Handaa


Basic information
Interviewee ID: 990360
Name: Handaa
Parent's name: Jamba
Ovog: Marguud
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: seamstress, herder
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
illness / health
work
family
literature


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

Хандаа хоёулаа яриагаа эхлэе. Тэгээд эхлээд өөрийнхөө төрсөн цагаас хойш өнөөг хүртэл ирсэн амьдралынхаа түүхийг товч ярьж өгөөч ээ

Хандаа -

1955-н онд энэ Хишиг-Өндөр сумд төрсөн айлын том охин

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд доороо болохтой зэрэг 7-н дүүтэй 2 эрэгтэй нөгөө 5-н эмэгтэй. Тэгээд л одоо ээж аав маань болбол одоо малчид малчин байсан. Тэгээд ээж маань болохоор айлын хамгийн бага аав маань болохоор айлын доороосоо 2-дахь нь 2-уулаа их л долоон наймуулаа юмуудаа

Отгонбаяр -

Их олуулаа

Хандаа -

Тийн гэхдээ манай аав бол айлд өргөгдөөд айлын ганц хүү болж өссөн тийм хүн тэгээд яахав аавын тэр өргөж авсан аав нь 13-н настайд нь өнгөрөөд аав 17-н настай л нэгдлийн гишүүн гэдэг юм тэр үед л нэгдэл байгуулагдаж байсан байх аав дөнгөж нэгдэл байгууллагдаж байх үед л тэгээд... аав 13-тай байхад ээж дүү 2-тойгоо амьдарч байгаад нэгдэл гэдэг юмний жинхэнэ гишүүн болсон юм шиг байгаа юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд тэр цагаас авхуулаад дандаа хонь малласан. Тэгээд хорин хоёр настай манай ээжтэй гэр бүл болоод тэгээд 2-уулаа шууд нэгдлийн мал маллаад дандаа хонь малласан. Тэгээд би чинь нөгөө найман настай сургуульд ороод тэгээл яахав сургуульд найман настай сургуульд орох дээр зэрэг манай аавын өргөж авсан ээж байсан учраас нэг гэр бариад төв дээр байшин хашаа аваад эмээтэйгээ 2-уулаа сургуульд орж байгаа юм. Тэгээд намайг сургуульд ороход нөгөө сургууль нь одооныхтой адилхан цүнх энэ хувцас чинь гоё байгаагүй шдээ монгол гуталтай даавуун даалимбан дээлтэй сургуульд ордог байхгүй юу тэгэхээр ээж чинь намайг сургуульд орхоор том дэлгүүрээр явж байгаад цүнх аваад сурагч цүнх бүр ийм саарал өнгөтэй

Отгонбаяр -

Гоё цүнх

Хандаа -

Аа гоё цүнх тэгээд би чинь эмэгтэй нь ингээд ногоон даалимбан дээл цагаан малгай уул нь болбол тийм улаан даавуун дээр цүнх хийгээд цагаан даавуугаар таван хошуу хатгаж ордог байсан байна шдээ

Отгонбаяр -

Чи хэд жаран хоёр жаран гурван онд

Хандаа -

Гурван онд

Отгонбаяр -

Гурванд онд сургуульд орж байгаа юм

Хандаа -

Тийн тэгэнгүүт чинь ээж намайг нэг төв орж ирээд яасан чинь дэлгүүрт сурагч цүнх цөөхөн ирсэн юм аа тэгээд тэгээд нэг ийм саарал үүрдэг цүнх авч өгөөд тэгээд нэг шинэ ногоон даалимба авч дээл хийгээд цагаан даавуугаар одооных шиг зуны одоо нэг малгайнууд гардаг шдээ дэлгүүрт тийм юм цагаан даавуугаар энийг нь ингэж хэрж байгаад сэвсгэр малгай хийж өгөөд тийм малгай хийж өгөөд ногоон даалимбаар дээл хийж өгөөд цэнхэр цэнхэр даалимбаар шарвааран өмд тэгээд нэг 37-н төгрөгний хүрэн ултай гутал

Отгонбаяр -

За

Хандаа -

Аа тэр чинь одоо их гоё гутал шүү дээ

Отгонбаяр -

Янзын ганган хүүхэн шиг болоод очсон уу?

Хандаа -

Тэгээл одоо сургуульд орох бэлтгэлийг ээж тэгэж хангаж өгч байгаа юм. Тэгээд эмээтэй намар сургуульд ороод орсон чинь Билгээ гээд нэг багшийн шинэ төгсөлтийн багш их ганган багш даа эрэгтэй тийм эрэгтэйн ангид оров тэр нь яаж тэрийг яагаад таньдаг юм гэхлээр нөгөө нөгөө багш нарыг чинь хавар төлд гаргадаг байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгсэн чинь нэг дуу хөгжмийн багш Жигжидсүрэн гээд нэг багш тэр хоёр манай бүлд очиж мал нэг хэд хоног харж өгсөн байхгүй юу нөгөө залуухан багш тэгээд намар сургуульд оронгуут нөгөө багш маань манай ангийг нэгдүгээр ангийг тэгэхээр чинь таньдаг багштай болж байгаа юм

Отгонбаяр -

Ннхн

Хандаа -

Нөгөө ах гээд гүйгээд байсан хүн маань миний багш надад маш сайн тэгээд би чинь нөгөө хөдөө тэр төв олон хүн орж үзээгүй юм чинь маш аймхай хүүхэд байсан гээд байгаа юм аа багш одоо ярьж яриад байдаг юм тэр тэгээд юмний ард завсар нь тэгээд яахав дээ сургуульд ороод багш ч нөгөө таньдаг багштай болохоор тэгээд энэ хойно энэ бага сургуульд нэг сурсан юм тэгээд яахав хэд хоног харандаагаар бичиж явж байгаад л юу чернилээр бичдэг нэг нэг хор нэг хор гэж юм аа. Тэр хор гэж юм нь бас олдохдоо муу шдээ тэгээд нэг ийм шилэн чернильийн сав нэг ийм жижигхэн дөрвөлжин ууттай нөгөө чернильийн хор гэж нэг тийм юмтай ээж л нөгөө хичээлийн хэрэглэл гэж авч өгсөн юм байна л даа тэгээд одоо ийш л ховор л юм тэгээд ээж л яаж нэг тэгж байгаад хичээлийн хэрэглэлийг нэг татдаг байсан юм байлгүй дэлгүүр тэгээд тэр үед нь ээж их л гоё юм авсан шиг байгаа юм тэгээд нэг тийм юмтай болонгуут нөгөө хэд хоног хичээлээ хийвдээ одоо нэг сар хэртэй болсон юм уу яасан юм харандаагаа тэгээд черниль болж байгаа юм тэгэнгүүт чинь хөөрхий би ч ёстой нэг цул черниль болж байлаа.Тэгээд л юу яагаад аймаар черниль болоод дараа муу үзэг шиг юмаа нөгөө муу юугаа эхлээд нөгөөдхийг чинь ах эгч мэгч өгдөггүй хүн чинь өөрөө найруулах гэж сайн болох гэж ус хийгээд эмээтэй хоёулаа будлиад гэрээрээ нөгөө хороо бүр талаар нэг черниль болгоод эгч арилгахгүй эмээ жаал угаадаг байсан байгаа тэгээл нэг юм гараа нэг жаал угааж авч байгаад ирнэ ирээд нэг черниль шиг юмандаа дүрээд нөгөө үзэг шиг юмаараа ингээд нэг яасан чинь ёстой нээрээ ээж нэг хөдөөнөөс орж ирээд л сургууль дээр ээж явахдаа би аймаар айгаад машин энэтэр хажуугаар өнгөрхөөр нөгөө ухасхийгээд хашаа машаа налаад зогсцон машинаас аймаар их айдаг тийм хүүхэд тэгээд нэг юм явж байгаад багш нэг өдөр ээж ирсэн чинь нэг бороо ингээд ороод намар 9-н сараын сүүлч болж байсан юм нэг бороо орцон тэгсэн чинь энэ сурэуулийн энэрүү яндан шиг юм ингээд тавиад тэгээд тэрүүгээр нь нөгөө дээвэр дээрх ус нь гоождог

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгээд багш нөгөө хичээл тараад гарсан ээж яг авах гээд бүтэн хагас айн болж байсан байх даа тэгээд ээж хүүхдээ авна гээд нэг ирсэн юм байгаа биздээ тэгээл яасан чинь ёстой нээрээ гар нь аймаар черниль багш тэгээд тэр цоргоор ус нь гоожно тэрнээс гарыг нь угаагаад

Отгонбаяр -

Яндангаас гойжиж байгаа уснаас

Хандаа -

Тийм

Отгонбаяр -

Аанхан

Хандаа -

Тэгээд би чинь нөгөө л ингээд 1 дүгээр анги нэг юм төгссөн. Хоёр дугаар ангид тэр үед чинь хөдөөнөөс сургуульд мориор хүүхдүүд сургуульд хичээлд явна шдээ

Отгонбаяр -

Пөөх хэдэн км-ийн зайтай

Хандаа -

Өө найгүй хол мол явдаг байсан

Отгонбаяр -

Тэгээд яаж амждаг байсан юм бэ?

Хандаа -

Өглөө найман цагт хичээл орно шдээ

Отгонбаяр -

Тийн

Хандаа -

Тэгээд нөгөө малчид чинь одоо бүр нэгдүгээр улирал хүртэл бид нар чинь хөдөөнөөс мориор явдаг байхгүй юу. За тэгээд яахав эхний жил нь ингэс тэгэсхийгээд аав ээжийн эгчийнх нь энэ артель энэ тэрд оёдолчин хийдэг нэг тийм аав нөхөр нь мужаан хийдэг тэгээд айлд байсан тэгж ингэж байгаад нэгдүгээр энгийг тэгээднамар нь эмээ орж ирж гэр барьж нэг юм төгсөөд хойтон намар нь хоёрдугаар ангид оронгуут чинь би чинь мориор хөдөөнөөс явах болж байгаа юм шдээ тэгээд аавыг бүр одоо энэ харагдаад байгаа энэ аргалын хөхийн уулнаас ямар ч байсан нэг хорин км газар даа сургуульдаа явнадаа өглөө тэгээд нэг юм явах гэж байсан чинь ээж нэг юм өглөө эрт 6-д босчихно 5-мавд тэгээд л үс мүсээ нэг юм самнаж аваад л тэгээд морь унаад би чинь моринд нилээн нилээн муухандуу байсан шиг байгаа юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Давхиж мавхиж чадахгүй тэгэхээр чинь ээж хөтлөөд намайг чинь явхаар элэг өвдлөө гээд уйлдаг тэгэхээр ээж нөгөө нэг хичээлээсээ хожигдлоо гээд тэгээд нэг юм хичээлд ирнэ хичээлд ирээд энэ ийм сургуулийн одоо энэ сургуульд байгаагын урд талд нэг түлээний хашаа гээд нэг ийм хашаа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд нөгөө суруулийн түлээ тэрний урд талд одоо ерөөсөө хүүхдийн морь эгнэнэ шдээ

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Эмээлтэй морио уячаад хичээлдээ орно тэгээд тэгж ирхэд найман цагын хичээлдээ хожимдодгүй ирдэг байсан

Отгонбаяр -

Үгүй тээр

Хандаа -

Тэгээл орой өдрийн хичээл тэгж ороод орой бид нар чинь одоо давтлага энэтэр гээд суух юм бол 4,5 бараг тарна 3,4 гээд тарна заримдаа 5 хүргэдэг байсан байх тэгээд

Отгонбаяр -

Тэгээд гараад давхичихна

Хандаа -

Тэгээд л гараад давхичихна хүүхдүүд чинь хойшоо тэгээд л гэр гэртээ тэгээд өглөө ахиад л тэгээд л бүр намар нэгдүгээр улиралд одоо бараг 10

Отгонбаяр -

11-н сар

Хандаа -

11-н сар

Отгонбаяр -

Октябрын баяраар нэгдүгээр улирал болдог байсан биз дээ?

Хандаа -

Тийм байх. Тэгээд хүйтэрхийн урьдаар нэг амраад тэгээд орж ирхэд нөгөө айлууд чинь өвөлжөөрүүгээ нүүгээд оччихно. Аа хүүхдүүд нь дараагийн улирлаас эхлээд сумын төвд байранд суувал байранд сууна айлд суувал айлд сууна гэр оронтой бол гэр орондоо

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэж байлаа

Отгонбаяр -

Тэгээд тэр сумын төв дээр хэнийд байхав

Хандаа -

Тэгээд л яахав дээ сумын төв дээр тэгээд яахав өвөл нь тэгээд ер нь тэр эмээ энэ тэрээрээ л тэгээд ирээд эмээтэйгээ суудаг байсан юм. Тэгээд намайг дараа нь ингээд гуравдугаар ангид ороход миний дараагийн дүү сургуульд орж байгаа юм чинь. Дараагийн дүү болбол морь энэтэрт гарамгай л даа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Хурдан морь энэтэр унадаг байсан аягүй эршүүд тйим болохоор тэгээд бид хоёр чинь хоёр хоёр морьтой тэр болбол зүгээр ингээд галзуу юм шиг давхина тэгээд бид хоёр чинь хоёр хоёр морьтой тэр болохоор зүгээр ингээд галзуу юм шиг давхиад явдаг хоёр морьтой тэрнийгээ тэгээд долоо долоо хоног

Отгонбаяр -

Хөтөлгөө морьтой тээ?

Хандаа -

Тэгээд л давьхичихна би бол дээр зэрэг ёстой нээрээ морьний зүгээр гүүхээгээр л явдаг алхдаг

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Нэг тийм шарга моьтой нэг ийм бөхтөр бор морьтой тийм манай дүү болохоор нэг хар морь бас нэг юу билээ бас нэг бор морьтой ч билүү дүүгийн морь бол мордоол бол аваад л нисдэг байхгүй юу. Тэгээд гэрийнхээ тэнд очоод намайг хайлганадаг болонгуут манай дүү нөгөө түрүүлээд давхичихдаг байхгүй юу би тэгээд араас нэг юм шогшихдоо шогшоод давхихдаа алхаад явдаг юм гүйцээд очхийн тэндээр гэрийнхаа нэг урд хар хөтөл байдаг байхгүй юу мань хүн тэрэн дээр очоод буугаад суудаг яасан гэхлээр зэрэг морио намрын хайлган цагт хөлөргөлөө гээд аавд загниулаад шороогоор үрдэг байхгүй юу нөгөө морьныхоо хөлийг хөлсийг нь арилгаж байгаа юм тэгэнгүүт морьны чинь ёстой нээрээ нөгөө шороогоор арчсан бол хөлөрсөн морь чинь ямар янзын бүр тэгээд л бүр хөгжилтэй хөгжилтэй юм болоод явна тэгсээр байгаад тэгээд яахав дөрөвдүгээр анги төгсөнгүүт л энэ хөл чинь өвчтэй болдог

Отгонбаяр -

Өвдөж эхэлсэн

Хандаа -

Тэхх өвдөөл тэгээд одоо яахав сумын эмнэлэгээр

Отгонбаяр -

Эхлээд болбол том болох гэж байна гээд амьтан

Хандаа -

Ээж болох дээр зэрэг эртний энэ чинь шагайгаар эхэлж өвдсөн байхгүй юу

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгэхээр нөгөө ээж манай эмээ энэтэр чинь өө миний охин том болох гэж байгаа юм том болох гэж байгаа юм гээд тэгээд яахав дээ тэгээд сүүлд нь бүр өвдөөд бүр энэн дээр нь хавдар болоод ирж байгаа юм

Отгонбаяр -

Хаанаа

Хандаа -

Энэ яг нарийн шилбэнийх нь дотор талд нь хавдар

Отгонбаяр -

За

Хандаа -

Ингээд ингэчих дээр чинь энэ сумын эмнэлэгээр яваад аймаг ороод аймгаас хотын хүүхдийн эмнэлэг хэсээд яваад яваад л байдаг тэгээд ерөөсөө онош нь гарахгүй мэдээж нэг жил алдаж байгаа юм

Отгонбаяр -

Хнн

Хандаа -

Тэгээд яваад зун тэгээд хужиртын амралтанд яваад долдугаар анги төгсөхийнхөө жил ш дээ бүр одоо явдаггүй болчихож байгаа юм чинь би чинь

Отгонбаяр -

Бүтэн 3-н жилийн дараа ш дээ

Хандаа -

Би чинь тэгсэн чинь 5-дугаар ангиас эхлээд мундаг дуучин болж байгаа юм байхгүй юу

Отгонбаяр -

За

Хандаа -

Урлагт зүгээр дуулдаг

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Житгэйхэн дуулсан сургуулийн концертонд орно тэгээл ингэтэл хөл өвддөг тэ:гсэн мөртлөө тэрэнд дуртай юмандаа хүүхэд заавал явна ш дээ тэгээд нөгөөдөх чинь нөгөө сургуулийн бүр үндэсний хөгжим дэглээд мундаг дуучин болох гээд дандаа нөгөө мандолин хөгжим тэгээд баян хуур хөгжим тэгээд баахан хүүхдүүд

Отгонбаяр -

Тэгээд гоцлол дуулдаг

Хандаа -

Аан тийм

Отгонбаяр -

Ямар дуу дуулж байв аа? тэр

Хандаа -

Өө мундаг дуу дуулна би чинь тэгээл юу яадаг нөгөө концертонд явах тэгээд яахав тэр үед тэгээд сүүлд нь дээл өмснөөс сурсан л даа эрэгтэйчүүд нь даалимбан эрэгтэйчүүд нь хөх даалимбан дээл эмэгтэйчүүд нь ногоон даалимбан дээл өмсдөг байснаа болиод нэг нөгөө оросын форм ирж байгаа юм .

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэхдээ тэр чинь яг бас олдохгүй улсууд нөгөө хүрэн даалимба сатин гэж нэг юмаар плаж хийгээд тэгээд хар даалимба цагаан даалимбаар парт хийж өгнө тэгээд ээж надад тэгэж байсан юм аа сүүлдээ нөгөө ээжийг яаж яваад ч юм ээжийг эгч нь артилаар оёсон болоод нэг тийм орос форм орос парчиг марчиг ямар ч байсан юм дээ нэг тийм ямтай тэгээд тэрийг чинь сургуулийн концертонд мундаг нөгөө юунд орох концертонд орход нөгөө цагаан парчикаа формтой нь хүрэн ултай гутал хөх шарваарантай тэгээд нөгөө лент гэж юм олдохгүй шдээ нөгөө үсээ энд ингээд

Отгонбаяр -

Тийн ш дээ

Хандаа -

Улаан юмуу цагаан лентүүд байдаг байхгүй юу тэгээд лент гэдэг юм аягүй ховор олдохгүй ээ

Отгонбаяр -

Капронон лент байсан уу? Тэр үед

Хандаа -

Капронон лент байхгүй шдээ

Отгонбаяр -

Нөгөө нэг туузан лент байсан уу?

Хандаа -

Тийн нөгөө нэг даавуун

Отгонбаяр -

Даавуун тийн

Хандаа -

Тэр чинь тэгээд их ховор доо тун олдохгүй тэгсэн ээж нэг юм юун дээр энэ дэлгүүрийн барааны худалдагч нь нэгдлийн орлогч дарга байхгүй юу Нандин гээд хүний авгай цэмцгэр нээх гоё авгай байдаг байсан юм. Тэрэнд л захиад байсан юм багаа биз дээ тэгснээ ээжийг ирхээр нэг улаан лент нэг хоёр метр юмуу метр юмуу

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Нэг тийм юм өгөөд тэгээд би энэнгээр нь ингээд би чинь их урт үстэй байсан юм тэгээд энүүгээр нь унжуулаад зүүгээд эсгүй бол энд нь ингэж шууж байгаад ийм хоёр явуулаад тэнд нэг одоо нэгдээ цэцэгтэй нэг ийм улаан хоёр юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд концертонд орохоор бол нэг нь бол цагаан лент нэг нь бол улаан лент тэгсэн чинь л улаан лент мент олдохгүй энэ тэр болоод тэгсэн чинь ээж нөгөө оёдол аптек дээр юм оёдог эгчээсээ нөгөө наадам болсон юмуу майн баяраар жагсдаг байсан шдээ

Отгонбаяр -

Тийн

Хандаа -

Тэгэнгүүт нөгөө бас нэг улаан туг хийсгэдэг байхгүй юу тэгээд ингээд гэж нэг юм тийм юмнаас нь нөгөө эгч нь нэг юм

Отгонбаяр -

Тэрний хагаснаас нь аваад

Хандаа -

Аа тийм нарийнхан нөгөө ингэж яагаад хайчлаад хоёр тийм мундаг урт улаан юутай боловдоо би чинь. Ааая нөгөөдхийгөө янданд ингээд гал түлэнгүүт нь янданд ингэж индүүдчихээд индүү байхгүй шдээ

Отгонбаяр -

Тийн ш дээ

Хандаа -

Нөгөө формоо фарчикаа индүүдэх бол манайх ингээд эмээ нэг юм том ийм том шар ширмэн данхтай байхгүй юу

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэрэнд нь ёстой дүүрэн ус буцалгаж байгаад ч юмуу хар цай чануулж байгаад хийж байгаад нөгөө хувцсаа нөгөө цагаан парчиг аа индүүдэж юу яаж байгаад тэгээд тэрүүгээр индүүддэг байхгүй юу

Отгонбаяр -

Марлынхаа данхаараа

Хандаа -

Тийн тавьчихна тэгээд л индүүдчихнэ юу яаж байгаад тэрүүгээр индүүдчихдэг байхгүй юу тэгээл нэг гоё хүн

Отгонбаяр -

Тогийн индүү байгаагүй юу?

Хандаа -

Тогийн индүү чинь хойно нилээн хойхно талд шдээ. Тэгээд би тэгж индүүдчихээд л тэгээл сургуульдаа яваад концертонд явна багш хүүхдүүдээс ялгарч гоё явах гэж индүүднэ тэгсэн чинь нэг гуравдугаар ангид юм аа шинэ жилийн концертонд тэрэнд хар өнгийн па... юу юбкатай цагаан парчигтай өмсөх болвоо

Отгонбаяр -

За

Хандаа -

За тэгээд л ирээд л байдаг ирээд л байсан чинь хар юуг чинь юпкыг дорно оллоо манай ангийн нэг охин эгч нь хотод сургуульд сурдаг юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгсэн чинь хоёр тийм даавуу одоо бодохнээ л нэг тйим шуудай шиг юм уу хайшаа юм тэгээд нөгөөдөх чинь тийм хоёр юпкатай нэг ийм цагаан цамцтай байсан тэгээд нэгнийг нь надад өгөөд одоо тэгээд цагаан цамц олддоггүй нэг өдрийн тал эрэл боллоо маргааш нөгөө

Отгонбаяр -

Концертонд тоглоно

Хандаа -

Коцертонд тоглох гээд байдаг цагаан цамц надаа байдаггүй тэгсэн чинь урд нь хяналтанд орно ш дээ концертонд орход сургуулийн захирал шалгана

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл яахав тэр шалгалтанд орохдоо нэг хүүхдийн юутай юу яацан бүжигийн хүүхдийн ч юм байсан юм уу ер нь ямар юм байсан юм нэг хүүхдийн юу олж авч тэгээл нөгөө хоор-нд чинь зогсоно. тэгэнгүүт чинь нөгөө одоо дараагийн яг жинхэнэ тоглолтон дээр болохоор цагаан цамц олдхоо байлаа ирээд эмээд хэлсэн чинь эмээ уйлаад суугаад дэлгүүрээр яваад цагаан цамц байхгүй одоо Яадаг билээ гэсэн чинь эмээ хэлсэн чинь тэгээд уйлаад байгаа юм чинь би юу гэж бодож уйлж байсан юм. Тэгээд уйлаад байсан намайг уйлж байхад эмээ гараад л алга болсон яваад нилээн удаж байгаад нэг яасан чинь эмээ ирсэн энэ болох уу? Хүү минь нэг юм бариад ирж тэгсэн нэг цагаан цамц аа нөгөөдхийг

Отгонбаяр -

Эвий хаанаас олов доо

Хандаа -

Тэгсэн чинь нэг шив шинэхэн цагаан цамц олоод ирсэн чинь жижигхэн юм аа надад ингэцэн энүүгээр ингээд ханцуй нь энүүгээр байгаа юм жижигхэн тэгсэн мөртлөө үгүй энэ чинь бөөн баяр болж байгаа юм. Тэгсэн чинь юу вэ? нэг ийм агент хийдэг айл байсан, тээр тэр хойно тэднийд л очсон юм аа даа

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Хандаа -

Тэгсэн чинь яаж нэг тийм ганц тийм нэг цагаан цамц ямар ч учиртай юм өөрөө тэр авгай нь олон хүүхэдтэй байсан тэгээд хүүхдүүдээ өгөх зорилгоор хадгалж байсан юмуу тэрийг аваад 21-н төгрөгний нэг тийм цагаан цамц авчирч өгч

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгэнгүүт чинь яахав дээ иймхэн нөгөө юуг нь ингэж өмсөөд энүүгээрээ ийм бариу л байгаа биз тэгээд нөгөө

Отгонбаяр -



Хандаа -

тэгээл нөгөөдөх бөөн баяр нөгөө халтар болтол уйлсан хүн чинь зүгээр бушуухан эмээгийн гарнаас авч байгаад нөгөө цагаан цамцаа өмсөөд оройхон 3,4-н цагийн алдад нөгөө сургууль дээрээ гүйгээд очиж байгаа юм чинь тэгээл нэг юм маргааш нь очоод айхгүй болчихож байгаа юм чинь цамцтай сайхан концертонд тоглоод аа бэлэг авна онц сурсан бэлэг авна 14-н ширхэг дэвтэр нэг чернилийн хор нэг хуван ч юмуу шилэн ч юмуу чернилийн сав өгнө шдээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Аа нөгөөдөхийг авцан концертонд орхоор чинь бас уут чихэр боов өгнө шдээ тэр үед чинь нэг ийм дугуй хайрцагтай бамбсан юм уу дөрвөлжин хайрцагтай бамбсан гэж одоо төмөр хайрцагтай одоо манайд ч нэг хайрцаг байгаа даа тийм

Отгонбаяр -

Гоё чихэр байдаг байсан шдээ

Хандаа -

Тийн дотор амт нь гоё шдээ

Отгонбаяр -

Тэр лаазтай тэ?

Хандаа -

Нэг тийм бамбсан ч юм уу тэгээд нэг яахав дээ нөгөө алтаншагай магай хавар мавар гэдэг чихэр чинь тэр үедээ бас 24-н чихэр 48-н баавгайтай чихэр нь 48 гээд бас өгдөг байхгүй юу тэрнийг чинь нэг нэгийг хийдэг юм уу

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Тэгээл нөгөө нэг ийм Оросын вафли печенье чинь нэг хоёр төгрөг хэдэн мөнгө ч билээ том бол тэрнээс ихийг ч юм уу зайлуул гайгүй шиг бол нэгийг ч гэдгиймуу тэгээд нөгөө сургуулийн концертонд одоо их том соль дуулсан гэж бас тийм чихэр боов юмаар аа юу болохоор мөн их баярлана шүү дээ. Аа очингуутаа нөгөө дэвтрийн парампуушиг гэдэг юм чинь нөгөө чернильтэй заваардаг улс чинь ямар харна гээч нөгөө дэвтрээ тэгээл нөгөө 14-н дэвтрийг чинь нөгөө юу яадаг байхгүй юу долоо нь элементийн ч юмуу тууш дэвтэр нөгөө дөрвөлжин дэвтэр гэдэг юм чинь маш чухал шүү дээ хүүхдүүдэд тэгээд л үзүүлнэ тэгээд нэг тийм чернильийн сав энэ тэр аваад аа нэг мундаг бөөн баяр хөдөөнөөс очно үгүй миний хүү овоо доо гээл тэгээл нэг юм баан баяр тэрэндээ тэгээд нөгөө тэрэнд нь урамшцан нөгөө хөл нь өвдөөд байсан нөгөө концертыг чинь таслахгүй гэж үгүй ер нь маш их мэрийнэ өдөржингөө би сургууль дээр хичээл тараад нөгөө бүр орой болтол суучихна. Тэгээд тэр концертонд орох гээд

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгж явдаг байсан шдээ. Тэгээд л сүүл сүүлдээ 7-дугаар анги төгсөөд ирсэн чинь нөгөө тэгэнгүүт чинь 7-дугаар ангид бол би чинь нөгөө хэл бичгийн олимпиад тооны олимпиад энэ тэрт бас гайгүй сураад орноо тэгээд хөл өвдөөд бүр явж чадахаа байгаад

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгж байтал чинь нөгөө 7-дугаар анги төгсөнгүүт нөгөө хөдөө аж ахуйд илгээлтээр гардаг юу болсон шдээ эхэлсэн байхгүй юу булчингаар тэгэнгүүт чинь би чинь нөгөө хөл өвдөөд дүүтэй доод дүүтэйгээ нэг ангид орчихож байгаа юм

Отгонбаяр -

Нөгөө эмнэлэгээр явсаар байгаад

Хандаа -

Эмнэлэгээр явсаар байгаад тэгээд одоо бүр 7 дугаар ангидаа онош нь олдох юм байхгүй заза бүр яг сууна тэгээд яахав нэг юм хичээл тартал нь таслахгүй явсаар байгаад тэр хичээлээ таслахад би бас их дургүй хөл өвдөөд явж чадахгүй өглөө найман цагийн хичээлийг чинь би 6 гээд өглөө чинь гарна харанхуйгаар л дүүгээрээ цүнхээ бариулцан номоо аваад явна

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Хандаа -

Тэгээд алхаад байна даа тэр хойгуур ганц хүн босоогүй байхад манайх чинь бүр тэр хойд талд сургууль энд яг инчээ байгаа одоо энэ сургуулийн урд талд байгаа цагаан байшин тэгээл алхчихна даа явсаар байгаад суухдаа суугаад байхдаа байгаад

Отгонбаяр -

Ерөөсөө явж болохгүй өвдөөд байдаг

Хандаа -

Явж болохгүй өвдөөд тэгээл нэг юм явсаар байгаад хүүхдүүд нэг юм цуглаад найз болшур шур гээд л хонх дуугарч байхад л чүд чүд ирээд л ангидаа ороод

Отгонбаяр -

Бараг хоёр цаг явж байна шдээ тэр хооронд

Хандаа -

Тэгээл ирдэг байхгүй юу тэгээд яана манай ангийн чинь багш Цэрэн гээд багш байсан юм тэгээд нөгөө монгол хэлний маань багш одоо гавъяат Рэнцэндорж багш байсан

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл Рэнцэн багш намайг тэгдэг байхгүй юу миний хүү харь харь хичээлийн дүн ямар хамаатай юм харь тэгэхээр би хичээлд дуртай харихгүй би өглөө 6-н цагт 5-н цагт унд уусан хүн чинь өдөржингөө суугаал тэгээд л орой хичээл

Отгонбаяр -

Дахиад 2 цаг явна биз дээ тийшээгээ

Хандаа -

Тэгээд нэг юм тэгээд харина тэгээд нөгөө дүү хичээл тарангуут харьчихна очоод иргээд ирэхдээ надад боорцог цай авчирч өгдөг байхгүй юу

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Хандаа -

Нэг нь бүр тэгээд манай багш тэр Рэнцэн багшийн авгай нь нөгөө байр сургуулийн цэвэрлэгч хийдэг

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд Рэнцэн багш заримдаа багш нарын конторт нөгөө хүүхдүүдийн дэвтэр засаж ингэж сууж байхдаа нөгөө авгай нь хаяа нэг цай авчирч өгдөг байсан юм болов уу? Зайлуул хаяа дуудаж цай өгдөг байсан шүү

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Тэгэхээр би аягүй их баярладаг байж билээ

Отгонбаяр -

Тийн ш дээ хөөрхий

Хандаа -

Тэгээд хүүхдүүд ерөөсөө мэдэхгүй энэ тэр байдаг байсан байхгүй юу гэхдээ тэр үеийн хүүхдүүд тэгээл нэг тийм тэгсэн чинь нэг ийм цагаан дугуйтай ийм дугуй гарсан чинь манай ангийн нилээн одоо гайгүй гайгүй айлуудын хүүхдүүд пальто мальто энэ тэр чинь ховор байсан юм чинь тэгээл нэг тийм хоёр банди Герман дугуй л гээд байх юм тийм нэг цагаан дугуйтай болов оо тэгээд хавар болонгуут намайг дугуйгаар сундалж хүргэж өгдөг

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Хандаа -

Энэ тэр болсон ш дээ

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Тэгж байгаад долдугаар анги төгсөх болонгуут одоо илгээлтээр хичнээн хүүхэд гарна гэдэг юм байгаа биз дээ тэгээд 8-дугаар ангид шигшиж явна ш дээ

Отгонбаяр -

Чи бол шууд орно ш дээ

Хандаа -

Би болбол сурлагаар ингээд жагсангуут чинь бараг эхний нэг хоёр хүүхдийн дараа л ордог байхгүй юу. Тэгээд нөгөө таван хүүхэд гэхэд чинь би тэгээд тэрэнд нь орсон тэгээд таван хүүхэд тооны олимпиад хэл бичгийн олимпиад энэ тэр болход чинь юу яана орчихно тэгээл тэрүүгээр явна тэгээд урлагт явна бас ангидаа болбол бас гайгүй хүүхэд байсан тэгтэл хөл өвдөөд явж чадахгүй хасагдаад гэхдээ би номын сангаас аймаар аймаар зузаан номнууд том том роман зохиолыг хайна аваал

Отгонбаяр -

Уншаад байна

Хандаа -

Гэртээ ирчихээд л уншаад байна. Тэгээд манай эмээ тэгдэг юм энэ яахав дээ нэг цай уучихаад хэвтчинэ ном уншихаараа хэлгүй юм шиг болчихдог юм. Юу уншдаг юм хэн мэдэхэв. Тэгээд ер гадуур хүүхдүүдтэй тоглохгүй тэр чинь одоо хөл өвдөөд чадахгүй юм чинь

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Гадуур дотуур явхад чинь тэгэл ганцхан бол юу гэхээр чинь аймаар том том тийм зузаан зохиолын номнуудыг номын санд карт нээлгээд аваад тэгээл нэг уншаад хэвтээд байна даа. Тэгээд яахав хичээлээ хийчихнэ тэгээл яахав нэг аваачаад сургуульд орно тэгж байгаад долоо төгссөн чинь багш одоо та хоёрын нэг нь л хөдөө гарна даа гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би болбол сурлагаар жагсах юм бол наймдугаар ангид дуугуй орчихно тэгэнгүүт одоо хөлгүй яадаг юм тэгэхээр дүүг авья гэхээр дүү арай жаахан надаас сурлагаар дор тэгээд сурлага сайтай хүүхдийг хүлээж авахад бас хайшаа юм тэгэхээр би чинь бас сургуулиас гарах дургүй дүү бас сургуулиас гарах дургүй ингээд байдаг тэгсэн чинь багш нэг улаан мотоцикльтой байсан тэгээд хөдөө нөгөө ээж аав дээр очиж асуусан чинь хоёр охины чинь хэнийг нь наймдугаар ангид оруулж хэнийг нь хөдөө мал дээр гаргах юм бэ? гээд байж гэнэ тэгэхээр нь ээж аав хоёр өвчтэй юм цаадхыг нь наймд ороо эрүүл юм энийг нь мал дээр гаргачих

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Тэгсэн гэнэ. Тэгээд сүүлд яахав дээ тэгээд илгээлт аваад хоёр жил юм уу ажиллуулаад нөгө хөдөө аж ахуйн дээд сургууль чинь нөгөө шууд авна мэргэжил дээшлүүлж авна гэсэн юутай шдээ. Тэгэхээр нь нөгөө аав ээж хоёр хөдөө гадаа гаргана эсвэл эрүүл юм чинь хөдөө гар миний охин гээд тэгээд дүү ч тэгээл суугаал хүлээж авдаггүй илгээлт аваад хөдөө гарчихдаг тэгсэн чинь би хойтон жил наймдугаар ангид яаж суухав дээ тэгж байсан

Отгонбаяр -

Өвчтэй юм

Хандаа -

Тийн тэгээл яахав дээ аймаг ороод тэгээд нөгөө хот руу явж байгаа юм чинь хотод очингуут нөгөөдхийг чинь онош зөв гараад л гэмтлийн эмнэлэгт

Отгонбаяр -

Тэгээд хотоос хотруу юу гэж яавуулсан гэлээ тэр нөгөө онош

Хандаа -

Онош нь болохоор аймгийн эмч нөгөө ясны хорт хавдар

Отгонбаяр -

За

Хандаа -

Шууд одоо өвдгөөр нь тайр гэж байгаа юм энэ чинь одоо шагай нь улан доороо бөөн хавдар шилбэ нь бөөн хавдар тэгээл одоо наад хавдар нь өвдгөндөө орлоо одоо наад хүүхэд чинь үхдэл болсон байна шдээ ийм удаан явах гэж

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд аймгийн мэс заслын Дашаа гээд эмч байсан юм тэгээд шууд бичи хийж өгөөд тэрний та одоо ингээд ганц үлдсэн ингээд ээж тэгсэн хөдөө явах эвгүй явж чадахгүйг та би юу яана арав хоногийн дотор тэр цацраг туяагаар химийн эмчилгээнд орно одоо гар хөлийг нь энүүгээр нь тайрч авахыг хэлэх гэж байгаа юм байх. Тэгсэн чинь л нэг ээж чинь би одоо ... яаж болдог юм тэр хотруу явья гээд ээж даргад нь нөгөө малаа өгөөд тэгээд аав намайг авж очоод тэгээд л эхэндээ нөгөө сүрьеэ гээд байсан болохоор аавын тэр ах нь сүрьеэгийн эмч зөвлөх эмчтэй ярьсан байсан чинь сүрьеээ биш шууд тэр бичиг баримтанд тэр юун дээр зургаа авхуулж ир гээд зургаа авахуулаад очингуут наадах чинь бэртсэн хөл байна гэдгийг нь нотолж өгөөд тэгээд гэмтлийн эмнэлэгт оч гээд тэгээд л гэмтлийн эмнэлэгт

Отгонбаяр -

Тэр хавдар ч биш сүрьеээ ч биш болоод

Хандаа -

Тийн

Отгонбаяр -

Тэгээд гэмтэл болоод

Хандаа -

Гэмтэл болоод тэгээд нөгөө сүүлд Даш Дэмид эмч гэдэг хоёр дээр тэр аавын ах нь ороод тэгээд л гэмтэлд хэвтээд яасан чинь л тэгээд л апрессанд орсон чинь тэр эм тан бөөн юм уугаад яасан чинь яг дал энэ тэрт байдаг даа шилэнд нарийнхан ийм

Отгонбаяр -

Тийм тийм

Хандаа -

Тэгээд тэр чинь энэ шагайныхаа энэ хавьд жаахан ингээд нэг ... бэртэл өгдөг юм байна шдээ

Отгонбаяр -

За

Хандаа -

Би л тэр сүүлд нь аягүй өвддөг байшдээ тэгээд тэр яс нь эгэмнээсээ мултрах мултраад

Отгонбаяр -

Мултраад

Хандаа -

Тэгээд энэн дээр

Отгонбаяр -

Өсгийнөөсөө мултарсан байна шдээ

Хандаа -

Тийн тэгэхээр нөгөөдөх чинь нөгөө хүүхдийн яс юм чинь цэцэгний иш артер ингэж ургаж байгаад энэн дээр нь ингээд хавдар үүсээд идээлэхгүй юу дотор ясны одоо идээт үрэвсэл болж байгаа юм тэгсэн мөртлөө энэ тавхайны одоо олон жижигхэн яснууд нь захтнаад дарцан тавхайгаар л одоо ингэж эвхэрч суусан байна шдээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэхдээ тэр үед чинь нэг юм хүн зөв хэлэх нь хэлсэн юм тэр үед чинь нөгөө бариачийг бол үзэхгүй шдээ тэгээл нэг аав ээжийн маань том ах хотод байдаг байсан юм тэгсэн чинь энд нэг сайн бариач байдаг юм Намхай гээд

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Шөнө орой болсон хойно өө цаг мэдэхгүй арай л 12 нэг юм аваачиж үүр түүрж байхад нэг ийм хотод нэг бариач авгайд үзүүлсэн байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгсэн тэр бариач авгай болохоор наад хүүхдийн чинь хөл бэртсэн юм байнаа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Зун юугаар шүүрхий айргаар задалж барина одоо бол хөхөө өвлийн хүйтэнд наадхыг чинь юугаар барьдаг юм бэртсэн л хөл юм байна эмч нар ямар бэртэл мэдэх биш гээл нэг авгай хангинасан тэгээл ахиж тэрэн дээр чинь очих ч үгүй байгаа юм чинь худал яриад юу гэж бэртэж байдаг юм тэгээд газар авхуулж явсаар байж байгаад тэгээд долдугаар ангид

Отгонбаяр -

Үгүй тэгээд тэр сургуульдаа явж чадахгүй тэгж өвдөж байхад тэгээд

Хандаа -

Эмчид үзүүлхээр чинь

Отгонбаяр -

Хот руу аваад явахгүй

Хандаа -

Энэ сумын эмчид үзүүлнэ аймгийн эмчид үзүүлнэ. Тэгэхдээ ер нь хүүхэд юм болохоор дандаа хүүхдийн эмч нар үзнэ шдээ

Отгонбаяр -

За

Хандаа -

Ясны эмч тэр нөгөө одоотой адилхан элдэв бусын эмч ирж үзэхгүй шдээ шууд энэ сумын эмч үзчихээд аймгийн нөгөө л хүүхэд юм чинь хүүхдийн эмчид бичиг хийж өгнө шдээ. Тэгээд хүүхдийн эмч хүүхдийн эмч очоод үзэнгүүт л хэрэгтэй хэрэггүй өнөө л өвчин дарах чинь дарах нөгөө пенициллин менициллин баахан тариа

Отгонбаяр -

Үгүй тэгээд тэр аймгийн хүүхдийн эмч

Хандаа -

Стрептомицин пенициллинийг ёстой хэдэн саяар нь хийсэн гээч баахан тийм тариа өгчихдөг тэгээд натрисульфат гэж нэг ийм гашуун эм чинь ямар юманд өгдөг байсан юм бол ясны өвчин тэр нэг ийм ингээл нэг цаасанд ингээд бооцон нэг юм тэрнийг уухаар ямар гашуун гээч тийм эм натрисульфат гээд нэг эм жигтэйхэн давс үйрүүлцэн юм шиг тэр эмийг ёстой нэг ёстой нэг маш ихээр өгнө тэгээд пенициллин үй зайгүй стрептомицин үй зайгүй тарина

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд хэдэн саяар нь тийм хийнэ тэгээд нөгөө нэг жил чинь тэгээд явж чадахгүй. Ээж нэг бригадын хойд төв дээр тэгээл аавд тэгж малаа өгчихөөд намайг яангуут дараа нь аагент байсан байхгүй юу бригадын аагент тэгээд бригадын төв дээр аав яваад ээж хүүхдүүдтэйгээ яагаад тэгээд нөгөө бригадын нэг сувилагч нэг бригад дээр нэг намын ухуулагч гээд нэг ажил ажилладаг байсан тэрний авгай нь сувилагч тэр үед чинь одоо тэр хүнээр чинь шөнө өдөргүй пенициллин стрептомицин, ээж үүрээд цагийн тариа чинь шөнө 12 өглөө 6 гээд тарьдаг байсан наймаас ч тарьдаг байсан тэгээл яваад явна тэгээл гүйгээд санаа олдохгүй тэгээд ямар сайндаа бүр аргаа бараад хот ороод хот ороод яангуут л тэгээд гэмтэл болоод тэгээд тэр жилээ л нэг жижиг эмнэлэгт хэвтээд хоёр ахиж операцинд ороод

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Жил гаран бараг хоёр жилээр хэвтэх шахуу болж байж гарч ирээд тэгж ирэнгуут иргээд наймдугаар ангид ордог болдог юм байгаа биз хөл чинь гайгүй болсон одоо ангийнхан аль наснаас өгсөөд явцан

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл одоо нөгөө илгээлт аваад дүү гарцан тэгээд яахав дүүч хөдөө гараад хожсон л доо тэгээд нэг хоёр жил юу яаж байсан чинь аав манай аав чинь одоо нөгөө их сайн малчин одоо майн төл авдаг илгээлтийн эзний хүүхэд сайн болсон гээд манай дүүг чинь нөгөө юу төлийн юугаар чинь аврагын тууз эмнэлэгийн төв хорооны тэргүүний залуу алтан медал энэ тэр гээд

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Өө их сайн болгож өгөөд л тэгээл яахав дээ дүүрч нэг хорь хүрээд айлын авгай болоод явж байгаа юм би ч нэг юм юу яагаад л нэг юм ирээд яасан чинь наймдугаар ангид авддаггүй юм байнаа намайг

Отгонбаяр -

За

Хандаа -

Хоёр жил болцон би чинь байхгүй яагаад гэх дээр зэрэг нөгөө 18 хүрцэн

Отгонбаяр -

Үгүй ер тэр ямар хамаатай юм

Хандаа -

18 хүрцэн гэтэл авгай байгаагүй айлын авгай гэж байгаа юм байхгүй юу тийм байх 1-дүгээрт хоёрдугаарт наймдугаар ангидаа хувиарлагдсан юу байхгүй байнаа танай хүүхдэд наймдугаар ангид хувиарласан хувиарын юу байхгүй байна авдаггүй нөгөө сургуулийн захирал чинь тэгэхээр нь ч ямар учиртай юм ийм ийм учиртай ингээд ингээд яасан багш нар нь байж байна. Тэгэнгуут нь нэг багшийн бас нэг хоёр хүүхэд нэг ангид байсан юм байна даа тэр нь өөр газар л шилжиж байсан байгаа биздээ нэг түүхийн багш урд нь жил манай сургуульд байгаагүй тэгээд намайг өвдхөд яасан л байж тэгсэн тэдний хоёр банди нэг ангид ихэр ч юм уу хаашаа юм нэг хоёр банди нэг ангид байж байнгуут нэг нь наймд ороод нэг нь бас л хөдөө аж ахуйд гарсан л юм байхдаа тэгэнгуут нөгөө багш чинь энд шилжиж ирэнгуутаа хоёр хүүхдээ хоёуланг нь наймдугаар ангид

Отгонбаяр -

Нөгөө хөдөө гарсан хүүхэд нь чиний оронд оруулчихаж

Хандаа -

Аа тийм тэгэх дээр зэрэг хувиарын юу байхгүй болчихож байгаа юм чинь тэгэнгуут ээж ямар учиртай юм энэ тэр болоод аймагт суудаг юм болоод очвоо би аймагт очоод суух дээр гээл тэрэн дээр нэг л их таньдаг айл байхгүй энэ тэр гээд тэгээд ямар ч л байсан энд сууна хичээл эхлээд сар бүүр хичээл эхлээд сар болчихсон байгаа юм. Захиралтай ээж бүр аймгийн боловсролын хэлтэс гээд явж байж наймдугаар ангид ордог юм

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгээд нэг юм наймдугаар ангид ороод тэгээд 18,19-тэй чинь бараг юу ч авч байгаа юм байхгүй наймдугаар анги төгсөж байгаа юм. Наймдугаар анги төгсөнгуут чинь аравдугаар анги төгсөх болзол хангаж байж л намын хороонд хөтлөлтэй болно техникумд хичнээн явах юм бэ? Арван жилд хичнээн оруулах юм илгээлтээр хичнээнг гаргах юм техник нэгдлийн сургуульд хичнээн явах юм гэдэг намын хороо батлана

Отгонбаяр -

Хннаавтайгаа байдаг тэрнийг ээж нь

Хандаа -

За ингээл байж байтал чинь сурлагаар жагсаагаад ирэнгуут чинь аравдугаар ангид миний тоо орчихож л байгаа юм чинь орчих дээр зэрэг наадах чинь арван найм ес хүрцэн хөгшин авгай бараг хүүхдэд гэр бүл үймүүлэх тийм авгай болох тухай чинь бараг заана ухаан нь би тэгсэн юун өвчинд тэрийг бол бүр мэдэхгүй тэгээд багш нар бараг тиймэрхүү утгын юм ярьж байгаа юм бишүү

Отгонбаяр -

Хнн

Хандаа -

За ингээд арван жил болбол арван хэд таван хүүхэд ч билүү найман хориод ч хүүхэд авлуу тэрнээс хасагдаа дараагийн техникумд гурав нь тав нь хувиарлагддаг юм

Отгонбаяр -

За

Хандаа -

Тавин хувиар ирэнгуут л намын ухуулагч хийж байсан айлын нэг бандийг шууд намын хороо чинь хүүхдээ харж байна намынхаа ажилтны хүүхдийг харж байна гээд шууд алтанбулагын техникумын зоогын ангид нөгөө банди явваа. Дахиад нэг хүүхэн хоёр охин байсан чинь нэг нь ээж нь багш байсан байнаа тэгээд ээж нь нас барцан аавтайгаа байдаг тэрнийг ээж нь хүүхдээ миний нэг охиныг ямар ч байсан бхгш болгоотох Архангайн багшийн техникумд нөгөө охин явдаг юм за цэцэрлэгийн техникумд одоо ч энд багш байгаа тэр нь өө аав ээж нь багш

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Гэхдээ айлд өргүүлсэн ах нь ч юмуу юу нь ч юм өндөр насалсан тийм хоёр эмгэн өвгөн хоёр

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэрнийг нөгөө аав ээж нь хөөуөлдөж байгаад одоо өндөр настай айлын ганц охин өөр хүмүүст өргүүлсэн нөгөө хүү охиныг цэцэрлэгийн техникумд. За ингээд тэгээд оросын Ташкент хотод нэг эрэгтэй хуваарь ирсэн

Отгонбаяр -

Хүйс заачихсан

Хандаа -

Тийн хүйс заацан тэрэнд бас нэг жолоочийн нэг банди ингээд нэг нь ямар юмны техникум ирдэг билээ, тэр нь Алтанбулаг байсан юм уу тэр нь эмэгтэй байсан байх

Отгонбаяр -

Тэхх

Хандаа -

За ингээд

Отгонбаяр -

Техникум

Хандаа -

Таван техниккум дуусаа намын хороогоор шийдэгдчихнэ за ингээд яваад өгнө за техникумд ТМС-д явсан шдээ бид тэгээд хамгийн гоё ТМС-н нэгдлийн сургууль юув гэвэл ахуй үйлчилгээний техник нэгдлийн сургууль болж байгаа байхгүй юу эмэгтэй хүүхдэд хамгийн гол нь

Отгонбаяр -

Эмэгтэй хүүхдэд

Хандаа -

Оёдолчин одоо бусад нь бүх гоё юм тэгэнгуут нь тэрэнд нэгд дүүрсийн явна гээд багшид хэлээл оруулж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Багш л ээж аавд санал хэлээд тэгээд багш чинь одоо манай ангийн багш чинь нэг эмэгтэй багш сайн багш байсан юм. Тэгээд одоо энэ хүүхдийг ингэсээр байгаад малчин айлын хүүхдийг нэгийг нь ингэж хөдөө аж ахуйд гаргаад нэгийг нь ингэж өөрсдөө явж байгаад ингэж ингэж явж оруулчихаад одоо ингээд арван жил болохоор байхгүй техникум байхгүй би энэ хүүхдийг өглөө

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

гээд л багш тулгаад биччихсэн байна л даа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэнгуут нээх их юм хэлээгүй юм шиг байгаа юм. Тэгээд ингэж баахан хувиар хийгээд баахан ТМС-үүд ингэж жагсааж байгаад тэгээд яахав ахуй үйлчилгээний ТМС-д ганц хувиартай тэгээд заамар тэгээл байна шдээ налайх баахан ТМС-д тэгээл хүүхдүүд хувиарлаад тэгээл нөгөө хэдэн хүүхэд нь дууссан байхаа одоо 30-аадхан 30-н хэдхэн хүүхэд 36 ч билүү 4 ч билүү хүүхэд наймдугаар анги төгсөж ганцхан бүлэгтэй, ингээд хувиар хийгээд дуусчихаад тэгээд нэг томилолт өгдөг байхгүй юу. Тэгээд манай багш нөгөө юунд яваад л нэг ийм хийгээд багш яваад л биднуусээр ажил хийлгэнээ болго гэж тараахгүй шдээ баахан цемент зууруулаад энэ урд талд нь сургуулийн урд талд нь цэцгийн мандал байгуулаад нэг саванд нэг юм хийж байгаа юм. Тэгээл бүх хүүхдүүдийг тэр ажлаа хийж дуусгасны дараа нөгөө аймгийн арван жилд хувиарлагдсан хүүхдүүд техниккумд хувиарлагдсан хүүхдүүд томилолт гэж нэг ийм юм бичнэ ТМС-д өгсөн. Тэгээл нэг юм дуусаад томилолт авах гэсэн чинь харин надад заамарын хөдөө аж ахуйн техник мэргэжилийн томилолт өгдөг юм байна

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгээл харсан чинь миний нөгөө багш ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд хувиар өгөв ингээд биччихсэн юмыг чинь аваачаад баллаж хаяаад Заамарын техник мэргэжилийн сургууль болонгуут би чинь уйлаад унадаг юм байгаа биз дээ тэгээд тараад хүүхдүүд тараад явцан тэгээд одоо яахав дээ тэгсэн чинь одоо нөгөөдөх чинь нэг хүүхдийг Заамар луу элсэх хүүхдийг нөгөө ахуй үйлчилгээний техникт чинь тэр нь манай энэ Шагдар ахын төрсөн ахын хүүхэд шүү

Отгонбаяр -

Өө за

Хандаа -

Ингэж яадаг юм байлээ шдээ Шагдар ах тэр үед чинь төлөвлөгөөний хэлтсийн том дарга ямар ч учиртай юм тэр айлын том охин яг төрсөн ахын

Отгонбаяр -

Бүр Улаанбаатарт ш дээ Шагдар ах чинь тээ?

Хандаа -

Тийн Улаанбаатарт за ингээд надад чинь бол яана тэгээд намар ингэж байгаад л одоо аймгийн төв дээр очно шдээ аймгийн төвөөс нөгөө техниккум ТМС-н хүүхдүүд чинь Улаанбаатарт хувиарласан газар нь ТМС нэгдэлд хувиарласан хүүхдүүдийг чинь машин ирж авдаг байхгүй юу

Отгонбаяр -

За

Хандаа -

Техниккум болох дээр зэрэг энэн дээр чинь нэг ямар одоотой адилхан шууд шууд давхиад явдаг юм машин тэрэг гэж ховор юм чинь

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Эндээс шуудангийн тэрэгт суугаад аймаг орно 51 байдаг юмаа сумаасаа тэгээд тэндээсээ автобусанд сууж Улаанбаатар ордог байхгүй юу. Тэгээд л ээж энэ тэр чинь эндээс аймаг ороод аймаг дээрээс л ямарч байсан одоо харна тэрийг солиулна улсууд ямар хачин сайн сурлагатай хүүхдийг ингэдэг тэгдэг гээд тэгээд намын дарга манай захирал дээр орхоор чинь хувиар нь болцоон юун дэмий юм яриад гүйгээд байгаа юм. Балай Сүхээгийн балай авгай гэж хүний ээжийг загнаж барьсан байлээ тэгээл нэг юм яваад хоёулаа аймгийн төв дээр ороод боловсролын хэлтэс боловсролын хэлтсийн нэг айхтар эрхтэй дарга би тэрнийг бүүр сүүлд нь хүртэл яаж мэдхүү тэгсэн чинь л одоо юу гэж байгаа юм ТМС-н машинууд зогсцон хүүхэд ачаад намайг Заамарын машинд томилолт нь энд байж байхад суухгүй яадаг юм гээд ээж бүр суухгүй аймгийн даргыг аймгийн дарга нь энэ Пэлжээ сайдын дүү хүн байсан юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд тэр нь Пэлжээ сайд чинь манай аав ээжтэй нэг нутаг хүрээний хүн энэ хойд зүгийн хөшөөтийн гол гэдэг газар тэгээд айл саахалт аавтай бүр үеийн бүр тоглож өссөн тэр аймгийн дарга Алтангэрэл гэж хүн байдаг байсан байхгүй юу. Тэгсэн аргаа бараад ээж аймгийн дарга дээр орж байгаа юм нөгөө боловсролын чинь сайд ээжийг загнаад авч хэлцэхгүй юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэнгуут нөгөө хүн чинь алив энэ хүний томилолтыг өгчих гэнгүүт энд байхгүй байна тэнд байхгүй байна гээд өгөөгүй гаргацан байгаа юм

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Тэгэнгуут аймгийн дарга чинь нэг бичиг хийж өгдөг байхгүй юу энэ хүүхдийн томилолтыг өөрт нь өгөө

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл дарга дээр орох дээр зэрэг ингээд хүүхэд ингээд ингээд ингэцэн гэж хэлсэн тэр томилолтыг нь аваад шууд Улаанбаатар шууд тэгээл тэр ТМС дээр нь очоод л орчихдог юм би чинь нөгөө аймгийн даргын ээжид хэлж л дээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд л томилолтыг нь өгөөд ингэсэн өгөхгүй байгаа юм чинь тэгээд аймгийн даргаар томилолтыг өг гэсэн бичигтэй мөртлөө өгдөггүй. Тэгээд бүх ТМС-н хүүхэд очдог одоо бүх этгээдийг авч хэлцэж байгаа шдээ

Отгонбаяр -

За

Хандаа -

Явчих дээр зэрэг над нөгөө нэг баларсан ТМС-н нөгөө

Отгонбаяр -

Заамрын хөдөө аж ахуйн ТМС

Хандаа -

ТМС-н хувиарын томилолтыг өгч байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Үгүй ер

Хандаа -

Одоо бүх хүүхэд ачигдаад явцан очоод тэр чинь бүртгэгдээд орчихож байгаа юм байгаа биз

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэнгуут ээж ямар ч л байсан тэр ямар ч эрхтэй дарга нар хоёулаа юу явна гээд хоёулаа аа Улаанбаатрын автобусанд суугаад гарч өгсөн

Отгонбаяр -

Томилолтгүй

Хандаа -

Томилолтгүй заамар бүх ТМС-д хувиарлагдсан юунуудыг чинь машин ирээд ачаад явчихсан одоо сургуулиуд бол одоо хичээл нь эхэлж байгаа юм байгаа биз дээ бараг тэгэнгуут нь араас нь ээж намайг манай ээж чинь бас сүрхий ш дээ тэгээл аваад л Улаанбаатар ороод тэгээд нөгөө аавын ахынд очиж байгаа юм нөгөө л түрүүний нөгөө нэг эмч

Отгонбаяр -

Аа нөгөө эмч ах

Хандаа -

Тийн тэгээл тэгсэн чинь маргаашнаас эхлээд энэ хотын сургуулиудын бүртгэл эхлэнэ

Отгонбаяр -

За

Хандаа -

Нөгөө 28-н есөн гээд таван гэхэд бэлэн бай гэсэн юм чинь хот оронгуут л өө сургууль 9-н сарын нэгнээс л эхэлж бүртгэж байна

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Чи сургууль дээр нь очоод бүртгүүлчихье цаас маас нь хэрэг болдог ч юм уу үгүй ч юмуу үгүй яахав үзүүлье л даа хүүхдийг ингэдэг юм байна гэдгийг нь тэр захиралд нь үзүүлнэ гээд өглөө дагуулаад ингэсэн байхгүй юу ахуй үйлчилгээний техник нэгдлийн сургууль дээр очоод ах ороод яасан чинь шууд бүртгүүлчихээд гараад ирж тэгсэн дууд намайг бүртгүүлсэн чинь намайг дуудаад байнаа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Аввуул тэгээд ах нь дуудна тэгсэн чинь орсон чинь ангиа сонго гэдэг юм байнаа

Отгонбаяр -

За

Хандаа -

Ангиа сонгох гэсэн өө зөндөө л анги байна тэгсэн чинь би нэг фото зурагчин болмоор санагдаад л

Отгонбаяр -

Үсчин фото зурагчиний анги гэж байсан биз дээ

Хандаа -

Аа тийм тэрэнд л орохоор санагдаад нэг л гоё болоод. Тэгсэн нөгөө ах маань харин үгүй ээ үгүй энэ анги тусгүй тусгүй Европ хувцасны эсгүүр оёдлын ангид бүртгэ өө ингээд бүртгэ гээд тэгэхээр нь би жаахан дургүй тэгсэн чинь гарч ирээд ээжид тэгж байна эмэгтэй хүүхэд өөрийнхөө аргалаар тоглоод хатгаад оёж байвал аштай юу даа гээд

Отгонбаяр -

Тиймдээ

Хандаа -

Тийм тэр фото зургийг авах гэж тийм дуртай нэрийн апрад чинь чи зүгээр дараа нь улс хөгжөөд ирхээр тэр муу апрад чинь зөндөө гараад ирнэ тэгээл зураг аваад сурчихна биз тэр амархан

Отгонбаяр -

Тийн ш дээ

Хандаа -

Тийн одоо энэ тэгээл нөгөө ах тэгж хэлээд өө тэрэнд орцон эмэгтэй хүүхэд чинь одоо хагархай цоорхойгоо оёоод хаа юм бэ дээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл европ эсгүүрийн ангид орсон. Тэгээд тэр нэг хоёр жил. Тэгсэн чинь яг бүртгүүлээд гарсан чинь зөрүүлээд Шагдар ахын нөгөө хүүхэд чинь ээжтэйгээ хажууд зогсоод

Отгонбаяр -

Чиний хувиарыг авсан хүүхэд

Хандаа -

Тийн дагуулаад орж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Өө ах чинь өндөр ийм цагаан залуу нэг хар костюмтай

Отгонбаяр -

Тэр үед танай хадам биш байж

Хандаа -

Биш

Отгонбаяр -

Тэгээд мэдэх үү ер нь

Хандаа -

Тэгэхдээ болбол ер нь эдний хамаатан ээж байгаа мэднэ шдээ

Отгонбаяр -

Аанхан

Хандаа -

Нөгөө том сайд ах нь нөгөө ахынхаа хүүхдийг дагуулцан явж байна гээд л тэр нь 4-үүлээл орж байгаа байхгүй юу. Орсон чинь бас нөгөө миний ангид бүртгүүлцэн байж уу

Отгонбаяр -

Өө за

Хандаа -

Тэгээл ангид хувиарлаад ингээд ангилаад

Отгонбаяр -

За тэгээд

Хандаа -

Соёлын үйлчилгээний сургуулийн европ эсгүүр оёлдолчин анги төгссөн байхгүй юу

Отгонбаяр -

Тэр ангид аа

Хандаа -

Тийн би чинь ахындаа тэр сургууль чинь онцлог нь байргүй

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Стипенд өгдөг

Отгонбаяр -

Өгдөг өө?

Хандаа -

Тийн стипенд өгөөд өдр хооллодог

Отгонбаяр -

Аа за

Хандаа -

180-н төгрөгний стипенд сар болгон авнаа

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгээл би чинь нөгөө ахындаа л тэр их дэлгүүрийн тэнд байсан юм манай ахынх би чинь автобусанд ч суухгүй гоё газар тэгээд байсан тэгээд сургуульд яваад

Отгонбаяр -

Хотын төвд байранд

Хандаа -

Тэгээл яахав тэр хотын 3-дугаар зоорь гэдэг дээр намрын ажил хийчихнэ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл 2 жил ёстой толгой өвдөхгүй. аа сайхан манай ангийн багш чинь их сайхан багш бусад багш нараас Цэрэнпалам гээд тэрний нэг нөхөр нь Чех улсын билүү ямар улсын билээ элчин сайд байж байгаад ирээд багшид тэнд орж ирж багшлаад нөхөр нь юунд ажиллаж байсан юм бэ дээ тэгээл багш намайг тэр Чех улсад л одоо хөл гарын өвчин аягүй сайн эмчилдэг газар тэгээд нөгөө ахтай танилцсан байх

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд ах нөгөө нууцын юу юм чекист гэдэг ажил тэр эмнэлгийн том албаны хүн байсан

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Хүүш би тэр албан тушаалаа ерөөсөө хүнд хэлдэггүй тэр тийм тусгай тийм тусгай алба гээд яриад байдаг байсан. Тэгээд тийм албаны ажилд тэгээл яахав дээ ах эхлээд бүртгүүлээд тэгээд сүүлд нь нөгөө ангийн эх эцгийн хурлын дарга гэнэ үү нэг тийм юмаар ахыг сонгочихсон байгаа юм. Тэгээл яваад байсан тэгээл би чинь болбол толгой өвдөхгүй тэнд чинь яахав дээ тэгээл тэгсэн тэгээл хөл машин гишгүүлж байгаад дараа нь цахилгаан машин гишгүүлж сурсан л даа тэгээд цахилгаан машинаар оёдол хийгээд европ хувцас кармай энэ мөр залгадаг дамжилгаа хийгдэж тэрэн дээр суугаад европ хувцас оёдог тийм мэргэжилтэй болж гарч ирээд аймаг дээр

Отгонбаяр -

Ахуй үйлчилгээний ТМС-г бол онц төгссөн

Хандаа -

Өө сайн онц төгссөн нөгөө тэр чинь бас зэрэг олгодог байсан шдээ

Отгонбаяр -

Аа за

Хандаа -

Тэгэхээр чинь нөгөөд л бөөн гурав дөрөвдүгээр зэргийг тэр ТМС төгссөн хүн авдаг ч байсан юм уу үгүй ч юмуу мэдэхгүй би чинь тийм 3-дугаар зэргийн юутай тэгээд аймгийн ахуй үйлчилгээн дээр ирээд л яасан чинь шууд суманд ахуй үйлчилгээтэй байсан одоо Жавзмаа дарга манай аймгийн юу байсан ш дээ

Отгонбаяр -

Дарга байснуу?

Хандаа -

Дарга байсан. Тэгээл ТМС төгсөж ирсэн гадаад дотоодын чинь ТМС төгсөж ирсэн улсуудыг чинь уул нь жаахан цайлаад л

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгээд л суманд нь хувиарлаад нэг хоёр хүүхдийг ирэнгуут манай Хишиг өндөрийн ахуй үйлчилгээ нь цахилгаан машин байхгүй

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Энэ байр байхгүй зүгээр ийм тэр арын тэр намхан цагаан яана гээч нөгөө дандаа л дээл гэрийн цагаан бүрээс берзеентэн дээвэр дээр европ гэдэг юм бол бүр юу ч байхгүй. Тэгээд хөл машинтай баахан оёдолчин дээл л оёно тэгээд л дээл хөнжил ор хөнжлийн даавуу гэрийн цагаан бүрээс бэрзээнтэн дээвэр

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Дандаа. Тэгээд цагаан ултай гутал оёдог тэгээл ирээд суусан чинь хөл машин өгөөд цогийн индүүнд нүүрс хийгээд гал асааж юмаа индүүднэ. Өө нэг хоёр аймаар том ийм пийшинтэй тэрэндээ ёстой нээрээ бүдүүн бүдүүн хагалсан хар мод шатаж өгөх гээд сунаад уначихна шатаж өгөх гээд өгөх гээд тэгээд л нүүрсээ булаацалдаад нөгөө л хүүхнүүд чинь ёстой бөөн юм болно нэг том том нэг хоёр нэг нь нэг хоёр нь хоёр том том цогийн индүүнүүдтэй

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд л зарим нь гэрээсээ нөгөө хар модны нүүрс гээд авчирна тэгээл тэр чүдэнз зурж пар гээд үлээгээд л дээл сав нааж юм оёх гэж тэгээл төлөвлөгөө зөндөө ам овоолж ярьж байгаа юм чинь юун нөгөө л оёсон барьсан юм нь өнгөрөөд л хотод чинь болох дээр зэрэг нөгөө цахилгаан индүүтэй цахилгаан машинтай болоод суучихна тэгээл нөгөө дамжлагаараа ингэдэг юмыг заагаад би чинь болох дээр зэрэг нэг кармай мөр залгадаг юу пиджак пальтоны мөр гаргана юун хөдөө чинь ирэнгуут нөгөө сургуульд явсны бүр ерөөсөө ч хэрэг байхгүй за ингээд нөгөө хүүхнүүд нөгөө сургууль төгссөн зайлуул тэр чинь бас зармыг нь бас энэ нөгөө шууд наймд орох долоо төгсөөд илгээлтээр бас давгүй оёдолчин авна. Нэг ахмад ажилчин гаргаж өгөөд нөгөөдүүл чинь болбол бараг нөгөө гавшгайчин чигтэй холбоод тэнд чинь үзэлцэнэ шүү дээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Нөгөө нэг Гүнжин хэн билээ нөгөө нэхмэлчин Гүнжинлхам

Отгонбаяр -

Гүнжинлхам

Хандаа -

Амгалан баатар

Отгонбаяр -

Тийн

Хандаа -

тэр улсуудын туршлага чинь одоо нэг таван жилийн ажлыг нэг жил ч гэнүү 3-н жил ч гэн үү айхтар нэг ийм тоотой

Отгонбаяр -

5-н жилд 15-н жилийн ажил хийдэг зорилго байдаг ш дээ тээ

Хандаа -

Аа тийм нэг туршлага нэвтрүүлнэ гээд үйлдвэрийг чинь баллаж хаяж байгаа юм биш үү тэгтэл ирэнгуут чинь тас хийгээд тийм юм орчихож байгаа юм. Юун төлөвлөгөө юун горьдлого энэ чинь за ингээд монгол дээл гэдэг юмийг чинь бүүр оёж сураагүй юм хийж байгаа юм чинь монгол хувцасны энэ оёдлын эсгүүрт орсон бол сурчих байж тэгээд тэрнийг нь ороогүй европ хувцасанд нь орчихож байгаа юм чинь. Тэгээл ирсэн чинь өө ахиад л бараг сургуульд сурах шахуу л юм болох гэж байгаа юм чинь нэг хүнд шавь орж байгаа юм за ингээд л нэг сар яахав дагалдан гэнүү нэг юм болоод

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд ч яах вэ нэг юм оёх төрхтэй болж байсан юм чинь тэгээл нэг юм тэгсээр байгаад сураад тэгээд яахав монгол дээл бараг нэг сар хэдэн 6-н сар болсон чинь дээл цөөхөн ирээд хүүхдийн том хүний дээл бол бүр ирэхгүй тэгээд ясли цэцэрлэгийн хүүхдийн дээл сургуулийн хүүхдийн дээл гэж байгаа тэгээл гэр ахуйн нөгөө оёо юм чинь яахав бээлий мээлээ тийм юм оёсоор байгаад тэгээд л нөгөө цогийг нь дөнгөж тэгж байтал ашгүй энийг барь одоо энэ байгаа энэ баар байгаа энэ нэг байшин байна шдээ хоёр давхар саарал байшин

Отгонбаяр -

За

Хандаа -

Энэ байрыг барьж хойтон жил нь ашиглалтанд ороод цахилгаан машин цахилгаан индүү нөгөө паартай ийм юманд нэг жил ажилсны дараа л юу болж байгаа юм чинь намар нь ч тэгээд Самбуу бид хоёр гэр бүл болоод энэ тэр гээд

Отгонбаяр -

Аа чи тэгээд энд ирээд намар нь Самбуутай тааралдаад танилцаад

Хандаа -

Тийн энэ бид хоёр чинь болбол юу ш дээ

Отгонбаяр -

Нэг ангийн хоёр уу?

Хандаа -

Нэг анги нэг нутаг энэ нөгөө бүлгэмд би нөгөө бүлэгт нэг ангид бол биш бид нар гэхдээ нэг гэр нэг дор нэг хоёулаал

Отгонбаяр -

Нэг ан...

Хандаа -

Тийн нэг дор

Отгонбаяр -

Нэг жил сургуульд орсон хамт төгссөн

Хандаа -

Ннн тийм тэгээл энэ чинь болохоор эдний аав чинь болохоор ээж нь энийг чинь багадаа нас барцан тэгээл аав нь болохоор зэрэг нэгдлийн Ойдов гэдэг даргын жолооч аа бараг дарга нар тэрэг аваагүй байхад тэр хүн тэрэг авсан. Тэгээд жолооч гэдэг тийм мэргэжилтэй хүн байдаггүй байсан. Тэгээл нөгөө Самбуугын аав чинь нөгөө дайнд явж байхдаа хуягт гэдэг юмны жолооч тэгээд нөгөө хавар мал өгөх гээд ирсэн чинь одоо Ойдов дарга чичаан авах гээд тэгсэн чинь жолооч гэдэг юм олдохгүй одоо их хэцүү байна тэрнийг тэгээд мал махан дээр яриад байсан юм байна лээ тэгээл нөгөө яасан чинь аавыг нөгөөдөх хуягтын жолооч гээд цэрэгт хамт байсан өвгөн байдаг юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Үгүй одоо тийм юм хэрэг болбол одоо энд авчирч тийм нэг жолооч тийм нэг хуягтийн жолооч гэж байсан юм ямар ч байсан танкын жолооч тэгэнгуут аавыг нөгөө мал мах өгөх гэж байсан дуудаж гэнээ Ойдов дарга тэгээл орсон чинь одоо та жолооч хийх хэрэгтэй гэсэн чинь өө би жолооч биш үгүй хараа би нэг чичаан авах гэсэн чинь жолооч мэргэжилтэй тийм үнэмлэхтэй хүн мэдэл тэргээ барь тийм хүн олж ирж байж тэрэг авна гээд болдоггүй

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Та л одоо тийм үнэмлэхтэй гэнэ дээ тэгсээр байгаад аав үгүй гэж гүрийсээр байгаад тэгээд сүүлд нь миний үнэмлэх гэж ийм л юм байгаа гээд үзүүлсэн тэгсэн чинь одоо хоёулаа явна гээд тэгээд харилгүй аав чинь нөгөө авгай хүүхэд нь бараг сурж байж 2 сар алга болцон гэсэн аав ирдэггүй нөгөө авгай хүүхэд нь мэдэхгүй Самбуутай тэгээд Самбуугийн хоёр эгчтэй тэгээл ээж нь заводон дээр үнээ сааж өгөөд нөгөө өвгөн аль наснаас хавраар 5-н сарын 10-н хэднээр явсан байдаггүй. яасан гэхээр улсууд мэдэхгүй ээ Ойдов дарга чичаан авах гээд явсан аваад явсан танай өвгөнийг гээд байдаг нөгөө өвгөн сураг байхгүй 2 сар болсны дараа л нэг өдөр л өө нөгөө үнээ саах юм болцон л нөгөө чичаан гэдэг юм ирсэн чинь нөгөө тос маслын үнэр болсон юм бол уу үнээ нь тэр хавийнхан чинь бөөн юм болсон гэнээ хойд энэ Баянголд тэгээд аав даргын жолооч тэгээд яахав даргын жолооч нэг ийм банди нөгөө нэгдлийн даргын нэг охин ганцхан охинтой аав тусдаа хүн тэгээл энэ хоёр чинь нөгөө машинаар нээх урт үстэй нээх гоё ээж нь нөгөө барааны дэлгүүрийн худалдагч байсан чинь ганц нээх гоё охин одоо хотод баггш хийдэг юм нэгдүгээр арван жилийн багш монгол хэл уран зохиолын нээх гоё хүүхэн байдаг юм. Тэгээд энэ хоёр чинь дандаа машинаар сургуульдаа хүргэж ирдэг тийм нэг одоо энэ манай бага банди энэ тэр чинь энд ирчихээл тэрийг мэднэ л дээ ийм тийм жаахан бодлогогүй туучихна энэ сахилгагүйдуу нөхөр байсан ш дээ манай энэ чинь сахилгагүйд нь юу гэх дээр зэрэг одоо яахав дээ нэг ийм хурдан хөдөлгөөнтэй

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Нилээн өндөр тэгээл ирсэн. Тэгээл энэ цэрэгт яваад би ТМС-д үлдээд. Тэгээл эгч нь нөгөө л энийг чинь 7 төгсөхөөр энийг чинь илгээлт аваад гарцан юм эгч нь тэрүүгээр техниккум төгсөөд тэгээд эгчийг цэцэрлэгийн техниккумд Хангал суманд сурсан юм бид тэгээд энэ аав энэ 2 нөгөө охиноо яахгүйгээр шууд энд долоод илгээлт авцан тэгээд Хангалд очоод тэгээд тэгээд яахав тэгээд энэ цэрэгт явчихсан байна. Тэгээд би чинь нөгөө ТМС төгсөж тэгж ирээд энэ тэрүүгээр хайгаад тэгээд эгч нь энд ирээд цэцэрлэгийн багш болцон юм байна л даа тэгээд халагдаад энэ энд ирэхгүй юу

Отгонбаяр -

Та 2 тэгээд хүүхэд байхдаа найзалдаг байсан юмуу? Эсвэл хоёулаа цэргээс юунаас ирчихээд

Хандаа -

Тэр амьдрал гэж юу үзхэв зүгээр ангийн хүүхдүүд наана цаана гээд үзэг харандаа дэвтэр ном булаацалдаад тэгээл яваад байдаг байсан юм тэгээд яахав нөгөө ирээд л яасан чинь өө энэ цэргүүд ирсэн гээд байсан тэгээл би бас ангийн баахан хүүхдүүд уулзаад нэгнийгээ тосоод тэгсэн чинь надад манай ангийн нэг Архангай багшийн техниккумд сурдаг манай ангийн нэг охин байсан чинь ирээд л нэг хоёулаа ярьж нөгөөдөх чинь амралтаар ирцэн тэгээл хоёулаа уулзаад ярьж байсан чинь аа ангийн тэр тэр банди нар гэрлэж байгаа энэ энэ охидууд нь гэрлэж байгаа гээд яриад байсан байхгүй юу

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгсэн чинь Самбуу одоо гэрлэж л яасан цэрэгт явсан хүлээж байгаа найз хүүхэн охин байгаа гээд ярьж байна

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгэхээр нь би энийг чинь авгайтай одоо бараг л одоо авгай нь их бэлэн юм байх гэж байхгүй тэгээл юу яагаал энэ чинь долоо төгсөөд тийшээ явчихсан би чинь юу яацан нэг цэрэг ямар долоо төгсөөд болсон тэгээд нөгөө манай ангийн нөгөө тэр Архангайн багшийн техниккумын охин болохоор би ч аль насны авгайтай юм байх тэгээл санаанд орсон хэдэн бандитай кино үзээд л тэгээд л нэг орой тэгээд л зураг авхуулаад л хэдүүлээ нэг кино үзээд тэгээл ажлын чөлөө завсраар тэгээл орой явна тэгсэн чинь нэг орой хоёулаа одоо гэрэлнэ гэж хуцадгын наадах чинь

Отгонбаяр -

Самбуу юу?

Хандаа -

Тийн тэгэнгуут нь тэгэхээр нь би тэгэхгүй юу би тэрийг тоглоом гэж бодоод тоох ч үгүй гэрлэх ханиа л одоо авч өгсөн шдээ тэгсэн чинь нөгөө эдний цэргийн ангийнхан Эрдэнэ-Хангай явангуут илгээлтээр тийшээ явсан явж байсан байхгүй юу тэгэнгуут нь нөгөө аав нь ганц хүүгээ өөрөө энд жолооч нэгдлийн дарга жолооч хийсэн байгаа хоёулаа дарга байсан болохоор хүүгээ энд авчирж жолооч хий гээд нөгөө Эрдэнэт рүү явуулахгүй авч үлдсэн юм байна л даа тэгээд энэ энд суухгүй балай юм байна гээд уурлаад байсан юм тэр

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэнгуут нь аав нь энд авна одоо даргатай ярьцан одоо долоо хоноогүй л ажил бэлэн гэж очоод л угнаасаа Эрдэнэт очхоор чинь шууд л ажил өгч байгаа юм чинь энэнд нөгөө ангийн цэргүүд бүгд нөгөө булган зүгийн цэргүүд нь бүгд илгээлт аваад тэнд очччихсон тэгсэн энэ ууртай л энд ирсэн юм бараг балай хар юм тэнд чинь очоод юугаа хийдэг юм нэгдэл чинь цөөхөн дэвшдэээг шдээ тэгсэн чинь аав ирхэд нь энэнд ямар тэрэг авч тавьсан гэж бодооч нэг эвдэрхий 64 бараг музьед тавьхаар эвдэрхий нөгөө айлын гадаа эвдээд тавьчихсан тэгээд тийм тэрэг барьдаг хүн тэрэнд байх ч байсан юм уу мэдэхгүй тэгэнгуут аав нөгөөдхийг нь зүгээр цэргээс ирсэн одоо нөгөөдхийг энийг өгнө ажилгүй суулгаж болохгүй энэ одоо ингэж явчих гээд болохгүй нөгөөдхөө чирээд гадаа нь гэрийнхээ гадаа авчирч тавчиад тэгээд өөрөө заагаад энүүгээр засуулсан юмуу хаашаа юм засуулж байсан юм нэг тостой гутал аав надаа ийм муухай юм аваад өгчихсөн эсвэл Эрдэнэт орно гээд байдаг тэгээл одоо аавд дугуй л одоо яаж байгаад нутгаасаа авгай ав чи хүүхээд ойр орчхны л авгай мэддэг таньдаг тэрнийг л илт одоо яриад одоо энэ нэг манай энэ бас нэг охин байгаа л даа тэгээд тэр бас үйлчилгээнд ажилладдаг тэгээд тэрэнтэй гэр нь ойрхон байхгүй юу тэднийтэй ааль тэгээл тэрнийг л авгай болгож өгье гээл эгч тэрнийг байн байн дуудаад л гэртээ аягүй оруулаад л тэр айлын ганц охин байхгүй юу тэрийг л авгай болгож өгье гээд аав тэгээл одоо нэг ярьж байсан аав болбол эгчид захих юм тэгэхгүй болбол Эрдэнэт явна гээд тогтохгүй нь гэж ярьсан байхгүй юу тэгээл яахав манай ангийнхан тэгж нийлээд кино үзээд тэгсэн чинь харин нэг орой тэгж байна одоо ч хоёулаа гэрэлнээ гээд нэг намайг татаад тэгж байна тэгэхээр нь би манай үйлчилгээний хүүхнүүд нөгөө намайг гэрлүүлнэ тэр энэ гэхээр нь би таанууд зүгээр хөлгүй хүүхэнд хөл авч өгнө гэсэн тийм улсууд байх ч үгүй тийм хүн ер нь хүнтэй суух ч юм уу үгүй ч юм уу

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэхээр нөгөө авгай нар тэгээл тардийн

Отгонбаяр -

Ээ хөөрхий дөө

Хандаа -

За би чинь нөгөө нэг сургууль хүртэл бараг л техник мэрэгжилийн сургуульд байхдаа юм байлгүй цэргийн газар очиж нөгөө концерт тоглоно шдээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Би чинь харин тэндээс хөлтэй байсан бол ажилчин соёлын ордон намайг шалгаруулаад техник мэрэгжилийн сургуулиудын соёл урлагын үзлэг гээд нэг юм болоод тэрэн дээр шалгуулаад

Отгонбаяр -

Ажилчны соёлын ордонд дуучин болохоор байж

Хандаа -

Дуучин болхоо дөхвөө тэмцээнд шалгараад

Отгонбаяр -

За даанч нөгөө муу хөл

Хандаа -

Цогоо гэдэг нэг багштай төгөлдөр хууртай монгол морь нэг юу нэг ямар билээ тийм хоёр дуугаар хичээллээд

Отгонбаяр -

За

Хандаа -

Ажилчны соёлын ордонд одоо баахан техник мэргэжилийн сургуулиудын урлагын үзлэг гэдэг юм байгуулаад тэндээс шалгарсан тав таван хүүхэд авна

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд нэг концерт босгоод тэр ажилчны соёлын ордны дуу хөгжмийн багш нь байсан Цогоо гээд нэг багш тэгээд намайг чинь сургуульлаад яг тоглолт болоод тэгээд тэр багш ч аягүй баярлаад мундаг гоё дуучинтай боллоо гэх ухааны юм яриад би ч хөөрцөн тэгсэн чинь яг концерт тоглохын өмнөхөн болоод явцан чинь шилэн оймс нөгөө нэг шилэн оймс байна шдээ

Отгонбаяр -

Туфли

Хандаа -

Туфли өмс гэнгуут нь юпка болонгуут би чинь нөгөө ингээл тэр үед чинь далгабар өмд моодонд орцон тэгэхдээ өмсүүлэхгүй гээд тэрийг чинь аягүй хориод

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэнгуут чинь манайхан өмд өөрснөө том бүдүүн янз янзаар хийж яачингуут тэгээд нөгөө хуучны техник мэргэжилийн сургуульд Германы элчин байдаг байсан юм тэр байшингийн энд нь нэг ийм пүүтка байдаг байсан тэрний урд хойно нь ингээд орж байгаад тэгээл багш нарт загниулна танууд эмэгтэй юм байж ямар замбараагүй юм гадаадын элчингийн тэнд очиж өмдөө захьдаг гээд загниулаад тэгээд бүр багш нар ингээд үүдэн дээр нь сууцан далбагар өмд өмсүүлж хичээлд оруулахгүй гээд

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгсэн мөртлөө яахав намайг нэг юм хөл муутай учраас яахав манай багш тийм гадаадаар ингэж явсан хүн болохоор нөгөө зарим нь бүр аймаар ингээд 40, 50-н см –н өргөн өмд хйиж өмсдөг байсан тэгээд тийм тэгээд тийм биш нэг ингээд 30 мучин см хэртэй 28, 9 гучаас л хол гаргаж болохгүй тийм см-н өргөн өмд гутал бариад тавьж өмсөж болно гээд тэгээд нэг аятайхан нэг аятайхан эсгүүрийг нь тэгээд тийм өмд оёоод тэгээд л ийм шувт өмд өмсдөг байсан гутлынхаа гадуур өмд тавиад өмчихдөг байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл яахав тэр багш нь нөгөө дандаа тийм өмтэй яваад байдаг болох дээр тооддоггүй байсан юм байгаа биз тэгсэн чинь

Отгонбаяр -

Яг таазан дээр гарах болох дээр зэрэг

Хандаа -

Таазан дээр гарах болсон чинь жинхэнэ гоёо өмсдөг болонгуут чинь би ч санаа зовцон тэгээл яалт ч байхгүй тэгээд миний энэ 2 хөл нарийн бүдүүн хоёр юм чинь

Отгонбаяр -

Тийм байна

Хандаа -

Тэгэх дээр чинь зэрэг дупьл өмсөөд тэр үед бол бас энэ тахир нь нилээн гайгүй тэгээд тэгэнгуут нөгөө шилэн оймс өмсөнгуут чинь энэ чинь аймаар энэнээс аймаар нарийнхан тэгж байтал энэ тал цул ингээд апрессны сорив

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Юун шилэн оймс тэгээд тэр чинь нөгөө юу нь үзэл суртлын асуудал таарахгүй болдог юм байгаа биз тэгэнгуут л нөгөө юун ы чинь багш манай сургуулийн захирал соёл хүмүүжлийн эрхлэгч гээд дуудсан юм шиг байгаа юм тэгээд л ярьсан юм шиг байгаа юм. Танай ТМС-н хувьд их сайхан дуутай юу гэлээ ийм хүүхдийг шалгаруулна тэгээд нөгөө л энэ Адарсүрэн гуай тэр үед энэ нөгөө юуг дуулдаг цэргийн ансамбел дуулсан Тунгалаг гэдэг дуучин ид мандаж байж тэднийг бидэн тэгээд нэг бүрэлдүүлж нэг 5 хоног шалгасан юм аа ямар ч байсан тэр Тунгалаг гуай Адарсүрэн гуай хоёр 3-н ямар янзын хүн байсан шүү сайн мэддэг сонголт хийгээд шалгах юм болоод өнөө концерт тэгэнгуут чинь яадаг юм зүгээр дуулаад шалгах гэнгуут тэнцсэн юм шиг байгаа юм би

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд л гоёлын хувцас өмсөөд тоглолт хийх болонгуут дээр болхоо байгаад тэгээд багшид дуудаад тэгээд багш намайг өрөөндөө дуудаж байна нэг өдөр хичээлээс концерт тоглох гэж байгаа гар чинь би мэдээж бөөн хөөр л явж байгаа юм чинь тэгсэн чинь л хичээл хүмүүжлийн эрхлэгч танийг чамайг дуудаж байна гээд хүүхэд юм тэгээд яваад орлоо орсон чинь аа багш их л найрсаг байна

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл одоо юу хэлэх гэж байгаа юм бол за энэ суу гээд тэгсэн чинь за даа миний охины чинь хөл нь муу юм байна шдээ тэгж байна багш

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тийн гээд тэгсэн тэгээд чамайг одоо энэ концертонд ямар хувцас өмсөж ир гэсэн гээд тэгэхээр нь дупьл шилэн оймс энэ тэр гээд тэрнийг чи одоо өмсөж чадах уу? Багшаа би тэрнийг өмсөж чадахгүйнээ би ийм юм чинь өмсөж чадахгүй ш дээ зүгээр ийм би өөрөө болох дээр ингэж бодоод байх юм ийм аймаар урт нөгөө хормойтой палаж ч юм уу

Отгонбаяр -

Тийн ш дээ

Хандаа -

Өөрөө болбол тийм юм өмсөх гээд зүгээр гутал дээр тийм юм өмсчихөөд өсгийтэй гайгүйхэн өсгийтэй гутал дээр тийм юм өмсчихье гэж захиралд хэлсэн байхгүй юу тэгээл би тоглолтонд орно гэж бодож байхгүй юу боллоо шдээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгсэн чинь багш намайг тэгж байна тэгэхэд чинь яахав тийм юм өмсөж болохгүй одоо тоглолт ингэж болно гэж байна шдээ тэгээд багшаа би тийм юм тийм ч бажинк юу муу дирко тийм юм өмсөхгүй шдээ зүгээр ийм юм өмсөөд орчихвол яах юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Гэнгуут тийм юм өмсөж болохгүй гэж байнаа одоо тэр улсууд нь комисс нь тийм өмсөж болохгүй одоо тэр нэгдүгээрт 2-дугаарт чи чинь одоо тэгээл жаахан хазгардуу болох юм байна шдээ гишгэдэг юм байна шдээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэхээр тийм хүн таазан дээр гарч дуулж болохгүй гэж тийм учраас одоо чамайг тэр юунд авахгүй одоо уучлаарай гэх ухааны юм ярьдаг юм байна. Тэгэнгуут одоо үгүй яахав дээ тэгээд одоо тийм юм чинь гэж бодсон мөртлөө тэрийг дуулж би болох л байсан юм

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Гэсэн мөртлөө дотроо

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Нилээн л гомдолтой болцон байсан

Отгонбаяр -

Уйлаагүй юу

Хандаа -

Уйлаагүй

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Дотроо болбол би өө нэг бодлын нэг их гомдолтой ч юм шиг мөртлөө нэг бодлын зүгээр болгьё гэж бодохгүй л байгаа байхгүй их муу байгаа

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Хайж тэр байгаа юм болгоныг энэ дотор бол дан байна тэгээд засвар үг хэлдгийн их учир за ширүүхэн шиг ярьсан болбол одоо нилээн л үг хэлэх л байсан

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Болох л байсан ш дээ гэдэг үгийг хэлэх л байх л даа. Тэгээл одоо

Отгонбаяр -

Тэгээд тэр үед чинь нөгөө үзэл суртал муртал их юм ярьдаг байсан

Хандаа -

Тэгэнгуут чинь дотроо бол жаахан гомдолтой заза гээд тэгээд одоо тэгээд чамайг концертонд оруулахгүй гэж тэгээл гарсан тэгээл тэрнээс хойш тэгээд багш нь хичээл эхлэхийн тав хоног ч билүү долоо хоног ч бил үү чөлөөлнө гэсэн тэгсэн чинь багш орж ирээд яасан нөгөө тануудыг чинь чөлөөл гээд байсан гээд байсан биз дээ чи яагаад яваагүй юм гээд намайг тэгэхээр нь өө хазгар хүнийг концертонд дуулуулдаггүй гэсэн гээд хэлчихсэн байхгүй юу

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгэхээр багш юм хэлсэн байх тэгээд яахав манай багш болбол нөгөө гадаад хэдэн тийшээ гэрээ авч явах одоо гэр бүл болоод дээд тал нь тэгэж явна ингэнэ гээд маш гоё юм ярьдаг багш байсан шдээ тэгээд багш юм хэлсэн ч үгүй тэгээд өнгөрсөн тэгээл хичээлдээ суугаад тэгээд нөгөөдхөө ч бас ингээд мартчихаж байгаа юм чинь тэгээд өнгөрсөн. Тэгээд яахав 2-дугаар курст ороод төгсөөд л

Отгонбаяр -

Тэгээд Самбуу хоёр

Хандаа -

Тийн тэгээд л нөгөө 2-уулаа нэг юм энд ирээд яасан тэгсэн чинь эхлээд тэгээд байхаар нь би тоглоод байгаан гэж бодоод тоох ч үгүй байгаад байсан чинь тэгсэн сүүлд нь яг л үнэн юм яриад байх шиг байна нэг орой кино үзээд хоёулаа юу явж байсан бүр баараггүй л үнэн л юм яриад байнаа

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгээд хотод л юу яаж байсан юм аа би нэг нөхөртэй больё гэвэл тэндээсээ болох байсан. Тэгээд нэг цэргийн анги дээр очиж юу яагаад манай ангиас чинь яагаад л ангиас 5,5-н хүүхдүүд аваад нэг цэргийн анги тусгай анги гэсэн тэр налайхын тэр цэргийн анги дээр очиж нөгөө шеф юм шиг байгаа юм тэгээд тэр ангийн ор хөнжлийн даавуу ор хөнжлийн даавуу оёоод дэрнийх нь уутан дээр нөгөө ахуй үйлчилгээний техник мэрэгжилийн оюутан тэддүгээр курсын гээд нэрээ бичдэг байхгүй юу

Отгонбаяр -

Аа за

Хандаа -

Тэгээл цэргийн баяр болохоор тэр сургууль тэр анги дээр очиж бүр нийтийн бүжиг зохионо

Отгонбаяр -

Аанхан тэгээд концерт тоглоно

Хандаа -

Концерт тоглоно тэгэнгуут би ангиасаа сургуулиасаа ч юмуу ангиасаа ч юмуу тэгээл тэнд очиж мөнх дуулдаг цахилгаан гитар хөгжимтэй бүжиглэнэ шдээ аа гоё тэгээл яасан тэгээл нөгөө цэргүүдэд чинь ингээд нөгөө

Отгонбаяр -

Захиа

Хандаа -

Хийж өгсөн юунууд хаягийг нь бичсэн захиа ирнэ тэгээл бид нар чинь толгойгоо бөөгнөрүүлж байгаад захиаг нь задлана

Отгонбаяр -

Аа заа

Хандаа -

Нэг өдөр үхтлээ ингээд бүгдээрээ бөөгнөрцөн баахан хүүхдүүдийн баахан захиа иржээ бүгдээрээ нэг нэгийг задлаад яахаар хаяг нь гараад ирээд тэгээл нэг захиа байна одоо нөгөө халагдах цэргүүд болчихсон байгаа юм л даа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл одоо бараг хань ижил тэр минь энэ минь чи тэр нутгийнх уу аль нутгийнх гэсэн захиа ирж байгаа биздээ тэгээл толгойгоо нийлүүлээд уншиж байсан тэгээд бүр чих ч үгүй чимээч үгүй багш орж ирцэн харин ингэцэн захиа барьчихсан тэгсэн чинь багш сүүлдээ мэдчихээд тэгээд тэгдэг юм аа энэ олон охидуудтай явхаар ингэж цэргийн анги дээр хийдэг юм ингээд яах дээр зэрэг ингэдэг юм байна гэж мэд... багш уул нь тэгж мэддэггүй байсан юм байгаа юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл биднуудыг ингээд чимээгүй ингээд бөөгнөрөөд суучихсан гэхээр юу хийдэг юм бол ингээд тэгээд нэг дадлагын юун дээр орос багш ордог байхгүй юу тэгээл нөгөө хичээл орж байсан бид нар нөгөөдхийг нь бүр мартчихсан нөгөө нэг нэгнийхээ захиаг уншаад тэр чинь юу гэж бичив энэ нь юу гэж бичив гээд тэр чинь энэ нь аймгийнх юм тэр аль аймгийнх юм энэ тэр гээд нөгөөдүүл чинь манайхан чинь хоёр хоёроороо бүх аймгуудаас бараг байгаа юм чинь

Отгонбаяр -

Аанхан

Хандаа -

Тэгээд бас хотоос бас охидууд байна ингээл бүгдээрээ ...шингэцээн толгойгоо нилүүлээд уншиж байхад тэгээд бөөн хөхрөөн болоод за одоо бүгдээрээ нөхөртэй болсон уу? гээд манай багш аягүй тэгдэг. Тэгээл яасан чинь л Говь-Алтайн нэг цэрэг салдаг арга байдаггү дээ одоо

Отгонбаяр -

За

Хандаа -

Шувт захиа ирнэ тэгээд нөгөө

Отгонбаяр -

Юун дээр очоод дурлачихаж

Хандаа -

Тийн очоод дурлачихсан тэгсэн нэг тэр нэг яруу найраг

Отгонбаяр -

Тэгээд тэр чинь аягүй гоё дуулдаг тэр чинь залуу зандан хөөрхөн охин байж таараа ш дээ тээ?

Хандаа -

Тэгээд би чинь урт үстэй байсан байх

Отгонбаяр -

Аанхан гоё байсан

Хандаа -

Урт сүлждэг тэгээд их том алаг нүдтэй манай ангийнхан гоё л гээд тэгээл нэг Говь-Алтайн, нэг охинтой сууна тэгээд нөгөө дуулчихаад дараа нь яасан чинь нэг ийм чихэр тэгсэн чинь тэр хөтлөгч хийсэн цэрэг байжээ

Отгонбаяр -

За шүлэг уншдаг

Хандаа -

Тийн шүлэг

Отгонбаяр -

Тэр шүлэглээд тэр дуулаад

Хандаа -

Аа тэгээд тэгсэн чинь ийм юу яагаад чихэр энэ тэр өгөөд юу л болоод байсан юм тэгсэн чинь аягүй тэр аягүй тэгээд их сонин инээдэмтэй тэгсэн чинь тэр цэргийн ангид байсан чинь тэр цэрэгт л очсон юм шиг байгаа юм миний нөгөө оёсон ор хөнжлийн даавуу

Отгонбаяр -

Аа за

Хандаа -

Тэгсэн чинь нөгөө миний юу яасан захиа нөгөө цэргийн чинь захиа байж

Отгонбаяр -

За тэгээд

Хандаа -

Нөгөөдхийгөө өмсөөд яасан чинь тэгсэн миний хажууд талд суудаг охин Говь-Алтайн байхгүй юу

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгсэн чинь өө энэ манай нутгийн удам судрын тэрэнтэй ний.. одоо хамаатан садан болмоор ч юм уу нөгөөдөхтэйгөө суулгүй ирж балайрч байгаа байхгүй юу нөгөөдөх чинь ингээд намайг салахгүй би одоо ээжид хүргэн хүн нь тийм хол надад ёстой найз хэрэггүй байхгүй юу би тэр хүнд авгай болох ч үгүй

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Хөлгүй хүнийг энэ улсууд болбол одоо намайг хань хийнэ гэж байхгүй би чинь нөгөө тийм юм авч наад захиагаа аваачиж өг аваачиж өг гээд нөгөө охиноор өгөөл явуулна нөгөөдөх чинь ирээд л татаад зогсчихно

Отгонбаяр -

Ээ хөөрхий тэр дуралчихаж л дээ тээ?

Хандаа -

Тэгээл яагаад байна тэгсэн чинь л нэг өдөр орж хичээл одоо тарах гэж байгаа ш дээ одоо яагаад чи хаана суух юм би одоо халагдах гэж байгаа чи хаана суудаг юм нутаг юув?

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Чи нутаг явна үгүй чиний сууц чи хотод суу хоёрын хотод суу гээд байгаа байхгүй юу

Отгонбаяр -

За

Хандаа -

Би үйлдвэрт ормоор байна би энд нь юу яана энэнд ямар ажил хийлгэдэг билээ гээд нэг юм яриад хоёулаа хотод сууя амьдарчихья гээд салахгүй бүүр дагаад салахгүй тэгэхээр би үгүй би чинь ерөөсөө үгүй шал хөндлөн үгүй үгүй би зүгээр ерөөсөө нутаг руугаа явмаар байна юун тэр хотод суух одоо нутагруугаа явна гэсэн нөгөөдөх чинь сүүлд нь чи тэгвэл надтай наана нөхөртэй юм уу гээд тэгэхээр би тийн нөхөртэй одоо миний нөхөр цэргээс халагдаад ирнэ гээд хүний хэлж байгаа сонин ч байдаг тийм сонин юм ярьж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Тийн тийн

Хандаа -

Үгүй би нутаг руугаа явна, чамтай суухгүй үгүй наад захиа байдаг юм аа ав гээд аа нөгөөдөх чинь нээх ийм үнэртэй ус дурсгаж байгаа юм

Отгонбаяр -

Ээ хөөрхий гэж

Хандаа -

Үгүй үгүй авахгүй тэгээд нөгөө Говь-Алтайн охиныг дагуулж бид хоёр нэг ширээнд сууж байгаа юм тэгээд нөгөөдөх нь салахгүй өө нөгөөдөх нь надтай цуг манай гэрт очиж хононо гэж үгүй гэхээр ёстой сонин хүүхэд шүү энэ нээрээ ер нь ер нь наадах чинь чанга хүүхэд гээд байгаа юм аа намайг. Хичнээн жил болоход надтай ерөөсөө хоёр жил нэг ширээнд суусан наад чинь ерөөсөө надад нээх амин хувийн тийм гоё юм ярьдаггүй юм гэж үү. Тэгээд тэгэхээр нь ч би өө би өвчтэй хүн ерөөсөө тэгж нөхөр авахгүй ерөөсөө юманд дандаа хазгар доголон гэж гологдоод байдаг юм гээд үгүй чи өөрийгөө хазгар доголон хүүхэн аваад ирлээ гээд ээж аав чинь баярлахгүй шдээ чи болиорой үгүй үгүй үгүй гэсээр байгаад тэгээд яваад өгсөн байхгүй юу. Тэгээд ирээд л тэгээд Самбуутай суусан Самбуу эхлээд тоглоод байна гэж бодоод тэгээд сүүлд нь үгүй чи ямар хачин юм ярьж байдаг юм чи юу гэж байгаа юм зүгээр эрүүл саруул авгайтай би өвчтэй юу гэж чамтай суух юм надад өвчтэй нь хамаа байхгүй чамтай сууна гээд

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Тэгээд зүтгэсээр байгаад тэгээд сүүлд нь ч тэгээд тэгсэн чинь бод гээл хоёулаа

Отгонбаяр -

Сууцан. Тэгээд одоо яахав дээ 3-н сайхан хүүтэй

Хандаа -

Тэгээд нөгөө муу нэг машинаа нэг юм босгож аваад тэгээд тарианд явна хөдөө. нэг бодлын бараг энэ машин суулгачихсан байхаа чамтай бол тэгээд 2-уулаа 77-н оны намар суугаад тэгээд энэ ахуй үйлчилгээний байшин чинь нөгөө цахилгаан машинтай нээх гоё газар цахилгаан машин эзэмшдэээг хүн нэг ёстой ТМС-д явснаар ганц од боллоо доо

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ

Хандаа -

Нөгөө юунд чинь юу яацан

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд л нэг юм цогийн индүүгээс салсан ширээсний машин эзэмшинэ цахилгаан машин дээр сууна эсгүүр хийнэ өө ийм чих гээд л олон давхар янбуугий чинь нөгөө гоё юмаар

Отгонбаяр -

Шууд яваал хяргана

Хандаа -

Залуучуудын бригадын дарга энэ тэр гээд нээх олон албан тушаалтай ая мундаг хүүхэн шинэ байшинд орно за тэгээд нөхөртэй болсон

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Ингээд л нэг тэгээд нэг хурим хийгээд манай үйлчилгээнийхэн очоод л

Отгонбаяр -

Хурим хийсэн танай хадмууд яасан бэ?

Хандаа -

Ерөөсөө тэр үед чинь ийм сүрхий хурим гэдэггүй байж. Тэгээл Самбуугийн аав аав ээж 2 дээр хадаг тавьсан юм байна л даа нөгөө өдөр судрыг бол сайн үзнэ шдээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд найр хуримыг одоо шиг ийм айхтар

Отгонбаяр -

Баяр болоогүй ха

Хандаа -

Элдэв бусын юм хийхгүй шдээ бараг нууцаар л хийдэг байсан юм. Тэгсэн чинь л ээж манайх энд намар оройхон болсон чинь аав миний хүү хойно гүү мал тэгсэн чинь ээж нэг орой нэг мотоциклтой юм явуулж

Отгонбаяр -

Ямар

Хандаа -

Би дүү нартайгаа нэг гэр бариад тэр хашаандаа дүү нар сургуулийнхаа дүү нартай байдаг байгаа юм чинь нэг жил болсон юм чинь

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгсэн чинь нэг мотоциклтой хүн ажил тарж байсан чинь нэг мотоциклтой хүн байна ээж чинь чамайг гэртээ ирж хоноорой гэж байнаа тэгэхээр нь яахав дээ ажил тараад гэртээ харьчихаад тэгээд орой нөгөө мотоциклтой хүнтэй сундалдаад харьсан чинь харин ээж тэгж байна өнөөдөр одоо нөхөр чинь ирж авнаа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Айлын хүн болох нь миний охин гэдэг юм тэгэхээр нь жаахан дургүй байгаа яагаад ч юм мэдэхгүй. Явахгүй байвал яасан юм бэ тэр чинь тэгсэн чинь ээж юун дэмий юм ярьж байдаг юм. одоо ингээл одоо ингээд нөхөр сүүдэр хань ижилтэй болоод одоо ингээд явдаг хорвоогийн юу юм чинь одоо өнөөдөр өнөө орой ирж авна 12-оос өмнө ирж авна. тэгээл яахав дээ тэр ажил тэгээл би 6-н цагт ээжийн ажил дээр яваад очсон чинь тэгээл тэгж хэлээд тэгээл яваад өгсөн тэгээл ингэдэг юм байна за яахав дээ, тэгээл яасан чинь орой болоод л би чинь найм ес гээд очиж байгаа шахуу юм байгаа биз тэгж байтал яагаад тэгээд одоо 10 болохоор унтахаар нөгөө хүн нь ирдэггүй тэгээд унтаад шөнө нэг сэрсэн чинь аа нэг машин ирж байгаа л юм боллоо эдний нэг одоо энэ Шагдар ахын хамаатны хотод одоо нэг дүү байгаа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэр нь манай энэ сумын нөгөө мал эмнэлэгийн цэгд нэг 53 байдаг байсан байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгсэн чинь л тэр ирж байна даа тэр энэ Самбуутай хоёулхнаа л ирж байгаа байхгүй юу орой бүр 11 болцон юм уу 10 өнгөрсөн юм уу би унтчихсан тэгсэн чинь ээж босчихсон цай чанаад хоол унд хийгээд айраг юм болоод л нилээн юм боллоо яг тэгсэн чинь нөгөө тэр нь Самбуу ч дугарахгүй тэр нь ч дугарахгүй сууж байна тэгсэн чинь аав за юу гэж явна гээл асуусан тэгсэн тэр ах нь хүнээ авах гэж явнаа гэж үү тэгсэн чинь л хоол хийж яачихаад л ээж намайг ирээд тэгж нилээн байлгаж байгаад орны урдуур цагаан орны урдуур уньнаас ингээд хөшиг

Отгонбаяр -

Хөшиг байдаг шдээ тэ тийн

Хандаа -

Тэр хөшигний цаана тэгсэн чинь ээж 2 дахиад нэг бол ийшээ явангаа нэг ингээд тэмтрээд ахиад л нэг

Отгонбаяр -

Унтаж байгаа чи орон дотроо

Хандаа -

Тийн унтцан тэгээд тэд нар ирхэд сэрцэн юм л даа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд л тэгсэн Самбуу ингээд урд дөхөжчихөөд л миний биенээс чангаагаад байх юм би бүр цаашаа хана руугаа налж хэвтчихсэн байхгүй юу

Отгонбаяр -

Аанхан

Хандаа -

Хөөе Хандаа бос гэж байгаа юм уу юу гэж байгаа юм тэгэхээр нь би хэвтсэн чинь тэгсэн чинь ээж ахиад дуудчихлаа тэгэхээр нь хэвтээл тэгсэн чинь бүр тэсэхээ больдог юм байна аав тэгсэн миний охин бос бос л гээд ээж ч бос бос гээд тэгээд нөгөө хүн чинь тэгээл бэр болж тэгээл нэг юм болсон гэж байгаа юм. Тэгээл яахав дээ ээж нэг шинэ дээл хийгээд оёчихсон нэг ийм шинэ гутал нөгөөдхийг нь өмсөөд тэгээд нэг ээж нэг хадаг сүү гээд тэгээд тэгээд хүргэж өгнө гэж байхгүй

Отгонбаяр -

Танай нутгийн ёс их амар юм тээ?

Хандаа -

Тийм тэгээд шөнө орой болсон хойно тэгээд хүрээд ирсэн

Отгонбаяр -

За тэгээд энэ удаа 2-уулаа ингээд дуусгачихья тэгээд дараа үргэлжлүүлээд ярья

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.