Zulbaatar


Basic information
Interviewee ID: 990353
Name: Zulbaatar
Parent's name: Gombosüren
Ovog: Tüdevgün
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: group
Belief: Buddhist
Born in: Dashinchilen sum, Bulgan aimag
Lives in: Dashinchilen sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
keepsakes / material culture
belief
literature
funerals
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Зулбаатараа 2 уулаа -2 дахь яриагаа эхэлье. Надад нэг ийм ийм юм асууж тодруулмаар байна л даа. Танайх их тийм бурхан тахил түрүүн ярьж байсан хүрд байна. Ахиад бурхан номын зүйлсүүд их байхын тэгэхээх өвөө чинь энэ номыг сумын нарийн бичгийн дарга байсан гэсэн тэ? Тэгэхээр лам талын боловсролтой хүн байсан юм уу уламжлаж ирсэн юм уу

Зулбаатар -

Манай ижийн талын хүн номтой хүн байсан. манай ээжийн тал. ХархүүгийнДондог гэж

Отгонбаяр -

Хэний Дондогоо

Зулбаатар -

Хархүүгийн Дондог гэж энэ Баяннуурын ойролцоо

Отгонбаяр -

Хархүүгийн Дондог юм уу за

Зулбаатар -

тэрний өвөө нь манай өвөг эцгийн эцэг нь бүгдээрээ лам хүн байсан. тэрний ижийгийн бурхан ажаагын бурхан гээд тэр үед чинь олон бурхан өгч байсан тэгээд л дараа нь эцэг маань өнгөрөөд бурхан тахил нь над дээр ирсын. Манай эцгийн

Отгонбаяр -

Танай эцэг хэдэн онд өнгөрсийн

Зулбаатар -

одоо 6 гаран жил болж байна даа

Отгонбаяр -

Аан тийм үү.

Зулбаатар -

4,5 жил болж байна уу бараг 10 жил болж байгаа байха.

Отгонбаяр -

тэр социализмын үед чинь энэ бурхан тахил хаалттай байсан ш дээ. Тэгээд яаж авч явж байсын

Зулбаатар -

Манай өвөг эцэг тэр үед олон хүмүүс ирж соёлын юм гэж Цэрэндэв гуай энтэр чинь энэ томчуул ирж соёлын өв гэж үзэж явдаг байсан үе байх.

Отгонбаяр -

Аан тэгж хэлдэг.

Зулбаатар -

тийн одоо ёр нь соёлын өвийг хадгалах ёстой гэж

Отгонбаяр -

соёлын өвийг хадгалах

Зулбаатар -

тйин тэгж одоо манайд ирж байсан. тэр одоо манай аавийн ах Даваадорж гэж бөх байдаг ш дээ. Жинхэнэ бөхийн удам. Яг тэнд нь бөхийн удам байдгийн.

Отгонбаяр -

одоо энэ суманд байгаа юу?

Зулбаатар -

Байгаа төв дээр байдаг. Тэнд орж асуувал оруулж өгч болно ш дээ. Манай ах хүү

Отгонбаяр -

тэр ном сударууд өвлөж ирсэн үү

Зулбаатар -

тийн тэрэнд чинь жинхэнэ байдгийн. Гэр барингууд л нэг ном өгдөг ш дээ тэр. Авгай өгсөн гээд л миний хэдэн байдаг болохоос биш. Даваадорж ахын ном бурхан тахилтайгаа

Отгонбаяр -

та ер нь тэгээд багаасаа шүтлэгтэй шүтдэг байсан уу ? эсвэл сүүлд 90 оноос юм чөлөөтэй болсноос хойш шүтдэг болов уу?

Зулбаатар -

би багаасаа л тарни мэддэг байсан. нарны тарни өглөө нар гарахаар өдөр болгон нарыг шүтэж явбал ажил бүтэмжтэй монгол хүн бүгд л бодох ёстой тарни. Ума хаа ум гээд л хэлнэ дээ. 24 цагтаа бүх юм таарна тэгээд уншсаар байгаад өдийг хүрлээдээ. Би одоо жолооч болоод 19 жолооч болсон өдийг хүртэл жолоо мушиглаа яахав янз бүрийн юм тохиолдож байсан. үхлээс аварч байсан гэж би боддогийн.

Отгонбаяр -

тэгээд жолооныхоо ард суугаад тарниа л унших уу

Зулбаатар -

өглөө босно. Нарнаар уншина. Одоо ч гэсэн өглөөний нар гаргахаар уншиж орой нар жаргахаар уншиж байвал сайн.

Отгонбаяр -

их урт тарни юм уу

Зулбаатар -

умаржий ум суухаа гээд л

Отгонбаяр -

тэгээд л болоо юу. Тэгээд 24 цаг

Зулбаатар -

тийн

Отгонбаяр -

монголоо энэ ямар утгатай бол?мэддэг үү монголчилбол

Зулбаатар -

тэр нар бие хоёр хамдтаа ажил бүтнэ гэж л хүний зам мөрийг засаж өгдөг тарни.

Отгонбаяр -

хэнээс сурсан вэ?

Зулбаатар -

манай энд Лувсан өвгөн гээд том өвгөн байсын лам. Тэр надыг загнаад чи ч олон жил явахгүй дээ 3,4 үсэг тогтоогоод ав. Энэ нарыг харж тогтоож ав. Жолооч хүн байж. Хэдэн үсэг цээжлэхгүй яасын гэж намайг загнаад тэгэхээр нь би тэрийг өдөр бүр боддогийн багш маань тэгж хэлж өгч байсан. ум ар жий ум суухаа ум ар жий ум суухаа гээд л өглөө босоод 21 уншчихвал бүр сайн. Үдэш ас уншиж байвал бүр сайн. Ер нь тэгээд бодсон санасан газраа уншиж явдагын би. Тийм сайхан тарни байгаа юмаа. Хүн ер нь морь унасан ч гэсэн ум ар жий ум суухаа гээд л болно ш дээ. Ер нь бүгд хүнд заяасан тарни.

Отгонбаяр -

социализмын үед чинь энэ шүтэх бурхан тахил байх ламд очих чинь хаалттай байлаа ш дээ.

Зулбаатар -

тэр үед хаалттай байсан. манай эцэг маань өглөө үүрээр л цагаан сарын нэгэнд багш дээрээ очино гээд л манай аавийн багш их том хүн байсан юм гэсэн. Хар өглөө л 2,3 цагийн үед л аав яваад л 20 ,30 км давхиж багш дээрээ очиж л золгодог байсан байх гэж би боддогийн. 20, 30 км очоод л тэр үед бүх юмыг асуудаг тусгай л байсан юм шиг байгаан.

Отгонбаяр -

тэгээд тэр багш нь нууц байсан уу? Зүгээр байхдаа хар хүн шиг байсан үү?

Зулбаатар -

тэр үед чинь нууц байгаагүй ээ багш нь багш хэвээрээ л байсан. хамаагүй л. Миний мэдэхийн ирж очоод л байдаг байсан ш дээ.

Отгонбаяр -

хүүхэд байхад чинь нөгөө эмээ өвөө дээрээ мал дээр байсан уу?

Зулбаатар -

мал дээр

Отгонбаяр -

мал дээр байхад тэр хөдөөгийн малчид тэр шүтлэг нь хэр зэрэг байсан вэ?

Зулбаатар -

шүтлэг яг хэвэндээ л байсан байх ер нь. Шүтлэгтэй л байсан. мааний хөгшид гээд л орой болгон маани уншдаг байлаа. Тэр гэрээрээ байна. Дүнчүүр маани гээд л янз янзийн юм их байна ш дээ. За би та нарт нэг дүнчүүр маани нэг хэсгийн уншиж өгье

Отгонбаяр -

За

Зулбаатар -

”нэгэн зуун утаа ороонгоо дэлгэр мааниуд дүнчүүр мааниуд түмэн буман ногоон жамин шадиг чамин шог богдоо эзэн далай ламаас нь жанчабал ханан диваажингийн орондоо даган даган төрнөө. Ума хэрэ бадна шари хулу. Ум маани бадми хум. Ум маани бадми хум. Ум маани бадми хум.” Хоёр зуун утаа ороонгоо дэлгэр маануд дүнчүүр мааниуд түмэн мааниуд буман ногоон жамин шадиг чамин шог богдоо эзэн далай ламаас нь жанчабал ханан диваажингийн орондоо даган даган төрнөө. Ума хэрэ бадна шари хулу. Ум маани бадми хум. Ум маани бадми хум. Ум маани бадми хум.” Гурван зуун утаан ороонгоо дэлгэр мааниуд дүнчүүр мааниуд түмэн буман ногоон жамин шадиг чамин шог богдоо эзэн далай ламаас нь жанчабал ханан диваажингийн орондоо даган даган төрнөө. Ума хэрэ бадна шари хулу. Ум маани бадми хум. Ум маани бадми хум. Ум маани бадми хум.”дөрвөн зуун утаа ороонгоо дэлгэр мааниуд дүнчүүр мааниуд түмэн буман ногоон жамин шадиг чамин шог богдоо эзэн далай ламаас нь жанчабал ханан диваажингийн орондоо даган даган төрнөө. Ума хэрэ бадна шари хулу. Ум маани бадми хум. Ум маани бадми хум. Ум маани бадми хум.”таван зуун утаа ороонгоо дэлгэр мааниуд дүнчүүр мааниуд түмэн буман ногоон жамин шадиг чамин шог богдоо эзэн далай ламаас нь жанчабал ханан диваажингийн орондоо даган даган төрнөө. Ума хэрэ бадна шари хулу. Ум маани бадми хум. Ум маани бадми хум. Ум маани бадми хум.”зургаан зуун утаа ороонгоо дэлгэр мааниуд дүнчүүр мааниуд түмэн буман ногоон жамин шадиг чамин шог богдоо эзэн далай ламаас нь жанчабал ханан диваажингийн орондоо даган даган төрнөө. Ума хэрэ бадна шари хулу. Ум маани бадми хум. Ум маани бадми хум. Ум маани бадми хум.”ёсөн зуун утаа ороонгоо дэлгэр мааниуд дүнчүүр мааниуд түмэн буман ногоон жамин шадиг чамин шог богдоо эзэн далай ламаас нь жанчабал ханан диваажингийн орондоо даган даган төрнөө. Ума хэрэ бадна шари хулу. Ум маани бадми хум. Ум маани бадми хум. Ум маани бадми хум.”

Отгонбаяр -

түрүүн та ингээд дүнчүүр маани уншлаа шдээ энэ дүнчүүр мааниг хэзээ та сурав?

Зулбаатар -

хүүхэд байхаасаа

Отгонбаяр -

бүр хүүхэд байхаасаа юу

Зулбаатар -

тийн бүр 3,4 настай байхаасаа орой бүр маани уншдаг хөдөөнийхөн чинь 3 ,4 айл байхад чинь бүгд хөгшин залуугүй л маани уншина ш дээ.

Отгонбаяр -

60 оны сүүлээр

Зулбаатар -

60 аад оны сүүлээр 50 аад онд төрсөн гэхээр

Отгонбаяр -

58 онд төрсөн тэ

Зулбаатар -

тийн. Хүүхэд нэг хөлд орсоэ цагаас л сурдаг байсан байхгүй юу

Отгонбаяр -

өө за.

Зулбаатар -

хүүхдүүд бүгд сураад л маани хөгжөөгөөд л орой болгон ингээд л хонио хотлуулчаад л бүх хоол ундаа идчээд л манай гэрд бүгдээрээ гэрт бөөгнөрч сууна бүгд цагаан идээгээ идээд л амарч байгаа нь тэгээд маани хөгжөөгөөд л тэгээд л дүнчүүр маани чинь их олон нэгэн зуун таван зуун гээд л маани зураагн үсэг гээд зөндөө олон маани байдгийн.

Отгонбаяр -

аан тэгээд маани хөгжөөж байгаа хүмүүсийг дагаж суугаад л хүүхэд сурсан байх нь тэ?

Зулбаатар -

тийн сурчихдагын.

Отгонбаяр -

тэр Ренчинбямба гуай Цэрэндэв гуай энтэр танайд ирэхдээ маани хөгжөөдөг байсан уу?тийм юм байсан уу санаж байна уу?

Зулбаатар -

тэр одоо урьд нь би номын сайн мэдэхгүй одоо л санаж байгаа тэр ууланд очоод л цацал өргөдөг ш дээ овоон дээр нь тэгэхээр л гоё гоё маань уншдаг байсан санагддагын. 4,5 3,4 настайгаа дагаж явсан байхаа. Тужил тэр урагшаа хөгөлхаан гэж байдаг ш дээ. Энэ урагш батхаан тэрлүү очно. Тэр багшийн сургуульд байсан. амарчаад л

Отгонбаяр -

тэр үеэр та нар маани хөгжөөдөг байсан уу? Санаж байна уу тэр талаар?

Зулбаатар -

маани уншиж хөгжөөдөг байсан байхаа. Мэдэхгүй юм байна.

Отгонбаяр -

одоо ингээд танай суманд таны мэдэж байгаагаал хүмүсийн сүсэг бишрэлийн байдалд өөрчлөлт орж байна уу? Хуучин бол их хаалттай байлаа. Одоо бол нээлттэй болоод ирлээ.

Зулбаатар -

одоо бол мэдэхгүйээ хуучин хаалттай байхад шүтдэггүй байсан шиг байгаан.

Отгонбаяр -

хуучин бол хаалттай байсан учраас шүтдэггүй одоо иээлттэй болсон учраас

Зулбаатар -

одоо бол хүн бүр босоод л өнөөдөл ямар өдөрүү гээд л зурагтаар ч гэсэн гараад л байна. Тийм өдөр байна.тийм өдөр ийм юм хийхгүй гээд л засал нь ямар янзтай хийх үү.

Отгонбаяр -

нэг ийм асуудал байна Зулбаатар гуай. Танай сумын энэ нутгийн ардын оршуулах ёслол ямар байсан вэ?одоо нас орсон хүнээ яаж хөдөөлүүлдэг байсан?

Зулбаатар -

дээр үед үү?

Отгонбаяр -

тийн. Хуучин цагт одоо ямар өөрчлөлт орсон? Энэ талаар та?

Зулбаатар -

дээр үед бол нэг морин тэргэнд тавиад л тэгээд ил оршуулдаг байсан. тэгээд л явдаг байсан. одоо бол ёслол төгөлдөр машин тэрэг цуваад л янз янзийн соёл нь би одоо сайн мэдэхгүй. Оршуулга үзлээ гээд л нууцаар үздэг байсан үе. Олон хүн цугладаггүй байсан үе. Өвөгчүүл одоо бага насанд л өнгөрсөн. Би одоо ижийгийн эцгийн эцэг ч юмуу тэ тийм л үе байсын нэг л өглөө босоод ирсэн ороод будаагаа идээд л өнгөрөхөд нууцгай байсан юмуу олон хүн ордоггүй байсан юмуу тэр улсууд айдаг байсан юмуу бүү мэд. Тиймэ ер нь одоо бол нээлттэй болсон болохоор шууд л олон хүн цуглаад л

Отгонбаяр -

оршуулдаг газар нас барсан хүнээ тавьдаг газар тусдаа байсан уу хөдөө?

Зулбаатар -

тусдаа байлгүй яахав тусдаа тусдаа. Тэр хошууных энд байх ёстон энэ хошууных тэнд байх ёстой гээд

Отгонбаяр -

хүүхэд байхад нөгөө мал адуу хөөгөөд хөдөө хэрээрээр явж байхад тийм ил хаяасан шарилтай таарч байсан уу?

Зулбаатар -

аан таарч байсан. тэр үедээ тэгээд айдаггүй байсан юмуу айлд байдаг байсан болохоор толгой л байж байдаг байсын байна. Тэрэг нь дээр тавьдаг байсан байх.

Отгонбаяр -

одоо энэ суман дээр оршуулгын ажил их нүсэр болж байна уу?

Зулбаатар -

сайхаан ах дүү нар нь бүгд цуглаад сайхан газар н тавиад нутаглуулж байгаа ш дээ.

Отгонбаяр -

тэгээд эргэж ил тавих ажиллагаа сэргэж байна уу?

Зулбаатар -

мэдэхгүй. Ил одоо тавьж байгаа үгүй мэдэхгүй юм байна. Гоё л юм хийдэг байсан. хажуугаар нь цемент цутгаад л бөөн л юм болдог байсан одоо больсон байна ш дээ. Газар ухаад л гоё сайхан юм хйидэг болсон байна ш дээ. Тйим л болсон юм шиг байна:

Отгонбаяр -

за та гэр бүлийнхэний талаар яриач?

Зулбаатар -

бид 2 2 уулаа би дашинчилэнд манай авгай Тарвайн Чойжавын 3 дахь охин нь Тарвай гэж тэр үед сумын засаг дарга байсан. тэдний хүргэн нь Тарвайн гэдэг тэр үед засаг дарга хийдэг байсан . манай хадам аав. Тэгээд тэр Чойжавын хүргэн нь болж 14 тэй охин аваад айлаас авсан.

Отгонбаяр -

та 2 их бага суусан байна шдээ 14 тавтай гэхээр чинь

Зулбаатар -

тэгсэн би цэрэгт л явахад чинь арван 58 оны 61 оных байсын. 3 насны зөрүүтэй улсууд. Тэгээд

Отгонбаяр -

юу сургүүльд байсан юмуу

Зулбаатар -

тийн сургуульд байсан. 4р анги гэж байж: тэгээд олон жил ханилж дээ. Зун хөдөө амралт болоод хөдөө замын үүдэд ажилладагын.

Отгонбаяр -

цэргээс ирчээд хуримаа хийсэн үү?

Зулбаатар -

тйин цэргээс ирчихээд хуримаа хийсэн. Цэргээс ирээд л цэргийн техниккумыг төгссөж байх жил хүүхдээ гаргачаад хүүхдээ орхичихоод би эмэг ээж дээрээ орхиод. Манай авгай чинь багш би нэгдэлд жолооч 2 уулаа ажилтай тэгж байтал 2 дахв хүү маант гарна. Анхны банди нь цэрэгт байхад 76 онд гараад

Отгонбаяр -

танай аав өвөө чинь гэрлэхэд чинь байсан

Зулбаатар -

байлгүй яахав.

Отгонбаяр -

тэгээд яаж гэрлүүлсэн гэр бариад л

Зулбаатар -

гэр бариад найр хийгээд л мал тасдаж өгөөд л. Манай өвөг эцэг бол нилээн хөрөнгөтэй хүн байсан:за би эр хүн гэхэд яахав нэг эр хүн 5 ямаатай унах унаатай явж байхад болдог юмаа. 5 ямаагаа төллөхөөр нь сүүг нь уучихна. Унагатай гүү чинь даага болоод даагын нь уначихна. Амьдрал гэдэг чинь сайн ч явж бол муу ч явж болно. Хамгийн гол нь дундчигээр нь аятайхан явж байгаарай миний хүү хүнд битгий муу санаж яваарай гэж. Миний зовлон гэж их хэцүү байдгийн нэг өдөр сайн ч явна. Нэг өдөр муу ч явна. Бие биенийхээ үгэнд сайн орж яваарай амьдрал гэдэг чинь их баян болох гэж битгий мөрөөд хамгийн гл хоосон дунд чигээрээ явахад болдог юм гэж тэгж хэлсйин. Ер нь тэгээд хүн чигээрээ ядууст тус болж өглөг өгч байвал хэзээд нэг цагт ирнэ. Тийм болоод би өдийг хүртэл яваад өдийг хүрч байна даа

Отгонбаяр -

танай энэ нутагт бэр гуйх гэр барих ёслол их юу юу нүсэр үү баруун тийшээ их хэцүү шдээ.

Зулбаатар -

аан тэгэлгүй яахав. Манай энд гайгүйээ

Отгонбаяр -

тийм үү

Зулбаатар -

тийм. Хадаг тавиад л ирнэ. Хадаг тавих гэж зөндөө л явж байлаа. Ийшээ байруун тийшээ зүглэхээр улам чанга юм байна лээ.

Отгонбаяр -

харин улам чангараад л

Зулбаатар -

тийм улам чангараад байдаг юм байна лээ.

Отгонбаяр -

ер нь яаж хадаг тавьдаг юм?танай эндэхийн зашилаар бол.

Зулбаатар -

хадаг тавиад л охиныг чинь гүйж яваа гэж үг хэлэлгүй л яахав

Отгонбаяр -

ерөөлч мөрөөлч очно биз дээ?

Зулбаатар -

очилгүй яахав.

Отгонбаяр -

аав нь очдог үү

Зулбаатар -

бэр гуйхад уу?

Отгонбаяр -

аанхаа

Зулбаатар -

б ч нөгөө айлаас бэр гуйж явсан болохоор айлаас бэр гуйна тэ? Тэр аав нь очоод л тэр хадагаа аавд нь өгнө ш дээ.

Отгонбаяр -

өө тийм үү?

Зулбаатар -

тийн. Хадаг тавиад л тэгээд л

Отгонбаяр -

тэр үеийн тийм яне бүрийн. Хориглодог зүйл юм хум байдаг уу?

Зулбаатар -

за тэгээд хамгийн гол нь ээжид нэг дээл хунар торго өгөөд л аавд бас янз янзийн юм өгөөд л хүүхдүүд нь бэлэг өгөөд л тэгээд л адаглаад л бэлдэж очно ш дээ. Одоо ингээд л би одоо хүүдээ бэр гуйхаа очиход л хадмынх нь талынхан охины талынхан баахан юм бэлдчихсэн байдаг юм байна лээ. Манайхаас тэгээд бүгдээрээ л очно. Тэгээд л адилхан адилхан уугаад л идэж уугаад л тэгээд л ёстой.

Отгонбаяр -

согтсон уу архангай чигээр бол ирсэн хүмүүсийг тасартал нь архи өгөөд явуулдаг гэсэн ш дээ. Танай энд гайгүй юу?

Зулбаатар -

гайгүй ээ ер нь тасартал ууна ш дээ. Өвөрхангай энтэр тасартал нь уулгана шдээ. Жолоочийг энтэр хайрлахгүй ш дээ. Би нэг арван хэдэн айлд бэр гуйж өгсийн. Тэгэхдээ би ч машинтай ч байсын. Намайг олон хүүхэдтэй ихэр хүүхэдтэй гэхээр л амьдрал дагадагын гэж боддогын. Тэгээд л дагаж явах хэрэгтэй гээд л заримдаа бас архидсаар байгаад гардагын .

Отгонбаяр -

тэгээд ер нь эрүүл хүүхэд гарах уу

Зулбаатар -

аан ер нь хэцүү шүү.

Отгонбаяр -

хэцүү байна.

Зулбаатар -

том ийм мөнгөн аягаар монгол архи хийгээд тэгж уухгүй бол болдоггүй юм шиг байгаан.

Отгонбаяр -

харин нэг тийм ёс байгаан. Ирсэн хүмүүсийг бараг мөлхүүлж гаргах ёстой.

Зулбаатар -

тийн. Төв аймгийн баянчандманьд байхад чинь бас эрүүл гарахгүй л юм бодогдож байсан. би одоо тэгээд жолоо бариад очсон сүүлд жолоочийгоо гайгүй хэдэн дүү нараа дагуулж очсон. Би эхлээд хадаг мөнгөн аяганд хийж өгөөд л байсан. жаал уугаад л байсан. уух л ёстой юм байвал уух л ёстой гэж бодоод л сүүлдээ тэгээд олон юм ярьмаар санагддаг ярихаар тэгээд л ярьсан л даа. Тэгээд сайхан явж олон хүүхдийнхээ нутгийнхандаа гайгүйээ өглөө эрт очоод л цагаар явна шдээ. Тэдэн цагт очоод тэдэн цагт гарна. Цагтаа л гарч багтай байвал тэр хүний хариуцлага. Арай гаргахгүй л лав.

Отгонбаяр -

яанаа

Зулбаатар -

за нэр алдар хэн гэдэг билээ

Отгонбаяр -

Отгонбаяр би түрүүн хэлсэн.

Зулбаатар -

манай дүүтэй ойролцоо нэртэйн би найман охин дүүтэй.

Отгонбаяр -

дүү нар чинь бүгдээрээ охин

Зулбаатар -

дандаа охин тэгээд найман хүргэнтэй тэгээд л.

Отгонбаяр -

за их баярлалаа Зулбаатар гуай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.