бид нарт ингээд гайхуулж байгаа юм чинь хүүхдүүддээ тэнэгүүд ингээд хуулиар шийтгэдэг юм байна л даа. Хууль өөрөө дууддаг юм байна лээ нөгөө том хүүхдүүдийг бид 2 чинь нөгөө 8-р анги төгссөн болохоор. Ээжийнхээ талд орох уу аавынхаа талд орох уу тэгээд яахуу гээд

Отгонбаяр -

шүүхээс дуудаад дуудахад нь очсон уу?

Ариунзаяа -

очсон тэгээд би тэр үед л ээж аавыгаа салгаагүй бол одоо амьдрал ингэж хүнд болохгүй байсан байх гэж боддог л доо.

Отгонбаяр -

тийм үү

Ариунзаяа -

тэгээд хүүхэд учраас ээжийнхээ талд орьё салгая гэж ахтайгаа зөвлөөд 2 уулаа салахгүй шүү дүү нартайгаа хамт байна шүү гээд тэгээд гэр бүл салалт чинь нөгөө талаас их хортой.

Отгонбаяр -

тийн хэцүү байсан ч гэсэн тэ?

Ариунзаяа -

тийн тийм хэцүү байсан ч гэсэн Бурхан ч гэсэн тэгдэг ш дээ. Салах бол хүний хуульд ч тийм юм байх ёсгүй. Тэгээд салсанаараа маш их уруудаж эхэлнэ. Ээж нөгөө нөхөрт баригдаж байсан тэр нь больж чөлөөтэй болчихож байгааж ч явсан. Ямарч хүнтэй уулзаж яаж ч явсан болж байгаа юм. Эрх чөлөөтэй юм чинь тэгээд л 95 онд чинь би ээжийгээ дагаад айлд очиж байгаа байхгүй юу. 4 дүүгээ аваад л тэ. Тэгэнгүүт манай ээж чинь амьдралын эрхэнд бүх ачааг үүрээд ирэхээрээ нөгөө хэдий аав архи ууж ирдэг байсан ч гэлээ нэмэр болдог. Орон гэрийг авч явж байгаа эрэгтэй хүн чинь ер нь байдгын юм байна лээ гэдгийн л мэдэрсэн. Одоо бол аягүй их харамсаж байсан тэр үе боддог би тэр утгаараа хууль их буруу зүйл хийж байсан гэж боддог юм.

Отгонбаяр -

байраа яасан?

Ариунзаяа -

байраа аавд өгсөн. 3 өрөө байр аавд үлдчихсэн тэгээд ээж бол аавд чинь үлдээг ээж бол ердөө л хурдан садахын түүс үлдээе гээд л тэгээд айлын хажуу өрөөнд орсон.

Отгонбаяр -

түрээслээд

Ариунзаяа -

тийм хажуу өрөө хөлслөөд л тэгээд л миний бага эрэгтэй дүү чинь 4 настай байсан. Миний хүү шиг. Нялхаараа тэгээд аав ээж салаад ирэхээр нөгөө тэжээдэг хүн нь байхгүй болохоор тэр үед чинь хуулиар төр өгдөг байсан ш дээ. Тэгээд бид нар цалингаараа л ээж яаж тэжээдэг байсан би ойлгодоггүй юм мэдэхгүйээ. Ямарч хоосон хонодог их өлсдөг. Тэгээд дүү чинь аягүй их өлсөөд л уйлдаг өрөвдөлтэй. Тэгээд ер нь аягүй өрөвдөлтэй байсан. Тэгээд жаахан ажил хийгээд би чинь 8-р анги төгссөн. Тэгээд нөгөө цуглаанд яваад тэр үед чинь цуглаанд явж байсан үе. Тэгээд л цуглаанд яваад л Бурханы хайрыг аваад л Бурхан л ингээд амьдруулж эхлэж байгаа юм чинь Бурханаас өөр ямарч зүйл амьдаруулахгүй болж. Тэгээд харин ГОК ээжид байр өгөөд тэгээд аавынхаа амьдралыг очоод харахаар 3 өрөө байртай тэгээд очихоор шал согтуу тэгээд л янз бүрийн хүмүүс гэртээ оруулж ирсэн.

Отгонбаяр -

архиддаг л газар болсон.

Ариунзаяа -

тийм архиддаг л газар болсон. Тэгээд ах бид 2 ярьж байгаа юм ээж ярихгүй байгаа юм. Жаахан хүүхэд байгаа ш дээ 16 тай 17 тай 2 жаахан хүүхэд хоорондоо ярьж байгаа юм та ерөөсөө аавтай бай. Би ээжийгээ авья. Нэг ёсондоо хүүхдүүд нь амьдрал үүрээд ирж байгаа байхгүй. Тэгээд ээж ингээд залуучуудтай маш уулзана. Архи их уудаг болчихсон.

Отгонбаяр -

бас уудаг болсон уу?

Ариунзаяа -

бас тийм ингээд чөлөөтэй. Тэгэнгүүд ахтайгаа ярьж байгаа байхгүй би чинь та ингээд аавыг ав би ингээд ээжийг авья. Та байвал янз бүрийн хүн орж ирэхээр хөөж гаргана. 3 өрөө байранд нь гэж яриад тэгээд манай ах тэгье гээд аав ингээд байранд хүмүүс авчираад байна ш дээ гээд. Тэгээд би ээжтэйгээ байж тэр үед миний ээж уух дуртай болж тэр үед их хэцүү байсан л даа. Эзэнд их залбирдаг байсан. Миний ингээд дүү нарыг хамгаалж өгөөрэй гэж би өөрөө ч ингээд амьдрах чадваргүй болоод тэгээд хүүхэд учраас янз бүрийн сонирхох юм найзуудтай болмоор ч юм шиг эсвэл хүнтэй суучихмаар ч юмуу тэ тэгвэл бас амьдарлаа аваад явчих ч юмуу тэ ингээд янз бүрийн юм бага учраас хүүхэд чинь нөгөө нэг тогтвортой санаатай биш болсон. Тэгээд байж байтал тэр үед буруудвал буруудаад тэ. Үнэхээр амьдралд гутраад явбал явахаар л байсан. Тэгээд байсан боловч Бурханы хайр гэдэг чинь Бурхан энэ хүнийг яаж аврах вэ хаана нь яаж байлгах вэ гэдгийг Бурхан тогтоодог юм байна лээ дээ. Тэгээд Бурхан намайг Дорнод руу шууд явах би нөгөө гуйж байсан байхгүй юу. Дорнодод амьдарья хэрвээ би энэ Эрдэнэтэд энд ингэж амьдрах юм бол миний амьдрал би ч гэсэн өөрөө тогтвортой амьдарч чадахаа болих юм байна. Тэгээд Бурхан минь надад хичнээн ах дүү нар байсан ч гэсэн. Та байсан ч гэсэн тэ. Тогтвортой итгэлтэй хүн биш учраас би ингээд амьдралд маш их айж байна. Тэгээд зүдэрч тэ ийм муухай амьдарлаар яаж амьдрах уу ээжийнхээ амьдралаар яаж амьдрах уу айж тэ. Тэр дотроо зүдэрч аягүй их хэцүү байсан. Тэр үед Бурхан намайг дуудсан байхгүй юу. Тэгээд 96 онд Дорнодод өөрийгөө өргөөд Дорнодот амьдарч эхлэж байгаа юм. Тэгээд эхэн үед хэцүү байсан л даа.

Отгонбаяр -

анх Дорнод явах болсон тэр түүхээ ярьдаа.

Ариунзаяа -

яг 96 он ээж аав салсны дараа нэг жилийн дараа ш дээ. Итгээд цуглаанд орсон байсан.

Отгонбаяр -

хаана байдаг Эрдэнэт байдаг уу?

Ариунзаяа -

үгүй Улаанбаатарт байдаг. Одоо яг ингээд их цуглаан хийдэг шиг пастор ирээд цуглаан хийдэг. Тэр үед чинь жилд бараг их олон удаа хийдэг байсан. 2 юмуу 3 сар болоод ирдэг. Тэгээд итгэлийн цуглаанд ороод биеэ өргөж нөгөө сайн мэдээний үе эхэлсэн байсан. Биеэ хайрлаад явна гэсэг хүмүүс байна гээд тэгээд анх удаа гэрчлэл хийгээд биеэ өргөнө гээд Бурхан ингээд биеэ өргөё гээд амьдралын ийм юманд баригддаг биш тэ. Одоо надад бол Бурхан л хэрэгтэй өөр надад амьдралаа даатгах юм байхгүй. Таны д төлөө явья гээд зоригтой шийдсэн. Тэгээд ах маань зөвшөөрөөд Дорнодруу явж байсан.

Отгонбаяр -

ганцаараа

Ариунзаяа -

тийн Дорнод руу явж байгаа байхгүй. Тэгээд өмнө нь намайг явахаас өмнө ах нар очоод сайн мэдээ түгээчихсэн байсан байхгүй юу. 10 хэдүүлээ очоод фургонаар түгээхсэн Батболд ах тэнд үлдсэн юм байна лээ. Тэр чинь оюутан байх үеийнх л дээ. 2 ах 2 эгч үлдсэн байх. Тэгээд нөгөө ганц 2 хүмүүст түгээж байгаад тэгээд эргээд ирсэн. Тэгээд Дорнод руу явах хүн байхгүй болчихсон. Тэгсэн чинь Эзэн намайг дуудаад тэгээд би чинь юу ч сураагүй итгэлийн ариун ингээд явж чадахгүй. Ийм л буурай боловч өөрийгөө Эзэнд өргөөд тэгээд гэртээ Дорнод руу явж ирчээд эргээд гэртээ ирээд. Тэр үед чинь цаашдаа Дорнод яах вэ гэсэн шийд гарч ирнэ ш дээ. Нилээн амьдарчаад эргээд ирэх үед тэгээд тэнд байгаа эгч нар ах нар нүдэнд харагдаад өөрөө ингэж итгэл түгээж олсон хүн байна тэ. Миний гэр бүлээс үнэтэй. Гэр бүлээс илүү эрхэм хүн үлдсэн байхгүй тэд нар. Тэгээд цааш даа яахав вэ гээд тэгээд тэр үед Паак эгч гэр бүл гээд Ёончол ах ирээд Паак эгч солонгосдоо байсан. Нөгөө Ахёон төрөөд тэгээд Ёончол ах цаашдаа ямар байна гээд надтай ярилцаж байсан байхгүй. Тэгээд би ерөөсөө шийд хэлээгүй. Ямар ч гэсэн гэр лүүгээ явья. Гэр бүл маань хэцүү байгаа тэгээд гэртээ ирсэн чинь үнэхээр хэцүү байсан байхгүй юу. Миний гэр бүл эргээд ээж аав 2 суусан байсан. Тийн ээж нөгөө өрөнд ороод маш их өрөнд ороод тэр үед байраа зараад өрнөөс гарахаас аргагүй болгоод ээжийг амьдрал бүр муутгасан байсан. Бүр ээж бол ёстой хэцүү

Отгонбаяр -

аав чинь ямар байсан?

Ариунзаяа -

аав бол анх байдаг хэвээрээ архи уудаг

Отгонбаяр -

ажлаа хийж байгаа юу?

Ариунзаяа -

ажлаа хийж байгаа 2уулаа ажлаа хийж байгаа ш дээ. Тэгээд аргагүй ирсэн юм байна л дээ. Тэгээд ээж аав 2 салчаад удаан амьдраад эргээд нийлнэ гэж байхгүй юм байна лээ. Ерөөсөө байж болохгүй тэгээд манай аав нас яваад ирэхээрээ их ухаантай. Би аавыгаа хөгшин болоод ирэхээр нь их хайрласан. Их өрөвдсөн л дөө би. Манай ээжийг хараад би энэ хүний амьдралыг сүйтгэсэн. Би энэ хүнийг ийм болгосон. Би энэ 5 хүүхдийг ийм болгосон. Би энэ 5 хүүхдийн эцэг шиг нь байж чадаагүй өнөөдөр тэ миний хүүхдүүд хар багаасаа амьдрал үзсэн. Хар багаасаа зовсон тийм учраас би энэ хүүхдүүдэд байрыг өгөх ёстой гээд өөрөө шийдчихсэн байсан. Тэгээд манай хамгийн бага эрэгтэй дүү за яахав ах эгч нар гараад явж болно. Хамгийн бага эрэгтэй дүү чинь манай Чинээ чинь 4 настайгаасаа ааваасаа холдсон юм чинь. Тэгээд манай аав Чинээг манай аав маш их хайрласан байхгүй. Тэгээд ийм 4 настай хүүхдийг би хар багаас нь хаясан. Амьдралын сайхныг үзүүлж чадаагүй гээд тэгэээд 3 өрөө байраа бид нарт өгсөн байхгүй. Аав өөрөө шийдээд би хүүхдүүддээ өгнө гээд. Тэгээд би энэ байранд би амьдрахгүй та нар амьдар одоо явж болсон тэнэж болсон. Насаараа юм үзлээ гээд манай аав маш их ухаантай байсан. Тэгээд аав өөрөө ажил хийгээд Улаанбаатар явсан байхгүй. Тэгээд аав ч гэсэн их сайн ажил хийсэн. Ажил хийгээд хөдөө ийм амралтын газар манаач хийгээд бид нар тэнд амьдарч байсан байхгүй. Тэгээд эргээд байрандаа амьдарч байсан. Тэр ч гэсэн Бурхан өргөдөл Бурхан ч гэсэн дгэж хэлсэн. Тэгээд тусдаа очсон чинь миний дүү Чинээ сургуульд орсон жаахан тэгээд надаас салахгүй би бас ингээд байнгын цуг цуглаанд явсан ч хамт хашаа ч Чинээтэй.

Отгонбаяр -

ээж аавын оронд

Ариунзаяа -

тийн тэгээд чи хэнээс төрсөн гэхээр ээжээс төрсөн ээж чинь хэн юм гэхээр Заяа(өөрийг нь хэлж байна) гэдэг байсан. Жаахандаа хэнээс төрсийн гэхээр ээжээс төрсөн ээж чинь хэн юм гэхээр Заяа гэдэг. Манай Чинээ жаахандаа тэгээд Чинээ хараад би бодсон байхгүй. Дорнодод байгаа ах дүү нараа яахав тэ. Одоо би явахгүй бол очих хүн байхгүй. Дорнодруу очих хүн байхгүй. Тэгэхээр чинь тэнд байгаа эрхэм миний дүү нар Чинээ харахаал орхиод явж болохгүй. Тэгээд дүүтэйгээ байж байгаад жаахан ажил хийгээд 3 сар гаран юм хийгээд тэгээд

Отгонбаяр -

ямар ажил?

Ариунзаяа -

морожен зараад ногоо зарж мараад 1000 төгрөгтэй гараад л оройдоо 2,3000 төгрөгтэй болоод л ороод ирдэг байсан. Ногоо могоо зарна морожен дээр зогсоход ашигтай тэр үед чинь дөнгөж гарч эхлээгүй байсан үе ш дээ. Ганц ийм хөргөгч гардаг тийм учраас ашигтай. Тэгээд хөөрхөөн мөнгө хийгээд болчихдог байсан юмаа тэгээд байж байгаад. Яг 98 онд билүү дээ.

Отгонбаяр -

Дорнодод хэр зэрэг удсан юм?

Ариунзаяа -

нэг жил болчоод яалаа тэр үед сайн санахгүй байна. Тэгээд тэр чинь удаагүй тэр ах дүү нартай. Жаахан байсан юм байна. Тэд нартай чинь зөндөө удаан байсан юм байна. Тэр нөгөө амьдрах газар сайн шийдвэрлэгдээгүй. Тэгээд гэртээ ирээд байж байгаад Чинээгээ харахаад өрөвдөөд манай ээжийн байдал бүр дордчихсон байсан. Архи бол бүүр уугаад бүүр ингээд дуртай болсон. Тэгээд Чинээгээ яадгийн билээ гээд зөндөө их уйлаад манай дүү нар ч гэсэн. Би чинь бараг 2 жил болчоод ирсэн юм байна шүү нээрээ тийм байна. Тэгээд манай дүү нар аймаар том болсон эрэгтэй дүү нар. Чинээ өндөр болсон тэгээд уйлаад манай хэд ч намайг аягүй их санасан. Уйлаад бүгдээрээ уйлаад суугаад зөндөө их ярилцаад тэгээд ер нь гэртээ амьдарья гэж бодохгүй юу. За за ерөөсөө гэрт амьдарья гээд тэгээд гэртээ байж байсан чинь Нямдаваа ах нэг өдөр дуудаад за та ингээд ямар байна. Амьдрал ямар байнаа ингээд явах уу гэээд асуудын би шууд шийдсэн байхгүй юу. Хариу хэлж чадаагүй эргэж ирээд тэгээд Чинээгээ харсан чинь нялх тэгээд жаахан харагдаад тэгээд Эзэнд тэр шөнийн турш залбирсан байхгүй. Эзэн минь би дүүгээ л бусад нь яахав том болж байгаа юм чинь. Дүүгээ л би таньд өргөж чадахгүй нь аваад явдаг юмуу тэгээд тэр шөнө залбираад Бурхан бол бүх амьдралыг хариуцаж байгаа ш дээ. Тэгээд Бурхан намайг хариуцаж байгаа юм чинь би хамгийн хайртай дүүгээ таньд өргөж байна гээд залбирсан. Тэгэхэд яг шөнө 2 болж байсан. Тэгээд зөндөө их уйлсан л даа. Амьдралаа Эзэнд өргөөд шийдүүлээд явна гэхээр тэгээд ардаа ямар нэгэн байхгүйгээр би Бурханд явах хэрэгтэй ш дээ. Тэгээд дүүгээ тэр шөнөдөө залбираад дүүгээ Эзэнд өргөсөн л дөө. Тэгээд өргөөд амьдралын нь өргөж байнаа. Та байгаа учраас гэр бүлийг та хамгаална. Үнэхээр Дорнодод бол нэг ч хүн очоогүй байна. Ах дүү нар эрхэм байна ш дээ. Би нөгөө олон талаар сураагүй Бурханыг хайрлаж чадаагүй болохоор би ингээд таньд өргөж байна гээд. Тэгээд маргааш өглөө нь очоод Нандиа ахад хэлсэн байхгүй. Би Дорнод явна гээд тэгээд ээждээ хэлсэн чинь миний амьдралыг анхаарах ч тэнхээгүй удирдах чадваргүй өөрийгөө зүгээр ингээд ажлаа хийгээд л уурлаад л гэртээ байвал ингээд аягүй их асуудалтай. Тэгээд ээждээ ч жаахан гомдоод охины ингээд хол газар явж байхад гаргаж өгсөнгүй дээ. Сэтгэл дотроо жаахан гомдсон ээждээ тэгтлээ л ээжийгээ залбираад явж байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

дүүгээ яасан аваад явсан үү?

Ариунзаяа -

үгүй орхисон. Орхихоос өөр арга байхгүй. Би дүүгээ аваад явсан бол тэнд амьдрах газар тодорхой биш. Дүүгээ бас ядраана гэж бодоод. Тэгээд орхиод Дорнодруу тэгээд Дорнодод ерөөсөө л амьдарья гэж шийдсэн насаараа тэнд амьдарья гэж шийдээд тэгээд одоо ингээд харахад миний дүү их сайн амьдарч байгаа.

Отгонбаяр -

Чинээ юу

Ариунзаяа -

тийн одоо манай итгэдэг дүү тийм сайн дүү. Дүү нар ер нь бүгдээрээ сайн болсондоо 4 дүүтэй.

Отгонбаяр -

Бурханы хайрыг аваад

Ариунзаяа -

тйин би дүү нарынхаа төлөө аягүй их явж байсан. Нөгөө эмэгтэй хүүхэд болохоор дүү нар нуруун дээрээ их үүрдэг. Тэгээд их бөгтөр одоо бөгтөр байхгүй юу би. Тэгэд дүүгээ дандаа жаахан байхад нь 3 эрэгтэй дүү. Дандаа үүрнэ. Үүрч цэцэрлэгт хүргэнэ. Нэгий нь үүрээд л тоглоно тэ. Чинээ бол дандаа нуруун дээр өссөн ш дээ. Дүү нараа дандаа тэгж өсгөсөн. Тэгээд миний доод талын дүү намайг их зовоодог байсан. Эрэгтэй хүүхэд учраас тэр үед нөгөө Дорнод явахаас өмнө ажил хийгэд л миний дүү чинь 8-р 6-р ангийн хүүхэд байсан. Тэгээд ажил хийнэ гээд нөгөө шороо ухаад тэгээд бид хэд чинь өмсөх хувцасгүй болчихсон бүгдээрээ гэр бүлээрээ тэгээд энд тэнд тэрний доод талын дүү одоо манай дүү бүжигчин хийдэг. Орлёнок соёлын ордонд бүжигчин хийдэг тэр дүү маань ундаа байсан байхгүй. Ундаа зарна. Эрдэнэ болохоор бас нэг тийм пийшин байдаг ш дээ. Нөгөө зуух поошигоор хийдэг. Тийм зуух хийдэг. Тэгж зардаг байсан. Тэгээд би болохоор гуанзанд ажилладаг. Тэгээд бид 3 ингээд ажил хийгээд тэгж байж нэг хоолоо залгуулдаг. Ээжийн мөнгө хайчдаг юм мэдэхгүй. Өрөнд явчихдаг тэр одоо архинд л явдаг. Би одоо бодоод байхад яагаад тэгж өрөнд явдаг байсан ойлгодоггүй. Тэгээд бид хэдийн мөнгө л орж ирнэ. Хоолоо авна. Тэр үед чинь Хятадын шаахай орж ирдэг байсан. Хар цагаан ултай. Тийм шаахай их орж ирдэг байсан. Тэгээд манай дүү анх ундаа зарчаад л анх удаа нөгөө дүүдээ шаахай авч өгөөд тэгээд би сард нөгөө 12000 цалинтай. Тэгээд цалингаа буухаар нь Эрка эгчийн гуанзанд ажиллаж байсан. Цалингаар буухаар ингээд юу ч янз бүрийн юм бодогдохгүй. Охидууд чинь ингээд гоё болоод л ингээд өөртөө мөнгө зарцуулаад явна ш дээ. Надад ерөөсөө тийм юм байдаггүй. Ерөөсөө цалингаа буувал нөгөө талхаа аваад л энэ жижигхэн төмс их авдаг байсан. Яагаад гэхээр олон орно гээд тэгээд яс худалдаж авна. Олон хоног идэх учраас: би бүр тэрийг санаад байгааан. Хэдэн юм цуглуулна 12 төгрөгөндөө тэгээд гэртээ бөөн баяр ирнэ тэгээд хэдэн ингээд гоё тэгээд цуйван ерөөсөө хийдэггүй би цуйванд дуртай.. тэгээд цуйван хийхээр манай дүү тэгж уурладаг байсан. Нөгөө цуйван хийчихээр нөгөө маргааш идэх юмгүй болчино ш дээ гэж уурладаг.

Отгонбаяр -

өө хөөрхийдөө

Ариунзаяа -

нөгөө ийм шороо ухдаг дүү маань тэгж уурладаг байсан ш дээ. Маргааш идэх юм байхгүй болчино ш дээ. Би нөгөө цуйван хийнэ. Юугаа хийгээд цуйван хийсэн юм маргааш идэх юмгүй болчино ш дээ. Бантангаа хийхгүй яасан юм гээд бантан хийхэр инээд олон хоног иднэ. Бас тийм амьдрал ч байна. Тэгээд нөгөө манай эрэгтэй дүү чинь тэр эрэгтэй дүү чинь хичээлдээ явахаа болиод муу хүүхэдтэй нийлээд

Отгонбаяр -

тэгнэ шүү дээ

Ариунзаяа -

тэгээд би дүүгийнхээ төлөө маш их залбирдаг байсан. Уйлаад миний дүүг та л ингэж зогсоож өгөөрэй яг энэ хүмүүстэй ингэж хулгай хийгээд л ингээд явбал ёстой би амьдарч чадахгүй шүү Эзэн ми би шууд Бурханд тэгж залбирдаг. Би 3 дүүгээ өргөж байна тэ. Ганцхан энэ миний доод талын эрэгтэй дүү болохгүй. Тэгээд хулгай хийчээд байдаг. Хүүхдүүдтэй нийлээд тэгээд явчихдаг. Манай ах нөгөө аавтай байдаг. Тэгээд өдөр дүү чинь юу яагаад алга болчихгүй гэртээ ирдэггүй. Тэгээд бетон дотор ус хийгээд гарсан байхгүй би бетон дотор ус хийгээд гарахаар нь анзаарсангүй. Тэгсэн нөгөө нэг цуг нийлдэг хүүхдүүд нь ирчээд манай дүүг дуудсан юм байна. Тэгээд нөгөө чинь дээшээ гараад явсан тэр үед яг цагдаа ирээд аваад явчихаж дүүгийг маань тэгээд одоо яана гээд л ээж байхгүй. Тэгээд нөгөө хойно байгаа ахруугаа очиж байгаа юм чинь уйлаад нөгөө Эрдэнийг чинь цагдаа аваад явсан. Тэгээд тэгээд манай ах ганцаараа аав шал согтуу уул нь аавыгаа авч явах гэж очиж байгаа ш дээ. Ээж байхгүй юм чинь тэгсэн аав шал согтуу ахтай 2 уулаа явж байгаа юм. Тэгээд Эрдэнэтийг цагдаагийн газар их хол байдаг ш дээ. Яг нөгөө төвөөсөө жаахан зайдуу. Тийшээ 2 уулаа алхаад хүүхэд болохоор хаана яваагаа мэдэхгүй. Тэгээд дүүгээ явж байхдаа бодож л байсан. Бурханд аягүй их залбирч байсан л даа. Уйлаад миний дүү ингээд муу хүмүүс муу битгий байлгаасан очвол аймаар битгий байлгаасай гээд тэгээд явж байсан чинь нөгөө нэг юу яагаад тэнд очоод асуусан чинь төвдөө байсанг мэдэхгүй хөл газар яваад тэгээд та ингээд асуугаад өгөөчээ тэр хүүхэд наана чинь байна уу гээд бид 2 ингээд дахиад ингээд эргээд харанхуй болсон юм чинь дахиад ингээд явна ш дээ. Тийм учраас та туслаж өгөөч гээд тэгсэн чинь харин дүүг чинь гэрлүү нь явуулсэн. Дүү чинь яг тэнд холбогдоогүй байсан. Юм байна лээ гээд явуулсан харанхуй шөнө тэгэнгүүт л 2 уулаа гэрлүүгээ гүйж алдсан. Нөгөөдөх чинь ирсэн байх гэж бодоод тэгээд ирсэн чинь манай дүү ирсэн. Манай тэр дүү жаахан тэгэхгээд тэр үед аягүй хэцүү байсан. Тэр их аймаар санагдаад. Одоо манай дүү цэргийн ЦИС төгсөөд одоо ахлах. Одоо надад нөгөө гадаад яваа дүү чинь тэр байхгүй.

Отгонбаяр -

одоо нөгөө Сьерра Леон яваад байгаа

Ариунзаяа -

тйи Сьерра Леон яваад байгаа ирак яваад одоо нөгөө Эрдэнэтийн ахлагч хийдэг байхгүй.

Отгонбаяр -

цэргийн ангид

Ариунзаяа -

цэргийн ангид ажилладаг. Тийм дүү байсан. Би Бурханд их талархдаг ш дээ. Энэ олон дүү Бурханы өмнө нулимс гаргаж залбирсан. Надад өгч байгаа шагнал гэж би боддог тэ миний дүү нарын сайн явж байгаа. Одоо миний дүү нар сайн итгэхгүй ч гэсэн дараа нь мэдэх байхаа. Итгэх өдөр ирнэ гэж би боддог. Энэ бол Бурханы хайр байсан юмаа. Бурхан та нарыг ингэж ерөөж авч явж байгаа юмаа. Тэр миний доод талын цэргийн дүүгийн одоо тэр соёлын ордонд ажиллаж байгаа тэр дүү эрэгтэй дүү болохоороо их дуугай тийм байсан л даа тэгээд тэр дүүгийхээ төлөө бас их залбирдаг байсан тэгээд ёрөөж өгөөрэй тэ. Ахыгаа чинь хайрлана. Би ингээд явчихаар ах маань амьдарлаа үүрээд ажил үйлдвэрт ажилд оруулаад нэг нэгээр нь Бурхан яг туслаж өгсөн. Яг ингээд л дүү нар хэцүү болоод ирэхэд бол манай ах ажилгүй байсан. Ажилд орох зам нээгдээд л үйлдвэрт тэгээд ажил хийнгүүд дүү нараа тэжээж эхлэж байгаа байхгүй. Цалингаа аваад л эрэгтэй хүүхдүүд чинь архи мархи уугаад л янз бүрийн ингээд явна ш дээ. Тэгэхгүй манай ах. Цалин буувал эмэгтэй хүн шиг тороо бариад л би нэг удаа дагаж явчаад гэртээ ирээд ахыгаа хараад хайрлаж байсан байхгүй. Цалин буухаар л дүү нараа дагуулаад тороо бариад л сарынхаа идэх хүнсээ цуглуулдаг. Тэгчээд л ирдэг их хүнд ажил хийдэг л дээ. Тэгээд л хүнтэй суугаагүй их удчихгүй юу. 30 гараад хүнтэй суусан байх. Одоо бараг 2 жилийн өмнө сууж байна ш дээ. 31тэй суусан юмуу даа. Тэгээд хүнтэй суухгүй удахаар ахыгаа өрөвдөөд сайн эхнэр олж өгөөрэй гэж их залбирдаг байсан байхгүй. Ийм сайн ах тэ, ийм эрхэм ухаантай хүн ш дээ. Үнэхээр архи уугаад буруудаад хэдэн дүү нараа хаяаад явчихбал тэгээгүй Бурхан бас манай ахыг харсан намайг түшсэн. Би ахынхаа төлөө залбирсан чинь сайн эхнэртэй болсон манай ах, аягүй халамжтай. Дутуу зан чанарыг нь аягүй сайн барьдаг. Тийм сайн эхнэртэй болсон одоо 2 хүүхэдтэй сайн амьдарч байна. Манай гэр бүл. Тэгээд манай хамгийн бага эрэгтэй дүү бол Эзэнд их хайртай. Би нөгөө байнга очоод уулзвал гэр бүлийн нөгөө ээжийн байдлаас болоод ер нь хэцүү болдог л доо. Жаахан юм болоход л хэцүү амьдардаг ш дээ. Манай ээж чинь одоо архинд нилээн орсон өөрөө бол хүсэж байгаа Эзэнд бол итгэсэн

Отгонбаяр -

ээж чинь

Ариунзаяа -

тийн тэгэхдээ одоо махбодын муу хүсэл архи гэдэг чинь хүнийг ингээд барьчихдаг байна л даа. Ердөө тавьж чадахгүй тийм хэцүү байсан ч гэсэн. Манай дүү нар их ухаантай их сайн ерөөсөө ээжийгээ орхидоггүй. Гэрээсээ явуулдаггүй. Тийм байсан ч гэсэн гэртээ л байлгана уувал гэртээ л уулгана. Гэртээ л ингэж барьж байгаа байхгүй юу, буруу юм хийсэн ч гэсэн яваад очоод авна. Дуудуулна, үүрээд л ирнэ. Ээжээсээ ерөөсөө жигшдэггүй би дүү нараа тийм учраас их хайрладаг. Хэрвээ одоо энэ гудамжны архичдыг хар л даа үр хүүхэд нь хаясан тийм л хүмүүс гараад аймаар болсон байна ш дээ. Тэгэхэд чинь ээжийг ерөөсөө тэгэхгүй байгаа байхгүй ерөөсөө хаяхгүй. Янз бүрийн ингээд л сая согтуудаа энийгээ ээж ингээд унаад саяхан ш дээ зун бишээ хавар юм байна. Согтуу нөгөө шатны уруу унаад хүмүүс чинь хүнийг хайрлахгүй ш дээ түлхээд бид нар бол бэртчихвий гэмтчихвий гээд хэдэн талд нь орсоор байгаад дордуулчихаж байгаа байхгүй юу ээжийг. Тэгээд түлхсэн юм шиг байгаа юм энийгээ ингээд задлаад

Отгонбаяр -

хөмсөгөө

Ариунзаяа -

аанхаа энийгээ ингээд аймаар эмэгтэй хүн чинь нүүр нь их муухай харагдана шдээ тэгсэн манай эрэгтэй тэр бүжигчин дүү миний ээж архи уудаг ч гэсэн нүүр нь муухай болчино ш дээ гэж бодоод бүр үнэтэй 120000 төгрөг төлөөд косметик оёо хийлгэсэн байгаа байхгүй аягүй цэвэрхэн. Нүүрийг нь миний ээж хэдий архичин ч гэсэн нүүр нь цэвэрхэн яваг гээд тэгээд би тэрийг сонссон чинь би шууд уйлж байгаа байхгүй юу. Ийм ухаантай юм тэ хүн ээжийгээ хаяж болно ш дээ. Яадгийн тэ өөрөө тэгсэн юм чинь гээд тэ. Тэгсэн тэгэхгүй одоо ерөөсөө сорвигүй эдгэсэн. Косметик оёо чинь нүүрэнд нь ердөө өөх сэв байхгүй эдгэчихсэн. Тэгээд ээж өөрөө архи уухгүй үедээ бодож байгаа юм. Хүүхдүүдээ би их зовж байгаа юм тэгж хэлдэг байхгүй юу. Та нарыг их зовоож байна. Та нар намайг хаяхгүй байгаа тэ ээж нь тэрэнд их баярлаж явдаг юм шиг байгаа юмаа мэдрэгддэгийн. Тэгээд би аягүй их баярласан л даа би дүү нартаа хэлдгийн бид нарын ээж бол удахгүй ш дээ олон жил бид нарыг зовоохгүй бие муутай хүн ш дээ манай ээж чинь.

Отгонбаяр -

аргагүй л дээ олон жил уусан болохоор

Ариунзаяа -

олон жил уусан. Нөгөө талаар ГОК-д хортой үйлдвэрт дээр олон жил ажилласан болохоор эрүүл эрхтэн гэж байхгүй. Тийн бас бөөрний дутагдалтай. Манай ээж чинь тэгээд л бүх талаар харахаар чинь ингээд өрөвдмөөр ш дээ. Тийм учраас бид нар ээж бид нарт өртэй биш тэ. Бид нар ээжид өртэй. Тийм учраас бид нар үхтэл нь ямар ч байсан асрах хэрэгтэй асраад л ээжийгээ. Хэцүү л дээ өдөр болгон тийм амьдрал тэгээд манай бага эрэгтэй дүү чинь тэрийгээ харахаал хямардаг. Тэгээд заримдаа эгчээ би ингээд Бурханд итгэж байгаа боловч миний амьдрал өөрчлөгдөхгүй байна ш дээ. Ямар хэцүү юм вэ. Гэртээ орж ирэхээс ингээд дургүй хүрээд байна. Найзындаа ингээд хонож байна. Тэгээд би ярьж байгаа байхгүй юу. Хүнд бол Бурханы үгээр ярьж байгаа байхгүй юу сорилт бол миний дүүгийн учраас ээж ийм байгаа юмаа. Миний дүү Бурханд өшөө илүү гараа дэлгэ Бурханыг илүү их хайрлаад Бурхан гэдэг орчин байх тусмаа Бурхантай ойр байгаарай Бурхан үнэхээр манай гэрийг ерөөж байгаа өшөө ч ингээд ээжийг мэдэж байгаа ш дээ. Бурхан өөрөө яахаа мэдэж байгаа ш дээ. Миний дүү ингээд ээждээ сайн хандаарай. Битгий тэгж хамаагүй хатуу байгаарай. Тэгээд манай эрэгтэй дүү нар чинь хатуу байж болно ш дээ. Уур нь хүрээд яавал л яачина ш дээ ээжийг бол. Янз бүр болоод байхад чинь би хүртэл тэвчихээ байж байгаа чинь тэгсэх тэгэхгүй байгаа байхгүй юу ээж ямар ядаргаатай юм вэ гээд л өрөөнд оруулаад хаалгыг нь хаагаад нааш нь цааш нь болгоод л цохиод авчихмаар авир гаргаж байгаа ш дээ ээж бол тэгсэн тэд нар яах ч үгүй тийм ухаантай. Тэгээд би дүү нараа хүндлээд л их ухаантай юмаа гээд л ээжийгээ хаяхгүй тэгээд цалин мөнгөө буухаар ээжийн төрсөн өдрийг дандаа тэмдэглэнэ. Би л бэлэг өгч явуулдаггүй. Одоо дараа жилээс би бэлэг өгч явуулна гэж бодож байгаа ш дээ. Ээжийн төрсөн өдөр болсон тийм бэлэг ээжийн нөгөө дуртай дандаа нөгөө чихэр жимс ээж идэх дуртай тэгээд том том ийм бэлэг аваад өгчихнө. Цагаан сарыг нь дандаа хийж өгнө. Цагаан сараар шинэ дээл хийж өгнө тэгээд шинэ ингээд гоё хувцаслана. Тэгээд юм нь тогтохгүй л дээ ээж дуртай юм чинь энд тэнд тавиад л тэгээд алга болгоно. Тэгээд л нөгөөдүүл чинь ээж минь та арай дэндүү юмаа хүүгийнхээ авч өгсөн юмыг тэгчлээ. Гээд тэгнэ л дээ гэхдээ нөгөө ээжийнхээ хэвээр гоё байлна. Хувцас авч өгнө. Тэгээд юу хэрэгтэй байна хэрэгтэй л авч өгөөд л тийм болохоор би их баярладаг л даа. Сайн дүү нартай.

Отгонбаяр -

аав чинь яасан вэ?

Ариунзаяа -

манай аав тэгж ажиллаж байгаад

Отгонбаяр -

хотруу явсан уу?

Ариунзаяа -

Улаанбаатарт байж байгаад одоо чинь юу билээ 2004 онд нас барсан юм байна. 56 настайдаа. Нөгөө элэгний дэлүүний хорт хавдар гээд тэгээд бие нь бас их муудсан л даа турж эчээд. Их туранхай байсан.

Отгонбаяр -

хотдоо тэр чигтээ л байгаад байсан уу

Ариунзаяа -

тэр чигтээ байсан: тэгээд нөгөө Эрдэнэтээс мөнгө авдаг. Тэгээд ирдэг байсан. Мөнгө авахаараа хүүхдүүддээ өгнө. Өөр нэг архины жаахан мөнгө авч үлдээд бусдын бүгдийг хүүхдүүддээ өгнө хувцаслана. Аягүй тийм ухаантай байсан манай аав. Тэгээд би нэг удаа аавыг Эрдэнэтэд очсон байх үед 3 сард нэг удаа гэртээ очдог. Би нэг таарсан байхгүй. Аавынхаа нөгөө эрдэнэтэд очсон байх үед би нөгөө аавыгаа эргэж очиж чадахгүй байсаар байгаад тэгээд эрдэнэт руу очсон чинь аав нэг удаа архи уучаад ханийн дуу дуулаад хань минь би чамайгаа хайрлаад жаргаах юмсан гээд дуу байдаг ш дээ. Тэрийг ингэж манай аав чинь архи уухаараа дандаа тэгж гэмшсээр өнгөрсөн байхгүй юу би л энэ амьдралыг сүйтгэсэн би энийг ийм болгосон дандаа л өөрийгөө тэгдэг байсан. Тэгээд өөртөө их гутраад тэгээд нөгөө нэг 2004 онд би нөгөө жирэмсэн байсан миний хүү чинь нөгөө гэдсэнд дутуу төрөх гээд тэгээд гэртээ очиж төрий гэж бодоод очсон чинь аав муу байсан угаасаа дуудуулж байсан л даа. Аав их муу байна. Ер ингээд тэ. Тэгээд эмч нар сайн мэдэхгүй уушиг гэж хэлээд эмчилээд аавыг байнга уушиг эмчилээд тэгээд би очоод аавтайгаа уулзчаад л

Отгонбаяр -

тэгэхэд аав чинь Эрдэнэтэд гэртээ очсон байсан уу?

Ариунзаяа -

тэр үед эрдэнэт гэртээ очсон байсан. Аав сүүлийн 3 жил гэртээ байсан. Ээж жижиг өрөөндөө, аав том өрөөндөө тэгээд л 2 биенийгээ дуудаж цуг ууна. Уусныхаа дараа бөөн юм болж байгаа юм чинь хонь чоно шиг тэгээд 2 өрөөнд нь оруулаад хаачихна. Манай эд чинь бүүр нөгөө сурчихсан. Чинээ минээ чинь бүүр аргыг нь олж байгаа юм чинь. Энд нь аав нь байдгийн энд нь ээж байдгийн гээд 3 жил бас хэцүүхэн л байсан манай аав хөгширсөн болохоороо нээх их зовоогоогүй ээ. Дандаа ингээд чимээгүй болчихдог байсан. Тэгээд нээх аймаар залуу үеийх шигээ тэгэхээ байсан. Ерөөсөө их гэмшсээр байгаад л өнгөрсөн ш дээ дэлүүний хорт хавдараар тэгээд би эрдэнэтэд 2004 онд очоод байсан чинь ийм том гэдэстэй төрөх гээд очиж байгаа 20 хоног дутуу байсан чинь тэгээд аавтайгаа уулзчаад хотруу яв гээд аавыг Улаанбаатарлуу яв гээд тэгээд аав улаанбаатар явахаар нь яг 5 сар гаргаад би эрдэнэтэд очсон очингуутаа эмчид үзүүлсэн чинь нөгөө савны амсар нээгдээд дутуу төрөх гэж байна гээд. Төрөх үйл явц нэгэнт эхэлчихсэн байна. Тэгээд хэвтсэн чинь аав хот руу явчихгүй юу. Нэг хоног эмнэлэгт хэвтээд тэгээд би бас Бурханд аягүй их залбирч байсан л даа. Яг хугацаанд нь Та намайг төрүүлж өгөөрэй Бурхан минь дутуу төрж болохгүй ээ гээд Бурхан яг тэр дагуу үйлчилдэг юм байна лээ. Хүн бол наана биенийхээ байдлыг хараад сонин сонин болж байгаа ш дээ. Төрчдөг ч юмуу яршиг яршиг яадраад байна гэх ч юмуу тэ. Тэгсэн би 5 сарын 18 нд төрөх ёстой байсан. Тэгээд 5 сарын 14д манай аав өнгөрч байгаа байхгүй юу. Намайг эмнэлэгт хэвтэж байсан чинь тэгээд гарья гээд гарсан байхгүй юу арай хугацаа нь болоогүй юм шиг санагдаад миний төрөх үйл явц явчихсан. Нээлттэй тэгээд ерөөсөө төрөхгүй байсан байхгүй юу. Тэгээд гэртээ байж байсан чинь аав өнгөрөөд 14 нд өнгөрөөд тэр үед нээрээ

Отгонбаяр -

аав чинь хот явсан ш дээ.

Ариунзаяа -

Улаанбаатарт очоод нөгөө дурангийн шинжилгээ хийлгэдэг юм байна л даа. Ямар онош нь байхгүй юм чинь. Тэгээд тэр үед чинь дурандуулсан чинь дэлүү нь хортой байсан. Тэр чинь буруу юманд орчихсон юм байна лээ. Орох ёстой биш. Тэгэхэд би аавдаа эзний тухай сайн ярьж өгч чадаагүй байсан ш дээ. Намайг анх итгэж байхад хамгийн хэцүү хүн аав байсан. Ааваа би ингээд Есүст итгэчихлээ гээд гүйгээд ороход байдаг гэсэн шүү гээд хэлж байсан би тэрийг бол ерөөсөө мартдаггүй юм. Есүс гэдэг чинь байдаг шүү миний хүү гэж хэлсэн хүн байхгүй юу. Би тэгээд аавынхаа тэр үгэнд аягүй их итгэсэн. Ямар гоё юм вэ нээрээ байдаг юм уу гээю шууд итгэл төрсөн тэр хэлсэн хүн бол манай аав ш дээ. Тэгээд тэрийг их санасан өнгөрсөн үед нь. Миний аав надад миний аав итгэдэггүй юм шиг боловч дотроо бас итгэж явсан хүн байна Бурхан байдаг гэдэгт гэмшсээр байгаад өнгөрсөн хүн байхгүй юу Бурханы өмнө. Тэгээд хотод 4 хоноод 14 өнгөрөөд 13 ингээд хүрээд ирж байгаа юм би нөгөө аймаар том болчихсон. Хөх ингээд ийм том болчихсон. Тэгээд хөдлөж чадахгүй 18 нд 17 ны орой би нэг бишээ яг өвдөж байна. Жаахан ядраад хүн их бужигнаад

Отгонбаяр -

нөгөө оршуулах ёслолын

Ариунзаяа -

тийн оршуулгын үйл ажиллагаа явагдаад тэгээд яг орон дээрээ хавтаж байсан чинь нэг бие өвдөөд байна нэг л хэцүү байсан. Тэгээд би босох гэсэн чинь боссон чинь аймаар өвдөж байна. Яг өвдөж байна 2 дахь хүүхэд маань ш дээ төрөлтийн өвдөлт тэгээд л би Эзэнд залбирсан Эзэн минь би аавыгаа өнгөрсөн ч гэсэн нэг харчихмаар байна. Хараад тэ аавыгаа ингээд явуулчихмаар байна. Тэгээд болохгүй байгаа өвдөөд байгаа юм чинь 3 3 минутын зайтай тэгээд өвдөөд л байсан тэгээд би жаахан уйлсан л даа би аавынхаа газар дээр нь очоод таньд даатгаад хүмүүс ингээд хүрээгүй байгаа ш дээ тийм болгож би ингээд аавынхаа газар дээл очиж Бурханд даатгаад ирмээр байна тийм хүсэл их байсан чинь тэгж их болохгүй байна. Тэгээд ээжид хэлсэн чинь энэ яг өвдөж байна минут нь яг 3 мин зайтай өвдөж байна төрүүлэхгүй бол болохгүй наадах чинь аягүй бол явахгүй гэж уйлагнаад байна. Ээж сандраад тэгээд би эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг дээл оччоод тэгээд муу ээж минь хэдий нөгөө муу ч гэсэн үр хүүхдийнхээ төлөө өрөвдмөөр л байгаа юм чинь миний төлөө гүйгээд л байгаа юм чинь урд хойно ороод л миний охин тэг ингэ тэгдэг шүү гээд л тэгээд эмнэлэг рүү шууд хэвтсэн чинь сүүлдээ 5 5 мин зайтай өвдөөд аймаар өвдөж байгаа тэгсэн мөртлөө юу яаж өгөхгүй. Шөнөжин өвдсөн аймаар ядарсан. Тэгээд өглөө 8 цагийн үед өвдөөд л тэгээд гэрт ажил зуун зайдгай байдаг нөгөөдэхийг нь зохицуулж чадаагүй байдаг. Дэнүү хэцүү санаа зовох юм их л байгаа л даа. Тэгээд Эзэний өмнө залбираад тэгээд яг залбирлаа сонссон байхгүй юу. Та намайг хугацаанд нь төрүүлж өгөөрэй гээд залбирсан. 5сарын18 төрөөд яг тэгээд өглөө 5 7 өнгөрч байсан чинь өвдөөд болдоггүй 5 өнгөрөөд жаахаа гайгүй болж байснаа 7 өнгөрөөд өвдөөд болдоггүй хүчтэй өвдөөд тэгээд яг ингээд цонхоор харсан чинь оршуулгын аав ингээп яг ингээд төрөх цонхоор харагддаг байхгүй. Харагдаж байгаа юм чинь би яг харж байсан байхгүй. Тэгээд яг ороол ирсэн чинь миний зүрх дэлсээд ингээд явчихмаар оччихмоор санагдаад болохгүй би яг хажуу нь аавыг хараад залбирмаар санагдаад тэгээд би ерөөсөө явья гээд хаалга онгойлгосон чинь гараад шууд гарахгүй эмчид хэлж байгаа байхгүй юу. Би ингээд явья одоо манай аавыг гаргаж байгаа газар дээрээ байгаа ингээд тойроод л орчих юм чинь би аавыгаа харчаад л хүрээд ирье гээд тэгсэн чинь эмч сандараад чи ёстой тэгж болохгүй миний охин ерөөсөө тэгж болохгүй миний дэргэд гэр бүлээс хэн ч байдаггүй. Тэгээд яадгийн билээ гээд шийдэж чадахгүй эмч ингээд миний гарнаас бариад миний өрөө лүү оруулаад тэгээд миний охин эндэ бай. Сэтгэлээ ингээл барь чиний хүүхэд их чухал ш дээ. Чи одоо төрөх их чухал ш дээ. Тэгээд би байнга эзний өмнө Эзэн минь Эзэн багш минь түшиж өгөөрэй би ингээд жаахан хэцүү байна. Байж чадахгүй байна би тэгээд яаж төрөхөө мэдэхгүй байна. Хэцүү байна надаа яаж гаргахаа ч мэдэхгүй байна. Тэгээд миний Эзэн миний залбирлалын хариуг надад өгч байгааг би мэдэж байна. Талархаж байнаа гээд тэгээд цонхоороо хараад гарахыг нь харья гээд тэгсэн ээж яг машинд суугаад 8 өнгөртөл цаг гаран байж байгаа байхгүй. Тэгсэн гаргаагүй гэдсийг нь оёогүй байсан юм байна лээ дээ.

Отгонбаяр -

аан эмнэлэгийн ноорогоос

Ариунзаяа -

оёогүй тэгээд оёоод удчихсан. Тэгээд л гараад явсан чинь би шууд уйлж байгаа юм тэгээд би залбирсан аавыгаа хараад залбирч чадаагүй одоо би ингээд ерөөж залбирья тэ. Миний аавын тийн байдгийн гэдэг үг нь санаанд орж байсан. Аав ингээд сайн итгээгүй та өршөөчих. Тийм л залбирал хийсэн Бурхан минь өршөөж өгөөрэй бүх ингээд таны таалал дотроос болж байгаа юм байна тэгээд л эмч шууд намайг гараад явчихна гээд байн байн эргээд тэгээд аваад явчихсан намайг тэгээд миний дүү цонхоор харам уу харсаан харлаа би хэцүү байна гэсэн байхгүй юу. Би хэцүү байна тэгээд төрж чадах болов уу гээд тэгсэн эмчдээ зүгээрээ найшир гээд хөтлөөд аваад явсан. Тэгээд орон дээр шууд очоод хагалдаг юм байна лээ. Яг тэр үед эмчээр дамжад Бурхан надад хэлсэн. Хүний амьдралын хамгийн хэцүү үед хүн бол тэвчээрээ шалгадаг юмаа. Өөрийнхөө хатыг маш их тэвчээртэй байж үхэх төрөх бол ингээд адилхан байдаг юмаа. Үхэж байга хүн бол тэртэй тэргүй явж байгаа харин амьдрах хүн бол чухал шинээр ирж байгаа хүн чухал тийм учраас миний дүү энэ гэдсэнд байгаа энэ хөөрхөн хүүхдийнхээ төлөө зоригтой байгаарай чамд төрөх хүч чухал шүү гээд тэгээд шөнөжингөө би ингээд ядарсаар байгаад хүчгүй болчихож байгаа байхгүй. Санаа сэтгэл тайван биш ядраад өвдөөд тэгж хэлэнгүүд энэ намайг надад итгээрэй тэ би бол гээд шууд төрүүлнээ хамгаалнаа гээд тэгээд өглөө шууд өвдөөд эхэлсэн.аймаар өвдөөд Эзэн минь ээ Бурхан минь ээ хурдан гаргаж өгөөрэй. Бүх юмаа мартаад л хүүхдээ л гаргах юмсан гээд л миний хүү ерөөсөө би ерөөсөө хүү гаргана гэж бодоод л гэхдээ дотроо хүү байгаасай гэж бодоод л жаахан горьдлого байсан байхгүй тэгсэн чинь харин орон дээрээ ирэд байж байсан чинь. Нилээн удсаан өглөө тэр чинь өвдсөөх байгаад 1 гэхэд төрж байгаа юм чинь.

Отгонбаяр -

өө бүр өдөр болгосон байна ш дээ.

Ариунзаяа -

тийн тэгээд 1 дөч хүртэл аймаар өвдсөн тэгээд нэг дөч гэж төрөөд хүүхдээ ч асуугаагүй. Аягүй их олон хоног ажил явдалын үеэр чинь аягүй их байсаар байгаад тэгээд шөнө чинь амраагүй тэгээд тэр чигтээ явсаар байгаад дүлж чадахгүй. Тэгээд эмч тэгж байгаа байхгүй одоо чи дүлэхгүй л бол хүүхэд чинь бүтлээ гээд хүүхэд чинь бүтэж үхэх гээд байна. Бурхан минь шууд одоо надад хүч хайрла хүүхэдээ төрүүлье. Тэ надаа ингээд түлх хүч өг гэд л тэгээд л цаанаасаа аймаар гоё хүч ирээд л шууд ингээд дүлж байга юм шиг имй чадалтай. Манай найз охин төрөхөд ажилладаг байхгүй юу. Яг миний найз ангийн хүүхэд байсан байхгүй тэр охин төрж байхад би ийм хүн хараагүй ийм тэвчээртэй ийм аймаар өөрө төрж чадаж байгаа ийм юм хараад би ёстой найзыгаа үнэлсэн. Тэгээд би дотроо тэгж бодож байгаа юм энэ бол Бурханы хүч юмаа тэгээд төрчөөд миний хүүг орон дээр аваачаад тавьсан чинь нөгөө удаан байсан учраас жаахан бүтэлтэй байсан. Эмч нар мэдээгүй би ч мэдээгүй. Тэгээд миний хүүг аваачаад тавьсан байхгүй. Тэгсэн эмч тэгж байна чи хүүхэдээ ямар хүүхэл байна гэж асуухгүй юм. Тэгээд би ямарч яахав ээ гэсэн байхгүй. Төрсөн бол миний хүү эрүүл гараад ирсэн юм чинь тэгсэн хүүтэй болсон тэгсэн би шууд уйлж байгаа юм чинь Бурханд их талархсан намайг их амрааж өгсөн. Надад ингээд Бурханаас аягүй их талархал маш их амар амгалан тэгээд миний хүүхэд Мөнхамгалан гэж нэр өгсөн ш дээ. Тэгээд нэр өгөхгүй. Аав тэгээд амгалан гээд нэр хэлэхгүй юу би Мөнхамгалан гэж өгья гээд ярьсан л даа. Тэгээд Амгалан гэж 1 өгөхөөр болохгүй тэгээд яадгийн билээ. Гээд хүүгээ юу яагаад төрүүлчээд Бурхан намайг их амаруулж өгөөд тэгээд дарханд ирчээд байсан чинь Ёончол ахын гэрийнхэн ирчээд тэгээд Ёончол ах миний яг бүх зовлонг харсан байгаа байхгүй. Тэгэд Ёончол ах тэгж байгаа байхгүй хамгийн хүнд хэцүү үед тэ. Таньд ингээд Бурхан төрүүлээд таныг их амрааж өгсөн биз дээ. Тэгээд Мөнх-Амгалан гэж нэр өгья гээд би тэгээд их баярласан л даа яг тийм яг тийм гээд тэгээд зөвшөөрсөн байхгүй тэгээд Мөнх гэдэг нь яг библи дээр хүнд ирж байгаа нөгөө хүн маг их зовлон дотроос нөгөө Бурхан ингээд амрааж өгч байгаа ш дээ. Бурханд даатгах үед амар амгалан ирнэ ш дээ тэ. Тийм учраас библи дээр та нарт амар амгалан нь мөнхөд байх болтугай гээд байгаа ш дээ тэгээд тийм юм. Тэгсэн чинь яг тийм хүн болгонд бичигдсэн хууль амьдралын ийм хэцүү үе би Бурханы сатааны энэ дэлхий барьж байгааы муу сүнснүүд байгаа үед хүмүүсийн амар амгалан ингээд байнга ирээсэй гэж би өөрөө их хүсэж ерөөсөн байхгүй юу. Хүн болгон ингээд зовж байгаа үе байгаа боловч амрааж байгаа үе байнга байгаасай гээд тэгж ерөөгөөд тэгээд хүүдээ Мөнх-Амгалан гэж нэр өгсөн.

Отгонбаяр -

за их баярлалаа. Их сонирхолтой сайхан түүх ярьж өглөө эхний удаа ярилцлага ингээд өндөрлөе.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.