Divaasüren


Basic information
Interviewee ID: 990362
Name: Divaasüren
Parent's name: Dondov
Ovog: Hotor
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: literate
Notes on education:
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
herding / livestock
family
travel
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

Булган аймгийн сайхан сумын 2-р багт одоо байж байна. Тэгээд малчин Диваасүрэн эгчтэй уулзаж байна. Одоо Диваасүрэн эгч та өөрийнхөө амьдралын түүхийг төрсөн цагаасаа авхуулаад өнөөг хүртэл хүүхэд нас яаж өнгөрөв? Ээж аав ямар хүмүүс байв? Хэдүүлээ вэ? Тэгээд сургууль соёлоор яаж явав? Ямар ямар ажил эрхэлж байв? Энэ талаар ярьж өгөөч.

Диваасүрэн -

За би сургууль соёлд яваагүй ээ. Дандаа мал маллаад л …

Отгонбаяр -

Хэдэн онд төрсөн билээ эгч та?

Диваасүрэн -

42 онд

Отгонбаяр -

Яг дайны хэцүү үед төрсөн байна ш дээ тээ?

Диваасүрэн -

Тийн. Ээж аавтайгаа есүүлээ нэг гэрт байсан. 1963 он болтол ээж аавынхаа гэрт нэгдлийн мал маллаад л тэнд нэгдэлд орох хүртэл мал маллаад л ижий аавын гар дээр л байлаа. Ижий аавын гар дээрээс 63 онд гарч

Отгонбаяр -

Хүнтэй суусан гэсэн үг үү?

Диваасүрэн -

Тийн. Тэгээд л яахав Шижирбулан аймагт л мал малаад л, нэгдлийн мал маллаад л их олон жил л мал малаллаа. Үнээ ч саалаа, хонь ч хариуллаа тэгж явсаар байгаад нэгдэлд үхэр саасаар хэдэн ч жил боллоо.

Отгонбаяр -

Нэгдэл задарснаас хойш уу?

Диваасүрэн -

Үгүй үгүй, урьд нь. Төрийн мал саагаад, сүү сааж хүүхэд шуухад ч овоо боллоо. Олон хүүхэдтэй жаал үнээ сааж юу яагаад 30 хэдэн үнээ саана даа. Дээд тал нь манайх дандаа охинтой зургаан охинтой.

Отгонбаяр -

8 хүүхэдтэй айлын уу?

Диваасүрэн -

Үгүй . 9 хүүхэдтэй айл. Зургаан хүүхэнтэй, гурван хүүтэй. Тэгээд л үнээ сааж, 82 он хүртэл үнээ саалаа. 82 оноос хойш тэгээл хүмүүсээс мал авч маллаад л зун нь болохоор хурга авч, хонь ноослоод, мал туулаа. Иймэрхүү амьдарлаар л явсан даа.

Отгонбаяр -

Диваасүрэн эгчээ та нэгдэлч хөдөлгөөний үеэр бол яг хөдөө ээж аавтайгаа малтай байсан юм байна ш дээ тээ?

Диваасүрэн -

Аав ээжтэйгээ хөдөө байсан тийм.

Отгонбаяр -

Аав ээж 2 чинь нэгдэлд орохдоо яаж байсан бэ? Яг тэр нэгдэлч хөдөлгөөний үеэр ямар үйл явдал болж байсан бэ? Тэр талаар яриач?

Диваасүрэн -

Нэгдэл болох үеэр ч аав ээж 2 маань хамгийн сүүлд 1959 онд бүгдий нь нэгдэл болгож өгөөд л аав маань хуралд явсан юм. Хуралд яваад ерөөсөө ирдэггүй. Хонуут өнжүүт, манай ээж чинь одоо яачихваа гэсэн чинь л нэгдэлд орохгүй байгаа хүмүүсийг суулгаж байгаад хүчээр оруулж байсан юм байна лээ.

Отгонбаяр -

Өө за?

Диваасүрэн -

Тэгээд орохгүй болохоор нь шөнөжин суулгачихсан юм байна лээ. “Алив та нэг бушуухан ороод биднийг тараагаад өгөөч “ гэж улсууд хажуунаас нь шаардаж байсан юм гэнэлээ гэж жоохон байхад ээж ярьж байсан. Тэгээд ирэхээр нь ээж яачив ийчив? Гэсэн чинь аан харин заавал нэгдэлд оруулах гээд болдоггүй жаахан суугаад байсан чинь бригадын дарга Дондов гуай та нэг нэгдэлд оръё гээд ам ангайгаад өгөөч бид унтаж амармаар байна гэж. Тэгж орчихоод ирсэн маргааш нь ороод ирсэн зогсож байсан тэгж хүчээр оруулж байсан гэдэг.

Отгонбаяр -

Зарим нь дуртай орж байсан биз?

Диваасүрэн -

Аан тэр янз янз л байсан байх л даа. Миний за яршиг яршиг гэж бодчихоод байсан чинь тэгж нэг нэгдэлд орж байсан гэдэг. Тэгээд л яахав дээ. Нэгдэлд ороод сайхан хавар малаа төллүүлээд зун л мал авна гээл тэгээл 20 хэдэн үнээг ч 10-аад үнээ саачихдаг , жижиг малтай тийм л нэг баян айл тэгээл ядуу айл болсон. Тэгээл нэгдлийн хөгшчүүл чинь тамга байхад чинь мал тамгална гээл очсон малаа тамгалаад л тэгээл нөгөө хэдэн хүүхдүүд чинь малгүй болох нь гэж уйлаад, бүгдээрээ л нэг нэг юм авч үлдэнэ гээд. Тэгээд л бүгдээрээ авч унаж байсан даага, маага гээд өөрсдийнхөө хайртай юмыг л авч үлдэж байгаа юм чинь. Тийм юмнуудаа л хүмүүс чинь авч үлдэж байгаа юм чинь. Тэгээд л бүгдээрээ нэг нэг даагатай л голуу.

Отгонбаяр -

Танай аав ээж чинь юу авч үлдээсэн бэ?

Диваасүрэн -

Муу аав маань яахав дээ. Ганц нэг унах юм авч хоцорсон юм байгаа биз. Морь яагаад ихэнх нь морь яадаг юм. Унах эдлэх юм л авч хоцорсон болов уу даа. Сайн мэддэггүй уул нь ч овоо л болчихсон байсандаа.

Отгонбаяр -

Тийм байна лээ. 17той байсан байна.

Диваасүрэн -

Зун нэг цөөхөн гүү уячихаад л, өвөл нь яахав манайх чинь одоо юу яасан юм байхдаа адуугаа өгөөгүй юм. Манай аав чинь адуутай. Адуугаа маллаад л адуутай үлдэж. Адуу маллаад л дүү сургуульд орчихно, тэгээл аав бид 2 адуугаа маллаад л хоцорчихно. Адуу гүү уяад энэ Рашаант сум гэж байсан тэр үед одоо байгаа л байхдаа тэрний тэнчээ очиж өртөөний морь гээд. Одоогоор шуудан муудан явуулах тийм л үйл ажиллагаанд орж байсан юм байна лээ. Тэнд сумд гүү мал сааж айргийг нь тушааж байж, морийг нь бэлдэх тийм ажилтай л байсан.

Отгонбаяр -

Таны үед малчин айлууд одоо хүүхдүүдээ сургуульд явуулахгүй тохиолдол байсан. Та энэний нэг байна ш дээ тээ? Таныг яагаад сургуулиас мулталж авч чадав? Хүчээр оруулдаг байсан ш дээ.

Диваасүрэн -

Намайг манайханд Лхамжав ахын тэнд Сайхад суудаг байсан. Манай хамгийн том ах Могодод бага ангийн багшаар төгсөөд ирчихсэн байсан. Тэгээл Лхамжав ах хүүхдүүдээ нэг дор болгоё гээд л хүүхдүүдээ урагш нь Могодод суулгаад л, намайг яагаад яасан юм бол тэр үед л 7 настай сургуульд оруулсан юм л даа. Долоон настай сургуульд оруулаад явуулчихаар манай энэ Лхамжав ах том ах хоёр маань бас нэг завсардсан сургуулиас завсардсан ах байсан тэгээд яасан чинь станц гэдэг нэг юманд хөөгөөд

Отгонбаяр -

МАМТ уу? Мал аж ахуйн машин технологи уу?

Диваасүрэн -

Яагаав өвс мөвс хаддаг.

Отгонбаяр -

Аан за за.

Диваасүрэн -

Тийм юманд хөөгөөд тэрнээс чинь нэг удаа дошгин моринд сундалж ирчээд л одоо хөл гар тасдчихна гээд манай ижий аав нөгөөдхийг чинь айгаад, одоо явуулахгүй гээд манай аав, ийм том хүүхдийг чинь яахаараа станцид явуулдаггүй юм. Явуулна гээд, үгүй наад хүүхдийг чинь явуулахгүй одоо хөл гаргүй болгох гэж байгаа. Чиний энэ хүүхэд 17, 18 хүрсэн хүүхдийг сургуульд явуулна гэж юу байдгийн гэж загнасан юм байхдаа. Тэгэхлээр нь үгүй оруулна гээд шууд сургуульд 4-р ангид оруулж байсан. Ерөөсөө сургуульд яваагүй хүнийг.

Отгонбаяр -

Ерөөсөө нэгд ч суугаагүй?

Диваасүрэн -

Тийн.

Отгонбаяр -

Сонин түүх байна?

Диваасүрэн -

Тийн.

Ахыг 4-р ангид оруулчаад, би долоон настай нэгдүгээр ангид орж байсан. Тэгээд юу яаж байсан юм. Өвөл тэмээгээр ирж байсан. Хол л доо. Тэгээд жаахан зун нь нэгдүгээр ангид суусан болоод, өвөл мөвөл нь тасдаж масдаж яачихаад. Тэгээд хоёрдугаар ангид оролгүй завсардаж. Могодод усны цаана нэг их хүн байхгүй тэгээд сургуулиас завсардсан. Тэр ах маань 4-р ангид сурч байгаад Архангайн техник комд хуваарилагдаж. Тэгээд малын эмч болсон юм манай тэр ах. Тэгээд Архангайн техник ком төгсөөд Дундговьд очсон. Тэгж байсан юм хөөрхий. Тэгээд манай тэр ах өөрөө зүтгэлтэй юм байгаа яагаад ч тэгээд нэг ном өвөртлөөд явдаг. Тэгээд манай ээж чинь номноос салдаггүй. Тухайн үед ном өвөртлөөд явдаг баййсан юм байлгүй номноос салахгүй гэж загнадаг байсан. Тэгээд тийм том болсон хүүхэд 4-р ангид явахад хэцүү л байсан юм байлгүй.

Отгонбаяр -

Тийн ш дээ, тэгээд тэрийгээ дийлцэн байна?

Диваасүрэн -

Тийн. Дийлээд техник ком авсан юм. Тэгээд л явж байсан юм.

Отгонбаяр -

Та 1-р ангид Могодод сурч байсан үеэ санадаг уу? Хэцүү байсан уу? Айлд байв уу? Байранд байв уу?

Диваасүрэн -

Би ахтайгаа гурвуулаа дөрвүүлээ нэг гэрт байсан юм. Тэр ах маань авгай хүүхэд нь байхгүй.

Отгонбаяр -

Аа нөгөө багш ах?

Диваасүрэн -

Багш ах маань. Тэгээд яахав хоёр ахыгаа яагаад харна. Нөгөө хоёр маань лам. Тэр чинь одоо багш нарыг хөдөө явуулдаг байсан юм уу даа. Би тэрийг сайн санаад байдаг юм. Тэр нэг намайг оччихоод байсан чинь лам ах маань нэг хөдөө гараад явчлаа баг руугаа. Би ах тэндээ гурвуулаа том тогоондоо бантан хийчихэд л тэрнийгээ хоёр гурван хоног иддэг байх шүү би одоо .

Отгонбаяр -

Бага гурван хүүхэд тэгээж байж байсан нь их юм шүү дээ.

Диваасүрэн -

Тэгж гэр сахиж байсан юм. Тэгээд нэг юу яахлаар л манай ах нохойн толгой гурав харагдтал уух юм сан гэж ярьдаг байсан. Тэгээд цагаан сар болсон. Тэгээд цагаан сар боллоо гээд нөгөөдөхийгөө уусан юм байх даа ах маань тэгсэн хүүхдүүд хүрч ирээд ах чинь айлд согтчихсон байна. Тэгээд ахыгаа авах гээд очсон чинь согтчихсон байна. Тэгээд ахыгаа авчраад гэртээ ирсэн чинь ах энэ хар ус чинь шал дэмий дэд байна. Ахиж чамайг уухаа байя гээд загнаад л бөөлжөөд байсан. Тэрнээс хойш манай ах ахиж ерөөсөө архи уугаагүй.

Отгонбаяр -

Тээр

Диваасүрэн -

Тэгээл тэрнээс хойш ах ерөөсөө архи уугаагүй. Манай ах нь Лхамжав ах ч гэсэн нэг их архи уудаггүй. Жаахан балгадаг байсан. Бусад нь бүүр уухгүй. Нэгж л нэг яаж байж яаж байсан.

Отгонбаяр -

Нэгдэлд саальчин хийж байсан гэсэн ш дээ? Нэгдлийн саальчны ажил ер нь бэрх биз?

Диваасүрэн -

Өө хүнд байлгүй яахав. Хүнд байлгүй яахав

Отгонбаяр -

Та яг саальчин хийж байсан хүн өглөө хэдэд босох вэ? Орой хэдэд унтах вэ? Өглөөнөөс орой хүртэл хийдэг ажлаа нэг яриач?

Диваасүрэн -

Өө өглөө ч одоо бид нар чинь гурав муравт босно ш дээ.

Отгонбаяр -

Гурван цагт гэгээ ороогүй байна биз дээ?

Диваасүрэн -

Өө гайгүй орчихсон гэхдээ үүр сайн цайгаагүй л байдаг юм. Тэгээд л гурван цагт босоод л олгогдсон үнээгээ саана ш дээ. Хүүхэд мүүхэдтэй хэцүү. Тэгээд бид нар чинь хүүхдээ нэг мэг хүүхдээ орон дээр нь хүлж яаж тавьчаад л тэгээд л гараад явна. Сүүлд нь нэг үнээгээ саагаад эвэлгээд тав, зургаа гээд орж ирнэ. Хэцүү хэцүү.

Отгонбаяр -

Сааж орж ирчихээд дараа нь сүү саалиа боловсруулах уу?

Диваасүрэн -

Үгүй сааж ирчихээд шууд заводын эрхлэгч гэж сүү авдаг хүн байдгийн тэр нь нөгөө машиндаж цөцгий сүүгээр нь шингэнийг нь ялгаруулаад тэгээд цөцгий болгож тэрийг нь төв дээр очиж нийлүүлж масло болгоно ш дээ.

Отгонбаяр -

Өглөөний саальны дараа юу хийх вэ? Орой болтол?

Диваасүрэн -

Эхэндээ шингэн сүүний ааруул гэж хийдэг байсан юм.

Отгонбаяр -

Аан нөгөө машиндаад гарсан шингэн сүүгээр нь ?

Диваасүрэн -

Аан нөгөө шингэн сүүний ааруул төчнөөн кг-ийг төчнөөн төгрөгөөр гэдэг байсан юм. Сүүлийн үед нь ээдмээр хийдэг болоод амарсан юм. Сүүгээ сааж аваачаад өгчихнө. Биед амар тэгээд бид нар чинь юунд явна нэгдлийн өвс бухалдана. Гар тэжээл гээд өвсөнд их явна.

Отгонбаяр -

Тэгээд орой ахиад саана тэ?

Диваасүрэн -

Орой ахиад саана гурав хагас өнгөрөөд саана. Тэгээд тэрнийг сааж

Отгонбаяр -

Тэгээд нөгөөхөө хийсээр байтал бүрий тасрана биз дээ?

Диваасүрэн -

Тэгнэ. Тэр дунд чинь бас бичиг үсэг заана гэж бас удна.

Отгонбаяр -

Өө за

Диваасүрэн -

Тэнд чинь өдөр очиж бичиг үсэг заалгана. Нөгөө бичиг сураагүй болохоор.

Отгонбаяр -

Саальчингууд чинь одоо хавар хэдэн сараас намар хэдэн сар хүртэл?

Диваасүрэн -

Таван сарын нэгнээс тэгээд л арван нэг сарын эхэн хүртэл, заримдаа арван сарын арван тавд гээд. Тэгээд янз янз, сүү дууссан нь хамаа байхгүй. Өвлийн эргэлтэнд нь бол хөлдүү сүү хийчихнэ.

Отгонбаяр -

Өвөл үү? Намар арван нэгэн сард дуусахаар нь яах уу? Тарна марна гэж байхгүй юу?

Диваасүрэн -

Байхгүй. Тарна гэхгүй сүү саадаг улсууд бөөнөөрөө байж байна. Фремээрээ үнээний хоёр байна уу, гурав байна уу? Фремээрээ байна.

Отгонбаяр -

Тэгвэл өвөл зунгүй ажилладаг байсан юм байна ш дээ?

Диваасүрэн -

Тийн

Отгонбаяр -

Өвөл юу хийх үү?

Диваасүрэн -

Өвөл тэгээд л малаа тэжээнэ, сүүгээ хөлдөөнө. Өвөл жаахан ажил багатай болно доо.

Отгонбаяр -

Тэр үед саальчин цалин хэд авдаг байсан бэ?

Диваасүрэн -

Тэр үед литр сүү хорин таван мөнгө байлуудаа.

Отгонбаяр -

За

Диваасүрэн -

Тийн хорин таван мөнгө. Давуулж мавуулж ахиж байвал хэдэн мөнгө ахиж байлуудаа. Тийн гучин мөнгө болж байв луу. Таван мөнгө нэмэгддэг тийм л байсан юм.

Отгонбаяр -

Тэгээд хавраас намар хүртэл саасан бүх сүүний мөнгө зэрэг орж ирэх үү, эсвэл сар сардаа буух уу?

Диваасүрэн -

Сар сардаа бууна.

Отгонбаяр -

Тэгээд сардаа хэдийг авах уу?

Диваасүрэн -

Сардаа би чинь нэг гурван зуу гаргаад авчихлаар давуулж биелүүлээд авахаар гурван зуун арав гаргаад авна.

Отгонбаяр -

Та мал тууж байсан гэсэн тэ эгч? Эмэгтэй хүн мал туух хэцүү байх шүү. Мал тууж байснаасаа яриач?

Диваасүрэн -

Үгүй одоо эмэгтэй хүн мал туух чинь одоо хэцүү үедээ ч хэцүү, гайгүй үедээ ч гайгүй. Би чинь өвгөнтэйгээ хоёулаа эхлээд чинь хоёулаа энэ Баяннуураас урдаас өшөө нэг хүнтэй туугаад тэгээд дараа нь нөгөө хүний маань авгай хүүхэд нь өвчтэй гээд тэгээд Баяннууртаас өөр нэг хүнтэй туугаад. Мянга таван зуугаас эхлээд нэг суурь гэж гаргана. Дөрвөн хүний норм, үхэр хоёр зуун тавиас нэг суурь. Тэгээд явах хүн ч олдохгүй, өөрийнхөө нэг хүүхдийг аваад Нансал дөрвүүлээ явна.

Отгонбаяр -

Нансал чинь танай бас хүү?

Диваасүрэн -

Манай дүү. Тэгээд бүгдээрээ ганц хэцүү нь ээлжлээд шөнө манаж хононо. Ээлжийн манаатай. Шөнө дундаас хойш урагш гэж хуваана. Шөнө үүр цайтал манаж хонох хэцүү хэцүү.

Отгонбаяр -

Тэгээд хүний нутагт эвгүй ш дээ?

Диваасүрэн -

Хүний нутагт эвгүй чоно нохой ихтэй хэцүү. Шөнөжингөө тойроод хононодоо. Айна эн тэр чинь маяглаж тэгж байгаа юм байдаг юм байна лээ. Яг цагаа тулахаар хүн чинь айхаа ч мэдэхгүй. Тэгээд угаасаа нойр хүрдэггүй юм даа. Өөрөө гараад ээлжинд гараад нойр хүхэхгүй. Хонь сэр хийвэл, юу болж байна гээд сэрнэ.

Отгонбаяр -

Тууварт майхантай явна?

Диваасүрэн -

Майхантай явна. Майхантай арван нэгэн сар гарчаад байхад хаалга маалга нь хаахгүй ш дээ. Тэгээд даарахгүй яваад л байсан. Дэмий мал дагаж яваа хүмүүс яахав нэг газар өдөр нэг цай угаад тэгсэн нэг тууварчид байж байсан яваад өглөө. Тэгэхэд чинь Нямаа бид хоёр хоёулхнаа хоёр хүүхэдтэй байсан. Хоёр жоохон хүүхэдтэй энэ Дарханы барилгын темсд явж байсан юм. Тэгээд байж байгаад хоносон чинь нөгөөдүүлчин яваад өглөө. Тэгсэн орой болсон нохой шувуу бужигнаад, хонь үргээд тэгээд нөгөө темсд орох гэж байгаа охинтойгоо хоёулаа байсан. Тэгсэн Нямаа л энэ хонь үргээд байна, ер нь болохгүй нь гээд л морь авчрая гээд, үгүй чи буудахгүй юу даа гээд хоёулаа нэг сум авчраад тэгээд явган тойроод тэгэхэд айлууд байсан гадна талаар нь.

Отгонбаяр -

Тийн ш дээ.

Диваасүрэн -

Тэгсэн нөгөө муу охин маань ардаас найм төгсчөөд явж байгаа юм чинь хойноос гүйцэж ирэх гээд болдоггүй. Зайтай яв гээд болдоггүй. Чи яах гээд хойноос хүрээд ирдэг хүүхэд үү гээд загнана, тэгээд жоохон байж байгаад дахиад л гүйгээд ирнэ. Тэгсэн харин хөөрхий амьтай ард нь нэг залуу байсан айхдаа дөхөөд байсан. Тэгсэн уул нь тууварчин ирж хоночоод явсан газар тэгэхлээр чинь чоно ирэлгүй яахав. Эзэнгүй газар аягүй их чонотой. Тэгээд нүүгээд явсан улстай сангий аж ахуй ороод та нар яав мах илүү гаргасан байсан. Булганы Сайханы тууварчид бид нар цоохор морьтой явдаг байсан. Нэг их олон цоохор морьтой. Энэ цоохор морьтонгууд их л сайн туудаг гээд энийг чинь харж дээ гэж

Отгонбаяр -

Тээр

Диваасүрэн -

Тийн сайн явахлээр хүмүүс атаархдаг

Отгонбаяр -

Тээр сүрхий улсууд, тэгээд зүгээр биз дээ?

Диваасүрэн -

Зүгээр л хоносон. Тийм юм их гарна хэцүү мал тууна гэдэг чинь. Малаа тушаачаад юу яахлаараа нэг сэтгэл амрана даа нэг. Тэгээд хэдэн морьдоо хаяандаа аргамжаад тавина. Тэгээд их сайхан нойр хүрнэ. Тэгэхгүй бол нойр хүрэхгүй ш дээ.

Отгонбаяр -

Тэгээд таван сард тууварт гадаг биз дээ?

Диваасүрэн -

Таван сарын хорид морид гээд л гарна тэгээд арван нэгэн сарын сүүлээр л ирнэ,

Отгонбаяр -

Тэгээд жилийн хагасд нь мал туугаад нойргүй явчихаж байна ш дээ,

Диваасүрэн -

Тэх. Тэгээд ирээд зүгээр байхгүй. Өчигдөр чи бас ярилцлаг аваа биз дээ Батаа, тэр чинь бүүр жоохноосоо явсан ш дээ.

Отгонбаяр -

За байз анх хэдтэй явсан гэчив даа арван хоёр аан тийн долоод байсан гэсэн

Диваасүрэн -

Тэгж явдаг байсан юм даа хөөрхий. Мал хунир гаргалаа гээд, бид нар чинь мах сайн гаргадаг байсан. За даа тэгээд тууварчид чинь мах сайн гаргалаа шүү энэ жил улсын аврагатай байх л гэнэ шүү дээ. Тэгээд улсаас чинь сайн гээд таван ханатай гэр өгдөг байсан шүү дээ. Улсын аврагад чинь, үгүй яахав дээ бас хоёр гурван хүүхэд чинь нэгд нь ч гэлээ гэр авч магадгүй гээд л явдаг байлаа. Явлаа алгаа, аймгийн аврагад л багтана. Гурван зуун цаастай л аймгийн аврага болоод л хүрч ирнэ.

Отгонбаяр -

Тэр яагаад улсын аврага болдоггүй юм бол? Тодорхойлдоггүй байв?

Диваасүрэн -

Тодорхойлдоггүй л байхгүй юу,

Отгонбаяр -

Тийм л байна. Тодорхойлвол өгнө ш дээ.

Диваасүрэн -

Тууварт бол сайн, Булганаас жаран хэдэн тонн мах гаргана. Хүн амын дундаас жаран хэдэн тонн гаргаж байсан улс чинь улсад хахууль гэдэг юм чинь тэнд л хийж байлаа.

Отгонбаяр -

Тээр

Диваасүрэн -

Тийн, эхний жилд чинь улсууд хахуульддаг эн тэр гээд яриад байсан чинь, нэг хүүхнүүд байдаг. Жаахан авгай хүүхнүүд байдаг. Тоологч хүүлэгч гээд байдаг. Тэгээд манай хөгшин чинь бас ам нээж дуугарахдаа муу юм байгаа юм. Тэгээд нөгөөдүүлтэй чинь уулзлаа. Уулзсан чинь боломжийн юм тэгэхлээр нь яахав дээ, нэг мянган төгрөг гэж байна. Тэр үед чинь мянган төгрөг чинь их мөнгө ш дээ.

Отгонбаяр -

Мянган төгрөг чинь их мөнгө ш дээ?

Диваасүрэн -

Тэр үед булган захтай пальто мальто авдаг байсан ш дээ, та хоёрт нэг мянга мянган цаас өгье гэсэн чинь за тэг тэгвэл тэдийг орж ирээрэй бариарай гээд, тэгээд нөгөөдүүлтэйгээ уулзчихаад тэгээд нэгэнд нь өгье гэхлээр нь нэг нь хүүлэгч, нэг нь тоологч хийдэг байсан юм. Тэгээд хоёуланд нь ижил өгнө. Нэгэнд нь өгөхөөр нэгийг нь ажилгүй болгочихно. Тэгээд хахуулиар хэдэн жил аягүй сайн явсан.

Отгонбаяр -

Жил болгон өгөх үү? Хойтон жил нь таньдаг болно ш дээ?

Диваасүрэн -

Өө таньдаг болно. Жил бүгд л өгнө ш дээ. Өгөлгүй яахав. Тэрнээс хойш чинь манайх чинь зөндөө өгсөн. Мах зөндөө илүү гаргаад өгөхөөр

Отгонбаяр -

Тэр үеийн мянган төгрөг чинь их мөнгө ш дээ тэгээд тэрийг гаргахаар тэгээд илүү юм орж ирэх үү?

Диваасүрэн -

Өө оролгүй яахав, оролгүй яахав. Зөндөө орж ирж байгаа. Сайн орж ирдэг байсан. Ямар сайндаа тэр хорин хувийг оны эцэс дээр буудаг байхгүй юу, хагсыг тэндээ авна, хагсыг онын эцсээр авна. Манайхан чинь жараас гаргаад ирсэг гээд жаран мянгыг авч байсан юм болов уу,

Отгонбаяр -

Аан тийм л байх. Жаран мянга, хэдэн оны үед вэ?

Диваасүрэн -

Наян хэдэн он, ерэн хэдэн онд авч байсан байх.

Отгонбаяр -

Тэгээд наян хэдэн он жаран мянга гэдэг чинь өө мөнгө байхгүй юу,

Диваасүрэн -

Өө мөнгө мөнгө. Тэгээд яаж байхад аймаг Нямааг яваад очиход шуудай аваад очсон. Бүхэл мөнгө нь зуут байсан юм чинь аргагүй ээ. Тэгээд тэр олон бутархайг хийнэ. Нямаагийнх шуудай дүүргэж байна гэнэ гээд ярина.

Отгонбаяр -

Тэгээд дээшээгээ хэлдэг байсан байхдаа,

Диваасүрэн -

Өө яаж мэдэх вэ, аягүй их мөнгө авч байсан.

Отгонбаяр -

Ёстой нэг илүү үзнэ биз?

Диваасүрэн -

Илүү үзнээ, илүү үзнэ. Тэгээд сүүлрүүгээ нэг орон барьж орсон юм байгаа юм. Байшин. Тийн байшингаа банканд мөнгө байсан, банкны мөнгө нэмэгдэж байсан юм болов уу даа. Мэдэхгүй одоо болоход хэрэггүй шахуу л юм байсан байх.

Отгонбаяр -

Банканд байсан мөнгөө энэ хорьдугаар тогтоолоор яасан уу?

Диваасүрэн -

Аа тэгэхэд дээгүүр оруулсан.

Отгонбаяр -

Хорьдугаар тогтоолоор?

Диваасүрэн -

Аа тийн.

Отгонбаяр -

Тэгээд тэр чинь дахиад өссөн тэ?

Диваасүрэн -

Дахиж өссөн,

Отгонбаяр -

Азтай л юм болж?

Диваасүрэн -

Тийн.

Отгонбаяр -

Хэд гурван цаас банканд байсан боломжийн болсон байгаа биз?

Диваасүрэн -

Тийн,

Отгонбаяр -

Хөгшинтэйгөө хоёулаа та хоёр таван сард тууварт гараад арван нэгэн сард ирдэг байсан байна ш дээ, хүүхдүүд овоо болцон байсан юм байлгүй. Та хоёр хэдэн хүүхэдтэй вэ?

Диваасүрэн -

Есөн хүүхэдтэй, хамгийнхаа багыг овоо болцноос хойш мал туусан.

Отгонбаяр -

Томчууд нь тусдаа гарчихсан?

Диваасүрэн -

Аа гараагүй гараагүй бөөнөөрөө байхад нь явж эхэлсэн. Том охиныгоо толгойлоод байгаа болохоор, тэр үед мөнгө нь гайгүй нь тэгээд. Энэ маань ганцаараа явахаар жаахан бүтэл муутайхан яваад, архи мархи уух гээд, гол мол руу орчих вий гээд хажууд нь хоёулаа явсан.

Отгонбаяр -

Тийм ш дээ,

Диваасүрэн -

Тэгээд л мал туусан.

Отгонбаяр -

Тэгээд эмэгтэй хүн шал өөр болгоод тавьж байна ш дээ. Ерэн онд нэгдэл тарахад танайх хамгийн түрүүн гарсан айл гэсэн тээ? Тэр түүхээсээ яриач, тэгээд нэгдлийн өвчийг яаж хуваав? Юу болов?

Диваасүрэн -

Тийн. Нэгдлээс гарах болсон. Намхай л танууд яах уу гэсэн. Ах дүү нар гарна гээд би гарна гэсэн, яахав Нямаа бодож байж болоё гэсэн. Би хүүхдүүдтэйгээ гарна чи яахав дараа нь чи яахаа өөрөө мэднэ биз гэсэн. Хүүхдүүдтэйгээ гарна чи өөрөө мэдээрээ гэсэн манай хөгшин өө би цуг гарна л гэлээ. Тэгээд бүгдээрээ гарсан. Тэгэхэд чинь том охин хүнтэй тусдаа болчихсон, тэрний удаах аймаг руу хүнтэй суугаад явчихсан байсан. Тэгээд бусад нь бөөнөөрөө байсан л даа. Оюутан нэг хүүхэд байсан. Тэгээд бусад нь бүгдээрээ гарсан. Нэгдлээс гарахад хэл амтай байсан. Танайхан нэгдлээр тэжээллэгж тэжээлэгчээд одоо нэгдлээс гарах болоо юу гэж хүртэл хэлж байсан улсууд байж байсан. Зарим нь ч хамт гарч юу мэдэж нэгдлээс гарч байна та гэж асууж сурч байсан.

Отгонбаяр -

Тээр

Диваасүрэн -

Аа гарч болно байх гэж бодоод л гарч байна алин болгон хүний гар харч суух уу гэж бодоод би гарч байна гэсэн. Та нар ч гэсэн гарахад буруугүй байх гэж хэлсэн. Эхлээд нь хүн яагаагүй юм болохоор хүн айдаг л юм байна лээ. Малаа тоолоод гарсан улс чинь ажил ч үгүй, амьдрал ч үгүй болчих юм болов уу гэж хүртэл айдаг юм байна лээ, хий л яахав яахав гээд байдаг болохоос. Яг тэгээд зориглоод гарчих хүн олддоггүй юм байна лээ.

Отгонбаяр -

Яг мэдээд гарчиж чаддаггүй?

Диваасүрэн -

Шийдэж чаддаггүй юм байна лээ.

Отгонбаяр -

Арван гурван айл гарсан гэсэн тэ? Арван гурван айлын ихэнх нь бараг танайхан байсан байх шүү?

Диваасүрэн -

Тэгсэн. Манайх, Намхайгийнх, Нансалынх

Отгонбаяр -

Намхайгийнх гэдэг нь танай ямар хамаатан бэ?

Диваасүрэн -

Миний төрсөн дүүгийнх, Нансал бас төрсөн дүү, Осор бас төрсөн дүү, ээж байна. Тэгээд энэ Пүлээгийн нэг хүү гарсан.

Отгонбаяр -

Пүлээ нь ямар хамаатан бэ?

Диваасүрэн -

Хамгийн том эгч байхгүй юу

Отгонбаяр -

Аан том эгчийн хүү,

Диваасүрэн -

Тийн. Тэдний хүү тэгээд одоо өөр хэн гарлаа. Бусад нь дан өөр улсууд байсан юм байна.

Отгонбаяр -

Дан ах дүү нар байна ш дээ?

Диваасүрэн -

Дан ах дүү тийн.

Отгонбаяр -

Ерэн онд анх Улаанбаатарт юу жагсаал цуглаан болоод, сүүлдээ өлсгөлөн болоод яриад эхлэлээ ш дээ, тэр үед танай суманд юу болов? Улаанбаатарт болж байгаа дуулиан шуугиан яаж хүмүүст ирэв?

Диваасүрэн -

Өө тэрийг чинь өөрснөө нь хоол гуйж байна төрөөсөө гэж ярьж байсан юм. Манай энд ирж бантан идэхгүй, тэнчээ өлсөж суухаар гэж байсан

Отгонбаяр -

Аан за өлсөнө гэдгийг?

Диваасүрэн -

Тэрийг чинь тэгж л ойлгож байсан юм. Нэгдлийн адуу маллаж байсан хүмүүс хүрч ирээд аяга бантан идчихгүй гэж байсан.

Отгонбаяр -

Тэр үед чинь Лхамжав ах ажилд оролцоод явж байсан үе? Тэрийг сонсож байсан уу?

Диваасүрэн -

Сонсолгүй яахав дээ. Одоо яадаг бол тэр хүн амьтан яах бол гэж бодож байсан. Тэрийг чинь яах бол гээд телевизор хараад, ямар сайндаа өвөл Лхамжав ахыг яваад ирэхэд нь хэлж байсан, тэгсэн хэн сайд билээ тэр үг хэлж хэн билээ? Тэр цуглаан дээр чинь гарч ирж үг хэлээд байж байх үед манай ах тэнд дундговьд байсан ах за одоо болохоо байсан шүү гэж гаднаас гүйж орж ирж, тэгэхэд нь бид нар баярлаж, тэгээгүй бол янз бүрийн юм болж тэрэнд нь өчнөөн амьтан орох юм чинь. Тэгэхлээр нь ямар ч байсан дайтахгүй нь дайтахгүй боллоо гэж баярлаж байсан юм.

Отгонбаяр -

За тэр ардчилсан үзэл санааг яаж ойлгож авав? Та нар чинь ардчилсан үзлийг их дэмждэг хүмүүс ш дээ?

Диваасүрэн -

За даа тэрийг чинь өөрснөө тийм юманд орцон болохоор тэгж байсан юм уу хаашаа юм танай монхороод бүгдээрээ ардчиллынхан гэж.

Отгонбаяр -

Монхорууд?

Диваасүрэн -

Тийн монхоруудынхан бөөн хар ардчиллынхан, тэгээд манайхныг монхоруудынхан ардчиллынх

Отгонбаяр -

Танай суманд тэр ардчиллыг дэмжсэн хүн танайхнаас өөр зөндөө бий биз дээ?

Диваасүрэн -

Өө бий, байлгүй яахав зөндөө байгаа.

Отгонбаяр -

Тэгээд ерэн оноос хойш хүмүүс хэр их улс төржиж байна. Хаа сайгүй хоёр хуваагдчихсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэр талаар та яриач?

Диваасүрэн -

Тийн, манай суманд гэхэд л нэг хэсэг нь ХУ намынх гээд, нөгөө хэсэг нь ардчилсан намынх гээд хуваагдчихсан байдал аягүй их байгаа ш дээ.

Отгонбаяр -

Танай суманд ер нь ардчиллынхан ялж байсан юм уу?

Диваасүрэн -

Ардчиллынхан манай суманд ер нь ялдаггүй ш дээ.

Отгонбаяр -

Тийм үү? Дандаа хувьсгалт нам ялдаг юм уу?

Диваасүрэн -

Ялдаггүй ш дээ, дандаа хувьсгалт нам, ганцхан энэ багт ялдаг юм. Тэгэхлээр манайхан байдаг.

Отгонбаяр -

Нөгөө монхрынхон

Диваасүрэн -

Тийн, тэгсэн Сайханд энэ жил ардчилал гарлаа. За тэгвэл булганд баараагүй ардчилал гарах нь гээд, хамгийн түрүүн Сайханы төвийн багт яллаа шүү гэж Лхамжав ах руу утсаар яриад, тэгээд энэ жил Булганд ардчилал баараагүй яллаа гэж

Отгонбаяр -

Энэ жил танай сумаас хувьсгалт нам гарчихсан гээ биз дээ, өнгөрдөг жил?

Диваасүрэн -

Тэгсэн.

Отгонбаяр -

Гэхдээ ойрхон зөрсөн үү?

Диваасүрэн -

Тэгсэн ойрхон,

Отгонбаяр -

Та ерэн оноос хойш ажиллаж байсан уу? Сонгуулиар?

Диваасүрэн -

Би сонгуулиар ажиллаж байгаагүй. Ноднин нэг ажилсан, тэгээд энэ жил нэг ажиллаа. Намайг ч унаатай юм болохоор нь унааг нь ашиглах гэж л авсан даа. За энэ жил энгээд явчлаа, ирэх жил ахиад ингээд явна байх л гэж байсан. Тэгсэн намайг сонгуулийн хэсэг дээр тавьчихсан байсан. Унааг нь ашиглах гэж л авсан байх.

Отгонбаяр -

Унааны бинзен тосыг сонгуульд явж байгаа хүнд өгнө биз дээ?

Диваасүрэн -

Өгнө.

Отгонбаяр -

Тэнд тэгээд юу болж байхын? Өөрөө явсан хүн, эсвэл хүн амьтны яриагаар бол юу болж байх уу? Та яриач эгч?

Диваасүрэн -

Аа сонгуулиар явж байхад чинь, би хувьсгалт намаа л сонгоно танай тэр Элбэгдорж чинь хүзүүгүй толгой, хүзүүгүй толгойгоор яах гээв, хятдын эрлийз юм гэнэ лээ гээд байгаа юм чинь улсууд.

Отгонбаяр -

Үгүй тэгээд,

Диваасүрэн -

Тийн тэгээд, улсууд аягүй эвгүй. Та нар тэгээд хүнийг хамаагүй тэгж хэлж болохгүй ш дээ, хятад хүн биш юм гэнэ лээ ш дээ, та нар телевизор үздэг л юм байгаа биз дээ, телевизроор зөндөө ярьж байна гэж хэлдэг. Манай хөгшин л их оролцдог доо. Улсууд нөгөө улаан фен гэдэг. Ёстой л нэг улаан фен нь. Ямар сайндаа архи уугаад хэдэн хөгшчүүл архи ууж байгаад нам ярьсан юм байна л даа. Тэгээд Элбэгдоржийгоо л гаргасан нь дээр гээд ярьсан юм байна л даа. Тэгсэн энэ хүзүүгүй толгойгоор яадаг юм гэсэн юм Энхбаяр нь дээр гэсэн юм байна л даа. Тэгсэн согтуу арай л хэрэлдээгүй юм байгаа юм шиг байгаа. Согтуу чигээр нь наадахаа март гээд хувьсгалт намын хулгайчуудтай архи уухгүй гээд хаячаад гараад хүрээд ирсэн.

Отгонбаяр -

Тээр, тэгээд энэ хөдөөний малчдад энэ үнэн зөв мэдээлэл хүрэх нь их муу юмаа тэ?

Диваасүрэн -

Хүрэх нь ховор, тэгээд бас хүрсэн ч өөрчлөгдөхгүй байх, би тэгээд тэгдэг юм та нар дунд машингүй хүн л алга. Жиб ч унаад, янз янзын сайхан тэрэг унаж байна хэний хүчинд унасан гэж бодож байна. Та нар ардчиллын буянд унаж байгаа ш дээ, ардчиллын хэдэн хүүхэд байгаагүй бол эрх чөлөөгүй тэгээд л баян тарган малтай болсон. Тэгээд ардчиллынхан гэсэн хүнд аягүй дургүй ш дээ.

Отгонбаяр -

Тээр

Диваасүрэн -

Их цөөхөн байдаг юм, энэ жил харин гарч ирж, ер нь тэр сурталчилгааг хараад гарахгүй байх гэж аягүй их айдаг ш дээ. Харин гараад ирлээ бөөн баяр. Энэ хэдэн хүүхдийн хүчинд сайхан явна. Ардчиллын хэдэнд хүүхэд.

Отгонбаяр -

Тийм ш дээ.

Диваасүрэн -

Энэ чинь буян хишиг ш дээ.

Отгонбаяр -

Хүн болгон унаатай болсон, өмчтэй болсон.

Диваасүрэн -

Гэхдээ бүгдээрээ л машин унаад давхиад байна янз янзын маркийн. Ардчиллын буян биш гээд байгаа юм. Ардчилал байхгүй байсан бол алингаараа тэгж унах вэ дээ.

Отгонбаяр -

Тийн ш дээ.

Диваасүрэн -

Ямар сайндаа тэр үед нэг машин авчихсан бол тэр чинь энд дарга нараас өөр машин унадаг хүн байгаагүй ш дээ тэ, хувийн унаа машин мотоцикль гэсэн ойлголт байгаагүй ш дээ.

Отгонбаяр -

Улаанбаатар хот хүрээ хавиар ганц нэг машинтай хүн байна, тэд нарыг бол илүү үзнэ шүү дээ, баян тарганаар нь дуудна.

Диваасүрэн -

Тийн илүү үзнэ.

Отгонбаяр -

Танай суманд ардчилсан нам байдаг юм уу?

Диваасүрэн -

Бий

Отгонбаяр -

Дарга нь ямар хүмүүс байна?

Диваасүрэн -

Сүхээ гэж залуу байдаг. Хуучин дарга нь бас Болдоо гэж нэг залуу байсан ардчилсан намын. Тэр Болдоо бол ёстой хөөрхий амьтан, аав нь жоохон байхад нь нас барцан, хэсэг өнчин хүүхэдтэй ганц авгай мал маллаад л байж байдаг байсан. Ёстой улаан мөнгөгүй өөрийн гэсэн мөнгөгүй хүүхэд ардчилалд орж ирж хайрцаг алчуур саван авчирч, орон доогуураа хийж зарж, одоо ёстой маниасаа баян даа. Давхар дэлгүүртэй өөрснөө дээр суучихна. Гуанзантай хажуудаа шуудантай. Хажуутай бар мартай барыг нь эрх нь ирээгүй байгаа гээд ажиллуулахгүй байгаа юм гэнэ лээ. Тэднийх шиг баян айл алга. Аягүй сайхан

Отгонбаяр -

Яг тэрний эсрэг тохиолдол, өмч хувьчлалаар овоо юм авсан ч юу ч үгүй болцон тохиолдол байгаа уу?

Диваасүрэн -

Аа даа гайгүй, компаниудыг нь захирлууд нь авчаад л идсэн байх даа. Тэр наана бид нарыг гарч ирэхэд наана тэр юу байсан даа. Давхар байшингийн наана нэг улаан плита байсан даа. Тэр тэднийх чинь уул нь сумын засаг дарга байсан. Нөхөр нь Хайрханы хүн, авгай нь манай эндэхийн хүн тэгээд өвч хувьчлалын үер тэр газар тариалан хадлангийн трактор мрактор Хайрхан руу аваачиж тавиулчаад зарчихсан. Тэрийг хэлдэг хүн ч байхгүй, тэгээд хамгийн баян, ямар сайн даа манай сумынхан тэрэнгүүр засаг дарга хийлгэхгүй гэж үзээд байгаа байхгүй юу, байснийгээд гаргачихсан хоёр хүнийг нь унагаад байгаа юм. Тэгж байгаад эргүүлээд болчих гээд байгаа. Худлаа газар ажлаа хийж чадахгүй гэж унагааж байж хуучин байсныгаа гаргах сонирхолтой юм. Ингэж байгаад энэ чинь хэсэг хүн шагнал магналд явуулна. Тэгээд тэрийгээ дандаа дэмждэг улсууддаа өгдөг байхгүй юу, тэгэхлээр өнөөдүүл нөгөөхөө дэмжиж гаргаж ирэх гээд л, нөгөө муу хоёрыг дэмжихгүй энэ муу толгой юу юм. Юутай байсан юм. Тэр мууд сумын дарга болох мэдлэг чадвар ч байхгүй гэдэг дандаа.

Отгонбаяр -

Өмч хувьчлалаар хүн болгонд адилхан нэг хүнд ижил тооны мал тараасан ш дээ, овоо олон хүүхэдтэй тэрэнгээрээ нийт дүнгээрээ олон малтай болчихсон айлууд юу ч үгүй болчихсон одоо дараа нь юу ч үгүй болоод хоосорчихсон тийм тохиолдол байна уу? Танай суманд?

Диваасүрэн -

Гайгүй байхаа.

Отгонбаяр -

Малчид овоо хэдэн малтай болоод өсгөөд байна ш дээ тэ, ер нь хэний мал өсч байхын?

Диваасүрэн -

Энэ чинь одоо ажилтай л айлын мал өснө ш дээ. Хэн сайн малаа яаж байна тэр хүний мал л өснө ш дээ.

Отгонбаяр -

Малын хулгай танай энэ хавиар хэр зэрэг байна?

Диваасүрэн -

Малын хулгай энэ жил ёстой их болчихоод байгаа? Ерөөсөө хаа яваа газар нь алаад л машинд аваад явчихна. Алаад л. Малын хулгайг дарж ерөөсөө чадахгүй байна.

Отгонбаяр -

Ер нь бол энэ хулгайлчихлаа, тэр тэгчлээ гэдгийг мэднэ биз дээ? Тэр машинд ачсан хүмүүсийг мэдэх үү?

Диваасүрэн -

Мэдэхгүй, эндээсээ гаргадаг цаанаасаа ирж авдаг. Одоо ч бүүр амар болчихсон. Мэдээд яасан ч гэсэн гаргадаггүй. Гаргахгүй, энэ бүрд чинь нэг айлын юу билээ долоо зургаан шар байхгүй энэ багцаалчихсан байхад хүртэл сүүлд нь гаргаж ирээгүй ш дээ, дугуйгаа тэр гүүрэнд дээр солисон байсныг очоод барьсан гэсэн сүүлд нь гаргаж ирээгүй ш дээ.

Отгонбаяр -

Тээр?

Диваасүрэн -

Тэр хулгай хийсэн хүн хахууль өгчихсөн. Тэр хулгай хийсэн хүн банк ухсан юм шиг байгаа юм. Банк ухсан хүн гарч ирээд байхаар энэ дээр бол……замбараатай малыг хүн авдаггүй юм гээд л за яахав гээд л энд бол малын хулгай их гарна. Малын хулгайгаар баяжиж байгаа хүмүүс ч гэсэн байдаг байх.

Отгонбаяр -

Тийм байх шүү. Овоо юмтай болж байгаа, тэгээд болдог юм байхдаа.

Диваасүрэн -

Аа болдог л юм байлгүй.

Отгонбаяр -

Эгч та шүдлэн адуу барьдаг байсан гэсэн тэр тухайгаа яриач? Өчигдөр орой яриан дундуур тийм юм сонсогдож байсан? Амаргүй биз дээ?

Диваасүрэн -

Би ч одоо ээж, аавтайгаа үлдчихсэн. Хүүхэд хавар адуу мал барих хяргасан хөвүүр авахгүй, цаанаас нь заавал самнасан яасан хөвүүр авна гэнэ. Эхлээд бугуйлаа хийчихдэг юм тэгж байгаад татаад морь унахлээр нь нэг тэгж байгаа тогтчихдог байсан тэр үед яагаад ч тогтчихдог байсан юм бол,

Отгонбаяр -

Тэгэхлээр бас хүч ч байсан байна? Эв ч байсан байна?

Диваасүрэн -

Хүч ч гэж эв л байсан байх.

Отгонбаяр -

Эмэгтэй хүнд чадалтай юу байхав

Диваасүрэн -

Тэр үед хүүхэд мүүхэд гаргаагүй хорь, арван ес хорь л хүрч байсан болохоор тэгж байсан байх.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа эгчээ олон хүүхэдтэй нэгдлийн саальчин малчин хийх хэцүү ш дээ тэгэхлээр ар гэр хүүхэд шуухдынхаа ажлыг яаж хийдэг байв? Хүүхдүүд хувцаслах гэж бас зовлонтой ажил шүү дээ?

Диваасүрэн -

Үгүй тэгээд яахав, өөрөө нэг юм зохицуулна, хүүхэддээ дээл хувцас оёж өгнө. Гутал хувцас за яахав сүүлийн үед чинь гутал нэг юм олдоод байдаг болчихсон. Тэгээд мөнгөтэй юм болохоор тэгээд, Эрдэнэтийн орос дэлгүүр гэж нэг дэлгүүр байсан юм

Отгонбаяр -

Тийн

Диваасүрэн -

Тэрэнгээр их явна.

Отгонбаяр -

Оруулахгүй ш дээ? Тэгээд яаж авах уу?

Диваасүрэн -

Тэнд ажилладаг барьдаг таньдаг хүн амьтнаар юу яана. Хааяа ганц нэг оруулнаа тэр чинь бас. Тэгээд нэг орж хүүхдүүддээ гутал авна. Тэгээд юу яахаараа за нэг Эрдэнэт л явж ирье гэж ярина. Тэгээд л хэдэн хүүхдээ хувцаслаад яваад ирнэ. Тэнд очиж зохицуулна.

Отгонбаяр -

Та дээл мээлээ оёод өмсчихнө биз дээ?

Диваасүрэн -

Оёод өмсчихнө.

Отгонбаяр -

Тэгээд ингээд бодохоор малчин эмэгтэй хүн үйлдвэрлэлийн бүх талыг хийж байгаа байхгүй юу? Малаа маллана, сүү цагаан идээгээ боловсруулна, хувцсаа оёно. Хүүхдээ өсгөнө, төрүүлнэ, хоолоо бас хийнэ ш дээ.

Диваасүрэн -

Тэх хийхгүй юм байхгүй.

Отгонбаяр -

Тууварт явж байгаа эмэгтэй хөгшинтэйгөө хүүхэдтэйгээ ганц эмэгтэй хоолоо хийх үү?

Диваасүрэн -

Хийнэ хоол ундыг нь бүгдийг хийнэ. Тууварт эмэгтэй хүнтэй явах дуртай, хөдөө сайхан цай уудаг гээд.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ.

Диваасүрэн -

Майханд орсон ч гэсэн дэвсгэр дэвсчихсэн, юмаа хуруучихсан гэртээ байгаа юм шиг цэвэрхэн явна ш дээ. Хонож өнжих газарт чинь буугаад л хаягаа янзлаад. Юмаа дэвсээд. Тэгээд боорцгоо хийгээд л, хааяа талх аваад. Тэгээд боорцгоо хэд хоног идчихнэ. Ер нь эрэгтэй хүн бол хааяа юм болгоно. Эмэгтэй хүнтэй явахаар чинь боорцогтой, сайхан цайтай явна.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна аа, таны амьдарлын туршид таны ээжийн амьдарч байсан, таны амьдарч байсан одоо ингээд дараа үеийн таны өөрийн чинь охид хүүхдүүд бүүр ач зээ охидууд гээд ер их өөрчлөгдсөн ш дээ тэ, ер нь энэ ялгааны талаар та яриач?

Диваасүрэн -

Энэ ялгаа гэвэл зөндөө зүйл байдаг байхдаа.

Отгонбаяр -

Та ээжийгаа яг юу хийж байсныг яриач? Тэр үеийн малчин эмэгтэй хүн?

Диваасүрэн -

Тэр үеийн эмэгтэй чинь яахав дээ, сааль сүүгээ авна хүүхдүүдээ хүмүүжүүлнэ. Ар гэрээ авч явна. Манай аав чинь ийш тийшээ явцан хойгуур ар гэрээ зохицуулна. Тийм л юм хийдэг байсан байх

Отгонбаяр -

Одооныхоо нэлээн амар болсон байна уу?

Диваасүрэн -

Одооныхон ч амартаа амар , амаргүй дээ амаргүй юм болов уу даа гэж боддог. Одооны хүмүүс чинь архи их уух юм даа.

Отгонбаяр -

Харин тийм ээ?

Диваасүрэн -

Архи уугдаг болсноор гадагшаа гараад мотоцикльтэй ч юм уу машинтай гарвал таарч л олж авчирдаггүй юм бол архи уугаад тэгээд яваад байж ч магадгүй. Зарим нэг нь бол, зарим нэг нь тэгэхгүй ш дээ. Ер нь бол хэцүү газраа хэцүү, гайгүй газраа гайгүй байх юм.

Отгонбаяр -

Танайх чинь хэдэн хүүхэдтэй гэлээ?

Диваасүрэн -

Есөн хүүхэдтэй.

Отгонбаяр -

Та өөрөө бас есөн хүүхэдтэй билүү?

Диваасүрэн -

Тийн

Отгонбаяр -

Алдарт эхийн одон нэг, хоёрдугаар зэргийн одонтой?

Диваасүрэн -

Тийн нэг, хоёрдугаар зэрийн,

Отгонбаяр -

Тэр үеийн есөн хүүхэдтэй малчин эмэгтэйд одонгоос өөр төр тийм дэм урамшуулал засгаас өгдөг зүйл байсан биз дээ?

Диваасүрэн -

Өө одоо юу байсан.

Отгонбаяр -

Хүүхдийн мөнгө гэж юм байсан?

Диваасүрэн -

Тийм хүүхдийн мөнгө байсан.

Отгонбаяр -

Хүүхдийн мөнгө гэж байдаг өөр эмэгтэй хүн гэдэг утгаар нь үгүй?

Диваасүрэн -

Үгүй

Отгонбаяр -

Та архидалт гэж ярьлаа ш дээ, энэ архидалт гэдэг юм хуучих байсан юм уу?

Диваасүрэн -

Байгаагүй. Манай аав маавын үед энэ цагаан архи гэдгийг чинь дэлгүүрт зардаг байсан ш дээ. Тэрийг нь авдаг хүн гэж байгаагүй. Би аавтайгаа мод юу яачихаад хийчихээд аав хоёулаа ороход аав маань надад хэл үзэм авч өгөөд, аав маань өөртөө гонзгор 100 грамм байсан юм болов уу, тийм юмаар нэг хэмжиж уучихаад тэгээд гараад явчих жишээтэй. Түүнээс биш гадагшаа шилээр нь авч гарч байгаагүй юм. Дэлгүүр дотор тэгж граммалж зардаг байсан. Энэ хөдөө газраа тогоо нэрж л юу яана уу гэхээс, тэгээд тэрийг чинь улсууд шил мэл юм муманд хийгээд тавичихна. Тэгээд тэрийгээ орж ирсэн хоёр хөгшин хүнд гаргаж өгнө үү гэж ярина. Тэгээд хөгшин хүмүүс нь орж ирдэг юмуу, тэгээд нөгөөдөхийг нь тавьчаад яриад л байна уу гэхээс учир зүггүй л тонгойлгоод байхгүй. Ярьж ярьж амсана тэгээд суугаад байна. Тэрийг чинь өдөржингөө ууна. Одоо бол шавдуулж байгаад тэр дороо ууна. Ярьдаг сайхан ойтой тоотой улсууд байж, одоо ч уулзсан улсуудад ярьдаг юм ч алга. Тэр үеийн улсууд яасан их ярьдаг юмтай байсан юм. Ямар байнга холбоотой юм байх биш тэгж нэг бие биеэнтэйгээ ярьдаг улсууд байдаг байсан байх.

Отгонбаяр -

Одоо суман дээр бол архидалт их биз? Улаанбаатарын өвгөнтийнхөн гэдэг шиг тийм байнга уудаг хүн бий юу?

Диваасүрэн -

Бий бий.

Отгонбаяр -

Тэр хүмүүсийн цаад ар амьдрал ямар байхын?

Диваасүрэн -

Ажилгүйдээ л тэгж ууж байгаа ш дээ.

Отгонбаяр -

Тэр архины мөнгөө хаанаас олдог юм?

Диваасүрэн -

Мэдэхгүй, тэр архины мөнгө хаанаас олдог юм. Архи уух мөнгө л гараад ирдэг юм байлгүй. Би ерөөсөө ойлгодог юм. Мөнгөгүй мөнгөгүй гээд байдаг юм, архи уух мөнгө хаанаас олоод байдаг юм бүү мэд. Хаанаас ч гарч ирнэ гэхэв дээ. Зээлээд аваад уугаад байхлаар хүн сүүлдээ авахгүй гээд өгмөөргүй юм, тэгэхлээр тэгээд аргыг нь олдог л хэрэг байх.

Отгонбаяр -

Ерэн оноос хойш энэ хүмүүсийн амьдралд малчид, сумын хүмүүсийн амьдралд яг ямар ямар өөрчлөлт гарав та энэ талаар яриач? Өмнөх үетэй харьцуулахад?

Диваасүрэн -

Ерэн оноос хойш чинь амьдрал сайжирсан.

Отгонбаяр -

Ямар ч байсан бүгдээрээ өмч хөрөнгөтэй байсан?

Диваасүрэн -

Бүгдээрээ өмчтэй болсон, зарим нэг юм хийдэг хүмүүс нь бүүр дэлгүүртэй ч гэл болчихсон улсууд байна. Янз янзын юм хийж байна даа. Зарим нь хөдөөнийх гэлгүй хаустай ч гэл болчихсон байна. Төв газар хот руу байр сууц авсан хүмүүс байна мөнгөөр.

Отгонбаяр -

Сайн тал руугаа их юм болсон байна тэ, муу тал руугаа өөрчлөгдсөн юм юу байна?

Диваасүрэн -

Өө байна, архи уух хулгай хийх зарим нэг талаараа

Отгонбаяр -

Сумын төвд ажилгүй хүмүүс их байна биз?

Диваасүрэн -

Сумын төвд их.

Отгонбаяр -

Ажил олдохгүй?

Диваасүрэн -

Ажил олдохгүй, бага газар, өөрөө өөрснөө юм олж хийхгүй бол олдохгүй. Энэ жил овоо нэг барилга барьж тэрэнд ажилгүй хүүхдүүд нэг юм хийж, тэгээд одоо тэр нь дуусч байгаа.

Отгонбаяр -

Барилгын л ажил олддог гэсэн үг байх нь?

Диваасүрэн -

Тийн, хөдөө гараад мал малла гэхлээр дургүй. Юмтай айл нь аваад мал маллуулъя гэхлээр дургүй, би бол гуйдаг, энэ малтай айлын малыг сайхан малла гэж хэлдэг. Тэгээд амьдармаар байхад тийм юманд аягүй дургүй байна.

Отгонбаяр -

Ерөөсөө малч биш байна, ажилсаг биш л байна тэ?

Диваасүрэн -

Тийн ажилсаг байна гэсэн үг, биед амар байвал амьдрал ямар байх нь хамаагүй юм шиг байх юм, хүн уул нь амьдарлыг сайхан байж байж амьдрах гэж гүтгэдэг. Тэрнийгээ боддоггүй улсууд их байна байна.

Отгонбаяр -

За Диваасүрэн эгчээ хоёулаа эхний яриагаа ингээд дуусгая.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.