Batbyambaa
![](../assets/images/interviewees/990361.jpg)
Basic information
Interviewee ID: 990361
Name: Batbyambaa
Parent's name: Nyamaa
Ovog: Arguun
Sex: m
Year of Birth: 1972
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 8th grade, night school
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
authority
education / cultural production
illness / health
herding / livestock
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Батбямбаа хоёулаа хоёрдах яриагаа эхлэе. Энд малчин хүнд зах зээл эхэлснээс хойш энэ нийгэмд тулгарч байгаа бэрхшээлүүдийн тухай ярия. чи түрүүн малын хулгай гээд ярьсан. Ямар хүмүүс хулгайлаад байна. Тэгээд яаж байна?
Батбямба -
Энэ чинь ерөөсөө хөрөнгөтэй хүн л хулгай хийж байгаа.
Отгонбаяр -
За хөрөнгөтэй хүн хулгай хийнэ ээ?
Батбямба -
Тийн
Отгонбаяр -
Нэлээн сайн малтай малчин хүн үү?
Батбямба -
Өө тийн. Танил талтай.
Отгонбаяр -
Хэдүүд нь яагаад хулгайлчих вэ? Голдуу бод хулгайлдаг юм шиг байна лээ.
Батбямба -
Адуу л хулгай л хийнэ үхэр бас хулгай хийнэ. Ийшээ аваачаад тэгээд баригдахгүй дээ.
Отгонбаяр -
Тэгээд баригдахгүй гэдгээ мэдээд л хулгайлж байна тэ?
Батбямба -
За яахав, баригдсан ч гараад ирж байгаа юм чинь, танил талтай юм чинь, манай энд бол ер нь алдаа л гэнэ. Эзэн нь баригдчихлаа л гэнэ, тэгээд л гараад ирнэ.
Отгонбаяр -
Та нар бол ер нь хэн туучихлаа гэдгийг мэднэ биз?
Батбямба -
Яахав ямар ямар хүн хулгай хийдгийг гадарлана.
Отгонбаяр -
Тэгээд ер нь тэр хулгайч нарынх нь амьдрал сайжрах юм уу?
Батбямба -
Үгүй ээ яахав, боломжийн л юм байна лээ. Хүн юм унаагүй байхад. Би морио сольж амжаагүй байхад нөгөөдөх нь машиныг хэд хэдээр нь сольж байгаа юм. Би нэг гайгүй морь олоод уначих юмсан гээд чадахгүй байхад, тэр хулгайчуудыг чинь хэдэн машин туучих юм байна ш дээ.
Отгонбаяр -
Тэгээд тэр таслаад туусан адуугаа мөнгө болгочихдог юм байх даа?
Батбямба -
Ийшээ тэгээд гаргаад мөнгө болгодог байх даа.
Отгонбаяр -
Тэгээд тэр зарж байгаа юмыг нь малчид энэ бол буруу гарын юм гэдгийг мэднэ биз?
Батбямба -
За яаж мэдээ аж зарим нь бол,
Отгонбаяр -
Адуугаа яаж туулгачихдаг юм?
Батбямба -
Энд бол яахав дээ харж байгаад л, манай энд чинь шөнө бол хангай сайхан юм болохоор сайхан залаад тавьчихдаг юм. Тэгээд нэг харахад байхгүй байна. Энүүхэн хавьдаа тараа биз гээд энэ салааг үзээд ирэхийн хооронд л алга болно. Зарим нь бүүр энэ өвөл аргамжаан дээрээс нь аваад явсан гэсэн. Унж байсан морийг нь.
Отгонбаяр -
Социолизмийн үед малын хулгай байсан уу?
Батбямба -
Байсан байсан,
Отгонбаяр -
Тийм үү?
Батбямба -
Байсан гэхдээ арай ч ийм байгаагүй ээ, бас барьдаг байжээ тэ.
Отгонбаяр -
Одооныхоос бага байсан байх тэ
Батбямба -
Одооныхоос бага байсан. Одоо яриад л байхад жиб унасан хулгайч нар ирээд Бүрднийхнийг чинь тэр аяар нь буудаж аваад яваад баригдахгүй л байна ш дээ. Тэглээ гээд юу ярих вэ дээ
Отгонбаяр -
Жиб унаад тасдаад хөөчихдөг юм уу тэгээд?
Батбямба -
Жибээр ирээд буудаад аваад явчихдаг юм чинь,
Отгонбаяр -
Адууг буудаад аваад явчихаж байгаа юм уу?
Батбямба -
Шөнө гэрэлтүүлээд бид нар чинь ямар дэргэд нь манаж хонох биш, Хашихыг нь хашаад.
Отгонбаяр -
Тэгээд тэрнийг бол нэлээн мал сайн мэддэг хүн л хийж дээ тэ?
Батбямба -
Тийн мэддэг хүн л хамт явна. Энэ тэдний мал, энэ тэднийх гэж сайн мэдэж байж л авна. Замын хүн бол мэдэхгүй. Тэгээд ч юу гэж авах вэ дэ, хаа байсан тэндээс хулгайч нар л тэгнэ
Отгонбаяр -
Төр засгаас малчдад тэ энэ төр засгаас явуулж байгаа бодлого, шийдвэр яаж хүрч байна? Ер нь тэр талаар юу яримаар байна.
Батбямба -
Цагдаа нарт л олигтойхон уул нь өөрсөд нь өгөх юмыг л өгчихдөг бол гайгүй болох байхдаа, цагдаа чинь одоо цалин байхгүй болохоор тэгдэг юм уу, нэг л хулгайчаа тордож байж л өөрснөө амьдраад байна ш дээ. Манай эндэхийн цагдаа нарын миний мэдэхийн түрүүч нь хэдэн мянгат болсон. Тэгээд л ажлаасаа халагдаад байна ш дээ.
Отгонбаяр -
Өө нөгөө хулгайчтай нийлж байгаад мянгат болчихдог юм уу?
Батбямба -
Тэгэлгүй яахав.
Отгонбаяр -
Пөөх
Батбямба -
Хулгайчаа тордоод л, түрүүчийн хулгайч нар нь шоронд байгаа юу гарсан уу? Зарим нь ч эндээ эргэж ирээд байх шиг байна. Хулгайч өөд нь татаад байдаг юм. Ямар сайндаа сургуульд сурсан бол цагдаа л болдог байж гэхэв дээ. Хоолондоо ойр гэж бодогдоод.
Отгонбаяр -
Үгүй тэр цагдаа хийвэл хэнгэг цагдаа болоод, зүгээр явуулаад тэгж хэлээд байна уу?
Батбямба -
Зовлонгүй амар
Отгонбаяр -
Цагдаагаас өөр хэн тэгж зовохгүй хоолондоо хүрч байна?
Батбямба -
Албан тушаалтнууд
Отгонбаяр -
Нөгөө дарга нар уу? Өөр?
Батбямба -
Албан тушаалтангууд юм уу даа, нэг сургуульд нэн сайхан захирал хийчих юм сан. Дарга марга хийвэл зовохгүй л дээ. Гэхдээ зарим нь ч гайгүй л дээ. Гэхдээ идэхдээ талыг нь идээд талыг нь өгч болно. Манай Сайханд ч хэцүү шүү. Одоо манай Сайханд шалгалт ирэхэд бол чөлөөтэй давж байгаа ш дээ. Айраг, тарваганы мах байхад л, халаад ирэх юм бол архи өгнө.
Отгонбаяр -
Тэгээд тэд нар чинь яасан ч амархан улсууд уу? Тэгээд
Батбямба -
Тэгээд дээр нь нэг хонь монь амалдаг юм уу үгүй юм уу тэгээд л, би ч гэсэн хийчихгээд байхад чинь. Бичиг үсэггүй хүн хийчихгээд байхад чинь
Отгонбаяр -
Малчин хүнээс тэгээд юуг нь шалгах уу?
Батбямба -
Надаас юуг нь шалгах уу, гэхдээ надаас шалгалт ирвэл би онц л авна гэж бодож байгаа. Тарваганы махыг худалдаад авчина. Айраг бол ч өөрт байгаа. Манай аав бол чадахгүй байх. Би бол сайн орно. Манай багш нар гэхэд зарим нь үнэмлэхээ худалдаж авч байна ш дээ. шалгалт ирэхэд үнэмлэхтэй ч байдаг юм уу, үгүй ч юм уу, шалгадаг л гэхийн шалгадаг ч юм уу, үгүй ч юм уу. Хүүхэд заах юм байгаа ч юм уу, үгүй ч юм уу.Тэр цалинг нь бодуулаад л. Манай хоёр хүүхэд юу шалиа аж, намайг дуурайгаад. Айлын хүүхдүүдээр тоглож байна даа.
Отгонбаяр -
Сургууль уу?
Батбямба -
Сургууль арай дэндүү.
Отгонбаяр -
Танай хоёр хүүхэд чинь хэддүгээр анги вэ?
Батбямба -
Манайх одоо түрүүч нь одоо наймд орох юм. Нөгөө нь одоо гуравдугаар ангид орохын. Манай хүүхэд чинь нэгдүгээр ангид байхдаа хэдтэй байлаа. Одоо долдугаар анги,
Эмэгтэй хүн -
Эдний ангийнхан ямар юм сурах биш дээ балай юмнууд гээд байдаг. Хичээл хийдэг хүн ч байхгүй хүүхдүүдээр наадаад.
Отгонбаяр -
Тэр яадаг вэ? Багш нар нь нүүгээд явчихдаг юм уу?
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Үгүй ээ. Дотроосоо тэгээд л шилж аваад байдаг.
Отгонбаяр -
Хэдэн бүлэгтэй юм?
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Хоёр бүлэгтэй.
Отгонбаяр -
Хоёрхон бүлэгтэй байж нэгийг нь муу анги гэдэг юм уу?
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Тийн, одоо тэгээд аль ч үгүй болгочихсон. Яагаад ч тэгдэг юм тэгээд л байдаг. Тэгээд бүүр аль ч үгүй, сурсан ч биш, сураагүй ч биш тийм байдаг.
Отгонбаяр -
Тэгээд аймгийн сургууль сайн байна уу?
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Аймаг руу өгвөл сайн байлгүй яахав. Уул нь гайгүйхэн бол хүүхдээ гайгүйхэн мэргэжилтэй болгохын сон.
Отгонбаяр -
Та хоёр тэгээд хоёр тэгээд хүүхдүүддээ, хоёр хүү юм?
Батбямба -
Хоёр хүү
Отгонбаяр -
Хүүгээ малчин болгох уу?
Батбямба -
Тэгээд одоо намайг дуурайх юм бол ч малаа дагаад, гэхдээ мал дагвал тэр үед мал ч байх юм уу, энэ тэнгэр хангай чинь хэцүү ш дээ тийм ээ,
Отгонбаяр -
Тийм дээ
Батбямба -
Уул нь боловсрол мэдлэгтэй бол бас гайгүй шиг ажил хийчиг гэж бодсын.
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Сургууль гээд явбал бас
Отгонбаяр -
Танай нутагт хот руу сургуульд явсан нь эргэж ирэх юм уу? Өөрөөр хэлбэл малчны залуу халаа яаж бэлтгэгдэж байна?
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Өө бараг ирэхгүй талдаа ш дээ.
Батбямба -
Сургуульд явбал тэр чигээрээ л явах байх. Дээр үед чинь яахав, сургуулиас гарчихсан хүүхдүүд ч яахав. Одоо ч яахав зарим нэг нь ажил олдохгүй шиг байвал зарим нэг гайгүйхэн шиг айлын хүүхдүүд мал маллах нь малладаг. Гайгүйхэн шиг мэргэжилтэй нь яахав төв газраа бараадаж, одоо өвөл нь зуд, зун нь ган болоод байхад хэцүү ш дээ. Энэ жил л харин сайхан зун болж байна ш дээ. Дандаа энэ хавар шиг байвал хэцүү ш дээ хэдэн мал үлдэх ч юм уу, үгүй ч юм уу. Тэгээд байгаль цаг агаар шахаад л байгаа.
Отгонбаяр -
Сумд ингээд сургууль хэцүү байдаг, эмнэлэгийн үйлчилгээ ямар уу? Залуу улсууд учраас өвдөж, зовохгүй л бол эмнэлэгт нэг их ханддаггүй л байх даа. Танай эндэхийн эмнэлэг ямар уу?
Батбямба -
Эмнэлэгт хамгийн их үзүүлдэг хүн чинь манай авгай л юм байгаа юм. Би чинь байсхийгээд л ийш тийш нь явуулаад л байсхийгээд үзүүлдэг.
Отгонбаяр -
Сумд танай эмнэлэг хэдэн эмчтэй вэ?
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Гурван бага эмчтэй, нэг их эмчтэй. Уг нь хоёр их эмчтэй байсан. Тэр нь тэтгэвэрт гарсан гэсэн. Их эмч нь бараг ирдэггүй. Бараг багууд нь илүү туршлагатай. Тэгээд яахав дээ төвийнхөн чинь үзээд л мэдэх нь тааруу.
Батбямба -
Сумын эмч нар ч ер нь бас бүтэхгүй. Манай авгай л гэхэд татаж уначаад л байсан. тэгэхэд л мэдэхгүй. Тэгэхэд энэ чинь энгэчихсэн байна, аймаг авч явъя гэж бага эмч нь хэлсэн. Их эмч бол наадах чинь гайгүй юм шиг байна гэж балайраад. Ер нь манай энд тийм л юм нь ирдэг юм байна лээ.
Отгонбаяр -
Хэдэн ортой вэ? Танай сумын эмнэлэг? Хэвтүүлдэг юм уу?
Батбямба -
Зургаа
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Үгүй долоо найман ортой.
Батбямба -
Манай энд чинь хэвтэх нь хэвтдэг. Хүн ихтэй юм болохоор өвчтөн ихтэй бас л оргүй эн тэр гээд хүрэлцээ муутай, хэцүү дээ.
Отгонбаяр -
Малчинд энэ нийгмийн даатгалд яаж хамрагддаг вэ? Эмнэлэгт хэвтвэл яаж мөнгө төлөх үү?
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Нийгмийн даатгал төлөөд ашиг байхгүй. Тэрийг төлөөд явсан хамаагүй эмнэлэгт хэвтвэл мөнгөө төлнө. Төв газар нь юу юм гэхээс хөдөөд бол.
Отгонбаяр -
Та нар эрүүл мэндийн дэвтэрт жилд хэдийг төлдөг вэ?
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Жилд 6000 хэдэн зууг төлдөг.
Отгонбаяр -
6500 тэрнийг үү.
Батбямба -
Би хоёр жил төлөөгүй ш дээ. Би ямар өвдөх биш. Манай авгай байнга л өвддөг болохоор төлөлгүй яахав. Өөрөө өвдөхгүй болохоор төлдөггүй.
Отгонбаяр -
Сонгуулийн үеэр танай энэ хавиар хэр их давхицгааж байна?
Батбямба -
Сонгуулийн үеэр л давхилцдаг хүмүүс шүү дээ.
Отгонбаяр -
Тэгээд орж ирээд юу гэж байхын?
Батбямба -
Манай энд ирэхээрээ ч манайхаар ч нэг их орохгүй ш дээ.
Отгонбаяр -
Яагаад?
Батбямба -
Би жоохон жожиг болоод тэгдэг юм уу,
Оролцогч (Батбямбын эхнэр) -
ХУ намынх бол бүүр ч ирэхгүй л ш дээ.
Отгонбаяр -
Нам намаараа сонгож ирээд орчих уу? Чи намын гишүүн үү?
Батбямба -
Үгүй ээ. Би нам бус.
Отгонбаяр -
Аан гэхдээ?
Батбямба -
Гэхдээ би ардчиллыг дэмждэг юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Тэрийг чинь дансалчихсан.
Батбямба -
Тийм байх. Би бол намаар яахав.
Отгонбаяр -
Социолизмийн үед нэг тийм нэг үг байсан, малаа яаж маллахаа махн-р заалгахгүй гэдэг шиг л намаар яахав гэж үү?
Батбямба -
Тийн
Отгонбаяр -
Гэхдээ сонгуульд бол саналаа өгнө биз дээ?
Батбямба -
Сонгуульд бол саналаа өгөлгүй яахав.
Отгонбаяр -
За нэг ийм асуулт байна аа Батбямбаа чиний сургуульд байх үе, чиний хүүхдийн сургуульд байх үе өөрчлөгдсөн үү?
Батбямба -
Энэ хоёр уу, миний сурж байхад одоо энэ тэр багш нь заах гэж их үздэг байж. Одооных бол яахав дээ, сурах нь сурна биз сурахгүй нь тэр л биз гэмээр болчихсон юм уу л гэж би л өөрөө тэгж бодоод байгаа шүү. Миний үед багш нар нь арай өөр байж. Заах гэж их үздэг байсан хөөрхий амьтад. Би ч муу талийгаач Норовоо багшаар заалгадаг байсан юм нэгдүгээр ангидаа. Чи ингэсэн гээд хөөрхий жавжлаад үзээд л хөөрхий байдаг байсан. Одоо бол тийм юм зааж өгөөд тэгж байгаа хүн бол байхгүй. Эх эцэг нь хөөрхий чи тэгж байж л хоолондоо хүрнэ шүү л гэж байна. Бид нарын үед чинь багш нь багш л байсан юм болов уу, гэж бодож байна.
Отгонбаяр -
Танай хүүхдүүд энд сургуульд байхдаа дотоор байранд байсан уу? Сум дээр айлтай юу?
Батбямба -
Айлтай, аавынх байдаг.
Отгонбаяр -
Аавынд байдаг эмээ өвөө дээрээ тэгвэл эд нарт бол зовлон алга байна.
Батбямба -
Зовлон байхгүй. Ойрхон юм болохоор манайхыг байранд авах ч үгүй. Манай энд хөдөөний хүн ихтэй л дээ. Тэнд мэнд чинь аль аль нь хүрэхгүй.
Отгонбаяр -
Яг тэр сургуулийн анги танхим, байр сав, өөрчлөгдсөн үү сайжирсан уу?
Батбямба -
Сайжирсан. Одоо нэг хэдэн хүүхэд дөрөв таван хүүхэд нийлж нэг тасаг болдог юм шиг байна лээ. Өөрснөө гэрээсээ аваачаад дэвсэх юмаа дэсчихдэг, татах юмаа татчихдаг. Хэрэгтэй юм ёстой буцалгаад идэх тэр плетик эн тэрийг нь авч өгөөд
Отгонбаяр -
Илүү тохи амьдардаг
Батбямба -
Илүү тохи амьдардаг болсон. Одоо бараг л өөрийнхөө гэрт байгаа юм шиг. Хэд хэдэн айл нийлээд хүүхдүүд нь чи тэрийг нь авчир, би тэрийг нь авчрая гэдэг юм шиг байгаа. Тэр үед ямар тэр телевизор эн тэр байсан биш дээ.
Отгонбаяр -
Тийм дээ. Нэг ийм асуулт байна. Батбямбаа сүсэг бишрэл байна ш дээ. Социолизмийн үед чинь ёстой нөгөө хар тамхи гээд тэрнийг нь чинь хаачихсан байсан. Ялангуяа малчид хамгийн их шүтлэгтэй байсан. Гэхдээ нууц байлаа ш дээ. Тэгээд 90 оноос хойш чөлөөтэй боллоо ш дээ. Энэ тухайд ямар өөрчлөлт гарав? Малчдын хувьд?
Батбямба -
Өө малчинд бол шүтдгээрээ шүтээд ил тод явж л байгаа шүү дээ.
Отгонбаяр -
Шүтэхдээ танай энд гандан хийд, лам хуврага байгаа юу?
Батбямба -
Ламууд бий. Үздэг хардаг хүмүүс бий. Манай энд чинь гандан бараг хоёр гандан баригдах гээд байх шиг байна.
Отгонбаяр -
Малчид одоо нүүх суух болгондоо үзүүлэх үү? Ламд хэзээ очих уу?
Батбямба -
Яахав дээ, малаа алдчихаад. Нэг сарын өмнө нэг, цагаан сарын өмнө оныхоо өмнө очоод нэг ном зомоо уншуулаад заслаа хийчихдэг юм. Аа тэрнээс хойш бол яахав. Тэгээд хааяа нэг ийш тийшээ мал хунараа алдчихаад хувь хүн дээр л очиж мал хунар болохоо байлаа шүү үзээд өгөөрэй гэж байс нэг асууна. Хувь хүнээрээ л тэгээд нэг
Отгонбаяр -
Хуучин 90 оноос өмнө чамд шүтлэг байсан уу? Танай аав ээж шүтдэг байсан уу?
Батбямба -
Тэр үед би одоо 90 онд цэрэгт байсан. Шүтлэг байгаагүй байх. Тийм бурхан мурхан байгаагүй юм. Тэрнээс хойш л.
Отгонбаяр -
Ээж аав чинь хүүхэд байхад чинь бурхан тахил, тэр ном уншуулах ч гэдэг юм уу тийм юм байсан уу? Танайд?
Батбямба -
Ээ байгаагүй, тэр үед би л мэдэхийн. Би ч ер нь бурхан битгий хэл өөрснийхөө мэдлээр л тоглож байгаагүй юм. Хүүхэд байсан болохоор манай ээж аав хоёр чинь хааяа нэг шөнө тоглож байсан байх хүүхэд байсан болохоор. Хааяа мэддэг юм. Шөнө тоглодог байсан байх. Хөзөр мөзөр тоглодог байсан байх. Бурхан шүтдэг юм бага хүүхэд байсан болохоор. Шөнө тоглоомондоо л байдаг байсан Сайханы хэдэн хүн тоотой л байсан.
Отгонбаяр -
Аан мөрийтэй тоглодог.
Батбямба -
Тоглодог хүмүүс нь шөнө мөрийтэй тоглодог.
Отгонбаяр -
Өөр чиний амьдралд Батбямбаа тохиолдсон сонин содон үйл явдал. Одоо мал хариулж явахад ч юм уу, эсвэл тууж явахад. Малчин болсон хойно юм уу? Эсвэл цэрэгт байхад. Хүмүүс нэг тийм юм болж билээ гээд хэлдэг юмнууд байдаг ш дээ. Тийм юм юу байна вэ, хө?
Батбямба -
Би ч одоо хуучлах сонин содон юм байхгүй дээ.
Отгонбаяр -
Энэ сая адуу хайж яваа хүн ирлээ ш дээ. Тэгээд хүн нь согтоод унчихсан гэж байна ш дээ. Танай энд ер нь хөдөө гүүр архи их үү?
Батбямба -
Аа их байлгүй яахав.
Отгонбаяр -
Өөрөөр хэлбэл хүмүүс архи их ууж байна уу?
Батбямба -
Архи уух хүн ч ер нь цөөхөн ш дээ. Өдрийн од шиг л гарна даа.
Отгонбаяр -
Одоо юу?
Батбямба -
Ер нь их цөөхөн шүү дээ. Бараг худалч хүнд эн тэнд харахад бол архидалт ихтэй байна.
Отгонбаяр -
Танай энэ хавиар гайгүй юу?
Батбямба -
Манай энэ хавиар архидахдаа архидана. Гэхдээд ханатай. Ер нь архидалт элбэг шүү.
Отгонбаяр -
Айргаа уугаад согтоод байдаг юм уу? Эсвал нэмж архи их байна уу?
Батбямба -
За одоохондоо бол айргандаа тасарсан юм байхгүй. Гүүгээ саядуухан барьж байгаа ш дээ. Түүнээс айргандаа тасрахыг алийг тэр гэх үү? Одоо ч бол арай ч айргандаа тасраагүй ээ. Сая хоёр хоногийн өмнө наадам болсон юм болохоор баяр болсон тэгээд л гадны хүн янз бүрийн юмандаа тасраа биз хөөрхий. Архин даа тасраад явж байгаа байх.
Отгонбаяр -
Малчид ер нь бүгдээрээ нийлж найрлах юм тохиолдлууд хэдий хэдийд байдаг вэ? Цагаан сар, наадам. Цагаан сар ч яахав золгуутаар юм чинь тэгж бас нэг?
Батбямба -
Цагаан сараар нэг их яагаад байдаггүй юм. Наадмаар л юм болов уу даа. Өвөл одоо шинийн наймны үеэр морь дахидаг тэр үеэр л юм уу даа малчин чинь ондоо нэг их нийлээд байх юм байхгүй
Отгонбаяр -
Намрын хуримны үеэр?
Батбямба -
Хуримны үеэр яахав, найр найрынхаа газар нийлнэ дээ тийм ээ.
Отгонбаяр -
Хүүхдийн даахь авах гэж их найр болдог юм шиг байна лээ ш дээ.
Батбямба -
Өө зарим газар бол ёс төртэй, манай энд нэг их сүртэй биш ээ. Гэхдээ даахь авах нь авдаг. Манай энд чинь тэгдэггүй. Өлзийт мөлзийт бол даахь аваад л морь уралдуулаад л наадам шахуу л юм хийнэ ш дээ. Манай энд бол тийм юм байхгүй ээ. Зүгээр нэг үс аваад найрлаад, өөрийнхөө хэмжээнд тэгээд хийнэ манай энд.
Отгонбаяр -
Найрлаж сүүд болохгүй юу?
Батбямба -
Манайх чинь одоо би мэдэхийн ерөөсөө хавар тэгсхийгээд л хяргаад хаячихдаг. Мэддэггүй болохоор. Найрлаад байдаг ч үгүй. Зарим айл үсний найр гээд хийгээд байдаг ч юм байна лээ. Манай энд бол тэгж сүрдэхгүй.
Отгонбаяр -
Зарим газар унага барихдаа найр хийдэг юм байна лээ ш дээ.
Батбямба -
За унага барихад бол ёс төгөлдөр, нэг хадагтай яахав. Хурга мурга засахад бол нэг их найр майр хийгээд байх юм байхгүй. Малаа хүндлээд л, тавгийн идээ мэдээ, айраг эн тэр гээд уургандаа хадаг уяад, уургаараа унагаа барьдаг. Тэгж л малаа хүндэлж байгаа юм. Найрлаж байгаа юм.
Отгонбаяр -
Хавар айргаа гарахаар гүүгээ эхэлж барина ш лээ тэр үед хөрөнгөө та нар яаж хадгалдаг вэ? Хөрөнгөө яаж хийх үү?
Батбямба -
Гаргадаг хүн манай энд овоо хэд байсан. Одоо гаргадаг айл ганцхан байгаа байхаа.
Отгонбаяр -
Яаж гаргадаг юм тэд нар?
Батбямба -
Ямааны таргаар л гаргадаг юм гэнэ лээ.
Отгонбаяр -
Тэр ямааны тарганыхаа хөрөнгийг яаж хийдэг юм. Намар авч хадгалдаг юм уу?
Батбямба -
Үгүй ээ, таргаа хаврынхаа ямааг л одоо хөрөнгө хийдэг юм байхдаа.
Отгонбаяр -
Хөрөнгөө хаанаас авдаг юм?
Батбямба -
Таргынхаа хөрөнгийг бол намар л яачихна.
Отгонбаяр -
Яг энэ талаар сонирхоод байна л даа. Намар хамгийн сүүлд таргаа.
Батбямба -
Намар таргаа хөрөнгө хийдэг жижигхэн уут байдаг тэрэндээ хийгээд. Тэр нь өвөл шар сүү нь хатаад тэр чигээрээ байж байна. Хавар болохоор тэр чинь тэр хөрөнгөө гаргахын тулд ямаагаа саагаад дээр нь хийгээд, уутнаас нь сайхан базаж гаргаад ч хамаагүй сүүн дээрээ хийгээд тэгээд сайхан бүлээд тараг байна бий болно. Тэрийг чинь хэдэг хүн хэдхэн байсан. Одоо бид нар нь чинь тэгж хөрөнгө гаргаад байна гэж байхгүй. Хойгуур яахав ганц нэг Мягмар гэдэг хүн байдаг. Хэдэн хүүхдүүд яахав аргалаад гаргацан байдаг. Аа тэгээд таргаа хоёр гурав дахиж бүрдэг. Шөнө мөндөө хучиж мучиж дулаална ажил ихтэй л дээ.
Отгонбаяр -
Бусад айл нь тэр хөрөнгө гаргасан айлаасаа л авах уу?
Батбямба -
Тэр айлаасаа л авна. Зарим нь худалдаж зах зээлийн болсон нөхцөлд яахав худалдаж эн тэр. Зарим газар яахав саамаа гүүгээ саачаад орой нөгөө айрагтай айлдаа аваачаад цуг саамтай нь холиод хийчихдэг. Маргааш өглөө нь айргаа тасдаж авчаад, тэгээд дамжаад дамжаад явчихдаг.
Отгонбаяр -
Их нарийн технологи байгаа шүү уул нь тэ?
Батбямба -
Шинээр исгэвэл их нарийн ажилгаатай байдаг ш дээ. Их л аргадаж байж исгэдэг гэсэн.
Отгонбаяр -
Батбямба чи анх гүү баричаад хөрөнгөө айлаас авчихдаг юм уу?
Батбямба -
Өө манайх айлаас авчихдаг.
Отгонбаяр -
Саяных шиг савтай нь сүүгээ аваачиж өгөөд авах уу?
Батбямба -
Өө тэгнэ. Эсвэл айргийг нь авчраад хийчихнэ.
Отгонбаяр -
Тэр айрагнаасаа тарганы хөрөнгөө гаргачихдаг юм уу?
Батбямба -
Үгүй ээ, энэ хөрөнгө чинь намар ямааныхаа тарганаас авчихдаг.
Отгонбаяр -
Та нар таргаа намар яаж?
Батбямба -
Энэ тэндээс авна. Зарим нь ч яахав ингээд ааруул гэнэ, аарцаа язалж байгаад тарга гаргачихлаа л гэдэг. Янз янзаар л.
Отгонбаяр -
Хадгалсан ааруул аарцаа янзалж байгаад гаргаад авчихдаг байх нь. Мал аж ахуй эрхэлж байгаа ялангуяа сүү цагаан идээ боловсруулж байгаа эсвэл малчид яг ингээд малаасаа хүнс тэжээлээ идэж уух юмаа бэлдээд байна ш дээ тэ? Энэ технологиуд энэ юмнууд хуучныхаас өөрчлөгдсөн үү? Та нарын хувьд шинэ юм орж ирж байна?
Батбямба -
Өөрчлөгдөж шальсан юм байгаа болов уу даа, Ялгаагүй байхаа. Хуучны юмнууд л яваад байгаа байхаа.
Отгонбаяр -
Талхны хөрөнгө эн тэр ашиглаж үзсэн үү? Дрожийг тараг бүрэх ч байдаг юм уу? Айраг яахад?
Батбямба -
Үгүй.
Отгонбаяр -
Анх тараг бүрэхдээ яадаг юм та нар?
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Дэлгүүрийн тарагнаас аваад бүрцэн ч болдог юм байна лээ.
Отгонбаяр -
Тийм үү? Нээрээ тийм арга байдаг ш дээ. Тэр чинь тэгээд өөрчлөгдөж л байгаа гэсэн үг.
Оролцогч (Батбямбын эхнэр) -
Дэлгүүрт иогурт гээд тараг байдаг, тэрүүгээр эхлээд сүү амтагтаад, хоёр бүрчихээр зүгээр л байдаг.
Отгонбаяр -
Энэ чинь бас л нэг шинэчлэгдэж байгаа арга байхгүй юу? Яг одоо унаган монгол малчид бол юу байна ш дээ тэ? Намар тэрийгээ хатаагаад, хадгалаад. Нүүхдээ танайх чинь нэг гэр дахиад нэг илүү гэр байгаа юу? Нүүхдээ яаж нүүх үү? Машинаар уу?
Батбямба -
Аа тийн машинаар. Унаа тэрэг элбэг болцон нэгэнд нь хөлсийг нь өгөөд л,
Отгонбаяр -
Нүүлгэх хөлс хэд байх уу?
Батбямба -
Аа яахав дээ, салиаркийг нь салиаркаар хийгээд л, арав хорин литр салиарка хийхэд л хангалттай л даа.
Отгонбаяр -
Тэгээд өөр мөнгө өгөхгүй юу?
Батбямба -
Өгөх нэгэндээ өгнө. Өө таньдаг юм болохоор арав, хорин литр салиарк байхад л болчихдог. Хөгшин хүнээр нүүвэл юмтай байлгүй яахав. Танидаг хүн ч яахав нэг нэгнийхээ малыг нааш цааш гэдэг болохоор чи нэг элбэгхэн салиарк хийчих гэдэг. Тэгээд хийгээд нүүчдэг дээ.
Отгонбаяр -
Хуучин чамайг хүүхэд байхад машингүй байлаа ш дээ. Тэгэхэд нүүхэд нэгдлийн гишүүдийг бол нэгдлийн машин ирж нүүлгэдэг байсан уу?
Батбямба -
Тэгдэг байсан. Тэр үед бөөн бөөнөөрөө байхад ерөөсөө цувуулж нүүлгэдэг. Очоод машин зогсчихдог. Өөрснөө ачна. Одоо бол тийм юм байхгүй. Хөөрхий нэг айл нь нүүхэд нөгөө айл нь ирээд аваад явчихна.
Отгонбаяр -
Та нар оторлодог байсан? Нэгдэлд малчин байхдаа? Оторлож явж байгаа айлыг бол машин нүүлгэх гэж байхгүй биз дээ?
Батбямба -
Оо нэг их оторлож байгаагүй ээ.
Отгонбаяр -
Энэ хангай газар болохоор бас тийм байна л даа.
Батбямба -
Өө тийн
Отгонбаяр -
Одоо тэгээд мотоциклиор хонио хариулчихна, машинаар нүүчихнэ. Өвс тэжээл юм хумаа яах уу?
Батбямба -
Энд одоо тэгээд трактортой хаддаг улсууд зарна. Тийм улсуудаас авчихна тэгээд л
Отгонбаяр -
За за их баярлалаа Батбямбаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.