Galdan
![](../assets/images/interviewees/990363.jpg)
Basic information
Interviewee ID: 990363
Name: Galdan
Parent's name: Sürenhor
Ovog: Hiad
Sex: m
Year of Birth: 1948
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
belief
funerals
environment
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
Диваасүрэн эгчээ хоёулаа одоо хоёрдох яриагаа эхлэе. Одоо хоёулаа тэр соёлын довтолгооны тухай яриа. Нэг соёлжилтын үзлэг гэдэг юм байсан, соёлын довтолгоон гээд? Малчин айлыг юуг шалгадаг байв? Юу бэлдүүлдэг байв? Та нар яаж ороцдог байв? Энэ талаар?
Диваасүрэн -
За даа ор хөнжлийн даавуунаас үзнэ дээ, ор хөнжлийн даавуу хоёр, гурван ээлж байх ёстой гээд л, хүн бүгд тус тусдаа хөнжилтэй тийм байх ёстой гэж үздэг байсан даа. Тэгээд тэнд үзэхгүй юм байхгүй дээ, хөлийн шүүгээ хүртэл үзнэ. Тэр бүхийг юмыг үзнэ.
Отгонбаяр -
Хөлийн шүүгээ гэж тэр үүдний тэ?
Диваасүрэн -
Тийн тэр эд нарын чинь ариун цэврийг үзнэ. Тэгээд хиртэй байна уу гэж нэгдүгээр хөвөнгөөр арчиж үзнэ, тэгээд хэртэй байвал торгож нөгөөдөхийг минь сумын улаан буланд аваачиж ийм муухай заваан байна гэж ярина.
Отгонбаяр -
Тэрийг улаан буланд аваачаад өлгөчих үү?
Диваасүрэн -
Өлгөнө
Отгонбаяр -
Хажууд нь нэрийг нь бичээд өлгөх үү?
Диваасүрэн -
Арай ч өөрийг нь аваачиж зогсоохгүй байх. Тэгж л байсан даа, гадуур дотуур тэр хог шороо үзэхгүй юм байхгүй. Аяга шанага цэвэрлэдэг юм нь хүртэл нөгөө алчуур нь тус тусдаа,
Отгонбаяр -
Тэр үед хөнжлийн даавуу, гар нүүрийн алчуур, саван бок дэлгүүрт байсан уу?
Диваасүрэн -
Бок гэж юм ерөөсөө байгаагүй. Барааны саван, гар нүүрийн саван л байсан.
Отгонбаяр -
Барааны саван нөгөө хар саван уу?
Диваасүрэн -
Тийн. Зузаан хар саван.
Отгонбаяр -
Ор хөнжлийн даавуу сумын төвийн дэлгүүрт хүрэлцээтэй байсан уу?
Диваасүрэн -
Тэр үед чинь тийм юм байгаагүй, өөрснөө юмаа авч байгаад оёчихдог байсан.
Отгонбаяр -
Даавуугаа
Диваасүрэн -
Даавуугаа авчихдаг байсан.
Отгонбаяр -
Өө за тэгээд оёх уу?
Диваасүрэн -
Оёно, оёлгүй яахав,
Отгонбаяр -
Хөөх мал хуйтэй, олон хүүхэдтэй хажуугаар нь
Диваасүрэн -
Тэр чинь ч яахав ажил биш нөгөө юу малаа хотлуулчаад оёчино. Оёдлын машин гэдэг юм гарч нүд сайн байхад чинь шөнө өдөр ялгаагүй. Түүртэй юм байхгүй.
Отгонбаяр -
Усанд ор гэж шаарддаг байсан уу? Малчдыг
Диваасүрэн -
Аа усанд ор гэнэ.
Отгонбаяр -
Одоо хангай газар устай юм уу?
Диваасүрэн -
Устай, гэртэй орох нь орно зуны цагт бол бид нар чинь гадаа аваачиж гадас шааж байгаад цагаа юм аваачаад бүч яаж байгаад тэгээд тэрэн дотор байнн тавьж байгаад орно.
Отгонбаяр -
Танай ээжийн үед, оёдлын машингүй үед хүмүүс дээл хувцсаа яаж оёдог байсан бэ? Дандаа гараараа оёдог байсан уу?
Диваасүрэн -
Гараараа оёно.
Отгонбаяр -
Яаж оёх уу? Хөвөрдөж үү?
Диваасүрэн -
Хөвөрдөхийг нь хөвөрдөнө, шаглахыг нь шаглана.
Отгонбаяр -
Үгүй гүймэн нарийнаа,
Диваасүрэн -
Тийн тэр үед л хэцүү байж дээ. Олон хүүхэдтэй хүн чинь. Манай муу ижий чинь
Отгонбаяр -
Гутлаа гараараа хийдэг байсан тэ?
Диваасүрэн -
Тийн.
Отгонбаяр -
Та тэр гутал хийдэг технологи мэдэх үү? Ээжийнхээ хийж байсныг?
Диваасүрэн -
Өө тэгээд, гутлын улыг ширнэ гэдэг юм байдгийн тэгээд ширээд л улаа хийж л орхино.
Отгонбаяр -
Тэр соёлын хөдөлгөөний, соёлжилтийн сайн тал гэж байсан байх тэ?
Диваасүрэн -
Аа тийн тэр чинь урд үеийн тооно, унь чинь будаг гээж юм байхгүй будаггүй байж байлаа. Дандаа ил гал түлдэг. Тэгээд тэрийг чинь юу яаж арилгах гээд бид нар чинь удсан утаа чинь будаг шиг болцон байдаг юм.
Отгонбаяр -
Тийм байна.
Диваасүрэн -
Тэгж арилгадаг байсан юм чинь. Тэгээд ор хөнжил гэлгүй дээл дээгүүрээ тавиад унтчихдаг байсан юм чинь тэрнийг чинь бас хөнжил нөмрөөд унтдаг болгочихсон. Даавуутай болсон.
Отгонбаяр -
Зуухтай болсон.
Диваасүрэн -
Зуухтай болсон, ариун цэвэр бас эрүүл мэндэд хэрэгтэй юм байсан.
Отгонбаяр -
Социолизмийн үед хүмүүсийн сүсэг бишрэлийн асуудал их хаалттай байлаа ш дээ.
Диваасүрэн -
Тийн
Отгонбаяр -
Тэр дундаа малчид их сүсэг бишрэлтэй байсан? Тэгээд бурхан тахилаа яаж хадгалдаг байв? Шүтдэг юм болов уу? Энэ талаар ямар өөрчлөлт гарав?
Диваасүрэн -
Тэр чинь түрүүч нь хураалгах нь хураалгаад, шатаахыг нь шатаагаад, гэр мэрт нь тийм юм байлгахгүй, тэр айхтар улсууд нь эн тэнд хийж даавуунд боогооод хаданд хийчихсэн, хонинд явсан хүүхэд олоод тоглоод байсан тийм л байсан.
Отгонбаяр -
Аав ээж чинь одоо бурхантай байсан уу? Бурхан тахилтай гэртэй?
Диваасүрэн -
Уул нь одоо шүтэж байсан л даа, тэгээд сүүлд чинь тэрийг чинь ерөөсөө байлгахгүй байсан юм чинь. Тэгэхлээр нь аваачаад хаданд хийчихсэн.
Отгонбаяр -
Авдрандаа нуугаад, жаазныхаа зурагны ард хийдэг байсан гэсэн.
Диваасүрэн -
Зарим улсад л байсан, ихэнх нь байгаагүй ээ. Байсныг нь шатаах нь шатаагаад, хагалахыг нь хагалаад, хүүхэд хоньд явахаар ганц сайхан тоглоом байсан. Айл гэр болж тоглоно,
Отгонбаяр -
Нөгөө бурхнаар нь?
Диваасүрэн -
Нөгөө бурхнаар нь. Тэгээд нөгөө цөгц мөгц гээд юмнуудаар нь тоглодог. Бүгд л бараг тийм юм байсан байх. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь эвдээд хаядаг юм байгаа биз дээ. Заримдаа ч гэсэн хүмүүс тэнд байдаг агуйтай уул руу хонинд явж байгаад юу яалаа гэж байдаг.
Отгонбаяр -
Юм оллоо.
Диваасүрэн -
Тийн. Бөмбөгөр тийм хүрд юм шиг байгаа юмаа бас мөнгө юм шиг тийм юм уулнаас олсын гээд, тэр лүү л нуусан юм байлгүй.
Отгонбаяр -
Ерэн оноос хойш чинь хүмүүс шүтэх эрх чөлөөтэй боллоо ш дээ.
Диваасүрэн -
Аа тийн.
Отгонбаяр -
Энэ талаар хүмүүсийн шүтлэгт их өөрчлөлт орсон шүү дээ?
Диваасүрэн -
Тийн зөндөө л болсон. Одоо ч бурхан шүтдэггүй хүн байхгүй болсон, ном уншихгүй хүн байхгүй болсон. Лам ч олонтой шүтдэг хүн ч олонтой болсон. Би ч шүтлэгтэй гэхэд хаашаа юм нэг их гүн орж чадаагүй л яваад байдаг юм. Өөр зүгээр яахав дээ, амьтан хүн яагаад байхлаар болдоггүй юм болов уу гээд хааяа нэг цагаан сар өнгөрөөгөөд засал масал гандан дээгүүр нэг ордог юм даа.
Отгонбаяр -
Хот ороод уу?
Диваасүрэн -
Үгүй ээ, үгүй энд байгаа гандан.
Отгонбаяр -
Энд гандан байгаа юу?
Диваасүрэн -
Тийн байгаа, бас нэг айхтар үнэн байх гээд шүтээд байж чаддаггүй юм. Лав л нэг их тэгдэггүй зөрүүд юм уу хаашаа юм манайхан чинь тэгээд байдаггүй юм. Бүгдээрээ л нэг тийм юм. Тэр бөө мөө бүр дэмий л юм. Сая ч одоо тэр бөөг загнахаар нь галд нь шатааж байна ш дээ. Тэр одоо үхснийнх нь бөө байх уу, хүн алж мөнгө олж байна ш дээ.
Отгонбаяр -
Бөө хүн шатаачихлаа хаана?
Диваасүрэн -
Улаанбаатарт гэсэн.
Отгонбаяр -
Өө тийм үү? Мэдээгүй ш дээ.
Диваасүрэн -
Нэг их айхтар лав шүтлэгэнд орж чаддаггүй юмаа. Тэгсхийгээд яахав үнэн, худлаа хоёрын дунд л, нэг тиймэрхүү л байдаг юм. Аягүй их шүтлэгтэй хүн байдаг л юм байна лээ.
Отгонбаяр -
Ер нь сумын хүмүүсийг харж байхад, ойр тойрныхоо хүмүүсийг харж байхад, шүтлэгтэй хүмүүс их байна биз?
Диваасүрэн -
Байлгүй яахав.
Отгонбаяр -
Өмнө нь хаалтай байж байгаад тэгсэн болохоор. Энэ сэдвээр хоёулаа нэг яриад орхиё. Оршуулга, хуучны цагт хүмүүс нас барсан хүнээ яаж хөдөөлүүлдэг байсан. Тэгээд тэр байдал өнөөдөр яаж өөрчлөгдөв танай нутагт?
Диваасүрэн -
За даа, хуучин цагт манайхан чинь яаж байгаад яагаад яагаав ил тавьдаг байж, одоо бол ерөөсөө том том чулуу дээр нь гаргаад л юу яагаад л байх юм байна ш дээ. Тэгж л их оршуулдаг болчихсон байна. Тэр ч нэг их сайн биш байх газар орчноо яагаад, дээр үеэд их сайхан байсан ш дээ. Эн тэнд ганц хоёрхон газартай, тэгээд тэнд чинь жилдээ түрүүч нь арилаад, түрүүч нь байж л байдаг одоо ч яахав эн тэндгүй хөшөө болчихлоор чинь тэлээд л яваад байна. Газар нь багадаад
Отгонбаяр -
Тийн ш дээ
Диваасүрэн -
Тийн би ил нь дээр юм уу гэж боддог ш дээ. Зарим хүмүүс чинь ил муухай ижий, аавыгаа ил тавичаад явах муухай гэж л ярьж байхын тэгээд одоо яахав дээ нэгэнт зохиццон юм чинь. Би бол тэгж боддог юм.
Отгонбаяр -
Уламжлал нь бол бүгд л ил тавьдаг уу?
Диваасүрэн -
Тийн.
Отгонбаяр -
Нэг их уддаггүй байсан юм шиг байгаа юм түрүүчийн цагт чинь.
Диваасүрэн -
Удахгүй удахгүй, долоо хоногийн дотор л арилчина.
Отгонбаяр -
Гаргаж хөдөөлүүлэхдээ бол бараг нас барсан шөнө нь үүрээр гаргаад тавьчихдаг байсан юм биш үү? Танай энэ хавьд яадаг байсан?
Диваасүрэн -
Манай энэ хавьд чинь эцэг эхийг бол долоо хоног байлгаж байгаад тавьж байсан.
Отгонбаяр -
Шарлийг нь уу? Гэртээ юу?
Диваасүрэн -
Тийн гэртээ,
Отгонбаяр -
Өө тийм үү? Их өөр юм байна ш дээ?
Диваасүрэн -
Буян хишиг нь тогтоно, гүйцэт юу яагаагүй байна гэж байсан. Тэгээд долоо хонуулдаг тийм байсан. Одоо ч долоо хонох нь ч хоноод хонохгүй нь хонохгүй болж.
Отгонбаяр -
Зун халуун цагаар бас хэцүү ш дээ тэр чинь?
Диваасүрэн -
Тийн гэхдээ халуунд чинь бас гайгүй байж байгаад л яачихдаг л юм шиг байна лээ.
Отгонбаяр -
Аан за танай энд одоо ч гэсэн тэгдэг юм уу?
Диваасүрэн -
Хонуулах нэг нь хонуулна, хонуулахгүй нэг нь хонуулахгүй. За тэгээд бас өдөр судар нь яаж таарч байна тэрнээс бас их юм болно. Тийм олон хоновол өдөр таарахгүй тэрнээс наана гаргах юм байна. Ямар ч байсан тав хонуулдаг.
Отгонбаяр -
Бас овоо олон хонуулдаг юм байна ш дээ. Бүүр дээр үед танийг хүүхэд байхад нас барсан хүнийг яаж хөдөөлүүлдэг байсан бэ? Удаадаг байсан уу?
Диваасүрэн -
Бас л удаадаг байсан. Нэг хэсэг улсууд нь болохоор манай ижий аав болохоор тэгж ярьдаг байсан ш дээ. За тэр хүнийх юм болохоор дөнгөж нас барахаар аваад явчихдаг юм гэж ярьдаг байсан. Тэр бас өшөө юм байсан юм байгаа биз дээ.
Отгонбаяр -
Тийн манай тэр баруун тийшээ бол ерөөсөө тэгж удаахгүй, өглөө нас барлаа бол тэгж хонуулахгүй. Тэгээд л унатаад өгнө.
Диваасүрэн -
Өө за, тийм юм байсан юм шиг байна лээ тэгж ярьдаг байсан. Хүнийхэн тэгээд аваад явчихдаг гэж ярьдаг байсан. Тийм ёс байдаг юм байна л даа.
Отгонбаяр -
Ер нь тийм өөр байж, танай энд чинь ялангуяа ээж аавыг бол удаах талдаа юм байна ш дээ. Бас өөр юм байна. Танай энд эгчээ байгаль яаж өөрчлөгдөж байна? Газар усны нэр өөрчлөгдөж байна уу?
Диваасүрэн -
Нэр яахав дээ, нэгдээд нэг аймаг байсан юмыг тараачихаар шинэ ирсэн хүмүүс газрын нэрийг мэдэхгүй болохоор өөрийнхөө дуртай дуртайгаар нэрлээд өөрчлөгдсөн юм байна л даа.
Отгонбаяр -
Яаж өөрчлөгдөж байна?
Диваасүрэн -
Хуучин энийг чинь Яс толгой гэж байсан бол одоо өшөө нэр өгцөн байх шиг, энэ талдаа манайхны хүүхдүүд ижий аав нь мэддэг юм болохоор гайгүй. Тэгээд жоохон доошоо уруудахаараа янз янзын нэртэй болно. Хуучин байсан газрын нэр байхгүй, өшөө жаахан төсөөдүү маягийн нэг өгөөд буулгачихсан байдаг юм. Мэдэхгүй улс чинь яахав дээ. Буруу харж хэлээд л бидний толгой ч гэнэ ну тэгээд л, тиймэрхүү маягтайгаар тэгж нэр өгсөн хүн зөндөө л байдаг юм шиг байгаа юм.
Отгонбаяр -
Байгаль, өвс ургамал, ус өөрчлөгдөв үү?
Диваасүрэн -
Аа ус их өөрчлөгдсөн байна. Өвс ургамал ч урьд нь мал цөөн байсан юм шиг байна. Мал багатай болохоор ургамал нь сайн ургадаг байсан. Одоо ч зөндөө малтай. Зөндөө малтай болохоор ургамал ургах нь бага бас дээрээс нь дөрвөн цагийн эргэлтэнд дээш доошоо гараад л идээд байгаа юм чинь тийм талдаа ч байгаа байх гэж боддог юм. Түүнээс биш ургахгүй байгаа юм ч биш. Яахав гантай зун ургахгүй л байх л даа түүнээс биш мал их өссөн юм л гэж боддог юм. Дээр үед чинь малтай байгаагүй л юм байна. Манай цөөхөн улсууд баян тарган байсан.
Отгонбаяр -
Энэ гол усгүй болцон юм байна ш дээ, ус яагаад ингээд багасцан гэж бодож байна?
Диваасүрэн -
Энэ одоо мэдэхгүй, усны түвшин доошилсон юм болов уу? Зарим нь байгальтайгаа буруу харьцснаас болоод байгаа гэж ярьдаг. Тэр нь хаашаа юм бол мод хад ихтэй газар бол энэ улсууд чинь залхуураад машинаар ямар л байдаг юм машинаар дээшээ гарахаасаа залхуураад энэ нам доор газраар нь дууссан. Манай энэ хавийн энэ уул ч хэзээнээсээ догшин гээд хүмүүс мэддэг болохоор гар хүрдэггүй. Энэ ширгэцэн байх юм энэ одоо яагаад ингээд байгаа юм бол. Модонд нь хүрээгүй. Усны түвшин их доошлохоор тэгдэг юм болов уу гэж би боддог юм. Зарим газар бол, зарим газар ч бол яахав хүний харьцаатай болдог юм байгаа л байх.
Отгонбаяр -
Танай энд газар ухаад алт хайгаад байгаа юм бол гайгүй биз?
Диваасүрэн -
Байхгүй ш дээ.
Отгонбаяр -
Тийм байх.
Диваасүрэн -
Уурхайнууд бол байгаа. Сайханы уурхай, Эрээний уурхай гээд. Сайхан уул гээд тахилгатай уул байдаг юм. Тэрнийг одоо хуучин нүүрсний уурхай байсан байсан тэрнийг сүүлд энэ зах зээлийн юугаар яачихаад больцон байсан нь одоо тэгээд улсууд бэлчээд, хятад мятад авч байгаа гээд яриад л байх юм байна. Жагсаал цуглаан хөдөлгөөн гээд өнөөтөх уулаа уухуулахгүй гээд юм болоод л байх юм байна. Одоо ус мус нь өөрчлөгдөж барьж байна гээд. Хоёр гурван уурхай л байгаа манай энд.
Отгонбаяр -
Моби толгой гэж байгаа юу танай энд? Сум болгонд моби толгой гэж байхын?
Диваасүрэн -
Энэ хавьд тийм юм байгаа гэж байна лээ. Бас байгаа гэж байна урагшаагаа гараад. Сүлжээ барьдаг газраа л тэгдэг юм байхдаа.
Отгонбаяр -
Тэгэхлээр нөгөө хуучин нэр нь мартагдана гэсэн үг ш дээ тэ?
Диваасүрэн -
Тийн ш дээ, тийм л байхдаа.
Отгонбаяр -
Дахиад нэг ийм асуулт байна. Танай ээж аавын амьдарч байсан үе энэ социолизмийн үед байсан гэр бүл одоо яаж өөрчлөгдөж байна? Олон хүүхэдтэй болсон уу? Цөөн хүүхэдтэй болсон уу? Ер нь гэр бүл салалт хэр зэрэг байсан бэ? Одоо ямар байна?
Диваасүрэн -
За яахав урдны цагт яахав дээ харин гэр бүл салалт чинь гайгүй байсан ш дээ. Тэгээд салсан гэр бүлийг чинь захиргааны арга хэмжээ авна. Тэгээд цааш нь хурал хуйгаар оруулна, зөндөө юм болдог байсан. Тэре үед чинь салалт гайгүй байсан одоо бол харин өдөртөө нийлж салах болсон байх.
Отгонбаяр -
Тэр үед ер нь захиргаадалт байгаагүй бол салахаар л байсан уу?
Диваасүрэн -
Тэгээгүй бол яах байсан юм бол доо мэдэхгүй. Салаад яахын гэдэг байсан юм уу, ер нь гайгүй байсан юм даа. Яг ингэвэл яах байсан юм бол мэдэхгүй. Одоо салж нийлэх чинь ёстой сайн дураа хүрэх юм бол байна, байхгүй бол байхгүй. Одоо тэгээд бас энэ нэг юу гаргаад байна ш дээ. Гэр бүл болсон улсуудад 500000 цаас өгнө гэж. Тэрнийг авах гэж санаа сэтгэл нийлээгүй мөртлөө мөнгө авах гэж хуваадагч юм уу, хуваадаггүй ч юм уу баахан улсууд тэрийг аваад салсан улсууд зөндөө л гарлаа.
Отгонбаяр -
Хаахннн мөнгөө авчаад тэгээд салчихдаг?
Диваасүрэн -
Тийн. Тэр мөнгөтэй холбоотой гэр бүл их боллоо. Тэр чинь дэмий шахуу юм.
Отгонбаяр -
Та хэдэн хүүхэд өрх тусгаарлаж гэр барьж өгсөн бэ?
Диваасүрэн -
Манай есөн хүүхэд есүүлээ гарсан.
Отгонбаяр -
Есөөс чинь хэд нь хүү билээ?
Диваасүрэн -
Гурван хүү
Отгонбаяр -
Гурав нь хүүд гурван гэр бэлдэж гаргасан уу?
Диваасүрэн -
Тэгсэн
Отгонбаяр -
Танай энд гэр барихад яадаг вэ? Ямар ёслол болдог вэ? Хүүд юу юу бэлдэх вэ?
Диваасүрэн -
Хүүд ч одоо ингээд л бүрэн тавилгатай нь
Отгонбаяр -
Бэрийн талаас тавилгаа юу юу авчрах вэ?
Диваасүрэн -
Сүүлийн үед чинь, хивс мивстэй ор мортой ирдэг болсон байна ш дээ. Бүрэн хэрэглэлтэйгээ. За зарим нь авдар, гал тогоотой ч ирж магадгүй. Өмнө нь хуучин өөрснөө л бүх юмаа, би чинь яг зах зээл эхэлж байхад 91онд хамгийн том хүүдээ гэр барьсан юм. Зун эхлээд Улаанбаатар орж айраг зараад Намхай бид хоёр, ерөөсөө бизнес эхлэж байгаа нь тэр. Том ёнкосны саванд айраг хийгээд найман сард явж хэдэн сард ирж байлаа да. Тэгж айраг зарж Улаанбаатар хот эрүүлний үйлдвэр мүйлдвэрээр жаал давхиад, нэг цагдаад баригдаж яачихаад, тэгээд юун дээр очиж учраа үнэнгээ хэлж цагдаагийн газар нь очсон чинь, айраг аваад ир гээд бөөн баяр айраг аваад ирсэн саваа гэсэн тавийн кастрол ямар тэрийг нь хүнд дүүргэхгүй оруулж өгөлтэй нь биш, нөгөөдөхийг нь дүүргээд аваад орсон. Тэгсэн айраг уугаад чигтээхэн сайхан нөгөөдүүл чинь, за засгийн газрын үүдээр битгий яваарай гээд бичиг хийж өгч байсан.
Отгонбаяр -
Ёстой гоё явдал байна ш дээ.
Диваасүрэн -
Тэгээд эндээсээ яаж байж, бид нар чинь тэр хойно дэнжийн мянгад зах дээр аваачаад, тэгээд зах дээр айргаа зараад сүүлд нь цагдаа магдаатай ч танилцчихна. Тэд нар чинь машин дээр гарч ирээд сууцан биднийг чинь хамгаалчихна. Хамгийн сүүлд нь айргаа дуусчихаад наашлахдаа нөгөө захын цагдаа хоол бууз хийж цай уу гээд тэгээд нэг шил архи, буузыг нь идчихээд наашаа гарсан.
Отгонбаяр -
Өөрөө таван тонн айрагтай явсан гэж байгаа.
Диваасүрэн -
Тийн. Айргаа сайхан угаачихгүй. Зах тарахад л болдоггүй шүү, гэхээр нь айгаад сайхан захын хашаан дотор тавиад явчихдаг байсан. Тэр нь буруу л юм байна лээ. Зах дотор юм аваарай, идээрэй гээд гуагалж байгаад гарч ирэхэд л ам нь цангацан байдаг. Тэгэхэд бас одоотой адил биш наймаа дөнгөж эхлэж байсан юм чинь. Тэгээд гараад ирээд цангахдаа гялгар уутыг чинь хоёр давхарлаад тэнд мэнд хүртэл айраг хийж уугаад тэнд жаахан яаж байж арван хэд хоносон юм.
Отгонбаяр -
Хөөх тэгээд арван хэд хонож байж таван тонн айраг дуусгасан уу?
Диваасүрэн -
Тийн
Отгонбаяр -
Тэгээд цагдаа магдаагаар яваад тэ?
Диваасүрэн -
Тийн
Отгонбаяр -
Литр айргаа хэдээр зарж байсан бэ?
Диваасүрэн -
За нэг шил айргийг хэдээр зарж байсан юм болоо би,
Отгонбаяр -
Аягаар ч өгч байсан байх тэ?
Диваасүрэн -
Тийн аягаар өгч байсан. Нэг айргаа 500 гэсэн бодолтой, 250 аар өгч байсан юм болов уу, Намхай л сайн мэдэж байгаа даа тэрийг уул нь. Хэдээр өглөө дөө бас мартчихаад байна. Тэгээд хүрч ирээд аймгийн баруунтаа тэнчээ гэр барьж байлаа.
Отгонбаяр -
Тэгээд гэр мэрийхээ юмыг хотоос бэлдэж ирсэн үү?
Диваасүрэн -
Юмнууд зэхээд л яваа. Уул нь ч юмнууд зэхчихсэн байсан. Гэрийнхээ юмнуудыг янзалчихсан байсан. Тэгээд л болоод л байсан. Орны бүтээлэг, жааз тиймэрхүү юмнууд авч ирээд намар хүрч ирээд инчээ гэр барьсан. Зах зээлийн урд нь мал туугаад байхдаа Эрдэнэт ороод хивс зэхчихсэн байсан. Өргөн битүү хивстэй хоёр ортой, хивсэн аравчтай тийм гэр барьж өгч байсан юм. Тэгээд яахад чинь улсууд ийм хулдаас эн тэр гараагүй байсан. Эрмээн хуулдаг эрмээн бас аваад ирсэн байсан. Тийм юм дэвсчээд байж байсан чинь улсууд өө ёстой сайхан гэр болж найр эн тэрийг чинь энэ журмаар ингэж л хийж байя гэж тэгж л амьтан юу яаж байсан юм даа. Эхлээд их л сайхан гэр барилаа гэж байсан. Одоо тэрнээс хойш чинь одоо тэгэхэд чинь манай хүүд чинь гэрийн мялаалга гээд юм өгнө ш дээ. Арван цаас л өгдөг байсан үе. Одоо чинь ах дүү нараар чинь очихлоор чинь хивсгүй болцон ах дүү аль ч талаас нь шараа гээд байдаг болцон юм байна. Хивсээр л овоолоод дараад алчих шахдаг болчихсон юм байна. Тэр үед чинь хивс гэдэг ойлголт ерөөсөө байхгүй.
Отгонбаяр -
Манай нутагт чинь ноднин билүү, нэг айл хурим хийсэн. Хивсээр нь бараг дэлгүүр нээхээр болчихсон байна гэсэн.
Диваасүрэн -
Хүн бүгд хивс бариад өгчихөөр хивсийг чинь яаж багтаадаг юм аргагүй ш дээ. Ямар бүгдийг нь дэвсээд аравч болгоод хадалтай нь биш дээ. Тэгээд хүн дахиад хивс барьж өгөхөөр ямар дахиад дэвсэлтэй биш дээ. Одоо яахын
Отгонбаяр -
Тийм дээ.
Диваасүрэн -
Тийм л байдаг болчихсон одоо бол найгүй болчихсон юм байна лээ.
Отгонбаяр -
Социолизмийн үед нэг иймэрхүү даавуу ч юм шиг аравч байлаа ш дээ.
Диваасүрэн -
Тийн ш дээ, ийм л аравч байсан.
Отгонбаяр -
Одоо бүх айл хивсэн аравчтай болчихсон байна, бараг хөшиггүй.
Диваасүрэн -
Тийн. Харин одоо жаахан байж байх шиг байна бүүр хатавч наасаа эхлээд нөгөө хивсээ татчихдаг.
Отгонбаяр -
Хөөх
Диваасүрэн -
Тэгээд яадаг юм нөгөө хивсээр чинь өөр яадаг юм.
Отгонбаяр -
Өвөл бол дулаан байна тэ?
Диваасүрэн -
Өвөл дулаан байна л байх л даа. Тиймэрхүү маягтай байдаг юм тэгээд бэрээ хадаг тавихдаа ирж гуйж авдаг.
Отгонбаяр -
Хадаг тавихдаа юутай очих уу?
Диваасүрэн -
Хадаг тавихдаа бас л архитай, айрагтай. Одоо тийм болсон юм уу, намайг тавихад л Нямаа чинь хүүгээ бэр авахаар явчаад хүрээд ирсэн. Нямаа бид хоёр арван литр айрагтай мотоциклиор яваад ирж байсан юм. Одоо чинь юу вэ, машинтай ачаатай зөндөө олуулаа очоод ундуй сундуй согтуу ирдэг юм гэсэн.
Отгонбаяр -
Тийн зарим нь тэгдэг гэсэн.
Диваасүрэн -
Тэгэхэд чинь тийм юм явдаггүй. Бараг хулгайгаар шахуу явдаг байсан үе юм чинь. Мордоод орой нь явчихдаг. Одоо зөвхөн тийм юм эхлэж байсан үед хадаг тавьчаад ирдэг. Одоо чинь чигтэйхэн юм болдог.
Отгонбаяр -
Одоо бүүр улам л нүсэр болоод байх юм тэ?
Диваасүрэн -
Хорь гучин шил архитай тэргээрээ архидаж байж гуйдаг болсон юм шиг байна лээ.
Отгонбаяр -
Хуримын ёс төр та энэ нутагт хатуу юу?
Диваасүрэн -
Гайгүй гайгүй.
Отгонбаяр -
Харин тийм байх талтай юмаа. Баруун тийшээ бол мөн хатуу шүү дээ.
Диваасүрэн -
Тийм гэнэ лээ,
Отгонбаяр -
Зургаан охин явуулсан хүнд өгсөн тэ? Тэгээд охин хүнд өгөхөд танай нутагт юу өгдөг үү? Танай гэрийнхэнд юм өгдөг үү?
Диваасүрэн -
Өө одоо бэрийн талаас уу, юм өгнө
Отгонбаяр -
Хүнд толгой тоолон юм өгдөг ш дээ, манай нутагт бол?
Диваасүрэн -
За энэ уул нь тэгдэггүй юм. Ижий аав хоёрт нь тэр дүү нарт нь өгчихдөг. Одоо тэгдэл л болсон юм гэнэ лээ. Түүнээс биш манайхан чинь зүгээр нэг хадаг тавьчаад тэгсхийгээд, одоо тэр бэлэг чинь ядуу болчихсон юм байна лээ.
Отгонбаяр -
Хамгийн сүүлд нь ийм асуулт байна аа Диваа эгчээ таны амьдралд тийм их нөлөө үзүүлсэн, тийм их өөрчлөлт оруулсан тийм онцгой үйл явдал юу байна?
Диваасүрэн -
Нөлөө үзүүлсэн энэ чинь одоо юу байхав дээ.
Отгонбаяр -
Амьдарлыг чинь ерөнхийдөө өөрчилчихсөн, хувь хүний утгаар ч тэр эсвэл нийгмийн утгаар ч тэр?
Диваасүрэн -
Миний амьдарлыг чинь одоо зах зээл л өөрчилсөн байх.
Отгонбаяр -
Ёстой үнэн.
Диваасүрэн -
Зах зээл л өөрчилсөн. Ардчилал өөрчилсөн
Отгонбаяр -
Тийн ардчилал тийм ээ?
Диваасүрэн -
Тийн
Отгонбаяр -
Ардчилал зах зээлээр юу юу өөрчлөгдөв таньд?
Диваасүрэн -
Малтай хөрөнгөтэй болгож өглөө. Гэр бүлийн амьдарлаа дээшлүүллээ ийм л юм байна.
Отгонбаяр -
Аахаан тийм дээ тэ?
Диваасүрэн -
Тийн.
Отгонбаяр -
Эмэгтэй хүн гэдэг утгаараа олон хүүхэдтэй малчин эмэгтэй илүү хүнд байсан л даа одоо таны яриан дунд байна ш дээ. Өвгөн тууварт яваад амжилтгүй яваад ирсэн. Эхнэр хамт явахаар сайн болчихдог. Гэх мэтчилэнгээр эмэгтэй хүнд илүү онцлог ачаа хүнд юмнууд байсан байх тэ? Юу бодогдож байна тэр талаар?
Диваасүрэн -
За тэр ч одоо яахав дээ тэгээд л нэг их айхтар ачаа ч юу байхав, нөгөө л амьдарлаа дээшлүүлэх гэж нөгөөдөхийгөө юмыг нь бага үрүүлж өөрөө авч тооцоо хийж, хүүхдүүддээ тэжээх гэж
Отгонбаяр -
Тийм дээ ёстой л,
Диваасүрэн -
Тэгж л явж байгаа юм.
Отгонбаяр -
Тэгээд эмэгтэй хүнгүй яваад яг адилхан мөнгө төгрөг олоод эхнэр хүүхдээ яамаар эрэгтэй хүн яг бас тэгэхгүй юмаа тэ?
Диваасүрэн -
Тэрэндээ яадаг юм алддаг л юм байна даа тэ, эмэгтэй хүн болохоор дан л юм олох гэж явдаг. Эрэгтэй улсууд хааяа нэг нария цэнгэе гэж л болдог байх
Отгонбаяр -
За их баярлалаа Диваасүрэн эгчээ, их сонин сайхан яриа өрнүүллээ. Та бол бас мундаг эмэгтэй байна аа, одоо жиб уначихсан жаран найман настай эмэгтэй суманд чинь машин жиб уначихсан тэгээд л хөдөө гадаа хаа сайгүй яваад хот хүрээ ороод бизнес наймаа хийгээд, тэгээд орон гэр ахуй амьдарлаа ийм сайхан авч явж байгаад танд их баяртай байна. Танд их аз жаргал хүсье, урт насалж удаан жаргаарай.
Диваасүрэн -
Та нарт ч гэсэн ингэж ярилцлага авсанд баярлаж байна. Би чинь одоо ярьж бас чадахгүй юм. Хүнтэй уулзаад энэ сургуульд яваагүйн гай байх.
Отгонбаяр -
Үгүй ээ, их цэцэн цэлмэг байна. Гэхдээ яг ингээд микрофон тавьчихаар арай өөр яриад байна. Зүгээр ингээд ярьж байхдаа гоё яриад байгаа байхгүй юу.
Диваасүрэн -
Харин энэ л хүнтэй уулзаагүйнх байхгүй юу тэ.
Отгонбаяр -
Өө та хотод очоод цагдаа паналдчихсан тэ, та бол сайн ярина. Тэр чинь бас боловсролоос хамаарахгүй юм шиг байгаа юм. За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.