Zulbaatar


Basic information
Interviewee ID: 990353
Name: Zulbaatar
Parent's name: Gombosüren
Ovog: Tüdevgün
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: group
Belief: Buddhist
Born in: Dashinchilen sum, Bulgan aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
family
keepsakes / material culture
privatization
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Зулбаатар гуай 2уулаа ярилцлагаа эхэлье.та өөрийнхөө амьдралын талаар тодорхой товч ярьж өгнө үү? Товч бөгөөд тодорхой гэж хэлж байна шүү

Зулбаатар -

За би 1958 онд төрсөөн. Ах дүү эхээсээ 15 уулаа. 15 хүүхэдтэй тийм айл.

Отгонбаяр -

15 уулаа. Аанхаа. За тэгээд сургууль соёлоор хаагуур явав. Цэрэг хаана хаав?

Зулбаатар -

Сургууль соёлоор Дашинчилэнд 4 анги төгсөөд, Гурван булаг суманд 5 ангид байж байгаад 6 даа Хишиг-Өндөрт 6,7 анги төгсөөд Хишиг-Өндөрт.

Отгонбаяр -

За

Зулбаатар -

Тэгээд хөдөө гараад.

Отгонбаяр -

6 төгсөөд үү?

Зулбаатар -

7 төгссөөд.

Отгонбаяр -

Хэдэн онд 7 төгссөн билээ?

Зулбаатар -

Хэдэн онд байсын болдоо тэр чинь. 73 онд илгээлтийн эзэд гэж байсан ш дээ тэр үед.

Отгонбаяр -

Аан илгээлт аваад гарсан.

Зулбаатар -

Тийн. Тэгээд 76 онд цэрэгт яваад Сүхбаатарын Онгонд очиж цэргийн алба хаагаад. Хилийн цэрэгт тэгээд хот шилжиж ирж жолооч болоод эргээд Сүхбаатарын онгоноос цэргээс халагдаж байсийн. 79 онд.

Отгонбаяр -

76-79 онд цэргийн алба хаасан тэ?

Зулбаатар -

Тийн. Тэгсэн.

Отгонбаяр -

За тэгээд цэргээс халагдаад.

Зулбаатар -

За халагдаад, цэрэгт байхдаа жолооч болсон. Тэгээд цэргээс халагдсын. Тэгээд энд ирж 8 р анги төгссөн. Дашинчилэнд

Отгонбаяр -

Тэр үед суманд оройн сургууль гэж байсан юм уу?

Зулбаатар -

Юу байдгын.

Отгонбаяр -

тэрнээс хойш энэ сумандаа

Зулбаатар -

Тийн тэрнээс хойш энэ сумандаа. 81 онд юм конкурс өгч Алтанбулагын техниккумд эчнээгээр орсын.

Отгонбаяр -

Юуны ангид оров

Зулбаатар -

Алтанбулагын механикийн ангид. 81-84 онд 4 жилээр төгсдөг ш дээ. Эчнээгээр.

Отгонбаяр -

Аан эчнээгээр юм уу?

Зулбаатар -

Тийн. Тэгээд сумандаа ирж механик хийж байгаад. Ерөнхий механикгч хийж байгаад тэгээд 90 оноос хувьчлал явагдаад хөдөөгүүр явж байна. Хэдэн жил болж байгаа билээ.

Отгонбаяр -

Хувьчлалаас хойш малтай хөдөө гарсан юм уу?

Зулбаатар -

Тэгсэн.

Отгонбаяр -

За тэгээд хувьчлалаар малтай болж хөдөө гарчаад.

Зулбаатар -

Би чинь эх эцгээсээ 17 уулаа тэгээд ихэнх нь хөдөө байгаа.

Отгонбаяр -

17 уулаа

Зулбаатар -

Тийн

Отгонбаяр -

Өө дээр. Хэдэн наасны зөрүүтэй?

Зулбаатар -

Бид нар чинь нэг насны зөрүүтэй. Эхнийх нь 2,2 насны зөрүүтэй байх. Нэг нэг насны л зөрүүтэй л байсын.

Отгонбаяр -

Танай аав ээж юу хийдэг хүмүүс байсан?

Зулбаатар -

Малчин.

Отгонбаяр -

Тэгээд тэр олон хүүхэдтэй малчин айлын амьдрал ямар байв. Энэ талаараа жаахан тодорхой яриач.

Зулбаатар -

тэгээд яахав дээ нэгдлийн мал маллаад мах боорцог л иддэг байсан даа бид нар чинь олуулаа юм чинь. Тэр үед чинь бас ан гөрөө тарвага марвага янз бүрийн юманд явдаг байлаа би. Тэгээд нэг тарвага зурам л

Отгонбаяр -

Зундаа тарваганы мах их идэх уу?

Зулбаатар -

Одоо хөдөө газар чинь тэгээд яахав. Тэгээд бусдыг нь яахав нэг айл майлд өргүүлсэн байсынмаа тэр үед. Гэртээ яг 12 уулаа өссийн. Тиймэрхүү янзтай явж байгаад тэгээд л цэрэгт явсан юм даа. Тэрнээс хойш би ч багадаа их морь унадаг хүүхэд байлаа. 4 настайгаасаа морь унаж байсын хурдны морь. Манай өвөг эцэг уяач хүн байсын. Улсад морь нь 5,6 давхиж байсан. Манай эцэг ч морь уядаг. Олон хүүхэдтэй тэр үед чинь нэгдэл нийгэм цалин гэж яахав нэг хэдэн төгрөгний цалин авдаг л байсан. Тиймэрхүү янзтай л цэргээс ирээд л жолооч болоод нэгдэлд өдийн болтол хувьчлал явагдан явагдтал машин техник янз янзий юм хийгээд өдийг хүрч байна даа. Тэгээд яахав вэ нэгдэл ч бас сайхан л үе байсан. Харин зуд турхан ч хэцүүүе ажил байлаа.

Отгонбаяр -

Аав ээж эмээ өвөө чинь ямар хүн байв? өвөө чинь бас морь уяадаг хүн байсан байна тэ?

Зулбаатар -

Тийн. Өвөө ч бас морь уяна.

Отгонбаяр -

Тэгээд багадаа морь уяадаг байсан биз дээ? Морь унана.

Зулбаатар -

Морь унана л даа.

Отгонбаяр -

Уяах талаар нилээн дөртэй байсан биз дээ.

Зулбаатар -

Аан нилээн дөртэй. 14,15 хүртлээ морь унаж тэгээд л цэрэгт шахуу явсан. Тэгээд цэрэгт сайхан яваад 3 жил алба хаагаад цэргийн алба ч их сайхан алба алс хязгаарын 05-р анги гэж тусган хороонд алба хааж байсан. Тэндээсээ бас жолооч болж 0165-р ангид жолооч болж ахлах жолоочийн хагас буудлагын хороо гэж байсан. Тэгээд өдийг хүртэл их олон жил машин тэрэг барь лаа даа. Намын 17-р их хурал тэнд чинь 7 сарын 20 хэдэнд би цэргийн албанд явж байсын. Цэдэнбалын харуул хамгаалтанд гардаг байлаа. Социалист нийгмийн үед ч сайхан л байсан. Ажилтай л байж дээ тэр үед чинь хүн бүр бүгд ажилтай ажлаа гүйцэхгүй л байсан санагддагын. Тэр үед одоо яахав дээ ардчилал явагдаж хүн бүр тэгш эрхтэй болж дураараар л байх шиг болсон байна даа ер нь тиймээ ер нь тийм л үе болчоод мань мэтийн үед чинь би чинь одоо 5 бандитай хүндээ. Тэгээд яахав эхнэр зарим нь салаад зарим нь малчин ингээд л айхтар зуд турхан болохгүй л бол яахав монгол орны сал хариулж яваад л болоод л угын жаахан малтай.

Отгонбаяр -

Өвөө эмээ чинь яар хүмүүс байсын?

Зулбаатар -

Нарийн бичгийн дарга байсан. Энэ сумын иргэдийн нарийн бичгийн дарга одоо тэгээд гэртээ байжийгаа

Отгонбаяр -

Эмээ чинь

Зулбаатар -

Малчин бүгдээрээ малчин.

Отгонбаяр -

Сум нэгдлийн механик гэхээрээ ямар ажил хийдэг байсын. Жилийн 4 улиралд тийм тийм юм хийдэг байсан.

Зулбаатар -

Аан хавар тариалан гээд яваад өгнө ш дээ. Ерөнхий механигч трактор машиныг хариуцаж байсан. Тэгээд заводод тэгээд хавар ч зун зовоогоод эхлэнэ сүү мүү механикаас гадна том машин барьж сүү зөөдөг. Тэгээд зун нь хадлан тэгээд завгүй.

Отгонбаяр -

Хадлангын дараа намар тарианд явах уу?

Зулбаатар -

Тийн тарианд

Отгонбаяр -

Тариаланчид явдаг байсан уу?

Зулбаатар -

Сумаас ажилчид явдаг байсан. Сумын албан хаагчид чинь явдаг байсан ш дээ. Хадланд яв тарианд яв будаа хураа гээд

Отгонбаяр -

Танай сум чинь тариа тарьдаггүй байсан юм уу?

Зулбаатар -

Тарилгүй яадгийн.

Отгонбаяр -

Тарьж байсан юм уу?

Зулбаатар -

Тийн.

Отгонбаяр -

Их байсан уу?

Зулбаатар -

Их байсан сайн авдаг байсан ш дээ. Сайн өвс авдаг байсан. Улсад нэгд ордог байсан.

Отгонбаяр -

Сангин Аж Ахуй биш байсан юм уу?

Зулбаатар -

Бишээ биш. Дашинчилэн чинь 2 тариалантай хамгийн их тариа авдаг

Отгонбаяр -

Тэгвэл дайчилгаанд явахаасаа илүү эндээ л ажилчихдаг байсан юм байна ш дээ.

Зулбаатар -

Аан тэгэлгүй яахав сумын одоо үтрэн мүтрэн олон газраар явдаг байлаа. Бага настайгаасаа над дээрээ байлаа 4 настайгаасаа морь унаж сурсын. Эмээлтэй морь ирж байна уу гэж хардаг байсан юм байна лээ. Тэгээд гуядаж мэдэхгүй. Эмээлтэй морь ирж байна уу гээд би хажууд нь байдаг. Манай өвөө аав нэг том азаргатай. Хээр азаргатай. Юун морь унах манатай. Өвөө аав хаана байна гэж хараад л тэгээд түрүүлдэг. Тэгээд бага насаа 4.5 тай морь эрдэнэсанд очиж унадаг байсан тэгэхдээ азарга маань бас өөр түрүүлэнэ шүү чи тэгсэн чинь яг барианаас эргүүлсэн чинь эмээлийнхээ урдаа гарчихгүй юу тэгээд баахан улсууд харж байгаа тэгээд резин маань шувтарчихсан даруулга маань шувтарчихсан резин даруулдаг байсан тэр мултарчихсан. Тэгээд хамаг хүүхдүүд гарсан нэг харсан тэгээд түрүүлээд тэгж 5 нас маань сайхан өнгөрч

Отгонбаяр -

Морин дэл дээр л өнгөрч

Зулбаатар -

Тийм доо

Отгонбаяр -

Тэгээд 15 хүүхэд айлын хүүхдүүд ямар хөдөлмөрийн хуваартай байв?

Зулбаатар -

Эцэг эх минь яахав эмээ өвөө дээрээ өссийн. Би ерөөсөө хамгийн том нь тэгээд 12 дүү байна л даа. 12 дүү би ч зуны цагт хонь шаргана. Хамаг эм малаа малладаг байсан. Тэгээд зун хонь хяргана.10 тай байхад чинь хонь ч хяргаж сурсан үе байлаа. Дараагаар нь хогон тарвага гэж нэг тарвагатай газар тарваганд явдаг үе байсийн. Өглөө босоод л нэг нохойго дагуулаад л тарваганд явна.

Отгонбаяр -

Ямар баагжтай явах уу?

Зулбаатар -

Багаж гэж юу байхав нэг төмөр утастай л явна. Нэг урт. Нохойтой тэгээд төмөр утсаараа татаад гараагаад ирнэ нохой маань бариад авна. Нохойгоо дагуулаад тэгээд л хэдэн тарвага алаад л ирэхэд тэгээд тарвага авчирлаа гээд дүү нар маань дараад авчихна тэгж л өссөндөө. Тарвагны маханд дуртай байсан. Ижийй маань тарвага сайхан өвчдөг. Хуучин чинь тарвагавай газар мал алж иддэггүй байсан. Манай энэ чинь их тарвагатай. Одо 20 30 аар нь ална.

Отгонбаяр -

Өдөрт үү?

Зулбаатар -

Тийн.

Отгонбаяр -

хөөх арьсыг нь тэр үед борлуулдаг байсан уу?

Зулбаатар -

Арьсыг нь борлуулалгүй яахав тэр үед чинь гэрээтэй. Тэр үед Сэнгэдорж гуай туз их тарвага алдагсан. Тэгээд хөтөлгөө морьтой ачаад дээр нь 30 40 тарвага байсан байх. Орой тэгээд өвчинө. Сайхан өвчинө. Манай ээж их сайхан өвчдөг байсын. Тэгээд чанаад

Отгонбаяр -

тэгээд махыг нь чанаад идчихнэ. тосыг нь авдаг

Зулбаатар -

Тосыг нь арай авдаггүй байсан.

Отгонбаяр -

Тосоор нь боорцог хийдэг байсан уу?

Зулбаатар -

Үгүй ээ тэр үед чинь боорцог арай хийдэггүй байсан байхаа. Боодог моодог хийнэ гэсэн асуудал байхгүй. Нөгөө гэрээтэй. Ганцхан арьсыг нь дэлгэж л хатаадаг. Махыг нь одоо хүүхдүүдэдээ чанаж өгдөг. Ерөнхийдөө зун хүүхдүүдийн гнац иддэг юм бол тарвагны мах байсан. Тараг сүү. Тэгээд хөдөө чинь яагаачгүй 5 цагт гэхэд чинь хонь бэлчинэ. Би ч эрт босож хонио эргүүлнэ. Хавар ногоонд гарах гэж нэг том ажил байна. Уулын мод шахаад даваад ирнэ. Ямар сайндаа уулын хяр дээр гараад суучихдагын би нэг 1000 гаад л хонь ямаа маллана ш дээ. Тэгээд уулын хяр дээр суухгүй бол тэр ногоо чинь эргээд л байхгүй. Тэгээд нэг тариан үртэй тэрүүнгээрээ дээрээс нь үргээж байгаад орой бууж ирнэ дээ. Тэгэхгүй бол дийлэхгүй. Тйим гоё үе өөр зөндөө юм байнаа. Сургуульд суухдаа энд дашинчилэнд нэгдүгээр ангид орсон чинь хөдөөнөөс мориор явдаг байлаа. Мориор яваад л заримдаа байранд сууна. Өвөлдөө байранд суучина. Байранд суугаад Дашинчилэн дотор

Отгонбаяр -

Сургуулийн дотуур байранд?

Зулбаатар -

Дотуур байранд лолн хүүхэд сурдаг ш дээ. 4р ангид цөөхөн хүүхэд сурдаг байсан бид ч одоо ч. Тэгээд бүгдээрээ л байранд суудаг хөдөөнийхөн чинь ганц шуудай боорцогтой л ирсэндээ тэрийгээ идээд л өвөл нэг цагаан сараар өгнө. Наана бас нэг өгдөг байсан үе. Тэр сайхан сургуульд чинь 4р анги төгссөнгүүтээ Гурван булагт очиж нэг 5,6 даа сууж. Манай нэг ах хүү тэнд байсын ижийгийн тэнд очиж 6,7 р анги төгссөж. Тэгээд хөдөө гарч ирсэн дээ. Хөдөө гараад яахав дээ илгээлтийн эзэд.ч

Отгонбаяр -

Ангиараа илгээлт авдаг мода байлаа.

Зулбаатар -

Гоё байлаа ш дээ ангиараа илгээлт аваад. Тэрэн шиг тийм сайхан үе одоо бодоход зөндөө сайхан үе байж. Тайман юм байна. Яараагүй юм байна ярьж сууя. Одооны амьдрал дээр үеийн амьдрал байгаа цаг нь сайхан ч байж мал хуй нэгдэл нийгэм гээд шууд сэхээтэнүүд тэдний хэдэн малыг маллана. Бид нарт чинь цалин өгнө. Сар бүрийн 15 мотортой худаг асаана. Тэгээд нэг дор хичнээн мянган мал усална ш дээ. Дизелээр тэгээд мотороор асааж техникийн юм сууж байсан юмаа тэрүүгээрээ нэг мотоцикл авч унаад хөдөө хэдэн залуугаа зөөж өгнө. Тэгж амьдралын сайхныг 10 хэдэн наас 5,6 хүртлээ 17 найм хүрээд л цэрэгт явсан. Цэрэгт явахаасаа өмнө би энэ модонд дээр тэгэхэд чинь 16 хүрээд насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай байлаа ш дээ тэр үед чинь. Тэгээд нэгдэл чинь 16 хүрвэл ажилчин гээд шалгаж авдаг байсан ш дээ. Тэгээд модонд очиж жил шахуу 2,3 сар болчихрж мод хийгээд тэгээд тэрийг чинь жинхэнэ эр хүн болж байгаа юм даа. Жаахан юм ирээд л бов бор болчихсон. Тийм сайхан үеийг өнгөрөөгөөд. 77 онд намын 17р их хурал болж 7 сарын 22 нд цэрийгн албанд явж байсын. Цэргийн албанд яваад Сүхбаатарын Онгонд хувиарлагдаад Сүхбаатарын Онгон чинь одоо

Отгонбаяр -

Халуун говь хэцүү байсан уу?

Зулбаатар -

Халуун мал болтол зогсоочихно ш дээ. Өнхөрөөд өнхрөөд ойчдогын. Хөдөөний мань мэт чинь арай борогшуу байсан юм уу ойчино гэж байхгүй хотоос ирсэн хүүхдүүд чинь ялгардаг юм байна лээ тэр үед чинь. Орой нар шингэтэл зогсоочино.

Отгонбаяр -

Хэдэн цаг зогсоодогын тэгээд

Зулбаатар -

ойчин ойчтол нь зогсоодогын.

Отгонбаяр -

хөөх ойчихгүй бол яах уу?

Зулбаатар -

Ойчихгүй бол нэг ганцаараа зогсдог

Отгонбаяр -

Хөөх

Зулбаатар -

Хөөх юу байхав. Тэр чинь манай Сүхбаатарын Онгон чинь Дарьганга их нуур бага нуур дуут нуур гээд сайхан байгалтай ш дээ. Сүхбаатарын Онгон чинь шилийн богд тэнд чинь хэдэн сар алба хааж яваад л хотод шилжиж 05р ангид хилийн цэргийн 2р ангид алба хааж юмаа. Манай өвөг эцэг бол их юм хийдэг хүн байсан. Тэр үед Цэрэндэв гуай хэн гуай энтэр их ирдэг байсын манай өвөг дээр

Отгонбаяр -

Хэн

Зулбаатар -

Цэрэндэв гуай Ренчин Бямба гуай энтэр

Отгонбаяр -

Харж байсан уу бага даа.

Зулбаатар -

Харин нь цуг явдаг байсын Ренчин Бямба гуай уул хадаар дандаа их явдаг юм судалдаг байсан юм байгаа биз. Хөгнө хаан Батхаан тэр уул хадаар л намайг дагуулаад явна. Би тэр хөгшинтэйгээ өвөөтэйгээ Ренчинбямба гуай Ширэндэв гуай чинь нэг нь их өндөр хөгшин байсын нэг намхан сахалтай хөгшин тэгээд л орой ирээд л дандаа цагаан хоол шахуу юм иддэг. Тэр улсууд тэгээд дандаа цуг явдаг байсан юмаа тэгээд.

Отгонбаяр -

Олон удаа ирж байсан юм уу?

Зулбаатар -

Олон удаа ирсээн. Манай өвгөн дээр дандаа ирээд тэгээд бага байсан болохоор уул хадаад явна гээд л тэгж явсан.

Отгонбаяр -

Өвөөгийнхөө тухай ярьж өгөөч? РенчинБямба гуай Ширэндэв гуай

Зулбаатар -

Өвөө манай одоогынхоор бичиг соёл сайтай байсан юм уу. Сумын нарийн бичгийн дарга олон жил хийсэн өөрөө ч багаасаа бас ном их сонирхдог. Тэгээд Ширэндэв гуай Ренчинбяма гуай их номтой хүн улсад нэртэй. Тэгээд тэр улстай хүнтэй зөндөө цуг явж. Рашаан маршаан тэр 2 хүн чинь түүх ч болтугай ярилцаж явдаг хүн байсан байхгүй юу. Тэгээд Удвал гуай ирдэг байсын

Отгонбаяр -

Удвал гуай чинь энэ сумынх тэ?

Зулбаатар -

Энэ сумынх

Отгонбаяр -

:аан за бас өвөө дээр чинь ирдэг

Зулбаатар -

хажууд айл шахуу савангийн гол гэж байсын тэгэхэд чинь би жаахан хүүхэд ш дээ.5,6р ангийн л хүүхэд байсан байх. Би тэр ШИрэндэв гуай олон удаа явсаан. Цуг дагуулаад л явдаг би дагаад л уул хадаар их явдаг. Хүүхэд чинь тэгж л Бага насаа өнгөрөөсөн юмаа. Насаараа морь унаж унасан хүн би.

Отгонбаяр -

Удвал гуай танай гэрийн гадаа гэр бариулчаад тэгээд

Зулбаатар -

Тийн савангийн гол байдгын тэрний урд талд. Гэр бариулчаад тэгээд л

Отгонбаяр -

Амралтаараа ирдэг байсан уу?

Зулбаатар -

Амралтаараа ирдэг байсан байх. Ширэндэв гуай энтэр яг л зун амралтаараа ирдэг байсан цуг ч ирдэг байсан. Нилээн хэдэн удаа ирсэн байх байсан.

Отгонбаяр -

Өвөөгөөс чинь үлдсэн тийм сонин содон дурсгалтай эд зүйлс байдаг уу?

Зулбаатар -

Манай өвөг эцэг манай ооо том ах Дамдинсүрэн гэж байсын. Тэрэнд тамганыхаа хайрцагийг өгсөн юм гэнэ лээ

Отгонбаяр -

Тэр тамганы хайрцаг ямар учиртай хайрцаг юм.

Зулбаатар -

Түдэв гүн гуайн хайрцаг юм гэсээн. МОтгонбаяр:Түдэв Зупбаатар: Тийн.

Отгонбаяр -

Тэр Түдэв гүн гэж хүн ямар учиртай хүн?

Зулбаатар -

Манай Түдэв гүний хошуу гэж бид нар тэр хошууны хүн ш дээ. Тэр хошууны тамгын хайрцагыг манай өвөө том хүүдээ өгөөд тэгээд том хүү нь надад чи л хэрэглэж явах ёстшй юм байна гээд надад өгсийн. Манай Дамдинсүрэн ах

Отгонбаяр -

Ах чинь яагаад өөрт чинь өгсөн юмуу?

Зулбаатар -

Одоо яахав дээ би нэг эрх хүүхэд нь байсан юмуу. Өгөөрэй ч гэсэн юм у тэгээд л манай өвөг эцэг чинь гурванд амьтай ш дээ. Бид чинь 2 дахь үе нь лам багш гээд зөндөө л явдаг байлаа. Нарны цагийг нь сурчих тэгж олон юм сурахгүй дээ.

Отгонбаяр -

Тэр тамганы үеийн хайрцаг хэдэн оны үеийн хайрцаг юм.

Зулбаатар -

Тэр одоо хэдэн оных юм болдоо бичгэн дотор нь бичиж өгсөн байгаа. Би тэрийг нь үзээгүй байгаа.

Отгонбаяр -

Тэрэн дотор нь бичээд өгсөн байдаг юм уу?

Зулбаатар -

Байгаа юм болов уу гэж бодсын нээж үзээгүй л дээ.

Отгонбаяр -

Нээж болдог уу?

Зулбаатар -

болноо болно

Отгонбаяр -

Ганбаатараа энэ талаар нэмэж ярьж өгөөч?

Гөнбаатар -

: Тэр Баабаа гэж яриад байгаа атигар Балжинням гэж хүн л дээ. Тэрийг би сайн мэдэхгүй л дээ. Энэ л өвөө дээрээ аавынхаа аав дээр нилээн тийм дураараа өссөн юм шиг байгаан. Тэгээд тэр Баабаа нь бурхан тахил янз бүрийн юм түүх дурсгалын юм нилээн сайн мэддэг. Нилээн сайн цуглуулдаг. Ер нь энэ орон нутагтаа нилээн тийм нэр хүндтэй тийм хүн. Морь сайн уяадаг. Тэгээд тэр хүний том хүү Дамдинсүрэн гэж хүн байжийгаад одоо өнгөрсөн өвөл нас барчихлаа л даа. Бас зохиол мохиол бичдэг. Ер нь утга зохиолын дугуйлан янз бүрийн юмаар явж байсан. Дундговийн театр найруулагч хийж байсан тийм хүн байсан. Нилээн олон төрлийн авьяастай тийм хүн байсан. Эдний аав болохоор Гомбосүрэн гээд бас морь мал их уяадаг нилээн сайн малч Гомбосүрэн панз гэж нилээн тийм наймаа панз хийдэг аргагүй л дээ. Тэр чинь тэр олон хүүхдийг тэжээгээд басл юм хумыг наана цаана болгодог миний дүү тэрнээс чинь авья гээд л наана цаана болоод л тийм сэргэлэн хүн байсын. Би чинь мэднэ л дээ. Тэгээд аавынх нь дүү болох дээр хөдөө энд байгаа Даваадорж гэж хүн байгаа. Аймгийн заан анхны улсын шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер тийм хүн бий аймгийн заан цолтой. Тэгээд энэ хүмүүсийн л үр удам энд явж байгаан. Тэгээд Балжинням гуай энэ тамганы хайрцагын тэр Түдэв гүн хошууны тамганы хайрцаг юм шиг байгаан. Тэрнийг том хүү Дамдинсүрэн гуай даа өвлүүлж хадгалуулсан юм шиг байгаан. Тэгээд Дамдинсүрэн гуай 2,3 жилийн өмнө хэдийд билээ саяхан л

Отгонбаяр -

Зулбаатар аа тэр тамганыхаа бичгийг нэг уншаадах даа наашаа энд

Зулбаатар -

Гомбосүрэнгийн хүү Зулбаатарт Түдэв гүний 7 үед хадгалагдсан тамганы хайрцагын өөрийн дүү Зулбаатарт үүрд хадгалуулахаар өгсөн болноо. Үүнд хэн ч хамаагүй халдаж болохгүй. 2003 онд өгсийн. 7 үедээ их олон юм хийсэн юм байна лэ.

Отгонбаяр -

Тийм байна 7 үе дамжиж ирсэн. Тамганы хайрцаг гэхээр их хуучны эд байх нь

Гөнбаатар -

: Одоо нэг хүний насыг дунджаар 60 насаар бодоход за яахав 40 жилээр бодоод үзье. Ингээд хадгалуулаад. Тэгэхэд 22? Юмуу 320 жил 300 орчим жилийн юм байх гээд байна.

Отгонбаяр -

энэ хайрцагнаас өшөө эд зүйлс байдаг уу танайд?

Зулбаатар -

За энд нэг том хүрд байгаа юмаа.

Отгонбаяр -

энэ ямар учиртай хүрд гэнээ.

Зулбаатар -

Дүнчүүр маани уншдаг нэг эргүүлэхэд.

Отгонбаяр -

Өвөөгөөс чинь ирсэн юм уу

Зулбаатар -

Тийн. Хайрцаг

Отгонбаяр -

хайрцаг гэнээ хүрд. Хүрд чинь хэнээс ирсэн юм бол

Зулбаатар -

Тэр үеийн лам нараас л ирсэн юм байгаан биз.

Отгонбаяр -

Тийм үү.

Зулбаатар -

Надыг одоо морь унаж байхад хүн өгч байсын. Түрүүлж ирж байхад хүүхэд байхын. Манай ээжийн эцэг

Отгонбаяр -

Өвөөгийн чинь зураг энэ үү?

Зулбаатар -

Тийм

Отгонбаяр -

Та одоо энэ тамганы хайрцагаа өвөөгийхөө энэ эд зүйлсийг хэнд өвлүүлж үлдээе гэж бодож байна.

Зулбаатар -

одоо 2 ихэр хүүхэддээ одоо 5 банди гэж байгаа тэ тэрний 3 дахь нь 2 ихэр гарсын

Отгонбаяр -

3 дахь хүүгээс 2 ихэр гарсан юм уу

Зулбаатар -

би ч одоо 5 бандитай тэрний сүүлийн 2 нь одоо Монгол улсын техникийн их сургууль төгссөж байгаа. Тэрэндээ одоо өгнө гэж. Амласын хүүдээ. Ахн төрөхдөө би дарга болно гэж төрсын. Мөнхэрдэнэ тэгсийн. Би дарга болно гэж тэгэхээр нь дарга болохоор чинь өгнө би таниас тамганыхаа хайрцагыг дарга болоод авна шүү захисан шүү.

Отгонбаяр -

Хөлөө яагаад та аварт орсын?

Зулбаатар -

мотоциклын ард сундалдаж яваад.

Отгонбаяр -

Яаж байгаад гэнээ

Зулбаатар -

Сундалж явж байгаад машин дайрчихгүй юу 69

Отгонбаяр -

тэгээд хөл муудаад.

Зулбаатар -

тэгээд хөл дээгүүр гараад явчихсан чинь .

Отгонбаяр -

хөл чинь бие тархи чинь бас гэмтсэн байх.

Зулбаатар -

гэмтсэн байх хөл эргэчихсэн байсан. Гэхдээ хүн чинь амархан юм байна даа. Тэр залуу сайхан насыг өнгөрөөж байж одоо энэ сайхан залуус сайхан ажил хийж сургууль соёлд явсан сайхан үе байхын. Одоо хөгширсөн юм чинь юу байхав дээ тэ. Залуу насанд чинь тариа тариад л сайхан үе байж дээ би ч одоо цэргээс халагдаж ирээд сүүний машин ир барьлаа. Сүүнд яваад л завод чинь 3,4 цаг л 2,3 цагийн үед л босно шүү дээ. Хичнээн олон завод тэр олон сүүг авна. Одоо тэр чинь 5 тонн тийм 2,3 машин явна шдээ. Зун нь болохоор сүүнд явж байгаад намар нь болохоор хадланд явна. Манай энд чинь асар сайхан тариа ургадаг газар чинь тийм сайхан залуу нас байлаа. Тэгээд би илгээлтээр явж нэгдэлд би ирчээд илгээлтээ аваад аймаг орсон сансар орсон. Би анхны сансрын

Отгонбаяр -

Сансарын сангиа аж ахуй

Зулбаатар -

тийн би анхныгэрлийг асааж өгч байлаа, мотор гэж байхгүй тэрнийг асааж авч байлаа. Тэр үед чинь дөрөө мөрөө гэж байхгүй. Модонд өөрөө авираад өөрөө

Отгонбаяр -

Сармагчин шиг авирсан байна ш дээ.

Зулбаатар -

тэгэлгүй яахав дөрөөгүй авирч байсан. 2 галыг хооронд нь холбож байж өөрөө унаж ойчиж,

Отгонбаяр -

өнөө цахилгааныг нь холбох гэж байгаад галтай 2 утас холбоод

Зулбаатар -

тйим, тэгээд би сансарын гэрлийг анхлан асаасын тэр чинь газар ухсан байдгийн. Тэгээд нэгдэл намайг явуулахгүй гээд эргэж ирж байсын.

Отгонбаяр -

тэгээд сансарын сангиа аж ахуй бол анх хэдэн гэр байсан уу

Зулбаатар -

Тийн 10 гэр байсан.

Отгонбаяр -

тэгвэл сансарын сангиа аж ахуйн түүхэнд бол өөрөө байгаа л юм байна.

Зулбаатар -

байгаа тэрэнд хаймар Санжаа гэж манай нутгийн хүн бид 2 2 уулаа би тэдни йд байдаг байсан. Манай авгай төрчөөд манай авгай цэцэрлэгийн багш энд олон жил хийж байгаад сүүлд хөдөө гараад одоо төслийн багш хийдэгийн. Тийм сайхан үеийг одоо бодоход сайхан л байна. Хэдэн онд ч гарлаа 90 оноос хойш ардчилал явагдлуу. Ардчилалаар чинь малчин малтай хүн нь хүнтэй сайхан л гарсан. Ер нь малгүй хүн гэж байхгүй. Нэгдэл байхад чинь хэдэн малыг өгдөг байлаа 17 ч билүү. Тийм сайхан үеийг яахав вээ хүн тийм сайхан үеийг ажил хийж байвал ам тостно гэж хамгийн зөв үг тэгж л хүүхдүүдэд захих юм. Хөдөлмөр хийлгүй одоо бэлэн сэтгэлгээ суучихаж байгаа хүмүүсийг хар. За би нөгөө их тарьдаг байсан. Хөдөө анх дашинчилэнд би гурлын үйлдвэр байгууллаа

Отгонбаяр -

хэдэн онд 90 онд уу?

Зулбаатар -

тйин 91 92 онд гурилын үйлдвэр байгуулж. 89 онд байгуулсан юмуу анх гурилын үйлдвэр байгуулаад будаагаа гайгүй олж байсын сүүлдээ будаагаа олдохоо байгаад сүлдээ больсын.

Отгонбаяр -

Хувийн гурилын үйлдвэр үү?

Зулбаатар -

Тийн хувийн гурлын үйлдвэр.

Отгонбаяр -

тэр тээрэм тоног төхөөрөмжөө хаанаас оруулж ирэв урдаасаа уу

Зулбаатар -

тэгсэн оросынх. 5 тонн будааг л 4 тээрэмээр яадаг ш дээ. Нэг машин будааг. 100 нь 70,80% нь гурил гардаг үлдсэн нь тэжээл гардаг. Хөдөө гурил гаргахыг би анх хөдөө ногоо тарихыг би анх хөдөө гарч ногоо тариад

Отгонбаяр -

сумаасаа тэ

Зулбаатар -

хөдөө байгаа малчин байхгүй юу би. Ногоо тариад тэр чинь асар их ногоо байгаа юм чинь дашинчилэнгийн энэ эмнэлэгийг төмсөөр хангаж байлаа.

Отгонбаяр -

их том талбай байсан юм уу?

Зулбаатар -

их том талбайд. Том талбайд том трактор авчраад хагалуулчихдаг. тэгээд таричихдаг. Тэгээд энэ чинь ургацаа хаваржааныхаа доод талд тэгэд салхи орж ирвэл дээд тэр бордоо хийдэг. Тэгээд 2 ,300 кл ногоо тарьдаг байсан. Манай нутаг их сайхан том нутагаа Түдэв гүний хошууны хүн л дээ би.

Отгонбаяр -

үр удмынх нь хүн байна ш дээ.

Зулбаатар -

тийм үр удмынх нь хүн. Тэгээд өдийг хүртэл явж байгаа их ухаантай төрөл би одоо их ухаантай төрөл. Манайд чинь олон гоё хангай байдаг ш дээ хардаг ш дээ. Батхаан Хөгөн хаан тэгээд л баян улаан гээд энд чинь хүрч болшгүй тйим сайхан. Монголын нууц товчоонд их сайхан өгүүлсэн байдгийн. Яахав зүгээр унүаад л үр хүүхэддээ хэлмээр ч юм шиг. Зөндөө л юм тохиролддож байхын. Газар малтай байхад хүн газардахгүй гэж.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна. Өөрийг чинь одоо энд сургуульд байхад энд илгээлтээр малчин болоод гарчихсан байх тэр үед соёлжилтын үзлэг гэж нэг юм болдог байлаа ш дээ. Тэр юу болдог байв яаж бэлддэг байв.

Зулбаатар -

соёлжсон үзлэг ирэнгүүт бид нар усанд ороод л хамаг хувцасаа угаагаад л нүцгэн шахуу ордог байлаа даа.

Отгонбаяр -

гэрээ бэлдээд л

Зулбаатар -

гэрээ бэлдээд л. Тэр үед чинь жинхэнэ үзлэг явагддаг. Янз бүрийн өвчин гардагүй байсын хамуу мамуу өвчин ер нь тйимээ. Социализмын үед сайхан авах ч юм их байсан гэж би боддогын. Дандаа их олон хүүхэдтэй айлаа байлаа. Тариа их тарьдаг байлаа. Том том тарианууд л хийгээд л явуулдаг байлаа.

Отгонбаяр -

тйим үү хүүхдүүдэд нь тариа хийдэг. Вакцин биш үү

Зулбаатар -

вакцин байсан байхаа тэгээд манайхан чинь олуулаа болохоор нэг том гэр нэг жижиг гэрт бүгдээрээ их гоё дор дороо тариагаа хийлгээд гараад л гараад л бөгсөнд хийдэг байсан байхаа. Тэр үед гайгшй сайхан монгол орноо л аварч байсан байх. Хүүхдүүдээ тиймээ ер нь тэр үед тийм сайхан үе тохиолдож байж. Өөрөө одоо сургуульд байхад нэг сайхан хүүхдүүд хөдөөнийхөн байранд суудаг байсан ш дээ. 4 анги хүртлээ тэгээд нэг гайгүй сурна. Зарим хь мориор явчихдаг.

Отгонбаяр -

гэрлүүгээ оргож байв уу сургуульд байранд байхдаа

Зулбаатар -

Аан оргож байсан

Отгонбаяр -

багш нарынхаа амар заяаг үзүүлэхгүй.

Зулбаатар -

амар заяаг үзүүлэхгүй нь ч хаашаа юм вэ. Цагаан энтэрээр явуулахгүй үе байсан ш дээ. Каринты маринты тохиолдсон. Тйим үед хувцасаа өмсөөд оргоод л морьтой давхидаг байсан ш дээ.

Отгонбаяр -

байранд байхдаа өлсдөг байсан уу

Зулбаатар -

мэдэхгүйээ ер нь тэгээд боорцог л иддэг байсан үе байх. Шуудай боорцог л

Отгонбаяр -

шуудай боорцог тэгээд тэгээд хэр удах уу оюутны мэргэжлийн сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд ямар хоол өгдөг байв. Юу иддэг байв

Зулбаатар -

хоол нь сайн байсаан. Ногоо их иддэггүй ногоо ч их тарьдаггүй үе байсан. тарьдаг ч байсан юм уу. Дандаа л нэгдүгээр хоол өгдөг байсан үе ш дээ. Өөрснөө л гэртээ идэж сурсан хүүхдүүд боорцог гэж дайрдаг байсан байх. Хоосон л байсан шүү ер нь. Тэгээд нэг шуудай шуудай боорцогтой ирдэг. Намайг 2р ангид байхад Дуламсүрэн багш ирж манай ангийнхан бүгдээрээ анхны багшийн сургууль төгсөнүүд нь ирж. Анхны багш нь хэн байлаа. Тэр үед чинь нэг олуулаа 4 төгсснө гэж 5 төгссөн үе байсын хэдэн онд байлаа даа тэр чинь.

Отгонбаяр -

өмч хувьчлал нэгдэл тарах үеэр та энд механикч байсан тэ? Тэгээд тэр үеэр өмч хувьчлалаар юу олж авав. Ямарч байсан нэг 2 машинтайгаа үлдсэн үү?

Зулбаатар -

нэгдлийн механик байсан. нэгдлийн машиныг чинь бүх жолоочид чинь тарааж өгсөн. Тэгээд нэг 30 тай дахиад нэг 4 Манай нэг ах хүү тэнд байсын ижийгийн тэнд очиж 6,7 р анги төгссөж. Тэгээд хөдөө гарч ирсэн дээ. Хөдөө гараад яахав 69 тэй тэгээд бусдыг нь хуьчилсан ш дээ.

Отгонбаяр -

хэдэн машинтай байсан ер нь?

Зулбаатар -

20 гаран машинтай байсан байхаа.

Отгонбаяр -

том жижиг нийлсэн..

Зулбаатар -

Тийн том жижиг нийлсэн.

Отгонбаяр -

.20 жолоочтой байсан тэгэхээр 20 жолооч машинаа авчихаар механикчид юу үлдсэн вэ?

Зулбаатар -

би харин өөрөө машина аваад хөдөө гарахгүй юу.

Отгонбаяр -

аан механичид бас нэг машин байсан.

Зулбаатар -

яахав тэгээд аавийн цээжтэй байсан. тэрийгээ аваад л хувьчлалынхаа тэр нэг юмаар тэр үед ч хямдхан өгсөн ш дээ жолооч нарт ч. Тэгээд яахав цоо шинэ 60000р л өгч байсан байх. 100% авсан ш дээ.

Отгонбаяр -

эхнэр чинь цэцэрлэгийн багш байсан. эхнэр бас өм хувьчлалаар адилхан авсан уу?

Зулбаатар -

адилхан авна ш дээ.

Отгонбаяр -

тэгээд тэр малнууд чинь одоо хөдөө малтай байж байгаад

Зулбаатар -

хөдөө хэдэн хүүхдээ тусад нь гараад цөөхөн үлдээд. Олон өссөн юмаа. Одоо тэгээд өмч өмчийг нь дор нь дор нь өгөөд гэр барих нь миний үүрэг авгай авах нь та нарын үүрэг гэхчээр би ч өөрөө олуулаа өссөн манай ээж ч хэлж байсын миний хүү олон банди нартай одоо миний хүү эхнээс нь ч гэсэн авгай аваагүй ч гэсэн гэрийг нь барьж явуул гэж. Эр хүний бодол эцэг хүний бодол нь тэр байдгын.

Отгонбаяр -

90 онд тэгээд ардчилсан хөдөлгөөн өрнөөд их бужигнаан боллоо ш дээ хот хөдөөгүй тэр үеэр энэ танай суманд юу болсон вэ? та юу хийв тэр үеэр? яаж хүлээж авсан вэ.

Зулбаатар -

90 онд хувьчлал өгөхөд үү?

Отгонбаяр -

бишээ ардчилсан хувьсгал гарсан үеэр

Зулбаатар -

би ч тэр үед хувьсгалт намд орохгүй байсаар байгаад хүрсийн. За тэгээд авах чүгүй байлгүй гэж бодоод хувьсгалт нам чинь шалгаж авдаг байсан ш дээ. Би тэгж байгаад нэг туслах нярав болоод дараа тэгээд больсын. Тэгээд ардчилсан холбооны гишүүн байсан юмаа.

Отгонбаяр -

. анх эхлэж байх үеийнх нь

Зулбаатар -

анх эхлэж байх үеийнх нь намын гишүүн хөгшин хүн хувьсгалт нам гээд л тэгээд нээх онц юм болоогүй байхаа ер нь тэгээд. Дараагаар нь би ажлынхан дээр гадуурхах үзэл явагдаж байсан байгаан. Тэгээд гадуурхагдаад авгай ажилтай. Би ч тэр үед хөдөө байж байгаад орж ирсэн. Шинэхэн хувьсгалт намаар дүүрсэн сумын захиргаа чинь

Отгонбаяр -

цэцэрлэгийн багш хүртэл хувьсгалт намын гишүүн байх уу тэр үед

Зулбаатар -

ер нь ажилтны нам гэж байдаг ш дээ. Нэг хэсэг би эрэлийн намын намын дарга байсын. Би сүүлд нэг 95 онд Лхам гэж хүн байсын тэрний дараагаар дарга бол гээд. Тэгээд дараа нь энэ эрэлийн Эрдэнэбатын намын дарга бол гэж гишүүдийнх нь дарга надад урилга өгч Улаанбаатар оруулаад бид нарыг. Тэгээд улаанбаатарын бүх газраар нь орж автын юм мум бүгдийг нь үзэж харж тэгээд намын нь дарга болоод. Сумын.

Отгонбаяр -

нөгөө ардчилсан намаа яасан өмнөх намаа гарсан үү

Зулбаатар -

ардчилсан намаас үнэмлэхээ авсан байл уу аваагүй байл уу: аваагүй байхаа ардчилсан намд орох гэж аваагүйээ ер нь бол дэмжээд явж байсын.

Отгонбаяр -

тэгээд эрэлийн Эрдэнэбатыг дагаад Алтайг дагаад

Зулбаатар -

тэгж л Эрдэнэбатын намын даргаар ажиллаж байсын. Одоо чтэгээд аль ч намын гишүүн биш тэгээд

Отгонбаяр -

хэрвээ эрэлийн намаасаа хэзээ гарсын

Зулбаатар -

гарах ч юу байхав. Намаа солиод л

Отгонбаяр -

байгаа ч юмуу үгүй ч юмуу одоо тэгээд байгаа төвөөс чинь танай намаас ямар нэг юм мэддэг үү энд?салбар байгаа биз? Хэдэн гишүүнтэй вэ

Зулбаатар -

байхгүйээ, уул нь гайгүй хэдэн гишүүнтэй байсын.

Отгонбаяр -

2000 оны үед л их идэвхитэй гарч ирсэндээ уул нь.

Зулбаатар -

2000 оны сонгууль

Отгонбаяр -

сонгүүлийн үеэр л Эрдэнэбат ч өөрөө гараа д л

Зулбаатар -

тэр үед чинл өөрөө энэ суманд ирж нээж байсын. Тэрнээс хойш тэгээд үзэгдэхээ байсан.

Отгонбаяр -

тэрнээс хойш улс төрийн үйл ажиллагаа явуулахаа больсон уу?

Зулбаатар -

больсон. Манай авгай бас ярьдагын Эрдэнэбатын намд орохгүй гээд байхад нь ор ор гээд авгайгаа дараагаар нь энэ хоорондоо дамарч ажлаасаа хусагдах шахуу юм болж. Өөр намд хувьсгалт нам ч яахав

Отгонбаяр -

сумын удирдлагууд тэгэхээр өөр нам дэмждэг ил гарсан хүмүүстээ ер нь ажил олгох я ар нэгэн тийм боломж олгодогүй гэж ойлгогдоод байна л даа.

Зулбаатар -

тийм шүү. Яг үнэн. Аль аль нь тэгээд ажлаасаа гарсан хямарсан үе л байсан. эх орон тэгээд 1500000 асуусан улсууд их байх юм байна ш дээ. Тэгээд хэлсэн суудлуудаа өгөх юм байгаа биз дээ. Ам гарсан.

Отгонбаяр -

өгнө гэж бодож байна уу тэрийг

Зулбаатар -

өгнө гэж бодоод л ард түмэн манай энэ Лхагвасүрэн их олон хүүхэдтэй. Зөндөө мөнгө авна нэгээр нь машин авна. Тэгээд талаар нь байшин авна гээд л ярьж байх юм байна ш дээ.

Отгонбаяр -

нөгөө хархны нүхэнд цөцгий хийнэ гэхийн юм болох вий дэ.

Зулбаатар -

өгөх л байх гэж бодох юм байна шдээ. Одоо тэгээд сайхан баян уурхайгаа хувьчлалаад юм хийгээд өгчих байх гэж айхын. Мань мэт ч яахав үр хүүхэд минь хэрэгтэй юм болов уу гэж одоо ч яахав болоод л байхын. Тйимээ ер нь тэр сайхан баялагийг хичнээн жилийн нөөцтэй. 35% гээд байсан одоо юу болсон. Заримдаа харамсахын. Аль аль үе үе дамжигдах өв хөрөнгөө хямдхан өгчихбөл хэцүү л байгаа байхдаа. Бид нар ч гэсэн хашаагаа багасгаад тэр олох баялагын ингээд хямдхан өгчвөл хэцүү л байх. Тиймээ ер нь тэгээд би бодохын тэгээд тэр ард түмний хийсэн зүйлээ тэгж хямдхан өгөх гээд байгаа юмуу өрөнд баригчихаад байгаа юмуу хэн мэдэх үү. Би одоо аминаа бодоод л. Одоо яахав газар нь байж байвал яасын болдоо гэж. Өөрийн тухай юу? Би ч одоо их онигоотой хүн. Энэ Ганбаатар их онигоо зохиогоод байдагын

Отгонбаяр -

энэ хүмүүс таны талаар онигооо зохиогоод байдаг юмуу?

Зулбаатар -

ер нь бодиттой шахуу

Отгонбаяр -

ер нь шахуу л гэхээр ямар онигоонууд байна.

Зулбаатар -

битүүнд битүүрэх гээд байж байсан байхгүй юу тэгсэн үсны машинтай ус өгдөг байсан байхгүй. Тэгсэн усгүй боллоо гээд шинэ дээлээ өмчихөөд битүүрэх гээд байж байтал уурын зуух усгүй боллоо гээд уурын зуух усгүй бол тэгээд л нэгдэл тэгээд л уурын зуух бохирдоод хачин юм болно. Давхиад л очоод усаад хийгээд дууссан тэгээд л урт талын дугуй хийн нь гарсан байсын тэр үед уур хүрээд л хүчээр асаах гээд байж байтал дотуур хормой нь дугуйны завсар явж байна. Тэгсэн чинь л хүүхэдтэйгээ явсан нэг бандитайгаа. Яг дуу хийлээд гарч ирдэггүй тэгээд л хайчлаад хаяа гээд л хийг нь гаргаад л ийм юманд яаж болох уу

Отгонбаяр -

тэгээд тэр чинь хийг нь гараад дээлээ бүтнээр нь авч болдоггүй юм уу. Хурган дотортой дээлийг

Зулбаатар -

тэр үед ч залуу байсан 80 хэдэн үнд би гэрлээд нэг 2,3 жил болсон авгай багшийн сургуль төгсөх гэж махаан идэж 5,6 жил хүлээсэн. Тэгээд сууж суужчаад тэгээд нэг битүүрэх гээд юун дээл мээл очоод өөр дээл өмснө гэж бодохгүй юу.

Отгонбаяр -

дээл хайран биш баа ш дээ. Одоо шинэ хурган дотортой дээл гэдэг чинь үнэтэй шүү дээ.

Зулбаатар -

дээл хайран биш. Тийм байхад тийм л байлаа.

Отгонбаяр -

тэгээд хайчлаад Зулбаатар. Дор нь хайчлаад тэгээд ирэнгүүдээ хүүхдэдээ дүү нараар нь тэр том хамерын хийг нь гаргаад аваад ир гээд дотуур хамер дор нь нөхөөд дор нь хийчихгүй. Дотор нь хийхгүй гаднахыг нь хийсэн юм шиг байгаан зүгээр завсар нь хавчуулагдчихгүй юу. Тэгж онигоотой. Онигооч гэж болсон явдал.

Зулбаатар -

цэрэг ачаад л ймаг ордог байхгүй. цэргүүд буугаад л тэр сайхан овоотой тэнд бид нар чинь явахаар мөргөдөгийн. Тэнд би чинь цэргүүд ачсан хүн чинь бас сэгсүүргэн дээлээ өмсөж байгаа юм чинь өвөл байсын түр цэрэг байсан байх. Тэгээд масло иднэ тэр үед чинь машин тэрэг 30 тай явж байсан үе юм чинь масло том 10 ын нөгөө юунд голын хооронд масло хийгээд тэрийг гаргаж ирээд 8 хувинд хийж байсын буухад 30 чинь өндөр юм чинь би чинь намхан хүн чинь машинаас буухадаа нөгөө масло нь дээрээ буугаад байдаггүй өнөө нэг гоё хувцас маань байхдаггүй. Бензинээр арчиж байж нэг арилаж байж билээ. Бүүр онигоо.

Отгонбаяр -

их олон нам дамжиж найзуудад их шоолуулдаг юм байна лээ тэ. Олон нам дамжсан олон нам байгуулсан гэж. Хэ хэ

Зулбаатар -

өө сая нэг гоё юм ярих гээд байсан орж ирдэггүй юм байхдаа. 53 тай хот явсанг. Нягтлантайгаа. Хот яваад дөнгөж наана нь машины хагас гол хугараад суучихваа.

Отгонбаяр -

Юу хугараад

Зулбаатар -

хагас гол

Отгонбаяр -

аан хагас гол

Зулбаатар -

тэгээд 2 уулаа нягтлантайгаа унтаж байсын. Нэг харсан чинь нэг гахай гүйж явна.

Отгонбаяр -

нөгөө дээр очсон гахай юу.

Зулбаатар -

тийн нэг гахай буучихсан явна. Дахиад харсан дахиад нэг гахай буучлаа хойноос нь элдчихлээ. Гутлаа тайлаад гүйсан чинь гүйцдэггүй.

Отгонбаяр -

Тэгээд алдчихсан уу

Ганбаатар -

наадахь чинь тэр зэрэг нэмэхийн өмнө дээр гардаг шиг биеэн дээрээ юм зураад гүйж явсын.

Отгонбаяр -

тэгээд барьж чадсан уу?

Зулбаатар -

Чадаагүй

Ганбаатар -

авбалгүй яадгийн.

Зулбаатар -

аваад

Ганбаатар -

барьж авсан чинь өмднийхээ тэлэг суг татаад оосорлоод ингээд хүзүүг нь ороочихсон. Тэгээд гараараа барьчихсан явж байсан чинь замын хүн таарахгүй юу. Замын хүн ч юу байхав мал хариулж явсан хүн. Энийг машин дээр гаргаад өгөөч гэсэн чинь нөгөөдөх нь айгаад яваад өгсөн. Тэгээд яахав ээ гэсэн чинь нөгөөдөхөөсөө барих гэхээр өмд нь шувтрах гээд буух гэхээр гахайгаа алдах гээд

Отгонбаяр -

буух гэхээр гахайгаа ардах гээд байдаг өөрөө бууя гэхээр өмд нь шувтрах гээд байдаг. Тэгээд яасан вэ.

Зулбаатар -

тэгээд гахайгаа тэгээд тэгээд тавиад өгсөөн. Тэгээд туулруу ороод явсан. Дараа нь би эргээд хот орж дахиж тушаагаад.

Отгонбаяр -

хэдэн гахай байсын?

Зулбаатар -

өө зөндөө олон гахай нэгдлийн гахай л ачиж явахгүй юу. Тэгээд Улаанбаатар орж тушаачаад эргэж ирж жижиг машинаар тэр үед 21 тэй байсын. Тэрийгээ унаж уур хүрээд эргэж. 2 гахайг хүн олсон байна. Уур хүрээд 21 ын хойд талд чихэж хаяад тэгээд ганцаараа нэг хүнтэй явсын. Тэгсэн хойд суудлыг эвдээд хаяасан гарсан байдгын. Өө цонхыг минь хагалаад гарах гээд байдгын. Давхисаар байгаад л ирсийн.

Отгонбаяр -

тэр 2 ихэр

Зулбаатар -

тэр хоёр тэр үед чинь авгай төрөх гээд тэгээд л очсон чинь дарга 2 ихэр хүүтэй болж за баяр хүргэе л гэж байдгын. Дараагаар нь 2 гартай шүү. Хоёр ихэрийг мэдэхгүй хоёр гартай шүү гээд хоёр юмуу гэсэн чинь мэдэхгүйэ 2,юм уу 3 ч юмуу. Намайг их онигоонд хийдэг л дээ.

Отгонбаяр -

тэр гахай их сонирхолтой хөгжилтэй кинонд гардаг шиг.

Зулбаатар -

лоолой лоолой гээд л элдчихнэ. Гахай ч дийлддэггүй амьтан шдээ, хоншоорт нь л хийхгүй бол ерөөсөө. Ганбаатар надыг бүүр гоё мэддэг нэг хэлэх үг байгаан.

Отгонбаяр -

танай нутгийн байгаль нутаг усны байдал их өөрчлөгдөв үү? ямар өөрчлөлтүүд гарав?

Зулбаатар -

тариа ургахаа байлаа.

Отгонбаяр -

тарьсан ч ургахгүй байна уу

Зулбаатар -

тарьсан ч ерөнхийдөө манай будаа тарьдаг байсын

Отгонбаяр -

тарихаа байсан юмуу ургахаа байсан юмуу?

Зулбаатар -

тарьдаг байсын ганц худаг хэрэглэдэг байсан. одоо ч гайгүй болж байна ш дээ хэдэн жилээс өмнө 2003 оноос нэгдэл чинь малыг сүйдлэнэ шдээ би нэг малтай үхэртэй нүүж ирсэн. Яахав дээ байгаль цаг уур эргээд ашиг шимээ өгөх юм даа. Цаг уур ч заримдаа нэг халуураад заримдаа нэг ч бороо ороод л заримдаа огцом огцом нар гарч ирнэ. Цаг уурын чиг нь өөр болчихсон байна: хуучин ногоо ургаад сайхан үе байсан. одоо ногоо ургах үе ховордсон шүү. Цаг уурын байгалийн юм байгаа биз дээ тиймээ

Отгонбаяр -

ус ямар болж

Зулбаатар -

ус ердөө байхгүй болсон ш дээ. Ер нь тэгээд сайхан урсдаг савангйин гол маань бүр байхгүй болсон. Одоо усны зовлонг худагаас татаж байна мотороор татаж байна. Тусдаа нэг мотортой тэрийгээ авчраад л татдаг. Цаг уур тэгээд хэцүү л болсон байна шүү байгаль ер нь тэгээд

Отгонбаяр -

газар усны нэрүүд өөрчлөгдсөн үү

Зулбаатар -

газар усны нэрүүд хэвээрээ бүгдээрээ сайхан уламжлалтаараа

Отгонбаяр -

таныг ингээд нэгдлийн механик хийж байх хугацаанд шинэ машин шинэ техинкүүд их ирж байв уу их олон үнэхээр тухайн үед их сайхан санагдаж байсан тийм шинэ зүйл нэвтэрч орж ирж байсан үү

Зулбаатар -

тухайн үед би ч одоо далан 84 оны үед ерөхий механик байсан. тэгсэн тракторууд шинээр ирдэг байлаа. Дандаа шинэ трактарууд дандаа ургац сайн авдаг байлаа. Арав хорин гаран саяйг авдаг байлаа будааг чинь. Тухайн үед дэлхийн жишигээр шинэ ч юм нэгдэлд ирдэг байсан.

Отгонбаяр -

механикч хүнд энэ сайхан дэвшил байна шүү гэж бодогдох тийм техник хэрэгсэлүүд орж байсан уу?тийм юм санагдаж байна уу таныд

Зулбаатар -

манай дашинчилэнд шип байсан 1000 машин засварын газар гэж байсан шдээ манайд улаанбаатарт чинь тэнд чинь манай шип байсан юм. Дандаа хуучин машин аваачиж өгнө дандаа шинэ шахуу болоод ирдэг 30,53 бүгдийг нь засварлана тиймэрхүү юм байна . бид нар чинь сайхан шинэ машинтай болно гэж баярладаг үе олон бий. Сүүлд авчирсан сүүний машин байна ш дээ. Сүүний машин нэг өдөр саатвал тэрэн олон малчид чинь заводын чинь төлөвлөгөө биелэхээ байна.

Отгонбаяр -

сум дээр хэдэн завод байсан вэ сүү тосны завод нэг суманд

Зулбаатар -

4

Отгонбаяр -

: аан тэр 4 заводыг тойроод өдөотөө

Зулбаатар -

4 машин явна ш дээ.

Отгонбаяр -

аан 4 машин явна. Тэгээд машин хэдэн литр сүү авчрах уу

Зулбаатар -

3,4 тонн авна шдээ

Отгонбаяр -

сайн байна ш дээ. Тэгээд тэр сүүгээ хаашаа аваачиж өгөх үү хотод уу

Зулбаатар -

үгүй эндээ анга

Отгонбаяр -

аан эндээ цөцгий боловсруулдаг юм уу

Зулбаатар -

тийн Ганбаа ахлагчтай сүүний завод Ганбаатар: одоо энд тал нэг цагаан байшин байсын сүүний үйлдвэр Дани улсаас төхөөрөмжийг нь оруулж байсын. Тэр чинь уг нь бол их сайн үйлдвэр байсын даанч шатчихсын

Отгонбаяр -

бүр шатчихсан юм уу Ганбаатар: бүүр шатсан тэр чинь өвөл сул болчихдог байхгүй юу өвөл өвс хураачихсан сул зайнд нь тэгсэн өвсөндөө гал авалжаад тэгээд тэр юу ч байхгүй шатсан ш дээ тэр үндэсээрээ шатаад тэгээд байхгүй болсон. Тэрнээс өмнө чинь яахав их том завод байлаа ш дээ.

Зулбаатар -

их том завод цөцгий энтэр боловсруулдаг. Улсад тушаана.

Отгонбаяр -

за 2 уулаа ингээд эхний яриагаа дуусгая..

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.