Galdan
![](../assets/images/interviewees/990363.jpg)
Basic information
Interviewee ID: 990363
Name: Galdan
Parent's name: Sürenhor
Ovog: Hiad
Sex: m
Year of Birth: 1948
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: herder
Belief: Buddhist
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Saihan sum (or part of UB), Bulgan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
democracy
NGOs
family
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За хоёулаа хоёрдох яриагаа эхлэе. Та одоо тэр нэгдэл задрах үер яг ямар үйл явдал болж байсныг, тэр нэгдлийн өмчийг малчдад яаж тараасан. Хурал цуглаанаа яаж хийв? Малчид тэр тараах үйлдэлд өөрснөө оролцсон уу? Энэ талаар яриач?
Галдан -
Өмч хувьчлал гээд хүмүүс тэрнийг чинь ойлгохгүй янз янзаар хандаж байсан. Энэ чинь миний бодлоор яг сум нэгдлийн бүрэн тарааж чадаагүй байх гэж боддог. Яг бүрэн очих ёстой хүндээ бүрэн гүйцэт нарийн хүргэж чадаагүй байх л гэж боддог ш дээ. Зөвхөн баг багдаа байгаа байгаа улсдаа зөвхөн малтай байгаа улсдаа л хувааж өгсөн болохоос сумын төвд ажиллаж байсан, малгүй тэр газар тариалан хариуцаж байсан хүмүүст мал нь гүйцэт очоогүй юм гэнэ лээ. Манай баргиадынхан тэнд өгнө гээд мал цуглуулж өгсөн тэр нь багахан юм л болсон.
Отгонбаяр -
Албан хаачдаас уу? Тэнд малчин биш хүмүүсээс үү?
Галдан -
Тийн малчин биш хүмүүсээс. Тэр үеийн албан хаагчид ахуй авч байсан тал байгаа л байгаа байх. Ямар нь хэн нь хэдийг авч байсныг маниус мэдэх биш. Тэгээд ардчилсан хувьсгалаар нэг хүнд тэдэн мал оногдоно гэж гарч байсан юм байгаа юм. Тийм юмаар бод тэдэн толгой оногдоно гэсэн юмаар малаа тараасан юм даа, бага хувьчлал гэж цөөн тооныг тараагаад, дараа нь их хувьсгал гэж бүх малаа тараасан шүү дээ. Мал дээрээс хэрээл маргаан их л гарч байсан. Зарим нь оногдоогүй л гэнэ, зарим нь би авах байсан аваагүй л гэнэ тийм юм зөндөө байсан.
Отгонбаяр -
Тээр
Галдан -
Тийн. Тийм л будлиантай. Энэ өмч хувьчлал жаахан анхнаасаа буруу л явагдсан байх.
Отгонбаяр -
Та ер нь нэгдлийн мал хуваахад хуучин маллаж байсан малаа л аваад үлдсэн үү?
Галдан -
Ер нь хуучин маллаж байсан малнаасаа тарааж өгөөд өөрийнхөө авах хувийг аваад үлдсэн. Тарааж өгсөн.
Отгонбаяр -
Хэдтэй байснаа хэд үлдсэн?
Галдан -
За даа тоог нь сайн яг нарийн мэдэхгүй байна даа. Ямар ч л байсан 500 хонь, 100 ямаа малладаг байсан юм байгаа юм. Тэрэн дээр адуу, үхэр таарж өгчихсөн байсан. Тэгээд аль алинаас нь тарааж өгсөөр байгаад өөрийнхөө 7 ам бүлийн малыг аваад үлдсэн.
Отгонбаяр -
Нэг хүнд ийм гээд байна ш дээ, энэ тоо яагаад гарсын ямар учраас энэ тоо гарсан вэ? Хэн энгийг шийдсэн гэсэн асуудал та нар тавьсан уу?
Галдан -
Өө энгийг чинь өнөөх тавих үедээ захиргаа, хурал энэнгүүр яриж л байсан байх. За да зарим нь зөв байна, зарим нь буруу байна гээд. Тухайн үеийн удирдлагууд тэрийг нь зохицуулж, ямар ч байсан тэгээд ийм ийм мал ингээд оноочихъё ийм мал тоологдсон байна гэж л байсан байх.
Отгонбаяр -
Тэгэхлээр ерөөсөө тэгж асууж сураглаагүй юу?
Галдан -
Өө тэгсэн.
Отгонбаяр -
Илүү байна дутуу байна уу гээгээгүй тэрийг нь авсан уу?
Галдан -
Тэрийг нь авсан. Энэ нь дутуу байна гэж хөөцөлдөж наацалдаж байгаагүй.
Отгонбаяр -
Ер нь тэгж хөөцөлдөж асуусан малчин хүн байна уу?
Галдан -
Өө бий байх, зарим улсуудтай хэрүүл маргаан хийгээд л байдаг байсан. Мал оногдоогүй байна, яаж байна ийж байна гээд.
Отгонбаяр -
Оногдоогүй байна ч гэж байхгүй дээ, юу байсан юм болов уу?
Галдан -
Бас нэг их бага
Отгонбаяр -
Ялгаа байсан юм болов уу?
Галдан -
Тийм зөрөө бод мод дээр байсан байж болох л юм. Малын нас, хүйсний зөрөө зөндөө л гарч байсан л даа. Дээр үнээний дансанд бяруу шүдлэн ч өгч байна гэх шиг. Морьны дансанд даага өгч байна ч гэх шиг. Улсууд тийм мал өгч байна гэсэн хэрүүл зөндөө л байсан. Хүмүүсийн хоорондынх байсан уу, малын нас хүйс буруу бүртгэгдсэн байсных уу. Нэг хэсэг өвөлжөө, хаваржаа хүртэл булаацалдаж авлаа ш дээ.
Отгонбаяр -
Худаг? Худаг байсан уу?
Галдан -
Аа манай энд чинь худаг байсан. Худаг хувьчилж байгаа гээд байшинг нь хүн буулгаж аваад л арилсан.
Отгонбаяр -
Хувьчилж авсан хүн нь үү?
Галдан -
Аа ямар авсан юм байгаа юм. Авсан хүн нь зарсан байдаг юм уу юу байдаг юм манай энд байшин худаг байсан мотортой худаг, байшинг нь хүн буулгаж аваад тэгээд ажиллуулсан юм байхгүй тэгээд арилаад өгсөн.
Отгонбаяр -
Та жишээлбэл өөрийнхөө хариулж байсан хониноос таарж байсан гэж байна ш дээ. Өөртөө авч үлдэх юм аа сорчлоод гайгүйхэн шиг юм авч үлдэж чадсан уу
Галдан -
Аа яахав хүнд муугаа ялгаж өгөөгүй тэгээд адилхан л алаглуулаад л авсан би бол яахав. Тэр үед чинь хурга мурга ялгаж малгаагүй эр хоньтой хүртэл болчихсон байсан. Би тэгээд нас хүйс заасныг нь өгсөн. Чи шийр хонь зөрүүлж өглөө гэж надад хүн заргалдаагүй юм тэр бичиг мичгийн дагуу өгөөд л,
Отгонбаяр -
Аав ээж нь малчин байж байгаад малаа нийгэмшүүлчихээд нэгдэлд өгчөөд өөр аймаг руу нүүгээд явчихсан, эсвэл хотод өндөр настан болчихсон үгүй бол хүүхдүүд нь энд сумын төв мөвөөр ажиллаж байсан хүмүүст тэр аав ээжийнх нь нэгдэлд тушаасан мал тоо хэмжээгээрээ хорогдохгүйгаар оногдсон болов уу?
Галдан -
Өө үгүй байх, цөөн тооны хүн хөөцөлдөж байж хувьчлал гэдгээр тав, гурвыг авсан уу гэхээс тэр ерөөсөө оногдоогүй. Манай бригадын хувьд хийгдээгүй.
Отгонбаяр -
Тийм хүмүүсийг мэдэж байсан уу, та? Мэдэх үү?
Галдан -
Тийм улсууд чинь Балдан гуай, Санжаа гуай эд нар асуугаад л байсан Зундуй гуай хөгшин эн тэр. Тэгээд тэд нарт юм өгөөгүй байх.
Отгонбаяр -
Оногдоогүй юу?
Галдан -
Үгүй байх,
Оролцогч (эрэгтэй хүн) -
Тэр яагаад тэгж байсан гэхлээр нэгдлийн гишүүн гэсэн асуудал байсан юм. Нэгдлийн гишүүн гэсэн хууль тогтоомжны тодорхойлтонд хөдөлмөр эрхэлж байгаа нэгдэлд, тийм хүн нэгдлийн гишүүн, түүнээс мал нийлүүлэгчид нар бол нэгдлийн гишүүн биш. Яг тийм хуулийн тодорхойлт байсан юм. Нөгөө өмч хувьчлалын хууль чинь нэгдлийн гишүүнд гээд заацан. Хуулийн хувьд тийм байсан шүү.
Отгонбаяр -
Хуулийн цоорхой байна ш дээ, яг өмч хувьчллын үед
Оролцогч (эрэгтэй хүн) -
Тийм асуудал байсан. Тэгж буруутгаж ярих асуудал байсан. Ярих л байх
Галдан -
Тийм л байх. Тэгж яаж байгаад олдоогүй тийм улсууд олон л байсан байх. Хотын улс, төв газрын улс
Оролцогч (эрэгтэй хүн) -
Тийн баян улс байгаа байх. Өмч хувьчлалын сургаар ирсэн л дээ, цөөн тооны адуу эн тэр өгсөн л байх л даа.
Галдан -
Сүүлд тэгсэн л байх.
Оролцогч (эрэгтэй хүн) -
Хувьчлалд орох эрхгүй ээ,
Отгонбаяр -
Ардчиллын үед та чинь ингээд хөдөө байсан. Малчин л байсан ш дээ, тэр үеийн сураг чимээг яаж мэдэж байсан? Зурагт үзэж байсан уу? Хүн амьтанд ам дамжсан яриа хөөрөө ямар байв?
Галдан -
Өө тэр үед манайх радио сонсож байсан даа. Телевиз байгаагүй. Юу гээч юм болох гэж байгаа юм бол л гэж бодож байлаа. Аймар ч юм болох гэж байгаа юм болов уу гэмээр байсан шүү дээ. Анхны ардчилсан холбоо гээд л ард түмэн чинь наанатай цаанатай, чихэнд гунигтайхан сонсогдож байгаагүй юм. Зарим нь одоо хөгшчүүл айж эмээж байсан байх. Ингэж байгаад учир зүйгээ олох байгаа дээрээ ухаантай хүмүүс байгаа юм гээд л ярьцгааж байсан. Манайн энэ ардчилсан хувьсгал чинь санаснаас сайхан өнгөрсөн л дөө. Тийм ч сүйдтэй юм болоогүй бйх. Тэр үед чинь жагсаал цуглаан хийж засаг төрөө огцруулах гэж байсан тэр төрийн эргэлтийн ажил юм болохоор тэрэнгүүрээ явагдаж байсан ажил байх.
Отгонбаяр -
Анх сонсоод цочирдсон уу?
Галдан -
Аа бид чинь айдаг байсан ш дээ. Аа ингээд засаг төр нь эргээд явчихаар бид чинь юу ч болох юм билээ. Дайн байлдаан болж түр цэрэг мэрэг хүртэл татаж матах юм болов уу ч гэж бодож байлаа. Их айхтар үймээн болж байна монгол улс маань дотроосоо хоёр хэсэг болох гэж байгаа юм болов уу гэж. Малчдаасаа наана цаана болгож алаан талаан болох вий гэж тэр сэтгэлгээ бол нэг сайхан сэтгэл амар байгаагүй шүү.
Отгонбаяр -
Танай энэ хавиар малчид ер нь юу ярьж байв? Радио сонссон хүн байгаа л байх?
Галдан -
Өө одоо энэ зөв одоо энэ хувьсгалт нам олон жил дарамталсан одоо энийг солих болсон гэсэн хүмүүс зөндөө л байсан. Ардчиллыг бүгд л дэмжиж байсан л даа.
Отгонбаяр -
Эсэргүүцэж байсан улс ч бас байсан л даа?
Галдан -
Байсан байсан. Би ч гэсэн тухайн үедээ гайгүйхэн хувьсгалт намын гишүүн хүн явцан болохоор юу юугүй ч тэрийг дэмжих сэтгэлгүй л байлаа. Энэ нэг буруу л юм хийгээд байх шиг байна. Ингэх учиргүй зүгээр энэ аажмаар удирдлагаа сольж болдоггүй юм болов уу гэсэн бодол байсан. Түүнээс энэ их буруу энэ ардчиллынхныг дарвал таарна гэж байгаагүй.
Отгонбаяр -
Тэр үеийн таны үзэл бодолд бусад хүмүүсийн үзэл бодол нөлөөлсөн үү?
Галдан -
Өө янз янз, намаас болж чи хүнтэй хүртэл хэл ам муруйх тал байсан их хөгтэй ч юм болж байсан. Намайг чинь хувьсгалт нам юм болохоор энэ хавийн хүмүүс чинь танай хувьсгалт нам чинь хугацаа нь дууссан одоо болсон. Хувьсгалт намынхныг хийсэн нүглийнх нь хариуд устгах ёстой ч гэж ярьдаг хүмүүс байсан. Ил тод илэн далангүй гэдгээс хойш хүмүүс шууд хэлдэг болсон шүү дээ.
Отгонбаяр -
Тэрэнд нь тэгээд ямар хариу өгөх вэ?
Галдан -
Өө ямар хариу өгөх вэ дээ, өө тийм бол тэгээд манай энэ хавийн надаас эхлээд учрыг нь олохгүй юу, би тэрнийг чинь ямар юу гэсэн учрыг нь олоогүй байж тэрийг чинь дэмжиж орлих яах учраа олохгүй л байна. Тэр зөв гэсэн талдаа л орно биз. Гэх маягийн хариу өгөөд л гэх маягтай. Намайг чинь хувьсгалт намаасаа хэзээ ч урвадаггүй хүн, солигддоггүй хүн гэсэн ойлголттой л байсан.
Отгонбаяр -
Нэгдэл тарах үед танай энд чинь зарим айл түрүүлээд гараад явсан юм байна лээ ш дээ. 13 айл?
Галдан -
Тийн, намайг байхад чинь, манай Лхамжав ах чинь бүгдийг нь малгайлаад Намхай ах мах бүгд гарсан. Би ч яахав бүүр Намхай ахтайгаа зөрж байсан, чи ч яахав намын амьтан малдаа хайртай гэж тэр хувьсгалт намтайгаа яв гэж байсан. Сүүлд бодож байхад манай ах ч тийм буруу юм хэлж байгаагүй л юм байна лээ.
Отгонбаяр -
Тэнд Лхамжав ах манлайлаад яваад байдаг, энд та нар ингээд байдаг гэж санаа зовж байв уу?
Галдан -
Аа зовж л байсан. Өөрийн юм болохоор наана цаана талбайгаар явж байж амь үрэгдчих вий гэж. Хамаагүй түргэн дуугарч байж янз бүр болох вий гэж. Намхай ахыгаа ч гэсэн, манай Намхай ха чинь энэ сумын төв дөө зоригтой дуугарч байж энэ залуучууд малуучуудад хорлогдоод бэртчих вий гээд. Эднийг чинь буруу юм хийгээд байна хэдэд эсэргүү улс гэж бодож байгаа тухайн үедээ. Тэгээд нөгөө түүхэн хугацаа гэдэг юм нь болж байгаа юм байлгүй засаг төр нь солигдоод. Угаасаа 30, 40 жил болоод солигддог байсан юм гэнэ лээ дээр үед. Харин хувьсгалт засаг чинь 70 жил болчлоо гэж тэр үед бодогдож байлаа. Тэгээд сүүлд хувьсгалт нам зөв, ардчилал буруу гэж ярьж болмооргүй санагдаад байсан. Овоо л болцгоож байна. Энэ ч яахав, намайг чи яахав. Сум аймгаараа нам гэдгийг мэднэ. Би намаасаа гарлаа ажилд орлоо гэж явж чадахгүй юм чинь. Зарим хүнтэй маргаж л байсан. Ардчилал яах вэ цаг үе нь болоод болж байгаа болоос, та нар хувьсгалт намыг муулах хэрэггүй гэж. Тийм сайн юм бол чи энэ хувьсгалт намаасаа урд нь юмуу, хойно нь төрөхгүй яасан юм гэж. Хувьсгалт намын үед төрж өсчөөд хувьсгалт намыг муу хэлээд чамд юу ч орлого олохгүй. Наадах чинь түүхэн явдлаар бий болж байгаа болохоос чи бид хоёрын үзлээр болж байгаа юм уу, гэж хүнтэй маргаж л явлаа.
Отгонбаяр -
Тэр үед тэгдэг байж, одоо үед та хувьсгалт намд ямар үнэлгээ өгөх вэ?
Галдан -
Одоо тэгээд яахав, хувьсгалт нам зөв ч юм хийдэг юмуу, буруу ч юм хийдэг юм уу мэдэхгүй, хоёр том нам бие биендээ хяналт тавьж байх энэ хоёр систем байх нь зөв юм болов уу гэж боддог. Яг нэг нь дагнах юм бол болохгүй түрүүчийнхээ замаар орно. Түрүү чинь нэг нам л гэдэг байлаа. Угаасаа социолист системийн үед дэлхий чинь хоёрхон л хуваагдаж байлаа. Тэгээд чинь би хувьсгалт намдаа буруу, ардчилсан намдаа зөв гэж хэлж чаддаггүй юм даа. Аль нь зөв ардчилал ч, хувьсгал нам ч зөв юм хийнэ гэж боддог. Миний хувьд л тийм байдаг. Би ямар ном үзсэн намын талаар юм мэдэх биш. Зүгээр амьдарлын хар ухаанаар яахав даа. Эндээ ажиллаж амьдарч яваагийн хувьд нийгэм солигдохыг үзлээ. Хоёр төрийн нүүр үзчихлээ ш дээ одоо. Заримдаа бүүр гурав дөрвөн ч төрийн нүүр үзсэн юм шиг санагдаад байдаг юм. Тэгээд яахав, ардчилал юу гэдгээрээ хоёр төр.
Отгонбаяр -
Та хэдэн онд намд элссэн бэ?
Галдан -
Би 78онд элссэн.
Отгонбаяр -
Яаж элссэн бэ хувьсгалт намд?
Галдан -
Өө тэр үед чинь асуулт шүүлэг хатуу байлаа шүү дээ. Үйлдвэрийн даалгавар биелүүлдэг байсан уу, үгүй юу? Гээд л би чинь гол нь Чимэд гуай гэж яриад байна тэр бид хоёрыг чинь их сайн малчин гэж тухайн үедээ үздэг байлаа. Тэр үед чинь залуухан би чинь дөнгөж айл болчоод очсон. Юу ч хийхээс буцахгүй залуу л их л сайн ажлаад явж байсан. Би эхлээд намгүйгээр зүгээр сайн ажлаад явж болдоггүй юм уу гэж үзсэн. Аав чинь чамайг битгий элс гэж байна уу гэсэн асуулт тавихаар нь нөгөө хэзээ хэзээгүй эцгийг маань мэдээд буруу тийш нь ороох нь гэж бодоод элссэн. Тэгээд өөрийн дураар уул нь элсээгүй юм байгаа юм. Тэгээд тухайн үеийнхээ засаг төрийг дагалгүй яахав. Тэгж намд элсэж байсан. Эвлэлийнхээ тэмдгийг яг гардаж авч байсан. Би эхлээд намгүйгээр зүгээр сайн ажлаад явж болдоггүй юм уу гэж үзсэн. Аав чинь чамайг битгий элс гэж байна уу гэсэн асуулт тавихаар нь нөгөө хэзээ хэзээгүй эцгийг маань мэдээд буруу тийш нь ороох нь гэж бодоод элссэн. Тэр үед чинь буруугаар их эргүүлдэг байлаа ш дээ. Асууна шүүнэ. Бүх бичиг намын товчоогоор захиргаагаар орно. Бүх гишүүдийн хурлаар орно. Аймгийн намын хороогоор орно. Тэгж байж элсдэг. Тэгээд бүх асуулт масуулт хариулдаг. Улс төрийн мэдлэг авна? Мал маллагааны мэдлэг авна? Мал малаад ямар ямар ажил хийдэг, юу юу хэрэгтэй вэ гэж хүртэл асууна. Их өндөр шалгуураар орж ирж байсан юм. Зарим нь тэгээд буцдаг тал ч байсан. Аймгаар орчоод захиргаагаар ороод хасагддаг тал ч байсан. Намайг хасаагүй явсаар байгаад тэгээд тэнцээд
Отгонбаяр -
Малчин намын гишүүн хүн чинь бас социолизмийн үед жирийн хүн биш шүү?
Галдан -
Өө тэгэлгүй яахав, тэр хавь ойрынхныгоо манлайлах ёстой, удирдах ёстой, үлгэр болж чи л түрүүлж малаа бэлчээх ёстой, чи түрүүлж малаа самнах ёстой, чи түрүүлж үйлдвэрийн даалгавар хийх ёстой гэхлээр чинь надад илүү ажилтай шаардлага илүү ирж байгаа юм байна лээ.
Отгонбаяр -
Тэр чинээгээрээ хариуцлага.
Галдан -
Тэр хүнд хариуцлага оноож байна. Тэр буруу юм биш шүү хүнийг хариуцлага өндөр болгож ажил хийх чадварыг ахиулж байсан юм. Тэрийг чинь дандаа хувьсгалт намд даруулж байсан гэж бодож болохгүй гэж боддог ш дээ.
Отгонбаяр -
Намын гишүүн та бодвол сумын иргэдийн ч юм уу, диптат болж байсан уу?
Галдан -
Болж байсан. Сумын ч диптат байсан, аймгийн диптат болж байсан. Тэр 90 онд тарахад чинь би аймгийн диптат байсан.
Отгонбаяр -
За ялангуяа аймгийн диптат болохоор хурал цуглаанд малчин хүн яаж оролцдог байсан бэ?
Галдан -
Өө до, тэр тойргийнхоо сонгогчдоос өргөдөл гомдол аваад, надад ямар бичиг үсгийн чадвар өөдтэй юм байх биш. Тийм ийм юмыг нь ав гэнэ. Багийн чуулган болох гэж байна одоо эндээс бас диптатаасаа юу хүсэх үү яах уу ийх үү гээд тэгээд бас зарим нэг нь диптатаасаа тийм юм хэлүүлмээр байна яамаар байна. Тийм юм байдаг л байсан л даа. Би тийм юм ярьж эн дэр дээрээс ярьж байгаагүй. Бичгээр надтай сонгогчид маань ингэж байна гэж өгчөөд тэгээд байдаг байсан. Би өөрөө бас хэл яриа муутай сургууль соёлоо төгсөөгүй болохоор хурал чуулган дээр эндэр дээрээс үг хэлэх чадвар муутай байсан даа.
Отгонбаяр -
Диптат болохоор цалин мөнгө нэмэгдэнэ ч гэдэг юм уу, ямар нэгэн тийм урамшуулал байсан уу?
Галдан -
Байгаагүй байгаагүй өөрийн нэр хүнд үүрэг даалгавар сайжирч байгаа юм энэ манай аймгийн диптат, чуулганд энэ манай аймгийн диптат гэнэ. Диптатын чуулганд оролцоно. Тухайн үед бас нэг урамшуулал орно. Урамшуулан дэмждаг л байсан даа.
Отгонбаяр -
Өөр ямар нэгэн шагнал урамшуулал авч байсан уу, та? Диптат бол том шагнал ш дээ. Тэгээд сумын биш аймгийн диптат юм чинь.
Галдан -
25 жилийн гавшгайч, ойн медалууд авч байсан болохоос өөр юм авч байгаагүй. Гадаадад явж байсан уу?
Отгонбаяр -
Гадаадад явж байсан уу?
Галдан -
Гадаадад явж байсан. 74онд би эвлэлийн гишүүн байхдаа ЗХУ-д жуулчилж 45 хоног явсан.
Отгонбаяр -
Шагнал Өө за хаашаа явав?
Галдан -
Энэ Москва, Ленинград явсан. Тэр үед чинь өнөөх Лениний өвс овоохой гэж байсан. Тэрийг л үзүүлээд л, 74онд халагдаж ирж айл болчоод, 73онд халагдаж ирчээд, 74 онд хавар орчоод намар нь явж байсан.
Отгонбаяр -
Пөөх сайн нэр хүндтэй
Галдан -
Тийн залуу чи явалгүй яахав чамайг цэргээс чөлөөлье гэж байхад нь би за энэ бүтэхгүй зоригтой нам нэг дарга солигддог юм чинь явуулчих байх гэж бодоод, тэр нь ч надад буруу болоогүй л дээ. Яваад л би үг даадаг, аюулын ч дэгтэй ангид очсон. Дотоодыг хамгаалах 05-р анги гэдэг чинь нарийн дэг журамтай их сайн анги байсан ш дээ, одоо дотоодыг хамгаалах 05-р анги гэж бага зэрэг болцон юм шиг байна лээ. Бага дуулдаад байдаг.
Отгонбаяр -
Та анх Москва явж байсан түүхээсээ яриач? Москва руу анх юугаар явсан? Онгоцоор явсан уу?
Галдан -
Аа даа анх чинь айхтар тулгамдуу, маргааш явна гэсэн бүүр тэгээд явах болчихсон гэж гэнэтхэн хэлсэн. Тэр үед чинь яахав дээ. Сумын төв ороод дуртай хувцасаа солиод өмсөнө гэж юм байх биш, монгол дээлтэйгээ, сахин гуталтайгаа, нэг тэрлэгтэй 45 хоног явна сэрүү орж байгаа юм байна гээд. Хөвөнтэй дээл, тэрлэг хоёроо аваад л солих цамцаа аваад л эндээсээ нэг мотоциклиор хүргээлж аваад аймаг орчоод аймгаасаа шууданд суугаад Улаанбаатар орчоод, маргааш нь эвлэлийн төв хороонд очиж бүртгүүлдэг юм. Тэгээд нөгөөдөр орой нь вагонд суугаад явсан даа хөөрхий. Тандаад танихгүй залуучууд.
Отгонбаяр -
Дан малчингууд байсан уу?
Галдан -
Ер нь дан малчингууд байсан. Манай 45 хүн явсан юм байгаа юм. Бүгдээрээ авхуулсан зураг байдаг.
Отгонбаяр -
Тэгээд юугаар явсан гэв, вагоноор гэсэн үү?
Галдан -
Өө тийн вагоноор явсан. Дандаа л вагоноор.
Отгонбаяр -
Тэгээд хотод очоод хувцас хунар нэмсэн үү?
Галдан -
Үгүй үгүй, ерөөсөө
Отгонбаяр -
Костьюм эн тэр аваагүй ерөөсөө тэр чигээрээ?
Галдан -
Ерөөсөө тэр чигээрээ бага мөнгөтэй явсан. Бага мөнгө чинь тэгээд 10 хэдэн доллар бишээ юу рубль сольж өгдөг. Монгол төгрөг тэнд ашиггүй гэхлээр, 10 хэдэн рубльтэй л явж байгаа.
Отгонбаяр -
Өөр юу ч байхгүй. Очоод та нарт мөнгө өгсөн үү?
Галдан -
Мөнгө өгөөгүй. Тэрэнгээрээ наана цаана болоод л,
Отгонбаяр -
Тэгээд бас Москвад хөдөөнөөс очсон хүн байна бас ганц нэг
Галдан -
Хороомон гутал ч авмаар байдаг, тэгээд мөнгөгүй байсан юм чинь тэгээд яахав дээ. Аргатай зальтай зарим нэг нь тэгээд хороомон гуталтай, бугуйн цагтай юм юм аваад л байсан. Надад бол тийм юм байгаагүй. Би чинь одоо шинэ айл болсон юм болохоор гурван рублийн юм юу л бол бөгж, ээмэг хоёр хосоор нь авчир ч өгч байсан юм.
Отгонбаяр -
Ээ хөөрхий дөө.
Галдан -
Эцэгтэй нэг их гоё таяг авсан. 2рубль 50 мөнгө гэж байлуу, их гоё таяг байхлаар нь эцэг маань их өндөр настай юм за яахав гээд дурсгалын юм гээд миний авсан юм ерөөсөөө л тэр.
Отгонбаяр -
Арваадхан рубльтэй хүн юу авах вэ дээ.
Галдан -
Өөр юу авах вэ дээ.
Отгонбаяр -
Гэхдээ бас юм нь хямд байсан л даа.
Галдан -
Хямд байсан. Энэ гурваараа бас ингээд юм болж л чадах юмтай явсан.
Отгонбаяр -
Тэгээд очоод дан тэгээд зуулчлаад явсан уу?
Галдан -
Өө дан жуулчлаад байгаль далай үзээд л явсан. Түнэл доогуур ороод л хэсэг харанхуй орчиод явчихдаг юм байна лээ. Байгаль далайг чинь ингэж урдуур нь баруун талаар нь тойрч гардаг юм байна лээ төмөр зам чинь. Тэгээд хэсэг харанхуй болоод явчихаар нь юу болоод явчих ваа гээд л, тэгсэн түнэл доогуур орсон тэгээд Мэркусгт нэг хоноод тэгээд иргэж ирж байгаль далайг харж. Нэг амарч өнжөөд, тэгээд цаашаа вагоноор яваад хааяа нэг замаараа буудлаар бууна. Би чинь хэл мэдэхгүй юм чинь, зарим нь тэр буудал дээр бууж юм авна л гэнэ. Тэр чинь байсхийгээд л зогсоно. Би хэл авалцаж чадахгүй яахав, цуг бас овоо хэдэн боловсролтой хүмүүс явсан. Багш магш улс ч явсан.
Отгонбаяр -
Та нарыг замд нь хооллоод яваад байсан уу?
Галдан -
Өө хооллоод яваад байна.
Отгонбаяр -
Тэгээд нөгөө малчин хүнд орсын хоол ямар санагдав?
Галдан -
Тэгээд яахав, хүүхэд юм болохоор өгснийг нь идчээд л тахианы нэг шөл мөл яс мас хийгээд ороод ирэхээр их л эвгүй санагдаад, хүүхэд юм болохоор шувууны юм чинь их л эвгүй
Отгонбаяр -
Тэгээд Москвад очоод?
Галдан -
Тэгээд Москвад очоод нэлээн явсан, гадуур дотуур яваад, орой үдэш гэрэл эн тэр дэлгүүр үзээд их мань шиг юм очоод төөрмөөр санагдаад. Голдуу олон хүнтэй. Голдуу үзвэр, кино үзээд. Би чинь Москвад нэг л музуй үзсэн. Одоо дайнд хэрэглэж байсан зэвсэг мэвсэг бүхий их том музуй үзсэн.
Отгонбаяр -
Цаашаагаа нээрээ Ленинград орсон гэл үү?
Галдан -
Тэгээд цаашаагаа Ленинград ороод зам зуур хараад л явдаг. Тэр ойрхон төв газрууд харагдана. Малаа туусан хүмүүс хараад байсан. Тэгээд манантай бүрхэгдүү байсаар байгаад ирсэн хэдэн хоног. Тэгээд Ленинградад октябрын баяр өнгөрөөгөөд, тэнд нэг прад үзнэ гэж яваад нэг өглөө байрнаасаа гараад явж байтал прад яваад дуусчихсан. Зэвсэгт хүчний прад дуусчихсан байдаг юм байна лээ. Өө тэр чинь их нарийн зохион байгуулалттай юм байна лээ. Том том машинаар хаачихсан зөвхөн явган хүн явдаг болгоод тавьцчихсан их л том баяр болдог юм байна лээ. Цэргийн юуны дуу нь дуулдаад байдаг хүрдэггүй. Тэр цэргийн прадыг үзэхийг их сонирхсон юм байгаа юм. Тэгээд нэг шувтрагыг нь л харсан. Тэгж октябрын баяр өнгөрөөгөөд. Тэгээд эн тэнд хааяа нэг дэлгүүрээр оруулна даа сонирхуулах журмаар, ойр зуурын юугаар. Би нэг цайны сүх л авсан юм байна. Хөөрхөн сүх, нэг хос ээмэг тэгээд өөр одоо нэг их цаг маг авах гээд мөнгө нь хүрдэггүй.
Отгонбаяр -
Тэр үед хүмүүс яваад цаг л авчирдаг байсан.
Галдан -
Аа би цаг аваагүй, хоолойны зүүлт авсан юм байна. Нэг гинжтэй хоолойны зүүлт. Нэг үнэртэй ус авчирч өгсөн байх. Шинэ айл болсон болохоор авгайдаа л гадаадаас гоё юм авчирч өгч байгаа байх. Өөр аваад байх юм байхгүй. Ийм маягаар явж байгаад, Ленин байсан овоохой гэдгийг үзээд л гадаадыг үзэх маягийн л юм. Хурал лекц хийгээд байх юм байхгүй. Тэгээд л яваад байна. Тэгж яваад нэг 45 хоног яваад ирсэн.
Отгонбаяр -
Их сайхан яваад ирсэн байх нь?
Галдан -
Өө тэгсэн, дандаа үеийн залуу явсан. Тэгээд сүүлдээ танилцаад ирсэн. Дөнгөж хорин хэдтэй залуу сайхан танилцаад ирсэн. Шөнө болохоор унтаад өдөр болохоор цонхоор хараад л, энэ юу гэдэг вэ, энэ юу вэ гээд байхан юм асуугаад. Энийг тэр гэдэг, ингэдэг тэгдэг гэж зарим нь тайлбарлаж өгнө. Тэр Москва чинь бороо шивэрсэн нэлээн манантай. Хааяа нэг зогсохоор тэр их сургууль энэ тэр гээнэ. Тэрний урд очсон. …талбай, их театрын чинь урдуур хааяа зураг мургаа авхуулна. Газар доогуурх метрог нь үзэж чадаагүй. Тэр их гоё юм байна лээ. Хүмүүс их асуудаг. Цагийн хуваарь таараагүй.
Отгонбаяр -
Олны дунд явж байгаа хүн, хэл мэдэхгүй тэгээд төөрвөл тэгээд олноо дагаад л?
Галдан -
Олноо дагаад л тэдэн цагт тийшээ явна. Тэдэн цагт хоолоо иднэ гэсн тариф гаргаад өгцөн тэрийгээ дагаад л, тэгж Москва орж үзлээ. Наанаасаа очиж байгаа болохоор захтай, түүнээс Москва гэдэг чинь их захгүй юм байна лээ ш дээ. Би чинь Москва рүү 45 хоног явж ирчээд Улаанбаатар маань жижигхэн болчоо юу биднийг яахад чинь эх адаггүй л юм байдаг сан. Их айхтар том олон хүнтэй хотод орчихоор хот маань жижиг болчихсон бодогдоо.
Отгонбаяр -
Тэгээд буцаад Булган аймгийн төв дээр ирсэн?
Галдан -
Өө булган аймгий төв дээр ирсэн чинь бүүр жаахан ч болсон юм шиг. Аймгийн төв маань харагдахгүй болчоо юу гээд, их л айхтар нүд алдаж байсан.
Отгонбаяр -
Сумдаа ирээд бүүр байхгүй.
Галдан -
Сумдаа ирээд бүүр байхгүй. Тэгээд нэг яваад ирсэн юм даа. өвөл болчихсон.
Отгонбаяр -
Хамгийн сүүлд нэг ийм асуулт байна аа Галдан ахаа, таны амьдралд их нөлөө үзүүлсэн ямар нэгэн тийм онцлог үйл явдал байна.
Галдан -
За гүнзгий нөлөө үзүүлсэн онцлог үйл явдал гэхээр юу байх юм болдоо. Би ч одоо тийм юм сайн мэдэхгүй л байна.
Отгонбаяр -
Аан за их баярлалаа Галдан ахаа өөрийнхөө амьдралын түүхийг их сайхан ярьж өглөө. Та бол их сайн залуу малчин байсан байна. Тэгээд хувьсгалт намын гишүүн, аймгий диптат гэхээр тэр чинээгээрээ их сайн байна. Би танд амжилт хүсье. За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.