Batbyambaa
![](../assets/images/interviewees/990361.jpg)
Basic information
Interviewee ID: 990361
Name: Batbyambaa
Parent's name: Nyamaa
Ovog: Arguun
Sex: m
Year of Birth: 1972
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 8th grade, night school
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
travel
herding / livestock
work
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
Бид Булган аймгийн сайхан сумын 5-р багийн малчин Батбямбын гэрт хүрч ирээд байна. Батбямбаа хоёулаа одоо яриaгаа эхлэе. Эхлээд өөрийхөө төрсөн цагаасаа эхлээд бага нас, хүүхэд нас хаана өнгөрөв. Хаана сургуульд сурав. Цэрэгт хаана алба хаав. Тэгээд ирээд нутагтаа малчин болсон байх тэ. Малчин болоод яаж малтай болов. Энэ түүхээсээ эхлээд нэг яриадах даа хө.
Батбямба -
За 1972 онд төрсөн.
Отгонбаяр -
Энэ нутагт төрсөн үү?
Батбямба -
Энэ нутагт, 3 сарын 12нд төрсөн хүн байгаа юм. Хүүхэд бол төв дээр өнгөрсөн.
Отгонбаяр -
Сумын төв дээр?
Батбямба -
Сумын төв дээр. Тийн тэгээд хөдөө хааяа нэг гарч байгаа юм. Гарч орон байсан даа манайх чинь одоо. Нэгдэл тэр үед чинь нэгдэл байсан. Манай ээж аав чинь нэг саалийн үнээ саачихна хааяа нэг. Тэгэхлээр манайхан чинь хөдөө гарчихна. Аав туувар туугаад явчихна.
Отгонбаяр -
Аав ээж хоёр чинь малчин байсан уу?
Батбямба -
Малчин, малчин. Тэгээд өвөл нь хааяа орж ирнэ. Зун нь малаа туугаад. Үнээгээ саалиа базаагаад, тэгээд хүүхэд юм болохоор үнээгээ ивэлгээд л үзээд өгнө дө тэгж л хүүхэд нас өнгөрсөн дөө. За тэгээд 1982 оны үед л үгүй ээ 80 онд
Отгонбаяр -
80 онд сургуульд орсон
Батбямба -
80 онд л сургуульд орсон юм байна даа.
Отгонбаяр -
Яг сайхны төвийхөө сургуульд орсон уу?
Батбямба -
Төвийнхөө сургуульд нэгдүгээр ангид ороод, нэг орж гараад бас айлын том эрэгтэй нь гээд л бас энэ дээр шарх гараад сургуулиас гарсан.
Отгонбаяр -
Нэгдүгээр ангиасаа гарсан уу?
Батбямба -
Эргээд гарсан. Тэгээд эргэж нэг суугаад, Угаасаа толгой муутай байсан ч юмуу, ер нь юм ойлгоогүй явсаар байгаад, дөрөв таваасаа эргээд нэг гараад туувар туугаад, амьдрал тийм айхтар баян айлч биш. Тэгээд нэгдлийн үед чинь өөрсдийн малтай айлч байхгүй. Хэцүү байлаа ш дээ. Өөрсдийн хувцас хунар гээд мөнгө бэлэн юм байхгүй. Аав ээж чинь амьдрах гэж байгаа юм болохоор хэдэн мал туугаад л, тэрэн дээр нь очиж мал туулцаад л ийшээ очиж Дарханд 15-тай даа очсон юм болов уу даа. 15-тайдаа тууварт явж Дарханд очиж мал өгдөг байлаа. Хүүхэд юм болохоор
Отгонбаяр -
За тэгээд 18-тай цэрэгт явсан уу?
Батбямба -
18-тай цэрэгт явсан даа. Гурван жил ч туувар туусан байх. 18-тай цэрэгт явж Эрдэнэтэд цэргийн алба 2 жил хаагаад, Эрдэнэтээс 92онд халагдаж ирээд, намар нь гэрээ бариад л, тэгээд ханьтайгаа суугаад л. Манай авгай чинь Төв аймгийн энэ тэндэхийн ер нь нутаггүй авгай.
Отгонбаяр -
Тэгээд та хоёр хаана учирчихав аа?
Батбямба -
Бид хоёр Өлзийтөд ахындаа л яаж байсан юм даа.
Отгонбаяр -
Танай авгай Төв аймгийн хүн тэгээд танай Өлзийтөд?
Батбямба -
Яг аав нь Төв аймгийн хүн, тэгээд эгч нь өргөж аваад л эн тэнд, тэгээд ахындаа өргөгдөөд энд ирсэн. Тэгээ л энд хоёулаа яагаад л. Тэгээ л хамгийн том банди маань 94 онд гарсан даа. Ер нь 92 он чинь их хэцүү байлаа ш дээ. Картын бараатай гурил мурил гэж хөөрхий амьтан тэгэхэд чинь бид хэд чинь 15-н адуутай, 50-иад хонь тасдаж авхуулаад амьдрал тэгж л эхэлж байлаа. Тэгээд будаа гурил харахаараа инээд нь хүрч байлаа.
Отгонбаяр -
Нээрээ тэр үед хэцүү байсан шүү.
Батбямба -
Нээрээ ёстой тэгж байсан тэ. Архи, мархи чинь сураг байхгүй. Будаа мудаа чинь их хэцүү байлаа ш дээ. Яахав тэгж л анх амьдрал эхэлж байлаа.
Отгонбаяр -
Хэдтэй анх морь унаж эхлэв?
Батбямба -
Би чинь яахав ээ. Ер нь төв дээр байсан юм болохоор тэгж их багадаа эхлээгүй, нэг 8,9 хүрж байж нэг морь унаж эхэлсэн байх. Естэйдөө эхэлсэн хамаагүй 15-тай гэхэд эмнэг сургаад байдаг болчихсон байсан. Тийм л болчихсон байсан.
Отгонбаяр -
Батбямбаа чи тэр мал тууж эхэлсэн гэж байна ш дээ? Ер нь тууварчид хэр зэрэг хол туудаг юм? Туугаад явж байхад амьдрал яаж явдаг уу? Шөнө хэдийд унтдаг вэ? Юу хийдэг үү? Тэрнийгээ их тодорхой ярьж өгөөч.
Батбямба -
Ерөөсөө туувар туух чинь хавар 5.15-нд мал авдаг байсан юм. Мал бэлтгэл гээд, тэгээд энд нь мал бэлтгэл гээд шилж аваад л тэгээд энэчээ намар хүртэл хариулж байж 10-н сар хүргэнэ. Тэгээ л нутагтаа ямар ч байсан дөхүүлнэ л дээ. Сарын өмнө эндээсээн гараад гэлдэрсээр байгаад
Отгонбаяр -
Идээшлүүлээд тугаад байх уу?
Батбямба -
Идээшлүүлээд, амрах газар нь амраагаад. Тэгээд бороотой үед нэг өнжчихөөд, бороогүй үед шөнө нь манаж хононо. Хүүхэд юм болохоор мэдэхгүй ээ. Өдөр нь сайн хариулахыг нь сайн хариулна. Манай ижий, аав хоёр чинь шөнөдөө яачихна. Хүүхэд юм болохоор өдрийнхийг нь даана. Шөнөдөө манай хоёр даана. Тэгээд үзээд байдаг байсан даа.
Оролцогч (Батбямбын аав) -
Ээлжээр манаж байгаагүй юу? Чи бид хоёр нэг ээлж. Оюун-Эрдэнэ хэн хоёр хоёр шөнө морьтой явсан. Хоньтой, үхэртэй. Шөнө чоно улиад байсан. Шөнө дундаас эхлээд хойно, урд нь манана. Бид хоёр урд нь манана. Чоно улиад байна нойрондоо дийлдсэн хүн чинь буу тавиад байгаарай гээд унтаад байгаа юм чинь.
Отгонбаяр -
Тууварчид майхан аваад л явдаг юм уу?
Батбямба -
Тийн ер нь майхантай л явна л даа. Майхантай тийн, ер нь майхантай л явна л даа.
Отгонбаяр -
Хувийн ачаа бараа гэж юу байх вэ?
Батбямба -
Хувийн ачаа бараа гэж ерөөсөө гудас ерөөсөө л зэрлэгшсэн хүн аятай л явна. Хөнжил, гудастайгаа тэгсхийгээд л
Отгонбаяр -
Хувцас?
Батбямба -
Хувцас яахав дээ нэг хөвөнтэй дээлтэй, арай ч хөлдчихөөргүй нэг юм хоёр ээлжийн муу юм ганзагалаад, болж л өгвөл хөнгөн юм муу хувцастай гарна даа.
Отгонбаяр -
Нэг гуталтайгаа юу?
Батбямба -
Гутал болж өгвөл нэг л байна. Тэгээд зам зуур урагдвал солихоос яахав. Сар гаран явна. Их л лут л даа. Бороотой үед чинь хэцүү шүү дээ. Тэгээд тууна. Ийшээ гарах тусам чоно нь ширүүсээд, хүүхэд юм болохоор анх чоно улихад үстэй толгой арзайгаад муухай л санагддаг юм байна лээ. Үхэр мал бэлчээд л айгаад хонож л байлаа.
Отгонбаяр -
Эр хүн болж байна ш дээ.
Батбямба -
Эр хүн болж, тэр үедээ болж л байгаа хэрэг байхдаа.
Отгонбаяр -
Анх тууварт явж байхад сэтгэл дотор юу бодогдож байв? Явах юмсан гэж бодогдож байв уу? Эмээх сэтгэл төрж байв уу?
Батбямба -
Эмээх сэтгэл гэж юу байхав, тэр үед чинь амьдрал юм чинь. Ер нь гайгүйхэн шиг туугаад мөнгө олох юм сан амьдарчих юм сан гэж бодож байсан.
Отгонбаяр -
Тууварт явсан хүмүүс цалин мөнгө яаж авдаг байсан бэ?
Батбямба -
Тэр үед ерөөсөө мал, мах гаргавал гайгүй авдаг байсан. Түүнээс биш нэг их сүртэй байгаагүй тэ.
Оролцогч (Батбямбын аав) -
Хонь арван хэд, 15-н төгрөг байсан
Отгонбаяр -
Нэг хонийг уу?
Оролцогч (Батбямбын аав) -
Үгүй ээ туувар хонийг, нэг хүнд оногдохуйц нь.
Отгонбаяр -
Өө, бүүр суурь чигээрээ өдөрт 15-н төгрөг юм уу?
Оролцогч (Батбямбын аав) -
Үгүй ээ, 45-н төгрөг. Нэг хүнд нь 15 тэгэхээр чинь гурван хүнд 45-н төгрөг. 1350-н хонийг, аан үхэр бол 12 төгрөгөөр тууна. Ингээд гурван хүн үхэр тууна яахав дээ 36-н төгрөг
Отгонбаяр -
Нийлээд нэг бөөн авахаар учир байдаг байсан байх?
Оролцогч (Батбямбын аав) -
Нийлээд нэг юм бөөн авахаар, махаа гаргаад гэр бүлээрээ явж байгаа улсууд чинь тэр үеийн мөнгөний ханш өндөр байхад 50,60 мянган төгрөг бөгсөнд нь авч л байлаа. Эд нартай туухад чинь би хамгийн сүүлд 70 гаран мянган төгрөгтэй ирсэн нь тэр билүү?
Отгонбаяр -
Хэдэн он бэ?
Оролцогч (Батбямбын аав) -
Тэр 87, 88 он.
Отгонбаяр -
Тэр үеийн 50,60-н мянга чинь их мөнгө шүү дээ.
Оролцогч (Батбямбын аав) -
Аа, замбараагүй. Одооны бараг хоёр тэрэгний мөнгө байсан байх
Отгонбаяр -
Сайн мөнгө авч байсан юм байна. Тууварт явахад их хэцүү, борооноос өөрөөр хэцүү, чоно дайрахад хэцүү юм байна даа
Батбямба -
Тийн, янз янзын юм их л байлгүй яахав. Ийшээ гарахад хулгайч нь байлгахгүй шүү.
Оролцогч (Батбямбын аав) -
Морь малаа алдана. Ерөөсөө хавчиганаж явна даа. Их л айж явна
Отгонбаяр -
Тийм дээ.
Оролцогч (Батбямбын аав) -
Эднийг толгойлж яваа нь би тэгэхээр айлгалгүй яахав, энэ байна өөр нэг охин байна. Ийм дөрвөн улсыг чинь хүн айлгалгүй яахав. тэрийг ч айлгалгүй яахав, би зөндөө айж л явсан. Дээрэлхээгүй уул нь, дээрэлхэх вий л гэж байж явсан.
Отгонбаяр -
Өөр хүний нутагт явж байгаа болохоор тэр улсууд дээрэлхэх, дээрэмдэх юмнууд гарах уу?
Оролцогч (Батбямбын аав) -
Өө, тийм юм байж мэднэ гэж л айж байсан болохоос,
Отгонбаяр -
Ер нь тийм тохиолдол байсан болов уу?
Оролцогч (Батбямбын аав) -
Тууварчид нэгнийгээ тэгэх нь ч гайгүй л дээ. Гэхдээ тийм тохиолдлууд сонсогдож байсан. Унтуулдаг юмаар нохойг нь унтуулчихаад өөрсдийг нь яачихаад хөөрөг, савыг нь аваад, малаас нь туугаад явсан гарч байсан. Тийм юм бий шүү.
Отгонбаяр -
Би хүүхэд байхдаа санадаг юм аа. Хааяа нэг хөдөө явахаар тууварчид энгээд нэг майхантай, ёстой л нэг өмссөн дээл, гуталтайгаа хүмүүс. Юу иддэг байв? Хоол хүнсээ яаж
Оролцогч (Батбямбын аав) -
Боорцгоо хийгээд аваад явдаг байсан. Борцоо аваад явна. Эндээс гарахдаа бол хүн амьтан юм өгнө. Замын хүнс хийгээрэй гээд ааруул, боорцог өгнө. Ааруул л өгнө л дөө. Тэгээд бид чинь хүнсээр дудахгүй л дээ.
Отгонбаяр -
Гурилаа аваад явах уу?
Батбямба -
Аа, гурилтайгаа явалгүй яахав.
Отгонбаяр -
Гурил бас их ачаа шүү дээ.
Батбямба -
Ачаа нь хамаагүй, явж л байгаа юм чинь бас тухтайхан явахыг бодно ш дээ тиймээ. Ачаанаас буцахгүй. Тэгээд үхэр тэрэг, 300 гаруй үхэр дунд чинь тэрэгний үхэр хүрээд ирвэл тэргэндээ хөлөл чинь. Үхэр тэргэн дээр ачихаад тэгээд тэрийгээ үхэр дотроо тавиад туучихна. Майхан бараагаа ачаад л тэгээд тууна. Дарханд очиж тушаачаад, үхэр тэргээ наашаа явах машинд ачуулчаад тэгээд өөрсдөө наашаа морио унаад, хүний гурав гурван морь унаад л. Эхлээд хүний гурван морь аав бид нарыг тууж байхад их л хэцүү байсан. Морь нь дандаа нуруугүй болчихсон юм. Сүүлдээ бид нарыг явахад гурав гурван морь болохоор очихдоо сар унадаг юм болохоор хүрэлцээтэй. Тэгээд морьдоо аваад ирэхдээ нэг гурав хоноход хүрээд ирдэг юм.
Отгонбаяр -
Дарханаас наашаа хэдэн км байна?
Батбямба -
300 хэд байгаа
Оролцогч (Батбямбын аав) -
Эрдэнэ сант хүртэл 180 гэдэг байхаа тиймээ, наашаа 60, Булганаас наашаа 110 байгаа байх 105 л гэдэг юм.
Отгонбаяр -
300 гэхлээр өдөрт нь 100км явдаг байх нь?
Оролцогч (Батбямбын аав) -
Аа тийм байх
Отгонбаяр -
Малаа тууж явахдаа өдөрт хэдий хэр газар хороох вэ?
Батбямба -
Ер нь гайгүйхэн шиг өдөрт 20-иод км газар явчих байхаа. Хааяа нэг
Оролцогч (Батбямбын аав) -
20 хүрэхгүй. Найман нугаламтай хонь, үхэр 12 сайндаа нэг 15,14 км газар явна биз.
Отгонбаяр -
Өдөртөө явах уу? Шөнөдөө идээшлүүлээд явах уу?
Оролцогч (Батбямбын аав) -
Үгүй ээ, өдөрт нь идээшлүүлнэ. Шөнө нь амраагаад явна. 20км явсан удаа байхгүй байхаа. 15,16 л байх сар гаран явж очиж байгаа.
Отгонбаяр -
Дарханд очиход мал таргалсан байх ёстой юу?
Батбямба -
Таргалана.
Оролцогч (Батбямбын аав) -
Энд байхдаа бас овоо болно. Ийшээ яваад нэг сар гаран болоод аваачаад өгнө. Тэр үед чинь илүү гарсан мах үхрийнх 4-н төгрөг, 44-н мөнгө байсан. Илүү тушаасны тал хувийг тууварчид өөрсдөө авна. Тал нь нэгдэлд очно. Тэгэхлээр чинь бид чинь хониос чинь 20-н тонн мах гаргаад, нэг суурь хониосоо. Үхрээс 15-н тонн мах гаргаад, ингээд гаргаад ирэхээр чинь 35-н тонн гэхээр явж өгдөг юм байна лээ.
Отгонбаяр -
Тийм байна
Оролцогч (Батбямбын аав) -
Заавал нэмэх энэ тэр гээд 70 гаран мянган төгрөг авдаг чинь тэрнийх. Тэгж авч байлаа. Ажил овоо хийж байлаа. Над шиг олон хүүхэдтэй хүн чинь тэгээд таарч байлаа. Овоо мөнгө авч байлаа, мал туугаад.
Отгонбаяр -
Олон жил туув уу?
Оролцогч (Батбямбын аав) -
Өө, би 10 гаран жил туусан. Хөгшин маань нэг 5,6-н жил мал хамт туусан.
Отгонбаяр -
Хамт туух уу?
Оролцогч (Батбямбын аав) -
Тэгнэ
Отгонбаяр -
Ер нь дундажаар хоёр суурь хонь туухад хэдэн бүл хэрэгтэй вэ?
Оролцогч (Батбямбын аав) -
Хоёр суурь хонь явахгүй. Хоёр суурь хонь гэдэг чинь 2700 хонь гэсэн үг. Тэрийг чинь багтааж явах арга байхгүй. Явуулахчгүй.
Батбямба -
1300-г хонь нэг суурь, үхрийг 320, 330-г
Оролцогч (Батбямбын аав) -
240 үү?
Отгонбаяр -
Түрүүн та хэд чинь ярихдаа хоёр суурь хоньтой явсан гэв үү?
Батбямба -
Үгүй ээ.
Отгонбаяр -
Аан, нэг суурь хонь, нэг суурь үхэртэй
Батбямба -
Суурь үхэртэй явахаар үхрээ орой нь хэвтүүлээд сургачихаар цувуулаад хэвтүүлдэг байхгүй юу хониныхоо дагуу, үхэр чинь бас сургачихлаар их сайхан цаагуур нь бүл бараа юм болохоор хониндоо их ашигтай байдаг юм. Цаагуур нь бас хашиж. Болж л өгвөл хониныхоо цаагуур цувж хэвтүүлэхийг бодно. Тэгж цувахгүй ээ бас. Гэхдээ нэг талдаа бараа болоод бас нэг талдаа их нэмэр болно л доо. Манайхан чинь овоо хэдэн жил туухад манай аав чинь улсын сайн малчинд нэг үзэгдээд, аймагт ер нь байхгүй шүү. Өвөл ирж ярилцлага л авдаг юм. Яаж таргалуулдаг вэ? гэхлээр ярилцлага өгөхдөө мэдэхгүй юм чинь. Яахав дээ өвсний сорыг харж буучаад идүүлж байгаа юм чинь нэг их сүртэй отор нүүдэл гэхгүй бас тавтай газар нь л байлгаж байгаа юм чинь. Тэгээд ирэхээр нь тэгж яридаг: дуртай газар нь байлгаж байгаад нэг их нүүдэл гээд байх юу байхав, тэгээд идүүлж байгаа юм чинь. Тэгээд өөрсдөө идээд л таргалж байгаа юм чинь. Мал чинь угаасаа тийм л байдаг тэгж яриад л хасагдаад л байсан хүн дээ, худлаа хэлж чадахгүй. Манай энд аварга болсон хүн чинь зундаа дөчин хэд нүүдэг гэж байгаа. Тэгж байж л аварга болоод байгаа.
Отгонбаяр -
Тэгж хэлдэг?
Батбямба -
Аан тийн,
Отгонбаяр -
Тэр нь боломжгүй юу?
Батбямба -
Тэр бол яахав дээ, их нүүдэг хүн яагаад ч бодсон сардаабүр сайндаа 3 нүүгээд байхад л 40 хэд нүүхгүй байгаа биз дээ. Зуны сард тэгэхлээр бүтэхгүй л ажил байгаа биз дээ.
Отгонбаяр -
Зундаа бараг 10-аад л нүүхнэ.
Батбямба -
Тийн
Оролцогч (Батбямбын аав) -
Өмнө нь 50 гаргаад нүүдэг байсан. Энэ жил гайгүй ээ 40 хэд л нүүлээ гэж, цөөхөн нүүлээ гэдэг.
Отгонбаяр -
Тэр нь аварга болоод байдаг.
Оролцогч (Батбямбын аав) -
аварга, хүч таргын аварга
Батбямба -
Манайх сүүлд нэг гайгүй туухдаа яахав ээ, би нөгөө нутгаасаа, Рашаантад байж байгаа манайх нэг наашилсан чинь манай энэ орон нутгийн улсууд бид руу харж байсан юм байгаа биз, нүдэнд нь жоохон илүүч болсон юм байгаа биз, манай дүү бид хоёр энэ цагаан машины эзэн бид хоёр морь малаа авах гээд энэ Дондов ахын дүү Осор гээд байгаа тэднийх руу мориндоо явсын тууврын моринд, тэгсэн чинь аав, ижий хоёр наашаа төв лүү малаа аваад орж ирж байгаа, ийшээ Дархан руу явах гэж байгаа. Тэгсэн чинь энэ Дэлийнцагаанаас малаа тасдуулаад, 40,50 хонь тасдуулаад, тэгээд төв дээр орж ирээд цаанаас гарахдаа бид нар чинь яс тоолж гардаг байхгүй юу, 1300 хонийг бид нар хээр энгээд тоолчиход ер нь алдахгүй шүү.
Отгонбаяр -
тээр
Батбямба -
Ер тэгсхийгээд тоолж, бүртгэнэ. Өтсөн мал эн тэрийг чинь тэр үедээ даавуугаар хөл эн тэрийг нь бооцон байдаг байсан. Тэгээд Дэлийн тэнд 40хэдэн хонь тасдуулж хулгайд алдаад, цагдаа дээр ирээд хонио тасдуулчихлаа. Ýнийг аваад өгчих. Манайх баараггүй тэмдэгтэй мал гэж хэлсэн чинь нөгөө хүнээсээ айгаад иргэдийн төлөөлөгчид нь тэр үед Дүрзээ гээд нэг чуганц байсан хэл амтай гээд, тэгээд тэрнээсээ айгаад авч өгч явуулж чадалгүй явуулчихсан. Тэгээд бид нар өвөл нь ирээд үхснийх нь аврага байх вэ махаа давуулчихсан хонь нь дутуу юм чинь яахав дээ. Тэгээд өөрснөө хохироод явдаг. Тэгж хүртэл хохирч л явсан даа одоо яахав дээ.
Оролцогч (Батбямбын аав) -
тэгж мал дутаасан байхад тодорхойлоод хэрэг байхгүй. Сууриас мал дутаасан гээд, тэгж хүртэл байсан юмаа. Тэр жил хасагдаад ирсэн нь гол нь тэрнээс болсон.
Батбямба -
Манай аав чинь аймгийн аварга ганц нэг хийчихвэл хийх л байгаа юм. Сүүлд нэг хэдэн жил явахад ямар ч байсан, урд талын хэдэн жил ч гэсэн гайгүй явж байсан даа тийм ээ. Ямар ч байсан намайг л гурван жил туухад
Оролцогч (Батбямбын аав) -
Нэг удаа хоёулаа хоолгүй явцан, тэгээд хээр хонохгүй юу, өглөө танай хадмынд очсон ийм амны шаазангаар хоёр аяга айраг уучаал хониныхоо хойноос явсан. Хоёулаа нэг нь үхэр лүүгээ би хонь руугаа явсан. Би хонин дээрээ гараад ирсэн. Хонь нэг биш. Тэгсэн Лхагвасүрэнгийн хонь доошоо уруудуулаад хөөж байна. Хонь яахаараа ингэж айхтар үргэдэг билээ энэ жиг ургалаа гээд би өөрөө бас их санаа муутай байсан юм байлгүй дээ. Хонио хараад дотор нь яваад орчихсон тэнд нэг хөлийг нь бэрзэнтээр гутал хийгээд өгчихсөн, бас нэг асман хар нүдэн хонь тэнднүүд л байдаггүй дээ. Салхи сөрж яваа хонь чинь жоохон сэртхээд байдаг юм байна л даа, уруугаа явж байсан бол би анзаарах ч үгүй байх. Тэгээд нэг биш боллоо гээд хонио очоод тоолоодохсон. 48 хонь дутаж байна. Тэгсэн хөөрхий эргээд Лхагвасүрэнгийн хонь руу очлоо. Миний хонь тийм тийм гуталтай зүсээрээ тийм тийм зүсний хонь байгаа танай хонинд бий гэсэн. За гүйлгээд харна даа гэсэн. Зөндөө өдөр дагаж явсан чинь зүслэлгүй яахав. Энэ энэ миний хонь байна би хонио авъя гэлээ. Танай манай хонь хавар нийлсэн, тэгээд таньдаг хонь чинь байж болно ш дээ гээд өгдөггүй ээ. За тэгж байгаа бол боль. Хэсгийн төлөөлөгчөөр хонь малыг чинь тоолуулъя. Гэсэн чинь хэдэн хонь аваад 16 хонь дутуу. Тэгээд 16 хонины дутуутай 25 мал гаргачаад ирсэн. Тэгээд малын дутуутай байсан, сууриас мал дутаасан хүн чинь юу яадаггүй юм байна. Тэр дээшээ тодорхойлоод юманд хүрдэггүй юм байна. Тэгж хүртэл байсан.
Отгонбаяр -
Ганц нэг хонь дутахыг мэдэх үү?
Оролцогч (Батбямбын аав) -
Ганц нэг хонь дутаахыг бид өөрсдөө дутаасан эсвэл тэнд очоод дутаасан байвал бас л дутуу суурь гэнэ. Тэгээд нөгөө болзол юмнаас дутна.
Отгонбаяр -
Тууварт ингэж явдаг. За мал тууж явсан хүн чинь сүүлд цэргээс ирээд малчин болохоор малд нүдтэй, малын дөртэй болчихсон байсан байх?
Батбямба -
За яахав малын дөртэй болчихсон байсан. 92 онд чинь картын бараатай амьдралд хүрч байсан даа.
Отгонбаяр -
92 онд цэргээс ирсэн, танай нутгийн амьдрал ямар байв? За тэгээд яав? Картын бараа хотод бас их хэцүү байсан ш дээ.
Батбямба -
Хэцүү байсан. Гурил мурил, улаан тамхи чинь нэг хониор яваад байсан ш дээ. Тэгэхэд хонь ямар одоогийнх шиг өссөн байсан биш, ховор байсан. Одоо бол мал бол яахав дээ тэ. Одоо бид чинь хонио 20,30 гээд л байгаа тэгэхэд чинь л хэцүү санагдаад байхад тэр үед чинь нэг улаан тамхинд улсууд өгч байлаа. байгаа.
Отгонбаяр -
Нэг дүнсэн тамхинд нэг хонь өгч байсан юм уу?
Батбямба -
Тийн, тийм л болчихсон байсан ш дээ тэ.
Отгонбаяр -
Тэгэхдээд тэр жоохон төлөг, шүдлэн өгнө биз дээ.
Батбямба -
Үгүй ээ яахав төлгөө л өгч байсан юм байна лээ. Тийм яриа гарч байсан л даа. Би өөрөө тамхи татдаггүй л дээ. Өөрөө нэг их тийм юм хэрэглэдэггүй болохоор мэдэхгүй.
Отгонбаяр -
Гурил будаагаа яаж байв?
Батбямба -
Гурил, будаа картынх, картаар л тэгээд сүүлдээ картынх нь хүрэхгүй махаа зулгаагаад, ямар сайндаа энэ Энхтийнхэн ирж гурил зарж байсан байхдаа шүдлэн адуунд 25кг гурил зараад, хоёр шүдлэн адуу шүү гэсэн гэж манай том банди авчирч байсан, их л хэцүү юм бодогдож байсан юм шиг байгаа юм. Ингэж л амьдрах юм байх даа гэсэн юм санагдсан юм байх, тэгж гурил авч байлаа.
Отгонбаяр -
Тэгээд цэргээс ирээд яаж малтай болов? Өмч хувьчлалаар мал оногдсон уу?
Батбямба -
Өмч хувьчлалын үе эхэлчихсэн байсан. Манай аав ээж намайг ирэх үед нэгдлээс гарчихсан байсан.
Отгонбаяр -
Хамгийн түрүүн нэгдлээс гарсан юм уу? Нэгдлээс гарахад танай сум чинь юу яагаагүй юм уу? Бүгдээрээ нэг зэрэг хуваагаад малаа тоолж өгөөд хуваагаагүй юм уу?
Батбямба -
Үгүй ээ.
Оролцогч (Батбямбын аав) -
Манайх чинь арван хэдэн айл түрүүлээд гараад
Отгонбаяр -
Ер нь хамгийн түрүүн та гарсан?
Оролцогч (Батбямбын аав) -
Намхай толгойтой бид хэд л гарсан даа.
Отгонбаяр -
Тэгээд малаа аваад гарсан уу? Малыг чинь өгсөн үү?
Оролцогч (Батбямбын аав) -
Бүгдийг нь өгсөн.
Отгонбаяр -
Та тэр нэгдлээс гарсан түүхээсээ ярьж өгөөч?
Оролцогч (Батбямбын аав) -
Яахав дээ, нэгдлээс гарахад бол эндээс гарах нь зөв юм гэдгийг нэгдлийг тараая гэдгийг Лхамжав маань эхэлсэн. Тэрний удирдлаган доор энэ Намхай тар гэсэн л дээ. Тэгээд бид тарцгаасан. Ай хөөрхий нэгдлийн хүмсүүд тарах болоод явлаа. Тэгэхэд жаахан хөгөө чирсэн.
Отгонбаяр -
Тийм учраас нөгөө хүнд тэдэн мал, хүний тоогоор тэдэн хонь тэдэн юу гэсэн юм байхгүйгаар ерөөсөө л өөрсдөө малчид нь малаа аваад гарчихсан юм уу?
Оролцогч (Батбямбын аав) -
Үгүй ээ, хүний тоогоор тэр үед хорин хүн байсан. Тэгэхэд чинь манайх юу билээ. Хүний хоёр хоёр бод явж байсан юм уу, үгүй ээ гурав гурван бодны хэмжээгээр өгч байсан юм байна. Гучин хэдэн бод л авч байсан юм даг. Нэг далан хэдэн хоньтой.
Отгонбаяр -
Тэгээд хүүгээ цэргээс ирэхээр нь тэрнээсээ тасалж өгсөн үү?
Оролцогч (Батбямбын аав) -
Аа тэгсэн.
Отгонбаяр -
За Батбямбаа чи 92 он гэдэг чинь 89, хоёр жил цэргийн алба хаасан гэхлээр 90-92 онд цэргийн алба хаасан уу? Эд задарч байх үед цэргийн алба хаасан юм байна. Хаана алба хаасан? Эрдэнэтэд гэсэн тэ, цэргийн алба хааж байхад цэргийн амьдрал ямар байв? Юу хийж байв тэр талаасаа яриач?
Батбямба -
Би чинь Мот-буудлагад очсон. Жагсаал мэдэхгүй, хөл гараа мэдэхгүй цэрэг очоод л, хөл гараа ингэж алхдаг юм гэж заалгаж байж тэнд нэг алхсан байгаа даа.
Отгонбаяр -
Анх цэрэгт очиход хэцүү байсан уу? Каринтенд ямар байсан?
Батбямба -
Каринтенд гайгүй ээ, хэцүү үедээ хэцүү л дээ. Хоолоо дандаа урьд нь ямар хоолоо гадуур гарч үзээгүй хүн чинь яаж яахав, тэгээд ийшээ явахдаа хааяа нэг өлсөж үзсэн тэрийгээ бодоод юм даана гээд хүн чинь нэрэлхсэндээ болоод дотор нь яваад л байдаг юм байна лээ.
Отгонбаяр -
Цэргийн хоол ямар байсан?
Батбямба -
Цэргийн хоол яахав тааруу шиг, тэр үед тааруу л байсан. Хэцүү байсан.
Отгонбаяр -
Дэглүүлж байсан уу? очоод
Батбямба -
Дэглүүлэлгүй яахав, нэг их айхтар дэглүүлж байгаагүй, бид нарыг чинь яшлийн хүүхэд гэдэг байсан юм чинь сүүлийнхнийг чинь цэцэрлэгийн хүүхдүүд хөгөө чирч байсан байгаа биз одоо арай ч эрхлүүлэхгүй зоддог л байсан юм байгаа биз.
Отгонбаяр -
Аан, нөгөө хоёр жилийн цэрэг?
Батбямба -
Хоёр жилийн цэрэг, бид нарыг очиход бараг л өвөл намар очиход л хавар халагдаад кинонд гараад явчихна. Бид нар тэгсхийгээд яахав дээ. Цэрэггүй өөрснөө гараад бөөнөөрөө очсон юм болохоор Булганы дэргэд очиж юм болохоор нэг их айхтар Булганы дэргэд очсон юм болохоор дэглүүлээд байсан юм байхгүй. Хөл гардаа хааяа нэг хөл гараараа хааяан нэг жагсана гэнэ тэрэн дээр нь очиж гүйж л явж байсан.
Отгонбаяр -
Дараа нь хоёрдох жилдээ орчихоод эхний жилийн цэргийг дэглэсэн
Батбямба -
Ирээгүй ээ. Ирэх юм байхгүй өөрснөө байж байгаад ирсэн.
Отгонбаяр -
Өө за цэрэгт та нарт хичээл ном зааж байсан уу? Цэргийн юунаас гадна? Өөр улс төрийн хичээл эн тэр?
Батбямба -
Өө тийм юм бол ёстой зааж байгаагүй. Тийм юм заадаггүй ш дээ,
Отгонбаяр -
90 оны хавар цэрэгт явсан уу?
Батбямба -
Намар явсан, 89 оны намар яваад 92 оны намар нь ирсэн.
Отгонбаяр -
89 оны намар явсан гэхээр чамайг яг цэрэгт байх үеэр нөгөө ардчилсан хувьсгал өрнөөр Улаанбаатар чинь тэр үед цэргийн ангид ямар байсан бэ? Та нарт дэглэм эн тэр? Мэдээлэл яаж авч байсан? Цэргүүд тэрнийг яаж хүлээж авч байв?
Батбямба -
Тэд нарыг чинь улс төрийн орлогч гээд офицер хааяа нэг орж ирж ярина. Цэрэг юм болохоор яахав дээ бид нарт тэр талаа нэг их ярьдаггүй байхаа, бид нар чинь цэрэг юм болохоор алхаад л улс төрийн орлогч хааяа нэг хичээл ордог тэгээд болоо сууж байж, тэгээд л гардаг байсан.
Отгонбаяр -
Тэгээд анх энэ ардчилсан хувьсгал болж байна одоо тэгээд хүмүүс жагсаал цуглаан хийж байна, өлсгөлөн зарлаж байна гэж сонсож байсан уу?
Батбямба -
Аа тэрийг чинь сонсолгүй яахав. Тэр танхимдаа орж тэрийг чинь л хааяа нэг ярина.
Отгонбаяр -
Цэргүүд яаж хүлээж авч байхын ер нь?
Батбямба -
Аа хуучин байснаараа бол нөгөөдөх нь байсан дээр гэж бодож байсан байх даа би чинь өөрөө мэдэхгүй өөрийнхөө жаргалаар байх гэсэн байртай нөгөө талыг нь их дэмжиж байгаа юм .
Отгонбаяр -
Аль талыг нь?
Батбямба -
Ардчилал талыг нь,
Отгонбаяр -
Ардчилсан талыг нь уу, Ламжав ахын нөлөө их байсан уу?
Батбямба -
Аа мэдэхгүй, тэгсэн байхаа би уул нь нэлээн байгаагаа нэлээн, яахав зөв гэж боддог юм. Ингээд дээр үед нэгдлийн мал маллаж байхад авгайн төрж байхад шөлний хонь алаад идчих тийм эрхтэй хүн байгаагүй юм. Одоо бол яахав дээ өөрснөө гараад дураараа яачих юм. Ямар сайндаа заримд нь би тэгдэг юм за та нар чинь дураараа техникийг эн тэндгүй унаж байна даа. Ардчиллын буянаар дээр үед бол мөнгөтэй хүн чинь хэцүү л байсан шүү дээ. Манайх чинь тэгж олон мөнгө авсан мөртлөө энэ олон хүнд чинь хүрэхэд хэцүү л байсан ш дээ. Амьдрал тийм л байсан.
Отгонбаяр -
За тэгээд ардчиллын буянаар юутай болов?
Батбямба -
Ардчиллын буянаар хэдэн малтай болсон.
Отгонбаяр -
Өөр? Өмчтэй болсон гэсэн?
Батбямба -
Өө тэгээд яахав, өөрийнхөө идэх юмыг идээд явж л байгаа юм. Байгаагаараа боломжоороо л байгаа.
Отгонбаяр -
Яг үнэн, өөрийнхөө байгаагаар амьдарч байгаа.
Оролцогч (Батбямбын аав) -
Социализмийн үе шиг түмний юм маллаж байгаад төлбөрт орчих вий гэх айх юмгүй өөрийнхөө юмыг маллаад санаа бол сайхан болсон. Социализмийн үед бол тэр малыг чинь маллаж байхад чинь дутаавал төлдөг, ахуйхан дутаасан хүн шоронд явсан удаа ч бий дээ адуу маллаж байгаад. Тэгж явсан улсууд овоо хэд хэд бий шүү.
Отгонбаяр -
Мал маллаа гээд аяга шөлний юмаа өөрөө мэдээд гаргаад идэх мэдэлгүй л байсан байна ш дээ.
Оролцогч (Батбямбын аав) -
Өө тийм эрх байхгүй, өч дөчнөөн газраар дамжиж явж байж нэлээн хэдэн төгрөг туушааж байж нэг юм олж иднэ. Өөрөө алж идэх малгүй болчихсон амьтан чинь тэгж л олохгүй бол аргагүй л болчихсон байсан. Одоо бол яахав өөрийнхөө алаад идчихнэ, нохойд өгчөөд төлнө, шоронд орно гэж айхгүй ганц зөв юмуу даа.
Отгонбаяр -
Социализмын үед соёлчилтын үзлэг гэж нэг юм болдог байсан ш дээ, тэр малчин айлд юуг нь шалгадаг, юу бэлдүүлдэг байв? Та нар ер нь яаж хүлээж авч байв? Яаж бэлддэг байв?
Оролцогч (Батбямбын аав) -
Айхтар нарийн, цагаан хөвгөөр
Отгонбаяр -
цагаан хөвөн
Оролцогч (Батбямбын аав) -
Цагаан хөвөн гаргаж ирээд орны арам, толгой молгойгоор тоосны юм байна уу, үгүй юу гэж үзээд л
Отгонбаяр -
Хөдөө энэ задгай агаарт байгаа айлд чинь тоос байна ш дээ?
Оролцогч (Батбямбын аав) -
Тэгдэг л байсан даа, тэгэхдээ бас торгож сүүд хийнэ гэж байгаагүй шүү. Бас ч гэж тэгээд
Отгонбаяр -
Өөр юу шалгадаг байсан?
Оролцогч (Батбямбын аав) -
Өмд гутал, орны цагаан даавуу, бүх юмыг шалгалгүй яахав тийм юмаар яваа улс чинь. Дотуур хувтас нь бөөстэй байна уу? бөөсгүй байна уу? хэртэй байна уу? хэргүй байна уу? бүгдийг нь шалгана. Тэгэхдээ айхтар сүүд хийгээд байгаагүй ээ. Торгож бариад тийм байна, ийм байна гээд байгүй. Тийм хэртэй юм гайгүй ч байсан юм байгаа биз. Харин тэр орны арам, толгойноос тоос гардаг нь бол гардаг хог байна лээ дээ.
Отгонбаяр -
Гаралгүй яахав, ийм газар байгаа
Оролцогч (Батбямбын аав) -
Орны төмөр арам байдаг ш дээ хөвөнгөөр ингэхэд чинь тоос гараад ирдэг юм байна лээ. Би орны толгойноос ингээд үзэхэд тоос наалдаж байгаа юм чинь.
Отгонбаяр -
Батбямбаа чи энэ Сайхан сумын төвд сургуульд сурч байсан тээ? Тэгээд сургуульд яваад малд яваад ирэн очин нэг жил сургууль завсардаад сургуульд байхад ер нь ямар байв?
Батбямба -
Би чинь ер нь орж гарсаар байгаад сургуульд нэг ийшээ явж туувар туучаад ирсэн чинь тэр үед чинь одоо энэ Жавзмаа багш байсан байх, ороод ирсэн манай Хорлоо багш байж байна. Манай Намхай ах чинь захирал бас яахав энд ажилдаг юм болохоор, би бас өөрөө тэнэгдүү хүүхэд байсан юм байлгүй бодвол тэгсэн яахаараа ингэж дураараа сургуульд суудаг юм чи гэсийн тэгэхээр нь энэ сургуулийг нь чинь би гуйх юмуу гээд мал хариуллаа гээд хүртэл гараад, багштайгаа хэрэлдчихээд л тэгээд яахав дээ хичээл мэддэггүй хүүхэд байсан юм хойтолдоо хоёр хүүхэдтэй сууна Батбаяр хоёр Батбаяртай, тэгээд нөгөө хоёртойгоо хууч хөөрдөг байсан юм байхдаа, тэгээд л багш нарт ад үзэгдээд тэгс хийгээд л гараад явчихна. Биеийн тамир дээр чинь хадан цохион дээр л сууж байна. Гүйх юм байхгүй тасалсан л нэртэй байдаг байхдаа. Хааяан нэг очно.
Отгонбаяр -
Нэгдүгээр ангидаа тэгээд бүтэн суугаагүй юм уу?
Батбямба -
Нэгдүгээр ангидаа суусан суусан. Ер нь тав хүртлээ суугаад л үлгэн салган ер нь хичээлд угаасаа дургүй юм болохоор угаасаа цаанаасаа мал маллах заяатай юм болохоор тэгдэг юм байгаа биз сургуулиар нэг их яваагүй юм.
Отгонбаяр -
Сургуульд ер нь юу сурсан бэ? Тэгээд тав хүртлээ яваад?
Батбямба -
Яахав ээ, хагас дутуу бичиг үсгээ нэг сурсан даа. Тоо бодож сурсан. Бичиг үсгээ халтар мултар гаргаад түүнээс илүү юм байхгүй ээ. Тэрнээс хэтрээд байх юм байхгүй ээ.
Отгонбаяр -
Өөрөө сонирхолгүй юм болохоор?
Батбямба -
Өө тийн.
Отгонбаяр -
Сумын төвийн сургуульд байхдаа дотуур байранд байсан уу?
Батбямба -
Байранд нь нэг, хоёр жил, нэг жил л байсан. Тэгээд ер нь байгаагүй дээ. Нэг жил л байсан. Аавынхыг хойно байхад л нэг жил байранд суусан. Тэрнээс хойш ерөөсөө суугаагүй.
Отгонбаяр -
Байранд ямар байсан? Яаж амьдардаг байсан?
Батбямба -
Байранд яахав дээ, манай эгч нар байсан. Эмэгтэй, эрэгтэй байр гэж тусдаа юм болохоор би эрэгтэй байранд нь байсан. Эгч дээрээ юмаа угаалгаж байсан. Өөрөө бол яахав дээ тэр байранд нэг очихоод гараад явна. Хичээлд суудаггүй хүүхэд байсан.
Отгонбаяр -
Байранд ер нь идээшиж амьдарч чадаагүй байх тэ?
Батбямба -
Чадаагүй байх
Отгонбаяр -
Гэр рүү гээ оргоод давхичихдаг байсан уу?
Батбямба -
Тэгж оргож гэр рүү давхиад байх нь гайгүй.
Отгонбаяр -
Тийм үү?
Батбямба -
Гэхдээ хичээл тасдаад суухгүй л талдаа.
Отгонбаяр -
Хичээл тасдаад хаагуур юу хийж явах уу?
Батбямба -
Ерөөсөө энэ тэрэнгээр зүгээр хойно хүүхдүүдтэй тоглож яаж байгаад байрандаа очоод хэвтчихдэг байсан байх.
Отгонбаяр -
Танай сумын клубт клуб байсан уу? Улаанбулан байсан уу? Соёлын төв гэж байсан юм уу?
Батбямба -
Клубтэй байсан.
Отгонбаяр -
Клубд кино их гардаг байсан уу?
Батбямба -
Кино их гардаг байсан. Кино мино үзэхгүй тийм л байсан.
Отгонбаяр -
Хүүхэд байхад чинь үзсэн хамгийн сонирхолтой кино юу байсан? Сэтгэлд чинь үлдсэн юм юу байна.
Батбямба -
Би чинь ер нь тэр кино миног үздэггүй байсан хүүхэд байхдаа.
Отгонбаяр -
Клубд кино их гардаг байсан уу?
Батбямба -
Кино их гардаг байсан. Кино үзэхгүй тийм л байсан.
Отгонбаяр -
Хүүхэд байхад чинь үзсэн хамгийн сонирхолтой кино юу байсан?
Батбямба -
Сэтгэлд чинь үлдсэн юм юу байна.
Отгонбаяр -
Тийм үү?
Батбямба -
Тийн
Отгонбаяр -
За одоо Батбямбаа хоёулаа одоо ийм сэдвээр ярьмаар санагдаад байна. Чи 92онд эргэж ирээд гэр барьсан тэ? ×и ер нь энэ танай нутагт хүүгээ цэргээс ирэхээр малчин айлууд яаж хүлээж авдаг вэ? Гэрийг чинь аав, ээж чинь бэлдчихсэн байсан уу? Тэрийг чи яг энгээд дэлгэрэнгүй гэрлэсэн, бэрээ яаж гуйдаг юм, хуримаа яаж хийдэг үү? Ингээд огт мэддэггүй хүнд, мэддэг хүмүүс чинь өөр ш дээ ингээд л ярьчихдаг. Мэдэхгүй хүмүүст өөр нутгийн өөр зан заншилтай хүмүүст ярьж өгч байгаа юм шиг дэлгэрэнгүй яриадахаач.
Батбямба -
Намайг цэргээс ирэхэд аав, ээж маань гэрийг нь бэлдэж өгдөг юм.
Отгонбаяр -
Ýнэ гэрийг үү
Батбямба -
Энэ гэрийг бэлдэж өгч байсан юм.
Отгонбаяр -
Тэгээд?
Батбямба -
Хадаг тавина гэж идээ будаатай очиж байсан.
Отгонбаяр -
Хадаг тавих гэдэг нь ямар учиртай ёслол юм?
Батбямба -
Хүүхнээ гуйж очиж байгаа нь. Идээ будаатай тэр айлдаа очиж, хадаг тавина даа. Идээ будаа тавичаад ирлээ,
Отгонбаяр -
Хадаг тавих ёслолд хэн хэн явах ёстой вэ?
Батбямба -
Аав нэг хүнтэй явдаг юм даа. Мотоцикльтой, тэр үед чинь мотоцикль л байсан байх даа. Машин ч байж л байсан байх. Аав ижий хоёр л очиж гуйж байлуу,
Отгонбаяр -
Хадаг тавих өдөр судраа сонгоно биз дээ?
Батбямба -
Сонгоно. Сонголгүй яахав хэд хоногийн өмнө очиж л бараг л арван хэд, хорин хэд хоногийн өмнө очиж байж л хадгаа тавьж,
Отгонбаяр -
Хадаг тавихад тэгээд идээ будаатай? Идээ будаанд нь юу юу орох вэ?
Батбямба -
Тавгийн идээтэй, архи аваад явдаг. Нэг айрагтай очдог.
Отгонбаяр -
Торго, дурдан гарын бэлэг эн тэр очих уу?
Батбямба -
Очихгүй,
Отгонбаяр -
Хадаг тавихад очихгүй юу?
Батбямба -
Очихгүй.
Отгонбаяр -
Хадаг тавихад яадаг юм өвөө та яриач?
Оролцогч (Батбямбын аав) -
Яахав дээ, хадгийг нь бурхан дээр нь тавиад, танай охиныг гуйж яваа одоо гээд их л олон юм хэлдэг юм байна лээ. Би тэр олон юмыг нь хэлж чаддаггүй хүн дээ тэгээд.
Отгонбаяр -
Нэг шүлэг уншдаг ш дээ.
Оролцогч (Батбямбын аав) -
Олддоггүй сувд эрдэнэ танайд байна гээд юм хэлдэг юм байна лээ би ч тэрийг нь хэлээгүй, хадгаа тавиад хоёр хүүхэд маань иймэрхүү маятай, Сэтгэл санаа нь тохирсон, нийлэх гээд байгаа бололтой би ингээд танайд хадаг тавих гээд явна даа гэсэн. Тэгээд ярилцаад, болоод хадгаа тавичаад ирсэн. Тэдийд гэрийг нь барь, эдүүд нийлүүлье гэж ярьчаад, тэгээд тэр товолсон өдрөө гэрийг нь бариад, тэгээд найр хурим хийгээд. Тэр чинь одоо
Отгонбаяр -
Тэр хадаг тавихдаа хоёулаа өдрөө товолчихдог юм уу? Дараа нь товолдог юм уу?
Оролцогч (Батбямбын аав) -
Тэр хуримынхаа өдрийг тэр өдрөө товлоно. Тэр хэдийд яаж уу? Эдийд тэдийд гэдгээ. Энэ чинь одоо намрын дунд сарын 17 билэгт сайн өдөр гэж тэгж л яасан. Гэрийг нь барьчаад, машинтай явж бэр авчраад тэгээд нийлүүлсэн.
Отгонбаяр -
Тэгээд яг бэр авч байх, намрын дунд сарын 17-нд хуримаа хийнэ ш дээ тэ? Хуримаа хийхийн үүрээр нь бэрээ авчрах уу? Бэрээ хэдийд?
Батбямба -
Гэрээ барьчаад явдаг. Гэрээ бариа л явдаг юм байна лээ.
Отгонбаяр -
17-ныхоо хэзээ нь гэрээ барих вэ?
Батбямба -
За яахав, өглөө нь хэдэн цагт гэрээ барь гэсэн байна тэр цагт нь тэр чинь бас ёстой, төртэй юм болохоор гэрээ тэдэн цагт бариарай гэж цаана лам хуварганаасаа үзүүлж байж, тэр нь тохирохоор нь тэр цагтаа бариад, тэдэн цагийн тэдэнд минутанд ирүүл гэж таадаг юм байна лээ. Тэрэнд нь тааруулж л ирнэ дээ.
Отгонбаяр -
Гэрээ барьчаад яваад очоод тэр бэр өгөх гэж байгаа айлд бас идээ будаа, таваг шүүс тавьчихсан байх уу?
Батбямба -
Бэлдэлгүй яах уу?
Отгонбаяр -
Тэнд найр болох уу?
Батбямба -
Өө бас л авах гэж очиж байгаа юм болохоор нэлээн юм бололгүй яахав.
Отгонбаяр -
Танай нутагт юу яадаг юм уу? Тэр нөгөө бэр авах гээд очихдоо тэр айлд байгаа хүмүүст бэлэг өгдөг үү? Гарын бэлэг?
Батбямба -
Үгүй ээ одоо авах гэж очихдоо өгдөггүй биз дээ?
Оролцогч (Батбямбын аав) -
Өгдөггүй.
Отгонбаяр -
Манай тийшээ бол тэр айлд хэдэн хүн байна хүүхэд байсан ч, гэр дүүрэн хүн ингээд сууж байна ш дээ ингээд бүгдэнд нь бэлэг өгнө тэх үү? Танайд?
Батбямба -
Өгдөг билүү? Авчаад айлчингаа явахад өгөөд байдаг билүү?
Отгонбаяр -
Хүргэн тэр айлд бэр авах гэж очихдоо гэрийн зүүн хатавчинд сууж байна уу? Сандалгүй сууж байгаа биз?
Батбямба -
Үгүй ээ, манай энд тэгэхгүй. Дээшээгээ суудаг ш дээ.
Отгонбаяр -
Манай тэнд хүргэн энэ хатавчинд сандалгүй явган суучихдаг юм манай баруун тийшээгээ.
Батбямба -
Энд баганы харалдаа түүнээс дээш сууна даа тэгээд.
Отгонбаяр -
Баганы харалдаа гэхлээр бас л доошоо суудаг юм байна. Тэгээд тэр айлд дуу хуур болж найр болох уу? Ерөөл тавьж.
Батбямба -
Дуулалгүй яахав, өгөх гэж байгаа болохоор аль аль талдаа болно. Бэрээ хүргэж өгөх гэж байгаа хүмүүс буцаж хүргэж өгөөд тэгээд ирнэ дээ.
Отгонбаяр -
За ирээд бүгдээрээ энд бэрээ яаж оруулах уу? Тэр бүх үйл явдлыг л ярьмаар байна?
Батбямба -
Тэгж оруулахдаа урдаа нэг эсгий мэсгий үүдэндээ дэвсэж байж хүлээж авна. Гэрт байгаа хүмүүс нь гарч хүлээж авна. Бэргэнүүд нь гарч оруулна. Явсан улс бүгд орж ирээд найраа эхлэнэ дээ.
Отгонбаяр -
Танай энд найр эхлэхэд найр эхлэдэг ахлагч гэж байдаг ш дээ, ерөөл тавиад яг жинхэнэ найрыг удирдаад явдаг тийм хүн бий юу? Байдаг биз дээ.
Батбямба -
Манай энд байлгүй яахав.
Отгонбаяр -
Заавал ерөөл тавина биз. Ерөөл хэлэх үү? Нөгөө
Оролцогч (Батбямбын аав) -
Отгонбаяр -
Бэрийг оруулж ирчээд галыг нь түүлэх үү? Яг тэр явдлыг сайхан яриад өгөөч.
Батбямба -
Сүү хадагтай аяганд хийгээд өгнө дөө. Тэрийг хийж байгаад дараа нь галаа түлүүлнэ дээ.
Отгонбаяр -
Галын хайчаа шилжүүлдэг үү? Шанагандаа хадаг уяж өгдөг үү? Танай энд яадаг вэ?
Оролцогч (Батбямбын аав) -
Үгүй ээ, галын хайч майч тэгэхгүй түлхүүрээ л өгнө. Хүүдээ гэр барьчаад эцэг нь заавал галыг нь асаах ёстой гээд заавал асаадаг.
Отгонбаяр -
Аав нь асаадаг юм уу?
Оролцогч (Батбямбын аав) -
Тийн. Би энэ гурвынхаа галыг биечилж асаасан.
Отгонбаяр -
Ээж нь шанагандаа сүү хийчээд, хадгаар уячаад шилжүүлж өгөөд байдаг ёслол манай тэр хавьд байдаг юм байна лээ, танай энд тэгдгүй юу?
Оролцогч (Батбямбын аав) -
Би тийм ёс мэдэхгүй, тийм ёс яагаагүй. Дунд нь нэг аяганд сүү хийгээд хувааж уулгаад л,
Отгонбаяр -
Бэрээрээ галаа ноцоологодоггүй юм уу?
Оролцогч (Батбямбын аав) -
Би тэгээгүй, ирсэн хойноо гэнэ. Тэрнээс өмнө бол
Отгонбаяр -
Аан гэрээ барьчихаад
Оролцогч (Батбямбын аав) -
Гэрээ барьчихаад галаа бол би асаана. Тэгээд цайгаа чанаад, орой бол бэр галаа түлэлгүй яахав.
Отгонбаяр -
Танай энд хуримын найр хэд хоног үргэлжлэх вэ?
Батбямба -
Ер нь гурван хоног ууна даа, чөлөөтэй.
Отгонбаяр -
Гурав хоног
Батбямба -
Гурав хоночоод айлчин хийнэ гээд авгай аваад хадмынх руугаа очно доо.
Отгонбаяр -
Авгайгаа аваад хадмын даа очно.
Батбямба -
Тэнд очоод бас хэд хоног найрлаж байгаад эргээд хадмынхаасаа ирэхдээ буцаад бөөнөөрөө орж ирнэ. Тэгээд тэднүүд чинь ирээд бас л найрлаж хононо ш дээ. Тэр найрыг дуусгаж байж л найр өндөрлөнө.
Отгонбаяр -
Намрын дунд сарын 17-нд эхэлсэн найр хэдэнд дуусах уу?
Батбямба -
Тэгээд 22,23 бараг сарын эцсээр дуусах байхаа
Отгонбаяр -
Тэр найртай айл хэдэн литр айраг бэлддэг вэ? Танай энд айрагтай газар даа.
Батбямба -
За манай энд тэр айраг нь ер нь одоо бол бараг өдөртөө нэг 500 гэж бодохоор овоо юм орно шүү. Ер нь 500-г бол ууна шүү.
Отгонбаяр -
Өдөрт 500-н литр айраг ууна аа?
Батбямба -
Хүн ихтэй бол ууна. Манайх чинь одоо намар овоо л гэхдээ тэр үед чинь бол 92онд гайгүй байж. Бас нэг их гайгүй үе байсан. Тэгэхэд л овоо юм орж байсан шүү.
Отгонбаяр -
Тэр 500-н литрийг ямар саванд хадгалах вэ? Тэр том
Батбямба -
За тэр хөх савнуудад, янз янзын савнууд байна даа. Энэ хөх савнууд байна, цагаан поошиг моошиг гээд. Одоо чинь тэгээд манайхан чинь хамаатан их олон айргаа хадгалах гэж байхгүй. Гүүгээ бөөгнүүлээд уячихдаг, өдөрт 400, 500-г саана гэж ярина. Айргаа саамаа. Ер нь шинэ айрагтай л байна даа.
Отгонбаяр -
Тэгээд төдий дайны айраг бэлдэхийн тулд багцаагаар хэдэн гүү барьж байж тийм болох уу?
Батбямба -
Өө энэ чинь гүү барихаар 100 гаран гүү барьчихлаа гэж ярина ш дээ. Хамаатангууд чинь гүү барих гэж байгаа гэхлээр гүүгээ авчраад, гүү авчраад өөрснөө хүртэл ирж ажлыг нь хийлцээд л
Отгонбаяр -
100 гаран гүү саана гэдэг чинь нүсэр ажил шүү?
Батбямба -
Өө нүсэр ажил, тэгээд яахав хүн нь очихоор ялгаа байхгүй, олон хүн саагаад явна ш дээ.
Отгонбаяр -
Бүл цөөтэй айл бол хэцүү л юм байна?
Батбямба -
Бүл цөөтэй айлд бол хэцүү, гэхдээ бүл цөөтэй айлд нэмэгдэхээс өөр арга байхгүй. Хамаатангууд манай эн хавьд чинь энэ жил ойр хавиар бүгд л хамаатан болоод явчихаж байгаа юм чинь.
Отгонбаяр -
За тэгнэ дээ тэ. Нэг нутаг нэг дор юм чинь
Батбямба -
Тийн тэгээд нутгийн ах дүү нар хүртэл хэрэг болно ш дээ. Ажлаа хувааж хийгээд л, хөгшчүүл эмэгтэйчүүд нь ирээд нөгөө сааль сүү, оёдол эн тэр гээд, эрчүүд нь айргаа бүлээд тэр адуутай чинь өдөржингөө ноцолдоод, манай энд чинь айраг нь ахиу орно ш дээ.
Отгонбаяр -
Тэр Архангай тийшээгээ бол тэр бэр гуйж очсон хүмүүсийг ер нь мөлхүүлээд гаргадаг гээд байгаа юм даа. Тэр хар нүдэн мүдэн өгөөд. Танай энд гайгүй юу?
Батбямба -
Өгөх нь өгөх л байх, гэхдээ хоёр айл нь тохироод хоёр биенийгээ заавал тэгж унагааж яахын ямар хорлох гэж байгаа биш гэж тохироод манай эн хавиар чинь хүмүүс манай хадам ах чинь гайгүй залуу хүн байдаг болохоор хоёр хөгшин явсан юм болохоор гайгүй. Түүнээс ер нь хүмүүс тасалдаг шүү.
Отгонбаяр -
Манай нэг таньдаг хүмүүс явсан маш хэцүү л болдог болтой юм ярьдаг ш дээ.
Батбямба -
Би Өлзийтийн хүргэн болсон байсхийгээд зунд нь очиж найр хийнэ. Манай хадмынхан чинь таван охинтой одоо хоёр нь айлд очсон, тэгэхэд нь бид хоёр л очдог юм. Би айраг уудаг, архи уудаггүй болохоор шарагдана. Архангайн Өлзийт сум ах нь тэнд байдаг юм. Тэгээд тэрүүгээр очоод ирнэ. Арай чүү мултарч байж ирнэ.
Отгонбаяр -
Архангай зүгийн айраг танай эндэхийн айрагнаас өөр байгаа биз?
Батбямба -
Өөр өөр.
Отгонбаяр -
Тийн, сая энэ Хишиг-Өндөрийн айрагнаас хүртэл өөр байна. Танай эндэхийн айраг яагаад ийм өөр амттай сайхан байна.
Батбямба -
Энэ одоо ургамалдаа байдаг юмуу, манай энд ургамал ногоондоо байдаг юмуу арай л өөр байдаг юм байна лээ.
Отгонбаяр -
Түүнээс биш айргаа хийж байгаа арга технологи нь бол яг адилхан биз дээ?
Батбямба -
Ягаагүй л бүлээд байдаг ш дээ. Манайхан чинь бүлээл үзээд байдаг ш дээ. Бүлтэй бол гурван цаг бүлчихдэг юм. Бүлгүй бол одоо яая гэхэв хоёр цаг бүлээл орхино.
Отгонбаяр -
Хоёр цаг бүлэхэд хэд дарах вэ айргийг? Тоолоод дардаг биз дээ?
Батбямба -
Тоолоод дарна аа мэдэхгүй, хэд дардаг юм бол доо.
Отгонбаяр -
Орж ирсэн хүүхдээр хэд дараадах уу?
Батбямба -
Тийм юм байхгүй ээ, минутаа л харна тэдэд цохисон шүү гээд тэгэхээр тоолдоггүй байх.
Отгонбаяр -
Анх чи гэр бариад гэрлэхдээ аав ээжийн тасалж өгсөн мал одоо овоо өссөн биз?
Батбямба -
Аа өссөн өссөн.
Отгонбаяр -
Одоо ер нь хэдэн малтай байна?
Батбямба -
Би одоо нэг 600 гаран малтай байна.
Отгонбаяр -
Сайхан өсгөсөн байна шүү.
Батбямба -
600 гаран мал л байна. Сайн өссөн сайн өссөн.
Отгонбаяр -
Хонь хэдтэй?
Батбямба -
Хонь одоо нэг 300 гаран 400 гаад юм байна.
Отгонбаяр -
Өдөр болгон хониндоо явна биз дээ хэн явах уу?
Батбямба -
Өөрөө л явна даа мотоциклиор. Ардчиллын буянаар гадаа янз бүрийн унаа морио тавиад, бас л муу арга руу орчоод өөрснөө морио унахгүй. Уснаас хол юм болохоор хий харгана гэж морио хайрлаад. Тэгээд нэг мотоцикль аваад, хоёр хүүхэд адуундаа явдаг ойр зуур.
Отгонбаяр -
Мотоцикльтой явахаар яадаг вэ? Нөгөө мориор явдаг шиг өглөө гараад орой ирнэ гэсэн юм байх уу?
Батбямба -
Тийм юм байхгүй. Эндээс нь харж байгаад хааяа нэг цагуур нь орчоод хүрээд ирдэг юм.
Отгонбаяр -
Тэнд багцаагаар хэдэн минут орох уу?
Батбямба -
Аа манай энд дурангаар ойрхон. Минут гээд байх юм байхгүй. Дурандаж байгаад цаагуур нь 30 минут ороод эргээд ирнэ, эсвэл дурандаж байгаад нэг мөсөн орой туугаад хүрээд ирнэ.
Отгонбаяр -
Өө за за амар?
Батбямба -
Манай энд чинь ийшээгээ зайтай тариатай юм болохоор тэгдэг юм. Манай энд чинь олон малтай болохоор хойтол руу тавьчаад өглөө дурандаж байгаад орой аваад ирдэг юм.
Отгонбаяр -
Өвөл яах уу?
Батбямба -
Өвөл манайх 10-д км тэнд мод руугаа явж л хайруулна даа. Хүйтэн үед. Гайгүй дулаахан үед наатал руугаа бэлчээнэ.
Отгонбаяр -
Өвөл малчид ер нь юу түлж байна. Танай энэ хавьд? Мод уу?
Батбямба -
Мод л түлнэ.
Отгонбаяр -
Хөрз түлж байна уу?
Батбямба -
Хөрзөө ер нь түлэхгүй шүү.
Отгонбаяр -
Хангай газрûнхан даварч байгаа юм шүү?
Батбямба -
Даварч байгаа. Гэхдээ манай энчээ хэсэг ойтоо юм байгаа юм. Тэгээд энэ улсууд нь очоод яачих юм. Буулгаж түлчихгээд байх юм. Өөрөө их харам. Болж өгвөл харамлана ш дээ би. Харамлахгүй бол болохгүй. Өөрөө гишүү байсан ч тэрийгээ хайрлаж түлж байгаа ш дээ. Тэгээд энд тэнд аваад явчихсан доод талын хожуулыг нь нүдэж түлнэ дээ.
Отгонбаяр -
Зөв
Батбямба -
Хожуулыг нь цэвэрлэж түлэх гээд л үзээд тэрэнгүүр чинь бас яана л даа. Өвөл хүйтэнд байхад зургаан хожуул бол зургаан шөнө угаад сайхан дулаахан л унтана.
Отгонбаяр -
Танай энэ нутагт чиний хүүхэд байхдаа гүйж, морь малаа унаад явж байдаг байсан байгаль, одоо байгаа энэ байгаль орчин уул, ус, ургамал, цаг агаар өөрчлөгдсөн үү?
Батбямба -
Эрс өөрчлөгдөлгүй яахав.
Отгонбаяр -
Яаж юу өөрчлөгдөв?
Батбямба -
Ямар ч байсан ус нь татраад явчихсан элт, мод нь энгээд харахад сайхан ногоон биш хуурайшилттай болцон. Тийм хатмалдуу болчихсон байгаль.
Отгонбаяр -
Энэ яагаад юунаас болол гэж бодож байна?
Батбямба -
Энэ би ингэж боддог ш дээ, ер нь хүн бүгд л ингэж боддог ш дээ, байгалиа хайрлаагүй. Янз бүрийн хайгуул, уул уурхайгаас болоод ингэдэг байх. Тэр нь ч үнэн байх гэж би бодоод байгаа юм.
Отгонбаяр -
Танай энд алт ухдаг уул уурхайны юмнууд байдаг юм уу?
Батбямба -
Манай энд хоёр газар ухагдаад байна гэж улсууд ярьдаг. Энэ Сайхан уулын тэнд ухагдаад байна гэсэн. Одоо энэ эрээний уурхай гээд бидний жоохон байхад ухагдаагүй байсан Эрээний ам гээд одоо ухагдаад нэг нүүрсний уурхай байгаа. Тэрийг чинь тэр чигээрээ нүүрс гээд, энэ Сайхан уулыг чинь ч яахав хойноос нь ухдаг л байсан юм байна лээ. Одоо бүүр дээрээс нь ухаад энд тэндгүй ухаад. Тэгээд ард түмэн нь дургүйцээд үзээд л байгаа. Тэгээд зогсоож чадах юм уу, үгүй юм уу?
Отгонбаяр -
Ан амьтан ер нь ямаршуу байсан бэ?
Батбямба -
За тэгэхэд би туувар тууж байхад, дүүтэйгээ хоёулаа жоохон хүүхэд туувар тууж байхад энэ буга муга гэдэг чинь их байсан ш дээ. Худалч хүнд шоргоолж хөдөлж байгаа юм шиг байсан. Хачин гоё байсан ш дээ.
Отгонбаяр -
Ïөөх
Батбямба -
Энэ Орхоны цахад би хүүхэд байсан болохоор голын захаар байхад нь дээшээ ухас хийгээд, морьтой урдуур нь явахаар хөндлөн тараад байсан шүү дээ. Тийм гоё амьтан байсан. Хүүхэд юм болохоор морьтой дагаж үргээгээд.
Отгонбаяр -
Øоргоолж үүрэн дээрээ байгаа юм шиг гэж бодохоор
Батбямба -
Бөөн бөөнөөрөө хааяа нэг тэгж таардаг. Их гоё байсан. Одоо бол л тийм юм байхгүй. Ганц ч үзэгдэхээ байсан. Хүүхэд байхад харагддаг байсан. Одоо тийм юм байхгүй ээ.
Отгонбаяр -
Зах зээлийн үеэр бүгдийг нь устгаад хаячихсан уу?
Батбямба -
Тийн, бугын эвэр эн тэр гээд бүгд л дайрсан байх.
Отгонбаяр -
Тэр буга их алж байх үеийг харж байсан уу? Танай нутагт? Бүүр сүргээр нь хяаруулж байсан гэсэн?
Батбямба -
Би бол тэрийг бол хараагүй. Дуулахад л ямар ч байсан ширээг нь аваад огтлоод явчихсан байна. Бүтнээр нь хаячихсан байна гэж л ярих юм билээ. Би өөрөө харж байгаагүй. Буу барьдаггүй юм болохоор тэрэнд ерөөсөө оошоож явдаггүй. Ямар сайндаа хааяа улсууд ирэхээр тарвага идэх юмсан гээд буу байхгүй юм чинь энэ хавиас өөрөө худалдаж авч иднэ ш дээ. Буу барьдаггүй хүн чинь
Отгонбаяр -
Тарваганд явдаг уу? Танай энэ хавийн хүмүүс. Тарвагаа яадаг юм бол далалдаг юм болов уу, эвсэл нөгөө яадаг юм болов уу?
Батбямба -
Өө ганц нэг явдаг байх. Тарвагаа явлаа л гэдгийн ш дээ, буудаг юм уу далалдаг юм уу аваад л ирдэг ш дээ. Өөрөө тэрийг чинь сонирхдоггүй болохоор мэдэхгүй юм. Цэрэгт байхдаа буу барих нь барьсан. Ондоггүй болохоор тэгдэг юм уу ерөөсөө буунд хавьхгүй байгаад сурцан. Хөдөлгөөнтэй бай майг бууд гэдэг л байсан. Ондоггүй болохоор гүйсээр байгаад л ирдэг байсан. Маруухан болохоор. Манайх чинь эхээс есүүлээ юм байгаа юм. Таван эгчтэй, гурван дүүтэй, гурван дүүгийн хоёр нь банди нэг нь охин.
Отгонбаяр -
Зургаан охин гурван хүүтэй айл байх нь тэ,
Батбямба -
Гурван хүүгийн том нь. Таван охины дараа гарсан гээд би чинь жоохон эрх байсан юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Олон эгч нар бүх юмûг бэлдээд
Батбямба -
Тийн. Сүүлд л банди нар гарч гайгүй болсон болохоос яриаг нь сонсохоор эрх байсан юм шиг байгаа юм. Манай нагац ах эд нар их эрхлүүлдэг байсан юм шиг байгаа юм. Хүүхэд үеэ бодохоор сургуульд суугаагүй байхдаа тамхи татчихдаг байсан. Дүүтэй цуг тамхи татчихдаг тийм, одоо бодоод байхаар цагаан сараар хар морьт гээд тамхи байдаг. Тэрийгээ ил орхиод л манай ах надаар тоглоод хааяа нэг ирэхдээ тамхилаад л тэгэхэд нь би Надал ахын дэргэд татна. Надал ахыг дэргэд татахад юу ч ижийд хэлэхгүй. Тэгэхлээр сургуульд ороогүй хүүхэд аавыг тамхи аваад ир гэхээр цааш хийж татна.
Отгонбаяр -
Одоо бол татдаггүй?
Батбямба -
Татдаггүй
Отгонбаяр -
Зарим хөдөөний айл чинь эрх хүүхэдтэй бол мод толгой бэлдээд өгдөг гээ биз дээ?
Батбямба -
Тийм юм гэнэ лээ. Би тэр жоохон байх үедээ татаж байсан байх. Одоо бол татдаггүй.
Отгонбаяр -
Гүүтэй газрын гүзээтэй хүүхэд гэж айргийг ер нь өдөрт хэдэн литрийг уух уу?
Батбямба -
Бид нар ер нь уувал уудаг, өдөрт тэдэн литр айраг эн тэр гэдэггүй. Би ер нь их бага уудаг хүн ш дээ. Бага уулаа гэхэд хоёр, гурван литрийг уучихлагүй яахав өдөртөө бол.
Отгонбаяр -
Тээр
Батбямба -
Бид нар чинь наргиад уувал, нэг нэгнийхээ хор шарыг малтаад уувал тэгж аймар ууна уу гэхээс би бол тэгж нэг их уудаггүй ш дээ. Улсуудтай дэмбээдэж мэмбээдээд хороо маажилцаад уувал
Отгонбаяр -
Танай энэ хавьд дэмбээддэг юм уу, хурууддаг юм уу?
Батбямба -
Дэмбээдэж өгнө ш дээ манай энэ хавийнхан чинь.
Отгонбаяр -
Дэмбээндээ гайгүй юу?
Батбямба -
Яахав овоо овоо.
Отгонбаяр -
Хүүхэд байхдаа чамд тохиолдож байсан, банди нар чинь тийм сахилагагүй хөдөлгөөнтэй ш дээ тийм байхдаа хийж байсан инээдтэй хөгтэй явдлаасаа яриач. Зарим нэг хорлонтой юм хийдэг хүүхэд байдаг даа?
Батбямба -
Би ер нь гайгүй хүүхэд байсан юм байна. Тамхи татаж байгаа нь л зүггүйтэж байгаа нь юм байна. Тэгж нэг их хорлоод байдаггүй.
Отгонбаяр -
Тэр сургуульд багштайгаа хэрэлдчихээд хадан цохион дээр гараад суучихдаг овоо хүнд гар байсан байна.
Батбямба -
Нэлээн өөрийнхөөрөө хүүхэд байсан юм шиг байгаа юм. Одоо ч гэсэн ер нь өөрийнхөөрөө л ямар сайндаа хааяа би багш нараа голдог юм. Манай Сайханд чинь хэцүү ш дээ. Нодлин сургуулиа 70 хийнэ гэж хүн бүгдээс мал авчаад сургуулиа хийгээгүй. Дунд нь би л балайраад л.
Отгонбаяр -
Хөөх хүн болгоноос мал авч байгаа юм уу?
Батбямба -
Тэгчээд баяраа олигтойхон тэмдэглэчээгүй байгаа
Отгонбаяр -
Тэр чинь сургуульд ойролцоогоор хэдэн мал цугласан гэсэн үг үү?
Батбямба -
Хонь авна, мянгатаас нь бод авч байгаа юм. Овоо юм цуглар ч байгаа нөгөөдөх нь гялт хийх юмгүй байгаа ш дээ. Хааяа захирал болж нэг жил үзэх юмсан. Эсвэл дарга болж нэг жил идэх юмсан гэж бодох юм байна ш дээ. Тэгвэл ёстой зовохгүй хоол тэ?
Отгонбаяр -
Тэгээд хонио өгсөн хүмүүс эргээд шаардаж болно ш дээ. Та нар энгээр юу хийв? Танай энэ сумын иргэд ардууд тэгэхгүй юмаа, манай монголчуудад нэг тийм тал
Батбямба -
За яршиг гээд хөөцөлддөггүй юм шиг байгаа юм. Манай энд.
Отгонбаяр -
Ìонголчууд угаасаа нэг за яршиг яршиг гээд орхичихдог, гэтэл зүй нь бол
Батбямба -
Хүүхдийн 3000 өгөөд л байна. Энэ чинь хэрэггүй юм ш дээ. Одоо үдийн хөтөлбөр гээд байна энэ чинь хэрэггүй. Хэрэгтэй газраа хэрэгтэй л байх хэрэггүй газраа хэрэггүй байгаа юм чинь. Манай энд бол хэрэг байхгүй ээ.
Отгонбаяр -
Үдийн цай хөтөлбөр үү?
Батбямба -
Яагаад гэхлээр би уул нь бодсон. Хүүхдэд нэг хатсан боов моов л өгч байгаа юм. Манай хүүхэд л хатсан боов өгч байгаа юм чинь. Цүнхэндээ хэд хоночихсон. Чи наадахаараа яадаг юм гэхээр ид гэж байгаа юм чинь яахын гаргаад нохойд өгье эн тэр гэж балайрч байгаа юм чинь. Тэгэхээр л тэр чинь дэмий юм байгаа. Тэгээд захирал нь л авгай хүүхэдтэйгээ хийж байгаа юм чинь манай энд чинь. Суманд хаа сайгүй, танил нэгнийгээ мялаасан газар л дагасан амьтад ш дээ. Тэрийгээ хэлж байгаа хүн нь ганц нэгхэн болохоор нөгөө хэд нь бол чив чимээгүй ш дээ. Би бол ер нь байнгын та нар ер нь хэтрээд байна. Ямар сайндаа ноднин уржнан ирэхэд нь сумынхаа захиралыг багш болъё гэхэв дээ. Тэгсэн чинь чи доромжиллоо гээд. Бичиг үсэг байхгүй гэж доромжиллоо гээд. Гэхдээ би гурилын мөнгө авна, та бусдыг нь ав гэсэн. Тэгэхлээр чи доромжиллоо гээд байгаа юм, доромжлилоод байх юу байхав дээ. Тэгээд надаас чи хөрөнгөтэйгөөрөө гайхуулж байна гэсэн. Би хөрөнгөтэй гэж юу байхав, тэр чинь дэлгүүр ажиллуулж байна, колонк ажиллуулж байна, манай захирал чинь. Боломжийн байгаа ш дээ, тэгсэн мөртлөө ард түмнээсээ ингээд идээд байхын муухай л байхгүй юу,
Отгонбаяр -
Тэр гурилан боовыг нь эд нар өөрсдөө хийдэг юм уу?Яаж авчирдаг вэ? Аймгаас уу?
Батбямба -
Аймгаас байлгүй, мэдэхгүй. Хааяа энд тэнд хүн таарахаар би хэлчихдэг юм. Амьдрал нэг тиймэрхүү л байна. Ерөөсөө чигээрээ явж байгаа хүн байхгүй. Тэгэхээр төв газрыг би бодоод байгаа юм бүүр хэцүү байж таараа. Энүүхэн энд ингээд байгаа юм чинь. Тэгэхлээр төв газар бол ёстой баларчихсан юм байгаа.
Отгонбаяр -
Хуучнаар бол сумын дарга, нэгдлийн дарга эд нар байна ш дээ. Иргэдийн хурлын дарга эд нар сумандаа бизнестэй юу?
Батбямба -
Бизнестэй бизнестэй.
Отгонбаяр -
Ямар?
Батбямба -
Лхагважав гэдэг чинь дэлгүүр мэлгүүртэй ишээ бинзен колонкотой гэсэн яриа байдаг. Архангайн Хайрханых гэсэн. Энд тэнд чинь сургийг нь дуулаад байхаар ямар сайндаа нэгэн бол сургуулиар сайн явцан бол, сайн цагдаа нэг газар хэсгийн төлөөлөгч болчуул зовохгүй амьдрах байх. Нэгэн бол дарга хийвэл зовохгүй амьдралтай юм даа тийм ээ. Тийм л юм бодож байх юм байна хааяа.
Отгонбаяр -
Хэсгийн төлөөлөгч хийхээр яагаад зовохгүй гэж? Яаж?
Батбямба -
Гурван хулгайчийг нь сайн тордвол, тал малыг нь авахад томчууддаа хувааж өгөхөд тэгээд болж байгаа биз дээ. Хулгайч баригдлаа л гэдэг, манай энд баригддаггүй ш дээ.
Отгонбаяр -
Малын хулгай биз дээ?
Батбямба -
Тийн.
Отгонбаяр -
Малын хулгай их үү?
Батбямба -
Ихээ, тэгээд ийш тийшээ манай дүү энэ талд байхдаа овоо хэдэн адуу алдчихаад байсан. Сүүлд эндээс хулгай бариад ирлээ гэхээр нь би асууж байсан юм. Нодлин уржнангийн юм байгаа юм нэг баруун талын нэг юм энгээд байсын хоёр морь алга болсон. Тэрийг барьж авч болдоггүй юм уу гэсэн чинь, үхсэн хоёрхон адууны төлөө хоёр жил болчихсон байна хэрэгсэхгүй гэсэн. Наадах чинь гэсэн. Урьдных нь хулгайчийг хутгаар хатгуулчихлаа, эмнэлэгт хэвтэж тэгсээр байгаад нэлээн хэдэн жил эн тэр гэж янз бүрээр аргалаад тэгсээр байгаад хэдэн жил болохоор чинь тэгээд гараад явчих юм. Муу хүн ядуу хүн хулгай хийгээд бол хэрэг байхгүй. Сайн хүн хулгай хийвэл харин
Отгонбаяр -
Ядуу хүн хулгай хийвэл шууд шоронд орно.
Батбямба -
Гэхдээ сайн хүн хулгай хийвэл хоёр азрага адуу хулгайлвал нэгийг нь хүндээ өгчихнө. Одоо амьдрал ер нь ийм л болцон байна.
Отгонбаяр -
За Батбямбаа хоёулаа эхний ээлжийн яриагаа ингээд өндөрлөе.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.