Handaa


Basic information
Interviewee ID: 990360
Name: Handaa
Parent's name: Jamba
Ovog: Marguud
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: seamstress, herder
Belief: Buddhist
Born in: Hishig-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Hishig-Öndör sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
new technologies
illness / health
work
authority
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Хандаа хоёулаа одоо хоёр дахь яриагаа эхлэе тэгээд түрүүн нөхөртэйгөө суучихлаа тиймээ?

Хандаа -

Нхн

Отгонбаяр -

Тэгээд яасан хөө :

Хандаа -

Тэгээл яахав дээ үнэхээр 6-н цагийнхаа ээлжээр би тэгээд нөгөө эсгүүрчин эсгүүрчин хийсэн чинь нөгөөдөх ямбуу тасарчихсан

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Ахуй үйлчилгээнд ямбуу тасарчихсан байсан чинь нөгөө намар болонгуут бүх айл чинь ийм байшин байдаггүй байсан юм, бүх айлууд гэрээ барьчихсан зуны л нэг ийм төв суурингийн нөгөө ажилчингууд чинь нөгөө өвлийн байр гэдэг юм байхгүй дандаа зуны тийм байшинтай намар болонгуут айлууд чинь гэрээ барихаар одоо тэгээд цагаан бүрээс их хэрэгтэй болдог үе байсан юм тэгсэн ямбуу ахуй үйлчилгээний төвийн ямбуу нөгөө тэр үед тасарчихсан байсан юм. Дараа нь ийм гоё байшинд ороод одоо манайх чинь тогтой бүх юм цахилгаанжцан гоё болцон тэгээд ээлжтэй болж байгаа юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Модны бригад тэгээд тэнд чинь хими цэвэрлэгээ үсчин зурагчин

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Гуталчин энэ чинь бүх үйлчилгээний байгууллага тэр чигээрээ энд орчихсон тэгээд оёдолчид чинь цахилгаан машинтай тэгээд нөгөө хувцас нь бас Европ хувцас энэ тэр оёдог бол цахилгаан эрээсний машин гуталчин бас нөгөө өөлдөг барьдаг машин гар ажиллагаанаасаа гарчихсан

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Эсгүүр чинь юутай болчихсон тэгээд захиалга хүлээн авагч бараг урд талын таван сумыг хариуцсан том үйлчилгээний төв болж байгаа юм аймгийн ахуй үйлчилгээний дараа орцон маш өргөн болцон

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд болчихсон чинь нөгөө мэргэжилтэй хүмүүс гэхээсээ илүү техник мэргэжилийн сургуулиас төгссөн ажилчид авах сонирхолтой болж эхэлж байгаа юм байна лээ л дээ тэгээл нэг тэгж ингэсэн хар бор оёдолчид бүр гоё юм оёдоггүй дээл хувцас оёж байсан гар чинь бас Европ маягийн хувцас руугаа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэнгуут нь нөгөө цахилгаан машин энэ тэрийг чинь улсууд чинь тэгээл машинд чинь гараа ч ёстой авна даа

Отгонбаяр -

Яанаа за

Хандаа -

Нөгөө гишгэгчтэй тааз шиг юмыг нь хурдан гишгэнгуут даавуутай цуг аваачаад гараа оёчихоод байна өө маниуд чинь болбол ёстой анх ирэнгуут нь нөгөө цогийн индүүтэй тийм байхад нь юун ёстой яа даа юуны чинь сургууль төгссөн гэж юун төлөвлөгөө норм гэх байтугай байсан болбол цахилгаан машинтай болоод цахилгаан индүүтэй болооод ирэнгуут хирээсний машин ч миний мэдлийн тэгээд нөгөө эсгүүрийн урд сууна тэгээд нэг хүнд чинь тийм олон ажил байж яахав дээ тэгээд би чинь тэгээд сүүлдээ хирээсний машин дээр суугаад нэг сар гаран эсгүүр хийсэн юм тэгээд л

Отгонбаяр -

Хүн дагалдуулж сургасан уу?

Хандаа -

Тэгээд дараагийн нөгөө хуучин эсгүүрчин авгайтай хамт эсгүүр тэгээл нөгөө архаг авгайчуудтай ороод юугаа сурчихна шүү дээ

Отгонбаяр -

Сурчихна

Хандаа -

Тэгээл нөгөө авгай чинь ана тэгээд сүүлдээ аймгийн ахуй үйлчилгээнд ажилж байсан хүн ирээд эсгүүр хийдэг болоод эсгүүрийг өгөөд тэгээд хирээсний машин дээр яагаад улсуудын нөгөө өөрийнхөө норм дээр сууж ийш нь нөгөө машин дээр суужихаад завсраар нь өөр юун дээр хирээсний машинд сууж юу яана тэгээд нэг тэгээд юу яаж байгаа юм чинь тэгээд бид хоёр чинь айл гэр болоод тэгээд хойтон анхны маань хүүхэд төрөөд тэгээд декретнийхээ амралтыг авчихаад юугаа яагаад ажилаа нөгөө өөр улсуудад өгөөд бүх юмаа яачихсан тэгээд гархынхаа хирд нөгөө тэгсэн чинь нэг баахан орос хувцас оёдог юм байна одоо орос хувцас гэдэг нь юу гэхээр нэг ийм нилонтой цув тэр үед чинь гоё цув хийж өмсдөх хэрэгтэй юм байгаа биз дээ

Отгонбаяр -

За

Хандаа -

Тийм нийтлэг одоо цувны материал байсан өө энэ тэгээд даргавар өмд моодонд орчихсон

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Энэ хүүхдүүд залуучууд тэрнийг оёоод би чинь нөгөө өмдтэй тэгээд нэг тийм оёоод наадам болох гэж байгааг ч хэлэх үү өө ёстой наадмын гоёонд дарагдангуут дээлийг улсууд чинь хөдөөнийхөн чинь маш гоё даавуугаар дээл хийж өмсдөг байсан би чинь тийм нэг охидууд хүүхнүүд залуучуудын гоёо юм байгаа биз дээ нэг тийм даргавар өмд нэг тийм цувыг тэрийг бүгдийг нь оёоод

Отгонбаяр -

Еврп хувцасыг нь оёоод

Хандаа -

Европ хувцас оёж байгаа юм тэрийг тэгээд хэрээд тэгээд оёж байгаа юм тэгээл оёоод тэгээд би тэр тэр нэг амралт авхад чинь юу 1000-н төгрөгний цалин 8,900-н төгрөгний цалин чинь одоо нормын ажил чинь ганцхан олддог тэр дээлтэй хүмүүсийн цалин сайн авдаг нөгөө

Отгонбаяр -

Тийн

Хандаа -

Нөгөө 5-н жилийн ажлыг Гурван жилд хийнэ гэдэг нь тэр байсан юм байгаа биз тэгээл би чинь энэ маш өндөр цалинтай энэ нөгөө тээврийн тэрэгтэй болохоороо бас хаврын тариа намрын будаанд яваад л цалин сайн авна шүү дээ бид хоёр чинь тэгээл энэ чинь намайг ирэхэд ерөөсөө эгчтэйгээ тэгээд аавтайгаа хоёулхнаа аав нь тусдаа гэр барьцан одоо бид хоёрын тэр хөдөө байгаа гэрийг аав нь бариад бид хоёрт том гэр барьж өгөөд

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд нэг хашаанд ороод тэгээд бид хоёр чинь хоёулаа аав нь нөгөө юутайгаа ганцаараа тэгээл тусгаарлацан бүх юм бэлэн тэгээл цалин авангуут хоёулаа тэгээд дороо дороо тэгээд юугаа аваад л юу яачихаж байгаа юм чинь

Отгонбаяр -

Нэг 2 мянган төгрөгтэй хоёулаа анх удаа хот ороод яасан гэлээ

Хандаа -

Тийн тэгээл яахав дээ тэгээл жирэмслэлт аваад анхны хүүхэд гараад тэгээл яахав дээ тэр үед чинь тэгээд нэг амархаас нь өмнө би чинь тэгэж амралтгүй төрсөн эхний хүүхэд дээр хүүхэд юм чинь мэдэх ч үгүй ажлаа хийж байгаад нөгөө наадмаар чинь энэ нөгөө бригадын гуанз гарна гээд яваад өгсөн

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Очиж ирдэг байхгүй юу би нэг очиж нэг шөл аав шөл уу гээд тэгээд манайхан наадам болохоор нэгдэл чинь нөгөө ажилчидад хонь өгдөг байхгүй юу тэр хонио гаргаж идчихээд тэгээд нөгөө завсраар нь хүүхдүүд юу яа гээд л тэгээл наадам өнгөрөөгөөл амралтаа авья даа гэж бодоод л тэгээд эмч нар ч би өөрөө сараа буруу хэлж байсан юм байгаа биз тэгээл яасан тэгээл юу яасан чинь нэг баг хоёр үнээ саана саагаад тэгээд энүүгээр чинь ингэж гудамж байхгүй тэгэхээр яг одоо энэ айл байгаа юм шиг байгаа юм тэгээд энэ юу нь нэг баахан улсууд нэг хувийн ажилчид нэг хоёр нь нэг гурав нь тэгээд ээж нь хажууд нь саадаг тэгээд нөгөө аав нь тэр хашаанаасаа гараад энд ирээд бууцан тэгээд нэг 2 үнээ саачихаад тэгээл ажилдаа яваад тэгээд л байж байсан тэгсэн чинь наадам болох гээд хүүхдүүд тэр нэг даргавар өмд оёулах нь эсгүүлээд заримыг нь бас оёж тэгээл нэг хонь гаргаж гэдэс энэ тэр чанаж идчихээд тэгээл байж байсан тэгээд Самбуу чинь хөдөө явчихсан тэгсэн чинь л гэнэт яагаад ерөнхийдөө л жаахан нуруу чилмээр юм шиг тэгээл аймаар халуунд тэгэсхийгээд д л нөгөө үнээнд цуглана тэгээд орой үнээ саачихаад л тэгээд Самбуу чинь орой ирнэ маргааш нь наадам болох гэж байдаг

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Өглөө 3,4 цагийн алдад л одоо хачин даа нуруу өвдөөд халууцаад ч байгаа юм шиг тэгээд газраар ч нэг хөрвөөгөөд тэгээл яахав дээ өглөө зургаа болонгуут л босоод үнэээгээ саана 2 знээгээ сааж байгаа юм чинь хоёр үнээгээ саачихаад л тугалаа тавьчихаад улсууд ингээд ойрхон ойрхон тэгээл үнээгээ саана хувинтай сүүгээ бариад явах гэсэн чинь нэг л болдоггүй за яагаад байна их ойрхон ойрхон шээс хүрээд ч байгаа юм шиг тэгээл сууж байгаад яасан сууж байсан чинь хажуу талын нэг хоёр нэг настайвтар нэг хоёр хүн тэгсэн чинь нөгөө хоёр чинь үнээгээ туучихаад иргэж тэгэнгуутаа намайг харчихаад хүүе чи чинь одоохон нөгөө хүүхэд нь гарах гэж байгаа юм бишүү болдгын тэгэхээр нь би бүр гайхчихаж байгаа юм чинь амралтаа ч аваагүй над хоёр авгай чинь юу ярьж байгаа юм урд шөнө нь халууцаад байсан юм би. Тэгсэн чинь л одоо аавыг нь дууд хадмыг нь дууд тэр тэнэг өвгөн гээд нээх тэгж үү улсууд хангиналдаад нөгөө авгай нар чинь тэгээд хувинтай сүү сандал бариад би хойноос нь босж ирэх гэж чичэрч байгаа юм байгаа биз дээ бусад хүн босоод алхаад хэвтээд байх юм чи чинь яачихсан амьтан бэ үнээ мал наад бие чинь гудамжинд төрлөө гээд л хангинадаг. Тэгэхээр л энэ улсууд одоо яахаараа намайг одоо төрхийг мэддэг юм бэ дээ гэх ухааны юм бодоод орж ирээд байж байсан чинь эмч ирж авчирч үзүүлнэ гэсэн юм болсон чинь харин төрөх гэж байна тэгж байтал Самбуу нөгөө энд талд нь баахан оюутнууд нөгөө багшийн дээдийн нэгдэл шийп тэгээд нөгөө оюутнууд авчирч хашаа бариулдаг байхгүй юу тэгээд нөгөө оюутнуудыг хүргэж өгөөд модыг нь зөөж өгдөг байсан байх тэгээл явчихаад нэг ирсэн чинь төрөх гэж байгаа эмчид үзүүл эхнэр тэгсэн ч аав ч эмч авчирч үзүүлнэ гэж хэлээд тэгээд аймаг руу яваад эмч авиад ирсэн чинь харин одоохон төрөхнээ одоо анхны төрөлт юм чинь эмнэлэг дээр оч гэдэг юм тэгээл Самбуугаар хүргүүлчихээд Самбуу би нэг очиж нэг мод зөөж өгчихөөд тэгээд хүргээд өгье тэгээд зун юм чинь яахав дээ тэгээл очоод л төрхийн оронд нь очоод унтаад байсан унтаад л байж байсан чинь ам цангаад болсонгүй тэгэхээр нь нөгөө асрагчаар нь нэг баахан хүйтэн нөгөө биднууд чинь нөгөө эднүүд чинь халуун савтай адилхан л нэг данх авч ууж байгаад л нөгөө халуун савтая сүү хүйтэн болгож унтаж унтаж байгаад нөгөөдхийг нь босоод ам цангаал жигтэйхэн тэгэхээр нь ууж уужихаад явж байсан чинь нөгөө юуны төрхийн эмч нь ороод ирлээ орж ирж үзсэнээ хүүе одоохон гарлаа хүүе хаая болоод шээс ч хүрээд байгаа юм шиг байхаар нь нэг коршенкон дээр суудаг юм уу гэсэн чинь хүүш одоохон гарлаа гарлаа гээд төрхийн орон дээр гаргаад нөгөө хүүхэд чинь гарчлаа

Отгонбаяр -

Яасан буянтай юм бэ тийм амархан гараад байдаг

Хандаа -

Тийн нөгөө хүүхэд чинь тэгээл гарчлаа доороос тэгэхээр нь би яасан ангаж төрвөө төрнө гэдэг чинь яасан сайхан юм

Отгонбаяр -

Ямар сайхан буянтай юм бэ

Хандаа -

Тэгээл нөгөө наадмаар төрцөн

Отгонбаяр -

Юу яасан уу жирэмсэн болсныхоо дараа хордлоготой зовж зүдэрсэн үү?

Хандаа -

Үгүй

Отгонбаяр -

Үгүй бас сонин 3-ууланг нь тэгсэн үү? Танай 3 хүүхдүүд

Хандаа -

Үгүй тэгсэн чинь эхнийх нь ерөөсөө тэгээл төрөх гэж мэдсэн ч үгүй аль нь билээ гэж байгаад тэгээд амралтаа авцан

Отгонбаяр -

Ямар ч хордлого байхгүй

Хандаа -

Тэгээл би чинь ингэж бодож байгаа юм чинь өө төрөх гэдэг чинь ёстой улсууд чинь нэг хэсэгтээ юм ярьдаг юм яасан ч амархан сайхан юм байдаг юм тэгээд банди тэгээд наадмаар гарцан тэгээд л нэг эмнэлэгт долоо хоноод тэгснэ чинь аа шалгалт шүүлэг ирнэ барина энэ тэр гээд тэгээл гаргасан. Тэгээл яахав дээ гэтээ ирээл тэгээл тэгсэн чинь их сонин Самбуу нөгөө модоо зөөгөөд ирэхгүй гэртээ гарч ирээд аав Самбуугийн аав гаргаж ирээд юу яачихаад нэг хонь гаргацан шөл цай ингэж өгчихөөд гэртээ ороод таг чиг болчихдог юм байна. Тэгээд нээх зуны халуунд надад чинь нэг хөвөнтэй дээл нэг хөвөнтэй дээл нэг том алчуур толгой дээр нэг алчуур боолгочихоод авч болохгүй ээж чинь нөгөө ирээгүй байсан тэгээл ингээд яасан чинь орж ирдэг хүн байхгүй бүр ирдэггүй тэгээл одоо ер нь яасан ч халуун дээлээ тайлаад хаячих гэхээр одоо болдоггүй одоо яая даа байз одоо тайлж болохгүй гэсэн юм чинь одоо Самбууг хурдан ирээсэй л гээд суугаад байсан нөгөө хүүхдээ бас аягүй том хөвөнтэй өлгийд нөгөө манай ахуй үйлчилгээ чинь хөвөнтэй өлгий хийдэг

Отгонбаяр -

Нннг

Хандаа -

тэгээд аав нь нэг салбан нэг тийм ахуйн үйлчилгээнийхэнээр нэг даавуу хийлгээд тийм өлгий мөлгий нөгөө том хөвөнтэй өлгийгээр нөгөө хүүгээ өлгийдээд байх юм. Нөгөөх нь унтаал байх юм, би хажууд нь суугаал байх юм нэг шөл цай уучихаал, нэг жоохон унтсан болчихоол тэгээд орой боллоо одоо нөгөө хүүхэд уйлаад хөхөө хөхчихөөд нээх том хөвөнтэй дээлтэй аягүй гоё тэгээд тайлж байгаад нэг ноосон цамц өмсчихлөө. тэгж байгаад нэг хөхөө өгөөд хүүхдээ нэг юм яачихаад өлгийг нь задлаад одоо энэ чинь аль насны гарсан бараг арав арван нэг гээд гарсаад ирсэн чинь гурав дөрвөн цаг цаг болоод байхад нөгөөдөх чинь ирдэггүй тэгэхээр нь л одоо ямар ч байсан хуурай өлгий бэлдээд яачихсан хүүхдийнхаа өлгийг задлаад өлгийг нь ч нимгэлчихсэн нимгэлж болдог юм болов уу энэ Самбуу хурдан ирээсэй тэгээд ээж их хурдан ирээсэй гэж бодоод хүлээгээд байдаг тэгээд уурлаад нөгөө нөгөө үйлээ дуудаад гэж байгаад өөрөө ч дээлийг тайлж аваад хүүхдээ хуурайлах юм болоод яачихсан байсан чинь машин дугараад энэ ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь л хүүхдээ өлгийдөж чаддагүй нь дээ одоо иргээд толгойг нь ч гулжис гулжис гээд яая даа өлгийдөж чаддаггүй нэг ингээд өлгийдөх дээр өлгий нь задарч унаад даавуу нь гулжирч унаад одоо яадаг юм чангахан боочих гэх дээр одоо нөгөө эвгүй ч юм болж байгаа юм болов уу гэж бодоод чангалж чадахгүй байгаа юм уу яаж байгаа юм бас сулхан болчихоод байгаа юм өө ёстой аягүй хэцүү тэгсэн чинь л халууцаад хөлс цуваад тэгсэн Самбуу гадаа ирчихээд бушуулдаг арга байхгүй юу би өлсөөд байна

Отгонбаяр -

Ээ хөөрхий амьтаан ажилд явж байгаад ирлээ шүү дээ

Хандаа -

Өлсөөд байна хоол идмээр байна шүү дээ шалвал гээд байгаа юм чинь тэгэнгуут нь миний жаахан ааш хөдлөөд бушуухан энийг нь ингээд тулмаад хаячихаад ьтэгээд нэг юм боочихоод тэгээд бүрхийсэн юм бараг задарчихаж байгаа юм чинь тэгсэн Самбуу намайг хүүхдээ яаж өлгийдөв ч гэдэггүй ч юмуу юу ч гэдэг юм орж ирж хүүхдээ нэг үнсэж ингэж харж нэг үнсчихээд тэгээд нөгөө заавал баахан яс чанаад хоол шөл хоол хийнэ тэрлүү л явж байгаа юм биш үү. Тэгэхээр нь би ямар сонин юм та нар хүүхдээ яаж өлгийдөв гэж асуу... би бас зовж байгаа юм уу яаж байгаа юм бас тэгж хэлэхгүй байгаа юм хүүхэд ээ яаж өлгийдөв хэцүү байна энэ тэр ч гэж хэлэхгүй байгаа юм тэгээл нэг юм нөгөөдөх чинь цай уучихаад тэгээд тэгсэн одоо хашаа буулгачихаад ирнээ оройн сэрүүнд

Отгонбаяр -

Ээ хүүдий

Хандаа -

Тэгээл. Эргээд нэг юу яана бас ахиад нэг хаана ч гэнүү нэг мод тавина оройн сэрүүнд ахиад нэг явчихаад ирье гээд долоо нам болж байхад яваад өгчихөж байгаа юм даа тэр чинь тэгээл нөгөө хүүхдээ ахиад л нэг юм гарснаас нь хойш нэг арай жаахан чангахан шиг нэг юм өлгийдөж аваад тэгээд нэг хөхөө өгөөд яг орой аав бас ахиад нэг цай тэгсгээд тэгэээд нээх ч хоол ундруу урд нөгөө хоол хоол мань хүн чинь идчихэж байгаа юм чинь тэгээл унтаад өгнө үгүй унтах гэж бөөн хар уур болоод байж байсан чинь манай аав нөгөө хонио хяргаад ноосныхоо үлдэгдлийг өгнө гээд ноосны цехрүү гараад өө орж ирдэгггүй юм байна тэгснэ чинь л орж ирээд яасан чинь ганцаараа байгаа юм уу миний хүү айна барина аав нь одоо юу яана тэгсэн ээж тэгсэн чинь л өө өрөм ааруул бяслаг баахан л тэр айраг тараг баахан юмтай ирээд яасан тэгсэн чинь л аав өө нөгөө хошооны хашаанд нөгөө ноолуураа тушааж явна больё больё аав нь нөгөөдөх чинь ирээгүй байгаа юм уу аав нь цуг хононо гээд тэгээл шөнө ирээд аав унтаж тэгсэн чинь нөгөө залуу бүр хэдэд ч ирж байгаа юм мэдэхгүй шөнө нэг ирээд л тэгээд нэг юм унтаад л тэгээл нэг юм өглөө босоод л нэг цайгаа чанаж уучихааад иргээд л яваад өгнө тэгээл нэг үзэгдэх цаг гарахгүй тэгээл нэг аав яасан чинь очоод л тэгээд нэг юу яана гээд ээжийг нь явуулья

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл яахав аав нэг ноосоо тушааж нэг 2 хоносон байхдаа тэгээл очоод ээж ирээд ээж ирээд тогоо шанага бариад нэг 7 хононо

Отгонбаяр -

Нхн ер нь тэр нэгдлийн даргын жолооч гэрийн бараа харахгүй биз

Хандаа -

Харахгүй шүү дээ ямар сайндаа нөгөө бүтэн сайнд

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Гэрийн бараа харахгүй би ч норм тэгээл яахав дээ нэг юм 56-н хоног болоод л

Отгонбаяр -

Ажилдаа орчихно

Хандаа -

Ажилдаа орчихно

Отгонбаяр -

Хүүхдээ яахав?

Хандаа -

Хүүхдээ тэгсэн чинь цэцэрлэгт өгнө л дөө

Отгонбаяр -

Аа тэгээд тэр бага нярай хүүхдийг авах уу? цэцэрлэг

Хандаа -

Нярай хүүхдийн ясьл байгаа шүү дээ

Отгонбаяр -

Аа за

Хандаа -

Өлгийтэй хүүхдийн ясьл байдаг. Тэрэнд өгнө тэгээд тэрийг ч тэгээд юунд өгөөгүй юм аа цэцэрлэгт өгөөгүй Самбуугийн аав өөрөө харсан

Отгонбаяр -

Өө за

Хандаа -

Тэгээд би чинь нөгөө цагаар ирж хөхүүлээд

Отгонбаяр -

Ажилдаа яваад байна

Хандаа -

Тийн ажилдаа явна.

Отгонбаяр -

Нхн тэгээд гэрийн бараа хардаггүй жолооч хийгээд

Хандаа -

Тэгээд яахав дээ тэр хүүхэд чинь өвчин ч ороохгүй тэгээд аав харчихаад тэгээл нэг дасчихаад тэгээд би

Отгонбаяр -

Тэгэхдээ Самбууг нэг манайх намд элсэхээр нэг цаад улсууд

Хандаа -

Тэгээд тэр нь юу л даа тэгээд том хүүхэдтэй тэгээд тэр том хүүхэдтэй нөгөө өвдөө ч үгүй гаргасан том хүүхдээ гурван нас хүргээд гэнэтхэн халуураад л би чинь аймгийн нэг аймагт ТМС төгссөн нь өвөл амардаггүй юм

Отгонбаяр -

За

Хандаа -

Самбуу нөгөө хавар тэрний чинь хойтон хойтон миний мэдхээр 3-н ой хүрч байсан юм чинь тэгээд л юу яаж байсан чинь юу хавар би чинь аймагт ТМС төгсөгчидийн зөвлөгөөн болно

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл аймаг руу нэг би чинь нэг хоёр гуравхан юм ахуй үйлчилгээний даргатайгаа мастер энэ тэртэйгээ тэгээд зөвлөгөө хийвээ нэг Самбуу тариандаа тариа тарина гээд завгүй шүү дээ тэр нэг тээврийн тэр тэгээд явж байгаад яасан чинь ирсэн чинь нэг вакцин байсан хийсэн гэсэн цэцэрлэгт миний хүү чинь явж байсан юм чинь тэгсэн чинь нэг вакцин хийсэн юм гэнээ миний хүү чинь вакцин хийлгээд тэгсэн чинь орой халуурсан тэгээд вакциндаа халуурна халуурдаг юм шүү гэж эмч хэлсэн тэрний шөнө аймаар өндөр халуураад тэгээд тэр 2 эмнэлэг дээр очиж хоносон байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд би чинь 3 хоног наад семинарт суугаад тэгээд ирсэн юм. Тэгсэн чинь бид 2 тэгээд ингээд гээд тэгээл нөгөө бүтэн сайн өдөр байсан юм тэгээд энэний дугуй нь хагарцан дугуйгаа нөхөөд би бас ч үгүй нөгөө гэрийн ажил гэдэг чинь зөрөөд нормын ажил чинь завгүй шүү дээ ямар сайндаа цайгаа ууж зогсоод дээлийнхээ шилбийг эргүүлж байхав, нөгөө манай үйлчилгээний ажил чинь ёстой амиа тавьж байсан шүү дээ тэгээд нэг хэдэн бээлий яачихсан тэгээд гар машинаар нэг хоол унд хийж идчихээд нөгөө муу хөхөө хөхчихөөд унтаад өгчихнө тэгээд би юугаа энэ нэг гадаа дугуйгаа нөхөж байсан чинь сэрсэн чинь л ёстой нэг түнтийсэн улаан хав халуун тэгэнгуут нь л сандраад манай урдхан эмч байсан тэгээд дуудаад ирсэн чинь харин эмнэлэг авч яв гээд сандраад хоёулаа эмнэлэг рүү нэг юм яваад очоод л хийсэн ганц тариа хийсэн амьсгал хураачихсан

Отгонбаяр -

Ёооё нөгөө хүүхэд чинь уу?

Хандаа -

Тийн

Отгонбаяр -

Анхны хүүхэд чинь үү?

Хандаа -

Тийн

Отгонбаяр -

Өө золиг оо

Хандаа -

Нөгөө хүүхэд чинь зовсон энэ тэр ч үгүй 3-н ойн дээрээ хүрсэн одоо хавар 5-н сард шүү дээ майн баяр тэгээд л өнгөрцөн шүү дээ

Отгонбаяр -

Ннн яасан юм болоо тэр

Хандаа -

Ёстой бүү мэд яасныг ч мэдээгүй

Отгонбаяр -

Тэр тарианы дооз хэтрүүлвүү? Буруу эм хийв үү?

Хандаа -

Мэдэхгүй ёстой юу ч болсон юм мэдэхгүй тэгээд нэг хүүхдээ ёстой тэгээд би чинь ч ийм завгүй гээд Самбуу болбол амьсгал хураасныг мэднэ нөгөөдөх нь ааваа аваа гээд яасан чинь Самбуу тэврээд орилоод байсан

Отгонбаяр -

Ээ эвий эвий гэж

Хандаа -

Тэгэнгуут чинь л ёстой юу ёстой тэгэхэд тархин дундуур нэг татуулсан даа

Отгонбаяр -

Ээ бурхан минь

Хандаа -

Тэгээд муураад уначихсан би

Отгонбаяр -

Яанаа тэгнэ ш дээ

Хандаа -

Юу ч болсныг бүү мэд

Отгонбаяр -

Ээ бурхан минь ээ ямар хэцүү юм бэ

Хандаа -

Тэгээд Самбууг гүйж очоод аавыгаа авчраад л

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Ёстой нэг аймаар тийм нэг айхтар нэг юм

Отгонбаяр -

Аая яа яа

Хандаа -

Цагаан хэл ам аюултай юм болсон

Отгонбаяр -

Тэхх

Хандаа -

Тэр ерөөсөө өвдөөгүй гарахдаа ч бас

Отгонбаяр -

Ид хөөрхөн дээрээ тэгээд

Хандаа -

Тэгээд ерөөсөө манайхныг чинь Самбуугийн аав ч харна манай аав ч харна уйлна гэж байхгүй дандаа ингээд, манай үйлчилгээний хүүхнүүд ч гэсэн нөгөө ажил дээр заримдаа аваачаад л энд тэнд тэгээл унтуулчихна уйлна гэж тэгээл манайхан өхөөрдөнө цагаан баавгай шиг. Тэгээл одоо нэг тэгж алдаад нэг бандиа яахав дээ ямрыг ч мэдэхгүй тэгээл тархин дундуураа татуулсан. Тэгээл нэг 2 элий балай юм шиг Самбуугийн аав ч биднээс айж байгаа юм Самбуу ч нөгөө жаахнаасаа өнчирчихсөн нөгөө хүүхдээрээ

Отгонбаяр -

Тийн ш дээ

Хандаа -

Би чинь ерөөсөө тийм юм байхгүй хөх чинэнэ ажил дээр очоод тэгээл миний хөх чинь аягүй сүүтэй зүгээр асгараад л гэртээ ч

Отгонбаяр -

3 хүртлээ хөхөж л байсан юм уу?

Хандаа -

Тэхх тэгээл яахав дээ сүү тэгэхдээ орой гэрт ирхээр дургүй хүрээд

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ

Хандаа -

Ажил дээрээ суугаад байдаг

Отгонбаяр -

Ээ цус гэж

Хандаа -

Самбуу орой гэр гал яахав дээ нөгөө ажилтай хүн чинь гараад алга болчихно

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Самбуугийн аав л ганцаараа тэгээд нэг юм эзгүй гэрт тэгээд нэг жил ч ёстой

Отгонбаяр -

Элий балай юм шиг л байдаг

Хандаа -

Тийн тэгж байгаад яахав энэ одоо энэ хотод байгаа том банди нэг олдож байгаа юм тэгээд нэг яахав

Отгонбаяр -

Тэгээд нэг жилийн дараа олдсон уу?

Хандаа -

Жилийн дараа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл яахав

Отгонбаяр -

Овоо зайтай олдсон юм биш үү та хоёр чинь

Хандаа -

Би бол энийг чинь манай нөгөө хүүхдүүд чинь 3 гурван сарын жилийн зайтай

Отгонбаяр -

Зайтай

Хандаа -

Тэгээл яахав нөгөөдхөө 3-н ой нь төрдөг юм 7-н сард энэ наадмаар гарсан хүн чинь энэ 5-н сарын 1-н майн баяр болох гэж байхад эндчихэж байгаа юм чинь өвөл өвөл ганц удаа эмнэлэгт хэвтээд гарахдаа бол үлдээгүй

Отгонбаяр -

Өө ой хүрээгүй юм уу тэр хүүхэд чинь

Хандаа -

3-н ой

Отгонбаяр -

Аа 3-н ой биз дээ тээ?

Хандаа -

Тийн тэгэх дээр чинь зэрэг тэр хооронд чинь ерөөсөө өвдөнө зовно тийм юм мэдэхгүй тэгээл одоо цэцэрлэгт ингэж яах уу юу нь ой өнгөртөл Самбуугийн аав харсан байхгүй юу тэгээд л нөгөө хоёр ойноос нь эхлээд цэцэрлэгт өгчихөж байгаа юм чинь тэгээд өвдөнө гэж байхгүй

Отгонбаяр -

Хүү байсан тээ ?

Хандаа -

Хүү

Отгонбаяр -

Тэгээд 4-н хүү гарсан юм байна шүү дээ

Хандаа -

Тийм тэгээд л одоо ерөөсөө яахгүй тэгээд л одоо энүүн дээр юу ч хийдэггүй хачин цайлган учрыг нь ерөөсөө олоогүй мэдэхгүй

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл нэг хүүхдээ алдчихаад дараа нь яахав тэгсэн чинь дараа нь нөгөө нэг байж байсан чинь нэг шалгалт ирсэн юм байхаа тэр тэгсэн чинь эмнэлэг дээр дуудаж байна болдог юм . Тэгээд хүрээд очсон чинь та хүүхдээ яаж алдсан болдог юм байна

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгээд хүүхэд чинь урд нь өвчилж байсан уу? Төрөхдөө яаж төрсөн гээд өө нэг баахан нэг хүнээс чинь нэг хүн асууж асууж тэгээд л одоо яахав дээ ингэсэн ингэсэн гээд та гомдолтой байна уу? Хүүхдээ алдсанд гээд тэгэх юм

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгэхээр нь гомдолтой ямар юманд гомдолтой вэ? гэсэн үгүй одоо урд нь өвчилж байгаагүй тэгээд одоо гэнэтхэн тэгээд ингээд алдсандаа хаамсаад тэрэнд л гомддог юм. Тэгээд эмч нарт гомдолтой байна уу? гээд байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Аа за

Хандаа -

Тэгэхээр нь би эмч нарт гомдох юм надад юу ч байхгүй. Яагаад гэж байна. Үгүй энэ чинь урд нь өвдөж байгаагүй төрөхдөө зүв зүгээр ингээд төрдгийн жамаар эмнэлэг эмч нар ингээд яваад л тэгээд зүгээр ингээд л. Үгүй тэр вакцин хийсэн гээд байна шүү дээ гээд байгаа байхгүй юу

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгэхээр би чинь эмнэлэг одоо ингээд вакцин хийлгэдэг шүү дээ хийлгээд урд нь ч гэсэн бас нөгөө төрсний дараа янз янзын юмны вакцинууд хийлгээд байсан юм чинь

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэрэнд гомдодгүй юм уу гээд байга юм тэгэхээр нь би эмнэлэг угаасаа тэрийг чинь эрүүл мэндийг нь хамгаалаад вакцин хийдэг тэрэнд л одоо гомдодгүй юм

Отгонбаяр -

Хамт л хүүхдүүд зөндөө хийлгэсэн

Хандаа -

Тийм тэгээл одоо ингээд тэгээд одоо цаадхаа мэдэхгүй одоо эмч нарт ч юу гэж гомдоод байх юм үгүй тэгээд ямар ч учиртай юм тэгэхдээ ямар хүн хийснийг нь би эмнэлэгийн хүн хийсэн үү? Гээд байгаа юм л даа. Тэр нь л мэдэхгүй би тэгхэд нь байхгүй байсан аав нь хийлгэсэн би мэдэхгүй тэрнийг нь би сайн мэдэхгүй эмнэлэгийн л хүн хийсэн байлгүй дээ тийм хэллээ. Тэгээд гомдол байна уу? гээд асуугаад байсан юм тэгэхээр нь би одоо юуны гомдол байхав дээ л гээд гомдолтой байлаа гээд юундаа ч гомдох юм эмчид гомдоод байх юм байхгүй одоо гомдол байхгүй гээд тэгээл өнгөрсөн. Тэгсэн чинь нэг ямар ч зорилготой юм тэр чинь нэг тийм ойноос нь 0-3-н насны

Отгонбаяр -

Хүүхдийн эндэгдэл гэж

Хандаа -

Эндэгдэл их гарч байсан

Отгонбаяр -

Шалгаж байж л дээ тийн

Хандаа -

Гарч л байсан юм шиг байгаа юм тэгээд одоо тэр юун дээр нь вакцинд байна уу? Одоо юу гэж ч бодсон юм судалгаа гарсан юм уу сүүлд нь тийм эндэгдэл их байсан

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэр тэгээд ямар байсан тэгээд манай хүүхдүүд ёстой цоо эрүүл өссөн юм байгаа юм тэгээд яасан тэгээл яахав дээ тэр ламаас асуухаар юу яасан байна гээд тийм одоо бузраас л болсон байна гээд их одоо их эмзэг шүү хэрвээ хэрвээ энэ хүнийг өсгөцөн бол одоо их л том тийм хүн эрдэм боловсролтой их сайн хүн байх байж одоо зорилготой байсан юм байлгүй дээ Самбуугийн аав үзүүлнэ харуулна тийм лам мэдэхгүй шүү дээ тэгээд хүнээс асуусан чинь бузраас болсон тэгээд нэг улаан махны бузраас ч болсон юм уу тийм юмнаас бузартсан байна гэсэн юм гээд байгаа байхгүй юу гэхээр л би бодоод байдаг байхгүй юу тэгсэн чинь нэг Самбуугийн нөгөө цэрэгт хамт байсан баахан нөгөө найзууд Эрдэнэт нөгөө ГОК-д ажилж байсан хот ороод буцаж яваад дайраад дайрсан чинь нэг нь аваарт ороод тэр нь нэг залуу бүр ингээд тархи толгой нь ингээд бэртээд тэгээд эмнэлэгт хагархай ингээд толгойгоо ингээд аймаар бэртээд хагалаад тэгээд оёоод тэгээд юу чинь залуу хүн чинь нөгөөдхөөсөө ичиж зовоод аймаар үсээ ингэж сэг... урт ургуулаад сэгсийлгээд тэгсэн мөртлөө буржийлгачихсан тэрнээс л нэг жаахан ингээд айгаад нэг уйлсан юм аа дэргэд нь сүнс хардаг гээд хүүхдүүд хүмүүс тэгэхэд нэг айж уйлсан байхгүй тэгээд Самбуу нөгөө аваад тэвэрч үнсчихээд тэгээд гайгүй тэгээд дараа нь яахав дээ нэг хонь гаргаж хүнээс хонь худалдаж аваад хонь гаргаад гэдсийг нь чанаж идчихээд л явсан тэгээл одоо ерөнхийдөө нэг мэдэхгүй тийм л байсан байх одоо бодвол тэр хүн гэж л боддог юм аавын ламаас асуусан болохоор чи одоо яг яасан хүний сүнс нь явцан гэлүү тийм хүний улаан бузраас гэлүү улаан юмнаас бузартсан байна гэсэн мэдэхгүй тэгээд тийм л байсан эмнэлэг талаас болохоор одоо ерөөсөө юу гэхээр вакцин хийгээд халуураал бүүр яагаад ч юм тэгээл нэг тэгээд яахав тэгэхэд нэг тархин дундуураа татуулаад

Отгонбаяр -

Тэгээд дараагийн хүүхэд гараад дотор жаахан онгойж байгаа юу?

Хандаа -

Дараагийн хүүхэд гарангуут ёстой зовлон мэдэж байгаа юм биш үү

Отгонбаяр -

Аанхаан

Хандаа -

Буруу байрлалд орцон

Отгонбаяр -

Ээ золиг

Хандаа -

За тэгээд амралт авах болоогүй байдаг өө би чинь

Отгонбаяр -

Хордлоготой

Хандаа -

Хордлоготой эмнэлэгээс сална гэж байхгүй энийг чинь олон яасан хордлоготой байс хийгээл эмэнэлэгт хэвтэнэ за тэгээд ажил ч байхгүй нөгөө байс хийгээл эмнэлэгт хэвтээд төлбөрөө бардаггүй бүүр тэгээд бүр нэг гутцан хөгийн тэгэнгуут нь нөгөө төлөвлөгөө биелүүлэлтийн аймгаас шалгалт ирж Жавзмаа дарга ч ёстой нэг давхиж ирлээ дээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Баахан төлөвлөгөө биелүүлээгүй хүүхнүүдийг баахансаад ч яахав манайхаас нилээн би тэгээл ахиад нэг хүүхэн байлуу яалаа гутлаас нэг 2 хүн байсан юм уу үгүй юм уу авч өглөө дөө арга хэмжээ л авах юм байх хурал хийгээд бөөн юм болоод нэг нэгээр нь дуудаад л босгоод л ямар учиртай төлөвлөгөө тасалдаг юм яадаг ийдэг юм гэж асуудаг юм байгаа биз дээ тэгээл намайг босголоо доо

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгсэн чинь манай энэ юуны дарга үгүй үгүй наадах чинь нэг шалтгаантай суу суу гэсэн чинь Жавзмаа дарга загниад чи чинь норм төлөвлөгөө биелүүлдэггүй хүнээ өмөөрдөг хаашаа янзын юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Юу гэсэн үг юм энэ чинь ТМС-н сургууль төгсөөд ирцэн хүн улсын зардлаар өчнөөн жил шатсан эрчим хүчин яахаараа төлөвлөгөө таслаад ард түмний ажлаас хойш чангаадаг юм гээд Жавзмаа дарга хангинаад үгүй үгүй даргаа шалтгаан их байна

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Хандаа -

Шалтгаан их байна одоо их завгүй учирхаар чинь одоо хэцүү байна шүү хэцүү байна шүү гэсэн чинь л гэсэн чинь Жавзмаа дарга даргаруу ч хараад надруу ч нэг хараад би тэгсэн чинь уйлчихаж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Тэгнэ шүү дээ

Хандаа -

Тэгэнгуут Жавзмаа даргыг яаж ч чадахгүй нөгөө хэд чинь харин миний буянгаар загниулхаа больчихож байгаа юм бишүү би чинь уйлчихаж байгаа юм чинь. Тэгээд Жавзмаа дарга тэгээд нэг ирээд нөгөө олон хүүхнүүдтэй ажилдаг хүн чинь тэрүхэн үед нөгөө төлбөрийнхөө мөнгөгүй болохоор тэгдэг л юм байгаа биз загнамаар болдог юм тэгсэн чинь манай дарга өмөөрөөд

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэнгуут нь даргыг жаахан яангуут тэр чинь тэгэхээр би уйлчихаж байгаа юм чинь. үгүй энэ янз янзын шалтгаан байна даргаа даргаа за байж бай гээд манай дарга чинь тиймэрхүү юм яриад унадаг байхгүй юу тэгээд би ер нь бодсон чинь Жавзмаа дарга чинь мэдэхгүй байна шүү дээ өөрийнхөө даргадаа аягүй баярлаж байгаа байхгүй юу тэгээл нөгөө ер нь

Отгонбаяр -

Тэгнэ шүү дээ

Хандаа -

Өөрчлөгдөж байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Чи тэр нэг юуныхаа тухай яриач өнөө Самбууг намд элсэхэд нь болиулсныгаа

Хандаа -

Тийн тэгээл нөгөө том бандийг тэгж явж байгаад дутуу. Тэгсэн найман сартай манай том банди гарчихсан өө тэрнийг чинь тэгээд

Отгонбаяр -

Өө дутуу гарцан

Хандаа -

Тийн дутуу гарчихсан тэгээд хөхөө өвлийн хүйтэнд

Отгонбаяр -

Хнн

Хандаа -

Бүр арван хоёр сарын нэг сар болох гэж байхад 28-нд гарсан шүү дээ миний том хүү чинь бүр мичин жилийн дунд жил 80-н оны

Отгонбаяр -

Өө за

Хандаа -

Аймаар цастай аягүй хүйтэн өвөл чинь тэгээд нөгөө амралтаа ч аваагүй тэгээд байж байсан чинь найман сартай дутуу 8-г сартай гэсэн чинь эмч чи он сараа буруу харсан одоо төрөөх гэж байна гээд тэгсэн чинь юу яаж байгаа юм нөгөөдөх чинь аймаг авч яваад түргэний тэрэг байхгүй нөгөө эмч манай эмэгтэйчүүдийн эмч болохоор төрөөд нэг хэдэн сартай хүүхэдтэй эмнэлэгийн түргэн тусламжийн тэрэг нь эмнэлэг уул нь сум дундын эмнэлэг байсан юм байсан юм манай энд чинь 35-н сумаар нь гэсэн тэрэг нь эвдрээд уначихсан юм байгаа биз

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд тэрэг байдаггүй ингээл бүр яаж ч чадахгүй 2 өдөр 2 шөнө өвдсөн гардаггүй

Отгонбаяр -

Яанаа

Хандаа -

Тэгээл нөгөө эмч чинь чагнаад байсан чинь нэг муу зургийн юугаар юу яагаад аймгаас ингээд ярих дээр зэрэг түргэний тэрэг тодорхой ирж чадна чадахгүй тэгтэл өнөөдөр гарахнуу яах нь уу гэж бас ороогоод 2 шөнө нэг шөнө 2 өдөртэй өвдчихөж байгаа байхгүй тэгсэн чинь өнөөдөр л нэг түргэний тэрэг ирэхнүү үгүй юу гарна гээд байгаа юм Орхон суман дээр яаж байна ч гэнүү нэг юм яриад утсаар яриад байдаг утсаа ярихдаа бас болоогүй холбоо нь тасраад аймаар бүдүүлэг тэгээд нэг ийм аппарад байсан юм шиг байгаа юм нөгөө

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Зураг авдаг эмч болохоор зэрэг 2 ихэр байна гээд байгаа байхгүй юу нэгдүгээр эмч тэгэхээр би чинь бүр гэдэс өвдөөд үү зүгээр хамаг бие салж унах гээд хариугүй тэгсэн чинь хариугүй нэг плёнконд плёнк нь бас болхоо байцан юм байхаа тэгээд нэг гэрэл тусгаад болсон юм уу нэг пилонконд дээр нэг дамжилж өргөж очоод яагаад тэгсэн чинь зураг авхуулаад тэгээл нөгөө аймгийн эмчтэй эмэгтэйчүүдийн эмч нөгөө гавьяат эмч Цэрэндулам эмч байсан шүү дээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэр эмчээс л зөвөлгөө аваад байсан байхгүй юу одоо манай эмэгтэйчүүдийн эмч одоо Чанцал гээд сайн эмч байгаа шүү дээ одоо энэ хойно юунд байгаа тэгээл тэр эмчээс тэр үүрэг аваад л ингээд байсан байх тэгж тэгж байгаал яасан чинь өө бүх эмч нарыг өглөө цуглуулаад одоо дүүрсэн хэрэг тээврийн тэргээр аймаг л одоо авч явья ямар нэг Самбууг нэг тэрэг олж өг ингээд Самбуу нэг тээврийн тэрэгтэй ирж зогсоод өглөө л одоо ямар нэгэн аргаар явья бүх эмч нар цуглаад зөвлөгөөн хийж байгаа юм шиг байгаан одоо манай энэ дотрын эмч шүдний эмч тэгээл эмэгтэйчүүдийн дандаа эмч нар зөвлөгөөн хийгээд л тэгсэн чинь шүдний эмчийг л авч явна нөгөө эмэгтэйчүүдийн маань эмч жаахан хүүхэдтэй юм чинь

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Ингэсэн чинь шүдний эмчийг авч яв гэсэн гэж нэг яриад байсан юм л даа тэгсэн шүдний эмч үгүй үгүй би ийм хүнд хүнийг чинь авч явж чадахгүй эмчээ яагаад ч юм бэ дээ тэгээд энэ цас их байгаа энэ хүн чинь одоо өчнөөн хоног өвдчихсөн бие нь сульдчихсан үгүй би энэ хүнийг чинь авч явахгүй яагаад байгаа юм гээд бүгдээрээ үзэж юм болж байснаа тэгсэн чинь нөгөө шүдний эмч нь ингээд байгаа юм үгүй би эмчээ таныг амралтаа аваад орцон хойно 2, 3-н ийм хүн буруу байрлалтай эниийг чинь ингээд хэн ингээд атгацан хүүхэд байдаг юм бэ энд тэгээд тохой нь тулаад гардаггүй наадах чинь хөл нь биш тэгсэн чинь нөгөө шүдний эмч тэгээд байгаа байхгүй юу усыг нь одоо хагалчихья тэгэхээр л одоо гарчихдаг юм тэгээд гаргачихдаг юм гээд нөгөөөдөх нь би таныг байхгүйд би 2,3-н ийм хүн төлрүүсэн шүү дээ

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

гэж нөгөө шүдний эмч тэгсэн чинь нөгөө эмэгтэйчүүдийн эмч чинь айчихаж байгаа юм чинь юу гэж ус гархаар хуурай блочихно буруу байрлалтай энэ чинь хөл нь байхгүй юу. Юу ярьж байгаа юм чи тэгсэн чинь нэг дотрын нэг эрэгтэй эмч хүүш одоо бодсон чинь тэр бас аймшигтай за тэгээд таанууд өөрснөө тэр хол газар энэ цасанд авч явж болохгүй байх аймгийн түргэний тэрэг чинь одоо Орхон дээр цасанд суугаад юм нь хий иргэсээр байгаад буцсан сураг байна танууд л учраа ол эндээ л төрсөн нь дээр болов уу

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Гээд л тэгээл одоо эм тариа юу байдаг тэгэж зохицоол байлгүй бодвол

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээл одоо тэгээл нөгөө ус нь гарчихсан байлгүй дээ бодвол

Отгонбаяр -

Тэгээд гаргаад

Хандаа -

Тэгсэн чинь хөлөөрөө гарч байгаа юм чинь хөлөөрөө гарахдаа нөгөө хүйгээ ингээл хүйгээ ингэж ингэж ороогоод хүзүүнд нь ирээд яг

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Хандаа -

Би тэгсэн чинь аймаар тэнэг нөгөө анхны төрөлт чинь дорхноо л төрчихсөн юм чинь хүүхдийн хүйг тийм бүдүүн байна гэж мэдэх ч үгүй тэгсэн нөгөө эмч тэгээд нэг жаахан юм барьчихсан ирэхгүй юу

Отгонбаяр -

Ээ хөөрхий

Хандаа -

Аймаар нөгөө хүй нэгдэл аштай бүр ингэж гаргаж байгаа нь жаахан юм гарч байгаа юм чинь тэгээл нэг юм төрөөд тэгж ингэж төрчихөөд 2 дахь банди төрөөд

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

2 дахь банди хойноосоо 2 ойн дээр нь төрсөн юм. Тэгэнгуут чинь яаж байгааа байхгүй юу тэр нөгөө даргын жолооч чинь завгүй шүү дээ түргэнд явна цагдаад явна

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

За тэгээл нэгдлийн чинь мал тариа будаа үгүй одоо

Отгонбаяр -

Явдаг л юм байвал тэнд явна

Хандаа -

Гэрлэх өвдөх зовох сайн муу сайхан муухай бүгд завгүй тэгсэн мөртлөө бүтэн сайн хагас сайнд амрах хэрэгтэй цалин тэгж тогтоочихсон тэгээд 420000-н төгрөгний цалинтай

Отгонбаяр -

20-н төгрөгтэй

Хандаа -

Ингээд би чинь нормын хүн бас завгүй тэгээл яахав цэцэрлэгт яахав Самбуугийн аав ххүдээ нэг хүргэж өгчихөөд орой ээлж болох дээр чинь зэрэг яахав өглөө 6-н цагийн ээлж нь цэцэрлэгээс нь найман цаг ажиллаад орой 6-н цагт тарна шүү дээ тэгэх дээр чинь болбол зэрэг оройн ээлжинд явах дээр хүүхэд харах хүн байхгүй өглөө нь яахаар

Отгонбаяр -

Ээлжинд явах

Хандаа -

Хүргэж өгөх хүн байхгүй өглөө ээлж 6-н цагт би гүйгээд явчихаж байгаа юм чинь

Отгонбаяр -

Тэхх

Хандаа -

Тэгээл яахав Самбуугийн аав хүргэж өгөөд яасан байх тэгээл бүтэн сайн өдөр амрахгүй тэгээд бас норм чинь бас тиймэрхүү л дээ тэгээд яахав зарим үед яахав өөрөө хүчээр энэ тэр аа тэгж байтал завсраар нь бас субботник микт бас үхтэл нь ядрана шүү дээ хог хогшлоо цуглуулна мал хөөвөрлүүлнэ ямаа самнана хонь шаргуулна хадланд явуулна үртэс шороо гаргуулна гээд бас норм ш дээ тэр баллана шүү дээ. Тэгээл байж байсан чинь нэг өдөр бүтэн сайн өдөр хагас сайн өдөр хагас айн өдөр чинь нөгөө эрт харина ш дээ 2 цаг гээд сургууль цэцэрлэгийн чинь хүүхдүүд тэгээд нэг юм авчирч өгчихөөд л өнжих юм байх даа гэж бодоод би ч нэг юм хийгээд нэг бас нэг юм бүтэн сайн өдөр амардаг ч юм уу байдаг ч юм уу гэх шиг юм болоод байж байсан чинь хүүхдүүдийнхаа юм хум хирээ угаана энэ тэр гээд байж байсан чинь Самбуу хүүхдүүдтэйгээ тасарч ирж явах юм боллоо нэгдүгээр бригад орно гэлүү юу гэлээ

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгсэн чинь яагаад чи юу яаж байгаа юм амрана гэсэн чинь үгүй ээ намын даргын тэрэг юм чинь намын даргындаа очьё доо гэнэ намын даргатай явна гэнэ тэгээд тэр чинь ямар тэнэг юм тэр муу жолооч нь тэргээ засаад явдаг юм байгаа биз чи зүгээр юун хэнхэгтэй юм сурдаг юм ажлаа барахгүй ядаж байхад нэг дарга амрах дээр зэрэг нэг дарга нь унаад явж байдаг ямар учиртай юм тэр жолооч нь тэргээ засаад явдаг юм байгаа биз яршиг гуай л байна шүү дээ тэгээд хадлан юун дээр ганц амрах гэж байхад ойрын хэд хоног чи ерөөсөө амраагүй яваа л биз дээ гээл тэгж байсан чинь за би явхад яадаг юм гээл ингээл байж байсан тэгсэн чинь мод хөрөөдөх боллуу яалаа мод хөрөөдчихөөд яв боллуу яалаа тэгсэн чинь л мод хөрөөдөхгүй явах юм боллоо

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Дандаа чиний ажлыг би хийж байдаг энэ хүүхдээ ч авахгүй би чи ажилтай бол би бас ажилтай тэгвэл би бүтэн сайн өдөр амрах ч үгүй ажилдаа очиж жаахан юм оёх минь энэ сарын төлөвлөгөө биелэх ч юм уу гэж бодсон

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгээд харин тэгээд л байж байсан чинь нөгөө дарга нь ирчихсэн юм байгаа юм нөгөө дарга нь ороод ирэхгүй юу

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Явья гээд тэгэхээр нь яваад байхдаа яадаг юм ямар зүгээр ажлаа барахгүй ядаж байхад таны тэрэг угнаасаа яачихсан юм гээл тавьцан

Отгонбаяр -

Тэгээл тавьцан намын даргын ороод

Хандаа -

Тийн намын дарга тэгсэн чинь намын дарга аймаар том хараад харж байснаа ингэдэг байхгүй юу чи ер нь юу гэдэг хүүхэн юм чи биднуудын ажлыг заах болоо чүгүй тэгээд аягүй дүрс гээл уурлаад намайг тэгдэг юм байна

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгээл тэгэхээр нь би өнгөрч байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ

Хандаа -

Самбуу гэдэг юм гараад л хойноос нь ямар балай юм орой заавал ирээрэй чи тэгээд модоо яаж хөрөөдөх юм гээд

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Самбуу чинь нөгөө Самбуу даргаа хараад гөл юм чинь хамт явж байгаа юм тэгээл хоцорсон байхгүй юу. Тэгээл хоцорсон чинь дараа нь нөгөө ажилдаа яваад бүтэн сайныг дуусчихаад нэгдэхэд ирж байгаа юм нэгдхийн өглөө ирж байгаа юм нөгөө даргатай чинь

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгээл яадаг юм тэгсэн чинь л алуулдаг байгаа даа

Отгонбаяр -

Тэгсэн Самбуу намын орлогч идэвхтэн байж орлогч байж байгаад жинхлэх

Хандаа -

Тийн орлогч нинхлэх

Отгонбаяр -

Жинхлэх болоод хурлаар орсон

Хандаа -

Байдаггүй

Отгонбаяр -

Гэр бүлийн талаар тогтворгүй

Хандаа -

Энийг хойшлуул 3-н сараас 6-н сар хүртэл хойшлуул

Отгонбаяр -

Намын ажилд явах гэж байхад эхнэр нь загнасан

Хандаа -

Гэр бүлийн талаар харьцаа муутай

Отгонбаяр -

Гэр бүлийн харьцаа муутай

Хандаа -

Тийн гэр бүлийн харьцаа муутай

Отгонбаяр -

Эсвэл одоо Самбуу гэр бүлийн харьцаа муутай биш гэр бүл нь харьцаа муутай болсон юм болуу?

Хандаа -

Аа харьцаа муутай гэр бүлийн харьцаа муутай тэгэхээр гэр бүлээ хүмүүжүүл гэж байгаа юм уу юу гэж байгаа юм. Тэгээл одоо нөгөө орлогч байсан чинь одоо яг жинхлэх гээд хурлаар орж байгаа юм биздээ намын хурлаар орсон тэгэнгуут хойшлуулсан гэж байгаа юм. За ингэнгуут чинь өнгөрөө дахиад яасан чинь зун нь юу болж байгаа байхгүй юу нэгдлийн нэг ой болсон юм аа

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Хэдэн жилийн ой юм бэ тэгсэн чинь л одоо маш их үнийн шагнал тодорхойлсон юм шиг байгаа юм тэгсэн чинь Самбууг нөгөө тэргүүний залуу алтан медальд тодорхойлсон

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тодорхойлолтыг нөгөө механик инжинер энэ тэр тодорхойлдог юм байгаа биз дээ тэгээл одоо намын хороогоор батлуулах гээд орсон чинь л ордог юм байгаа биз дээ ороод тэгээд танилцуулаад орхицон юм байгаа биз тэгээл одоо Самбуугийн төлөвлөгөө норм элдэв шалдав юм сайн ярина ингэсэн тэгсэн гээд л болдог юм байгаа биз дээ тэгсэн чинь шууд Самбуугийн нэрийг дарчихсан гээд байгаа байхгүй юу

Отгонбаяр -

Нөгөө гэр бүл нь

Хандаа -

Үгүй үгүй гэр бүл нь ч гэсэн юмгүй зүгээр л нөгөө инжинер механик нь аваад оронгуут Самбуугийн нэрийг дарчихаж л дээ. Дарчих дээр зэрэг инжинер механикууд нь гайхахгүй юу тэгээд нөгөөдүүл нь одоо тодорхойлолт муу гэж байгаа юм уу юу гэж байгаа юм дахиж тодорхойлолт хийж өгөх болсон юм уу яасан юм тэгээд одоо төлөвлөгөө норм дутаж яагаад ингэчихэж болдог юм Самбуу чинь одоо Даваасамбуу жолоочийн төлөвлөгөө норм ийм шүү бинзен тэгж хийнэ энэ тэр гээд одоо жаал магтдаг юм байгаа биз дээ бодвол тэр тодорхойлолтыг нь тэгээд л яасан ийсэн болоод тэгсэн чинь нөгөө юу нь хоролдог юм байгаа биз дээ тэр нөгөө техникийн нөгөө механик инжинер одоо хариуцсан аж ахуй хариуцсан дарга цэрэг хоролдог юм байнаа цаадхийг чинь

Отгонбаяр -

Аанхан

Хандаа -

Тэгээд л нөгөө тэрийг нь дарга нь бариад энэ заавал одоо юу өгнө ямар байсан ч намын даргатай орж уулзана энэ ямар учиртай юм урдаас нь тэгсэн би наадах чинь намайг авгай нь зүгээр ерөөсөө тачигнатал загнина ерөөсөө хүнд сурталтай нэг ааш муутай жигтэйхэн хэрүүлч хүүхэнтэй. Наадах чинь болбол яагаа ч үгүй түүхийгээрээ байгаа залуу хүмүүс л харин

Отгонбаяр -

Үгүй ер бөө

Хандаа -

Тэр гэр бүл нь тийм харьцаа муутай тийм хүнд яаж ийм улсын том ийм одон медалыг өгдөг юм гээд үгүй тэгээд тэр хүн нь хамаа байхгүй энэ чинь тусдаа үгүй гэр бүл л нөлөөлдөг шүү дээ ийм байхад тэр ажилд явуулахгүй албаны ажил саатуулах хүүхэн байсан албаны ажилд явуулахгүй гээд загничихна

Отгонбаяр -

Өөрөө хүүхэн шиг цаасны ажилтай ш дээ тээ нормтой бас яая гэж байхад чинь тээ?

Хандаа -

Намайг ороод ажилд явах гэсэн чинь чи юу яалаа хувийн ажилдаа сонирхолтой болоод байна

Отгонбаяр -

Үгүй тэгээд хамгийн гоё нь Самбуу дараа нь нөгөө намын хурлаар жинхлүүлэхдээ хуралдаанд оруулах гээд өө би тэрэнд чинь орохгүй төвөг

Хандаа -

Тийн тэгэнгуут нь нөгөө л жинхлүүлэх гээд л нөгөө намын хурлаар орох нөгөөдүүл нь одоо нөгөө техникийн улс нь улсуудаа л нэг шагнах гээд бөөн юм болоод яасан нөгөө хурал чинь тэгсэн чинь Самбууд одоо үедээ нөгөө тээврийн хүндэт ухаарч тийм юманд тодорхойлсон тэгээд тэрэнтэйгээ хоцорсон байхгүй юу

Отгонбаяр -

Тэгээд тэр намд элсээгүй нь гоё л доо тээ?

Хандаа -

Тэгээл жинхлээд жинхлэх болоод хурлаа батлаад хүчээр л одоо батлуулах гэж үзсэн юм байгаа биз дээ одоо ингээд тэгэнгуут нь жаахан асуугаад байхаар нь тэвжиж байгаад ганц нэгхэн юм хариулж байгаад сүүлд нь за одоо чи намын гишүүн болох уу? үгүй юу энэтр гэж асуусан юм байгаа биз дээ тэгэхээр нь би болохгүй ээ гээд хэлсэн гэдэг юм

Отгонбаяр -

Болж

Хандаа -

Чи яахаараа болдоггүй юм гэсэн чинь та намайг одоо гэр бүлийн харьцаа муу энэ тэр гээ биз дээ энэ чинь одоо хэвээрээ л миний эхнэр байгаа ш дээ тэр

Отгонбаяр -

Бүр болж

Хандаа -

Тэгээд би одоо яахгүй намын баталгаа авахгүй намд элсэхгүй гэсэн гэлүү тэгсэн чинь ерөөсөө ч чи тийм гар гэнээ

Отгонбаяр -

Ёстой гоё

Хандаа -

Тэгэнгуут нь нөгөө тэр чинь нөгөө орлогч байхад намын дүрэм хувьсгалт намын дүрэм програм судлана

Отгонбаяр -

Гээд өгчихсөн

Хандаа -

Гээд өгчихсөн баахан юм байгаа шүү дээ тэрнийг нь өөрт нь эргүүлж өгөөд л

Отгонбаяр -

Харин ажлаа сольчхоогүй нь яамай даа дараа нь

Хандаа -

Тэгсэн чинь сүүлд нь ажлаас нь бас халах болсон юм. Тэгээл яахав дээ жолооч хийгэд явж байсан чинь Самбуугийн бие нь өвддөг юмаа харшил гэдэг юм гарсан юм уу бөөр энэ тэр өвдөөд

Отгонбаяр -

За за за

Хандаа -

Тэгээд л энэ тэгж байгаа юм тэгээд л одоо эмнэлэгт хэвтэх болоод хариугүй бие нь муу тэгсэн цоо шинэ тэрэг авчихсан дарга нь 69 цоо шинэ

Отгонбаяр -

Нннмн

Хандаа -

Тэгсэн чинь юу жолоочоо дарга болох дээр зэрэг ажлаа зогсоож чадахгүй чи арван зургаа юм уу 21 хоног эмнэлэгт хэвт тэр хооронд чинь миний ажил их байна жолооч авсан өөр жолоочоор бариулна чамайг иртэл гэж бараг л дарга тэгэж байлээ тэгэнгуут нь Самбуу нөгөө дөнгөж шинэ тэрэг авчихсан хүн чинь тэрэг ирхээр нь нөгөө мэдэхгүй чадахгүй нь аваад эвдчихнэ гээд айгаад ухаан алдаад үхэх гэж байнщгаа юм байгаа биз дээ тэгээд үгүй үгүй би жолооч хэд хоног тэргээ тавиулна тавиул би юу яана өөр хүнд өгөх юм бол та бүр ав гэсэн юм шиг байгаа юм тэгэнгуут нь бас ахиад л намын хурал хуалддаг юм. Тэгэнгуут нь тэгээд одоо яагаад ажил саатуулах гээд байгаа юм чи одоо энэ тэргийг өөр жолоочоор бариулна тэгэх дээр зэрэг өө тэгвэл өгчихье өгчихье тэргээ өгчихье

Отгонбаяр -

Самбуу бол их шулуухан гараад л тээ?

Хандаа -

Тийн өгчихье өгчихье тэгээл аж ахуйн дарга нь энэ Жалбаа ах механикч байсан юм

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэгэнгуут ирээд яангуут нь Самбуу бүүр өгнө хувийн хэрэгт мэдэхгүй шинэ жолоочид Жалбаа ах энэ жолоочид бүр өгнө хувийн хэрэгтээ шууд гарын үсгээ зураад Жалбаа ах нэг шилжүүлэх гэж ирээд авчихаж байгаа юм байгаа биз тэгээл өгөөл тэгээл аймагт 21 хоног эмнэлэгт хэвтчихээд Самбуу шөнө орой ирсэн байхгүй юу

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байнаа Хандаа эцэст нь чиний амьдралд их тийм нөлөө үзүүлсэн их тийм өөрчлөлт оруулсан их тийм гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал байна уу?

Хандаа -

Тийм юу байгаа шүү дээ тэгээд тэр үед чинь тэгээд Самбууг нэг унагаад Самбууг нэг тэргээ авчихсан байхгүй юу гээд байгаа юм чинь тэгээд яасан чинь нэгдлийн орлогч дарга намын хорооны дарга хийж байсан Лхагвасүрэн гээд мундаг сайн хүн байгаа юм байсан юм тэгээд манай энэ үйлчилгээний чинь энэ дарга одоо байгаа л даа тэр Шаравын Дамдин гээд нэг дарга байгаа шүү дээ

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Тэр бид 2 чинь ингээд хүүхдээ харчихаад ингээд тэгээд норм биелүүлэхгүй тэгээд аймгийн дарга ирэнгүүт аягүй бол намайг чинь ТМС төгссөн энэ тэр тэгээд төлөвлөгөө таслана намайг бараг ажлаас хусана ш дээ тэр чинь

Отгонбаяр -

За

Хандаа -

Тэгэхээр чинь зэрэг одоо амьдрал гэж юу байхав дээ болоод тэр нэгдүгээрт хоёрдугаарт ингэж ингэж яваад байсан би чинь одоо харьцаа муутай одоо намын даргын ажил төрлийг саатуулсан айхтар хүн чинь ингээл шагнал урамшууллаас авхуулаад явлаа сүүлдээ намд элсээгүй за ингэж байтал шинэ тэрэг аваад л ингээд бие өвдчингуут аймагт хэвтээд Самбуу тэргээ өгөх дургуй ингэж байгаал ингэж байсан чинь л бас л ажлаас халчлаа шүү дээ намын хороо шийдэнгүүт нь бараг л чи одоо ямар учиртай юм тэрэг ер нь эвдрэхнүү ийм ажилдаг босдог тэргийг чи бараг хувийн өмчтэй одоо ер нь их хачин байна гэх ухааны л юм тэр дарга дүгнэлт хийж байгаа юм байх

Отгонбаяр -

Ннн

Хандаа -

Тэгэнгуут чинь Самбуу ирэнгуут ирээд л хоночихоод боссон чинь Баянхонгор бүх манай бүх аймгийн нэгдлийн дарга нар

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

хуралтай зөвлөгөөн хийнэ чи явна гээд дарга Самбууг шууд тэргээ эргэж аваад одоо явна гэж байгаа байхгүй юу тэгэх дээр чинь зэрэг Самбуу би тэргийг чинь авахгүй ээ таны жолооч хийхгүй манай энэ чинь бас гүргэр шүү дээ авахгүй

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Тэгсэн чинь л яасан гээд бод тэгсэн чинь үгүй ээ үгүй тэр чинь зүгээр би ер нь их яваагүй тэр жолооч хэн ч юм ерөөсөө нээх яваагүй

Отгонбаяр -

Нхн

Хандаа -

Гэх ухааны юм Банзрагч дарга ярьж байсан юм тэгэхээр нь үгүй тэгсэн чинь нөгөө шинэ жолооч аваад нөгөө цоо шинэ тэргийг чинь нөгөө машины радио суулгаад их балай даргын суудлыг яг урд доор нь цоолоод төмрийг нь зүгээр хамаагүй газар нээх том цоолоод антен гаргацан тэгээд нөгөө дугуйны накладыг аваачиж

Отгонбаяр -

Хнн

Хандаа -

Буруу тормос гишгэсэн юм уу нэг талыг нь

Отгонбаяр -

Цоо шинэ машиныг чинь аваачаад

Хандаа -

Цоо шинэ машиныг чинь аваачаад нөгөө тормос байхгүй болчихсон тэгээд хавар яг 3-н сард ч билүү цас ихээ тэгээд явах гэсэн чинь тэгээд Самбуу очоод яасан чинь явахгүй ээ би явахгүй та тэр жолоочтойгоо яв гээд тэр дарга яаж яахав дээ дарга Банзрагч дарга Самбууг авах гээд байгаа юм чинь Самбууг ирэхэд угнаасаа яагаад даргын жолооч Банзрагч дарга болсон гээд даргыг ирэхэд нөгөө даргын тэрэг нь эвдэрчихсэн цоо шинэ 53 тэр Лхагвасүрэн дарга энэ Дамдин дарга хоёр л байгаа юм тэгээл иргээд миний бүх юм ажилд орцон байхгүй юу

Отгонбаяр -

Тээр

Хандаа -

Тийм учраас тэгээл ажлаа хийгээд ингэж явсаар байгаад тэгээд байхад сүүлд нь хүүхэд том болоод сургууль өгөөд тэгээд нөгөөдөх нь мартагдаад тэгээд ажилдаа мэрийдэг үе болчихож байгаа юм чинь

Отгонбаяр -

Нхн ахуй үйлчилгээ тархаар чи юм олж авсан уу? Өмч хувьчиллаар

Хандаа -

Үгүй би чинь ахуй үйлчилгээ тархаас өмнө тэгээд групт орчихож байгаа юм

Отгонбаяр -

Аа за за групт орчихож байгаа юм уу

Хандаа -

Тэгээд ёстой хувьчлал гэдэг юмыг юу ч аваагүй хүн чинь би ганцхан нэгийг

Отгонбаяр -

Ёстой авах ёстой хүн шүү дээ уул нь

Хандаа -

Авхын юу бага хувьчлал их хувьчлалын нэг ялгаа нөгөө тасалбар

Отгонбаяр -

Аа тасалбар

Хандаа -

Хөх тасалбар хоёртой үлдээд л өөр юу ч харин Самбуу болбол харин хэдэн хүүхэдтэйгээ хувьчлал аваад юу баян болж мал авч тэгээд тэргээ даргынхаа тэргийг авхуулж л таарсан

Отгонбаяр -

За за их баяраллаа Хандаа ёстой эмэгтэй хүний түүх байнаа инээдтэй бас нулимстай тээ тэгээд чи сүүлд нь дуу дуулж өгнө гэсэн ш дээ

Хандаа -

Өө тийм шүү дээ одоо тэрийг чинь би харин нөгөө анх нөгөө л таазан дээр гарч нээх мундаг сургуулийн гоцлол дуучин нөгөө цагаан цамц олдохгүй байж дуулдаг дуу маань юу байхгүй юу

Отгонбаяр -

Юу?

Хандаа -

Нөгөөдөх өө хөөрхий “Дөрвөн” гэдэг билээ дээ одоо мартчихаж за яахав тэгээд дуулчихья дуулчихья тэгээл аандаа мэднэ одоо бас нөгөөдхийгөө санахгүй юм аа “ Аглаг өндөр уулсын минь Хөвөн зөөлөөн энгэрийг нь хө Азтай л буурал аавын минь Халуун дулаан өвөр шигээ хө Тунгалаг цэнхэр голын минь Ариун заяа ус нь хө Төрүүлж өсгөсөн ээжийн минь Амтат цагаан сүү шигээ хө Сүрлэг ногоон моддын минь Шуугих мөчрийн чимээ нь хө Ухаан тэнүүн ахын минь Учралаад хэлэх үг шигээ хө Тунгалаг цэнхэр мөрний минь Цалгилаад урсах чимээ нь хө Цагаан цайлган эгчийн минь Гэгээн тунгалаг царай шигээ хө

Отгонбаяр -

Ямар гоё тэгээд дуучин болчихоор байсан байна шүү дээ ер нь бол тийн за их баяраллаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.