Hishigdelger
![](../assets/images/interviewees/990352.jpg)
Basic information
Interviewee ID: 990352
Name: Hishigdelger
Parent's name: Damba
Ovog: Agnuud
Sex: f
Year of Birth: 1973
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: self-employed
Belief: Protestant
Born in: Ulaangom sum, Uvs aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Darhan-Uul aimag
Mother's profession: factory worker
Father's profession: teacher
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
work
family
belief
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Дархан-Уул аймгийн хуучин Дархан хотод ирээд байна тэгээд энд Хишигдэлгэртэй уулзаж байна. Тэгээд Хишигдэлгэрээ чи өөрийнхөө амьдралын түүхийн талаар эхлээд товч ярьж өгөөч тэгээд дараа нь хоёулаа тодорхой сэдвүүдээр ярилцах бодолтой байгаа тийм ээ?
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Тийм бүр өөрийнхөө төрсөн цагаасаа авахуулаад аа ямар зам сургууль соёлоор дамжив, ямар ямар ажил хийж байв, одоо юу болсон, өнөөг хүртэлх тэр түүхээ товчхон
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Товч бөгөөд тодорхой
Хишигдэлгэр -
За би 1973 онд төрсөн ингээд Увс аймгийн Улаангом гэдэг газар төрөөд ерөөсөө тэндээс 1 настай байхдаа Дархан гэдэг газар ээжийнхээ хамт ирээд тэгээд нөгөө ээж аавтайгаа Дарханд ингээд амьдарч эхэлсээн, тэрнээс хойш ерөөсөө бараг Дарханы ууган иргэн болж ингэж амьдарсан, тэгээд аа дунд сургуулиа Дарханд төгсөөд шууд одоо 91 онд дунд сургуулиа төгсөөд Дарханы “Залуучууд” театрт жүжигчнээр анх ажиллаж эхэлсэн.
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд 1 жилийн хугацаанд жүжигчний энэ одоо өнөө бэлтгэл маягийн тийм байдлаар ажиллаж байгаад хувиараа бас нөгөө өөрийнхөө багштай хамтарч Дарханы “Хүүхэлдэйн Театр” гэдэг тэр театрыг байгуулж үндэслэн байгуулж
Отгонбаяр -
Анх
Хишигдэлгэр -
Тийм анх суурийг нь тавиад
Отгонбаяр -
Хэдэн онд вэ?
Хишигдэлгэр -
Тэгээд тэр үед чинь 90-н 1991 онд анх Хүүхэлдэйн Театрыг Дарханд анх байгуулж байсан.
Отгонбаяр -
Өө за
Хишигдэлгэр -
Тэгээд аа 96 он хүртэл 4-н жил одоо нөгөө Хүүхэлдэйн Театрынхаа үндсэн жүжигчинээр нь бас нөгөө юу туслах найруулагчаар
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ажиллаж байсан тэгээд миний түүх бол тийм тэгээд
Отгонбаяр -
96 оноос хойш
Хишигдэлгэр -
Тэгээд яг нөгөө театрт анх тэгээд жүжигчин болж эхэлсэн үеэсээ эхлээд бас сүсэг бишрэлийн хувьд бол анх нөгөө аа одоо Есүс Христэд итгэж
Отгонбаяр -
Хэдэн онд итгэсэн бэ?
Хишигдэлгэр -
91 онд итгэсэн
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Итгэсэн л дээ
Отгонбаяр -
Ерөөсөө 10 төгсөөл итгэсэн байна шүү дээ чи бол
Хишигдэлгэр -
Тийм 10 дугаар ангиа төгсөөл тэгээл жүжигчин байж байхдаа 1 тийм Америк пастортай сүмийн хүмүүс ирэх үед анх Есүст итгэж одоо би сүсэг бишрэлтэй болж тийм юм даа тийм байгаа
Отгонбаяр -
Тэгээд танай Дарханы Хүүхэлдэйн Театр яасан юм хэзээ тарсан, тарсан уу тэгээд?
Хишигдэлгэр -
Хүүхэлдэйн Театр одоо бас тухайн үед нөгөө одоо өмч хувьчлалын тийм нөгөө яг тийм үед
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Өмч хувьчлагдаж байсан цаг үетэй
Отгонбаяр -
Тэр цаг үед
Хишигдэлгэр -
Яг тэр задарч байсан үе учраас 93 оны үед шүү дээ, 93-94 оны яг нөгөө шилжих яг тэр үед аа одоо нөгөө “Залуучууд” театрын нөгөө удирдлагууд тухайн үед Дарханы тэр “Залуучууд” театр, драмын театрынх нь удирдлагууд одоо манай нөгөө тэр хүрэн байшин нэг бас хөөрхөөн тийм цомхон хөрөнгөтэй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм бас нилээн одоо юмтай театр байсан байхгүй юу хүүхэлдэйн театр гэж тусдаа, тэгээд нөгөө нийлүүлж одоо хамдаа нэгдэж байна гэсэн яг тийм нөгөө үндэслэлээр одоо нэгтгэж аваад тэгээд нөгөө тухайн үеийн жүжигчид одоо тэр удирдаж байсан тэр хүмүүс нь нөгөө залуу тийм сайн мэдлэг багатай
Отгонбаяр -
Туршлагагүй
Хишигдэлгэр -
Туршлага одоо дөнгөж нөгөө өөрсдөө байгуулаад яаж байсан учраас нэг тиймэрхүү одоо үндэслэлээр нийлүүлж аваад тэр хэмжээнээсээ задалсан байхгүй юу. Задлаад тэгээд бараг хөрөнгийг нь болвол өөрсдөө хувааж аваад тэгэж задарч байсан юм дампуурсан тийм түүх байгаа байхгүй юу, дампууруулж хаясан.
Отгонбаяр -
Тэгэхээр ерөөсөө дөнгөж байгуулагдаал нэг эхлээл нэг болмоор байсан
Хишигдэлгэр -
Тийм 4-н жил шүү дээ тийм 4-н жил орчим ажиллаал тэгээд манайх чинь тэр яг ажиллаж байх хугацаандаа аягүй юу байсан байхгүй юу. Аягүй үр дүнтэй ажиллаж байсан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд Орос уруу хойшоогоо бид нар холбоо тогтоогоод Оросын Бурдрам гээд драмын театр байдаг,
Отгонбаяр -
Буриадын
Хишигдэлгэр -
Тийм Оросын Буриадын хүүхэлдэйн театр байсан тэр 2 театртайгаа холбоо тогтоогоод шефээр холбоо тогтоогоод тэгээд нөгөө холбоотой
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэд нараас ийм хөрөнгө мөнгөний туслалцаа байнга үзүүдэг, аягүй тийм бас аягүй бас олон улсын чанартай маягийн эхэлж байсан байхгүй юу, аягүй зөв эхлээд аягүй сайн ажиллаж байсан чинь тэгээд дараа нь тийм байдалд ороод дампуурсан тийм юм байгаа л даа хөрөнгө эд материал хөрөнгө алга болохоор чинь тэгээд жүжигчид чинь тэр үедээ
Отгонбаяр -
Тийм шүү дээ
Хишигдэлгэр -
Цалин мөнгөнөөс авахуулаад аягүй хэцүү юм аягүй их болж байгаа байхгүй юу тэгээд дампуурсан
Отгонбаяр -
4-н жилийн хугацаанд хэдэн уран бүтээл хийсэн бэ?
Хишигдэлгэр -
Манайх чинь би хувиараа л гэхэд чинь 2 одоо нөгөө яг драмын хүүхэлдэйн театр мөртлөө драмчилсан маягийн тийм нөгөө их одоо тоглолт бүтээдэг байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм 2 тийм уран бүтээл гаргаж байсан.
Отгонбаяр -
Бүтэн жүжиг үү?
Хишигдэлгэр -
Тийм 2 том жүжиг гаргаж байсан одоо яг дунд сургуулийн хүүхдүүдийн одоо яг 10-н жилийн одоо яг нөгөө шилжилТийм насны хүн одоо
Отгонбаяр -
Нхнг
Хишигдэлгэр -
Хүүхдүүд одоо амьдрал байдлыг тийм 2 драм драм хийгээд хүүхэлдэй мөртлөө өөрөө
Отгонбаяр -
Зохиолыг нь өөрөө хийсэн үү?
Хишигдэлгэр -
Тэгээд өөрөө нэг нэг нэгийг нь болохоор өөрөө зохиолоо бичээд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд яг өөрөө гардаж найруулаад тэгээд тавьж байсан Дарханаар аягүй их аялан тоглолт хийгээд ийшээ тийшээ хөдөө сумуудаар явж тоглолт хийгээд тэгдэг байсан
Отгонбаяр -
Нхн аа өөрөө болохоор 2-ыг хийсэн тэ? Ахиад ер нь танай театрын хэмжээнд жилдээ хэдэн уран бүтээл хийж байсан бэ?
Хишигдэлгэр -
Аан жилд дундаж одоо хүүхэлдэйн бараг 5 жүжиг гаргаж байсан
Отгонбаяр -
Тээр
Хишигдэлгэр -
5-аас 7 насны хооронд хүүхдүүдэд зориулсан нөгөө цэцэрлэгийн хүүхдүүдэд ш дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан 5 бараг тэр 5,6,7-н хүүхэлдэйн жүжиг тэгээд 2 тийм драмчилсан тэгээд нэг тийм одоо хүүхдийн концерт бүрэн хэмжээний
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд бүжигтэй тэгээд бас хүүхэлдэйн холимог тийм бүжгийг нь ч гэсэн дандаа нөгөө багт хүүхэлдэйн бүжиг тийм нэг том концерт хүүхэлдэйн концерт тийм л юм хийж байсан
Отгонбаяр -
Овоо
Хишигдэлгэр -
Өө овоо овоо
Отгонбаяр -
Тэгэхэд чинь хүүхэлдэйн театр гэхэд чинь нүсэр одоо жишээлбэл тэр хүүхэлдэйнүүд хийхээс авахуулаад тэ? Тэгэхээр танай одоо хүүхэлдэйн театрт нийт хэдэн жүжигчин байсан? Ард талд одоо тэр уран бүтээлчид жишээлбэл оёдолчин, зураач энэ тэр гээд хүмүүс байдаг ш дээ тэ? Тэгээд
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Нийт хэдэн хүн байсан бэ тухайн үед?
Хишигдэлгэр -
Бид нар чинь нөгөө тухайн үед нөгөө дөнгөж өөрсдөө нөгөө яг драмласан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Театраа драмлаж өөрсдөө юу яаж байгуулсан, хөрөнгө мөнгөө ч ш гэсэн бас өөрсдөө гаргаж тэгсэн
Отгонбаяр -
Тийм үү?
Хишигдэлгэр -
Тийм тэгэж гаргасан
Отгонбаяр -
Нннн
Хишигдэлгэр -
Тэгж гаргасан байхгүй юу тэгээд ерөөсөө нөгөө Дарханы соёлын одоо нөгөө юу гэж байдаг байсан л даа тухайн үед бол, “Соёлын яам” гэж одоо соёлын яамны харьяа гэж
Отгонбаяр -
Соёлын хэлтэс
Хишигдэлгэр -
Соёлын хэлтэс тийм соёлын хэлтэс гэж байсан юм
Отгонбаяр -
Нхнг
Хишигдэлгэр -
Тэгээд тэр соёлын хэлтсийн хүмүүстэй бас ингэж ярилцаад тэд нараас бас тодорхой хэмжээгээр бас тусламж яг нөгөө янз янзын одоо нөгөө мэргэжлийн талаар тусламж авдаг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд бас нөгөө бид нар бас хүүхдийн байгууллага учраас хүүхдийн байгууллага их байсан байхгүй юу тухайн үед тэгээд хүүхдийн байгууллагаас бас бага хэмжээний яг нөгөө ийм нөгөө тусламж өгөөд аа тэгээд гурван газар бас бидэнд дэмжлэг үзүүлж байсан л даа.
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд ихэвчлэн өөрсдөө ингээд одоо одоо ингээл куклын жүжиг тавилаа л гэхэд одоо тэрэнд чинь орох янз бүрийн одоо тоглолтын одоо хувцас хунар, тэгээл одоо тайзны бүх одоо материалууд энэ тэр юмнуудыг чинь өөрсдөө гэр гэрээсээ олж ирнэ. Өөрсдөө олж ирнэ тэгэж анх гарж ирж байсан
Отгонбаяр -
Өө 90-н онд юм их ховор байсан үе ш дээ
Хишигдэлгэр -
Тийм тэгээд
Отгонбаяр -
Тэгээд
Хишигдэлгэр -
Тийм тэгээд ховор байсан үе юм шиг байгаа юм. Бид өөрсдөө бүх юмаа өөрсдөөсөө гаргана.
Отгонбаяр -
Санхүүгийн хувьд бас биеэ дааж байсан уу тэр үед? Орлогоо өөрсдөө авдаг байсан уу?
Хишигдэлгэр -
Яг эхний жилдээ яг дөнгөж байгуулагдсан жилдээ бол ерөөсөө бүх юмыг өөрсдөө гаргаж байсан өөрсдөө гаргаад цалин авахгүй ажиллаж байсан ш д
Отгонбаяр -
Бүүр
Хишигдэлгэр -
Тийм бараг эхний жилд тэгээл дараагийн жилээс нөгөө соёлын хэлтсээс хүмүүс туслаал тэгээл явна тэр чинь нөгөө нэг улсын бүртгэлтэй болоод манайх
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд ирэхээр төсөвд орж эхэлнэ
Отгонбаяр -
Өө
Хишигдэлгэр -
Тэгээд улсын төсвөөс цалинждаг байлаа, тэгэх хүртлээ аягүй нэлээн л зовлон өөртөө авлаа тэгээд бид нар чинь дөнгөж манай жүжигчид одоо сонин
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Жүжигчид нь болохоор дандаа, би л гэхэд бүүр ингээл 7 дугаар ангиасаа эхлээл өө нөгөө дугуйлан маягаар күүклийнхээ юмыг дугуйлан маягаар хичээллэж
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Багштайгаа нийлээд тухайн үед манай дугуйлангийн багш багштайгаа хамтарч бид нар ингэж театр байгуулж гарч ирж байгаа байхгүй юу тэгээд театр байгуулах хүртэл өмнөөс 7 дугаар ангиасаа тэгэхэд чинь би 10 төгслөө 3-н жилийн өмнө дугуйлангаараа л явж байсан байхгүй юу, тэгэхээр бас нөгөө зөндөө хуримтлуулсан юм байгаа шууд ингээл шинэ хүмүүс гарч ирээл театрийг байгуулчихаагүй
Отгонбаяр -
Анх тэгээд хэдүүлээ байсан бэ?
Хишигдэлгэр -
Манайх чинь 5-н жүжигчинтэй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм дандаа 8 төгссөн 10 төгссөн хүүхдүүд жүжигчид нь дандаа хүүхдүүд
Отгонбаяр -
Тэгээд сургууль төгссөн явж байсан
Хишигдэлгэр -
Сургуулийн нялх хүүхдүүд тэр чигээрээ ингээд 2 эрэгтэй 3-н эмэгтэй 5 –н жүжигчинтэй 1 найруулагчтай өнөө 1 багштай
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Оёдолчин 1 гэрэлтүүлэгч 1 Тийм 10 дотор тэгээд захирал 1 ер нь 10 дотор л бүрэлдэхүүнтэй
Отгонбаяр -
Нхн байр яаж байсан юм
Хишигдэлгэр -
Байр нь болохлоор бид нар эхлээд энэ нөгөө Дарханы хуучин анхны соёлын төв гэж нэрлэгдэж байдаг байр байдаг юм “Нуурын байшин” гэж нэртэй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Аягүй хөөрхөн жижигхэн авсаархан тэгсэн мөртлөө тайз майз бүх ингээд бас нөгөө ард талын өрөө мөрөөтэй аягүй хөөрхөн тийм авсаархан яг тийм хүүхэлдэйн театрт зориулагдсан тийм байр аягүй хөөрхөн орцны дээвэр дээврийн 1 юмны юуны тийшээ өндөр оройтой сунгаад хөөрхөн шовгор оройтой
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Одоо хүртэл байдаг л даа тэр байр тэр болохлоор нөгөө улсын мэдэлд байсан бид нар нөгөө хүүхдийн байгууллага энэ тэрээс соёлын хэлтэс мэлтэстэй яриад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд бас байрны асуудлыг улсаас бид нарт гаргаж өгч байсан байхгүй тусалж байрны тал дээр
Отгонбаяр -
Тэгээд дан 10 төгссөн хүүхдүүд багштайгаа нийлээд театр байгуулаад өөрсдөөсөө гаргаад цалингүй бас их уран зоригтой байжээ
Хишигдэлгэр -
Тийм тэгээд аягүй тэр байдлыг бас нөгөө улсаас харж үзсэн гэж байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Дэмжиж улсаас дэмжээд тэгээд яг яг бид нар театраа байгуулаад гарж ирж байх үед бид нар одоо нөгөө монгол улсаас одоо жүжигчид нь шагнал өгч байсан байхгүй юу монгол улсын юунаас
Отгонбаяр -
Соёлын яамнаас
Хишигдэлгэр -
Хүүхдийн байгуулагаас
Отгонбаяр -
Аан за хүүхдийн байгуулагаас
Хишигдэлгэр -
Тийм тэгээд тухайн хэмжээний яг тэр үед бид нар чинь хүүхдийн байгуулага медаль аваад жүжигчид нь л гэхэд алтан медаль мөнгөн медаль гэж аваал бас мөнгөн шагналтай бас
Отгонбаяр -
Аан за
Хишигдэлгэр -
Тодорхой хэмжээний тэр үедээ таарсан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд шагнал гарч ирж байсан, театраа байгуулаад нүсөр юм болоод тоглолт хийгээл залуучууд театрын зааланд очиж хийгээл
Отгонбаяр -
Нхн Сонин зүйл байна аа одоо тэр танай театрыг анх байгуулжийсан хамт ингээд жүжигчнээр орж ирж байсан тэр хүмүүс хаагуур байв бүгд ингээл тарчихсан байх тээ театр чинь тарчихсан юм чинь
Хишигдэлгэр -
Одоо харин бүгд мөр мөрөө хөөгөөд л одоо яг соёлынхоо чиглэлээр явж одоо үлдсэн хүмүүс болхоор 2 эрэгтэй жүжигчиных нь 1 нь болохоор драмын театрт хэвээрээ жүжигчинээрээ байгаал даа Дархны драмын театрт тэгээд нэг нь болхоор юунд одоо Улаанбаатарын нөгөө дуурын театрт дуучин хийдийн Батцэнгэл гээд
Отгонбаяр -
Өө за за Сургууль ирчихсэн үү?
Хишигдэлгэр -
Соёл урлагийн
Отгонбаяр -
СУИС-д ороод
Хишигдэлгэр -
Дуулаачийн ангид ороод тэгээд төгсөөд Пүрэвдорж гээд 1 тийм нэртэй аягүй бүдүүн хоолойтой тэр хүний тэр багшийн шавь болоод тэгээд одоо дуурийнхаа театрт ажиллаж байгаа
Отгонбаяр -
Нхн танай театрыг байгуулсан тэр танай багш яасан уу тэр багш чинь ер нь урлагийн мэргэжлийн хүн байх тээ
Хишигдэлгэр -
Багш маань болхоор ер нь зураач мэргэжилтэй хүн байсан байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд бас яах уу амьдрал байдлын хувьд бол аягүй ядуу тийм хүн байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тарчиг хэцүү аягүй зовлонтой тэгээд бид нар бол одоо уулзалдаагүй аягүй удаж байгаа л даа
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд эхнэр нь бас нөгөө театрт юу яагаад манай театр ингээд дампуурсан ш дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Хүмүүс дампууруулаад дараа эхнэр нь болсон дараа жил нь нас бараад амьдралын аягүй их янзын орчин ингээд тэгээд очсон чинь архи уугаад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Архи уудаг жаахан буруу замаар явдаг тйим хүн л шашин шүтлэг тйим Улаанбаатар хавьцаа байдаг л тэрнээс хойш бид нар ерөөсөө уулзалдаагүй
Отгонбаяр -
Та нарыг сургуульд байхад чинь тэр хүн дугуйланд анх яаж орсон бэ? Тэр хүний тэр байгуулсан багшийнхаа дугуйланд
Хишигдэлгэр -
Дугуйланд болхоор би миний хувьд болохлоор би аягүй их ном унших дуртай өөрөө нөгөө зохиол бичих дуртай
Отгонбаяр -
Шүлэг
Хишигдэлгэр -
Тийм шүлэг бичээл зохиол бичээл
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Янз янзын жүжигийн номнууд уншаад л тэндээс одоо нөгөө аа сэдэв санаа аваад л тэгээд ингээд жүжигийн зохиол янз янзын зохиол бичдэг байсан учраас аягүй их номын санд суух дуртай хүн байсан байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд л номын санд очиж суугаал байж байх үед яг тэр тухайн үеийн номын сангийн зураач мэргэжилтэй тийм ажилтай хүн цаад талд нь өөр номын уншдаг заалныхан нь хажуу талыхан ийм 1 өрөөнд нь байнга хөгжим тавиал тэгээл явдаг хүн би бас тухайн өдөр сонирхоод ном уншиж байгаал тэр өрөөгийн очиж шагайгаад тэхлээр чинь янз янзын күүклийн зураг мураг зурцан тийм юмнуудын хараад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд анх танилцсан байхгүй юу ороод сонирхоод асуугаад үзээд тэгээд би өөрийгөө бас сайн танилцуулаад би ингэж зохиол бичдэг ингэдэг ийм сонирхолтой юм байгаа юм аа та ямар юм хийдэг вэ? гэж асуугаал тухайн үедээ би чинь бас яг нүүрэмгий тийм байсан байхгүй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Хүн амьтантай яриа өдөөл яваад байдаг тэгэж танилцаад тэгээл нөгөө багш маань бас аягүй тийм нөгөө мөрөөдөлтэй байсан гэж байгаа байхгүй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Жаахан күүкэл нь монголд ялангуай Дарханд күүкэлийн театр байхгүй байна күүкэлийн театрын тийм суурь тавьбал зүгээр юм уу ядаж театр байгуулдаггүй маа гэхэд энэ одоо нөгөө жүжигчинтэй сургууль ч юм уу жижиг хэмжээний тийм юм хийвэл зүгээрч юм шиг өөрөө нөгөө зураач болхоор
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Өөрт нөгөө анхны мэдэгдэхүйн байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Тийм
Хишигдэлгэр -
Нөгөө тэгээл анх санаа нэгдээл багштайгаа санаа нийлээл тэгээл би нөгөө жүжигнийхээ гол юмын бичээл багш маань хараал хянаж үзээл тэгээл тэр үед бас хүүхдүүд ер нь бид 2 л анх эхэлсэн юм байна дөө тэгээл хүүхдүүдыг шалгаруулж авч байсан анх зар өгөөд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Сургуулууд дээр зар тавиад очоод нөгөө жүжигийн тийм дугуйланд явах хүсэлтэй хүүхдүүд байвал ирж бүртгүүлээрэй гээл тэгээл багштайгаа 2 лаа хамт анх шалгаж аваал хүүхдүүдээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээл жүжигийн дугуйлан эхэлж
Отгонбаяр -
Тэгээд анхны нөгөө жүжигээ тавихад хамгийн анхнй уран бүтээл чинь юу байсан бэ танай театрын хамгийн анх тависан
Хишигдэлгэр -
Хамгийн анх болхлоор манай багш миний анх бичиж байсан тэр нөгөө бид нар чинь анх күүклийн жүжиг анх тавиагүй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Дараа нь баатраа тависан байхгүй юу аягүй дугуйлан мөртлөө зоригтой шууд ерөөсөө драмын жүжиг тавиал гэхдээ нөгөө би бичиж байсан жүжиг байсан байхгүй юу тэгээд нөгөө дээр үеийн монголын хувьсгалын үед амьдарч байсан одоо энэ нөгөө дайн байлдаан арай жаахан зогссос хийгээл хувьсгал ялсны дараа 1 тийм үе байсан ш дээ сонин үе
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Яг тийм үед байсан нөгөө 10 нь жил дунд сургуулийн хүүхдүүийн амьдралыг ингэж өөрөө би юм хум ном зохиол уншаад судлаад тэгээд бичсэн жүжиг байсан байхгүй юу сүү гээд
Отгонбаяр -
Сүү?
Хишигдэлгэр -
Сүү гэд нэртэй
Отгонбаяр -
За
Хишигдэлгэр -
Тэр жүжиг аа тэр жүжигээ би яг аягүй их бичиж байсан үе байхгүй тэр үед яг
Отгонбаяр -
10 дугаар ангид байхдаа бичиж байсан юм уу
Хишигдэлгэр -
Тийм 10 аа төгсөө 2 жилд Тийм 8 дугаар ангид 8 аасаа эхлээд
Отгонбаяр -
Нхн за за
Хишигдэлгэр -
Тийм санаагаа олчихоод 2 жилийн турш бодоол хүн амьтнаас асуугаал байн байн аавдаа юм уу гэрийнхэндээ ч юм уу гээл ерөөсөө өөрийнхөө тухай багштай ч юм уу үзүүлээл
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Хүн болгонтой зөвлөөл тэхээр бичсэн байхгүй юу жүжгээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд яг бичээд гарч байсан яг тэр үед таарах таараад тэгээд манай багш юу яасан байхгүй юу тэрийг хамт тавий
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Аягүй зоригтой чи өөрөө найруулагч хий бичсэн юм чинь
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Найруулагч хий ерөнхий найруулагч сургуулийн найруулагч гээд 1 хүн байсан байхгүй тэгээд чи туслахын хий гээд тэгээд хамт би анх найруулаж тавьж
Отгонбаяр -
Нхн тэгээд анх тавьсан тэр жүжигийг чинь тэр үед чинь нөгөө одоо Улаанбаатарт соёлын яам хөдөө орон нутагт болхоор соёлын хэлтэс үзэж аймгийн намын хороо бас зөвшөөрч
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Аан шалгуураар оржийж тавигддаг байсан ш дээ
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Тэгэхэд тэгсэн уу тэр чинь 91 он болхоор арай зөөлөрчихсөн байсан юм бол уу
Хишигдэлгэр -
Бид нар чинь бас тэр жүжигээ 2 удаа эхний шалгалтанд нь бид нарт нөгөө зөвөлгөө өгөөд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Буцаагаад энийг өшөө жаахан засах хэрэгтэй гээд тэгээд нөгөө зөвлөөд санаа өгөөд
Отгонбаяр -
Тэхдээ тэр бас нөгөө намын хороо
Хишигдэлгэр -
Хориглоно Тийм бөөндөө ирж шалгалт авч байсан байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Бид нарыг одоо тоглож байсан жүжигийг ирээд яг тайзанд гархаас нь өмнө тэгээд зөвшөөрөл өгнө ш дээ тэр чинь
Отгонбаяр -
Тийм
Хишигдэлгэр -
Зөвшөөрөл өгнө цаанаасаа ингээд бас юутай тэхгүйгээр зүгээр нууцаар бол тоглож болохгүй ш д
Отгонбаяр -
Тийм
Хишигдэлгэр -
Тэгээд бид нар албан ёсны зөвшөөрөл авч байсан л даа 1 дэх удаадаа ороод сануулага аваад энэ арай биш байна гээд тэгээд зөвөлгөө аваад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэр зөвөлгөөг дагах үед 2 дахь удаагаа ороод тэнцээд аягүй сайн саашаал аваад бүгдээрээ тэгээд дэмжиж өгнө гээд соёлын хэлтсээс тэр дэмжиж өгнө гээд тэгээд бид нарыг нөгөө дэмжлэгээ үзүүлээд анх бүүр юуны театрт залуучууд театрт бид нарын тоглолтыг анх тавиулж анхныхан тавилтыг залуучууд театрт тоглуулж байсан байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
тэгээд дараа нь болхоор бид нарыг нөгөө бригадаар аялан тоглолт хийх зөвшөөрөл өгнө тэгээд юуныхаа Дарханыхаа бүх сургуулиудаараа анх тоглоол анхныхаа тавилтыг театртаа хийчийхээд залуучууд театрт хийцээд тэгээд юунуудаар дарханыхаа бүх сургуулиудаар тоглоод
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгсныхээ дараа аймгуудаар аймаг биш Дарханыхаа сумуудаар явж
Отгонбаяр -
Ойр
Хишигдэлгэр -
Ойр ойр хавийнхаа сумуудаар явж тоглолт хийж жүжигээрээ
Отгонбаяр -
Нхн тэр хавийн хүмүүс тэр үеийн хүмүүс их үзсэн юм байш дээ тэр сургуулуудын хүүхдүүд
Хишигдэлгэр -
Ер нь болбол
Отгонбаяр -
Нхн тэр намын хороо соёлын бэлтгэлд анх үзээд ингээд засагдсан гэж байна шдээ
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Тэр ямар засвар байсан бэ? 10-уулаа хийх засварууд байсан уу?юу юу зас гэж хэлж байсан бэ?сонин сонин
Хишигдэлгэр -
Тийм тэр болхоор яахав бас нөгөө соёлын шүүмжлэл маягийн юм байсан л даа яг нөгөө зохиолыхон зарим миний оруулсан санаа байгаа ш д
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэр санаанууд арай болохгүй гээд
Отгонбаяр -
Ямар санаа байсан бэ? Жишээлбэл
Хишигдэлгэр -
Одоо бас сайн санахгүй байна аа тэхдээ 1 япон хүний юу байлуудаа дүүрийг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэр дүрийг л жаахан онцгүй хэтэрхий юу яа дүвийлгэчихсэн ч юм шиг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэр 1 бас нөгөө одоо нөгөө дээр үеийн эсэргүү эсэргүү гэсэн тийм юм бас жаахан оруулчихсан байсан байхгүй юу хүүхдийн одоо жүжиг гэхэд арай хүнд сэдэвтэй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд нөгөө тиймэрхүү л юм жаахан шүүмжлээд энийг жаахан хөнгөн болго арай хүнд хүүхэд үзэх жүжиг ш дээ том хүн үзэх гэж байгаа юм шиг гээд тиймэрхүү тиймэл талаар бичүүлсэн байх
Отгонбаяр -
Нхн анх яаж ингэж театр жүжиг соёл урлагийн талд дурласан бэ? Юу нөлөөлсөн бэ
Хишигдэлгэр -
Би болохлоор чинь бүүр багаасаа
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ер нь яг дунд сургуульд 6,7 ангиасаа эхлээл аягүй тийм нэртэй л хүн болмоор тйим хүсэл байсан байхгүй юу хүүхдэд
Отгонбаяр -
Аан за
Хишигдэлгэр -
Тийм санаа байдаг шдээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Яг тийм санаагаараа бодож байсан байхгүй юу би ер нь аягүй монголдоо л аягүй нэртэй хүн болмоор санагдаад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Хүмүүс аймаар их хүндлэл хүлээдэг хүмүүс намайг хараал
Отгонбаяр -
Алдартай хүн болмоор
Хишигдэлгэр -
Хүндлээл тэгээл тэгээдэг байдаг хүн болох гээд аймаар тийм дэврүүн тийм мөрөөдөлтөйл л байсан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээл тэгээл ерөөсөө бодсон байхгүй юу би яаж нэртэй хүн болох уу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд би анх эмч болвол их нэртэй ч болох юм шиг санагдаад л эмч болъё гээд бодож байсан байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Яагаад гэвэл бас шийдэж байсан тэгээд эмч болъё гээд шийдэж байсан чинь яг манай сургуульд аягүй сайн одоо миний хүндэлж хайралж явдаг 1 багш байсан байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэр багш маань аан 1 эмчийн буруугаас болоод эмчилгээ 7 хоног эмчилгээ эмнэлэгт хэвтэж хийгээд хийлгэж байгаад яг сайхан эдгээд аягүй гоё болоод за за одоо гарах гэж байгаа юм чинь сүүлийнхээ тариаг хийлгэчихье гээд тэгээд сүүлийнхээ тариаг хийлгэсэн сууж байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд 1 сувилагч ирээд сүүлийнх нь тариаг хийсэн чинь нөгөө буруу тариа хийгээд шууд реакци өгөөд газар дээрээ нас барсан нөгөө багш маань
Отгонбаяр -
Аая яаа
Хишигдэлгэр -
Тэрийн би сонсчихоод аймаар гашуудаж байгаа тэгээд би ер нь аягүй бүтэлгүй хүн
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Би яг эмч болвол яг л энэ хүн шиг л ингээд хүн алж магадгүй тийм учраас юу нь эмч болох ёстой бүтэхгүй тэгээд эмч болох санаагаа болиод
Отгонбаяр -
Шууд орхичихсон
Хишигдэлгэр -
Тийм шууд орхиод л ёстой эмч болохгүй гээл тэгээл яг тэр үеэс эхлээд жүжигчин болвол би ер нь ямарч хүнд хор хөнөөл байхгүй бусдыг баясгадаг бусдыг яадаг тээ жүжигчний мэргэжлийг анх аваад тэгэж дуралжийсан байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэр намайг 6 дугаар ангид байхад тэр багш маань тэгэж хэлж байгаа нь
Отгонбаяр -
Танай Дархан чинь бас бусад хөдөө орон нутгийг бодвол театртаа залуучуудын театртай тээ
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Соёлыг бас их илүү сайн газар ш дээ
Хишигдэлгэр -
Аанхаан
Отгонбаяр -
Тэгээд танай театрт тавиж байсан тэр жүжиг концерт юмнуудыг их үздэг байсан уу?
Хишигдэлгэр -
Өөрсдөө юу
Отгонбаяр -
Тийм өөрөө хүүхдээ
Хишигдэлгэр -
Өөрсдөө байнга үзнэ ш дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Байнга
Отгонбаяр -
Ямар тийм илүү сэтгэгдэл төрүүлж байсан бэ?
Хишигдэлгэр -
Тухайн үед үү
Отгонбаяр -
Тийм Дарханыхан чинь нөгөө юу театртай тээ байсан ш дээ хөгжим жүжгийн драмын театр гэж байсан тээ
Хишигдэлгэр -
Тийм тийм байсан надад бол ер нь аягүй их сэтгэл хөдлөгдөг тийм жүжиг гэвэл жүжиг бол нээх их сэтгэл хөдлөгөхгүй хөдөлгүй байсан л даа жүжиг
Отгонбаяр -
Аанхаан
Хишигдэлгэр -
Жүжигээр бол нээх их кайф авч гийхгүй харин бүжиг бүжгийн бүжигчдийн одоо тэр тоглолтыг аягүй их сонирхож байнга бүжиг үзнэ. Тэгээд тийм ч учраас би өөрөө нөгөө анх драмын театрт орчихоод яг драмын жүжигчингээр явна гэхээр тийм ч их сэтгэл их одоо нөгөө дуртай биш байсан л даа
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд яагаад заавал хүүхэлдэйн театр байсан хүүхэлдэйн театр чинь нөгөө ганцхан драмын одоо жүжигчдийг бодвол бүх юмыг ингэж хийдэг одоо хамгийн сайн жүжигчин л тэр күүклийн театрийн жүжигчингээр гардын байлаа л дээ ууг нь
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ном ёсоороо гэтэл би болохлоор яг нөгөө багаасаа яг өөрөө сонирхоод дугуйлангаараа явчихсан болохоор манай нөгөө күүклийн театр чинь нөгөө бүжигээн ч хийцэх нь юугаа ч хийцэх нь нөгөө жүжигээн ч тоглочихоно тэгээд дээрээс нь хоолойны янз янзын нөгөө тийм өнгө одоо авиа дуу ч гэсэн их шаардагдана .Тийм учраас күүклийн хэмжээнд гарч байсан
Отгонбаяр -
Өөр одоо улсын Улаанбаатарт очиж жүжиг үзсэн ч юм уу эсвэл одоо тэр үед чинь урлагийн бригадаар их явдаг байсан ш дээ
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Улсын театрыхан эсвэл өөр бусад аймаг хотуудын театрыхан ирж тоглодог байсан ш дээ
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Тэд нараас үзэж сэтгэл хөдөлж байсан юм байна уу? жишээлбэл улсын хүүхэлдэйн театрт ирж Дархан ирж тоглож байсан байх тийм уу
Хишигдэлгэр -
Нхн тийм хүүхэлдэйн театрын яг нөгөө том багтай багтай тоглодог ийм хүүхдийн 1 тийм жүжиг ирж байсан байх тэр аягүй их сэтгэлд хүрч байсан яг нөгөө анхны хараагктраараа л
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Даавуу аваал даавуу шиг гарч ирээл
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Нөгөө ийм бага хэмжээний будалт хийцэн мөртлөө яг л хүн юм шиг мөртлөө яг ийм характер гаргаал яг тэр тоглолтууд нь надад аягүй их юу яажийсан л даа нэрийн бас сайн санахгүй байна л даа тийм багт күүкэлэлийн тоглолт нь аягүй их надад сэтгэлд хүрсэн хөдөлгөж тэрүүгээр санаа аваад өөрсдөө бас бид нар чинь багт күүкэлийн одоо нөгөө зохиомж нь аягүй их концертыг тэр жүжгээс санаа авч хийж байсан л даа дараа нь
Отгонбаяр -
Тэгэхээр ийм асуулт байна аа Хишгээ 10 дугаар анги төгсөөд
Хишигдэлгэр -
Аанхаан
Отгонбаяр -
Тэр үед чинь соёл урлагийн их сургууль биш багшийн дээдийн кино драмын анги гэж байсан тээ
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Тэр ангид орох хүсэл сонирхол байв уу? нөгөө сонирхол тийм юм чинь
Хишигдэлгэр -
Уул нь би өөрөө болохлоор сургуульд суръя л гэж байсан л даа тэгээд нөгөө тухайн үед хамт театр байгуулсан багш маань болохоор эхлээд ажилла гэсэн байхгүй юу
Отгонбаяр -
Аан
Хишигдэлгэр -
Эхлээд ажилла ажилахдаа чи 5 нь жилийн өмнө 4,5 жил ажиллаад ажилласныхаа дараа чи сур
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Яагаад гэвэл ажиллах үед нөгөө би онолоос практик дээр аягүй их ингэж янз янзын өөрөө сурч явж байжийж алдах ч байсан алдаа нь дээрээ хүн сурч сурсан дээрээ дахиад нэмнэ тээ
Отгонбаяр -
Аанхаан
Хишигдэлгэр -
Тэгээд ажиллаад явна тэхээр чинь би бараг манай багшийн зөвөлгөөгөөр болохлоор тэр нь илүү ингээд надад таалагдсан л даа тухайн үед
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Нээрээ би практик дээр эхлээд ажилах хэрэгтэй юм байна ажиллаж байгаад дараа нь сурах хэрэгтэй юм байна. Тэгээд бас би ажиллаж байгаад дараа нь сураж байсан л даа
Отгонбаяр -
Нхн тэгээд 10 төгсөх үедээ болуул ээдээ сургуульд оръё
Хишигдэлгэр -
Ерөөсөө л
Отгонбаяр -
Бодол байгаагүй юм байна тээ
Хишигдэлгэр -
Тийм 10 төгсөөл шууд театраа байгуулаал сүүлд нь жүжгээ хийгээл тэгээл шууд практикаар л бүх юм аа хийсэн байхгүй юу
Отгонбаяр -
Сүүлд тэр танай театр тарчихлаа шүү дээ анх байгуулж эхэлж байсан чинь
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
94 онд тарчихвуу тэгсэн тээ
Хишигдэлгэр -
Тийм 94
Отгонбаяр -
94 онд тарах үеэр нь тэгээд одоо ингээд үргэлжлүүлээд цаашид суръя гээд сурсангүй юу? Явахгүй яав
Хишигдэлгэр -
Би 94 онд юу яагаад сурсан л даа Улаанбаатар хотын нөгөө соёл урлагийн сургуульд би харин сураагүй кино драмын Бэрс гээд хувийн сургууль байсан
Отгонбаяр -
Аан Бэрс гээд хувийн сургууль уу
Хишигдэлгэр -
Дөнгөж байгуулагдаад жил гаран болж байсан тэр сургууль бол
Отгонбаяр -
Аан Тийм
Хишигдэлгэр -
Тэгээд тэр сургуульд би очиж анх ороод одоо энд ажилаж байхдаа энд би эхлээд юу яасан байхгүй юу тэнд эчнээгээр сурах тийм захиалга өгөөд тэр Гомбосүрэн гээд тухайн үед захирал нь байсан юм
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Захиралтай нь уулзаад тэгэж байж байгаад би арай эчнээ сурч амжаагүй байхгүй
Отгонбаяр -
За
Хишигдэлгэр -
Тэгэж байгаад дараа нь очиж жил л сурсан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд нөгөө хувийн сургууль чинь тухайн үед нөгөө бүх мөнгө төгрөгөө өөрөө гаргана энэ сургуульд сурч байгаа хүн чинь өөрөө төлбөрөө хийнэ тэгээд яг тэр намайг сурч байх үед миний амьдралын боломж байхгүй муудаад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ар гэрийн асуудал аягүй хэцүү болоод ээж аав маань аав маань нас бараад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд ар тал аягүй хэцүү болж байгаа байхгүй юу амьдралын
Отгонбаяр -
Тийм
Хишигдэлгэр -
Тийм болсон учраас яалтчгүй
Отгонбаяр -
Яалтчгүй хаяад
Хишигдэлгэр -
Багшдаа хэлээл би одоо болихоос өөр арга алга манай ангийн багш Чимэддорж гээд ажлынхаа хажуугаар
Отгонбаяр -
Хэцүү болж тээ
Хишигдэлгэр -
Тийм нөгөө залуухан жүжигчин ч гэж дээ ер нь их багшаар л ажиласан л даа гэхдээ ер нь кинонд тоглож байсан залуухан тийм тухайн үед одоо бол нас барсан л даа
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд тэр хүн аягүй харамсаж байсан яаая ёстой ёстой л миний өмнөөс л бүх юм яачихдаг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд би сургуулиа орхиод буцаж ирж байсан
Отгонбаяр -
Нхн тэгээд буцаж ирээд ерөөсөө тэгээд иргэж сурах юмгүй
Хишигдэлгэр -
Ямарч тийм эргэж сурах юугүй болоод тэгээд аан би чинь 94 онд тэгээд больчихож байгаа байхгүй юу 95 онд ш дээ 95 онд болчиж байгаа юм 94,95 онд жаахан сураж байгаад орхиод
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд эргэж ирээд тэгээд тэгээл яг тэр үеэс эхлээл бараг сүм цуглаанд явж эхэлсэн байна дөө
Отгонбаяр -
Аан за анх итгэх нь бол 90 нь
Хишигдэлгэр -
91 оны 11 сард итгэдэг тэгээд сүм цуглаанд явдаггүй байсан
Отгонбаяр -
Аанхаан
Хишигдэлгэр -
Тэгээд зүгээр хувиараа итгэгч тэгээл сүм цуглааныг илүү анхаарахаас ажлаа л анхаардаг байлаа ш дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгэж байгаад 95 онд билүү 96 оноос эхлээл сүм цуглаанд явж эхлээд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Сүшиг бишрэлийн тал дээрээ анхаарал тавиад тэгэж амьдарч эхэлсэн дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Амьдрал эхлээд амьдралын байдлыг мэдэж байхад аягүй хэцүү болоол юу өөрөө залуу настай
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
20 нь хэдхэн настай тэгээд нөгөө бүх юм нь аав ээж 2 маань настай улс байсан учраас ар араасаа ингээд
Отгонбаяр -
Ойрхон явчихсан юм уу
Хишигдэлгэр -
1 нь 95 онд ш дээ үгүй 97 Тийм 96 онд 1 нас бараал Тийм аав маань 95 онд нас бараад ээж маань болохлоор 2000 онд 3,4 жилийн зайтай тэгээд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд аавыг өнгөрсөний дараа л аягүй их нас барсны дараа л хэцүү болсон л доо бид нар бол бүх юм аа яахаа ч мэдэхгүй аягүй хэцүү байдалтай ээж маань ч гэсэн дээ аав бүх юм аа анхаарч явж нөгөө бүх
Отгонбаяр -
Авч байдаг байсан
Хишигдэлгэр -
Авч явдаг байсан тийм болохлоор нөгөө дандаа эмэгтэй хүмсүүд үлдэж байгаа
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд амьдралын тал яг тухайн үед бол амьдрал ч яахав гадна талын байдал ч гэсэн одоо нөгөө нийгмийн байдал ч гэсэн тйим сайн биш одоо дөнгөж зах зээл руу шилжээд л
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тиймэрхүү байдалтай байсан учраас бүүх юм аягүй хэцүү болж ирсэн л даа
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд тийм үе байсан
Отгонбаяр -
Аав ээж гэснээс ээж аав 2-ын тухай яриач ямар хүмүүс байв ээж аав 2 чинь сайн мэдээ сонссон уу итгэдэг байсан уу? болсон уу сүүлдээ хүмүүсийн сүшиг бишрэл яаж өөрчлөгдөв.
Хишигдэлгэр -
Манай аав бол ер нь ерөөсөө Бурхан шашин шүтлэг гэдэг юмыг ерөөсөө аягүй эсэргүүцдэг улаан коммунист хүн байсан
Отгонбаяр -
За за юуны багш байсан бэ?
Хишигдэлгэр -
Манай аав чинь монгол хэлний
Отгонбаяр -
Аанхаан
Хишигдэлгэр -
Бага ангийн багш байсан
Отгонбаяр -
Аан за за
Хишигдэлгэр -
Байсан л даа тэгээд насаараа одоо номын дуу сонсоод явчихсан тэгээд нөгөө хувьсгалын үеийн улаан коммунист намын
Отгонбаяр -
Тэр үеийн улаан коммунист хүн
Хишигдэлгэр -
Социализмийн үеийн хүн тэгээд коммунист одоо нөгөө намын гишүүн
Отгонбаяр -
Аан
Хишигдэлгэр -
Монгол ардын хувьсгалт намын гишүүн тэгээд хувьсгалт намын гишүүд чинь аягүй улаан коммунист гэдэг нэртэй
Отгонбаяр -
Тийм
Хишигдэлгэр -
Тэгээл сүшиг бишрэл лам хувраг одоо тийм юм ярихын бол ерөөсөө л буруу номтон болоод эсэргүү эсэргүү болоол тэгээл буруу удирдаад тйим болоод өрхийн нийгэмлэг хүмүүсүүдыг ч одоо өөрөө хүмүүс дунд тийм хүн болохоор
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Аягүй эсэргүүцдэг тйим байсан байгаа байхгүй юу тэгээд аан би 91 онд анх Есүст итгэчихээд аавдаа яриж өгч байсан байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Аанхаан
Хишигдэлгэр -
Аав маань тэгээд залуу үедээ яг тийм коммунист байсан боловч аан миний итгэж байх үед аав маань болохоор настай болоод
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Аягүй өндөр настай болоод ирж байгаа ш дээ
Отгонбаяр -
Аанхаан
Хишигдэлгэр -
Хүн чинь бас настай буурай болоод ирэхээрээ бас хичнээнхэн залуу үедээ тийм одоо байсан ч гэсэн хүн настай болоод ирэхээрээ хүч сул тэгээд дандаа үхлийн тухай өөрөө боддог ярьдаг болоод тэгээд ирхээрээ Бурхан гэдэг үзэлтэй болоод Бурханыг бас ирж хайдаг санаа оруулаад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд одоо надтай хааяа бид 2 ингээд яриад сууна
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Хуурч хөөрөөд сууна тэгэх үед би жаахан жаахан хавчуулаад ингээд ярьдаг байсан байхгүй юу
Отгонбаяр -
За бас их тактиктай үзсэн байна ш д
Хишигдэлгэр -
Амьд Бурхан байдгийг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ингэ тэг гэж ярихгүйгээр энэ миний би ийм Бурханд итгэлээ энэ Бурхан бол амьд Бурхан байна аа.
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Амьд бусад бурхадаас аягүй онцгой
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Номлолын шарын шашны тийм
Отгонбаяр -
Тэгээд
Хишигдэлгэр -
Аав маань хэн одоо нэлээн тийм одоо улаан коммунистын хүн байсан ш ч гэсэн настай болоод
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм болохоос ч бас бурхныг одоо Бурханд хандах сэтгэлтэй болоод тэр үед би аавдаа ингээд амьд Бурхан юм аа энэ Бурхан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Аа зүгээр 1 Бурхан биш юм билээ амьд Бурхан юм байна лээ хүний дотор ороод амь өгдөг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Хүний дотор ороод хариу үйлдэл хийдэг хүнтэй ярилцдаг хүний дотор нь ороод ингээд бүүр дотор нь ингэж хамт байдаг амьдралаар нь амьдарч байсан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм гайхалтай Бурхан юм байна лээ гэж анх хэлээд аавдаа зүгээр энгийн үгээр ингээд хүүрнэх маягаар хоорондоо хууч хөөрөөл байж байхдаа ярьж өгч байсан байхгүй юу тэгээд аав маань анх сэтгэл нь ба саягүй өөрчлөгдөөд тэгээд сонсож байсан байхгүй юу сонсоод оо нь тийм уу ийм уу манай аав тэхдээ ер нь гэр бүл дотроо аягүй зөөлөн хүн л дээ надад хандаад аягүй зөөлөн тийм их хайртай
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм учраас аягүй надтай ингээд юм яривал зөөлөн хандана өөр хүмүүс ирээд яривал ингэж хүлээж авахгүй л байх л даа би болуул тэгээд тийм байсан учраас би яг тэгээд ярьж өгч байх үед чимээгүй сонсоод өнгөрдөг байсан дараа нь сүүлдээ би дандаа нөгөө шинэ гэрээс гээд Библи шинэ гэрээг нь аягүй их ингэж тэр үед тухай үед шинэ гэрээгээр л гарч ирж
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Хуучин гэрээ нь байдаггүй хэвлэгдээгүй байсан
Отгонбаяр -
Тэхлээр одоо
Хишигдэлгэр -
Орчуулагдаж орж ирээгүй шинэ гэрээ нь орчуулагдаад орж ирэх үед аягүй тийм нарны зурагтай гоё ингэж гарч ирж байсан байхгүй юу ер нь эхлээд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэр намайг анх аавынхаа тэр сайн мэдээг надад түгээсэн хүнийг би бэлгэнд аваад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ширээнийхээ ном болгож байсан байхгүй юу өөрийнхөө ширээн дээр тавиад байнга уншдаг орсон гарсан байнга уншдаг тэгээд ер нь аав маань байнга тэр ном уншаад л би байнга тэгээд л тэрийг авчираал тэгснээ яасан 1 өдөр надаас миний номыг гуйгаад аав нь тэр Библийг чинь уншъя
Отгонбаяр -
Тэгээд
Хишигдэлгэр -
Тэгээд анх өөрөө бас нөгөө номын хүн байсан болохоор Библи уншаад аягүй сайн ойлгодог юм
Отгонбаяр -
Тээр
Хишигдэлгэр -
Анх ойлгоод аягүй надтай дараа нь Библээр харилцан ярилцдаг тийм болж байгаа нь болжийсон л доо тэгээд сүүлд 1 удаа аав маань энэ Бурханд чинь яаж залбирдаг юм миний охин надад зааж өг гээд
Отгонбаяр -
Тээр
Хишигдэлгэр -
Тэгээд би тухайн үед яг өөрийнхөөрөө зааж өгөх гээд аав маань миний сэтгэлгээгээр залбирахад их хэцүү ш дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд би ер нь Библи хүн хүнд заагаад өгцөн
Отгонбаяр -
Залбирал байгаа
Хишигдэлгэр -
Залбирал байгаа гээд тэр Библи дээр байгаа залбирлыг бий юу яаж өгч байсан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Аавдаа бичиж өгөөд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Өөрөө хажууд нь тэр бичсэн аан тэр залбирлаа уншиж үзнэ хараа муутай харахгүй ш дээ тийм учраас би өөрөө уншиж өгөөд ааваа энэ ийм ийм юу байгаа залбирал байгаа ингэж яагаараа гээд амын нь дагуулаад аавыгаа залбируулж байсан
Отгонбаяр -
Нхн тэр үед аавчинь хэдэн настаы байсан гэсэн үг вэ? аав чинь ер нь хэдэн онд төрсөн хүн бэ?
Хишигдэлгэр -
Манай аав чинь одоо би чинь аавынхаа төрсөн оныг сайн мэдэхгүй 10 нь хэдэн онд л төрсөн байх
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тухай үед нас барахдаа манай аав чинь 86 онд
Отгонбаяр -
96 онд нас барсан гэсэн тээ нхн тэгэхээр 80 гарчихсан настай хүн чинь зайлуул аргагүйл дээ
Хишигдэлгэр -
Би дандаа үхэлд бэлтгэж байсан өөрийгөө
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Манай аав 80 нь хэд гарчихсан болохоор одоо би ер нь үхэх нь жаалшгүй болсон тэгээд одоо бий ерөөсөө ингээд үхэлд бэлтгэж яриа нь дандаа үхэлд бэлтгэж байгаа би одоо удахгүй явна
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ингэж ярьдаг байсан байхгүй юу тэгээд сэтгэл аягүй тийм зөөлөн болж байгааг анх хүлээж авч байсан.
Отгонбаяр -
Аавдаа яриал тэгээл Библи уншаад яваад байхаар ээж чинь яаж хүлээж авсан бэ? Эсэргүүцэж байсан уу
Хишигдэлгэр -
Үгүй манай ээж аягүй тийм их зөөлөн хүн л дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ээж бол нээх их анхаардаггүй байсан л даа зүгээр 1 тоож моохгүй өөрөө тийм бүдүүн маягийн
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тухай үед үйлдвэрийн ажилчин нээх номын талын сонирхол багатай
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Учраас ч тэр юм уу ерөөсөө сонирходоггүй байсан байхгүй юу тэгээд тухайн үед амьдрал нь ч гэсэн нээх их тийм аав амьд байсанд амьдрал их зүгээр хэвийн байсан тэгээд Бурхан шашин гэхээсээ илүү хөөрхий амьдрал бүх юм аа ингээл ажлаа хийгээл нээх их баргийн юм анхаардаггүй байж байгаад тэгээд аавыг нас барсны дараа манайд цуглаан хийж эхэлсэн байхгүй юу Есүсийн цуглаан хийж эхлээд тэгээд
Отгонбаяр -
Өө за тэгээд танайх чинь хаана амьдардаг байсан бэ?
Хишигдэлгэр -
Манайх гэр энд тосгонд байсан байхгүй юу тэгээд малтай
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Мал аж ахуй тийм байсан болохоор яг манай ээж чинь малын ажил их ингээд завгүй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
таслаад тийм хүн байсан тэгээд нөгөө яг гэрт цуглаан хийгээд ирэх үед нөгөө яалтчгүй гэрт цуглааны ах дүү нар орж ирээд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Цуглаан хийгээд ингээд цуглаан хийх үед ээж ирээд сууна ш дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ээж өөрөө тийм зөөлөн хүн учраас ямарч тийм асуудал байхгүй шууд дагаал ерөөсөө
Отгонбаяр -
Амен гээл
Хишигдэлгэр -
Тэгээл ерөөсөө дагаал бүх юм нь дээр дагаал зөвшөөрөөл
Отгонбаяр -
Тээр
Хишигдэлгэр -
Өө Тийм Тийм гээл хэзээ яажааны итгэгч хүн шиг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээл өөрөө шууд дуулаал
Отгонбаяр -
Орцоно уу
Хишигдэлгэр -
Тэгээл итгэгч тэгээд бүүр ингээл 3 жилийн дараа ээжийгээ харсан бид нараас ч илүү болж байгаа юм чинь бид нараас илүү итгэлтэй
Отгонбаяр -
Өмнө бол ээж чинь буддаад итгэдэггүй байсан байх тээ
Хишигдэлгэр -
Манай ээж бол нээх будда муддаа гээд нөхөр нь тийм болохоор
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм бас тийм сүшиг бишрэл байхгүй тэхдээ дандаа нөгөө ингэж монголчуудын нөгөө сүүнийхээ дээжийг гарж ингэж агаарт одоо нөгөө уул ус
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ингэж өргөдөг тийм 1 тэнгэрт өргөж байна гэсэн тийм бишрэл бас тийм сүшиг далд сүшиг бишрэл байжил байсан байгаа байхгүй юу тэгээл тэрийгээр л өглөөд 1 цайныхаа дээжийг өргөдөг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэнгэр Бурхандаа гээд өөр тийм юм байхгүй
Отгонбаяр -
Тэгээд ээжийнхээ тэр нөгөө сүшиг бишрэл сүүлд ээж чинь сонин түүхтэй нас барсан юм байлаа ш дээ тэр талаар ярьж өгөөч
Хишигдэлгэр -
Аан манай ээж болохоор
Отгонбаяр -
Тэгээд ерөөсөө маш гүнзгий итгэлтэй болсон
Хишигдэлгэр -
Тийм аягүй тийм бид нараас илүү гүнзгий тийм сүшиг бишрэл аягүй тийм илүү болоод
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Бид нар чинь залуу хүмүүс болохоор аан тэгэж нарийн эрт босож ээж шиг эрт залбирч тээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Дараа нь сүшиг бишрэл одоо залбирал бүх юмыг ингэж мөшгөхгүй шүү дээ залуу хүмүүс тэгэж чадахгүй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Зүгээр цуглаанд явна үйлчлэл хийнэ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд ч юм уу бусдад 1 тусалж өгөөл ингээд зүгээр ийм үйлчлэл маягийн ийм тээ
Отгонбаяр -
Аанхаан
Хишигдэлгэр -
Ийм тээ ийм байдлаар итгэгч номоо сайн уншина Библиэ цээжлэнэ тэгэжил явнуу гэхээс биш яг нөгөө ээжийг арай бас тийм байгаагүй
Отгонбаяр -
Аанхаан ээж бол гайхалтай байсан уу?
Хишигдэлгэр -
Тэгээд манай ээжийн хувьд болохоор байнгын залбиралтай байнгын одоо нөгөө Бурханд хандсан биеэ өөрийгөө өргөсөн тийм байдал дотор амьдарч байсан байхгүй юу тэгээд ээж маань 3 жил яг цэвэр яг 3 жил итгэсэн л дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Итгээд нас барсан хугацаагий нь бид нар дараа нь үзсэн чинь яг 3 жил байгаа байхгүй юу яг 3 жил болжоогоо байхалдаа
Отгонбаяр -
Тээр
Хишигдэлгэр -
Тийм байсан
Отгонбаяр -
Тэгээд яасан гэлээ цуглаан дээр нас барсан гэсэн тээ
Хишигдэлгэр -
Тийм манай ээж яинь яг цуглаан бүтэн сайн өдрийн цуглаанд болж байх үед өглөө нь эрт босоод аан хувцасаа нь угаагаад яг хол юманд явах гэж байгаа хүн шиг хувцсаа угаагаад тэгээд бүгдээр бүх бүх өмсдөг бүх хувцас бүгдийг гаргаж угаагаад тэгэж угаадаггүй хүн байсан байхгүй юу бүх хувцсаа ялгаад бүгдийг угаагаад
Отгонбаяр -
Тээр
Хишигдэлгэр -
1 ч хиртэй хувцас үлдээхгүй бүх өмсдөг хувцасаа бүгдийн угаагаад бүгдийн гадаа ингээд юм угаагаад тавьдаг гэдсэн дээр бүгдийн нь яарайтал тавиад тэгээд аягүй их хувийн ариун цэвэр сахина толгой молгойгоо биеэ угаагаад хөл гараа угаагаад тэгээд цуглаанд явдаг өглөөнөө
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд цуглаан бүтэн сайны цуглаан аягүй хүндэтгэлийн цуглаан гэж явдийш дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Дархан Есүсийг Есүсд юм чинь хүндэтгэл үзүүлэх цуглаанд тэгээд өөрийнхөө толгойгоо тослоод толгойндоо тос түрхээд аймаар тийм хүндэтгэлтэйгээр цуглаандаа явжаагаа байхгүй юу яг тэр сүүлийн
Отгонбаяр -
Тэр өдөр
Хишигдэлгэр -
Тэр цуглаанд тэгэж хувцас хунараа бэлтгээд угаагаад цэвэрлээд тэгээд 1 хамгийн гоёлынхоо нөгөө өмсдөггүй далд хийцэн байсан хувцасаа гаргаж ирээд
Отгонбаяр -
Дээл байсан уу?
Хишигдэлгэр -
Тэрийг хаяал 1 юм наадам юм уу онцгой баярын үеэр тийм хувцас байдаг байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм хувцасаа өмсөөд
Отгонбаяр -
Аанхаан
Хишигдэлгэр -
Тэгээд анх цуглаанд очоод цуглаанд очиж байхдаа аан замдаа ч гэсэн
Отгонбаяр -
Замдаа яасан гэнээ
Хишигдэлгэр -
Тэгээд цуглаанд очоод нөгөө замдаа бас аягүй их юу яасан юм байна лээлдээ бас нөгөө өөрийн итгэлийн хан хугацаанд үйлдэж өгөхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Замд нь бас аягүй мөнгө олдоод буугаад явахад нь автобуснаас буугаад явъя шүү дээ
Отгонбаяр -
За
Хишигдэлгэр -
Тэгээд яг буухад нь мөнгө олдоод тэгсэн чинь өөрөө мөнгөгүй байсан гэнээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Жаахан автобусны л мөнгөтэй тэгээд цуглаанд очиход өргөх мөнгө хэрэгтэй 1 тийм байсан чинь нөгөө мөнгө яг ингээд олчихсон гэнээ тэгсэн чинь
Отгонбаяр -
Газар дээр зам дээрээс олцоно уу
Хишигдэлгэр -
Аанхаан
Отгонбаяр -
За
Хишигдэлгэр -
Буугаал ингээл таксинаас буугаал цагийн жаахан алхаж байсан чинь л яг ингээд яг өөрийнхөн алхаж байсан зам дээр мөнгө хэвтэж байсан гэсэн байхгүй юу тэгсэн чинь
Отгонбаяр -
Хэдэн төгрөг юм бол
Хишигдэлгэр -
500 төгрөг байсан гэсэн
Отгонбаяр -
Тэр үеийн 500 чинь
Хишигдэлгэр -
Бас нэлээн л их мөнгө байхгүй юу тэгсэн чинь нөгөө хажууд нь хамт явж байсан найз нь болохлоор өө найзаа наадхаараа үхэр нь дээ хоол авж өг гэсэн гэнээ тэр үед малын тэжээл
Отгонбаяр -
Тэгэхэд хэдэн он билээ?
Хишигдэлгэр -
90 нь юу ш дээ 2000 он
Отгонбаяр -
2000 он
Хишигдэлгэр -
Манайх болохлоороо малын тэжээл дуусаад аягүй хэцүү байсан байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Мал нь өвсгүй бас жаахан тийм одоо бараг л хэцүү
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Аав байхгүй учраас аягүй ээж нөгөө бүх амьдралаа авч явна аягүй хэцүү байсан тийм үе байдалд уул нь найз нь шууд тэгэж бодсон гэнээ би малдаа тэжээл авах байх гэж бодсон гэнээ тэгсэн чинь ээж л бөөн баяр болоод найз нь дараа нь ярьж өгдөг байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Гайхаж байсан гээд бөөн баяр болоод өө Бурхандаа өргөх мөнгөтэй болчлоо гээд өөрийнхөө амьдралын юмыг анхаарахгүйгээр Бурхандаа өргөх мөнгөтэй болчихлоо гээд тэрийг цаашаа өвөртлөөд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд явчихсан гэсэн тэгээд тэр цуглаан дээрээ очоод тэгээд суугаад яг тэр цуглааныг дуусгаад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд цуглаан дуусах үед ээж яг ухаан алдаад унасан байхгүй юу
Отгонбаяр -
Аан сууж байгаад
Хишигдэлгэр -
Тийм
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Сууж байгаад тэгээд нүүр ам нь аягүй хачин болоод
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд ингээд ухаан алдаад тэгээд унаад 3 цаг хэртэй л тэгээд нас барсан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд яг унахынхаа өмнө бас өөрөө залбирч байгаа байхгүй юу би залбирий гээд
Отгонбаяр -
Тээр
Хишигдэлгэр -
Хамт
Отгонбаяр -
Цуглаан дээр
Хишигдэлгэр -
Тийм цуглаан дээр тэгээд цуглааны ах нартай хамт яг цуглаан дуусаад бид нар тараж байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тарах үед яг хажууд байгаа ах нарыгаа ингээд залбирий гээд тэгээд залбираад өөрөө тэгээд ухаан алдаад хэвтээд тэгээд хэвтсэн чигтээ 10 цагийн дараа амьсгал хураагаад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгэж явж байсан эмч нар ирээд ерөөсөө 1000 д 1 удаа тохиолдох тархны гүн харвалт байна
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ерөөсөө хүмүүсд ингэж харвалт өгөхөд ерөөсөө ийм харвалт байдаггүй их ховор харвалт харвалтаар харавжээ
Отгонбаяр -
Тээр
Хишигдэлгэр -
Тийм тэгээ ерөөсөө шууд ингэж нам явдаг тэр чигээрээ явдаг харвалт ерөөсөө байдаггүй гэж эмч нар тэгэж гайхаж л байсан л даа тухайн үед
Отгонбаяр -
Тээр
Хишигдэлгэр -
Яагаад ийм хүн ингээд гэнэт харвах харвахдаа ийм аймаар 1000д 1 тохиолддог ийм аймаар гүн тархины харвалтаар харавсан
Отгонбаяр -
Тэр чинь өөрийгөө бүх юм аа бэлдээд Бурхандаа мөнгөө олж өргөчихөөд
Хишигдэлгэр -
Тийм
Отгонбаяр -
Залбирчихаад тэгээд л яваад өгсөн байна ш д
Хишигдэлгэр -
Тийм байдлаар анх Бурханд очиж байсан юм даа манай ээж
Отгонбаяр -
Есүсийг их эрхийг хүлээдэг байсан гэсэн тээ ээж чинь
Хишигдэлгэр -
Манай ээж чинь Есүсийг ирхийг маш их хүлээнээ 1 инээдтэй юу нь болохлоор аймаар тийм дуу цахилгаантай бороо ороод тэгээд нөгөө байж байх үед нөгөө Библи дээр байдаг ш дээ Эзэн Есүс ирхээрээ аа баруунаас зүгээс зүүн зүгт ингэж одоо цахилгаан цахих үед ирнээ гэсэн үгийг аймаар цагнаж хүчтэй цахилгаан цахих үед л Есүс ирнэ гээл ойлгоцын байлгүй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Өөрөө угаасаа хүлээсэн сэтгэлдээ хөтлөгдөөд аягүй тийм тэнгэр дугараад цахилгаан цахих үед гадаа гэнэт хашаагаар гүйгээл гардын нөгөө аймаар тэнгэрийн дуунаас айдаг хүн байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд би бүүр гайхаад ээжээ та яаваа юу болоов би бараг ээжийг галзуурч байгаа юм болуу яаж байгаа юм бол бөөн баяр болцон усан дунд хүүхэд шиг ёстой үсрээл
Отгонбаяр -
Тээр
Хишигдэлгэр -
Дэвхцээд л гүйгээд л тэгээл Есүс ирж байна Есүс ирж байна ирж байгаа гээ биз дээ та нар гараач юугаа хийгээд байгаа нь наанаа ингээл аймаар баярлачихсан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Жижигхэн мэдээж тэр үед Эзэн ирээгүй л дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Гэхдээ нөгөө тухайн үед ээжийн тйим хүлээж байгаа сэтгэл Бурханыг тийм үйлчлэл гарсан байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Нхн Үнэн сэтгэлээсээ ёстой гүнзгий итгэсэн байна даа тээ
Хишигдэлгэр -
Аанхаан тэгээд 1 удаа манай ээж бас нөгөө өргөлийн тал дээр дутагдал өргөл өргөх тал дээрээ аягүй хөгжилтэй тийм зүйл ээжээс тийм гэрчлэл зөндөө л байдаг л даа.
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээл 1 өдөр аан цуглааны ах дүү нар манайд ингээд ирэх үед байнга ээж ингээл ээж үнээныхан үхэрнээс нь гарч байгаа цагаан идээ сүү цагаан идээ таргаараа дайлдаг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Байнга аягүй хөргагчинд хийчихсэн ийм гоё хүйтэн тарагтай байж байдаг халуун гаднаас орж ирээд цуглааны ах дүү нар ирээл бүгд 1,1 аяга ч юм уу 2,2 аяга ч юм уу хүйтэн тараг уухаар аягүй гоё болдог байхгүй юу
Отгонбаяр -
Аанхаан
Хишигдэлгэр -
Тэгсэн чинь 1 өдөр бид нар айлуудаар яваад л сайн мэдээ түгээгээл явж явжаагаад тэгээд манайд жаахан буудалий гээд ирж байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Аанхаан
Хишигдэлгэр -
Тэгээд ээж маань яг бид нартай зөрөөл ингээл 2 битантай савтай юм үүрээл гараад явжаагаан сүү юм уу юу юм бүүн мэд бид нартай зөрөөл гараад явсан бид нар зөрөөл гэрлүү ороол би мэдээж ах нарт дандаа цай май өгөөд сурцан учраас очоод ингээл хөргөгчөө онгойлгоол үзсэн чинь юу ч байхгүй энэ удаа юу ч үлдээгээгүй яваад өгсөн байгаа байхгүй юу
Отгонбаяр -
За
Хишигдэлгэр -
Тэгээл за за тэгээд ах дүү нарт хэлээд жаахан цай өгөөд байж байсан чинь ээж гуай эргээл ороод ирсэн чинь цонхоор манай байшингийн чинь араар намайг ингээл дуудаад
Отгонбаяр -
Гаднаас
Хишигдэлгэр -
Аанхаан тэгээл би гүйгээд ээж рүү гараад ирсэн чинь ээж бөөн инээчихсэн хувцас хунар нь бөөр цагаан алаг юм болчихсон цаг маг нь ийм будчихсан нь ч юм шиг би бүүр гайхаад та яасан бэ юу болсон бэ гэсэн чинь ээж за за дараа хэье дараа хэлье чи ээждээ солих хувцас аваад ир гээд би тэгээд солих хувцас аваачиж өгөөд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд яг
Отгонбаяр -
Гэрээс гараад ирж байгаа биз дээ
Хишигдэлгэр -
Гэрээс гаргаж өгөөд гадаа солих хувцас аваачиж өгөөд ээж гадаа нөгөө хувцасаа гялс солчихоод тэгээд цуглаанд орж ирээд сууж байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд тэр үед тэгээд бид нар товчхон цуглаан хийсэн л дээ ирээд дандаа товчхон цугладаг гэрт ингээд товчхон цугласан чинь ээж орж ирээд ах дүү нарын өмнө аягүй гэмшээд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд юм яримаар байна юм ярихгүй бол ерөөсөө болохгүй байна гээл тэгээд ярьсан байхгүй юу тэгээд ярихдаа юу гэж ярьсан гэхлээр би ах дүү нарт ингэж одоо тараг ингэж өгч үйлчилж байгаа нь Бурханд өгч байгаа тийм сэтгэлээр өгдөг байсан аан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгсэн чинь өнөөдөр юу болсон юм мэдэхгүй аан гэнэтхэн өгмөөргүй санагдаад дандаа л өгж байдаг юм чинь 1 удаа больё 1 удаа өөрөө заръя зараад мөнгийн нь хэрэглэе гээд бодоод явсан чинь байхгүй миний тэр харамын сэтгэл байсан байжээ. Харамын сэтгэлд хүрээд үйлдсэн чинь хашааныхаа булангаар даваад л цаашаагаа эргэсэн чинь 1 ийм том хашлаганд тээгэлдэж унаад бүх таргаа 20 литр тараг 10 литр тараг зардаг байсан мөртлөө 20 литр болгоод аваад явсан чинь бүүр 20-иулаа байхгүй бүгдэнгий нь асгаад тэгээд би иргээд ирсэн гэж байгаа байхгүй юу тэгээд эзний Бурханаас 5 нь тийм гэмшил аваад Эзэний өмнө гэмших сэтгэл байна надаа ингээд питанд 2 литр л тараг үлдсэн ах дүү нарт өгөөрэй тэгэж өгжийсөн байхгүй юу и тэгээд харамлах гэдэг ёстой муухай юм байна ээж минь өгсөн чигээрээ байх хэрэгтэй байсан гэж аягүй их гэмшиж тэгэж ярьжбайсан.
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм түүх байдаг юм
Отгонбаяр -
Хөгжилтэй түүх байна даа наадах чинь хөөрхий
Хишигдэлгэр -
Хөгжилтэй
Отгонбаяр -
Ах нар инээгээд л үлдсэн таргийг нь ууна биз дээ
Хишигдэлгэр -
Тийм Тийм тэгээл тарагийг нь ууна
Отгонбаяр -
Тэгээд та нар чинь ах дүү 4-лээ шүү дээ тээ тэгээд дүү охин чинь та 2 хамт байсан саяхан тустай гарчихсан байсан уу?
Хишигдэлгэр -
Ер нь бол 2 том ер нь 2-лаа тустай гарсан настай хүмүүс
Отгонбаяр -
Аан за за
Хишигдэлгэр -
Гэхдээ эгч маань нас болохоор барчихсан байсан л даа
Отгонбаяр -
Аан
Хишигдэлгэр -
Ээжийг нас барсны дараа жилийн дараа манай эгч нас барсан гэхдээ манай тэр ах эгч 2 байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ах эгч 2 болохлоор яг манай ээжийн хүүхдүүд биш л дээ
Отгонбаяр -
Аан зөв
Хишигдэлгэр -
Аавтай аавын хүүхдүүд гэж явдаг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ээж болоод аав нэртэй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм хүн байсан байхгүй юу
Отгонбаяр -
Тэр 2 итгэсэн аан эгч чинь итгэсэн уу ээж аавд чинь
Хишигдэлгэр -
Манай тэр том эгч болохлоор манай ээж гуйгаад уйлаад цуглаанд авчирж суулгадаг байсан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд ээжийн үгэнд ороод бас хамт ирээд цуглаанд суугаад тэгээд явдаг байсан л даа яг гүнзгий итгэл юм уу тийм нарийн юм сайн мэдэхгүй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Байсан байх л даа
Отгонбаяр -
Тэгээд ер нь гэр бүлээрээ итгэчихсэн юм байна тээ
Хишигдэлгэр -
Ер нь гэр бүлээрээ бүгд итгэсэн ах маань болохлоор аягүй тийм архинд донтчихсон тийм хүн байдаг л даа
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэхдээ одоо ер нь монголд амьдардаггүй оросод амьдардаг эхнэртэйгээ хамт
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Архины тийм донтолттой тэхдээ нөгөө монголд ирэх үед бид нар байнга яриад манай дүү ч гэсэн уйлаад гуйгаад өөрөө болохлоор зөвшөөрдөг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Өөрөө болохоор ах нь Есүсд итгэнээ ах нь итгэ нь итгэ нь гээл явдаг тэгээд тийм хүн байдаг
Отгонбаяр -
1 ийм асуулт байна аа манай ах нарын хувьд оршуулгын ёслол их өөр шүү дээ
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Ээжийгээ яаж оршуулсан бэ? тэр ёслолоор оршуулсан уу
Хишигдэлгэр -
Манай ээж болохлоор бид нар чинь бүгдээрээ гэрээрээ итгэгчид
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд ээж маань өөрөө итгэгч тийм болохоор угаасаа яг цугларалт дотроос цугларалтанд дотор үйлчилж байгаа ахлагч ах нартай зөвлөлдөөд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд яг тухайн үед нөгөө амьд Бурхан удирдлага дагуу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгэж оршуулж байсан л даа оршуулах ёслолыг ч гэсэн Бурхан яг өөрөө удирдсан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Бид нар өөрөө өөрсдөө тэгэж санадаг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Миний хувьд бол яг бол Эзэн өөрөө тэр оршуулах ёслолд оролцож би ч гэсэн өөрөө нөгөө сүшиг бишрэлынхээ дагуу эзнийг их асууж байсан байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
ээжийг Эзэн таньдаа ах нар одоо удирдаж байгаа хүмүүс ч гэсэн надаас тэрийг асууж байсан ээжийг чинь яах уу яаж ингэж юу яах уу ямар хайрцаг хийх уу яах уу ийх үү гээд бүх юмыг надаас ирээд асууна. Нөгөө тухайн үед том нь болж үлдэж гарч ирж байгаа учраас тэгээд надаас ирээд асуух үед би нөгөө эзнээс хандаж асууна. Эзэн минь яах вэ тэ надад мэргэн ухаан цэцэн санаа өг гээд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд эзний өгсөн ухаан ёсоор эзний өгсөн санаа ёсоор би яг бүгдийг хийсэн л дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд тухайн үед бол хүмүүс их гайхаж байсан шаал ондоо маягаар оршуулга ёслол болсон
Отгонбаяр -
тэгсэн байх нь
Хишигдэлгэр -
Наад зах нь л гэхэд аан одоо монголчууд чинь зураг зургийн ингээд өмнө хоймортоо тавиад зураг нь дээрээ хадаг тавих жишээтэй ийм үйлдэл хийдэг байсан би бол тэгэхгүйгээр Эзэнээс асуусан чинь зурагных нь өмнө зүгээр зургийн нь гэрэлтүүлэх зорилгоор лаа асааж өгөөл тэгээл өмнө нь хүндэтгэж байгаа хэлбэрийн ээжийгээ тийм хүндэтгэж байгаа хэлбэрээр аягүй сайхан йим жижигхэн жижигхэн юутай ийм цагаан цэцэг тавиж өгөөл зурагныхаа өмнө
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Дэвсэх маягаар тавьж өгөөд ингээд хүн орж ирэхэд аягүй гоё зураг нь гэрэлтсэн гэрт ингээл хүн орж ирэхэд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм одоо нөгөө сүсэг бишрэлийн юм гэхээсээ илүү ингэж аягүй гоё тэр ээжийн маань зураг гэрэлтээд аягүй хүндэтгэл үзүүл цэн өмнө нь ингээд цэцэг тавьчихсан
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тийм байдалтай монголын одоо ёс заншлаар шаал өөр тийм цэцэн ухаан Бурхан тухайн үед зааж өгсөн
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Үйлдсэн байхгүй юу тэгээд зургийг нь лаагаар гэрэлтүүлээд цэцэг тавиад тэгээд бас аягүй тийм монголчууд чинь тийм голцуу тийм улаан хар даавуугаар аягүй тийм гашуудал гэсэн утгаар
Отгонбаяр -
Тийм
Хишигдэлгэр -
Үхэл ба гашуудал гэдэг утгаар улаан хар даавуугаар хайрцагийн гадна тал нь хайрцагладаг Бурхан тэр үед тэгээд эзнээс би хайрцагийн ч гэсэн ямар би хайрцагийн нь ээжийгээ ямар хайрцаганд тавиж тэгэж оршуулах уу би охин нь залбираад асууж байсан байхгүй юу тэр үед миний ухаан бодол дотор санаа өгөөд
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Ээж маань нэгэнт тэнгэрийн харъяатай хүн тэнгэрийн Бурхан тэнгэрийн харъяат хүн учраас тэнгэр бол цэнхэр өнгөтэй тийм учир алсдаа бол ирээдүй нь бол миний ээжийн ирээдүй бол тэнгэрт байгаа энэ газарт биш учраас хар өнгө юм уу тийм улаан ч өнгө юм уу энэ бүгдийг гэдны харъяат өнгө бол манай ерөөсөө манай ээжид зохицохгүй ээ гээд би бол тухайн үед Бурханаас санаа аваад ээжийгээ ерөөсөө тэр чигээр нь цэнхэр өнгөтэй хайрцаганд хайрцагийн нь тэр чигээр нь цэв цэнхэр өнгөөр өнгөлж өгөөд дээр нь харин чимэглэл маягаар аягүй баяр ёслолын байдалтай саа цэцэг тавиж өгөөд даавууныхан доогуур оёж өгөөд 3 нь цагаан цэцэг тавьсан цэнхэр хайрцагтай тийм оршуулагын ёслол болж байсан тэгээд хүмүүс бол их гайхаж байсан л даа тэгээд хүмүүс манай ээжийн оршуулага ажил явдал дээр ирээд гашуудах гэхээсээ илүү аягүй сэтгэл уужраад тэгээд их амар амгаланг аваад явсан гэж дараа нь яриж байсан л даа.
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Олон хүмүүс ярихдаа танай ээжийн оршуулах явдал бусад хүмүүсийнхаас их өвөрмөц сонин боллоо
Отгонбаяр -
Тэглээ шүү дээ
Хишигдэлгэр -
Тийм сонин боллоо бид нар гашуудаж их хүнд ийм сэтгэл авахаас илүү зүгээр ээжтэй чинь салах ёс гүйцэтгэх гэж орж ирэхэд л цэв цэнхэр хайрцаг өмнөөс ингээд цэлийгээд угтахад сэтгэл ёстой уужраал явчихлаа аягүй сайхан болоол явчихсан аягүй сонин санагдсан гэж ярьж байсан.
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд бид нарын хувьд ч гэсэн яг тэр гашуудал биш илүү гашуудал гэхээсээ илүү амар амгалан тийм амар тайван байдал дотроос ээжийгээ ээжтэйгээ түр салах ёслол гүйцэтгэж байгаа тийм сэтгэгдэл дотроос ээжийгээ оршуулж байсан л даа аан дараа бол нөгөө, тэнгэрийн оронд ээжтэйгээ хамт уулзана гэсэн тийм итгэлтэй тийм сэтгэл байгаа учраас тийм байдлаар оршуулах ажлын нь гүйцэтгэж байсан л даа.
Отгонбаяр -
Өдөр судар цаг зүг гээл манайхны оршуулгын ажилд бол нөгөө 1 буддын ёс аягүй их орж ирсэн байдаг шүү дээ
Хишигдэлгэр -
Нхн
Отгонбаяр -
Тэр нь яасан бэ?
Хишигдэлгэр -
Өдөр судар тэр юманд ерөөсөө хөөцөлдөөгүй би бол тэр тал дээр нөгөө манай хамаатангийн хүмүүс болохоор тийм зөвөлгөө өгч байгаа байхгүй юу
Отгонбаяр -
Аанхаан
Хишигдэлгэр -
Өдрийн дараа мараа настай тийм хүмүүс найз нар ч юм уу ирээд одоо миний хүү өдөр сударын сайн хараараа ар талдаа хэцүү байдаг энэ тэр гээд зөвөлгөө өгсөн.
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгэх үед бол би эргүүлээд Эзэнд залбирчаад
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Дараа нь бас тэр хүмүүсд эргүүлээд зөвөлгөө өгч байгаа байхгүй юу бүх өдөр одоо муу байдаг юм аа Библи дээр байдаг. Библи дээр байдаг дагуу ерөөсөө энэ газар дээр амьдарч байгаа тохиолдолд бол бүх өдөр муу гэж байгаа байхгүй юу сайн өдөр юм уу муу өдөр энэ одоо тэр монголын ёсоор бол ингэж зарим өдөр сайн зарим өдөр муу гэдэгийн
Отгонбаяр -
цаг ч бас янз янз тээ
Хишигдэлгэр -
Тийм бүх цаг янз янз гэдэг гэтэл миний итгэл бишрэлийн ёсоор бол Библийн ёсоор бол бүх өдөр муу гэж байгаа байхгүй юу угаасаа бүх өдөр муу тэгэхээр сайн 1 байхгүй бүх өдөр муу шүү дээ. Өдөр болгон муу тэгээд нөгөө талаар бид нарын хувьд бол нөгөө итгэл бишрэлийн ёсоор бол энэ дэлхийд харъяагүй болчихож байгаа энэ дэлхий энэ газрын энэ бид нарын болчихож байгаа оршихуйд бид нар нэгэнт итгэлээрээ тэнгэрийн оршихуй тэнгэрийн харъяат хүмүүс болчихгүй тийм итгэл бишрэл байдаг. Учраас тэрийг бол ерөөсөө эргүүлээд нөгөө хүндээ зөвөлгөө өгөөд бид нарт бол энэ нь ерөөсөө хамаагүй зүйл учраас бид нарт бол нөлөөлдөггүй юм аа одоо тухайн улсын хууль бол тухайн улсын иргэндээ нөлөөлдөгтэй адилхан яг бид нарын итгэл бишрэл явна. Явсаар бол бид нар бол тэнгэрийн харъяат болчихсон энэ нь дэлхийн харъяат биш учраас
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Энэ нь дэлхийн одоо хууль дүрэм бол бид нарт үйлчилхээн байчихсан тийм учраас энэ бол санаа зовох хэрэггүй харин нөгөө, одоо бас оршуулах ёслолд оролцож байгаа одоо бид нартай адилхан итгэл бишрэлтэй биш хүмүүс байгаа.
Отгонбаяр -
Тийм
Хишигдэлгэр -
Тийм учраас та нарын учир бол та нар бол тэр чигээрээ хийж болно оо хийх хэрэгтэй
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Та нарт бас тустай бид нарын номд үйлчилээ шүү дээ
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Бид нар тустай юм аа та нарын итгэл бишрэл өөр учраас тэр ёсоороо үйлдээрээ үзүүлж харуулж ингэж яваарай
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Бид нарын хувьд бас битий тэгээрэй харилцан юм хүндэтгэл үзүүлээд тэгэж өнгөөрөж байсан л даа
Отгонбаяр -
Нхн хэддэх өдөр гарсан бэ?
Хишигдэлгэр -
Тухай үедээ яг аягүй богинхон хугацаанд 2,3-хоногийн дотор яг хэддэх өдрийн сайн санахгүй байна, 3 дах өдөр мөдрөл байх Тийм л байх 3 хан өдрийн дотор аягүй хурдан гаргасан Тийм их богино хугацаанд гаргасан.
Отгонбаяр -
Аавыгаа яаж оршуулсан бэ?
Хишигдэлгэр -
Аавыг болохлоор яг манай ах манай одоо эгч бид нарыг 1 гэр бүлийн хүмүүс байгаа болохлоор
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Аав маань тэгээд нөгөө талаар бид нарт харъяатай гэхээсээ илүү тэр том хүн ах эгч 2- маань харъяалагддаг
Отгонбаяр -
Тийм байна л даа
Хишигдэлгэр -
Тэд нарын ёсоор яаж байсан гэхдээ аав маань бас Эзэнд итгэсэн болохоороо ч тэр юм уу манай аав үхэхийнхээ өмнө аягүй их захисан байхгүй юу захиад та нар намайг ёстой лам уруу аваачив ламд мэдэгдэв лам ман би бол насаараа лам юу яагаагүй ламд дургүй
Отгонбаяр -
Тээр
Хишигдэлгэр -
Ламд битий очоорой лам ман гэж явав даа гэж байнга захисаар ирсэн тэгсэн ч гэсэн яг нөгөө аавын оршуулган дээр инээдтэй юм болсон юм аа аан алтан хайрцаг нээлгэнэ гэж эхний өдөр нь оршуулганых нь ажил явдлын эхний өдөр нь манай ах би бас тэр аавын дүү 1- ах байсан 3-лаа ингээд машинтай лам хайгаад яваад тэгээд ерөөсөө лам олдохгүй аягүй тийм сонин
Отгонбаяр -
Тийм
Хишигдэлгэр -
Дарханд тийм зөндөө олон ламтай юм мөртлөө тухайн үед ерөөсөө лам бол байгаа л даа
Отгонбаяр -
Алтан савын нээхгүй
Хишигдэлгэр -
Алтан савы нь нээж өгөх лам олдохгүй тийм чаддаг хүн олдохгүй аягүй сонин бид нар бүүр гайхаад зөндөө олон сүм дуганаар ороод яваад хайгаад тэгээд явсан чинь ах маань 1-яриж байсан байхгүй юу энэ угаасаа дургүй учраас ламд угаасаа дургүй ингэж захисан ёсоор нь бид нар үйлдээгүй тэгсэн учраас ингэж байх шиг байна. Гээд тэгээд нөгөө арай хийж яваад ерөөсөө лам олдоогүй тэгээд хамгийн сүүлд нь болиод
Отгонбаяр -
Өө за
Хишигдэлгэр -
Тийм тэгээд иргээд ирсэн байхгүй юу тэгсэн чинь манайд тэр 1-хамаатны эгч иргэж ороод 1-хүнээр алтан хайрцаг нээлгэхээр болчихсон байсан
Отгонбаяр -
За
Хишигдэлгэр -
тэгээд тэр нээх тийм тодорхой биш гарсан байсан л даа нээх тийм тодорхой биш Бусад хүмүүсийх тодорхой гардаг байхгүй юу
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэй
Отгонбаяр -
Тийм
Хишигдэлгэр -
Тэгээд тэр эгчийн нээлгэж ирсэн юм нь болохоор нээх тодорхой биш аягүй бүрхэг
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Бөөрөнхий ч юм шиг 1- тийм хэрэгтэй ч юм шиг үгүй ч юм шиг тийм алтан хайрцаг нээлгэж гарч байсан. Энэ их тодорхой биш байна аа энэ ер нь аав дургүй учраас манай ах болохоор тэгэж гүйж явж зөвшөөрж, байсан аав угаасаа дургүй учир юм нь болсонгүй ээ яахав ёс юм чинь тэгэс хийгээд өнгөрөөе гээд тэгэж үйлдэж өнгөрч байсан
Отгонбаяр -
Нхн ёстой тэгээд 1-юунд оршуулах ёслолд лам очиж ном уншуулсан уу
Хишигдэлгэр -
Манай аавын оршуулах ёслол дээр лам ерөөсөө ирээгүй
Отгонбаяр -
Өө за за
Хишигдэлгэр -
Угаасаа битий авчир гэсэн байхгүй юу
Отгонбаяр -
Өөрөө тэгээд хэлцэн
Хишигдэлгэр -
Би ч гэсэн лам битий авчир гэсэн юм чинь хэрэг байна уу гэс хийгээд тэгэж байсан.
Отгонбаяр -
Нхн
Хишигдэлгэр -
Тэгээд ерөөсөө лам ирээгүйлдээ
Отгонбаяр -
Сонин түүх яриж өглөө шүү дээ эхний удаа 2-лаа яриагаа ингээд дуусгая
Хишигдэлгэр -
За тэгье
Отгонбаяр -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.