Hishigdelger


Basic information
Interviewee ID: 990352
Name: Hishigdelger
Parent's name: Damba
Ovog: Agnuud
Sex: f
Year of Birth: 1973
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: self-employed
Belief: Protestant
Born in: Ulaangom sum, Uvs aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Darhan-Uul aimag
Mother's profession: factory worker
Father's profession: teacher


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
family
foreign relations
repressions
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Хишгээ 2-лаа 2-дах яриагаа эхлэнээ8 тэгээд өнөөдөр аан Дархан дахь Эзэний сүм чуулган яаж анх үүсэж байгуулагдав? Тэрнээс хойш чинь 10 хэдэн жил болж байгаа тээ? Энэ хугацаанд ямаршуухан үйл явдлууд өрнөв? Одоо сүм чуулган ямар байдалтай байна? Хүмүүсийн итгэл үнэмшил ямар байна тэр талаар ярья

Хишигдэлгэр -

Дарханы?

Отгонбаяр -

Нхн анх итгэсэн цагаасаа эхлэхгүй юу анх хэнээс сайн мэдээ сонсов, яаж сонсов?

Хишигдэлгэр -

За миний хувьд чинь анх анх болохоор би 1 тийм Америк пастортой Улаанбаатарт байдаг тийм сүмийн хүмүүс анх сайн мэдээ түгээгээд манай Дарханд нөгөө миний яг ажиллаж байгаа театрт анх ирж тийм нөгөө лекц маягийн 7-н өнгөтэй

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Лекц семинар лекц тийм одоо цуглаан хийсэн тэр үед яаж одоо тэр нөгөө Америк пастороос нь өглөө асуугаад орчуулагч 1 монгол залуу байдаг тэр залуугаас анх бэлгэнд Библи аваад тэгэж анх юу яаж

Отгонбаяр -

Шууд итгэсэн уу?

Хишигдэлгэр -

Яг шууд яг Бурхан бол цаанаасаа миний сэтгэлийг бэлтгэж өгсөн юм шиг байгаа юм яг нөгөө итгэхэд сэтгэл бэлэн тийм болсон байсан

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Яа яг ямар бэлэн болчихсон байсан бэ гэхээр яг дунд сургуулиа төгсөөд ажилчин болоод ирж байх үед дунд сургуульд чинь хүүхдүүд аягүй их найз нөхөд аягүй ихтэй найзархаг тийм байсан шүү дээ

Отгонбаяр -

Аанхаан

Хишигдэлгэр -

Тэгээд аягүй тийм дотно 2 аягүй бүх юм аа ингэж хувааж хэрэглэдэг идэж уух бүх юм аа ерөөсөө хувцас хунараа ч бараг хувааж өмсдөг тийм 2 сайн дотно найзтай байж байгаад нөгөө найзууд маань дунд сургууль төгсөөд бүгд ийшээ тийшээ амьдрал нь яваа юм бид нар салаад явж байгаа байхгүй юу тэгэх үед надад аягүй их найз дутагдаад тэгээд дөнгөж ажлын шинэ хамт олны дунд ороод ирчихсэн тэгээд аягүй дандаа томчуулын дунд байсан болохоор

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Дотно хүн хэрэгтэй байсан байхгүй юу өөрийнхөө бүх сэтгэлээ ингэчихдэг илэрхийлж тэгэж харилцаж хуваалцах дотно найз хэрэгтэй яг тийм сэтгэлтэй болчихсон байх үед энэ нөгөө сайн мэдээгээ анх сонсоод тэгээд тэр үед аягүй их дотно аягүй тийм гоё сэтгэгдэлээр анх хүлээж авч байсан. Яагаад гэвэл энэ Бурхан амь өгөгч Бурхан гэж анх сонсоод хүний дотор бүүр амь өгөөд хүний дотор орчихдог тийм Бурхан гэж сонсоод тэгээд ерөөсөө энэ миний дотно найз болох юм байна санаад тэгээд найзаар хүлээж авч байсан байхгүй юу Бурханыг

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгээд дандаа ярина та миний найз болоорой та бол ерөөсөө хүний дотор орчихож байгаа юм чинь миний нөгөө, одоо хүний найз нар шиг ингэж орон зай цаг хугацаагаар тусгаарлагдаад ийшээ тийшээ салаад явах ямарч боломжгүй дотор орчихож байгаа учраас надтай бол ямарч цаг хугацаа ямарч орчинд одоо унтахад ч хамт байна нойлын өрөөнд орсон ч хамт байна хаана ч байсан хамт байх тийм одоо боломжтой 1 нь байна аа тийм учраас таныг би жинхэнэ найзаар хүлээж авъя гээд тэгээд дандаа харилцаж тэгээд ярьдаг тийм байдлаар хүлээж итгэж хүлээж авсан

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгээд дандаа нөгөө найз ч шиг хүүхдийнхээ тэр үед нөгөө өөрийнхөн нас маань 19-настай бараг хүүхэд үеэсээ салаагүй байсан юм чинь тэгээд яг хүүхэд сэтгэхүйгээрээ дандаа ингэж найзалж ярьдаг Бурхандаа хандаад та амьд Бурхан юм чинь намайг сонсож байгаа биз дээ өнөөдөр ийм юм боллоо тийм юм боллоо нууцаа 1-найз нартай дэлгэдэг шүү дээ

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгэж ингэж ярилцдаг дандаа ярьдаг тий байсан л даа тэгээд тийм маягаар анх хүлээж авсан болохоор аягүй сонирхолтой надад Бурханд итгэх явдал надад аягүй сонирхолтой санагдаж тийм байсан л даа

Отгонбаяр -

За тэгээд цуглаанд хаана явав

Хишигдэлгэр -

Анх би тэгээд 5 жилийн турш итгэсэн цагаасаа хойш ер нь цуглаанд яваагүй л дээ өөрөө зүгээр ажлаа хийгээд бидэнтэй яг тэгэж найзлаал нөхөрлөөл найзлаал

Отгонбаяр -

Өөрөө Библи уншаал

Хишигдэлгэр -

Тийн Эзэнтэй үерхээл Библи ч гэсэн анх бол итгэсэн үеэсээ Библийг итгэсэн үеэсээ Библийг тийм сайн уншдаггүй хааяа ширээний ном болгодог учраас хааяа ингэж хааяа уншина

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Бүүр аймар мундаг итгэгччид тэгэж Библи аягүй сүрхий уншахгүй л дээ анх итгэсэн үедээ бол Библид тийм байнга нөхөрлөөд байхгүй Библитэй зүгээр Библийг хааяа бол уншаад тэгээд яг дотор талаараа бол хувиараа юм шиг сүнсээрээ итгэлтэй найзалдаг үерхдэг бүх юм аа мэдүүлдэг ярьдаг найз байхгүй болохоор нөгөө Бурхандаа хандаад ярьдаг Эзэндээ хандаад Эзэн минь ээ ертөнцийн их Эзэн минь ээ гээл байнга ярьж байдаг та намайг мэдэж байгаа биз дээ ямар 1-асуудал тохиолдох үед байнга ярина.

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгээл 1 жилээс л гэхэд юу байсан байхгүй юу театрт ингээл аан хэцүү шүү дээ бүх юмыг нөгөө найруулагч мэддэг тэгээд найруулагч маань 1 өдөр миний хүсэл яг аягүй гоё тийм жүжиг бид нарын дунд юу яаж тавилт хийх гэж байсан байхгүй юу тэгээд тэрний жүжгийн орел ингэж хувиарлах тийм үе болж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгсэн чинь би дотроо болохоор 1 дүрийг сонгочихсон байсан яг тэр л дүрийг авмаар байсан байхгүй юу тэгээд яг дүрийг л авчихья надад яг миний бүх ард тал би өөрөө бас өөрийнхөө ар талыг мэднэ шүү дээ миний хараактер миний ар талд их тохирч байна энэ үгнүүд нь ч гэсэн надад ер нь их тохирч байна би ер нь энэ дүрийг л гаргачихвал болмоор юм шиг байна гээд санаж байсан байхгүй юу тэгсэн чинь нөгөө найруулагч маань тэрийг өөр хүнд өгсөн тэгээл ёстой уур хүрээл надад шаал зохицохгүй нээх сонин дүр хувиарлалт болохоор тэгээд энэ үеийг би ёстой бүүр тохирохгүй дүр гээл уур хүрээл дотроо тэгээл нөгөө Эзэндээ ярина аан

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Та ёстой харж байгаа биз дээ найруулагч одоо ийм л байгаа шүү дээ найруулагч намайг ерөөсөө мэддэггүй байна одоо би одоо яривал аймар хурц зантай манай тэр найруулагч юм яривал шууд зэмлэдэг яривал тэгээд надад бүүр дүр өгөхгүй болчихож байгаа байхгүй юу тэгээд би дуугаа байсан мөртлөө өөрөө болохоор найруулагчтай юм ярихгүй дотроо Эзэнтэй дандаа ярина Эзэн би бол энэ дүрийг авмааргүй байна ингээд ингээд бүх юм аа санаагаа бол Бурханд ингээл хандаал найздаа яриж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Найз Бурхандаа тэгээл яриал явж байсан чинь маргааш өглөө нь буцаад бид нар ажилдаа цугалж байгаа байхгүй юу тэгсэн чинь гэнэт найруулагчийн сэтгэл хувираад шаал өөр болчихсон гэнэт одоо 1 найруулагчид хүн авчираад зөвөлчихсөн юм шиг Хишгээд энэ дүрийг чи өгөх хэрэгтэй гэсэн юм шиг аягүй ингээд зөвлөгөө өгсөн юм шиг хүн ингээд хэлээд өгсөн юм шиг

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Хишгээ уул нь авмаар байна гээд хэлчихсан юм шиг болчихсон аягүй сонин Хишгээ чи энэ дүрийг аваад үзүүлчихвэл чамд ер нь тохирох юм шиг байна тээ гээд надаас асууж тэгээд би бүүр гайхаал тэгээд би өөрөө 1-хэлсэн хүн бол Бурхан л байгаа шүү дээ амьд Бурхан найзтайгаа яриж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Өөр хүн ярисан мөртлөө үгүйлсэн ерөөсөө байхгүй байгаа шүү дээ тэгээд яг нөгөө анх яг хариу үйлдэлээ авч байсан яг өөрийн итгэдэг Бурхан маань яг үнэхээр амьд учраас үнэхээр та миний жинхэнэ найз юм байна. Ёстой найз нараас илүү юм байна хүн бол тэгэж чадахгүй шүү дээ бараг асуудал болгоод тэрийг чинь бүүр хэрэг мандаагаад хаячихан шүү дээ тэгээл аягүй гоё зохицуулаад надад миний төлөө хүсэж байсан дурлаж байсан дүрийг маань надад тэр найруулагчаас сэтгэлийн нь хөдөлгөөд одоо яаж үйлдсэн юм бүүн мэд тэгээд гэнэт найруулагч өөрчлөгдөөд санаа нь өөрчлөгдөөд надаа өгөөд тэгээл нөгөө дүр нь аягүй гоё амжилттай би

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэр дүрдээ тоголж аягүй тэр тоглолтоо гоё хийж байсан

Отгонбаяр -

Ямар жүжгийн ямар дүр байсан бэ?

Хишигдэлгэр -

Яг дунд сургуулийн хүүхдүүдийн нөгөө хараактер тийм одоо найз үерхэл нөхөрлөлийн тийм сэдэвтэй дунд сургуулийн хүүхдүүд хоорондоо үерхэл нөхөрлөлийн тийм асуудал байдаг шүү дээ

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тийм зүйлийг яг харуулсан тийм жүжиг байсан л даа

Отгонбаяр -

Жүжгийн зохиолыг хэн бичсэн байсан

Хишигдэлгэр -

Тэр зохиол нь зүгээр юунаас авсан юм энэ нөгөө хадгалдаг номын сангаас

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Архив маягийн тийм юм хадгалагдсан байсан

Отгонбаяр -

Аанхаан дараа нь хэзээнээс цуглаанд нь явж эхэлсэн бэ?

Хишигдэлгэр -

Тэгээд би бол цуглаанд бол 96 оноос эхэлж явсан л даа Дарханд байгаа өөрийнхөө

Отгонбаяр -

Одоо явж байгаа

Хишигдэлгэр -

Одоо явж байгаа энэ цуглаанд яг 96 оноос эхлээд ирж байсан ирэхдээ бас яг Эзэн өөрөө бас бэлтгэж өгсөн л дөө

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгээд яг нөгөө итгэгч тэгээд ер нь итгэгч байх цуглаанд явахгүй байх хугацаанд гэсэн аягүй их олон янз янзын орчин ирээд л надад өнчрөл хагацал тэгээл янз бүрийн орчингууд ирээд ядуурал олон янзын орчин дотор Бурхан намайг бас тэр дотор бэлтгэж байсан байгаа байхгүй миний сэтгэлийг бэлтгээд Бурханд хандаад бүүр илүү юм өөрлүүгээ ингээд татаж байгаа юм шиг тийм орчингууд дотор аягүй их өөрийгөө мэдүүлж өгөөд таниулж өгөөд нөгөө амьдралынхаа орчин дотор дотроосоо яг амьд Бурханыг ямар вэ гэдгийг таниж амьдарч байсан тийм үеүүд байсан юм байна лээ л дээ тэгээд бүх зүйл яг тэр эзний өөрийхөн таалалдаа холбоотой юм шиг надад санагддаг байсан байхгүй юу бүх зүйл миний амьдралд тохиолдсон бүх орчин ч гэсэн Бурхан өөрөө таалсан өөрийнхөн хүсэл таалалд дотроос надад ирээд тэр дотор намайг сургаж аан одоо өөрийгөө илүү таниулж мэдүүлж байсан тийм орчингууд байсан л даа яг тэгээд 96 онд цуглаанд анх орж ирээд ерөөсөө шууд Бурханд ерөөсөө үйлчлэл өөрийгөө өргөх сэтгэл дотор анх зүгээр цуглаанд ирж байгаа хүн тийм байхгүй шүү дээ гэтэл намайг өмнөөс Эзэнтэй найзлаад үерхэл хүний яриагаар бол үерхэл нөхөрлөл шиг Эзэнтэйгээ амьдралын орчин дотор үерхэж нөхөрлөөд тэгэж явж байгаал тэгээл гүнзгий өшөө ингээд бараг одоо эхнэр нөхрийн холбоо шиг тийм болж ирж байгаа байхгүй юу хүмүүс хоорондоо залуучууд хоорондоо үерхэж нөхөрлөж байгаад дараа нь сүүлдээ сууж гэрэлдэг шүү дээ хамт амьдардаг шиг яг Бурхантай бүүр тийм одоо ойр дотно холбоотой болсон үе минь болохоор яг 96 он

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

96 оноос эхлээд тэгээд бүүр илүү гүнзгий бүүр өөрийнхөө амьдралыг бүрэн Бурханд өргөж даатгасан тийм амьдралаа 1 цуглаанд ирэнгүүтээ л ерөөсөө тэгэж шийдэл

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгэж амьдарч байлаа шүү дээ

Отгонбаяр -

96 онд танай энд цуглаан юу яасан уу анх байгуулагдсан байсан уу? байгуулагдаад удсан байсан уу

Хишигдэлгэр -

Оо манай цуглааны хувьд бол 96 онд чинь байгуулагдаад ер нь удсан байсан шүү

Отгонбаяр -

Хэдэн оны

Хишигдэлгэр -

Маш цөөхөн хүнтэй хүмүүс нь орж ирээд буцаад гараад явчихдаг үлдэж байгаа хүн нь 2,3 хан хүн байсан хууччуудаас 2,3 хүнтэй тийм цуглаан байсан анх бол яг манай цуглаан чинь 91 онд анх итгэгч нар болсон юм байна лээлдээ анхны итгэгч нар нь тэгээд тэр нь яг нөгөө би чинь 91 оноос 96 онд орж ирж байгаа юм чинь 4,5 жилийн хугацаанд бол дандаа ингэж солигдоод

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Одоо өмнө итгэж байсан хүмүүс нь жилийн дараа юм уу жил хагасын дараа ч юм уу буцаад гараад явчих жишээтэй тэгээд тэрнээс нөгөө ингээд шигшигдээд бүүр үлдсэн цөөхөн 1,2,3 хан үлдсэн байсан л даа

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тийм үед нь анх орж ирсэн

Отгонбаяр -

Хэзээнээс юу солонгос пастортой болсон бэ? өөрөөр хэлбэл Ёончол ах Ёончол ахын өмнө 1-солонгос байсан гэсэн тээ тэр хүмүүстэй хэзээнээс холбогдсон бэ?

Хишигдэлгэр -

Аан Ёончол ах эд нар чинь бидний намайг анх цуглаанд орж ирэх үеэс эхлээл 97 оноос анх Улаанбаатарт Улаанбаатараас анх Ёончол ах ирээд ингээд уулзаад бид нартай хамт дотно холбогдоод тэгээд явдаг байсан. Түүнээс яг Дарханд яг ингэж ирж амьдарсан хугацаа нь болохоор бүр юу шүү дээ 2000 онд анх 2002 онд ирж байлуу тийм байхаа эсвэл сүүлд 2000 он гарсны дараа ирж байсан л даа Ёончол ах

Отгонбаяр -

Тэр үед ер нь Дархан хотын хэмжээгээр нийт ер нь хэдий хэрийн хэр зэрэг олон цуглаан байсан бэ? Хэдий хэр олон хүмүүс итгэдэг байсан бэ? 92,3 он гэхэд 96 он болоход нилээн олон болсон байх тээ?

Хишигдэлгэр -

91-н оноос эхлээл анх тийм миний яг мэдэхийн хувьд бол яг нөгөө америк пастортай тийм хүмүүс аягүй их анх орж ирж байсан америк пастор, ер нь америк хүмүүс л аягүй их үйлчилдэг болтой тийм сүмүүд аягүй их орж ирж байсан. Миний яг анх итгэсэн сүм цуглаан болохлээр бас америк пастортай

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тийм хүн орж ирж байсан л даа. Тэгээд сүүлд 91-н оны үеэс эхлээд яг солонгос тийм пастортай сүм цуглаан байна гээд дуулдаж байсан тэгээд би ч нээх олон сүм цуглаан тэр үед нээх холбогддоггүй байсан л даа.

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Мэдэхгүй өөрөө сүм цуглаанд явдаггүй байсан болохоор ер нь нарийн бас мэдэхгүй

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгэхдээ яг зүгээр мэдээлэл ингээд авахад чинь солонгос пастортай солонгос хүн тусалж өгч байгаа сүм байна гээд өөрөө болохоор америк хүн тусалж өгч байгаа тийм сүм байдаг юм байна даа гэж анх итгэж байсан байхгүй юу, тэгсэн чинь дараа нь болохоор солонгос хүн тусалж өгч байгаа бас тийм сүмүүд байнаа гэсэн мэдээлэл авч байсан яг 91,2 оны үеэр.

Отгонбаяр -

Одоо Дарханы хэмжээгээр нийт хэдэн цуглаан байгаа бол? Хэдэн сүм байгаа бол? Тийм тоо мэдэх үү?

Хишигдэлгэр -

Яг одоо бол Дарханы хэмжээнд бол 27 сүм цуглаан байгуулсан байгаа.

Отгонбаяр -

Аа за

Хишигдэлгэр -

Яг Дарханд 27 сүм цуглаан байгаа

Отгонбаяр -

Хүнийх нь тоо итгэгч нарын тоо?

Хишигдэлгэр -

За итгэгч нарын тоо болохоороо мэдэхгүй л дээ.

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Ер нь Дарханы Дархан чинь ер нь манай Дархан чинь яг тийм залуучуудын хот гэж явдаг, залуу хүн аягүй их, настай хүн цөөхөн гэсэн үг.

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгээд дийлэнхидээ залуучууд хүүхдүүд их оролцоно

Отгонбаяр -

Нхн одоо танай цуглаан яг хэдэн хүн цуглаанд байнга идэвхитэй явдаг вэ?

Хишигдэлгэр -

За одоо яг байнга идэвхитэй яг Эзэний өмнө яг ингэж явж байгаа хүмүүс ер нь 30 гаран 40 орчим л хүн байгаа

Отгонбаяр -

Нэг цуглаанд тэ?

Хишигдэлгэр -

Яг манай цуглааны хувьд бол тэгээд тэд нар чинь бол байнга зарим нь бас юу яана, зарим нь холилдоно л доо тэгээд бүүр яг нарийн яг манай цуглаанд хамаатай хүмүүсийн тоог гээд ингээд гаргах юм бол мэдээж аягүй нилээн их тоо гарж л байна лээ л дээ.

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

70 гаран бараг 80 орчим энэ тэр гээд тэгэж гарч ирж байгаа, яг бид нараас чинь яг байнга оролцоод байнга ирж очоод байгаа хүмүүс гэхээр 30 гаран 40 орчим байгаа байх

Отгонбаяр -

Нхн цуглааны байраа яаж байна түрээслэдэг үү? Одоо Дарханд чинь их гоё гоё тийм сүмүүд барьсан байна шүү дээ? Тэгэхээр тэрийг яаж барьдаг юм бол?

Хишигдэлгэр -

Сүмийн байр барилгууд чинь голцуу тэгээд аа тэгээд тусалж өгч байгаа газруудаасаа солонгос ч юм уу одоо тусалж өгч байгаа ах дүү нараас аягүй тийм хөрөнгө оруулалт хийж байгаа тэр хүн болохоор тэр хөрөнгө оруулалтынхаа юугаар байр барилгаа барчихдаг юм шиг байлаа.

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Яг өөрийн гэсэн сүмийн барилгатай тийм цуглаанууд бол цөөхөн байдаг л даа

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

2,3 байгаа

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Моормоны Америкаас тусламж авдаг моормоны сүмд бол аягүй тийм их хөрөнгө оруулалт аягүй их давамгай

Отгонбаяр -

Баян

Хишигдэлгэр -

Угаасаа тийм баян хөрөнгө оруулалттай цаанаасаа хангаад туслаад өгчихдөг болохоор бусад ийм жижиг сүмүүд бол харин дандаа нөгөө ах дүү нарын өөрсдийнх нь өргөлөөр

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Манай сүмд байр барья гэхэд чинь амлалттай өргөл гээд бүтэн жилээр 2 жилээр юм уу амлалт өгөөд тэгэж өөрсдөө өргөл өргөдөг байрны төлөө гээд байр барихын төлөө гэж өргөл өргөнө тийм маягаар хөрөнгө оруулалт оруулна.

Отгонбаяр -

1 ийм асуулт байна аа Хишгээ монголчууд чинь одоо хуучин тийм буддын шашны уламжлалттай

Хишигдэлгэр -

Нхн

Отгонбаяр -

Тэгээд энэ шинээр итгэж байгаа сүм цуглаанд явж хүмүүсд тэр буддаад итгэдэг хүмүүс яаж хандаж байна тэр талаар өөр юм байв уу сонин тохиолдлууд ах дүү найз нөхөд хүмүүс их хориглож их сонин сондгой юм шиг хандаж байсан уу?

Хишигдэлгэр -

Үгүй ээ найз нөхдийн хувьд бол шоолох юм уу тийм байдал бол байна л даа

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Гэхдээ бас нөгөө гэхдээ их сүрхий хавчиж байгаагүй хавчаад ч юм уу тээ доромжлоод ч юм уу тийм юм байдаггүй яагаад гэвэл монгол улсын угаасаа хуулинд нь заагаад өгсөн байдаг

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Шүтэх буюу эс шүтэх гээд

Отгонбаяр -

Үндсэн хуулинд

Хишигдэлгэр -

Эрхтэй гээд шүтлэгтэй байх эрхтэй гээд заагаад өгсөн байдаг болохоор ер нь тэгээд бас шашны талаар юм яриад хүндэтгэж үзэх миний хувьд бол тохиолддог найз нөхдүүдэд би наад зах нь би Библид итгэдэг ээ ингээд архи дарсны тал дээр ингээд асуудал байгаа шүү дээ найз нөхөдтөйгөө уулзах ч юм уу тээ

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгээд ингээд уулзаад ингээд чөлөөт цагаараа бас хааяа уулзаад юм уу хамт цаг өнгөрөөх тохиолдол гарах үед ингээд л архи дарс нар чинь уудаг

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тийм тохиолдолд ингээл одоо би итгэгч хүн би Есүсд итгэдэг ээ гэхэд аягүй хүндэтгэж үздэг. Ийм юм бас байдаг л даа

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Оо тийш дээ Есүст итгэхээр архи нөгөө архи ууж болдоггүй гэсэн хүндэтгэж үзсэн байдлаар ер нь хандаж өгдөг л дөө түүнээс биш эсэргүүцээл юм уу дарамтлаад юм уу байхгүй

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Анх итгэсэн байх үед бол жаахан шоолох маягийн Есүсд итгээд байхдаа яадын ингээд өөрөө ч би сайн учраа мэдэхгүй тэр үед шоолох тийм үеүүдтэй тулгарч байсан л даа тэгээд өөрөө бас шоолчихоор эргүүлээд нөгөө тайлбарлаж мэдэхгүй тийм үед бол жаахан эвгүй байсан сүүлдээ яг Эзэнийг илүү тодорхой мэдээд таниад ингээд ирэх үед бол би эргүүлээд тэд нарт ингэж учрийг нь тайлбарлаад тэд нар яг юунаас болоод шоолоод байгаа нь өөрсдөө ч мэдэхгүй ингэж шоолж байгаа байдал байгаа байхгүй юу өөрсдийн хүмүүсийн хувьд

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Яг ингээд утга учрын гаргаад өөрсдөнө тайлбарлаад харин ч бүүр шоолох биш бахархмаар ийм Бурханы талаар би бүүр илтгээд илэрхийлээд ярьж өгсөн шүү дээ тэгэх үед тэд нарын шоолох байдал бүүр болиод тэгээд сүүлдээ хүндэтгэх байдалд хандаж байгаа миний итгэж байгаа итгэл

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Итгэж байгаа шүтлэг буюу тээ итгэж байгаа Бурханыг хүндэтгэх тийм сэтгэлтэй болж өөрчлөгддөг л дөө ер нь

Отгонбаяр -

Дүү чинь бас итгэсэн шүү дээ Оюунчимэг

Хишигдэлгэр -

Аанхаан

Отгонбаяр -

Дүү чинь одоо эгчийгээ дагаал итгэсэн уу?

Хишигдэлгэр -

Үгүй ээ яг намайг дагаж итгэсэн гэж ярихын бол худлаа бол нь л доо

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Намайг дагаж итгээгүй харин ч их эсэргүүцэж байсан манай дүү

Отгонбаяр -

Аан тээр

Хишигдэлгэр -

Аягүй их эсэргүүцэнэ өөрөө нөгөө аавын үзэл бодолтой нэг

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгээд ерөөсөө угаасаа Бурхан гэж хэзээ ч байхгүй Бурхан гэж байдаггүй гэсэн тийм үзэл бодолтой тэгээд би нөгөө Эзэний талаар ч юм уу Бурханы талаар айх нүүдэл гэж байгаад ярих үед би ерөөсөө дургүйцдэггүй байсан дүү маань сүүлд намайг итгэсэний дараа 5,6 жилийн дараа 96 онд анх итгэлч болж ирж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Дүү маань тэр үед болохоороо дүүгийн маань сэтгэл Бурхан цаанаасаа нь бэлтгээд өгчихсөн янз янзын орчин дамжаад нөгөө аав нь өөрийнхөн хүндэтгэж хайрладаг байсан аав нь нас бараад тэгээд ингээд амьдралын хувьд бол түших тулах зүйлгүй болоод ирэх үед бас Бурхангүй гэдэг үзэл нь өөрчлөгдөөд

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Бурхан гэж бас байдаг ч байж магадгүй гэсэн эргэлзээтэй болсон тэр үед анх ингээд Есүст итгэхдээ Есүсд итгэх гэсэн сэтгэлтэйгээс илүүгээр энэ нөгөө итгэгч бид нарын цуглаанд явж байгаа ах дүү нарын маань хайранд их татагдаж

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Манай дүү итгэсэн зүгээр илүү одоо номлол юм уу сургаал ярихаасаа илүүгээр зүгээр хайр дотор холбогдсон байхгүй юу бид нар ингэж харилцан хайрлаад яг 1 гэр бүлийн хүмүүс шиг бие биенийхаа одоо хэцүү байдал дутагдал байдал юу байна тээ

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Бие биендээ харилцан тусалж дэмжиж ингэж аягүй нөгөө сэтгэлийн ийм аягүй их дэмжлэг сэтгэл санааны нөгөө талаар бас зүгээр гэр оронд нь ирээд хамт одоо тусламж үзүүлж ажил хийж өгч тээ юм хийж чадахгүй байгаа амьдрал нь бас ингэж туслалцаа үзүүлж олон янзаар хайрын үйлчлэл үзүүлсэн учраас тийм сэтгэл аягүй их дутагдаж байгаа байхгүй юу манай дүү бол итгэгч болсон л доо

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Нөгөө хатуу сэтгэлийгээ хайр зөөлрүүлж чадна гэсэн үг л дээ тийм байдлаар анх дүү маань итгэгч болж байсан юм.

Отгонбаяр -

За ийм асуулт байна аа Хишгээ чиний амьдралын туршид ингээд анзаараад байхад монгол эмэгтэй хүний амьдрал тээ

Хишигдэлгэр -

Нхн

Отгонбаяр -

Яаж өөрчлөгдөв, яг эмэгтэй хүн гэдэг утгаараа энд 90 оноос өмнөх байдал 90 оноос хойших итгэснээс хойших байдал өөрчлөлт гарав уу эсвэл ээжийнхээ амьдралтай ингээд харьцуулахаар тээ эмэгтэйчүүдын амьдралд монголд ямар өөрчлөлтүүд гарав?

Хишигдэлгэр -

Тийн ер нь нийтлэг монгол эмэгтэй хүмүүсийн 1 тийм нийтлэг зан чанар байдал байдаг л даа

Отгонбаяр -

Аанхаан

Хишигдэлгэр -

Аягүй тийм хатуужилтай тэвчээртэй ер нь бусад орны эмэгтэйчүүдийн бодвол монгол эмэгтэй хүмүүс ер нь их аан сэтгэлийн хаттай ер нь жаахан тийм чанар бол уг хүнийх нь чанар бол байдаг л даа монгол эмэгтэйчүүд тийм байдал бас их нөлөөлсөн юм уу гэж боддог л доо олон янзын амьдралын орчин ингээд ирж байх үед аан дотроос аягүй тийм уужим тээ ийм хүлээцтэй тэвчээртэй тийм чанар нөгөө юм болгонд шалчийхгүй

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Дэлхийн байдал угаасаа дотроос ингэж байх хэрэгтэй гэсэн тийм шаардлага сэтгэл ингэж дотроос дандаа гардаг байсан л даа ер нь нөгөө талаар бас миний итгэж байгаа Бурхан бас аягүй их тусламж болсон

Отгонбаяр -

Дахиад ийм асуулт байна аа чи чинь ерөөсөө 1 настайгаасаа л Дархан хотод ирж амьдарсан шүү дээ тээ Дарханд чинь бол оросууд их амьдардаг байсан тээ гадаадууд

Хишигдэлгэр -

Нхн

Отгонбаяр -

Оросууд Болгарууд найрамдлын Дархан хот гэдэг байлаа шүү дээ тэгэхээр багаасаа л гадны гадаад хүмүүсээс их ойрхон ямарч байсан нэг хотод амьдарч байсан тээ

Хишигдэлгэр -

Нхн

Отгонбаяр -

Тэгэхээр тэр орос хүмүүс бусад тэр орны мэргэлжитнүүд ямаршуухан хүмүүс байв тэр талаар яриач Дарханы тэр хуучин байхад Орос дэлгүүр гэж юм байдаг байсан шүү дээ Орос дэлгүүрт ордог байсан зовдог байв уу Дархан хотод Орос монгол хүмүүсийн хоорондын харилцаа ямар байсан?

Хишигдэлгэр -

За Орос монгол хүмүүс ер нь жаахан байхдаа Орос хүүхдүүдтэй л их найзалдаг байсан л даа яг томчуулыг яг нарийн бас мэдэхгүй ээ

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Орос хүүхдүүдтэй их найзалдаг Орос хүүхдүүд болохоор аягүй тийм хурц зантай монгол хүмүүсийг бодвол тийм хүлээцтэй биш ер нь тийм хурц зантай тэгсэн мөртлөө аягүй их цайлган

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тийм хүүхдүүд байдаг байсан л даа тийм хүүхдүүдтэй амархан найзлан амархан муудана тэгээл өнөөдөр муудалцаал маргааш нь сайдаал тийм байдлаар аягүй их юу яадаг байсан ер нь монгол хүмүүсийг бодвол ааш нь тийм байгаагаараа байдаг тийм зан чанартай надад санагддаг л даа монгол хүмүүс чинь бол жаахан муудчихвал монгол хүүхдүүдтэй муудчивал нэлээн 2,3 хоног болж байж сайдаж сайндаж

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгэж байхад чинь ерөөсөө Орос хүүхдүүд болохоор муудцаал бараг иргээл сайндчихдаг дээр үед Орос хүүхдүүд байсан уу?

Отгонбаяр -

Дээр үед Орос хүүхдүүд байсан уу?

Хишигдэлгэр -

Тийн Орос хүүхдүүд яг миний дээр амьдарч байсан деревеньд бас цөөхөн байсан

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Яг миний байж байсан газар бол байхгүй талтай жаахан баруун тийшээгээ яваад бас 1 тийм тусгай хороолол байдаг байсан байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Оросын тосгон гэж тийн тэд нар дээр очвол найзалж болно тийм байдалтай байсан

Отгонбаяр -

Театрт Орос байсан уу Орос мэргэжилтэн Дарханы театрт

Хишигдэлгэр -

Театрт бол багаагүй ээ

Отгонбаяр -

Нхн үйлдвэрийн ажилчид бол ихэнхдээ Орос мэргэжилтэнтэй Орос мастертай үйлдвэртэй байсан юм байлээ тээ

Хишигдэлгэр -

Тийм байсан Орос хүмүүс аягүй тийм хурц зантай тийм хүмүүс юм шиг надад

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Санагддаг л даа амархан юу яагаад

Отгонбаяр -

Орос дэлгүүрт яаж ордог байваа орос дэлгүүрийн бараа олж авах гэж зовдог байсан шүү дээ социализмийн үед

Хишигдэлгэр -

Аан зарим улс бол зовдог л байсан юм шиг байлээ

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Манай ээж болохоор нөгөө цаанаасаа нөгөө бас ийм зөвшөөрөл бас олгодог. Тийм хүмүүс байсан л даа өндөр настай хүмүүс ч юм уу тээ орос дэлгүүрт оруулах тийм зөвшөөрөлын бичиг энэ тэр авдаг

Отгонбаяр -

Өө тийм уу?

Хишигдэлгэр -

Тийм үе байсан тэгээд манай аавын хувьд бол нөгөө 1 өндөр настан ахмад дайчин гэсэн хүн байсан болохоороо

Отгонбаяр -

Аав чинь дайнд оролцож байсан юм уу?

Хишигдэлгэр -

Аав ээж 2-т дунд нь ингээд 1 тийм орос дэлгүүрээс юм худалдаж авах эрхийн бичиг

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Ийм үнэмэлэх маягийн өгж байсан тэрүүгээрээ яваад ороод авч юм үзүүлээд

Отгонбаяр -

Өө за за

Хишигдэлгэр -

Тийм

Отгонбаяр -

Орос дэлгүүрийн үүдэнд зогсоол гуйгаал

Хишигдэлгэр -

Пороомсоггүй болохоор

Отгонбаяр -

Орох гээд зовдог байсан шүү дээ, аав чинь дайнд оролцож явсан хүн уу?

Хишигдэлгэр -

Манай аав болохоор 2-дайнд оролцож явж байсан

Отгонбаяр -

Аан за тэр тухай сайн мэдэх үү?

Хишигдэлгэр -

Би бас яг нарийн мэдэхгүй л дээ

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Ерөнхийд нь бол яг 2 дайнд оролцож байсан ахмад дайчин гэж явдаг улсдаа бүртгэлтэй, тэгээд энэ Дарханы хотын Дархан хотын музей түүх дурсгалын музей гэж байдаг

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэр музейд болохоор манай аавын нөгөө ахмад дайчин гэсэн яг товч намтар нь хадгалагддаж байдаг зураг хөрөгтөйгөө

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тийм байгаа

Отгонбаяр -

Аав чинь бас Увсынх тээ тийн манай увсых ээж чинь бас увсынх

Хишигдэлгэр -

2-лаа ер нь Увсынх увсын 1 нутгийн хүмүүс

Отгонбаяр -

Хэлмэгдэж байсан хүмүүс байдаг юм болов уу? танай аав ээжийн хамаатан садангуудаас ойр тойрныхноос

Хишигдэлгэр -

Манай аавын ер нь дандаа дүү нар нь одоо аавын аавынхан талын хүмүүс ер нь бүгдээрээ ер нь хэлмэгдэж байсан гэж ярьдаг юм.

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Би бол нарийн мэдэхгүй л дээ гэхдээ ихэнх нь одоо нөгөө лам тийм хувраг тийм хүмүүс байсан юм байна лээ

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Аягүй их хэлмэгдээд тэгээд юунд баригдаад тэгэж намайг жаахан байхад л тэд нар аав ээж 2-маань тэгэж хоорондоо ярьдаг байсан л даа хоорондоо ярилцаж байхад яриагийн л сонсож байхад бол ер нь хэлмэгдээд тэр манай аавын ах нь гэдэг хүн хэлмэгдээд бүүр баригдаад

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Шоронд яваад тэгээд ирж байсан юм шиг байлаа буцаад гарч тийм зүгээр бүүр түүрхэн яриа сонсож байсан

Отгонбаяр -

Сүүлд нөгөө хэлмэгдлийг цагаатгах үеэр тэр хүүхдүүд нь үр хүүхдүүд нь тэрнийг хөөцөлдөж юм хум олж авсан юм болов уу? цагаатгуулсан юм болов уу мэдээгүй юу

Хишигдэлгэр -

Мэдээгүй би яг нарийн бол мэдэхгүй л дээ

Отгонбаяр -

Нхн хүүхэд байхад чинь Дарханы сургуульд ариун цэврийн үзлэг гэж 1-юм болдог байсан шүү дээ тээ тэр юу болдог байсан бэ? соёлжилтын үзлэг гээд айлуудаар яваад ариун цэвэр шалгаад юм шалгадаг байсан шүү дээ тэр талаар юм санаж байна уу?

Хишигдэлгэр -

Тэгээл бас айлуудаар явах гэж байна гээл айлууд чинь бэлтгэнээ тэгээл наана угаалга хийгээл цэвэрлэгээ хийгээл тэгээл яг тэхдээ бол гэрээр шалгаж явж байгаагүй сайн мэдэхгүй л дээ

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Аягүй их тийм айлуудаар явах гэж байнаа цэвэрлэгээ хийх хэрэгтэй гээл бөөн цэвэрлэгээ болоод их цэвэрлэгээ болоол тэгэж бужигнадаг л байсан л даа дунд сургуульд бол харин байнга шалгадаг байсан. Хүүхдүүдийг шалгаал тэгээд тэр үед чинь бөөс хуурс толгойндоо тийм хүүхдүүд гарна. Тэгээд тэд нарыг чинь ангийн багш нь юу яагаад одоо охидууд бөөстэй байна бүх охидуудыг цуглуулаад нөгөө бөөстэй хуурстай байгаа охидуудынхаа толгойтой юутайгийн дээр нь суулгаад

Отгонбаяр -

Бөөн юм

Хишигдэлгэр -

Эд нарыг цэвэр л гээд 3-охины дунд 1 хүүхэд өгөх жишээтэй түү гээд өөрснөө түүж өгнө охидууд зөөн паах паах гээл цэвэрхэн охидууд нь нөгөө хуурстай байгаа охиноо загнаал янз янзаар хэлээл

Отгонбаяр -

Яанаа тэгэнэ шүү дээ

Хишигдэлгэр -

Загнаал балиар заваан гээл яахаараа ингээд бөөстчихдэг юм хуурстчихдаг юм охидууд бие биенээ загнаал бөөнөөрөө нийлж 1,1-ныхаа толгойг цэвэрлэж өгөөл тэгэж юу яадаг байсн юм. Тэгэж цэвэрлэдэг байсан санагдаж байна үзлэгт орно гээл

Отгонбаяр -

Тэгээд нөгөө бөөсөө түүлгэсэн хүүхэд яачихгүй юу ичиж дараа нь та нартаа харьцахдаа санаа зовсон ч юм уу тийм байдал гарах уу?

Хишигдэлгэр -

Угаасаа орчин нь тийм байдаг болохоор ч тийм юм уу тухайн үедээ уйлаад л цэвэрлүүлээл тэгээл зүгээр л байдаг шүү дээ

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Бид нарын дунд гэхдээ ерөөсөө бөөстэй хуурстай хүүхдүүдийг жаахан гадуурханаа бас жаахан тиймэрхүү хүүхдүүд нь гадуурхах маягтай 1 найзлахгүй үерхэхгүй ч юм уу ойр дотно

Отгонбаяр -

Ойртохгүй тээ

Хишигдэлгэр -

Тийм байдлаар гадуурхах тал байдаг л байсан л даа

Отгонбаяр -

Нхн хамгийн сүүлд ийм асуулт байна аа Хишгээ чиний амьдралд ямар 1 нь тийм гүнзгий нөлөө үзүүлсэн

Хишигдэлгэр -

Нхн

Отгонбаяр -

Тийм чухал үйл явдал юу байна амьдралд чинь их нөлөөлсөн

Хишигдэлгэр -

Нөлөөлсөн нөлөөлсөн миний амьдралд илүү их нөлөөлсөн зүйл гэвэл ерөөсөө л миний одоо итгэгч итгэлийн нь асуудлал даа. Аөрийнхөө сүшиг бишрэлийг л ярина л даа миний амьдралд хамгийн их онцгой нөлөө үзүүлсэн хамгийн их миний амьдралыг маш их өөрчилсөн зүйл бол ерөөсөө миний итгэл буюу Есүс Христэд амьд оршигч Бурханд итгэж байгаа итгэлтэй маань холбоотой

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Эзэний амь болох цуглаан чуулганаас маш их өршөөл ивээл тийм зүйл авсан тэрийг л ярих юм даа өөрт маш их өөрчлөлт миний амьдралд маш их олон зүйл сонгож надад тусалж өгсөн тийм итгэлд итгэж явж байгаа амьд оршигч Бурхан бол надад маш их өөрчлөлийг өгсөн миний амьдралыг маш их өөрчилсөн миний амьдралд маш их нөлөө үзүүлсэн

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Ярих уу аан тийн Эзэнд итгэснээс хойш би ер нь цоо шинэ болсон л доо

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Яаж яасан гэхлээр миний одоо өмнө итгэхээс өмнөх бүх хуучин зүйл бүгд бүгдийг бол яг тухайн үед аягүй их тийм халуун сэтгэл сүнлэг тийм байдлаар хүлээж авж

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Өөрийн хуучин бүх зүйлийг бүгдийг устгасан

Отгонбаяр -

Тэр их сонин санагдаад байгаа юм

Хишигдэлгэр -

Тэгээд бүгдийг устгасан яагаад болсон гэхлээр цаашдаа угаасаа миний ирээдүй их тодорхой болж ирж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Есүсд итгэснээс хойш миний ирээдүй бол ерөөсөө тэнгэрт байгаа хаант улс миний ирээдүй бол Бурханы оршихуй

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Бурханд очих миний одоо хүний насны амьдрал маань цуглуулсан миний өөрийн нэр алдар ч юм уу миний одоо бичсэн зохиол бүтээл ч юм уу тээ миний би бол маш их шагнал авдаг байсан. Тэгээл янз бүрийн

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Шагнал аваал янз бүрийн баярын бичиг янз бүрийн ийм шагналтай авдаг тийм юм цуглуулсан тэгээл аягүй зохиол бүтээлчдийн шүлэг уран бүтээл аягүй их хийчихсэн би өөрөөрөө бахархах юм бол зөндөө байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Тэгээд өөрөө ч гэсэн яг нөгөө аягүй их тийм ганган хээнцэр ер нь өөрийгөө дандаа ингэж дүвийлгэсэн тийм зан чанартай хүн байж байгаад анх итгэсний дараагаар бол ерөөсөө миний хуучин бүх зүйл ерөөсөө бүгд хэрэггүй гээд тэгээд миний ирээдүй бол ерөөсөө Бурханы орчны Бурханы хаант улсад очно. Тэнгэрт очно тийм учраас энэ миний хүний ёсны амьдрал бүгд хэрэггүй юм аа гээд бүгдийг бүх зохиол бүтээл өөрийнхөө бичсэн күүклийн уран жүжиг драмын 2-жүжиг ингээд 5-зохиолын том одоо жижиг жижиг ч гэсэн 2-бол аягүй том нэлээн зузаан байсан л даа тэгээд 5-дэвтэр устгаж байсан л даа

Отгонбаяр -

Ахиад ийм шүлгийн юмнууд байсан уу?

Хишигдэлгэр -

Шүлгийн тийм тэмдэглэлийн дэвтэрүүд дээр дандаа шүлэг бичдэг байсан тэмдэглэлийн дэвтэртэй шүлэг энэ тараа устгаад бүгдийн нь шатаагаал тэгээл нөгөө тэгээд нөгөө шатааж устгасны дараа хүн чинь уул нь өөрийн эрхэм гэж тооцож байгаа юмыг бол хүн мэдээж шатааж устгавал харамсан шүү дээ

Отгонбаяр -

Нхн

Хишигдэлгэр -

Надад бол ямарч харамсал байхгүй юу харин ч их баярласан бахархсан тэгэж бүх юм аа устгасан миний бүх хуучин бүгд алга болсон одоо би бол цоо шинэ болсон би Бурхантай хамт дахин төрсөн хүн гээд миний одоо ирээдүй гэж нэрлэгдэх бүх амьдралаа оршихуй маань ерөөсөө Бурхантай харъяатай би одоо хуучин дан ганцаараа өөрөөрөө амьдарч байсан өөрөөрөө бахархаж амьдарч байсан бүх зүйл маань дууссан гэж шийдвэрлэгдэж байсан тийн

Отгонбаяр -

За за тэгээд цаг заваа гаргаад ярилцлага өгсөнд их баярлалаа тэгээд Эзэний ивээл дүүрэн байх болтугай

Хишигдэлгэр -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.